СУТАЙ МИНЬ Уул атлаа яг аав шиг Дэнсэлж догдолсон буурал хайрхан Угтаж өндөлзөн, үдэж дагаад л Дэвэрч хөөрсөн тэнгэр уул Ай Сутай минь шүтээн минь та Зүрхэнд хайр шиг Төөнөж бодогдоно доо Ай Сутай минь, шүтээн минь та Сэтгэлд дуу шиг эгшиглэж санагдана даа Уул байтлаа яг л ээж шиг Уярч мэлмэрсэн цэнхэр хайрхан Мөрөөдөж санан, мэдэрч зөгнөөд л Мөргөж залбирсан бурхан уул Ай Сутай минь шүтээн минь та Зүрхэнд хайр шиг Төөнөж бодогдоно доо Ай Сутай минь, шүтээн минь та Сэтгэлд дуу шиг эгшиглэж санагдана даа Уул байтлаа яг л хүн шиг Уйлж дуулсан цагаан хайрхан Босож суун, бодож шаналаад л Болзож хүлээсэн амраг уул Ай Сутай минь шүтээн минь та Зүрхэнд хайр шиг Төөнөж бодогдоно доо Ай Сутай минь, шүтээн минь та Сэтгэлд дуу шиг эгшиглэж санагдана даа 46
О.Баярмаа ЦАСТ БОГД УУЛ МИНЬ Өвгөд дээдсийн үеэс хүндэлж биширсэн хайрхан Өвс, баялгаар арвин сайхан нутгийн минь Тэнгэрийн цагаан багана Цаст богд уулынхаа налгар сайхан энгэрт Цан хүүрэг татуулж өссөн аав, ээжийн охин билээ, би Амьдралын эрхээр хүний нутаг хошуунд Аж төрж, сурч явсан хонгор бага насандаа Оргил цагаан тэргүүнийг чинь Олж би хараагүй ээ Алсын холоос аав, ээж минь Агуу их нутаг усаа санагалзаж Цаст сайхан хайрхан уулын тухай Цаг үргэлж хүндэлж магтдагсан Аав,ээжийн хамт хожим би эх нутагтаа очиж Алтайн сүрлэг уулсаа давж нэг үзсээн Алтайн даваан дээрээс эргэж нэг харахад Аяа цаст хайрхан таныгаа цагаан мэлмийг нэг үзсээн Мөсөн дуулга хаялсан мөнгөн цагаан оргил чинь Мөнх тэнгэртэй холбоотой юм шиг үзэсгэлэнтэй харагдсаан Зэргэлдээх олон уулс дундаас цаст хайрхан та Зэрэглээт говьд яваа тэмээн сүрэг шиг үзэгдсээн Л.Мөнхбаатар /МЗЭ-ийн гишүүн яруу найрагч/ ЗҮЙЛИЙН ГОЛЫН УНАГА Зүйлийн голын унага нь хө Зүйдэлгүй торгон жороо доо Зүрхний хөөрхөн Дунгаа нь хө Зүс дүүрэн үзэсгэлэн дээ Сутай хайрханы унага нь хө Суудал түшэм жороо доо Сумдаа хөөрхөн Дунгаа хө Ханьтай болоод одлоо хө 47
Тонхил нуурын унага нь хө 1971 он Тоос ч үгүй жороо доо Тоглож өссөн чамайгаа Тогтоож ханилах нь заяа даа Өвчүү голын унага нь хө Өд мэт хөнгөн жороо доо Өдөлж ниссэн Алтай минь Өтлөх тутам санагдана хө Л.Даваа СҮРЛЭГ СУТАЙ Халдашгүй мөнгөн зулай дээр нь Хатан зоригтны туг намирсан Манай Алтайн цуут өндөрлөг Мандах нартай түрүүлэн золгогчоо Өлгий нутагтаа бахдал болсон Өндөр сүрлэг Сутай уулаа Өрнүүн хөдөлмөрийн эзэд болсон Өнөөгийн чийрэг манай залуус аа Цаст Сутайн оргилоос өндөр Цогтой залуусын баатар хөдөлмөр Цаглашгүй хүчээр бялхан давалсаар Цаашдын хөгжлийг урин авчирдаг аа Өлгий нутагтаа бахдал болсон Өндөр сүрлэг Сутай уул аа Өрнүүн хөдөлмөрийн эзэд болсон Өнөөгийн чийрэг манай залуус аа 48
Ж.Магсар / яруу найрагч/ НУТГАА САНАСАН СЭТГЭЛ Балчир багын минь нутаг Байн байн санагдаад болдоггүй Үүлэн хөлөгт Сутай минь Үе үехэн үгүйлэгдэд амраадаггүй Намуухан нарлаг Баянхайрхан даа Наадаж өссөн чулуугаа атгаж нэг үзлээ Сэрүүхэн тунгалаг Мөрөнгийн урсгал Сэтгэл цалгиан мяралзлаа Өссөн газрынхаа үнэрээр дутдагийг Өөрөө үндэс хоёрын амь нэгийг Үйлийн үргүй танилаа даа. Д.Бямбадорж СУТАЙ ЭЭЖ Саран наран саатдаг Сарьдаг өндөр Сутай минь ээ Санахын элгэнд мөнхөрсөн Сайхан буурал ээж минь ээ Сэтгэлээ цэлмэтэл ээжийгээ дурсая даа Итгэлээ гийтэл таныгаа дуулая даа Босоо төрсөн унагатай Богд хайрхан Алтай минь ээ Бодлын наран ээжийн минь Сэтгэлээ цэлмэтэл ээжийгээ дурсая даа Итгэлээ гийтэл таныгаа дуулая даа Буянт буурал өвгөдийн Бишрэл шингэсэн Сутай минь Бодол ухааныг тэлсэн Буян заяат ээж минь Сэтгэлээ цэлмэтэл ээжийгээ дурсая даа Итгэлээ гийтэл таныгаа дуулая даа Буурлын онгодыг шингээсэн 49
Будант хайрхан таныгаа Нандин сэтгэлдээ дээдлъе ээ Насан туршдаа магтъя даа Сэтгэлээ цэлмэтэл ээжийгээ дурсая даа Итгэлээ гийтэл таныгаа дуулая даа ДАРВИ Дайчин баатар эрсийн эр зоригийн гайхамшиг шиг Дарвийн минь уулс хад чулуун цогцос Өвчүү битүү хадан нөмрөгтэй Өвч сүрлэг хайрхан Дарви минь Уулын чинь бэлийн хадыг харахад Улдаж сульддаггүй сайн агтын ган туурай Тэргүүн дээр чинь сүндэрлэсэн хад чинь Тэнгэрт тулсан аварга том эвэр Өнгө өнгийн хадны хагд чинь Өгөрч ганддаггүй мөнхийн цэцэг Орсон борооны дараах хадны чинь тогтцонд Од яралзан түгсэн намуун сэвшээ шөнө Алтан цөгцтэй түмэн зул бадамлаж байх шиг Алмид гэгээн дүр чинь сэтгэлд буудаг Сайн явлаа гээд сагсайдаггүй Саар явлаа гээд гудайдаггүй Сайн эрсийнхээ эрэмгий дайчин зоригийг төрүүлсэн байгалийн хадан цогцос Дарвийн хөндийн урсгал ус ч өвөлд Дандаа харзлан мэлтэлзэн байдаг Хүмүүс нь хүртэл уул усаа дагаж Хөдөлмөрт эрэмгий зориг шийдэмгий төрсөн байдаг Тэмээн хүрэн хаднууд дээр чинь Тэхийн сүрэг эврээ сэрэлзүүлж Сүрэг сүргээрээ бэлчээрлэн явахыг чинь харахад Сүрлэг уулсынхаа баялагт биширч сэтгэл ханадаг Аяа миний Дарвийн уулс Аялгуу дууны яруухан уянга билээ Хад хадандаа дэгдсэн цууриа нь Хаа холдоо цангинам билээ 50
Дүүрэг чулуу хад байцсаар чинь Дүүлэн дэгдсэн хөлгөөр давхиж явахад минь Дөрвөн туурайнаас нь гал очлон бадарч Дүүрэн ханагар амьдралын заяанд гялбаатай явахыг түшдэг Хоёр аймгийн нутгийг холбож суналзсанаар уртраг Холбоо цэлийсэн говьтойгоо хормойгоо нийлүүлснээрээ өргөрөг Хосгүй цэлмэг тэнгэрт тэргүүнээ булаалцсанаараа сүмбэр Хотол түмэн малчиддаа хишгээ хүртээснээрээ сүжрүү Салаа болгон чинь хур тоссон мөнгөн аяга Сацарсан горхи чинь хуурын яруу аялга Сэрүүн халуун хоёр оршиж тогтсон Сэрвэн их оргил миний Дарви Зуун зууны мичин жилийн зудад Зутраа нь үгүй мэнд сүрэгтэй миний Дарви Улаан харгана нь хүртэл тосны аагтай гэдэг Уул бүхэн чинь тоонот гэрийн нөмөртэй Өндрийн чинь оройд гарахад тэнгэрт өргөсөн аавын гар Өлгий энгэр бүрдээ тэвэрч бүйвээлсэн эхийн цээж Аясын хонгор салхиараа илбэж энхрийлсэн хайр Агаарын сэнгэнсэн амьсгалаараа мөнхөд ариулсан рашаан Ангийн чинь үс газар гэрэлтэм сортой Аргал угалзын чинь эвэр дэлхийд зартай Жигүүртэн дундаасаа бүргэдийн чинь даль хүчтэй Жирийн малчдаасаа хоньчдын алдар дуулиантай Жимсэн дундаас эхүүн тошлой чинь ижилгүй Жиргэгчийн дундаас чиний болжмор цуцашгүй Эцэг өвгөд минь дуугаа шингээсэн хад Энэ үеийн бидний сэтгэл шингэсэн цохио Идэр есийн цасан шуурганд буудлын халуун байр Илчээ цооносон халуунд сэлгэж сэрүүцүүлсэн сүүдэр Хүүхэд ахуй насны толигор булбарай магнайд минь Хөгшин болсны үрчлээ тогтохын цагт Хүйтэн халуун хоёрын сөрж таньсан амьдралаараа хойчоо сургаад Хүний энэ орчлонгоос санаснаа бүтээж явах цагтаа Төрсөн нутгаасаа гарсан дуугаа Төрөлх их уулс чамдаа үлдээе Түмний билгийн санд оруулсан шүлгээрээ уянга нэмж үлдээе Ариун үнэнч хүний ёсонд тортог оруулаагүй сэтгэлээ Ард олныхоо дурсан санах бодолд үлдээе 51
Н.Цолмон / хөгжмийн зохиолч/ ДАРВИЙН САЙХАН ХҮҮХНҮҮД Саам шуугисан намрын сардаа Суутай нутаг минь суналзаад байна Санан дээдэлсэн хайрандаа Сарнай чи минь санагдаад байна. Бууж мордсон ч уярмаар Буурал Олохуны нутаг уу даа Бусдынх болсон ч хайрламаар Дарвийн сайхан хүүхнүүд Хур шаагисан намрын сардаа Хөвхөрийн гол минь хөвөлзөөд байна Ханьдаа нялхарсан хайрандаа Хонгор чамдаа хорогдоод байна Бууж мордсон ч уярмаар Буурал Олохуны нутаг уу даа Бусдынх болсон ч хайрламаар Дарвийн сайхан хүүхнүүд Тос даасан намрын сардаа Тунгалагийн тал минь цэлийгээд байна Дассан сэтгэлийн хайрандаа Торомгор чи минь тормолзоод байна Бууж мордсон ч уярмаар Буурал Олохуны нутаг уу даа Бусдынх болсон ч хайрламаар Дарвийн сайхан хүүхнүүд 52
