Ерөнхий боловсролын Сод Эрдэм сурууль “Эх багш-Эх хэл” 3-р анги эх бичвэр 2021 он Бага боловсролын багш нар
Ерөнхий боловсролын Сод Эрдэм сурууль Эхийн жагсаалт 1 Г.Мөнгөндолгион Баяраагийн шагнал 2 Г.Мөнгөндолгион Хүлээлт 3 Г.Мөнгөндолгион Тугал 4 Л.Отгонжаргал Шатар 5 Л.Отгонжаргал Хөөмий 6 Л.Отгонжаргал Гараг 7 Л.Отгонжаргал Түүвэр өгүүлбэр 8 Г.Ариунжаргал Сурагч Цэлмэг 9 Г.Ариунжаргал Шалгалт 10 Г.Ариунжаргал Хичээл 11 С.Нацагдулам Түүвэр өгүүлбэр 12 С.Нацагдулам Түүвэр өгүүлбэр 13 С.Нацагдулам Түүвэр өгүүлбэр 14 С.Нацагдулам Түүвэр өгүүлбэр 15 С.Нацагдулам Түүвэр өгүүлбэр 16 Т.Бадамжаргал Нармандах 17 Т.Бадамжаргал Түүвэр өгүүлбэр 18 Т.Бадамжаргал Түүвэр өгүүлбэр 19 Л.Санчиршир Алунгуа хатан 20 Л.Санчиршир Үндэстний цөөнх Бага боловсролын багш нар
Ерөнхий боловсролын Сод Эрдэм сурууль “Эх багш-Эх хэл” эх бичвэр Г.Мөнгөндолгио Баяраагийн шагнал Баяраагийн хамгийн дуртай хүүхэлдэйн кино гарч байна. Бамбалби , Трансформерс , хувирагч робот тэдний дэлхийг аврах багийнхан үргэлж муу талыг ялна. Өнөөдөр түүнд аав нь теле хичээл , багшийн даалгаврыг сайн хийсэн гэж дуртай тоглоом болох хувирагч машин Тобот авч өгөхөө амласан юм. Баяраа аавыгаа хүлээнэ. Бага боловсролын багш нар
Ерөнхий боловсролын Сод Эрдэм сурууль “Эх багш-Эх хэл” эх бичвэр Г.Мөнгөндолгион Хүлээлт Төмөрөөгийн гэрэлтсэн алаг нүд өнөөдөр улайсан харагдана. Тэр цонхны дэргэдээс холдолгүй ээжийгээ хүлээнэ. Граашийн хаалга өргөгдөхөд -ээж ээж хэмээн баярлан үсрэв. Хүү эжийдээ үнсүүлээд хувцасных нь халаасыг онгичлоо. Тэр ээжийнхээ гар утсан дахь тоглоомыг бодож, хүлээн зогссон нь тэр ажээ. Бага боловсролын багш нар
Ерөнхий боловсролын Сод Эрдэм сурууль Эх багш-Эх хэл” эх бичвэр Г.Мөнгөндолгион Тугал Борви тэнийлгэн оодгонох заяагүй сайн үүлдрийн тугалнууд эхийгээ нэгч удаа хөхөж үзээгүй нь харамсалтай. Оюунлаг хүмүүний ачаар тэд байгалийн бэлчээр ямар сайхан гэдгийг үл мэдэн овьёос тэжээлийн хүчээр сар жилээр биш өдөр хоногоор өсөн томорч, дийлэнх нь азгүйдэн бага насандаа нөгчих нь тавилан юм даа. Бага боловсролын багш нар
Ерөнхий боловсролын Сод Эрдэм сурууль Эх багш-Эх хэл” эх бичвэр Л.Отгонжаргал Шатар Бадируун биетэй Биндэрьяа хүү шатар тоглох авьяастай бөгөөд оролцсон дийлэнх тэмцээндээ онцгой амжилт үзүүлдэг. Төлөвшил хүмүүжил сайтай учир “Оны аварга сурагч”-аар тодорч гэр бүлийнхэндээ маш том сюрприз барьжээ. Бага боловсролын багш нар
Ерөнхий боловсролын Сод Эрдэм сурууль Эх багш-Эх хэл” эх бичвэр Л.Отгонжаргал Хөөмий Монголын эртний гайхамшигт урлагийн нэг төрөл бол хөөмий юм. Энэ нь төвөнхөөр дуулах чадварын үр дүнд бий болсон үндэсний урлаг бөгөөд хархираа, исгэрээ, нармай, шахай гэсэн төрөлд хуваагддаг. Хөөмий нь дэлхийн соёлын өвд бүртгэгджээ. Бага боловсролын багш нар
Ерөнхий боловсролын Сод Эрдэм сурууль Эх багш-Эх хэл” эх бичвэр Л.Отгонжаргал Гараг Нарны аймагт есөн гараг байдаг. Наранд хамгийн ойр нь буд, хамгийн том нь бархасбадь. Долоо хоногийн гарагийг нэрлэвэл нэг дэх өдрийг сумьяа, хоёр дахийг ангараг, гурав дахийг буд, дөрөв дэхийг бархасбадь, тав дахийг сугар, хагас бүтэн сайн өдрийг санчир, адьяа гэнэ. Бага боловсролын багш нар
Ерөнхий боловсролын Сод Эрдэм сурууль “Эх багш-Эх хэл” эх бичвэр Л.Отгонжаргал Түүвэр өгүүлбэр Гэрэлийн ээж гэрлийн байцаагч. Тэр байнга хэхэрдэг бөгөөд хэхрэх нь зовуурьтай харагддаг. Бага насны хүүхдүүд ухаалаг утас хэрэглэх нь ой санамж, зан чанар, биеийн өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлдөг. Бага боловсролын багш нар
Ерөнхий боловсролын Сод Эрдэм сурууль “Эх багш-Эх хэл” эх бичвэр Г.Ариунжаргал Сурагч Цэлмэг Сурагч Цэлмэг олимпиадын аварга сурагч болсон. Тэрээр вальс бүжихдээ сайн. Математикийн томьёонуудыг цээжлэн тогтоож, бүжгийн бэлтгэлээ ч шаргуу хийдэг. Түүний бэлтгэл хийдэг өрөө нь бүгчим халуун байдаг. Аливаад шударга, идэвх санаачилгатай зан чанар нь түүний амжилтын үндэс. Бага боловсролын багш нар
Ерөнхий боловсролын Сод Эрдэм сурууль Эх багш-Эх хэл” эх бичвэр Г.Ариунжаргал Шалгалт Манай ангийн багш шалгалт авлаа. Би “А” вариант болов. Математикийн шалгалтад томьёогоор бодох бодлого байсан бол монгол хэлний шалгалтад алдарт зохиолчдын бүтээл туурвилаас эшлэл авч зохион найруулах даалгавар байсан юм. Бага боловсролын багш нар
Ерөнхий боловсролын Сод Эрдэм сурууль Эх багш-Эх хэл” эх бичвэр Г.Ариунжаргал Хичээл Багш хичээлийн хуваарийн дагуу хоромхон зуур ангид орж ирэв. Тэр заах хичээлээ бэлтгэж, эмхэтгэн хэрэглэгдэхүүнээ бэлтгэсэн байлаа. Багш “Шошго” гэдэг хичээл орсон. “Шошго” нь хүний хувцас болон хүнсний бүтээгдэхүүн дээр байдаг таних тэмдэг гэдгийг бидэнд ойлгуулсан. Бага боловсролын багш нар
Ерөнхий боловсролын Сод Эрдэм сурууль Эх багш-Эх хэл” эх бичвэр С.Нацагдулам Түүвэр өгүүлбэр Аливаа зүйлийг сурахдаа өөрт хэрэгтэй сайныг нь олж чаддаг байх, уйгагүй залхуугүй байх нь чухал. Төвөдүүд олон аялгуутай төвөд хэлээр ярьдаг. Үзэгчдийн алга ташин нижигнэх, сурагчдын баярлах чимээ сонсогдох нь сэтгэл хөдөлгөв. Хорхой шавж ч бурхны амьтан юм. Бага боловсролын багш нар
Ерөнхий боловсролын Сод Эрдэм сурууль Эх багш-Эх хэл” эх бичвэр С.Нацагдулам Түүвэр өгүүлбэр Эндээс агь, ганга, адууны хомоол, аргалын утаа үнэртэнэ. Цагийг үр дүнтэй ашиглах нь авьяасыг тэтгэх үндсэн арга зам юм. Монгол хүний өнгөний бэлгэдэл их юм. Сумьяа ямар явуургүй хэрэг хийснээ гэнэт ойлгожээ.Анги танхимаа цэвэр цэмцгэр байлгая. Хонины арьсаар шинэ дээл оёё. Хоёулаа цуг хурдан морио уяя. Эх багш-Эх хэл” эх бичвэр Бага боловсролын багш нар
Ерөнхий боловсролын Сод Эрдэм сурууль С.Нацагдулам Түүвэр өгүүлбэр Харгана, боролзгоно ихтэй хайрга чулуун дундуур жайжганан явтал араас гогодох шиг болон унав. Давлиун маягийн залуу вандан хадаг бариад, вандан сандал дээр суув. Шавжнууд гурви татсан газраар гүвгэнэн гүйлдэнэ. Гол голдиролоо хальж урсав. Тахлын вирусийг олон талын дамжлагаар илрүүлэн, оношилж байна. Бага боловсролын багш нар
Ерөнхий боловсролын Сод Эрдэм сурууль Эх багш-Эх хэл” эх бичвэр С.Нацагдулам Түүвэр өгүүлбэр Дөрөв дэх өдөр дийлэнх хүүхдүүд вэбсайтаар гаммын хичээл заалгадаг. Дунгармаагийн хийсэн дугариг гамбургер сайхан амттай болжээ. Машинаа граашид хийх гээд азгүйдэх юм. Бяцхан өндөг хагармагц бяцхан арвагар дэгдээхэй харагдана. Бага боловсролын багш нар
Ерөнхий боловсролын Сод Эрдэм сурууль Эх багш-Эх хэл” эх бичвэр С.Нацагдулам Түүвэр өгүүлбэр Санаачилга, идэвхийг бодитой үнэлэх нь чухал. Овилгогүй зангаасаа болж оготно шиг царайллаа. Хижээл эр саарь дундаа толботой, сайвар борлог мориороо сайрын чулууг шаргитал давхилаа. Туулайн бөжин дэгдэж, Туулын шугуй найгана. Бага боловсролын багш нар
Ерөнхий боловсролын Сод Эрдэм сурууль Эх багш-Эх хэл” эх бичвэр Т.Бадамжаргал Нармандах Наранмандахын бие өвдөөд гурван хоног хичээлдээ ирсэнгүй . Багш түүнээс учрыг асуухад Наранмандах багшдаа өвдсөн талаараа хэлжээ. “Эмчийн магадалгаагаар албан ёсны чөлөө авч, биеэ эрүүл болгон хичээлдээ цовоо. сэргэлэн ирэх”-ийг багш нь түүнд зөвлөв. Бага боловсролын багш нар
Ерөнхий боловсролын Сод Эрдэм сурууль Эх багш-Эх хэл” эх бичвэр Т.Бадамжаргал Түүвэр өгүүлбэр Монголын авьяаслаг сурагчид олон улсын шатрын тэмцээнд түрүүлж зургаа авхуулав. Анхиа муутын хир буртаг их,ахаа мэдэхгүй хэр хэмжээ их. Аливаад ухаалаг хандах нь айхавтар хүний шинж гэдгийг ойлго. Бага боловсролын багш нар
Ерөнхий боловсролын Сод Эрдэм сурууль Эх багш-Эх хэл” эх бичвэр Т.Бадамжаргал Түүвэр өгүүлбэр Хургаа голсон хонио хөхүүлье. Хуулиа хэрэгжүүлсэн иргэдээ хөхиүлэн дэмжье.Хичээлийн хуваарь гаргая. Өөрийнхөө ажлын төлөвлөгөөг хуваарилан хийе.Маань мэгзэм ламын уншлага.Ээж маань намайг хүлээж байгаа даа.Аав минь хүлэг морьдоо сойж ах минь хөлөг онгоцоор наашилж яваа сурагтай. Бага боловсролын багш нар
Ерөнхий боловсролын Сод Эрдэм сурууль Эх багш-Эх хэл” эх бичвэр Л.Санчиршир Алунгуа хатан Добу мэргэний эхнэр Хорь түмдийн Хорилардай мэргэний охин Алунгуа. Добу мэргэн хоёр хүүтэй бөгөөд түүнийг нас барсны дараа Алунгуа хатнаас төрсөн гурван хөвүүний бага нь болох Бодончир мунхагаас Боржигон овгийнхон үүссэн гэж үздэг. Бага боловсролын багш нар
Ерөнхий боловсролын Сод Эрдэм сурууль Эх багш-Эх хэл” эх бичвэр Л.Санчиршир Үндэстний цөөнх Монгол Улсын хэмжээнд үндэстний цөөнхийн төлөөлөл бол казах, цаатан , тувачууд юм. Үндэстний цөөнх гэдэг бол тухайн улсын хүн амын дийлэнхтэй харьцуулахад тооны хувьд цөөн, хэл, арьсны өнгө, соёл иргэншил, угсаатны хувьд ялгарах, өөрсдийн өвөрмөц байдлыг хадгалах хүсэл эрмэлзэлтэй олонхоосоо ялгаатай, тодорхой бүлэг хүмүүсийг хэлнэ. Бага боловсролын багш нар
Search
Read the Text Version
- 1 - 22
Pages: