Дүрмийг бататгаж, зөв бичье. 1. “Соно шоргоолж хоёр” ёгт үлгэрийг дахин уншихдаа балархай богино эгшиг нь гээгдсэн үгийг тоож бичнэ үү. 2. “Үйлт нэрийн “х” гийгүүлэгчийн өмнөх эгшиг нь гээгдэхгүй” гэсэн дүрмээр бичсэн үгийг ялгана уу. Хоромхон, өлсөх, даарахын, өнөөх, дуулахтай, хоргодох, гуйхаар, сайханд, сонирхон, гайхаж, өнгөрөөгүй юү, бэлдэхтэй, ирчихлээ
3. “Өчүүхэн насанд эрдэм сурбаас шинэ ургах наран адил” гэсэн өгүүлбэрээс алдаатай нэг үгийг олно уу. Олохдоо дараах дүрмийг уншаарай. 4. Тавь, хийс, тайлбарла, нэм гэсэн үгсэд тохирох залгаврыг залгаж бичээрэй. -бал -вал -вэл -бэл 5. Бод, унш, тогло, дуул, халамжил, тохир гэсэн үгсэд үйлт нэрийн “х” залгаврыг, дараа нь “ыг” залгаврыг залгаж бичнэ үү? Жишээ нь, Бодох+ыг=_______________ 6. 4 мөрт дэх ялгах эгшигтэй үг, зөөлрүүлэх үүрэгтэй орсон үгсийн доогуур зурна уу. Танил бус үгээ тайлбар толь бичгээс олж бусдадаа хэлээрэй. “Шарга шарга мориндоо Намирын тунгалаг ус Чарга, чарга хөллөнө дөө Тамирыг тэтгэх шидтэй Бараг борог хүнээс нь Намрын идэрмэг сэвшээ шиг Арга чарга сурна даа” Хамрын самсаа сэнгэнүүлнэ. (Д.Жаргалсайхан)
“Намрын” гэхийг гээсэн мөртлөө “намирын” гэхийг яагаад гээхгүй бичсэн бэ? Учрыг тайлбарлаж бичээрэй. Балархай эгшгийн эгшигжүүлэх, зөөлрүүлэх дүрмийг дахин уншаарай.
Зөв бичих дүрмийн дасгал ажиллая хуудас 137 1. “Булгийн” гэсэн үгийг үгийн бүтцээр задалсныг ажиглаад, яагаад эр үг атлаа эм үгийн “-ийн” гэсэн залгаврыг залгасныг тайлбарлаарай. Булаг+ийн=________________ 2. Булаг гэсэн үгэнд “аас, т, ийг, ыг, тай, тэй, оос, руу, рүү, уруу” залгавруудаас зөвийг сонгон бичээрэй. 3. Гол, горхи, булаг, мөрөн, далай, тэнгис, ус, нуур, тойром, бүрд гэсэн үгсийн утгыг тайлбар толь бичгээс хараарай. “ын, ийн, н, ы” залгавруудаас аль тохирохыг нь сонгон, дүрэм баримтлан бичээрэй.
4. Дараах өгүүлбэрийн хоосон зайд тохирох үгийг үгийг олж, хичээнгүй бичээрэй. А. Эмээ өвөө маань төрсөн .................(1) энх .................(2) амьдран сууж байна. (1)нутагтаа, нутагтай (2)тунх, тунах Б. ......(1) Гүнжтэй нэгэн ............ (2) хатан хоёр уулын оройд байх шидэт шилтгээнд зарц .........(3) хамт амьдран суудаг . байжээ. (1) эрих, эрэх, эрх (2)хаан, хаана (3)нартайгаа, нартаа В. Голын ................. (1)зохиолын Тулгаа шиг би боддог байсан ............. (2) буруу байжээ. (1) жараахай, жараахаа (2)маань, маана 5. Дараах холбоо үгийг хэрэглэн өгүүлбэр зохиогоорой. Тодруулсан үгийн дүрмийг тайлбарлаж ангидаа хэлэлцээрэй. Хавх тавих, дээл хавах Хавхны уут, дээл хавахын тулд Хулсан савх, ноос савах Хулсан савхаар, ноосоо савахаар
Бүлх залгих, айраг бүлэх Айраг бүлэхээс, бүлх залгачихсан юм шиг(хэлц үг) Дүрмийг батагаж, зөв бичье хуудас 144 Хэврэгхэн нөхөрлөл Нэг үнээ тосгоноосоо хол явж байгаад, ойд төөрчихжээ. Тэнд нэг эрслэнтэй уулзав. Тэр хоёр найзууд болж, хамтдаа жаргалтай амьдарч байлаа. Хэсэг хугацааны дараа үнээ эр тугал төрүүлж, эрслэн эр зулзага төрүүлэв. Тугал, гүен хоёр хамтдаа тоглон өсөж, салшгүй сайн андууд болжээ. Хааны модчин ойд явж байгаад арслан, бух хоёрыг тоглож байхыг хараад, маш их гайхаж, ер бусын юм үзсэнээ хаандаа очиж хэлжээ. Хаан, модчины үгийг сонсоод, “Тэр хоёртой хамт гурав дахь амьтан үзэгдвэл надад хэлээрэй” гэжээ. Хэд хоногийн дараа модчин ойд дахин очтол бух, арслан хоёрын хажууд цөөвөр байхыг үзээд, хаандаа очиж илтгэв. Хаан: -Тэр цөөвөр, хоёр андыг хооронд нь дайсагнуулна. Бух, арслан хоёр хоорондоо үзэлцэх нь. Хурдан явъя гэв. Хааны үг үнэн байлаа. Цөөвөр эхлээд арслан дээр очиж “Энэ бух чиний найз биш. Тэр чамайг эзгүйд чиний тухай маш муухай юм ярьдаг” гэжээ. Дараа нь бух руу явж очоод “Энэ арслан чиний найз биш. Тэр чамайг эзгүйд чиний тухай маш муухай юм ярьдаг” гэжээ. Бух, арслан хоёр цөөврийн үгэнд итгэж, бие биенээ дайсагнах болов. Тэр хоёр, сайхан нөхөрлөлөө хайрлаж, бие биедээ итгэхийн оронд хорон санаат цөөврийн үгэнд орж, хоорондоо дайсагналцсаар байв. Эцэст нь тэр хоёрын андын харилцаа бүрмөсөн тасарч, аймшигт ширүүн тулалдаанаар төгсөв. Цөөвөр үүнийг л хүсэж байсан учир шүлсээ залгин харж байлаа. Бух, арслан хоёр хоёул үхлийн шарх авч, газарт зэрэг унахдаа л хөөрөн баясаж, бас тавлан тохуурхаж буй цөөврийг хараад, учрыг ойлгосон боловч нэгэнт оройтсон байв. Үнэндээ цөөвөр чоно арслан, бухын мах хэзээ ч идэж байгаагүй учир ийм хорон санаа агуулсан нь энэ байжээ. Хааныг ойд ирэхэд цөвөр чоно үхсэн бух, арслан хоёрын махыг алинаас нь эхэлж идэхээ шийдэж ядан байлаа.
Хоёр сайхан анд хорон санаатны үгэнд орж, бие биеэ хөнөөсөнд хаан туйлын ихээр харамсжээ. Тэгээд салшгүй хоёр найзыг эвлэршгүй дайсан болгосон цөөвөрт асар ихээр хилэгнэж, нумаа татан, сумаа онилов. Цөөвөр чоно бух, арслан хоёрын махыг зэрэг идэхээр ухасхийтэл 1харамссаар байв гэнэ. (Энэтхэгийн “Таван сургамж” үлгэрээс) 1. Үгсийг загварын дагуу бичээд, дүрмийг тайлбарлаарай. Жишээ нь: Нөхөрлөл +ийн=нөхөрлөлийн Бамбараас, учирвал, хааны, нөхөрлөлөө, цөөврийн, учрыг, хугацааны 2. Дараах хэлц үгийг холбож зөв бичээрэй. Нойр+оос морь+оо Чөмөг +өөс хутга +аа Хэлц үгийн тайлбар: Хээр хөдөө явж буй хүн нойрондоо дийлдэн нам унтаад унаж явсан морио алдах, хээрийн амьтанд идүүлэх зэргээр мориноосоо салж явгарах үе бий. Мөн богтос чөмгийг хутганы мөрөөр цохиж хагалан чөмгийг гаргаж иддэг. Эвийг нь тааруулж, хийг нь олж цохихгүй бол зарим тохиолдолд богтос хагарахгүй, харин ч хутгаа хугалах нь бий. Иймд ямар нэгэн зүйлд хэт автаж, шохоорхон шунавал морио алдаж хутгаа хугалах мэт хохирол амсана гэдгийг сануулж хэлдэг зүйр үг юм. (С.Энхжаргал, “Монгол хэлцийн тайлбар толь”, 2019 он) 3. Дүрмийг уншаад, нойрноос, чөмөгнөөс гэсэн үгийг яаж бичсэнийг тайлбарлаж бичээрэй.
4. “ын”, “ийн”, “ы”, “д”, “т”, “аас”, “оос”, “өөс” зэрэг залгавраас сонгон, унь, мод, тэрэг, торго, тоо, хад, хадаас, ширээ, хамаатан, амьтан, ажил, амьд, хана, харгана гэсэн үгсэд залгаж бичээрэй. 5. “Нөхөрлөлийн тухай үлгэр”-ээ дахин уншаад дээрх дүрэмтэй холбоотой үгийг түүж бичнэ үү. 6. Дараах бодомжоос зөвийг сонгоорой. А. Тогтворгүй “н” үсэг нь дэвтэр гэдэг үгэнд “ийг” гэсэн залгаврыг залгахад хэрэглэнэ. Б. Тогтворгүй “н” үсэг нь дэвтэр гэдэг үгэнд “ыг” гэсэн залгаврыг залгахад хэрэглэнэ. В. Тогтворгүй “н” үсэг нь дэвтэр гэдэг үгэнд “ийг” гэсэн залгаврыг залгахад хэрэглэхгүй. Г. Тогтворгүй “н” үсэг нь дэвтэр гэдэг үгэнд “ээс” гэсэн залгаврыг залгахад хэрэглэнэ.
Сурах бичгийн 150-р хуудасны дасгалууд Зун Цагийн сайханд зуны эхэнд Газрын сайхан хангайн нуруунд Хөхөө шувуу урьхнаар донгодоход Энэ дэлхий юутай тааламжтай вэ? Ногооны униар огторгуйд тулж, зэрэглээ мяралзаад Хүлэг морь урт янцгааж, төрсөн нутгийг зүглэнэ. Цэцгийн хур дэлхийн нүүрийг угаахад Залуу хүмүүсийн сэтгэл бүр ч сэргэж хөгжинө. Үзэсгэлэнт уул, тунгалаг ус зуны цагт тэгш Эрийн гурван наадам Монгол газрын баясгалан Хүүхэд багачуудын гийнгоолох нь хөндий талд яруу Хурдан морь яралзах нь хүн бүхний бахдал Уудам талд наадмын аялгуу зөөлнөөр цуурайтна Хээр хөдөөд мал сүрэг дураар бэлчинэ Өрх бүрийн үүдэнд айргийн үнэр сэнгэнэнэ Ийм сайхан баясгалантай, тийм сайхан жаргалтай. 3.Ж,ч,ш-ийн дараа “и” бичих дүрэмтэй холбоотой хэдэн үг шүлэгт байна вэ? А.1 Б.байхгүй В.2 Г.3 4. “Зүглэ, хөгж, бэлч, гийнгоол” гэсэн үгсэд “я, е, ё”-г хатуу, зөөлний тэмдгийн дүрмээр зөв залгаж бичсэн хэсгийг олоорой. А.зүгэлье, хөгжье, бэлчэе, гийнгоолъё Б. зүглэе, хөгжье, бэлчье, гийнгоолъё В. зүглэе, хөгжий, бэлчье, гийнгоолё
5.”Эрийн гурван наадам” гэсэн үгсийн эхний үгэнд эм үгийн “ийн” залгавар залгах нь зөв үү? А.Эм үг учраас зөв Б.”Эр” гэсэн утгатай үг байгаа учраас буруу В.Мэдэхгүй 6.”Гийнгоолох” гэдэг үгэнд үйлт нэрийн “х” залгавар орсон. А.Ороогүй Б.Үйл үг учраас төгсгөлд байгаа “х” нь үйлт нэрийн “х” мөн. В.Мэдэхгүй
_________________ _________________
o o o o o o o o o
Ном зүй 1. Бага боловсролын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх суралцахуйн удирдамж Монгол хэл УБ 2019 он 2. Монгол хэл сурах бичиг 4-р анги УБ 2020 он 3. Монгол хэл 1-5-р анги Ц. Баярмаа УБ 2002 он 4. Зөв бичих учиг Нийслэлийн Боловсролын Газар УБ 2010 он 5. Зөв бичихүй Д. Төмөрсүх, Н. Цэвэгсүрэн, Ж. Эрдэнэчимэг, Б. Оюунчимэг УБ 2011 он 6. Монгол хэл, математикийн дасгал ажил УБ О. Аззаяа 2017 он
Search