Гандантэгчилин хийд Мамба дацангийн Их гэсгүй Мягмарын Тэгшжаргал Өлгий сумын уугуул Овоолойн үр хүүхдүүд болон Д.Чинзориг нарын хамт Богд зонхов бурханыг хоёр шавь Жалцав живу, Хайдав живу бурхадын хамт 15 сая төгрөгөөр бүтээн заллаа. Хуралд оролцон мэдлэгээ арвижуулж ирсэн байна. Тэгшжаргал нь хийдийнхээ ажилдаа чармайлттай ажиллан Гандантэгчинлин хийдийн харьяа Бурхан Шашинтны Их сургуулийн төвд хэл судлалын ангид элсэн суралцаж 2008 онд баклаврын зэрэгтэй төгсөөд одоо Мамба дацандаа Их гэсгүй ламаар ажиллан Монголын ард түмэнд буяны үрийг тарьж байна. Дээрх хугацаанд Нацагийн Лхагвасүрэн, Даваажавын Самбуу тэргүүтэй лам нарт ном зааж өндөр боловсрол олгож яваагийн үр дүнд шавь Д.Самбуу нь Энэтхэг улсын Дарамсалаад Монголоосоо шалгаран 10 гаруй жил суралцан гэвш цол хүртээд байна. Энэ нь лам Тэгшжаргалын шавь нартай өндөр шаардлагатайгаар өв тэгш боловсрол олгож чаддагийн илрэл юм. Мягмарын Тэгшжаргал нь Өлгий сумын Гандантэгчилин хийдийн анхны гэцэлүүдийн нэг бөгөөд 2001 оныг хүртэл хийдийнхээ Ловон ламаар ажиллаж байгаад УБ хотын Гандан хийдэд ном сурахаар шилжиж Ганданы Да лам Хоовой ламд шавь орж ном заалгахын зэрэгцээ өөрийн мэдлэгээ дайчлан арвижуулж, хурал номын үйл ажиллагаанд манлайлан оролцож тэр жилийнхээ 11 сард хийдийнхээ бага гэсгүй, тамгын лам болон дэвшин ажилласан. Улмаар уг хийдийн ажилд идэвхийлэн үнэнч шударгаар ажиллаж 2002 онд уг хийдийнхээ Их гэсгүйд дэвшин ажиллахын зэрэгцээ тамгын ламын ажлаа давхар хийж өндөр нэр хүндийг олж ажилласан юм. Үндсэн суурь мэдлэг өөрийн ухааны чадамжаараа дэвшин дэвшсээр АНУ-д 6 сарын хугацаатай Буддистуудын чуулганд оролцож Олон улсын буддын лам нартай уулзаж хамтран
Сүсэгтний холбооны Б.Жамбал гуай, Өлгий сумын Пунцагцогчинлин хийдийн хамба лам З.Моломжамц, унзад лам Д.Эрдэнэбилэг, хурлын лам Ө.Банзрагч, Б.Батбаяр нар 70см өндөртэй шармал гуулин хийцтэй ЖАНСРАЙСАГ бурханыг 4,5 сая төгрөгөөр бүтээлгэн залав. Пунцагцогчинлин хийдийн лам нар Энэтхэг улс Дарамсалад : Зүүн гар талаас Д.Лхагсүрэн, Х.Тогмид, Д.Эрдэнэбилэг, З.Моломжамц
Өлгий сумын Сүсэгтний холбооны анхны дарга Р.Жаргал багшийн үр хүүхэд болон Р.Коля гуай үр хүүхдийн хамтаар 70см өндөртэй шармал гуулин хийцтэй Манзушир бурханыг 5,0 сая төгрөгөөр бүтээн заллаа. Риймэдийн Коля гуай 1943 онд Увс аймгийн Өлгий сумын Чаргат багийн Хаг гэдэг газар мэндэлсэн. 1959 онд Өлгий сум байгуулагдахад сумандаа хоёр гэрийг хана нийлүүлэн барьж гуанз, хоёр гэрийг зочид буудал болгон барьж Өлгий сумын анхны ахуй үйлчилгээг нээж байсан түүхтэй.1994 онд УБ хотод Өлгий сумын Нутгийн зөвлөийг анх байгуулсан Худалдаа нийтийн хоолны салбарт 48 жил ажиллан Төрийн дээд алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улан тугын одонгуудаар шагнагдсан азай буурай юм .
Доржийн Батхүү, Жаргалын Даваажав нар агсаны хань, үр хүүхдүүд ач зээ нарыг төлөөлөн Гаарамба лам Д.Самбуу нь Ганжуурын 108 боть сударыг Ариун бурханы орон Балба улсад бүтээлгэн Өлгий сумын Пунцагцогчинлин шинэ хийдэд залсан болно. Балдан барайвун Гоман дацангийн Гаарамба Д.Самбуу Дээрхийн гэгээн 14-р Далай багш хайрласан гэлон сахилын нэр нь Самдан чойнжор Даваажав овогтой Самбуу нь 1989онд Увс аймагийн Өлгий суманд 6 хүүхэдтэй айлын 5 дахь хүү болж төрсөн бөгөөд 1997– 2007онд тус сумын 10 жилийг дүүргэсэн. Мөн 2007-2008 онд МБШТ-Гандантэгчэнлин хийдийн Манба дацан болон Дашчойнпэл дацанд суралцаж байгаад 2008– 2022 онд БНЭУ дахь Буддын гүн ухааны Барайвун Гоман дацанд Чойрын таван ботио амжилттай дүүргэж байгаа болно. Энэ хугацаанд зарлигийн ханьцашгүй ачит багш Дээрхийн гэгээнтэн 14 -р Далай багш, Нууц тарни их дацан Балдан Жүд дацангийн хансүр Жадо ринбүчэ, Барайвун хийдийн ширээт хансүр Лувсан дамба тэргүүтэй 10 гаруй багш дээдсүүдээс дээдийн номын рашааныг гүн бишрэл, их шамдлаар хүртэж ирсэн. Даваажав овогтой Самбуу нь өөрөө суралцахаас гадна давхар лам нарт нэр орчуулга, Төвөд хэл, бичгийн дүрэм зүйн хичээл заадаг. Барайвун Гомон дацанд суралцах хугацаандаа 2013 онд Намдил равжинбааг анги дамбаар ,2018 онд Парчин равжинбааг анги дамбаар, 2020онд Ума равжинбааг анги дамбаар тус тус дүүргэсэн эрдэмт лам хүн юм.
Шинэ хийдийн дэргэд 3,5м өндөртэй Боржин чулуун Бодь болон Номын хүрдэн суваргуудыг дараах жандагууд бүтээн босгож дээдийн буян үйлдэв. Бодь суварга Бодь суварга 1930-аад оны үед Улаангомын Өвөг аав Овоолойн Цэнд, эмэг хүрээнд суух Гэлэн мяндагтай эх Баянзулын Мөнх нарынхаа Засаг ноёны 9 зурхайчийн нэг гэгээн дурсгалд зориулж хүү болох авга ахынхаа дэргэд Ц.Цэзнээ, охин Ц.Хорлоо, шавилан сууж номын гэцэл сахил Ц.Лхагвасүрэн нар хань ижил үр хүртэж байсан бидний аав хүүхдүүдийн хамтаар бүтээв. Нянгарын Даржаа нь нутаг усандаа нэр хүндтэй, ном эрдэмтэй гэцэл хүн байсан бөгөөд аавынхаа номын сахиусыг хүндэтгэж үр хүүхдүүд, ач зээ нар нь энэхүү Суваргыг бүтээв Номын хүрдэн суварга Номын хүрдэн суварга Тэнгэрийн оронд дэвшсэн Яргай овогтой Б.Лхамсүрэн, хайртай хүмүүсдээ зориулан Ж.Жачин, Л.Мэндсайхан шинэ Пунцагцогчинлин нарынхаа гэгээн дурсгалд хийдийн цогцолборыг бүтээх үйлсийг бие, хэл, сэтгэлээрээ зориулан бүтээв. дэмжин оролцож ивээн тэтгэж, Ум мани бадмэ хум хандив өргөл өргөж, оролцсон Үр хүүхдүүд, ахан дүүс, ач өргөн олныг төлөөлөн Ачит зээ нараас нь овогт Сосорбарамын Бат- Эрдэнэ ивээн тэтгэж бүтээв.
Суварга бүтээсэн жандагууд , дахиад 3 зураг тайлбартай орно Төрсөн нутгийнхаа шинэ хийдэд 3.6м өндөр Боржин чулуун бодь суварга бүтээлцсэн ах дүүсээ төлөөлж Овоолойн Цэндийн Хорлоо гуай, том хүү Ш.Энхтөр, бага хүү Ш.Энхбат, бэр Э.Цэрэнжаргал нарынхаа хамт “Боржин суварга” ХХК дээр Суварга бүтээх үйл явц, хийцтэй танилцсан юм.
Манай хийдэд 3 хос 4 иж бүрдэл нийт 12 Маанийн хүрдийг бүтээлгэн өгч буян үйлдсэн жандагууд Өлгий сумын уугуул жолооч Ёгнэнгийн Балжинням агсаны гэгээн дурсгалд зориулж хань Аюурзаны Бамаа, үр хүүхдүүд Б.Буяннэмэх, Б.Буяндэлгэр, Б.Баатарсүрэн, Б.Батзориг, Б.Батгэрэл, Б.Отгонжаргал нар 3 хос хүрдийг 2,5 сая төгрөгөөр бүтээлгэн хийдэд хандивлав. Өлгий сумын уугуул аав Их тугтан Арвижих овогтой Хорхой, ээж Егнэнгийн Бадам нарынхаа гэгээн дурсгалд зориулж үр хүүхдүүд Х.Норонпил, Х.Бямбаа, Х.Лхагваа, Х.Байгалмаа, Х.Наранхүү, Х.Батзаяа, Х.Баттуяа, Х.Батчимэг нар 3 хос хүрдийг 2,5 сая төгрөгөөр бүтээлгэн хийдэд хандивлив. Аав Тугтан овогт Авирын Дагдан, ээж Очирын Үрчээн нарынхаа гэгээн дурсгалд зориулж үр хүүхдүүд Д.Намсрай, Д.Цэрэнчимэд, Д.Нямжав, Д.Нэмэхжаргал, Д.Отгонжаргал, Д.Отгонбаяр, Д.Төгсжаргал, Д.Цасанжаргал нар 3 хос хүрдийг 2,5 сая төгрөгөөр бүтээлгэн хийдэд хандивлав. Энх-Хөдөлмөр нэгдлийн даргаар олон жил ажилласан аав Монтгорын Баянжаргал, ээж Шаравын Нямаа нарынхаа гэгээн дурсгалд зориулж үр хүүхдүүд Б.Сонихүү, Б.Буянаа, Б.Банзрагч, Б.Батсүх, Б.Бат-Орших, Б.Батхүү, Б.Отгонбаяр, Б.Буян-Орших нар 3 хос хүрдийг 2,5 сая төгрөгөөр бүтээлгэн хийдэд хандивлав.
Н.Норов багшийн гэр бүлээс хийдийн оройд залах Ганжир, Хорол, Хос бодь гөрөөснүүдийг бүтээлгэн хандивлаж дээдийн буян үйлдлээ. Шинэ хийдийн оройд гялалзаж буй алтан шаргал өнгөтэй Ганжир, Хорол, Хос бодь гөрөөсийг Өлгий сумын уугуул Нэрэнгийн Норов багш, эхнэр Сосорбарамын Цэцэгмаа үр хүүхдүүд болох Н.Батдэлгэр(хурандаа), Н.Батзориг(архитектор), Н.Батбаяр(бизнесмен), Н.Батбаатар(бизнесмен), Н.Батгалсан(эмч) нарын 5 хүү тэдгээрийн гэр бүл, ач нарынхаа хамтаар 5,8 сая төгрөгөөр бүтээлгэн өргөж буяны их үйлсийг бүтээв.
Балдоржийн Мягмардаваа эхнэр Бат-Эрдэнийн Уянга нар үр хүүхдийн хамт Боржин чулуун хос арслан, Бат-Эрдэнийн Лхагважавхлан гэр бүлийн хамтаар Боржин чулуун сангийн бойпорыг бүтээлгэн шинэ хийдэд өргөсөн юм.
Төслийн бүтээн байгуулалтын ажлын болон санхүүгийн ерөнхий тайлан Пунцагцогчинлин хийдийн цогцолборт 190 гаруй хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүд нийт 600,0 сая төгрөгийн хандив, дэмжлэг үзүүлсэнээр дараах бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөв. Үүнд: •Хийдийн барилга – 325,5 сая төгрөг •Бурхадууд – 66,5 сая төгрөг •Дөрвөн суварга – 48,0 сая төгрөг •Хийдийн хашаа – 65,0 сая төгрөг •Бусад ажлууд – 95,0 сая төгрөг Бүгд дүн - 600,0 сая төгрөг -Санхүүжилтын эх үүсвэр нь нутгийн уугуул суугуул иргэд, сүсэгтэн олон, аж ахуйн нэгж компаниудын сайн дураараа өргөсөн хандив, тусламж, ивээн тэтгэлэг байв. -Төсөл хэрэгжих эхэлсэн 2021.10.13 өдрөөс 2022.08.01-ний өдрийг хүртэлх хугацаанд Орхон аймаг дахь Өлгий сумын нутгийн зөвлөлийн ХААН банкны дансанд 150 иргэд, аж ахуйн нэгжээс нийт 260,0 сая төгрөгний хандив цугларсан. Бусад Бурхан, суварга, шашны бусад эд зүйлс, хашаа, сандал, арслан, бойпор, хүрд зэргийг иргэд, аж ахуйн нэгжүүд шууд өөрийн хөрөнгөөр худалдан авч хандивлах, ивээн тэтгэж барьж өгөх, бараа материал нийлүүлэх зэргээр оролцсон болно. -Хийдийн барилга - 12х12 хэмжээтэй, бетон арматуран хийц бүхий аяган болон шугаман суурьтай, 51 мм-ийн дулаалгатай тоосгон ханатай, шаталсан металл хийцтэй бүхий базальт дулаалгатай төмөр хавтан дээвэртэй, 380в-ийн цахилгаан хангамж бүхий гэрэлтүүлэг болон халаалтай, агааржуулалт, камержүүлэлт зэргийг иж бүрдэлээр 325,5 сая төгрөгт барьж байгуулав. -Хийдэд залсан бурхадууд – Нийт 66,5 сая төгрөгний өртөг бүхий 11 бурханыг бүтээлгэн шүншиглэж аравнайлан залсан -Суварганууд -Хийдийн хашаанд 3 масштабийн 3,6 метр өндөртэй 4 суваргыг 48,0 сая төгрөгт бүтээн босгов. - 96х61м харьцаатай, 314м урт, 2м өндөр төмөр хашааг 65 сая төгрөгт бүтээсэн -Бусад : Тохижилт, бетон зам талбай, бурхан шашины эд зүйлс, гүнгэрваа, жавдан гэх зэрэг бусад ажилд 95 сая төгрөгийг зарцуулав.Үүнд:: Боржин чулуун хос арслан(тус бүр нь 750кг жинтэй, 1,3м өндөртэй, 1500 кг жинтэй) – 6,0 сая ₮, Боржин чулуун сангийн бойпор(750кг жинтэй 1,6м өндөртэй) – 4,45 сая ₮, Боржин чулуун “ Хүйн холбоо хөшөө” (1600кг жинтэй, 1,6м өндөртэй), Хийдийн ганжир(1,2м өндөртэй), хорол, хос бодь гөрөөс- 5,8 сая төгрөг, 20ш сандал-4,0 сая₮, Гурван хос 4 иж бүрдэл 12ш хүрд –иж бүрдэл тус бүрийг нь 2,7 сая төгрөгөөр, гүнгэрваа, жавдан, 400м2 бетон зам талбай модны үрсэлгээ суулгац гэх зэрэгт зарцуулжээ.
Увс аймгийн Өлгий суманд “Пунцагцогчинлин” хийдийн цогцолбор төслийн ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн авсан тухай акт № 1 • 2022.07.10 Увс аймаг Өлгий сум Захиалагч талыг төлөөлж: Увс аймгийн Өлгий сумын ИТХ-ын дарга Ө.Банзрагч, Өлгий сумын Засаг дарга Ж.Очирбат, “Пунцагцогчинлин” хийдийн хамба лам З.Моломжамц, Өлгий сумын иргэдийг төлөөлөн ахмад настан Б.Жамбал, лам Д.Эрдэнэбилэг, Б.Батбаяр нар, Гүйцэтгэгч талыг төлөөлж: Төслийн ажлын хэсгийн ахлагч С.Бат-Эрдэнэ, төслийн ажлын хэсгийн орлогч Л.Давааням, Төслийн шашны хэсгийн ахлагч Х.Тогмид, архитектор Н.Батзориг, Барилгын ерөнхий гүйцэтгэгч Капитал блюм ХХК-ийн захирал Д.Мөнхтулга, УБ хот дэх Өлгий сумын НЗ-ийн дарга Ц.Дашцовоо нар Шинэ Пунцагцогчинлин хийдийн цогцолборт дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэнээ энэхүү актуудаар баталгаажуулан хүлээлгэн өгч авалцаж байна. Үүнд: 1. Төсөл хэрэгжих эхэлсэн 2021.10.13 өдрөөс 2022.07.10-ний өдрийг хүртэлх хугацаанд Орхон аймаг дахь Өлгий сумын нутгийн зөвлөлийн ХААН банкны дансанд 150 иргэд, аж ахуйн нэгжээс нийт 260,0 сая төгрөгний хандив цугларсан.(Дансны орлогын хуулга хавсаргав) 2. Бурхан, суварга, шашны эд зүйлс, хашаа, сандал зэргийг иргэд, аж ахуйн нэгжүүд шууд өөрийн хөрөнгөөр худалдан авч хандивлах, ивээн тэтгэж барьж өгөх, бараа материал нийлүүлэх зэргээр оролцсон болно. (Эд зүйлс хандивлагчдийн жагсаалтыг хавсаргав) 3. Энэхүү “Пунцагцогчинлин” хийдийн барилга барих, тохижилт хийх ажлыг нийт 600,0 сая төгрөгийн өртөгөөр барьж бүтээн хүлээлгэн өгч байна. Үүнд: 3.1 Хийдийн барилга - 12х12м үндсэн хэмжээтэй, 196м2 талбай бүхий, бетон арматуран хийц бүхий аяган болон шугаман суурьтай, 51 см-ийн дулаалгатай тоосгон ханатай, шаталсан металл хийцтэй бүхий базальт дулаалгатай төмөр хавтан дээвэртэй, 380в-ийн цахилгаан хангамж бүхий гэрэлтүүлэг болон халаалтай, агааржуулалт, камержүүлэлт зэргийг иж бүрдэлээр 325,5 сая төгрөгт барьж байгуулсаныг, . (Хавсралт №1-ээр дэлгэрэнгүй тайлбарлан бүртгэлийг хавсаргав) 3.2 Хийдэд нийт 66,5 сая төгрөгний өртөг бүхий 11ш бурханыг бүтээлгэн шүншиглэж аравнайлан залсаныг (Хавсралт №2-оор дэлгэрэнгүй тайлбартай бүртгэлийг хавсаргав) 3.3 Хийдийн хашаанд 3 масштабийн 3,6 метр өндөртэй 4 ш боржин чулуун суваргыг 48,0 сая төгрөгт бүтээн босгосоныг, . (Хавсралт №3-аар дэлгэрэнгүй тайлбартай бүртгэлийг хавсаргав) 3.3 Хийдэд 96х60м хэмжээтэй 314м урт, 2м өндөртэй 2 том, 4 жижиг хаалгатай төмөр хашааг 65,0 сая төгрөгт хийж гүйцэтгэсэнийг,
Увс аймгийн Өлгий суманд “Пунцагцогчинлин” хийдийн цогцолбор төслийн ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн авсан тухай акт № 1 (2-р хуудас) 3.4 Боржин чулуун хос арсланг(тус бүр нь 750кг жинтэй, 1,3м өндөртэй, 1500 кг жинтэй) – 6,0 сая ₮, -Боржин чулуун сангийн бойпорыг(750кг жинтэй 1,6м өндөртэй) – 4,45 сая ₮, -Боржин чулуун “ Хүйн холбоо хөшөөг” (1600кг жинтэй, 1,6м өндөртэй), Хийдийн ганжир(1,2м өндөртэй), хорол, хос бодь гөрөөсийг-(5,8 сая төгрөг), 3 хос 4 иж бүрдэл нийт 12ш хүрдийг(4х2,7 сая=10,8сая₮), гүнгэрваа, жавдан, бетон зам талбай зэрэг 95,0 сая төгрөгний бүтээсэн зэрэг ажлуудыг (Хавсралт №5-аар дэлгэрэнгүй тайлбартай бүртгэлийг хавсаргав) энэхүү актаар хүлээлгэн өгч хүлээн авч байна. 4.0 Дүгнэлт : Энэхүү хийдийн барилгын ажлыг 2022.05.01 өдөр эхэлж 2022.07.10-ны өдөр зураг төслийн дагуу, чанарын өндөр түвшинд дуусган хүлээлгэн өгч байгааг захиалагч тал хүлээн авч талууд энэхүү актанд гарын үсэг зурав. Талуудын гарын үсэг Захиалагч талыг төлөөлж: Гүйцэтгэгч талыг төлөөлж: Өлгий сумын ИТХ-ийн дарга Төслийн ажлын хэсгийн ахлагч __________________ Ө.Банзрагч _______________ С.Бат-Эрдэнэ Өлгий сумын Засаг дарга Төслийн дэд ахлагч ________________ Ж.Очирбат _______________ Л.Давааням Пунцагцогчинлин хийдийн хамба Ерөнхий архитектор _______________ З.Моломжамц _______________ Н.Батзориг Өлгий сумын иргэдийн төлөөлөл Шашны ажлын хэсгийн ахлагч _______________ Б.Жамбал _____________ Х.Тогмид Пунцагцогчинлин хийдийн лам Капитал блюм ХХК-ийн захирал _______________ Д.Эрдэнэбилэг _______________ Д.Мөнхтулга Пунцагцогчинлин хийдийн лам УБ хотын Өлгий сумын НЗ-ийн дарга _______________ Б.Батбаяр _______________ Ц.Дашцовоо
Төрсөн нутаг усаа хүндэтгэн залбирч явдаг. .Манай НЗ нь 2008 онд байгуулагдсан Өлгий сумынхаа харъяат Нутгийн зөвлөлийн болон тус суманд ажиллаж амьдарч байсан уугуул, суугуул иргэд, нарийн бичиг тэдний үр хүүхдийг эгнээндээ нэгтгэсэн, нийгэмд үйлчилдэг төрийн бус Д.Бямбаахүү байгууллага. 2021 оны байдлаар Эрдэнэт хотод Өлгий сумын уугуул суугуул 100 орчим иргэд ажиллан амьдарч байна. Нутгийн зөвлөлийн даргаар “Ораметалл” ХХК-ийн ерөнхий захирал С.Бат-Эрдэнэ, дэд даргаар Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Ээлт-Өлгий” ХХК-ийн захирал Л.Давааням, нарийн бичгийн даргаар “Бодь даатгал” компанийн Эрдэнэт салбарын захирал Доржийн Бямбаахүү нар ажиллаж байна. Нутгийн зөвлөлийн тэргүүлэгчээр ахмад настан Даржаагийн Бадам, Дорж дарга, Хорхойн Норонпил, Лхагвагийн Энхбаяр, Нямжавын Бямбацогт, Бадамын Минжинхүү, Аюушийн Амарсанаа нар ажилладаг.. Манай НЗ-ийн үйл ажиллагааны зорилго нь Эрдэнэт хотод оршин сууж байгаа сумынхаа иргэд, тэдний үр хүүхдийн бүртгэл судалгааг гаргах, улмаар тэднийг сум орон нутгаа хөгжүүлэх үйл ажиллагаанд татан оролцуулах, ахмад залуу үеийн холбоог бэхжүүлэх, Өлгий сумынхаа засаг захиргаа, ард иргэдтэй байнгын холбоотой байж, мэдээлэл солилцох, нутгаа хөгжүүлэх, тэнд амьдран сууж байгаа ард иргэдийн амьдрах нөхцлийг сайжруулах, ахуй амьдралыг дээшлүүлэх ажилд сэтгэл санаа, мэргэжил, боловсролын санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллахад оршдог.Эрдэнэтийн НЗ нь сум оронд нутагт тэмдэглэгддэг сумын болон сургууль албан газруудын түүхт ойн баярууд, хүүхэд залуучуудын болон уячдын уралдаан тэмцээн, амжилт бүтээл гарган сум орон нутгийнхаа нэр алдрыг мандуулж яваа алдартанууд, гавьяатууд, тамирчид, хүүхэд залуучуудыг шагнан урамшуулах, ивээн тэтгэх зэрэг ажлуудыг хийж ирсэнээрээ бахархадаг.Бид цагаан сараар Эрдэнэт хотод оршин суугаа нутгийн иргэдийн золголт-уулзалтыг жил бүр зохион байгуулж, залуучуудад ахмадаа хүндэтгэн, нутгаа дээдлэх үзэл сэтгэлгээг төлөвшүүлэхэд анхаарч байна. Бид жил бүр зуны зугаалга бэсрэг наадмыг зохион байгуулж нутгаа хөгжүүлэх, орон нутагтаа амьдран суугаа ард иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулах, тэнд суралцаж байгаа хүүхдүүдийн сурах боловсроход түлхэц үзүүлэх зорилгоор төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар зөвлөлдөн шинэ гишүүн залуу үеийнхэнтэйгээ танилцдаг уламжлалтай. Энэ 2022 онд Өлгий суманд маань баригдсан “Пунцагцогчинлин хийдийн цогцолбор” цэцэрлэгт хүрээлэн, сүм хийдийг барьж байгуулах ажлын хэсгийн ахлагчаар манай нутгийн зөвлөлийн дарга С.Бат-Эрдэнэ томилогдон санхүүжилт, ерөнхий зохион байгуулалтыг хариуцан ажилласан бол тус ажлын хэсгийн орлогчоор манай НЗ-ийн дэд дарга Л.Давааням мэдээлэл суртчилгаа болон барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр манлайлан ажиллаж бүтээн байгууллаа. Энэхүү төсөл бүтээн байгуулалтийн ажилд манай нутгийн зөвлөлийн гишүүд маш идэвхтэй дэмжин оролцож, Эрдэнэт хотод ажиллаж амьдардаг нийт 45 хувь хүн болон компаниуд хандив өргөсөн юм.
Лхагваагийн Давааням Эрдэнэтийн НЗ-ийн дэд дарга, Пунцагцогчинлин хийдийн төслийн ажлын хэсгийн орлогч, Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Өлгий сумын Уячдын холбооны тэргүүн, Ээлт-Өлгий ХХК-ийн захирал Төслийн ажлын хэсгийн орлогч Л.Давааням нь өөрийн аав ээж, ахан дүүс гэр бүл, найз нөхөд, худ ургуудийн хамтаар 20,0 орчим сая төгрөгийн хандивыг Пунцагцогчинлин хийдийн төсөлд хандивлан оруулж бие хэл чин сэтгэлээрээ дэмжин манлайлан ажилласан Өлгий нутгийн шилдэг залуу юм. Түүнчлэн Л.Давааням нь “ӨЛГИЙ СУМ” цахим хуудас ажиллуулан орон нутагтаа амьдран сууж байгаа уугуул иргэд болон Улаанбаатар, Эрдэнэт, Дархан болон бусад аймаг, хотуудад оршин сууж буй нутгийн иргэдийг төрсөн нутагтай нь холбож мэдээллээр хангах, тэднийг нэгтгэж төрөлх нутгийн хөгжил хөдөлгөөний төлөө элэг сэтгэлтэй болгох, өөр орон нутагт төрсөн хүмүүсийн үр хүүхдүүдэд эцэг, эхийнх нь уугуул нутаг-Өлгий сумыг танилцуулах, тэдэнд нутгаа гэсэн үзэл төлөвшүүлж, хөдөөний малчид, хөдөлмөрчдийн ажил үйлс амжилт бүтээл, сум орон нутгийн хөгжил, иргэдийн сайн сайхны төлөө оюун санаа, хүч чадал, хөрөнгө мөнгөө зориулж ажилласан хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжин сурталчлах, улс орон, нийслэл, аймгуудад болж байгаа сум орон нутагтай холбоотой үйл явдал, шинэ мэдээ мэдээллийг түгээх зэрэг чухал ач холбогдолтой ажлуудыг хийдэг нийгмийн идэвх оролцоо өндөртэй хүн. Уг цахим хуудсаар сум орон нутгийн үүсэл, хөгжил, засаг захиргааны болон төр, олон нийтийн байгууллагуудын түүх, үйл ажиллагаа, ард түмний гарвал угсаа, удам, ургийн хэлхээ холбооны холбогдолтой судалгаа, мэдээ, уран бүтээлч, судлаачдын бүтээлүүд, байгаль хамгаалал, цаг агаар, аялаж зугаалах газар нутгийн өвөрмөц тогтоцын тухай ч бас сурталчилж танилцуулдаг юм.
Орхон аймаг дахь Өлгий сумын нутгийн зөвлөлийн хандивын уулзалт 2022.05.28
Улаанбаатар хот дэх Өлгий сумын нутгийн зөвлөл Улаанбаатар хот дэх Өлгий сумын нутгийн зөвлөлийн дарга Ц.Дашцовоо
Өлгийчүүддээ ажлын амжилт, эрүүл энх сайн сайханыг хүсэн ерөөж Дарханы нутгийн зөвлөлөөс мэндчилгээ дэвшүүлж байна. Дархан уул аймаг дэх Өлгий сумын нутгийн Дарханы НЗ-ийн нарийн бичиг Х.Байгальмаа зөвлөлийн дарга Цэвээнжавын Ууганбаяр Эрдэнэтийн НЗ-ийн нарийн бичиг Д.Бямбаахүү нар (ДДЦС-ын санхүү эрхэлсэн орлогч захирал) Дархан уул аймаг дэх Өлгий сумын нутгийн зөвлөлийн хандивын уулзалт 2022.05.20
Улаангом дэх Өлгий сумын НЗ-ийг сумын 40 жилийн ойг тохиолдуулан 1999 онд байгуулжж АИТХ-ын дарга Ёндонгийн Басанг анхны даргар томилон ажиллуулж байжээ. 2011 онд НЗ-ийг өргөтгөн шинэчлэн зохион байгуулж Н.Намсрай даргаар нь сонгогдсоноос хойш өнөөг хүртэл ажиллаж байна. Нз-ийн нарийн бичгийн даргаа Т.Амарзаяа ажилладаг Улаангом дэх Өлгий сумын Н0-ийн дарга Н.Намсрай Улаангомын НЗ-ийн тэргүүлэгчээр Улаангом дэх Өлгий сумын нутгийн зөвлөлийн Ё.Басан, Ц.Лхагваа, Б.Жавзанлхам, хандивын уулзалт 2022.05.29 З.Цэрэнпил, П.Бүрэнжаргал, Төрөлх суманд маань шинэ Пунцогцогчэнлин хийд хэмээх Х.Лхагвасүрэн, Ж.Мөнхцэцэг, буяны цогцолбор баригдаж байгааг маш их талархан дэмжиж Ц.Батчулуун,, Д.Ганхуяг, Д.Элхбаяр, уул ус, лус савдагууд баясаж өвс ногоо элбэг, өвчин зовлонгүй С.Нүржин , М.Товхөн, Д.Баянжаргал д с мэндчилгээ дэвшүүлж байна. нар ажилладаг.
Бодолоо боловсруулж чадсан хүн Холын ухааныг олж нээсэн гэсэн үг Боломж бүхнээ ашиглаж гүйцэлдүүлсэн хүн Бүтээх замд орлоо гэсэн үг Ч.Дорж Ховд аймаг дэх Өлгий сумын нутгийн зөвлөлийн дарга Ч.Дорж Ховд аймаг дэх Өлгий сумын нутгийн зөвлөлийн уулзалт 2019он
Төгсгөл САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ САЙХАН АМЬДРАЛ ЦЭЦЭГЛЭХ БОЛТУГАЙ ӨГӨӨЖ НИНЖИН СЭТГЭЛЭЭР ҮНЭНЧ АРИУН АМЬДРАЛААР ӨЛГИЙ НУТГИЙН ӨРГӨН ОЛОНД ӨЛЗИЙ ХУТАГ ОРШИХ БОЛТУГАЙ Б.ЖАМБАЛ Сэтгүүлийн санаачлагч, зохиогч С.Бат-Эрдэнэ (Техникийн ухааны доктор, Зөвлөх инженер) Редактор Мягмаржавын Авирмэд (Хэл шинжлэлийн ухааны доктор) Зөвлөх Л.Давааням, Х.Тогмид
Search