Д.Батмөнх 2000 он НУТГИЙН ЧУЛУУ Санан санасан Сутай богддоо мөргөж золгоно Салхи үнэртэх нутгийн чулуунаасаа өвөртөлнө Харийн дайсны хөлд гишгэгдээгүй ариун Хар санаатны гарт өртөөгүй онгон Нутаг нутгийн дундаас миний нутаг сайхан Нууцгүй үнэнийг хэлэхэд дэлхийд ховорхон Сутай Гартаа барьсан чулуу Сутай уулын минь хэлтэрхий Гарцаагүй эх дэлхийн минь хэлтэрхий Төрсөн нутгийнхаа чулууг алтаар ч солихгүй Төлгөнд буусан заяаг төөрсөн заяагаар солихгүй Эх нутгийнхаа чулууг хадганд боож тахина Эрдэнээс дээдлэн үр хүүхэддээ үе дамжуулан хадгалуулна. Д.Самбуудамба ХАН СУТАЙ Хархан сэвлэгт минь шингэсэн Агь гангын анхилам үнэр Харааны газраас дуудсан Хан Сутай богд минь Нартай сартай хорвоод Насаараа дуулах миний дуу Сутай цагаан уулынхаа Судар түүхэнд ацагласан Ганц мөр билээ би Гандаж арилахгүй үнэн билээ Үрийн үрийнхээ тооно өргөлцөх Өнөр жаргал хайрласан Сутай Өвдөг нугалан мөргөх Нас буяны минь бурхан билээ. 53
Т.Пүрэв /эмч/ ЭЭЖИЙН АЛДАР Буурал богдын хадан хясаандаа Бор саарал янгир тайван амарна Асран торниулсан ач үрийнхээ Ая дуунд нь ээж минь баясна Алдрайхан биед амьдрал хайрласан Ачит ээжийнхээ алдрыг магтан Аялгуут сайхан монгол дууныхаа Ашид мөнхийн дээж болгон энгэрээ Богд хан уулынхаа нарлаг энгэрээ Буга согоод чимэн идээшилнэ Эрдэм номтой хүн болно гэж Ээж минь үрсийнхээ урмыг бадраана Алдрайхан биед амьдрал хайрласан Ачит ээжийнхээ алдрыг магтан Аялгуут сайхан монгол дууныхаа Ашид мөнхийн дээж болгон энгэрээ Тариа цацсан бурханы дацандаа Тагтаа мөргөлчин хооронд жиргэнэ Түмний төлөө залбирдаг ээж минь Төрөл тутамдаа хүн болж төрөөсэй Алдрайхан биед амьдрал хайрласан Ачит ээжийнхээ алдрыг магтан Аялгуут сайхан монгол дууныхаа Ашид мөнхийн дээж болгон энгэрээ ААВ Сутай уулаа бишрэн тахиад Сүү өргөн залбирдаг аав минь Сургаалаа зүрх сэтгэлд хоногшуулан Сайхан амьдрал ундраадаг гавьяатай Хөлийг минь дөрөөнд хүргээд Хүсэл мөрөөдлийн нарыг мандуулан Хорвоотой харьцах оюуныг гэрэлтүүлдэг Хайртай ааваа дуулж явах сайхан 54
Эрдэм номыг дэлгэрүүлж суран Эх орноо хөгжүүлэхийг аав минь Энхрий багад ухааруулж чадсан Эгэлгүй ховорхон увдистай ачтан Хөлийг минь дөрөөнд хүргээд Хүсэл мөрөөдлийн нарыг мандуулан Хорвоотой харьцах оюуныг гэрэлтүүлдэг Хайртай ааваа дуулж явах сайхан Бодол санааг ажиглан хийморьтой үед Баярын мишээлээр мялаадаг аав минь Буруу хийвэл сэтгэл нь хямран Барайж харагддаг уяхан сэтгэлтэн Хөлийг минь дөрөөнд хүргээд Хүсэл мөрөөдлийн нарыг мандуулан Хорвоотой харьцах оюуныг гэрэлтүүлдэг Хайртай ааваа дуулж явах сайхан НУТАГ Цаст оргил нь будраад Сутай уул харагдана Цэцэг ногоо дэлгэрээд Сайхан Дарви санагдана Хийморь сэргэсэн зүүдэндээ Хангай говь хосолсон Хорвоод ховорхон нутгаа Харан баясаж явна аа би Буга согоо урамдаад Буурад Богд харагдана Бүрээ бөмбөр нижигнээд Багын нас дурсагдана Хийморь сэргэсэн зүүдэндээ Хангай говь хосолсон Хорвоод ховорхон нутгаа Харан баясаж явна аа би Хүйсийн говь зэрэглээтээд Хөвхөр гол харагдана Хөгжимд дуу уянгалаад Хайртай ээж үгүйлэгдэнэ 55
Хийморь сэргэсэн зүүдэндээ Хангай говь хосолсон Хорвоод ховорхон нутгаа Харан баясаж явна аа би Р.Лодойдамба МИНИЙ НУТАГ АЛДАРТАЙ Сутай хайрханаа шүтэж Сүү өргөн залбирсан Хөшөөтийн хөндийг сүлжиж Дуу аялан жаргасан Төрийн тахилгат нутгаа Гэрийн буйраар тамгалсан Миний нутгийн түмэн Монгол даяар алдартай Нар хоргодсон ууланд Хур даллаж амьдарсан Сур элдсэн өвгөдийн Сургаал дагаж хүмүүжсэн Алдартнуудыг төрүүлсэн Аяа миний нутгийнхан Ар халхад алдартай Өүлэн эхийн угшилтай Олхон овгийн удамтай Улс орныхоо нэрийг Өндөрт өргөсөн гавьяатай Өвөг дээдсийн гэрээсийг Үй хойчдоо уламжлах Ухаантнуудын өлгий Унаган нутаг минь өлзийтэй Аяа миний нутаг Ар халхад алдартай 2014.03.08. 56
БАХАРХАЛ Бууныхаа замгийг гээчихээд өөрөө урласан Бурхан ухаантай дархан ааваараа-би бахархдаг Буруутай бүхнийг өөр дээрээ үүрдэг Буцаад ирэхээргүй явчихсан ахаараа –би бахархдаг Өрөөлийн өмнөөс залбирч өөрийгөө мартсан Үлэмжийн чанар ээжээрээ-би бахархдаг Үхнэ чинээ саналгүй хийх ажлаа ярьсаар Өчүүхэн ч нүгэлгүй өнгөрсөн дүүгээрээ-би бахархдаг Төвдийн оронд очиж буян үйлдэж үзээгүй ч Төрсөн нутаг буурал Богдоороо-би бахархдаг Төрийн түшээдтэй түнш болж яваагүй ч Түмэнд гэмгүй Төөмөө аяагаараа-би бахархдаг Бага сургуульд хасах нэгээр дүгнэсэн Багш Галсандоржоороо-би бахардаг Байн байн булгидаг хар мориноосоо ойчоогүй Бардаж эрдсэн бага насаараа-би бахархдаг Ардын эмч Жав, аймгийн арслан Жанцан гээд Аав минь дүү нар авгуудаараа-би бахархдаг Автомат мөрлөж хил манаж зогссон Арван долоотой цэрэг явснаараа-би бахархдаг Өөрөөр хэлбэл би Өөрөөсөө бусад бүх хүнээр бахархдаг. 57
ХАРАМСАЛ Долоон үеэр минь тэтгэсэн Миний өвгөдийн нутаг Найм дахь үеийн над дээр Нас дуусах нь яанаа. Эрдэм ухаан төгөлдөр Сүрэн гүний хошуунд Ирээдүйн шинэ үе нь Инээдэг төрвөл яана Суутнуудын өлгий Сутайн уугуул иргэд Сүүлчийн ганц бөхөнгөө Сүйтгэж орхивол яана Нутаглахаар очсон бугыг Нухчихсан гээд инээж байна Амьдрахаар ирсэн хүнийг Алчихсан гэвэл яана Хөшөөт Музангийн харлаг тэх Хар модыг нь хамчихсан байна Хөгшин бурхи, доголон чоно Өнчин ишиг үлдвэл яана Хөвхөрийн голын улаан харганыг Хөрсөөр нь хусаад авчихсан байна Хөх ус бор туулай нь Хөөчихсөн юм шиг дайжсан байна Улаан номонд бичигдэх Хойлог шувуу холдож Улсын хэмжээнд ховордсон Цоохор ирвэс нь цочсон байна Амбаа Жаажаагийн асуудаг Ариун ёсон арилж Ажилгүй болсон залуус нь Архинд баахан живсэн байна Дараалсан олон баатрууд төрсөн Дарга нь хүртэл гавьяат болсон Дарви сумын алдартай түүх Дахин дахин давтагдах болтугай 58
ТҮГШҮҮР Хүн ард минь цаана чинь Эх орон түгшиж байна Хөлчүү согтуу хүмүүс Энд тэндгүй хөлхөж байна Монголын үзэсгэлэн сарангоо Мөнгөнд бие барьцаалж Морьтон ардын хөвгүүд Лонхны ёроолд нойрсож байна Чилгэр хөх баатруудын Удмыг залгах хувьтай Чингисын удам өнөөдөр Өвгөнтийн хөндийд унтаж байна Дархлал хомсдлын вирус нь Далайн чанадаас айлчилж Даруухан монгол бүсгүйн Даашинзны хормойг чангааж байна Орой үдшийн цагаар бид Охин дүүгээ цагдаж Дорой буурай хөгшид Орц үүдээ түгжиж байна Тэнцвэр алдсан байгальд Өнчин мөндөл хошгирч Тэмээ хэмээгч динозавр Улаан ном руу хошуурч байна Цагаан архинд нугасгүй Ногоон мөнгөнд нутаггүй Нэр нь дүртэйгээ нийцээгүй Нэгэн зүйлийн зулуус маань Буянт малаа нядалж Бүсгүйчүүдээ үнэлж Бумтан болгож өгөөч гэж Бурхан багшид мөргөж байна Хүн ардаа сонсоцгоо Хөх монгол түгшиж байна Хэлтэй нь хил рүү алхаж Хөлтэй нь зах руу мөлхөж байна Хөх тэнгэр нь цэлмэг 59
Хөх ус нь цэнгэг 1995.04.04 Хөх толботны үр сад Хөдөө хотгүй хөлчүүрч байна Хүн ард минь сонсоцгоо Хөх монгол түгшиж байна. НУТАГ БИД ХОЁР Би Цалин цагаан Сутайн Цасны нэгэн ширхэг Цайлган сэтгэлт хүмүүсийн Цусны ганц дусал Би Гангар цагаан оргилын Гал уснаас гарсан Янгир ирвэстэй уулын Ян хаднаас боссон Итгээд санагдсан хүнээ Эмээлтэй нь хамт шилгээдэг Эрмэг хар морьдынхоо Дэлнээс нь зүүгдэж өссөн Би Үе үеийн шуурганд Үймэрч хямарч үзсэн Үндэс мөчирөө гээгээгүй Өүлэн эхийн үр Он цагийн салхинд Онгож ангаж ядарсан ч Омог отгоо орхиогүй Олхон овгийн нэр Би Хадагт харын зодоглосон Сэтэрт хээрийн нутаг Хан буурал Сутайн Хар модноос уяатай Харцага шиг халтар морин дээр Дарцаг шиг дэрвэж өссөн 60
Хадаг жаажаагийн чинь хар баньд Та нар намайг танина Та нарыгаа ч би танина Би Язгуур өвгийн угшлыг Өвч биедээ шингээсэн Яруу найргийн уяан дээр Өөрийнхөө л шүлгээр шилгээсэн Надаас нар салхи сүү гурав Үнэртэх учиртай Надаас найраг шүлэг дуу гурав Урсах учигтай Би Дайчин засагт ханы Дарвидаг хээрийн домгийг Дараа үедээ дамжуулах Дарви сумын уугуул НАМРЫН ЗУРАГЛАЛ Орооны бух айлын зэл рүү цүл цүл шогшино Оройн гарааны тарвага аргамжааны цаахна тас тас хошгирно Сэмбэрүүт салааны цохион дээр Харуулын тэх торолзоно Сутай хайрханы минь сүүдэр Хүүшлэх гэж удна Нар аргамжаатай юм шиг шарна Наадамчид алба цуглах мэт шавна Ширэм шиг хөх хүүхдүүд Ширэг даган уралдана Ширэн хөхүүртэй айраг Багтаж ядан чихэлдэнэ Уяан дээр эмээлтэй морьд үүрэглэнэ Улаан тамхины утаанд Ээжийн минь царай бүдгэрнэ Уяхан замба тивийн наран дор Урьхан хонгор салхи сэвэлзэнэ Хотон шувууд хорогдсон 61
Ховд нутгийн намар 1998.08.16. Ховд хот Хатан Буянтын хөвөөнөөс Хагацаж ядан дуниартана Миний нутгийн намар Хэний ч сэтгэлийг аргамжилна. Ч.Доржням СУТАЙ ХАЙРХАН Өвгөдийнхөө цогцсыг энгэртээ шингээсэн Өндөр тэргүүнээрээ тэнгэртээ айлсан Салаа болгоноороо ус, гол оргилуулсан Саруул түмний бишрэлийн шүтээн Сутай хайрхан миний төрсөн нутаг Суу алдар нь түгсэн өлгий Хүний орчлонд улаан нуцгэн ирэхэд Хөх бууцан дээрээ намайг тосон авсан Хан Алтайн уулын чимэг болсон Хамгаас дотно аав юм уу даа Сарыг зулайгаараа түшсэн Сайхан эх орны хэлтэрхий юмаа Уулс уулсаа дэрлэн налайхад Өвгөн аавын дүрээр цайрна Уянгат дууны цуурай оргилд нь хүрээгүй Өвгөн тасын жигүүр сульдан оройд нь очно Мөнгөн буурал Сутай хайрхан Миний төрсөн унаган нутаг 2000.01.18. 62
Л.Тэрбиш СУТАЙ ХАЙРХАН Эхийг минь орлосон савдагт Сүүт хайрхан минь Эрхэмлэн өргөсөн сэтгэлийг тахилыг болгоон тогтоож Эмгэг өвчин ,хэрүүл тэмцэл, энэлгээт турхныг дараад Эх болсон хамаг амьтнаа буяны цогийг өршөөтүгэй Буянт түмний насыг нэмэн, эд малыг арвижуулж Булаагч зэтгэр, хорлогч араатны элдэв хөнөөлийг даран Буруу үзэл, хэрүүл тэмцэл, барцад тотгорыг хариулж Бусад үл хүсэхүй муу шалтгааныг амирлуулж хайрла Нүүдэлчин түмний орогнол Нүнжигтэй сайхан уул Нүдний баяслыг төрүүлсэн Нүүгэлтсэн цагаан хайрхан Олон хэлтэн орчсон Уст сайхан уул Урам зоригийг хөгжөөсөн Уугуул нутгийн хайрхан Ирвэс тэргүүтэн сүлжилдсэн Эгц цохиот уул Эрдэнэ бүхнийг цогцолоосон Эрхэмсэг өндөр хайрхан Бүргэд, ёл хавшсан Байц цохиот уул Баялаг бүхнийг цогцлоосон Бахтай сайхан хайрхан Шүрэн ямаад шивээлсэн Сүрлэг сайхан уул Сэтгэл зүрхийг булаасан Сэмжин цагаан хайрхан Шаргын говиос харагддаг Цаст өндөр уул Санаа сэтгэлийг эзэмдсэн Сарьдаг өндөр хайрхан Дарвийн нурууг өнгийсөн Даамай өндөр уул Дайчин вангийн тахилгат 63
Даллага хишигт хайрхан Галдан хааны онгодыг Гандаалгүй хадгалсан уул Гайхамшигт бүхнийг цогцлоосон Гангар цагаан хайрхан Төрийн тахилгаар мишээсэн Түмэн өлзийт уул Төрсөн шилтгээний дээвэр Төвшин сайхан хайрхан Сарлаг үхэр хөлөглөсөн Сайхан дангина савдагтай Санаа сэтгэлийг эзэмдсэн Сүүт цагаан хайрхан 1998 оны 10-р сар Л.Тэрбиш үзэглэвэй. Үг З.Гүнсэн Ая Ч. Сангидорж / УГЗ/ ЗУЛАЙ ЦАГААН АЛТАЙ Үүрийн таван жингээр Сараа саатуулж мөнгөрсөн Үдшийн бүрийг тасартал Нараа наадуулж алтарсан Зулай цагаан Алтайгаа би Зүүдэлж сэрдэг юуных вэ Аяа Алтай минь Алтай минь Азаар заяасан нутгаа Тэвэрч таныгаа даахгүй ч гэсэн Тээж явдаг шүү сэтгэлдээ Дэлгэр зуны сардаа Цэцгээ дэвсэж харуулдсан Дэнжийн цагаан гэртээ Ээж минь хүүгээ хүлээсэн Зулай цагаан Алтайгаа би Зүүдэлж сэрдэг нь учиртай Аяа Алтай минь Алтай минь Азаар заяасан нутгаа Тэвэрч таныгаа даахгүй ч гэсэн 64
Тээж явдаг шүү сэтгэлдээ Заяа түвшин түмнийхээ Итгэл болж сүндэрлэсэн Санаа цагаан ардынхаа Сэтгэл болж мөнхөрсөн Зулай цагаан Алтайгаа би Зүүдэлж сэрдэг нь аргагүй ээ Аяа Алтай минь Алтай минь Азаар заяасан нутгаа Тэвэрч таныгаа даахгүй ч гэсэн Тээж явдаг шүү сэтгэлдээ Үг Ч.Содномдорж Ая Л. Галмандах /МУГБ/ ГАНГАР ЦАГААН СУТАЙ Гангар цагаан сутай минь ээ Гандах ч үгүй онгох ч үгүй уул юмаа хө Ганцхан насны хайр минь ээ Гашлах ч үгүй ээдэх ч үгүй сэтгэлээ хө Хөөмийн дуутай Тунгалаг минь ээ хө Хөндүүр ч үгүй цэвдэг ч үгүй тал юмаа хө Хувьхан заяаны од минь ээ Хувирах ч үгүй хуучрах ч үгүй янагаа хө Шимийн эхтэй Хөвхөр минь ээ Ширгэх ч үгүй дундрах ч үгүй гол юмаа хө Сэтгэлийн шүтээн хань минь ээ Сэвтэх ч үгүй цөвтөх ч үгүй ааштай даа Даамай дассан Дэлгэр минь ээ Давтагдашгүй мартагдашгүй нутаг юмаа хө Насны хайлан Дарь-эх минь ээ Намбалагхан чиг эрхэмсэг чиг хадагтай яа хө Буман сүрэгт Бумбат минь ээ Будан ч үгүй манан ч үгүй хань минь ээ Үүрдийн түшиг хань минь ээ Үйлийн үргүй хайрын ч харгүй хань юмаа хө. 1994.07.18. 65
Үг. Д.Бямбадорж Ая. Г.Бодь-Эрдэнэ ХОЁР БУУРАЙДАА Тэнгэр мөрлөсөн Сутай минь ээ Тэртээ холоос санагдана даа хө Тэнд л байгаа хоёр буурайдаа Тэврүүлж золгохоор очно доо хө Эргээд очиход минь энх байгаарай Энэ л янзаараа мөнх байгаарай Алсаас угтах Сутай минь ээ Алтан наранд мөнгөлөг юм даа хө Амьдралд хүргэсэн хоёр буурайдаа Амрыг нь айлтгаад золгоно доо хө Эргээд очиход минь энх байгаарай Энэ л янзаараа мөнх л байгаарай Үүл хүрсэн Сутай минь ээ Үргэлж наддаа санагдах юм даа хө Хайр нь бялхсан хоёр буурайдаа Харьж л очоод үнсүүлнэ дээ хө Эргээд очиход минь энх байгаарай Энэ л янзаараа мөнх л байгаарай 66
Үг. З.Гүнсэн Ая Ч.Сангидорж /УГЗ/ СУТАЙ Тэнгэрийн цагаан сарандаа Тэмүүлж сүмбэрлэсэн Сутай, Сутай минь Тэхийн нуман эвэртээ Үүл нь сэмэрсэн Сутай минь, Сутай минь Аа аа аа аа Ээ ээ ээ ээ Үүл нь сэмэрсэн Сутай минь, Сутай минь Үеийн үедээ дээдэлсэн Ариун тахилгатай Сутай, Сутай минь Өргөлийн цагаан сүүндээ Оргил нь мөнгөрсөн Сутай минь, Сутай минь Аа аа аа аа Ээ ээ ээ ээ Оргил нь мөнгөрсөн Сутай минь, Сутай минь Нутгийн хойморт заларсан Эцгийн суудалтай Сутай, Сутай минь Нуга дэнжийн түмэндээ Нөмөр түшигтэй Сутай минь, Сутай минь Аа аа аа аа Ээ ээ ээ ээ Нөмөр түшигтэй Сутай минь, Сутай минь Сэрүүн сайхан уулсынхаа Сүр жавхаа Сутай, Сутай минь Сүслэн хайрласан биднийхээ Сүлд хийморь Сутай минь, Сутай минь Ээ ээ ээ ээ Сүлд хийморь Сутай минь, Сутай минь 67
Үг.Г.Чардаг Ая Б.Цэрэндондог СУТАЙ ЗҮГИЙН НУТАГ Сутай зүгийн нутаг минь Нартай л дуулдах юм Наран тогоруу шувууд нь хө Тийшээ л нисэж байгаа даа Сургийг нь сонсож явахад Сэтгэл нялхраад байдаг Сум нутгийн бүсгүй минь Тэнд л суугаа шүү дээ Сутай зүгийн нутаг минь Зунтай л дуулдах юм Наран тогоруу шувууд нь хө Тэндээ л цэнгэж байгаа даа Нэрийг нь сонсож явахад Сэтгэл нялхраад байдаг Нэгэн насны хайр минь Тэндээ л суугаа шүү дээ Сутай зүгийн нутаг минь Будантай л дуулдах юм Наран тогоруу шувууд нь хө Наашаа л буцаж байгаа даа Зургийг нь харж суухад Сэтгэл нялхраад байдаг Залуу насны хайр минь Тэндээ л суугаа шүү дээ. 68
Үг.Д.Гомбожав Ая.Н.Ганбаатар СУТАЙ Үдийн наран тухлан буулаа ч Мөнх цас нь хайлшгүй Үдшийн бүрий дэрлэн уналаа ч Мөнгөн өнгө нь харлашгүй Мөнх төрийн тахилгатай Мөргөл буяны даллагатай Сутай Сутай Сутай Судаг судгийн рашаанаа ивэлгэн байж Нутаг нутгийн түмэндээ илгээсэн уулаа Нутаг нутгийн түмэндээ илгээсэн уулаа Хээрийн бүргэд өндөр авлаа ч Зулайг нь харж чадашгүй Жирийн хүүхэд бийр барьлаа ч Зургийг нь гаргаж ядашгүй Мөнх төрийн тахилгатай Мөргөл буяны даллагатай Сутай Сутай Сутай Судаг судгийн рашаанаа эвэлгэн байж Нутаг нутгийн түмэндээ илгээсэн уулаа Өнжин төөнөх нардаа, сардаа ч Уулсын дундаа бударсан Шөнөжин зүсрэх хуртай жилдээ ч Үүлсийн дээгүүр гэрэлтсэн Мөнх төрийн тахилгатай Мөргөл буяны даллагатай Сутай Сутай Сутай Судаг судгийн рашаанаа эвэлгэн байж Нутаг нутгийн түмэндээ илгээсэн уулаа 69
Үг.П.Бальяанжав Ая Б.Цэрэндондов СУТАЙ ХАЙРХАН Хаврын шувуудын жигүүр цуцаам Хайрхан тэргүүн Сутай минь Зүйл голын эх ундарга Зүмбэр цагаан Сутай минь Сутай минь сүртэй чиг хайрхан Монгол Алтайн нуруун чимэг Молор тэргүүн ашид мөнхөлсөн Сутай хайрхан уул минь Суварга цэнхэр Алтайн өндрөө Сутай минь та сүүтэй чиг уулаа Сутай минь сүртэй чиг хайрхан Удаан жилийн хураар зузаарч Усан болорын өнгөөр гялалзсан Нуурын мандалд нүүрээ тольдсон Нутгийн хойморт сүрээ тодруулсан Сутай минь та сүүтэй чиг уулаа Сутай минь сүртэй чиг хайрхан Мөнх хайрхан ахтай заяаж Бүс хайрхан дүүтэй жаргалан Зон олны шүтээн болж Зүрх сэтгэлийн сүлд болсон Сутай минь та сүүтэй чиг уулаа Сутай минь сүртэй чиг хайрхан 70
Үг.Б.Авирмэд Ая О.Мижиддорж БУУРЛЫН НӨМӨРТЭЙ НУТАГ Алтайн хөх салхи нь аргадан үнсэж аргадсан Алтайн шаширтай зэрэглээ нь сэтгэлээ гижигдэн цамнасан Ахас эхсийн хайрласан алтан сургаалийн ганжир шиг Аав нь үгүй хорвоод аргадсан Сутай хайрхан минь Бидрээ хаялсан давалгаа нь бодлын хун төөрүүлсэн Босоо цагаан манан нь гунигийн сүүдрийг далдалсан Эхийн сэтгэл шингэсэн сүүн цацлын халбага шиг Ижий нь үгүй хорвоод элбэрсэн Ихэсийн нуур минь Үндэс хавсан хөрс нь аавын буурийн тамгатай Үүл унагасан нуур нь ээжийн цайны дээжтэй Бусдын зовлонг нимгэлэх ууч зөөлөн сэтгэл шиг Буруу зөвийг ухааруулсан буурлын нөмөртэй нутаг минь Үг.С.Рэнцэндорж Ая Б.Цэрэндондов ЗҮҮДЭН ХАЙЛАН ЭЭЖИЙ Лавай цагаан Сутайдаа зусахад Лааны зүүрмэг гэрэл чиг яахав дээ Лагшин тунгалаг ээжийгээ байхад Лангаар урласан эрдэнэ чиг яамай шүү дээ Зүсэр цагаан Сутайдаа очьё Зүйлийн гол мэлмэрч л байгаа даа Зүүдэн хайлан ээжийдээ золгоё доо Зүгийн тэнгэр ширтэнхэн суугаа даа Гэрэлт цагаан Сутайдаа зусахад Гэгээн тансаг амраг чиг яахав дээ Ганцхан заяасан ээжийгээ байхад Гангалж урласан эрдэнэ чиг яахав дээ Зүсэр цагаан Сутайдаа очьё Зүйлийн гол мэлмэрч л байгаа даа Зүүдэн хайлан ээжийдээ золгоё доо Зүгийн тэнгэр ширтэнхэн суугаа даа 71
Дун цагаан Сутайдаа зусахад Дуу алдам хангай чиг яахав дээ Дуулах сайхан ээжийгээ байхад Дутах гансрах гээч үгүй шүү дээ Зүсэр цагаан Сутайдаа очьё Зүйлийн гол мэлмэрч л байгаа даа Зүүдэн хайлан ээжийдээ золгоё доо Зүгийн тэнгэр ширтэнхэн суугаа даа Үг.Н.Содномрэнцэн Ая Б.Цэвээнсүрэн ШҮТЭЭН УУЛ МИНЬ Араг түшин ээжийг нярайлахад Аргадаж өндөлзсөн аав уул минь Хүй тасран намайг чимээлэхэд Хөлөрч амарсан ээж уул аа Сүслэн дээдлэх сүүн уул минь Шүтэн бишрэх Сутай богд оо Дээжээ өргөж тахидаг уул минь Дэл нь цэнхэр Дарвийн нуруу Үрийнхээ зулай үнэрлэх аавыг минь Тооноор тольдон баяссан уул минь Үнэгчлэн унтах өлгийтэй намайгаа Тотгоор ширтэн өхөөрдсөн уул аа Сүслэн дээдлэх сүүн уул минь Шүтэн бишрэх Сутай богд оо Дээжээ өргөж тахидаг уул минь Дэл нь цэнхэр Дарвийн нуруу Аав үгүйд аав болон ханхайх Алгаа тоссон хаан уул минь ээ Ээж үгүйд ээж болон энхрийлэх Энгэр дулаан тэнгэр уул минь ээ Сүслэн дээдлэх сүүн уул минь Шүтэн бишрэх Сутай богд оо Дээжээ өргөж тахидаг уул минь Дэл нь цэнхэр Дарвийн нуруу 72
Үг Т.Доржоо Ая С.Тарваа МИНИЙ НУТГИЙН СУТАЙ Зовхи нь дээшээ Монгол түмний Заяа түшсэн тахилгат хайрхан Шүтээн болон хайрлан дээдлэгдсэн Шүхэр цагаан Сутай л минь ээ Уул усны чанадаас өндөлзсөн Өвгөдийн минь ерөөлтэй хайрхан минь ээ Шүхэр цагаан Сутай л минь ээ Өөдлөн дээшлэх амьдралын Үйлс хийморийг нь тэтгэсэн Нүнжиг ариун дурсамжтай Миний нутгийн Сутай л минь ээ Уул усны чанадаас Өвгөдийн минь ерөөлтэй хайрхан минь ээ Миний нутгийн Сутай л минь ээ Бурхан номын тахилгатай Буян хишиг нь шингээстэй Оюун номин эрдэнэсийн өлгий Очир цагаан Сутай л минь ээ Уул усны чандаас өндөлзсөн Өвгөдийн минь ерөөлтэй хайрхан минь ээ Очир цагаан Сутай минь ээ 73
Ая Д. Мяасүрэн / Ардын жүжигчин/ Үг Т. Юмсүрэн БУУРАЛ ААВ Нарлаг өндөр Алтайн ууланд Намрын сэрүү орлоо доо Настай буурал аав минь Намайгаа харуулдан суугаа даа Аа аа аа Аа аа аа Намайгаа харуулдан суугаа даа Сүрлэг өндөр Алтайн ууланд Шүүдэр хяруу уналаа даа Сүргийн дэргэдээс аав минь Сүүмийх алсыг ширтээ дээ Аа аа аа Аа аа аа Сүүмийх алсыг ширтээ дээ Будант өндөр Алтайн ууланд Буурал хяруу уналаа даа Буцаад хүү минь ирнэ гээд Буурал аав минь хүлээгээ дээ Аа аа аа Аа аа аа Буурал аав минь хүлээгээ дээ Өндөр буурал Алтайн ууланд Өвсний толгой цайраа даа Өвгөн буурал аав минь Үрээ дурсан суугаа даа Аа аа аа Аа аа аа Үрээ дурсан суугаа даа 74
Үг Ш. Шажинбат Ая Х. Баатар ЦЭРГИЙН БОДОЛ Алтан наран хэвийх зүгт Алтай сайхан нутаг минь бий Алтай сайхан нутагт минь Азай буурал ээжий минь бий Азай буурал ээжид минь Амгалан энхийн ерөөл бий Амгалан энхийн ерөөлд нь Амар уулзахын тавилан бий Шинийн саран шингэх зүгт Сэрүүн сайхан Алтай минь бий Сэрүүн сайхан Алтайд минь Сүрэг олон адуу минь бий Сүрэг олон адуунд минь Суман хүрэн морь минь бий Суман хүрэн мориндоо Суудал засахын тавилан бий Санаа алдах тэрхэн зүгт Сарьдаг өндөр Алтай минь бий Сарьдаг өндөр Алтайдаа Саальчин хонгор бүсгүй минь бий Саальчин хонгор бүсгүйдээ Сэтгэлийн ариун хайр бий Сэтгэлийн ариун хайранд нь Саатан хүлээх итгэл бий 75
Үг Б.Баасандорж Ая Гандөл ДАРВИЙН ЦЭНХЭР НУТАГ Уулсын өндөр бараатай Уудам цэнхэр хангай минь Усны тунгалаг мяралзаатай Улсдаа цуутай нутаг минь ээ Даяар дуурсах алдартай Дарвийн цэнхэр нутаг минь Насаараа жаргаж амьдармаар Наран ээсэн нутаг минь Сутай хайрхан уулын минь Сураг нь мөнхөд тасраагүй ээ Суу билэгт ардын минь Суугуул уугуул нутаг минь Даяар дуурсах алдартай Дарвийн цэнхэр нутаг минь Насаараа жаргаж амьдармаар Наран ээсэн нутаг минь Бумбат хайрхан уулын минь Буян хишиг нь тасраагүй ээ Буурал өвөг дээдсийн минь Бууриар тамгалсан нутаг минь Даяар дуурсах алдартай Дарвийн цэнхэр нутаг минь Насаараа жаргаж амьдармаар Наран ээсэн нутаг минь Буянт сүргээ хариулсан Буурал өвгөдийн минь өлгий Бууж мордоод явахад Бурхан ч саатмаар нутаг даа Даяар дуурсах алдартай Дарвийн цэнхэр нутаг минь Насаараа жаргаж амьдармаар Наран ээсэн нутаг минь 76
Үг Д. Данзан /СГЗ. Яруу найрагч/ Ая Т.Сэр-Од /УГЗ/ ДАРВИЙН ЦЭНХЭР НУРУУ Наран саран мацаж давдаг Найргийн сүмбэр Алтай Зуун зуун дамжсан домог Зургийн зүмбэр Алтай Олхонууд түмний оршихуйн заллага Овгийн өндөр Алтай Ухаан, авьяас,онгодын даллага Ургийн өргөн Алтай Гангүй, зудгүй газрын диваажин Дарвийн цэнхэр нуруу минь Ганцхан насны мөнхийн энхжин Дарвийн цэнхэр нуруу минь Алслан одоход араас дагадаг Авралын баян Алтай Бэлд нь очиход оргилдоо дууддаг Бишрэлийн буян Алтай “Уужим сэрүүн”-ний түрлэг хадсан Уянгын ганган Алтай Тэнгэрийн наагуур “ солонго татсан Тэнгэрийн онгон Алтай Гангүй, зудгүй газрын диваажин Дарвийн цэнхэр нуруу минь Ганцхан насны мөнхийн энхжин Дарвийн цэнхэр нуруу минь Морин эрдэнийн домог хайлсан Монголын сайхан Алтай Мэргэд гарахын өлзий оршсон Мэгзэмийн цагаан Алтай Уугуул суугуул нутгийн алдар Урмын дагшин Алтай Уужим холын сунагар бараа Уулсын чуулга Алтай Гангүй зудгүй газрын диваажин Дарвийн цэнхэр нуруу минь Ганцхан насны мөнхийн энхжин Дарвийн цэнхэр нуруу минь 77
Search