Хэлц үгийн тайлбар: 1. Арван хуруу тэгш – өв тэгш, юм бүхнийг хийж чаддаг 2. Ад үзэх- Шоовдорлох, дургүйцэх 3. Азаа үзэх- ажил хэрэг бүтэх эсэхийг турших 4. Аахар шаахар- анхаарал татахааргүй жижиг 5. Алтаар урс- элбэг дэлбэг байх 6. Амыг нь авах- зөвшөөрүүлэх 7. Аргаа барах- яахаа мэдэхгүй болох 8. Ана мана ач тач- яг адилхан тэмцэх 9. Аавын цээж- их зан гаргах 10. Алтан аяганаас ус уух- азтай 11. Амин сүнс- хамгаас хайртай хүн 12. Аяга ёроолдох- удтал цай уух 13. Айхын бараа- идэхийн нэмэр- ямар ч нэмэргүй хүн 14. Алга дарам- жижигхэн 15. Алган дээрээ бөмбөрүүлэх- эрхлүүлэх 16. Алтан хошуу өргөх- хөв зөөх 17. Амны хишигтэй – азтай буян сайтай 18. Ам бузарлах- хэлээд хэрэггүй 19. Ам алдах- нууцыг задлах 20. Алга урвуулахын хооронд-амархан, хялбар хийх Б үсгээр эхэлсэн хэлц үг: 1. Бантан хутгах- хольж хутгах, толгой эргүүлэх 2. Баян ходоод- хамгийн сүүлд 3. Биеэ оторлох- залхуурах 4. Булган сүүлтэй- сайн үйлийн эхлэлийг тавьсан 5. Буу халах- дотно ярих 6. Баярласан хэрээ бархирна- баярласандаа байж ядах 7. Будааны хүүхэд- эрх мэдэлгүй хүний аясаар 8. Босго өндөр – ороход амаргүй хэцүү 9. Бүдүүн зүрхтэй- айх эмээхийг мэдэхгүй, дураараа загнах 10. Байнд ч үгүй банзанд ч үгүй- юу ч үгүй хоцрох 11. Барьц алдах- сандрах 12. Бие даах- өөрөө хийж чадах 13. Биеэ барих- сандарч тэвдэхгүй байх 14. Борви бохис хийх чөлөөгүй- ямар завгүй байх 15. Босго элээх -Залхтал очих, юм гуйж очих 16. Буруу замаар будаа тээх- буруу үйл хийх 17. Бурхангүй газар бумба галзуурах- өөрөөсөө өөр хүнгүй мэт дураар загнах 18. Богино жолоотой- холын бодолгүй 19. Босго элээх- залхтал очих, юм гуйж очих 20. Бамбай хийх- халхавч хийх
Г үсгээр эхэлсэн үгийн тайлбар: 1. Гай газар дороо- гэнэт саад учрах 2. Ганзага нийлэх- санаа нийлэх 3. Гар цайлгах- юм өгөх 4. Гараа гаргах- сэтгэлээсээ хандах 5. Гол гаргах- хуурах 6. Газар авах- даамжирах, дэлгэрэх 7. Галд орохоос ч буцахгүй- зорьсноо биелүүлэх гэж улайрах, хичээх 8. Гахай явган нохой нүцгэн- юу ч үгүй хоосон, амжилтгүй 9. Гар харах- юм горьдох 10. Гараа угаах- үрэн таран хийх 11. Гараас гарах- асаж том болох 12. Галзуурахад ганц хуруу дутах- уурласандаа байж ядах 13. Гол харлах- харамсах өлсөх 14. Гууль нь цухуйх- чанар нь танигдах 15. Гэдсэндээ хөлөө хийлцэх- хоорондоо муудалцах, өрсөлдөх 16. Гэдэс гарах- цадах 17. Гангар гунгар хийх – ярилцах 18. Гарын шүүс идэх- зодуулах 19. Гартаа оруулах- туршлагатай болох, захирах 20. Гарын доор- өөрийн дураар хөдөлгөх 21. Гар мухардах- юм хийх аргагүй, дэмжлэггүй болох\\ Д үсгээр эхлсэн үгийн тайлбар: 1. Далан үг дэлгэн- олон юм ярих 2. Дэгсдүүлэх- худлаа ярих 3. Давсанд явах- унтах, нойрсох 4. Дайрлага дайрах- санамсаргүй юм болох 5. Давирхай халаах- хөөргөх цаашлуулах 6. Давсыг нь идүүлэх- дэгсдүүлэн ярих 7. Далан долоон үг дэлгэх- дэмий чалчих 8. Далан таваар буух- дийлдэж ялагдах 9. Дарь үнэрлээгүй- Буун дуу сонсоогүй 10. Долоон булчирхайгаа тоочих-нуулгүй ярих 11. Долоон голтой- амь бөхтэй 12. Долоон бор- бусдаас дутуу 13. Дордохын долоо- хамгийн муу хэд нь 14. Дотор газраас өр нэхэх- өлсөх 15. Дөргүй бух шиг- зөрүүд, гөжүүд 16. Дөрөө мултлах- айлд буух 17. Дур мэдэн донгосох- хариуцлагагүй ярих 18. Дураараа дургих- хөнгөн хуумгай хандах 19. Дарин дээр нь давс хийх- юмыг өөгшүүлэх 20. Дэм дэмэндээ- хамтдаа , ханиндаа
М үсгээр эхэлсэн үгсийн тайлбар: 1. Магнай тэнийх- баярлах 2. Магнай хагартал баярлах- ихэд баярлах 3. Мал болох- их согтох 4. Махаа идэх, үйл тамаа идэх- зовж, зүдрэх 5. Морьтой явах- азтай байх 6. Мордохын хазгай- эхнээсээ бүтэхгүй 7. Морийг нь унуулах- өөрийн эрхгүй автагдах 8. Мөрөө хөөх- Бусадтай нийлэхгүй байх, өөрийнхөөрөө 9. Мэнгэ нь голлох- бүтэлгүйтэх 10. Мэндийн зөрөөгүй- хүнтэй дуугарахгүй мэндлэхгүй өнгөрөх 11. Мэнд усаа мэдэлцэх- мэндэлж, танилцах 12. Мэлзэх- буруугаа хүлээхгүй байх 13. Мэлийсэн- гөлийсөн гөлгөр 14. Муугаа үзэх- зовох 15. Мурих- хуурах 16. Нар нь гарах- их баярлах Н үсгээр эхэлсэн үгсийн тайлбар: 1. Нарийндаа хатах- харамлах 2. Насны наран хэлбийх – өндөр настай болох 3. Нойтон хамуу оргих- огт салахгүй болох 4. Номын хурим хийх- эрдмийн найр хийх 5. Номхон морины ногт догшин морины чөдөр хийх- өөрийн чөлөөнд хийх 6. Нохойн дуу ойртох- дуусах, дөхөх 7. Нохойн замаар орох- буруудах 8. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох- сайжруулж чадалгүй эвдэх 9. Нүглийн нүдийг гурилаар хуурах- юмыг оромдох 10. Нүд алдам- уудам цэлгэр 11. Нүд нь орой дээрээ гарах- ихэд гайхах 12. Нүд өөхлөх- юмыг тоохоо болих 13. Нүд үзүүрлэх- догшин харьцах, хавчих 14. Нүдэн балай чихэн дүлий- юунаас ч зовохгүй, анхаарахгүй 15. Нүд хорсох- зэвүү хүрэх 16. Нүд хуурах- худал ярьж, хийсэн болох 17. Нүд унагах- байж ядан атаархах 18. Нүүрийг нь шарах- инээдтэй байдалд оруулах 19. Нүүр үзэх- цаг хугацаа улирах 20. Нэг гараараа нөгөөг барих- тэвчих О үсгээр эхэлсэн үгийн тайлбар:
1. Оготны нүхээр багтах- зальжин, зальтай 2. Олон таван үггүй- чалчаа биш дуугүй 3. Олон гартай- жигд сайн хийдэггүй 4. Оонын хоёр эвэр шиг- хоёулахнаа 5. Орой ортол хэлэх- онож үнэнийг нь хэлэх 6. Орох орон оочих аягагүй- ядуу зүдүү хүн 7. Олби оготно шиг- зальтай 8. Од гийх- азтай байх 9. Орон гаран- барьсан тавьснаа мартамхай, тууштай биш 10. Олон долоон юм- хэрэггүй үг Ө үсгээр эхэлсэн үгийн тайлбар: 1.Өвдөг шороодох- Барилдаад унах 2. Өлөн элгээ тайлах- өглөө юм идэх 3. Өрөвдөхөд өр лүү өшиглөх- даврах 4. Өдрийн бодол шөнийн зүүд- санаанаас гарахгүй 5. Өдрийн од шиг- маш ховор 6. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх-оргүй болсон зүйлийг эрэх 7.Өрөмний өт шиг- тогтвор муутай 8.Өрөөлтэй морь гүйцэхээ байх- тамир тэнхээгүй, доройтох 9.Өрөөсөн гутал- муу талуудаараа төстэй 10. Өөрийгөө олох- замаа зөв олох 11. Өөрийгөө хөөдөх- өөрөө өөртөө гай болох 12. Өөрийн толгойтой хүн- өөрийн гэсэн үзлээр сэтгэдэг С үсгээр эхэлсэн үгсийн тайлбар: 1. Савангийн хөөс шиг- бат бөх бус амархан эвдрэх 2. Сархинаг хатах- ам хатах 3. Санаа буруулах- зугтаж оргохыг завдах 4. Санаа нийлэх- хэл амаа ололцон найрсаг байх 5. Совин татах- үйл явдлыг урьдчилан харах 6. Сүүлээ сэрвээн дээрээ тавих- ихээхэн онгирох 7. Сүв нээгдэх- ухаан сууж учрыг ойлгох 8. Суусан газраасаа шороо атгах- юмхнаар юм хийх 9. Сугыг нь түших- бусдад тус хүргэх 10. Сэтгэлээ нээх- ухаан сууж учрыг ойлгох 11. Сэтгэлийн там- хүнд бэрх маш эвгүй зүйл 12. Сэтгэл нь хөрөх- хөөрч догдлохоо болих 13. Сэтгэл дэнслэх- сандарч үймэрсэн байдалтай
14. Сэтгэлд уяатай- ер мартагдахгүй 15. Сэтгэл хямрах- уйтгартай тайван бус 16. Сэтгэл алдрах- дурлах 17. Сул тавих- зөнгөөр нь байлгах 18. Суудал булаацалдах- албан тушаал булаалдах 19. Сул зогсох- ажилгүй, дэмий байх 20. Судсыг нь атгах- хүний арга эвийг олох Т үсгээр эхэлсэн үгийн тайлбар: 1. Таван салаа боов хүртэх- алгадах 2. Тангараг тасрах- муудалцах 3. Тартагтаа тулах- хамгийн муу байдалд орх 4. Тархиа гашилгах-удаан олон талаас нь бодох 5. Тасархай хүн- гарамгай хосгүй 6. Ташуурын амт үзэх- зодуулах 7. Тогорууны нүд шиг- жижигхэн 8. Толгой ганзагалах- уруу царайлах 9. Толгой дээрээ гаргах- давраах 10. Толгой цохих- хамгийн сайн 11. Толгой даагдахгүй- бодож сэтгэж шаналах 12. Толгой өөд татахгүй-уйгагүй тасралтгүй ажиллах 13. Толгойтой үс босох- айх сандрах тэвдэх 14. Толгойг нь илэх- өөхшүүлэх 15. Толгойгоороо хөл хийх- учраа олохгүй буруу бодолтой 16. Том толгой гаргах- их зан гаргах 17. Тооно өргөх- айл гэр толгойлох 18. Тоосоо өргөх- хүчин зүтгэх 19. Тостой гараар барьшгүй- цэвэрхэн 20. Төө зайгүй- ойр дотны
Search
Read the Text Version
- 1 - 6
Pages: