Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore сод эрдэм 5-р-анги-эх-бичвэр

сод эрдэм 5-р-анги-эх-бичвэр

Published by Oyuntuya Oyuka, 2021-01-31 18:07:08

Description: сод эрдэм 5-р-анги-эх-бичвэр

Search

Read the Text Version

Ерөнхий боловсролын Сод Эрдэм сурууль “Эх багш-Эх хэл” 5-р анги эх бичвэр 2021 он Бага боловсролын багш нар

Ерөнхий боловсролын Сод Эрдэм сурууль Эхийн жагсаалт 1 Б.Гантөгс Хүн болох багаасаа 2 Б.Гантөгс Түүвэр өгүүлбэр 3 Б.Гантөгс Хонь 4 Б.Гантөгс Түүвэр өгүүлбэр 5 Б.Гантөгс Адуун сүрэг 6 Э.Оюундэлгэр Зүтгэл 7 Э.Оюундэлгэр Уяа 8 Э.Оюундэлгэр 9 Э.Оюундэлгэр Хоолны дэглэм ба цусны бүлэг 10 Э.Оюундэлгэр 11 Б.Лхагвасүрэн Өгөөмөр сэтгэл 12 Б.Лхагвасүрэн Он цагийн тоолол 13 Б.Лхагвасүрэн Түүвэр өгүүлбэр 14 Б.Лхагвасүрэн Түүвэр өгүүлбэр 15 Б.Лхагвасүрэн 16 А.Сумьяабаяр Зээрийн янзага 17 А.Сумьяабаяр Хөрш өвөө 18 А.Сумьяабаяр Адасга 19 А.Сумьяабаяр 20 А.Сумьяабаяр Эмийн ургамал Дэлхийн гадарга Ус Шатар Гутал Бага боловсролын багш нар

Ерөнхий боловсролын Сод Эрдэм сурууль “Эх багш-Эх хэл” эх бичвэр Б.Гантөгс Хүн болох багаасаа Хүлэг болох унаганаасаа Эхийн алтан хэвлийгээс мэндлээд уйлж орилж, өнхөрч мөлхөж, үглэж, унаж, босож, өнхөрч мөлхөж өөд уруу зүтгэж байж л хүн болдог. Хүүхэд багаасаа яаж хүмүүжнэ яг л тийм хүн болно гэж ярьдаг. Иймд бусдын дунд эвийг хичээж, буруу зөвийг ялгах ухаанд суралцах хэрэгтэй. Хүүхдийг үлгэрлэн дагуулж, хөдөлмөрт сургаснаар сайн хүн болох суурийг тавьдаг. Бага боловсролын багш нар

Ерөнхий боловсролын Сод Эрдэм сурууль “Эх багш-Эх хэл” эх бичвэр Б.Гантөгс Түүвэр өгүүлбэр Дарханаас ирсэн дархны багш нарын бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ. Цахилгаанаа хэмнэж бай гэж гэрлийн байцаагч Гэрэлийн хэлсэн нь санагдав. Цэцэгийн ээж цэцгээ услав. Болорын бэлэглэсэн болроос аваад ирээрэй. Голын сайраар гүйлдэх хүүхдүүдийн гар хөл нь саарьтсан харагдана. Туулайн бөжин хэр хөөрхөн амьтан бэ? Нийгмийн давхаргын ялгаа ихэссээр байна. Алдартны нэр мөнхөжнө. Бага боловсролын багш нар

Ерөнхий боловсролын Сод Эрдэм сурууль Эх багш-Эх хэл” эх бичвэр Б.Гантөгс Хонь Манай монголын зонхилох мал нь хонь юм. Малчид хонио хаврын хавсарга салхитайд нөмөр газар , харин зуны халуунд уулын толгод хярд хариулдаг . Хонины нэхий дээл хүйтэн цагт аминд орно. Ийм ашигтай тустай малаа таргалуулъя. Өсгөж үржүүлж, үр хүүхдэдээ захиж өгье, даатгая. Дун цагаан хоньдоо бэлчээр сольж өсгөх нь чухал юм. Бага боловсролын багш нар

Ерөнхий боловсролын Сод Эрдэм сурууль Эх багш-Эх хэл” эх бичвэр Б.Гантөгс Түүвэр өгүүлбэрүүд Дусал ус балга ус болохын адил, дуулж сонссон бүхнээ оюун билиг, ухаан бодолдоо тунгаан бодож, хэрэглэж чадвал сая эрдэм болно. Аливааг хичээнгүйлэн суралцваас эрдэнэ болох эрдмийг сурч чадна. Газрын доорх баялаг арвин их билээ. Хүн хамт олны дунд хөгжиж, ажиллаж амьдрах эрч хүчийг авдаг. Ахмад хүмүүсийн сургаал үгийг сайтар сонсох хэрэгтэй. Бага боловсролын багш нар

Ерөнхий боловсролын Сод Эрдэм сурууль Эх багш-Эх хэл” эх бичвэр Б.Гантөгс Адуун сүрэг Монгол түмэн адуугаа мал сүргийн манлай гэж үнэлдэг. Учир нь адуу бол унахад хөнгөн, уралдахад хурдан бөгөөд сүү нь эм болдог. Малчид адуугаа багаас нь эдэлгээнд сургана. Морийг унаж эдлэхээс гадна тэрэг чарганд хөллөж зүтгэх хүч болгон ашиглана. Адууны зүс олон янз бөгөөд хээр, зээрд, хул бор, хонгор зүстэй байх нь элбэг. Сурагч багачууд малынхаа нас, зүсийг сайн мэддэг байх хэрэгтэй. Адууг нас хүйсээр нь унага, даага, шүдлэн, хязаалан, соёолон, их нас, азарга гэж ангилдаг. Бага боловсролын багш нар

Ерөнхий боловсролын Сод Эрдэм сурууль Эх багш-Эх хэл” эх бичвэр Э.Оюундэлгэр Зүтгэл Өсвөр үеийнхэнд төр засаг, сургууль, эцэг эхээр дамжуулан суралцах сайхан бололцоо нөхцөлийг олгож байна. Амьдралын цог золбоо гялалзсан өсөх насандаа эрдмийг шаргуу сурахаас эрхэм зүйл үгүй. Манай ангийн Болороо, Төрбат нар ямагт онц сурдаг. Харин Тэнүүн, Хулан нар сайн сурдаг. Сурах хүсэл сонирхолтой, багшийнхаа сургаал зөвлөгөөг сонсдог, бусдынхаа туршлагаас суралцдаг, сурагч олон. Бага боловсролын багш нар

Ерөнхий боловсролын Сод Эрдэм сурууль “Эх багш-Эх хэл” эх бичвэр Э.Оюундэлгэр Уяа Монгол малчин ардын дунд байнга хэрэглэгддэг төрөл бүрийн уяа байдгийг бид мэднэ. Үзүүрээс нь татангуут тайлагдахаар уяаг хөвөрхий уяа гэнэ. Харин тайлагдахааргүй уяаг занги уяа гэнэ. Хөврөх үзүүргүй ингэж занги уяхыг тооно туших гэдэг. Тайлагдахааргүй мөртлөө нэг үзүүрээс нь татахад улам чангарах уяаг гүйх гогцоо гэнэ. Өвөг дээдэс маань тус бүр нь онцлог зориулалттай олон уяа зохиожээ. . Бага боловсролын багш нар

Ерөнхий боловсролын Сод Эрдэм сурууль “Эх багш-Эх хэл” эх бичвэр Э.Оюундэлгэр Хоолны дэглэм ба цусны бүлэг Хоолны дэглэм барихад цусны бүлэг харилцан уялдаатай байдаг. Учир нь энэхүү уялдаа холбооны хооронд ямар нэг зөрчил үүссэнээс хүний биед өвчний эх үүсвэр илэрдэг. Эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг хүнсний зарим бүтээгдэхүүн тухайн хүний цусны бүлэгтэй тохирдоггүй байна. Хэрэв та өөрийнхөө цусны бүлгийг мэддэг бол хүнсний ямар бүтээгдэхүүн хэрэглэж болох талаар мэдэж аваарай. Бага боловсролын багш нар

Ерөнхий боловсролын Сод Эрдэм сурууль Эх багш-Эх хэл” эх бичвэр Э.Оюундэлгэр Өгөөмөр сэтгэл “Тэнхлүүн явахад тэмээгээр туслахаар тэвдэж явахад тэвнээр тусал” гэж өвөг дээдэс маань сургадаг. Энэ үгийн утга яасан агуу юм бэ? Монгол хүмүүний сэтгэл яасан ч уужим юм бэ? Манай нутгийн хоёр залуу цахим сүлжээгээр нутгийнхантайгаа холбогдож, энэ айхтар өвчний үед амьдарлын бэрхшээлтэй байгаа хотынхондоо туслах хөдөлгөөн өрнүүлжээ. Энэ хөдөлгөөнд нутгийнхан маань өөрт байгаа бүхнээ бэлэглэн дэмжиж оролцсон байна. Юутай сайхан сэтгэл вэ? Бага боловсролын багш нар

Ерөнхий боловсролын Сод Эрдэм сурууль Эх багш-Эх хэл” эх бичвэр Э.Оюундэлгэр Он цагийн тоолол. Хүн төрөлхтөн олон мянган жилийн хөгжлийнхөө явцад цаг хугацааг янз бүрийн аргаар тоолж ирсэн юм. Наран, саран, одон мичдийн явдлыг шинжлэн мэдэх ухааныг зурхайн ёс гэдэг. Нарны явдлыг баримтлан жилийн сар, өдрийг тоолох ёсыг аргын улирлын тоолол гэдэг. Сарын явдлыг баримтлан жилийн сар, өдрийг тоолох ёсыг билгийн улирлын тоолол хэмээдэг. Бага боловсролын багш нар

Ерөнхий боловсролын Сод Эрдэм сурууль Эх багш-Эх хэл” эх бичвэр Б.Лхагвасүрэн Түүвэр өгүүлбэр Биндэрьяа, Сүндэрьяа нар харьяа дүүргийнхээ айлаар явж сурталчилгаа, сурвалжилга хийв. Сайрын чулуугаар тоглосоор гар нь саарьтжээ. Адвьяа, Сахьяа хоёр борви бохисхийлгүй хөдөлмөрлөсөөр мал сүргээ онд мэнд оруулсныг магтууштай. Батын хэлсэнчлэн ирээдүйн суу билигтнийг бэлгэдлийн Цагаригаар тоглодог, дугариг царайтай, гоолиг бүсгүйн амирлангуй харцыг бүгд бахадна. Бага боловсролын багш нар

Ерөнхий боловсролын Сод Эрдэм сурууль Эх багш-Эх хэл” эх бичвэр Б.Лхагвасүрэн Түүвэр өгүүлбэр Туулайн бөжин хэр хөөрхөн амьтан бэ дээ? Бүлтгэс, бүлтгэс хийж бут сондуулын цаагуур дэгдэн орох нь бүр ч хөөрхөн. Цахилдгийн цэнхэр цэцэг цоморлогоо нээжээ. Санаачилгатай сайн сурагчдын авьяас билгийн охь ундарч байхыг бэлгэдэн энэхүү номыг бэлэглэе. Орчин үеийн залуус тахианы өрөвлөг шиг үсээ зассан нь тун ч ванлий харагдана. Нийгмийн давхаргын ялгаа ихэссээр байна. Эзлэхүүн олдог энэхүү томьёог цээжилцгээе. Бага боловсролын багш нар

Ерөнхий боловсролын Сод Эрдэм сурууль Эх багш-Эх хэл” эх бичвэр Б.Лхагвасүрэн Зээрийн янзага Зээрийн янзага зэрэглээнд төөрнө. Төөрсөн янзага ивлэсэн сүүний үнэр хөөж ижийгээ олно. Ижийгээ олоод цэцгийн дэлбээ тоолон дэгдэнэ. Зэрэглээ зээрийн янзганад төөрнө. Төөрсөн зэрэглээ усан цэнхэр өнгөнд хувирч ижлээ олно. Ижлээ олоод тааны үндэс рүү рашаан болон шингэнэ. Зээр, зэрэглээ хоёр зэрлэг талыг номхортол төөрч наадна. Бага боловсролын багш нар

Ерөнхий боловсролын Сод Эрдэм сурууль Эх багш-Эх хэл” эх бичвэр Б.Лхагвасүрэн Хөрш өвөө Жил бүрийн намрын сүүл сард Ванган гуай хашаа хороо, өтөг бууцны ажлаа базааж хэдэн өдөр толгой өндийх завгүй хөдөлмөрлөдөг нь өвлийг өнөтэй давах гэсэн хашир малчдын нэг ажээ. Ванган гуай өглөө эртлэн босч алтан нарандаа залбирч алсыг харах зуураа гол мөрөн баринтаглан хөлдсөнийг ажиглаад, аргамаг хүлгээ аргамжаанаас нь авч ирж эмээлээд гэртээ оров. Бага боловсролын багш нар

Ерөнхий боловсролын Сод Эрдэм сурууль Эх багш-Эх хэл” эх бичвэр Б.Лхагвасүрэн Адасга Дээр үед монголчуудын амьдралд бараа таваар тийм ч элбэг байсангүй. Тэр үед малчид өөрт байгаа нөөц боломжоороо эд, эдлэл, хэрэгсэл хийн ашиглаж ирсэн түүхтэй. Бидний хүүхэд насанд хөдөөний айлууд том, жижиг адасга хэрэглэдэг байсан. Малчид малынхаа арьс ширийг ганд идээлэн талхиар элдэж дэвсгэр буюу ширдэг хийдэг байсан. Энэ дэвсгэр нь тоос шороо бага тогтдог учир цэвэрлэхэд хялбар, тэмээгээр нүүхэд хөнгөн төдийгүй, бүтээлэг хийж аргал түлшээ бүтээдэг байсан. Бага боловсролын багш нар

Ерөнхий боловсролын Сод Эрдэм сурууль Эх багш-Эх хэл” эх бичвэр А.Сумьяабаяр Эмийн ургамал Эмийн ургамал байгаль дахь ер бусын гайхамшигт эмийн сан юм. Одоогоор дэлхийн улс оронд зуун мянга гаруй эмийн бэлдмэл үйлдвэрлэж байгаагийн хагас нь зүрхний эмгэгийг анагаах увдистай гэнэ. Ардын эмнэлэгт долоон зуу гаруй ургамал хэрэглэж байсныг судар номонд тэмдэглэжээ. Манай орны эмийн ургамлын дотор анагаах ухаанд мэдэгдэхгүй, хэрэглэж байгаагүй унаган ургамал нэлээд бий. Бага боловсролын багш нар

Ерөнхий боловсролын Сод Эрдэм сурууль Эх багш-Эх хэл” эх бичвэр А.Сумьяабаяр Дэлхийн гадарга Дэлхийн гадарга нь түүнд нөлөөлөх гадаад ба дотоод хүчин зүйлийн харилцан үйлчлэлийн үр дүнд бүрэлдэн тогтдог. Дэлхийн дотоод энергийн нөлөөгөөр явагдах тектоник хөдөлгөөн,газар хөдлөлт,галт уулшил зэрэг орно. Нарны энерги ба хүндийн хүчний нөлөөн дор явагддаг. Дэлхийн гадаргын уулын чулуулаг, эрдсүүд эвдрэн бутрах, химийн урвалд орж өөр өөр найрлагатай болж байдаг үзэгдлийг өгөршилт гэнэ. Бага боловсролын багш нар

Ерөнхий боловсролын Сод Эрдэм сурууль Эх багш-Эх хэл” эх бичвэр А.Сумьяабаяр Ус Булаг шанд, гол горхи, нуур цөөрөм, далай тэнгисийг үүсгэж байгаа устөрөгч, хүчилтөрөгч хоёрын химийн цэвэр нэгдэл болох тунгалаг, өнгөгүй, байгалийн нэгэн зүйл шингэн юм. Ус төвшин тогтуун урсах нь сайхан. Ус чандмань эрдэнэ, хүний амьдралын үнэт хэрэглээ, юугаар ч орлуулашгүй бүтээгдэхүүн билээ. Дэлхий дээр байгаа бүх усны нэг хувь нь цэвэр ус байдаг. Бага боловсролын багш нар

Ерөнхий боловсролын Сод Эрдэм сурууль Эх багш-Эх хэл” эх бичвэр А.Сумьяабаяр Шатар Шатар бол хоёр хүн тоглодог хөлөгт тоглоом юм. Найм наймын харьцаатай нийт 64 нүд бүхий хөлөг дээр тоглодог. Шатар бол хөлөг дээрх амьдралын загвар, алдааны хэмжүүр юм. Бодолгүй довтолгоо нь тоо алдагдахад хүргэдэг. Өөрийн төлөвлөгөө хийхтэй зэрэгцэн өрсөлдөгчийн нүүдлийг тооцоолж сурах нь зайлшгүй шаардлагатай. Илүү их тоглох тусам олон алхам хийх үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж сурна. Бага боловсролын багш нар

Ерөнхий боловсролын Сод Эрдэм сурууль Эх багш-Эх хэл” эх бичвэр А.Сумьяабаяр Гутал Хүний хөлөө арчлах хамгийн энгийн арга нь гутлаа зөв сонгон өмсөх юм. Хүн хэчнээн сайн гутлаа арчилж явна, төдий чинээ гутал дизайн сайтай, эдэлгээ урт байна. Хүн төрөлхтөн гутлаа сайн тохируулахгүй бол энэ олон үе ясны хэвийн байдалд муугаар нөлөөлнө. Аливаа гутал нь агаар чийг сайн нэвтрүүлдэг, хүйтэн сэрүүний цагт дулаан, урин дулааны улиралд сэрүүн, хөнгөн, уян зөөлөн байвал сайн. Бага боловсролын багш нар


Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook