Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore Batchimeg bagsh iltgel

Batchimeg bagsh iltgel

Published by batchimegdavaajab, 2019-03-01 04:25:42

Description: Oрхон аймаг, Баян-Өндөр сум, Одод цэцэрлэг , Багш Батчимэгийн илтгэл

Search

Read the Text Version

ОРХОН АЙМАГ БАЯН-ӨНДӨР СУМ “ОДОД” ЦЭЦЭРЛЭГ “БӨГЛӨӨ”-Г СУРГАЛТЫН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН БОЛГОН ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД АШИГЛАХ НЬ /Эрдэм шинжилгээний бага хуралд бэлтгэв./ Багш: Д.Батчимэг 2019 ОН

АГУУЛГА УДИРТГАЛ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. СУРГАЛТЫН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН ТҮҮНТЭЙ ХОЛБОГДОХ ЭРДЭМТДИЙН ОНОЛ , ҮЗЭЛ БАРИМТЛАЛ 1.1.Онолын үндэслэл , эрдэмтдийн онол, үзэл баримтлал 1.2.Бөглөөг хөгжүүлэх үйл ажиллагаанд сургалтын хэрэглэгдэхүүн болгон хүүхдийг хөгжүүлж буй талаарх өнөөгийн байдал ХОЁРДУГААР БҮЛЭГ. БӨГЛӨӨГ СУРГАЛТЫН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН БОЛГОХ АРГА ЗҮЙ 2.1.“Бөглөө” арга зүй хэрэгжүүлж буй багш нарын арга туршлагаас судалсан байдал 2.2.“Шидэт сав” тоглоомоор хүүхдийг хөгжүүлэх нь, түүний ач холбогдол ДҮГНЭЛТ НОМ ЗҮЙ ХАВСРАЛТ

УДИРТГАЛ Судалгааны ажлын үндэслэл: Хүүхдийг эрүүл биетэй, сайхан сэтгэлтэй, саруул ухаантай хүн болгон төлөвшүүлэхэд хамгийн оновчтой технологи бол тоглоом юм. Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд төгс тохирсон технологи гэж байхгүй харин хүүхдийн цогц хөгжлийг дэмжих арга технологийг тодорхой тоглоомонд үндэслэн хөгжүүлж болох юм. Өөрөөр хэлбэл хүүхэд бүрийн хувийн онцлогт тохирсон тэдний сурах, хөгжих хэрэгцээг хангахуйц тоглоомын технологийг боловсруулах явдал нэн чухал байна. Бага насны хүүхдэд аливаа зүйлийг тоглоомын аргаар сонирхолтой ойлгомжтой заахад тэд төвөггүй сурдаг. Ийм учраас багш, эцэг, эхчүүд хүүхдийн тоглох боломжийг нь хэдий чинээ сайн бүрдүүлнэ төдий чинээ тэдний хөгжилд ахиц дэвшил гарна. Түлхүүр үг: Арга зүй-сургалтын хэрэглэгдэхүүн-хэрэглээ Судалгааны зорилго: “Бөглөө” арга зүйг үйл ажиллагаандаа сургалтын хэрэглэгдэхүүн болгож ашигласнаар хүүхдийн хөгжил болон багшийн хөгжилд нөлөөлөх боломжийг судлах. Судалгааны зорилт:  “Бөглөө”-г ашиглаж хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга зүй боловсруулж, түүнийг ашиглах боломжийг судлана.  “Бөглөө” арга зүйтэй багш нараас суралцах,сурсан мэдлэг мэдээллээ үйл ажиллагаандаа хэрэгжүүлнэ. Судалгааны арга:  Асуулгын арга  Ажиглалтын арга  Нэгтгэн дүгнэх арга Судлах зүйл: “Бөглөө ”-г сургалтын хэрэглэгдэхүүн болгон хөгжүүлэх үйл ажиллагаанд ашиглах нь Судалгааны хамрах хүрээ:  2017-2018 оны хичээлийн жил Бэлтгэл Б бүлгийн 30 хүүхэд  2018-2019 оны хичээлийн жил Бага бүлгийн 15 хүүхэд  Орхон аймгийн 6,8,23,19,24,Унага,Оюу цэцэрлэгүүд

Судлагдсан байдал,судалгааны шинэлэг тал Судлагдсан он , судлаач Судлагдсан чиглэл 2015 оноос эхлэн: Цэцэрлэгийн багш, ажилтнууд  Сонгинохайрхан чийрэгжүүлэлтийн гишгүүрийг товч, бөглөө, дүүргийн 99 дүгээр цэцэрлэг даавуу, мяндсан тор, олс, шүр зэрэг янз бүрийн  Дорнод аймгийн 4 дүгээр гарын доорх материал ашиглан хийж, хүүхэд цэцэрлэг бүрийг эрүүлжүүлж чийрэгжүүлэх үйл  Хэнтий аймгийн 4 дүгээр цэцэрлэг ажиллагаандаа хэрэглэж байна.  Дорнод аймгийн 2 дугаар цэцэрлэг 2014 он Э.Даваадорж “Бөглөө- дидактик тоглоом , дасгал ажлаар сурагчдын орон зайн сэтгэхүйг хөгжүүлэх нь” 2015-2018 онд багш сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан байна. Д.Батчимэг “ Бөглөөг сургалтын хэрэглэгдэхүүн болгон хөгжүүлэх үйл ажиллагаандаа ашиглах нь” сэдвээр судалж байна. Хүүхдүүдийнхээ нас насны онцлогт тохируулан бөглөө-сургалтын хэрэглэгдэхүүнээр хүүхдийг хөгжүүлж байгаа нь судалгааны шинэлэг тал болно. НЭГДҮГЭЭР БҮЛЭГ: СУРГАЛТЫН ХЭРЭГЛЭГДЭХҮҮНИЙ ТАЛААРХ ЭРДЭМТДИЙН ОНОЛ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ 1.1 Эрдэмтдийн онол,үзэл баримтлал Нэрт сурган хүмүүжүүлэгч К.Д.Ушинский “ Сургалтын үзүүлэн таниулах зарчим гэдэг нь хийсвэр төсөөлөл ба үг яриан дээр үндэслэгдээгүй, харин тодорхой дүр, хүүхдийн шууд хүртэхүй дээр үндэслэн явагдах зарчим юм” гэж хэлсэн байдаг. Бага насны хүүхдийг тал бүрийн чадвар дадлаар нь сургаж хүмүүжүүлэхийн тулд багшийн мэдлэг, сургах арга барил, ур чадвараас гадна хүүхдийн нас сэтгэхүйд тохирсон болон сонирхолын татахуйц сургалтын орчин ба сургалтын хэрэглэгдэхүүн нь онцгой чухал юм. Нийгмийн хөгжил хурдасхийн хэрээр хүүхдийн хөгжилд чанарын ахиц гаргахын тулд багш гүйцэтгэх ажлынхаа цар хүрээгээ өргөжүүлэх үүрэг хариуцлага улам өндөрсөж байгааг илтгэж байна. Өнөөдөр багш бидний гар дээр ирээдүйн монгол орныг цогцлон бүтээх бяцхан иргэд маань өсөж, сурч хүмүүжиж байгаа билээ. Иймд бяцхан шавь нараа

соѐлтой, зөв дадалтай, ѐс суртахуунтай, эрхэм нандин чанараар төлөвжсөн зөв иргэн болж хөгжүүлэх ѐстой. “Өөртөө итгэлтэй, зөв хүн” болгон төлөвшүүлэхэд дан ганц багшийн оролцоо бус эцэг эхийн хувь нэмэр хамгийн их бөгөөд хүүхдийнхээ багштай хамтран хүүхдийнхээ хөгжил, сурах үйл ажиллагаанд туслах, тэднийг суралцахад зориулагдсан сургалтын орчинг бүрдүүлэхэд туслаж дэмжих хэрэгтэй. Тоглоом бол хүүхэд насанд учирч хөгжиж төлөвшөөд, хүний насан туршид нь дагалддаг онцгой үйл ажиллагаа, хүмүүн төрөлхтний соѐлын салшгүй нэг хэсэг юм. Тоглоом нь хөдөлмөрөөс өмнө үүссэн гэж зарим судлаачид (Германы сэтгэл зүйч В. Вунд) үздэг. Гэтэл хөдөлмөр нь амьдрах хэрэгцээнээс эрт үүсэж, түүнийг дагалдан соѐлын олон төрөл, түүний дотор тоглоом үүссэн гэж нөгөө хэсэг эрдэмтэд (Г.В. Плеханов 1912он) үздэг. Тоглоом нь хүүхдийн хөгжилд нөлөөлөх маш чухал зүйл. Тоглоом нь үйлдлийн чөлөөт байдалтай, сэтгэл хөдлөлд нөлөөлөхүйц, урлан бүтээх идэвхийг өдөөсөн, зохион бүтээх боломжтой байх зэрэг нь хүүхдийн тоглоомын гол чанар юм. “Хүүхэд бол ангид идэвхтэй суралцагч, багш нь хүүхдийн хөгжилд зохицсон материал дадлага туршлага хуримтлуулах боломжийг бий болгох гол үүрэгтэй” гэсэн онолыг Жан Пиаже дэвшүүлсэн. Энэ нь тоглоомыг сургалтын хэрэглэгдэхүүн, сургалтын хэрэглэгдэхүүнийг тоглоом болгон хөрвүүлэн ашиглах боломжтойг илэрхийлсэн. СУРГАЛТЫН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН БА ҮЙЛИЙН ОРЧНЫ ТУХАЙ ОЙЛГОЛТ Мария Монтессори “Хүүхдийг хөгжүүлэхэд тэднээр өөрсдөөр хийлгүүлэх,тэмтэрч мэдрүүлэх арга чухал гэж үзсэн байдаг бол харин Я.А. Коменский “Сургалтын үзүүлэн таниулах зарчмыг хэрэгжүүлэхэд хүүхдийн нас, сэтгэхүйн онцлог, хөгжлийн төвшин,багшийн арга барил зэрэг шууд нөлөөлнө. Тухайлбал: Хүүхдийн нас сэтгэхүй, хөгжлийн төвшин дээшилж, хийсвэр сэтгэлгээ хөгжих тутам бодит үзүүлэнг шүтэх биш, хийсвэрлэн сэтгэх үйлийг илүүд үзэх болно” гэж үзсэн байдаг байна. Бага насны хүүхэд ямар нэгэн зүйлийн утга агуулгыг сонсоод дөнгөж 10% олж авдаг бол харин өөрийн биеэр хийж үзвэл 80-90% ийг олж авдаг учраас сургалтын орчин ба хэрэглэгдэхүүн чухал үүрэгтэй. СУРГАЛТЫН ХЭРЭГЛЭГДЭХҮҮНИЙ АЧ ХОЛБОГДОЛ ЮУ ВЭ? Хүүхдийн мэдрэхүйн эрхтэн болон хүсэл тэмүүлэлд шууд нөлөөлж, танин мэдэхүйн үйл ажиллагааг идэвхжүүлж өгдөг.

Тодорхой үзэгдэл юмсыг шууд мэдрүүлэн, дамжуулах буюу танин мэдүүлэх үүрэгтэй. 1.2“БӨГЛӨӨ”-Г ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД СУРГАЛТЫН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН БОЛГОСОН БАЙДАЛ ОНОЛЫН ҮНДЭС Тоглоом бол сургалтын нэг үндсэн хэсэг бөгөөд баялаг агуулагатай нэр төрөл олонтой байхад зайлшгүй анхаарах ѐстой шаардлагатай байна гэж үзэн хаягдал бөглөөг сургалтын нэг хэрэглэгдэхүүн болгон ашиглах юм. Хэл яриа:  “Бөглөө”-гөөр дуу авиа ,чимээ бүхий тоглоом зохион тоглох.  Нэр үг, тэмдэг нэр,тэмдэг тэмдэглэгээ орсон эд зүйлс бүтээн тоглох.  Өөрийн санаа бодлоо илэрхийлэн ярих Дүрслэх урлаг  “Бөглөө”-г зурах, барих, шигтгэх, чимэглэх, зохион бүтээх зэргээр дүрслэн урлах ,бүтээл хийх  Хамтран бүтээл хийх жишин  Бүтээлээ бэлэглэх Математикийн энгийн төсөөлөл  “Бөглөө”-г тоолох, өнгө, хэлбэр дүрс, хэмжээ зэргээр нь харьцуулах, ангилан ялгах, энгийн бодлого зохион бодох. Байгаль нийгмийн орчин  “Бөглөө”-г ашиглан сонирхолтой ажиглалт туршилт хийх /цасан дээр эд зүйлс бүтээх,усан дотор хөвүүлэх , живүүлэх/ Хөдөлгөөн, эрүүл мэнд  “Бөглөө”-г ашиглан хийсэн хэрэглэгдэхүүнээр зугаалга болон үйл ажиллагааны явцад хөдөлгөөнт болон буухиа тоглоом тоглох,  Бохир зүйлээр тоглохгүй байх,цэвэрлэх үйлд оролцох Зан чанар, харилцаа  Бусадтай хамтран тоглох, багаар ажиллах, бусдын санаа бодлыг сонсох, харилцах  Бүтээлээрээ бахархах

ХОЁРДУГААР БҮЛЭГ: “БӨГЛӨӨ”-Г СУРГАЛТЫН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН БОЛГОХ АРГА ЗҮЙ 2.1 “БӨГЛӨӨ” АРГА ЗҮЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ БАГШ НАРЫН АРГА ТУРШЛАГААС СУДАЛСАН БАЙДАЛ Бидний судалгаанд Орхон аймгийн Унага,Оюу ,6,8,23,19,24-р цэцэрлэгийн багш нар оролцсон.Судлахдаа “Бөглөө” арга зүйтэй багш нарыг сонгон авлаа. “Бөглөө” арга зүй хэрэгжүүлж буй багш нарын арга туршлагаас судлан ,судалгаанд хамрагдсан багш нартай хамтран ажиллах, туршлага солилцох, энэ хичээлийн жилд үр дүнг илүү сайн тооцохын тулд үргэлжлүүлэн туршлага солилцон шинийг эрэлхийлэн судалж байгаа болно. Багш нарын судалгаа Багш та сургах үйл ажиллагаандаа  Орхон аймагт СӨБ-ын 263 бөглөө хэрэглэгдэхүүнийг хэд дэхь багш нараас 8 багш бөглөө жилдээ ашиглаж байна вэ? арга зүйг ашиглаж байна. 0%  Арга зүйгээ тасралтгүйгээр хэрэгжүүлэн ажиллаж 4-5 29% 1дэхь жилдээ жил болсон байсан. 2дахь жилдээ 43% 3дахь жилдээ 4дахь жилдээ 14% 5дахь жилдээ 14% Бөглөөг сургалтын хэрэглэгдэхүүн Бөглөө сургалтын болгон ашиглах нь хүүхдийн хөгжилд хэрхэн нөлөөлж байна вэ? хэрэглэгдэхүүнийг сургалт үйл ажиллагаандаа ашигласнаар: Сэтгэхүй - Хүүхдийн сэтгэхүй /37%/ 38% 37% Гарын жижиг - Гарын жижиг булчин /25%/ булчин Бүтээлч - Бүтээлч чадвар /38%/ илүү байдал хөгжих боломжтой гэж багш нар үзсэн байна. 25%

Сургалтын хэрэглэгдэхүүнд бөглөө ашиглах боломж. Зөвхөн багш нар сургах үйл Багаар ажиллагааны хэрэглэгдэхүүнийг ажиллах. 8% хийж бэлтгэх бус эцэг эхчүүд 25% Эцэг эх хүүхэдтэй болон хүүхдүүд өөрсдөө бөглөө 67% хамтрах цуглуулахад оролцож Зөв дадал хэвшил түүгээрээ бахархаж, баяр баясгалантайгаар тоглодог. Хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагаанд Бөглөө нь олдоц ихтэй, үнэ өртөг бөглөөг хэрэглэгдэхүүн болгон ашиглах боломтой юу? үгүй, хаягдал материал бөгөөд 0% олон төрлийн хэлбэр дүрс,өнгө загвартай байдаг нь хүүхэд хөгжүүлэх сургалт үйл Тийм ажиллагаанд хэрэглэгдэхүүн Үгүй болгон ашиглах боломжтой гэж үзсэн. 100% Дүгнэлт: Багш арга зүйгээ сайжруулан, шинийг эрэлхийлж сурч байна. Хүүхдийн онцлог, сонирхол хэрэгцээнд нь тулгуурласан үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулж байна. Хүүхдийг судлах судалгааны аргачлал боловсруулан хэрэгжүүлэн ажиллаж байна. Энгийн материалыг сургалтанд ашиглах нь цаг зав, мөнгө санхүүг хэмнэхээс гадна хүүхдийн сонирхлыг татах, сэтгэн бодох, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэхэд тохиромжтой юмаа гэж үзэн хөгжүүлэх үйл ажиллагаандаа сургалтын нэг хэрэглэгдэхүүн болгон хэрэгжүүлж байна.

2.2 БӨГЛӨӨГ СУРГАЛТЫН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН БОЛГОН ХҮҮХЭД ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ ТОДОРХОЙЛОХ НЬ. “Бэлтгэл “бүлэг Тоглоомын нэр: “Шидэт сав” сургах тоглоом Зорилго: 10 - дотор нэмэх,хасах сонирхолтой бодлого зохион,бодно. Хэрэглэгдэхүүн: Хүүхдийн тоогоор дотроо хэлхэгдсэн шагайтай шидэт сав Аргачлал: Хүүхдүүдийг тойргоор суулгаж, хүүхэд тус бүрийн өмнө шидэт сав байрлуулан тавина. Шидэт саваа авч, бүх хүүхдүүд нэгэн зэргээр 1-10 хүртэл дуугаргаж тоолно. Дараа нь савны тагыг онгойлгож шагайг гаргаж оноож тоолно. 2 хонь, 3-н ямаа буулгаарай.Аль нь их, аль нь бага байна вэ? Шагайгаар бодлого зохиож бодно. Жишээ нь 2 хонин дээр 3-н үхэр нэмэгдэж ирлээ. Бүгд нийлээд хэд болсон бэ? Хүүхдүүд нэг нэгээр ээлжлэн зохион ярьж , бусад хүүхдүүд бодож хариуг хэлэх зэргээр тоглоно. Даалгавар: 1-р түвшин – 1оноо 2-р түвшин – 2 оноо 3-р түвшин – 3 оноо Оноож тоолно. Тоогоор нь харьцуулна. Хялбар бодлого зохионо,бодно. “Шидэт сав” тоглоомоор тоглуулан хүүхдэд гарч буй ахицыг үнэлсэн байдал. № Хүүхдийн нэрс Нас 10-сард 5-сард хүйс 1. Б.А 5 нас 2 3 2. Ц.А 5 нас 1 2 3. С.А 5 нас 2 3 4. Д.Б 5 нас 3 3 5. Ц.Б 5 нас 2 3 6 Т.Б 5 нас 2 3 7. Т.Б 5 нас 3 3

8. М.Б 5 нас 2 2 9. Ц.Н 5 нас 3 3 10. Р.Н 5 нас 2 3 11. Д.Д 5 нас 2 3 12. Б.Х 5 нас 2 3 13. Б.Ё 5 нас 3 3 14. Т.Ц 5 нас 1 3 15. М.Э 5 нас 2 2 16 А.А 5 нас 2 3 17 Н.Ц 5 нас 2 3 18 О.Б 5 нас 2 2 19 Л.М 5 нас 3 3 20 А.Т 5 нас 1 2 21 Б.Б 5 нас 2 3 22 Э.Р 5 нас 2 3 23 Ц.А 5 нас 3 3 24 Ч.Н 5 нас 2 3 25 Р.О 5 нас 3 3 26 Х.Л 5 нас 3 3 27 Н.А 5 нас 2 3 28 А.Т 5 нас 3 3 29 Т.А 5 нас 2 2 30 Н.Т 5 нас 2 2 2 31 23 Түвшин 1 18 9 0 7 23 Хүүхдийн тоо 3 60% 30% 0 23% 76% Хувь 10%

Хүүхдэд гарсан ахицыг графикаар харьцуулахад. 80% 76% Энэхүү судалгааг бэлтгэл бүлгийн 5 70% настай 30 хүүхдийг хамруулан шидэт сав тоглоомоор тоглуулж авлаа. 60% 60% Үүнээс харахад энэ тоглоомын 50% тоглуулснаар: 40%  Юмсыг бодитоор тоолоод, дүн тоог хэлэх 30% 30% 20%  Нэмэгдүүлэх, хорогдуулах аргад 10% 23% суралцах 0% 10% 0%  Өгүүлбэртэй бодлого зохион бодох чадварт суралцаж байгаа 10сар 5 сар нь энэхүү тоглоомын давуу тал гэж үзэж байна. 1-р түвшин 2-р түвшин 3-р түвшин Хавсралт 1. “Бага“ бүлэг Тоглоомын нэр: “Шидэт сав” сургах тоглоом Зорилго: Нэг ба олныг ялгана. Хэрэглэгдэхүүн: Хүүхдийн тоогоор дотроо хэлхэгдсэн бөглөөтэй тарагны шидэт сав Аргачлал: Хүүхдийн тоогоор шидэт сав байрлуулан тавина. Багш шидэт саваа сэгсэрч дуу гаргана. Хаана юуны дуу гарсан бэ? хүүхдийн анхаарлыг төвлөрүүлнэ. Шидэт саванд хүүхдүүд юу байгааг сонирхож савны бөглөөг онгойлгоно. Савны бөглөөг энэ юу вэ? хэдэн ширхэг байна вэ? нэг байна. Саван дотор юу байна бэ? Одоо уяанаасаа татаарай. Хүүхдүүд шидэт савны утаснаас татаад олон бөглөө гаргана. Дахиад олон байна уу? Татаад гаргаад байгаарай. Олон бөглөө гарч ирлээ. Даалгавар: 1-р түвшин – 1оноо 2-р түвшин – 2 оноо 3-р түвшин – 3 оноо Даган дуурайх Савны бөглөөг онгойлгож Нэг ба олныг ялгаж оролдлого илэрч байвал. нэг гэж зааж хэлэхийг чадаж байвал. оролдож байвал.

“Шидэт сав” тоглоомоор тоглуулан хүүхдэд гарч буй ахицыг үнэлсэн байдал. № Хүүхдийн нэрс Нас 10-сард 12-сард хүйс 1. Ш.А 2нас 1 2 2. Б.Б 2нас 1 2 3. П.Б 2нас 1 2 4. Д.Б 2нас 1 2 5. А.Г 2нас 1 1 6 Б.Г 2нас 2 3 7. Т.Г 2нас 2 3 8. Д.Д 2нас 1 1 9. Ц.Н 2нас 1 2 10. Б.Н 2нас 1 2 11. А.Т 2нас 1 1 12. Б.Т 2нас 1 2 13. Б.Х 2нас 1 2 14. О.Ц 2нас 2 3 15. М.Э 2нас 1 2 Түвшин 1 2 31 2 3 Хүүхдийн тоо 12 3 03 9 3 Хувь 80% 20% 20% 60% 20% 90% Энэхүү судалгааг бага 80% бүлгийн 2 настай 15 хүүхдийг 70% 80% хамруулан шидэт сав 60% тоглоомоор тоглуулж авлаа. 50% 60% Үүнээс харахад бага насны 40% хүүхдэд олон дахин 30% давтамжтайгаар тоглуулах 20% явцад хөгжлийн ахиц гарч 10% 20% 20% 20% байгаа нь харагдаж байна. 0% 0% Хавсралт 2 10 сард 12 сард 1-р түвшин 2-р түвшин 3-р түвшин

STEAM /сургалтын хэрэглэгдэхүүн/-ийг насны онцлогт тохируулан хөнгөнөөс хүндрүүлэх арга хэлбэрээр тоглоомын аргачлал боловсруулан үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байна. Шидэт сав Шидэт сав сургах тоглоом сургах тоглоом \"бага\" / бэлтгэл/

ЕРӨНХИЙ ДҮГНЭЛТ 2015-оны 11 сараас эхлэн “Бөглөө”-г гарын доорхи материал болгон сургалт үйл ажиллагаанд хэрэглэгдэхүүн болгон ашиглаж, хөдөлмөр , энгийн туршилт, төрөл бүрийн тоглоомд хэрэглэж туршсан нь сонирхолтой хүртээмжтэй, экологи эдийн засгийн хувьд үр ашигтай болох нь харагдсан. Тухайлбал: 1. Багшийн хөгжилд: Энгийн материалыг сургалтанд ашиглах нь цаг зав, мөнгө санхүүг хэмнэхээс гадна хүүхдийн сонирхлыг татах, сэтгэн бодох, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэхэд тохиромжтой юмаа гэж үзэн сургалтын нэг хэрэглэгдэхүүнээр сонгон авч, хөгжүүлэх үйл ажиллагаандаа олон төрлийн тоглоомын аргачлал боловсруулан, олон хувилбартайгаар ашиглаж байна. Мөн:  бүтээлээрээ орчноо бүрдүүлэх /хавсралт-3/ ,  хөгжөөн баясах ажил /хавсралт-4/ ,  чийрэгжүүлэлт /хавсралт-5/  тоглоомын төвд, /хавсралт- 6/ тус тус хэрэглэж байна. 2. Хүүхдийн хөгжилд Бүтээлч сэтгэлгээнд Төсөөлөн бодох чадварт Хүүхдийн бие бялдрын хөгжилд илүүтэйгээр нөлөөлж байна. Эдгээр 3 хөгжил нь хэл ярианы хөгжилтэй холбоотой явагддаг . “Бөглөө” арга зүйг хэрэгжүүлсэнээр хүүхдийн хэл ярианы хөгжилд ахиц гарч байгаа нь ажиглагдсан. Тухайлбал Өөрийн хийх гэж байгаа зүйлээ төлөвлөн үг яриагаараа илэрхийлдэг болсон. Авиа , үгийг зөв хэлдэг болсон. / шар , цамц, үхэр г.м/ Бүтэн өгүүлбэрээр ярих чадвар нь нэмэгдсэн. Юмсыг хооронд нь хэмжээ , хэлбэр дүрс , өнгөөр ялган ангилж , түүнийхээ үр дүнг үг яриагаараа илэрхийлэх чадвартай болсон. Хүүхдүүд аливаа үйл ажиллагаанд идэвхи сонирхолтой оролцдог болсон. 3. Эцэг эхийн зүгээс: Багшийн үйл ажиллагаанд тусалдаг. /Бөглөө цуглуулах сар бүрийн аянд оролцдог/ Хүүхдийнхээ хийсэн бүтээлийг үзэж сонирхож түүгээрээ бахархдаг. Хүүхдийнхээ хөгжилд гарсан ахицын талаар багштай мэдээлэл солилцдог болсон. 4. STEAM /сургалтын хэрэглэгдэхүүн/-ийг насны онцлогт тохируулан тоглоомын аргачлал боловсруулан үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байна. Цаашид дэвшүүлэх санал:

Сургалтын хэрэглэгдэхүүн болох тоглоом нь хүүхдийн сургалт үйл ажиллагааны амин чухал үндэс бөгөөд тэдний амьдралд чухал үүрэгтэй байдаг. Тоглоомын үйл ажиллагаа Хүүхдийн хөгжил Багшийн хөгжил нь харилцан хамааралтай хөгжиж байдаг. Иймд багш үргэлж шинийг эрэлхийлж хайж байх нь мэдлэгээ өргөжүүлээд зогсохгүй “Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих боломж “ болов уу. Санамж : СӨББ-н сургалтын орчны стандартанд “Хаягдал бүтэээгдэхүүн болон ариутгаагүй, шинжлэгдээгүй хоѐрдогч түүхий эд ашиглахыг хориглоно” гэсэн заалт байдаг. Иймээс эрүүл ахуйн болон аюулгүй байдлыг хангах санамж , зөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж байна. Ном зүй

1. Бага насны хүүхдийн хөгжлийн стандартын зөвлөмж .БСШУЯ .НҮБ-ын Хүүхдийн сан . УБ.,2011 2. СӨБ –сургалтын цөм хөтөлбөр.2015 3. Тоглонгоо суралцахуй. УБ,2016 4. Хог хаягдлыг бууруулах нь. 2015 5. Сургуулийн өмнөх боловсрол.Бага насны хүүхдийн хөгжил.Монгол Улсын стандарт.УБ.,2011 6. Ичинхорлоо Ш. Хүүхдийн хөгжил.2010 7. Наранцэцэг Ц.Багшийн ном.УБ.,2014 8. Норжхорлоо Н.Бага насны хүүхдийн хөгжил. УБ.,2001 Хавсралт 3 Орчин бүрдүүлсэн байдал.

Хавсралт 4 Хөгжөөн баясгах ажлын хэрэглэгдэхүүн

Хавсралт 5 Чийрэгжүүлэлт

Хавсралт 6 Сургалт үйл ажиллагаандаа ашиглаж буй байдал





Хавсралт 1: Бэлтгэл Б бүлэг багш: Д.Батчимэг, “Шидэт сав” сургах тоглоом.

Хавсралт 2 Бага А бүлэг багш: Д.Батчимэг, “Шидэт сав” сургах тоглоом.


Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook