АНГИ УДИРДСАН БАГШ ЭЦЭГ ЭХТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХАД ЮУГ АНХААРАХ ВЭ? Эцэг эхэд зориулсан танилцуулах сургалт, үйл ажиллагаа, арга хэмжээ үр өгөөжтэй ч хэт олон ажлыг зохион байгуулснаас илүү үр дүн, нөлөөлөл сайтай энгийн, амьдралд хэрэгцээтэй санаа, зааварчилгаа бүхий арга хэмжээ зохион байгуулахад анхаараарай. Эцэг эхчүүдэд зориулсан хэт олон томоохон арга хэмжээнээс илүү хүүхэдтэйгээ ойлголцож, сурч хөгжихөд дэмжлэг үзүүлсэн амьдралд ойр богино хэмжээний, сургалт, мэдээлэл хуваалцах арга хэмжээ үр дүнтэй. Зарим тохиолдолд цаг үрсэн үр дүнгүй олон үйл ажиллагаа эцэг эхийн оролцоог бууруулдгийг санаарай.
ТАНД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ... • Эцэг эхчүүдийг эзэмшсэн мэргэжил, эрхэлж байгаа ажил, хүсэл сонирхолд нь тулгуурлан хамтран ажиллах, оролцож болохуйц хэлбэр, агуулга үйл ажиллагааг боломжтой цагт нь санал болгох • Эцэг эхчүүд сургууль, ангиас зохион байгуулах арга хэмжээнд оролцсоноор хүүхдийн харилцаа, зан төлөвшилд эергээр нөлөөлж, хүүхэд эцэг эхээрээ бахархдаг болохыг ойлгуулах • Анги удирдсан багшийн хувьд хүүхдийг анги ахиж, нас сэтгэхүйн хувьд өөрчлөгдөх бүрд эцэг эхтэй хамтран ажиллах арга барил, зохион байгуулах үйл ажиллагааны нэр төрлөө өөрчлөх • Гэрийн даалгаврын гүйцэтгэлд хяналт тавих • Хүүхдийн сурлагын амжилт, хөгжил төлөвшлийн мэдээллийг цаг алдалгүй солилцох • Хүүхдийн зан чанар, үүрэг хариуцлагыг тогтоох • Сургуулиас зохиогдож буй ажилд эцэг эхчүүдийг идэвхтэй оролцох боломжуудыг нээх
ТАНД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ... • Эцэг эх сургуулийн шийдвэр гаргах үйл явцад оролцох олон боломж байдгийг анги удирдсан багшийн хувьд эцэг эхэд ойлгуулж, мэдээллээр хангаарай. Эцэг эхийн хувьд: • Сургуулийн үйл ажиллагааг үнэлэх • Шийдвэр гаргах • Хяналт-шинжилгээ хийх • Сан бүрдүүлэх зэрэг сургуулийн засаглал, шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцож болно. Сургууль, анги удирдсан багшийн зүгээс санаачилга гаргаж, эцэг эхчүүдийг уриалан сургалт, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах зэргээр санаачилга гаргаж дэмжээрэй. • Анги удирдсан багш, эцэг эхийн хамтын ажиллагаанд дутуу төлөвлөлт, үл ойлголцол саад учруулдаг. Тиймээс багш та, аливаа ажлыг төлөвлөхөөс өмнө эцэг эхтэй ярилцаж, харилцан ойлголцбол илүү амжилтад хүрнэ. • Эцэг эхийн оролцоог амжилттай болгохын тулд эцэг эхэд боломжит үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах, оролцох санал тавьж, тэр нь маш сайн зохион байгуулалттай урт хугацааны үйл ажиллагаа байх нь чухал гэдгийг анхаараарай. Ялангуяа эцэг эхчүүдэд уян хатан хуваарьтай, холбоо хамааралтай, үйл ажиллагаанаас сонголт хийх боломжийг олгож заншаарай.
ЭЦЭГ ЭХТЭЙ ХОЛБОО БАРИХАД ЮУГ АНХААРАХ ВЭ?
ТАНЫ СУРАЛЦСАН ХАРИЛЦААНЫ УР ЧАДВАР
ЭЦЭГ ЭХТЭЙ ХОЛБОО БАРИХАД ЮУГ АНХААРАХ ВЭ? Аливаа жижиг асуудлыг том болохоос урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга бол асуудал үүсмэгц эцэг эхтэй холбоо барих. Асуудлыг хяналтаас гарахаас өмнө мэдээлэл авахыг эцэг эхчүүд хүсдэг. ГЭХДЭЭ ТА ЭЦЭГ ЭХТЭЙ ХОЛБОО БАРИХ ЭСЭХЭЭ ШИЙДЭХИЙН ӨМНӨ: - “Миний хүүхэд байсан бол...”, Би эцэг эхийн хувьд энэ асуудлыг мэдэх шаардлагатай юу? - Миний хүүхэд байсан бол үүссэн асуудлын талаарх мэдээлэл нь хүүхдээ ойлгож, түүнд туслахад тус дэм болох уу, гэдгийг урьдчилан сайтар тунгаан бодоорой. Хэрвээ та эдгээр асуултад “тийм” гэсэн хариу өгч байгаа бол эцэг эхийн оролцоо шаардлагатай гэсэн үг. ЭЦЭГ ЭХЭД ХЭЛЭХ ЗҮЙЛЭЭ ТӨЛӨВЛӨ Эцэг эхтэй уулзах, холбоо барихын өмнө яг юу хэлэхээ төлөвлөж бичиж заншаарай. Эцэг эхтэй ярилцахдаа дараах санаануудыг анхаарч чадвал таны уулзалт илүү амжилттай болно. • Хүүхдийнх нь хөгжил төлөвшилд гарч байгаа ахиц, амжилтыг тодорхой дурдаад юунд санаа зовоож байгаа асуудлаа тодорхой хэлээрэй. • Хүүхэдтэй холбоотой асуудлыг баримт нотолгоо, ажиглалт бүхий тайлбарын хамт хэлээрэй. • Тухайн асуудлыг шийдэхэд эцэг эхээс ямар туслалцаа, дэмжлэг шаардлагатай байгаагаа тодорхой тайлбарлаарай. • Цаашид ямар харилцаа, холбоотой хамтран ажиллахаа тохироорой.
ХОЛБОО БАРИХАД ТӨВӨГТЭЙ ЭЦЭГ ЭХТЭЙ ХЭРХЭН УУЛЗАХ ВЭ? Сургууль дээр зарим хүүхэдтэй холбоотой асуудалд гарсан тохиолдолд эцэг эхтэй холбоо барихад хүндрэлтэй байдаг. Бүхий л аргаа хэрэглэн эцэг эхтэй холбогдохыг хичээгээрэй. Тэгэхгүй бол хүүхдэд тохиолдоод байгаа асуудал улам л хэцүү болох тул ямар ч байсан эцэг эхтэй холбоо барих хэрэгтэй. Анги удирдсан багшийн хувьд зарим эцэг эхтэй харьцахад хүндрэлтэй, ойлголцоход төвөгтэй байдаг. Гэвч багш та харилцааны ур чадвараа ашиглан тэдгээр эцэг эхтэй эвтэйхэн, итгэлтэй харьцаж чадсанаар үр дүнд хүрэх анхны алхмаа хийх болно. УУРТАЙ ДОГШИН, ХЭЛ АМ ШИРҮҮН ХҮНТЭЙ УТСААР ЯРИХ БОЛОН НҮҮР ТУЛАН УУЛЗАХДАА ДАРААХ ТАЙВШРУУЛАХ АРГУУДЫГ АШИГЛААРАЙ. - Өөрөө тайван байх - Хүүхдэдээ санаа тавьж байгаад нь таларх - Эцэг эх юу хэлэхийг анхааралтай сонсож, тэмдэглэл хөтөл - Ярьж байгаа асуудлыг дэлгэрэнгүй болгоход анхаар. Жишээ авахуул - Тодорхой бус байгаа гомдол саналыг тодорхой болгуул - Гол асуудлыг гаргуул - Асуудлыг шийдвэрлэхэд эцэг эх өөрсдийн зүгээс чухам юу хийж болохыг асуу - Эцэг эхийн гаргасан саналыг бичиж ав - Асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажилла гэх мэт. ЭЦЭГ ЭХ ХЭЧНЭЭН УУРЛАЖ УЦААРЛАЖ БАЙСАН Ч; - Маргаж болохгүй - Тэдэн рүү дуугаа өндөрсгөж болохгүй - Яаран шийдвэр гаргаж болохгүй - Үл ойлголцол, таагүй харилцаа үүссэний дараа зүгээр орхиж болохгүй. Хэд хоногийн дараа заавал эргэж холбогдох буюу нүүр тулж уулзаарай.
ЗӨРЧИЛДӨӨНИЙГ ХЭРХЭН ЗОХИЦУУЛАХ ВЭ? Та эцэг эхчүүдтэй ангийн хурал болон нүүр тулан уулзах үедээ тэднийг анхааралтай сонсох нь ярилцахын адил чухал ач холбогдолтой. Та эцэг эхийн ярьж байгаа зүйлд анхаарлаа хандуулж сонсож, тэдний яриаг ойлгож байгааг хараад эцэг эхчүүд таныг илүү дэмжих, хамтран ажиллах сэтгэгдэл төрнө. Эцэг эхтэй ярилцаж байхдаа анхааралтай сонсох дараах аргуудыг ашиглаарай. • Та хоёрын ярианд саад болох аливаа саад тотгорыг арилга. Аль болох бие биедээ ойрхон суух хэрэгтэй. • Ярилцаж байгаа хүнтэйгээ нүдээрээ шууд харьцах хэрэгтэй • Аль болох чимээгүй сууж анхааралтай сонсоорой. Эцэг эхийг ярьж байх үед яриаг нь таслахгүй байхыг хичээгээр эй. • Сууж байгаа байдал, биеийн аливаа хөдөлгөөн дохио зангаа зэргээрээ та ярилцаж байгаа хүнээ сайн сонсож, нээ лттэй байгаагаа илэрхийлээрэй. Гараа зөрүүлэн элгээ эвхэх, хөмсгөө зангидах, духаа атируулах зэрэг нь тийм ч т аатай сэтгэгдэл төрүүлэхгүйг анхаараарай. Эцэг эх бухимдсан, цөхөрсөн үед “Таны сэтгэлийг зовоож байгаа асуудлын талаар би сонслоо” гэх юм уу “Таны бухимдлыг ойлгож байна” гэх зэргээр эцэг эхийг аль болох тайтгаруулж, тэднийг ойлгож, туслахад бэлэн байгаагаа илэрхийлээрэй. Ингээд танд хүүхдээ ойлгох, тэднийг хөгжүүлэгч эцэг эхтэй хамтран ажиллаж хүүхдийн хөгжил хүмүүжилд оролцох төрөл бүрийн арга зам, санааг хэрэгжүүлэн хамтран ажиллана гэдэгт найдаж байна.
ЭЕРЭГ СӨРӨГ МЭДРЭМЖҮҮД Талархах сэтгэлтэй, хандлага сайтай Бусдын урмыг хугалдаг Урамшуулан дэмждэг Аливаа асуудлыг хугацааг нь тулгадаг Бусдыг хүлээцтэй сонсдог Нэг асуудлыг олон дахин нуршдаг Зөв боловсон сайхан харилцдаг Бусдын яриаг сонсдоггүй Асуудалд нухацтай ханддаг Харилцааны соёлгүй Бусдыг хүндэтгэн, хүндэтгэлтэй ханддаг Бусдыг хүндэтгэдэггүй Нөхцөл байдлыг илэн далангүй ярилцдаг Харилцааны соёлгүй Сургууль, багш нарт итгэл хүлээлгэдэг Хүнийг хүндэлдэггүй Идэвх, санаачилгатай Санаачилгатай Баярлаж, талархаж мэддэг Сөрөг хандлага байнга илэрдэг Санал, санаачилгыг эерэгээр хүлээн авдаг Бухимдангуй Эхлээд ярилцахыг хичээдэг Түрэмгий Бусдыг ойлгож чаддаг Бусдыг хэл амаар доромжилдог Уриалгахан Цаг баримталдаггүй
ХАМТДАА ТОГЛОЦГООЁ https://kahoot.it Game PIN: 0259505
АМЖИЛТ ХҮСЬЕ!
Search