Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore ПУНЦОГЦОГЧЭНЛИН ХИЙДИЙН ЦАХИМ СЭТГҮҮЛ

ПУНЦОГЦОГЧЭНЛИН ХИЙДИЙН ЦАХИМ СЭТГҮҮЛ

Published by Guset User, 2022-07-18 04:47:15

Description: ПУНЦОГЦОГЧЭНЛИН ХИЙДИЙН ЦАХИМ СЭТГҮҮЛ

Search

Read the Text Version

ӨЛГИЙ СУМЫН БАГУУДЫН ХАНДИВЫН УУЛЗАЛТ-ӨДӨРЛӨГ Өлгий суманд шинээр баригдаж буй Пунцогцогчэнлин хийдийн бүтээн байгуулалтын ажилд хандив цуглуулах өлгий сумын Өлгийн нуур, Чаргат багуудын уулзалт 2022 оны 6-р сарын 29-ны өдөр зохион байгуулагдлаа. Сондуулын гол өргөн ширэгт Өлгий суманд шинээр баригдаж буй Пунцогцогчэнлин хийдийн бүтээн байгуулалтын ажилд хандив цуглуулах өлгий сумын Чаргат, Хулст нуур багуудын уулзалт 2022 оны 6-р сарын 30-ны өдөр зохион байгуулагдлаа. Сондуулын гол өргөн ширэгт Тус өдөрлөгийн хүрээнд хийдийн барилгын ерөнхий гүйцэтгэгч “Капитал Блюм” ХХК-ийн хамт олон нутгийн тахилгат Хоо-Овоот уулын бэл дэх бурхан багшийн хөшөөт дурсгалыг буяны сэтгэлээр сэргээн засварлалаа. 86

ПУНЦОГЦОГЧЭНЛИН ХОТОЛ ЧУУЛГАНТ ДЭЭД НОМЫН ХИЙДИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮЙЛ ЯВЦААС

























87

Увс аймгийн Өлгий суманд Анхны Сүсэгтний холбоо байгуулахыг санаачлагч Пунцогцогчэнлин хийдийн үүсгэн байгуулагч Баатарын ЖАМБАЛ Бадарч дэлгэрэх замтай баясан оргилох заяатай Бахархалт Өлгийн хаяандаа байнгын сэтгэл уяатай Нүүдлийн олон шувуу нутаг руугаа өнгөрөхдөө Нүдний нулимс унагаж номын үгсээ ингэж шившлээ Зовлон арилгадаг нь бурхны ном юм Замыг заадаг нь багшийн сургааль юм Бэрхшээл байдаггүй бол амьдрал хаанаас тогтох вэ Зовлон байдаггүй бол жаргал хаанаас ирэх вэ Сэтгэл ариусаагүй бол буян хийгээд ч яах вэ Итгэл тодроогүй бол сургаал айлдаад ч яах вэ Бугийг дарж, бузрыг арилган буяныг дэлгэрүүлэх Бурхны шашин хүмүүжлийн өндөр нөлөөтэй, хөгжлийн арвин ундаргатай Залхуу хүнийг амьдруулах зам дэлхийд байхгүй Ажилсаг хүнийг алгуурлуулах арга хэнд ч байхгүй Завгүй бол таны амьдрал дээшилж байгаа нь тэр гэнэ Завтай байвал таны амьдрал доошилж байгаа нь тэр гэнэ Залхуу-хөдөлмөрч хоёрын дунд замбуулингийн амьдрал багтдаг гэнэ Нөхөж бүтээх залгамжлагчид, нэмж бичих үргэлжлэлүүд Нутгаа дэлгэрүүлэх ухаантай тэнхээтэй хүү охид олширчээ Сайн үйлс дэлгэрэх болтугай сайхан амьдрал цэцэглэх болтугай Өгөөж нинжин сэтгэл, үнэнч ариун амьдралаар Өлгий нутгийн өргөн олонд өлзий хутаг орших болтугай Сайн үйлс дэлгэрэх болтугай Сайхан амьдрал цэцэглэх болтугай Өгөөж нинжин сэтгэлээр Үнэнч ариун амьдралаар Өлгий нутгийн өргөн олонд Өлзий хутаг орших болтугай. 88


Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook