Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore "Ноён" програмын гарын авлага

"Ноён" програмын гарын авлага

Published by Ж.НҮРЗЭД, 2016-08-10 04:21:38

Description: Ноён-санхүү нягтлан бодох бүртгэлийн програмын
гарын авлага /бүтэн/ 2016он

Keywords: Ноён програм

Search

Read the Text Version

“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаҮндсэн хөрөнгөХэрэглэгч та Үндсэн хөрөнгөтэй холбоотой тайлангаа Үндсэн хөрөнгө цэсний-дэд цэсрүү орон харах боломжтой. Дараах тайлан бэлтгэгдэн гарна. /Зураг-183/ Зураг 183Та эдгээр тайлангаас дурангийн товч даран өөрийн хүссэн нөхцлөөр тайлан харах, хэвлэх,хөрвүүлэн авах боломжтой.Жишээ нь: Наран гэх эд хариуцагчийн бүртгэлтэй хөрөнгийг харж тооллого хийхдээ Үндсэнхөрөнгийн тайлан цэсрүү орж -дуран товчлуурыг дарахад шүүлтийн нөхцөл гарч ирнэ./Зураг-184/ Зураг 184Эд хариуцагчаар гэх сонголтыг чагтлаж, ажилтан Наранг сонгож өгөөд үндсэн хөрөнгийндэлгэрэнгүй тайлан дээр 2 товших буюу -харах товчлуурыг дарж харна. /Зураг-185/Хэрэглэгч та -хэвлэх товчийг дарж тайлангаа хэвлэн авах, Зураг 185өөрийн хүссэн өргөтгөл рүү хөрвүүлэн авах боломжтой. -экспорт товчийг дарж Бүлэг 6: Тайлан цэс 101

“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага -дэд цэсрүү орж харахЦалинХэрэглэгч та цалинтай холбоотой тайлангаа Тайлан цэснийболомжтой ба дараах тайлангууд харагдана. /Зураг-165/Хэрэглэгч та Зураг 165 -дуран товчлуурыг дарахад шүүлтийн нөхцөл гарч ирнэ. /Зураг-166/ Зураг 166Хэлтэс тасаг ажилтнаар гэх хэсгийг чеклэн сонгосон хэлтэс тасаг буюу ажилтны цалингийнмэдээллийг тусад нь харах боломжтой. Мөн доорх шүүлтийн нөхцлийг ашиглан тайлангааөөрийн хүссэн хэлбэрээр харах болон хэвлэн авах боломжтой. /Зураг-167/ Зураг 167102 Бүлэг 6: Тайлан цэс

“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Тайлангийн загварын – Энэ хэсэгт тайлан харах хэлбэрийг тохируулна. a. -гэх хэсэгт жагсаалт болон карт гэсэн 2 сонголт хийнэ. Жагсаалт гэж сонговол цалин тавьж олгох хүснэгт гарах ба дараах байдлаар харагдана. /Зураг-168/ Зураг 168 Карт гэж сонговол ажилтан тус бүрээр цалингийн карт гарах ба дараах байдлаар харагдана. /Зураг-169/ Зураг 169 b. -энэ хэсэгт дэлгэрэнгүй болон товчоо гэх 2 сонголт хийнэ. Дэлгэрэнгүй гэсэн сонголтыг хийвэл ажилтан тус бүрээр буюу цалин тавьж олгох хүснэгт байдлаар гарна. Харин товчоо гэсэн сонголтыг хийвэл хэлтэс тасгийн нийт дүнгээр гарна. Дараах байдлаар харагдана. /Зураг-170/ Зураг 170 c. -энэ хэсэгт нийт дүнгээр болон сараар гэх 2 сонголтыг хийнэ. Энэ хэсэгт огноогоор гэсэн шүүлтийн нөхцлийг жилээр, улирлаар болон дурын хугацааны дундуур гэж сонгосон үед ашиглагдана. Жишээ нь: Гэрлээ гэх ажилтны сарын цалин 500’000 төгрөг бол нийт дүнгээр гэж сонгон 1-2 сарын цалингийн хүснэгтийг харъя: /Зураг-171/ Бүлэг 6: Тайлан цэс 103

“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Зураг 171 Харин сараар гэж сонговол дараах байдлаар харагдана. /Зураг-172/ Зураг-172 Энэ хэсэгт тайлан хэвлэх үсгийн фонт болон хэмжээг тохируулна. Энэ хэсэгт хэвлэх тохируулга болох цаасны хэмжээ, цаасны ирмэгийн хэмжээ зэргийг тохируулна.104 Бүлэг 6: Тайлан цэс

“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаХувьцааХэрэглэгч та хувьцаатай холбоотой дэлгэрэнгүй болон товчоо тайлангаа Тайлан цэсний -дэд цэсээр харах боломжтой ба дараах тайлан харагдана. /Зураг-196/ Зураг 196Та дээрх тайлангаас шүүлтийн нөхцлөө ашиглан өөрийн хүссэн хэлбэрээр тайлан хэвлэнавж болно.ЗардалХэрэглэгч та зардал болон зардлын төвтэй холбоотой дэлгэрэнгүй болон товчоо тайлангааТайлан цэсний -дэд цэсээр харах боломжтой ба дараах тайлан харагдана. /Зураг-197/ Зураг 197Та дээрх тайлангаас шүүлтийн нөхцлөө ашиглан өөрийн хүссэн хэлбэрээр тайлан хэвлэн авахболомжтой. Ингэснээр зардалдаа хяналт тавих, аль зардлыг бууруулах гэх мэт шинжилгээхийх боломжтой болох юм.БалансХэрэглэгч та Тайлан цэсний -дэд цэсрүү орж санхүүгийн үндсэн 4 тайлан мөн,Төрийн бус байгууллагын санхүүгийн тайланг хэвлэх, хөрвүүлэн авах боломжтой. Тайландараах байдлаар харагдана. /Зураг-198/ Бүлэг 6: Тайлан цэс 105

“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Зураг 198Та тайлангаа харахдаа зүүн доод талд байрлах -сонголтоос улирлаа сонгонхарах тайлан дээрээ 2 товших буюу -харах товчлуурыг дарна. Дээрх сонголтоос дурын гэххэсгийг сонгон өөрийн хүссэн огноогоор тайлан харах боломжтой.Танай байгууллага олон салбартай бол -дуран товчлуурыг дарж салбараа сонгоодтайлангаа харах боломжтой.Тодруулга тайлангуудБаланс, мөнгөн гүйлгээ, орлого үр дүнгийн тайлан бүгд нийт дүнгээр гардаг учир шалгахадтөвөгтэй байдаг. Иймээс тухайн тайланг бүрдүүлэгч данс тус бүрээр тайланг харах боломжийгтодруулга тайлан олгодог. Хэрэглэгч та тодруулга тайланг харахдаа тайлан цэсний -дэд цэсрүү орж дараах тайланг харах боломжтой. /Зураг-199/ Зураг 199Тодруулга тайлан сараар гарах ба улирлаар болон өөрийн хүссэн хугацаагаар тайлангхарахын тулд -дуран товчийг дарж сараа тохируулан харах болон өөрийн хүссэн өргөтгөлрүү хөрвүүлэн авах боломжтой.106 Бүлэг 6: Тайлан цэс

“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаТатварЭнэ цэсэнд татварын байгууллагад зориулагдсан дараах тайлангууд байна. /Зураг-200/ Зураг 200Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тайлан болон авто тээврийн албан татварын тайлангэх 2 тайлан маягт хэлбэрээр гардаг ба тайлангийн маягтаа бөглөн татварын байгууллагадтушаах боломжтой.Тодруулга тайлан нь санхүүгийн тайлангийн тодруулга болон нүүр хэсгээ хэвлэн авахзориулалттай цэс юм. Тайлангийн нүүр хэсгийн мэдээлэл нь тохиргоо буюу малгай цэснийСалбарын тохиргоонд бүртгэсэн мэдээллээс татагдана.Эдгээр татварын тайлангууд excel файл болон хөрвөн гардаг ба энэ файл нь My Documentдотор NOYON фолдерт хадгалагдана. Файл дараах байдлаар харагдана. /Зураг-201/ Зураг 201 Бүлэг 6: Тайлан цэс 107

“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаНийгмийн даатгалын тайланЭнэ цэсийг ашиглан нийгмийн даатгалтай холбоотой бүх тайлангаа авах ба дараах тайланхарагдана. /Зураг-202/ Зураг 202Эдгээр тайлангууд Excel файл болон хөрвөх ба нийгмийн даатгалын сайт руу татаж оруулахболомжтой. Тайланд нийгмийн даатгалын шимтгэлийн үлдэгдэл ба шимтгэл төлөлтавтоматаар татагдана. Excel файл болон хөрвөсөн тайлан My Document дотор NOYONфолдерт хадгалагдана. Дараах байдлаар харагдана./Зураг-203/ Зураг 203Балансын тохируулгаБалансын тохируулга дэд цэсээр програмын Балансын тайлангийн тохиргоог хийсэн байдагба хэрэглэгч та аливаа өөрчлөлт хөдөлгөөн оруулах шаардлагагүй юм.108 Бүлэг 6: Тайлан цэс

“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаБҮЛЭГ 7Шинжилгээ цэс Програм хэрэглэгч таны санхүүгийн мэдээ, тайланд холбогдох санхүүгийн шинжилгээавтоматаар хийх ба Шинжилгээ цэсээр орж бэлтгэгдсэн тайлан мэдээллээ харах боломжтой. Санхүүгийн тайланд шинжилгээ хийснээр тухайн компанийн өнгөрсөн болонөнөөгийн төлбөрийн чадвар, үйл ажиллагаа, хөрөнгө ашиглалтын байдал, өрийн түвшин,ашигт ажиллагааг мэдэхээс гадна тэрхүү хийсэн шинжилгээн дээрээ тулгуурлан санхүүгийнтөсөв, төлөвлөгөөг зохиож санхүүгийн аливаа оновчтой шийдвэрийг гаргахад тусална.Санхүүгийн шинжилгээХэрэглэгчийн таны санхүүгийн мэдээнд тулгуурлан дараах шинжилгээг хийнэ:1. Төлбөрийн чадварын харьцаа • Эргэлтийн харьцаа • Ажлын цэвэр капитал • Ажлын цэвэр капитал /Борлуулалтын хувиар/ • Бууруулж болох эргэлтийн хөрөнгийн хэмжээ • Төлбөр барагдуулах ойрын боломж2. Санхүүгийн тогтвортой байдал • Бие даалтын коэффицент • Нийт өрийн харьцаа3. Эргэцийн шинжилгээ • Авлагын эргэц • Бараа материалын эргэц • Нийт хөрөнгийн эргэц4. Хугарлын цэгийн шинжилгээ5. Ашигт ажиллагааны шинжилгээ • Ахиуц нийт ашиг • Үйл ажиллагааны ахиуц ашиг • Ахиуц цэвэр ашиг • Нийт хөрөнгийн өгөөж • Эзэмшигчийн өмчийн өгөөжЭдгээр шинжилгээний харах байдал нь ижил бөгөөд доорх байдлаар харагдана. /Зураг-204/ Бүлэг 6: Тайлан цэс 109

“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Зураг 204 Тухайн шинжилгээг хийхийн ач холбогдлыг оруулж өгсөн. Таны санхүүгийн мэдээнд тулгуурлан програм автоматаар шинжилгээг хийсэн байна. Энэ хэсэгт шинжилгээний үр дүнг тайлбарласан тул санхүүгийн аливаа шийдвэр гаргах, төсөв төлөвлөгөө зохиоход тань тусална.Аналитик шинжилгээАналитик шинжилгээ нь өөрийн хүссэн нөхцлөө оруулан загварчлан харах боломжийголгоно.Дансаар -дэд цэсрүү ороход дараах цонхЭнэ шинжилгээг хийхдээ Шинжилгээ цэснийнээгдэнэ: /Зураг-205/ Зураг 205Үндсэн болон харилцсан тал хэсэгт Дансны бүлгээр, дансаар, зардлын төвөөр гэх сонголтыгхийж -харах товчин дээр дарахад куб шинжилгээний тайлан дараах байдлаар харагдана./Зураг-206/110 Бүлэг 7: Шинжилгээ цэс

“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Зураг 206 Энэ хэсэгт байрлах үзүүлэлтээс сонгон тайлангаа өөрийн хүссэнээр загварчлах боломжтой. Мөр болон баганад байрлах үзүүлэлтийг дээд талын 1-гэсэн хэсэгт байрлах үзүүлэлтээс сонгон чирч авчиран тайлангаа бэлтгэнэ.3 Тайлан хэвлэх тохируулга болох цаасны байрлал, хэмжээ зэргийг тохируулна.ХарилцагчаарТуслах дэвтэр хөтлөгддөг авлага өглөгийн дансдын тайланг энэ хэсэгт өөрийн хүссэнхэлбэрээр загварчилж болно. Эхлээд үндсэн тал харьцсан талыг чеклэн тохируулгыг хийнэ.Мөн -дурангийн товч дарж огноогоо тохируулаад -харах товчин дээр дарахад кубтайлан гарна. /Зураг-207/ Зураг 207 Энэ хэсэгт байрлах үзүүлэлт тайланд ороогүй бөгөөд өөрийн хүссэн үзүүлэлтийг сонгон мөр багана хэсэгт хулганаараа чирч авчиран тайлангаа харах боломжтой. Мөр хэсэгт харагдах үзүүлэлтийг энэ хэсэгт авчирна. Багана хэсэгт харагдах үзүүлэлтийг энэ хэсэгт авчирна. Бүлэг 7: шинжилгээ цэс 111

“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаМатериалаарБараа материалын тайлангаа өөрийн хүссэнээр загварчлах боломжтой цэс юм. Эхлээдүндсэн тал харьцсан талыг чеклэн тохируулгыг хийнэ. Мөн -дурангийн товч даржогноогоо тохируулаад -харах товчин дээр дарахад куб тайлан гарна. /Зураг-208/ Зураг 208 Энэ хэсэгт байрлах үзүүлэлт тайланд ороогүй бөгөөд өөрийн хүссэн үзүүлэлтийг сонгон мөр багана хэсэгт хулганаараа чирч авчиран тайлангаа харах боломжтой. Мөр хэсэгт харагдах үзүүлэлтийг энэ хэсэгт авчирна. Багана хэсэгт харагдах үзүүлэлтийг энэ хэсэгт авчирна.График шинжилгээГрафик шинжилгээ хийснээр өөрийн хүссэн үзүүлэлтийг хооронд нь харьцуулан харахболомжийг олгоно.График тохируулгаЭнэ цэсэнд график тайлангийн үзүүлэлтүүдийг тохируулан хадгална. Борлуулалт болонөртгийн харьцаагаар график тайлангийн тохируулга хийе. Эхлээд Шинжилгээ цэсний -дэд цэсрүү ороход дараах цонх нээгдэнэ. /Зураг-209/ Зураг 209 -товчлуурыг дарахад дараах цонх нээгдэнэ. /Зураг-210/112 Бүлэг 7: Шинжилгээ цэс

“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага -хэсэгт тайлангийн нэрээ бичиж Зураг 210нэрээ үүсгэнэ. -товчлуурыг дарж тайлангийн -товчлуурыг дарахад дараах цонх нээгдэнэ. /Зураг-211/ Зураг 211 -хэсгээс график тайлангаа ямар хэлбэрээр харахаа тохируулна. График тайлан харах үзүүлэлтээ сонгоно. Төрлөө томъёо гэж сонгосон бол энэ хэсэгт томъёог тохируулж өгнө.Энэ маягаар график тайланд харах үзүүлэлтүүдээ тохируулна. Бүлэг 7: шинжилгээ цэс 113

“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаУдирдлагын мэдээлэлХэрэглэгч та энэ цэсийг ашиглан өөрийн байгууллагын санхүүгийн гол үзүүлэлтийг нэгцонхноос харах боломжтой. Жишээ нь касс болон харилцахад байгаа бэлэн мөнгө,татварын өр, борлуулалтын орлого гэх мэт зүйлсийг харна. Эдгээр мэдээллийг нэг цэсээрхарснаар удирдлагадаа тухайн цаг үеийн санхүүгийн мэдээллийг цаг алдалгүй танилцуулахболомжийг олгоно. Шинжилгээ цэсний Удирдлагын мэдээлэл дэд цэсрүү ороход дараахцонх нээгдэнэ. /Зураг-212/ Зураг 212Өөрийн харах үзүүлэлтийг чагтлахад тухайн сарын үлдэгдэл автоматаар татагдан гарна.Жишээ нь -хэсгийг чагтлахад дараах мэдээлэл харагдана. /Зураг-213/ Зураг 213114 Бүлэг 7: Шинжилгээ цэс

Удирдлагын тайлангууд “Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаХэрэглэгч та Шинжилгээ цэсний -дэд цэсрүү орж дараах тайланг харах боломжтой:/Зураг-214/ Зураг 214Хэрэглэгч та эдгээр шинжилгээгээр санхүүгийн тайлан, авлага өглөг, төсөв болонгүйцэтгэлийн тайланг харах боломжтой. Бүлэг 7: шинжилгээ цэс 115

“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага БҮЛЭГ 8 Үйлчилгээ цэсХөдөлмөр хөнгөвчлөх, мэдээллийн аюулгүй байдал, програмын жигд ажиллагаа зэрэгпрограмын зүгээс автоматаар шийдэгдэх үйлдлүүдийг энэ цэсэнд багцлан оруулж өгсөн.Ханшийн тэгшитгэлВалютын дансны тухайн сарын хаалтын ханшаар нь төгрөгийн үлдэгдэлтэй нь тааруулжзөрүүг ханшийн зөрүүний ашиг, алдагдалд тусгах журнал бичилтийг хийнэ. Ханшийнтэгшитгэл хийхдээ тухайн ханш тэгшитгэх сараа -хэсэгт тохируулан товчийгдарна. Хэрэв тэгшитгэх гүйлгээ байвал жагсаалтанд орж ирнэ. /Зураг-215/ Зураг 215 Ханшийн зөрүүний ашигтай бичилт Ханшийн зөрүүний алдагдалтай бичилтХэрвээ ямар нэг мөр жагсаалтанд шүүгдэж гарсан бол -гэх товч идэвхижнэ. Гүйлгээтовчийг дарснаар ашиг алдагдлын бичилт ерөнхий журналд холбогдож жагсаалтаас гүйлгээарилна. Ерөнхий журнал дээр дараах байдлаар харагдана: /Зураг-216/ Зураг 216 Ханшийн тэгшитгэл хийхийн өмнө тухайн валютаар хаалтын ханшийг татсан байх шаардлагатай. Валютын ханш татах тухай байгууллага цэсний валютын ханш хэсгээс харна уу?116 Бүлэг 8: Үйлчилгээ цэс

“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаТооцоо шилжүүлэхӨглөг/авлагын сөрөг үлдэгдэлтэй тооцоог эсрэг шинжтэй тооцооны дансанд шилжүүлэхүйлдлийг энэ хэсэгт хийнэ. Жишээ нь: Хэрэглэгч та НӨАТ-тэй ажил гүйлгээ хийхэд НӨАТ-ийн өглөг/авлага хоёр данстай харьцахгүй, зөвхөн НӨАТ-ийн өглөг дансанд гүйлгээбүртгэгдэх ба тайлант хугацааны эцэст НӨАТ-ийн авлагатай гарвал НӨАТ-ийн өглөг данссөрөг буюу ДТ үлдэгдэлтэй болно.Тооцоо шилжүүлэхдээ эхлээд -хэсэгт сараа тохируулан -товчлуурыг дарахаджагсаалтанд бичлэг шүүгдэж орж ирж байвал тухайн тооцооны данс нь сөрөг үлдэгдэлтэйбайна гэж ойлгоно. Дараах байдлаар харагдана. /Зураг-217/ Зураг 217 Харилцагчаар салдаг буюу туслах дэвтэр хөтөлдөг авлага өглөгийн дансны сөрөг үлдэгдэл энэ хэсэгт гарна. /Туслах дэвтрийн тухай ойлголтыг Байгууллага цэсний Дансны төлөвлөгөө хэсгээс харна уу?/ Туслах дэвтэр хөтөлдөггүй авлага өглөгийн дансдын сөрөг үлдэгдэл энэ хэсэгт гарна. Очих данс хэсэгт тухайн сөрөг үлдэгдэлтэй болсон дансны эсрэг шинжтэй дансдыгтохируулан -товчин дээр дарахад ерөнхий журналд гүйлгээ холбогдоно. Дараахбайдлаар харагдана. /Зураг-218/ Зураг 218Тооцоо шилжүүлэх цэсээр жагсаалтанд орж ирсэн бүх дансдыночих данс хэсгийг бөглөж өгсний дараа товчийг дарна.Элэгдэл бодуулахҮндсэн хөрөнгийн элэгдлийг сар бүр бодуулж үр дүнгийн хаалт хийнэ. Энэ цэс нь Үндсэнхөрөнгө цэсний Элэгдлийн бүртгэл цэстэй адил буюу хоёр өөр газар байрлаж буй нэг цэсюм. Иймээс дэлгэрэнгүйг Үндсэн хөрөнгө цэсний элэгдлийн бүртгэл дэд цэсээр харна уу? Бүлэг 8: Үйлчилгээ цэс 117

“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаҮр дүнгийн дансны хаалтТухайн сард орлого үр дүнгийн дансдаар гарсан гүйлгээг шүүж нэгдсэн дансанд хаахбичилтийг автоматаар хийж өгнө. Үр дүнгийн дансны хаалт хийхийн өмнө дараах зүйлийгзаавал хийсэн байна.• Ханшийн тэгшитгэл• Тооцоо шилжүүлэх цэсрүү орж сөрөг үлдэгдэлтэй тооцооны дансыг засах• Элэгдэл бодуулах• Зөрчилтэй бичлэгээ шалган арилгах• Алдаа залруулагч цэсээр орон програмд гарсан жижиг алдааг залруулсан байх• Бараа материалын өртгийн бодолтыг хийнэ. Ингэхдээ шалгах товчийг дарж дутуу бодогдсон сар байгаа эсэхийг шалгана.Үүний дараа Үйлчилгээ цэсний дэд цэсрүү ороход дараах цонх нээгдэнэ. /Зураг-219/ Зураг 219 Үр дүнгийн хаалт хийх сараа тохируулна. Үр дүнгийн хаалтыг сар бүр хийнэ. сонголтыг хийвэл орлого үр дүн ашигтай гарсан тохиолдолд Орлогын татварын зардал дансанд ОАТ-ын бичилтийг давхар хийж өгнө. Гэхдээ үйл ажиллагааны бус ашгын дансаар гүйлгээ гарсан тохиолдолд татварын бичилтээ та өөрөө хийвэл дээр. Учир нь татвар тооцохгүй ашгийн дүнг программ мэдрэх боломжгүй юм. Гүйлгээ товчийг дарснаар ерөнхий журнал дээр гүйлгээ автоматаар хийгдэнэ. Гүйлгээ товч дарсны дараа энэ хэсэг бүгд чеклэгдсэн байна. Хэрвээ чеклэгдээгүй тохиолдолд үр дүнгийн дансны хаалт хийхийн өмнө заавал хийх зүйлсийг шалгана.118 Бүлэг 8: Үйлчилгээ цэс

“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаЗагвар бичилтүүдЗагвар бичилт хийхийн гол зорилго нь таны байнгын хийгддэг гүйлгээ бөгөөд зөвхөн дүн ньөөрчлөгдөх гүйлгээг Загвар болгон хадгална. Ингэсэн тохиолдолд та байнгын давтамжтайхийгдэх гүйлгээнийхээ зөвхөн мөнгөн дүнг нь өөрчлөөд байна гэсэн үг юм.Жишээ нь: Шатахууны талоныг загварчилъя. Үүний тулд эхлээд ерөнхий журнал дээрбүртгэсэн тухайн гүйлгээн дээрээ курсороо байрлуулж байгаад баруун доод булан дахь -товчийг дарна. Ингэснээр Үйлчилгээ цэсэн доторх Загвар бичилтүүд дотор загварүүснэ. Дараах байдлаар харагдана. /Зураг-221/ Зураг 221Дараа нь 3 сарын 3-нд МТ Ойлоос 70000 төг-р шатахуун авсан бол Загвар бичилтүүд доторүүссэн шатахууны зардал дээрээ 2 товшин ороход дараах цонх нээгдэнэ. /Зураг-222/ Зураг 222Гүйлгээ үүсгэх огноо, гүйлгээний дүн болон харилцагч хэсгийн мэдээллийг бөглөнтовчийг дарахад ерөнхий журналд гүйлгээ холбогдоно. Бүлэг 8: Үйлчилгээ цэс 119

“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаАлдаа залруулагчГүйлгээ хийх үед гарсан өрөөсөн, сондгой мэдээллүүд баазад хог болон үлдээд тайланмэдээний дүнг зөрүүлэх явдал гардаг. Энэ тохиолдолд Алдаа залруулагчийг ашиглах бөгөөдөөрөө алдаа байгаа эсэхийг шүүж илрүүлж өгнө. Үйлчилгээ цэсний -дэд цэсрүүороход алдааны жагсаалтанд бичлэг байгаа тохиолдолд дараах байдлаар харагдана. /Зураг-223/ Зураг 223Энэхүү алдааг -товчийг дарснаар алдаа автоматаар залруулагдах болно. Та байнгаэнэ хэсгээр орж програмын баазад доголдол байгаа эсэхийг шалгаж байвал зүгээр. Загвар гүйлгээг үндсэн хөрөнгө, бараа материал, хувьцааны дансаар хийсэн гүйлгээнд ашиглаж болохыг анхаараарай!Зөрчилтэй бичлэгүүдАлдаа залруулагчтай төстэй гэхдээ энд хэрэглэгчийн буруутай үйлдлийн улмаас гарсанзөрчилтэй журнал бичилтүүдийг шүүж өгнө. Хэрэв жагсаалтанд бичлэг байвал та хоёртовшин орж засаж болох ба хэвлэн авж зөрчилтэй гүйлгээнүүдийг ерөнхий журналаасолж янзлах боломжтой. Жагсаалтанд гүйлгээ байгаа бол дараах байдлаар харагдана. /Зураг-224/ Зураг 224Түгээмэл гардаг алдааны төрөл нь:99 Дебит кредит дүн зөрүүтэй – энэ алдаа нь дебит кредит дүн өөр тохиолдолд гарна. Хэрвээ бараа материалын борлуулалт хийсэн баримт дебит кредит дүн зөрүүтэй гэж гараад хоёр товшин ороход адил байвал бараа материалын өртөг бодуулахад засагдана.99 Тооцооны дансаар харилцагч хөтлөгдөөгүй – Энэ алдаа нь туслах дэвтэр хөтлөгддөг авлага өглөгийн дансны харилцагчийг тохируулж өгөөгүй хадгалсан үед гарна.99 Валютын дансаар 1 дүнтэй ханш хөтлөгдсөн – Энэ алдаа нь валютын буюу доллар, юань гэм мэт гадаад валютын дансын ханшийг 1 гэж бүртгэсэн үед гарна. Хоёр товшин орж ханш хэсэгт тухайн үеийн ханшийг бүртгэнэ. Хадгалахад алдаа засагдана.99 Үр дүнгийн данс сөрөг үлдэгдэлтэй байна – Энэ алдаа нь орлогын данс дебит, зардлын данс кредит үлдэгдэлтэй байгааг илэрхийлнэ.99 Орлого зардлын данс шууд харьцсан – Энэ алдаа нь орлого болон зардлын данс хоорондоо харьцсан гүйлгээ бүртгэсэн үед гарна.Хэрэв та гүйлгээг олж янзалсан бол дараагийн удаа энэ цонхоор ороход бичлэг өөрөө алгаболсон байна.120 Бүлэг 8: Үйлчилгээ цэс

“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаБаримтын дугаарлалтБаримтуудаа энд тэндээс нь шивснээс болж баримтын дугаарлалт цэгцгүй болсон байдаг.Энэ үед та автомат дугаарлагчаар заагдсан сарын баримтыг дахин дугаарлаж цэгцлэжболно. Жишээ нь кассын баримтыг энд тэндээс шивсэн мөн бүртгэсэн гүйлгээ устгаснааскассын баримт цэгцгүй болсон нь Зураг-225 харагдаж байна. Зураг 225Баримтыг дахин дугаарлахдаа эхлээд -хэсэгт сараа тохируулж өгнө. Дараа ньҮйлчилгээ үндсэн цэсний -дэд цэсрүү ороход дараах цонх нээгдэнэ. /Зураг-226/ Зураг 226хэсгийг чагтлан -товчийг дарснаар баримтын дугаар цэгцлэгдэж дараахбайдлаар харагдана. /Зураг-227/ Зураг 227 Бүлэг 8: Үйлчилгээ цэс 121

“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаҮндсэн кодыг дугаарлахАжиллагсад, харилцагчид, бараа материал, үндсэн хөрөнгийн кодыг дахин цэгцлэждугаарлахад хэрэглэнэ. Та аль нэгийг нь шинээр бүртгэж байгаад гэнэт өөр бүлэгт орохбайсныг анзаарна. Мэдээж бүлэг солигдоход дагаад код солигдох хэрэгтэй болно. Тэгвэл таэнэ тохиолдолд кодыг бүлэг рүү нь шууд хулганаар чирж оруулж болох ба код дугаарлагчаардахин дугаарлахад л хангалттай. Код дугаарлахдаа Үйлчилгээ үндсэн цэсний-товчийг дарахад дараах хэсэг гарч ирнэ. /Зураг-228/Аль хэсгийн кодыг дахин дугаарлахыг чеклэн Зураг 228шинээр цэгцлэгдэнэ. -товчийг дарснаар бүртгэлийн дугаарПосын програмтай уялдаж ажилладаг байгууллагын хувьдбараа материалын код цэгцлэж болохгүй.Кодын нэгтгэлХэрэглэгчдэд түгээмэл тохиолддог бэрхшээл бол нэг барааг эсвэл нэг харилцагчийг 2, 3удаа бүртгэчихсэн байдаг явдал юм. Энэ тохиолдолд тухайн кодыг нэгтгэх шаардлагатайболно. Жишээ нь Таван богд гэх харилцагчийг санаандгүй 2 бүртгэн гүйлгээнд холбочихсонбол кодын нэгтгэл хийж засах хэрэг болно. Үүний тулд эхлээд Үйлчилгээ цэсний-дэд цэсрүү ороход дараах цонх нээгдэнэ. /Зураг-229/ Зураг 229122 Бүлэг 8: Үйлчилгээ цэс

“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаХарилцагч хэсгийг сонгон Байгаа код – хэсэгт устах барааны кодыг Болох код – хэсэгт үлдэх барааны кодыг оруулан-товчийг дарна. Ингэснээр харилцагчийн мэдээлэл нэгтгэгдэх ба устсан харилцагч дээрбүртгэсэн бүх гүйлгээ болох код хэсэгт оруулсан харилцагчруу автоматаар шилжигдэнэ.Байгаа код болон Болох код хэсэгт ижил кодтой бараатохируулж өгвөл тухайн бараа устана. Мөн бараа материалынкодыг нэгтгэсэн бол тухайн барааг ашиглаж эхэлсэн сараасөртгийн бодолт дахин хийгдэнэ гэдгийг анхаана уу?Бааз архивлахПрограм нь өөрийн мэдээллийн баазыг файл болгон хөрвүүлдэг бөгөөд үүссэн файлыг авжхадгалах хэрэгтэй. Та архивын файлыг байнга нөөцлөдөг бол ямар нэгэн байдлаар баазустсан тохиолдолд таны нөөцлөсөн файлаас яг нөөцлөх үед байсан байдлаар нь эргээдсэргээх боломжтой юм. Бааз архивлахдаа Үйлчилгээ цэсний -дэд цэсрүү ороходдоорх цонх нээгдэнэ. /Зураг-230/ Зураг 230Энэ хэсэгт архив үүсэх баазын байршил харагдах ба -товчийг дарахад баазархивлагдан хадгалагдана. Архивласан бааз маань дараах байдлаар харагдана. /Зураг-231/ Зураг 231Архивласан баазыг эргэн сэргээхдээ манай үйлчилгээний ажилтантай холбогдон хийлгэнэ. Хэрэглэгч та нэг өдөр олон удаа архивлалт хийсэн бол хамгийн сүүлд архивласан байдлаар хадгалагдана гэдгийг анхаарна уу? Бүлэг 8: Үйлчилгээ цэс 123

“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаЦалинг файлд хөрвүүлэхЦалинг файлд хөрвүүлэх гэдэг нь Цалин цэсний цалин дэд цэсний цалингийн бодолтыгфайл болгон хөрвүүлж байна гэсэн үг. Энэ нь ихэвчлэн олон баазтай байгууллагуудцалингийн бодолтоо дахин хийлгүйгээр тухайн бодолтоо файл болгон хөрвүүлээд,цалингийн бодолтоо татаж авахад ашиглагдана. Мөн цалингийн тооцоолол хийчихээдбодолтоо файл болгон авсан тохиолдолд эргээд цалингийн бодолт зөрсөн эсвэл устсан үедсэргээх боломжтой болно. Цалин хөрвүүлэхдээ эхлээд -хэсэгт сараа тохируулан өгнө.Дараа нь Үйлчилгээ цэсний -дэд цэсрүү ороход доорх цонх нээгдэнэ. /Зураг-232/ Зураг 232-хэсэгт цалин хөрвөж очих байршил харагдах ба та өөрийн хүссэнээр өөрчлөхболомжтой юм. Дараа нь - товчийг дарахад цалин файл болон хөрвөнбичиг гарснаар тухайн байршилд хадгалагдсан байна.Гүйлгээг файлд хөрвүүлэхГүйлгээг файлд хөрвүүлэх нь ерөнхий журналын гүйлгээг файл болгон хөрвүүлэнхадгална гэсэн үг. Гүйлгээг файлд хөрвүүлэхийн өмнө эхлээд баазаа архивласанбайх шаардлагатай. Дараа нь байгууллага цэсний Ерөнхий журнал дэд цэсрүү орж -хэсгийг тэмдэглэн авж гүйлгээг өөр баазруутатахдаа шалгаж үзэхэд ашиглана. Гүйлгээг хөрвүүлэхдээ эхлээд -хэсэг гүйлгээ татахсараа тохируулна. Дараа нь Үйлчилгээ цэсний - дэд цэсрүү ороход доорх цонхнээгдэнэ. /Зураг-233/ Зураг 233-хэсэгт гүйлгээ хөрвөж очих байршил харагдах ба та өөрийн хүссэнээрөөрчлөх боломжтой юм. Дараа нь -товчийг дарахад гүйлгээ файл болон хөрвөнбичиг гарахад тухайн сарын гүйлгээ сонгосон байршилд хадгалагдсан байна.124 Бүлэг 8: Үйлчилгээ цэс

“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаГүйлгээний архивПрограмд нэвтэрч орсон хэрэглэгчийн програмд хийсэн үйлдлийг харуулах зориулалттайцэс юм. Гүйлгээний архивыг харахдаа Үйлчилгээ цэсний - дэд цэсрүү ороходдараах цонх нээгдэнэ. /Зураг-234/ Зураг 234 Энэ хэсэгт тухайн гүйлгээг хийсэн огноо цаг минутаараа гарна. Энэ хэсэгт тухайн гүйлгээг бүртгэсэн хэрэглэгч харагдана. Хэрэглэгч бүрийн хийсэн үйлдэл нь гарна. Гүйлгээний архиваас устгах болон устгасан мэдээллийг сэргээх боломжгүй мэдээллийн шинж чанартай гэдгийг анхаарна уу?Цалинг сэргээхФайл болгон хадгалсан цалинг сэргээхэд энэ цэсийг ашиглана. Цалинг сэргээхдээ эхлээдҮйлчилгээ цэсний бааз архивлах дэд цэсрүү орж баазаа архивласан байх шаардлагатай.Дараа нь цалин татах сараа -хэсэгт тохируулан үйлчилгээ цэсний -дэдцэсрүү ороход дараах цонх нээгдэнэ. /Зураг-235/ Зураг 235 Энэ хэсэгт хуулах файлын байршлыг тохируулна. Хуулах файлын нэр дээрээ даран -товчийг дарснаар цалинг хуулж эхлэхба уншиж дуустал програмаас гарч болохгүй. - хэсэг болвол гүйлгээ хуулагдаж дууссаныг илэрхийлнэ.Энэ үйлдлийг анх удаа хийж байгаа бол манай үйлчилгээний ажилтантай холбогдонзөвлөгөө авах хэрэгтэй. Бүлэг 8: Үйлчилгээ цэс 125

“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаФайлаас гүйлгээ татахФайл болгон хадгалсан ерөнхий журналын гүйлгээг сэргээх үүрэгтэй цэс юм. Сэргээх үедбайсан бичлэгүүд бүгд устаж зөвхөн файлд хадгалагдсан гүйлгээг сэргээж өгнө. Файлаасгүйлгээ татахдаа эхлээд Үйлчилгээ цэсний бааз архивлах дэд цэсрүү орж баазаа архивлахшаардлагатай. Дараа нь гүйлгээ татах сараа -гэсэн хэсэгт тохируулан Үйлчилгээцэсний -гэсэн дэд цэсрүү ороход дараах цонх нээгдэнэ. /Зураг-236/ Зураг 236 Энэ хэсэгт хуулах файлын байршлыг тохируулна. Хуулах файлын нэр дээр дарж -товчийг дарснаар гүйлгээ хуулагдах ба уншиждуустал програмаас гарч болохгүй. -энэ хэсэгболвол гүйлгээ хуулагдаж дууссаныг илэрхийлнэ. Гүйлгээ хөрвүүлж буй хоёр бааз процетурын хувьд ижил байх шаардлагатай буюу хоёр өөр баазын хувьд гүйлгээ дутуу татагдах, баланс өөрчлөгдөх аюултай. Мөн та энэ үйлдлийг анх хийж байгаа бол манай үйлчилгээний ажилтантай холбогдон зөвлөгөө авах хэрэгтэй.126 Бүлэг 8: Үйлчилгээ цэс



(976) 9400-7184 Хаяг:(976) 9100-7184 Монгол улс(976) 7577-0707 Улаанбаатар хот(976) 7577-0708 Баянгол дүүрэг,[email protected] Энхтайваны өргөнwww.ritus.mn чөлөө, Гранд плаза,www.facebook.com/ritus.LLC цогцолбор 1405 тоот


Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook