Товьёог: 1. Нийтлэг үндэслэл 2. Байгууллагын удирдлага, бүтэц зохион байгуулалт 3. Байгууллагын хөгжил, төлөвлөлт, хэрэгжүүлэлт 4. Дотоод ажлын зохион байгуулалт 5. Элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах 6. Албан хэрэг хөтлөлт 7. Санхүүгийн үйл ажиллагаа 8. Хүний нөөцийн бүрдүүлэлт 9. Ажил олгогч, Ажилтны эрх үүрэг 9.1 Ажил олгогчийн үндсэн эрх 9.2 Ажил олгогчийн үндсэн үүрэг 9.3 Ажилтны эдлэх үндсэн эрх 9.4 Ажилтны хүлээх үндсэн үүрэг 9.5 Ажилтны ёс зүй 10. Ажлын байранд хориглох зүйл 11. ХДЖ-ыг батлах, өөрчлөлт оруулах 12. Багш, ажилтныг ажилд авах, цалинжуулах, ажлаас чөлөөлөх 13. Хэд, хэдэн ажил үүрэг зэрэг гүйцэтгэх, шилжин ажиллуулах 13.1 Ажил хавсран, хослон, орлон гүйцэтгэх 13.2 Сул зогсолт, ажлын зайлшгүй шаардлагаар өөр ажилд түр шилжүүлэх 13.3 Сэлгэн ажиллуулах 13.4 Зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулах 14. Илүү цаг 15. Ээлжийн амралт 16. Чөлөө олгох 16.1 Ар гэрийн гачигдалд чөлөө олгох 16.2 Хувийн зорилгоор цалингүй чөлөө авах 16.3 Жирэмсний болон эцгийн чөлөө 16.4 Өвчний чөлөө 17. Цалин хөлс, урамшуулал 18. Сургуулийн өмч хөрөнгөд хандах хандлага, хариуцлага 19. Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл Хавсралт-1: Чөлөөний хуудас Хавсралт-2: Тойрох хуудас Хавсралт-3: Сахилгын арга хэмжээ ногдуулах хуудас Хавсралт-4: Илүү цагийн хуудас
СУРГУУЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ 1. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРЧМУУД Аливаа зүйлд зарчмаа дагах Шударга байх зарчим Аливаа өөрчлөлтийг хүлээн авах, хэрэгжүүлэхэд Уян хатан байх зарчим дасан зохицох Бусдын ажил, амьдралын нөхцөл байдлыг Ойлгоцтой хандах зарчим ойлгодог байх, Суралцагчдын сул болон давуу талыг Хамтран ажиллах зарчим хүндэтгэж, анхаарал тавьж, хамтран ажиллах, Зөв байдлын зарчим Аливаад ажил хэрэгч, үнэнч, тууштай байх, Сайн ажиллах зарчим суралцагчдадаа үлгэр дуурайлал үзүүлэх Өдөр бүр хүч чадал, бололцоогоо дайчлан бусдын Итгэл хүлээх найдвартай байх зарчим хөгжлийг дэмжиж ажиллах, өсөх сэтгэлгээний Мэдлэг чадвартай байх зарчим хандлагаар ажиллах Өөрийн үүргээ хариуцлагатай, найдвартай Ажил хэрэг, эерэг зан биелүүлэх, Мэдлэг, туршлага, ур чадвараа ашиглан илүү ихийг сурч түүнийгээ хэрэгжүүлэхээр тэмүүлдэг байх, Сургуулийн үйл ажиллагаатай хамаарал бүхий ажил, үйлчилгээ, харилцагчдын дунд албан харилцаагаар эелдэг харилцах, элдэв сул яриа, хов жив гаргахгүй байх үйлээр үлгэрлэдэг байх СУРГУУЛИЙН АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХАМРАХ ХҮРЭЭ: Үндсэн хөтөлбөр, хөгжүүлэх хөтөлбөр, сургалтыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд суралцах, сургах, хамтрах субьектүүд СУРГУУЛИЙН ФИЛОСОФИ: ХҮҮХЭД БҮР АВЬЯАСТАЙ (байгалиас өгөгдсөн онцлогтой), хүүхдэд өөрт нь тохирсон сургах агуулга, аргазүй, хичээлийн хөтөлбөр, хамтын үйл ажиллагаагаар дамжуулан хүүхэд бүрийн чадамжийг нэмэгдүүлдэг гэдэгт бид итгэдэг. Хүүхэд бүрд хөгжих гишгүүрийг хангаж өгснөөр тэд боломжит дээд чадамждаа хүрэх юм. СУРГУУЛИЙН СОЁЛЫН ОНЦЛОГ: ✔ SSМ сургууль нь хамрах хүрээний субьектүүдийн оролцоог хүндэтгэн дэмжиж, олон талт үйл ажиллагааг зохион байгуулна. ✔ Хичээл сургалтын бүхий л үйл ажиллагаа нь оролцогчдын бүтээлч хандлагыг нээн хөгжүүлж, оролцоог дэмжсэн сонирхолтой, сонголттой байхын зэрэгцээ бүхий л түвшинд сургалт нь СТРЕССГҮЙ, ХАЙРЦАГГҮЙ, ЯЛГАВАРЛАЛГҮЙ байна. ✔ Хүүхэд бүрийг элэгсэн хайрлаж хүүхэд насны баяр баясгаланг эдлүүлж сурах, хөгжих хүсэл эрмэлзэл, сонирхолтой болгоно. ✔ Суралцахуй нь судлах, асуудал шийдвэрлэх, нухацтай тунгаан бодох, бүтээлч болон өсөх сэтгэлгээний хандлагад тулгуурлан бүтээх, хувиргах, санаачлах зэрэг болон XXI зууны ур чадваруудыг эзэмшүүлэхэд чиглэсэн байна. ✔ Сургуулийн орчинд хүн бүрийн харилцаанд зөв харилцаа, хүндэтгэл эерэг үйл, үйлдлийг хэрэглэнэ. 1.1. Энэхүү журмын зорилго нь сургуулийн захиргаа нь цаашид өөрийн байгууллагын дотоод үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулж, ажлын хариуцлага, удирдлага зохион байгуулалт, сургалт хүмүүжлийн үйлчилгээг оновчтой зохион байгуулж, бүтээмжийг дээшлүүлэхэд оршино.
1.2. Хөдөлмөрийн дотоод журам нь түүнд нийцүүлэн гаргасан бусад журмуудаас бүрдэнэ. 1.3. Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн тодорхой асуудлыг “Хөдөлмөрийн тухай хууль”, “Боловсролын тухай хууль”, “Бага дунд боловсролын тухай хууль\" болон холбогдох бусад хуулиудад нийцүүлэн гаргасан дүрэм, журам, хамтын гэрээ, хэлэлцээрийг үндэслэн энэ журмын дагуу зохицуулж, шийдвэрлэнэ. 1.4. Журмыг нийт багш ажилтнууд бусад гэрээнд оролцогч талууд дагаж мөрдөнө. 1.5. Ажил олгогч нь энэхүү ХДЖ-ыг шинэчлэх, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах оруулсан тохиолдолд нийт Ажилтанд танилцуулах ба Ажил олгогчийн мэдээллийн системд байршуулж, Ажилтан тус бүр хүссэн үедээ танилцах боломжийг олгоно. 1.6. ХДЖ-ын нэр томьёоны тайлбар: “Компанийн удирдлага” гэдэг нь компанийн ТУЗ, Захирал; “Шууд удирдлага” гэж удирдах түвшний менежерүүд болон алба, хэлтсийн дарга нар; “Үндсэн ажилтан” гэдэг нь байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа ажилтныг; “Туршилтын ажилтан” гэдэг нь ажил олгогчоос ажилтныг тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг шалгах зорилгоор хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа туршилтын ажилтныг; “Дагалдан ажилтан” гэдэг нь ажлын дадлага, ур чадвар эзэмшүүлэх зорилгоор дадлага, туршлагатай ажилтныг дагалдан ажиллуулахаар, тухайн ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа ажилтныг; “Ажлын бүтэн бус цагийн ажилтан” гэдэг нь тухайн ажлын байранд ажилтантай тохиролцсоны дагуу ажлын бүтэн бус цагаар ажиллуулахаар хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа ажилтныг; “Гэрээсээ ажиллах ажилтан” гэдэг нь ажил олгогчийн үйл ажиллагаа явуулдгаас өөр газарт, гэрээсээ, эсхүл өөрийн сонгосон байршилд, ажил олгогчийн удирдлага, хяналтын доор ажил үүрэг гүйцэтгэхээр тохиролцсоны дагуу хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа ажилтныг; “Зайнаас ажиллах ажилтан” гэдэг нь ажилтныг ажил үүргээ зайнаас цахим сүлжээгээр байнга, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэхийг зөвшөөрч, түүнтэй зайнаас ажиллуулахаар тохиролцсоны дагуу хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа ажилтныг; “Ажил, албан тушаал түр орлон гүйцэтгэх” гэдэг нь ажилтан түр эзгүй байгаа ажилтны ажил, албан тушаалыг түр орлон гүйцэтгэхийг хэлнэ; “Ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх” гэдэг нь ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ тухайн байгууллагад өөр орон тооны ажил, албан тушаал давхар гүйцэтгэхийг хэлнэ. “Түр эзгүй байх” гэдэг нь ажилтан, албан тушаалтан нь ээлжийн амралттай, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй, жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд болон бусад этгээдийг асрах чөлөөтэй, ажил олгогчийн зохион байгуулсан сургалтанд хамрагдсан, албан ажлаар орон нутагт болон гадаадад томилолтоор ажиллаж байгааг ойлгоно. “Сахилгын шийтгэл” гэж Ажилтан Хөдөлмөрийн хууль тогтоомж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, эсхүл Хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг зөрчсөн буруутай үйлдэл, эс үйлдэл гаргасан тохиолдолд тухайн зөрчлийн шинж чанар, үр дагавар болон Ажилтны гэм бурууд тохируулан ногдуулах хариуцлагыг ойлгоно. 2. БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА, БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ 2.1. Сургуулийн академик үйл ажиллагааны удирдлагыг “Сургуулийн зөвлөл” хэрэгжүүлнэ. Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийн дагуу Зөвлөл нь ойрын ба дунд хугацааны зорилтыг тодорхойлж, сургалтын бодлогыг жил бүр батална. Сургалт, суралцахуйг дэмжих үйлчилгээтэй холбоотой бүхий л дүрэм, журмыг батална. 2.2. Сургуульд багш, бусад ажилтан ажиллах бөгөөд тэдгээр нь өөрсдийн хүлээсэн үүргийн дагуу ажил үйлчилгээний гүйцэтгэл үр дүнг Захирал, захиргаа, санхүүгийн алба, Сургалтын алба болон ТУЗ-ийн өмнө бүрэн хариуцаж ажиллана. 2.3. Байгууллагын хөгжил, стратеги, сургалтын бодлого, хууль эрхзүйн болон санхүүгийн
үр дагавартай бүхий л асуудлаар Захирал шийдвэр гаргана. Захирал нь хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллана. 2.4. Сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг Хувьцаа эзэмшигчдийн хурлаас томилсон захирал удирдлагаар хангаж, Сургалтын алба, Захиргаа, санхүүгийн албаны дарга нар удирдан зохион байгуулна. 2.5. Захирал, Сургалтын албаны дарга, Захиргаа, санхүүгийн албаны дарга нар нь хариуцсан тодорхой үүрэг, чиглэл ажил үйлчилгээний гүйцэтгэл, үр дүн, үйл ажиллагааны хэрэгжилтийг Хувьцаа эзэмшигчид болон дүүргийн засаг дарга, боловсролын дээд шатны байгууллагуудын өмнө бүрэн хариуцна. 2.6. Захирлын эзгүйд сургалтын алба, захиргаа, санхүүгийн албаны дарга нар түүний ажлыг нь хариуцна. 2.7. Захирал нь ТУЗ болон сургалтын албатай зөвшилцөж, сургуулийн удирдах ажилтан, багш нарыг томилж чөлөөлнө. Бусад ажилтан, гэрээт болон үндсэн ажилчдыг захирлын шийдвэрээр томилж, чөлөөлнө. 2.8. Байгууллагын батлагдсан бүтцийн дагуу Хүний нөөцийн бүрдүүлэлт хийнэ. 2.9. Сургуулийн архив бичиг хэргийн ажлыг бичиг хэргийн ажилтан хариуцаж ажиллана. 3. ЭЛСЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА 3.1. Сургууль нь жил бүр хаврын (3-6 сар), намрын (8-9 сар) элсэлтийг зохион байгуулна. Элсэлтийн журмыг баримтлан ажиллана. 3.2. Элсэлтийн үйл ажиллагааг бүхэлд нь Захиргаа, санхүүгийн алба, Сургалтын алба хариуцан ажиллана. Элсэлтийн шалгалт авах, эцэг эх нэг бүртэй ганцаарчлан уулзах шаардлагатай бол ахлуулсан ажлын хэсгийг Захирлын тушаалаар томилон ажиллуулна. 3.3. Элсэлтээр ажилласан удирдах ажилтан, ажилтанд олгох нэмэлт хөлс нь ажлын хөлсний 40% хүртэл байж болно. Захирал тушаал гаргаж хэрэгжүүлнэ. 3.4. Захирал нь тухайн хичээлийн жилд хөнгөлөлттэй суралцуулах хүүхдийн тоог гаргаж, ТУЗ-ын хурлаар шийдвэрлүүлнэ. 3.5. Суралцагч нь сургуулийн дэгийг удаа дараа зөрчсөн, гэмт хэрэгт холбогдсон бол энэ сургуульд үргэлжлүүлэн сурахыг хориглоно. 3.6. Эцэг эх асран хамгаалагчдын зүгээс сургуулийн тухай үндэслэлгүй /баримт нотолгоогүй, биеэр уулзаж мэдээлэл аваагүй гм/ мэдээ, мэдээлэл тараах, ёс зүйгүй үйлдэл гаргах, хэл амаар сургуулийн ажилтнуудыг доромжлох, нэр хүндийг гутаах, сургуулийн зүгээс тавьж буй зарчмын шаардлагыг биелүүлээгүй зэрэг тохиолдолд хүүхдийг суралцуулахаас татгалзана. 4. САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА 4.1 Захирал нь ТУЗ-ын хурлаас баталсан бизнес төлөвлөгөө, төсвийн дагуу орлого бүрдүүлж, төсвийг захиран зарцуулах ажлыг өдөр тутмын удирдлагаар хангана. 4.2 Сургалтын алба нь Дараа хичээлийн жилийн сургалт, хүмүүжлийн нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, Захирлаар батлуулна. Уг арга хэмжээнүүдэд шаардлагатай төсвийг гаргаж, Захиргаа, санхүүгийн албанд хичээлийн жилийн төгсгөлд өгнө. 4.3 Дараа Хичээлийн жилийн хичээл практикийн зардлын тооцоог өмнөх хичээлийн төгсгөлд багш нараар гаргуулан, бизнес төлөвлөгөө, төсөвт тусгуулсан байна. 4.4 Хичээл практикийн зардлыг тухайн багш нь өмнөх тооцооны дагуу шаардах хуудас бичиж, Захиргаа, санхүүгийн албаны даргаар хянуулан Захиргаа, санхүүгийн албаны даргад танилцуулж зөвшөөрснөөр санхүүжүүлнэ. 4.5 Цэвэрлэгээ, үйлчилгээ, бичиг хэрэг зэрэг жижиг мөнгөн гүйлгээний зардлыг касснаас санхүүжүүлнэ. Сар бүр жижиг мөнгөн гүйлгээний кассанд байх мөнгөн дүнгийн хэмжээг Хувьцаа эзэмшигчдийн хурлаас тогтоож өгнө. 4.6 Суралцагч гэрээ байгуулж, төлбөр төлснөөс хойш сургуулиас гарах хүсэлтээ гаргавал, хүсэлт гаргагчийн өргөдлийг сургалтын алба хүлээн авч, хичээлд суусан хугацааны талаарх мэдээллийг гаргаж, Сургуулийн захиргаа, Захиргаа, санхүүгийн албаны даргад өгнө. 4.7 Захиргаа, санхүүгийн албаны дарга нь буцаах төлбөрийн хэмжээг тогтооно. Сургалтын менежер нь бусад тооцоог нягтлан суралцагчийг шилжүүлэх талаарх саналаа Захиралд уламжилж, шийдвэр гаргуулан суралцагчийг шилжүүлэх бичилт хийж, системээс хасаж өгнө. 4.8 Захиргаа, санхүүгийн албаны дарга нь Мөнгөн урсгалын тайланг сар тутамд Захирал, Хувьцаа эзэмшигчдэд танилцуулж ажиллана.
5.АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ 5.1 Архив, Бичиг хэргийн ажилтан нь ирсэн, явсан албан бичиг, Захирлын тушаал, тодорхойлолтын бүртгэлийг хөтөлнө. 5.2 Захирлын тушаал, албан бичиг, үйл ажиллагаатай холбоотой тушаалыг А/п, Хүний нөөцтэй холбоотой тушаалыг Б/п гэж дугаарлана. 5.3 Хувьцаа эзэмшигчдийн хурал, Сургуулийн зөвлөл, Сурган хүмүүжүүлэх зөвлөл, Эцэг эхийн зөвлөлийн шийдвэрүүдийг зөвлөлийн нарийн бичиг нар тус тусдаа дугаарлаж бүртгэнэ. 5.4 Хуулийн болон санхүүгийн үр дагавартай гэрээг Ерөнхий захирал байгуулна. 5.5 Сургалтын менежер, сургалтын алба, Захигаа, санхүүгийн албаны дарга нар дараах тохиолдлуудад тушаал гаргах, албан бичиг явуулахдаа Ерөнхий захиралд танилцуулна. Үүнд: • Төрийн захиргааны байгууллагад хандахдаа; • Төрийн захиргааны байгууллагын албан тоотод хариу өгөхдөө; • Удирдах ажилтан, багш нарыг томилж, чөлөөлөх тушаал гаргахдаа; • Бизнес төлөвлөгөөнд тусгагдаагүй ажил зохион байгуулах удирдамж батлахдаа; • Хууль зүйн болон санхүүгийн үр дагавартай шийдвэр гаргахдаа; 5.6 Албан тоотын төслийг асуудал хариуцсан албаны дарга, менежер ноороглон бичиг хэргийн ажилтанд өгнө. 6. БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖИЛ, ТӨЛӨВЛӨЛТ, ХЭРЭГЖҮҮЛЭЛТ 6.1 Байгууллагын хөгжил, стратеги төлөвлөгөө, сургалтын бодлого боловсруулан Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлж батлуулах, хэрэгжилтийг хангуулах үүргийг Захирал хүлээнэ. 6.2 Захирал нь байгууллагын хөгжил, стратеги төлөвлөгөө, сургалтын бодлогын хэрэгжилтийг хангахуйц жил бүрийн бизнес төлөвлөгөөг боловсруулан Хувьцаа эзэмшигчдийн хурлаар батлуулна. 6.3 Төлөвлөгөөнүүдэд тусгасан зорилт, үйл ажиллагаануудын биелэлтийг хагас, бүтэн жилээр тайлагнаж, дүгнэн биелэлтийг хангаж ажиллана. 6.4 Захиргаа, санхүүгийн албаны дарга нь бизнес төлөвлөгөөний дагуу жилийн төсвийг боловсруулан Хувьцаа эзэмшигчдийн хурлаар батлуулна. Сургалтын алба нь захиргаа, санхүүгийн албатай хамтран орлого бүрдүүлэх ажлыг зохион байгуулна. Захирал нь батлагдсан төсвийг үр дүнтэй захиран зарцуулах өдөр тутмын эрхийг хэрэгжүүлнэ. 6.5 Багш, удирдах ажилтнууд бизнес төлөвлөгөөний биелэлтийг хагас бүтэн жилээр гаргаж Захиралд өгөх ба Захирал нь бизнес төлөвлөгөөний биелэлтийг Хувьцаа эзэмшигчдийн хуралд тайлагнана. 6.6 Сурган хүмүүжүүлэх зөвлөл, сургалтын алба нь сургалтын үйл ажиллагааг сайжруулах, хөгжүүлэх шинэлэг арга зүй, инноваци, технологи, менежментийг судлан, төсөл хөтөлбөрүүдийг туршин хэрэгжүүлнэ. Дагалдах баримт бичгүүдийг сургуулийн зөвлөлийн хурлаар батлуулна. 6.7 Сургууль нь өөрийн онцлогтой хөтөлбөртэй байна. Уг хөтөлбөр нь үндэсний цөм хөтөлбөр, хөгжүүлэх хөтөлбөр, сургалтыг дэмжих үйл ажиллагааны нэгдмэл байдал, холбоосоор баталгаажин хэрэгжинэ. 7. ДОТООД АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ 7.1 Хичээл эхлэх дуусах хугацаа 8.20-16.20 байна. Багш нарын ажлын цаг өглөө 08:00-17:00 хүртэл байна. 7.2 Ажилчид албан хаагчдын ажлын цаг өдрийн 8 цаг байна. 7.3 Багш нар хичээл сургалтын үйл ажиллагааны суурь баримт бичгүүдийг бүтэн жилээр нь боловсруулан батлуулж, хэрэгжүүлнэ. 7.4 Багш нар жижүүр багшийн үүрэг гүйцэтгэх ба түүнчлэн хөгжүүлэх хөтөлбөр, олон нийтийн арга хэмжээ, төрийн байгууллагын графикт сургалт болон бусад үйл ажиллагаанд сургуулийн захиргаанаас баталсан хуваарийн дагуу оролцоно. 7.5 Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гаргасан журам, зааврын дагуу эцэг эх, асран хамгаалагчийн хүсэлтээр зуны сургалт ажиллуулж болно. Энэ үед багш, удирдах ажилтнуудтай хөлсөөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллуулна. 7.6 Жилд хоёроос доошгүй удаа Сурган хүмүүжүүлэх зөвлөлийн хурлыг зохион байгуулж, хууль журам дүрэмд заасан асуудлаас гадна хичээлийн жилийн сургалтын бодлого, үйл ажиллагааны зорилго зорилтуудаа тодорхойлно. 7.7 Сургалтын алба, Захиргаа, санхүүгийн алба нь сар тутам багш, ажилчдын хурлыг хийж, бизнес төлөвлөгөөний явц, хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг өгнө.
7.8 Захирал нь шаардлагатай гэж үзсэн үедээ нийт ажилтан, албан хаагчдын эсвэл хэсэгчилсэн байдлаар бүтцийн нэгж, ажлын хэсэг, багтай хуралдана. 7.9 Анги удирдсан багш нар эцэг эхийн хурлыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, сургуулийн зорилт, хэрэгжилт өмнөх хурлаар хэлэлцсэн асуудал цаашдын зорилтын талаар хэлэлцэн тэмдэглэл хөтөлж сургуулийн захиргаанд мэдээлэл, санал өгнө. 8. ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРДҮҮЛЭЛТ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ 8.1 Хүний нөөцийн төлөвлөлт, бүрдүүлэлт 8.1.1 Хүний нөөцийн төлөвлөлтийг дараа жилийн бизнес төлөвлөгөөний хүрээнд байгууллагын стратеги зорилтуудтай уялдуулан тухайн жилээр нь тооцоолж гарган батлуулна. 8.1.2 Сонгон шалгаруулах үйл ажиллагаанд оролцож буй холбогдох ажилтнууд дараах зарчмуудыг баримтлан ажиллана. 8.1.2.1 Оролцогч талуудын эрх үүргийг хангаж, сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг нээлттэй, ил тод, шударгаар зохион байгуулна; 8.1.2.2 Ажил горилогчийг нас хүйс, гарал угсаа, шашин шүтлэг, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол, үзэл бодол, хөрөнгө чинээтэй эсэхээс үл хамааран, ялгаварлалгүйгээр сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд тэгш эрхтэйгээр оролцуулна; 8.1.2.3 Шууд удирдлагаар харьяалах, харьяалагдах ажлын байранд гэр бүлийн гишүүн, төрөл садан, найз нөхдийг сонгон шалгаруулалтад оролцуулахгүй. Бусад Ажилтнаас санал болгосон садан, төрлийн хүн болон бусад ажил горилогч нь аливаа давуу эрх эдлэхгүй. 8.1.2.4 Сонгон шалгаруулалтад ашиглаж буй шалгалтын материал болон үнэлгээний арга аргачлал, ажил горилогчийн хувийн нууцтай холбоотой мэдээллийн нууцлалыг чандлан хадгална. 9. АЖИЛ ОЛГОГЧ, АЖИЛТНЫ ЭРХ ҮҮРЭГ 9.1 Ажил олгогчийн үндсэн эрх 9.1.1 Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох; 9.1.2 ХтХ болон бусад хууль тогтоомжийн хүрээнд Ажилтнаас шаардлагатай мэдээлэл авах; 9.1.3 Ажилтны төлөөлөгчийн саналыг харгалзан аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөх Хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг батлах, мөрдүүлэх; 9.1.4 ХтХ болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн Компанийн дотоод үйл ажиллагааны хяналт тавьж, Ажилтнаас хүлээсэн ажил үүргээ хэрэгжүүлэхийг шаардах; 9.1.5 Хөдөлмөрийн хууль тогтоомж, Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, эсхүл Хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг мөрдөж ажиллахыг нийт Ажилтнаас шаардах, зөрчсөн Ажилтанд Хөдөлмөрийн гэрээ, ХДЖ болон ХтХ-д заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах; 9.1.6 Ажилтанд чөлөө олгох, эд материалын болон мөнгөн тусламж, хөнгөлөлт үзүүлэх; 9.1.7 Ажилтны буруугаас байгууллагад учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх; 9.1.8 Нийгмийн хариуцлагын хүрээнд зохиогдох аливаа арга хэмжээнд идэвхитэй оролцохыг ажилчдаас шаардах, зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх; 9.1.9 Ажилтныг шагнаж урамшуулах; 9.1.10 ХтХ болон хууль тогтоомжид заасан бусад эрх. 9.2 Ажил олгогчийн үндсэн үүрэг 9.2.1 Гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд Ажилтанд олгох, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрээр тогтоогоогүй бол хөдөлмөрийн нормыг үндэслэлтэй тогтоох, аж ахуйн нэгж, байгууллагад мөрдөж байгаа цалин хөлсний тогтолцоо, журмыг ажилтанд мэдээлэх; 9.2.2 Хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажилтанд ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний хувийг баталгаажуулж өгөх; 9.2.3 Энэ хуульд заасны дагуу хувь хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан шаардлага, стандартад нийцсэн, ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас ангид ажлын байраар хангах; 9.2.4 Ажилтны эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандах; 9.2.5 Ажилтны хувийн нууцыг задруулахгүй байх;
9.2.6 Ажилтныг ажлаар хангаж, ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, баримт бичиг, бусад зүйлээр хангах, зааварчилгаа өгөх; 9.2.7 Ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах; 9.2.8 Зайлшгүй шаардлагаар ажлын байранд хяналтын тоног төхөөрөмж ажиллуулах бол энэ тухай ажилтанд урьдчилан мэдэгдэх, ашиглах журмыг тогтоон мөрдүүлэх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.15-д заасан ахуйн байранд хяналтын тоног төхөөрөмж байрлуулахгүй байх; 9.2.9 Ажилтныг хууль тогтоомжид заасны дагуу ажлын байрны чиг үүрэгт хамаарах чиглэлээр мэргэжлээ дээшлүүлэх, давтан сурах боломжоор хангах; 9.2.10 Хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах; 9.2.11 Ажилтныг хуулиар тогтоосон ажлын цагийн дээд хязгаараас хэтрүүлэн ажиллуулахгүй байх; 9.2.12 Ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлнэ. 9.2.13 Хууль тогтоомжид заасан бусад үүрэг. 9.3 Ажилтны эдлэх үндсэн эрх 9.3.1 Ажилтан хөдөлмөрлөх хэвийн нөхцөлөөр хангуулах, Хөдөлмөрийн гэрээнд заасан цалин хөлс, урамшуулал авах, энэхүү ХДЖ-д заасан шагнал, урамшуулал; 9.3.2 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй тохиолдолд ажил үүргийг гүйцэтгэхээс татгалзах; 9.3.3 ХтХ болон энэхүү журамд заасан үүргээ биелүүлэхийг ажил олгогчоос шаардах; 9.3.4 Хууль тогтоомжийн хүрээнд ажил олгогчоос шаардлагатай мэдээлэл авах; 9.3.5 Хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлоо төлөөллийн байгууллагаар хамгаалуулах, эвлэлдэн нэгдэх; 9.3.6 Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт, баталгаажилтад хяналт тавих, буруу, дутуу бичилт, алдааг залруулахыг шаардах; 9.3.7 Ажил олгогчид өргөдөл, гомдол, хүсэлт гаргаж, шийдвэрлүүлэх; 9.3.8 Боловсрол, мэргэжил дээшлүүлэх, хэлний болон компьютерийн мэдлэг эзэмших чиглэлээр бие даан хичээллэх, зохион байгуулалттай сургалтанд оролцох; . 9.3.9 Ажилтан өөрийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал үүссэн, хуулиар тогтоосон илүү цагийн дээд хэмжээг хэтрүүлэн ажилласан, ажилтны цалин хөлсийг олговол зохих өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд олгоогүй тохиолдлуудад ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. 9.4 Ажилтны хүлээх үндсэн үүрэг 9.4.1 Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлэх, ХДЖ болон хөдөлмөрлөх үүрэгтэй холбоотой гарсан дүрэм журмыг чанд сахих; 9.4.2 ХДЖ-тай танилцаж, удирдлагаас өгсөн чиг үүргийн дагуу ажил, үүрэг, даалгавар, шийдвэр, тушаал биелүүлэх; 9.4.3 Багш, ажилчид Хүний эрх, хүүхэд хамгааллын тухай хуулийг баримтлан ажиллах; 9.4.4 Ажилтан бүр Байгууллагын өмч хөрөнгө, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцаж, баталгаатай цоож ашиглах, лацдаж битүүмжилж ажиллах; 9.4.5 Ажилдаа ирэхдээ ажил үүргээ гүйцэтгэх чадвартай байх, ажил үүрэг гүйцэтгэх явцдаа согтууруулах ундаа болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхгүй байх, 9.4.6 Ажлын байранд бусдад дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэхгүй байх; 9.4.7 Ажилтан нь өвчтэй, чөлөөтэй үед орлон ажиллах хүндээ өөрийн хэрэглэж буй өмч хөрөнгө, эд хогшил, бичиг баримтаа хүлээлгэн өгч шууд удирдлагадаа мэдэгдэж байх; 9.4.8 Хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал, харуул хамгаалалт, сонор сэрэмж, ажлын хариуцлага алдснаас өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, Ажил олгогчийн эд хөрөнгөд эрсдэл үүсэж болзошгүй нөхцөл үүссэн тохиолдолд түүнийг цаг алдахгүй шууд удирдлагадаа мэдээлэх, гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх; 9.4.9 Байгууллага, хувь хүний нууцад хамаарах мэдээллийг чанд хадгалах, аливаа иргэн, байгууллагатай харилцах харилцаанд байгууллагын нэр хүнд, эрх ашгийг эрхэм болгох.
Байгууллага, хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг мэдсэн ба олж авсан тохиолдолд хувийн ашиг сонирхолд ашиглахгүй байх; 9.4.10 Ажил олгогч, удирдах албан тушаалтан удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлтэй хандах, ажил олгогчийн хууль ёсны үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлэх; 9.4.11 Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах; 9.4.12 Байгууллагын соёлыг эрхэмлэн, үнэт зүйлс, ёс зүйн дүрэм, хэм хэмжээ, дэг журмыг сахих; 9.4.13 Мэргэжил боловсролын түвшин, ур чадвараа тасралтгүй дээшлүүлж, өөрийгөө хөгжүүлэх; 9.4.14 Байгууллагын өмч хөрөнгийг, санаатай болон санамсаргүй байдлаар үрэгдүүлсэн, эвдэж гэмтээсэн тохиолдолд уг ажилтан Байгууллагыг хохиролгүй болгох; 9.4.15 Ажил үүргээ биечлэн, үнэнчээр, өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэх; 9.4.16 ХтХ, Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн хэм хэмжээг дагаж мөрдөх, ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах; 9.4.17 Ажил олгогчоос тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд түүний эрхэлж байгаа үйл ажиллагаатай шууд өрсөлдсөн, давхацсан аливаа, ажил үүрэг гүйцэтгэхгүй байх; 9.4.18 Ажил олгогчоос тогтоосон хугацаанд, эсхүл Ажил олгогч шаардсан тухай бүрд өөрийн ажил үүрэгтэйгээ холбоотой мэдээллийг Ажил олгогчид үнэн зөвөөр өгөх, хийсэн ажлаа тайлагнах; 9.4.19 Хууль тогтоомжид заасан бусад үүрэг. 9.4.20 Ажилтны анкет дахь мэдээлэлд өөрчлөлт орсон тухай бүр Хүний нөөцийн менежерт мэдэгдэх үүрэгтэй. 9.5 Ажилтны ёс зүй 9.5.1 Байгууллагын ёс зүйн бодлого, дүрмийг дагаж мөрдөж ажиллах. 9.5.2 Удирдах ажилтныг асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь үнэн зөв мэдээллээр хангана. 9.5.3 Ажилд шаардлагатай мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулах, удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд саад учруулахыг хориглоно. 9.5.4 Удирдлагын санаа бодолд нийцэх эсэхийг үл харгалзан тэдний гаргах шийдвэрээс үүдэн гарч болзошгүй үр дагавар, сөрөг талыг урьдчилан анхааруулна. 9.5.5 Аливаа хууль бус үйлдлийн талаар эрх бүхий ажилтанд мэдээллэх. 9.5.6 Албан бичгийн хэвлэмэл хуудас, баримт бичиг, тамга тэмдэг, албаны цахим хаягийг хувийн зорилгод ашиглахгүй байх, хуурамчаар үйлдэж ашиглахыг хориглоно. Ажлын цахим хаягийг албан ажлын шаардлагаас бусад интернет үйлчилгээнүүдэд бүртгүүлэхийг хориглоно. 9.5.7 Албан тушаалаа ашиглан өөртөө болон бусдад ашиг хонжоо олох, хууль дүрэм, тушаал шийдвэр зөрчиж хөрөнгө мөнгө завших бололцоо олгохгүй; 9.5.8 Зөрчил дутагдалд бодитой үнэлэлт дүгнэлт өгч, өөрийн болон бусдын алдаа дутагдлыг засаж ажиллахыг эрхэмлэнэ. 9.5.9 Ажилтнуудын санал, хүсэлт, гомдлыг ил тод, чөлөөтэй хүлээн авч, шийдвэрлэх тогтолцоо бүрдүүлэх; 9.5.10 Гүйцэтгэх түвшний менежерүүд гаргасан шийдвэрийнхээ талаар ажилтны саналыг сонсдог харилцан уялдаатай эргэх холбоотой байх зарчмыг хэрэгжүүлэх. 9.6 Ажлын байранд баримтлах зарчим 9.6.1 Хүүхдийг дээдэлж хүндэтгэнэ. 9.6.2 Хүүхэд тэдний хувийн мэдээллийн талаар бусдад мэдээллэхгүй байх. 9.6.3 Зайлшгүй шаардлагаар ажлын байраа түр орхих тохиолдолд хүүхдийг заавал харгалзах хүнтэй орхино. 9.6.4 Байгууллагын дотоод журмыг чандлан сахиж, өдөр тутмын ажилдаа мөрдлөг болгоно. 9.6.5 Хувийн ажил амьдралыг сургуулийн орчноос тусгаарлана. 9.6.6 Хамт олноо хүндэтгэсэн эвсэг, соёлтой боловсон харилцаатай багаар ажиллах чадвартай байна. 9.6.7 Боловсруулах, санаачлах, бүтээх ур чадвараа тасралтгүй хөгжүүлж ажиллана. Биеэ авч явах, соёл дэгийг мөрдөнө. 9.6.8 Хийж буй ажилдаа сэтгэл хангалуун, баяр баясгалантай байхын тулд чин сэтгэл, эрдэм оюунаа дайчилж, хүн бүр бүтээлч сэтгэлгээтэй байна. 9.6.9 Ажлын цаг баримтлахаас гадна цагийн нягтрал, хөдөлмөрийн цагийн бүтээмжийг сайжруулна. 9.6.10 Ажлын байрны хоолны газар, ариун цэврийн өрөө, албан тасалгаанд эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн эмх цэгцтэй, цэвэрч байдлаар ашиглах;
9.6.11 Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, нийгмийн болон гэрлэлтийн байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, улс төрийн үзэл бодол, үйлдвэрчний эвлэлийн гишүүн эсэх, эрүүл мэндийн байдал, жирэмсэн болон амаржсан эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, хөгжлийн бэрхшээл, гадаад төрхөөр нь шууд, эсхүл шууд бусаар ялгаварлан гадуурхах, эрхийг нь хязгаарлах, давуу байдал олгохыг хориглоно. 9.6.12 Ажил дууссаны дараа хамгийн сүүлд үлдсэн ажилтан өрөөний цонхыг хааж, цахилгаан хэрэгслийг бүрэн гүйцэд унтрааж, аюулгүй болгож, оффисыг түгжин жижүүрт түлхүүрийг хүлээлгэн өгнө. 9.6.13 Ажил гүйцэтгэхэд шаардлагагүй бусад өрөө, танхим, тасалгааны тоног төхөөрөмжийн гэрэл, гэрэлтүүлэг, агааржуулагч, унтраана. 9.6.14 Бусдад саад болохуйц чанга дуу чимээ гаргах, гар утасны дуудлага, хэт чанга ярих гэх мэт дуу авиаг аль болох бага байлгах мөн бусдын ажилд санаатайгаар саад болох үйлдэл гаргахгүй байх. 9.6.15 Хэвлэх машинд хэвлэсэн албан хэрэгцээний бичиг, баримтуудыг удаан хугацаагаар орхихгүй байх. 9.6.16 Суралцагчийн болон ажилтны нууц, хувийн мэдээлэлтэй холбоотой бичиг, баримтуудыг ширээн дээр ил орхихгүй, бусдад дамжуулах, задруулахыг хориглоно. 9.7 Дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох 9.7.1 Ажил олгогч, ажилтан, гуравдагч этгээд бие биедээ үгээр, биеэр, цахимаар болон бусад аливаа хэлбэрээр дараах байдлаар дарамт үзүүлэх, хүчирхийлэл үйлдэхийг хориглоно. Үүнд: 9.7.1.1 Зодох, цохих зэргээр бусдын бие махбодь, эрүүл мэндийн эсрэг хүчирхийлэл үйлдэх, үйлдэхээр заналхийлэх 9.7.1.2 Хэл амаар доромжлох, нэр төр, алдар хүндийг гутаах; 9.7.1.3 Ялгаварлан гадуурхах, сэтгэл зүйн дарамт, бэлгийн дарамт үзүүлэх, үзүүлэхээр заналхийлэх замаар ажлын байрны тэвчишгүй орчныг үүсгэх. 9.7.1.4 Бие биедээ хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үгээр, биеэр, цахимаар болон бусад хэлбэрээр илэрхийлэх, бэлгийн харилцаанд орох эсэхээс шалтгаалж ажил, албан тушаал, цалин хөлс зэрэг эдийн засгийн болон бусад байдлаар урамшуулах, эсхүл хохироохоор айлган сүрдүүлэх, тулган шаардах, болзол тавих байдлаар бэлгийн дарамт үзүүлэхийг хориглоно. 9.7.1.5 Ажилтан, ажил олгогч, гуравдагч этгээд ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтад өртсөн гэж үзвэл гомдлоо тухайн аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, дээд шатны албан тушаалтан, холбогдох төрийн бус байгууллага, үйлдвэрчний эвлэл, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага, хууль хяналтын байгууллага, хөдөлмөрийн хяналтын байгууллага, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, шүүхэд тус тус гаргаж болно. 10. АЖЛЫН БАЙРАНД ХОРИГЛОХ БОЛОН БАРИМТЛАХ ДЭГ 10.1 Эцэг эхчүүдэд буруу сурталчилгаа хийх, зөвшөөрөлгүйгээр сургалт зохион байгуулах, хандив цуглуулах, мөнгө зээлэх, эд зүйл гуйх зэрэг хувийн ашиг сонирхлын бусад үйл ажиллагаа явуулах; 10.2 Өөрийн болон сургууль хамт олны талаар бусдад буруу сэтгэгдэл төрүүлэхүйц үйлдэл хийх, худал мэдээлэл дамжуулах, хамт олноо үл хүндэтгэх, дур мэдэн ажил зохион байгуулах; 10.3 Сурагчдын талаарх сөрөг мэдээллийг эцэг эх, асран хамагаалагчид нь зүй бусаар шууд дамжуулахаас татгалзах(Сурган хүмүүжүүлэх үүднээс мэдээллэдэг байх); 10.4 Ажлын байрандаа зохисгүй үг хэллэг хэрэглэж хэрэлдэж маргалдах ба ёс суртахууны доголдол гаргах; 10.5 Хууль бус бусдад халтай үйл хийх; 10.6 Үйлчлүүлэгчидтэй ёс бусаар харилцах; 10.7 Ямар нэг хуурамч үйлдэл хийх; 10.8 Ажил хэрэгч бус үг яриа, ач холбогдолгүй баримт нотолгоогүй мэдээ, мэдээлэл гаргах; 10.9 Ажлын цагаар гадны хүнтэй уулзах, хичээл сургалтын үед сургууль рүү нэвтрүүлэх; 10.10 Сургуулийн анги танхим, сургуулийн орчин, багш, ажилтан, ажилчдын ажиллах орчин нь гоо зүйн шаардлага хангасан, цэвэр, эмх цэгцтэй сургуулийн философийг хэрэгжүүлэхэд чиглэсэн байна. 10.11 Ажлын цаг дуусахаас өмнө бүх багш, ажилтан, ажилчид ажлын байраа эмхэлж цэгцэлнэ. 10.12 Багш, ажилтан, ажилчид нь сурагч, бусад ажилтан, ажилчдад үлгэр жишээ байхаар хичээлийн анги, танхимдаа хичээлийн ба сургуулийн дэг соёлыг эрхэмлэн ажиллана. 10.13 Суралцагчдын хувьд сургууль, анги нь тэдний суралцах үйл ажиллагааны үндсэн байр тул дээрх хоёр журам нэгэн адил үйлчилнэ.
10.14 Багш анги, танхимаа тохижуулах, суралцагчийн эрүүл мэнд, биеэ авч явах соёл, харилцаа, хүнлэг ёс суртахуун, эерэг зан үйлд байнга анхаарч, санаачилгатай ажиллана. 10.15 Сурагчид журмыг сахин хэрэгжүүлж хэвшээгүй тохиолдол бүрд эерэг шаардлага, ухааруулах сургамж, ёс зүйтэй харилцаагаар харилцаж, зохих соёл, хүмүүжил, төлөвшил олгоно. 10.16 “Хүнлэг ёс суртахуунтай, эерэг зан үйлтэй” болж байгаа сурагчдын үйлдэл, дадал хэвшлийг тухай бүрд нь тооцож гэр бүл, хамт олон, нийгмийн хүрээнд үйлчлэх хариуцлагатай болж байгааг мэдээлнэ. 10.17 Багш, ажилтан нь ажлын байраа цэвэр, эмх цэгцтэй байлгах талаар бусдадаа шаардлага тавьж хамтран ажиллана. 10.18 Ажлын байранд архи согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, ажлын цагаар согтуурсан, мансуурсан үедээ сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаанд оролцохыг хатуу хориглоно. 10.19 Ажилтан нь согтуурсан, мансуурсан нь тогтоогдвол энэ журмыг зөрчсөнд тооцож тухайн өдрийн ажлаас чөлөөлж, ажил тасалсанд тооцно. Давтан ийм зохисгүй үйлдэл гаргавал энэ сургуульд ажиллах боломжгүй гэж үзнэ. 10.20 Согтууруулах ундаа хэрэглэсэн ажилтныг сургуульд нэвтрүүлэхгүй. 10.21 Согтууруулах ундаа хэрэглэсэн аливаа хүнийг багш, сурагч, ажилтан, ажилчидтай уулзуулахгүй. 10.22 Ажилтан согтуурсан, мансуурсан болох нь тогтоогдвол энэ журмыг зөрчсөнд тооцож тухайн өдрийн ажлаас чөлөөлж, ажил тасалсанд тооцно. 10.23 Ажилтан 6 сарын хугацаанд 2 удаа эсвэл 1 жилийн хугацаанд 3 удаа журмыг зөрчвөл халах арга хэмжээг авна. 10.24 Согтуурсан, мансуурсан эсвэл зан харилцаа, биеэ авч явж байгаа байдал нь илт согтуу байгаа нь харагдсаар байтал тус ажилтныг ажиллуулсан удирдах ажилтан, тухайн үеийн жижүүр багш, зэрэгт мөн сахилгын арга хэмжээ авна. 10.25 Сургуулийн байранд болон сургуулийн орчинд тамхи татахыг хориглоно. 10.26 Сурагчийн хууль ёсны төлөөлөгч сургуулийн орчинд тамхи татвал зохих шаардлага тавина. 10.27 Ажилтан тамхи татахын тулд яаралтай ажлаа орхиж явах, бусад ажилтан болон харилцагчийг саатуулахыг хориглоно. 10.28 Сургуулийн жижүүр, багш, ажилтан, ажилчид тамхи татахгүй байж сурагчдад үлгэр дуурайлал үзүүлнэ. 10.29 Сургуулийн орчинд тамхи татвал энэхүү журмыг зөрчиж байна гэж үзэж /50000/ төгрөгийн торгууль ногдуулна. 11. ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРМЫГ БАТЛАХ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ 11.1 Хөдөлмөрийн дотоод журмыг хамт олны хурлаар хэлэлцэж, Хувьцаа эзэмшигчдын хурлаар баталсан өдрөөс хүчинтэй болж дагаж мөрдөнө. 11.2 Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас үлгэрчилсэн журмыг өөрчилсөн буюу хичээлийн жил эхлэхэд сургуулийн захирал болон хамт олны аль нэг гишүүн санал гаргавал дотоод журамд хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөлт оруулж болно. 12. БАГШ, АЖИЛТНЫГ АЖИЛД АВАХ, ЦАЛИНЖУУЛАХ, АЖЛААС ЧӨЛӨӨЛӨХ 12.1 Батлагдсан бүтцийн дагуу нээлттэй байгаа орон тоонд шаардагдах хүний нөөцийг бүрдүүлнэ. 12.2 Ажилд авах үйл ажиллагааг эхлэхээс өмнө дотоод эх үүсвэрээс сонгон шалгаруулалт хийх боломжтой эсэхийг судална. 12.3 Багш, ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан нөхцөл болзол, мэргэжил боловсрол, эрүүл мэнд, туршлага, ур чадвар, харилцааны соёлын түвшинг тус тус харгалзан сонгон шалгаруулах буюу ярилцлага хийнэ. 12.4 Ажилтныг тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг шалгах зорилгоор 3 хүртэлх сарын хугацаатай “Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ” байгуулна. Талууд харилцан тохиролцсоноор туршилтын хугацааг нэг удаа дахин 3 хүртэл сарын хугацаагаар сунгаж болно. 12.5 Туршилтын хугацаан дахь цалин хөлсийг үндсэн цалингийн 100%-иар тооцон олгоно. 12.6 Туршилтын болон Ажлын бүтэн цагаар ажиллах, Гэрээс болон зайнаас ажиллах хөдөлмөрийн гэрээтэй ажилтан мэдлэг боловсролоо дээшлүүлэх сургалтад хамрагдсан нь үндсэн цалин нэмэх үндэслэл болохгүй. 12.7 Туршилтаар болон дагалднаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээтэй ажилтны ёс зүй, мэдлэг, ур чадвар, гүйцэтгэл нь тухайн ажил үүргийг гүйцэтгэхэд хангалттай гэдэг нь шууд удирдлагын
тодорхойлолт, дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд хугацаанаас нь өмнө чөлөөлж болно. 12.8 Сонгон шалгаруулалтаар эхний байр эзэлсэн, эсвэл ярилцлагаар сонгогдсон удирдах ажилтан, багшийг Захиралд танилцуулах ба ажил үүргийн хуваарь, цалин хөлсний хэмжээ, нэмэгдэл өгөх, хөнгөлөлт үзүүлэх эсэх талаар Захирал шийдвэр гаргана. 12.9 Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Бага, дунд боловсролын тухай хууль болон бусад холбогдох хууль, дүрэм журам, дээрх нөхцөл, шаардлагын дагуу тухайн багш ажилтантай тохиролцсоны үндсэн дээр Захирал гэрээг бичгээр байгуулна. 12.10 Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ХтХ-ийн 78 дугаар зүйлд заасан үндэслэлээр дуусгавар болгож, мөн хуулийн 79-81 дүгээр зүйлд заасан үндэслэлээр цуцална. 12.11 Ажилтан өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд энэ тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй. Ажилтан хүндэтгэн үзэх шатгаантай, эсхүл ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохиролцсон бол хөдөлмөрийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж болно. 12.12 Ажил олгогч ХтХ-ийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах бол энэ тухайгаа ажилтан тус бүрт 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ. Мэдэгдэл өгснөөс хойш 30-аас доошгүй хоногийн дараа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцална. 12.13 Хөдөлмөрийн гэрээг ХтХ-ийн 80.1.2-д заасны дагуу цуцлах тохиолдолд энэ тухай ажилтанд анхааруулж, мэргэжил, мэргэшлийн ур чадвар, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгоно. 12.14 Гэрээт хугацаанд ажлын шаардлага хангахгүй, сургуулийн нэр хүнд, суралцагч, үйлчлүүлэгчдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх үйлдэл, хандлага гаргасан гэж үзсэн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хууль тогтоомжид заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө цуцалж болно. 12.15 Байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой орон тоо хасагдаж, ажилчдын тоог цөөрүүлэх тохиолдолд ажилчдын ажлын идэвх санаачилга, хандлага, байгууллагын дотоод хяналт шалгалтын үнэлгээг харгалзан үзэж түр амраах ба ажлаас чөлөөлнө. 12.16 Ажилтныг ажлаас чөлөөлөхөд захирлын тушаал гаргах бөгөөд тушаалд хууль зүйн үндэслэл, ажил хүлээлцэх хугацаа, эд хөрөнгийн болон бусад тооцоо хийхийг холбогдох ажилтнуудад үүрэг болгоно. 12.17 Ажилтан ажлаас чөлөөлөгдөх үед ХтХ-ийн дагуу ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтыг тооцон олговрыг олгоно. 12.18 Хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгож ажилтны ажил үүргийг хүлээлцэхдээ албан хэрэгцээнд ашиглаж байсан үндсэн хөрөнгийг нэг бүрчлэн хүлээлцэж “Ажил хүлээлцэх акт”-ыг /Хавсралт № .../-ын дагуу үйлдэнэ. 12.19 Ажлаас гарч буй ажилтан нь тойрох хуудсыг ажил хүлээлцэж дуусах хугацаандаа багтааж гарын үсэг зуруулж дуусгасан байна. 12.20 Байгууллагын нягтлан бодогч тойрох хуудас зурахаас өмнө ажилтан өр төлбөртэй эсэхийг тогтоож, барагдуулах арга хэмжээ авна. Ажилтны буруугаас тойрох хуудас бөглөгдөөгүй тохиолдолд цалин хөлс бусад тэтгэмжийг тойрох хуудас бүрэн бөглөгдтөл олгохгүй байх эрхийг ажил олгогч эдэлнэ. 12.21 Багшлах эрх хүчингүй болсон багшийн хөдөлмөрийн гэрээг цуцална. 12.22 Хүний нөөц нь ажилтан бүрт хувийн хэрэг нээж тухайн ажилтантай холбоотой баримт, мэдээллээр хувийн хэргийг бүрдүүлэлт хийж ажиллана. 12.23 Ажилтнаас мэдээлэл авах, боловсруулах, хадгалах, ашиглахтай холбоотой харилцааг ажилтны мэдээлэл авах, боловсруулах, хадгалах, ашиглах журмаар зохицуулна. 13. ХЭД ХЭДЭН АЖИЛ ҮҮРЭГ ЗЭРЭГ ГҮЙЦЭТГЭХ, ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ 13.1 Ажил хавсран, хослон, орлон гүйцэтгэх 13.1.1 Ажилтан удирдлагын зөвшөөрснөөр компанийн бусад газар, алба, хэлтэс хөдөлмөрийн гэрээгээр өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх, эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгэж болно. 13.1.2 Дараах тохиолдолд эзгүй байгаа ажилтны ажлыг хавсран, хослон, орлон гүйцэтгэнэ. Үүнд: 13.1.2.1 Ээлжийн амралт эдлэх; 13.1.2.2 Сургалтад хамрагдах; 13.1.2.3 Өвчтэй болон чөлөөтэй байх; 13.1.2.4 Албан томилолттой байх; 13.2.2.5 Бусад шалтгаанаар эзгүй байх.
13.1.3 Ажилтны ажлын байрны тодорхойлолтод түүний хавсран, хослон, орлон гүйцэтгэх ажлын байрыг тусгаж болно. 13.1.4 Өөрийн үндсэн ажил, албан тушаалаас гадна компанийн шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд тодорхой ажил үүргийн дагуу төслийн багт орж ажиллана. 13.1.5 Ажил хавсран, хослон, орлон гүйцэтгэхэд тухайн ажилтны үүрэгт ажлаа бүрэн гүйцэтгэх нөхцөлийг алдагдуулахгүй байхаар зохион байгуулна. 13.1.6 Ажил хавсран, хослон, түр орлон ажиллах ажилтан нь ажлыг албан ёсоор хүлээн авч, мөн ажилласны дараа албан ёсоор хүлээлгэн өгнө. 13.1.7 Ажил хавсран, хослон, орлон ажиллах ажилтан нь тухайн ажлыг гүйцэтгэх хугацаандаа бүрэн хариуцах бөгөөд үндсэн ажлаа нэгэн адил хариуцна. 13.1.8 Хэд хэдэн ажил хавсран гүйцэтгэсэн, өөр ажилд шилжүүлсэн тохиолдолд ХтХ-д заасны дагуу цалин хөлсийг олгоно. 13.2 Сул зогсолт, ажлын зайлшгүй шаардлагаар өөр ажилд түр шилжүүлэх 13.2.1 Гамшгийн эрсдэлийг бууруулах, хор уршгийг арилгах зэрэг зайлшгүй шаардлага гарсан болон байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулахад хүргэсэн урьдчилан мэдэх боломжгүй бодит нөхцөл байдал бий болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг өөр ажилд 45 хүртэл хоногийн хугацаагаар шилжүүлэн ажиллуулж болно. 13.2.2 Компанийн тухайн үеийн нөхцөл байдал, үйл ажиллагааны онцлогоос хамааран захирлын шийдвэрээр, ажилтантай тохиролцсоны үндсэн дээр өөр алба, хэлтэсд шилжүүлэн ажиллуулж болно. 13.2.3 Дараах тохиолдолуудад тухайн ажилтны одоо авч байгаа үндсэн цалинг бууруулахгүйгээр тохиролцоно. 13.2.3.1 Ажилтанг өөр албан тушаал болон алба нэгжид шилжүүлэн томилох шийдвэрийг захирлын шийдвэрээр зохицуулах бөгөөд үүнд тодорхой хугацааг зааж тусгасан байна. 13.2.3.2 Ажилтанг өөр албан тушаалд түр шилжүүлэн ажиллуулах тохиолдолд цалин, хөлсийг өмнөх ажлын байранд тохирсноос бууруулахгүйгээр тооцож олгоно. 13.3 Сэлгэн ажиллуулах 13.3.1 Аж ахуйн нэгж, байгууллага дотроо, харьяа нэгж, салбарын хооронд ажлын ачааллыг тэнцүүлэх, бэлтгэх мэргэшүүлэх, хэд хэдэн ажлын байранд ажиллах чадвар эзэмшүүлэх, бусад гадны нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ажилтны албан тушаал, цалин хөлсийг харилцан тохиролцсоны үндсэн дээр гурван жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. 13.4 Зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулах 13.4.1 Ажилтан үндсэн ажлын цагаас бусад цагт үндсэн ажил олгогчоос өөр ажил олгогчтой зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулж болох бөгөөд энэ тохиолдолд үндсэн ажил олгогчдоо мэдэгдэх үүрэгтэй. 13.4.2 Дараах тохиолдолд зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа үндсэн гэрээтэй байгууллагаасаа зөвшөөрөл авна. Үүнд: 13.4.2.1Ажилтан үндсэн ажил олгогчтой онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулсан, 13.4.2.2Үндсэн ажил олгогчтой ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, эсхүл зах зээлд өрсөлддөг аж ахуйн нэгж, байгууллагад ажиллах бол, 13.4.3 Хөдөлмөрийн гэрээнд заасан бусад нөхцлүүд 14. ИЛҮҮ ЦАГ 14.1 Ажилтан үндсэн үүрэгт ажлаа цагтаа багтаан хийж гүйцэтгэхээс илүү цагаар ажилласан бол илүү цагаар ажилласан тооцохгүй. 14.2 Сургуулийн нэрмэжит олимпиад, сургалт, хүмүүжлийн төлөвлөгөөт ажил, цаг үеийн шаардлагатай ажлын үеэр илүү цагаар ажиллуулахаар сургуулийн захиргаанаас нийтэд зарласнаас бусад тохиолдолд багш, ажилтан, ажилчин нь өөрийн ажлыг яаралтай эсэхийг тогтоож, удирдах албан тушаалтанд танилцуулан илүү цагаар ажиллах зөвшөөрөл хүснэ. 14.3 Холбогдох албан тушаалтан нь уг ажлыг үнэхээр яаралтай гэж үзвэл захиралд уламжлан зөвшөөрөл авсны дараа ажиллуулж, энэ тухай угтах үйлчилгээний ажилтан, жижүүрт тэмдэглүүлнэ. 14.4 Угтах үйлчилгээний ажилтан болон жижүүрийн ажилчин нь илүү ажилласан цагийг бүртгэлд үнэн зөв тэмдэглэнэ. 14.5 Ажлын үр дүн чанараас хамаааран удирдах ажилтан, багш нарын хичээл заасан илүү цагийн хөлсийг 15,000-20,000 төгрөгөөр тооцно. Удирдах ажилтнууд 7 хоногт 8 цаг хүртэл илүү цагийн хичээл заахыг зөвшөөрнө. 14.6 Ажлын шаардлагаар илүү цагаар ажилласан ажилтанг нөхөж амраах тохиолдолд амралттай
үеийн цалинг ажилласнаар тооцон олгоно. Нөхөж амраагаагүй тохиолдолд илүү цагаар ажилласанд тооцож хөлсийг ХтХ-ийн дагуу 1.5 дахин нэмэгдүүлж олгоно. 14.7 Ажилтан албан үүргийн дагуу гадаад улс, хөдөө орон нутагт томилолтоор ажиллах үед ажилласнаар тооцох бөгөөд харин илүү цаг тооцохгүй. 14.8 Илүү цагийг хуурамчаар тэмдэглэх, ажиллаагүй цагийг ажилласнаар бичих, цагийн бүртгэлийн хяналтгүй цалин олгох, гарын үсэг зурсан холбогдох албан тушаалтан, ажилтан, ажилчдад дараах арга хэмжээ авна. 14.8.1 Амаар сануулга өгөх 14.8.2 Бичгээр сануулга өгөх 14.8.3 Ажлаас халах 15. ЭЭЛЖИЙН АМРАЛТ 15.1 Ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш зургаан сар ажилласан бол түүнд ээлжийн амралт эдлэх эрх үүснэ. 15.2 Ээлжийн амралтыг ажилтны болон удирдлагын санаачлагаар хэсэгчлэн авч болно. Ээлжийн амралтын хугацааг хэсэгчлэн авч байгаа тохиолдолд хамгийн эхний амралтаар амралтын мөнгийг бодож олго бөгөөд ээлжийн амралтаа авч байгаа ажилтны тасралтгүй амралтын үргэлжлэх хугацаа нь ажлын 10-н өдрөөс доошгүй байна. 15.3 Ажилтан ажлаас чөлөөлөгдөх тохиолдолд ажилласан хугацаанд ногдуулж ээлжийн амралтын олговрын тооцоог шилжүүлж буй компаниас хийж дуусгасан байна. 15.4 Ажлын бүтэн бус цагийн ажилтанд тухайн ажлын жилд нийт ажилласан цагийг нь тооцож, ногдох ээлжийн үндсэн болон нэмэгдэл амралт олгоно. 15.5 Багш нар хичээлийн жил дуусгавар болж байгаа үе буюу жил бүрийн 6-р сарын 15-наас эхлэн ээлжийн амралт эдэлж болно. Цаг үеийн шаардлагаар дээрх хугацаанд өөрчлөлт орж болно. 15.6 Ажилтан, ажилчдын ээлжийн амралтын хуваарийг оны эхэнд хүний нөөцийн менежер гаргаж, амралтын тушаалыг Захирал гаргана. 15.7 Багш, ажилтан, ажилчид нь ээлжийн амралт эхлэхээс ажлын 5 хоногийн өмнө “Тойрох хуудас”-ыг зохих албан тушаалтнаар “тооцоогүй” болохыг бичүүлж гарын үсэг зуруулсан байна. Албан тушаалтны гарын үсгийг хуурамчаар үйлдэх, засварласан тохиолдолд захиргааны хариуцлага хүлээнэ. 15.8 “Тойрох хуудас”-нд “тооцоотой” буюу гарын үсэг зурагдаагүй бол амралтын цалинг олгохгүй бөгөөд хүлээгдэж байгаа хоног нь амралтын хоногт тооцогдоно. 15.9 Ээлжийн амралтын хоногийг тооцохдоо ажилд анх орсон буюу хөдөлмөрийн гэрээ хийж, захирлын тушаал гарсан өдрөөс эхлэн тооцно. 16. ЧӨЛӨӨ ОЛГОХ 16.1 Ар гэрийн гачигдалд олгох чөлөө 16.1.1 Багш ажилтан, ажилчдын ойрын төрлийн хамаатан /ажилтны болон түүний эхнэр/нөхөр/-ийн эцэг эх, эмээ, өвөө, ах, эгч, хүүхдүүд, ач, зээ, хойд эцэг, эх түүний хүүхдүүд болон өргөж авсан/ хэн нэгэн нас барсан тохиолдолд ажлын 5 хоногийн цалинтай чөлөө олгоно. 16.1.2 Хэрэв ажилтан нь ажлын 5 хоногоос илүү чөлөө нэмж олгох хүсэлт гаргавал жилийн ээлжийн амралтын хоногоос хасаж тооцож болно. 16.2 Хувийн зорилгоор цалингүй чөлөө авах 16.2.1 Ажилтан чөлөө авах хүсэлтээ урьдчилан Сургуулийн захиргаа, Сургалтын алба, Сургалтын менежерүүдэд албан ёсоор чөлөө авах хуудсаар уламжлана. 16.2.2 Доор дурдсан шалтгаануудаар цалингүй чөлөө олгож болно. ✔ Хувийн шугамаар сургалтад явах ✔ Ар гэрт тохиолдсон гэнэтийн шалтгаанууд/түймэр, ус алдалт гэх мэт/ ✔ Цэргийн алба ✔ Гэр бүлийнхнээ асрах/Эцэг, эх, хүүхэд, ойрын хамаатнууд өвдөх/ 16.2.3 Шууд удирдлага 3 хүртэлх өдрийн цалингүй чөлөө олгоно. Энэ нь хичээлийн жилд 2 хүртэл байна. 16.2.4 Ажлын 3 өдрөөс дээш хоногийн чөлөөг захирал олгох ба энэ тухай өргөдөлд цохолт хийснээр чөлөө авсан гэж тооцно. 16.2.5 Ажилтан оройн сургууль, дамжаанд суралцаж байгаа бол захирлаас зөвшөөрөл авах бөгөөд ажиллах цагийн хуваарийг харьяалах албаны дарга гаргаж захирлаар батлуулна. 16.2.6 Чөлөөтэй байсан хугацааг ажилтантай зөвшилцөж ээлжийн амралтаас хасан тооцож болно.
16.2.7 Ажилтан нь “Чөлөөний хуудас” маягтыг 2 хувь бөглөх бөгөөд харьяалагдах албаны дарга нар, удирдах ажилтанд хүсэлтийг бичгээр гаргана. “Чөлөөний хуудас” маягтад чөлөөтэй байх хугацаа, ажилд эргэж ирэх хугацаа зэргийг тодорхой дурдана. “Чөлөөний хуудсыг” 2% бөглөж 1%- ийг нгтлан бодогчид, 1%-ийг хүний нөөцийн менежерт өгнө. 16.2.8 Ажилтны урт хугацааны чөлөө хүссэн өргөдлийг харьяа албаны дарга нар хянаж, цагийн хуваарьт өөрчлөлт хийх боломжтой эсэх талаар судалгаа хийж, захиралд уламжлана. 16.2.9 Урт хугацааны чөлөө авсан ажилтанд ажилд орохоос 1 сарын өмнө сургуулийн захиргаанд мэдэгдэнэ. 16.3 Жирэмсний болон эцгийн чөлөө 16.3.1 Ажилтан Хөдөлмөрийн тухай Хуулийн 104-р зүйлд заасны дагуу жирэмсний болон амаржсаны амралт болон тэтгэмж авах эрхтэй. 16.3.2 Ажилтан хүүхэд асрах чөлөөг ХтХ-ийн 103, 105, 106-д заасны дагуу эдлэх эрхтэй. 16.3.3 Ажилтан ажилд орох тухайгаа сургуулийн захиргаанд ажилд орохоос нэг сарын өмнө мэдэгдэнэ. Энэ мэдэгдлийн дагуу сургуулийн захиргаа тухайн хүний албан тушаалд түр ажиллаж байгаа ажилтан, ажлын хуваарьт зохицуулалт хийнэ. 16.3.4 Ажилтныг жирэмсний амралтаа авахаас нэг сарын өмнө албан тушаалд нь орлон ажиллах хүнийг томилж дагалдан суралцуулна. 16.3.5 Нягтлан бодогч нь ажилтанд хуулийн дагуу тэтгэмж бодож олгоно. 16.3.6 Хэрэв жирэмсний чөлөө авсан ажилтан бүр мөсөн ажлаасаа чөлөөлөгдөхийг хүсвэл ажлаас гарах өргөдлөө сургуулийн захиргаанд албан ёсоор өгч, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоно. 16.3.7 Эхнэр нь хүүхэд төрүүлсэн тохиолдолд ажилтан ажлын 5 өдрийн цалинтай болон өөрөө хүсвэл нэмэлт 2 хоногийн цалингүй чөлөө авч болно. Энэ чөлөө нь эх болон хүүхдийг асрахад зориулагдана. 16.3.8 Эхнэр нь хүүхэд төрүүлсэн ажилтан “Чөлөөний хуудас”-ыг бөглөж харьяа албаны дарга нар, захирлаар гарын үсэг зуруулж захиргаа, санхүүгийн алба хүний нөөцөд өгнө. 16.4 Өвчний чөлөө 16.4.1 Хэрвээ ажилтан өвчний улмаас чөлөө авахыг хүсвэл чөлөө авах хэсэгт заасны дагуу харьяалагдах албаны дарга, удирдах ажилтануудад мэдэгдэж, зохих журмын дагуу чөлөө авна. 16.4.2 Ажилдаа буцаж орсон өдөртөө эмчийн магадлагааг нягтлан бодогчид өгнө. Нягтлан бодогч нь эмчийн магадлагаа чөлөө авсан хугацаатай таарч байгаа эсэхийг шалгасны дараа захиргаа, санхүүгийн албанд өгнө. Цагийн бүртгэлд өвчний тухай тэмдэглэгээ хийнэ. 16.4.3 Хуурамчаар эмчийн магадлагааг бүрдүүлсэн, өвчний чөлөө авсан боловч холбогдох баримтыг бүрдүүлээгүй бол ажил тасалсан гэж үзэж дараах арга хэмжээ авна. ✔ Амаар сануулга өгөх ✔ Бичгээр сануулга өгөх ✔ Халах хүртэл арга хэмжээ авна 17. ЦАЛИН ХӨЛС, УРАМШУУЛАЛ 17.1 Ажилтны үндсэн цалинг мэргэжил ур чадвар, ажлын байрны онцлог, инфляцын түвшингээс хамаарч ялгаатайгаар хөдөлмөрийн зах зээл дэх цалингийн түвшинтэй уялдуулан үндсэн цалинг тогтоож мөрдөнө. 17.2 Хөдөлмөрийн хөлсийг Хөдөлмөрийн гэрээний төрлөөс хамааруулан цагаар, хийснээр болон бусад хэлбэрээр олгож болно. 17.3 Хөдөлмөрийн хөлсийг сард 2 удаа буюу сар бүрийн 10, 25-нд тогтмол олгоно. 17.4 Сар бүрийн 10, 25-н өдөр нь бүх нийтээр амрах амралтын өдөр таарч байвал өмнөх ажлын өдөр нь хөдөлмөрийн хөлсийг олгож болно. 17.6 Сургуулийн зүгээс багш, ажилчдын үр дүн, ажил гүйцэтгэлээс үл хамаарч тогтвор суурьшилтай ажиллаж байгаа багш, ажилчдад жил бүр үндсэн цалин дээр нэмэгдэл урамшуулал олгоно. Урамшуулалыг дараах үзүүлэлтээр олгоно. Үүнд: 17.6.1 3 хүртэлх жил тогтвор суурьшилтай ажилбал үндсэн цалингийн- 5% 17.6.2 6 хүртэлх жил тогтвор суурьшилтай ажилбал үндсэн цалингийн- 8% 17.6.3 9 хүртэлх жил тогтвор суурьшилтай ажилбал үндсэн цалингийн- 9% 17.7 Ажилтанд тухайн хугацаанд олговол зохих цалин хөлсний бүрэлдэхүүн, суутгалын хэмжээ, түүний үндэслэл, олгосон цалин хөлсний хэмжээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ. 17.8 Нэмэгдэл хөлс
17.8.1 Ажил мэргэжлийн онцлогоос хамааран ажилтныг илүү цагаар, түүнчлэн нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдөр ажиллуулсан бол уг ажилтантай тохиролцсоноор нөхөж амраах, эсхүл нэмэгдэл хөлсийг ХтХ-д заасны дагуу тооцож олгоно. 17.8.2 Ажилтанг шөнийн цагаар ажиллуулсан тохиолдолд нөхөн амраана. Нөхөн амруулаагүй бол ажилласан хугацааны цалин хөлсийг ХтХ-д заасны дагуу тооцож олгоно. 17.8.3 Ажлын бүтэн бус цагийн ажилтанд нэмэгдэл хөлсний тухай хууль дүрэм нэгэн адил хамаарна. 17.9 Шагнал урамшуулал 17.9.1 Сургуулийн багш, ажилтан, ажилчдын ажлыг дүгнэж, эрхэлсэн ажилдаа тодорхой амжилт гаргасан хүмүүсийг сургуулийн захиргаа шагнаж урамшуулна. 17.9.2 Багш, сурагчид төрийн захиргааны төв байгуулагаас зохион байгуулсан улсын чанартай тэмцээн уралдаан, тэмцээнд амжилт үзүүлсэн тохиолдолд дараах үзүүлэлтээр шагнаж, урамшуулна. Олимпиад Үндсэн Амжилт уралдаан,тэмцээний цалингийн Давтамж/сар/ ангилал /хувь/ Дүүрэг 10 1 Багийн амжилт Нийслэл 20 2 Улс 30 2 Олон улс 50 3 Дүүрэг 10 1 Хувийн амжилт Нийслэл 20 2 Улс 30 2 Олон улс 50 3 17.9.3 Хөдөлмөрийн амжилт гаргаж, тогтвортой, бодит үр дүнтэй бүтээлч, санаачлагатай ажилласан багш, ажилтныг Боловсрол Соёл Шинжлэх ухааны Яам, Засгийн газрын болон төрийн дээд байгууллагаас шагнуулахаар зохих журмын дагуу тодорхойлно. 17.9.4 Холбогдох дээд байгууллагын шагналаар шагнуулахаар тодорхойлсон хүний материалыг тухайн оны 6, 9 дүгээр сарын 10-ны дотор Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийслэлийн Боловсролын газарт хүргүүлсэн байна. 17.9.5 Сургуулийн захиргаа, сургалтын албатай хамтран ажилдаа амжилт гаргаж, шинийг санаачлан компанийн ашигт ажиллагааны түвшинг нэмэгдүүлж, үнэнч шударга ажилласан нийт багш, ажилчдын бодит ажлын үр дүнг Хичээлийн жилийн эцэст тусгай болзлоор дүгнэн шалгаруулж, шалгарсан багш, ажилчдыг хамт олны өмнө сайшааж, тухайн жилд 6 хүртэлх хүнийг тус бүр 15 сая төгрөгөөр шагнаж, урамшуулна. 17.9.6 Холбогдох эрх зүйн актад заасан хугацаагаар докторын зэрэг горилогчийн чөлөө эдлэх бололцоог бүрдүүлнэ. 17.9.7 Гадаад болон дотоодод хувийн зардлаар түр сургалтад оролцогч нарт төгссөнийх нь дараа суралцсан байгууллагынх нь тодорхойлолтын үндсэн дээр 200,000/Хоёр зуун мянган/ төгрөгнөөс хэтрүүлэхгүйгээр сургалтын төлбөрийн дэмжлэгийг сургууль олгож болно. 17.9.8 Багшийн мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд чиглэсэн тусламж нь сургуулийн үйл ажиллагаанаас олсон орлогоос жилд 4,000/Дөрвөн мянга/ ам.доллараас хэтрэхгүй байна. 17.9 Тэтгэмж, тусламж, олговор № Тэтгэмжийн төрөл Тэтгэмж олгох Цалинтай Бүрдүүлэх мөнгөн дүн чөлөөний материал хоног 1. Ажилтан анх удаа хуримаа 500,000 /Таван Ажлын 4 өдөр Гэрлэлтийн хийх зуун мянга/ баталгаа, ажилтны өргөдөл 2. Ажилтан/эхнэр нь амаржиж 300,000 /Гурван Ажлын 5 өдөр Хүүхдийн төрсний хүүхэдтэй болсон зуун мянга/ гэрчилгээ, ажилтны өргөдөл 3. Үндсэн ажилтны эхнэр/нөхөр, 500,000 /Таван Ажлын 5 өдөр Ажилтны өргөдөл хүүхэд нас барсан тохиолдолд зуун мянга/ болон бусад холбогдох баримт
4. Үндсэн ажилтны өөрийн эцэг, 450,000 /Дөрвөн Ажлын 5 өдөр Ажилтны өргөдөл эх, ах, эгч, дүү нас барсан зуун тавин мянга/ болон бусад тохиолдолд холбогдох баримт 5. Үндсэн ажилтны эмээ, өвөө, 300,000 /Гурван Ажлын 3 өдөр Ажилтны өргөдөл хадам ээж, хадам аав нас зуун мянга/ болон бусад барсан тохиолдолд холбогдох баримт 6. Үндсэн ажилтан нас барах Захирлын Холбогдох баримт, шийдвэрээр бичиг 7. Үндсэн ажилтан эрүүл мэнд Захирлын 1 сараас Холбогдох баримт, муудах, эмчлүүлэх шийдвэрээр дээшгүй бичиг хугацаанд 8. Үндсэн ажилтны эхнэр/нөхөр, Ажлын 3 өдөр Холбогдох баримт, үр хүүхэд эрүүл мэнд муудах, бичиг эмчлүүлэх 9. Дотооддоо боловсролын Холбогдох баримт, чиглэлээр докторын зэрэг бичиг горилогч нарт өөрсдийнх нь хүсэлтийг үндэслэн сургалтын төлбөрийн 30 хүртэлх хувийг төлж болно. 10 Өндөр настны тэтгэвэртээ гарч Холбогдох бичиг байгаа багш, ажилтан нь 5 баримт дээш жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажилласан бол ажилласан хугацааны нийт сарыг нэг сарын 100,000 төгрөгөөр тооцон олгоно. 17.10 Ажил олгогчоос үл шалтгаалан гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4.1.2-т заасан аюулт үзэгдэл, эрх бүхий төрийн байгууллагын шийдвэрийн улмаас, эсхүл ажилтнаас үл шалтгаалах сул зогсолтын хугацаанд түүнийг өөр ажилд шилжүүлэх боломжгүй бол ажилтанд үндсэн цалингийнх нь 60-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний олговор олгоно. 18. СУРГУУЛИЙН ӨМЧ ХӨРӨНГӨД ХАНДАХ ХАНДЛАГА 18.1 Сургуулийн сургалтын хөтөлбөр, тоног төхөөрөмж, ширээ сандал зэрэг эд зүйлс, сургалтад хэрэглэх материал, үзүүлэн таниулах материал, багшийн боловсруулсан тест, сургалтын онцлогт зориулан бэлтгэсэн ном, сурах бичиг, уншлагын ном, номын фонд, хувилсан материал зэрэг нь бүгд сургуулийн өмч хөрөнгө болно. 18.2 Ажилтан нь сургуулийн өмч хөрөнгийг хамгаалах болон ажлын зорилгоор зүй зохистой ашиглана. Ажилтан нь өмч хөрөнгийг зүй бусаар хэрэглэх, үрэгдүүлэх, алдагдахаас сэргийлж, хамгаална. 18.3 Ажилтан санаатай болон санамсаргүй үйлдлээр “Сингапур скүүл оф Монголиа” сургуулийн өмч хөрөнгөд хохирол учруулахыг хориглоно. 18.3.1 Ажилтан өөрийн бурууугаас өмч хөрөнгөд учруулсан хохирлыг 100% хариуцна. 18.3.2 Бусдын эд хөрөнгөд зөвшөөрөлгүй халдахыг хориглоно 18.3.3 Сургуулийн өмч хөрөнгийг зөвхөн сургалтын орчинд ажлын хүрээнд ашиглана. 18.3.4 Сургуулийн өмч хөрөнгийг албан шаардлагаар сургалтын анги, танхимаас зөөх, гадагш гаргах тохиолдолд Захиргаа, санхүүгийн албанаас зөвшөөрөл авсан байна. Энэ тухай сургуулийн жижүүр, угтах үйлчилгээний ажилтанд тэмдэглүүлсэн байна. 18.4 Сургууль дотор эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг тухайн эд хөрөнгийг хариуцсан ажилтны зөвшөөрөлтэйгээр хийнэ. Нэмэлт: Хэрэв ажилтан сургуулийн эд хөрөнгийг хулгайлсан, идэж шамшигдуулсан нь баримтаар нотлогдвол хуулийн байгууллагад хандах ба ажлаас хална. 19. СИНГАПУР СКҮҮЛ ОФ МОНГОЛИА СУРГУУЛИЙН МЭДЭЭЛЛИЙН НУУЦ 19.1 Байгууллагын нууц гэдэг нь Байгууллагын үйл ажилгааны онцлогтой холбоотой шударга өрсөлдөөнт зах зээл, давуу талаа хамгаалах зорилгоор нууцалсан, задруулбал хууль ёсны ашиг сонирхолд нь хор уршиг учруулж болох мэдээлэл, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ.
19.2 Сургуулийн нууц мэдээлэлд компаний мэдээлэл, хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, сургуулийн бизнес, стратеги төлөвлөгөө, санхүүгийн тоо баримт, суралцагчийн хууль ёсны асран хамгаалагчдын мэдээллийн сан, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, сургалтын арга барил, технологи, шалгалтын материал, гарын авлага, сургалтын төлбөрийн хэмжээ, гадаад дотоод гэрээ, хэлцлүүд зэрэг орно. 19.3 Ажилтан нь ажиллах хугацаандаа болон ажлаас гарснаас хойш нууц мэдээллийг аль ч хэлбэрээр гадагш гаргахыг хориглоно. 19.4 Сургуулийн хэмжээнд нууц мэдээллийг ажил хэргийн шугамаар мэдэх ёстой ажилтанд ил байлгаж болно. 19.5 Ажилтан нь хуулийн дагуу эрх олгогдсон байгууллага, тэдгээрийн ажилтанд Захирлын зөвшөөрөлтэйгээр нууц мэдээллийг танилцуулж болно. 19.6 Захирлын зөвшөөрөлгүйгээр сургуулийн үйл ажиллагааны талаарх аливаа нэгэн сурвалжилга, ярилцлагыг радио, телевиз, хэвлэл мэдээлэл, интернэт гэх мэт мэдээллийн сувгуудаар цацахыг хориглоно. 19.7 Аливаа мэдээллийн нууц эсэх талаар эргэлзэж байгаа бол ажилтан нь өөрийн удирдах албан тушаалтанд хандана. 20. СУРАГЧДЫН УНАА 20.1 Сургуулийн нийгмийн ажилтан нь автобус явах график, цагийн хуваарийг гаргана. Сургуулийн захиргаа автобусны явах цагийн хуваарь, чиглэл, үйлчлүүлэх сурагчийн тоо зэргийг харгалзан үзэж Захирал батална. 20.2 Батлагдсан чигийг өөрчлөх шаардлагатай бол сургуулийн захиргаа нь автобусны жолоочтой зөвлөлдөж шийднэ. 20.3 Жолооч өөрийн дураар чиглэл өөрчлөхийг хориглоно. Автобусны жолооч батлагдсан маршрут болон цагийн хуваарийн дагуу явах ба зорчигчдын аюулгүй байдлыг хариуцах үүрэгтэй. 20.4 Сургуулийн бүх суралцагч, эцэг эхэд автобусны маршрут, цагийн хуваарийг урьдчилан танилцуулсан байна. 20.5 Суралцагчийн хууль ёсны төлөөлөгч автобусаар үйлчлүүлэх суралцагчийн төлбөрийг урьдчилан төлсний дараа Захиргаа, санхүүгийн алба уг суралцагчийн нэр, суух зогсоол зэргийг зохих маршрутын автобусны жолоочид өгнө. 20.6 Жолооч нь буудалд суух, буух хүүхдийг бүртгэж, үйлчлэхдээ цаг хугацаа, хүлээн авсан хүнийг бүртгэнэ. Ачаалал багатай, хүүхдийн тоо цөөхөн тохиолдолд багш, ажилчдыг тээвэрлэхийг зөвшөөрнө. Энэ тухай багш, ажилчдын судалгааг урьдчилан гаргаж мэдээлсэн байна. 20.7 Маршрутыг хичээл орох цагаас 10 минутын өмнө сурагч сургуульдаа ирсэн байхаар тооцож хийнэ. 20.8 Жолооч нийтийн тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг даган мөрдөж, хүүхэд тээвэрлэж байгаагаа байнга анхаарч ажиллана. 20.9 Жолооч хүндэтгэх шалтгаанаар цагийн хуваариас хоцрох, ажлаа хийж чадахгүй тохиолдолд удирдах албан тушаалтанд мэдэгдэж, зохих арга хэмжээ авч зохицуулалт хийж болох бөгөөд энэ тухайгаа сургуулийн захиргаанд заавал мэдэгдсэн байна. 20.10 Автобусны жолооч ажлын өдөр бүр тогтсон чиглэл цагийн дагуу суралцагчдад үйлчилнэ. 20.11 Жолоочийн ажилд саад болсон, бусдыгаа үл хүндэтгэсэн суралцагчийн нэрийг сургуулийн захиргаанд мэдэгдэнэ. 20.12 Суралцагч бүр суудлын бүсийг хийсний дараа жолооч хөдөлгөөнд оролцоно. 20.13 Жолооч нь өглөө, орой сурагчдыг тээвэрлэхдээ сурагчийн ирц, өдөр явсан замын тэмдэглэл хөтлөх бөгөөд түүнийг баталгаажуулсан гарын үсэг бүхий хүснэгтийг бөглөх ёстой. 20.14 Сурагчдыг ангийн болон хариуцсан багшаас хүлээн авч автобусанд суулгаад заавал эцэг эх асран хамгаалагчдад хүлээлгэж өгнө. 20.15 Ирцийн хүснэгтийг сарын эцэст тооцоо хийх баримт болгон санхүүд өгнө. 20.16 Сургуулийн захиргаа сурагчдын нийтийн зугаалга, аялал болон бусад арга хэмжээнд автобусаар үйлчлүүлэх шаардлага гарвал урьдчилан жолоочид мэдэгдсэн байна. 21. САХИЛГЫН ШИЙТГЭЛ НОГДУУЛАХ ҮНДЭСЛЭЛ 20.1 ХДЖ зөрчсөн ажилтанд зөрчлийн шинж байдал, компанид учруулсан хор уршиг, хохирлыг харгалзан ХтХ болон ХДЖ-д заасан сахилгын шийтгэлийг ногдуулна. 20.2 Компанид учирсан хохирлын хэмжээг биет болон биет бус хөрөнгийн нягтлан бодох бүртгэлийн тайлан тэнцлийн өртгөөс элэгдэл, хорогдлыг хасаж бодит хохирлоор тооцно.
20.3 Ажилтанд ногдуулсан сахилгын шийтгэл нь компанид учруулсан биет болон биет бус хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй. 20.4 Зөрчил гаргасан, ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, харилцааны доголдол болон бусад зохисгүй үйлдэл гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна. Үүнд: 20.4.1 Өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах; 20.4.2 Нийт ажилтанд нь зарлах хэлбэрээр нээлттэй сануулах; 20.4.3 Хөдөлмөрийн хөлсийг 20 хүртэл хувиар, 3 хүртэл сарын хугацаатай бууруулах; 20.4.4 Албан тушаал бууруулах 20.4.5 Аж ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг цуцлах. 20.5 Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчилд дараах зөрчлийг ойлгоно. Үүнд: 20.5.1 Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй; 20.5.2 Ажлын байранд, ажлын цагаар, албан үүргээ гүйцэтгэж явахдаа согтууруулах ундаа, мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсэн, эсхүл ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэж ирсэн; 20.5.3 Хуанлийн нэг сарын хугацаанд ажлын 3 өдөр ба түүнээс дээш өдөртэй тэнцэх хугацаагаар ажил тасалсан; 20.5.4 Бизнесийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөхүйц мэдээлэл түгээсэн; 20.5.5 Байгууллагын эсхүл ажилтны болон хэрэглэгчийн хувь хүний нууцыг хууль бусаар ашигласан, задруулсан, түгээсэн; 20.5.6 Байгууллагын тэмдэг, хэвлэмэл хуудсыг албаны бус зорилгоор, эсвэл хувьдаа ашигласан; 20.5.7 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг зөрчсөнөөс хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учирсан, эсвэл хохирол учрахаар нөхцөл байдал бий болгосон; 20.5.8 Энэ журамд заасан болон нийтээр баримталдаг компанийн ёс зүйн дүрмийг зөрчсөн; 20.5.9 Удирдах албан тушаалтан болон шууд удирдлагын өгсөн үүрэг даалгавар, томилогдсон ажлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй; 20.5.10 Өөрт олгогдсон эрх мэдлийг хэтрүүлэн, эсхүл гуйвуулан ашигласан, байгууллагын үйл ажиллагаанд саад учруулахуйц аливаа үйл ажиллагаа явуулсан; 20.5.11 Өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас байгууллагын эд хөрөнгөд хохирол учруулсан; 20.5.12 Дэг журам, сахилга хариуцлага дээшлүүлэхээр гаргасан удирдлагын шийдвэрийг биелүүлээгүй; 20.5.13 Бусдын нэр хүндийг гутаасан, хэл ам болон бичгээр доромжилсон, хуулиар хориглосон бусад үйл ажиллагаа явуулсан; 20.5.14 Сахилгын зөрчлийг ажилтны удирдлага, Хүний нөөцийн менежерийн санаачлагаар эсхүл зөрчил гарсан талаар гомдол мэдээллийн дагуу шалгаж, шийдвэрлэнэ. 20.5.15 Сахилгын зөрчлийг Хүний нөөцийн менежер удирдан бүртгэх ба үүнд дараах ажиллагаа орно: 20.5.15.1 Зөрчил гаргагч болон зөрчлийг гэрчлэх бусад этгээдээс тайлбар, тодорхойлолт заавал авах бөгөөд шаардлагатай гэж үзвэл фото зураг, видео бичлэг зэргээр нотлох баримт хавсаргана; 20.5.15.2 Зөрчлийг саналын хуудсаар шууд удирдах албан тушаалтнаас авна. /Хавсралт .... / Зөрчил гаргагчид зөрчлийн санал хуудсыг танилцуулж, гарын үсэг зуруулах ба хэрэв зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй бол хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай үндэслэлийг бичүүлж, гарын үсэг зуруулна. 20.5.15.3 Сахилгын шийтгэл ногдуулах төслийг Хүний нөөц бэлдэх бөгөөд байгууллагын Сургалтын алба, Захиргаа, Санхүүгийн албаар заавал хянуулна. 20.6 Сануулах шийтгэл 20.6.1 Компаниас өөрт хариуцуулан өгсөн хугацаатай болон ажлын байрны тодорхойлолт дээр заасан албан үүргээ биелүүлээгүй, хайнга хандсан; 20.6.2 Ажилтан компанид мөрдөгдөж байгаа харъяалах газар, алба, хэлтсийн журмыг зөрчсөн;
20.6.3 Албан ажлын хүрээнд хэрэглэж байгаа бичиг баримт, материал зохих журмын дагуу хадгалж хэрэглээгүй, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд; 20.6.4 Ажлын байран дээр удирдах, удирдуулах ёсыг баримтлаагүй; 20.6.5 Төлбөр тооцооны баримтыг нуун дарагдуулсан эсхүл гүйлгээг санаатайгаар саатуулсан; 20.6.6 Бүх ажилчид энэхүү журмын дагуу ажил хүлээлцэхдээ Тойрох хуудсыг бөглөхгүй орхих мөн дэс дарааллын дагуу бус түрүүлж гарын үсэг зурж тооцоо нийлсэн тохиолдолд; 20.6.7 Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шууд удирдлагадаа мэдэгдэлгүй сард ажлын 8 хүртэл цагаар ажил тасалсан тохиолдолд. 20.7 Хөдөлмөрийн хөлсийг 20 хүртэл хувиар, 3 хүртэл сарын хугацаатай бууруулах 20.7.1 Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шууд удирдлагдаа мэдэгдэлгүй сард ажлын 17-23 цаг хүртэлх хугацаагаар ажил тасалсан тохиолдолд; 20.7.2 Компанийн эд хөрөнгийг завшиж, шамшигдуулсан; 20.7.3 Хяналт тавих эрх бүхий албан тушаалтан газар, алба хэлтэсээс шаардсан мэдээ, мэдээллийг үнэн зөвөөр гаргаж өгөөгүй, буруу алдаатай мэдээ гаргасан үүнээс үүдэн компанид хохирол учирч болох байсан тохиолдол; 20.7.4 Алба, хэлтсийн удирдлага өдөр тутмын үйл ажиллагаагаар хангах үүргээ хэрэгжүүлээгүйгээс компанийн хэвийн үйл ажиллагаа саатсан, ачаалал нэмэгдсэн эсхүл эд хөрөнгөд хохирол учирсан; 20.7.5 Компанийн нууцын зэрэглэлтэй баримт бичгийг хадгалах, хамгаалах, журам зөрчсөн; 20.7.6 Ажилтан компанид мөрдөгдөж байгаа харъяалах газар, алба, хэлтсийн журмыг зөрчсөний улмаас компанид эдийн болон эдийн бус хохирол учирсан тохиолдолд. 20.8 Албан тушаал бууруулах 20.8.1 Алба, хэлтсийн удирдлага өдөр тутмын үйл ажиллагаагаар хангах үүргээ хэрэгжүүлээгүйгээс компанийн хэвийн үйл ажиллагаа саатсан, ачаалал нэмэгдсэн эсхүл эд хөрөнгөд хохирол учирсан /хохирлын хэмжээгээр/; 20.8.2 Мэргэжил болон ёс зүйн алдаа гаргасан нь компанид хохирол учирсан /хохирлын хэмжээгээр/; 20.8.3 Компанийн эд хөрөнгийг завшиж, шамшигдуулсан /хохирлын хэмжээгээр/; 20.8.4 Компанийн нууцын зэрэглэлтэй баримт бичгийг хадгалах, хамгаалах, журам зөрчсөн /хохирлын хэмжээгээр/; 20.8.5 Ажилтан компанид мөрдөгдөж байгаа харъяалах газар, алба, хэлтсийн журмыг зөрчсөний улмаас компанид эдийн болон эдийн бус хохирол учирсан тохиолдолд /хохирлын хэмжээгээр/. 20.9 Ажлаас халах 20.9.1 Сахилгын шийтгэлийг давтан /2 ба түүнээс дээш/ эсхүл ХДЖ болон хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан; 20.9.2 Компанийн нууцын зэрэглэлтэй мэдээ, мэдээллийг тараах, задруулах зэргээр компанийн эрх ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг бий болгосон; 20.9.3 Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шууд удирдлагадаа мэдэгдэлгүй сард ажлын 24 цаг буюу 3-аас дээш ажлын өдөр ажил тасалсан тохиолдолд; 20.9.4 Захирлын шийдвэрлэх эрх хэмжээний асуудлыг дур мэдэн шийдвэрлсэн тохиолдолд; 20.9.5 Монгол улсын хууль, тогтоомж, компанийн ХДЖ, алба, хэлтсийн ажиллах журамд заасан үүргээ биелүүлээгүй, хориглох хэм хэмжээг зөрчсөн, компанийн ёс зүйн дүрмийг зөрчсөн үйлдэл.
Search
Read the Text Version
- 1 - 21
Pages: