НИЙСЛЭЛИЙН 97 –Р СУРГУУЛЬ НИЙГМИЙН УХААНЫ ХИЧЭЭЛИЙН СОРИЛ Боловсруулсан багш Түүх, нийгмийн ухааны багш Э.Нансалмаа Улаанбаатар хот 2019
XI АНГИЙН НИЙГМИЙН УХААНЫ СОРИЛ 1. Доорх өгөгдлүүдийг зөв харгалзуул (5 оноо) 1. Нийгмийн ялгарал а. Баялаг нэр хүнд, эрх мэдлийн хувьд ялгаатай тодорхой хэв шинжит харилцаа бүхий нийгмийн нийтлэг 2. Тэгш бус байдал b. Тодорхой хэв шинжит харилцаа бүхий тэгш бус байдлын тогтолцоо 3. Нийгмийн нийтлэг c. Нийгмийн гишүүд хувийн болон нийгмийн шинжээрээ зааглагдан хуваагдахыг хэлнэ. 4. Нийгмийн давхраа d. Ижил төстэй шинж бүхий хүн амын статистик нэгдэл 5. Нийгмийн давхраажилт е. Эдийн засгийн баялаг, нэр хүнд эрх мэдэлд хүрэх адил бус боломж бүхий байдлыг хэлнэ. А. 1а 2b 3d 4с 5е В. 1c 2е 3d 4а 5b С. 1c 2е 3d 4b 5a D. 1с 2а 3d 4е 5b 2. Нийгмийн давхраажилтын тухай “Анги, статус, нам” сэдэвт бүтээлийг бичсэн эрдэмтэн аль нь вэ? (1оноо) А. К.Маркс B.М.Вебер С. Т.Парсонс D. Ф.Энгельс Е. Г.Спенсер 3. Нийгэм нь харилцан хамаарал бүхий бүрэлдэхүүн хэсгүүдтэй, тэдгээр нийгмийн оршин тогтнол, хөгжилд зохих үүрэг гүйцэтгэж байдаг гэж үздэг нийгмийг судлах онолын хандлага нь юу вэ? (1 оноо) А. Харилцан үйлдлийн хандлага В. Зөрчилдөөний хандлага С. Бүтэц-чиг үүргийн хандлага D. Индивидуалист хандлага Е. Шүүмжлэлт онол 4. Зөв холбоно уу? (4 оноо) 1. Боолчлол а. Хүн эхээс төрмөгцөө багтдаг, насан туршдаа өөрчилж болдоггүй нийгмийн бүлэг 2. Язгуур каст b. Хүмүүс ямарч эрх мэдэлгүй, хөлсгүй зарцлах ёс 3. Каст c. Орлого, эрх мэдэл, боловсрол нэр хүндээрээ бусдаасаа ялгаатай нийгмийн бүлэг 4. Анги d. Нийгэмд гүйцэтгэх үүргийг нь хуулиар тогтоож өгсөн байдаг нийгмийн бүлэг А. 1b 2d 3a 4c B. 1с 2d 3a 4b C. 1b 2d 3с 4а D. 1а 2b 3c 4d 5. Эртний Грекийн Афин хотод ардчилал өндөр хөгжиж байжээ. Тэгвэл Афин хотын нийгмийн давхраажилтын байдал ямар нийгмийн шинжийг илэрхийлдэг вэ? (1 оноо) А. Нээлттэй нийгэм B.Өнөөгийн ардчилсан нийгэм С.Хаалттай нийгэм D. Кастын нийгэм Е. Зөв хариулт байхгүй 6. Малчны хүү Бат-Эрдэнэ цэргийн алба хашиж, дархан аварга болж, УИХ-н гишүүнээр гурвантаа сонгогдож улмаар ерөнхийлөгчид нэр дэвшсэн. Энэ нь нийгмийн шилжих хөдөлгөөний ямар төрлийн жишээ вэ? (1 оноо) А. Үе доторх В. Гэр бүлийн С. Бүтцийн D. Үе хоорондын Е. Нутаг дэвсгэрийн 7. Соёлын аялал жуулчлалын зарчимуудаас аль нь илүүц вэ? (1 оноо) А. Орон нутгийн хүн амын амьжиргаа, нийгэм эдийн засгийн хөгжилд үр ашигаа өгөх B. Соёлын солилцоонд тулгуурлах С. Байгалын болон соёлын өвийн хадгалалт, хамгаалалтыг бэхжүүлэх D. Соёлын өвөө бусдад өвлүүлэх Е. Соёлын өвийн газруудтай харилцан шүтэлцээтэй хөгжүүлэх 8. “Арга техник” бол ................. соёлын хэлбэр юм (1 оноо) А.Материаллаг соёл В. Оюуны соёл С. Материаллаг болон оюуны соёлын нэгдэл D. Динамик шинж Е Аль нь ч биш
9. Тухайн нутаг дэвсгэр дээр бүлгийн бүх хүнийг хамруулахгүйгээр, харинн тодорхой төлөөллийн үзүүлэлтүүдийг сонгон судлах аргыг ................ гэнэ. (1 оноо) А. Ерөнхий арга В. Тусгай арга С. Нээлттэй арга D. Нэлэнхүй арга Е. Түүвэрлэх арга 10. Өгөгдлийг зөв тохируулна уу. (1 оноо) 1. Туршилтын арга а. Нийгмийн үзэгдэл үйл явцад судлаач өөрөө оролцох юм уу, оролцохгүй ажиглах замаар мэдээлэл цуглуулах арга 2. Асуулгын (анкетын) арга b. Зориуд бэлтгэсэн тусгай орчин нөхцөлд үзэгдэл, үйл явцыг давтах, үргэлжлүүлэх замаар мэдээлэл цуглуулах арга 3. Бичиг баримт судлах арга с. Нийгмийн нэгдмэл үзэгдэл, үйл явцын зарим талыг хийсвэрлэн орихоод сонирхогдож буй тодорхой хэсэгт анхаарлаа төвлөрүүлэн судлах арга 4. Ажиглалтын арга d. Урьдчилан боловсруулсан асуулгын дагуу хувь хүн, хамт олон, бүлгийг судлах 5. Загварчлалын арга е. Үзэгдэл, үйл явцын тухай мэдээлэл агуулсан бичиг баримт бусад материаллаг эх сурвалжид шинжилгээ хийх арга А. 1с 2b 3c 4е 5а B. 1е 2а 3с 4b 5d C. 1b 2d 3e 4a 5c D. 1а 2с 3b 4d 5e Е. 1d 2e 3a 4c 5b 11. Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх нь Монгол улсын иргэний ..... (1 оноо) А. Үндсэн үүрэг B. Журамт үүрэг С. Төрийн албан хаагчийн үүрэг D. Тусгай үүрэг Е. Тохирох хариулт байхгүй 12. Эрх зүйн захирагдах ёсны дагуу орчин цагийн үндсэн хуульд дараах зарчмыг удирдлага болгодог хүчин зүйлүүдээс хамаарахгүй нь аль нь вэ? (1 оноо) А. Засаг, төрийн эрх мэдлийг хуваарилах В. Хүний эрхийг баталгаажуулах С. Хүнлэг энэрэнгүй байдлыг бий болгох D. Эрх зүйт төрийн үндсийг бэхжүүлэх Е. Хүний нийгмийн байр суурийг тодорхойлох 13. ...............гэдэг нь эдийн болон эдийн бус баялгийг ашиглах, эзэмших, захиран зарцуулах боломжийг хэлнэ. Зөв ойлголт нь аль вэ? (1 оноо) А. Ашиглах эрх В. Зарцуулах эрх С. Эзэмших эрх D. Өмчлөх эрх 14. Монгол улсын төрийн эрх мэдлийн хуваарилалтыг ямар хуулиар баталгаажуулсан байдаг вэ? (1 оноо) А. Үндсэн хууль В. Төрийн албаны тухай хууль С. Төрийн захиргааны ерөнхий хууль D. Захиргааны хариуцлагын тухай хууль Е. Улс төрийн намын тухай хууль 15. Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчил гаргасан хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлд үл хамаарах өгөгдлийг тэмдэглэнэ үү. (1 оноо) А. Торгох В. Баривчлах С. Тусгайлан олгосон эрх хасах D. Сануулах 16. Цагдаагийн байгууллага гэмт хэргийг шалгаж, прокурор түүнд нь хяналт тавьж гэмт хэрэгтнийг хэрхэн шийтгэх дүгнэлтээ шүүхэд ирүүлсэний дараа тухайн шүүх хэргийг хэлэлцэж шийдвэрлэх үйл ажиллагааг юу гэж нэрлэх вэ?(1 оноо) А. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх В. Шүүхийн үйл ажиллагаанд хяналт тавих С. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх D. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах 17. Олон улсын хүний эрхийн конвенц гэж юу вэ? (2 оноо) А. Хүчин төгөлдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан баримт бичиг В. Хоёр ба түүнээс дээш улс мөрдөхөөр баталсан бичиг С. Олон улсын хүрээний зөвлөмж, уриалгын шинжтэй баримт бичиг D. Хуульчлан ба сайн дураар дагаж мөрдөх шинж бүхий баримт бичиг
18. Монгол улсын төсвийн орлого нь урсгал ба тусламжийн орлогоос бүрддэг. Урсгал орлогын бүрэлдэхүүн болох татварын бус орлогод хамаарахыг олно уу? (1 оноо) А. Орлогын албан татвар В. Өмчийн татвар С. Онцгой албан татвар D. Нийгмийн даатгалын орлого Е. Хүү торгуулийн орлого 19. Доорх өгөгдлийг зөв харгалзуулна уу. (5 оноо) 1. Төсвийн хомсдол а. Ямар нэг үйл ажиллагаанаас орлого олж байгаа иргэн, ААН- ээс авч буй татвар 2. Улсын төр b. Төсвийн орлогоос зарлага давах тохиолдолд 3. Шууд татвар с. Төсвийн зарлагаас орлого давах тохиолдолд 4. Шууд бус татвар d. Хэд хэдэн жилээр хуримтлагдсан төсвийн хомсдол 5. Төсвийн илүүдэл е. Тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс, ААН-ээс авах татвар А. 1с 2b 3c 4е 5а B. 1е 2а 3с 4b 5d C. 1b 2d 3а 4е 5c D. 1а 2с 3b 4d 5e Е. 1d 2e 3a 4c 5b 20. Бүтээгдэхүүн экспортлохын оронд гадаадад үйлдвэрийн газар байгуулах эсвэл худалдан авч болно. Үүнийг.................................. гэнэ. (1 оноо) А. Гадаадын худалдааны бодлого В. Гадаадын шууд хөрөнгө оруулалт С. ҮНБ-ны бодлого Д. Улсын хөрөнгө оруулалт Е. Зөв ойлголт байхгүй 21. Дараах өгөгдлүүдээс гадаад худалдааг хязгаарлах бодлогын шалтгааныг олно уу? (1 оноо) А. Гадаад худалдааг хамгаалах В. Дотоодын хөгжиж буй салбаруудыг дэмжих С. Импортын барааг дэмжих D. Олон улсын худалдааг дэмжих Е. Гадаад худалдааны бодлогод төр оролцох ёсгүй 22. Дараах тохиолдлуудын алинд нь зах зээлийн тогтворжсон, эдийн засгийн зохистой байдал бий болох вэ? (1 оноо) А. Эрэлт < нийлүүлэлт В. Эрэлт> нийлүүлэлт С. Эрэлт = нийлүүлэлт Д. А ба В хариулт зөв Е. Аль нь ч биш 23. Демпингийн үйл ажиллагаа гэж юу вэ? (1 оноо) А. Импортын бараанд үнэ тарифийн хязгаарлалт хийх үйл ажиллагаа В. Импортын барааны тоо хэмжээнд нь хязгаар тогтоох үйл ажиллагаа С. Импортлож байгаа бараанд татвар ноогдуулах үйл ажиллагаа D. Бараа, үйлчилгээг гадаад зах зээлд нэвтрүүлэхийн тулд өрсөлдөгчөөсөө доогуур үнээр худалдаалах үйл ажиллагаа 24. Зөв харгалзуулна уу (1 оноо) 1. А. Линколин а. Хүн бол улс төрийн амьтан 2. У. Черчилль b. Улс төрийн систем нь үнэт зүйлсийг эрх мэдэлтэйгээр хувиарлан байршуулах үйл байдал 3. В.И. Ленин с. Ардчилал бол ард түмнээс сонгогдсон, ард түмний төлөө, ард түмний өөрсдийнх нь засаглал юм. 4. Аристотель d. Төр бол ангийн дарангуйлалын машин 5. Д.Истон е. Ардчилал бол хамгийн муу засаглал гэхдээ хүн төрөлхтөн үүнээс илүүг олоогүй байна. А. 1с 2b 3c 4е 5а B. 1е 2а 3с 4b 5d C. 1b 2d 3e 4a 5c D. 1с 2е 3d 4a 5b Е. 1d 2e 3a 4c 5b 25. Олон түмний шаардлага, дэмжлэг нь улс төрийн системийн аль бүрэлдэхүүн хэсэгт хамаарах вэ? (1 оноо)
А. Гаралт В. Оролт С. Эргэх холбоо D. Орчин Е. Хувиргалт 26. Эрх мэдлийг бихевиорисст хандлагын үүднээс хэрхэн тодорхойлох вэ? (1 оноо) А. Эрх мэдэл нь захирагч захирагдагч хоёрын харилцааны нэг өвөрмөц шинж В. Эрх мэдэл гэдэг нь тавьсан зорилгоо хэрэгжүүлэх чадвар, үйл ажиллагаа С. Эрх мэдэл гэдэг нь нийгмийн бүлгийн өөрсдийгөө зохион байгуулах арга хэрэгсэл D. Эрх мэдэл гэдэг нь улс төрийг хэрэгжүүлэх хэрэгсэл Е. Эрх мэдэл гэдэг нь улс төрийн зан үйл өвөрмөц хэв маяг 27. Иргэдийн улс төрийн оролцоо гэж юу вэ? (1 оноо) А. Шийдвэр гаргах үйл явцаас иргэний үйл ажиллагаа В. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэх С. Татвар төлөх D. өөрийгөө хөгжүүлэх Е. Мэдээлэл дамжуулах 28. Улс орнуудыг төрийн байгууламжийн хэлбэрээр нь хэрхэн ангилдаг вэ? (1оноо) А. Тоталитар болон авторитар B. Хаант болон бүгд найрамдах С. Ардчилсан болон ардчилсан бус D. Нэгдмэл болон холбооны Е. Парламентын ба ерөнхийлөгчийн 29. Намуудаас нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаар санал хураах нь сонгуулийн ямар тогтолцоонд хамаарах вэ? (1 оноо) А. Энгийн ба олонхийн В. Харьцангуй ба олонхийн С. Хувь тэнцүүлэх D. Холимог тогтолцоо 30. Улс орнууд харилцан холбоо тогтоож, хамтран ажиллаж, харилцан бие биедээ нөлөөлж байгаа түүхэн үйл явц нь юм. (1 оноо) А. Олон улсын харилцаа судлал В. Олон улсын харилцаа С. Энх тайвнаар зэрэгцэн орших зарчим D.Дипломат харилцаа Е. Олон улсын хуулийн зохицуулалт Нийт 50 оноо Амжилт хүсье НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР
11 АНГИЙН НИЙГЭМ ХАРИУЛТ 1. В 2. В 3. С 4. A 5. А 6. D 7. D 8. В 9. Е 10. C 11. А 12. Е 13. D 14. А 15. D 16. С 17. B 18. Е 19. С 20. В 21. В 22. С 23. D 24. D 25. В 26. Е 27. А 28. D 29. С 30. В
Search
Read the Text Version
- 1 - 6
Pages: