М. Дэлгэрмаа МАТЕМАТИК 1 ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР ДАРХАН-УУЛ АЙМАГ 2022
Дарханы Технологийн сургууль Хөтөлбөрийн давуу тал Суралцагчдын дидактик бэрхшээлийг шийдэх, өөрсдөө ажиглан туршилт хийх ач холбогдолтой СУУРЬ ШИНЖЛЭХ УХААНЫ ТЭНХИМ Боловсруулсан багш М.ДЭЛГЭРМАА 2022 оны 9-р сар
Агуулга 04 06 1 \"А\" analyses 10 2 \"D\" design 14 3 \"D\" develope 15 4 \"I\" implement 5 \"E\" evaluate 04
''A'' an alyses ''A'' an alysesСуралцагчийн суралцах хэрэгцээ шаардлагын судалгааг хийж, сургалтын арга барилдаа дүн шинжилгээ хийх Зорилго. Суралцагчдын математикт суралцахуйн хоцрогдлыг илрүүлэх, тэдний хариулт, тайлбаруудыг цуглуулж, ойлголтын түвшинг тодорхойлох Зорилт. 1.Математикийн хичээлийн суралцахуйн хоцрогдлыг илрүүлэхийн тулд ЭЕШ-2022 оны математикийн хичээлийн блюпринтийг ашиглан үнэлгээний даалгаварын асуултын тоог бэлдэх 2.Энд суралцахуйн үр дүнгийн үнэлгээний шалгуурыг хэрэглэж, гүйцэтгэлийн түвшнийг нотолгоонд суурилсан шинжилгээгээр хийх: 2.1Мэдлэг, ойлголтыг үнэлэх даалгаварт шинжилгээ хийх 2.2Бодлого бодоход математик арга техникээ хэрэглэх чадварыг үнэлэх даалгаварт шинжилгээ хийх 2.3Асуудал шийдвэрлэх арга барилыг илрүүлэх, шинжилгээ хийх 3.Тухайн суралцагчийн гүйцэтгэл ямар түвшинд байгааг илрүүлэх 4.Гүйцэтгэлийн түвшингийн нэгдсэн дүн шинжилгээ хийх Дэвшүүлсэн зорилтын хүрээнд хийгдэж буй ажлууд 1.Нотолгоонд суурилсан шинжилгээ хийх (Хавсралт 1): a.Мэдлэг, ойлголтыг үнэлэх даалгаварт шинжилгээ хийх Энэ үнэлгээний нэгжийн хувьд хэрэв хүртэлх оноо авсан бол I түвшин, хүртэлх оноо авсан бол II түвшин, хүртэлх оноо авсан бол III түвшин, хүртэлх оноо авсан бол IV түвшинд байна гэж үзлээ. Мэдлэг ойлголтыг үнэлэх даалгавар b.Бодлого бодоход математик арга техникээ хэрэглэх чадварыг үнэлэх даалгаварт шинжилгээ хийх Энэ Үнэлгээний нэгжийн хувьд хэрэв хүртэлх оноо авсан бол I түвшин, хүртэлх оноо авсан бол II түвшин, хүртэлх оноо авсан бол III түвшин, хүртэлх оноо авсан бол IV түвшинд байна гэж үзлээ. Бодлого бодоход математик арга техникээ хэрэглэх чадварыг үнэлэх даалгавар c.Асуудал шийдвэрлэх арга барилыг илрүүлэх, шинжилгээ хийх Үнэлгээг хийхдээ тухайн оюутны бодсон арга, тооцоолол дээр суурилан рубрик ашиглан хийвэл дээр гэж үзлээ. Энэ үнэлгээний
нэгжийн хувьд хэрэв хүртэлх оноо авсан бол I түвшин, хүртэлх оноо авсан бол II түвшин, хүртэлх оноо авсан бол III түвшин, хүртэлх оноо авсан бол IV түвшинд байна гэж үзлээ. Асуудал шийдвэрлэх арга барилыг илрүүлэх даалгавар 2.Тухайн суралцагчийн гүйцэтгэл ямар түвшинд байгааг илрүүлэх 3.Гүйцэтгэлийн түвшингийн нэгдсэн дүн шинжилгээ
\"D\" design\"D\" design Суралцахуйн дизайныг төлөвлөх, боловсруулах Зорилго. Шинэ ухагдахуун, математик процессыг хооронд нь холбохуйц асуултуудыг олох, багшлахуй- суралцахуйн үйл ажиллагааг зохион байгуулах бэлтгэл, төлөвлөлтөө оновчтой болгох юм. Математикийн хичээлийн суралцахуйн үр дүнг мэдлэг-ойлголт / агуулга/, математик арга техник, асуудал шийдвэрлэх арга гэсэн 3 шинж чанарыг агуулсан 3 хувьсагчаар тодорхойлж, хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөөг сайжруулах, үнэлгээний шалгуур боловсруулах явдал юм. Зорилт. 1.Суралцагчдын мэдлэг, математик арга техник, асуудал шийдвэрлэх арга барилыг тодорхойлж гаргахын тулд оношлох үнэлгээ хийх 2.Энэ үнэлгээн дээр тулгуурлан хичээлийн хөтөлбөрийн агуулгыг төлөвлөх, суралцахуйн үр дүнг тодорхойлох, үнэлгээний шалгуур гаргаж, гүйцэтгэлийн түвшинг боловсруулах, эцсийн үнэлгээ хийхэд бэлтгэх 3.Хичээлийн хөтөлбөрийн дагуу нэгж хичээлүүдийн суралцахуйн үр дүнг тодорхойлох, үнэлгээний шалгуур гаргаж, гүйцэтгэлийн түвшинг боловсруулах, явцын үнэлгээ хийхэд бэлтгэх 4.Хичээлийн явцын болон эцсийн үнэлгээнүүдийг нэгтгэн нэгдсэн үнэлгээ өгөх Хүрэх үр дүн 1.Суралцагчдын математикт суралцахуйн хоцрогдлыг илрүүлэх 2.Суралцагчдын хоцрогдлыг арилгахын зэрэгцээ мэдлэг, математик арга техник, асуудал шийдвэрлэх арга барилыг тодорхойлсон суралцахуйн үр дүнг боловсруулан хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөөг сайжруулж шинэ мэдлэг, ур чадварыг олгох 3.“Мат-1 хичээлийн хөтөлбөр”-ийн агуулгыг заах цагт нь багтааж өөрчлөлт оруулан заах 4.Багшлахуй-суралцахуйн үйл ажиллагааг сайжруулах, өөрчлөгдсөн хөтөлбөрийн дагуу нэгж хичээлийн үнэлгээний хүрээнд суралцагч нэг бүрийн гүйцэтгэлийг тогтмол тэмдэглэж, судалгаатай ажиллах нь тухайн суралцагчдын ахиц, амжилтыг илрүүлэхэд чухал ач холбогдолтой. Нэгж хичээлийн үр дүнгээс явцын үнэлгээ буюу 70 оноог гаргах, улирлын 30 оноог хөндлөнгийн үнэлгээ хийж эцсийн үнэлгээ гаргана. 5.Улирлын эцэст хичээлийн тайлан гаргаж дүгнэлт хийнэ. 6.Хичээлийн төлөвлөгөөг ADDIE загвараар боловсруулснаар суралцагчдыг суралцахуйд сургана.
7.Хичээлийн файлыг ГГП-ыг ашиглан бэлдэхээс гадна сургалтыг танхим болон ГГП ашигласан холимог хэлбэрээр явуулах болно. Хичээлийн хэрэглэгдэхүүн: Самбар, шохой, экран, компьютер юм уу нөүтбүүк, заагуур, сурах бичиг Хүргэх хэлбэр: Лекц, семинар, бие даалт, геогебра платформыг ашиглах Хичээлийн танхим: Лекцийн заал 2, компьютерийн лаборатор№ 216, №214 Заах аргазүй: Асуудал шийдвэрлэх арга
\"D\" D evelope\"D\" D evelope Суралцахуйн дизайныг хөгжүүлэх, дэлгэрүүлэх Зорилго. Оюутан ахуй амьдралын болон шинжлэх ухаан, технологийн мэдээллийг боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад хэрэглэх математикийн мэдлэгт суралцаж, бие даан бүтээлчээр сурах арга барил, математикийн арга техникүүдийг хэрэглэх ур чадвартай болно. Зорилт. 1.Суралцагчдын мэдлэг, математик арга техник, асуудал шийдвэрлэх арга барилыг үзүүлсэн суралцахуйн үр дүнг тодорхойлж гаргах 2.Суралцахуйн үр дүнгийн шалгуур болон гүйцэтгэлийн түвшнийг тодорхойлж гаргах Лекцийн хичээлийг ГГП дээр бэлтгэх бөгөөд дараах бүтэцтэй байна. Үүнд: -Суралцахуйн үр дүн /суралцагчдад танилцуулах/ -Өмнөх хичээлээ бататгах дасгал - Шинэ хичээлийн ойлголт, ухагдахуун, нэр томъёо -Бодлого /дасгал хамтарч ажиллах/ -Лекцийн хичээлийн даалгавар 3.Семинарын хичээлийг ГГП дээр бэлтгэх бөгөөд дараах бүтэцтэй байна. Үүнд: -Суралцахуйн үр дүн /суралцагчдад танилцуулах/ -Өмнөх хичээлээ бататгах дасгал -Сурах бичгийн бодлого /хамтарч бодох/ -Өөрийгөө сорих бодлого /ГГП-ийн бүх хэлбэрээс оруулах/ -Өөрийгөө шалгуур, гүйцэтгэлийн түвшингөөр үнэлэх -Багшийн үнэлгээ /багш журнал дээр тэмдэглэл хөтлөх/ 4.Бие даалтын хичээлийг ГГП дээр бэлтгэх бөгөөд дараах бүтэцтэй байна. Үүнд: -Математикийн бодсон бодлогоо тайлбарлах -Бие даан болон хамтран суралцахуйд суралцах, гаргасан үр дүнгийн утга учир ач холбогдлыг ойлгох Хүрэх үр дүн 1.“Математик -1 хичээлийн хөтөлбөр”-ийн агуулгыг өөрчлөхгүйгээр, зөвхөн заах цагт өөрчлөлт оруулж заана. 2.Хичээлийн суралцахуйн үр дүнгийн гол хэсэг болох агуулгадаа нэгж хичээлүүдийн агуулга хоорондоо хэрхэн холбогдож байгааг тусгах, мөн ямар математикийн хичээлийн суурь ойлголттой холбоотой болохыг үзүүлж харуулна. 3.Математик-1 хичээлийн суралцахуйн үр дүн болох мэдлэг, математик арга техник, асуудал шийдвэрлэх арга барил, хандлагыг боловсруулж гаргана.
4.Одоогийн хуучин агуулгыг хичээлийн суралцахуйн үр дүнд хүрэх байдлаар болон ямар хичээлийн, ямар ойлголтын суурь мэдлэг, чадвар болохыг тодорхойлж цагийн хуваарилалт хийнэ. Дэвшүүлсэн зорилтын хүрээнд хийгдэх ажлууд 1.Суралцахуйн үр дүн: Математик-1 хичээлийн суралцахуйн үр дүн болох мэдлэг, математик арга техник, асуудал шийдвэрлэх арга барил, хандлага тус бүрээр тодорхойлъё. Үүнд: Дараах мэдлэгийг эзэмшинэ. -Математикийн нэр, томъёо, ойлголт, хууль, дүрэм, чанар, зүй тогтол, харилцан хамаарлыг мэдэх Дараах математик арга техник, асуудал шийдвэрлэх ур чадварыг эзэмшинэ. -Математикийн нэр, томъёо, ойлголт, хууль, дүрэм, чанар, зүй тогтол, харилцан хамаарлын учир шалтгааныг эх хэлээр болон үндэслэлтэй тайлбарлах -Бие даан болон хамтран суралцахуйд математик хэлээр харьцах, төрөл бүрийн тооцоолол хийж, гаргасан үр дүнгийн утга учир ач холбогдлыг ойлгох -Юмс үзэгдлийг ангилах, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, үнэлэх, логик үндэслэл гаргах -Мэдээлэл харилцааны технологийг суралцахуйд ойлгомжтойгоор хэрэглэх Дараах хандлага төлөвшинө. -Хичээлд идэвхтэй оролцож, асуудалд бүтээлчээр хандах /багаар болон бие даан ажиллах чадвар/ Суралцахуйн үр дүнг өмнө тодорхойлсон тул түүндээ хүрсэн эсэхийг илрүүлэх шалгуурыг тодорхойлъё. Суралцахуйн үр дүнгийн шалгуурууд
Суралцахуйн үр дүнгийн шалгуур тус бүрийн гүйцэтгэлийн түвшинг тодорхойлъё.
\"I\" ImplementСургалтын үйл ажиллагааны хэрэгжилтийн зураглал хийх \"I\" I mplementХ и ч э э л и й н с э д э в / 1 - р 7 х о н о г / : К о м п л е к с т о о , т ү ү н д э э р х и й х үйлдэл I. Хичээлийн агуулга Комплекс тоо, a+bi хэлбэр, бодит ба хуурмаг хэсэг, хосмог тоо, нэмэх, хасах, үржих, хуваах, зэрэг дэвшүүлэх үйлдэл, координатын хавтгай дээр дүрслэх, хялбар комплекс тэгшитгэл бодох. II.Суралцахуйн үр дүн Дараах мэдлэгийг эзэмшинэ. -Комплекс тоог тодорхойлдог, бодит ба хуурмаг хэсгийг олж тэмдэглээг зөв бичих, координатын систем дээр дүрсэлж харуулах Дараах математик арга техник, асуудал шийдвэрлэх ур чадварыг эзэмшинэ. - Комплекс тоон дээрх үйлдлүүдийг гүйцэтгэх, үйлдлээ тайлбарлах - Комплекс тоон дээр үйлдлийг дүрслэлээр харуулах -Мэдээлэл харилцааны технологи ГГП-ийг хэрэглэх Дараах хандлага төлөвшинө. -Хичээлд идэвхтэй оролцож, асуудалд бүтээлчээр хандах /багаар болон бие даан ажиллах чадвар/ Лекцийн хичээл: https://www.geogebra.org/m/bw9uppcr линкээр орох буюу QR кодыг уншуулж хичээл рүү орно уу. Семинарын хичээл: https://www.geogebra.org/m/wbwaemey линкээр орох буюу QR кодыг уншуулж хичээл рүү орно уу.
\"E\" E valuate\"E\" Evaluate Үр өгөөжийг үнэлэх Зорилго. Математик-1 хичээлийн суралцахуйн үр дүндээ хүрсэн эсэхийг илрүүлэх шалгуур үнэлгээг боловсруулж, улмаар гүйцэтгэлийн талаар дүгнэлт гаргана. Зорилт. 1.Суралцагчдын мэдлэг, математик арга техник, асуудал шийдвэрлэх арга барилыг үзүүлсэн суралцахуйн үр дүнд хүрсэн эсэхийг илрүүлэх шалгуур боловсруулж гаргах 2.Математик-1 хичээлийн суралцахуйн үр дүнгийн шалгуурын гүйцэтгэлийн түвшинг тодорхойлж бичих 3. Явцын үнэлгээ болон эцсийн үнэлгээ хийх Хүрэх үр дүн 1.Багшлахуйн ур чадвар дээшлэх 2.Хичээлээ платформ дээрээ хэрэглэж сурах 3.Суралцагчдаа хичээлээ хүргэх хэлбэрээ өөрчлөх 4.Суралцагчдаа үнэлж сурах 5.Хичээл бүр дээр тэмдэглэл хөтлөн дараагийн хичээлүүд дээрээ сайжруулалт хийх 6.Явцын үнэлгээг 16 долоо хоногоор гаргах 7.Эцсийн үнэлгээ улирлын үнэлгээгээр гаргах Дэвшүүлсэн зорилтын хүрээнд хийгдэж буй ажлууд Математик-1 хичээлийн нэгж хичээл бүрээр тодорхойлсон агуулга, суралцахуйн үр дүн, шалгуур, гүйцэтгэлийн түвшинг авч үзье. Хичээлийн сэдэв /1-р 7 хоног/ Комплекс тоо, түүн дээр хийх үйлдэл I. Хичээлийн агуулга Комплекс тоо, a+bi хэлбэр, бодит ба хуурмаг хэсэг, хосмог тоо, нэмэх, хасах, үржих, хуваах, зэрэг дэвшүүлэх үйлдэл, координатын хавтгай дээр дүрслэх, хялбар комплекс тэгшитгэл бодох. II.Суралцахуйн үр дүн Дараах мэдлэгийг эзэмшинэ. -Комплекс тоог тодорхойлдог, бодит ба хуурмаг хэсгийг олж тэмдэглээг зөв бичих, координатын систем дээр дүрсэлж харуулах Дараах математик арга техник, асуудал шийдвэрлэх ур чадварыг эзэмшинэ. - Комплекс тоон дээрх үйлдлүүдийг гүйцэтгэх, үйлдлээ тайлбарлах - Комплекс тоон дээр үйлдлийг дүрслэлээр харуулах -Мэдээлэл харилцааны технологи ГГП-ийг хэрэглэх Дараах хандлага төлөвшинө. -Хичээлд идэвхтэй оролцож, асуудалд бүтээлчээр хандах /багаар болон бие даан ажиллах чадвар/
Шалгуурууд Суралцахуйн үр дүнгийн шалгуур тус бүрийн гүйцэтгэлийн түвшин
Явцын үнэлгээг дараах байдлаар гаргая.
АМЖИЛТ ХҮСЬЕ
A УЛИРАЛ 2022
Search
Read the Text Version
- 1 - 16
Pages: