Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore гарын авлага судалгаа Бямбабаяр

гарын авлага судалгаа Бямбабаяр

Published by Byambabayr Narnaa, 2019-03-26 08:02:44

Description: гарын авлага судалгаа

Keywords: гарын авлага

Search

Read the Text Version

Төсөл СУРГАЛТ-ХҮМҮҮЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД МӨРДӨХ ЭРҮҮЛ АХУЙН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ ` Нэг. Зорилго Сургууль, цэцэрлэг хүүхдийн байгууллагын багш, ажилчид, сурагчид, оюутнуудын эрүүл мэнд, өсөлт, хөгжилтэнд сургууль, анги танхимын эрүүл ахуйн нөхцөл, сургалтын орчноос үзүүлж болох сөрөг хүчин зүйлээс сэргийлэхэд оршино. Хоёр. Ерөнхий зүйл 2..1. Энэхүү дүрмийг их, дээд сургууль, коллеж, тусгай дуңд сургууль, ерөнхий боловсролын сургууль, оюутан сурагчдын дотуур байр, мэргэжпийн сургалт үйлдвэрлэлийн төв, хүүхдийн ордон, хүүхдийн асрамж, халамж, үйлчилгээний төв, хүүхдийн зуслан, цэцэрлэг, ясли, хүүхэд харах үйлчилгээ зэрэг хүүхэд асарч, сургаж, хүмүүжүүлэх бусад байгууллагын (цаашид сургалт хүмүүжлийн байгууллага гэх) үйл ажиллагаанд өмчийн төрөл хэлбэр харгалзахгүй мөрдлөг болгоно. 2.2. Сургалт хүмүүжлийн байгууллага бүр энэхүү үлгэрчилсэн дүрмийг загвар болгон өөрийн онцлог байдал, үйл ажиллагааны чиглэлдээ тохируулан байгууллагын эрүүл ахуй, халдвар хамгааллын дүрмийг боловсруулан, баталж мөрдөнө. 2.3. Байгууллага бүр энэхүү дүрмийн хэрэгжилтэнд дотоодын хяналт тавьж ажиллана. Гурав. Барилга байгууламж, орчны эдэлбэр газрын эрүүл ахуйн шаардлага: 3.1. Сургалт-хүмүүжлийн байгууллагын барилга байгууламжийн байршил тогтоох, барилгын зураг төсөл зохиох, шинээр барих, ашиглалтад оруулах, өргөтгөх, зориулалтыг өөрчлөн засварлахдаа холбогдох хяналтын байгууллагаар эрүүл ахуйн дүгнэлт гаргуулна. 3. 2. Орчны талбайн тохижилт, барилгын хэв шинж, байршил, үйлчлэх хүрээний тооцоо, нутаг дэвсгэрийн байршил, зохион байгуулалт, галын аюулаас хамгаалах, дулаан ба усан хангамж, ариутгах татуурга, халаалт, салхивч цахилгаан техникийн байгууламж, тоног төхөөрөмж байрлуулах зайг БНбД-II-66-88-д заасан хэм хэмжээнд тохируулан барьж, байгуулан ашиглана. 3.3. Сургалт-хүмүүжлийн барилга байгууламжийн зориулалтыг өөрчлөх, өргөтгөх буюу бусад аж ахуйн нэгж, цэг салбарын нэмэлт үйлчилгээг явуулах тохиолдол бүрт тухайн нутаг дэвсгэрийн хяналтын байгууллагын дүгнэлт, зөвшөөрлийг үндэслэнэ. 3.4. Сургалт-хүмүүжлийн барилга байгууламжийг хөдөлгөөн, дуу шуугиан ихтэй гудамж, төмөр зам, үйлдвэрийн дуу шуугиан, химийн хорт бодис, хорт хий, утаа, тортог, цацраг тоос болон бусад бохирдуулж болох эх үүсвэрээс 500-аас доошгүй метр, үйлдвэр, ахуйн хатуу, шингэн хог хаягдлаас 200 метрээс доошгүй зайд үер, гал усны аюулд өртөхөөргүй газарт барьж байгуулна. Сургуулийн барилгыг гэрэл сайн тусахаар урагшаа буюу зүүн урагш харуулан барина. 3.5. Сургалт хүмүүжлийн байгууллага нь өөрийн эдэлбэр газартай байна. Эдэлбэр газрын эргэн тойронд бут, сөөг тарьж ногоон байгууламж байгуулах ба нийт талбайн 50-иас доошгүй хувийг зүлэгжүүлэн, мод тарьж, 50 хүртлэх хувийг цардаж зассан байна. Модыг барилгын цонхноос 10 м-ийн зайд, бут сөөгийг 5 м- ээс доошгүй зайтай тарьж суулгана. 3.6. Сургалт хүмүүжлийн байгууллагын эдэлбэр газрын талбай, бүсчлэлийн

хувийн үзүүлэлтийг хүснэгт 1-д зааснаар төлөвлөнө. Хүснэгт 1 Нэг суудалд ногдох талбай, м2 Эдэлбэр газрын ерөнхий бүсчлэл Сургалт- хүмүүжлийн байгууллага Сургалт- хүмүүжлийн байгууллагы н эдэлбэр газар Хичээллэх Биеийн тамир спортын Амралтын Аж ахуй а\\ Сургуулийн өмнөх насны хүүхдийн 40 + +- 0,6 35 + +- 1,0 байгууллага: 150 хүртэл суудалтай 60 6 11,2 10 12,6 300 хүртэл суудалтай 40 6,3 15,1 1,1 1,4 б\\ Ерөнхий боловсролын сургууль: 35 12 13,3 1,5 1,2 80 хүртэл сурагчидтай бага сургууль 20 1,6 6,1 1,5 0,6 600 хүртэл сурагчидтай бүрэн бус дунд 65 12 13,3 - 1,5 сургууль 800 хүртэл сурагчидтай 1300 хүртэл сурагчидтай 80 хүртэл сурагчидтай дотуур байрт сургууль в\\ 300 хүртэл сурагчидтай техник 75 30 37,5 - 7,5 мэргэжлийн сургууль 32 12,3 16,0 - 3,2 1440 хүртэл сурагчидтай 55 22 27,7 - 5,5 500 хүртэл сурагчидтай тусгай мэргэжлийн 30 12 15 - 8,0 сургууль 25 25 - - + 1500 хүртэл сурагчидтай г\\ 300 хүртэл суудалтай үйлдвэрлэл- 15 15 - - + + 3-7 20 - 10 сургалтын комбинат + 2-5 10 - 10 1440 хүртэл суудалтай д\\ 2000 хүртэл оюутантай их, дээд сургууль 10000 хүртэл оюутантай 3.7. Эдэлбэр газрын тоног төхөөрөмжийг (сүүдрэвч, вандан, сандал, биеийн тамир, хөдөлгөөнт тоглоомын гэх мэт) тогтмол засан сэлбэж, хүүхэд бэртэж гэмтэхээс сэргийлэх арга хэмжээ авна. 3.8. Хүүхдийн байгууллагын эдэлбэр газрын хөрсний ариун цэврийн үнэлгээг хүснэгт 2-д заасны дагуу үнэлгээ өгнө. Хүснэгт 2 Хөрсний ариун 0.25 мкв 1кг хөрсөн Таньц Перфрин Ариун Нянгийн № цэврийн талбайн дэхь савхан генсийн цэврийн тоо байдал хөрсөн дэхь шимэгч царын тоо тоо тоо ялааны хорхойн авгалдайн өндөгний тоо тоо 1 Цэвэр 0 0 1.0 0.1 -с их 0.98-1.0 10000-с түүнээс их 0.85-0.98 цөөн 2 Бохирдолт 1.0-ээс цөөн 0.70-0.80 100000 10 хүртэл 10 - 0.01 0.1-0.001 багатай 10-25 900000 3 Дунд зэргийн 11-110 0.01-0.001 0.001- 0.0001 бохирдолттой 4 Их 25 түүнээс 100-с их 0.001-с 0.0001-с 0.70-с бага 1 сая-аас бага бохирдолттой их бага их

3.9. Барилгын давхрын дээд хязгаарыг хүснэгт 3-д заасны дагуу тогтооно. Хүснэгт 3 Сургалт хүмүүжлийн байгууллага Давхрын тоо Сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллага 2 Ерөнхий боловсролын сургууль, дотуур байрт сургууль, 3 ерөнхий боловсрол-тусгай мэргэжил нэгэн зэрэг олгох политехникийн дунд сургууль 200 мянгаас дээш хүн амтай хот 4 Техник мэргэжлийн болон тусгай мэргэжлийн дунд 4 сургууль, үйлдвэрлэл сургалтын комбинат Их, дээд сургууль 9 3.10. Сургалт-хүмүүжлийн байгууллагыг үйлчлэх хүрээний чиглэлээр тогтоосон нормативын дагуу хүснэгт 4-д заасны дагуу байрлуулна. Хүснэгт 4 Сургуулийн байгууллага Бүс нутаг Хот Хөдөө Уур амьсгалын I бүс Сургуулийн өмнөх насны хүүхэд: 300м 1500м 200м Ердийн ясли, цэцэрлэг Цэцэрлэг – ясли Түр цэцэрлэг Ерөнхий боловсролын сургууль Сургалт хүмүүжлийн цогцолбор Ерөнхий боловсрол, тусгай мэргэжил 750м 1500м нэгэн зэрэг олгох политехникийн дунд сургууль 3.11.Сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагыг бие даасан тусдаа барилгатай байхаар төлөвлөж байрлуулна. 150 хүртэл хүүхэдтэй цэцэрлэг, яслийг орон сууцны барилгатай залгаж барихыг зөвшөөрнө. Харин түр цэцэрлэг, яслийг шууд орон сууцны барилгад байрлуулах эсвэл тусад нь орон сууцны барилгад залган барьж болно. 3.12. Сургуулийн өмнөх насны хүүхдийн ердийн байгууллагын эдэлбэр газрыг эргэн тойрон 1,6м-ээс өндөргүй хашаагаар хүрээлүүлэн барина. Хашааг амьд суулгацаар барихаар төлөвлөж болно. 3.13. Ерөнхий боловсролын сургууль, дотуур байрт сургууль, ерөнхий боловсрол-тусгай мэргэжил нэгэн зэрэг олгох политехникийн дунд сургуулийн эдэлбэр газрыг эргэн тойрон 1,2 м-ээс өндөргүй хашаагаар хүрээлүүлэн барина. 3.14. Сургалт хүмүүжлийн байгууллагын хичээлийн өрөө, тасалгааны цонх, тарьсан модны их биеэс 10м-ээс багагүй, бут сөөгөөс 5м-ээс багагүй зайтай байна. СӨН-ы хүүхдийн байгууллага, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрт сургууль, ерөнхий боловсрол-тусгай мэргэжил нэгэн зэрэг олгох политехникийн дунд сургуулийн эдэлбэр газарт хортой ургамал, өргөстэй бут, сөөг тарихыг хориглоно. 3.15. Сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллага, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрт сургууль, ерөнхий боловсрол-тусгай мэргэжил нэгэн зэрэг олгох политехникийн дунд сургуулиас бусад сургалтын байгууллагыг байнгын хөдөлгөөнтэй төв замаас 50м-ээс, орчных нь гудамж замаас 25м-ээс хол зайтай байрлуулан төлөвлөнө. 3.16. Сургалт хүмүүжлийн байгууллагын анги танхим байрласан давхрын хонгилын өргөн болон барилгаас барилгад шилжих хэсгийн өргөнийг 2,2м-ээс багагүй, бусад хэсгийн хонгилын өргөнийг 1,4м-ээс багагүй хэмжээтэй төлөвлөнө. 3.17. Хичээлийн анги танхимыг дуу шуугиан ихтэй, элдэв үнэр ялгаруулдаг, тухайлбал хөдөлмөрийн хичээл, биеийн тамирын болон соёлын танхим, гуанзны

өрөө, тасалгаанаас тусгаарласан байрлалтай төлөвлөнө. 3.18. Цэцэрлэгийн 4 бүлэг, яслийн 2 бүлэг тутамд нэг гол орц төлөвлөнө. 3.19. Орон сууцны барилгад байрлах түр цэцэрлэг, яслийн бүлгийн нэг хүүхдэд 4м2 талбай ноогдохоор өрөөний нийт талбайн хэмжээг тооцож тогтооно. 3.20. Цэцэрлэгийн орох, гарах хаалганы шат довжоог хальтиргаанаас хамгаалсан, хаалганы гадна орчинд цардсан талбайтай байна. 3.21. Цэцэрлэг нь орон сууцны нэгдүгээр давхарт байрладаг бол оршин суугчдын орцноос тусдаа хаалгатай байна. 3.22. Сурагчдын бие засах газрын гадаалгуурыг задгай кабинд байрлуулна. Кабиныг шалны төвшнөөс дээш 1,75м өндөр самбаруудаар хаших ба самбарын доод ирмэг шалны төвшнөөс 0,20м хөндий байна. Охидод бие засах зориулалттай нэг кабиныг хаалгатай төлөвлөнө. 3.23. Тусдаа угаалтуурын гоожуурын хоорондох зай 0,6м-ээс багагүй байна. Угаалтуурыг шалны түвшнээс дээш I ангийн сурагчдад – 0,5м, II-IV ангийн сурагчдад – 0,6м, V-XI ангийн сурагчдад – 0,7м өндөрт байрлуулан төлөвлөнө. Угаалтуурын эсрэг талын ханын хоорондуур өнгөрөх зай 1,1м-ээс багагүй, зэрэгцээ хоёр угаалтуурын хооронд 1,6 м-ээс багагүй зайтай байхаар төлөвлөнө. 3.24. Сургуулийн өмнөх насны хүүхдийн барилгад 45°-аас ихгүй, бусад барилгад 60° -аас ихгүй налуутай хүн аврахад зориулсан гадна талын нэмэгдэл задгай шатыг нүүлгэн шилжүүлэх хүмүүсийн тооцоог үндэслэн 2-р давхраас шууд гадагшаа гарахаар төлөвлөнө. 3.25. Цэцэрлэгийн барилгын шатны хашлагын өндөр 1,2м-с багагүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан шатны хашлагын өндөр 1,5м-1,8м байна. Шатны босоо сараалжны хоорондох зай 0.1 м, хүүхдэд зориулж шатны сараалж хэсэгт 0.5 м өндөртэй тусгай бариул хийнэ. Шат нь эвтэйхэн, хүүхдийн хөл ядрахгүй зөөгдөх боломжтой хүүхдийн хөлийн алхмын урт, хөлөө өргөх өндөр хоёрыг тооцон шатны тавиурын гүн 27-30 см, өндөр нь 12-14 см, уртын өргөн 1,2 метрээс багагүй байна. 3.26. Сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагын цонхны тавцангийн өндөр 0,5-0,6 м байна. 3.27. Анги, танхимын цонхны өндөр 2,5 м, өргөн нь 1,8-2 м-ээс багагүй байна. Мөн цонх нь эгц ба ташуу хэлбэрийн салхивчтай байх бөгөөд салхивчийн талбай нь шалны талбайн 1/50-тай хэмжээтэй байна. 3.28. Ариун цэврийн төвлөрсөн усан хангамж, ариутгах татуургын сүлжээнд холбогдоогүй байгууллагууд нь Монгол Улсын “Нүхэн жорлон, угаадасны нүх. Ерөнхий шаардлага” MNS 5924:2015 стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай байна. Тухайн байгууллага өөрийн онцлогт нийцүүлэн MNS 5924:2015 стандартын жорлонгийн хувилбаруудаас сонгон хэрэглэнэ. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын нүхэн жорлон, угаадасны нүх нь үндсэн барилгаас 20м, ус түгээх цэгийн байрнаас 20 метрийн зайд, ноёлох салхины доор байрлуулна. Сургуулийн гадна бие засах газар, бохир усны цооногийг хичээлийн байрнаас 25-50 метрийн зайтай, зонхилох салхины доод талд байрлуулж, долоо хоногт 2-оос доошгүй удаа цэвэрлэж, халдваргүйжүүлнэ. 3.29. Ариун цэврийн байгууламжийн засвар, үйлчилгээ, ашиглалтанд “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын ус, ариун цэвэр, эрүүл ахуйд тавигдах норм, шаардлага”-ыг мөрдөн ажиллана. 3.30. Хүүхдийн байгууллагын өрөө тасалгааг аж ахуй нэгж, хувь хүнд үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр түрээслүүлэн эзэмшүүлэхийг хориглоно. 3.31. Ерөнхий боловсролын сургууль, дотуур байрт сургуулийн ариун цэврийн хэрэгслийн тоог хүснэгт 5-д заасны дагуу төлөвлөнө. Хүснэгт 5 Өрөө тасалгаа Хэмжих нэгж Талбай, Ариун цэврийн хэрэгслийн тоо м2

Гадаалуур Угаалтуур Шүршүүр А. Сургуулийн барилга, дотуур байрт сургуулийн хичээлийн байр Сурагчдын бие засах Нэг сурагч газар: 0,1 30 охидод 1 - Охид 0,1 40 хөвгүүн 1 - Хөвгүүд Ажилчдын бие засах газар Нэг сурагч 3 Эмэгтэйчүүдийн эрүүл Ариун 3 1 1 ахуйн кабин (ажилчдын ) цэврийн 1 хэрэгсэлд Хичээлин байранд байгаа Ариун 6 1 11 соёлын танхим, лекц- цэврийн хичээлийн танхимын 2 цэгт дэргэдэх бие засах газар Б. Сургууль, дотуур байрт сургуулийн барилгад: Биеийн тамирын Хувцаслах 1 2 1 12 танхимын хувцаслах өрөөнд өрөөний дэргэдэх шүршүүр, бие засах газар Гуанзны ажилчдын Ариун 3 1 11 шүршүүр, бие засах цэврийн 1 газар цэг, 1 шүршүүр В. Дотуур байрт сургуулийн унтлагын байр, сургуулийн унтлагын байр, сургуулийн дэргэдэх дотуур байр, унтлагын байр Сурагчдын бие засах Нэг сурагч 0,35 15 охин-1 8 охин-1 газар 20 хөвгүүн-1 8 хөвгүүн-1 Охидын эрүүл ахуйн Нэг кабин 3 1 70 охин - 1 1 кабин Ажилчдын бие засах Ариун 3 1 1 газар цэврийн 1 цэг 3.32. Хүүхдийн суултуурын өндөр 2-3 насны хүүхдэд 0,20 м, 4-5 насны хүүхдэд 0,27 м-ээс ихгүй, шээлтүүрийн өндөр 4-5 насны хүүхдэд 0,31 м-ээс багагүй байна. 3.33. Цэцэрлэгийн 2-5 насны хүүхэд, 1 дүгээр ангийн сурагчдад зориулсан угаагуурыг шалнаас 0,5м-т, 7-оос дээш насных бол 0,6м-0,7м-ийн өндөрт байрлуулна. 3.34. Хүүхдийн байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан ариун цэврийн өрөө, гар угаагуур 1-ээс багагүй байна. 3.35. Сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагад цахилгаан залгуурыг шалны төвшнөөс 1,8м – ийн өндөрт байрлуулна. Дөрөв. Анги танхимын эрүүл ахуй, халдвар хамгааллын нөхцөлд тавигдах шаардлага 4.1. Сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагын барилга байгууламжид бүлэг тусгаарлалтын зарчмыг чанд мөрдөнө. Бүлгийн хэсэг бүр тусдаа орох, гарах хаалга, бүлгийн талбайтай байна. 4.2. Сургалт-хүмүүжлийн байгууллагын анги, танхим, бүлгийн үндсэн өрөөнүүдийн агаарын хэм 16-20ОС, харьцангуй чийг 40-60 хувь, өрөөний агаарт нүүрсхүчлийн хий 0.1 хувь, агаарын исэлдэмж 4мг/мЗ, агаарын хөдөлгөөний хурд 0.25 м/сек-ээс ихгүй байна. Спорт зал, дугуйлангийн өрөө 17-200С, тоглоомын болон бага ангийн өрөө 20-240С, эмнэлгийн өрөө, спорт заалны туслах өрөө 20- 220С, бусад нь 16-240С байна.

4.3. Хичээлийн танхимын ханын дээд хэсэг, адрыг цагаан өнгөөр будаж шохойдож бусад хэсгийг цайвар шар, ногоон, ягаан, цэнхэр өнгөөр хаалга цонхыг цагаан өнгийн тосон будгаар будах ба гэрлийн ойлт 48 хувьтай байна. Дотоод тоног төхөөрөмжийг өнгө будаг гэрэл ойлгох цайвар өнгийн будгаар будна. 4.4. Сургалт хүмүүжлийн байгууллагын үндсэн өрөө тасалгаанд тусах нарны шууд тусгалын тасралтгүй үргэлжлэх хугацаа өдөрт 3 цагаас багагүй байхаар төлөвлөнө. Цонхны тавцан дээр гэрэл хаах эд зүйлс байрлуулаагүй, цонхны цаана нарны гэрлийн тусгал хаах мод байх ёсгүй. Анги, танхимын цонхны өндөр 2,5 м, өргөн нь1,8-2 м-ээс багагүй байна. 4.5. Сургуулийн барилгыг гэрэл сайн тусахаар урагшаа буюу зүүн урагш харуулан барина. “Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж БНбД 23-04-07” стандартын шаардлагын дагуу үндсэн өрөөнүүдийн нарны тусгалыг тооцоолно. Сургууль болон эсрэг орших барилгын өндрийн хэмжээнээс 2,5 дахин их байна. 4.6.Сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагын барилга, байгууламжийн агаар солилцооны давтамж, агаарын тооцооны температурыг дараах хүснэгт 6-д заасны дагуу төлөвлөнө. Хүснэгт 6 Өрөөний нэр Агаарын тооцооны Цагийн агаар температур, °С солилцооны давтамж I бага насны групп хувьцаслах 22 1,5 II бага насны групп хувьцаслах 21 1,5 Дунд, ахлах бүлэг 20 1,5 Унтлагын: - Яслийн бүлэг 21 1,5 - СӨН бүлэг 19 1,5 Жорлон: - Яслийн бүлэг 22 1,5 - СӨН бүлэг 20 1,5 Зоогийн өрөө 16 1,5 Хөгжим, гимнастикийн хичээлийн 19 1,0 танхим 22 1,0 Эмнэлгийн өрөө тасалгаа 18 1,0 Аж ахуйн өрөө 15 - Гал тогоо 18 5 Угаалгын өрөө 16 5 Индүүдлэгийн өрөө 4.7. Агааржуулалтыг хүснэгт 7-д заасны дагуу хийнэ. Хүснэгт 7 Өрөөний агааржуулалтын үргэлжлэх хугацаа, Гаднах агаарын хэм, °C минутаар Богино завсарлагааны үед Их завсарлагааны үед +10 - +16 4-10 25-35 +5 – 0 7-3 20-30 0-оос -5 2-5 15-25 1-3 10-15 - 5-аас -10 1-1,5 5-10 -10-аас доош 4.8. Анги, танхим бүлгийн өрөөнүүдийн салхивчийг зуны улиралд 20-30 минут, хүйтний улиралд 5-10 минут нээж 2 цаг тутамд цэвэр агаар оруулж байна. 4.9. Сургуулийн өмнөх байгууллагын өрөө тасалгаан дах агаар солилцоог хүүхдүүдийг байхгүй үед цонх ба салхивчаар агааржуулалтыг хийнэ. Ялангуяа

унтаж босох, үдийн хоолны дараа буюу үдээс хойш агаар илүү бохирдсон үед заавал хийх ёстой. 4.10. Технологийн кабинет, лаборатори, биеийн тамирын заал, хурлын танхим болон тусгай тоноглогдсон өрөө /комьютерийн танхим/, хувцас угаах, хатаах өрөө, шүршүүр, угаалга, гал тогооны өрөө нь агааржуулалтын механик болон автомат тоног төхөөрөмжтэй байх ба байнгын хэвийн ажиллагаатай байна. 4.11. Хими, физикийн хичээлийн кабинет нь тусгай тоноглогдсон ширээтэй байна. Химийн кабинет болон лаборантын өрөө нь сорох шүүгээтэй байна. Мастерийн кабинетийн 1 ажлын байранд 6 м.кв талбай ногдохоор төлөвлөнө. Технологийн кабинетийг халуун хүйтэн усаар хангана. 4.12. Биеийн тамирын заалны агаарыг цэвэр байлгахын тулд завсарлага бүрд агаар сэлгэлт хийж, багш, сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүд зөвхөн биеийн тамирын хувцастай хичээллэнэ. Сургуулийн сурагчдын хичээлийн өмнө ба хойно усанд орох нөхцөлийг бүрдүүлсэн байна. 4.13. Хүүхдийн байгууллагын тасалгааны агаарын цэврийн үзүүлэлтийг хүснэгт 8-д заасны дагуу үнэлгээ өгч ажиллана. Хүснэгт 8 Агаарын ариун Зун Цус Өвөл Цус цэврийн байдал Нийт бактерийн задлагч кокк Нийт бактерийн тоо задлап кокк /1м3 агаарт/ тоо Цэвэр 1500-3000 36 5000-7500 50 Бохир 7500-1 0000 дээш 50-100 дээш 3000-6000 дээш 36-50 дээш 4.14. Бүлгийн өрөө, тасалгааг нэвт буюу булангаас агааржуулах системтэй байхаар тооцож байрлуулна. 4.15. Проекторыг экранаас 4-7м-ийн зайд байрлуулсан тохиолдолд эхний эгнээний сурагчид дэлгэцнээс 1.8-2 м-ээс доошгүй зайд, сүүлийн эгнээний сурагчдыг 4-6 м зайд суулгана. 4.16. Анги, танхим, бүлгийн үндсэн өрөөнүүдийн байгалийн гэрэлтүүлгийн коэффициент нь 1.5-аас багагүй, гэрэлтүүлгийн коэффициент буюу цонхны талбайг шалны талбайд харьцуулсан харьцаа нь 1:4-1:6 –ээс багагүй байна. 4.17. Зохиомол гэрэлтүүлэгт ердийн болон өдрийн гэрэл хэрэглэх бөгөөд анги, танхимын зохиомол гэрэлтүүлгийн хэмжээ хүснэгт 9-д заасан шаардлагыг хангасан байна. Хүснэгт 9 Гэрэлтүүлгийн хамгийн бага Шалны 1м2 талбайд тусах хэмжээ /люкс/ Өрөөний нэр Ердийн гэрлийн хүч Өдрийн Ердийн Өдрийн гэрлийн хүч гэрэл гэрэл /ваттаар/ /ваттаар/ А.Хичээлийн анги танхим, 300 150 48 20 технологийн хичээлийн кабинет номын сан, лабораториуд Б. Зургийн кабинет компьютерийн 500 300 80 32 хичээлийн өрөө 400 200 64 25 В. Технологийн хичээлийн кабинет Г. Эмч, багш нарын өрөө, урлагийн 200 100 32 13 болон биеийн тамирын танхим 75-100 10-24 7-16 Д. Завсарлах байр үүдний өрөө 150

Е.Хувцас тайлах өрөө 100 50 16 7 75 30 16 5 Е. Унтлагын өрөө гар угаагуур, ариун цэврийн өрөө,хонгил 4.18. Гэрэлтүүлэгчийг хоёр эгнээгээр ажлын талбайн гадаргуугаас 1.9 м-ийн өндөрт гадна ба дотно талын хананаас 1.5 м-ийн зайд байрлуулна. Мөн гэрэлтүүлэгчийн эгнээний хоорондын зай 2.65 м зайтай байна. Гэрэлтүүлгийн стандартад улайсмал гэрэлтэй тохиолдолд 300-500 лк, өдрийн гэрэлтэй тохиолдолд 500-1500 лк байна. 4.19. Сургуулийн өмнөх 3-аас дээш насны хүүхдийн бүлгийн өрөө, тоног төхөөрөмж байрласан анги, танхим, кабинет, лабораторийн ширээ, ажлын байранд туслах байгалийн гэрэлтүүлгийн тусгал зүүн гар талаас нь эсвэл хажуу тал, дээрээс нь хосолсон байхаар төлөвлөнө. 4.20. Хүүхдийн техник хэрэгсэл ашиглах жишиг хугацааг хүснэгт 10-д заасны дагуу тогтооно. Хүснэгт 10 Анги Үргэлжлэх дээд хугацаа /мин/ Электрон кино компьютер Телевизор Радио соронзон самбар, бичлэг экран 1-2 10 15 15 15 10 3-4 15 20 15 20 15 5-7 20 8-11 20 25 25-ээс 25 25 25 30 хэтрэхгүй 30 4.21. Комьпютерийн хичээлийн өрөөнд 1 сурагчид 4-5 м2 талбай ногдох бөгөөд тооцоолох техниктэй ажиллахад шуугианы хэмжээ 45-50 ДБ-аас хэтэрч болохгүй ба хана нь дуу шуугиан тусгаарлагчтай байна. 4.22. Сурагчийн ширээ, сандал нь хүүхдийн биеийн өндөрт тохирсон, сууж босоход чөлөөтэй, 1 буюу 2 суудалтай стандартын шаардлага хангасан байна. 4.23. Ширээ сандлыг ангид 3 эгнээгээр байрлуулах ба эгнээ хооронд 70-75 см, гадна хананаас 60-70 см, эсрэг талын хананаас 50-60 см, арын хананаас 40-60 см зайтай ба самбараас эхний ширээ хүртэл 2-2.75 м, самбараас хамгийн арын ширээ хүртэл 8 м зайтай байвал зохино. 4.24. Ангид байх ширээг цайвар цэнхэр өнгийн будгаар, самбарыг хар ногоон буюу хүрэн өнгөөр будна. 4.25. Ангийн самбарыг байрлуулахдаа самбарын доод ирмэг бага ангид шалнаас дээш 70-80 см, дунд, ахлах ангид 80-90 см өндөрт байхаар байрлуулна. 4.26. Мужааны ширээг цонхонд эгц буюу 30-45 градусын өнцөг үүсгэн ширээний хооронд 80 см-ийн зайтай, дарханы ажлын ширээг цонхны дагуу нэг эсвэл хоёр эгнээгээр хооронд нь 1,2 м зайтай тус тус байрлуулна. 4.27. Лекц, хичээлийн танхимыг төхөөрөмжлөх шаардлага, зайн хэмжээ нь “Олон нийт, иргэний барилга БНбД 31.03.03” стандартын шаардлага хангасан байна. Тав. Өдрийн дэглэм ба сургалт хүмүүжлийн ажлын эрүүл ахуйн шаардлага: 5.1. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн танхимд 1 хүүхдэд 2.0 м2 талбай ногдохоор төлөвлөнө. 5.2. Сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагын бүлгийн хүүхдийн тоог насны ангиллыг харгалзан хүснэгт 11-д зааснаар төлөвлөнө. Хүснэгт 11 Цэцэрлэг, яслийн Хүүхдийн Нэг бүлгийн хүүхдийн тоо

бүлэг насны Ердийн Тусгай ясли, Түр цэцэрлэг ангилал ясли, цэцэрлэг Ясли: 45 хоног- 9 сар цэцэрлэг - 10 Бага бүлэг (өлгий) 9 сар- 1,2 15 10 Бага бүлэг (мөлхөө) 1,2-2 15 15 10 Дунд бүлэг 2-3 20 15 15 Ахлах бүлэг 20 3-4 20 15 15 Цэцэрлэг 4-5 15 15 Бага бүлэг 5-6 25 15 15 Дунд бүлэг 6-7 25 15 15 Ахлах бүлэг 25 20 Бэлтгэл бүлэг 5.3. Сургалтын байгууллагын нэг анги, бүлэгт байх хүүхдийн тооны дээд хэмжээг хүснэгт 12-д заасны дагуу зохион байгуулна. Хүснэгт 12 Сургуулийн байгууллага Анги, бүлэгт байх хүүхдийн тоо Ерөнхий боловсролын сургууль: I анги 30 35 II-IX анги Дотуур байрт сургууль: I анги 30 II-XI анги 35 Ерөнхий боловсрол, тусгай мэргэжил нэгэн зэрэг олгох политехникийн дунд сургууль: 30 I анги 35 30 II-IX анги 30 X-XI анги 25 Техникийн мэргэжлийн сургууль 25 Тусгай мэргэжлийн дунд сургууль 25 20 Үйлдвэр-сургалтын комбинат Их, дээд сургууль Мэргэжил дээшлүүлэх институт 5.4. Сургуулийн өмнөх насны хүүхдийн ердийн хэв шинжийн барилгын өрөөний нэг хүүхдэд ноогдох талбайг хүснэгт 13-д заасны дагуу зохион байгуулна. Хүснэгт 13 Цэцэрлэг, яслийн бүлэг Нэг хүүхдэд ноогдох талбай, м2 Яслийн насны бүлэг: 6,2-с ихгүй Хүлээн авах, хувцаслах өрөө 0,9 Тоглох өрөө 2,5 Унтлагын өрөө 1,8 Бие засах газар 0,8 Зоогийн өрөө 0,15 Цэцэрлэгийн насны бүлэг: 5,5-с ихгүй Хүлээн авах, хувцаслах өрөө 0,72 Тоглох өрөө 2,0 Унтлагын өрөө 2,0 Бие засах газар 0,6 Зоогийн өрөө 0,12 Тусгай ясли, цэцэрлэг: 11,3-с ихгүй Хүлээн авах, хувцаслах өрөө 1,2 Тоглох өрөө 3,3 Унтлагын өрөө 2,4

Бие засах газар 1,0 Зоогийн өрөө 0,2 Тусгай хичээл явуулах өрөө 3,3 5.5. Хичээлийн үргэлжлэх хугацаа 1, 2 дугаар ангид 35 минут, бусад ангид 40 минут байх ба 1, 2, 4, 5 дугаар хичээлийн завсарлага 10 мин, 3 дугаар цагийн хичээлийн дараа 30 мин буюу их завсарлага хийнэ. 5.6. Хичээлийн хуваарийг хийхдээ байгалийн ухаан, математик, нийгмийн ухааны хичээлүүдийг дуу хөгжим, зураг, хөдөлмөр, биеийн тамирын хичээлтэй зөв хослуулан хийх бөгөөд хичээлийн хүнд, хөнгөн байдлыг харгалзан сүүлийн цагуудад хөнгөн хичээл байхаар тооцож, 2,4 дүгээр цагийн хичээлд хамгийн хүнд хичээлийг оруулахаар зохион байгуулна. 5.7. Хамгийн хүнд хичээлийг долоо хоногийн мягмар, лхагва гаригт оруулах ба биеийн хөдөлмөр, биеийн тамирын хичээл нь пүрэв гаригт байх нь тохиромжтой, Мөн жилийн хугацаанд үзэх үндсэн материалыг хичээлийн жилийн 2-р улирал, 3-р улирлын эхний хагаст багтаан заана. 5.8. Бичгийн хичээл нь хүүхдийг амархан ядраадаг тул бага ангийн сурагчдад тасралтгүй бичих үйл ажиллагааг 8-10 минутаас хэтрүүлэхгүй төлөвлөнө. 5.9. Хичээллэх нэг мөчлөгийн эрүүл ахуйн жишиг хэмжээг хүснэгт 14-д заасны дагуу тогтооно. Хүснэгт 14 Үргэлжлэх дээд хугацаа/ мин/ Нас Уншлага Бичлэг Амсхийх амралт Нийт Тасралтгүй Нийт Тасралтгүй 7-9 15-20 5-7 7-10 3-5 5 10-12 20-25 10 15-20 10 3 12-15 25-30 15 20-30 12 1 15 1 1 5-аас дээш 40-45 2 0 30-35 5.10. Цэцэрлэгт хичээл хүмүүжлийн ажлыг бага ангид 10-15 минут, дунд ангид 20 минут, ахлах ангид 20-25 минут сургуульд бэлтгэх ангид 25-30 минутаар зохион байгуулна. 5.11. Цэцэрлэгийн бага ба дунд ангид хичээлийг өдөрт 2 удаа, ахлах болон бэлтгэл ангид 3-4 удаа байх бөгөөд 2 цагийн хичээлийг өглөөгүүр, 1 удаагийн хичээлийг үдээс хойш зохион байгуулах нь зохимжтой. 5.12. Хүүхдийн нойр, хөдөлгөөний хэмнэл, хугацааг хүснэгт 15-д заасны дагуу тогтооно. Хүснэгт 15 Хүүхдиин нас Хоногийн эрэлт хэрэгцээ / цаг/ Нярай Нойрсох хугацаа Идэвхт хөдөлгөөн 22-23 - 1-24 сар 16-18 4 2-4 нас 12-14 4 4-7 нас 10-12 4 8-12 нас 10 3 8.5 2 12-1 8 нас 5.13. Сургуулийн өмнөх насны хүүхдиин өдрийн дэглэмийг хүснэгт 16-д заасны дагуу зохион байгуулна. Хүснэгт 16 Дэглэм Насны бүлэг 3-4 нас 4-6 нас 6-7 нас 1.Гадаа наадах нийт хугацаа 6 цаг 3-6 цаг 3-6 цаг - нэг удаа 2 цаг 1.5-2 цаг 1.5-2 цаг

2.Унтах нийт хугацаа 12 цаг 12 цаг 1.5-2 цаг -өдрийн 2 цаг 2 цаг 1.5-2 цаг -шөнийн 10 цаг 10 цаг 10 цаг 3. Хооллох удаа 6-8 4 3 4.Хооллолтын хоорондын хугацаа 4 цаг 4 цаг 4 цаг 3.5 цаг 3.5-4 цаг 3.5-4 цаг */ 25-аас дулаан, / -20-ээс хүйтэн тохиолдолд нэг удаа гарах хугацааг богиносгоно. Гадаа тоглох тохиромжтой хугацаа 10-12 цаг, 16-19 цаг байх ба тоглох үед хөдөлгөөн хязгаарлахгүйгээр хувцаслана. 5.14. Сургалтын хэрэглэгдэхүүн, үзүүлэнгийн материал нь эрүүл ахуйн шаардлага хангасан, угааж, цэвэрлэхэд тохиромжтой байвал зохино. Зургаа. Хүүхдийн хувцас, тоглоом, хичээлийн хэрэглэлд тавигдах эрүүл ахуйн шаардлага 6. 1. Хүүхдэд зориулсан гутал, хувцасны материал, хийц, хэв загвар нь эрүүл ахуйн шаардлага хангасан байна. Улирлын онцлог, хүүхдийн биед тохируулан, хүүхдийн хувцасыг хөвөн-цаасан, ноосон бөс даавуугаар стандартын дагуу хийнэ. 6.2. Нярай хүүхдийн хувцас, өлгий даавууны материал нь нийлэг эд ацетат зэрэг химийн нэгдлийг агуулаагүй байх ба Хүүхдийн өлгий. Техникийн шаардлага MNS0491:2012 стандартын шаардлагад нийцсэн байна. 6.3. Сургууль, цэцэрлэгийн насны хүүхдийн хувцасны материалд нийлэг эд, химийн нэгдлийг 40 хувь хүртэл, гадуур хувцасны материалд 50-100 хувь нийлэг эд агуулж болно. 6.4. Бага насны хүүхдийн хувцасны дулаалгыг зөвхөн үс, ноос, хөвөн цаасан эдээр хийнэ. Түүнээс дээшхи насны хүүхдийн хувцасны дулаалга хийх материалд 15 хувь хүртлэх хэмжээний нийлэг эд агуулж болно. 6.5. Дотуур хувцасны материал нь уян, зөөлөн, сэвсгэр сийрэг, ус чийг шингээх, уур агаар сайн нэвтрүүлэх, чанар сайтай байвал зохино. Дотуур хувцсыг хөвөн цаасан бөс бараа, хөвөн цаасан сүлжмэл эд, дуураймал торгон сүлжмэл эдээр хийнэ. 6.6. Зуны улиралд өмсөх хувцас нь уур, чийг агаар, нарны хэт ягаан туяаг сайн нэвтрүүлэх чанартай угааж цэвэрлэхэд хялбар, бөх, цайвар өнгийн материалаар хийнэ. Хүйтний улиралд өмсөх хувцсыг бараан өнгийн, дулаан бага алдах хөнгөн цэмбэ, хөвөн, пролон дотортой драп, арьсаар хийж болно. 6.7. Хүүхдийн гуталд арьс, хиймэл арьс нийлэг материал ашиглаж болно. Гутлын дээд хэсгийг арьсаар, өнгөлгөөг хиймэл арьс, нийлэг эдээр хийж болно. Гутлын доторлогоог дан арьс үс ноосоор хийнэ. 6.8. Сургуулийн өмнөх насны хүүхдийн гутлын өсгий 0.8 см, бага ангийн хүүхдийн гутал 1-2 см, ахлах ангийн хүүхдийн гутал 2-3 см-ээс өндөргүй өсгийтэй байх нь тохиромжтой. 6.9. Сургууль, цэцэрлэгийн гадна, талбайн зохион байгуулалт, тоглоом, бусад тоног төхөөрмж нь хүүхдийн аюулгүй байдлыг хангасан байна. Сургууль, цэцэрлэгийн хашаан дотор худаг, хогийн сав, муу усны нүх, бие засах газар байрлуулсан тохиолдолд таглаж битүүмжилнэ. 6.10. Тоглоом хийхэд хэрэглэх модны хуурай чийглэг нь 10-12%-с илүүгүй. Бичил цахилгаан хөдөлгүүртэй механик тоглоомд цахилгаан хүчдэл нь 12 вольтоос илүүгүй байвал зохино. 6.10. Шаржигнадаг тоглоом дотор хийсэн зүйл нь 55м-ээс багагүй диаметртэй байна. 6.11. Тоглоомын хүндийн жин нь сургуулийн өмнөх насны хүүхдэд 350г сургуулийн бага ангийн хүүхдэд 500г, сургуулийн ахлах ангийн хүүхдэд 700-800 гр-аас илүүгүй жинтэй байна. 6.12. Зөөлөн тоглоомд цэвэр хөвөн, эдийн цэвэр өөдөс мал эмнэлгийн

байгууллагаар зөвшөөрөгдсөн ноос, үс, арьс хэрэглэнэ. 6.13. Дуу гаргадаг тоглоомын дуугарах хүч нь 40 ДБ-ээс хэтрэхгүй байвал зохино. 6.14. Нийлэг эдлэлээр хийсэн тоглоомд стирол, этилен винилен, пропилен зэрэг хорт бодисгүй байна. 6.15. Хуванцар тоглоомд формальдегид 5мг/л-ээс илүүгүй байна. 6.16. Хүүхдийн тоглоом нь олон улсын болон Монгол улсад мөрдөж буй стандартын шаардлагыг хангасан байна. 6.17. Мөн олон улсын конвенцээр хориглосон тоглоомыг худалдан борлуулахыг хориглоно. 6.18. Тоглоом будахад хэрэглэдэг будаг, лак нь бөх, бат хальс нь халцарч хуурахгүй, үнэргүй байх бөгөөд 60 градус савантай халуун ус, 0.2 хувийн хлорын шохойн уусмалаар 2-3 минут угаахад будаг нь хуурахгүй байвал зохино. 6.19. Модон тоглоом нь цавгүй, өө сэвгүй сайн өнгөлөгдсөн гөлгөр байна. 6.20. Тоглоом нь хүүхдэд бэртэл, гэмтэл учруулах хурц өнцөг, ирмэг хэсэггүй байна. 6.21. Тоглоом хийхэд хэрэглэдэг материал болон бэлэн тоглоомыг үйлдвэр, худалдааны гакруудад гэрэлтүүлэг, агааржуулалт сайтай, цэвэр хуурай байранд хадгална. 6.22. Хүүхдийн ном, сурах бичгийг хэвлэх цаасны өнгө цагаан буюу ялимгүй шаравтар туяатай гэрэл ойлгох коэффициент нь 0.75-аас багагүй байна. Ном, сурах бичгийн цаасны нэвт харагдах чанар сул, гөлгөр гадаргатай байвал зохино. 6.23. Барзгар гадаргатай цаас нь амархан бохирдож, өвчин үүсгэгч бичил биетэн удаан хадгалагдана. Хэвлэх үйлдвэрийн хэвлэлд зориулсан № 1.2 А,Б маркын цаас тохиромжтой. 6.24. Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн хэвлэлтийн цаас, цавуу, хор будаг нь эрүүл ахуйн шаардлага хангасан байна. Сургуулийн өмнөх насны хүүхдийн номыг офсет хэвлэлийн цаасыг ашиглан хэвлэх нь тохиромжтой. Өнгөт цаасан дээр үг, өгүүлбэрийг өнгөтэйгээр хэвлэхийг хориглоно. 6.25. Сурах бичгийн үндсэн ба нэмэлт хэмжээг хүснэгт 17-д заасны дагуу тогтооно. Хүснэгт 17 Анги Үндсэн хэмжээ/мм/ Нэмэлт хэмжээ /мм/ I анги 84х108/16 70х90/16, 70х108/16 II-IV (V)анги 84х108/16 70х90/16, 70х108/16 V(VI)- VIII(IX)анги 70х100/16 84х108/32, 60х90/16 IX (X)- X (XII) анги 70х90/16 84х108/32, 60х90/16 6.26. Сурах бичгийн үсэг нь уншигдах чадвар сайтай, бичвэрийн мөр хоорондох зай бүх хуудасанд ижил байх ба мөр хоорондын болон нэг мөрөн дэх үг хоорондын зай жигд байна. 6.27. Сурах бичгийн гарчиг, санамж, зүүлт, зургийн тайлбарын үсгийн хэмжээний зөрүү 6 пунктээс ихгүй байна. 6.28. I- IV(V) ангийн сурах бичиг, V(VI)- X(XII) ангийн эрүүл мэнд, байгалийн ухааны сурах бичгүүдийг 2-4 өнгөөр хэвлэнэ. Шаардлагатай бол тусгай хуудсуудыг (хавсралт) 5-6 өнгөөр хэвлэнэ. 6.29. Сурах бичигт химийн цайруулалт хийгдээгүй, цайруулалтын зэрэг нь 60-80%, 70г/м2 жинтэй хэвлэлийн цаасыг хэрэглэнэ. 6.30. Сурах бичиг нь хатуу, зөөлөн хавтастай байж болно. Сурах бичгийн зөөлөн хавтасыг 200-250г/м2-ын шохойтой эсвэл хагас шохойтой цаасан дээр хэвлэж бүрэлт хийнэ. 6.31. Сурах бичгийн хэвлэлийн цаас, цавуу, хор, будаг нь эрүүл ахуйн шаардлага хангасан байна. 6.32. Сурах бичгийн бүх хуудасны хэвлэлт жигд байна. Өнгөтөй дүрсийг

өнгөний зөрүүтэй хэвлэсэн байна. 6.33. Сурах бичгийн хуудасны ар, өврийн хэвлэлтийн зөрүү 2мм-с хэтрэхгүй байна. 6.34. Хатуу хавтастай сурах бичгийн хавтасны хэвлэмэл материал нь бүх талбайд жигд, бат бөх холбох чанартай байна. 6.35. Сурах бичгийг үдэж, халуун цавуун бэхэлгээгээр бэхэлнэ. Цавууны хэрэглээний баталгаат хугацаа дуусаагүй, бат бөх холбох чанартай байна. 6.36. Ахлах ангийн сурагчдад зориулсан номны үсгийн өргөн, өндрийн харьцаа 1:1.5 ба 1:1.75 байна. 6.37. Номын хуудасны хажуу, дотор, дээд талбай 18-22 мм, гадна доод талын талбай 25-30 мм байх бөгөөд дотор дээд, хажуу, гадна, дотно талын талбай 2:3:4:5 харьцаатай байна. 6.38. Номын нэг мөрний үсгүүдийн хоорондох зай 0.5 мм-ээс багагүй, үгийн хоорондох зай /апрош/ 2 мм-ээс багагүй, номын хуудасны мөрийн хоорондох зай /интерлиняж/ Змм-ээс багагүй, хүүхдэд зориулсан номны үсэг өрөлтийн нягт 1 см талбайд 15 тэмдэгтээс илүүгүй байна. 6.39. Хүүхдийн нэг өдрийн хичээлд хэрэглэх сурах бичиг, дэвтрийн нийт хэмжээ 1-2 ангид 1.5 кг-аас ихгүй, 3-4 ангид 2 кг-аас ихгүй, 5-6 ангид 2.5 –аас ихгүй, 7-8 3.5 кг-аас ихгүй, 9-11 ангид 4 кг-аас ихгүй байна. 6.40. Хүүхдийн цүнхний жин нь биеийн жингийн 10%-иас хэтрэхгүй, хугарч нугардаггүй, нордоггүй, өнгө үзэмж сайтай, бат бөх материалаар хийгдсэн, оосор үүргэвч хөдөлгөөнд саад болохгүй, мөрний хэмжээнд тохируулагчтай байна. Долоо. Хоолны газар, хүүхдийн хоол хүнсний эрүүл ахуйн шаардлага 7.1. Нярай, бага насны болон цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад зориулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн болон хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эрхлэхээс өмнө харъяалах нутаг дэвсгэр дэх мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэж, урьдчилсан хяналт шалгалтад хамрагадаж дүгнэлт гаргуулсан байна. 7.2. Сургуулийн байгууллагад хооллох өрөөний суудлын тоог хүснэгт 18-д заасны дагуу тогтооно. Хүснэгт 18 Сургуулийн байгууллага Нийт суралцагсдын тооноос нэг ээлжинд хамааруулахаар тогтоосон хувь Ерөнхий боловсрол, тусгай мэргэжил нэгэн 33 зэрэг олгох политехникийн дунд сургууль Дотуур байрт сургууль 50 Техникийн мэргэжлийн сургууль 33 Тусгай мэргэжлийн дунд сургууль 20 Үйлдвэрлэл сургалтын комбинат 14 Их, дээд сургууль 20 Мэргэжил дээшлүүлэх институт 25 7.3. Их, дээд сургуульд төлөвлөх нийтийн хоолны байгууллагын төрөл, суудлын тоог хүснэгт 19-д заасны дагуу төлөвлөнө. Хүснэгт 19 Нийтийн хоолны Хэрэглэгчдийн 1000 хүн тутамд ногдох суудлын байгууллагын хэв шинж тоо Оюутан Профессор, Эрдэм шинжилгээний багш нар ажилтан, үйлчлэх ажилтан Ердийн гуанз 140 - 20 Сувилалын гуанз 20 20 20 Кофе - 140 -

Тусгай үйлчилгээтэй хоолны 20 - 20 газар 20 40 40 Зоогийн газар 7.4. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч нь эрүүл ахуй халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэмд нийцүүлсэн дотоод хяналтын журмыг боловсруулан баталж, мөрдөнө. 7.5. Хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, боловсруулалт, савлалт, борлуулалт, ашиглалтын үед хүнсний аюулгүй байдалд тавих хяналтын ерөнхий зарчмыг баримтална. 7.6. Хоолны хэрэглэл аяга, таваг, халбага сэрээг хооллох хүний тоогоор бүрэн хангаж, 1.5-2 дахин их нөөцтэй төлөвлөж, зааврын дагуу угааж халдваргүйжүүлсэн байна. 7.7. Хоол, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, тэдгээрийн сав баглаа боодол, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нь Монгол улсын болон олон улсын стандарт, норматив, техникийн баримт бичиг, эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлтийн шаардлагыг хангасан байна. Хоолны хэрэгсэл, аяга таваг нь төмөр болон хориглосон хуванцар материалтай байхыг хориглоно. 7.8. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийг хөтөлж, дотоод хяналтын бүртгэл, тэмдэглэл, лабораторийн шинжилгээний хариу зэрэг баримт бичгийг хадгална. 7.9. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг гардан боловсруулдаг, үйлдвэрлэдэг, тээвэрлэдэг, худалддаг, түүгээр үйлчилгээ үзүүлдэг хүнсний бүтээгдэхүүн болон хэрэглэх эд зүйлстэй биечлэн харьцдаг ажилтан ажиллагсад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд 6 сар тутамд хамрагдсан байна. Ажилтан халдварт өвчнөөр өвчилсөн, эсхүл ийм өвчтөнг асарсан тохиолдол бүрд тухайн ажилтныг эрүүл мэндийн үзлэгт хамруулсны дараа ажиллуулна. 7.10. Хооллох заалны дэргэд гар угаах угаагуур, саван, гар хатаагч заавал тавьж хэрэглүүлж хэвшсэн байна. 7.9. Хүүхдийн байгууллагад Монгол Улсад мөрдөгдөх “Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага,чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS 900:2005 стандартын шаардлага хангасан унд, ахуйн халуун, хүйтэн усаар тасралтгүй хангагдсан байна. 7.10. Өдрийн ажиллагаатай хүүхдийн байгууллагын 1 хүүхдэд өдөрт 75 л, 24 цагийн ажиллагаатай байгууллагын 1 хүүхдэд хоногт 100 л ус ногдохоор ус нөөцлөх савтай байх ба усны сав, гоожуурт угаагуурын усыг 7 хоногт 1-2 удаа бүрэн суллан халуун усаар угааж, чанарын баталгаажилттай халдваргүйтгэлийн бодисоор халдваргүйжүүлнэ. 7.11. Зөөврийн болон хэсгийн усан хангамжтай байгууллага нь унд, ахуйн усандаа улирал тутам шинжилгээ хийлгэнэ. 7.12. Хүүхдийн зуслан, дотуур байр, хүүхдийн асрамж, халамж үйлчилгээний төв, сургууль, цэцэрлэгийн хүүхдийн нас, бие, эрүүл мэндийн онцлог байдалд тохирсон хоол, хүнсээр хангасан байна. 7.13. Хүүхдийн хоол хүнсээр авбал зохих илчлэг, үндсэн шимт бодис, эслэг, аминдэм, эрдэс бодисын зохистой хэмжээ нь хүснэгт 20, 21, 22-д тус тус заасны дагуу байхаар тооцно. Хүснэгт 20 Хоногийн хоол хүнсээр авбал зохих илчлэг, үндсэн шимт бодисын зохистой хэмжээ Насны Хүйс Нийт Уураг, гр Өөх тос, гр Нүүрс ус, гр бүлэг эр Илчлэг, Нийт Амьт Нийт Хана Нийт Үүнээс 0-6 сар ккал уураг ны өөх тос сан нүүрс ус энгийн нүүрс 580 өөх тос тосны хүчил 7.5 7.5 26.0 80.0 14.0

эм 530 6.9 6.9 23.0 73.0 13.0 эр 19.0 7-12 эм 750 28.0 17.0 25.0 7.0 103.0 17.0 сар эр 25.0 1-2 нас 700 26.0 16.0 23.0 6.0 96.0 эм 24.0 3-5 нас эр 1000 37.0 22.0 33.0 9.0 137.0 34.0 6-8 нас эм 950 35.0 21.0 32.0 8.0 130.0 32.0 эр 41.0 9-12 эм 1350 50.0 30.0 45.0 12.0 185.0 39.0 нас эр 50.0 13-15 эм 1300 48.0 29.0 43.0 11.0 179.0 47.0 нас эр 55.0 16-18 эм 1650 62.0 37.0 55.0 15.0 227.0 50.0 нас эр 60.0 1550 58.0 35.0 52.0 14.0 213.0 эм 52.0 2000 75.0 45.0 67.0 18.0 275.0 1900 71.0 43.0 63.0 17.0 261.0 2200 82.0 49.0 73.0 19.0 302.0 2000 75.0 45.0 67.0 18.0 275.0 2400 90.0 54.0 80.0 21.0 330.0 2100 79.0 47.0 70.0 19.0 289.0 Хүснэгт 21 Хоногийн хоол хүнсээр авбал зохих аминдэмүүдийн зохистой хэмжээ Насны АД Е С В1 В2 В6 В12 Ниацин бүлэг Хүйс (RE) (мкг) (α- ТЭ) (мг) (мг) (мг) (мг) (мкг) (РР)(мг) (мкг) 0 - 6 сар эр, 400* 10 4* 40* 0.2* 0.3* 0.1* 0.4* 2* эм 7 -12 эр, 500* 10 5* 50* 0.3* 0.4* 0.3* 0.5* 4* сар эм 1 - 2 нас эр, эм 300 15 6 15 0.5 0.5 0.5 0.9 6 3 - 5 нас эр, эм 400 15 7 25 0.6 0.6 0.6 1.2 8 6 - 8 нас эр, эм 400 15 7 25 0.6 0.6 0.6 1.2 8 9-12 нас эр 600 15 11 45 0.9 0.9 1.0 1.8 12 эм 600 15 11 45 0.9 0.9 1.0 1.8 12 13-15 эр 900 15 15 75 1.2 1.3 1.3 2.4 16 нас эм 700 15 15 65 1.0 1.0 1.2 2.4 14 16 -18 эр 900 15 15 75 1.2 1.3 1.3 2.4 16 нас эм 700 15 15 65 1.0 1.0 1.2 2.4 14 Хүснэгт 22 Хоногийн хоол хүнсээр хоногт авбал зохих эрдэс бодисуудын зохистой хэмжээ Насн Хүйс Кальц Фосфор Магни Фтор Төмөр Цайр Иод Зэс ы (мг) и (мг) (мг) (мг) (мг) (мг) (мг) (мкг) бүлэг 200* эр 255* 100* 30* 0.01* 0.27* 2* 110* 0-6 эм 220* сар эр 260* 275* 75* 0.5* 11.0 3.0 130* 340 7 -12 сар эм 440 1-2 эр, 700 460 80 0.7* 7.0 3.0 90 440 нас эм 700 3-5 700 нас эр, 1000 500 130 1.0* 10 5.0 90 890 6-8 эм нас эр, 1000 500 130 1.0* 10 5.0 90 9 - 12 нас эм 13 -15 эр 1300 1250 240 2.0* 8.0 8.0 120 эм 1300 1250 240 2.0* 8.0 8.0 120 эр 1300 1250 410 3.0* 11.0 11.0 150

нас эм 1300 1250 360 3.0* 15.0 9.0 150 890 16 - эр 1300 1250 410 3.0* 11.0 11.0 150 890 18 эм 1300 1250 360 3.0* 15.0 9.0 150 890 нас Тайлбар. “Хоногийн хоол хүнсээр авбал зохих илчлэг, үндсэн шимт бодис, аминдэм, эрдсийн зохистой хэмжээ (физиологийн норм)-ыг шинэчлэн тогтоох тухай” тушаал -2017 онд батлагдана. 7.15. Хүүхдэд шаардлагатай нийт илчлэгийг өглөөний хоол 20%, бага үдийн цай 10-15%, үдийн хоол 30-35%, их үдийн цай 10%, оройн хоол, цай 20-25% байхаар хуваарилна. 7.16. Онцгой хоолны дэглэмтэй /өвчлөл, хүнсний харшил, цагаан хоолтон/ сурагчдын хооллолтын судалгааг гарган түүний мөрөөр тодорхой ажил зохион байгуулж үр дүнг тооцож ажиллана. 7.17. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг шинж чанар, хадгалалтын нөхцөлийг харгалзан шаардлага хангасан хөргүүр, хөлдөөгчид хадгална. Хөргөгч, хөргүүр -0 хэмээс +5, хөлдөөгч -18 хэмээс доош байх ба термометр байрлуулж, хэмийг тогтмол хянаж бүртгэл хөтөлнө. Түргэн гэмтэж, муудах хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгч, хүйтэн зооринд тогтоосон тодорхой хэм, хугацаагаар хадгална. 7.18. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. 7.19. Бүтээгдэхүүний дээжийг журмын дагуу авч зориулалтын хөргөгчид 40С температурт 48 цаг хадгалах, хоолны дээж авалтын бүртгэлийг хөтөлж. Дээжийн савыг ариутгаж хэвшинэ. 7.20. Болсон, түүхий мах, ногоо, гурил, талхны вандан, хавтгай мод, хутга нь тус тусдаа таних тэмдэгтэй, хэрэглэсэн тухай бүрийн дараа халуун усаар угааж хадгална. 7.21. Хүнсний бүтээгдэхүүн савлах, тээвэрлэх, хайрцаг савыг цайрдсан төмө, зэвэрдэггүй материалаар доторлон байнга угааж халдваргүйжүүлнэ. 7.22. Сүү цагаан идээ, мах махан бүтээгдэхүүн хийдэг сав, мах ногооны машин бусад механик хэрэглэлийг зориулалтын угаалгын бодистой халуун усаар угааж зайлж хатаана. 7.23. Хоол үйлдвэрлэлийн ажил дууссаны дараа ажлын байр, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг зориулалтын халдваргүйтгэлийн бодисоор цэвэрлэж халдваргүйжүүлнэ. Найм. Хүүхдэд ариун цэвэр, эрүүл ахуйн зөв дадал олгоход багш ажиллагсдын баримтлах зарчим 8.1. Хүүхэд, хүнсний бүтээгдэхүүнтэй шууд харьцаж ажиллагсад, зусланд амрах, цэцэрлэг яслийн хүүхдэд холбогдох журмын дагуу урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ хийлгэж дэвтэрт тэмдэглүүлсэн байна. 8.2. Бие зассаны дараа хэрэглэх ариун цэврийн цаас, охидын ариун цэврийн хэрэглэлээр бүрэн хангагдаж хэрэглэж хэвшсэн байна 8.3. Анги танхим цэвэрлэх, хичээл хийх, тоглох, бие зассаны дараа хоол унд идэж уух, дүү нараа асарч, хооллох, угжихын өмнө гараа савандаж угааж хэвшинэ. 8.4. Бохир гар, хуруу, тоглоом үзэг харандааг амандаа хийх, хумсаа мэрэх, хуруугаа долоох, золбин нохой, мууртай тоглох гудамж талбайд хог, цаас, нус цэрээ хаях, ил задгай бие засахыг цээрлэнэ. 8.5. Түүхий сүү, ус уух, угааж цэвэрлээгүй жимс, ногоо идэх, бохь, хүнсний зүйл, аяга, халбага сэрээ, ам дамжуулан хэрэглэхийг цээрлэнэ. 8.6. Хүүхэд бүрт гар, нүүр, биеийн, хөлийн алчуур, бие угаах резин, шүдний сойз, сойзны гэр, оо, үсний сам, саван, хамрын алчуур, хумсны хайч хэрэглүүлж

хэвшүүлнэ. 8.7. Унтахын өмнө хөл, гар, шүд, биеэ угааж, унтлагын хувцас өмсч хэвших 8.8. 7 хоног бүр усанд тогтмол орж, ор дэрний хэрэглэл, хувцсаа сольж угаана. 8.9. Бие зассаны дараа усаа татаж, гараа угаах хэвшилд сургана. Гар халдваргүйтгэх бодист спиртэд суурилсан уусмалыг хэрэглэнэ. /ЭМЯ, ДЭМБ-ын зөвлөмж/ 8.10. Сурагч бүр мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн хичээлийн явцад өмсөх халад хормогч, ханцуйвч, амны хаалт, малгайтай байж бохирдох бүрт угааж индүүдэж хэрэглэх ба хүүхэд бүр цэвэр, бохир хувцасны шүүгээ өлгүүрээр хангагдсан байна 8.11. Хүүхдийн байгууллагад хүүхэд тус бүр гудас, хөнжил, цагаан хэрэглэлтэй байх ба ор хоорондын зайг 1 м-ээс багагүй байлгана. 8.12. Цэцэрлэг болон дотуур байранд хүүхдүүдийг шаахай өмсөж хэвшүүлнэ. Ес. Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад эмч, багш, ажилчдын үүрэг. 9.1. Үйлдвэр үйлчилгээ эрхлэгч, байгууллагын удирдлага, дотоод хяналтын ажилтан нь түүхий эд бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, эрсдлээс урьдчилан сэргийлэх, үүсэх сөрөг үр дагавар, илэрсэн зөрчил дутагдлыг шуурхай арилгах арга хэмжээг бүрэн хариуцна. 9.2. Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, хүүхдийн зуслан, асрамж, халамжийн газрын багш, туслах багш, ерөнхий боловсролын сургуулийн 1-5-р ангийн багш, дотуур байрны болон өдөр өнжүүлэх бүлгийн багш, хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид хичээлийн жил эхлэхээс өмнө 30 хоногийн дотор Эрүүл мэндийн сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/145 дугаар тушаалаар батлагдсан журамд заасны дагуу эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан байна. 9.3. Сургалт хүмүүжлийн байгууллага нь Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй орон тооны эмчтэй байна. 9.3. Сургалт хүмүүжлийн байгууллага нь эмчийн өрөө, тусгаарлах өрөөтэй байх бөгөөд шаардлагатай /эрүүл мэнд, осол гэмтлийн анхны тусламж үзүүлэх тоног төхөөрөмж, хэрэгсэл, эм/ тоног төхөөрөмж, анхны болон яаралтай тусламжийн эм тариагаар бүрэн хангагдсан байна. 9.4. Холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан, биелэлтийг хянаж, хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндэд нөлөөлөх үр дагавар эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллана. 9.5. Хүүхдийн сургалт хүмүүжлийн ажлын ачаалал, өдрийн дэглэм, хоол хүнс, эрүүл мэнд, хувийн ариун цэвэр, хувцаслалтын байдалд хууль тогтоомжийн дагуу байнгын хяналт тавьж дутагдлыг арилгах ажлыг эцэг эх, асран хүмүүжүүлэгчидтэй хамтран гүйцэтгэнэ. 9.6. Ангийн бүлгийн хүүхдийн ирцийн бүртгэлийг өдөр бүр үнэн зөв хөтөлж, өдөр, 7 хоног, сар, улирлаар нэгтгэн дүгнэлт хийнэ. 9.7. Цэцэрлэг сургуульдаа ирээгүй, оюутан, сурагч, хүүхдийн шалтгааныг өдөрт нь шуурхай тогтоох, ямар нэгэн халдварт өвчний сэжиг илэрсэн тохиолдолд эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээ авах ажлыг цаг алдалгүй шуурхай зохион байгуулна. 9.8. Ажилтан нарын ажлын хувцас, хөдөлмөр хамгааллын хэрэгслээр хангах, хөдөлмөрийн чадвар алдалт, осол гэмтлийн тайланд дүн шинжилгээ хийж түүний мөрөөр эрүүлжүүлэх хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах арга хэмжээ авна. 9.9. Хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжилтийн байдалд антропометрийн үзүүлэлтээр үнэлгээ өгч жингийн хоцрогдолтой ба илүүдэлтэй хүүхдийг эрүүлжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ. 9.10. Халдварт өвчин, хоолны хордлогот халдвар гарсан тохиолдолд эрүүл

мэндийн байгууллагад яаралтай мэдээлж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг зохион байгуулах. 9.11. Хүүхдийн хүнсний хангамж, хүрэлцээ, хоолны илчлэг нь шаардлага хангаж байгаа эсэх, гуанз, гал тогооны ариун цэврийн байдалд хяналт тавьж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх. 9.12. Амралт зуслан, сургууль, цэцэрлэгийн хүүхдэд эрүүл мэндийн үзлэг шинжилгээг зааврын дагуу хийлгэн, өвчний сэжигтэй хүүхдийг түр тусгаарлах буюу өрхийн эмчийн хяналтанд гэрт нь буцаах арга хэмжээ авна. 9.13. Хүүхдэд ариун цэврийн дадал эзэмшүүлж эрүүл ахуйн анхны мэдэгдэхүүнтэй болгоно. 14. Ажилчид, сурагчдын эрүүл мэндийг хамгаалах, эрүүл аж төрөх ёсны мэдлэг, хүмүүжил олгох, гэмт хэргээс сэргийлэх сургалт, сурталчилгаа зохионо. 9.14.Сургалт хүмүүжлийн байгууллагын багш, ажилчид ажлын байранд согтууруулах ундаа уух, тамхи татахыг хориглоно. 9.15. Хүүхдийн хоол тэжээл, зөв хооллолтын талаар сурталчилгааны ажлуудыг зохион байгуулах 9.16. Хүүхдэд чийрэгжүүлэх үйлчилгээ үзүүлэх, амны хөндийн болон амьсгалын замын өвчлөлийг бууруулах талаар эцэг эхтэй хамтран ажиллана. 9.17. Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагатай холбоо харилцаа тогтоож, хамтран ажиллана. 9.18. Сургалт хүмүүжлийн байгууллагын орчинд халдварт өвчин, хоолны хордлого гарах, хүүхэд бэртэл, гэмтэл авахаас бүрэн сэргийлж ажиллана. 9.19. Хоолны цэс нь хүүхдийн нас бие, эрүүл мэндийн онцлогт тохирсон эсэх, хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд нь чанар, аюулгүй байдлын шаардлагыг хангасан эсэхийг тогтмол хяналт тавьж ажиллана. 9.20. Хүүхдийг амин дэм, эрсдэс бодисоор баялаг, тэжээллэг хоол хүнсээр хангаж буй эсэхэд зөвлөмж өгч ажиллана. 9.21. Өглөө бүр хүүхдийн биеийн байдлыг хянан шаардлагатай тохиолдолд халууныг үзэж өвчний сэжиг илэрвэл эцэг эхэд мэдэгдэн харьяа дүүргийн эрүүл мэндийн байгууллагад хандана. 9.22. Халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар сурагч, хүүхэд, багш, ажилчдад зориулан төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран сургалт зохион байгуулах, зөвлөмж, сэрэмжлүүлэг, мэдээлэл боловсруулан түгээнэ. 9.23. Халдварт өвчний тохиолдол илэрвэл харьяа өрх, дүүргийн эрүүл мэндийн төв, боловсролын хэлтэс, газарт шуурхай мэдээлнэ. Арав. Сурагчдаар хийлгэх нийгмийн тустай хөдөлмөр ба насанд хүрээгүй хүмүүсийг ажиллахыг хориглох ажлын байрны нөхцөл Ажлын байдал нь сурагчдын эрүүл мэнд, нас биеийн онцлог, тэдний дадлага, чадварын хэмжээнд тохирсон байна. 10.1. Сурагчдаар (6-17 насны) хийлгэх нийгмийн ашигт хөдөлмөрийн хэлбэрүүд: а/ ангийн жижүүр хийх, ангид байгаа тасалгааны цэцэг, ургамлыг услах арчлах, анги цэвэр байлгах б/ сургуулийн эдэлбэр газрыг цэвэр байлгахын тулд зам талбайг чийглэж шүүрдэх, замын цас арилгах в/ хичээлийн жирийн үзүүлэн бэлтгэх г/ туршлагын талбай, ургамал цэцгийг арчлах, услах, хөрсийг сийрэгжүүлэх, хог ургамлыг түүх 10.2. 11-18 насны сурагчдаар дараахь ажлыг хийлгэж болох ба ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэм сахисан байна. а/ ангийн шалыг цэвэр байлгах, тоосыг соруулах буюу чийгтэй даавуугаар

цэвэрлэх б/ нэг ба олон наст гоёлын цэцэг, бут сөөг суулгах, услах, арчлах в/ цонхны хүрээ, тавцан, хана, хаалга, ширээ, сандал, шүүгээ, самбар үзүүлэн угааж цэвэрлэх г/ орон нутгийн байгалийн материал цуглуулахад оролцож, материалыг эмхлэн цэгцлэх, нимгэн ном сэтгүүл хавтаслах д/ хичээлийн үзүүлэн материалыг засах, бэлтгэх 10.3. Ажиллахыг хориглох нөхцөл: Насанд хүрээгүй хүнийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан \"Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт\" - д тусгагдсан ажлын байранд ажиллуулахыг хориглоно. Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажпын байрны жагсаалтад дурдсан ажлуудыг Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлд заасан насаар ойлгоно. Насанд хүрээгүй хүнийг эрүүл мэнд, амь нас, ёс суртахуун, аюулгүй байдалд нийтлэг аюултай Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн А/36 дугаар тушаалаар батлагдсан “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-д дурдсан хөдөлмөрийн нөхцөл, ажлын байр, ажил мэргэжлээр ажиллуулахыг хориглоно. Уг тушаалд өөрчлөлт орсон тохиолдолд хамгийн сүүлийн хүчин төгөлдөр тушаалыг мөрдөнө. Арван гурав. Цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх 13.1. Их цэвэрлэгээг 10-14 хоног тутам, байнгын цэвэрлэгээг өдөр бүр тогтмол хийх. 13.2. Ашиглаж буй хивс, хивсэнцэр, хөнжил, гудсыг тоос сорогчоор цэвэрлэх ба сар бүр нар салхинд 1-2 цаг тавьж цэвэршүүлнэ. 13.3. Тааз, хана, шал, хаалга, цонхны хүрээ, тавцанг цагаан цайвар өнгөөр будаж шохойдно. 13.4. Хүүхдийн тоглоомыг савантай буюу содын 2%-ийн уусмалтай 600С-ын халуун усаар өдөр бүр угааж, цэвэрлэн халдваргүйжүүлнэ. 13.5. Цагаан хэрэглэлийг бохирдсон тухай бүр нь сольж 300С-ын бүлээн усанд 4-12 цаг норгож тавиад сод, шүлт, саван хийж угаана. Дараа нь таглаатай саванд 1000С-ын усанд дахин сод, шүлт, угаалгын нунтаг хийж 60-90 минут байлгасны дараа угаагаад, цэвэр усаар зайлж хатаана. 13.6. Хүүхдийн сургалт-хүмүүжлийн байгууллагад хэрэглэх ор дэрний цагаан хэрэглэл алчуур нь 2-оос доошгүй ээлжээр хүүхэд тус бүрд хангагдан угааж халдваргүйжүүлсэн байна. 13.7. Бүлгийн үндсэн өрөө, анги, танхим, коридор, гал тогоо, угаалга бие засах өрөөний цэвэрлэгээний хувин, сав, алчуур, даавуу, сойз, шалны мод нь тус тусын таних тэмдэгтэй, хэрэглэсний дараа савантай халуун усаар угааж 1%-ийн гипохлорид кальцийн /хлорын шохой, хлорамины/ уусмалд дүрж ариутгаад гадаа тавьж цэвэршүүлнэ. 13.8. Байгууллагын орчинд хог цаас шатаахыг хориглоно, хуурай хог цуглуулах таглаатай савтай байж, түүний орчин, бохирын цооног, бие засах газрыг 7 хоног бүр хлорын шохойн 4-10% ийн уусмалаар халдваргүйжүүлж, хогоо ачуулж байна. 13.9. Төвлөрсөн системд холбогдсон байгууллагын бие засах газрын шаазан суултуур ванн, угаагуурыг цэцэрлэг, яслид өдөрт 3 удаа 2%-ийн давсны хүчлийн уусмал 3-5% ийн хлорын шохойн шингэрүүлсэн уусмалаар, хана, хаалганы бариул, шил, хүүхдийн хөтөвчийг 1-3%-ийн хлорын шохойн уусмалаар, ерөнхий боловсролын сургуульд завсарлагаа бүрийн дараа угааж, цэвэрлэн халдваргүйжүүлнэ.

13.10. Бохирдсон модон шалыг бүлээн, савантай усаар угааж 1 хувин усанд 2 халбага цуу, нашатырын спиртийн аль нэгийг хийж угаан өнгөлнө. 13.11. Шавж, мэрэгчийн устгал, ариутгал халдваргүйтгэлийг улирал бүр мэргэжлийн байгууллагаар хийлгэж, Халдварт өвчний голомтод хийх ариутгал, халдваргүйтгэлийг батлагдсан заавар, журмын дагуу гүйцэтгэнэ.. Цэцэрлэгт цэвэрлэгээ, үйлчилгээнд ашиглах химийн бодис, ариун цэврийн хэрэгслийг хүүхдийн гар хүрэх газар байрлуулахыг хориглоно. 13.12. Сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагын цэвэрлэгээг онгорхой салхивчтай үед өдөр бүр саван буюу содын уусмал ашиглаж чийгтэй цэвэрлэгээ хийнэ. Шалыг өдөрт 2 удаа угааж, бүх тоног төхөөрөмж, хэрэгслийг чийгтэй алчуураар арчина. 13.13. Цонхны шилийг гадна талаас нь жилд 4-өөс доошгүй, дотор талаас сард 1-2 удаа цэвэрлэж байна. 13.14. Жил бүр урсгал засвар хийж, хана, тааз, шалны ан цав, зай завсрыг шавар, цемент, шохойгоор сайн чигжиж бөглөн, хортон мэрэгч, шавж үржих, дамжих замыг таслан зогсоох арга хэмжээ авч сар бүр их цэвэрлэгээ хийж байна. /13-р заалт руу оруулах цэвэрлэгээ, халдваргүйтгэл хэсэг рүү оруулах/ 13.15. Хүүхдийн байгууллагын тасалгааны агаарын цэврийн үзүүлэлт хүснэгт 23-д заасны дагуу байна. Хүснэгт 23 Агаарын ариун Зун Өвөл цэврийн байдал Нийт Цус Нийт бактерийн Цус тоо задлап кокк /1м3 агаарт/ бактерийн тоо задлагч кокk Цэвэр 1500-3000 36 5000-7500 50 Бохир 7500-1 0000 дээш 50-100 дээш 3000-6000 дээш 36-50 дээш 13.16. Нэг үйлчлэгчийн цэвэрлэх талбай, ажлын үлгэрчилсэн хэмжээг хүснэгт 24-д заасны дагуу тогтооно. А. Дотоод цэвэрлэгээ № Талбайн ялгавар Хэмжээ м2 Албан контор Үйлдвэрлэл үйлчилгээний газар 1 Модон шал 300-350 250-300 2 Дүпэн шал 350-400 300-350 3 Алаг чулуун шал 325-375 275-325 4 Хулдаасан шал 315-365 260-315 Нийтээрээ 75м-ээс доош талбайтай 15-30 суултуур, хөтөвч, гар угаагууртай бие засах газар хавтанцар, алаг чулуун шал, хана зэргийг оролцуулан 150м–ээс доошгүй талбайд, хивсэнцрээр битүү хучсан шалыг цахилгаан хэрэгслийн тусламжтайгаар цэвэрлэх ажилд 250-300 м талбайд тус тус нэг үйлчлэгч байна. Б. Гадна талбай 1. Асфальт, бетон, зүймэл бетон хавтанцар талбай, гудам зам А. Дулааны улиралд 14000-16000м Б. Хүйтний улиралд 12000- 13000м 2. . Асфальт, бетон, зүймэл бетон хавтанцар явган хүний зам А. Дулааны улиралд 14000-16000м Б. Хүйтний улиралд 12000- 13000м 3. Төрөл бүрийн таримал мод, ургамал бүхий цэцэрлэгт талбай А. Дулааны улиралд 18000м

Б. Хүйтний улиралд 20000м 4. Орон сууцны шат, хаалга – 700м Арван найм. Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах ба хүчин төгөлдөр болох 18.1. Дүрмийн заалтыг өөрийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдлөг болгон хэрэгжүүлэхийг байгууллагын дарга, захирал, эрхлэгч, ажилтан, ажилчид хариуцна. 18.2. Сургалт хүмүүжлийн байгууллагын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг удирдах зөвлөл болон захирлын зөвлөлийн гишүүд, түүнчлэн багш, ажилтан, суралцагч гаргаж болно. 18.3. Сургалт хүмүүжлийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх эрүүл ахуйн үлгэрчилсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж батлах бөгөөд баталсан тухай шийдвэр гаргаснаар хүчин төгөлдөр болно. ---оОо---


Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook