Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore 3d Book Монгол улсын "Соёлын тухай хууль"

3d Book Монгол улсын "Соёлын тухай хууль"

Published by edtss.delgermurun, 2019-03-08 10:28:36

Description: 2016 оны Монгол Улсын Соёлын тухай хуулийг интернетээс татаж авав.

Search

Read the Text Version

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2016 оны ... дүгээр сарын Улаанбаатар хот ...-ний өдөр СОЁЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл 1 дүгээр зүйл. Хуулийн зорилт 1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсад соёлын үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн үндэс, соёлын үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүрэг, соёлын удирдлагын тогтолцоо, соёлын ажилтны нийгмийн халамж баталгаа, соёлын байгууллагын өмч, санхүүжилтийн зарчим, арга хэлбэрийг тогтоож, уг үйл ажиллагаанд оролцогчдын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино. 2 дугаар зүйл. Монгол Улсын соёлын хууль тогтоомж 2.1. Монгол Улсын соёлын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 2.2. Монгол улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. З дугаар зүйл. Хуулийн нэр томьёо 3.1. Энэ хуульд хэрэглэсэн дор дурдсан нэр томьёог дараах утгаар ойлгоно: 3.1.1.“соёл” гэж хүн төрөлхтний язгуур үнэт зүйлс, аливаа ард түмний тогтвортой хөгжлийн үндэс, улс үндэстэн оршин тогтнохын баталгаа, харилцан ойлголцох түлхүүр, хүний сайн сайхан амьдралын эх сурвалж, унаган байгаль, эх дэлхийтэйгээ идээшин зохицож ирсэн амьдрах ухааны; 3.1.2.“соёлын үйл ажиллагаа” гэдэгт соёлын үнэт зүйлийг бүтээх, эзэмших, ашиглах, хадгалж хамгаалах, судлах, түгээн дэлгэрүүлэхтэй холбоотой дараах үйл ажиллагаа хамаарна: 3.1.2.1.уран зохиол, дуу, хөгжим, бүжиг, дүрслэх урлаг, гэрэл зураг, театр, цирк, кино, уран барилга, дизайн зэрэг урлагийн бүх төрөл; 3.1.2.2.соёлын үнэт зүйлийг бүтээх, хадгалж хамгаалах, нийтийн хүртээл болгоход чиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх; 3.1.2.3.монгол үндэстэн, угсаатны бүлгийн аж ахуй болон хэл, аялгуу, аман болон бичгийн соёлыг хадгалж хамгаалах, сэргээн хөгжүүлэх; 1

3.1.2.4.иргэдийн соёлын боловсролын түвшинг дээшлүүлэх, гоо сайхан, ёс суртахууны хүмүүжил олгох; 3.1.2.5.олон нийтийн мэдээллийн хэрэгслээр соёлын үйл ажиллагаа явуулах; 3.1.2.6.Монгол уламжлалт соёл судлалыг хөгжүүлэх; 3.1.2.7.соёлын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх. 3.1.2. ”соёлын үнэт зүйл“ гэдэгт гоо сайхны үзэл баримтлал, эх хэл, бичиг үсэг, аман аялгуу, уламжлалт технологи, газар усны нэр, зан заншил, бэлгэ тэмдэг, ардын аман зохиол, ном, судар, шашдир, угийн бичиг, им, тамга, хадны зураг, бичээс, гар урлал, урлагийн бүх төрлийн болон соёл судлалын бүтээл, судалгааны арга барил хамаарна; 3.1.З. ”соёлын байгууллага” гэдэгт энэ хуулийн дагуу соёлын үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллага, аж ахуйн нэгж хамаарна; 3.1.4.”соёлын ажилтан” гэж бүх төрлийн уран бүтээлийг бүтээн туурвих, соёлын үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх, хадгалан хамгаалах, сэргээн засварлах үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд дагнан эрхэлж байгаа иргэнийг хэлнэ. 3.1.5.“уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлэг” гэж уран сайхны кино, теле жүжиг, телевизийн олон ангит кино, хөгжөөнт хөтөлбөр, тоглолт, баримтат болон хүүхэлдэйн кино, газар зүй, түүх, соёл, зан заншил, хэл зохиол, зан үйл, соёлын өвийг тайлбарлан таниулсан аливаа бүтээл ба сэтгүүл зүйн бусад төрлийн бүтээлийг; 3.1.6.үндэсний нэвтрүүлэг” гэж телевиз, радио, кабелийн сувгаар дамжуулж байгаа тухайн нэвтрүүлгийн зохиолч, ерөнхий найруулагч, продюссерийн аль нэг нь Монгол Улсын иргэн байх, эсхүл зураг авалт, дуу бичлэг, сурвалжлах багийн бүрэлдэхүүний гуравны нэгээс доошгүй хувь нь Монгол Улсын иргэн байх бөгөөд монгол соёл иргэншлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий бүх төрлийн нэвтрүүлгийг; 3.1.7.“соёлын үйлдвэрлэл” гэж соёлын өв, урлагийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах үйл ажиллагааг өргөжүүлэх замаар мэдлэгийн соёлын эдийн засгийг бий болгох үйл явц, түүний үр дүнг; 3.1.8.гарааны компани гэж соёлын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан, зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлж эхлээгүй байгаа компанийг ойлгоно. ХОЁРДУГААР БҮЛЭГ Соёлын талаархи иргэний эрх, үүрэг 4 дүгээр зүйл. Соёлын талаархи иргэний эрх, үүрэг 4.1.Монгол Улсын иргэн соёлын талаар дараах эрх эдэлнэ: 2

4.1.1.үндэсний болон дэлхий нийтийн соёлын үнэт зүйлтэй танилцах, соёлын үйл ажиллагаа, явуулах, тэдгээрийн үр шимийг хүртэх; 4.1.2.уран бүтээлийн сэдэв, төрөл зүйл, арга барил, дэг сургууль, урсгал чиглэлийг чөлөөтэй сонгон авах, үүдэл санаа, ур чадварынхаа нууцыг хамгаалуулах ; 4.1.3.Монгол улсын болон тухайн орны хууль тогтоомжоор хориглосноос бусад соёлын үйл ажиллагааг гадаадад явуулах; 4.1.4.эх хэл, бичиг үсэг, ёс заншил, түүх, соёлын уламжлалыг өвлөн хөгжүүлэх; 4.1.5.соёлын үйл ажиллагаа явуулах эрх, ашиг сонирхлоо хамгаалуулах зорилгоор уран бүтээлийн эвлэл, холбоо, нийгэмлэг байгуулах, тэдгээрт эвлэлдэн нэгдэх. 4.2.Монгол Улсын иргэн соёлын талаар дараах үүрэг хүлээнэ: 4.2.1.түүх, соёлын уламжлалыг хамгаалж хөгжүүлэх; 4.2.2.эх хэл, бичиг үсгээ судлах, өвлөх, өвлүүлэх; 4.2.3.гэр бүлийн соёл, хүмүүжлийн уламжлалыг дээдлэн хөгжүүлж, удам угсаагаа мэдэх, угийн бичиг хөтлөх; 4.2.4.соёлын үнэт зүйлийг элдэв халдлагаас сэрэмжлэн хамгаалах. ГУРАВДУГААР БҮЛЭГ Соёлын байгууллага 5 дугаар зүйл. Соёлын байгууллагын ангилал 5.1.Соёлын байгууллага нь өмчийн хэлбэрээс үл хамааран улс болон орон нутгийн чанартай гэсэн ангилалтай байна. 5.2.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж харгалзахгүйгээр бүх нийтэд соёл, урлагаар үйлчлэх зорилго бүхий төрийн өмчийн байгууллага нь соёл, урлагийн төв байгууллагад тооцогдоно. 5.3.Хэд хэдэн аймгийн хүн амд соёл урлагаар үйлчлэх үүрэг бүхий бүс нутгийн соёлын байгууллага байж болно. 5.4.Аймаг, нийслэл, сум, дүүргийн болон бүс нутгийн хүн амд соёл урлагаар үйлчлэх зорилго бүхий байгууллага нь орон нутгийн соёлын байгууллагад хамаарна. 6 дугаар зүйл. Соёлын байгууллагыг үүсгэн байгуулах, улсын бүртгэлд бүртгэх 3

6.1.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн хууль тогтоомжийн дагуу ашгийн төлөө болон ашгийн төлөө бус соёлын байгууллага байгуулан ажиллуулж болно. 6.2.Улсын болон бүс нутгийн соёлын байгууллагыг байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргана. 6.3.Орон нутгийн соёлын байгууллага байгуулах шийдвэрийг аймаг, нийслэлийн Засаг дарга соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн гаргана. 6.4.Соёлын байгууллагыг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгэнэ. 6.5.Соёлын байгууллагыг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс эхлэн байгуулагдсанд тооцно. 6.6.Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх гадаадын соёлын байгууллагад Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зөвшөөрөл олгоно. 7 дугаар зүйл. Соёлын байгууллагыг татан буулгах 7.1.Соёлын байгууллагыг татан буулгах тухай үүсгэн байгуулагчийн, эсхүл шүүхийн шийдвэр гарсан бол татан буугдана. 7.2.Соёлын байгууллага татан буугдсанаас хойш Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу бүртгэлийн байгууллагад мэдэгдэнэ. 7.З.Хууль тогтоомжид заасны дагуу татан буулгах ажиллагаа хийгдэж, бүртгэх байгууллага бүртгэлээс хассанаар соёлын байгууллагыг татан буугдсанд тооцно. 7.4.Соёлын байгууллага татан буугдсантай холбогдож үүссэн маргааныг шүүх шийдвэрлэнэ. ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ Соёлын удирдлага, зохицуулалт 8 дугаар зүйл. Соёлын удирдлагын тогтолцоо 8.1.Соёлын удирдлагын тогтолцоо нь соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн болон соёлын байгууллагын өөрийн удирдлагаас бүрдэнэ. 9 дүгээр зүйл. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх 9.1.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхтэй байна: 4

9.1.1.төрөөс соёлын талаар баримтлах бодлого, соёлын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах; 9.1.2.хууль тогтоомжийн хүрээнд түүнийг хэрэгжүүлэх зорилгоор соёлын үйл ажиллагаанд дагаж мөрдөх дүрэм, журам, зааврыг батлан гаргах; 9.1.3.улсын болон орон нутгийн чанартай төрийн өмчийн соёлын байгууллагын оновчтой сүлжээ, бүтцийг бий болгож ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авах; 9.1.4.соёлын байгууллагыг санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэх; 9.1.5.түүх, соёлын дурсгалт зүйлийг хадгалах, хамгаалах ажлыг зохицуулах, үндэсний соёл, дизайны уламжлалыг дэмжин хөгжүүлэх; 9.1.6.эх хэл, бичиг үсэг, түүх, соёлын мэдлэгийг гүнзгийрүүлэх, уран сайхан, гоо зүйн хүмүүжил олгох бодлого боловсруулж хэрэгжүүлэх; 9.1.7.олон улсын болон улсын чанартай соёлын арга хэмжээ зохион байгуулах, соёлын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх; 9.1.8.дайн, түрэмгийлэл, хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан соёлын үйл ажиллагаа явуулахыг хориглох арга хэмжээ авах; 9.1.9.соёлын тоо бүртгэл хөтөлж, дүн шинжилгээ хийх; 9.1.10.соёлын байгууллагын хүний нөөцийг бэлтгэх, 5 жил тутамд мэргэжил дээшлүүлэх давтан сургах, мэргэжлийн ажиллах хүчнээр хангахад дэмжлэг үзүүлэх, соёлын ажилтны нийгмийн баталгааг хангах асуудлыг холбогдох байгууллагатай хамтран шийдвэрлэх; 9.1.11.соёлын ажилтны ёс зүйн дүрмийг баталж мөрдүүлэх; 9.1.12.соёл судлалыг хөхүүлэн дэмжих; 9.1.13.хүүхдэд уран сайхан, гоо зүйн мэдлэг олгох соёл, урлагийн бүтээлийн зэрэглэл, жагсаалт, хэрэгжүүлэх журмыг тогтоох; 9.1.14.соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг Засгийн газраар батлуулан хэрэгжүүлэх; 9.1.15.соёлын өвийг бүртгэх, судалж шинжлэх, хадгалж хамгаалах, ашиглах, сэргээн засварлах, уламжлуулах, сурталчлах, хяналт тавих үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах ажлыг зохион байгуулах; 9.1.16.төрийн өмчийн соёлын байгууллагыг зориулалтын тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах; 9.1.17.соёлын ажилтанд мэргэжлийн зэрэг олгох журам баталж мөрдүүлэх; 5

9.1.18.дүрслэх урлаг, дизайны чиглэлийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах; 9.1.19.соёл, урлагийн мэргэжлийн холбоод, эрдэм шинжилгээ, олон нийтийн байгууллага, хувийн хэвшлийн байгууллагатай хамтран ажиллах, тэдгээрт дэмжлэг, туслалцаа үзүүлэх; 9.1.20.мэргэжлийн соёл, урлагийн байгууллагын үйлчилгээний болон орчны стандартыг боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулж мөрдүүлэх; 9.1.21.ном хэвлэл, утга зохиол, кино үйлдвэрлэлийг хөгжүүлэх дэмжих; 9.1.22.Соёл, урлагийн салбарын улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн цахим сан бүрдүүлэх, 9.1.23.уран бүтээлд үнэлэлт, дүгнэлт өгөх чиг үүрэг бүхий орон тооны бус Мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах; 9.1.24.бүх нийтийн соёлын боловсролын түвшинг дээшлүүлэх, 9.1.25.хуульд заасан бусад бүрэн эрх. 9.2.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 10-т зааснаар соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар гарсан маргааныг шүүх шийдвэрлэнэ. 9.3.Соёлын байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг соёлын хяналтын асуудал эрхэлсэн мэргэжлийн хяналтын улсын алба хэрэгжүүлнэ. 10 дугаар зүйл. Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын бүрэн эрх 10.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд соёлын талаар дэвшүүлсэн зорилтын биелэлтийг дүгнэж, түүний хөгжлийн хэтийн төлвийг тодорхойлж, хяналт тавина. 10.2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэрт соёлын асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 10.2.1.төрийн соёлын бодлого, соёлын хууль тогтоомжийн дагуу соёл урлагийг хөгжүүлэх, иргэдийн соёлын эрэлт хэрэгцээг хангах, түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг хөтөлбөртөө тусгаж, хэрэгжүүлэх; 10.2.2.соёлын байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулж, хууль тогтоомжид заасны дагуу санхүүжүүлэх, тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлэх, ажиллагчдын нийгмийн баталгааг хангах арга хэмжээ авах; 10.2.З.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан соёлын зорилтыг хэрэгжүүлэх ажлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран зохион байгуулах; 6

10.2.4.угийн бичиг хөтлөх ажлыг Засгийн газраас баталсан журмын дагуу зохион байгуулах. 10.3.Баг, хорооны Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хүн амын соёлын үйлчилгээг сайжруулах ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах, соёлын талаарх иргэний журамт үүргийн биелэлтийг хангуулах арга хэмжээг хэрэгжүүлнэ. 11 дүгээр зүйл. Соёлын байгууллагын удирдлага 11.1.Соёлын байгууллагыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах ажлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тусгайлан эрх олгосон соёлын байгууллага хэрэгжүүлнэ. 11.2.Улсын болон бүс нутгийн чанартай соёлын байгууллагын даргыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн соёлын байгууллагын дарга, захирлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн аймаг, нийслэлийн Засаг дарга, сум, дүүргийн соёлын байгууллагын дарга, захирлыг аймаг, нийслэлийн соёлын байгууллагын дарга, захиралтай зөвшилцөн сум, дүүргийн Засаг дарга тус тус томилж, чөлөөлнө. 11.3.Төрийн өмчийнхөөс бусад соёлын байгууллагыг үүсгэн байгуулагчийн томилсон дарга удирдана. 11.4.Улсын болон бүс нутгийн, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн соёлын байгууллагын дарга, захирлыг тухайн салбарын мэргэжилтэй, соёл, урлагийн байгууллагад 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас холбогдох хууль тогтоомжид заасны дагуу сонгон шалгаруулж томилно. 11.5.Улсын болон бүс нутгийн соёлын байгууллага нь хамт олон, мэргэжлийн холбоод, иргэдийн төлөөлөл бүхий удирдах зөвлөлтэй байж болно. Удирдах зөвлөлийн төрийн төлөөлөл, ажиллах үлгэрчилсэн журмыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална. ТАВДУГААР БҮЛЭГ Соёлын харилцаанд оролцогчдын эрх, үүрэг 12 дугаар зүйл. Төрийн захиргааны төв байгууллагуудын үүрэг 12.1.Төрийн захиргааны төв байгууллагууд соёлын талаар дараах нийтлэг үүрэг хүлээнэ: 12.1.1.төрөөс баримтлах соёлын бодлого, соёлын хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан соёлын зорилтыг хэрэгжүүлэх ажлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран зохион байгуулах; 12.1.2.үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнес, эрх зүй, экологи, ахуйн соёлыг хөгжүүлэх ажлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран буюу дангаар зохион байгуулах. 7

13 дугаар зүйл. Соёлын байгууллагын нийтлэг үүрэг 13.1.Соёлын байгууллагууд дараах нийтлэг үүрэгтэй байна: 13.1.1.соёлын үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд мэргэжлийн ур чадвар, үйлчилгээний өндөр түвшинд явуулах; 13.1.2.төсөв, төслийн болон хандивын хөрөнгийг зориулалтаар нь үр ашигтай зарцуулах; 13.1.3.соёлын ажилтны мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, нийгмийн баталгааг нь хангах. 14 дүгээр зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг 14.1.Аж ахуйн нэгж, байгууллага соёлын талаар дараах эрх эдэлнэ: 14.1.1.соёлын салбарт тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор хөрөнгө оруулалт хийх, хандив өргөх; 14.1.2.жил бүрийн орлогын тодорхой хувийг соёлын зориулалтаар зарцуулах; 14.1.3.ажиллагчдын оюуны хэрэгцээг хангах зорилгоор соёлын үйл ажиллагаа эрхлэх нэгж байгуулан ажиллуулах. 14.2.Аж ахуйн нэгж, байгууллага соёлын талаар дараах үүрэгтэй байна: 14.2.1.түүх, соёлын дурсгалт болон соёлын үнэт зүйлсийг хадгалах, хамгаалах; 14.2.2.үйлдвэрлэл, үйлчилгээний соёл, гоо зүй, үндэсний дизайны орчин бүрдүүлж хөгжүүлэх; 14.2.З.ажиллагчдын ерөнхий соёлын түвшинг дээшлүүлэх, урлаг, уран сайхны мэдрэмж, авьяас чадварыг хөгжүүлэх, соёлын үйлчилгээг сайжруулах. 15 дугаар зүйл. Соёлын хүрээнд төрийн болон бусад байгууллага, иргэнээс явуулах үйл ажиллагаанд тавих хязгаарлалт 15.1.Хууль тогтоомжоор хориглоогүй соёлын үйл ажиллагаа явуулахад төрийн болон бусад байгууллага, улс төрийн нам, эвсэл, холбоо, тэдгээрийн албан тушаалтан хөндлөнгөөс оролцох, дарамт шахалт үзүүлэхийг хориглоно. 15.2.Угсаатан ястны соёлыг ялгаварлан гадуурхах, хавчин хязгаарлахыг хориглоно. 15.3.Дайн түрэмгийлэл, хүчирхийлэл, садар самууныг сурталчилах, Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, соёлд хор хохирол учруулах соёлын үйл ажиллагаа явуулахыг хориглоно. 8

15.4.Уран бүтээлчийн үүдэл санаа, ур чадварын нууцыг түүний зөвшөөрөлгүйгээр задруулахыг хориглоно. 15.5.Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлж байгаа уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн 70 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна. 15.6.Олон нийтийн телевизээс бусад Монгол Улсад бүртгэлтэй өргөн нэвтрүүлгийн телевиз, радио, кабелийн сувгаар дамжуулж байгаа уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 50 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна. ЗУРГАДУГААР БҮЛЭГ Соёлын байгууллагын өмч, санхүүжилт, соёлын ажилтанд үзүүлэх нийгмийн баталгаа. 16 дугаар зүйл. Өмч 16.1.Соёлын байгууллага өмчийн хэлбэрийн хувьд төрийн болон төрийн бус хэлбэртэй байна. 16.2.Соёлын зориулалтаар ашиглаж байгаа төрийн өмчийн барилга байгууламж, эзэмшил газрыг тухайн байгууллагын үндсэн чиг үүрэгт нь харшлах өөр зориулалтаар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно. 16.3.Төрийн өмчийн соёл, урлагийн байгууллага нь барилга, хот төлөвлөлтийн норм, нормативыг баримтлан тогтоосон эзэмшил газартай байна. 17 дугаар зүйл. Соёлын байгууллагын санхүүжилт 17.1.Соёлын байгууллага нь улсын төсөв, орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалт, дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хандив, хөнгөлөлттэй зээл, соёлын байгууллагын өөрийн туслах үйл ажиллагааны орлого, гарааны компанийн хөрөнгийн анхдагч зах зээлээс бүрдүүлсэн хөрөнгө зэрэг санхүүгийн эх үүсвэртэй байна. 17.2.Ашгийн төлөө бус улсын болон орон нутгийн байгууллага үйл ажиллагаагаа улсын төсвийн хөрөнгө, өөрийн үйл ажиллагааны орлогоор санхүүжүүлнэ. 17.З.Төрийн өмчийнхөөс бусад ашгийн төлөө бус соёлын байгууллагад тодорхой төслийг үндэслэн төрөөс санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлж болно. Төсөл шалгаруулах журмыг Засгийн газар тогтооно. 17.4.Соёлын зардлыг улсын төсөвт бие даасан зүйл болгож батална. 17.5.Соёл, урлагийн байгууллага нь төлөвлөгөөнөөс давуулсан буюу хэмнэсэн орлогыг захиран зарцуулах журмыг Сангийн болон соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална. 9

17.6.Соёл урлагийг хөгжүүлэх, соёлын өвийг хадгалж хамгаалах зориулалтаар байгууллага, иргэдээс оруулсан хандив, хөрөнгө оруулалтыг татвар ногдох орлогоос хасч тооцно. 17.7.Соёлын байгууллагыг санхүүжүүлэх нэмэгдэл эх үүсвэр бий болгох зорилгоор Үндэсний хонжворт сугалааг зохион байгуулж болно. Үндэсний хонжворт сугалаа гаргах журмыг Засгийн газар тогтооно. 17.8.Соёлын үйл ажиллагаанд зориулсан төсвийн хөрөнгийг өөр зориулалтаар зарцуулахыг хориглоно. 17.9.Хөгжмийн том хэлбэрийн болон дүрслэх урлаг, музейн үзмэр, киноны шилдэг бүтээлийг улсын санд худалдан авч байна. Шилдэг бүтээл шалгаруулан худалдан авах журмыг Засгийн газар тогтооно. 17.10.Соёлын байгууллага санхүүгийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх, ажилтан, ажиллагсадынхаа нийгмийн баталгааг дээшлүүлэх зорилгоор хууль тогтоомжид нийцүүлэн аж ахуйн үйл ажиллагаа явуулж болно. 17.11.Соёл, урлагийн байгууллага дэргэдээ соёлын үйлдвэрлэлийг хариуцсан нэгж болон гарааны компанийг үүсгэн байгуулж болно. 17.12.төрийн өмчит соёл, урлагийн байгууллагын гарааны компанид хөнгөлөлттэй нөхцөлөөр үйлчилгээ үзүүлэх асуудлыг Засгийн газрын баталсан журмаар зохицуулна, 17.13.соёл, урлагийн байгууллага, иргэн нь өөрийн эзэмшлийн оюуны өмчийг эрх бүхий байгууллагаар үнэлүүлэн гарааны компанийн дүрмийн санд хувь нийлүүлэн оруулж болно. 17.14.Үндэсний уламжлалт, сонгодог болон хүүхдэд зориулсан урлагийн бүтээл, улсын захиалгаар бүтээх уран сайхны болон баримтат кинонд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмыг Засгийн газар тогтооно. 17.15.Соёлын байгууллагын улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгийг өөрийн үйл ажиллагааны орлого болон байгууллага, иргэдийн хандивын хэмжээгээр багасгаж төлөвлөхийг хориглоно. 17.16.Мэргэжлийн соёл, урлагийн байгууллага нь дэргэдээ судалгаа шинжилгээ, сэргээн засварлалтын газартай байж болно. 18 дугаар зүйл. Соёлын ажилтны нийгмийн баталгаа 18.1. Соёлын ажилтан нь дараах нийгмийн баталгаагаар хангагдана: 18.1.1.тэтгэвэрт гарах үед нэг удаагийн буцалтгүй тусламжийг ажиллаж байсан байгууллага нь түүний хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалинг нь нийт ажилласан жилийн тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно. 10

18.1.2.орон нутгийн соёлын байгууллагад тогтвор суурьшилтай ажиллаж байгаа соёлын ажилтанд 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгоно. 18.1.3.тухайн нутаг дэвсгэрийн болон мэргэжлийн онцлог, төвөөс алслагдсан байдлыг харгалзан соёлын ажилтанд нэмэгдэл цалин, урамшил, эрдмийн зэрэг, цолны болон ур чадварын нэмэгдэл хөлс олгоно; 18.1.4.соёлын ажилтан ажлын онцлогоос хамаарч мэргэжлийн хөдөлмөрийн чадвараа эрт алдсан тохиолдолд түүний хүсэлтийг нь үндэслэн дотоодын сургууль, курсээр тусгай мэргэжил эзэмших сургалтын зардлыг төр хариуцна; 18.1.5.хуульд заасан бусад баталгаа. 18.2.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 3,4 дэх заалтад хамаарах мэргэжлийн жагсаалт, нэмэгдлийн хэмжээ, сургалтын зардал олгох журмыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална. 18.3.Олон улсын хэмжээний соёл, урлагийн наадам, уралдаан тэмцээнд оролцож онцгой амжилт гаргасан соёлын ажилтан, уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгоно. Мөнгөн шагнал олгох журмыг Засгийн газар тогтооно батална. 19 дүгээр зүйл. Соёлын хяналт 19.1.Соёлын хяналтыг соёлын улсын хяналтын алба, улсын байцаагч, бүх шатны Засаг дарга хэрэгжүүлнэ. 19.2.Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх байгууллага нь соёлын тухай хууль тогтоомж, дүрэм, журам, түүнтэй холбогдсон норм, стандартын хэрэгжилтэд хяналт тавина. ДОЛДУГААР БҮЛЭГ Бусад зүйл 20 дугаар зүйл. Соёлын хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага 20.1.Соёлын хууль тогтоомж зөрчигчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дор дурдсан захиргааны хариуцлага хүлээлгэнэ: 20.1.1.Соёлын байгууллагыг улсын бүртгэлд бүртгүүлээгүй соёлын үйл ажиллагаа эрхэлсэн иргэнийг 40000-50000, албан тушаалтныг 60000, аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-200000 төгрөгөөр торгож үйл ажиллагааг зогсоох; 20.1.2.дайн, түрэмгийлэл, садар самуун хүчирхийллийг сурталчилсан бүтээлийг түгээн дэлгэрүүлэх соёлын үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бололсон орлого, бүтээлийг хурааж улсын орлого болгож гэм буруутай иргэнийг 25000-50000 төгрөгөөр, албан тушаалтныг 60000 төгрөгөөр, байгууллагыг 70000-250000 төгрөгөөр торгох. 11

20.1.3.Энэ хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн бол гэм буруутай иргэнийг 30000-50000, аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-250000 төгрөгөөр торгож, үйл ажиллагааг зогсоох. 20.2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан захиргааны хариуцлагыг соёлын хяналтын улсын байцаагч ногдуулна. 21 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох Энэ хуулийг 2017 оны ... р сарын .. -ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД 12


Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook