Глобал удирдагч их сургууль Бизнесийн сургууль Бие даалт Хичээлийн нэр : Судалгааний арга зүй Сэдэв: Цагийн менежмент Шалгасан: Багш Д.Энхжаргал /……………./ Гүйцэтгэсэн: Э.Цацрал /…………………./ Япон улс 2022 оны 03 сарын 18 1
Оршил Өдөр бүр шинжлэгдэж Хувьсан өөрчлөгдөж буй өнөөгийн нийгэмд цаг хугацаатай уралдан ажил амьдралаа амжуулна гэдэг хэн хүний хүссэнээр бүтэхгүй.Цаг минут секүнд бүрт хүчтэй өрсөлдөөн дунд амьдарч байгаа бид бүхэн бүхнийг хийж,хэт ачаалалтай ажилладаг.Үүнтэй шууд холбоотой зүйл бол цагийн менежмент. Хүн бүрт хоногийн 24цаг 86,400секунд зарцуулах эрх бий.Яаж зарцуулах нь таны дур. Хэн үр бүтээлтэй ашиглаж чадна, тэр хүн л хожно. 21-р зуунд мэдээллийн технологи хурдтайгаар шинжлэгдэж,хүмүүсийн хэрэглээг хөнгөвчлөн, олон зүйлийг сурж мэдэх хугацааг бий болгож байна.Тэр л цаг хугацааг ашиглахгүй юм бол тэр цаг хугацаа дахин олдох нь хэцүү болно. Цаг хугацаа нь хадгалж, устаж үгүй болохгүй тул хэрхэн үр бүтээлтэй өнгрөөж, олон зүйлийг амжуулах талаар суралцах зөв юм. Цаг хугацааны үнэ цэнийг бидний амьдарч буй нийгэм маш ихээр мэдрүүлж илүү их хичээх ёстойг өдөр болгон сануулж. Цаг минут бүр өөрт болон өрөөлд бүтээмж ихтэй үр дүнг бий болгох талаар цаг төлөвлөлт тусална. Зураг 1 2
Түлхүүр үг Зорилго Хүн бүр цаг хугацаатай уралдаж Үр бүтээлтэй суралцаж,Өөрт байгаа цаг хугацааг эрхэмлэж цаг баримтлаж зөв зохистой амьдралын хэвшилд суралцах зорилготойгоор энэхүү судалгааг сонгох шалтгаан маань болсон. Иймд дараах зорилтыг дэвшүүлж байна. Түлхүүр үг Цагийн менежмент,Үр бүтээл,Боломж,Амжилт Зорилт ● Цагийн менежментыг зуршил болгох ● Өөртөө үр ашигтай цагийг бий болгох ● Зорилго тодорхойлох ● Жагсаалт гаргах ● Асуудлийг зөв тодорхойлох ОНОЛЫН СУДАЛГАА Судлагдсан байдлын судалгаа Хүснэгт 1 Доорх хүснэгт Оюутануудад хийсэн судалгаа болно. Судлаач Гол үр дүн Britton, Tesser, \"Сайн\" буюу үр дүнтэй цагийн менежмент нь сурлагын 1991 амжилтанд маш их хувь нэмэр оруулдаг бөгөөд бакалаврын оюутануудад тулгардаг асуудлын 67% нь буюу хамгийн их Misra& McKean тулгамдсан асуудал нь цаг менежмент гэсэн үзүүлэлт гаргажээ. Мөн ангийн дүнгийн дундаж нь оюутнуудын богино хугацааны төлөвлөлттэй хүчтэй хамааралтай. Цаг хугацааны үр ашигтай ашиглалтыг сайжруулахад (2000) чиглэгсэн стратеги нь ихэвчлэн суралцагчдын амжилтыг сайжруулдаг ба цагийн менежментийн зан үйл болон стресс хооронд сөрөг хамааралтайг тогтоожээ Zulauf болон Ohio их сургуулийн гурван ангид суралцаж 93 оюутан нэг Gaertner (2000) долоо хоногийн хугацаанд хийсэн тэмдэглэл хөтлүүлж авсан. Тэмдэглэлээс гадна,оюутны бие даасан цагийн 3
менежментийн зан төлөвийг хэмжих зорилгой 34 зүйл асуулт бүхий асуулга бөглүүлсэн.Үр дүнд нь цагийн менежментийн ур чадвар,голч дүн нь эерэг хамааралтай нь харагдсан. 4
Plant, Ericsson, Флоридагийн их сургуулийн бакалаврын хөтөлбөрийн 88 Hill, Asberg оюутанаас асуулгаар судалгаа авсан.Судалгаанд сургалтын (2005) орчин цаг төлөвлөлт зэргийг хамруулан үзэхэд цаг төлөвлөлт нь хуримтлагдсан голч дүнд илэрхийлэх хамгийн чухал ач холбогдолтой тодорхойлогч болох нь тогтоогдсон байна. Үр пүн нь ерөнхийдөө сайн цагийн менежмент нь сурлагийн гүйцэтгэлийг тодорхойлдог гэж гарсан байна. Dixon, Stansal, Цагийн менежмент сайн туршилага нь хичээлийн амжилтын Gelb &Pheri, гол цөм гэж үзсэн сурлагийн болон хувийн амжилтанд 2008 нөлөөлдөг хүчин зүйлсийн шинжилгээг их дээд сургуулийн 231оюутнуудад хийсний үндсэн дээр хамгийн хүчтэй цорын ганц тодорхойлогч нь цагийн менежмент гэж тодорхойлсон. Ali, Hamzah, Оюутны сургалтын үйл ажиллагаанд цагийн менежментийн Abu, Tarmizi, ур чадварын үзүүлэх нөлөөлийг судлах судалгаа Noor, Abu Bakar хийсэн.Судалгаанд хоёр улсын долоон сургуулийн 3025 болон Ismail оюутан оролцсон ба судалгааны үр дүн нь цаг хугацааны (2008) удирдлага, CGPA хооронд чухал ач холбогдолтой хамаарал байгааг харуулсан. George (2008) Амжилтыг тодорхойлох хүчин зүйлсийг судлах нь сэдэвтэй судалгаа хийсэн. Энэхүү судалгаанд Канадын их сургуулийн 231 бакалаврийн оюутнуудын түүвэр оролцсон. Оролцогчид 5 өдрйин турш өдрийн тэмдэглэл хөтлөж мөн амжилтын талаарх,хувийн танин мэдэхүйн болон хандлагын хүчин зүйлсийн нөлөөг үнэлэх асуулга бөглөсөн. Үр дүнгээс нь харахад цагийн менежментийн ур чадвар нь хоёр дахь хүчтэй тодорхойлогч байсан бөгөөд хамааралын болон регрессийн шижилгээгээр нь амжилттай ихээхэн холбоотой гэдэг нь харагдсан. Balduf(2009) \"Муу\" цагийн менежмент нь оюутнуудын оюутнуудын гүйцэтгэлийг бууруулдаг Хүснэгт 2 5
Өнөөдөр цаг хугацаа, цаг хугацааг удирдах ашиглах нь хувь хүн, байгууллагын аль алинд нь маш чухал асуудал болоод байгаа билээ. Цагийн менежмент нь стрессийг бууруулах, тэнцвэрийг хадгалах, бүтээмжийг нэмэгдүүлэх, зорилгоо тодорхойлох, түүндээ хүрэх амжилт олох зэрэг олон эерэг үр дүнтэй. Өргөн утгаар нь авч үзвэл, цагийн менежментийн бодит үр ашиг нь хүмүүсд амьдралаа дээшлүүлэх боломжыг өгдөг. Цагийн менежментийн тухай өнөөгийн хандлагууд : Өнөөгийн байдлаар цагийн менежментийн 100 гаруй хандлага бий болсон. Ажил болон гэр бүлдээ зарцуулах цаг төлөвлөлтийг тэнцвэржүүлэх, чухал яаралтай зорилгод амжилттай хүрэх зэрэгт онцгойлон ашигладаг арга болон хувирчээ. Нэгдүгээр хандлага: Цагийн менежмент нь хийх ѐстой зүйлийг сануулах дохио ; Хоѐрдугаар хандлага: Төлөвлөгөөт ажил болон түүний бэлтгэл ажлыг хийхэдашиглан төлөвлөгөө гаргах ; Гуравдугаар хандлага: Чухал ажил болон олон төрлийн зорилгуудыг эрэмбэлэн, түүний дагуух төлөвлөгөөг баримтлан ажиллах ; Дөрөвдүгээр хандлага: Орчин үеийн хандлага бөгөөд гуравдугаар төрөл хандлагатай ижил боловч эрэмбэлэх зарчим нь “Чухал ажлаас хойшлуулашгүй яаралтай ажил илүү”. Энэхүү хандлага нь цагийн менежментийн олон арга хэрэгслийг нэгтгэн ашиглах боломжийг олгодог. Цагийн менежментийн арга зарчим Цагийн менежментийн зарчим нь цаг хугацааг зөв зохистой ашиглахаас гадна, эрүүл мэнд, аюулгүй байдал, ажил амьдралын асуудал зэргийг хэрхэн тэнцвэртэйгээр зохицуулах боломжийг олгоно. Цагийн менежментийн бүрдэл хэсгүүдийн хамгийн чухал зүйл бол цаг төлөвлөлт бөгөөд цагийн менежментийн зарчмууд цаг төлөвлөлт хийх аргааргачлалыг агуулсан байдгаараа онцлогтой. Цаг төлөвлөлтийн зарчмыг өөрийн амьдрал ажилд хэрэгжүүлснээр дараах зүйлсийг мэдэж авна. Жишээ нь: · Цаг хугацаа хаашаа урсаад байгааг · Эмх цэгцгүй зүйлээс ангижрах арга зам · Хувийн сахилга батыг хурдан төлөвшүүлэх · Цагийг дэмий өнгөрүүлэгч хүчин зүйлс 6
· Ачаалалтай ажиллах нь амжилтанд хүрэх хугацааг удаашруулдаг гэх мэт. Тэнцвэрийг хадгалах арга Өөрийн зорилго ба төлөвлөгөөгөө тодорхойлохдоо “Ажил-Амьдралын тэнцвэр” зарчмын 4 чухал салбарын алийг ч орхигдуулж болохгүй. Учир нь нэг зүйл бүтээмжгүй байвал бусад зүйлээ дагуулан хойшилдог. Тиймээс аль болох бүгдийг багтаан тэнцвэртэйгээр байх боломжоор хангах нь чухал. · Бие махбодь- эрүүл мэндийн асуудал · Соѐл боловсролын асуудал · Гэр бүл нийгмийн асуудал · Ажил хөдөлмөртэй холбоотой асуудал юм. Цагийг зөв удирдах явдал таны хувийн амьдралд болоод ажилд тун чухал. Өөрийн цагийг зөв удирдах нь өөрийгөө удирдахын гол цөм болохоос гадна менежер болоод хүн нэг бүрийн хувьд үнэнхээр чухал ур чадвар болно. Мөн дараах үр дүнг бий болгоно. Үүнд: - Өөрийн хүсч буй зүйлийг хийх цаг хугацааг бий болгоно. - Аливаа зүйлд бэлэн байдлыг нэмэгдүүлнэ - Ажлын бүтээмж үр ашиг үр нөлөө дээшилнэ - Учирч болох аливаа эрсдэлийг багасгана - Ажлыг хөнгөвчилнө - Ачаалал багасна - Гэр бүл болон ажилдаа зарцуулах цаг хугацаа тэнцвэржинэ - Стрессийг багасгана. ABC шинжилгээ Энэхүү матрицыг багцлан авч үздэг ихэнх мэргэжилтнүүдийн ашигладаг АВС систем байдаг. Энэ систем нь дараах 3 хүчин зүйлд тулгуурладаг. ü А буюу хамгийн чухал ажил. Удирдах ажил үүргийн 15%-ийг эзэлдэг. Эдгээрийн бодит үр ашиг нь 65%. Энэ ажлыг төлөвлөхөд 3 цаг хэрэгтэй гэж үздэг. ü В буюу харьцангуй чухал ажил нь нийт ажил үүргийн 20%, үр ашгийн мөн 20%- ийг эзэлнэ. Энэ ажлыг 1 цагт багтаан төлөвлөж болно гэж үздэг. ü С буюу чухал биш ажил үүрэг нь нийт ажлын 65%-ийг эзэлдэг боловч удирдах ажлын үр ашгийн дөнгөж 15% болдог. Энэ ажлуудыг төлөвлөхөд 45 минут байхад болно гэж үздэг. 7
A-L-P-E-N арга: Энэхүү арга нь харьцангуй хялбар арга бөгөөд өдрийн нийт ажлаа төлөвлөхөд дунджаар 8 минут л зарцуулснаар таны цагийг хэмнэх болно. A- Үүрэг даалгавар, хийгдэх ажлууд тэдгээрий үргэлжлэх хугацааг бичиж авна. L- Төлөвлөж буй ажлуудыг гүйцэтгэх хугацаа P- Завсрын цагаа нөөцлөх буюу бодолцож үзэх E- Шийдвэр гаргах буюу тухайн ажлыг ямар дарааллаар хийх төлөвлөсөн цагийг хэмнэх үүрэг даалгавраа бусдад шилжүүлэх боломжуудын талаар шийдвэр гаргах N- Эргэх холбоо буюу хяналт- биелэгдээгүй зүйлст анхаарах хэрэгтэй Зорилгоо тодорхойл Та өөрөөсөө дараах асуултыг асуугаарай: “Та хэн болохыг хүсч байна? Амьдралын тань үнэт зүйл юу вэ? Хувийн амьдрал болоод мэргэжлийн хувьд та юунд хүрэхийг зорьж, тэмүүлж байна вэ?” Энэ бол бидний баримтлах ёстой зарчим. Эхлээд томоор төсөөл. Дараагаар нь зорилгоо илүү нарийвчилж, богино болон дунд хугацааны зорилгоо тодорхойлоорой. “Зорилго тодорхой байхын хэрээр төлөвлөгөө илүү сайн болж, зорилгодоо хүрэхэд илүү сайн төвлөрч чадна.” Жагсаалт гарга Цагийн менежмент дээр хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа бол хэт олон зүйлийг цээжлэх гэж хичээх явдал юм. Энэ нь мэдээллийн хэт их ачааллыг үүсгэдэг. Төсөл, ажлаа хяналтдаа авч, зохион байгуулалттай байх нэг арга бол хийх ажлынхаа жагсаалтыг гаргах юм. Жагсаалт гаргаснаар чухал ажлуудаа онцлох, цагаа төлөвлөх, чухал биш ажлуудаа хойш нь тавих боломжийг олгодог. СУДАЛГААНЫ ХЭРЭГСЭЛ 1. Холбогдох ном , судалгааны баримт бичгүүдийгсудалж сонирхсон хувьсагч болон онол, гол санаануудыг ойлгох, асуулга бэлтгэх гарын авлагатай танилцах - Холбогдох судалгааны баримт бичгээс санал асуулгын тухай бүх мэдээллийг цуглуулж асуулга, санал асуулгын загвар болон хэмжилтийг тодорхой болгох. 2. Туршилтын санал асуулга. Асуулгийн найдвартай,сэдвээ бүрэн хамарч чадсан байдлыг шалгах 3. Анкетын аргаар судалгааны өгөгдөл цуглуулах. 8
Дүгнэлт Цаг төлөвлөлтийг их бага гэлтгүй өөрийн ажил хөдөлмөр,амьдралдаа хэрэгжүүлэх нь олон давуу талыг олгодгийг бид энэ судалгаанаас мэдэж авна. Гагцхүү хэрэглснээр ямах ач холбогдолтой,яагаад ашиглах ёстой,яагаад цагийн менежмент гэдэг чухалаар тавигдаж байгааг сайн ойлгох нь чухал. Хувь хүний хөгжил,Оюутан залуусийн сурлага,баг хамт олны,байгуулгын амжилттай ажиллах үндэс болдог. Хувийн зохион байгуулалт сайтай,бусдад эерэг үлгэр дууриал үзүүлж,илүү олон зүйлийг бага хугацаанд сурж,мэдэх зэрэг нь хувь хүний хөгжилд чухал бөгөөд өнөөгийн нийгэмд тэсч үлдэх боломж. Бид шаардлагагүй олон зүйлд цаг хугацаа зарцуулдгаа мэддэг ч төдийлөн засч чаддаггүй. Энэ маш их дарамт юм шиг санагддаг. Хүн өөрөөрөө хөгждөг нөөц тул зөв арга барилыг эзэмшснээр цаашдаа түүнийгээ улам хөгжүүлэн,амжилтанд хүрнэ. Тиймээс цагийн менежментыг өдөр тутамын зуршил болгон амьдралын зөв хэмнэлд орох хэрэгтэй юм. 9
Ашигласан материал 1. portal.merit.mn 2. ikon.mn 10
Search
Read the Text Version
- 1 - 10
Pages: