Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore 3d book

3d book

Published by m.ganaa0709, 2020-02-04 00:21:36

Description: Монгол хэл ээлжит хичээл 7-р анги

Search

Read the Text Version

ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР – 4 Суралцахуйн зорилт - Аян замын тэмдэглэлийн сэдэв, утга санаа, агуулгын уялдаа холбоог дүгнэх Ажлын хуудас – 1 Эхийг анхааралтай уншаад даалгаврыг гүйцэтгээрэй. ЗААН 2007 11 сарын 11 №28 Ботсван улс, Моколоди дархан цаазтай газар 1. Ботсван улсын нийслэл Габароноос аравхан зм зайтай оршдог “Моколоди” гэдэг дархан цаазат газрын сурталчилгааны DVD-ийг үнэгүй хийж өгөхөөр шийдлээ. Ерөнхийдөө тэнд байдаг бүх амьтны зургийг авсан бөгөөд тус паркаас жуулчдад санал болгодог нэгэн үйлчилгээ нь заан унаж паркаар аялах, бас тэдэнтэй цуг алхаж, усанд орж байгааг нь харах хөтөлбөр байлаа... 2. Бид маш эрт замд гарсан бөгөөд хэсэг явж байгаад зааныг амраах хэрэгтэй гэлээ. Бүгд бууж заанд бага зэрэг бургас идүүллээ. Эргэж замд гарахад би эхний заан дээр суухаар боллоо. Дасгалжуулагч заанд дохио өгч суулгалаа. Хааяа даалгаврыг биелүүлэхгүй бол иртэй жадаараа бага зэрэг хүрэхэд л заан хөдөлнө. Ингээд аяллынхаа бас нэгэн сонин мартагдашгүй мэдрэмжийг авахад бэлэн боллоо. Зааны өвдөг дээр нь гишгээд эмээл дээр гарлаа. Тэр төмөр хүрээтэй эмээл дээр нь суух үед яг л жаахан хүүхэд хашлагатай сандал дээр сууж байгаа мэт санагдав. Заан бослоо. Хорвоо ертөнцийг заан шиг хардаг байвал зүгээр юм биш үү. Энэ амьтан маш том чихтэй, урт хошуутай, өмхий үнэртэй, болхи хөдөлгөөнтэй санагдлаа. Гараа арьсан дээр нь тавьтал яг л том ширхэгтэй модны зүлгүүр шиг, маш гүн хуурай ховилтой, тачир үстэй, саарал өнгийн арьс байна. Зааны арьс нь Африкийн халуун нар шимэгчдээс хамгаалж 2.5 см зузаантай байдаг гэж уншиж байснаа санав. Нүд нь маш гүн бодлогоширсон хүн шиг. Бид зааныг том биетэй, урт хошуутай гэдгийг л мэддэг болохоос биш нүдийг нь араатныхтай адил гэдгийг анзаарсан хүн байдаг бил үү? Би түүний нүд рүү эгцэлж харахад яг л дайтах гэж байгаа мэт сэтгэгдэл төрж байв. ...Заан маш ухаантай амьтан гэдгийг өмнө нь сонсож байсан. Бас өөрийг нь хохироосон хүн, амьтныг насан туршдаа мартдаггүй гэсэн. Тэмээгээр явахтай төстэй ч арай удаан, тэгээд дайвалзаж байгаа нь нэг л эрхэмсэг. Эртний хаад заан унахаар маш эрхэмсэг болж байгаа мэт сэтгэгдэл төрдөг байсан байх. Түүхэнд монголын цэргүүд Энэтхэгийн хойд зүг рүү хөдлөх үед анх заан унасан дайснуудыг хараад хэрхсэн бол оо. Ийм амьтан үзсэн, сонссон ч, амьдаар нь хараагүй хүн одоо ч цочиж байхад тухайн үед огт сонсоогүй амьтныг гэнэт хараад яагаа бол оо. Монголчууд төрсөн сэтгэгдлээрээ тэмдэглэл бараг бичээгүй байдаг юм билээ. Уул нь бусад соёл иргэншилтэй адил хүмүүс тухайн үеийнхээ амьдралыг бичиж байсан бол хойч үеийнхэнд их л хэрэгтэй байх сан. Өнөөдөр ч гэсэн залуус ямар нэгэн шинэ зүйлийн талаар сэтгэгдлээ нэг их бичдэггүй. Бүх зүйл зүгээр л энгийн юм шиг санагддаг байх. Гэтэл 100 жилийн дараа тэмдэглэл уншсан хойч үе маань анх DVD-ийг үзэж, онгоцонд сууж, тэмээ унахад ийм мэдрэмж төрж байж гэсэн ойлголттой болго шүү дээ. Тухайн үед одоогийн хэрэглэж бу зүйлүүд үгүй болж мэднэ. Хүн бүр боломжоороо түүхийг тэмдэглэж хадгалж байх хэрэгтэй юм. Үүгээрээ соёл иргэншилтэй нь хоцрогдсон улсаас ялгагддаг байх. Түүхэнд мөрөө үлдээе. Түүхээ аварцгаая. 3. Намайг Бостван улсаас явсны дараахан манай найз и-мэйл бичиж миний сууж байсан заанууд 2 дасгалжуулагчаа дайрч алсан гэсэн гунигтай мэдээг сонсголоо. Тэрхүү 2 залуу нь эх нутгаасаа хол, аммьдралын төлөө зүтгэж байгаад амиа алдсанд үнэхээр харамсалтай байв. Монголын олон залуус, гэр бүлүүд сайхан амьдрал хайж, зарим нь харийн улсад амь насаа алдаж байгаад би маш их харамсдаг юм. Зэрлэг амьтан бол зэрлэг амьтан. Тэд юу ч хийж байсан байгалийнхаа зөнд хөтлөгдөж байгаа хэрэг. Хүмүүс бид ухамсраараа тэднийг удирдах гэж оролддог ч тэр бүр бүтдэггүйн жишээ энэ байх. Амьдрал үргэлжилсээр... \\Б.Золбаяр “Монгол бадарчин” Уб.,2011 хуу 121-128\\ 1. Зохиогчийн мэдрэмж сэтгэгдлээ илэрхийлсэн үг хэллэгүүдийг ялган бичээд үнэлэмжээр нь ангилаарай. Мэдрэмж, сэтгэгдлийг Бодит байдал Үнэлэмж илэрхийлсэн үг хэллэг

2. Уран дүрслэлүүдийг ялган бичээд тайлбараарай. Тайлбар Уран дүрслэл 3. Уншсан эхийн бүтцээр дамжуулан агуулгын уялдаа холбоог гаргаарай. Эхлэл Гол Төгсгөл ....................... ............................ ....................... ....................... ............................ ...................... ............................ 4. Зэрлэг амьтдыг гаршуулан дасгах талаар зохиогчийн үзэл бодол хэрхэн илэрч байна вэ? 5. Болсон үйл явдлаас санаа авч өнөөгийн монголын нийгмийн ямар дүр зургийг дүгнэсэн бэ? 6. Зааны гадаад байдлын дүрслэлээр юуг тайлбарласан байна вэ? 7. Зохиогчийн нэг санаанаас нөгөөг ургуулан бодсон бодлыг ялган бичээрэй.


Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook