Нийт хугацаа 40 мин 1 сар Насны ангилал 8-13 нас Тэжээллэг өглөөний цай –эрч хүчийн ундарга ТХБ-ын цөм агуулга ТХБ-ын 3 ай Жендерийн тэгш эрх Танин мэдэхүй Хүний эрх Нийгэмшил, сэтгэл Тогтвортой хөгжил хөдлөл Дэлхийн иргэншил Зан үйл ТБ-ын түлхүүр 8 цогц чадамж Суралцахуйн түлхүүр арга Тогтолцоот сэтгэлгээтэй Бодит ба хамтын үйл Урьдчилан тооцоолох ажиллагаанд оролцох Хэм хэмжээний Шинжилгээ судалгаа хийх Стратегийн Бүтээлч шүүмжлэлт сэтгэхүй Хамтран ажиллах ба сэтгэлгээ шаардсан арга Шүүмжлэлт сэтгэлгээний Алсын хараатай болох Өөрийгөө таньж мэдэх Асуудал шийдвэрлэх
С IV Ээлжит хичээлийн сэдэв: Тэжээллэг өглөөний цай-эрч хүчийн ундарга Сургалтын үр дүн: Хичээл Өглөөний цай уух нь эрүүл мэндэд ямар ач холбогдолтой болон цайгаа уухгүй байхын сөрөг муу Эрүүл мэндийн боловсрол, монгол хэл талыг ойлгоно. Сэдэв Өглөөний цайнд ууж болох тэжээллэг хүнсийг зөв сонгож хэрэглэж хэвшинэ. “Тэжээллэг өглөөний цай- эрч хүчийн ундарга” төсөл Өглөөний цайгаа тогтмол уудаг болно. Бэлтгэл ажил Зорилго цагт • Сургуулийн эмчтэй хамтран хичээлийн өмнө сурагчдын биеийн жин, өндрийн судалгааг авна. Тэжээллэг өглөөний цайг тогтмол ууж хэвших • Тоног төхөөрөмж бэлтгэнэ. • Үйл ажиллагаа 1–ийг сурагчдын тоогоор хувилж бэлтгэнэ. • Видео болон цахим эх сурвалжийн холбоос Сэдэв сонгосон үндэслэл: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өглөөний цай нь хүний өдөр тутмын эрч хүчийн 25%-ийг өгдөг учраас хүмүүс өглөө уусан цайныхаа хүчинд илүү эрч хүчтэй дархлаатай өдрийн турш энергийг хангадаг гэж үзжээ. Өглөөний цайг тогтмол уугаагүйгээс сурах идэвх, ажиллах эрч хүч-13%, анхаарал төвлөрөлт -10% буурч, уур бухимдал-17%, ходоодны өвчлөл -33% нэмэгддэг байна. Харин тэжээллэг өглөөний цайг тогтмол ууснаар даралт ихдэх, цус харвалтаас-27%, чимээгүй тахал чихрийн шижингээс 20% сэргийлдэг болох нь батлагджээ. Судалгаагаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 44.7% нь өглөөний цайгаа тогтмол ууж чаддаггүй байна. Тэгвэл эрүүл, эрч хүчтэй дэлхийн иргэн нь тэжээллэг өглөөний цайг ууж хэвшсэн байх нь чухал. Тийм учраас тогтвортой хөгжлийн эрүүл мэндийг дэмжих зорилгын хүрээнд “Өглөөний цай- эрч хүчийн ундарга” сэдвийг сонголоо. Багшийн хэрэгжүүлэх санаа: Сургалт эхлэхийн өмнө суралцагчдаас биеийн өндөр болон жингийн судалгаа авна. Мөн дэлхийн иргэн би тэжээллэг өглөөний цайг тогтмол ууснаар ямар үр дүнд хүрч, ямар хүн болсон байх талаар алсын хараа, мөрөөдлөө бичнэ, нөгөө хувилбар нь зурж болно. Тэжээллэг өглөөний цайг 1сарын турш тогтмол цагт /7-9цагт/ууснаар биеийн өндөр, жин болон бие эрхтэн, сэтгэхүйд гарч буй өөрчлөлтийг тандах судалгааг авч дүгнэлт харьцуулалт хийж, үр дүнг тооцож гаргана. Өглөөний цай-эрч хүчийн ундарга суралцахуйн үйл ажиллагааг танхимаар 40 минутын хугацаанд орж түүний ач холбогдол, сөрөг үр дагаврыг мэдсэнээр 1 сарын турш тэжээллэг өглөөний цайг ууж, өдөр тутмын амьдрал ахуйдаа хэвшүүлж гарах үр дүнг тооцно.Цаашилбал амьдралын зөв дадал хэвшилтэй болж, ойрын болон алсын тодорхой үр дүнд хүрсэн байх болно. Хичээлийн үйл ажиллагааны дасгал, даалгавруудыг 3D ном болгон линкийг оруулав. https://online.pubhtml5.com/kbsp/phkx/?fbclid=IwAR24pUK8VWF5g1yMCl7PoqVVehB_rF GkUElPjcU4_8gFdTsAx3R72QrWjlI#p=1
Тэжээллэг өглөөний цай-эрч хүчийн ундарга “Алхам”-1 12 мин Суралцагчдаас оношилгоо авч, нэгтгэнэ. “ Өглөөний цай-эрч хүчийн ундарга”- Үйл ажиллагаа-1/а/ Оношилгооны үр дүн дээр асуудал дэвшүүлэн “Өглөөний цай” сэдвээр хэлэлцүүлэг хийнэ. Багшийн удирдан чиглүүлэх үйл ажиллагаа “ Өглөөний цай-эрч хүчийн ундарга”- Үйл ажиллагаа - 2 Тэжээллэг өглөөний цай-эрч хүчийн ундарга “Алхам”-2 6 мин Суралцагчид зургийг уншаад өглөөний цайг тогтмол уудаг болон, уудаггүй хүүхдүүдийн ялгаатай шинжүүдийг нэрлэж бичнэ. Ингэснээр хүүхдүүд өглөөний цай уухын ач холбогдол болон сөрөг үр дагаврыг ойлгоно. . “ Өглөөний цай-эрч хүчийн ундарга”- Үйл ажиллагаа-3 Тэжээллэг өглөөний цай-эрч хүчийн ундарга “Алхам”-3 10 мин А. Өглөөний цайндаа юу идсэнээ хүснэгтэд бичиж тэмдэглээрэй. . “ Өглөөний цай-эрч хүчийн ундарга”- Үйл ажиллагаа-4 Б. Хүүхдүүд та нар өглөөний цайндаа хүнсний 6 бүлгээс хэдийг нь хэрэглэсэн байна вэ? Багаараа хамтран ажиллана. . “ Өглөөний цай-эрч хүчийн ундарга”- үйл ажиллагаа-5 Тэжээллэг өглөөний цай-эрч хүчийн ундарга “Алхам”-4 10 мин Тэжээллэг өглөөний цайны ач холбогдол, сөрөг үр дагаврыг өгсөн зургийн тусламжтайгаар дүгнэж, алсын хараа, зорилгоо нэг өгүүлбэрээр тодорхойлон бичээрэй. Хоёрдахь хувилбар нь зурж болно. “ Өглөөний цай-эрч хүчийн ундарга”- Үйл ажиллагаа-6 Тэжээллэг өглөөний цай-эрч хүчийн ундарга “Алхам”-6 2 мин Бие даан хөгжих цаг: : “Тэжээллэг өглөөний цай - эрч хүчийн ундарга” хичээлээ бататган дараах дасгалыг ажиллаарай. . “ Өглөөний цай-эрч хүчийн ундарга”- үйл ажиллагаа-7 Уриалга бичээрэй. Бичихдээ үйл ажиллагаа 7-ийн дасгалыг ашиглаж болно. Бичсэн уриалгаа гэр бүлийнхэндээ харагдахуйц газар байрлуулаарай. Үйл ажиллагаа -8 1 сарын хугацаанд өглөөний цайндаа хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүний бүлгийг тодорхойлон хүснэгтэд сар өдрийг бичиж √ тэмдэглэнэ.үйл ажиллагаа -1 /в/ Өнөөдөр болон сарын дараа биеийн жин,өндрийг хэмжиж хүснэгтэд бичээрэй. Үйл ажиллагаа -1/б/ Видео хичээлийг найзууддаа үзүүлж, өглөөний цайны ач тусын талаар түгээгээрэй. https://youtu.be/xo59QIqSJBs Эцэг эхэд зориулсан видео хичээлийг бие даан хөгжих цагаараа гэр бүлээрээ үзээрэй. https://youtu.be/0xluKs74BBY
Үнэлгээ оношилгоо: 1. Үйл ажиллагаа -1/а,б/ ээр оношилгоо хийнэ. 2. 1 сарын хугацаанд үйл ажиллагаа -1 /в/ хэсгийг үнэн зөв бөглөнө. 3. 1 сарын дараа үйл ажиллагаа -1/б/ хэсгээр өөрийгөө оношилж үр дүнг тооцож тайлагнана. Хувирган өөрчлөх боломж Эрүүл амьдрахад шаардлагатай шим тэжээлийг хоол хүнснээс өөрийн биед шингээн авах нь эрүүл мэндийн хамгийн чухал хүчин зүйлсийн нэг. Зөв хооллолт гэдэг нь эрүүл, идэвхтэй амьдрахад шаардлагатай төрөл бүрийн шим тэжээлийг хангалттай хэмжээгээр агуулсан олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүнсний бүтээгдэхүүний хэт их хэрэглээг хязгаарлахыг хэлнэ. Тиймээс зөв хооллолт зохистой хэрэглээг чухалчилж, хамгийн их хэрэглэдэг, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүнсний бүтээгдэхүүнийг судлах, сөрөг үр дагаврыг тодорхойлох, хэрэглээг хязгаарлах төсөл боловсруулж хэрэгжүүлэх боломжтой. Ээлжит хичээл боловсруулсан Хэнтий аймгийн Тэмүүжин цогцолбор сургуулийн багш: Ц.Эрдэнэчимэг, Н.Уранчимэг Б.Нарангэрэл
Search
Read the Text Version
- 1 - 4
Pages: