Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore ГЭМТ БИЕ ХҮНИЙ СЭТГЭЛ ЗҮЙН ОНЦЛОГ (2 дугаар бүлэг)

ГЭМТ БИЕ ХҮНИЙ СЭТГЭЛ ЗҮЙН ОНЦЛОГ (2 дугаар бүлэг)

Published by dchika34, 2023-02-09 12:58:37

Description: ГЭМТ БИЕ ХҮНИЙ СЭТГЭЛ ЗҮЙН ОНЦЛОГ (2 дугаар бүлэг)

Search

Read the Text Version

Гэмт бие хүний сэтгэл зүй Д.Эрдэнэчимэг ГЭМТ БИЕ ХҮНИЙ СЭТГЭЛ ЗҮЙН ОНЦЛОГ (“Гарын авлага” бүлэг - 2) УЛААНБААТАР 2023 он 1

Гэмт бие хүний сэтгэл зүй Д.Эрдэнэчимэг АГУУЛГА ХОЁРДУГААР БҮЛЭГ. ГЭМТ БИЕ ХҮНИЙ СЭТГЭЛ ЗҮЙН ШИНЖ 1. Бие хүний тухай ойлголт, сэтгэл зүйн хувийн онцлог шинж 2. Гэмт хэрэгтэн бие хүний зан төлөв, сэтгэл зүйн шалтгааны хэлбэр 3. Гэмт хэрэгтэн бие хүний сэтгэл зүй төлөвшин тогтоход нөлөөлөх хүчин зүйлс 2

Гэмт бие хүний сэтгэл зүй Д.Эрдэнэчимэг ХОЁРДУГААР БҮЛЭГ. ГЭМТ ХЭРЭГТЭН БИЕ ХҮНИЙ СЭТГЭЛ ЗҮЙН ҮНДСЭН ШИНЖ БАЙДАЛ 1. Бие хүний тухай ойлголт, сэтгэл зүйн хувийн онцлог шинж 2. Гэмт хэрэгтэн бие хүний сэтгэл зүйн онцлог, түүний ангилал 3. Гэмт хэрэгтэн бие хүний сэтгэл зүй төлөвшил, хүчин зүйлс 1. Бие хүний тухай ойлголт, сэтгэл зүйн хувийн онцлог шинж Бие хүн гэдэг нь ойлголтыг эрдэмтэн судаачид олон талаас судалж, өөр өөрийн шинжлэх ухааны үүднээс тайлбарладаг. Энэ бүлэгт бие хүн гэдэг хүнийг нийгэмшлийн орчин нөхцөлд нийгмийн харилцаа хамаарал мөн чанарын талаас харьцангуй тогтвортой хэлбэрээр тусгаж, бусад хүмүүс болон өөрийнх нь хувьд чухал ач холбогдолтой зан суртахуун, үйлдлээр гаднаа илрэх сэтгэл зүйн цогц шинж онцлогын тогтолцоо юм гэж тайлбарлаж байна. Бие хүнийг бид /авъяас чадвар, авир араншин, зан төлөв, зоригийн үйл, сэтгэл хөдлөл, сэдэл, нийгмийн тогтсон хандлага/ талаар авч үзнэ. Бие хүний сэтгэл судлалын судалгааг гүн ухаан-утга зохиолын, анагаах ухааны туршилтын гэж гурван үндсэн үе шатанд хувааж үздэг. Энэ чиглэл нь дээр үеэс XIX зууны эхэн үеийг хүртэл гүн ухаан-утга зохиолын чиглэл бие хүний асуудлыг нийгэм түүхийн хөгжлийн талаас нь маш өргөн хүрээтэйгээр хамруулан авч үзсэн. XIX зууны эхэн үеэс гүн ухаантнууд, зохиолчдоос гадна бие хүний сэтгэл зүйн хөгжлийн асуудлыг мэдрэлийн эмч нар маш эрчимтэй сонирхон судалж хүний сэтгэл мэдрэлийн өвчнийг оншлох, эмчлээхэд чиглэсэн мэргэжлийн дүгнэлт гаргаад зогсохгүй бие хүний мөн чанарын талаар шинжлэх ухааны шинжтэй дүгнэлт гаргах үзэл баримтлал дэвшүүлэх болжээ. Бие хүний шинж онцлогыг туршилтын замаар тодорхойлж гаргасан чиглэл юм. Бие хүний шинж онцлогийг судлах нэг арга нь орчин үеийн статистикийн маш нарийн арга болох хүчин зүйлүүдийн задлан шинжилгээний арга бөгөөд тэр явцад бие хүний талаар үнэлгээ, өөрийн ажиглалт дүгнэлт, санал асуулга, амьдралын үйл явцад бий болсон олон янзын үзүүлэлтүүдийг байж болох хамгийн цөөн тоонд хүргэж дүгнэлт гаргах боломжтой хэлбэрт оруулах явдал байдаг. Рэймонд Бернард Кэттел (1905-1998) нь хувь хүний зан чанарын чиглэлээр дифференциал сэтгэл судлалын хөгжилд чухал хувь нэмэр оруулсан Британи, Америкийн сэтгэл судлаач юм. 3

Гэмт бие хүний сэтгэл зүй Д.Эрдэнэчимэг Р.Кеттелийн бие хүний онол нь хэлний шинжлэх ухаантай уялдаатайгаар бие хүн түүний зан байдлын хүчин зүйл дээр тулгуурлан зохиогдсон байдаг. Өөрийн судалгааг хийхдээ юуны өмнө К.Спирмений дүн шинжилгээтэй уялдуулан Г.Олпорт Х.Олдберг нарын түүвэрлэсэн англи хэлний үгийн сангийн бие хүнийг тодорхойлох 18.000 үгээс ихэд хэрэглэгддэг 4500 үг түүвэрлэн ойролцоо утгаар нь бүлэглэсэн байна. Магадлан шинжээчдээр ихэд хэрэглэгддэг үгийг тодорхойлуулж хоорондын корреляцийн хамаарлаас шалтгаалсан 36 үзүүлэлтийг сонгосон байна. Энэхүү үзүүлэлтүүд нь тус бүр 2 туйл бүхий шинжүүдийг агуулдаг. Уг аргаар тодорхойлсон бие хүний хүчин зүйлсийг дараах байдлаар ангилан авч үзсэн. Үүнд: o Өөртөө итгэлтэй - Өөртөө итгэлгүй o Оюунлаг шинж - Хязгаарлагдмал шинж o Ухаалаг - Туйлбаргүй учир утгагүй зан гаргадаг o Дотроо бодолтой биеэ барих чадвартай эр зоригтой - Уймраа гадны нөлөөнд амархан ордог o Тайван тогтуун чанар - Мэдрэлийн сулрал /өөрийн хяналтаа алдах/ o Аядуу зөөлөн - Хахир хатуу эрээ цээргүй o Хүнлэг тэвчээртэй тулган шаарддаггүй - Хувиа бодсон дураараа o Нөхөрсөг эвсэг уян хатан - Хөшүүн дарангуйлагч өшөрхүү o Элгэмсэг зөөлөн - Хор шартай хахир o Реализм - Аутизм o Зоригтой - Зориг зүрхгүй o Найдвартай үнэнч - Шудрага бус худал хуурмаг o Туушдаа оюуны сахилагатай - Холбиромтгой эмх замбраагүй o Ухаажсан - Нялхаараа o Эвлэг - Эв дүйгүй o Нээлттэй /олонтой/ - Хаалттай ганцаардмал o Хөгжилтэй – Уйтгартай o Сэтгэл татам -Уйтгартай o Харилцааны дүйтэй - Харилцаа муутай o Идэвхитэй - Идэвхигүй o Хараат бус - Бусдыг дагалдагч o Хэрцгий - Биеэ баримтгай o Олон талын сонирхолтой - Явцуу сонирхотой o Мэдрэмтгий - Хүйтэн 4

Гэмт бие хүний сэтгэл зүй Д.Эрдэнэчимэг o Нухацтай - Хөнгөн o Шудрага - Худалч o Хэрцгий - Хүнлэг o Ядрамтгай - Хөгжилтэй o Өөдрөг - Өөдрөг бус o Эр зоригтой - Аймхай o Өгөөмөр - Харамч o Биеэ даасан – Хараат Р.Кеттел шинж чанарыг илрүүлэхийн тулд ажиглалтын явцад үнэлэх L үзүүлэлт, өөрийн ажиглалтад тулгуурласан Q үзүүлэлт, тестийн Т үзүүлэлтийг хэрэглэдэг. Эдгээр нь тус тусдаа тодорхой тооны хүчин зүйлийг тодорхойлох боловч хамгийн сонгодог хувилбар нь 16 хүчин зүйлийн асуулга юм. Дээрх хүчин зүйлс нь бие хүн тус бүрийн онцлогоос хамаарч оюун ухааны янз бүрийн арга барил ба үйлдэмжийн төлөвшил, хөгжлийн түвшин, сэтгэл хөдлөл, зоригийн онцлог, харилцааны шинж, бие хүмүүсийн хоорондын харилцааны онцлогийг илрүүлэхэд чиглэгдсэн судалгааг авч судлан, үйл явцад нөлөөлж буй сэтгэл зүйн хүчин зүйлсийг тодруулахад чиглэгдэнэ. Бие хүний авъяас билэг. Авъяас билэг гэдэг нь мэдлэг, чадвар, дадал биш харин тэдгээрийг богино хугацаанд үр бүтээлчээр эзэмших бататгах практикт амжилттай хэрэглэхэд нөлөөлдөг шинж онцлог юм. Аливаа хүн тухайн үед нөхцөл байдлаас үл хамаарах шинжтэйгээр бие дааж хийж гүйцэтгэх үйлдэл, үйлийн шинж онцлогоор авъяасын мөн чанар хэмжигдэнэ. Бие хүний зан чанар. Тухайн хүний нийгэм, бусад хүмүүст хандах байдал, нийгэмшлийн шинж төлөвийг илэрхийлнэ. Зарим хүмүүс асар их хүч хөдөлмөр, тэвчээр шаардсан хүнд хэцүү үйл ажиллагаа эрхлэхийг хичээдэг бол нөгөө хэсэг нь аль болох төвөг багатай энгийн ажил төрлийг сонгож байдаг. Өөр нэг бүлэг хүмүүс ажил хөдөлмөрийн үр дүн, тэр нь бусад хүмүүсийнхээс хэр зэрэг илүү гарсан байдалд онцгой ач холбогдол өгч байдаг бол нөгөө зарим нь бусадтай адилхан хэмжээнд ажиллаад л байхыг эрхэмлэдэг. Бие хүний хөгжил ба төлөвшил. Бие хүн бэлнээр төрдөггүй харин амьдрал үйл ажиллагааны явцад хөгжин төлөвшдөг гэдэгтэй олонх сэтгэл зүйчид санаа нийлдэг. Гэхдээ тэд бие хүний хөгжил төлөвшил ямар үндсэн зүй тогтлийн дагуу явагддаг вэ? Гэсэн асуултанд хариулах болохоор тэдний үзэл бодол өөр хоорондоо эрс ялгаатай болж дотооддоо зөрчилдөж эхэлдэг. 5

Гэмт бие хүний сэтгэл зүй Д.Эрдэнэчимэг Бие хүний хөгжлийн асуудлаар Э.Эриксоний дэвшүүлсэн хамгийн чухал зүйл нь хүний хөгжлийн 8-н үндсэн хямралт үе шатыг тодорхойлж, шинжлэх ухааны үүднээс тайлбарласан явдал хэмээн судлаачид үздэг. Хүний хөгжлийн 8-н үндсэн хямралт үе шаттай. Үүнд: 1. Итгэлцлийн болон үл итгэцлийн хямрал 2. Ичих болон эргэлзэхийн эсрэг чиглэсэн бие даах үеийн хямрал 3. Гэм буруугаа мэдрэхийн эсрэг тэмцэж санаачлага идэвхи гаргах үе шатны хямрал 4. Өөртөө үл итгэх байдлын эсрэг сөрөн зогсч хөдөлмөрт дурлах үеийн хямрал 5. Бусдад уусах, хувийн онцлог шинж нь илэрч гарахгүй эзэнгүйдэхийн эсрэг тэмцэж бие хүний түвшинд өөрийгөө тодорхойлж бусдаас ялгах үеийн хямрал 6. Бие хүний сэтгэл зүйд ганцаардал нэвтрэх дотно харицаанаас хөндий байхын эсрэг тэмцэж хайр сэтгэл харилцааны санаачлагыг гартаа авах үеийн хямрал 7. Өөрөөсөө илүү гаргахгүй байхын сөрөн зогсож шинэ залуу үеийг сурган хүмүүжүүлэх үйл хэрэгт идэвхитэй татагдан орох үеийн хямрал 8. Сэтгэл санаа хоосрох арга ядсан байдалд автахийн эсрэг идэвхтэй тэмцэж өнгөрүүлсэн амьдралдаа сэтгэл хангалуун болох үеийн хямрал зэргийг тодорхойлдог. Темпераментийн талаарх үндсэн ойлголтын тайлбар, шинжлэх ухааны үндэслэл: Темперамент гэдэг нэр томъёо нь заримдаа \"хүч\", \"хурд\" гэсэн утгыг илэрхийлдэг боловч сэтгэл судлалын шинжлэх ухаанд монгол хэлнээ буулгавал зан авир, авир араншин, зан араншин, зан ааш гэх мэт утгуудыг илэрхийлдэг. Цагдаагийн байгууллага дах сэтгэл зүйчдын хувьд авир араншин гэдэг нэр томъёог түлхүү хэрэглэдэг. Сэтгэл судлаач, эрдэмтэд аль эрт үеэс хүнийг хэд хэдэн хэв шинж, төрөл, ангилалд багтаан тодорхойлох болсон юм. Тухайн үеийг сэтгэл судлалын шинжлэх ухааны түүхийн эхэн үетэй нь хамааруулж үзэж болно. Энэ нь мэдээж эртний Грек, Ромын сэтгэгчид байж таардаг билээ. Тэдний нэг Ромын философич, эмч Клавдий Гален хүний бие махбодын үйл ажиллагааг \"галенизм\" буюу хэд хэдэн шингэнээс бүрдсэн гэж үздэг онол дээрээ суурилан бие хүний хэв маяг, төрлүүдийн тухай ойлголтыг бий болгосон юм. Анагаах ухааны \"эцэг\" Гиппократ (МЭӨ. 460-370 онд) дээрх шинж найрлагуудыг хүний биед байдаг бөгөөд тэдгээр нь зан чанарыг илэрхийлдэг \"шингэн\"-ий онол болгон өөрчлөн хөгжүүлсэн юм. Энэхүү шингэний онолыг зарим 6

Гэмт бие хүний сэтгэл зүй Д.Эрдэнэчимэг талаараа \"Галенизм\" гэж нэрлэх явдал ч бий. Энэ үеэс 200 жилийн дараа Гален шингэний онолыг бүр өргөжүүлж бие махбодь, сэтгэл хөдлөл, зан байдлын хооронд шууд холбоо байгааг ойлгож өнөөгийн \"сангвиник, флегматик, холерик, меланхолик\" гэж ангилдаг дөрвөн темпераментын тухай онолын суурийг тавьсан юм. 1543 онд Андрейс Весалиус эмч Галений тодорхойлсон анатомын 200 гаруй тайлбарууд алдаатай байсныг нотолсон нь үнэн боловч түүний санаа 20-р зууны сэтгэл судлаачдад хүчтэй нөлөөлж чадсан юм. Харин сүүлд 1947 онд Ханс Айзенк темперамент бол төрөлхийн, биологийн шинжтэй байдаг гэдгийг нотолсон байна. Темперамент буюу зан араншин хүнд төрөлхийн байдаг бөгөөд насан туршид хэвээр үлддэг хэв шинж юм. Анх арабын сэтгэгч /Avicenna/ Ибн Сина 1025 онд бичсэн “The Canon of Medicine” 4 хэв шинжийн талаар бичсэн байдаг. Хожим үүнийг 2 хэв шинжийн нийтлэг ижил төсөөтэй шинж чанараар нь Карл Густав Юнг гадагшаа дотогшоо чиглэсэн гэж ангилсан байдаг. Бие хүний бүтэц бүрдэлийг С.Ш.Рубинштейн авч үзсэнээр 1. Бие хүний чиглэл. Ертөнцийг үзэх үзэл, хэрэгцээ туйлын хүслэн, итгэл үнэмшил, зан үйл үйл ажиллагааны сэдэл зэргээ илэрнэ. 2. Мэдлэг чадвар, дадал. Энэ нь танин мэдэхүйн үйл ажиллагаа болон амьдралын бий болно. 3. Хувь хүний нийтлэг шинжүүд: зан төлөв, авьяас билэг, темпераментаар илэрдэг. Энэ бүгдээс үзэхэд ямар бие хүнийг гэмт хэрэгтэн бие хүн гэж үзэх?... гэсэн асуулт гарч ирдэг. Д.А.Аванесев гэмт хэрэгтэн бие хүн гэдэг нь хуулиар хориглосон. Эрүүгийн хариуцлага хүлээнэ гэхээр заагдсан, нийгэмд хор хөнөөлтэй үйлдэл хийсэн хүний хэлнэ гэжээ. 7

Гэмт бие хүний сэтгэл зүй Д.Эрдэнэчимэг Гэмт хэрэгтэн бүрт харш үзэл, үзэл санаа тодорхой хэмжээгээр төлөвшсөн, тухайн амьдарч буй нийгмийнхээ мөн чанарыг илэрхийлдэг. Учир нь нийгэмд харш үзэл бодлыг тээн амьдарч буй нийгмээсээ олж авдаг ба нийгэм дэх үзэл бодлын үүднээс гэм буруу үйлдэл хийсэн байдаг. Гэмт хэрэгтэн бие хүн гэж хэн бэ? Гэмт хэрэгтэн бие хүнийг судлахын өмнө бие хүний тухай асуудлыг авч үздэг. Бие хүн ямагт нийгмийн харилцаанд оролцохдоо өөрийгөө илэрхийлж байдаг учир бодгаль биетээс ялгаатай. Хүн бүр бодгаль бие болж төрөхөөс бус бие хүн болж төрдөггүй. Хүн бодгаль бие / биологийн амьтан/ болж төрөөд нийгмийн харилцаанд оролцохын хэрээр бие бялдар, оюун санааны талаар өсөж боловсронгуй болж нийгмийн олон талт харилцааны үр дүнд өөрийн хүмүүжил, үзэл бодол, ааш араншинтай, хувийн онцлогтой бие хүн болон төлөвшдөг. Бие хүн нэг талаас биологийн төдийгүй нөгөө талаас нийгмийн бүтээгдэхүүн юм. К.Маркс “Нийгэм өөрөө хүнийг хүнийх нь хувьд бий болгодог бол хүн мөн нийгмийн төрүүлдэг”, “хүн жинхэнэ мөн чанартаа нйигмийн бүх харилцааны цогцолбор“ гэжээ. Бие хүн-нийгмийн харилцаанд оролцож эрх эдэлж, үүрэг биелүүлж өөрийнхөө аливаа үйлдлийн төлөө хариуцлага хүлээх чадвар бүхий хүн. Бие хүний хувьд өөрт нь төлөвшин тогтсон нийгэмд харш үзэл бодол, харьцааныхаа улмаас өөрийн гэмт санаа бодол, сэдэлт зорилгоо хэрэгжүүлэхийн тулд эрүүгийн хуулиар хориглосон нийгэмд аюултай, гэм буруутай үйлдлийг санаатай ба болгоомжгүй хийсэн этгээдийг хэлнэ. “Гэмт хэрэгтэн бие хүн гэдэг нь хуулиар хориглосон, эрүүгийн хариуцлага хулээлгэхээр заасан, нийгэмд аюултай үйлдэл үйлдсэн бие хүн юм”.1 Гэмт хэрэг үйлдсэн бие хүн гэдэг нь хүний шинж чанар, харилцаа, холбоо, зан суртахуун, оюун санааны дотоод ертөнцийг харуулдаг, гэмт хэрэг үйлдэхэд нь аль нэг хэмжээгээр нөлөөлсөн нийгэм ба хувийн амьдралын нөхцөлтэй харилцан холбоотой хам шинжээр түүний нийгмийн мөн чанарыг илэрхийлж байгаа нэлээд өргөн хүрээтэй ухагдахуун мөн\".2 Өөрөөр хэлбэл гэмт хэрэгтэн бие хүн гэдэг нь бие хүн гэх социологийн, гэмт хэрэгтэн гэх эрх зүйн ойлголтын нэгдэл юм. Гэмт хэрэгтэн эхэлж төрөхгүй тодорхой бие хүн гэмт хэрэг үйлдэх хүсэл зорилготой болдог ба тэрхүү хүсэл зорилго нь нийгмийн харилцааны явцад аяндаа төлөвшинө. Энэ ойлголт тодорхой бие хүн нийгэмд харш үзэл бодлынхоо улмаас гэмт хэрэг үйлдсэний дараа бий болдог. Харин \"гэмт хэргийн субъект\", \"яллагдагч\", \"шүүгдэгч\", \"ялтан гэсэн ойлголтууд нь гэмт хэрэгтэн бие хүн гэсэн ойлголтонд багтах боловч эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны тодорхой үе шаттай 8

Гэмт бие хүний сэтгэл зүй Д.Эрдэнэчимэг холбогдож тэдгээрийн эрхийн байдлыг илэрхийлсэн бөгөөд тэдгээрийн агуулгад гэмт хэрэг үйлдсэнг хүний хувийн болон сэтгэл зүйн шинжүүд хамаардаггүй. Гэмт хэрэгтэн бие хүн өөрт нь төлөвшин тогтсон нийгэмд харш үзэл бодол, хэрэгцээ сонирхлын улмаас гэмт хэрэг үйлдсэн байх ба өөрийн санаа бодлоо хэрэгжүүлэхийн тулд хууль бус арга замыг сонгон авсан, гэмт үйлдлээ төгсгөлд нь хүргэж, үр дүнг нь үзэхийг хүсэж байдгаараа жирийн хүмүүсээс ялгаатай юм. Аливаа бие хүн нийгмийн харилцаагаар дамжин нийгмийн мөн чанарыг өөртөө шингээсэн байдаг ба хүн хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн ч бие хүн шинжээ алддаггүй. Бие хүн нийгмийн үйл ажиллагааны субъектийн хувьд нийгмийн харилцааны болон нийгмийн учир холбогдол бүхий зан төлвийн илэрхийлэл, нийгмийн ач холбогдол бүхий шинжүүдийн цогцолбор байдаг бол гэмт хэрэгтэн бие хүн дээрх шинжүүдийг бүрэн агуулдаггүй. 2. Гэмт хэрэгтэн бие хүний сэтгэл зүйн онцлог, түүний ангилал Нийгэм түүхийн нөхцөл, шинжлэх ухааны түвшин, нийгмийн практикын шаардлагаас хамаараад бие хүн гэж хэн болох, ямар өвөрмөц шинж чанартай болох, гэмт хэрэг гаргуулахгүйн тулд түүнд хэрхэн нөлөөлөх асуудал нь янз бүрээр тавигдаж шийдэгдсээр ирсэн. Гэмт хэрэгтний өвөрмөц хүрээнд ч хүн бол нийгмийн амьтан байдаг. Иймд хувь хүн нэг бүрийн өвөрмөц онцлог зан суртахуун, эрх зүй ёс зүй болон бусад үзэл бодол, үнэт зүйлсээс олж авсан нийгмийн сэтгэл зүйн янз бүрийн хэлбэрийг бүрдүүлэгчдийн хувьд түүнд хандах хэрэгтэй. Энэ бүгд нь гэмт зан төлөвийн эх үүсвэр, субвектив шалтгаан төдийгүй гэмт хэрэгтэн бие хүний социологи, сэтгэл зүй, эрх зүй, анагаах ухаан /сэтгэц мэдрэлийн/ болон бусад талуудыг бүхэлд нь цогц байдлаар судлах нь зайлшгүй шаардлагатай гэдгийг харуулж байна. Гэмт хэрэг бүр нь субьектив талын шинж болох гэмт хэрэгтний сэтгэл зүйн өвөрмөц шинж илэрч байдаг. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн болон сэтгэл зүйн онцлогийг тодорхой гэмт хэрэгт хариуцлага хүлээлгэх хэм хэмжээг тогтоох ялыг ялгавартай оногдуулахад харгалзаж үздэг. Гэмт хэрэгтний бие хүний зан төлөвийн буруу гаж хөгжил нь оюун ухаан, хүсэл зориг зэрэг сэтгэл зүйн шинжүүдтэй холбоотой биш байдаг бөгөөд түүний сэтгэхүйн онцлог, төлөвшсөн нийгмийн орчин хоёр үл зохицолдох байдалтай холбоотой байдаг. Энэ тухай криминалогич эрдэмтэн К.Тажебакед хүний зан төлөв, сэтгэхүйн үйл явцууд бол өөрийгөө хүрээлсэн орчин нөхцөлтэй нягт холбоотой бүрэлдэн 9

Гэмт бие хүний сэтгэл зүй Д.Эрдэнэчимэг тогтох боловч гадны нөлөөллүүдийг өөрчлөн хувиргах, идэвхжүүлэх буюу саатуулах нөлөө үзүүлэх хамгийн хүчтэй элемент болдог гэж хэлжээ. Гэмт хэрэгтэн бие хүн нь зан төлөв, сэтгэл зүйн хувьд гэмт хэрэг үйлдээгүй, хуулиа мөрддөг бусад хүмүүсээс ялгагддаг болохыг социологи болон сэтэгл зүйн харвцуулсан судалгаа нотолж байна. Тухайлбал гэмт хэрэгтэн бол нийгмийн үнэт зүйл, ашигтай харьцаанаас хөндийрсөн, түрэмгий шиж чанартай, түгшүүртэй байдлын нилээд өндөр түвшингийн бие хүн юм. Тодорхой хүн гэмт хэрэг үйлдэх болсон нь хууль дүрэм ёс суртахууныг сахин мөрдөж явах ёстой гэдгийг ойлгохгүй эсвэл ойлгохыг хүсэхгүй байгаатай холбоотой бус харин нэгэнт үүссэн сөрөг зан үйл, бодолдоо захирагдсантай холбоотой. Гэмт хэрэгтэн бие хүнд нэгэнт үүссэн төлөвшсөн нийгмийн эсрэг үзэл бодол, дадсан зан үйлийнхаа улмаас гэмт хэрэг үйлддэг байна. Хүний ёс суртахуун – сэтгэл зүйн онцлогууд нь гэмт хэрэгтний зан төлөв, мөн чанарыг тодорхойлох чухал хэмжүүр юм. Үний тулд үзэл баримтал, ёс суртахуун, ертөнцийг үзэх үзэл, хэрэгцээ сонирхол, сэдэл, хүсэл тэмүүлэл тэдгээрийн агуулга хэлбэр, сэтгэхүй, зан ариншингйин өвөрмөц асуудлыг судлан тогтоох шаардлагатай. Гэмт хэрэгтэн бүр өөрийн сэтгэл зүйн өвөрмөц онцлогтой байдаг ба эдгээрийг таньж чадсанаар хэрэг бүртгэх , мөрдөн байцаах, таслан зогсоох үйл ажиллагааны үр өгөөжийг сайжруулах болон хөгжүүлэхэд ач холбогдолтой юм. Гэмт хэрэгтэн бие хүний үнэлэмжийн ерөнхий чиг баримжааг судалж үзэхэд нийгмийн олонхи гишүүдийн зохистой зан төлөвийг тодорхойлох, аль нэг зарчмыг үлл зөвшөөрөх , хууль ёс дэг журамыг үл тоомсорлох, нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахууны үнэт зүйлсийн тухай сөрөг төсөөлөл, итгэл үнэмшилтэй байх тухайлбал өөрийнэгэл хэрэгцээ, явцуу сонирхолыг урьтал болгож бусдыг өвөрдөн хайрлах сэтгэл, хүн чанараа алдсан байдаг. Гэмт хэрэгтнүүд нь ихэвчлэн нийгмийн үнэт зүйл, ашигтай харилцаанаас хөндийрсөн, нийгэмд тогтсон ёс зүйн хэм хэмжээг дутуу эзэмшсэн, нийгэм хамт олон хүмүүстэй дасан зохицох чадваргүй байдгаас тэдгээр жижиг бүлгүүдэд дасан зохицох оролдлого хийхдээ нилээдгүй бэрхшээлтэй тулгардаг. Нийгмийн эсрэг үзэл бодол, баримжаа бүхий эдгээр шинж чанарууд хосолвол гэмт хэрэг үйлдэх шууд шалтгаан болдог. Хүн гэмт хэрэгтэн болж төрдөггүй, бие хүн болж төлөвших таагүй нөхцөл байдалд гэмт хэрэгтэн болдог. Гэвч эдгээр нөхцлүүд нь шууд л гэмт зан үйлийг төлөвшүүлдэг гэж ойлгож болохгүй. Энэ нь нийгмийн орчны нөлөөг даган гарах идэвхтэй бие даасан хүчин зүйл болох хүний оюун санааны дотоод ертөнц, 10

Гэмт бие хүний сэтгэл зүй Д.Эрдэнэчимэг сэтгэл зүйтэй холбоотой. Гэмт хэрэгтэн бие хүний төлөвшилд нийгмийн, сэтгэл зүйн хүчин зүйлийн аль нэгийг хэтрүүлэн үнэлэх нь өрөөсгөл ойлголт юм. Криминологичид гэмт хэрэгтэн бие хүнийг нийгэм болон биологийн хүчин зүйлүүдийн нэгдэлд судлах ёстой. Гэмт хэрэг үйлдсэн ихэнх хүмүүсийн оюуны хөгжил боловсрол, соёлын түвшин харьцангуй доогуур, эгэл жирийн хэрэгцээгээ гэмт хэрэг үйлдэх аргаар хангахыг эрхэмлэдэг. Хүн өөртөө үнэ цэнэтэй гэсэн зүйлийнхээ төлөө идэвхтэй тэмцэл явуулдаг ба зоорилго, сэдэл нь түүнээс урган гарч байдаг. Нэг зүйл тодорхой нэг бие хүний хувьд онцгой үнэ цэнэтэй, эрхэм нандин байхад нөгөөгийн хувьд онцын ач холбогдолгүй байх жишээтэй. Гэмт хэрэг үйлдсэн хүний чиглүүлэгч болгосон үнэ цэнэтэй зүйл нь нийгэмд харш шинжтэй байдаг. Гэмт хэрэгтнүүдийн хувьд хэрэгцээг нь хангах боломжтой тэр бүх зүйл үнэ цэнэтэй болж хувирна. Тухайлбал гэмт хэрэгтэн бусдын амьд явах өмчлөх эрхэд халдах замаар эд материалын хэрэгцээгээ хангах зорилго тавьсан бол түүнээс гарах ирээдүйн үр дүн түүний хувьд үнэ цэнэтэй байх жишээтэй. Гэмт хэрэгтнүүд өөрсдийн хэрэгцээгээ гэмт хэрэг үйлдэх аргаар хангаж байгаагаа ямагт зөв гэж үздэг учраас буруугаа хүлээхгүй зөрүүдлэх сэтгэл зүйн онцлогтой илэрдэг. Хашир туршлагатай архаг хэрэгтнүүд үйлдсэн гэмт хэргийг нь цагдаагийн байгууллага илрүүлж чадахгүй гэж найдахдаа худал мэдүүлэг өгөх, нотлогдсон байлаа ч хэргээ хүлээхгүй байх, элдэв заль мэх хэрэглэх замаар хариуцлагаас зайлсхийх боломж арга замыг эрэлхийлдэг онцлогтой. 3. Гэмт хэрэгтэн бие хүний сэтгэл зүй төлөвшил, хүчин зүйлс Гэмт хэрэгтэн бие хүнийг тухайн гэмт хэргийг үйлдэх тодорхой шалтгаан, зорилго гэж байна. Гэмт хэргийн шалтгаан гэдэг нь бичил орчин доторх буруу нөлөөлөл юм. Г.Леоньтев үзэхдээ “Төрөлхийн гэмт хэрэгтэн байхгүй бөгөөд шинээр л төрдөг гэж тодорхойлсон. Ю.Н.Антонеев, А.В.Бородана Гэмт хэрэг үйлдэх зан төлөв бүрэлдэхэд нийгмийн хүчин зүйлсийг хүний биологийн онцлог түүний сэтгэцийн хүрээ, эмгэг шинж зэргийг харгалзан үзэхгүй байх нь утгагүй асуудал юм гэж үзсэн. Гэмт хэрэгтэн бие хүний хэв шинжийг 3 шатанд хуваан үздэг. 1. Гэмт хэрэгтэн ерөнхий хэв шинж 2. Гэмт хэрэгтэн бие хүний тодорхой категорууд 3. Тодорхой төрлийн гэмт хэрэгтэн бие хүн 11

Гэмт бие хүний сэтгэл зүй Д.Эрдэнэчимэг Бие хүний нийгмийн цөм учраас түүний чиг хандлага амьдралд хандах хандлагын тогтолцоо үнэт зүйлийг баримжаалах чухал бөгөөд энэ утгаар нь гэмт хэрэгтэн бие хүний шинжийг тодорхойлох зайлшгүй шаардлагатай. Гэмт хэрэгтний хэв шинжийн шалгуур нь нийгмийн учруулах хор хөнөөл аюулын хэр хэмжээ нийгмийн сэтгэл зүйн гажуудал, сэтгэцийн өөрчлөлтийн хэр хэмжээ зэрэг юм. Ийм учраас гэмт хэрэгтэн бие хүний 3 хэв шинжид хувааж үзнэ. 1. Антосоциаль хэв шинж. Энэ хэв шинжийн бие хүн нь нийгмийн эсрэг онц аюултай гэмт хэрэгтэн юм. Нийгэмд учруулах хор уршиг маш их юм. 2. Асоциаль хэв шинж. Нийгэмд учруулах хор хөнөөл нь дээрхийг бодвол харьцангуй бага 3. Санамсаргүй гэмт хэрэг үйлдсэн хэв шинж: Нийгмийн сэтгэл зүйн чиг хандлага эсрэг нийгэмд санамсаргүй тохиолдох байдлаар гэмт хэрэг үйлдсэн хүнийг хэлнэ. Тухайлбал, бие хүний сэтгэл зүй, зан үйлийн тохироо алдагдснаар гэмт хэрэг хийсэн байж болно. Мөн нийгэмд учруулах хор хөнөөлийн нь шинээр ангилан авч үзнэ. Энэ гэмт хэрэгтэн гэмт хэргийн обьектод хандах хандлагаар тодорхойлогддог бөгөөд гэмт хэрэгтний 3 том бүлэг шинжийг авч үзвэл: 1. Носильственно – хүчирхийлэх гэмт хэрэг үйлдэх 2. Корыстно – шунахай сэдэлтэй гэмт хэрэг үйлдэх 3.Крыстно носильственно – хүчирхийлэл шунхай сэдэлтэй гэж үзэх ба эдгээрийг дотор нь гэмт хэрэгтнийг тодорхой төрлүүдэд хувааж болдог. Тухайлбал хулгайлах, шамшигдуулах, завших, дээрэмдэх, хүн алах, хүчирхийлэлийн гэмт хэрэг зэргээр хуваадаг. Дээрх гэмт хэргийн төрлүүд хууль зүйн үүднээс адилхан шинжтэй байдаг бөгөөд сэтгэл зүйн үүднээс сэтгэцийн янз бүрийн хүчин зүйлээр тодорхойлогддог. Жишээлбэл: Хулгайн гэмт хэрэг нь нэг талаар шунахай, нөгөө тохиолдолд сэтгэл зүйн үүднээс сул үлбэгэр, зориг зүрх муутай, өөрийгөө хянах чадвар муутай бусдын ятгалаг нөлөөнд дор үйлдсэн байж болдог. Гэмт этгээдийн бие хүний үйл ажиллагааг криминологийн сэтгэл судлалын үүднээс ангилан авч үзэхэд бие хүний хөгжил төлөвшлийн тухай ерөнхий үндсэн баримтлалууд бие хүний санаа бодлын сэдлүүд тогтвортой зорилго, гэмт хэрэг үйлдэх арга замууд, бие хүний нийгмийн эерэг хандлагын хэмжүүр шинж чанарыг авч үздэг. Гэмт бие хүн дараах цогц шинжийг агуулдаг байна. Тухайлбал: 1. а/ Тухайн гэмт бие хүн аливаа гэмт хэрэг үйлдлээ санаж, сэргээх байдлаар гэмт хэрэг үйлдсэн. б/ Гэмт хэрэг үйлдэгч нь тогтмол байдлаар гэмт хэрэг үйлдсэн. 12

Гэмт бие хүний сэтгэл зүй Д.Эрдэнэчимэг в/ анх удаагийн гэмт хэрэгтэн бие хүн. г/ онц аюултай гэмт хэрэгтэн. Энэ нь ямар нэгэн санаа зорилготойгоор гэмт хэрэг үйлдэж, шүүхээр шийдвэрлэсний дараа ял шийтгэлтэй байх хугацаа дуусаагүй байхад дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн хүнийг хэлнэ. 2. Гэмт хэрэг сэдэл, зорилго, ялын хэлбэртэй; 3. Гэмт хэрэг үйлдсэн арга замтай; 4. Гэмт хэрэг үйдэх нөхцөл, тохироо, шалтгаантай; 5. Тухайн үйлдэж буй үйлдэлдээ гэмт хэрэгтний хандах хандлагатай; 6. Хуулийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлсэн шалтгаантай байна. Энэ нь гэмт хэрэг үйлдсэний дараа гэмт бие хүний зан төлөв хувьсан өөрчлөгдөж болно. Эдгээр цогц шинжүүд нь нийгмийн эсрэг үйлдэл санаа бодол зан төлөвийн онцлог байр суурьтай салшгүй холбоотой байна. Мөн нийгмийн адаптацитай шууд холбоотой. Нийгмийн адаптаци гэдэг нь бодгаль нийгмийн орчин нөхцөлд зохицох чадвар юм. Нийгмийн адаптаци хэв шинж нь орчин, нийгэмд идэвхтэй хандах, нийгмийн бүхий л зорилго ба үнэт зүйлсийн баримжааллыг хүлээн авахдаа идэвхтэй дасан зохицох байдлаар ханддаг. Нийгмийн янз бүрийн холбоо харилцаа хувь хүнийг хүртэж авахдаа салшгүй холбоотой байдаг. Дасан зохицох гажуудал нь нийгмийн эсрэг зан төлөв архинд донтох, мансуурах хэлбэрээр илэрдэг. Бид өмнө нийгмийн адаптацийн чанар, нөхцөл болон түвшингөөр нь, мөн гэмт хэрэг чиглэлээр хэв шинж болгон хувааж, авч үзсэн билээ. Тухайлбал, антосоциаль буюу нийгмийн эсрэг гэмт хэрэгтэн нь нэг бус удаа гэмт хэрэг үйлдсэн байдаг бол нийгмийн асоциаль хэв шинжийн гэмт хэрэгтэн нь нийгмийн төлөвшлийг бүрэн гүйцэт олж авч чадаагүй, нийгмийн чиг хандлага нь өрөөсгөлийн улмаас гэмт хэргийг анх удаа үйлдсэн бие хүнийг хэлж байсан бол сэтгэл зүйн тохироо алдагдснаар санамсаргүй байдлаар гэмт хэрэг үйлдсэн гэж хувааж авч үзсэн. Харин бие хүний чиг хандлагын үнэт зүйлсийн баримжааллаар гэмт хэргийг дараах байдлаар хэсэг бүлгүүдэд ангилдаг.  Юмыг эзлэх, эзэмших нөхцөлөөр гэмт хэрэг үйлддэг. /бараа таваар шалгах, тэмдэгтийг хуурамчаар үйлдэх/  Албан тушаалын нөлөөгөөр шунахай сэдэлээр гэмт хэргийг үйлддэг эсвэл албан тушаалын төлөө гэмт хрээг үйлддэг. /олон нийтийн өмч хөрөнгийг шамшигдуулах/  Хулгайн гэмт хэрэг. /Шунахай сувдаг сэтгэлийн үндсэн дээр хүмүүсийн эд хөрөнгөнд халдах гэмт хэрэг/ 13

Гэмт бие хүний сэтгэл зүй Д.Эрдэнэчимэг  Луйварын гэмт хэрэг. Хүмүүсийн баримт бичиг, хөрөнгө мөнгийг хууран мэхлэж, шилжүүлэх, бичих зэрэг гэмт хэрэг/ Дээрх хэв шинжийн гэмт хэрэг нь дараах хүчин зүйлсийн нөлөөгөөр гэмт хэрэг үйлдэгддэг. Үүнд: а/ хайхрамжгүй, оролдлогогүй байдлаас болоод гэмт хэрэг үйлдсэн б/хийрхэх өөрийгөө дөвийлгөх, өөртөө найдсандаа гэмт хэрэг үйлдэх г/ тухайн нийгмийн орчинд дасан зохицож чадахгүй улмаас гэмт хэрэг үйлддэг байна. Гэмт хэрэг үйлдэх хүний хөдөлгөөний төрлүүд нь хүний үйл ажиллагааг рефлеслэг, интунтивный буюу зөн билэгийн, импульсивный буюу өөрийн мэдэлгүй хариу үйлдэл гэж үндсэн гурван төрөл болгон хувааж үздэг. Гэмт хэрэгтний зоригийн үйл нь дээрх хөдөлгөөний төрлөөс ялгаатай. Тухайлбал: 1. Гадны цочролд автахгүйгээр хариу үйлдэл үзүүлж байдаг чадвар юм. Энэ үйл нь автоматаар амьдралын явцад хүнд төлөвшиж байдаг. 2. Бие махбодын ерөнхий мэдрэмж ба үйл явцын үр дүнг урьдчилан харан таамаглал. Энэ үйл ажиллагаа нь ухамсарлах процессийг төдий л шаарддаггүй. 3. Яаран хөдлөх үр дүнг тооцохгүйгээр шууд үйл ажиллагааг эхлэн хэт цочроосон тохиолдолд өөрийн мэдэлгүй үйлдэл хийх. Энэ нь сэтгэл санааны хямрал, сэтгэцийн архаг өвчний үед ухамсаргүй явагддаг. 4. Ухамсартайгаар үйлдэгддэгээр бусад бүх үйлдлээс үндсэндээ ялгаатай. Энэ нь өөрийн гэсэн бүтэцтэй, агуулгатай ухамсартайгаар явагддаг бөгөөд зорилго чиглэлтэй байдаг байна. Үргэлжлэл бий. 14


Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook