Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore Twenty_Years_After_1

Twenty_Years_After_1

Published by nomin_2470, 2022-11-19 04:24:57

Description: Twenty_Years_After_1

Search

Read the Text Version

- Юу болов Милорд? Тa чинь миний туйлгүй баярлаж байгаатай дүйхээр их гунигтай байх чинь, гэвэл - Тиймээ, анд минь. Тэр ч байтугай таны өдий их баяртай байгаа чинь миний түгшүүрийг улам нэмэгдүүлж байгааг хэлмээр байна гэв. Ингэж хэлээд Винтер ноён хоёулхнаа ярилцаж болмоор газар хайх аятай ийш, тийшээ харлаа. Хоёр андад аминчлан ярилцах зүйл байгааг Рауль ойлгоод сэмхэн өрөөнөөс гарч одлоо. - За бид хоёулхнаа үлдлээ, одоо таны тухач ярилцъя гэж Атосыг хэлэхэд - Тиймээ, бид хоёулхнаа байна, хоёулангийнхаа тухай ярья гэж Винтер ноён давтан хэлээд,- Тэр хүн энд ирчихээд байна гэсэнд - Хэн тэр вэ? гэвэл - Миледийн хүү гэв. Гай зовлонгийн цууриа мэт чихэнд нь чийр болсоор байгаа энэ үгийг сонсоод Атосын бие зарсхийв. Тэрээр түр зуур тээнэгэлзэж байснаа хөмсгөө үл мэдэг зангидаад тайвнаар: - Би үүнийг мэдэж байгаа гэв. - Та үүнийг мэднэ гэнээ? гэхэд - Тиймээ. Гримо түүнтэй Бетюн Аррас хоёрын хооронд дайралдаад түүнийг энд байна гэж над дуулгахаар давхиж ирсэн юм гэвэл - Тэгвэл Гримо түүнийг харжээ? гэсэнд - Үгүй, харин түүнтэй нь нүүр учирсан хүнийг нас барахад дэргэд нь байсан байна билээ гэж хэлэхэд - Бетюнын зандалчныг уу! гэж Винтер ноён дуу алдав. - Энэ тухай та мэдэж байгаа юм уу? гэж Атосыг гайхан асуухад - Тэр хүн сая өөрөө манайд очсон гэж Винтер ноён хариулаад, - тэгээд бүгдийг над хэллээ. Анд минь, энэ чинь аймшигтай юм. Бид юунд хүүхдийг эхийн нь хамт үгүй хийж орхиогүй юм бэ? гэлээ. Алив гоц сайхан сэтгэлтэй хүний зангаар Атос сэтгэлийнхээ хүнд зовлонг бусдад үл үзүүлнэ. Тэр зовлонгоо дотроо нууж бусдын сэтгэлийг сэргээж, итгэл найдвар төрүүлэхийг л хичээнэ. Түүний хувийн гуниг гутрал бусдад бол баяртай таатай зүйл болон хувирах мэт. Эхний үед өөрийг нь зөнгөөр эзэмдсэн аймшгийг оюуны хүчээр таягдан хаяад, - Та юунаас айж байгаа юм бэ? Бид өөрсдийгөө хамгаалах хүч хүрэхгүй гэж үү? Тэгээд ч тэр залуу

мэргэжлийн алуурчин, гэмт хорт хэрэг сийрэг самбаатайгаар үйлдэгч болчихсон юм гэж үү? Тэр чинь Бетюны зандалчинг уурлаж багтарсандаа алсан байж болно, одоо түүний хорсол тайлдсан байж таарна гэв. Винтер ноён гунигтайгаар инээмсэглэж толгой сэгсэрлээ. - Түүний дотор хэний цус гүйж байгааг та мартсан байж таарах нь ээ? гэвэл - Үгүй, хоёр дахь үедээ тэр цусны шунаг муухай чанар зөөлөрсөн байж болно шүү дээ гэж Атос мөн инээмсэглэхийг оролдон маргаад, - Тэгээд хувь тавилан биднийг болгоомжтой бай гэж урьдчилан санууллаа. Бид одоо хүлээж суух л үлдээд байна. Одоо түрүүний миний хэлснээр таны тухай ярилцъя. Та Парист ямар хэргээр ирэв? гэхэд - Маш чухал хэргээр, та ингээд мэдэх болно. Гэхдээ намайг английн хатан хаан, их эзэгтэйгээс юу дуулсан гэж санана! д'Артаньян Мазаринийн талын хүн болсон гэсэн үү? Намайг илэн далангүй ярьж байгааг минь уучлаарай анд минь, би их хамбын нэрийг доромжлох гэсэн зүйлгүй, таны санал бодлыг бол үргэлж хүндэтгэж үздэг, гэхдээ та бас тэр хүнд үнэнч сайн уу? гэж асуувал - д'Артаньян алба хааж буй хүн гэж Атос хэлээд,- Тэр чинь цэрэг хүн, засаг захиргаанд захирагдана. д'Артаньян баян хүн биш, дэслэгчийнхээ цалингаар амиа тэжээдэг юм. Милорд тань шиг баян хүн францад ер нь ховор шүү гэлээ. - Харамсалтай нь тухайн энэ үед би мөн ядуу, тэр ч байтугай, түүнээс ч ядуу байна шүү гэж Винтер ноён хэлээд, - За таны тухай ярилцъя гэв. - За тэгье. Намайг их хамбын талын хүн үү үгүй юү гэж мэдэхсэн гэж байна уу? Үгүй, ер огтхон ч түүний талын хүн биш. Та ч гэсэн Милорд, миний илэн далангүй хэлснийг хэлтрүүлнэ үү гэв. Винтер ноён босож Атосыг чангаар тэвэрлээ. - Гүн танд гялайлаа, энэ баяртай үгийг дуулгасанд тань баярлалаа. Би баяр жаргалтай байна, бараг залуу болоод явчихлаа, та харж байгаа биз дээ. Ингэхлээр та Мазаринийн талын хүн биш боллоо! Гойд сайн хэрэг! Гэхдээ үүнээс өөрөөр байх ч арга үгүй. Уучлал гуйж дахин нэг зүйл асууя, та сул чөлөөтэй байна уу? гэхэд - Сул чөлөөтэй гэж та чухам юуг хэлж байца? гэвэл - Таныг би гэрлэсэн үү гэж асууж байна? гэсэнд - Аа тийм юм уу, үгүй гэж Атос инээмсэглэн хариулав. - Энэ ариухан сайхан, хээнцэр, эвлэг залуу хүү чинь...гэвэл - Тэр бол миний хүмүүжүүлсэн хүн, эцгийгээ ч мэддэггүй юм, гэсэнд

- Бүх юм сайхан байна. Та нөгөө л өгөөмөр ариун цагаан сэтгэлт Атос хэвээр байна, гэв. - Эрхэм та өөр юу асуумаар байна? гэхэд - Портос Арамис хоёр хуучнаараа таны сайн нөхөд үү? - д'Артаньян ч ялгаагүй шүү ноёнтон. Хуучнаараа нэг нэгэндээ үнэнч дөрвөн сайн анд нөхөр хэвээр байгаа. Харин их хамбад хүчин зүтгэх үү, эсрэг тэмцэх үү гэдэг дээр тулахаараа, өөрөөр хэлбэл Мазариний талыг барих юм уу, эсэргүүцэл хөдөлгөөний талыг түшиглэх болох дээрээ бол бид хоёр хоёроороо хуваагдаад байгаа юм. - Арамис д'Артаньяны талд биз! гэж Винтер ноён асуулаа. - Үгүй шүү гэж Атос хариулаад, - Арамис миний үзэл бодлыг хуваалцаж гийгүүлдэг юм гэвэл - Та туйлын найрсаг, ухаалаг сайн нөхөртэйгээ надыг уулзуулж өгч болохсон болов уу? гэхэд нь - Мэдээж хэрэг, таны таалсан цагт л уулзуулъя гэсэнд - Тэр ер нь өөр болсон уу? гэж асуугаад - Арамис гэлэн сахил л хүртсэн дээ, өөр юмгүй гэв. - Та намайг ойлгож байна. Түүний мяндаг одоо алив осолтой хэрэгт оролцохоос татгалздаг болгосон байж таарна. - Огт үгүй шүү гэж Атос инээмсэглээд, - Гэлэн болсон цагаасаа хойш шадар цэргийн тал нь урьдынхаасаа илүү ихээр давамгайлж байгаа юм. Тэр чинь бүр ёстой баатар эр болсон, та үзнээ. Ингээд би Раулийг түүний хойноос явуулах уу? гэж асуухад - Гүн танд баярлалаа, өдийд тэр чинь гэртээ үгүй ч байж мэднэ, нэгэнт та тэгж бодож, итгэж ам өгч байгаа хойно... гэхэд - Өөртөө итгэдэг шигээ итгэнэ гэлээ. - Та маргааш арван цагт түүнийг Луврийн гүүрэн дээр дагуулаад очихыг зөвшөөрөх үү? - Уухай! гэж Атос инээмсэглээд, - Бид халз тулалдаан хийх нь ээ? гэв. - Тиймээ гүнтэн, яриагүй сайхан халз тулалдаан, түүнд таныг оролцох болов уу гэж би найдах юм, гэлээ. - Ноёнтон бид хаашаа явах юм бэ? гэхэд - Английн хатан хаан, их эзэгтэйнд. Хатан таныг өөртөө бараалхуулахыг над даалгасан юм гүнтэн гэвэл

- Их эзэгтэй намайг таних юм болов уу? гэв. - Би таныг танина шүү дээ. - Айхавтар таавар байна даа гэж Атос дуугараад, - Гэхдээ ялгаа байхгүй, та нэгэнт мэдэж байгаа хойно тэр таавар яаж ч тайлбарласан хамаа алга даа. Ноёнтон, та надтай цуг оройн зоог барихгүй юу? гэж урихад - Гүн танд баярлалаа гэж Винтер ноён хариулаад, - Үнэнийг хэлэхэд тэр залуу манайд ирснээр хоол идэх ч дургүй боллоо, лав нойр хулжих байхаа. Тэр ер нь ямар зорилгоор францад ирэв ээ? Юу боловч л надтай уулзах гэж ирээгүй, юу гэвэл миний явсан тухай мэдэх учир түүнд үгүй. Тэр залуу намайг айлгаж байна, тэр лав цуст үйл үлдэнэ шүү гэлээ. - Англид тэр юу хийдэг юм бэ? - Тэр чинь хамгийн айхавтар мухар сүсэгтний нэг, Оливер Кромвелийн талын хүн. - Түүнийг хэн Кромвелийн талд татаж оруулсан хэрэг вэ? Түүний эцэг эх хоёр нь католик шашинтан байсан шүү дээ. - Эзэн хааныг үзэн ядах өшөөрхөл нь тэгж татжээ. - Эзэн xааныг гэнээ? - Тиймээ, эзэн хаан түүнийг хууль бусаар төрсөнд тооцож эдлэнг нь хураан, Винтер гэдэг нэрээр нэрлэхийг хориглосон юм. - Одоо түүний нэр хэн гэдэг юм? - Мордаунт - Пуритан шашинтан хүн байж гэнэт гэлэн маягаар зүгээ буруулаад ганцаараа францын замаар явж байдаг нь юу вэ? - Гэлэн болж зүсээ хувилгаад гэв үү та? - Тиймээ, та үүнийг мэдээгүй юм уу? - Би түүний өөрийн нь хэлснийг л мэдэж байна. - Тиймээ, тухайлан гэлэн хувцастай байж байгаад Бетюны зандалчныг наманчлуулжээ. Энэ үг нүгэлтэй үг болсон бол бурхан намайг өршөөтүгэй гэж Атос хэллээ. - Одоо би бүх учрыг гадарлалаа, түүнийг Кромвель явуулжээ. - Хэн рүү тэр вэ?

- Мазарини рүү. Биднээс түрүүлжээ гэж эзэн хатан зөв гадарласан байна. Одоо бүх учир тодорхой боллоо. Баяртай гүнтэн, маргааш уулзъя. - Шөнө харанхуй байгаа, та зарц дагуулалгүй ч явж болохгүй гэж Винтер ноёны сэтгэл их догдолж буйг үзээд Атос хэлсэнд - Надтай Тони яваа, бор бааздуу боловч сүрхий сайн залуу шүү гэв. - Эй, Оливен, Гримо, Блезуа, мушкет буу авцгаа, эрхэм бээлийг дууд гэв. Блезуа гэдэг нь Бражелон цайзанд зоог бэлэн боллоо гэж илтгэхээр ирэхэд нь бидний дайралдсан, зарц, тариачин хоёрын үүргийг биелүүлдэг, биерхүү эр ба Атос түүнийг төрсөн нутгийн нь нэрээр дуудах ажээ. Таван хувийн дараа Рауль ирлээ. - Бээл, та ноёнтонг зочид буудалд нь хүргэж өг. Зам зуур хэнийг ч түүнд бүү ойртуулагтун гэж Атосыг хэлэхэд - Гүнтэн, та намайг хэн гэж тооцоод байгаа хэрэг вэ? гэж Винтер ноёныг дуугарахад - Парисыг мэддэггүй харь хүн л гэж үзэж байяа гэж Атос хариулаад, - Тэгээд бээл танд зам зааж өгнө гэв. Винтер ноён түүнтэй гар барихад, - Маргааш хүртэл баяртай гэв, Жижигхэн баг гэгээн Людовик гудамж руу чиглэлээ. Бүүдгэр гэрэл гялсхийх бүрийд Оливен аймхай боол Созийн үлгэрээр давхийнэ. Блезуа аюул осол дайралдана гэж бодоогүй тул нэлээд амгалан алхана. Францаар ганц ч үг үл мэдэх Тони дуугүй, ийш тийшээ сэрэмжлэн харсаар явна. Винтер ноён Рауль хоёр зэрэгцэн явж ярилцана. Гримо Атосын тушаал ёсоор урд талд нэг гартаа бамбар, нөгөө гартаа мушкет буу барин алхана. Винтер ноёны буусан зочид буудалд хүрээд тэрээр зангидсан гараар хаалга дэлдэж, үүд онгойход ноёнтонд дуугүй мэхийн ёслов. Буцаад тэр л журмаараа явлаа. Гримогийн хянуур харц Геней гудамжны буланд нуугдсан нэгэн сүүдрээс өөр онц сэжигтэй юм олж харсангүй. Шөнийн тэр туршуулыг урьд нь үзсэн мэт санагджээ. Гримо түүн рүү ухасхийсэн боловч хүрч амжихын өмнө тэр хүн булан тойрон сүүдэр мэт алга боллоо. Тийшээ орохыг Гримо осолтойд тооцов. Атост амжилттай явж ирсэн тухайгаа илтгээд нэгэнт оройн арван цаг болчихсон тул бүгд өрөө өрөөндөө орлоо. Дараа өдөр нь гүн нүдээ нээхэд Рауль дэрний нь дэргэд сууж байв. Залуу хүү бүрэн хувцаслачихсан Шапелений шинэ ном уншиж суув.

- Рауль та босчихсон юм уу? гэж гүиг гайхахад - Тиймээ, би муухан унтлаа гэж залуу зовсхийн өгүүллээ. - Рауль та тааруу унтлаа гэнээ? Тэгэхлзэр та нэг зүйлд сэтгэл зовж байгаа байх нь ээ? гэж Атосыг асуухад - Эрхмээ, та намайг өөрийгөө орхин одох гэж яарч байна гэх болов уу, би чинь өчигдөрхөн ирсэн шүү дээ гэвч... гэтэл - Рауль та дөнгөж хоёр хоногийн чөлөөтэй юм гэж үү? гзсэнд - Үгүй, би арав хоногийн чөлөөтэй, би тэгээд их цэрэг рүү буцах гэсэн юм биш л дээ гэв. Атос инээмсэглэв. - Бээл, энэ чинь нууц биш бол хаашаа тэр вэ? гэж асуув. Та одоо бараг насанд хүрсэн хүн, юу гэвэл дайн тулаанд нэгэнт оролцож, надаас асуулгүйгээр хаана дуртай газраа очих эрх олж авсан гэхэд - Хэзээ ч би тэгж аашлахгүй, эрхмээ! гэж Рауль дуу алдаад, - Таныг би өөрийн өмөг түшиг гэж нэрлэх аз завшаантай байх үедээ өөрөө голоосоо чухалчилдаг таны халамжаас гарах эрхтэй гэж өөрийгеө хэзээ ч үзэхгүй. Би Блуад нэг өдөр өнгөрүүлмээр байна. Та над руу хараад байнаа, та намайг шоолох гэж байпаа? гэсэнд - Үгүй, огтхон ч үгүй гэж Атос сүүрс алдах дөхсөнөө түүнээ барин, - Үгүй бээл, би шоолоогүй байна. Таны Блуад очмоор байгаа нь зүй ёсны хэрэг гэхэд - Тэгвэл та зөвшөөрч байх шив? гэж Рауль баярласанд - Тэгэлгүй яах вэ, Рауль гэв. - Та дотроо над уурлаагүй биз? - Огт үгүй. Танд таатай байх юман дээр миний уур яагаад хүрэх учиртай билээ? - Та ямар сайхан сэтгэлтэй юм бэ, эрхмээ! гэж Рауль дуу алдаад Атосыг хүзүүдэж авах гэснээ хүндэтгэх сэтгэлийн үүднээс биеэ барив. Атос өөреө түүнийг тэвэрлээ. - Би тэгээд одоо явж болох уу? - Хүсвэл одоо ч гэсэн морд. Рауль үүд рүү хэд алхаад зогслоо. - Эрхмээ, нэг зүйл санаанд орлоо. Над маш сайн байсан де Шеврез хатагтай хан хүүд намайг даасан захидал илгээж гийгүүлсэн. - Та тэгээд талархах ёстой, тийм үү Рауль?

- Tиймээ. тэгэх ёстой юм шиг над санагдлаа. Гэхдээ би таны шийдсан ёооор болъё. - Люинь шилтгээний хажуугаар өнгөрөхдеө Рауль таныг хатагтай хүлээж авах эсэхийг асуулаа. Эелдэг ёс горимыг мартахгүй байгаа чинь над таатай байна. Та Гримо, Оливен хоёрыг авч яв. - Хоёуланг нь уу? гэж Рауль гайхсанд - Тиймээ хоёуланг нь гэлээ. Рауль мэхийгээд гарч одлоо. Түүний араас үүд хаагдаж, Гримо Оливен хоёрыг дуудах цовоо дуу нь хашаанд дуулдахад Атос сүүрс алдлаа. «Намайг хурдан л орхиод явлаа даа гэж Атос толгой сэгсрээд, - Яая гэх вэ, тэр чинь түгээмэл хуулинд захирагдаж байна, Урагш тэмүүлнэ гэдэг үний, мөн чанар юм. Энэ маань тэр жаал охинд хайртай сайн нь илт юм. Гэнэт бусдад сайн болсноор намайг бага хайрладаг болох вий дээ» гэж бодов. Тийм хурдан яваад өгнө гэж үнэндээ Атос бодо- гүй байсан боловч Раулийн сэтгэл хөөрсөн нь түүнийг мөн баярлуулав. Арван цаг гэхэд бүх зүйл явахад бэлэн боллоо. Мордож буй Раулийг Атос харж байтал де Шеврез вангийн хатагтайн зарц түүн дээр хүрч ирлээ. Өөрөө даалт өгсөн залуу нь буцаж ирсэн, дайны талбар дээр гавьяа байгуулсныг нь дуулсан тул биеэр баяр хүргэхсэн гэж байгаагаа де Ла Фер гүнд хатагтай дуулгажээ. - Бээлийг Люинь шилтгээн орохоор нэгэнт мордсон гэдгийг вангийн хатагтайд айлтгагтун гэж Атос хэлэв. Дараа нь Гримод дахин заавар өгөөд Раулийг явж болно гэж Атос дохилоо. Атос бүхнийг сайтар эргэцүүлээд, тийм цагт Парисаас Раулийг гарч явдаг нь дээр гэсэн дүгнэлтэд хүрчээ.

XLV. БАС НЭГ ХАТАН ХААН ТУСЛАХЫГ ГУЙВ Атос өглөөгүүр Арамист хэл дуулгах гэж дэргэдээ үлдсэн ганц зарц Блезуад захидал өгч явууллаа. Базен тэр өдөр Дар эхийн сүмд мөргөлтэй байсан тул жанчаа өмсөж байхад нь Блезуа дайралдлаа. Блезуаг Арамистай биеэр уулзахыг хичээгээрэй гэж Атос захижээ. Нуруу өндөр, сэтгэл цайлган залуу Блезуа зөвхөн авсан тушаалаа л санаж, Базеныг гэртээ үгүй гэсээр байтал д'Эрбле гэлэнтэй уулзана гэж хүчлэн зүтгэсэнд Базены уур шатлаа. Блезуа өмнөө хувраг хувцастай хүн байгааг хараад тийм хувцасны цаана зөвхөн христосын энэрэнгүй ёс агуулагдаж байх ёстой гэж үзэн Базеныг хэдий цааргалавч өреө рүү орох гэж оролдов. Гэтэл Базен дороо шадар цэргийн зарц гэдгээ үзүүлэн шүүр барьж аваад Блезуаг жанчин: - Анд минь чи сүм хийдийг доромжиллоо, сүм хийдийг доромжиллоо! гэж аашлав, Энэ үеэр унтлагын өрөөний үүд хянуур гэгч хагас онгойж, ер бусын шуугианд түгшсэн Арамис шагайлаа. Сүмийн харуул буугаа бөгсөөр нь газар тавин барихыг олонтаа харсан Базен шүүрнийхээ өрөөсөн үзүүрийг хүндэтгэнгүй буулгаж, Блезуа тэр тамын хаалгач церберийг зэмлэнгүй хараад халааснаасаа захидал гарган Арамист өглөө. - Де Ла Фер гүнээс ирэв үү? гэж Арамис асуугаад, - За сайн гэлээ. - Тэгээд чимээ шуугианы учрыг ч асуулгүйгээр өрөөндөө орчихов. Блезуа «Их Карл» буудалд гунигтай буцаж ирлээ. Өгсөн даалгавар юу болсон тухай Атосыг асуухад Блезуа юу болсныг ярив. - Тэнэг гэж Атос инээгээд, - Намайг явууллаа гзж чи хэлээгүй юм уу? гэв. - Үгүй шүү эрхмээ? гэлээ. - Чамайг миний зарц гэж мэдээд Базен юу гэж хэлэв? - Эрхмээ, тэр чинь аятай сайн үгээр уучлал гуйж шахсаар байж надыг хоёр аяга сайхан мускат дарс сайн жигнэмгээр даруулан уулгасан шүү. Гэхдээ л золиг шиг бүдүүлэг ширүүн эр юмаа. Бас тэгээд тахилч хүн гэж байх, түй! гэж ундууцав. «За Арамис захидлыг маань авсан хойно ямар ч ажилтай байлаа гэсэн очно» гэж Атос бодлоо.

Атос цаг баримталдаг ердийнхөө зангаар арван цагт Луврийн гүүрэн дээр өөртэй нь зэрэг тийшээ очсон Винтер ноёнтой дайралдлаа. Тэд арав орчим хувь хүлээлээ. Арамисыг ерөөс ирэхгүй байх гэж Винтер ноён зовж эхэлтэл гүүр рүү ирэх Бак гудамжнаас нүд салгахгүй байсан Атос: - Тэсвэр гаргаж үз, жаахан тэвч, тэр нэг гэлэн хажуугаар өнгөрөгч хүнийг нүдэж байна, одоо бүсгүй хүнтэй мэхийн мэндэллээ. Энэ лав Арамис мөн дөг шүү гэв. Үнэхээр Арамис мөн байлаа. Хотын нэг залуу дэмий гөлөрч яваад түүний хувцсыг шавраар будаж орхиж, Арамис удаан юм бодсон ч үгүй нударгаар арваад алхам үсэртэл дэлсэж орхиж. Тэр үеэр шавь бүсгүйчүүлийн нэг хажуугаар өнгөрлөө, Нэлээд царайлаг бүсгүй тул Арамис эелдгээр инээмсэглэн мэхийжээ. Хувийн дараа Арамис хүрч ирлээ. Винтер ноёнтой мэдээжээр машид дотно сайнаар уулзав. - Бид хаашаа явах болж байна? гэж Арамис асуугаад,- Тулалдах хэрэгтэй болж байна уу, чөтгөр алгад? Би илдээ аваагүй, харин түүнийг авахаас гэхэд - Үгүй гэж Винтер ноён хариулаад, - Бид английн хатан хаанд бараалхана гэв. - Их догь гэж Арамис дуугарснаа, - Ямар зорилготой бараалхах хэрэг вэ? гэж Атосоос шивнэн асуулаа. - Үнэнийг хэлэхэд мэдэхгүй байна, магадгүй биднээр нэг зүйлийн үнэн мөнийг батлуулах гэж байж болох юм даа гэхэд - Нөгөө хараал хүрсэн муухай хэрэг биш байгаа. Тийм бол над очих онц хүсэл алга байна шүү. Биднийг тэнд лав буруушааж загнах байх, өөрөө бусдыг номлож аашлах болсноосоо хойш аашлуулахдаа их дургүй болжээ гэсэнд - Тийм байсан болж гэм яасан ч Винтер ноён биднийг их эзэгтэйд бараалхуулахаар дагуулж очихгүй байсан, тэр өөрөө бидэнтэй цуг явсан болохоор мөн адил аашлуулж таарах шүү дээ. - Нээрээ тийм шүү дээ, явъя. Лувр ирээд Винтер ноён ганцаар урд орж түрүүллээ, ер нь л тэнд ганцхан хаалгачин л байх ажээ. Харамч хахир их хамба золгүй хатан хаанд олгосон байр ямар их доройтож муудсан нь өдрийн гэрэлд Атос, Арамист, Винтер ноёнд өөрт нь ч гэсэн илт нүдэнд тусаж байв. Тавьц сэлтийг нь хураачихсан асар уудам танхимууд, хаа нэгтэй нь алтадмал чимэглэл гялалзах хагарч халтарсан хана, адар, хагас дутуу хаагдах, зарим нь бүр шил ч үгүй цонх, хивсгүй нүцгэн шал сэлт нь зэврүү даажээ. Харуулынхан, зарц нар гэж хаана ч алга. Атос эд бүгдийг ажиг хэмээн хамт яваа нөхрөө тохойгоороо дуугүй ёвроод орчны буурай ядууг нүдээр дохивол Арамис

- Мазариии арай дээр аятай суудаг юм гэлээ. - Мазарини бараг эзэн хаан гэж Атос маргаад - Харин хатан хаан Генриэтта бараг хатан хаан биш болоод байна гэвэл - Атос та цэцэн үгтэй хүн болж гайхуулдаг болох гэвэл хөөрхий Вуатюрыг давж гарна гэдэгт би лавтай итгэж байна гэв. Атос инээмсэглэв. Хатан хаан тэднийг илтэд тэсэж ядан хүлээж байжээ, юу гэвэл өөрсөдтэй нь залгаа танхимд тэдний дөнгөж ормогц гай зовлон дайрсан цагаар хувь тавилангийн илгээсэн шинэ бараа бологсдоо угтахын тулд хатан босгон дээр гарч ирэв. - Орогтун эрхмүүд, морилон ор гэж хатан хэллээ. Тэд ороод зогссон хэвээр байсанд хатан хаан суу гэж дохивол Атос түрүүлж дуулгавартай байхын үлгэр үзүүлэв. Тэрээр түвшин төлөв, амгалан байх ажээ. Харин Арамис байж цөхнө, хатан хааны ядуу дорой байдалд байгаад хорсож, гуйланчин шиг байгаагийн нь ул мөрийг энд тэндгүй олж харлаа. Хатан хаан Генриэтта өрөөг гунигтайгаар эргэцүүлэн хараад, - Та намайг хүрээлсэн хээнцэр байдлыг шохоорхож байна уу? гэж асуусанд - Их эзэгтэй танаас өршөөл гуйя гэж Арамис өчөөд, - харин францын хааны ордон дөрөвдүгээр Генрих хааны охинтой иймэрхүү байдлаар харилцаж байгааг үзээд би жигшин дургүйцэж байгаагаа нууж чадсангүй гэхэд - Таны анд нөхөр цэргийн хүн биш юмаа? гэж хатан хаан Винтер ноёноос асуув. - Энэ чинь д'Эрбле гэлэн гэж ноён хариулав. Арамисын царай улайлаа. - Их эзэгтэй, би гэлэн сахилтай хүн, тэр үнэн, гэхдээ дуртай хүсэлтэйдээ гэлэн болоогүй юм. Би жанч өмсөх гэж хэзээ ч тэмүүлж байсангүй. Миний жанч хэзээд ганц товчоор л торж байдаг, дахин торгон цэрэг болохдоо би ямагт баярладаг. Өнөө өглөө их эзэгтэй танд бараалхахаа мэдэлгүй би энэ хувцсыг өмсчихсөн юм, хэдий тийм боловч миний бие их эзэгтэй таны алив зарлигийг дагаж биелүүлэхэд бэлэн, таны үнэнч, албат мөн билээ гэв. - д'Эрбле тайж бол арван гуравдугаар Людовик хааны, нөгөө их эзэгтэй танд миний ярьсан шадар цэргийнх нь нэг юм. Энэ хүн бол гээд Винтер ноён Атос руу эргэн, - Алдар цууг нь их эзэгтэй та сайн мэдэх, шударга журамт де Ла Фер гүн гэсэнд - Эрхмүүдээ, хэдхэн жилийн өмнө над тайж нар, цэрэг, сан хөмрөг байж билээ, тэд бүгд миний дохисон төдий над үйлчлэхэд бэлэн байдагсан. Одоо миний орчинг хараад та бүхэн лав хирдхийж байгаа байх. Амь насаа аврах төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд түших хүн над ганц Винтер л байна, биднийг хорин жилийн сайхан харилцаа холбож байгаа юм. Мөн нэгэн улс үндэстнийхэн гэдгийг чинь л мэдэх, анх нүүр учирч байгаа та хоёр байна гэлээ.

Атос дор мэхийн ёслоод, - Таны амь амьдралыг аврахад гурван хүн хүрэлцээтэй л бол бид хүч хүрнээ гэж айлтгавал - Эрхмүүд та нарт баярлалаа гэж хатан хаан хэлээд, - Хаан эзэн Винтер ноёноор над ирүүлсэн захидал энэ байна, уншиж үзэгтүн гэв. Атос Арамис хоёр уншиж түвдэхгүй байгаагаа өчсөнд - Уншихтун! гэж хатан давтан хэлэв. Францыг өөрийгөө хоргодуулах уу, үгүй юү гэж Карл хааны асуусан нөгөө бидний нэгнээ мэдэх захидлыг Атос чангаар дуудаж эхэллээ. - Тэгээд юу болсон вэ? гэж Атос захидлыг уншиж дуусаад асуусанд - Тэр тэгээд татгалзсан даа гэж хатан хаан хэллээ. Хоёр анд Мазаринийг жигшсэн харц солилцов. - Одоо тэгээд хатагтай юу хийх хэрэгтэй байна гэж Атосыг асуухад - Ингэхлээр миний гай зовлонг та өрөвдөн үзэж байнаа? гэж хатан уяран өгүүллээ. - Энэхүү завшаанаар миний бие болон эрхэм д'Эрбле бид юугаар танд тус болж чадахыг зааж өгөхийг их эзэгтэй танаас гуйж байна, бид гүйцэтгэхэд бэлэн - Пэ, та үнэхээр шударга сайхан сэтгэлтэй хүн юмаа? гэж хатан голоосоо бахдан дуу алдахад Винтер ноён «би эднийг дааж байгаа шүү дээ» гэх байртай өөдөөс нь харлаа. - Эрхмээ та юу гэхсэн бол? гэж хатан Арамисаас асуухад - Хатагтай, гүнг хаашаа явна, үхэл өөд явлаа ч гэсэн хэзээд ганц ч үг асуулгүйгээр дагаж явдаг хүн, гэхдээ их эзэгтэй танд хүчин зүтгэхтэй холбоотой хэргийн хувьд гэвэл би гүнгээс давж гарахыг эрмэлзэнэ гэж Арамис хатан хааны өөдөөс залуугийн цог бадарсан харцаар ширтэн өгүүллээ. - Хорвоод гатацаар хаягдсан золгүй хатан хаанд та бүхэн тус болъё гэж байгаа бол ийм үйл бүтээх хэрэгтэй байна. Эзэн хаан одоо оргүй алдахаас цаг ямагт айх хздхэн тооны тайж нар болон өөрөө хэдийгээр шотланд хүн боловч бүрэн үл итгэх шотландчуудаар хүрээлүүлж байна. Винтер ноён түүнийг орхиж иргиээс хойш би ямагт айн дагжиж байна. Та бүхнээс би хүсэж гуйх ямар ч эрхгүй байж хэтэрхий том зүйл гуйж байж мэднэ. Та бүхнийг Англид очиж, эзэн хаантай нийлэн, түүний хань нөхөд болж, хамгаалж, дайн тулааны цагт дэргэд нь байж, илд сумнаас аюултай хорт явуулга цаг үргэлж явж байдаг байр оронд нь хамт байхыг та хоёроос чухалчлан гуйя. Над хүргэх энэ их ачийг чинь гавьяа шагналаар хариулна гэж би амлахгүй, тэгвэл та хоёрыг гомдоохсон билээ, харин би та хоёрыг хэзээд эгч дүүсийн ёсоор хайрлаж, өөрийн эр нөхөр үр хүүхдийнхээ удаад дотночлон бодож байна гэдгээ амлая гээд хатан дээш сүсэглэн харав.

- Их эзэгтэй, бид хэдийд хөдлөх вэ? гэж Атосыг асуухад - Тэгэхээр та хоёр зөвшөөрч байх нь ээ? гэж хатан баярлаж дуу алдлаа. - Тиймээ, их эзэгтэй. Бидний бие цогцос, санаа бодлыг бүрэн захирагтун. Гагцхүү их эзэгтэй та биднийг юу ч хийж гавиагүй байхад дотночлохыг амлаж хэт их өршөөл үзүүлж байна гэхэд - Энэ чинь сүүлийн таван жилд төрж буй анхны найдварын сэжим юм гэж хатан нулимс гүйлгэнэтлээ уяран дуу алдаад, - Эр нөхрийг минь аварч үз, хаан эзнийг аварч үз. Та хоёр хэдий сайн үйл бүтээгээд хорвоогийн жирийн шан хишиг горилох хүмүүс биш боловч дахин нүүр учирч баярласан сэтгэлийн үгээ хэлэх ерөөл бий гэж найдъя. Та хоёрт хүсэх зүйл байна уу? Одоогоос аван би та нарын сайн нөхөр, та хоёр миний үйлийн төлөө зүтгэж яваа болохоор би та хоёрын тухайд санаа тавих учиртай билээ гэв. - Их эзэгтэй таныг бидний төлөө залбираарай л гэж гуйя гэж Атосыг хэлэхэд - Би ганц бие хүн, их эзэгтэй таны төлөө хүчин зүтгэхээс өөр хүчин зүтгэх хүн над үгүй гэж Арамис өгүүлэв. Хатан хаан гapaa сунган тэр хоёрт үнсүүлээд Винтер ноёнд аяархнаар - Та нарт мөнгө хүрэлцээгүй болбол ноёнтон та ганц хурам ч эргэлзэлгүйгээр эрдэнэсийн суурийг эвдээд чулууг нь авч мөнгө хүүлэгчид зарчихаарай. Танд тавь юм уу жаран мянган зоос өгнө. Хэрэг болоход тэдгээрийг зарж хэрэглэ. Шударга сайн хүмүүс эзэн хааны төлөө зүтгэж яваатайгаа дүйхээр таатай нөхцөлтэй байвал зохино гэлээ. Хатан хаан хоёр захидал бэлтгэжээ. Нэгийг хатан өөрөө, нөгөөг охин Генриэтта бичиж, хоёуланг эзэн хаан Карлад гэж хаяглажээ. Хатан нэг захидлыг Атост, нөгөөг Арамист өгсөн нь нөхцөл байдлаас болон зам зуур салахад хүрвэл аль алин нь эзэн хаанд өргөж танилцах захидалтай байг гэсэн санаа байв. Тэгээд гурвуул хатны өрөөнөөс гарлаа. Доош буугаад Винтер ноён зогсож - Эрхмүүд чиг чигтээ яв даа, би хэрэгтэй зүгтээ явъя бусдад хар авахуулаад юу хийхэв, орой есөн цагт Сен- Дени хаалган дээр уулзъя. Бид миний морьдоор явна, тэднийг эцэхээр өртөөний морьд авна, хайртай сайн нөхөд минь баярлаж байгаагаа хувиасаа болон хатан хааны өмнөөс дахиад хэлье гэв. Тэд гар бариад Винтер ноён Сент- Оноре гудамжаар өгсөж Арамис Атос хоёр цуг явлаа. Хоёул үлдсэн хойно Арамис, - За юу болж байнаа, энэ хэргийн талаар эрхэм гүн та юу бодож байна? гэж асуусанд - Бүтэлгүйтэж гүйцсэн хэрэг, бүтлээ алдсан ажил гэж Атос хариулбал - Үгүй, та тэр хэрэгт маш дуртайяа оролцъё гэсэн шүү дээ? гэхэд

- Хонгор д'Эрбле минь, алив шударга ариун хэрэгт би хэзээд дуртай оролцдогийн адилаар тэр шүү дээ. Хаад эзэд тайж нарыг түшиж хүчтэй чадалтай байдаг, тайж нар ч хаадад түшиглэнэ. Хаан төрийг дэмжье, үүгээр бид өөрсдөдөө л тус хүргэж байгаа хэрэг гэсэнд - Биднийг тэнд алж орхино. Би англичуудыг үзэп яддаг, тэд чинь шар айраг уудаг хүмүүсийн зангаар муухай бүдүүлэг ааштай гэж Арамис хэлсэнд - Энд үлдээд Бастиль гянданд юм уу Венсенийн цайзанд Бофор ванг оргоход тусалсны төлөө хоригдож суусан нь дээр гэж үү? Арамис минь иттэж үз, бидэнд харамсах юм ер үгүй. Бид шоронд орохоос зайлж, баатар эрчүүл шиг үйлд хүчин зүтгэнэ, үүнд чинь сонгож авч ядаад байх юм алга шүү дээ гэлээ. - Энэ ч үнээн. Миний мэдэж байгаагаар аливаа хэргийг маш тэнэг мөртлөө зайлшгүй нэг асуудлаас эхэлдэг, танд мөнгө бий юу? - Манай түрээслэгч Бражелоноос ирүүлсэн зуу орчим алтан зоос байгаа, түүний хагасыг Раульд үлдээх хэрэгтэй. Залуу тайж хүн хангалуун аятай амьдрах учиртай. Тэгэхлээр над тавь орчим зоос байна. Харин танд юу байна? - Над уу? Бүх хармаагаа уудалж, хамаг шүүгээ саваа онгичлоо гэхэд арваад алтан зоос олдохгүйдэг шүү лав. Винтер ноён баян чинээлэг нь аз болж дээ. - Одоо Винтер ноён ядуурчихсан, юу гэвэл түүний орлогыг Кромвель авч байгаа. - Портос бээл өдийд л хэрэг болох байж дээ гэж Арамисыг хэлэхэд - д'Артаньян бидэнтэй үгүй байгаад харамсах цаг энэ л байна гэж Атос дуугарав. - Зэгсэн баян түрийвч шүү дээ! - Өгүүлшгүй эрэлхэг баатар илд! - Тэднийг аргалж талдаа татъя! - Үгүй Арамис, энэ нууц чи бид хоёрынх төдий биш. Над итгэ, үүнийг хэнд ч задруулж болохгүй. Түүнээс гадна тийм алхам хийснээрээ өөрсдийн хүч чадварт итгэхгүй бдйгаагаа харуулна. Дотроо харамсаад л тэр тухай ярилцахаа больё. - Таны зөв. Орой болтол та юу хийх гэж байна? Над хөөцэлдөх ажил байна, хоёр ажлыг хойшлуулахаас. - Хойшлуулж болохтой хэрэг үү? - Чөтгөр алгад, өөр замгүй дээ! - Ямар хэрэг тэр вэ?

- Нэгд, өчигдөр Рамбулье авгайнд дайралдаад надтай нэг хачин өнгөөр ярилцсан шашны захирагчийг илдээр бүлэх ажил - Өөдгүй хэрэг, хувраг хүмүүс хоорондоо муудалцана гэдэг! Холбоотнууд хоорондоо халз тулалдаан хийж байдаг! - Яая гэх вэ, эрхэм гүнтэн! Тэр чинь өдөөн хатгагч, би бас ялгаагүй. Тэр чинь хэзээ ямагт бүсгүйчүүлийн банзлаас зүүгдэнэ, би бас дээрдэх юмгүй. Жанч өмсөхөөс тэр чиыь залхаж гүйцсэн хүн, надад чиг адил тээртэй санагдана. Заримдаа бүр тэр чинь Арамис, би өөрөө шашны захирагч лам шиг санагдахад хүрэх юм, бнд хоёрын хооронд тийм олон нийтлэг тал байх юм. Тэр Созий надыг залхааж байна, намайг үргэлж муулна. Тэгээд ч тэр чинь мулгуу хүн, бидний хэрэг ажлыг нурааж орхино. Өнөө өглөө миний хувцсыг Шавар болгоод хаячихсан тэр хүнийг болгосон шигээ түүнийг олиггой шиг алгадаад өгвөл хэргийн байдал өөрчлөгдөх болов уу гэж хэлэхэд - Хонгор Арамис минь, миний бодоход энэ чинь эрхэм Де Рец гуайн нүүр царайг л өөрчлөх байх гэж Атос тайван хариулаад, - Миний үгийг дуулж үз, бүгдийг байгаа янзаар нь үлдээе, тэгээд ч одоогоор та хоёрыи хэн хэн нь толгойгоо мэдэхгүй чухал хэрэгт зүтгэж явна, та английн хатан хаанд, де Рец гуай эсэргүүцэл хөдэлгөөнд, - францад зүтгэж байна. Ингэхлээр, таны хойшлуулбал зохих хоёр дахь хэрэг түрүүчийнхээсээ чухал бишсэн бол... гэтэл - Өө, хоёр дахь нь тун чухал ажил гэлээ. - Тэгвэл түүнийгээ одоо биелүүлж орхи. - Гай болоход түүнийг хэдийд биелүүлэх нь миннй хүслээс хамаарахгүй. Тэр хэргийг орой хожуухан үйлдэхээр тохирсон юм. - Өө, ойлголоо, шөнө дунд тэр үү? гэж Атосыг инээмсэглэхэд - Бараг тийм гэлээ. - Яая гэх вз хонгор анд минь, энэ чинь хойшлуулж болдог хэргийн нэг, та түүнийг хойшлуул, тэгээд ч эргэж ирсэн хойноо танд биеэ зөвтгөх шалттаан бишгүй олдоно. . - Тиймээ, эргээд ирдэг юм бол. - Эргэж ирэхгүй юм бол хэрхэх нь ямар хамаатай байх билээ? Ухаалаг байж үз. Араынс минь та одоо хорин настай биш шүү дээ, анд минь - Гүнээ харамсахад тийм байна. Одоо би хорин настай байсансан бол уу! - Тиймээ, ямар олон тэнэг юм хийх байсан бол! За бид ингээд салах цаг боллоо. Хоёр айлаар орж, нэг захидал явуулах хэрэг над байна. Найман цагт манайд оч, үгүй долоон цагт очоод хамт оройн хоод идсэн нь дээр биш үү? - За сайн. Би бас харин айлаар орж төдий хэр захидал бичмээр байх юм гэж Арамис

хариуллаа. Тэд ингээд саллаа. Атос де Вандом гуайн хатагтайнд бараалхаж де Шеврез хатагтайтай уулзаад д'Артаньянд дорхи захидлыг бичлээ. «Дотно анд минь би Арамистай хаыт чухал хэргээр явлаа. Тантай салах ёс гүйцэтгэмээр байвч цаг хавчлаа. Танд хайртай дотно байдгаа хэлэхийн тулд би бичиж байгаа юм. Рауль Блуа явчихсан, миний ийнхүү явж байгаа тухай юу ч мэдэхгүй байгаа, намайг үгүй хойгуур түүнд болох хэрээр өмөг түшиг болж байгаарай, тэгээд гурван сарын туршид надаас сураг чимээ ирэхгүй бол Блуад миний хүрэл хайрцагт байгаа өөрийн нь нэр дээр бичсэн захидлыг задалж үз гэж Раульд хэлээрэй. Хайрцагны түлхүүрийг танд явууллаа. Портосыг миннй болон Арамисын өмнөөс тэврээрэй. Баяртай, магадгүй үүрд хагацаж байж ч мэднэ» гэжээ. Энэ захидлыг Блезуагаар хүргүүлэв. Болзсон цагт Арамис ирсэн нь аяны байраар хувцаслаж, хуучин олонтаа сугалж явсан, сугалахдаа одоо бүр ч дуртай болчихсон нөгөө илдээ ташаандаа зүүжзэ. - Ингэхэд байнаа, Портос д'Артаньян хоёрт салах ёс гүйцэтгэсэн хэдхэн мөр ч билээ үлдээлгүй явдаг маань тоогүй юм гэж над санагдах юм гэж Арамис хэлсэнд - Бүгдийг гүрщэтгэж орхисон, хонгор нөхөр минь гзж Атос хариулаад, - Тэр тухай би бодоод өөрийнхөө болон таны өмнөөс тэдэнтэй салах ёс үйлдсэн гэв. - Эрхэм гүн та гайхалтай хүи юмаа гэж Арамис дуу алдаад, - Та ер юухан ч мартахгүй юм гэхэд - За ингэхэд та, бидний аяллыг нааштайгаар үзэх болов уу? гэж асуувал - Бүрэн сайшааж байна. Одоо бүгдийг эргэцүүлж үзээд энэ үеэр Парисыг орхин одож байгаа даа би бүр баяртай байна гэв. - Би мөн ялгаагүй, ганцхан д'Артаньянтай тэврэлдээд салж чадсангүйдээ харамсаж байна, тэгэхдээ тэр чинь лут овжин золиг болохоор манай төлөвлөгөөг лав гадарлаж орхих байсан байх. Блезуаг эргэж ирэхэд тэд оройн хоолоо идэж дуусаад байв. - Эрхмээ, д'Артаньян гуайн хариу энэ байна гэж түүнийг хэлэхэд - Үгүй би хариу авч ир гэж хэлээгүй шүү дээ, тэнэг минь гэв. - Үгүй, би ч хариу хүлээгээгүй, тэр чинь өөрөө намайг эргүүлж дуудуулаад над үүнийг гардуулсан юм.

- Ингэж хэлээд Блезуа хангинасан дуутай мөнгө пиг дүүрэн чихсэн жижиг савхин хүүдий өгөв. Атос түүнийг задалж эхлээд дорхи зурвасыг гаргаж ирэв. «Эрхэм гүнтэн! Аян замд, ялангуяа гурван сараар үргэлжлэх аянд мордоход мөнгө илүүдэх нь үгүй. Бидний урьдын хүнд бэрх цагийг санаж танд бэлэн байгаа мөнгөнийхөө хагасыг явууллаа. Энэ маань миний Мазариниас арай ядан байж салгасан мөнгөний хагас юм, тийм учир үүнийг гойд олхиогүй хэрэгт бүү зараарай гэж захия. Бид дахиад нүүр учрахгүй гэдэгт би хэрхэвч итгэхгүй. Таны сайхан сэтгэл, чадмаг илд чинь таныг хэдийд ч аварна. Иймд хагацах бус, баяртай. Раулийг би анх уулзсан цагаасаа аван төрсөн хүү шигээ хайрлах болсон юм. Тийм хүүтэй байвал би бахдах боловч түүний эцгийг орлоход хүрэхгүй байх болтугай гэж тэнгэрт чин сэтгэлээс залбирч байна. Жич танд явуулж буй тавин алтан зоос нь таны нэг адил Арамист зориулагдсан нь мэдээж хэрэг. «Таны д'Артанья н» гэжээ. Атос инээмсэглэж, сайхан нүдэнд нь нулимс гүйлгэнэж ирлээ. Ингэхэд өөрийн нь ямагт дотно сайн байдаг д'Артаньян хэдийгээр Мазаринийн талд алба хааж байгаа ч гэсэн өөрт нь хайртай сайн хэвээр байх нь! - Нээрээ шүү, энд таван том алтан зоос байна гэж Арамис хэтэвчтэй мөнгийг ширээн дээр асгаад, - Бүгд тэгээд арван гуравдугаар Людовик хааны хөрөгтэй юм гээч! Гүн та эдгээр зоосыг яах гэж байна, авах уу, буцааж явуулах уу? гэж асуусанд - Авалгүй яах вэ, Арамис. Чин сэтгэлээсээ өгч байгаа юмыг хиргүй сайхан сэтгэлээр хүлээж авах ёстой. Та хорин таван зоос аваад үлдэх хэрин тавыг над өг, гэв. - За сайн. Таныг надтай санал нийлж байгаад би баяртай байна. За ингээд замдаа гарах уу? - Та л болсон бол одоо ч бэлэн. Харин та зарц дагуулахгүй юм уу? - Үгүй, Базен гэдэг тэнэг золнг сүмд тахилчин болчихсон, одоо юманд явж чаддаггүй. - Яах вэ, та Блезуаг ав, над Гримо байгаа хойно түүний хэрэгцээ байхгүй. - Дуртай зөвшөөрье гэж Арамис хариуллаа. Тэр үеэр Гримо орж ирэн: - Бэлэн гэж ердийнхөөрөө товч илтгэсэнд - За мордъё гэж Атос хэлэв.

Морьд үнэхээр змээллээстэй, зарц нар мөн замд хөдлөхөд бэлэн болжээ. Амьсгаадаж багтарсан Базен мөрний дагуу гудамжны булан дээр гүйж ирээд,- Ашгүй дээ, эрхмээ, бурхны авралаар би амжиж ирлээ гэв. - Юу болов? - Портос гуай дөнгөж сая манайд ирсэн, үүнийг тэгээд үлдээж, таныг явахаас өмнө заавал дамжуулж өг гэсэн юм. Арамис Базенаас хэтэвч аван,- За сайн, энэ юу юм, энд чинь зоорь шиг харанхуй байна шүү дээ гэвэл - Эрхэм гэлэн та азна, над захидал байгаа гэхэд нь - Намайг эрхмээ гэхээс өөрөөр дуудвал чамайг бүх ясыг чинь хэмхчиж хаяна гэдгээ нэгэнт сануулсан шүү! Алив тэр захидлаа! гэлээ. - Та яаж унших юм? Энд чинь зоорь шиг харанхуй байна шүү дээ гэж Атосыг асуухад - Одоохон гэж Базен дуугараад сүмд зул өргөдөг мушгимал лаа гаргаж хэт цохин асаав. Арамис захидлыг задлан уншвал: «Эрхэм д' Эрбле! Де Ла Фер гүнтэй таныг хоёр гурван cap үргэлжлэх аянд мордох болж над мэнд хүргэснийг д'Артаньян уламжиллаа. Таныг нөхдөдөө юм хэлэх дургүйг мэдэх болохоор би өөрөө мөнгө өгч явууллаа. Энд хоёр зуун зоос бий, үүнийг та дуртай зүйлдээ хэрэглээд, боломжтой цагтаа эргүүлж өгнө бизээ. Над түвэг учруулна гэж бүү санаа зовогтун, мөнгө над хэрэг боллоо гэхэд би цайзуудынхаа дуртай руу нь явуулж авахуулна. Ганцхан Брасьед гэхэд над хорин мянган алтан зоос бэлэн байгаа. Ихээхэн мөнгө бол таныг хүлээж авахгүй болов уу гэж айсандаа өдийхнийг явуулав. Би де Ла Фер гүнд чин сэтгэлээс дотно сайн боловч түүнээс жаахан хулгаад байдаг болохоор танд хандаж бйчив. Би танд зориулж байгаагаа мэдээж түүнд адилхан зориулж байгаа билээ. Танд үнэнч гэдэгт үл эргэлзэж буйгаа итгэгч дю Валлон, де Брасье, де Пьерфон» гэжээ. - За, энэ тухайд та юy гэмээр байна? гэж Арамис дуугарахад - Ийм нөхедтэй байж, хувь тавиланд эргэлзэх нь бараг нүгэл юмаа гэв. - Ингээд? - Ингээд Портосын зоосыг д'Артаньяны том алтан зоосуудын адил хуваая гээд Базены лааны гэрэлд хуваах ажлаа дуусгаад хоёр нөхөр цааш одлоо. Мөчийн дараа тэд Сен- Дени хаалга хүрвэл Винтер ноён тэднийг нэгэнт хүлээж байв.



XLVI. ЭХНИЙ ТЭМҮҮЛЭЛ ХЭЗЭЭД ХАМГААС ЗӨВ БАЙДГИЙГ ХАРУУЛАХ НЬ Гурван нөхөд Атос Арамис хоёрын сайн мэдэх залуу идэр цагийн явдлаас цөөнгүйг тодоор санагдуулах Пикардийн замаар явлаа. - Мушкетон бидэнтэй цут байгаа бол энд хамаг бие нь айхавтар зарсхийхсэн байх гэж Атос нөгөө зам засаж агсан хүмүүстэй хэрүүл будлиан болсон газар хүрээд хэлэв.- Арамис та санаж байна уу? Энд л тэр чинь хачин хөгтэй шархадсан шүү дээ гэхэд - Үнэнийг хэлэхэд бие нь тэгж заралзжээ гэхэд би л түүнийг буруушаахгүй гэж Арамис хариулаад, - Тэр тухай дурдан санахад миний өөрийн бие дагжих шиг болох юм. Хар даа, тэр нэг модны цаана лав бүр зайлбаргүй үхэл тулгарах шиг санагдаж билээ гэв. Цааш одлоо. Төдөлгүй Гримод зарим зүйл дурсагдав. Эзэнтэнгээ хоёул гайхалтай сүрхий сүйтгэл учруулж агсан буудлын дэргэдүүр өнгөрөхөд Гримо Атост дөхөж очоод зоорийн салхивч руу заан: - Хиам гэв. Атос ннээд алдлаа. Өөрийн нь идэр залуугийн дүрсгүйтэл одоо өөр хүний явдлыг ярьж өгсөн мэт хөгтэй санагджээ. Замд хоёр өдөр, нэгэн шөнийг өнгөрөөж тэнгэр маш сайхан нэг орой Булонь хүрч ирлээ. Тэр цагт товцог дээр бараг эзгүй шахуу жижиг хот байснаас одоо «доод хот» гэж нэрлэх болсон дүүрэг ер байсангүй. Булонь хүчирхэг цайз л байлаа. Тэд хотын хаалганд дөхөж очиход Винтер ноён,- Эрхмүүдээ, Парист байсан шигээ сэрэмжилье, бусдад сэжит төрүүлэхгүйгээр тус тусдаа оръё. Энд би нэг буудал мэднэ, хүн цөөн буудаг, эзэн нь над голоосоо үнэнч хүн. Би тийшээ очлоо. Тэнд над захиа ирсэн байх ёстой. Та нар дуртай буудалдаа, жишээ нь «Их Генрихийн илд» гэдэгт бууж болно. Амрагтун, хоёр цагийн дараа зогсоол дээр очоорой, манай хөлөг онгоц лав хүлээж байгаа байх гэв. Тэгж шийдлээ. Винтер хэрмийн дагуу гадуур цаашилж, өөр хаалгаар орох болоод, хоёр анд өмнө байгаа хаалгаар оров. Хоёр зуугаад алхам яваад Винтерийн ярьж байсан буудал дайралдав. Морьдоо эмээлийг нь авалгүйгээр тэжээлээ. Орой болчихсон тул зарц нар хоол идэхээр суув. Зогсоол руу яарч агсан эзэд тэднийг хэнтэй ч үг солихгүй байж, хойноосоо оч гэж тушаалаа. Энэ тушаал зөвхөн Блезуад хамаарахаас, Гримогийн хувьд түүний хэрэгцээ аль эрт үгүй болсон билээ. Атос Арамис хоёр зогсоол зүглэв. Тэдний тоосонд дарагдсан хувцас, мөн аян замд явж сурсан хүмүүсийн ямагт содон болгодог хэнэггүйдүү өвөрмөц хөдөлгөөн сэлт нь зугаалж яваа цөөн хүний анхаарлыг татна. Тэдний нэг нь Арамис Атос хоёрыг үзээд гойд пх шохоорхож байх бололтой. Тэднийг өөрсдийг нь бусдын адил содон үзэн сонирхож, мөнхүү байр төрхөөрөө хоёр нөхөрт бас ажилагдсан цаад хүн далангийн урдуур хойш урагш холхино. Тэднийг хармагц нүд салгахаа больж, үг солих гэж их хүсэж байгаа бололтой. Тэрээр нас залуу, хувцас ядуувтар, барын харц шиг ямар ч өнгөөр дүрсхийн гялалзаж чадах цайвар цэнхэр нүдтэй, эргэж

барихдаа удаавтар, болхидуу мэт атлаа зоримог, эрэмгий хөдөлгөөнтэй, хувцасны өнгө цөм хар, урт илдийг сүрхий сурмаг зүүжээ. Атос Арамис хоёр далан дээр гараад шонгоос уяатай, бүрэн тоноглосон жижиг завь онгоцыг харж зогсов. - Энэ чинь эргэлзээгүй манайх шүү гэж Атосыг хэлэхэд - Тиймээ, тэр нэг хөлөг онгоц хөдлөхөөр завдаж байна, тэр лав биднийг зохих газар хүргэх байх. Харин Винтер ноён биднийг хүлээлгэхгүй байгаасай. Энд чинь тун уйтгартай, нэг ч бүсгүй хүн үзэгдэхгүй юм гзж Арамис хариуллаа. - Чимээгүй, бидний үгийг чагнаж байна гэж Атос сэрэмжлэв. Үнэхээр ч хоёр нөхрийг завь харж зогсоход хажуугаар нь хэд хэдэн удаа өнгөрсөн цонхигор царайтай залуу Винтер ноёны нэрийг сонсоод зогсож орхив. Тэгж тохиолдсон байж ч чухамдаа бас болохтой, юу гэвзл царай төрх нь тун хааш хэрэг харагдана. - Эрхмүүдээ гзэд тэрээр хоёр нөхөрт хандан, машид эелдэг, эвлэгхнээр мэхийн, - миний хэрэгт дурлаж байгааг уучилна уу, гэхдээ та хоёр Парисаас ирсэн үү, юу боловч эндхийн хүмүүс биш бололтой гэсэнд - Тиймээ бид Парисаас ирлээ, танд юугаар тус болж чадахсан бол? гэж Атос мөн эелдзг хариуллаа. - Их хамба Мазарини сайд тушаалаасаа нэгэнт огцорсон гэдэг үнэн үү, эрхэм та хэлж өгөхгүй юү? гэж тэр залуу асуусанд - Хачин асуулт байна даа энэ чинь гэж Арамис дуугарав. - Мазарини сайд мөн, зовлонтой л сайд гэж Атос хариулаад,- Францын тал хувь нь түүнийг хөөж явуулах гэж мэрийж байна, гэтэл элдэв явуулга, амлалтаар нөгөө талыг нь тэр өөртөө татжээ. Энэ байдал, их удаан үргэлжилж болно, та өөрөө ойлгож байгаа шүү дээ гэв. - Ингэхлээр эрхмээ тэр чинь оргож зугтаагүй, шоронд ороогүй байх нь ээ? - Үгүй, одоогоор юу боловч тэгээгүй - Эрхмүүдийн эелдэг хариулт өгсөнд гүнээ талархъя гээд залуу холдлоо. - Энэ байцаагчийн тухайд та юу гэмээр байна? - Нэг бол уйдаж гүйцсэн хөдөөх эр, үгүй бол элдэв хов мэдээ цуглуулдаг туршуул байх. - Та тэгээд түүнд тийм хариулт өгч байдаг.

- Над өөрөөр маяглах үндэс байсангүй. Тэр хүн чадтай эелдэг харилцлаа, би мөн эелдгээр хариулсан - Гэлээ гэхдээ, тэр чинь тагнуул байсан бол... гэж дуугарсанд - Туршуул одоо юу хийж чадах юм бэ? Одоо чинь зөвхөн ганц хар төрсөн төдийд зогсоолын хөдөлгөөнийг бүхэлд нь хаачихдаг агсан Ришильегийн үе биш шүү дээ. - Гэлээ гэхдээ та түүнд дэмий л тэгж хариуллаа гаж Арамис булан тойрон далд орж яваа залууг ажин харсаар егүүллээ. - Та өөреө Винтер ноёны нэрийг дурсан, бүр ч болчимгүй юм хийснээ мартаж байна гэж Атос маргаад, - Тэр залуу яг түүний нэрийг сонсмогцоо зогссоныг та ажиглаагүй юу? гэвэл - Тэр тусмаа түүнийг биднээс юм асуухад нь зүгээр замаараа яв л гэдэг байсан юм гэхэд нь - Хэрүүл маргаан өдөх шалтаг өгөх гэж үү? Намайг ажил үйл хүлээж байгаа цагт би хэрүүлээс болгоомжилдог хүн, хэрүүл чинь барьж саатуулж чадна шүү дээ. Түүнээс гадна байна шүү, танд үнэнийг хэлэхэд, тэр залууг сайн хармаар дур над ч байсан юм гэлээ. - Яах гэж тэр билээ? - Арамис та намайг шоолох байх. Нэг л юм үргэлж үглээд салахгүй боллоо, айхдаа элдэв юм санаанд чинь орох болж гэж та хэлэх байх: - Үгүй ямар учиртай юм дээ тэгээд? - Энэ залуу хэнтэй адилхан байв? гэж асуулаа. - Аль талаасаа тэр вэ, сайн талаасаа юу, муугаасаа юу? гэж Арамис инээн лавлахад - Өөдгүй талаасаа, эрэгтэй хүн тэгээд бүсгүй хүнтэй адил байж болохыэ дээд хэмжээгээр жишээд үзвэл? гэхэд - Өө, чөтгөр алгад гэж! хэмээн Арамис дуу алдаад, - Та намайг бүр эргэлдүүлж орхилоо. Үгүй, эрхэм анд минь, таны санаанд дэмий юм орсонгүй, таны зөв гэдгийг одоо би өөрөө ухаарч байка. Тэр нарийн өмгөр уруул сэтгэлд бус зөвхөн оюун санаандаа захирагддаг найрын харц... Энэ лав Миледийн нөгөө зулбасга мөн дөг шүү гэв. - Арамис та тохуурхаж байна уу? - Зүгээр л сурсан зангаараа. Чухамдаа үнэннйг хэлбэл, тэр хорт могойн зулзагатай зам зуураа дайралдахыг би танаас ч илүү ихээр дургүйцэхсэн. - Винтер ч энэ хүрээд ирлээ! гэж Атос дуу алдав. - За сайл, одоо манай зарц нар л алга байна, тэд яагаад хожигддог билээ гэж Арамисыг хэлтэл

- Үгүй, тэр харагдаж байнаа, тэд ноёнтны ард хорин алхам зайтай дагаж явна. Гримог би чөргөр хөл, үолгойгоо гэдийлгэж алхдаг барилаар нь таньж байна. Тони бидний урт буунуудыг авч явна гэж Атосыг хэлсэнд - Тэгвэл бид шөнө хөдлөх нь ээ? гэж Арамис тэнгист алгуур шингэн замхарч буй нарны алтлаг туяа төдий үлдсэн баруун зүгийг ажиглан өгүүлбэл: - Өө золиг гэж Арамис дуугараад, - Би өдөр ч гэсэн тэнгист онц таагүй, тэр тусмаа шөнө бүр дургүй. Тэр давалгаа нь шуугьж, салхи исгэрч допшроод аймаар долгилох нь үү... Үнэнээ хэлэхэд Нуазийн хийддээ сууж байсан нь одоо дээр санагдаж байна шүү гэв. Атос огт өөр зүйл бодож байх янзтай ердийнхөөрөө гунигтай инээмсэглэн Винтср ноёны өөдөес тосов. Арамис түүннйг дагаж алхана. - Танай анд нөхөр чинь юу болчихов оо? гэж Арамис асуугаад,- тэр чинь Дантегийн «Там» зохиолд гардаг шулам хүзүүг нь мушгин эргуүлж, өсгийгөө ширтэх болгосон нүгэлтэн шиг болчихож. Юугаа тэгж эргэн эргэн хараад байгаа юм бол? гэлээ. Винтер ноён тэдиийг бас хараад алхаагаа түргэлж тум тэвдүү хүрч ирэв. - Эрхэмсэг та юу болов? Юунд та ингэтлээ амьсгаадаж орхив? гэж Атосыг асуухад - Үгүй, юу ч болсон юмгүй, зүгээр л булан тойрч явтал над... юу шиг санагдаад гээд Винтер дахин эргэн хгрлаа. Атос мөн Арамис өөд хяламхийлээ. - Интэхэд ер нь явцгаая, завь биднийг лав хүлээж байгаагэж Винтер ноён хэлээд, - явж үзье, манай хөлөг онгоц тэр бархагтай зогсож байна. Та түүнийг харж байна уу? Би ч тавцан дээр шалавхан гарч авмаар байна шүү гэлээ. Тэрээр дахин эргэж харав. - Та ямар нэг юм мартаагүй биз? гэж Арамисыг асуухад - Үгүй, би зүгээр сэггэл зовоод байна гэв. - Энэ түүнийг харжээ гэж Атос Арамист шивнэлээ. Тэр зуур тэд ёроолд нь завь зогсож байсан шат хүрлээ. Винтер ноён зэр зэвсэг авч яваа зарц нар, ачаа тээш зөөсөн хүмүүсийг эхэлж суулгаад, сүүлд нь өөрөө доош буув. Тэр үеэр далантай зэрэгцээ, эргийн дагуу нэг хүн зогсоолын нөгөө талд, тэднээс хориод алхам зайтай булан руу, тэдний хөдлөхийг тэндээс ажиглах гэсэн мэт яаруу алхаж буйг Атос харлаа. «Уухай, энэ чинь үнэхээр туршуул биш биз, бидний хөдлөхөд саад хийх санаа агуулаагүй байгаа?» гэж тэр дотроо бодлоо. - Энэ янз нь бидний эсрэг санаа өвөрлөөд байна. Бид юу ч болсон хөдөлье, тэнгэст нэгэнт орсон хойно бидэн дээр хүрч очвол очиг гэж Атос хэлээд завинд суухад, завь даруй хөдөлж, дөрвөн хүчтэй далайчдын сэлүүрийн дүчээр дорхиноо холдож эхэллээ. Тэр зуур залуу эргийн

дагуу, завинаас жаахан түрүүлсхийн алхана. Завь дохионы ирэл нь дөнгөж сая ассан далангийн үзүүр, эрэг дээр цухуйж харагдах цохио хоёрын хоорондхи нарийн хоолойгоор гарах учиртай байв. - Энэ залуу яриагүй туршуул юм гэж Арамис Атост хэлбэл - Ямар залуу тэр вэ? гэж Винтер ноён тэдэн рүү эргэн асуусанд - Цаг үргэлж салахгүй дагаад, бидэнтэй яриа үүсгэсэн, одоо тээр тэнд биднийг хүлээж байгаа залуу. Та харж байна уу? гэлээ, Винтер ноён Арамисын заасан зүг харлаа. Дохпоны гэрэл тэдний хөвөн яваа хоолой өнгийсөн цохно түүн дээр элгээ эвхээд. толгой нүцгэн зогсож буй залууг хурцаар гэрэлтүүлнэ. - Тэр мөн байна! гэж Винтер ноён Атосын гараас шүурч аван дуу алдлаа. - Тэр мөн байна! Түрүүн би түүнийг таних шиг болсон, би эндүүрсэнгүй гэхэд - Энэ хэн юм? гэж Арамис асуувал - Миледийгийн хүү гэж Атос хариулсанд - Гэлэн байна! гэж Гримо дуу алдав. Тэдгээр үгсийг залуу өөрөө дуулж байв. Тэрээр бүр доошоо тонгойх нь цохионоос унах гэж байх мэт. - Тиймээ, би мөн байна авга ахаа! Би Миледийгийн хүү! Би гэлэн! Би Кромвелийн нарийн бичгийн дарга, дотно нөхөр! Одоо би таныг болоод хамт яваа хүмүүсийг чинь таних боллоо! гэж тэр хашгирлаа. Завин дотор эр зоригтойд нь хэн ч үл эргэлзэх үнэхээр зүрхтэй гурван эр хүн явлаа. Гэсэн атал тэр дууг сонсож, тэр царайг хараад тэдний нуруу руу хүйтэн оргиод явчихлаа. Гримогийн үс өрвийн босож, духанд нь хөлс бурзайн ирэв. - Уухай, үүний өөрийн нь хэлж байгаачлан ач хүү, гэлэн, Миледигийн хүү гэдэг маань энэ юм бий! гэж Арамисыг хэлэхэд - Тийм юмаа гэж Винтер иоён гутрангуй шивнэлээ. - Тийм бий, азнаж бай гээд шийдвэрлэх хурамд гаргадаг аймаар сийрэг зангаараа Тонигийн барьж агсан мушкет буунуудын нэгийг авч цэнэглээд, цохион дээр муу ёрын тийрэн шиг зогсож агсан хүнийг шагайв. - Буудаач! гэж Гримо тэсгэлгүй хашгирав. Атос бууны гол төмрөөс шүүрч аван буудуулсангүй.

- Чөтгөр алгад гэж та яаж байнаа! хэмээн Арамис уурсаж, - Би түүнийг чинь тун сайхан шагайчихаад байсан юм. Сумаа би яг л цээжинд нь зоох байлаа гэвэл - Эхийг нь алсан тань хүрэлцээтэй гэж Атос бүгт дуугарав. - Түүний эх бидэнд болон бидний ойр дотнын бүх хүнд гай тарьсан адгийн новш байсан гэхэд - Тиймээ, харин хүү нь бидэнд ямар ч хор хүргээгүй шүү дээ гэлээ. Гримо буудалтын үр дүн ямар болохыг харах гэж өндийгөөд байснаа цөхрөн гараа сэгсрээд сандал дээр лагхийн суучихав. Залуу тачигнатал инээд алдлаа. - Тэд чинь та нар юм бий! Та яар юм байна. одоо би та нарыг мэдлээ! гэв. Арамисын хамаг бие арзасхийв. - Тайван байгтун, юу болоод байгаа юм, чөтгөр алгад! Аль бид чинь эр улс байхаа больсон уу? гэхэд - Тэр ч үгүй, гэхдээ энэ чинь ёстой ад шулам байна шүү дээ. Иймэрхүү эелдэг сайн ач хүүгээс нь ангижруулж өгөх гэдэг миний зөв үү буруу юу гэдгийг авга ахаас нь асуу л даа гэсэнд Винтер хариуд нь зөвхөн сүүрс алдлаа. Арамис цааш нь, - Бүх хэрэг өнгөрөх байлаа. Үнэндээ Атос таны хянуур ухаалгаас болж би айхавтар их тэнэг юм хийх шиг боллоо гэв. Атос яриаг өөрчлөх санаатай Винтер ноёны тохойноос барин: - Англид бид хэдийд хүрэх бол? гэж асуусанд Винтер үгийг нь ч ойлгосонгүй, хариу юм ч хэлсэнгүй. - Атос та сонс, арай хожигдоогүй ч байж мэднэ. Хар даа нөгөөдөх чинь тэндэз байсаар л байна гэж Арамис хэллээ. Атос дурамжхан эргэлээ, тэр залуут харах түүнд хүнд байгаа бололтой. Цаадхи нь үнэхээр дохионы гэрэлд цохион дээр зогссоор байв. Юмыг шүүж тунгааж, үр дагаврыг нь чухалчлах тул, учир шалтгааныг нь хайдаг Атос, - Тэр энд Булонид юугаа хийж байдаг байна? гэж гайхахад, тэр үг өөрийн нь бодолтой авцалдсан тул Винтер ноён энэ удаад Атосын хэлснийг дуулж, - Тэр чинь намайг мөрдөж, ажиглаж байгаа юм гэлээ. - Анд мннь, тэр таныг мөрдөж байгаа бол бидний наашаа хөдөлснийг мэдэх учиртай гэж Атос маргаад, - Гэтэл тэр бүр биднээс өмнө энд ирсэн байх янзтай, гэтэл

- За тэгэхлээр би юу ч ойлгохгүй байна! гэж англи хүн ер бусын хүчинтэй тэмцэлдээд дэмий гэж няцсан хүний байраар дуугарав. - Арамис таныг хориглодог нь үнэхээр тоогүй юм болов бололтой гэж Атосыг хэлэхэд - Дуугүй байхтун, хэрэв би чаддагсан бол уйлчихмаар байна гэж Арамис хэллээ. Гримо уурссан араатан мэт амандаа хачин дуугарна. Энэ үеэр тэдннйг хөлөг онгоцон дээрээс дуудлаа. Залуурын дэргэд суусан замчин хариу өгч завь хөлгөнд тулав. Нэгэн хувийн дотор аяныхан, зарц нар, тээш тавцан дээр гарлаа. Ахмад тэдний ирэхийг хүлээн, хөдлөхөд бэлэн байсан болохоор тавцан дээр гармагц нь хөлөг бархгаа өргөж, тэдннйг буулгах учиртай Гастингис рүү чиглэлээ. Тэгэхэд гурван нөхөд өөрийн эрхгүй дахин нөгөө цохио руу эргэж харвал ерийн муухай бараа тэндээ сүүдийсээр ажээ. Дараа нь шөнийн харанхуйд тэдэнд - Баяртай эрхмүүдээ, Англид уулзамц! гэж заналхийлэн хашгирах дуулдав.

XLVII. ЛАНСЫН ОЙРОЛЦОО БАЙГУУЛСАН ЯЛАЛТЫН УЧИР ҮЙЛДСЭН МӨРГӨЛ Хатан хаан Генриэтта ордонд ажиглаж, шалтгааныг нь олох гэж дэмий мэрийсэн тэр хөл хөдөлгөөн нь Лансын дэргэд ялалт байгуулсантай холбоотой байжээ. Хан хүү Конде уг ялалтын тухай түүнийг байгуулахад ихээхэн гавьяатай оролцсон Шатильон вангаар мэдээ хүргүүлж, мөн Лотерингчууд, испаничуудаас булаан авсан хорин хоёр тугийг Дар эхийн сүмийн нуман хаалган дор өлгөхийг даалгажээ. Мэдээ маш чухал ач холбогдолтой байлаа. Парламенттай хийж буй тэмцэл ордонд ашигтайгаар шийдэгдэх болов. Зохих горимыг баримтлалгүйгээр парламентыг эсэргүүцэхэд хүргэсэн албан татвар оногдуулан гаргаад түүнийгээ францын нэр төрийг бадруулах, дайслыг дарахад чухал хэрэгцээтэй алхам гэж зарлав. Нордлингийн дэргэдэх тулалдаанаас хойш бүтэлгүйтэхээс өөр өөдтэй тулалдаан ер болоогүй учир цаг ямагт амлах мөртлөө үргэлж хойшлуулсаар ирсэн ялалтын хувьд парламент Мазаринигаас зохих тайлбар шаардахад амар байдаг байв. Гэтэл энэ удаа хүссэн ялалт ирж, амжилт, том амжилт оллоо. Иймд ордон давхар баяр, гадаадын дайсныг ялсны, дотоодын дайсныг дийлснээ баяр тэмдэглэж байгаа нь бүхэнд илт боллоо. Тэр байтугай балчир залуу хаан тэр мэдээг сонсоод: - Уухай, парламентын эрхэм зэвлөхүүд, одоо та нарын юу гэхийг сонсъё доо! гзж дуу алджээ. Эдгээр үгийг хатан хаан сонсоод ихэмсэг, зоргоор зангаараа өөртэй нь айхавтар адилхан, хаан ширээ залгамжлах хүүгээ халуунаар тэврэн баярлав. Мөн орой зөвлөлгөөн хийх болж Мазарннийн талыг баримтлагч маршал де Мельер, ноён де Вильруа, парламентыг өширхөн үздэг Шавиньй, Сегье, хатан хаанд чин үнэнч байдаг Тито Коменж нарыг урив. Тэр зэвлөлгөөнөөр юу шийдсэн нь нууц үлдлээ Дараачийн ням гаригт Лансын дэргэд ялалт байгуулсны учир Дар эхийн сүмд ёслолын мөргөл үйлдэх болсныг л мэдэгдэв. Тийм болохоор тэр ням гаригт парисынхан өглөө их л баяр хөөртэй бослоо. Тэр цагт хүндэт ёслол олныг үйлддэггүй байсан болохоор бурхны өршөөлд залбирах мөргөл чухал үйл явдал байж, гүн их сэтгэгдэл төрүүлдэг байжээ. Нар хүртэл ёслолд оролцож байх мэт сүмийн баргар суваргуудыг алтлаг өнгөөр гийгүүлэн хурцаар гялалзана. Сүмд үй олон ард иргэд хуржээ. Хуучин хотын хамгийн буурай гудамжууд хүртэл баяр ёслолын өнгөтэй болж, мөрний эргийг даган хотын иргэд, гар урчуул, хүүхэд эмэгтэйчүүл тасралтгүй цувана. Дар эхийн сүм рүү цувах нь мөрөн голын урсгал мэт. Мухлагууд хаалттай, айлууд эзгүй болжээ. Хүн бүхэн балчир бага хаан, түүний эх, бүр яриа хөөрөөний үг үүсвэр болсон, харж авахаас татгалзахааргүй ихээр цөм үзэн яддаг. Мазаринийг харах гэж тэмүүлнэ. Үй олон тэр ард иргэдийн дотор эрх чөлөөт байдал бүрэн ноёрхжээ. Алив санал бодлыг илээр ярина. Чухамдаа ард олны дунд эсэргүүцэл хөдөлгеөний тухай яриа цууриатаж тал талаас сүмүүдийн мянган хонх мэргөлийн цууриа. болон жингэнэнэ. Хотод дэг горимыг иргэд өөрсдөө сахина. Хэний ч заналхийлэл бүх нийтээр үзэн ядах сэтгэлээ нэгэн санаагаар илэрхийлэхэд хориг болж, хараал зүхлийг болиулж эс дийлнэ.

Өглөө найман цагийн алдад Гито, түүний ач хүү Коменжийн захирамжаар хатан хааны торгон цэргийн хороо өмнөө бүрээ, бэмбөрчидтэйгөөр Пале- Рояль ордон, Дар эхийн сүм хоёрын хооронд дэлгээ жагсаалаар эгнэж эхэллээ. Цэргийн хөгжим, гял цал буусан цэрэг хувцсыг ямагт их шохоорхдог хотынхон уг жагсаалыг энгүүн нэг харж зогсоно. Фрике тэр өдөр байдгаараа гоёод, тоорын баахаа яс жавжиндаа хийж хацар хавдсан нэрийдлэзр өөрийнхөө дарга болох Базенаас бүтэн өдрийн чөлөө авав. Арамис хаашаа, юунд яах гэж явж байгаагаа хэлэлгүй аян замд мордсон болон өөрөө хэрхэвч баярлаж хөөрч үл чадах учралаар үйлдэх мөргөлд тахил оргөх алба оногдсонд муу ааш нь хөдөлчихөөд байсан. Базен эхлээд чөлөө олгохоос татгалзжээ. Бидний мэдэж байгаачлан Базен фрондын талын хүн, тиймэрхүү ёслол мөргөлийн үед тахилчин залбирал дуулахад оролцдог жирийн банди шиг чөлөө гуйж болдогсон бол тэр өөрөө лав Фрикегийн өөрөөс нь гуйсны адил чөлөө хамба ламтанд айлтгах байсан бизээ. Тийнхүү эхлээд эрс татгалзав. Тэгтэл Фрикегийн хавдар Базеныг харсаар байтал аймаар томорч бүхэл залбирал дуулан уншигчдын сүрийг гутаамаар илтэд муухай харагдах болов. Эцсийн дүнд Базен амандаа үглэсээр зөвшөөрлөө. Фрике сүмээс дөнгөж гараад хавдраа нулимж орхисноо Базены зүг дэлхий дээр ганцхан Парисын багачуулын л чаддаг өвөрмөц маягаар дахин дооглов. Буудалд бол үүрэгт ажлаасаа сүмийн мөргөл дээр залбиралтай гэж мултарсан нь мэдээж. Фрике тийнхүү сул чөлөөтэй болоод бидний дурдсанаар хамаг дэгжин хувцсаа өмслөө. Түүний гоёлын гол нь арван туравдугаар Людовик хааны үеийн бүрх малгай, дундад зууны үеийн дугуй тоорцог хоёрын хоорондып эрлийз тийм гээд хэлчихийн эрхгүй нэг овоодой бүлгээ. Тэр гайхалтай малгайг ээж нь урлаж өгчээ. Маяг янз оруулах гэсэн юм уу, зориуд ч тэгсэн хэрэг үү, аль нэг өнгийн бөс эд хүрэлцээгүй юм уу, ямар ч гэсэн арван долдугаар зууны гойд уран хийцтэй малгайных нь нэг тал улаан, цагаан, нөгөө нь шар ногооп өнгөтэй ажээ. Угаас өнгө аясыи ялгаанд дуртай Фрадке эл малгайгаараа бахархана. Фрике тийнхүү Базенаас салж аваад Пале- Рояль руу гүйж, торгон цэргийн хороо ордны хаалгаар гарч байх үеэр яг тааран тэнд хүрч очив. Тэрээр үзэж сонирхох, хөгжим сонсох гэж тийшээ очсон болохоор даруй хөгжимчидтэй нийлж хоёр хавтгай банзаар бөмбөрийн дуунд нэмэр өгч байснаа, хөгжим дууриах дуртай хүмүүст нэг биш удаа магтагддаг чадвараа гарган уруулаараа бүрээн дуу гаргаж эхэллээ. Бага дарга нарын харуул гэгчээс сүмийн талбай хүртэл тэр зугаанаасаа огт уйдсангүй, Фрике үнэхээр цэнгэлтэй сайхан байв. Гэвч хороо байрандаа ирж сумангууд Хуучин хотод орон, зөвлөх Бруселийнх суудаг Кокатри гудамжны ойролцоо гэгээн Христофорын гудамж хүртэл дэлгээ жагсаалаар эгнэх үед Фрике өглөө цай уугаагүйгээ санаж, тэр чухал ажлыг өдрийнхөө хөтөлбөрт багтаахын тулд хаашаа одохоо эргэцүүлж эхэллээ. Сайтар эргэцүүлээд Брусель зөвлөхийн буянаас идэж уухаар шийдэв. Иймд ухасхийн гүйж, зөвлөхийнд амьсгаадсаар гүйж хүрээд хаалга цохиж гарлаа. Бруселийн хөгшин зарц болох эх нь хаалга тайлав. - Дүрсгүй золиг чамд юу хэрэгтэй юм, чи яагаад сүмд очоогүй байгаа юм? гэж эхийг асуухад

- Би тэнд очсон л доо Наннета ээжээ гэж Фрике хариулаад- Гэтэл тэнд эрхэм Брусельд дуулгавал зохих зүйл гарч байхыг би ажигласан. Та Базен гуайг танина шүү дээ, манай тахилчин? Би эрхэм Брусельтэй ярилцах гэж наашаа ирлээ гэв. - Сармагчин минь, чи эрхэм Брусельд юу хэлэх гэсэн юм? - Түүнтэй биеэр уулзах хэрэгтэй байна. - Тэгж болохгүй, тэр чинь ажил хийж байна. - Яах вэ, би хулээнэ гэв. Цагаа хэрхэн ашиглахыг мэдэж байгаа болохоор хүлээх нь илүү их ашигтай байв. Тэгж хэлээд Наннетагаас түрүүлж шатаар түргэн өгслөө. - Интэхэд ер нь чамд эрхэм Брусель ямар хэрэг болоод байгаа юм бэ? гэж Эх ш. шалгаасанд - Тэр талаас торгон цэргийн бүхэл бүтэн хороо ирж явааг би түүнд дуулгах гэсэн гом гэж Фрике чангаар хэлээд,- Хүн бүр л ордныг эрхэм Брусслийн эсрэг байгаа гэдэг болохоор түүнийг сэрэмжтэй байгаарай гэж сануулах гэж ирсэн юм гэв. Залихай хүүгийн үгийг сонсож, тийнхүү зүтгэл гаргасанд нь Брусель уярч дорд давхарт бууж ирлээ. Тэр үнэхээр хоёрдугаар давхарт өрөөндөө ажил хинж суужээ. - Хонгор минь, торгон цэргнйн хороо бидэнд ямар хамаатай юм? Чи өдий их шуугиан тарьдаг чинь лав солиорсон байх шүү. Тэр эрхмүүд дандаа тэгдэг, эзэн хааны залрах замын дагуу тэр хороог ямагт эгнүүлж жагсаадгийг чи мэддэггүй юм уу? гэв. Фрике гайхсан царай үзүүлж, малгайгаа нухалж гарлаа. - Та юм бүхнийг мэддэг болохоор үүнийг бас мэдэж байгаад гайхах юм алга, эрхэм Бруссль гуай, харин би бурхны нэрийг барьж андгайлахад огт юу ч мэдэхгүй юм, танд л тус хүргэх гэсэн санаа. Эрхэм Брусель та над битгий уурлаж үз дээ гэсэнд - Яалаа гэж хонгор минь, хаанаас уурлах би чиний зүтгэл над таалагдаж байна. Наннета гэж зарцаа дуудаад, де Лоигвиль хатагтай манайд Нуазигамс явуулсан тоорыг гаргаж хүүдээ тав зургааг, сайн зүсэм шинэ талхтай өг гэсэнд - Танд их баярлалаа гэж Фрике дуу алдаад, их баярлалаа. Тооронд би хичнээн дуртай вэ гэв. Брусель эхнэр дээрээ очиж өглөөний цай ууя гэлээ. Найман цаг хагас болжээ. Зөвлөх цонх руу очяж харвал гудамж ор хүнгүй, харин алсад Дар эхийн сүмийн талбайд нэмэн нэмэн нрж дүүрэн хурах ард олны шуугиан тэнгисийн түрлэг шиг бүгт дүнгэнэнэ. д'Артаньян шадар цэргийн сумантай ирж сүмийн үүдэнд харуулд зогсоход шуугиан улам ширүүслээ. Завшааныг ажиглаж сслолыг сонирх гэж Портост хэлсэнд Портос морьдынхоо сайныг унаж, ёслолын хувцас өмсөөд урьд д'Артаньяны өөрийн нь гүйцэтгэдэг байсан хүндэт

торгон цэргийн үүрэг гүйцэтгэв. Сумангийн бага дарга, Испанитай дайтах үеийн хуучин цэрэг Портосыг хуучин нөхдийнхөө нэг гэж таниад Тревилийн үеийн шадар цэргүүдийн бахдал болсон энэ хүдэр сайхан эрийн вндөр их гавьяаны тухай дорд хүмүүстээ ярьж өгөв. Иймд Портосыг баяртан хүлээж авсан төдийгүй, түүнийг бахдан харна. Арван цагт Лувраас их буун дуу гарч хаан заларсныг мэдэгдлээ. Мушкет буу барин хөдлөлгүй зогсох торгон цэргийн ар талд олон ширүүн салхи оройг нь найгуулах мод адил үймрэн бужигнана. Эцэстзэ эзэн хаан, хатан хааны хамт алтадсан сүүхнээ суун морилж яваа нь харагдлаа. Тэдний араас арваад сүүхэнд ордны бараа бологч бүсгүйчүүл, хааны түшмэл сэлт ордныхон бүгд дагалджээ. - Эзэн хаан мандтугай! гэж тал бүрээс хашгирна. Хүүхдээрээ байгаа хаан сүүхний цонхоор ихэмсэг цухуйж, ихэд эелдэг зөөлөн царай үзүүлэн бүр үл мэдэг толгой дохисонд олны хашгиралдах нь улам ч нэмэгдлээ. Цуваа маш алгуур урагшилж Лувраас Сүмийн талбай хүртэл хагас цаг орчим явав. Тэнд ирсэн бүхэн бүүдгэр гэрэлт сүмийн өргөн, нуман хаалгаар орж мөргөл эхэллээ. Ордныхон сүмд тус тусын байрыг эзэлж байх зуур Коменжийн сүлдээр чимсэн сүүх ордныхны сүүхний эгнээнээс гарч ор хүнгүй болсон гэгээн Христофорын гудамжны эцэс рүү алгуур одов. Тэрхүү хүнд тэргийг дагалдаж явсан дөрвөн торгон цэрэг, цагдаагийн нэг офицер сүүхэнд орж суугаад офнцер хөшгийт буулгаж, урьдаас гаргасан цоорхойгоор гудамжны дагуу нэг хүн хүлээх байртай шагайна. Бүгд ёслолыг шохоорхох тул сүүх ч, түүн дотор суугчид ч хүний анхаарал ер татсангүй. Зввхөн Фрикегийн жархай нүд л тэднийг ажиглаж болох авч тэрээр хийдийн гороон доторхи байшингийн нэгний хананд эвээ олон суучихаад тоор амтархан иднэ. Тэндээсээ Фрике хаан, хатаи хаан, Мазаринийг харж, мөргөлийг сүмд залбирал уншилцаж байгаагаас доргүй сайн сонсож чадах ажээ. Мөргөл дуусах тийшээ хандахад Коменж дэргэд нь Лувраас хөдлөхийн өмнө авсан тушаалаа лавлан давтаж өгөхийг хүлээн зогсож буйг хатан хаан үзээд аяархнаар: - Явагтун Коменж, бурхан танд өршөөл үзүүлэг гэв. Коменж даруй сүмээс гарч гэгээн христофор гудамж чиглэв. Фрике тийм гялалзсан лут офицер хоёр торгон цэрэг дагуулан явахыг хараад хэрэгт дурлан тэднийг дагав, тэр тусмаа мөргөл дороо дуусаж хаан хатан хаан хоёр сүүхэнд суусан тул тийнхүү дуртайяа дагажээ. Коменжийг Кокатри гудамжинд үзэгдэхийн хамт сүүхэнд сууж агсан цагдаагийн офицер хөтчид хоёр үг хэллээ. Хөтөч морио хөдөлгөж хүнд тэрэг Бруселийн байшин өөд очив. Яг энэ үеэр Коменж үүд хүрч тогшив. Коменжийн ард зогсож байсан Фрике үүд онгойхыг хүлээнэ. - Чи үед юу хийж байгаа зальхай золиг вэ? гэж Коменж түүнээс асуусанд

- Ноён даргаа, би Брусель гуайнд орох гэж хүлээж байна гэж Парисын багачуул хэрэгтэй цагт үзүүлж чаддаг цайлган царайлж хариулав. - Тэгэхлээр Брусель гуай энд суудаг байх нь ээ? - Эндээ, эрхмээ - Хэд дэх давхарт нь суудаг юм? - Бүхэл байшинд, байшин бүхлээрээ тэднийх гэж Фрике хариулав. - Үгүй, тэр өөрөө голдуу хаанаа байдаг юм? - Хоёрдугаар давхарт ажил хийнэ, өглөөний цай, өдрийн зоогоо нэгдүгээр давхарт зооглоно. Тэр одоо өдрийн хоолоо л идэж байгаа байх, үд дунд болчихож шүү дээ. - За сайн Энэ үеэр үүд онгойж зарц Бруселийг гэртээ байгаа, үнэхээр үдийн хоолоо идэж байна гэв. Коменж зарцын хойноос, Фрике Коменжийн араас орлоо. Бруселийнхэн гэр бүлээрээ цөм ширээнд сууж байна. Эхнэр өөдөөс нь харж хоёр талд нэг нэг охин, ширээний нөгөө үзүүрт хүү Лувьер нь суужээ. Одоо бүр засарч сайжирчихаад байгаа Бруселийг гудамжнаа гайнд дайрагдах үеэр тэр хүүтэй нь бид танилцсан билээ. Бие нь одоо эрүүл сайн байгаа болохоор Брусель де Лонгвиль хатагтайн ирүүлсэн сайхан жимс амтархан идэж суув. Үүд онгойлгож өөрийн нь тухай дуулгах гэсэн зарцыг Коменж гараас нь татаж зогсоогоод үүд өөрөө онгойлгон гэр бүлийн тийнхүү сууж буйг харав. Офицерыг хараад Брусель жаахан балмагдсан боловч цаадхи нь эелдгээр мэхийн мэндлэхийг үзээд босож хариу мэхийв. Хоёр тал тийнхүү харилцан эелдэг ёс гүйцэтгэсэн боловч бүсгүйчүүлийн царайнд түгшсэн байдал илэрнэ. Лувьерийн царай цонхийж, офицерыг учир тайлбарлахыг тэсэж ядан хүлээнэ. - Эрхмээ, би танайд эзэн хааны зарлигаар ирлээ гэж Коменж хэллээ. - Мэдлээ эрхмээ, юун тухай зарлиг юм бол? гэж Брусель асуугаад гар тосов. Коменж түрүүчийнхээ эелдэг барилаар, - Эрхэм таныг баривчлахыг над даалгасан юм. Та миний үгэнд итгэвэл энэ олон үгтэй бичгийг уншиж өөртөө түвэг удалгүй намайг дагаж явна уу гэв. Энгүүн тайван цуглан сууж байсан тэр гэмгүй хүмүүсийи дучд гэнэт цахилгаан буужээ гэхэд арай бага байсан байна. Бруселийн бие дагжин, гэдрэг ухарлаа. Тэр цагт эзэн хааны таалалд

эс нийцэж баривчлагдах гэгч аймшигтай зүйл байлаа. Лувьер өрөөний буланд сандал дээр байсаи илд рүүгээ ухасхийх гэтэл биеэ барихтайгаа байсан Бруселийн харц түүнийг тэрхүү цөхөрсөн алхам хийхээс хориглон зогсоов. Нөхрөөсөө ширээгээр тусгаарлагдсан Бруселийн гэргий нулимс асгаруулан уйлна, хоёр охин эцгийгээ хүзүүдэж авлаа. - Явъя даа эрхмээ, яарч үз, эзэн хааны зарлигийг дагах хэрэгтэй гэж Коменжийг шавдуулахад: - Үгүй эрхмээ, би өвчтэй байна, би ийм байдалтайгаа баривчлагдаж чадахгүй, хойшлуулж өгөхийг гуйж байна гэж Бруселийг хэлэхэд - Тэгэх боломж үгүй, зарлиг тодорхой, даруй биелүүлсэн байвал зохино гэж Коменж хариулсанд - Болшгүй хэрэг! гэж Лувьер дуу алдаад, - Эрхэм та аядаж үзээрэй, биднийг хэтэрхий бүү басамжлагтун! тэхэд - Болшгүй хэрэг! гэж өрөөний гүнээс хахир чанга дуу гарав. Коменж эргэж харвал Наннета шүүр барьж, нүд нь хорсолтой дүрэлзэн зогсоно. - Сайн санаат Наннета минь тайвширч үз, гуйя гэж Брусель хэллээ. - Ядуусын өмөг түшиг, өмгөөлөн хамгаалагч, эцэг болсон миний эзнийг баривчилж байхад тайван байж байх хэрэг үү? Арай тэгэхгүй вий! Та нар намайг гайн мэдэхгүй байна! Та зайлах уу, үгүй юү? гэж тэрээр Коменжийг зандран хашгирав. Коменж инээмсэглэв. Брусельд хандан: - Ингэхэд байнаа эрхмээ, энэ бүсгүйг дуугүй байлгаж, миний хойноос яваггун, гэтэл - Намайг дуугүй байлгах гэнээ? Намайг уу?! Намайг тэр үү? гэж Наннета хашгиран, - Арай тэгэхгүй вий! Арай та дуугүй болгож орхих юм биш биз? Муу эр тахиа чиний сачий арай дутах байлгүй. Бид одоо үзнээ гайгүй! гээд Наннета цонх руу гүйн очиж онгойлгоод сүмийн тавцан дээр хүртэл дуулдахуйц чангаар: - Туслаарай! Миний эзнийг баривчилж байнаа! Зөвлөх Бруселийг баривчиллаа! Туслаарай! гэж бархирав. - Эрхмээ, та эзэн хааны зарлигийг дагах уу, аль эсэргүүцэн тэмцэх санаатай байна уу, нэн даруй хариултугай! гэж Коменж хэлэхэд - Би дагана эрхмээ, дагана! гэж Брусель охидын тэврэлтээс салж, хэзээд зоргоороо аашлахад бэлэн байдаг хүүгээ хориглон өгүүллээ. Тэгвэл энэ эмгэнийг Дуугүй бай гэхтүн гэхэд - Өө,! Эмгэн байна уу! гэж Наннета хашгирна.

Тэгээд донхны жаазнаас хоёр гараараа зуураад улам чангаар - Туслаарай! Зөвлөх Брусельд туслаарай! Ард олныг хамгааллаа гэж түүнийг баривчилж байна! Туслаарай! гэж орлилоо. Тэгэхэд Коменж Наннетаг хумхиж тэврээд цонхноос холдууллаа. Тэгтэл дор нэгтээгээс нарийхан дуугаар - Алж байна? Түймэр гарлаа! Дээрэмдлээ! Бруселийг аллаа! Бруселийг хутгалж байна! Дээрэмдлээ! Бруселийг гэж хашгирав. Тэр нь Фрикегийн дуу ажээ. Дэмжлэг аваад Наннета улам муухайгаар дахин бархирна. Цонхоор хэрэгт дуртай хүмүүсийн толгой нэгэнт шагайж эхэллээ. Гудамжны гүнээс тийнхүү хашгирахыг дуулсан хүмүүс эхлээд ганц хоёроороо, сүүлдээ бүлгээрээ, эцэстээ олноороо гүйлдэж ирэв. Бүгд сүүхийг харж, бархирахыг дуулавч хэргийн учрыг үл олно. Фрике үүдний өрөөнөөс шууд сүүхний орон дээр үсрэн гарлаа. - Эд эрхэм Бруселийг баривчлах гэж байна. Цэргүүд сүүхэн дотор байтаа, офицер дээшээ орсон гэж тэр хашграв. Цугларсан олон морьд руу дөхөн дургүйцэн чангаар хашгиралдана. Үүдний өрөөнд хоцорсон хоёр торгон цэрэг Коменжид туслахаар дээшээ гарч, сүүхэн дотор сууцгааж байсан нь гарч ирэхэд - Харж байна уу? Харцгаав уу? Энэ гараад ирлээ! гэж Фрике хашгирна. Хөтөч эргэж, Фрикег өвдсөндөө ёолон орилтол ташуураар ороолгов. - Өө муу хөтөч, чөтгөрт алгадуулмар! чи бас тэгж нийлж байгаа вий гэж тэр занан довжоо руу дахин гүйж гараад юу дайралдсан бүхнээр хөтчийг чулуудаж гарлаа. Торгон цэрэг хориглон хөндөлдсөнийг үл хайхравч, магадгүй чухамхүү тэднийг эсэргүүцсэннй улмаас цугларсан олон улам ихээр шуугилдан, морьд руу бүр ойртлоо. Тун зоримог нэгийг нь торгон цэргүүд жадаар цохин гэдрэг болгоно. Чимээ шуугиан улам нэмэгдэнэ,тал бүрээс шохоорхон цугларагсад гудамжинд нэгэнт багтахыг байлаа. Ар талаас түрэх олны шахалтын хүчээр цэргүүдийн аймшигт жадаар хамгаалан буй сүүх, олны түрүүч хоёрын хоорондын зай багассаар байна. Цэргүүдийг амьд ханаар сүүхний дугуйн хигээс , хажуу руу шахан дарах мэт. Цагдаагийн офицер «Эзэн хааны нэрээр» гэж давтан хашгирахыг уурсан дэвэрсэн олон үл тоохоор барахгүй, харин ч улам ширүүсэх байртай. «Эзэн хааны нэрээр» гэж хашгирахыг сонсоод гэнэт нэг морьтой хүн давхиж ирэв. Цэргийнхэн хэцүүдэж байгааг тэрээр үзээд илд сугалан олны дундуур зүсэн орж торгон цэргүүдэд тусламж үзүүллээ. Тэр нь арван тав, зургаа хэр насны, уурласандаа царай нь цонхийчнхсон залуу байв. Тэрээр торгон цэргүүдийн нэгэн адил явгалж, нуруугаараа тэрэгний арал түшээд, морио өмнөө

хаалт болгон хөндэлдүүлж зогсоов. Эмээлэн дэх гэрнээс хоёр гар буу гаргаж бүсэндээ хавчуулаад аргагүй л уул зэвсгийг эзэмшиж сурсан хүний барилаар илдний хавтгай хажуугаар гуядан цохиж гарав. Бүтэн арван хувийн туршид тэр залуу ганцаар олны түрэлтийг тогтоон барилаа. Коменж сая л Бруселийг өмнөө түлхсээр гарч ирэв. - Сүүхийг хэмх цохиё! гзж орилох чнмээ олны дотроос дуулдав. - Туслаарай! гэж зарц эмгэн бархирна. Фрике гарт дайралдсан бүхнээр торгон цэргүүдийг чулуудан - Алж байна! гэж даган хашгирна. - Эзэн хааны нэрээр! гэж Коменж сүрдүүлэн зандарна. - Түрүүлж ойртсон хүний амины хохь болно шүү! гэж Рауль хашгираад өөрийг нь шахаж эхэлж буйг үзэн золтой дайрчих шахсан нэг горзгор эрийг илдний үзүүрээр бүллээ. Тэр залуу үœнэхээр Рауль байлаа. Де Ла Фер гүнд амласан ёсоороо Блуад дөнгөж тав хоноод буцаж ирэи хүндэт ёслолыг үзэхээр Дар эхийн сүм рүү явж байжээ. Гэтэл Кокарти гудамжны буланд бөөгнөрсөн олон зам хаажээ. «Эзэн хааны нэрээр» гэж хашгирахыг сонсож, Атосын сургамжийг санан хаан эзний төлөө тулалдах, олонд шахагдсан торгон цэргүүдэд нь туслахаар ухасхийжээ. Коменж сүүхэнд Бруселийг бараг түлхэн оруулаад өөрөө үсран оров. Тэр хоромд буу тас бууж, сум нь Коменжийн малгайг цоолоод нэг торгон цэргийн гарыг яйр цохив. Коменж дээш харвал утаан дунд хоёрдугаар давхрын цонхоор Лувьерийн заналхийлсэн царай харагдлаа. - За яах вэ, эрхмээ, тантай би бас ярилцъя гэж Коменж хашгирлаа. - Би мөн ялгаагүй дээ, эрхмээ, хэн маань илүү чанга дуугарах нь вэ үзнээ гэж Лувьер хариулав. Фрике Наннета хоёр орилсоор байна. Бархираан, буун дуу, сэтгэл хөөргөж дэвэргэх дарины үнэр сэлт цугларсан олонд нөлөөлөв. - Офицерыг үгүй хий! Алаад хая! гэж орилолдоно. Олноороо сүүх рүү дайрав. Коменж сүүхний хошгийг сөхөж дотор талыг бүгдэд харагдахуйц болгоод илдээ Бруселийн цээжинд тулган - Дахиад нэг алхам ойртвол би баривчилсан хүнийг бүллээ. Үүнийг амьд, үхсэн ямар боловч авч ирэхийг над тушаасан, би хүүрийг нь аваад очно, тэгээд л гүйцээ гэв.

Хэлмэгдэн бархирах дуу гарлаа. Бруселийн эхнэр, охид нь ард олныг гар сунган гуйж аргадав. Тэрхүү цонхийсон мөртлөө эршүүд царайтай офицер хэлсэн ёсоороо хийх хүн юм гэдгийг ард олноороо ойлгож, занаж зүхсэн хэвээр боловч гэдрэг болов. Коменж шархадсан торгон цэргийг сүүхэнд суулгаад үүдийг хаа гэв. Айсандаа голтой төдий байгаа хөтчийг ордон руу давхи гэлээ. Хөтөч морьдоо ороолгосонд морьд ухасхийн цугларсан олон ярагдав. Гэтэл эргийн гудамжнаа зогсоход хүрлээ. Олон хүн сүүхийг онхолдуулж, морьдыг унагаад дарж нухална. Мориндоо үсрэн мордож амжаагүй Рауль торгон цэргүүдийн адил илдний хавтгай талаар гуядан хамгаалж ядраад илдний үзүүрээр бүлэх болов. Гэтэл сүүлчийн энэ аймшигтай арга цугларсан олны хорслыг шатааснаас цаашгүй. Энд тэнд мушкег бууны ам, илд гялсхийж харагдана. Хэд хэд угсран тасхийсэн нь мэдээж хий буудсан боловч хүмүүсийн зүрхийг хөөргөж, юу дайралдсанаараа цэргүүдийг, сүүхний цонх руу чулуудна. Зөвхөн бослого самууны үед хэлдэг үгс дуулдаж цус урссан өдөр л хүний царай хувирдаг шиг зэвүүн болсон байх нь үзэгдэнэ. Аймаар муухай шуугиан дунд: «торгон цэргүүдийг устга!», «офицерыг сена мөрөнд хая!» гэж орилолдох нь олширно. Раулийн малгай үнгэгдэж, нүүр нь цус болжээ. Чадал барагдах төдийгүй, ухаан балартаж байгааг Рауль ойлгож байв. Нүдний нь өмнө улаан манан бүрэлзэх мэт, тэр манан дотор олон зуун хүний гар өөдөөс нь сарвайн шүүрч авахаар заналхийлнэ, уналаа л бол өнгөрөх байв. Коменж онхолдож орхисон сүүхэн дотор хорсож цухалдсандаа үсээ үхтээнэ. Торгон цэргүүд өөрсдийнхөө амийг хамгаалахад хүрсэн учир ямар ч тусламж үзүүлж үл чадна. Бүх юм нэгэнт балрав бололтой, морьд сүүх, торгон цэргүүд, хатан хааны гар хөл бологсод, магадгүй баривчлагдсан хүнийг цөм цугларсан олон хариугүй тасар татан хаях төлөвтэй болов. Гэнэт Раулийн сайн танил дуу гарч өргөн илд гялалзав. Тэрхэн хормонд цугларсан олон ханаран ярагдаж, шадар цэргийн хувцастай нэг офицер бүгдийг унагааж, авч хаян, баруун зүүнгүй балбасаар Рауль руу саадгүй давхиж хүрээд залууг хариугүй яг унахын даваан дээр түшиж авав. - Чөтгөр алгад! гэж офицер дуу алдаад, - Эд чинь үүнийг алчихлаа гэж үү? Тэгвэл ч та нар муугаа үзнэ дээ! гээд олон руу догшин сүртэй эргэсэнд хамгийн сүрхий самуурагч хүртэл ухарч, нэг нэгнээ дарж, олон хүн Сена мөрөн рүү түлхэгдэн унав. - Эрхэм д' Артаньян гэж Рауль шивнэлээ. - Тиймээ чөтгөр алгад! Залуу нөхөр минь, таны аз болоход би дүрээрээ байна. Алив, та нар наашаа! гэж дөрөөн дээрээ өндийн, илдээ өргөж, өөрийн эрхгүй хоцорсон шадар цэргүүдийг занган, дуудаж, - Бүгдийг хөөж тараа! Мушкет буугаа ав, шагайгаад! гэж захирамжлав. Тэр тушаалыг сонсмогц цугларагсад дорхиноо тархан арилсанд д'Артаньян өөрөө тэсэлгœй гашуунаар инээд алдав. Коменж онхолдсон сүүхнээс цээжээ гарган цухуйж - д'Артаньян танд баярлалаа, залуу тайж танд бас баярлалаа, таны алдар хэн гэдэг бол? Би

хатан хаанд нэрийг тань дуулгах ёстой гэв. Раулийг хариулахаар завдтал д'Артаньян яаран чихэнд нь - Дуугүй байгтун, би орноос чинь хариулна, гэж шивнэв. Тэгээд Коменж руу эргэж,- Цаг битгий алд Коменж, чадвал наад сүүхнээсээ гараад ир, өөр сүүх ав гэхэд - Үгүй, хаанаас тэр вэ? гэв. - Чөтгөр алгад, Шинэ гүүрэн дээр анх түрүүн дайралдсаныг нь авахгүй юу, сууж явсан хүмүүс нь хааны албанд сүүхээ хэрэглүүлэх болсонд баярлах биз гэтэл - Үгүй, би мэдэхгүй оргиод байна гэж Коменжийг түдгэлзэхэд - Явж үз, бушуухан даад олон борчуул чинь таван хувийн дараа мушкет буу, илд аваад эргэж ирнэ. Таныг ална, баривчилсан хүнийг чинь суллана. Явж үз, за яг тэр сүүх явж байна гэлээ. Дараа нь дахин Рауль руу тонгойн, гол нь нэрээ хэлж болохгүй шүү гэвэл, залуу өөдөөс нь гайхан харав. - За сайн, би сүүхний хойноос гүйлээ, тэднийг будаад ирвэл буудаарай гэж Коменж захисанд - Үгүй, хэрхэвч болохгүй, харин ч бүр хатуу хөдөлгөх хэрэггүй. Одоо ганц л буу дуугарвал маргааш түүний төлөөсийг дэндүү өндөр үнээр төлөх болно гэж д'Артаньян маргалаа. Коменж дөрвөн торгон цэрэг, мөн төдий тооны шадар цэрэг дагуулж сүүхний хойноос гүйн, сууж явсан хүмүүсийг нь буулгаад тэргийг авч ирэв. Тэгээд Бруселийг хэмхэрсэн сүүхнээс өөр сүүхэнд шилжүүлэн суулгахад ард олон өөрсдийнхөө өмөг түшиг гэж нэрлэдэг хүнийг хараад учир тоймгүй шуугиан дэгдээж дахин урагш түрэв. - Давхи! гэж д'Артаньян хашгираад, - Арван шадар цэрэг ав, таныг дагалдаг, олныг барьж саатуулахаар хорин хүнтэй би үлдлээ. Ганц хором ч алдалгүй явагтун. Арван хүн Коменжийг дагалдаад! гэж захирав. Багаас арван хүн тасарч шинэ сүүхийг хүрээлээд цогиулан одов. Сүүхний бараа тасрахад хашгираан шуугиан улам нэмэгдлээ. Эргийн гудамж, Шинэ гүүр, ойр хавийн гудамжуудад түм илүү хүн бөөгнөрчээ. Хэд хэдэн удаа буун дуу гарч нэг шадар цэрэг шархдав. д'Артаньян сахлаа хазлан,- Урагшаа! гэж захирлаа. Тэгээд хорин шадар цэрэгтэй тэр олны өөдөөс дайрсанд цаадуул нь эмх замбараагүй зугтаав.

Буу барьсан ганц хœүн л хоцорлоо. - Өө, энэ чинь чи юү! Чи түүнийг алах гэсэн билүү! Хүлээзнэ! гэж тэр хүн занаад хурдаараа давхин очиж яваа д'Артаньян руу шагайв. д'Артаньян морины дэл рүү бөхийхөд, залуу буудаж сум д'Артаньяны малгайн өдийг тас хяргалаа. Догшин шуургыг биеэр хааж зогсоох хэмээн оролдсон солиот мэт тэр залууг морь хананд наалдтал дайрав. д'Артаньян мориныхоо амыг огцом татаж, шадар цэргүүд дайралтаа үргэлжлүүлж байх зуур илдээ барин хөсөр хэвтээ залуу руу эргэв. - Байг эрхмээ! гэж залууг Кокатри гудамжинд харсиаа Рауль санан дуу алдаж, - Үүнийг өршөө, энэ чинь хүү нь байгаа юм, гэв. Хариугүй бүлэхээр завдсан д'Артаньяны гар хий тогтоод - Өө, та түүний хүү юм уу? Тэгвэл өөр хэрэг гэв. - Би бууж өглөө эрхмээ гэж Лувьер сумгүй буугаа д'Артаньянд барин өгүүлэхэд - Үгүй, битгий бууж өг, чөтгөр алгад, харин ч зугтаа аль болох хурднаар шүү. Би таныг баривчлах юм бол цаана чинь дүүжилж орхино гэв. Залууд давтан зөвлөх хэрэг гарсангүй. Морины хүзүүн доогуур шурган өнгөрч Геней гудамжны булан тойрон алга боллоо. Рауль та цагаа олж намайг хорилоо, тэргүй бол хөөрхий өнгөрөх байсан. Чухам хэн байсныг нь сүүлд мэдээд үнэхээр өрөвдөхөд хүрнэ гэж д'Артаньян хэллээ. - Эрхмээ, зөвхөн тэр залуугийн өмнөөс төдийгүй, би өөрөө үхлийн даваан дээр тулчихаад байсан болохоор амь аварсанд танд баярлаж байна гэв. - Боль, залуу минь илүү үг хэлж өөртөө битгий түвэг уд гэв. Тэгээд д' Артаньян испани дарстай дашмаг дайлангаас гаргаж: - Үүнээс нэг балгаад орхи гэж Раульд өгөв. Рауль дарснаас балгаад д'Артаньянд дахин талархах гэтэл цаадхи нь зогсоон: - Хонгор минь, энэ тухай сүүлд ярилдъя гэв. Дараа нь шадар цэргүүд эргийн гудамжинд цугларагсдыг Шинэ гүүрнээс гэгээн Михаилын гудамж хүртэл хөөн тараачихаад эргэн ирж буйг харан хурдал гэж дохин илдээ дээш өргөлөө. Шадар цэргүүд түүн рүү хатируулан ирэв. Тэр даруйд нөгөө талаас Коменжтай явуулсан арван цэрэг буцаж ирлээ. - За, бас юм болоогүй биз? гэж д'Артаньян тэднээс асуувал

- Эрхмээ, дахиад л хэмхэрсэн шүү. Хараал хүрсэн муу сүүх юмаа гэж бага дарга хариуллаа. д'Артаньян мөрөө хавчисхийлгэв. - Үгүй, хар муусайн тэнэгүүд минь, сүүх сонгож авч байгаа юм бол бүх шигийг сонгож авах хэрэгтэй, тэр дундаас Бруселийг авч явах сүүх бол түмэн хүн дайрахад дийлдэхээргүй бүх байвал зохино гэж хэл- лээ. - Ноён дэслэгч ямар тушаал өгөхсөн бол? - Багийг хамаандалж хуарандаа буц. - Тэгэхлээр та ганцаараа явах хэрэг үү? - Тэгэлгүй яах юм! над дагуулууд хэрэгтэй гэж та арай бодоогүй биз? гэж асуусанд - Үгүй л дээ гэхдээ... гэж түгдэрсэнд - Явцгаа гэв. Шадар цэргүүд яваад өгсөнд д'Артаньян тэгээд Раультай хоёул үлдлээ. - За энд тэнд чинь өвдөөгүй биз? гэж асуухад - Өвдеж байна, эрхмээ. Толгой бүр гал шатаж байгаа юм шиг манараад байна гэсэнд - Толгой чинь яасан юм? гээд малгайг нь д'Артаньян авч үзэв. Дүйртэл чинь цохисон байна гэж д'Артаньяныг хэлэхэд - Тиймээ, миний толгой руу цэцгийн ваараар оночих шиг болсон юм гэв. - Новшнуудыг! Ингэхэд та давируултай байнаа? Та морьтой явсан юм уу? гэж асуувал - Тиймээ, эрхэм Коменжийг хамгаалах гэж буусан морийг маань нэг хүн олзолжээ гэснээ - Үгүй энэ явж байна, гэв. Үнэхээр тэр үеэр Фрике Раулийн мориор давхиж, дөрвөн талт малгайгаараа даллан: - Брусель! Брусель! гэж хашгирна. - Хөөе, муу зальхай золиг оо! Тэр морь нааш нь өгөөд орхи гэж д'Артаньян хашгирсанд Фрике сонссон атал үл дуулсан хүн болж цааш одох гэв. д'Артаньян хойноос нь хөөхийг завдсанаа Раулийг ганцаар орхихгүйгээр шийдэж, гар буу гэрнээс нь гарган замгаа татав. Фрике хурц нүдтэй, сонор чихтэй болохоор д'Артаньяны хөдөлгөөнийг харж, замаг татах чимээг нь сонсоод дороо морины амыг татлаа. - Эрхэм офицер, та юу энэ чинь гэсээр ойртож,

Би тантай уулзсандаа маш баярлаж байна гэв. д'Артаньян түүнийг сайтар ажиглаад, Цайрчдын гудамжны жаал хүү мөнийг танив. - Муу зальхай золиг чи юу, нааш хүрээд ир. - Тиймээ, би байна, эрхэм даргаа гэж Фрике тун гэмгүй царайлан хариулбал - Ингэхэд чи чинь эрхэлдэг ажлаа өөрчлөө шив? Чи залбирал дуулалцахаа больж, буудалд үйлчлэхээ болиод морь хулгайлдаг болоо юу? гэвэл - Хаанаас даа, эрхэм даргаа, та яаж тэгж хэлж болох юм дээ? Би энэ морины эзэн, Цезарь шиг эрэлхэг залуу сайхан тайжийг эрж явсан юм, гэснээ сая Раулийг харсан хүн болж, - Үгүй, эндүүрээгүй бол энэ байж байх шив. Эрхмээ, та намайг гомдоохгүй бизээ ? гэлээ. Рауль гараа хармаандаа хийв. - Та яах гэж байна? гэж д'Артаньян асуув. Энэ сайн хүүд арван жижиг зоос өгье гэж Раулийг нэгэн зоос гаргаж ирэхэд, д'Артаньян - Арав сайн өшиглөвөл таарна, зайл зальхай муу золиг, хаанаас чамайг олохоо намайг мэднэ гэдгийг санаж яваарай гэв. Фрике тэгж хялбархан өнгөрнө гэж горьдоогүй болохоор хэдхэн харайж эргийн гудамжнаас Дофины гудамж хүрээд алга болов. Рауль мордож, түүнийг хүү шигээ хамгаалах д'Артаньяны хамт Тиктоны гудамж руу алхуулав. Зам туршид эргэн тойрон бүгдээр шуугилдаж, холоос заналхийлэх дуу гарах нь тэр хоёрт дуулдах авч тэр офицерын айхавтар эрэлхэг дүр төрх, гар дор нь байгаа онцлох цацган зүүлттэй урт илдийг хараад бүгд зам тавина. «Ишигхэн» буудал хүртэл ямар ч адал явдал дайралдсангүй. Планше, эргэж ирээд биенд тогтсон сумаа авахуулахдаа лут эр зоригтой байж, одоо шархтай гэхэд сүрхий сайн байгаа Мушкетоныг авч ирсэн гэж хөөрхөн Мадлен д'Артаньяд дуулгав. д'Артаньян Планшег хичнээн ч дуудаад хариу байдаггүй алга болоод өгчээ. - За тэгвэл дарс аваад ир! гэж д'Артаньян хэллээ. Дарс авчран тавьж, дахиад хоёул үлдсэн хойно тэрээр Раульд хандан: - Та өөрийгө сайн юм хийсэн л гэж бодож байгаа биз? гэж инээмсэглэн асуулаа. - Мэдээжээр хэрэг, би зохих үүргээ л биелүүлсэн шиг санагдана гэж Рауль хариулаад,

- Би эзэн хааныг хамгаалаагүй гэж үү? гэхэд - Эзэн хааныг хамгаалах хэрэгтэй гэж хэн танд хэлсэн юм? гэв. - Үүннйг над де Ла Фер гүн захисан билээ. - Тиймээ, эзэн хааныг бол зөв. Харин та өнөөдөр хаан эзнийг биш Мазаринийг хамгааллаа, энэ чинь хоорондоо ялгаатай шүү. - Үгүй эрхмээ... - Та аймшигтай том алдаа хийсэн дээ, залуу минь. Та өөртөө хүртээлгүй хэрэгт оролцлоо. - Үгүй та өөрөө... - Би бол өөр хэрэг, даамалдаа би захирагдах ёстой. Таны дарга гэвэл хан хүү Конде. Үүнийг сайн мэдэж ав, танд өөр дарга байхгүй. Мазаринийн талын хүн болж Бруселийг баривчлахад тусалж байдаг болчимгүй залуу гэж бас байдгаа! Энэ тухайгаа ядаж бүү ярь, эс тэгвэл де Ла Фер гүнгийн хилэн шатна шүү. - Тэгэхлээр та де Ла Фер гүнг над уурлах байсан гэж бодож байна уу? - Бодож байнаа уу гэж үү? Би бүр баттай мэдэж байна! Тийм тал байгаагүй бол би танд талархах байсан, юу гэвэл чухамдаа та бидний талд зүтгэлээ. Одоо гүн биш, би таныг загнах ёсгой боллоо. Энэ бол танд хөнгөвчлөлт, нээрээ шүү. Гэхдээ би зөвхөн таны халамжлагчийн над шилжүүлсэн эрхийг л эдэлж байна, хүү минь - Би таны энэ үгийг ойлгосонгүй. д'Артаньян босож бичгийн ширээнээс захидлыг гарган Раульд өгсөнд түүнийг залуу гүйлгэн уншаад нүд нь бүрэлзэв. Тэгээд нулимс гүйлэгнэх сайхан нүдээр д' Артаньяныг ширтэн, - Бурхан минь! Гүн надтай уулзалгүй Парисаас яваад өгчээ! гэж дуу алдсанд Тэр чинь дөрөв хоногийн өмнө явсан гэв. Үгүœй энэ захидлаас үзэхэд тэр чинь амь дүйх аюултай ажилд морджээ. - Дэмий зүйл бодож байх юм! Атос амь дүйсэн аюулд өртөөд орхиж гэнэ! Тайван бай. Тэр чинь ажилтай явсан, мөд эргээд ирнэ. Намайг түр хугацаагаар өөрийг тань халамжлахад татгалзах зүйл үгүй болов уу гэж найдана, ямар вэ? гэж асуувал - Мэдээжээр байхгүй байлгүй яах вэ, эрхэм д' Артаньян гуай! гэж Рауль дуу алдаад, - Та бол шударга журамт хүн, де Ла Фер гүн танд маш дотно сайн билээ гэхэд - За яах вэ, та мөн над сайн байж үз, залуу анд чамайг фрондын талд байвал би их үглэж тээр болохгүйг хичээе, илтэд Фрондын талыг баримтлах хэрэгтэй гэлээ.

- Харин де Шеврез вангийн хатантай би түрүүчийнх шигээ уулзаж болох уу? гэхэд - Бололгүй яах вэ, чөтгөр алгад! Шашны захирагч лам, де Лонгвиль вангийн хатантай ч уулзаж болно. Таны тэгтэл их болчимгүйтэж, баривчлахад нь оролцсон хонгор Брусель энд байсан болж гэм, эрхэм Бруселийн өмнө буруугаа хүлээж, хоёр хацрыг нь үнсэхсэн гэв. - За яах вэ эрхмээ, би ойлгохгүй байгаа боловч таны үгийг дуулна. - Үүнд ойлгож ядаад байх юм үгүй гээд д'Артаньян хаалга руу эргэж, эрхэм дю Валлон бас айхавтар үнгэгдэж орхисон хувцастай орж ирж байнаа гэлээ. - Гэхдээ би хариуд нь цөөнгүй хүний арьсыг сийчиж хаясан гэж тоосонд юу ч үгүй дарагдаж, хөлс болсон Портос хариулаад, - Тэр дүрсгүй золигууд илдийг минь булааж авах гэсэн. Чөтгөр алгад! гэж мангар том эр ердийнхөөрөө тайван өгүүлээд, - Ард олон айхавтар самуурч байна шүү! Гэхдээ би хорь гаруй хүнийг бууныхаа ишээр дэлсээд унагаачихсан, д'Артаньян минь дарс балгуулж үзээч! гэлээ. Гаскон эр Портост бялхам аяга дарс барьж, - Ууж орхиод бидний буруу зөвийг ялгаж, өөрийнхөө саналыг хэлж өг гэв. Портос аягатайг нэг амиар хоосолж ширээн дээр тавин сахлаа арчаад - Юу болов? гэж асуухад - Үгүй энэ эрхэм Бражелон Бруселийг баривчлахад заавал туслах гээд байлаа, Коменжийг хамгаалах гэхэд нь би арайхийж хорьж болиуллаа гэвэл - Чөтгөр алгад! Халамжлагч нь дуулбал юу гэх юм? гэж Портосыг дуугарахад - Та дуулж байгаа биз? гэж д'Артаньян дуу алдаад, - Фрондын талд бай, хонгор минь. Гүнг би бүх талаар төлөөлж байгааг бүү мартаарай гэв. Тэрээр хэтэвчээ хангир жингэр хийлгээд Портост хандан: - Та надтай хамт явах уу? гэвэл - Хаашаа тэр вэ? гэж Портос хоёр дахь аягаа дүүргэж асуухад - Их хамбад хүндэтгэлээ илэрхийлэхээр гэв. Портос хоёр дахь аяга дарсыг түрүүчийнх шигээ хэнэггүй ховх сорж орхиод сандал дээрээ тавьсан малгайгаа авч д'Артаньяныг дагав.

Ард олны үймээн самуун жаал намдтал гэрээс гарахыг д'Артаньян хориглосон учир Рауль сонссон зүйлдээ бүр алмайрч хоцроод үлдэв.


Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook