ЕБС-ийн ЗУРГААДУГААР ангийн МОНГОЛ БИЧГИЙН I улир Нэгж 1 Эгшиг үс н,м,л гийгүүлэг чийг тань унших би 1) Эгшиг зохицох ёсны дагуу 1. Эгшгийн дарааллын зүй тогтлыг таних галиглан уншиж, ойлгох 2. Нэг үет үгийг шууд унших 3. Хоёроос дээш үет үгийг өргөлтөт үеийн 1, 2, 3 эгшигт нийцүүлэн зөв дуудан унших 2) Га\\гэ-ээр ялгаж унших 4. Эр, эм үгийг га\\гэ –ээр ялган унших 3) Эгшгийн гурван 5. Эгшиг үсгийн байрлалын зүй тогтлыг 5, 6, 7 байрлалаар гийгүүлэгч задлан шинжилж, гийгүүлэгчийг амилуулах аргаар дармал амилуулан унших, бичих бичмэл эхийг уншиж, 6. Дармал, бичмэл үе, үг, холбоо үг, бичих өгүүлбэрийг харьцуулан унших 7. Эхийг унших 4) Үндсэн зурлага, үсгийн 8. Үндсэн зурлага, үсгийн тигийг хичээнгүй тиг, үе, үг, холбоо үг, өгүүлбэр, бичих эхийг зөв бичих 9. Үе, үг, өгүүлбэр, эхийг хичээнгүй хуулж бичих 8, 9, 10 10. Дуудлага бичлэг тохирдог үг, холбоо үгийг шууд бичих 5) Сурах бичгийн хүрээний 11. Галигаас монгол бичгээр бичих 11 дуудлага бичлэг зөрүүтэй 12. Дуудлага бичлэг тохирдоггүй үгийг үгийг кирил галигаас монгол бичигт буулгах галиглах 6) Дэвсгэрлэх, үл дэвсгэрлэх 13. Дэвсгэрлэдэг ба дэвсгэрлэдэггүй ёсыг мэдсэнээр нэр үгийг гийгүүлэгчийг ялган таних тийн ялгал, хамаатуулах нөхцөлөөр зөв хувилган 14. Монгол тоо, тоолол, олон тооны дагаврыг бичих зөв бичих 1 15. Нэр үгийн нөхцөлийн (тийн, ялгал, хамаатуулах) эхлэлийг эгшиг, гийгүүлэгчээр нь бүлэглэн, зөв бичих
хичээлийн суралцахуйн зорилтууд ба чадварууд рал II улирал III улирал IV улирал сэг ба Нэгж 2 Нэгж 3 Нэгж 4 Нэгж 5 Нэгж 6 Нэгж 7 г- Дэвсгэр Урт Дэвсгэрлэдэгг Монгол тоо, Тийн ялгал, Уншиж, ьж, ичих гийгүүлэгч эгшгийг үй гийгүүлэгч тоолол буюу хамаатуула бичих ( р,с,б, д,г )- тэмдэг- ( х,т,ц/ч, ж/з, нэр үгийн хын нөхцөл дадлага ийг таньж, лэх я, ш )-ийг олон тооны зөв бичих унших таньж, унших нөхцөл зөв бичих бичих бичих 1, 2, 3 1, 2, 3 2, 3 2, 3 2, 3 44 4 4 4 5, 6, 7 5, 6,7 5, 6, 7 6, 7 6, 7 6, 7 8, 9 8, 9, 10 8, 9, 10 9, 10 9, 10 9, 10 11,12 11,12 11,12 11,12 11,12 11,12 13 13 13,14 13,15 15
Танилцуулга Монгол бичгийн хичээл 6,7 дугаар ангид нийт 70 цаг, долоо хоногт 2, 8 дугаар ангид нийт 70 цаг долоо хоногт 2, 9-р ангид нийт 70 цаг, долоо хоногт 2 цагаар тус тус орно. Энэ нь улирал бүр 6-9-р ангид 16 цагаар орно гэсэн үг. Энэ хугацаанд монгол бичгээр унших, бичих, хэлзүйг судлан эзэмших чадвар олгохдоо дараах зөвлөмжийг баримжаалж, 6-7-р ангид 2014 онд хэвлэгдсэн “Монгол бичиг I”, 8-9- р ангид 2011 онд хэвлэгдсэн МОНГОЛ БИЧИГ II, III сурах бичгийг ашиглах юм. Энэ хичээлийн жил 6 дугаар ангид монгол бичгийн хичээл шинээр нэмэгдэж орсонтой холбоотой 6-7-р ангиуд нь агуулга адилхан байх бөгөөд 6-р ангийн хөтөлбөр, зөвлөмжийн дагуу хичээллэнэ. Харин дараагиййн хичээлийн жилээс эхлэн 7 дугаар ангийн агуулгыг зөвлөмжид орсны дагуу судлах юм. Ийм учраас 7 дугаар ангийн хөтөлбөрийн зөвлөмжийг ч бас энэ номд орууллаа. Монгол бичгийн шинэчилсэн хөтөлбөрийн хувьд хичээлийн тогтсон агуулгад өөрчлөлт ороогүй бөгөөд уг агуулгыг шинжлэн судлах аргазүй, хэрэглэгдэхүүний шинэчлэлийг тусгаж өгснөөрөө онцлог юм. Суралцахуйн үндсэн үйл ажиллагаа нь ажиглан харьцуулах, задлан шинжлэх, нүдлэн тогтоох, унших, бичих, ойлгох зэрэг байх бөгөөд үндсэндээ монгол үндэсний зан заншил, өв соёлыг тээн хадгалсан эх бичвэр болон сурагчдын нас сэтгэхүйн онцлогт тохирсон танин мэдэхүйн эхэд суурилахыг чухалчлах хэрэгтэй болно. Энэ жилийн хувьд: 6-р ангид дэвсгэр үсгийн үндсэн махбодыг таньж, эгшгээр амилуулан холбон унших, бичих, үйлийн баримжаанд суралцах бөгөөд нэр үйл үгийн зарим нөхцөлийг зөв дагуулан бичих, галигаас монгол бичгээр бичих, дуудлага бичлэг зөрүүгүй үг холбоо үг бүхий эхийг шууд дуудан унших, өвөрмөц бичлэгтэй үг бүхий эхийг галигаар унших чадвар 7-р ангид гадаад үгийг тэмдэглэх галиг үсгийг ялган таньж унших, бичих үйлийн баримжаанд суралцаж, нэрийн нөхцөл болон үйлийн төгсгөх нөхцөлийг зөв дагуулан бичих, эхийг галигаар унших, шууд дуудан унших, монгол бичгээс кирилд, кирилээс монгол бичигт хөрвүүлэн бичих чадвар 8-р ангид нэрийн нөхцөлийг дагуулан бичих, зөв дуудан унших, урт хос эгшгийн бүтцийг мэдэж зөв уншиж утгыг ойлгодог болж, үйлийн нөхцөлүүдийг таньж зөв уншин холбон бичихээс цагаар ба биеэр төгсгөх нөхцөлийг хэрэглэх аргад суралцахаар хөтөлбөрт тусгасан болно. Гэхдээ үйлийн бусад нөхцөлийг нэмж судлах нь сурагчдын сурах чадвараас хамааралтай тул нээлттэй орхиж байна. 9-р ангид үйлийн нөхцөлийн бататгал, тэмдэг нэр, нэр үйл үг бүтээх дагаврууд болон бийрийн бичвэр зэрэг янз бүрийн бичвэрийг унших чадвар олгох хичээлүүд орсон. Энэхүү багшийн номд тухайн суралцахуйн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд сурагчдын сурах арга барилын онцлогт тохирохуйц үйл ажиллагааны хувилбаруудыг сонгон хэрэглэх боломж олгох зорилгоор нэгж хичээлийн төлөвлөлтийн хувилбаруудыг жишээ болгон орууллаа. Энэ нь заавал хийх ажиллагаа гэсэн утгыг харуулаагүй бөгөөд хэрэглэгдэхүүнийг ч мөн өөрөөр сонголт хийж тохируулан хэрэглэхэд зориулсан болно. 2
НЭГЖ ХИЧЭЭЛ 1 Сэдэв: Эгшиг үсэг ба н,м,л гийгүүлэгчийг таньж, унших бичих Зорилго: Эгшиг үсэг ба н,м,л гийгүүлэгчийг таньж, холбон уншиж бичих аргад суралцах Зорилт: 1. 1. Монгол бичгийн үндсэн зурлагыг таньж бичих 2. Эгшиг үсгээ харьцуулан судалж зүй тогтлыг олох 3. Н,М,Л үсгээ амилуулан холбож унших, бичих 4. Үг, холбоо үг, өгүүлбэр, эхийг унших, бичих Монгол бичгийн хичээлээр сурагчид ихэвчлэн монгол бичгийн цагаан толгойн үсгээ нүдлээгүйгээс үүдэлтэй үсгээ сольж холих, эхэн, дунд адагт ордог хэлбэрийг андуурах, тааж унших, ижил үгийн утгыг үл ойлгох, үсгийн зурлагыг буруу бичих, удаан бичих, зөв уншиж сураагүйгээс уншиж буй зүйлийн утгыг үл ойлгох гэх зэрэг алдаануудыг гаргадаг. Үүнээс үүдэн монгол бичгийн хичээлийн үйл ажиллагаа, аргазүй хэрэглэгдэхүүнийг доорх хувилбараар жишээлэн оруулж байна. Хичээлээ үр дүнтэй явуулах аргазүйн зөв шийдэл нь тухайн багшийн өөрийнх нь хэрэг боловч эдгээр хувилбар нь та бүхний бүтээлч арга зүйн эрэлд дэмжлэг болох юм. Багшид санал болгож буй арга зүй: Сурах арга барил эзэмшсэн, эх хэлний зохих мэдлэгтэй сурагчдын Хэлзүйн хувьд: чадварт нь тулгуурлан, монгол бичгийн цагаан толгойг заахдаа үсэг Хичээнгүй бичих тухайд үсгээр нь салангид таниулахаас илүү хэд хэдэн үсгийг хооронд Ү.Ариунболд нарын харьцуулан жиших, ялгаатай болон төстэй талуудыг илрүүлж, өөрсдөөр нь үе, үг бүтээлгэж, уншуулж бичүүлэх г.м сургалтын идэвхтэй аргыг “ Багшийн ном “ \\2014\\-ын уламжлалт аргатай хослуулан хэрэглэх нь үр дүнтэй болох юм. Эхлээд 14-23 –р хуудсанд байгаа үсгийн махбод, үндсэн зурлагуудыг сайтар бичүүлж, гарыг нь босоо, хөндлөн, налуу хэвшүүлнэ.Мөн эгшиг үсэг болон эхний гийгүүлэгчдийг амилуулан гурван харьцааны холбож уншиж бичих үйлийн анхны баримжааг эзэмшсэний дараа кирил ба монгол үсгийн ижил болон ялгаатай талыг харьцуулан нэгдэлд хичээнгүй бичих судлуулах нь зүйтэй болов уу. Яагаад гэвэл хөндлөн бичдэг кирил зөвлөмжийн дагуу бичгээс, газрын татах хүчний хуулиар дээрээсээ доошоо чиглэн, нар бичүүлж болно. зөв эргүүлж бичдэг монгол бичигт сургах үйл ажиллагаа ялгаатай тул Хичээнгүй бичгийн тиг нь хоёр бичгийн онцлог ялгаатай талыг нь таниулах хэрэгтэй.Үүнд венийн диаграмын аргыг ашиглаж болох юм. тэнхлэг дээр байрласан нарийн хэмжээстэй тул сурагчдын тооцоолон бодох, баримжаалах, дүрслэх чадварыг хөгжүүлэх давхар ач холбогдолтой байдаг Ялгаатай тал: Ялгаатай тал: бөгөөд сайхан бичих 1. 1. А,Э,И,О,У,Ө,Ү Ижил тал: 2. Дээрээсээ доош нар зөв чадвар нь өөрөө дараагийн хичээлийг 2. Баруунаас зүүн тийш хөндлөМнонгол эргүүлж бичнэ. хүсэн хүлээх сэдэл тэмүүллийг бий болгож бичнэ хэлний 3...................................... байдаг давуу талтай. 3. Тэргүүн үеэс хойш өөрчлөгдөхгүй эгшиг 4.................................... 4. Том, жижиг, бичмэл дармал авиа 5..................................... 5. ......................................... 6. .......................................... 6.................................... Энэ нь сурагчдад монгол бичгийн онцлогийн талаарх ойлголтыг тогтолцоонд нь системтэй олгож, сурахад хялбар дөхөм болгож өгдөг давуу талтай. Магадгүй бид монгол бичгийн онцлогийн талаар сурагчдаар судлуулахгүйгээр багшийн ярианд цухасхан дурьдаад өнгөрдөг байсан нь тэдний суралцах үйл ажиллагаанд бэрхшээл учруулдаг байсан байж болох юм. 1) Монгол бичгийн үндсэн зурлагыг таних Монгол бичгийн үндсэн зурлагыг хэм хэмжээний дагуу хичээнгүй бичүүлэхдээ “Монгол бичиг I” /2014/ сурах бичгийн 7-8 дугаар хуудсанд байгаа хичээнгүй бичгийн зөвлөмжийг баримталж болно. Хичээнгүй сайхан бичүүлэхэд багшийн үлгэр дуурайлал их чухал байдаг.Иймээс багш өөрөө сайхан бичих, таталган бичих г.м бичгийн чадваруудаас эзэмшсэн байх нь сурагчдад сурах хүсэл эрмэлзлэлийг төрүүлдэг тул үүнийг анхааран өөрийгөө хөгжүүлэх нь чухал гэдгийг анхаарахад илүүдэхгүй. Үндсэн зурлагыг бичүүлэх үед багш өөрөө дагуулан бичүүлэх, дуурайн хуулж бичүүлэх зэрэг аргыг хэрэглэж болно.Үүнд: Хөндлөн бичгийг босоо болгож хэвшүүлэхийн тулд гарын дасгал хийлгэх Мөрний эхнээс 45 хэмийн налуу урт, богино зураас жигд алхмаар бичүүлэх Титэм бичүүлэх Титэм шүд Титэм шилбэ Титэм гэдэс Титэм, гэдэс, шилбэ бичүүлэх гэх мэт нарийн дэс дараалалтай үйл ажиллагааг өөр өөр өвөрмөц арга барил бүхий олон хувилбараар бичүүлж хэвшүүлнэ. Эгшиг үсгээ харьцуулан судалж зүй тогтлыг олох 3
2) Эгшиг үсгээ харьцуулан судалж зүй тогтлыг олох Монгол бичгийн цагаан толгойг таниулахдаа багш өөрөө самбарт бичиж, сурагчдад мэдлэгийг тулган хүлээлгэж буй мэт аргаар заахаас илүү сурагчдын хүсэл сонирхолд тулгуурласан судалгаа шинжилгээ хийлгэх г.м сонирхолтой аргуудаас сонгон үйл ажиллагаагаа явуулж болох хувилбарыг санал болгов. Үүнд: Эгшиг үсгээ тус тусад таниулдаг аргаа өөрчилж, үндсэн долоон эгшиг үсгээ бүгдийг нь нэг дор харьцуулан судлах аргаар таниулбал сурагчдад илүү хүртээмжтэй, өгөөжтэй байхаас гадна харьцуулан дүгнэх, судлан шинжлэх чадварыг давхар хөгжүүлэх давуу талтай. Багш нь өөрөө хэлж өгөөд сурагчид нь дагаж уншдаг, хуулж бичдэг эсвэл сурах бичгийн дагуу хичээлээ явуулдаг аргаа өөрчлөөд үзэх санал дэвшүүлж байгаа юм.Өөрөөр хэлбэл монгол бичигт эгшиг үсгийг хооронд нь хэрхэн ялган тэмдэглэдэг хийгээд эхэн дунд адагт хэрхэн бичдэг зүй тогтлыг сурагчид өөрсдөө судалж болно шүү дээ.Гагцхүү бид сурагчдыг судлан шинжлэх үйлд хөтөлсөн үйл ажиллагааг зохион байгуулж, ажлын хуудас бэлдэж, мэдлэг бүтээхэд чиглүүлсэн аргыг сонгох хэрэгтэй. Жишээлбэл: Үндсэн зурлагаар дүрс үүсгэн эгшиг үсгээ өөрсдөөр нь бүтээлгэж бичүүлэх үйл ажиллагааг удирдахдаа дүрс үүсгэх зурлагуудыг ажлын хуудсаар бэлдэж өгөх бөгөөд багаар болон хосоороо хамтарч ажиллана.\\ Ажлын хуудасны хувилбарыг дараагийн хуудсанд оруулав. \\ Энэ даалгаврыг хийхдээ сурагчид хосоороо ажиллахад зориулан, хүүхдийн тоогоор хувилж бэлдэх бөгөөд дүгнэлтээ хийхдээ багаараа саналаа нэгтгээд нэг нь төлөөлж ярих гэсэн хувилбараар ажиллуулж болно. Ингэж эгшиг үсгээ судалж өөртөө мэдлэг бий болгох нь сурагчдад хүртээмжтэй, мартагдахааргүй чадвар болон төлөвших юм. Ажлын хуудас-1 Багшийн анхаарах зүйл: Ажлын хуудсыг доорх зааврын дагуу ажиллана уу. Эхэнд, дунд, адагт 1. Зурлагыг холбож бичээд, титэм эхлэлтэй дүрс үүсгээрэй. ордог хувилбарыг 2. Үүсгэсэн дүрсээ хүснэгтэд оноож бичээд, нэрлээрэй. таамаглуулж бичүүлээд, 3. Эгшгээ эхэн дунд адагт ордог байдлаар нь бичээрэй.. дараа нь сурах бичигтэй 4. Эгшиг үсгийн байрлалын онцлогийн талаар дүгнэлт хийгээрэй. тулгах замаар хийлгэх хувилбар байж болно. А Э И О\\У Ө\\Ү Эхэнд Дунд Адагт Ажлын хуудсыг ажиллуулсны дараа эгшиг үсгийг хичээнгүй тигийн дагуу дэвтэрт нь бичүүлэх ажлыг сурагч бүрээр хийлгэж, бичих чадварыг хөгжүүлэх ажлыг багш бүр өөр өөрийн арга барилаар санаачлан явуулж болно. Энэ хичээлийн бас нэг давуу тал нь эгшиг үгийн дунд буюу гийгүүлэгчийн дараа орохдоо ямар хэлбэртэй байдгийг тогтоох явдал юм. Энэхүү амилах тогтолцооны хүснэгт нь сурах бичиг дээр байгаа боловч сургалтын явцад сурагчид өөрсдөө энэ зүй тогтлын гаргаж ирэхээр үйл ажиллагаанд зохион байгуулах нь бидний эрхэм зорилго билээ. (Амилах тогтолцооны хүснэгтийг хойно оруулав.) Үүнийг мэдэж авснаар гийгүүлэгч хэрхэн амилах тогтолцоог ойлгож, монгол 4
бичгээр үг, холбоо үг, өгүүлбэр, эхийг уншиж бичих чадварт суралцахад бэрхшээлгүй болно.. Өөрөөр хэлбэл энэ нь монгол бичгээр уншиж бичиж сурахад хамгийн чухал чадвар юм. 3). М, Н, Л үсгээ амилуулан холбож унших, бичих a) М, Н, Л гийгүүлэгчийн үндсэн зурлагын адил ба ялгаатай талыг харьцуулан таних Эгшгээ судалсны дараа титэм эхлэлтэй гурван гийгүүлэгч (н,м,л)-ээ үзнэ. Эдгээр гийгүүлэгчийг үзэхдээ мөн л харьцуулан таних аргаар гурван үсгээ нэг дор судлах нь зүйтэй болов уу. Өөрөөр хэлбэл энэ гурван гийгүүлэгчийн ялгаа нь эвэр, гэзэг дусал юм.Үүнийг л хүүхэд өөрөө гярхай ажиглан, ялгаж гаргалгаа хийж чадахаар арга зүйгээс сонгож үйл ажиллагаагаа төлөвлөх хэрэгтэй.Мөн эхэнд дунд адагт ордог хэлбэрийг таамаглуулан бичүүлж болох юм. Яагаад гэвэл титэм эхлэлтэй эгшиг үсгээ үзсэн тул сурагчдад энэ үйл ажиллагаа илүү сонирхолтой байдаг.Ингэсний дараа сурах бичгээ ашиглан өөрийн хийсэн зүйлээ зөв болгон залруулах зэргээр бүтээлч үйлд хөтөлсөн аргаар чиглүүлэхийг эрхэмлэвэл зохилтой.Өөрөөр хэлбэл сурах бичгийг хэрхэн үр дүнтэй ашиглах аргыг санал болгож байна.Энэ нь биднээс шалтгаалах хэрэг. Сурах бичиг нь арга зүй биш хэрэглэгдэхүүн тул түүнийг багш хэрхэн бүтээлчээр хэрэглэх вэ гэдгээ бодууштай. b) М, Н, Л үсгээ амилуулан холбож унших Монгол бичгийн хичээлийн гийгүүлэгч амилуулах аргыг сурагчид судалж мэдэх нь хамгийн чухал.Эдгээр гийгүүлэгчээ эгшгээр амилуулахдаа дараах хүснэгтийг ашиглан үе бүтээж уншуулж, бичүүлэх үйл ажиллагааг явуулна.Үүнд дараах хэлбэрээр карт хийн, сурагчдаар уншуулж болох юм. Бас хэрчмэл үсэг болон үзүүлэн болгон ашиглаж ч болох бөгөөд сурагчид монгол бичгийн үсэг амилах тогтолцоог зүй тогтолд нь ухаарч ойлговол дараагийн үйл ажиллагааг явуулахад бэрхшээл бага гардаг.Монгол бичгийн гийгүүлэгч үсэг амилах энэ тогтолцоог сайтар эзэмших юм бол бусад үсгийг бие даан судлуулах боломжтой. Үзүүлэн, тарааж өгөх материал бэлдэхдээ үсгийн фонд том байх тусам холбож унших болон ойлгоход хялбар болдог гэдгийг анхаараарай. Монгол бичгээр уншуулж эхлэх үед эгшиг зохицох ёсны талаар ойлгуулах нь чухал. Үгийн тэргүүн үеийн эгшгээс шалтгаалан дараагийн эгшгийг зөв дуудан унших хэрэгтэй болдог.Иймээс утгагүй үе буюу утга бүхий нэг үетэй үгийг эхэлж уншуулсны дараа хоёроос дээш үетэй, дуудлага бичлэг тохирдог үгсийг уншуулах хэрэгтэй. Тэгэхдээ юуны түрүүнд үгийн бүтцэд орсон эгшгийг сайн ажиглуулах үйл ажиллагааг хийлгээрэй.Ажиглалтаас тэргүүн үед А эгшиг орсон байвал дараагийн үед А,У,И эгшиг, тэргүүн үед Э эгшиг орсон байвал дараагийн эгшиг нь Э, Ү, И байна, монгол бичгийн тэргүүн үеэс хойш орсон гэдсийг У,Ү-гээр уншина г.м дүгнэлтүүдийг сурагчидтай хамтран хийх нь эгшиг үсгээ зөв дуудан унших эхлэл болдог. Үүнээс гадна багш өөрөө дагуулан уншуулах, анги нийтээр нь чанга дуудан уншуулах, хосоор нь уншуулах, хүүхэд бүрээр уншуулах, өөртөө унших г.м олон янзын үйлийн алхмаар унших чадварыг эзэмшүүлж болно. Ингэснээр монгол бичгийн гийгүүлэгч үсэг амилуулан унших, бичих зүй тогтлыг сайтар ойлгож, үг, холбоо үг, өгүүлбэр, сурах бичгийн хүрээнд байгаа бичил эхийг галиглан унших, шууд унших зэрэг чадвар түлхүү хөгжинө. c) Үсгийн тиг болон үе, үг, холбоо үг, өгүүлбэр, эхийг хичээнгүй бичих Уншуулах үйл ажиллагааг хийсний дараа бичүүлэх үйлд хөтлөхөөр хичээлийг зохион байгуулснаар унших, бичих чадварыг зэрэг хөгжүүлдэг. Өөрөөр хэлбэл бичихийн тулд унших шаардлага зайлшгүй урган гарч ирэх болохоор унших чадвар нь бичих үйлээр өргөжин хөгжиж байна гэсэн үг. Бичүүлэхдээ бичмэл, дармал үсгийн үндсэн тигийн хэм хэмжээг харьцуулан сайтар ажиглуулсны дараа үсгийн зурлагыг орхигдуулахгүйгээр бүртгэж бичих, дуурайн бичих, хуулж хичээнгүй бичих үйлийг дахин дахин хийлгэснээр: • Үзэг салгалгүй 45 хэмээр налуу бичих • Үсгийн тигийг зөв сайхан бичихийн тулд нурууг тэгш татах, зурлагуудыг том жижиг болгохгүй жигд бичих • Шүд, шилбэ, гэдэс г.м зурлагын харьцааг зөв бичүүлэх • Мөн сүүл орхицыг 45 хэмийн налуу, огцом саран хэлбэртэй бичих • Титэм сэргэлэн • Шүд жигд • Гэдэс тэнцүү • Нуруу шударга • Үсгийн алхам жигд, тиг гурвалжин хэмтэй байхаар бодож бичих зэрэг хичээнгүй бичих чадварыг эзэмшүүлэх боломжтой. d) Үг, холбоо үг, өгүүлбэрийг зөв бичих • Дуудлага бичлэг тохирдог үгсийг шууд бичих • Идэвхтэй хэрэглээний өвөрмөц бичлэгтэй, урт эгшигтэй үгсийг бичих • Нүдэлж бичих 5
• Галигаас монгол бичгээр бичих гэсэн үйл ажиллагаагаар энэ чадварыг эзэмшүүлж болох юм. Дуудлага бичлэг тохирдог үгээс эхэлж бичүүлэхдээ сурах бичиг дээр байгаа үгсээс гадна үгийн утгыг дүрсээр ялгасан үгс\\эм, эм-э, нам, нэмэ г.м\\ болон үгийн төгсгөлд дэвсгэрлэсэн, дэвсгэрлээгүй хувилбартай үсгийг багш өөрөө боловсруулан, ажлын хуудас болгох буюу тарааж өгөх хэрэглэгдэхүүнээр бэлдэж өгч ажиллуулж болно. Дахин дахин бичих үйлийг хийлгэх нь зөв бичих, хичээнгүй бичих чадварыг хөгжүүлэх сайн талтай. Амилах тогтолцоо Үндсэн 7 эгшиг А\\Э И О\\У Ө\\Ү (Ү. Хэлзүйн хувьд: Гийгүүлэгчийн дараа эхэнд орох хэлбэр Эгшгийн өмнө орсон “Н” –йг Гийгүүлэгчийн дараа дунд орох хэлбэр дусалтай, гйигүүлэгийн Гийгүүлэгчийн дараа адагт орох хэлбэр өмнө буюу үе, үг өгсгөж орсон “Н”-д Ариунболд нарын “Монгол бичиг I” сурах бичиг болон 7-р ангийн багшийн номны дусал 25-27-р хуудаснаас энэ тогтолцоо дэлгэрэнгүй байгаагаас үзнэ үү.) бичдэггүйг мэдэх М,Н,Л гийгүүлэгч нь үе, үгийн төгсгөлд ардаа эгшиггүй орж чаддаг болохыг анзаарах Энэ зүй тогтлоос үе үүсгэн бичих . 6
Үнэлгээ: Үнэлгээ гэдэг нь зөвхөн сурсан мэдлэг чадварын түвшинг тогтоох хэмжээс биш, суралцах үйлийн нэгэн хэсэг юм. Иймээс үнэлгээ нь зөв, шударга, нээлттэй байхаас гадна сурагчдын мэдлэг чадварыг ахиулах, сурах сэдэл тэмүүллийг бий болгохуйц байх хэрэгтэй. Явцын үнэлгээ нь сурагчдын алдааг засаж залруулах, дүгнэлт хийж шамдан суралцахад чиглүүлэх, урам зориг өгөхүйц, аман болон бичгийн хэлбэртэй байж болох юм . Тухайлбал: Хичээлийн явцад сурагчдын аман үнэлгээгээр урамшуулан дэмжихээс гадна дэвтэрт нь “Маш сайн байна. Илүү сайн хичээгээрэй.” гэх зэрэг урмын үгээр дэмжих буюу эсвэл анхаарах зүйлийн талаар өөрт нь зориулсан зөвлөмж бичиж өгвөл үр дүн сайтай байдаг. Мөн улирлын эцэст биш хичээл болгон дээр сонирхолтой, хялбар даалгаврыг хувилбартайгаар боловсруулан сурагчийг сурагчаар үнэлүүлж, найзад нь зориулсан зөвлөмж бичүүлэх г.м хувилбараар явцын үнэлгээг хийж болох юм.Мөн хичээл бүрийн эхний хэдэн минутанд өмнөх чадварыг сэргээн санаж буй эсэхийг үнэлэх зэргээр суралцахуйн зорилгоосоо хамаараад өөр өөр байх боломжтой. Үнэлгээний даалгаврын загвар жишээ: Хувилбар -1 Хувилбар -2 Үнэлгээний Унших чадвар Бичих чадвар зорилго(юуг) 1. Эгшиг үсгийн байрлалын зүй тогтлыг 1. Үе, үг, өгүүлбэр, эхийг хичээнгүй хуулж Суралцахуйн задлан шинжилж, гийгүүлэгчийг бичих зорилт амилуулан унших 2. Дармал, бичмэл үе, үг, холбоо үг, өгүүлбэрийг харьцуулан унших Шалгуур “Үсгээ ялган таньж байгаа байдал Үндсэн зурлага, үсгийн тигийн үзүүлэлт харьцааны дагуу зөв холбон хичээнгүй Үг, холбоо үгийг зөв дуудан бичих уншиж буй байдал Үе, үг, өгүүлбэрийг хуулж бичихдээ Сурах бичгийн хүрээнд бичил шүд, шилбэ, эвэр гэзэг г.м зурлагыг бичмэл, дармал өгүүлбэрийг зөв орхилгүй бүрэн гүйцэд бичиж буй уншиж байгаа байдал байдал Уншаад ойлгож байгаа байдал Монгол бичгээр хичээнгүй сайхан хуулан бичиж чадаж байгаа эсэх Шалгах арга Зүй тогтлын хүснэгтээс үе, үг Үеийн хүснэгтийг тарааж өгч нөхөж хэлбэр бүтээж уншуулах бичүүлэх Дуудлага бичлэг тохирдог үгийг Үндсэн зурлагыг бичих шууд уншуулах Хичээнгүй бичсэн эх, өгүүлбэрийг Сурах бичигт байгаа холбоо үг, дуурайн хуулж бичүүлэх өгүүлбэр, бичил эхээс өөрийнх нь сонголтоор уншуулах. Дармал, бичмэл өгүүлбэрийг ээлжлэн сольж унших Жишиг даалгавар боловсруулахдаа тухайн хичээл ордог ангийн сурагчдын танин мэдэхүй, нас сэтгэхүй, мэдлэг чадварын онцлогт тохируулан өөр хувилбараар бэлдэх боломж багш бүрт нээлтэй байна. Жишиг даалгавар: Хувилбар -1 1. Дармал, бичмэл эхийг харьцуулан уншаад кирилд буулган бичээрэй. 2. Бичмэл эхийг хуулж, хичээнгүй бичнэ үү. Melle%T. F-on-oa fe-m-ia O Me& Fna Mea O Me& Moia. Fna No^ MinO No^. 7
Хувилбар 2 (Сурагчдын чадварын түвшнээс шалтгаалан даалгавар нь өөр өөр байж болно.Жишээлбэл: Хуулан бичих эхийг бичмэлээр өгөх юм уу, үеийн хүснэгтэд эхэн дунд адагт ордог хувилбараас зарим үеийг бичсэн байдлаар өгөх г.м хөнгөн хэлбэрээр боловсруулж болно.) 1. Дараах хүснэгтийг нөхөж бичнэ үү. На\\нэ ми Ло\\лу но\\ну Ма\\мэ Нө\\нү Мө\\мү Эхэнд Дунд Адагт 2. Монгол бичгээр бичнэ үү. 3. Хичээнгүй хуулж бичнэ үү. Энэ Номин мөн. Молум мал имнэнэ. ………………… Хувилбар 3 ………………… ………………… Нэгж хичээл 2 ………………… Хувилбар 3 1. Эгшгийн гурван байрлалаар үе бүтээж хүснэгтэд бичнэ үү. Үе Эхэнд Дунд Адагт 2. Дараах эхээс сонгож уншина уу. 12 3 3. Сонгож уншсан эхээ кирилд буулгаж бичнэ үү................................................................................................................................................................................................. ...................................................................................................................................................................................................... 8
НЭГЖ ХИЧЭЭЛ 2 Сэдэв: Дэвсгэр гийгүүлэгч ( р,с,б, д,г )-ийг таньж, унших бичих Зорилго: Дэвсгэр үсгийг ялган таньж, унших бичих аргад сурах Зорилт: 1. Р,С,Б, Д,Г үсгийн үндсэн зурлагыг ялган таних 2. Үе, үг, холбоо үг, өгүүлбэрийг унших, хичээнгүй бичих 3. Эхийг зөв дуудан уншиж ойлгох 4. Галигаас монгол бичгээр бичих Өмнөх нэгж хичээлээр монгол бичгийн үе бүтэх зүй тогтол, үсгийн байрлалыг талаар анхан шатны чадварыг эзэмшиж, амилуулан унших арга барилд суралцсан тул энэ нэгж хичээлээр өмнөх чадваруудыг улам бататгахаас гадна эр, эм үгийг “га\\гэ”-гээр ялган зөв дуудан унших, дармал бичмэл эхийг харьцуулан унших, бичих, үг, холбоо үг, өгүүлбэр хичээнгүй бичих, галигаас монгол бичгээр зөв бичих чадварууд улам өргөжин хөгжинө. Багшид санал болгох аргазүй: Унших: 1. Сурагчид үе бүтээж, амилуулан унших талаар тодорхой чадвар, арга барилд суралцсан тул р,с,м, г,д үсгийн үндсэн тиг зурлагыг ялган таньсны дараа сурах бичгийн 25, 32, 35-р хуудасны 6, 29-р хуудасны бататгал хэсгийн 5-р дасгалд байгаа загвараар үе бүтээж, уншуулж эхэлнэ. 2. Р,С,Д үсгийн хувьд өмнөх нэгжээр үзсэн дэвсгэр үсгийн аргачлалтай адил судалж болох ч бусад үсгээс өөр онцлог бүхий “Б”, “Г” гэсэн нумт үсгийг ялган таньж уншиж бичиж суралцах үйл ажиллагааг өөрөөр зохион явуулна. 3. Алдаа гаргахаас эмээх биш алдааг ашиглаж хэрхэн оновчтой шийдэлд хүрч, мэдлэг бүтээлгэж болох гаргалгааг бодож үйл ажиллагаагаа төлөвлөхийг санал болгож байна. Өөрөө хэлбэл “Б” үсгийг эгшгээр амилуулан холбож уншиж, бичихдээ алдах тохиолдол түгээмэл байдаг.Жишээлбэл: Хүүхдүүдийн хувьд ба” –г “ ”,” бо\\бу”-г “ ”, “бө\\бү”-г “ ” гэж буруу холбож бичих алдаа гаргадаг. Үүний шалтгаан нь “Б” үсгийн дүрсийг сайн ялгаж таниагүйг байдагтай холбоотой. Энэ алдааг эрт илрүүлж үүнд дээр нь тулгуурлан задлан шинжлэх зөв алхамд хөтлөх хувилбарыг оруулав.Шинэ үсэг үзэхийн өмнө унших чадварыг сэргээсэн төрөл бүрийн сонирхолтой алхмуудыг хийлгэнэ 1) Өмнө үзсэн үсэг бүхий өгүүлбэрүүдээс уншуулах 2) Өгүүлбэрүүд доторх үгсээс “Б” үсгийн дүрсийг ялгаж таних 3) Эгшгийн байрлалаар ”Б” гийгүүлэгчийг амилуулан уншуулах 4) “Б” үсгээ амилуулан дэвтэртээ бичих 5) Амиллуулж бичсэн үеэ сурах бичигтэй тулган харж, алдаагаа залруулж бичих, 6) Алдаагаа тайлбарлах 7) “Б” үсгийг эгшгээр амилуулан холбож бичихэд ямар онцлогтой болохыг дүгнэж ярилцах 8) Нэг үет үг унших бичих 9) Хоёроос дээш үет үг болон, холбоо үг, өгүүлбэр, эхийг унших 10) Хичээнгүй бичих 11) Зөв бичих гэсэн алхмаар ажиллах боломжтой. Унших эх, хэрэглэгдэхүүн, ажлын хуудсыг дараах байдлаар бэлдэж болно. “Унших эх: 9
Амилуулж унших хэрэглэгдэхүүн: Амилуулж бичих хүснэгт: Үе Эхэнд Дунд Адагт Ажлын хуудасны хувилбар 1 (Сурагчдын сонирхол, чадварт тохируулан ажлын хуудсан дээрх даалгаврыг салгаж, хоёр ажлын хуудас болгон боловсруулж болно.) Ажлын хуудас 1 1. Өгүүлбэрийг тод, зөв дуудан уншаарай. 2. Огт үзээгүй үсгийн зурлагыг олж, сайтар ажиглаад дуурайн бичнэ үү 3. Энэ үсгээ эгшгээр амилуулж бичээд үзээрэй. 4. Сурах бичгээсээ харж алдаагаа залруулаад, уншаарай. Б үсэг Ба\\бэ Би Бо\\бу Бө\\бү 4. “Га” үсэг нь монгол бичигт эр, эм үгэнд өөр өөр хувилбараар ордог тул үсгээ ялган таньж уншиж бичих аргад суралцах нь бусад ээлжит хичээлээс илүү цаг хугацаа шаарддаг. Иймээс тухайн ангийн сурагчдын мэдлэг, чадвар, танин мэдэхүйн онцлогт тохируулан цагаа зөв төлөвлөх хэрэгтэй. 1) Үсгээ амилуулж холбож уншихаасаа өмнө эр эм үгэнд ялгаатай орсон хувилбарыг сайн ажиглуулаарай. Үүнд үеийн хүснэгтийг бэлнээр өгч болох юм. 2) Сурагчдаар “Га” үсгийн дүрсийг ялгаж, тиг зурлагыг өөрсдөө оролдон бичиж үзэх үйлийг хийлгээрэй. Магадгүй сурагч алдаж бичиж болно. Гэхдээ дараагийн үйл ажиллагаагаар алдаагаа залруулах боломжтойгоор төлөвлөнө. 10
3) Үсгийн тиг зурлагын зөв хувилбарыг үзүүлэн юм уу сурах бичгээс харуулах, мөн Багшид өгөх багш өөрөө бичиж үзүүлэх замаар алдааг нь залруулах санамж: 4) Алдаагаа засаж бичээд, үсгээ амилуулан холбож унших “Г” үсэг үзсэний 5) Үе, үг, холбоо үгийг унших – сурах бичгийн 37дугаар хуудасны 1,2,3-р дараа инхлэг үсгийн талаар дасгалаас уншуулж болно. 6) Дармал бичмэлийг харьцуулан унших – сурах бичгийн 38 дугаар хуудас №4 үзэхийг багш нар 7) Дармал эхийг шууд уншихдаа дуудлага бичлэг тохирдоггүй үгийг галиглан өөрсдийн уншиж ойлгох төлөвлөлтөдөө 8) Уншсан эхээс асуулт асуух, агуулгыг бусдад ярьж өгөх зэрэг ажлуудыг хийлгэж оруулаарай. уншаад ойлгох чадварыг хөгжүүлнэ. Ажлын хуудасны хувилбар 2 Дараах хүснэгтэд байгаа үеийг дараах дарааллын дагуу ажиллана уу. 1) Хүснэгт №1-ийг ажиглаад “Г” үсгийн онцлогийг олж бичнэ үү. Ингэхдээ Хүснэгт №2-ыг ашиглаарай. ............................................................................................................................................... ............................................................................................................................................ 2) Эр, эм эгшгээр амилахдаа бусад үсгээс ямар ялгаатай шинж ажиглагдаж байна вэ? ............................................................................................................................................... ............................................................................................................................................... ............................................................................................................................................ 3) “Г” үсгийн дүрсийг монгол бичгээр яаж бичнэ гэж бодож байна вэ? Хүснэгтийн хоосон зайд нөхөж бичээрэй 4) Ямар дүгнэлтэд хүрснээ бусдадаа танилцуулаарай. 1 Га Гэ Ги Го\\Гу Гө\\Гү Г үсэг Хэлбэр Г үсгийн Дармал дүрс ямар Бичмэл Дармал байж Бичмэл Дармал болох вэ? Бичмэл Дармал Бичмэл Дармал Бичмэл Эхэнд ? Ki- -K -K G-o g-o g-O Дунд ? ku -ku -kuA kE -kE- -kt Адагт ? Ge ge )T 2 Үндсэн 7 эгшиг А\\Э И О\\У Ө\\Ү Гийгүүлэгчийн дараа эхэнд орох хэлбэр Гийгүүлэгчийн дараа дунд орох хэлбэр Гийгүүлэгчийн дараа адагт орох хэлбэр Жич: Ажлын хуудас боловсруулахдаа сурагчдын чадварт тохируулан өөрчилж болно.Жишээлбэл: Бичих чадвар сайтай сурагчдад бичмэл тигийг нөхөж бичихээр хоосон өгч болох юм. 11
Бичих: Хэлзүйн хувьд: Монгол бичгийн дэвсгэр үсгийг ялган таньж хичээнгүй, зөв бичих аргад суралцах үед дараах үйл ажиллагааг явуулна. Үүнд: Үгийн дунд буюу 1) Сурах бичгийн хүрээнд байгаа үе, үг, холбоо үг, өгүүлбэр , эхийг байгаа адагт дэвсгэрлэж орохдоо дусалгүй тигийн дагуу хичээнгүй хуулан бичих- Үүнийг дахин дахин хийлгэвэл ордог г.м үсгийн хичээнгүй, зөв бичдэг болохоос гадна үсгээ ялган таних, унших чадварыг онцлогт тохирсон нэмэлт тайлбар давхар сайжруулах ач холбогдолтой. өгөх 2) Утгагүй үеийг кирилээр өгч монгол бичгээр бичүүлэх – Энэ нь үсгийн эхэнд, дунд, адагт ордог хувилбарыг нүдлэн тогтоох чадвартай болгоно. 3) Дуудлага бичлэг тохирдог үгсийг шууд бичүүлэх, дуудлага бичлэг тохирдоггүй үгсийг галигаас монгол бичгээр бичүүлэх зэрэг үйл ажиллагаа нь дээрх чадваруудыг хөгжүүлэхийг зэрэгцээ зөв бичих чадварыг эзэмшихэд дэмжлэг болдог. 4) Сурах бичиг дээр харьцуулан унших даалгавар орсон байдаг боловч үгэнд ялгаатай ордог байдлыг бататган бичих даалгавар төдийлөн байхгүй байгаа тул иймэрхүү даалгаврыг боловсруулан хийлгэвэл сурагчдын зөв бичих чадвар сайжирдаг. Үүнээс гадна сурагчдын нүдлэн тогтоогоогүй үсэг, буруу холбож бичиж буй зурлага зэргийг судалж тогтоогоод түүнд үндэслэн энэ даалгаврыг боловсруулж хийлгэвэл илүү үр дүнтэй болно. Бичих хэрэглэгдэхүүний хувилбарыг кирилээр бэлдэх: \\Энгийнээс хүнд рүү ахиулсан байдлаар боловсруулах.\\ 1. Эхэнд ордог хэлбэрийг ашиглан бичих Бал, бэл, бил, бол бүл,бөл, бул, бан, бэн бин, бон, бөн, бум, бүм, 2. Дунд ордог хэлбэрийг ашиглан бичих Аба, эбэ, ибэ, иби,абу, обу, убу, өбү, үбү, өбэ, уба, 3. Адагт ордог хэлбэрийг ашиглан бичих: Аб, эб, иб, об, өб, үб 4. Балба, элбэ, болбал, алба, олба, олбал, болба, илби, эбүл, Бичих хэрэглэгдэхүүнийг бэлдэхдээ: 1) Эхэнд ордог хэлбэрийг ашиглан бичих Гал, гэм, гоул, гөл, гул, гүл, гар, гэр, 2) Дунд ордог хэлбэрийг ашиглан бичих Нугул, сугул, эмэгэн, эбүгэн, адугу, оргил, 3) Үгийн дунд дэвсгэрлэсэн Багса, сагсу, 4) Үгийн адагт эр үгэнд орсон, эм үгэнд орсон болон дэвсгэрлэсэн ба дэвсгэрлээгүй байдлыг харьцуулан өгөх Баг –бэг, баг-а- бэгэ, бугу- буг, бог- богу, баг- баг-а, даг- даг-а, элэг- элигэ, бэлгэ- бэлэг, нуг- нуг-а Үнэлгээ: Энэ нэгж хичээлийн үнэлгээг боловсруулахдаа сурагчдыг оношилж, идэвхжүүлэх, дараагийн үйл ажилла5г)аанАддаюгтугоарндхоаг ахрэлабхэ,рчиайдгваашриыглнатнүбвишчиихн:гАхбэ,рэхбэ,ниабх, иоубл, аөхб,гүэбсэн зорилгоор жишиг даалгавраа ялгаата6й) байдлаар хийх хувилбарыг санал болгож байна. Хувилбар -1 Хувилбар -2 Үнэлгээний Унших чадвар Бичих чадвар зорилго(юуг) Зорилт 1 Р,С,Б, Д,Г үсгийн үндсэн зурлагыг ялган Үг, өгүүлбэр, эхийг хичээнгүй хуулж бичих Галигаас монгол бичгээр бичих Зорилт 2 таних 2. Үе, үг, холбоо үг, өгүүлбэрийг шууд Зорилт 3 унших 3. Эхийг уншиж ойлгох Шалгуур “Үсгээ ялган таньж байгаа байдал 1. Үндсэн зурлага, үсгийн тигийг үзүүлэлт Үг, холбоо үгийг зөв дуудан уншиж харьцааны дагуу зөв холбон хичээнгүй бичих буй байдал Сурах бичгийн хүрээнд бичил 2. Үе, үг, өгүүлбэрийг хуулж бичихдээ 12
бичмэл, дармал өгүүлбэрийг зөв шүд, шилбэ, эвэр гэзэг г.м зурлагыг уншиж байгаа байдал орхилгүй бүрэн гүйцэд бичих Эхийг бүрэн гүйцэд уншаад ойлгож 3. Монгол бичгээр хичээнгүй сайхан хуулан бичиж буй байдал байгаа байдал 4. Дуудлага бичлэг тохирдог үгийг шууд бичих Шалгах арга Сурах бичигт байгаа холбоо үг, 5. Дуудлага бичлэг тохирдоггүй үг бүхий хэлбэр өгүүлбэр, бичил эхээс өөрийнх өгүүлбэрийг галигаас монгол бичгээр нь сонголтоор уншуулахдаа: зөвбичих a. Дуудлага бичлэг тохирдог үгийг шууд уншуулах Үеийн хүснэгтийг тарааж өгч нөхөж b. Дуудлага бичлэг бичүүлэх тохирдоггүй үгийг галиглан уншуулах Үндсэн зурлагыг бичих Хичээнгүй бичсэн эх, өгүүлбэрийг Дармал, бичмэл эхийг харьцуулан унших дуурайн хуулж бичүүлэх Жишиг даалгаврыг ялгаатай байдлаар боловсруулахдаа хүүхдэд өөрийнхөө сонирхол, чадварт тохируулан сонголт хийх боломж олгосон олон хувилбараар хийх хэрэгтэй. Ингэхдээ сурагчдын мэдлэг, чадварын түвшинг ахиулсан байхаар тооцож, боловсруулахыг анхаарна.Чадвараар нь ялгаатай боловсруулсан даалгаврын талаар сурагчдад мэдэгдэх хэрэггүй бөгөөд өөрсдийнх сонирхлоор сонголт хийлгээрэй. Өөрөөр хэлбэл багш нь даалгаврыг сонгож тарааж өгч болохгүй бөгөөд сурагчид өөрт тохирсон хувилбарыг сонгох боломжийг олгоноуу. Энэ нь хүүхэд өөрийгөө үнэн бодитой, шударгаар үнэлж, гараагаа зөв тогтоон, чадвараа ахиулах үүд хаалгыг нээж өгч байгаагаар онцлогтой. Жишиг даалгавар: Хувилбар -1 (Энэ хувилбарыг нэлээн ахисан түвшний чадвартай сурагчид сонгох бөгөөд зөв шударга унших, ойлгох чадварыг илрүүлэх зорилготой юм.) 1) Аль нэг эхийг сонгож уншаад асуулт даалгаврыг ажиллаарай. 2) Дараа нь найзтайгаа эхээ сольж уншаад, асуултад хариулж өөрийгөө сориорой. 12 1 Гомбо ямар мал малладаг вэ? 2 Эхэд ямар ямар хүний нэр гарсан бэ? Гарам ямар морь барив? Хүүхдүүд ямар сургуульд сурдаг вэ? Гомбо хэнд, ямар морио бэлэглэсэн бэ? Сарангийн дүү хэддүгээр сургуульд Дагва ямар морио уралдсан бэ? орсон бэ? 13
Хувилбар -2 (Энэ хувилбарыг дундаж чадвартай сурагчид сонгож болох ба уншаад ойлгох, дармалаас бичмэлээр хичээнгүй зөв бичих чадварыг илрүүлнэ.) 1. Сургаалын утгатай өгүүлбэрээс сонгож уншаад, монгол бичгээр хичээнгүй хуулж бичээрэй. 2. Хоорондоо сольж уншаад, сургаалын утгыг найздаа тайлбарлаж өгнө үү. 1 23 4 Хувилбар -3 (Энэ хувилбарыг унших, бичих чадвар сул сурагчид сонгож болох бөгөөд үсгээ таньж нүдлэх, холбон унших, дармалаас бичмэл рүү буулгахдаа зурлага орхилгүй хичээнгүй зөв бичих чадварыг илрүүлнэ.) 1. Дараах үг, холбоо үг бүхий хэрэглэгдэхүүнээс сонгож уншаарай 2. Сонгож уншсан үгээ хичээнгүй сайхан бичээрэй. 3. Өөрийнхөө бичсэнийг кирилд хөрвүүлж, бусдадаа уншиж өгөөрэй. 1 2 3 Нэгж хичээл 3 Анхаарах зүйл: Тухайн хүүхдийн чадварт тохируулан даалгаврыг илүү хөнгөн болгох юмуу эсвэл нэмэлт зүйл оруулах зэргээр өөрчлөх боломж бий. 14
НЭГЖ ХИЧЭЭЛ 3 Сэдэв: Урт эгшгийг тэмдэглэх (Хувилбарт цаг- 3 цаг) Зорилго: Урт эгшгийг ялган таньж унших бичих аргад суралцах Зорилт: 1. Урт эгшигтэй үгийг ялган таних 3. Урт эгшигтэй үг, холбоо үг, өгүүлбэр, эхийг зөв унших 4. Урт эгшиг бүхий үг, өгүүлбэр эхийг зөв бичих Зургаадугаар ангийн сурагчдын хувьд урт хос эгшгийг монгол бичигт яаж тэмдэглэдэг талаар анхан шатны мэдлэгтэй болж, ялган таньж, зөв дуудан унших чадварт суралцах бөгөөд долоодугаар ангидаа энэ чадвар нь урт, хос эгшгийн бүтэц ангиллыг нарийвчлан судалж уншиж, бичих чадвар болон гүнгийрэн хөгжих болно. Сурагчдад урт эгшгийн талаар анхны ойлголтыг эзэмшүүлэхдээ аль болох хялбар дөхөм аргыг судалж, сургалтаа явуулах хэрэгтэй . Ингэхдээ юуны түрүүнд хүүхэд бүрийн хүлээж авах чадварын харилцан адилгүй байдлыг харгалзан хичээлээ төлөвлөнө үү. Жишээлбэл: Сурагчдад уншсан эхээс урт эгшигтэй үгийг түүж бичих нь илүү хялбар тул зарим хүүхэд энэ алхмаас эхэлж байхад нөгөө хэсэг нь уртатгалыг ялгахаас эхэлж ч болох юм. Нөгөө талаар урт эгшгийн бүтцийг загвараар харуулаад нэг нэгийг сонгож авахыг зөвлөнө. Сонгосон загвартаа тохирох үгийг эхээс түүж бичиж болно.урт эгшигтэй үгийн сан үүсгэж уртатгалын бүтэц бүхий картыг ажиглуулан үг бүлэглүүлэх зэрэг үйлийн хувилбарууд байж болох бөгөөд доор дурдсан үйлийн алхмуудыг туршиж болно.Үүнд: 1. Урт хос эгшигтэй үгийг унших 2. Уншсан үгсээс урт эгшигтэй үгийг ялгаж бичих Багшийн 3. Ялгаж бичсэн урт эгшигтэй үгсээ галиглах анхааралд: 4. Галигаа кирилтэй нь харьцуулах 5. Харьцуулалтаас урт эгшгийн талаар дүгнэлт хийх Энэ хувилбараас 6. Урт эгшгийн бүтцийн онцлогийг тайлбарлах санаа авч, хос 7. Бусадтай саналаа хуваалцах эгшгийг 8. Эхээс урт эгшгийн ангилалд тохирох жишээг олж бичих 9. Урт эгшигтэй үг бүхий эхийг унших таньж зөв уншиж 10. Ижил бичлэгтэй үгийн эгнээ үүсгэх бичих үйл ажиллагааг өөр өөрийн арга аргачлалаар зохион явуулна. 11. Богино эгшгээр бичиж уртаар дууддаг үгсээр сан үүсгэх 12. Ижил дүрсээр бичиж уртаар дууддаг үгийн сан үүсгэх 13. Хананд том цаас байрлуулж урт эгшигтэй үг жагсаан бичих зэргээр хүүхэд бүрийн сонирхол татахуйц байдлаар үйлийн алхмуудыг төлөвлөж, хэрэглэгдэхүүнийг төрөл бүрээр өгч ажиллуулаарай. Үйл ажиллагаандаа дараах хэрэглэгдэхүүн, ажлын хуудсыг ашиглаж болно. Унших хэрэглэгдэхүүн: Багшийн анхааралд: Урт, хос эгшгийн талаар хэрэглэгдэхүүн бэлдэхдээ үзсэн дэвсгэр үсгийн хүрээнд байхыг анхаарна. 15
Ажлын хуудасны хувилбар Ажлын хуудсыг багаар ажиллуулах юм уу хосоор ажиллах байдлаар бэлдэх ба хичээлийн дараа үүнийг хурааж авч, хичээлийн явцын үнэлгээ, сурагчдын идэвх оролцоог хянаж цаашдын үйл ажиллагаандаа анхаарч болно. Сурагчид амжилтын шалгуурын дагуу өөрийгөө болон бусдыг үнэлнэ. Энэ үйл ажиллагааг хянахын тулд ажлын хуудсан дээр сурагчдын үнэлгээ бичих хэсгийг гаргаж өгөх хэрэгтэй. Ажлын хуудас 1 Дараах зааврын дагуу ажиллана уу. 1. Холбоо үгсийг уншаарай. Амжилтын шалгуур: Үгсийг зөв, шударга унших Урт эгшигтэй үгийг галиглан унших Урт эгшигтэй үгийг ялгаж бичихдээ хичээнгүй тигийг баримтлах Зөв галиглан бичих Хүснэгтэд бичсэн кирил үгийн харалдаа монгол бичгээр бичсэн байна Урт эгшгийн бүтцийг ЭГЭ, Э г.м томьёолж бичнэ. 2. Урт эгшигтэй үгсийг ялгаж бичээд галиглаарай. ................................................................................................................................................................................. ................................................................................................................................................................................. ................................................................................................................................................................................. ................................................................................................................................................................................. ................................................................................................................................................................................. ............................................................................................................................................................................. 3. Галигласан үгсээ доорх хүснэгтэд байгаа кирил үгстэй харгалзуулж бичээрэй. ........................... .................... .................... .................... .................... .................... .................... .................... .................... .................... .................... .................... .................... .................... .................... Урт эгшигтэй үгсийг Урт эгшигтэй үгсийг Урт эгшгийн бүтцийг кирилээр бичих монгол бичгээр бичих гаргаарай. 1. Уул, үүл, аадар, санаа, Жишээ нь: ЭГЭ г.м бороо, адуу, 2. Гол, дүү 3. Аав, ээж Энэ хэсэгт ажлын хуудсан дээр 4. Кирил, монгол бичгийн урт эгшгийн ялгааг харьцуулан тайлбарлаарай ажилласан сурагчдын нэрийг бичээд, оролцоог тоогоор тэмдэглээрэй. 5. Урт эгшгийн талаар дүгнэлт бичээд бусдадаа танилцуулна уу. ..................................................... ............................................. .............................................................................................................................................................................................................................. .............................................................................................................................................................................................................. ..................................................................................................................................... ............................................. ............................................. ..................................................................................................................................... ............................................. .................................................................................................................................................................................................. ............................................. 16 ............................................. ............................................. ............................................. ................................
Урт, хос эгшгийн хувьд: Эхэд орсон урт, хос эгшигтэй үгсийг ялган таньж, зөв уншиж, бичих чадварт чиглүүлсэн төдий үйл ажиллагааг үзэх тул тусгайлан жишиг даалгавар боловсруулах шаардлагагүй бөгөөд дараагийн хичээлүүд дээр зөв ялган таньж уншиж бичиж байгаа байдлаар нь үнэлж болно. НЭГЖ ХИЧЭЭЛ 4 Сэдэв: Дэвсгэрлэдэггүй гийгүүлэгч ( х,т,ц/ч, ж/з, я, ш )-ийг таньж, унших бичих Өмнөх нэгжид үсгээ амилуулан холбож унших, бичих тодорхой чадвар, дадал эзэмшсэн учраас түгээмэл хэрэглэгддэг дуудлага бичлэг тохирох үгсийг шууд бичих, галигаас монгол бичгээр бичүүлэх, дуудлага бичлэг зөрүүтэй үгээр холбоо үг үүсгэж, нүдлэн тогтоох, эхийг дуустал уншиж ойлгох, ойлгосноо илэрхийлэхийн тулд эхийг үйл явдлын, өгүүлбэрийг утгын зөв дараалалд оруулах, агуулгад асуулт зохиох, асуултад хариулах гэм мэт эх хэл, бичгийн хичээлтэй холбоотой чадварууд гүнзгийрэн хөгжих юм. Багшид санал болгох аргазүй: Сурагчдаар уншуулж бичүүлэхдээ бэлэн мэдээлэл өгөхөөс аль болох зайлсхийж, өөрсдөөр нь бодуулж сэтгүүлэх, нээж илрүүлэх үйлийн алхмуудыг нарийн төлөвлөж, чиглүүлэхийг эрхэмлээрэй. Дэвсгэрлэдэггүй гийгүүлэгчдийг ялган таньж, уншиж, бичих аргад суралцахдаа “Ж\\З, Ц\\Ч, Я” үсгүүдийг нэг дор харьцуулан судлах, “Т” үсгийг өмнө үзсэн “Д” үсэгтэй, “Ш” үсгийг “С” үсэгтэй харьцуулан таних хувилбарыг жишээ болгон орууллаа. Энэ нэгж хичээлийн онцлог нь: 1. Уншсан эхээс шинэ үсгээ олуулж, зурлагыг өөрсдөөр нь тогтоолгох 2. Шинэ үсгийн үндсэн зурлагыг ялган таньсны дараа тулгуурлан монгол бичгээр эхэлж уншдаг байсан үе, нэг үет үгийг өмнөх чадварт тулгуурлан кирилээс монгол бичгээр бичүүлээд дараа нь уншуулах үйлийг хийх 3. Хичээлийг хэрэглэгдэхүүнээр нь сэдэлжүүлэх 4. Нэг нь нөгөөгөөсөө урган гарсан уялдаа холбоо, дэс дараалалтай үйлийн алхмуудыг төлөвлөх a. Өөрөөр хэлбэл ажлын хууудсан дээрх даалгаврыг боловсруулахдаа эхний алхмыг зайлшгүй хийж байж дараагийн алхам руу орохоор уялдаатай хийх. 5. Сурагчдын хүсэл сонирхолд нийцсэн байх 6. Шинжлэн судлах үйлд хөтөлсөн байх 7. Эхийг сонгохдоо танин мэдэхүйн ач холбогдолтой, монгол бичгээр уншиж ойлгоход хялбар дөхөм байхыг бодолцохоос гадна хүүхдийг өөрийн эрхгүй хийж бүтээх үйлд хөтөлсөн сонирхолтой хэлбэрээр өөрөөр хэлбэл харилцан яриа болон үйл явдлын зөв дараалалд оруулах байдлаар боловсруулж болно. Учир нь тухайн насны хүүхэд нэгэн хэвийн үргэлжилсэн үгээр бичсэн эхийг уншихаас залхуурах, сонирхолгүй болох, залхах г.м сул тал гаргадаг. Иймд эхийн сонголт хүртэл сурагчдыг сэдэлжүүлсэн байхад анхаарлаа хандуулна. Нэг нэгж хичээл дотор байгаа арга зүйн өөр өөр хувилбар бүхий хоёр ээлжит хичээлийн жишиг төлөвлөлт оруулав. Үүнээс санаа авч ээлжит хичээлээ төлөвлөнө үү. Нэгжийн төлөвлөлт: Нэгж хичээлийн Хичээлийн зорилго: Хичээлийн зорилт: сэдэв: Үсгийн үндсэн махбод, зурлагын Үсгээ таньж, эгшгээр онцлогийг харьцуулан таних\\Ха, Та,Ша 160 мин үсэг\\ 240 мин Үл дэвсгэрлэх амилуулан зөв холбож Үсгийн үндсэн махбод, зурлагын үсгийг ялгантаних унших, бичих онцлогийг харьцуулан таних\\ Жа\\За, Ца\\Ча, Яа үсэг\\ Зөв холбон унших, бичих Эх өгүүлбэрийг шууд унших, бичих ХУВИЛБАР 1 ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ: Сэдэв: “ Ха“ үсгийг харьцуулан таньж, уншиж бичиж сурах Зорилго: Үсгээ таньж, эгшгээр амилуулан зөв холбож унших, бүтэн үгээр унших Зорилт-1. Үсгийн үндсэн махбод, зурлагын онцлогийг ялган таних Зорилт-2. Зөв холбон унших, бичих 17
Зорилт-3. Эх өгүүлбэр, үгийг шууд унших бичих Зорилт -1 ийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа Үйл ажиллагаа 1 Галигаас бичүүлэх: Ажлын хуудас 1 ийг ажиллана. Үйл ажиллагааны даалгавар: 1. Өмнөх чадварт тулгуурлан монгол бичгээр бичнэ. “Г, Х” үсэгтэй үгийг зөв бичихдээ эр, эм эгшигтэй үгэнд өөр хувилбараар бичдэгийг анхаарах Үзээгүй үсгийн доогуур зурна. Бичиж дуусаад сурах бичгийн 53-р хуудасны зүйр үгийг өөрийн бичсэнтэй харьцуулна. Сурагчид тус тусдаа ажиллана. Би хэдэн үг зөв бичсэн бэ? Зөв үгийн тоог тэмдэглэнэ. Шинэ үсгийг олуулж, мэдлэг бүтээлгэх: Ажлын хуудас 1. Үйл ажиллагаа 2 Үзээгүй үсгийн зурлагыг ажиглана. Сурагчид үзсэн “ Д” үсэгтэй адил тиг зурлагатай болохыг мэдэж эхэнд, дунд, адагт ордог хувилбараар хичээнгүй сайхан бичнэ. Сурах бичгийн 52-р хуудаснаас “ Т” үсгээ хэрхэн зөв бичсэнээ харьцуулан шинэ үсгийн зурлагаа таньж, онцлог шинжийг ажиглах Үйл ажиллагаа 3 Шинэ үсгээ 7 эгшгээр амилуулан бичих Сурах бичгээ (52-р хуудас) нээж үсгийг хэрхэн амилуулан холбож бичсэнээ хянах Зөв бичсэн үеийнхээ тоог тэмдэглэх Үйл ажиллагаан 4 Дарааах үгийг монгол бичигт хөрвүүлэх Багш зөв бичсэн хувилбарыг сурагчдад үзүүлэх Суралцагчид “ Т” үсэг ямагт ардаа эгшигтэй бичигдэж, дэвсгэрлэдэггүй болохыг ойлгох Сурагчид тус бүрдээ ажиллаж хэдэн үг зөв бичсэн үгйин тоогоо тэмдэглэх Үйл ажиллагаа 5 “ Т”, “ Д” үсгийн ялгаа, онцлог шинжийг харьцуулан дүгнэх Гар карт 1ээс зөв дүгнэлт гаргасан эсэхээ шалгах Зөв харьцуулсан шинж тус бүрийн тоог бичих Зорилт-2. Хэрэгжүүлэх үйл ажиллагаа Ажлын хуудас 2 –ыг ажиллана. Үйл ажиллагаа 6 Богино үет үгийг монгол бичгээр бичих o Үгийн эхэнд, адагт, дунд ордог хэлбэрийг анхаарч бичих Кирилд буулган бичих Галигийг кирилтэй харьцуулах Үг, холбоо үгийг холбон унших бичих Шууд унших “Т” үсэг дэвсгэрлэж байгаа эсэхийг ажиглах, “Д” үсэгтэй харьцуулан дүгнэлт хийх o Кирилд буулган бичих o Хос хосоороо хуудсаа сольж хянах, өөртөө үнэлгээ өгөх o Дуудлага бичлэг тохирох үгийг чанга тод унших Зорилт –3. Хэрэгжүүлэх үйл ажиллагаа Ажлын хуудас 3 Үйл ажиллагаа 7 Эхийг шууд дуудан уншиж, ойлгох Унших явцад дараах үйлийг анхаарна. Түгдрэлгүй жигд хурдаар унших Ухамсартай уншиж утгыг нь ойлгох Уншиж буй үг нэг бүрийн утгыг ухаарч унших Уншсаны дараа эхийн агуулгыг асуултаар илэрхийлэх – сурагчид бие биенээсээ эхийн агуулгыг илэрхийлсэн асуулт асуух 18
Үйл ажиллагаа 8 Эхийг уншаад хэсгүүдийг зөв дараалалд оруулах “Т” үсэгтэй үгийн доогуур зур. Үйл ажиллагаа 9. Харилцан яриаг уншаад кирил рүү хөрвүүлэх Харилцан яриаг үргэлжлүүлэн бичих Харилцан ярианаас үйл явдал цааш хэрхэн үргэлжлэхийг ургуулан бодож , дүрслэн ярих Даалгавар 1 1) Галигийг монгол бичгээр бичээрэй. 2) “ Г”, “Х” үсэгтэй үгийг бичихдээ эр эм үгэнд бичдэг хувилбарыг санаж бичээрэй. 3) Мэдэхгүй байгаа үсгийн доогуур зураарай. Нөхүр-үн туса-йи урида-бар өг Өбэр-үн туса-йи сэгүл-дү ни өг Өөрийнхөө зөв бичсэн . үгийн тоог энд тэмдэглээрэй Санамж: Бичиж дуусаад сурах бичгийн 53-р хуудасны зүйр үгийг өөрийн бичсэнтэй харьцуулан өөрийгөө дүгнээрэй. Даалгавар 2. 1) “Т” үсэг ямар үсэгтэй адил байна вэ? 2) Зурлагыг сайтар ажиглаад эхэнд дунд адагт орох хэлбэрийг бичнэ үү. Эхэнд Дунд ӨӨӨөрийнхөө зөв Адагт бичсэн үгийн тоог энд тэмдэглээрэ й Санамж : Сурах бичгийн 52-р хуудаснаас “ Т” үсгээ хэрхэн зөв бичсэнээ харьцуулан шинэ үсгийн зурлагаа таньж, онцлог шинжийг ажиглаарай. Даалгавар 3. Шинээр үзсэн үсгээ 7 эгшгээр амилуулан доорх хүснэгтэд бичээрэй. Та\\тэ Ти То\\ту Тө\\тү Эхэнд Дунд ӨӨӨөрийнхөө зөв Адагт бичсэн үгийн тоог энд тэмдэглээрэй Сурах бичгээс (52-р хуудас) нээж үсгийг хэрхэн амилуулан холбож бичсэнээ хянаарай. Даалгавар 4 19
1) Дарааах үгийг дэвтэртээ монгол бичгээр бичээрэй 2) Үсэг тус бүрийн онцлогийг тэмдэглээрэй. Амт, алт, бут, давт, огт, урт, “Т” үсгийн онцлог шинж ширт, хэвт, малт, март Үйилэдхү, айиладху, ӨӨӨөрийнхөө зөв бичсэн үгийн удурид, од, боду, үдэ тоог энд тэмдэглээрэ й “Д” үсгийн онцлог шинж ӨӨӨөрийнхөө зөв бичсэн үгийн тоог энд тэмдэглээрэ й Даалгавар 5. “ Т”, “ Д” үсгийн ялгаа, онцлог шинжийг харьцуулан дүгнэх “Д” үсгийн онцлог Адилхан шинж “Т” үсгийн онцлог Санамж: Гар карт 1ээс зөв дүгнэлт гаргасан эсэхээ шалгах ӨӨӨөрийнхөө зөв бичсэн үгийн тоог энд тэмдэглээрэ й Зөв харьцуулсан шинж бүрийн тоог бичих 20
- дэвтэрДаалгавар 6. Богино үет үгийг монгол бичгээр бичих Үгийн эхэнд, адагт, дунд ордог хэлбэрийг анхаарч бичих Таг, тэгэ, төрү, түлэ, тог, туг, тиб, тиг, тал-а, тэлэ, төл, тул, туса, тэрэ, тэс, төс, тата, тому, тал-а Агта, эртэ, алта, өтү, хоту, оту, үнэтү, бута, хатун, хотун, Кирилд буулган бичих Галигийг кирилтэй харьцуулах Санамж: Шууд унших, “Т” үсэг дэвсгэрлэж байгаа эсэхийг ажиглах, “Д” үсэгтэй харьцуулан дүгнэлт хийх Хос хосоороо хуудсаа сольж хянах, өөртөө үнэлгээ өгөх Дуудлага бичлэг тохирох үгийг чанга тод унших Даалгавар 7 1) Эхийг шууд дуудан уншаарай. 2) Эхээс Хүрлээ хүүгийн гутлаа халтартуулсны учрыг олж тайлбарлана уу. 3) Эхийг хичээнгүй хуулж бичээрэй Унших явцад дараах зүйлийг анхаарна. Түгдрэлгүй жигд хурдаар унших Ухамсартай уншиж утгыг нь ойлгох Уншиж буй үг нэг бүрийн утгыг ухаарах Уншсаны дараа эхийн агуулгыг асуултаар илэрхийлэх – сурагчид бие биенээсээ эхийн агуулгыг илэрхийлсэн асуулт асуух Үйл ажиллагаа 8 1) Эхийг уншаад хэсгүүдийг зөв дараалалд оруулах 2) “Т” үсэгтэй үгийн доогуур зур. 21
Gh 1. Бяцхан хүүгийн ааваасаа асуусан асуултыг уншаад эхийн хэсгүүдийг зөв дарааллаар дугаарлана уу. Үйл ажиллагаа 9 Харилцан яриаг уншихдаа алинаас нь эхлэх вэ? Хоосон дөрвөлжинд дугаарыг бичээрэй. Цэвэр сайхан хуулж бичээрэй. Харилцан яриаг уншаад кирил рүү хөрвүүлээрэй. 22
Хувилбар 2 Нэгжийн зорилго: Үл дэвсгэрлэх үсгийг таньж холбон унших бичих аргад сурах Зорилт: 1. Т, Ж\\З, Ц\\Ч, Я үсгийн үндсэн зурлагыг ялган таньж, уншиж бичих аргад суралцах 2. Үе, үгийг холбон унших, бичих 3. Эхийг зөв дуудан уншиж ойлгох, монгол бичгээс кирилд, кирилээс монгол бичигт ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ: Зорилго:Ж\\З, Ц\\Ч, Я үсгүүдийг ялган таньж уншиж бичих Зорилт - 1 Карт ажиглан ж\\з ,я, ц\\ч, үсгүүдийг таньж олох Зорилт- 2 Шинэ үсгүүдийг хүснэгтэд зөв бичих, бичлэгийн онцлогийг дүгнэх Зорилт- 3 Амилуулан холбож унших, хуулан бичих “Карт ажиглан ж\\з ,я, ц\\ч, үсгүүдийг таньж олох”зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа Үйл ажиллагаа 1. Үгт картыг хос хосоор нь тарааж өгнө. Монгол бичгээр бичсэн үгийг зөв тайлж уншаад, ж-з, я, ц-ч үсгийг олох даалгаврыг хосоор гүйцэтгэнэ. Хүснэгт -1 Монгол бичгээр бичсэн үгийг тайлж уншаад, үсгийг олох Мб үсэг Үсгийн дүрсийг мб-ээр бичих Кирил үгс Жил, цаг, яр,зол, цас, их, зураг, цом, зун, зүс, ая, зэс, чадал,аз,цуг, зүг, хольсон аж, оё, цүнх, жаргал, ял, цэг, ёс, ээж, цэцэг, аюул, ес, хаяг Шинэ үсгүүдийг хүснэгтэд зөв бичих, бичлэгийн онцлогийг дүгнэх”зорилтын хүрээнд хийх үйл ажиллагаа 1) Үйл ажиллагаа 1. .Ж-з, я, ц-ч үсгийг эхэн дунд орсон хэлбэрээр бичих. Бичихдээ “хүснэгт 1” -д байгаа үгсэд орсон байрлалыг ажиглана. 2) Үйл ажиллагаа 2 Ж-з, я, ц-ч үсгүүд нь үгийн адагт дэвсгэрлэдэггүй болохыг дүгнэх Хүснэгт 2. Үсэг бичих Т ц\\ч ж\\з я Эхэнд Дунд Адагт Сурагч бүрд хүснэгт тарааж өгч бичүүлнэ. “Амилуулан холбож унших, хуулан бичих” зорилтын хүрээнд хийх үйл ажиллагаа Үйл ажиллагаа 1. Шинэ үсгүүдээ эгшгээр амилуулан үе холбон бичих Үйл ажиллагаа 2 Богино үет, холбоо үгийг унших 23
Хүснэгт 3 Үе бичих ц\\ч + а,э,и,о,у,ө,ү ж\\з + а,э,и,о,у,ө,ү я + а,э,и,о,у,ө,ү Эхэн д Дунд Адагт \\Сурагч тус бүрд тарааж өгөх\\ Үйл ажиллагаа 2 Богино үет, холбоо үгийг унших- Сурах бичиг дээр байгаа үг холбоо үгийг шууд дуудан унших ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ-2 Зорилго - Үе, үгийг холбон унших, бичих Зорилт-1 Зөв холбож унших, хуулан бичих Зорилт -2 Үг холбоо үгийг монгол бичгээр бичих Зорилт-3 Дуудлага бичлэг тохирохгүй үгийг бичих, унших Зөв холбож унших, хуулан бичих зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа Үйл ажиллагаа 1 Богино үет үгийг шууд дуудан унших- үгсийг сурагч тус бүрд тарааж өгөх, дуудлага бичлэг тохирох үгсийг шууд унших, дармалаас хичээнгүй хуулж бичих Сурагч тус бүрд тарааж өгөх Үйл ажиллагаа 2 Дуудлага бичлэг тохирох үгийг монгол бичгээр бичих цэлмэг, бичиг, цахилдаг, ач, навч,, цай, учиг, цэл, цуу, зуд, заг, зүр, завсар, зайрмаг, эзэн, баян, зориг, мөчир, учир, зусаг, зун, Сурагч тус бүрд тарааж өгөх Үйл ажиллагаа 3 Дуудлага бичлэг тохирохгүй үгийг зөв унших, бичих- сурах бичгийн хүрээнд байгаа өвөрмөц бичлэгтэй үгийг унших, галиглах, кирилд хөрвүүлэх Хос хосоороо ажиллах 24
. ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ-3 Зорилго- Эхийг зөв дуудан уншиж ойлгох, монгол бичгээс кирилд, кирилээс монгол бичигт Зорилт-1 ц-ч, ж-з, я з үсэг орсон эхийг зөв дуудан уншиж, ойлгох Зорилт-2 Эхийг кирилд хөрвүүлэх Зорилт-3 Монгол бичигт хөрвүүлэх Ц-ч, ж-з, я з үсэг орсон эхийг зөв дуудан унших зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа Үйл ажиллагаа 1 Шинэ үсэг бүхий эхийг бэлдэн тарааж өгөх, сурагчид тус тусдаа уншиж, асуултад хариулах “Т” үсэг бүхий унших хэрэглэгдэхүүн “Ц\\Ч” үсэг бүхий унших хэрэглэгдэхүүн 25
Ж\\З, Ц\\Ч, Я үсгийн унших хэрэглэгдэхүүн (Эхийн хэсгүүдийг уншаад зөв дараалалд оруулах) 1) 1. 2) Үнэлгээ: Хичээлийн явцын үнэлгээ нь сурагчдын сурах идэвх чармайлт, сонирхлыг нэмэгдүүлдэг тул бодитой зөв үнэлэх нь сурахуйн дэмжлэг болно. Иймд явцын ба эцсийн үнэлгээг ялгаж ойлгох хэрэгтэй болдог. Үнэлгээ нь бодит, ил тод, уян хатан, шударга, олон арга хэлбэртэй, шалгуурт түшиглэсэн байх зарчмыг баримтална. Нөгөөтэйгүүр үнэлгээ бол сургалтын зорилго хэр зэрэг биелэгдсэнийг тодорхойлоход чиглэгдсэн судалгааны ажил.Энэ удаагийн үнэлгээний зорилго нь: • Чадах бүхнээ хийж байгаа эсэхийг мэдсэнээр суралцагч бүрт сурахад нь туслах • Сургалт явуулах хамгийн үр дүнтэй арга барил нээж олох • Сурагч болон эцэг эхэд сурах үйл ажиллагаандаа дүгнэлт хийж, сайжруулах хэрэгсэл болох Сурлагын түвшинг тодорхойлох зэрэг байж болно. Жишиг даалгавар : Өмнө үзсэн эхийг оруулж жишиг даалгавар боловсруулан сурагчдын сэргээн санах буюу мэдээлийг хүлээн авах түвшний чадварыг хянаж болох бөгөөд танил биш эх дээр тулгуурлаж даалгаврыг боловсруулснаар задлан шинжлэх, илэрхийлэх түвшинг судалж болно. Хувилбар 1 ( Танил эх дээр суурилсан.) 1) Эхийг уншаад зөв дараалалд оруулаарай. 2) Эхийн хэсгээс өөрт таалагдсан хэсгээ сонгон хичээнгүй бичнэ үү. 3) Эхээс дэвсгэрлэдэггүй Ц\\Ч гийгүүлэгчтэй үгийг түүж бичээд, кирилд хөрвүүлээрэй. 26 1 2 3 45
Хувилбар 2 (Танил бус эхэд суурилсан даалгавар) 1. Эхийг уншаад зөв дараалалд оруулан дугаарын харгалзуулж бичээрэй. a. b. c. d. 2. Эхийн гол хэсгийн кирилд хөрвүүлж бичнэ үү. a. Гол хэсэг .................................................................................................................................................................. .................................................................................................................................................................. .....................................................................................................................…......................................... .................................................................................................................................................................. .................................................................................................................................................................. ................................................................................................ 3. Эхийн хэсгээс таалагдсан хэсгээ сонгож хичээнгүй хуулж бичээрэй. 12 34 НЭГЖ ХИЧЭЭЛ 5 Сэдэв: Тийн ялгал, хамаатуулахын нөхцөл зөв бичих 10 цаг Зорилго: Тийн ялгал хамаатуулахын нөхцөлийг ялган таньж, уншиж, бичих Зорилт: 1. Тийн ялгал хамаатуулахын нөхцөлийг ялган таних 2.Тийн ялгал, хамаатуулах нөхцөлийг зөв хэрэглэн унших, бичих Өмнөх хичээлүүд дээр эхийг уншиж бичихдээ тийн ялгалын талаар ойлголттой болсон байгаа дадал туршлага дээр тулгуурлан хичээлээ төлөвлөнө. Нэр үгийн олон тооны дагаврыг таниулах нэгж хичээлийн төлөвлөлтөөр тусгайлан жишиг боловсруулаагүй бөгөөд үүнийг та бүхэн өөрийн арга туршлагаараа боловсруулж, сургалтаа явуулах юм. Гэхдээ тийн ялгалын нөхцөлийг хэрэглэх нэгж хичээлиийн өмнө олон тооны дагаварыг хэрхэн зөв бичиж, унших талаар хичээлийн үйл ажиллагааны хувилбарыг товчхон танилцуулъя. 1. Нэрийн хувилал бүхий өгүүлбэр, эхийг сонгон авч хэрэглэгдэхүүн боловсруулж уншуулах, бичүүлэх үйл хийлгэсний дараа эхээс нэр үгийн хувиллыг ажиглан гаргалгаа, дүгнэлт хийх даалгаврыг сурагчид гүйцэтгэнэ. Үүнд: Эх, өгүүлбэрээс жинхэнэ нэрийг ялгаж бичих Ялгасан үгсэд ямар нөхцөл залгасныг задалж тайлбарлах Ж.н-ийг төгсгөлөөр ангилах Нөхцөлийг эхлэлээр нь ангилах Энэхүү ангиллаа ажиглан дүгнэлт гаргах Жишээлбэл: Олон тооны нөхцөлийг бичиж сурахын тулд Д.Нацагдорж “Миний нутаг” , Б.Ринчен “Монгол хэл”, шүлэг болон бусад шүлэг, сургаалын зохиолоос хэсэглэн сонгож хэрэглэгдэхүүн болгон уншуулах Уншсан шүлгээс олон тооны утгатай үгсийг ялгаж бичих Ниругу-нугуд, агула-нугуд, мөрэн- нүгүд, гоул- уд, зам-уд г.м Ялгасан үгсэд байгаа нөхцөлүүдээ эхлэлээр ангилах Гийгүүлэгчээр эхэлсэн(-нугуд, ) Эгшгээр эхэлсэн(-уд, -үд) Ангилсан нөхцөлөө ямар төгсгөлтэй үгэнд дагуулж байгааг тодорхойлох 27
Эгшгээр төгссөн үгэнд Зөвхөн “Н”-гийгүүлэгчээр төгссөн “Н”-ээс бусад гийгүүлэгчээр төгссөн Нөхцөлийг үгэнд хэрхэн дагуулж байгааг олж тогтоох Тусад нь дагуулж бичдэг Өмнөх үгэнд залгаж бичдэг г.м Энэ даалгаврыг тус тусдаа хийсний дараа багаараа хамтарч дүгнэлтээ нэгтгэх Багаар хуваарилах Баг бүрт ажиллах даалгаврыг хүснэгтээр бэлдэж өгөх Хамтарч дүгнэх Дүгнэлтээ жишээ татан, баталж ярих Ажлын хуудас \\хувилбар 1\\ 1. Хүснэгтийг хамтарч хийнэ үү. 2. Олон тооны дагаврын зөв бичих дүрмийг хүснэгтэд бичээд бусдадаа танилцуулаарай. Олон тооны дагавраа Галигаар Кирилээр Ямар төгсгөлтэй үгэнд Хэрхэн дагуулж бичих Жишээ дагуулах вэ? бичээрэй. монгол бичгээр вэ? Дүрмийг бичнэ бичнэ үү. үү. Ажлын хуудас \\хувилбар 2\\ Ажлын хуудсыг хүснэгтийн өмнө зааврын дагуу ажиллана уу. 1. Хүснэгтэд байгаа үгсийг уншаарай. 2. Эдгээр нэр үгийг төгсгөлөөр нь ангилж бичнэ үү. 3. Монгол бичигт нэр үгийн төгсгөл ямар ямар хэлбэртэй байгааг бичээрэй. (Жишээ нь: Эгшгээр төгссөн гэвэл “Э” г.м товчилж бичнэ.) 4. Монгол бичигт нэр үгийн төгсгөл хэдэн янз, ямар ямар хэлбэртэй байдаг талаар дүгнэлт бичээд бусдадаа танилцуулаарай. 1 2 1. 2. 3. 3 4 Дүгнэлт : .................................................................................................................................................................... .................................................................................................................................................................... .................................................................................................................................................................... .................................................................................................................................................................... 28
Тийн ялгалын нөхцөлийг ялган таньж, уншиж бичих үйл ажиллагааны хувилбар Хувилбарт цаг- 10ц Монгол бичгийн нэр үгийн нөхцөлийг салангид хэлзүйн болгон үг хувилгахаасаа илүү эхийг уншиж ойлгох, бичих чадварт тулгуурлан нөхцөлийн онцлогийг ялган таних үйлд чиглүүлэх хэрэгтэй. Тийн ялгалын нөхцөл болон хамаатуулах нөхцөл нь ЭГЭГ, ГЭГЭ г.м үеийн тогтолцоонд суурилсан адилхан дүрэмтэй тул нөхцөл бүрийг тус тусад нь зааснаас илүү нэг дор харьцуулан судлах нь нөхцөлийн зүй тогтлыг ойлгоход илүү хялбар дөхөм байдаг. Тийн ялгалын бүх нөхцөл орсон, сонирхолтой эхийг олж боловсруулах Эхийг уншихад, хялбар, сонирхолтой болгох үүднээс өнгөөр ялгаж өгөөд хэсэглэн уншуулах, дүрд хуваарилан уншуулах г.м аргыг хэрэглэж болно.Энэ нь сурагчид уншсан эхээх ойлгож байгаа эсэхийг илэрхийлдэг. Уншсан эхээс тйин ялгалын нөхцөлтэй үгийг олуулах Ажиглуулах, галиглуулах Кирил тийн ялгалын нөхцөлтэй харьцуулах Ялгааг дүгнэх Ямар төгсгөлтэй үгэнд залгаж байгааг тайлбарлуулах зэрэг үйлийн алхмыг хийлгэх бөгөөд хэрэглэгдэхүүн, ажлын хуудсыг дараах хувилбараар даалгавар боловсруулан бүтээлч үйлд чиглүүлнэ. Унших эх: (Эхийг сонирхолтой, дөхөм болгохын тулд зураг бүхий харилцан ярианы хэлбэрт оруулан хялбарчилж болох ба энэ нь тухайн ангийн хүүхдийн чадвараас шалтгаалан өөр байж болно.) Санамж: Энэ бүгдийг нэг цагийн хичээл дээр багтаана гэж ойлгож болохгүй. Үр дүнг хурдан үзэх гэж яарснаас үүдэж үйлийн алхмуудыг алгасах, орхих зэрэг алдаа гардаг. Энэ нь сурагчдыг тухайн зүйлийг дутуу дулимаг ойлгоход хүргэх сул талтай тул үүнийг анхаарч үйл ажиллагаандаа тусгаарай. 29
Ажлын хуудас 1 1. Эхийн өнгөөр ялгасан хэсгээр нь хувааж уншаарай. 2. Эхээс тийн ялгал, хамаатуулахын нөхцөлтэй нэр үгийг хүснэгтэд ялгаж бичнэ үү. 1) Тийн ялгал 2) Эхээс түүсэн үгээ тохирох 3) Нөхцөлийг ялгаж Нөхцөлийг ямар тийн ялгалын хойно бичээд төгсгөлтэй үгэнд бичээрэй галиглана уу. дагуулсан байна вэ? Нэрлэхийн тийн ялгал ……1 ……2 Харьяалахын тийн ялгал …....3 (-ын, -ийн, -н) Өгөх оршихын тийн ялгал ……..1 ……3 ……3 …….4 …….5 (-д, -т) ……2 Заахын тийн ялгал ……1 (-ыг, -ийг, -г) ……2 Гарахын тийн ялгал ………1 (-аас4) ………2 ………3 Үйлдэхийн тийн ялгал ………1 (-аар4) ………2 Хамтрахын тийн ялгал ………1 (-тай3) ………2 Чиглэхийн тийн ялгал ..……1 (-руу, -рүү, уруу) Хамаатуулахын нөхцөл ……..1 ……2 …..…3 ……...4 ………5 ………6 Ажлын хуудас 2 1. Эхээс түүсэн нэр үгийн нөхцөлөө доорх хүснэгтийн дагуу ангилж бичээд дүгнэлт гаргаарай. (Хүснэгт дотор олж бичих нөхцөлийн тоог дугаарлаж өгснөөр сурагчдад зорилго тодорхой болох бөгөөд хийсэн ажлаа эргэж хянах, үнэлэх шалгуур болгон зөв үйлийн тоогоор нь оноо өгч явцын үнэлгээ хийх боломжтой. ) Эгшгээр төгссөн үгэнд Гийгүүлэгчээр төгссөн үгэнд “Н” гийгүүлэгчээр төгссөн 1 залгадаг залгадаг үгэнд залгадаг 1... 2... 3... 4... 1... 2... 3... 4... 1... Хатуу дэвсгэрээ төгссөн Зөөлөн дэвсгэр буюуу эгшгээр төгссөн үгэнд залгадаг үгэнд залгадаг 1... 2... 2 1... 2... 3 Төгсгөл харгалзахгүй дагуулдаг залгадаг 1... 2... 3... 4... Зөв хариултыг дараах хүснэгтээр бэлдэж өгөөд, сурагчдын хийсэн зүйлийг өөрсдөөр нь үнэлүүлнэ. Энэ нь явцын үнэлгээний нэг хувилбар болох бөгөөд үүнд үндэслэн юуг анхаарах, юун дээр дэмжлэг хэрэгтэй байгааг судлан цаашдын үйл ажиллагаандаа анхааран тусгах ач холбогдолтой. 30
Үүнээс сурагчид монгол бичгийн нэр үгийн нөхцөлийг зөв залгаж бичих ерөнхий шинжүүдийг нэг дор таньж, нэгдсэн цогц ойлголттой болох юм. Эгшгээр төгссөн үгэнд залгадаг Гийгүүлэгчээр төгссөн үгэнд “Н” гийгүүлэгчээр төгссөн 1 залгадаг үгэнд залгадаг Хатуу дэвсгэрээр төгссөн үгэнд Зөөлөн дэвсгэр буюуу эгшгээр төгссөн үгэнд залгадаг 2 залгадаг 3 Төгсгөл харгалзахгүй залгадаг Үүнээс гадна сурагчдын унших бичих чадварын түвшнээс хамааран тийн ялгалын нөхцөлүүд орсон бичил эхийг галигаар өгч монгол бичигт буулгах ажлаар үйлийг хийлгэхээр эхэлж болно. Галигт бүх тийн ялгалын нөхцөл орсон эсэхийг анхаарах, бүртгэх Галигийг монгол бичгээр бичихдээ тийн ялгал бүхий үгийг зурж тэмдэглэх Уншиж, бичих бататгал хийлгэхдээ сурах бичиг дээр байгаа “Нил цэцэг”, “Ой”, “Үнэн”, “Гинж, “Дэлдэн хар”, “Тэнэг хулгайч”, “Тэмцээн”, “Яргуйд дуртай ишиг” гэх мэт эхээс сонгон, олон янзын хувилбараар боловсруулан ажиллуулах боломж бий. Мөн сурагчдын нүдлэн тогтоох үгийн баялгийг нэмэгдүүлэх зорилгоор: Зүйлчилсэн үгийн толь хөтлүүлэн түүнээсээ нэрийн нөхцөлөөр хувилган холбоо үг үүсгэн бичих, Үгийн утгыг тайлбарлуулах, үгийн салаа утгыг холбоо үгээр илэрхийлэх Толь бичиг ашиглан кирилээс монгол бичиг хөрвүүлэн бичих даалгаврыг сурагчдын чадварт тохирохуйц байдлаар өгч хийлгэх Жишээлбэл: Миний нэрийг...... гэдэг. Би 23 дугаар сургуулийн 7-р ангид сурдаг. Манай анги 48 сурагчтай. Ангийн багш Сувд. г.м хүүхдэд бэрхшээл учруулахгүй хялбар, үзсэн үсгийн хүрээн дэх богино үг бүхий өгүүлбэрүүдийг бичихдээ тийн ялгалын нөхцөлөө зөв хэрэглэж сурах г.м үйлийн алхмыг явуулж болно. Хөрвүүлэн бичих: Уншсан эх бүрийг хөрвүүлэн бичих нь сурагчдыг залхаасан, хий дэмий цаг үрсэн ажил болдог тул Сурагчдын сонирхсон хэсгийг сонгуулж бичүүлэх, Зөвхөн эхлэл хэсэг буюу эхийн тодорхой хэсгийг өгөх, Эхэд орсон дуудлага бичлэг тохирдоггүй үгсийг хөрвүүлэх, Эхийн гол санааг илэрхийлсэн тулгуур өгүүлбэрийг бичих гэх мэт олон янзаар хөрвүүлэн бичих үйлийг хийж болно. Цээжээр бичих : Нүдлэн тогтоож цээжээр бичих- өвөрмөц бичлэгтэй үгийн бичлэгийн ялгааг нүдлэн тогтоож цээжээр бичих үйлийг хичээлийн явцад хийснээр тогтоох чадварыг сайжруулна. Шууд цээжээр бичих- сурах бичгийн хүрээнд байгаа тодруулбал үзсэн сэдвийн хүрээнд буй дуудлага бичлэг зөрүүгүй үгийг шууд бичнэ. Цээжээр бичих үйлийг зорилгоосоо хамаараад хичээлийн явцад болон хичээлийн төгсгөлд эцсийн үнэлгээ хийхдээ оруулж болно. 31
Үүнчлэн монгол тоо тоолол , уншиж бичих дадлага гэсэн нэгж хичээлүүдийн хувьд бүтээлч эрэл хайгуул хийж, сурагчдын хүсэл сонирхолд нийцсэн өгөөжтэй сургалтыг зохион байгуулах үйл ажиллагааг та бүхэнд нээлттэй үлдээлээ. Үнэлгээ: Явцын үнэлгээ болон эцсийн үнэлгээний жишиг даалгаврыг өмнөх нэгжийн төлөвлөлтөд нэлээн дэлгэрэнгүй оруулсан тул түүнээс санаа аван жишиг даалгавраа хийнэ үү. Жилийн эцсээр сурагчдын унших, бичих чадварыг үнэлэх шалгуур: Суралцахуйн Унших Бичих Хэлзүй зорилт (Юуг?) 1. Дуудлага бичлэг тохирдог 2. Галигаас монгол бичгээр 4. Нэр үгийн үг бүхий эх, өгүүлбэр, бичих нөхцөлийг зөв холбоо үгийг шууд унших хэрэглэх 3. Монгол бичгээр босоо, хөндлөн, налуу гурван харьцаанд нийцүүлэн хичээнгүй бичих Шалгуур 1 минутад 30-80 үг Үндсэн зурлага, үсгийн тигийг харьцааны унших дагуу зөв холбон хичээнгүй бичих Үг, холбоо үгийг зөв Үе, үг, өгүүлбэрийг хуулж бичихдээ шүд, дуудан уншиж буй байдал шилбэ, эвэр гэзэг г.м зурлагыг орхилгүй бүрэн гүйцэд бичих Сурах бичгийн хүрээнд бичмэл, дармал эхийг Монгол бичгээр хичээнгүй сайхан хуулан зөв уншиж байгаа бичиж буй байдал байдал Дуудлага бичлэг тохирдог үгийг шууд Эхийг бүрэн гүйцэд бичих уншаад ойлгож байгаа Дуудлага бичлэг тохирдоггүй үг бүхий өгүүлбэрийг галигаас монгол бичгээр байдал зөвбичих Шалгах Сурах бичигт байгаа a) Хичээнгүй бичсэн эх, өгүүлбэрийг арга, холбоо үг, өгүүлбэр, дуурайн хуулж бичих хэлбэр бичил эхээс өөрийнх нь сонголтоор b) Бичил эх, өгүүлбэрийг галигаас уншуулахдаа: монгол бичгээр бичих c. Дуудлага бичлэг тохирдог үгийг c) Ижил үгийн утгын ялгааг холбоо шууд уншуулах үгээр илэрхийлэх d. Дуудлага бичлэг тохирдоггүй үгийг d) Сурах бичгийн хүрээнд байгаа галиглан дуудлага бичлэг тохирох үгсийг уншуулах шууд бичих Дармал, бичмэл эхийг e) Орхисон нөхцөлийг нөхөж бичих, харьцуулан унших f) Нөхцөлийг зөв дагуулж бичих Эдгээр шалгуурт үндэслэн жишиг даалгавраа боловсруулна. Унших чадварыг тусад нь үнэлэхдээ уншуулах эхийг олон хувилбараар сонголт хийх боломжтой байдлаар өгөх нь зүйтэй. Унших бичих чадварыг тус тусад нь үнэлэхээс гадна хамтад нь үнэлж болно. Ингэхдээ уншсан эхээс бичих даалгаврыг хийх хэлбэрээр байж болох юм. 32
Search
Read the Text Version
- 1 - 33
Pages: