“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 47 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V АГААР МАНДЛЫН УХААНЫ ЗАРИМ ҮГ ХЭЛЛЭГ, НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР Э. Оролмаа1 1Монгол улс, Дархан-Уул, ШУТИС, ДаТС, СШУТ [email protected] Хураангуй: Агаар мандлын ухаантай холбогдох янз бүрийн мэргэжлийн өвөрмөц онцлогтой үг хэллэгүүдийг уур амьсгал, агаарын чанарын өөрчлөлт болон байгаль орчны төлвийг зайнаас тандан судлахад зайлшгүй шаарлагатай болоод байна. Энэхүү судалгаанд цаг уур, одон орон, астрофизик, газарзүй, агаарын чанарын талаар судалгаа хийхэд түгээмэл хэрэглэгдэг зарим үг, хэллэг, нэр томъёонд тайлбар хийж түүнийг хэрэглээ болгох үүднээс , агаар мандлын физикийн чиглэлээр мэрэгших, судалгаа шинжилгээ хийхэд тус дөхөм болгох үүднээс зарим нэгэн өргөн хэрэглэгддэг нэр томъёо, хэллэг, үндсэн ухагдахуунийг англи хэлнээс орчуулж тайлбар хийсэн болно. Судалгаанд нийтдээ 56 өргөн хэрэглэгддэг нэр томъёо, хэллэг, үндсэн ухагдахуунийг англи хэлнээс орчуулж тайлбар хийсэн. Түлхүүр үг: агаарын чанар, бохирдол, нэр томьёо, тайлбар УДИРТГАЛ Агаар мандлын ухаан нь физикт суурьлсан нарийн бөгөөд хэрэглээний өргөн цар хүрээтэй шинжлэх ухаан юм. Манай улсад шинжлэх ухааны нарийн салбар болох агаар мандлын ухааны чиглэлээр төрөлжсөн монгол-орос-англи толь бичиг хэвлэгдэж гараагүй байсаар өнөөг хүржээ. Гэвч энэ талийн хэрэгцээ, шааардлага нэгэнт бий болсон байна. Агаар мандалийн шинжлэх ухаан нь зөвхөн агаар мандалд болдог адармаатай олон нарийн нийлмэл үзэгдлийн физик , цаг уур шинжлэл, урт богино хугацааны цаг агаарын төлөвийг мэдэх онол, арга зүйн үндэс болоод зогсохгүй сансар судлалыг хөгжүүлэх, дэлхийн хиймэл дагуул, хөлөг, аппарат хөөргөх болоод дамжуулах мэдээ сэлтийг хүлээн авах,ашиглах байгаль орчны төлөв байдлыг үнэлэх, алс холын төдийгүй ойр орчинтойгоо харилцаа холбоо тогтоох, хүний эрүүл мэндэд үзүүлэх орчны эерэг ба сөрөг талын нөлөөллийг тандаж мэдэх зэргээс авахуулаад эрдэм шинжилгээний маш олон салбартай шууд болоод дам аргаар хобогдон ашиглагдаж хүрээгээ улам улмаар тэлэх хандлага нэгэнт газар авчээ. Энэ бол дээрх чиглэлээр ажиллах хүмүүст агаар мандлын ухааны нэр томъёо, хэллэгийн толь бичгийн хэрэгцээг их болж байгааг харуулж байна[1]. Байгалийн шинжлэх ухааны салбар: байгаль, матери, түүний бүтэц, хөдөлгөөний хамгийн энгийн бөгөөд нэгэн зэрэг ерөнхий хуулиудын тухай шинжлэх ухаан. Бүх байгалийн шинжлэх ухааны үндэс нь физикийн хуулиуд байдаг.\"Физик\" гэсэн нэр томъёо нь эртний үеийн хамгийн агуу сэтгэгчдийн нэг Аристотель (МЭӨ 4-р зуун) -ын зохиолуудад анх удаа гарч ирсэн. Эхэндээ \"физик\" ба \"философи\" гэсэн нэр томъёо нь ижил утгатай байсан, учир нь энэ хоёр салбар нь Орчлон ертөнцийн үйл ажиллагааны хуулиудыг тайлбарлах хүсэлд үндэслэсэн байв. Гэвч 16-р зууны шинжлэх ухааны хувьсгалын үр дүнд физик нь бие даасан шинжлэх ухааны салбар болон хөгжсөн. Орчин үеийн ертөнцөд агаар мандлын физикийн ач холбогдол маш өндөр байна. Орчин үеийн нийгмийг өнгөрсөн зууны
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 48 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V нийгмээс ялгаж буй бүх зүйл физикийн нээлтүүдийг практикт ашигласны үр дүнд бий болсон. Тиймээс цахилгаан соронзон судлалын чиглэлээр хийсэн судалгаа нь утас, дараа нь гар утас гарч ирэхэд хүргэсэн, термодинамикийн нээлтүүд машин бүтээх боломжийг олгосон, электроникийн хөгжил нь компьютер гарч ирэхэд хүргэсэн. Цаг уурын ухаан нь агаар мандлын физикт тулгуурладаг учир энэ ШУ-ны үг, хэллэг, нэр томъёо нэлээд хувь нь энэ салбарыхтай зүй ёсоор давхацдаг. Агаар мандлын ухааны оройлох гол салбар нь агаар мандлын физик юм. Нүүдэлчин удмийн Монголчууд өнө эртнээс цаг агаар, одот тэнгэрийн байдал, орчих гаригийн эрхэсийн байрлал, хөдөлгөөнийг нарийн ажиглаж, тооцоолох зурхайн аргийг боловсруулж амьдрал ахуйдаа хэрэглэсээр ирсэн баялаг уламжлалтай билээ. Иймээс одот орчлон, агаар мандалд болдог олон сонин үзэгдлийн талаар зохих мэдлэгийг зуун зууны туршид хуримтлуулж оюун дүгнэлт гаргах чадвараараа оройлж ирсэн энэ уламжлалийг орчин үеийн шинжлэх ухааний ололттой хослуулан дэвжээх шимтэй хөрс суурь бүрдэж улмаар агаар мандлын ухааны мэдлэг чадвараа улам улмаар гүнзгийрүүлэн тэлж, хүмүүсийн хүсэл зоригийг дэвжээх хэрэгтэй. Агаар мандлын ухааны хамрах хүрээнд агаар мандлын цахилгаан, оптик, хими, радио физик, атом цөмийн физик, сарнилийн болоод нэвчлийн онол, дэгдмэл (аэрозоль)-ийн физик, хий шингэний механик, математик статистик, одон орон, астрофизик, дэлхий ба сансар судлал зэрэг олон салбарын ихэд нарийсч төрөлжсөн шинжлэх ухааны онол, арга зүй, загварчлах ур ухаан зүй ёсоор түгээмэл хэрэглэгддэг. Иймд дээрх олон салбарт хэрэглэгддэг мэрэгжлийн үг, хэллэг, нэр томъёо өргөн дэлгэр ашиглаглагдах нь зүйн хэрэг боловч энэ шаардлагыг бүрэн дүүрэн ханггах хэрэглээний толийг нэг далайцаар бүтээх боломж хязгаарагдмал болох нь ойлгомжтой.Тиймээс шинжлэх ухааны дээр дурьдсан олон чиглэлээр юуны өмнө нэлээд дэлгэрч, түгээмэл хэрэглэгдэж хэвшил болж байгаа нэр томъёо, үг, хэллэгийг зүй зохистой ашиглаж сурах чухал. Өнөө үед агаар мандлын ухаан, сансрын техник болоод дэлхийн хиймэл дагуулыг их боломжид түшиглэн шинжлэх ухаан, техник технологид тулгуурлсан ахуйн хэрэглээ ер бусийн хурдацтай бөгөөд өргөн дэлгэр хүрээгээр тэлж, дээрх чиглэлээр мэрэгших, судалгаа шинжилгээ хийх хүмүүсийн сонирхол, боломж улам улмаар нэмэгдэж байгаа тул энэ хүү салбарт нэр томъёо, үг хэллэг, үндсэн ухагдахуунийг эх хэлээрээ буулгаж ойлгоход хэлний талын багагүй бэрхшээл тулгарч байгаа нь илтээр ажиглагдах болсныг харгалзан үзэж ийм бүтэцтэй нэгэн толь бүтээх сэдлийг төрүүлсэн, цаашлаад энэ чиглэлээр ажилладаг төдийгүй танин мэдэхүйн чиглэлтэй ном зохиол туурвидаг хүмүүсийн шууд ба шууд бус шаардлага багагүй буйг анхаарахгүй байж болохгүй. Агаар мандлын ухааны гол ойлголтууд нь цаг уур, одон орон, астрофизик, газарзүй, техникийн ухааны төрөл бүрийн сэдэвтэй холбогдох нь түгээмэл зарим үг, хэллэг, нэр томъёо энэхүү судалгаанд тольд цөөнгүй орж ирж байгаа бөгөөд энэхүү судалгаанд хэрэглэгчид ойртуулж оруулсан болно[2-5]. 2. Судалгааны ажлын зорилго Агаар мандлын ухааны зарим нэр томъёо, хэллэг, үндсэн ухагдахууныг англи хэлнээс эх хэлээрээ зөв буулгаж ойлгох, хэрэглэх, хэрэглээгээ хэвшил болгох, хэрэглэж байгаа нэр томъёо, үг, хэллэгийг зүй зохистой ашиглаж сурахад оршино.
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 49 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V 3. Судалгааны хэрэглэгдэхүүн, арга зүй Энэхүү судалгаанд цаг уур, одон орон, астрофизик, газарзүй, техникийн ухааны төрөл бүрийн сэдэвтэй холбогдох нь түгээмэл зарим үг, хэллэг, нэр томъёонд тайлбар хийж, техник технологид тулгуурлсан ахуйн хэрэглээ, агаар мандлын физикийн чиглэлээр мэрэгших, судалгаа шинжилгээ хийхэд тус дөхөм болгох үүднээс зарим нэгэн өргөн хэрэглэгддэг нэр томъёо, хэллэг, үндсэн ухагдахуунийг англи хэлнээс орчуулж тайлбар хийсэн болно. Үүнд: Equal altitude- ижил өндрийн, of the same height Tangential velocity-хурдны шүргэгч Seismological- чичирхийлэл судлах (Агаар мандлын ухааны нэр томьёоны хэллэгээр), утгачилбал газар хөдлөлтийн Wind instrument-салхины хурд хэмжигч (Агаар мандлын ухааны нэр томьёоны хэллэгээр), instrument for measuring wind speed Total power- бүрэн урсгал (Агаар мандлын ухааны нэр томьёоны хэллэгээр), бусад физик, цахилгааны шинжлэх ухаанд ний энерги, нийт эрчим хүч Standart- опорного источника- тулгуур үүсгүүрийн Тухайлбал агаарын чанарын судалгаанд судалгаа хийхэд агаар мандлын ухаанд бохирдлыг бохирдлын эх сурвалжаас хамааруулж Монгол хэлнээ олон янзаар тайлбар хийдэг. Агаарын бохирдол Pollution, contamination- бохирдол Atmospheric contaminent- араар дахь бохирдуулагч Autopoluttion- Машин тээврээс үүдэлтэй бохирдол Local contaminent- орон нутгийн болон тухайн газрын орон сууцны доторхи бохирдол Water contamination- усны бохирдол Dust contamination-тоос, тоосонцороор бохирдох Pollution air at industrial region- үйлдвэрийн орчны агаарын бохирдол Environmental contamination- Хүрээлэн буй орчны бохирдол Technogenic pollution-Техникийн бохирдол Contamination from combustion- шаталтаас бохирдох noise contamination- дуу чимээний бохирдол radioactive contamination- цацраг идэвхит бохирдолмөнгөн усны бохирдол mercure pollution- мөнгөн усны бохирдол photochemical air pollution- агаар фотохимийн бодисоор бохирдох tailpipe pollution- тээврийн машинаар бохирдох traffic pollution -утаагаар бохирдох rarefied pollution- сийрэгжсэн бохирдол, багассан, ховордсон бохирдол uncontaminated-бохирдоогүй concentration- бөөгнөрөл, өтгөрөл
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 50 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V Pollutant- бохирдуулагч Primary Pollutant – анхдагч бохирдуулагч Priority Pollutant -онц аюултай бохирдуулагч Toxic Pollutant –хортой бохирдуулагч Turbidity- булингаршил Dumping-хог хаягдыг булшлах, дарах Perturbation, disturbance- буснил Sluggish-тунасан Stationary- тогтонги Ventilation- агааржуулалт, агаар сэлгэлт For severe storm warnings- уоьдчилан сэргийлэх алба Hazardous waste- аюултай хог гэсэн утгаар орчуулна. Үгчилбэл хэцүү хог хаягдал гэсэн утгатай. Absorption шингээлт Of radiative transferof energy- цацаргалтын энерги Үгчилбэл зөөгдлийн энерги гэсэн утгатай. Protection environmental- Байгаль орчноо хамгаалах Solar weather- нарны идэвхжил, Хэрвээ үгчилбэл нарны цаг агаар гэж орвуулах учир зохисгүй Zone of divengence –сарнилын бүс гэх мэтээр өргөн хэрэглэгддэг нэр томъёо, хэллэг, үндсэн ухагдахуунийг англи хэлнээс орчуулж тайлбар хийв. ДҮГНЭЛТ 1. Агаар мандлын ухаантай холбогдох янз бүрийн мэргэжлийн өвөрмөц онцлогтой үг хэллэгүүдийг даяаршлын үед уур амьсгал, агаарын чанарын өөрчлөлт болон байгаль орчны төлвийг зайнаас тандан судлах, судалгаанд дүн шинжилгээ хийхэд зайлшгүй шаарлагатай болоод байна. 2. Цаг уурын ухаан нь агаар мандлын физикт тулгуурладаг учир энэ ШУ-ны үг, хэллэг, нэр томъёо нэлээд хувь нь энэ салбарыхтай зүй ёсоор давхацдаг. Иймд агаар мандлын ухааны хамрах хүрээнд агаар мандлын цахилгаан, оптик, хими, радио физик, атом цөмийн физик, сарнилийн болоод нэвчлийн онол, дэгдмэл (аэрозоль)-ийн физик, хий шингэний механик, математик статистик, одон орон, астрофизик, дэлхий ба сансар судлал зэрэг олон салбарын ихэд нарийсч төрөлжсөн шинжлэх ухааны онол, арга зүй, загварчлах ур ухаан зүй ёсоор түгээмэл хэрэглэгддэг мэрэгжлийн үг, хэллэг, нэр томъёо өргөн дэлгэр ашиглаглагдах нь зүйн хэрэг учир үг хэллэгүүдийг түгээн дэлгэрүүлж хэрэглээ болгох асуудал чухал юм. НОМ ЗҮЙ [1 ]. Air quality guidelines, WHO (Агаарын чанарын гарын авлага. ДЭМБ-ын зөвлөмж), 2005 [2] Emission estimation technique manual combution engines. Version 2.3. October 2003, Aust [3] Түгжсүрэн Н. Физик экологи. Их дээд сургуулийн оюутнуудад зориулсан сурах бичиг, “Бемби сан”, Улаанбаатар, 2012 [4] Түгжсүрэн Н. Агаар мандалын ухааны хэллэг, нэр томьёоны монгол оррс англи толь бичиг сурах бичиг, “Бемби сан”, УБ, 2022
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 51 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V НЭР ТОМЬЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ БОЛОН ОРЧУУЛГЫН ТУХАЙ АСУУДАЛ О. Мягмарсүрэн1 1Монгол улс, Улаанбаатар, МУБИС, НХУС, АХТ [email protected] Хураангуй: Манай оронд мэргэжлийн ихэнх салбарт нэг ухагдахууныг өөр салбарт өөрөөр тодорхойлсон тодорхойлолт бүхий нэр томьёоны стандарт хараахан гараагүй байна. Тиймээс энэхүү судалгааны ажлаар, ижил утга, ухагдахуунтай боловч өөр өөр ойлголт, тодорхойлолт бүхий нэр томьёонд дүн шинжилгээ хийсэн ба Канад улсын стандартчилагдсан нэр томьёоны тайлбар толийг ашиглан боловсролын үнэлгээний нэр томьёоны тодорхойлолтыг загвар болгон орчуулав. Ухагдахууны сайжруулалт (засварын дараах) болон нэр томьёоны тодорхойлолтын нийцэмжийг үнэлэх юм. Төрийн удирдлагын онол бүхий 400 нэр томьёог (Англи-Монгол) сонгохдоо англи нэр томьёог Канад улсын нэр томьёоны тайлбар толиос, монгол нэр томьёог төрийн удирдлага, менежментийн онолын номоос бүлэглэн анализ хийхэд Монгол хэлний нэр томьёоны 89% нь ямар нэг тайлбар, тодорхойлолтгүй, 99% нь стандартчилагдаагүй байна. Түлхүүр үг : удирдлага, нэр томьёо, тайлбар, тодорхойлолт УДИРТГАЛ Шинжлэх ухаан техник технологийн эрчимтэй хөгжлийн үед шинэ мэдлэг, ойлголт,ухагдахуун асар хурдтай нэмэгдэж байгаа өнөө үед түүнийг тэмдэглэсэн нэр томьёог эх хэлэндээ хурдан шуурхай, зөв оноож тогтоох нь монгол хэлний үгийн санг баяжуулан шинэчлэх үндсэн арга зам юм. Иймд олон улсад хэрэглэдэг нэр томьёоны стандартуудыг бодлогоор үндэсний стандартууд болгон батлах, улмаар олон нийтийн хүртээл болгох, мэдлэгийн төрөл бүрийн салбарууд, түүний дотор мэдээллийн болон компьютерын технологи, эрчим хүч, уул уурхай, боловсрол, удирдлага менежмент зэрэг тэргүүлэх салбаруудын шинэ нэр томьёог тогтооход мэргэжлийн хүмүүсийн оролцоог хангах нь чухал болоод байна. Нэр томьёоны олон улсын стандарт нь стандартчилах үйл ажиллагааны хүрээнд болон түүнээс гадуур нэр томьёог боловсруулах, тогтоох зарчим ба аргыг зааж, объектууд, ухагдахуунууд болон нэр томьёоны хэлбэрүүдийн хоорондын холбоог тодорхойлж, улмаар нэр томьёо болон нэрийтгэл үүсгэх, тодорхойлолтыг томьёолох ажлыг зохицуулах ерөнхий зарчмуудыг тогтоосон байдаг. Харин манай оронд хэлний боловсруулалт хийж нэр томьёог мэдлэгийн салбар бүрээр нарийвчлан тогтоосон стандартууд гаргаж амжаагүй байгаа учраас нэг объект, ухагдахууныг олон янзаар тэмдэглэж хэрэглэх үзэгдэл түгээмэл болжээ. Нэр томьёоны давхцал олшрох, ухагдахууны тодорхойлолт ташаарахын хэрээр нэг салбарын мэргэжилтнүүдийн хооронд ойлголцлын зөрүү гарч, харилцаанд бэрхшээл учрах эрсдэл нэмэгддэг. Үндэсний нэр томьёоны стандарт боловсруулах хэрэгцээ шаардлагаас үүдэн энэхүү өгүүлэлд төрийн удирдлагын салбарын 400 орчим нэр томьёог хэрэглээний хэл шинжлэлийн үүднээс задлан шинжлэх оролдлого хийсний үр дүнг танилцуулж байна.
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 52 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V Судалгааны ажлын үндэслэл: 1924 оноос эхлэн монгол улсын нэр томьёоны комисс ажиллаж байсан үед нэр томьёоны ажил цэгцтэй үр бүтээлтэй байсан билээ. Монголчууд бид өөрсдөө техник технологийг бүтээн үйлдвэрлэдэггүй учраас шууд гаднын соёлыг нэвтрүүлсээр байгаа. Бид орчин цагийн шинэ нарийн төвөгтэй ухагдахууныг өөрийн хэл дээр бүрэн гүйцэт ойлгож чадахгүй байгаа төдийгүй 1990 оноос хойш нэр томьёо судлалд гарсан дорвитой ахиц харагдахгүй байна. Шинэ нэр томьёо үүсгэх, түүнийг тогтоох, стандартчилах үйл ажиллагааны хурд бодит хэрэгцээ шаардлагаас хоцорч байна. Хэл шинжлэлийн салбар өөрөө нэр томьёогоо цэгцлээгүй байна. Тухайлбал “Applied linguistic” гэдгийг хавсарга хэлшинжлэл, хэрэглээний хэлшинжлэл гэж аль алинаар нь хэрэглэж байна. Учир нь тайлбар толиуд дээр дээрх хоёр утгыг оруулсан байгаа юм. Аливаа нэр томьёоны ухагдахууныг тодорхойлж, орчин үеийн талыг нь шинжлэх судлах нь чухал. Дэлхий даяар нэг нэр томьёоны ухагдахуун, нэг тодорхойлолтыг илэрхийлэхийн тулд нэр томьёоны стандартчилал хэрэгтэй. Судалгааны ажлын зорилго: Энэхүү судалгааны зорилго нь шинжлэх ухаан, технологийн салбарын нэр томьёоны ухагдахууныг тодорхойлох, стандартчилахад судалгааны загвар болох явдал юм. Нэр томьёоны тодорхойлолт Нэр томьёо жирийн үгээс ялгаагүй мэт бидэнд санагдаж болох юм. Учир нь нэр томьёо жирийн бүх үгийн адил тодорхой утгатай, хэлзүйн айтай, мөн л тодорхой үгтэй хамт хэрэглэдэг. Гэхдээ нэр томьёо шинжлэх ухаан, техникийн тодорхой нэг ухагдахууныг тэмдэглэдгээрээ онцлогтой. Клүвер “Техникийн хэл буюу нэр томьёог стандартчилж болох боловч ердийн хэлний үгийг стандартчилж болохгүй” гэсэн байдаг. [4] “Нэр томьёо нь тусгай зориулалтын, мэргэжлийн, явцуу, нэг хүрээнд ашигладаг, тусгай мэдлэгийг агуулсан, ганц утгатай шинжлэх ухааны тодорхойлолтой байна” [1] Нэг нэр томьёо зөвхөн нэг ойлголт ухагдахууныг илэрхийлэх ёстой бөгөөд ижил утга ухагдахуун байх ёсгүй юм. [6] Гэвч Монгол хэлэнд нэг нэр томьёо нэг ухагдахуун гэсэн зарчим алдагдаж улмаар нэр томьёог хооронд нь сольж өөр өөрөөр ашиглаж байна. Нэр томьёо бол тусгай хэлний тусгай судлагдахууны хүрээнд багтах ерөнхий ухагдахууныг илэрхийлэх нэг ба хэд хэдэн үгээс бүрддэг тэмдэглэгээ юм. Энгийн нэр томьёо нь зөвхөн нэг язгуурыг агуулдаг бол хоёр ба түүнээс дээш язгуур агуулдаг нэр томьёог нийлмэл нэр томьёо гэж нэрлэдэг. [8] Хэд хэдэн тэмдэглэгээнээс илүү зохистойг тухайн салбарын мэргэжилтнүүд сонгож хэрэглэдэг. Ухагдахууныг тэмдэглэхийн тулд үүсгэсэн шинэ нэр томьёо бол шинэ үгсийн нэг төрөл бөгөөд түүнийг шинэ нэр томьёо гэдэг. Ихэнх тохиолдолд шинэ нэр томьёо нь шинэ ухагдахууныг тэмдэглэдэг бол заримдаа тогтсон ухагдахууныг илэрхийлдэг. Харин тусгай хэлэнд, ялангуяа шинжлэх ухаан, технологийн салбарт нарийн оновчтой харилцаа шаардлагатай бол нэр томьёогоор дамжуулан ухагдахууныг илэрхийлэхдээ тухайн салбарт нэг нэр томьёо нэг ухагдахуунтай харгалзаж, тухайн ухагдахуун оновчтой нэг нэр томьёогоор тэмдэглэгддэг байвал хамгийн төгс ойлголт болох юм. Гэтэл хэд хэдэн ухагдахуун илэрхийлдэг нэг нэр
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 53 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V томьёо, нэг ижил ухагдахууныг илэрхийлдэг хэд хэдэн тэмдэглэгээ байх нь хоёрдмол ойлголтод хүргэдэг. [5] Дэлхийн олон улс орон олон улсын болон үндэсний хэмжээний шинжлэх ухаан, техник технологийн нэр томьёоны цахим сан бүрдүүлж, улмаар хэдэн сая нэр томьёог олон хэлээр орчуулан байршуулсан байдаг. Тэдгээр нэр томьёоны ихэнх нь стандартчилагдсан байдаг байна. Учир нь интернэт сүлжээн дэх файл хэлбэрийн нэр томьёог нэг стандартад оруулах, оноон жигдлэхэд хялбар төдийгүй тэдгээр стандартчилагдсан нэр томьёог олон нийтэд хэрэглэж хэвшихэд өргөн боломж бүрдэх юм. [2] Олон улсын түвшинд нэр томьёог тогтоохдоо ухагдахууны холбоо хамаарлыг нарийн авч үздэг. Хүмүүсийн харилцаанд ертөнц дээрх объект бүр ялгагдах нэртэй байдаггүй. Үүний оронд ажиглалт хийх, “ухагдахуунчилах” хэмээн нэрлэгдэх хийсвэр процессоор дамжуулан объектуудыг ангилдаг. Тэдгээр нь ухагдахуун хэмээх мэдлэгийн нэгжүүдтэй тохирч байдаг. Харин ухагдахуунууд нь харилцааны янз бүрийн хэлбэрүүдэд (объект- ухагдахуун- харилцаа) илэрч гардаг. Нэр томьёоны тодорхойлолтыг: 1. Дэлгэрэнгүй тодорхойлолт (Extensional definition) 2. Нарийвчилсан тодорхойлолт (Intensional definition) 3. Хуурмаг тодорхойлолт (Ostensive definition) 4. Нотолсон тодорхойлолт (Demonstrative definition) 5. Үгийн сангийн тодорхойлолт (Lexical definition) зэргээр ангилсан байдаг. [3] Ухагдахууны талаарх дараах мэдээлэл нэр томьёоны стандартад зайлшгүй орсон байх ёстой. Үүнд: Тодорхойлолт: Энэ нь ухагдахууны үндсэн утга бүхий шинжүүдийг зааж өгдөг ба бусад ухагдахуунаас ялгадаг. Хам сэдэв: Тодорхойлолтыг нотлон харуулсан иш татсан бичвэр юм. Тодорхойлох буюу тайлбарлах бичвэрүүд нь ухагдахуунд хамааралтай мэдээллээр хангах үүрэгтэй ба үндсэн болоод туслах шинж чанарууд бүгд эшлэл бичвэрээр илэрч чадахгүй байж болно. Жишээ ба хэлц: Хэрэглэх жишээнүүд / өгүүлбэрүүд ба хэлцүүд / нэр томьёонууд дэлгэрүүлсэн үгийн хамт орно. Ухагдахууны талаарх өгөгдсөн мэдээллээс гадна хэрэглээг харуулдаг. Тэмдэглэл ба тайлбар: Тэмдэглэл ба тайлбар нь хэрэглээний бодит орчинд үүсэх нэр томьёотой холбоотой нэмэлт мэдээллээр хангаж байдаг. Лавлагаа: Энэ нь нэр томьёо ба нотлох бичвэрүүдийн эх сурвалжийг зааж өгнө. [1] Нэр томьёог нэгдмэл болгон жигдлэх асуудлыг: 1. Салбар доторх, 2. Салбар хоорондын, 3. Улсын доторх, 4. Улс хоорондын гэсэн хэдэн үе шаттайгаар авч үзэн хэрэгжүүлбэл зохистой юм.
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 54 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V Бусад улс орны туршлагаас үзэхэд ихэнх улс орон эхний гурван шатны нэр томьёоны асуудлыг бараг шийдвэрлэчхээд эцсийн шат буюу улс хоорондын олон улсын нэр томьёог цэгцлэх, стандартчилах ажилд анхаарлаа хандуулж байна. Манай улсын хэмжээнд нэр томьёог журамлах асуудал салбар дотроо ч жигдрээгүй байгаа нь нэг юм үзэгдэл, ойлголтын нэр олон, ойлгомжгүй болж бусад салбарын нэр томьёотой давхцах, утга ухагдахуун ташаарч, улмаар салбар доторх мэргэжилтэн хоорондоо ойлголцоход бэрхшээл учрах юм. Үүнийг шийдвэрлэх гол арга зам нь олон улсын нэр томьёоны стандартчиллын байгууллага ISO /International Organization for Standartization/, олон улсын нэр томьёо судлалын хороо ICTUN /International Committee for Unification of Terminological Neologism/-ны стандартчиллын дагуу оновчтой орчуулан Монгол Улсын Үндэсний Стандартаар батлуулан мөрдөх явдал бөгөөд нэр томьёо бүр өөрийн гэсэн тодорхойлолттой байх учиртай. Дэлхийн олон улс орон олон улсын болон үндэсний хэмжээний шинжлэх ухаан, техник технологийн нэр томьёоны цахим сан бүрдүүлж, улмаар хэд хэдэн сая нэр томьёог олон хэлээр орчуулан байршуулсан байдаг. Тэдгээр нэр томьёоны ихэнх нь стандартчилагдсан байдаг байна. Харин манай улсад төрийн удирдлага, байгууллагын удирдлага хэмээх ухагдахууныг олон янзаар тайлбарлаж хэрэглэдэг төдийгүй удирдлага, менежментийн талаар монгол хэл дээрх сурвалжуудад янз бүрээр тайлбарладаг. Жишээ нь: “ management” эсвэл “administration” гэх нэр томьёог адилхан “удирдлага” хэмээн хөрвүүлэх боловч шинжлэх ухааны салбаруудад өөр өөрийн гэсэн ялгаатай ухагдахууны тодорхойлолт, тайлбартай байна. (Жишээ 1 харах) Монголд удирдлага, менежментийн салбарт төдийгүй шинжлэх ухааны бусад салбаруудад тайлбарлах, эмхэлж цэгцлэх, нэгдсэн журамд оруулах шаардлагатай нэр томьёо олон байгаа нь ажиглагдаж байна. Тухайлбал, бусад хэл удирдахуйн ухааны тайлбар толь маш олон байдаг бол манайд Г. Батхүрэл “Менежментийн шинжлэх ухааны нэр томьёоны тайлбар толь, УБ.,2020” хэмээх толь бий. “Нэр томьёо нь тусгай зориулалтын, мэргэжлийн, явцуу, нэг хүрээнд ашигладаг, тусгай мэдлэгийг агуулсан, ганц утгатай шинжлэх ухааны тодорхойлолтой байна” [1] Нэг нэр томьёо зөвхөн нэг ойлголт ухагдахууныг илэрхийлэх ёстой бөгөөд ижил утга ухагдахуун байх ёсгүй юм. [4] Гэвч Монгол хэлэнд нэг нэр томьёо нэг ухагдахуун гэсэн зарчим алдагдаж, улмаар нэр томьёог хооронд нь сольж өөр өөрөөр хэрэглэж байна. Нэр томьёо шинжлэх ухааны тодорхой салбарт үйлчилдэг, хүний мэдлэгийн янз бүрийн салбарт нэг нэр томьёо өөр өөр утгаар хэрэглэгдэж болно. Жишээ 1: “Management- Удирдлага” гэдэг нэр томьёо дараах 21 төрлийн нэр томьёоны ухагдахууны салбартай байна. (Эдгээр ухагдахууныг Канадын нэр томьёоны цахим сангаас түүвэрлэсэн бөгөөд салбар тус бүрийн нэр томьёо өөрийн гэсэн ухагдахуун, тодорхойлолтой байсан төдийгүй ихэнх нь стандартчилагдсан байна) 1. Administrative Structures (Publ. Admin.) - Захиргааны бүтэц (Publ. Admin.) 2. Agricultural Engineering - Хөдөө аж ахуйн инженерчлэл
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 55 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V 3. Agriculture - General - Хөдөө аж ахуй - Ерөнхий 4. Animal Husbandry - Мал аж ахуй 5. Areal Planning (Urban Studies) - Газар нутгийн төлөвлөлт (Хот судлал) 6. Corporate Management (General) - Корпорацийн удирдлага (Ерөнхий) 7. Corporate Structure - Корпорацийн бүтэц 8. Ecology (General) - Экологи (Ерөнхий) 9. Farming Techniques - Газар тариалангийн техник 10. Internet and Telematics - Интернет ба телематик 11. Inventory and Material Management - Бараа материал, материалын менежмент 12. Job Descriptions - Ажлын байрны тодорхойлолт 13. Labour Law - Хөдөлмөрийн тухай хууль 14. Labour Relations - Хөдөлмөрийн харилцаа 15. Management Operations (General) - Удирдлагын үйл ажиллагаа (Ерөнхий) 16. Military Administration - Цэргийн захиргаа 17. Milking Equipment (Agriculture) - Саалийн тоног төхөөрөмж (Хөдөө аж ахуй) 18. Occupation Names (General) - Ажил мэргэжлийн нэрс (ерөнхий) 19. Plant and Crop Production - Ургамал, газар тариалан 20. Sports (General) - Спорт (Ерөнхий) 21. Trade - Худалдаа “Administration” гэх нэр томьёо нь доорх 19 өөр салбарт тус бүрт өөр өөрийн гэсэн шинжлэх ухааны ухагдахууныг илэрхийлж байна. 1. Constitutional Law - Үндсэн хууль 2. Corporate Management (General) - Корпорацийн удирдлага (Ерөнхий) 3. Currency and Foreign Exchange - Валют ба гадаад валют 4. General Vocabulary - Ерөнхий үгсийн сан 5. Law of Estates (common law) - Үл хөдлөх хөрөнгийн хууль 6. Military Administration - Цэргийн захиргаа 7. Occupation Names (General) - Ажил мэргэжлийн нэрс (ерөнхий) 8. Organization Planning - Байгууллагын төлөвлөлт 9. Organizations, Administrative Units and Committees - Байгууллага, засаг захиргааны нэгж, хороод 10. Parliamentary Language - Парламентын хэл 11. Pharmacology - Эм зүй 12. Political Institutions - Улс төрийн институци 13. Private-Sector Bodies and Committees - Хувийн хэвшлийн байгууллага 14. Property Law (common law) - Өмчийн тухай хууль 15. Public Administration (General) - Төрийн захиргаа (ерөнхий) 16. Publication Titles (Armed Forces) – зэрэг цол (Зэвсэгт хүчин) 17. The Executive (Constitutional Law) - Гүйцэтгэх засаглал (Үндсэн хууль) 18. The Executive (Public Administration) - Гүйцэтгэх засаглал (төрийн захиргаа) 19. The Judiciary (Public Administration) - Шүүх (төрийн захиргаа)
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 56 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V Харин монгол хэлэнд дээрх хоёр нэр томьёог аль ч толь бичигт хоёуланг нь “удирдлага” хэмээгээд дотроо ингэж олон салбар ухаанд хамаарч тус тусдаа ухагдахуун илэрхийлдэг талаар огт төсөөлөлгүй байна. Харин англи хэлний ерөнхий тайлбар тольд: “Management- гэдэг нь юмс эсвэл хүмүүстэй харьцах, удирдах үйл явц” гэсэн бол “Administration- гэж бизнес, байгууллага гэх мэтийг ажиллуулах үйл явц” [7] хэмээн ялган тайлбарласан байдаг ба шинжлэх ухааны дээрх салбар бүрээр ухагдахууны тайлбарыг нарийвчлан цахим хэлбэрээр гаргаж олон нийтэд хэрэглэхэд дөхөм болгосон байдаг. Тиймээс мэргэжлийн салбар хоорондын нэр томьёог хоорондоо утга ухагдахуун давхцахгүй байхаар нарийвчлан ангилах шаардлагатай байна. ДҮГНЭЛТ Мэргэжлийн салбар доторх нэр томьёог утга ухагдахуун давхцахгүй байхаар нарийвчлан ангилах хэрэгтэй байна. Манай улсад удирдлага, менежментийн ялгаа юу болох, түүний тогтсон, стандарчилагдсан тайлбар ухагдахуун, тодорхойлолт байхгүй, олон янзаар тайлбарлаж хэрэглэдэг төдийгүй монгол хэлэн дэх сурвалжуудад янз бүрээр тайлбарлаж байна. Нийт нэр томьёоны 99% нь стандартчилагдаагүй, 89% нь ямар нэг тайлбар, тодорхойлолттой болох шаардлагатай байна. НОМ ЗҮЙ [1] Болд. Д (2009). Шинжлэх ухаан, технологийн нэртомьёоны өгөгдлийн сан байгуулах нь. In ШУТИС-ХБС ЭШ бичиг №2. (p. 45). Улаанбаатар. [2] Мягмарсүрэн. О (2015). Хэлний бодлого төлөвлөлтийн хүрээнд техникийн хэлийг боловсронгуй болгох, стандартчилах асуудалд. In МУБИС-НХУС ЭШБ эмхэтгэл, №2. .Улаанбаатар. [3] Олон улсын стандарт. (2009). Нэр томьёо боловсруулах ажил- зарчим, арга. ISO 704:2009. Женев.
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 57 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V МТ-ИЙН ИНЖЕНЕРИЙН СУУРЬ ШАЛГАЛТЫН МАТЕРИАЛ ДАХЬ КОМПЬЮТЕРИЙН НЭР, ТОМЬЁОНЫ ОРЧУУЛГАД ГАЛИГЛАЛ АШИГЛАСАН БАЙДАЛ (МТ-ын инженерийн суурь шалгалтын 2013 оны 4 сарын жишээн дээр) О.Баярхүү ШУТИС, ДаТС, ЭХМТ-ийн салбар [email protected] Хураангуй: Мэдээлэл технологи хөгжихийн хэрээр энэ салбарт хэрэглэгдэх нэр томьёо, үг хэллэгийн орчуулга маш хурцаар хөндөгдөж байна. 2006 оноос хойш Мэдээлэл технологийн үндэсний парк нь мэдээлэл технологийн инженерийн шалгалтыг албан ёсоор авч эхэлсэн бөгөөд үүнтэй холбоотой шалгалтын материалууд болон сургалтын материалууд монгол хэлнээ орчуулагдан гарах болсон. Уг судалгааны ажлаараа 2013 оны 4 сард авагдсан мэдээлэл технологийн инженерийн суурь шалгалтын материалын орчуулгад тусгагдсан компьютерийн нэршилд орчуулгын галиглах аргыг хэрхэн хэрэглэсэн талаар тодруулахыг зорилоо. Мэдээллийн технологийн суурь шалгалтын өглөөний материал нь нийт 80 асуулттай. 80 асуултын 67 асуулт нь компьютерийн шинжлэх ухааны асуулт байх бөгөөд сүүлийн 13 асуулт нь төсөл болон байгууллагын менежменттэй холбоотой асуултуудаас бүрдэнэ. Энэ судалгаанд эхний 67 асуултан дахь нэр томьёоноос шүүж авсан болно. Шалгалтын материалд орсон компьютерийн нэр томьёонуудыг бүрэн дүйцэл, бүрэн бус дүйцэл огт дүйцэлгүй үгс гэсэн 3 ангилалд хувааж авч үзлээ. Компьютерийн салбарын компьютерийн программчлал, мэдээлэл зүйн англи-монгол нэвтэрхий тайлбар тольд орсон, хэрэглээнд бүрэн нэвтэрсэн үгсийг бүрэн дүйцэлтэй үгсийн жагсаалтад оруулсан ба орчуулгын хэлний нэг утгыг эх хэлний хэд хэдэн утгаар илэрхийлж болж буй үгсийг бүрэн бус дүйцэлтэй ангилалд оруулав. Харин огт дүйцэлгүй үгсийн ангилалд эх хэлний үгийг галиглан орчуулсан эсвэл англи хэлний товчилсон нэрээр нь орчуулан хэрэглэсэн үгсийг хамаарууллаа. Энэ жагсаалтад орсон үгсийг галиглал /транскрипиц/ болон бичлэг хөрвүүлэг галиг /транслитераци/-аар хөрвүүлэн харьцуулан судаллаа. Галиглал хийхдээ http://www.bolor-toli.com/, https://translate.google.com/ программуудыг ашигласан болно. Гарч ирсэн галигласан орчуулгыг “Компьютерийн салбарын компьютерийн программчлал, мэдээлэл зүйн англи-монгол нэвтэрхий тайлбар толь”-д хэрхэн орчуулагдсан байдалтай харьцуулан үзлээ. Хэрэв тайлбар тольд тусгагдаагүй бол огт дүйцэлгүй үгсийн жагсаалт руу оруулж дүн шинжилгээ хийв. Түлхүүр үг: дүйцэлгүй үгс, транскрипиц, транслитераци ОРШИЛ Америкийн хэл шинжээч Ю.Найда нь орчуулагч эх сэдвийн албан ёсны онцлогийг баримжаа болгох биш харин орчуулгын хэлний бүх хэм хэмжээг сахин орчуулгыг хүлээн авагчид бүрэн ойлгомжтой болгоход чиглэсэн “хөдөлгөөнт дүйцэл” гэсэн ойлголтыг гаргаж тавьсан. Мөн И.И.Ревзин, В.Ю.Розенцвейг нар хэл шинжлэлийн онолын үндсэн зорилт бол орчуулгад ямар нэгэн шаардлага тулгахад бус, харин бодит байдлыг дүрслэн харуулах, судлахад оршино хэмээжээ. Өөрөөр хэлбэл, орчуулгын онол нь хэм хэмжээ тогтоох шинж чанартай биш, харин тайлбарлах шинж чанартай
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 58 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V байвал зохино. Аливаа хэм хэмжээний заавар нь орчуулгын үйл явцыг тайлбарласны үр дүн байхаас биш, урьтач байх ёсгүй хэмээжээ. В.Н. Комиссаровын “Орчуулгын онол” номонд шинжлэх ухаан - техникийн сэдвийн найруулгын онцлог шинж нь түүний мэдээллэх чанар, учир зүйт чанар, яв цав байдал, бодит чанар болон эдгээрээс үүсэн гарсан тодорхой ойлгомжтой байдлаар илэрдэг. Шинжлэх-ухаан техникийн нэр томьёо тусгай үгсийн сан ашиглана. Энэхүү нэр томьёонд шинжлэх ухаан- техникийн тодорхой салбарын мэргэжилтнүүдийн хэрэглэдэг онцгой обьект, ойлголтыг тэмдэглэх үг, нийлэмж үгүүд багтана. Нэр томьёонууд нь бодит обьект, үзэгдлүүдийг зааж, дамжуулж буй мэдээлэл нь мэргэжилтнүүдэд нэг утгаар ойлгогдож байх учиртай гэж тодорхойлсон байна. Тухайн нэр томьёо нь бүх тохиолдолд тодорхойлолтын дагуу нэг л утгаар илэрхийлэгдэнэ. Нэр томьёо бол хатуу тогтсон учир зүйт тогтолцооны нэг хэсэг мөн. Эцэст нь хэлэхэд, нэр томьёо бол мэргэжилтнүүдийн анхаарлыг сарниулах ямар нэгэн хөндлөнгийн утгагүй байх учиртай гэж тодорхойлсон байна. ҮНДСЭН ХЭСЭГ Эх ба орчуулгын хэлний үгсийн дүйцлийг семантик буюу референциал утгын харьцааны шинжээр нь 1. бүрэн дүйцэл, 2. хэсэгчилсэн дүйцэл, 3. дүйцэлгүй үгс гэсэн гурван төрөлд хуваадаг. Бүрэн дүйцэлтэй үгс: Ийм үг голдуу нэг утгатай цөөн төрлийн үгс байдаг. Бүрэн дүйцлийн нэг төрөлд шинжлэх ухааны болон техникийн нэр томьёо энэ төрөлд багтана. Жишээ нь: МТ-ийн суурь шалгалтын материалд хэрэглэгдсэн бүрэн дүйцэлттэй үгсэд Hard disk - хатуу диск, Color depth - өнгөний ялгарал, Pixel - цэгийн нягтрал, Digital video system - Дижитал дүрс бичлэгийн систем, Cache memory - Кейш санах ой, Super computer - супер компьютер, Cloud computing - үүлэн тооцоолол, Data backup - өгөгдлийн нөөц, Hardware - техник хангамж, Software - программ хангамж, CPU-төв боловсруулах байгууламж, disk-диск, Use case diagramm - ажлын явцын диаграмм зэрэг нэршлийг дурьдаж болохоор байна. Эдгээр үгс нь хэрэглээнд бүрэн нэвтэрсэн ба компьютерийн салбарын компьютерийн программчлал, мэдээлэл зүйн англи-монгол нэвтэрхий тайлбар тольтой нийцэж байна. Зарим орчуулагдах боломжтой хэдий ч голдуу англи нэршлээр нь түгээмэл хэрэглэж дадсан үгнүүдийг түүвэрлэн харуулвал: DRAM /Dynamic random access memory/- динамик шуурхай санах ой, IP /internet protocol/- интернет протокол, РОР3/post office protocol/- шуудангийн протокол, user ID/user identifacation/-хэрэглэгчийн нэвтрэх нэр, WAF/web application firewall/- вэб программын галт хана гэх мэт нэр томьёог дурьдаж болохоор байна. Үүнээс үзвэл мэргэжлийн тусгай үгсийн сангийн орчуулгыг ашигласан хэдий ч хэрэглэж заншсан үг хэллэгийг орчууллаггүйгээр ашигласан нь харагдаж байна. Бүрэн бус дүйцэлтэй үгс: Эх хэлний нэг нэгж орчуулгын хэлний хэд хэдэн утгатай дүйцэхийг бүрэн бус дүйцэл гэнэ. Үүний шалтгаан нь эх ба орчуулгын хэлний үгний утга, мөн тухайн үгсийн семантик утга зөрөхтэй холбоотой юм. Сонгон авсан жишээн дээр command, instruction гэсэн үгүүдийг заавар хэмээн орчуулсан бол storage, memory
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 59 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V гэдэг үгс нь санах ой гэдэг утгаар хэрэглэгдсэн байна. Жишээ нь: virtual storаge - хуурмаг санах ой, main memory - үндсэн санах ой гэж орчуулагдан хэрэглэгдсэн байна. Мөн нөөц гэдэг үгийг resources, backup гэдэг үгүүдээр илэрхийлсэн байна. Жишээ нь: resources of a computer- компьютерийн нөөц , a data backup- өгөгдлийн нөөц гэх мэт. Дүйцэлгүй үгс: Ийм үгсийг эквивалентгүй үгс гэж нэрлэдэг. Энэ нь орчуулгын хэлэнд бүрэн болон хэсэгчилэн ямар ч хувилбараар дүйцэлгүй үгс юм. Дүйцэлгүй үгсийн нэг бүлэг бол орчуулгын хэлний хэрэглээнд ороогүй оноосон нэрс юм. Тухайн харь хэлний үгийг манайд орж ирээгүй гэж үзэж байтал сонин хэвлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хэрэглээд эхлэх нь байдаг. Компьютерийн салбарт ийм үзэгдэл түгээмэл байдаг. Эдгээр үгсийг орчуулахдаа галиглал/транскрипиц/ болон бичлэг хөрвүүлэг галиг/транслитераци/ зарчмыг ашигладаг. Жишээ нь: Anti-spam- анти-спам, Web server - вэб сервер, Class diagramm - класс диаграмм, Assembler - Ассемблер, program register - программ регистр, flip-flop - флип-флоп, microprogram - микропрограмм, Object diargamm - Обьект диаграмм, Buffer - буффер, Frame - фрейм, Cluster - кластр гэх мэт. Эдгээр үгсийг транскрипиц болон транслитераци хийсэн байдлыг харьцуулан харуулвал: Хүснэгт 1. Галиглал хийсэн хөрвүүлэлт д/д Орчуулгын хэлээр Эх хэлээр транскрипицын зарчмаар транслитераци зарчмаар 1 Anti-spam орчуулсан байдал орчуулсан байдал 2 Web server энтиспайм анти-спам 3 Class diagramm 4 Assembler вэб сервер вэб сервер 5 program класс даеграмм класс диаграмм register Ассэймблэр Ассемблер 6 flip-flop программ режистр программ регистр 7 microprogram 8 Object флип-флоп флип-флоп майкропрограмм микропрограмм diargamm Обжект даеграмм Обьект диаграмм 9 Buffer бафер буфер
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 60 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V д/д Орчуулгын хэлээр Эх хэлээр транскрипицын зарчмаар транслитераци зарчмаар 1 Anti-spam орчуулсан байдал орчуулсан байдал 2 Web server 10 Frame энтиспайм анти-спам вэб сервер вэб сервер фрейм фрейм 11 Cluster кластр кластр Хүснэгт 1.-ээс харвал мэдээлэл технологийн инженерийн суурь шалгалтын материал дээрхи галиглалын зарчмаар орчуулсан компьютерийн нэр томьёог 100% бичлэг хөрвүүлэх галиг буюу транслитерацийн зарчмаар орчуулсан байна гэж үзэхээр байна. Шалгалтын материалын эдгээр үгнээс гадна огт орчуулахгүйгээр хэрэглэж байгаа нэр томьёонууд байна. Үүнд: MAC address - MAC хаяг, IT service - IT үйлчилгээ, e-mail - e-Мэйл, MTBF/Mean time between failures/ , MTTR/Mean time to repair/, Compiler, Interpreter, PCM format/Pulse-Code Modulation/, SQL /Structured Query Language/, IPv4/Internet Protocol version 4/ , PKI/The Public key infrastructure/ , OP25B/Outbound Port 25 Blocking /, SPF/The Sender Policy Framework /, CAPTCHA/the Completely Automated Public Turing test to tell Computers and Humans Apart/, UML/Unified Modeling Language/. ДҮГНЭЛТ 1. Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалтын материалд орсон компьютерийн нэр томьёонд бүрэн дүйцэлттэй үгсийн бараг 30% -ийг хэрэглэж дадсан эх хэлний утгаар нь оруулсан байна. Энэ нь шалгалтын үед шалгуулагчид эргэлзээ төрүүлэхгүй байх зорилготой хэмээн дүгнэж байна. 2. Огт утга дүйцэхгүй үгийг орчуулгын хэл рүү хөрвүүлэхдээ транслитераци зарчмыг 100% ашигласан байна. Энэ нь тухайн шалгуулагчийн дуудлага, аялагаас хамаарсан эргэлзээтэй байдлаас зайлсхийх сайн талтай юм. 3. Технологийн оноосон нэрийг шууд эх хэлний товчилсон хувилбараар орчуулах нь шалгуулагчид илүү ойлгомжтой хэмээн үзэж байна. 4. Шинжлэх ухааны нэр томьёо нь галиглал ашиглан хэрэглээнд нэвтэрч эхлээд тодорхой хугацааны дараа утга бүрэн дүйцэж хэрэглэгддэг байна. Жишээ нь: 2013 оны 4 сарын шалгалтын материал дээр E-mail гэх үг нь транслитерацийн зарчимаар e-Мэйл хэмээн хөрвүүлэгдсэн байгааг харж болно. Энэ үгийн транскрипицын зарчмаар хөрвүүлэгдсэн и-мэйл гэх үгийг өргөн хэрэглэдэг хэдий ч тайлбар толь бичиг дээр цахим шуудан хэмээн хөрвүүлсэн байдаг.
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 61 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V НОМ ЗҮЙ [1] В.Н Комиссаров, “Орчуулгын онол” , УБ.: 2008. c 16 x [2] Х.Намсрай “Компьютерийн салбарын компьютерийн программчлал, мэдээлэл зүйн англи-монгол нэвтэрхий тайлбар толь”, УБ,: 2004 [3] Д.Цэеэрэгзэн, С.Хосбаяр, “Орчуулгын эрдмийн үндэс” УБ. 2015. c 50 x [4] Б.Эрхэс, “Компьютер, интернет, сүлжээний үндсэн нэр томьёоны (англи - монгол) товч тайлбар толь” УБ. 2004.
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 62 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V Б. ИЛТГЭЛИЙН ХУРААНГУЙ МОНГОЛ ОРОС НЭР ТОМЬЁОНЫ ТОЛЬ БИЧИГТ ОРСОН НҮД ГЭХ ҮГИЙН ТУХАЙД Г.Ариун-Онон, Монгол, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны ЭША, доктор (Ph.D) Т.Даваасүрэн, Монгол, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны ЭША Хураангуй: Ардын хувьсгалын 40 жилийн ой, Шинжлэх ухааны хүрээлэнгийн 40 жилийн ойд зориулан Монгол улсын Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн, Улсын нэр томьёоны комисс хамтран 1964 онд Орос-Монгол нэр томьёоны толийн 1 дүгээр ботийг нийтлүүлсэн. Бүх салбарыг хамруулсан эдүгээ олдохуйяа бэрх болсон энэхүү 3 боть толийн эхийг цахим санд оруулж, уг толийн санд тулгуурлан улмаар монгол хэлнийхээ үсгийн эрэмбэ дэсээр шинэчлэн толгойлж нийт 120,000 орчим нэр томьёог 4 дэвтрээр 3 боть болгон эмхэтгэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс 2018 онд эрхлэн гаргасан. Бид энэхүү цахим санд орсон 120,000 орчим нэр томьёоны зөвхөн нүд гэсэн үг орсон нэр томьёог түүвэрлэн авч орос хэлнээс монгол хэлэнд хэрхэн буулгасан талаар судалгаа хийлээ. Нийт 868 нүд гэсэн үг бүхий нэр томьёо илэрч, эдгээрт зарим ажиглалт судалгаа хийв. Эдгээр нэр томьёог бүлэглэн ангилж үзвэл хүний эд эрхтэнтэй холбоо бүхий нэр томьёо 530, о, ургамал жимсийг заасан нэр томьёо 39, ан амьтныг илэрхийлсэн нэр томьёо 33, чулууг нэрлэн заасан нэр томьёо 6, тоног төхөөрөмжтэй холбоо бүхий нэр томьёо 113, бусад буюу шилжсэн утга илэрхийлсэн нэр томьёо 18 байна. Түлхүүр үг: нэр томьёо, нүд, орос монгол нэр томьёо
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 63 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ЗАРИМ ХЯТАД НЭР ТОМЬЁОНЫ БҮТЭЦ, ОРЧУУЛГА Х.Хүрэлтогоо (Ph.D) ШУТИС-ийн ДаТС СШУТ Хураангуй: Өнөө цагт Хятад-Монгол хоёр улсын найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа өдрөөс өдөрт өргөжин хөгжиж байгаагийн хажуугаар манай улсын импортын дийлэнх хувь нь Хятад улсаас орж ирж байгаа ба ялангуяа барилгын материалын дийлэнх хувийг хятад улсын бүтээгдэхүүнүүд эзэлж байна. Хятад улс бол өөрөө дорно дахины төв болсон улс юм. XVI, XVII зууны европын сэргэн мандалтын үеэс одоог хүртэл бид барууны хөгжлийн замаар замнаж ирсэн. Гэхдээ XX зууны дунд үеэс Хятад улсын үсрэнгүй хөгжил хөрш манай улсад үр өгөөжөө өгөөд зогсохгүй дэлхийн эдийн засагт тэргүүлэх үүрэг гүйцэтгэх хэмжээнд ирсэн байна. Иймд бидэнд хятад хэлнийг судлах, мэдэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Энэ судалгаагаар манай орны барилгын салбарт хэрэглэгдэж байгаа барилгын материалын хятад нэр томъёоны бүтэц болон монгол хэлэнд дүйлэгсэн байдалд дүн шинжилгээ хийхийг зорилоо. Ингэхдээ орчуулгын үндсэн аргуудыг судалж, барилгын материалын хятад нэр томьёог монгол хэлэнд дүйлгэх арга, хятад нэр томъёо бүтээх аргуудын талаар товч дурдсан болно. Түлхүүр үг: барилга, хятад нэр томъёо, хуулбарлах арга, дүйлгэх арга
Search