Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore zassan heseg

zassan heseg

Published by Guset User, 2022-06-17 10:50:06

Description: zassan heseg

Search

Read the Text Version

ПУНЦОГЦОГЧЭНЛИН ХОТОЛ ЧУУЛГАНТ ДЭЭД НОМЫН ХИЙД ЦАХИМ СЭТГҮҮЛ 2022 он УВС ӨЛГИЙ СУМ

Нутаг хэзээ явах вэ гэж надаас битгий асуу л даа Нуурлаад хурчихсан нулимс асгарчих гээд хэцүү юм Нуугдаад бүгчихсэн гуниг задарчих гээд хэцүү юм Үүр шөнийн заагаар гүйгүүл адуу шиг л гэгэлзэх юм Үр ачаа орхиод нисэх нь холгүй л догдлох юм Хүний орчлонд төрсөн хүйн холбоотой нутаг гэж байдаг. Зургийг П. Баттогтох (Аймгийн заан Мянгаа агсны хүргэн)

Төрсөн нутаг усандаа хүндэтгэл үзүүлэн залбирч, түмэн олны хандиваар бүтээн босгов. Өмнөх үг Хандив өргөн бие, хэл, сэтгэлээрээ оролцсон нутгийнхаа уугуул суугуул бүх хүмүүст Хүн болгонд унасан газар, угаасан ус, төрж талархал илэрхийлье. Цогцолборын бүтээн өссөн хүйн холбоотой алтан нутаг гэж байдаг. байгуулалтад Өлгий сумын ИТХ болон ЗДТГ Бид нар төрсөн нутагтаа ирж, очин амин нутгаа маш идэвхтэй дэмжин зохион байгуулж эргэж тойрон, эрч хүч, эерэг сайхан энергийг авч оролцсонд төслийн багийн зүгээс талархаж байдаг билээ. Ийм ч учраас бид аав ээж, өвөг байна. Шинэ хийд маань ч гэсэн сүсэгтэн дээдсийг минь онголсон газар шороо, уул усандаа олондоо сэтгэлийн амар амгаланг түгээж, хүн болж төрснийхөө хувьд мөрөө үлдээж, түүхээ зовлонгоос гэтлүүлэн бясалгахад нь тусалж, үргэлжлүүлэн өөр өөрсдийн чин хүсэл, итгэл буяны үйлсээ улам сайн сайхан явуулна гэдэгт үнэмшил, сүсэг бишрэлээрээ төрсөн нутаг Увс маш их итгэж байна. Шинэ цэцэрлэгт хүрээлэн аймгийн Өлгий сумандаа Пунцогцогчэнлин шинэ маань жилээс жилд өргөжин тэлж, улам гоё хийдийн цогцолборыг барьж байгуулах төслийг болж, та бидний тарьж ургуулсан 500 гаруй мод, хэрэгжүүлсэн юм. Энэхүү сэтгүүлээр дамжуулан бут, сөөг маань өтгөн ойн төгөл мэт болж, шинэ хийд хэрхэн баригдсан талаар түүх болгон нутгийн настан буурлууд, залуучууд, хүүхэд түмэн олондоо толилуулахыг хичээв. Олны хүч багачуудын хуран цугладаг, цэнгэн баясдаг, оломгүй далай гэж үнэн юм, бас их сайхан юм. амарч зугаалдаг хамгийн очих дуртай газар нь Нутгаа гэсэн сайхан сэтгэлтээй олон түмнийхээ болох байх гэж бид итгэж байна. Та бидний хүчээр энэхүү ажлыг богино хугацаанд бүтээн хамтран бүтээсэн энэ сайхан буянтай үйлсийг байгуулж чадлаа. Энэ төсөлд оролцсон бүх алтан нутгийн минь уул ус, лус савдгууд, хүмүүс өөр өөрийн сэтгэл зүрхэндээ энэхүү нутгийн зон олон минь, тэнгэрийн оронд байгаа үйлсэд оролцсоноороо, энэ хийдэд хандив та бидний хайртай хүмүүс маань ч гэсэн харж өргөснөөрөө хүний хорвоод бага ч гэсэн утга байгаа, баясаж байгаа, баярлаж байгаа, бас учиртай зүйл хийлээ хэмээн сэтгэлийн ханамж талархаж байгаа гэдэгт сэтгэл зүрхнээсээ итгэж таашаалыг мэдэрч байгаа байх. Энэ л бидэнд байна. Та бүхэндээ эрүүл энх, саруул сайхныг хангалтай. хүсье. Буяны сайн үйлс бум түмээр арвижиж түмэн олон минь амар амгалан байх болтугай. “Пунцогцогчэнлин” хийдийн цогцолбор Төслийн удирдагч, Ерөнхий ивээн тэтгэгч С.Бат-Эрдэнэ (Ph.Doctor, Зөвлөх инженер) Ораметалл ХХК-ийн ерөнхий захирал Орхон аймаг дахь Өлгий сумын нутгийн зөвлөлийн дарга

Бид их түүхээ үргэлжлүүлж байна. 1990 оны цагаан морин жил баруун аймгуудаас хамгийн анх удаа манай Өлгий суманд Сүсэгтний Холбоо болон Пунцогцогчэнлин хийд байгуулагдаж байсан түүхтэй юм. Хэдийгээр 1990 онд нийгмийн шилжилт дөнгөж эхэлж байсан боловч тухайн үеийн Өлгий сумын ЗДТГазраас Зан үйлийн өргөө хэмээх сүм хэлбэртэй барилгыг хийдийн өмчлөлд шилжүүлэх, Энх Хөдөлмөр Нэгдлийн бүх гишүүдийн хурлаас Цэцэн уул хийцийн 25 Энэхүү ажлыг санаачилсан, ивээн тэмээгээр үнэлэгдэж ирсэн цоохор гэрийг 17,000 төгрөгөөр өгөх зэргээр сумынхаа тэтгэсэн, хандив өргөсөн, барьж ард иргэд, сүсэгтэн олны хүсэл байгуулсан, эрмэлзлийг хүндэтгэн дэмжин ажиллаж удирдан зохион байжээ. байгуулсан, бие- хэл - сэтгэлээрээ Шинэ үеийнхэн бид 30 гаруй жилийн дэмжин оролцсон бүх хүмүүст дараа энэхүү түүхийг үргэлжлүүлэн Өлгий сумын удирдлага болон ард Пунцогцогчэнлин хийдийг шинээр иргэдийн өмнөөс гүн талархаж сэргээн барих буяны үйлсэд нэгдэн байгаагаа илэрхийлье. нийлж, хамтран бүтээн байгуулсан нь Шинэ хийдэд сүншиглэн залсан өвөг дээдэс, ахмад үе, ард иргэд, сүсэгтэн бурхдууд, аравнайлан босгосон олныхоо талархлыг хүлээсэн, сум орон нутагтаа өнгө зүс нэмсэн сайхан бүтээн суваргануудыг хараад нутгийн минь байгуулалт боллоо. уул ус савдагууд баясаж түмэн олны минь сэтгэл тэнийж ажил үйлс нь бүтэмжтэй эрүүл энх саруул сайхан бүхэн дэлгэрэх болтугай!. Засаг дарга ж. Очирбат

Нутгийн минь уул ус, савдгууд баясаж талархаж байгаа байх. Сүсэгтэн олон, нутгийнхаа уугуул суугуул ард иргэдийн сэтгэлийн өргөн дэмжлэг хандиваар маш сайхан шинэ хийдтэй болсондоо нийт нутгийн олон түмэн, лам нарынхаа өмнөөс маш их талархаж байгаагаа илэрхийлэн Та бүхний юу санасан есөн хүсэл биелж, эрүүл энх, саруул тунгалаг явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!. Нутгийн уул ус, савдгууд баясаж байгаа байх. Өлгий сумын Пунцогцогчэнлин хийдийн хамба лам Загиржавын Моломжамц

Бадарч дэлгэрэх замтай Баясан оргилох заяатай Бахархалт Өлгийн хаяандаа Байнгын сэтгэл уяатай Нүүдлийн олон шувуу нутаг руугаа өнгөрөхдөө Нүдний нулимс унагаж номын үгсээ ингэж шившлээ Зовлон арилгадаг нь бурхны ном юм Замыг заадаг нь багшийн сургааль юм Бэрхшээл байдаггүй бол амьдрал хаанаас тогтох вэ Зовлон байдаггүй бол жаргал хаанаас ирэх вэ Увс аймгийн Өлгий суманд Сэтгэл ариусаагүй бол буян хийгээд ч яах вэ анхны Сүсэгтний Холбоо Итгэл тодроогүй бол сургаал айлдаад ч яах вэ байгуулахыг санаачлагч, Бугийг дарж, бузрыг арилган буяныг дэлгэрүүлэх Пунцогцогчинлин хийдийн Бурхны шашин хүмүүжлийн өндөр нөлөөтэй, хөгжлийн үүсгэн байгуулагч Баатарын арвин ундаргатай Жамбал Залхуу хүнийг амьдруулах зам дэлхийд байхгүй Ажилсаг хүнийг алгуурлуулах арга хэнд ч байхгүй Завгүй бол таны амьдрал дээшилж байгаа нь тэр гэнэ Завтай байвал таны амьдрал доошилж байгаа нь тэр гэнэ Залхуу-хөдөлмөрч хоёрын дунд замбуулингийн амьдрал багтдаг гэнэ Нөхөж бүтээх залгамжлагчид, нэмж бичих үргэлжлэлүүд Нутгаа дэлгэрүүлэх ухаантай тэнхээтэй хүү охид олширчээ Сайн үйлс дэлгэрэх болтугай, сайхан амьдрал цэцэглэх болтугай Өгөөж нинжин сэтгэл, үнэнч ариун амьдралаар Өлгий нутгийн өргөн олонд өлзий хутаг орших болтугай. Баатарын Жамбал

Пунцогцогчинлин хийдийн анх байгуулагдсан түүх Энэхүү түүхийг Б.Жамбал гуайн “Өргөжин дэлгэрэх Өлгий нутаг(I)” номноос авав. Анхны тахилга 1990 оноос өмнө шашны зан үйлийг нам төрөөс цаазлан хориглодог байсан. Гэхдээ хүчээр хориглосон бүхэн нууцаар, амь бөхтэй сэтгэл санаанд оршиж хүмүүс шашнаар цангаж мухар сүсэг нь ихдэх болсон үед буюу 1990 оны 2 сарын 9-ний өдрийн Энххөдөлмөр нэгдлийн бүх гишүүдийн хурал дээр Б.Жамбал миний бие “Хоо-Овоот”-ыг тахья гэдэг саналыг анх гаргахад далаад жил сонсогдоогүй шинэ үг малчдын чихэнд нэг л бууж өгөхгүй алмайрч ангайсан, айдастай ч юм шиг, баярлууштай ч юм шиг чимээгүй болцгоож байсан юм. Дээр үед Хоо-Овоотыг Улаангомын хүрээний лам нар хөдөөлөлтөөр ирэхдээ тахидаг, Намирын хүрээнийхэн заншил болгон жил бүр тахидаг байсан бөгөөд Увс аймгийн урд талын сумдын болон Ховд аймгийн Дөргөн, Мянгад сумын дөрвөдүүд бүгд оролцон онцлон тахидаг, садар бумба дарагдсан хонины хишигтэй ноён тахилга гэгддэг уламжлалтай байжээ. Хоо-Овоотыг тахих шинэ ажил нь сумын наадмаас дутуугүй том ажил болохоор байсан тул сумын дарга Ч.Пунцаг, нэгдлийн дарга Б.Цэвээн нарын удирдлагуудтайгаа хамтран удирдан зохион байгуулж, сумын төвийн сүсэгтнүүдийн хүчийг голчлон ашиглаж, зохион байгуулахад дэмжихгүй хүн нэг ч байгаагүй бөгөөд бидний ажил нэг ч төгрөг мөнгө шаардагдахгүйгээр явагдаж байлаа. Овоо тахилгад унших ном судрууд ч амархан олдсон бөгөөд Савдаг Дэвжидийн ном, Элдэв сангууд, Үхэр ууланд эш үзүүлсэн, Их үүлний судар, сэржмүүд өргөдөг байсаны дээр зүүн гар дөрвөдийн сан гэдэгт Хоо-Овоот багтдагийг олж бэлдлээ. Хэрэгсэлд шүншиглэсэн садар бумба, байгалийн гаралтай цэвэр арц, агь мэтийн хүн үлээгээгүй, химийн урвалд ороогүй зүйл зайгаар хэрэглэгдэхүүн болгон бэлдэж билээ. Нийтээр мөрдөх зарчмыг самбарчлан гаргаж сүсэгтнүүдийн замд байрлуулсан. Машин унааг уулын бэлд байрлуулах тэмдэг тэмдэглэлгээ хийж асар майхан, орон байр барилаа. Өлгийчүүд маань бүгдээрээ, байсан байсандаа залбирч, тахилгад нийтээрээ оролцсон юм. Манай Өлгийн сумын уран гартан Арвижихын Хорхойн удирдсан Б.Тулга, М.Баяраа, Б.Дамдинхүү, Ц.Лхагва-Очир, Р.Жаргал, П.Цэрэндорж, Ш.Сосорбарам нарын олон хүмүүс нийлэн хүрдтэй зулын том суурь, сангийн суурь, 4 махаранз бурхны зурмал бүтээл, хүрд, гуулиар сангийн бойпор, овоонд босгох хус, улиас мод, овоонд зул барих битүү зулын сав, ширээ сандал, ширдэг дэвсгэр зэрэг хэрэгцээт зүйлсийг хийж, бүрэн бэлдсэн билээ. Хоо-Овоотыг тахихын урьд өдөр буюу зуны эхэн сарын 25(1990 оны 6 сарын 18)-ны лусын буулттай өдөр Өмнөговь сумаас өвгөн лам Доржийн Равсал, Наранбулаг сумаас өвгөн лам Гөлөгийн Дэчин, Жоошийн Чойнзон нарын лам нар манай сумын төвд морилон ирцгээж, баясан зөвлөлдөж, баярлан хуучилж тахилгын бэлтгэлээ хийж хоноод өглөө нар битүү эртлэн овоон дээрээ очиход сүсэгтнүүдийн түрүүч нь мориор ирж байсан. Ийнхүү зуны эхэн сарын 25-ны овоо тахилга сүрлэг эхэлж, машин мотоциклтой олон түмэн зогсоолд тоймгүй олноор ирж, сүсэгтнүүд хурдан морьдоо хөтөлж, хүүхдүүдээ дагуулсаар багшран цугларч байв. Хүмүүсийн яриагаар 500-аад морь байх шиг байна хэмээн хэлэлцэгдэж байсан юм даг. Сум нэгдлийн захиргаа болон байгууллагууд зохион байгуулалттайгаар хүмүүсийг том ачааны машинаар ачиж, хүргэх үйлчилгээ үзүүлсэн. Сүсэгтнүүд ийм юм үзэж байгаагүй тул ихээр сүсэглэн залбирч, зохион байгуулалтад маш уриалгахан оролцож, бүхий л үйлдлийг хичээнгүйлэн гүйцэлдүүлж, хийморио сэргээж, хандивыг ч ихээр өргөж байлаа. үргэлжлэл

Малчид сүсгийнхээ дагуу сайн морио унаж, сайхан хувцсаа өмсөн, зулгаа өргөн сангаа тавьж, маш даруухнаар оролцож байв. Сүсэгтнүүд овоонд зөвхөн сүү, цагаан идээ, цэвэр арцтай ирэх зарчмаа баримталсан бөгөөд уулын орой дээр тамхи татахгүй, бие засахгүй, муу үг хэлэхгүй гэсэн зарчмаар овоогоо сэргээж, мөргөх үйлдлээр оролцохдоо архи огт авч ирэхгүй гэсэн зааварчлагыг ч даган сахиж, малгайгаа буулган эрхээ барьж, маань мэгзмээ уншин, мөргөн залбирч ган зудгүй, гачигдах зүйлгүй амгалан оршихыг хүсэн залбирч мөргөж байлаа. Гурван сумын гэлэнгүүд ингэж цугларч, ном унших завшаантай явдал урьд өмнө тохиолдож байгаагүй учраас тэд нар ихээхэн баясгалантай, тун эвсгээр үйл ажиллагаагаа явуулж, сүсэгтнүүдийн томоохон баяр тахилга ийнхүү эхэлсэн. Лам нар зөвлөлдөн цогчин хурлын уншлага уншаад нийтээрээ овоогоо засаж, модоо суурилуулж, эрдэнийн шүншигтэй саваа, цай хадгийн хамт байрлуулан овоогоо дээр үеийнх нь төрх байдалд оруулж Алтайн 13 сангийн 13 овоог дагалдуулан босгож, ойр орчмоо цэвэрлэх зэрэг ажлуудыг сүсэгтэн олон асар хурдан хугацаанд үйлдэж, овоо бүрт сүү өргөн, сан тавьсны дараагаар лам нар суудалдаа морилон, ариутгалын сан, 1000 бурхны аравнай өргөв. Лам нар маань бурхны шашны зарчимд амьтны амь хөнөөх, махан гүнцэг өргөх, малын яс эрхтэн түлэхийг цээрлэн, овоо тахих журамтайг сүсэгтнүүдэд анхааруулан, тайлбарлан ойлгуулсан бөгөөд бөө мөргөлийн ёслолд л хилэнцэт махан шүүс овоонд хэрэглэдэг байсныг Автай сайн хааны үеэс эхлэн хориглосоор ирсэн гэдгийг бид бас ойлгож авсан юм. Лам нар маань овоо бүрийг шүншиглэж, орой толгойг нь зуншиглаж, савдаг лусдыг баясгах, шажин майдрыг сэргээх номнууд голлон айлдаж, Рааш чарва, Намдагийн сан тэргүүтэй бүх сангуудыг уншиж, зүүн гар дөрвөдийн санг бүх лам нар давхардуулан айлдаж байв. Мөн Алтайн 13 сан, хийморийн сан, Дарь эх, Ширнэн, мал буяны номуудыг сүсэгтнүүдэд зориулж, дахин дахин айлдаж, дэвжлийн сэржмийг тусгайлсан сүүгээр чамбайлан өргөж байлаа. Мөн сүсэгтнүүдээс даатгасан ганц нэг номыг нийтэд зориулан айлдаж, сүсэгтнүүд маань ч би гэсэн үзлээр бус бид гэсэн сэтгэхүйгээр их л эвсэг оролцон 13 сандаа арц сангаа уугиулж, том овоогоо тойрон, хадгуудыг намируулан мөргөл үйлдэж лам нарын мандал өргөх ёслолд оролцож билээ. Сүсэгтнүүд лам нараас адис авч, хурдан морьдоо сангаар ариутган овоогоо тойруулж байсан бол бөхчүүд нь зодог шуудгаа өмсөн овоогоо тойрсон юм. Улмаар сүсэгтнүүд овоогоо морьтойгоо гурвантаа тойрч, хурайлаад уулын бэл рүү чиглэлээ. Лам нар маань ч номын үйлээ гүйцээж босоод, овоогоо тойрч мөргөн, сүү өргөөд Хоо-Овоотын бэлд засаж бэлдсэн асарт морилон цай зооглон, цагаан идээ хүртээд, нийтээрээ “Бурхны шашин” гэдэг дуугаа дуулцгаасан юм. Овооноосоо бууж наадмын талбайдаа хүрэлцэн ирж, Өвгөчүүл төв асарт морилон, олон төрлийн сангууд болон сүсэгтнүүдэд зориулсан номнууд айлдаж, наадмаа эхлүүлэн, бөхөө барилдуулж, морины уралдаан эхэлсэн дээ. Бөхчүүд тугийн оронд бэлдсэн зул хүрд тойрч байв. Тахилгын барилдаанд нутгийн хүү Монгол улсын арслан Одвойгийн Балжинням түрүүлэв. Их насны морины уралдаанд Өлгий сумын уяач Өнөрийн Санжаагийн цуут хурдан хар морь түрүүлсэн. Хоо- Овоотын тахилга нь Увс аймагтаа анхны овоон тахилга байсан ба улсын хэмжээнд ч үүнээс өмнө овоо тахисан сураг дуулдаагүй билээ. Гандуу байсны улмаас наадмын үеэр салхилж, үе үе хуй босож, үүл багатай наадам өндөрлөсний сүүлээр, орой тийшээ тэнгэрийн хаяанаас бага зэрэг үүл гарч, сүсэгтнүүд болон байгальд амьдрагч амьтан бүгд бороо орохыг их хүсэж байв. Шөнө дунд өнгөрөөд, зөөлөн хур орж шивэрсээр маргааш нь үд дунд дөхөж усархаг байдалд шилжин, газар ханатал бороо ороод гийлээ. Энэ хур нь Хоо-Овоотод ил газруудад хангалттай орж, ган тайлагдсаныг зуны эхэн сарын гунанд цөөн хүмүүс бэлтгэл болгон урьдчилан тахихад ороогүй хур бороо гэнэт ингэж нийтээр тахисны дараа орсон нь, олон хүмүүс баяссан үед тэнгэр хураа хайрладаг бололтой гэсэн дүгнэлтэд хүргэсэн юм. Үүнээс хойш ногоо сайхан гарч, мал сайхан таргалж, магнай тэнийсэн тэнгэр жил болж билээ.

4.2 Сүсэгтний холбоо байгуулагдсан болон дугантай болсон түүх Овооны тахилгын үеэр, нийтээр ярилцан сүсэгтний холбоо байгуулахаар шийдвэрлэж, зуны дунд сарын гунаны балжиннямтай өдөр Өлгий сумын сүсэгтний холбоо байгуулах анхны хурлаа хийхээр зарлачихсан байсан юм. Буурлаар эхэлдэг, буянтнаар бүрддэг, бурхнаа сэргээж, буянаа арвижуулдаг, сэтгэлээрээ нэгддэг сүсэгтний холбооны хурал маань зарласан ёсоороо зуны дунд сарын гунандаа сумынхаа улаан буланд хүрд зул байрлуулан, Очирын Жамба, Раашийн Жамцаа хоёр гэлэн маань дээд ширээнд залран сан номоо айлдсанаар сүсэгтний холбооны анхдугаар хурал эхэллээ. Хуралд эрэгтэй эмэгтэй гэлтгүй сүсэгтнүүд олноор оролцсон юм. Хуралд Д.Бэлэг, А.Хорхой, О.Жамба, Б.Баажав нарын олон сүсэгтнүүд үг хэлж, санал гаргаснаар Өлгий сумын сүсэгтний холбоог байгуулж, дарга, нягтлан бодох сонгохоор болоход намайг даргаар сонгох саналууд олон гарсан боловч, нягтлан бодох хийхэд тохирох хүн нь би байсан тул нягтлангаар сонгогдож холбооны даргаар Риймэдийн Жаргалыг сонголоо. Хоёр гэлэн маань өндөр настай болсон тул гэрээсээ чадлынхаа хэрээр удирдан тусална хэмээн өөрсдийн саналаа хэлж тус бүр хадаг торго барьж хандив өргөв. Гишүүд асуулт тавьж, хариулт авсны эцэст, сүсэгтний холбоог улсын бүртгэлд оруулахыг санал болголоо. Хуралд оролцогсод сүсэгтний холбоонд элсэж татвар өгөх, лам нарын номын хэрэгцээг хангах арга хэмжээ авахыг биднээс дахин дахин хүсэж ярьцгааж байв. Энэ хүсэлтийг биелүүлэх ганцхан арга нь шинээр сурлага сайтай хүүхдийг шавь оруулан ном сургах явдал гэдгийг тал талдаа сайн ойлголцлоо. Үүний дараагаар, УБ хотод Монголын сүсэгтний холбооны анхдугаар Их хурал болох урилга ирсэн тул уг хуралд төлөөлөгч сонгох асуудал яригдаж өвгөн лам нар маань, “бид явж чадахгүй тул залуу хүн явуулъя” гэснээр, Р. Жаргал бид хоёрыг төлөөлөгчөөр сонголоо. Сүсэгтнүүд холбоонд хандив өргөж, холбоонд элсэх хүсэлтүүд ч олноор ирж байсан. Хуралд сонгогдсон бид хоёрыг холбоогоо бүртгүүлж, тамга тэмдэгтэй болж ирэхийг санал болголоо. Бидний сүсэгтний холбооны ажлыг сумын удирдлагууд ихээхэн дэмжин оролцож, маргааш нь уулзалдахыг санал болгов. Хурлын үеэр нийт 68 хүн хандив өргөсөн байв. Маргааш нь сумын засаг даргын тамгын газар хуралдаж, сүсэгтний холбоонд Сумын төвд зан үйлийн өргөө хэмээх сүм хэлбэртэй баригдсан боловч, халаалтад холбогдоогүй учир ашиглагдахгүй байсан өргөөг өгөхөөр шийдвэрлэснээ мэдэгдсэнийг, Р.Жаргал бид хоёр юун түрүүн хоёр гэлэндээ дуулгахад, урьд өмнө баярлаж байгаагүйгээр баярласан сэтгэгдлээ сүсэгтнүүд, Өлгийчүүддээ инээмсэглэн ярьж байлаа. Өвгөчүүл, сүсэгтнүүд маань тэр дугуй хэлбэрийн өргөөг сүмийн хэлбэртэй болгон тохижуулахаар болж, тусалж эхэлсэн бөгөөд Энх Хөдөлмөр Нэгдлийн зөвлөлөөс гал тогооны хэрэглэл болон шаардлагатай зүйлүүд байвал үнэ тохиролцон манай холбоонд худалдахыг зөвшөөрч, харин үнэгүй авах хүсэлттэй зүйл байвал нэгдлийн бүх гишүүдийн хуралд оруулахыг санал болгох зэргээр сайхан дэмжиж байв. Ингэж Өлгий сумын сүсэгтний холбоо маань сүсэгтнүүдээ хүлээн авч, ажлаа явуулж байх байртай болж, ажил маш их бүтэмжтэй урагшилж эхэлсэн юм. Уул байр маань голдоо том дугуй оройтой, хоёр талдаа жижиг дугуй оройтой, орой дээрээ тус бүр шилэн хүрээтэй дугуй гэгээвчин давхартай байсныг сүмийн хэлбэрт оруулахаар болж, өвгөн Юнгэржээний Дорж дотор талыг лавир чимэг, дөрвөлжин ба дугуй хэлбэртэйгээр хийдийг хүрээ цагийн хэлбэрээр нь хийж байрлуулаад, гадна, дотно талд 4-н туг шүхэр эмэгтэйчүүдэд зааж оёулан, мод төмрөөр хийх зүйлийг нь сумын мужаан дархчууд нэмж хийн байрлууллаа. А.Хорхой, Б.Тулга, М.Баяраа тэргүүтэй мужаанууд их зүйл хийж байсны дотор А.Хорхой зааварчлан хоёр арслан хийж, хоёр дуганыхаа хоёр хаалганы дээр байрлуулж, оройнууд дээр нь гурван догон чимгийг төмрөөр хийж байрлуулав. А.Хорхой гуулин төмөр ширгээн гагнаж, таглаатай сангийн бойпор хийж дотор талд байрлуулав. Төмрөөр хийх зүйлд М.Баяраа оролцон, гагнуурыг хийж, цахилгааны монтажийг хариуцаж байв.

4.2 Сүсэгтний холбоо байгуулагдсан болон дугантай болсон түүх ( үргэлжлэл 2-р хуудас) Б.Тулга модоор хийх зүйлийг голчлон хийж байсан. Дуганыхаа дотор талын том өргөөг пансан даавуугаар доторлож, хойд өргөөг Жамба багшийн зөвлөсөнөөр, Лхам сахиусын өргөө болгон тохижуулж, хамба хилэнгээр доторлож, гурван өргөөндөө бурхны суурь, ширээ байрлуулан шар даавуу хулдаасаар чимэглэж, А.Хорхой, Б.Тулга тэргүүтэй мужаанууд зурмал бурхадуудад гуу хийж байрлуулан, цутгамал, шармал бурхдад гүнгэрваа хийж байрлууллаа. Энэ үед бурхан тахилын хэрэглэгдхүүнээс яаж олох нь мэдэгдэхгүй зүйлүүд их л олон байсан юм. Сүсэгтнүүд ч нутагт амьдарч байсан өвгөчүүдийн судар ном, хуучны хэрэглэж байсан бурхны хэрэглэлүүдээс авч ирж, хандивлаж байлаа. Сууж залбирах дугантай Сунаж мөргөх вандантай Цайгаа хувааж уух гэртэй Цагийн хурлаа хийх ламтай Цогчин хурлын уншлагатай Цоглог олон гэцэлтэй болов.

Шинэ цагийн шавь нарын эхлэл Тухайн Сүсэгтний холбооны анхны хурлаас, “Төвөд ном № Анхны шавь гэцэлүүдийн овог Тухайн үед сурах эрэгтэй хүүхэд байвал хүлээн авч, ном зааж сурдаг сургана.” гэж холбооноос олон нийтэд зарласан нэрс үеийн нас байсан байсны дагуу, Цагаан морин жилийнхээ намрын сүүл сарын 3-ны балжиннямтай өдөр, гучаад хүүхэд анги сургуулиас Алтанхүү тэргүүтэй багш нар зохион байгуулалттайгаар авч ирж, О.Жамба өвгөнд шавь 1 Жаргалын Нямжав 13 5 оруулж, надад хадаг барьж, гэцэл болон төвөд ном заалгахаар болж билээ. Эдгээр гэцлүүдэд Жамба 2 Загиржавын Моломжамц 15 7 өвгөнөөр эхлүүлэн, би дамжуулан дугандаа ирц бүртгэн хичээл зааж байлаа. Жамба, Жамцаа хоёр 3 Мягмарын Тэгшжаргал 17 8 өвгөн маань дүйцэн өдрүүдэд дуганд ирж, гэцлүүдтэй ажиллаж байв. Б.Тогтох үе үе ирж, хичээл 4 Хорлоогийн Тогмид 17 8 заалцаж байлаа. Өвлийн эхэн сарын 16-нд балжиннямтай өдөр, дахин арваад эрэгтэй хүүхэд 5 Баатарын Бямбасамбуу 16 8 гэцэл болохоор нэгдсэн журмаар сургуулиас эх эцэг нар нь хамт ирж, Жамба өвгөн бид нарт шавь орж 6 Даваажавын Эрдэнэбилэг 14 6 хадаг барин, нэмж гэцэл болж, ном заалгаж эхэлсэн. Хүйтрэх тусам, өвгөн багш Жамба маань дуганд ирж 7 Дүгэржавын Лхагвасүрэн 13 5 чадахаа больж, би дагнан хичээл зааж, явц үр дүнг нь тухай бүрд Жамба өвгөнд танилцуулж, сурлагаар 8 Сайханы Галсаннамжил 13 5 сайн гэцлүүд өвгөнд гэрээр нь очиж шалгуулж, зөвлөгөө авдаг байлаа. Тухайн жил Мягмарын 9 Охидойн Энхболд 13 5 Базарсад, гадуур бие даан ном сурч, үе үе ирж даалгавар авдаг байлаа. Сурлагаар хоцорч яваа 10 Тулгын Цэрэнням 15 8 хүүхдүүд оройн цагаар манай гэрт ирж давтлага хийж, хичээлээ нөхөн заалгадаг заншилтай байсан. 11 Баянзулын Адьяа 12 4 Дараа нь, Р.Жамцаа өвгөнд гэцлүүд бөөнөөрөө нэг өдөр шавь орсон юм. Харин сурлагаар сайн 12 Нацагдоржийн Бодьгэрэл 14 5 гэцлүүдийг хоёр өвгөн дагуулан, айлын номонд суулган, ихээр боловсронгуй болгож байлаа. Эхэн 13 Сономын Хүдэрбат 11 3 үедээ бага хүүхдүүд номоо цээжлэн, төвд үсэг зэрэгцүүлж сурахад хүндрэлтэй байсан боловч 14 Халтарын Агваандугар 13 5 сурлагаар сайн хүүхдүүд цоорхой тасарч, идэвхи нь арвижиж уншлагуудаа хурдан цээжилж байсан. Нийт 15 Тулгын Гомбо 13 5 гэцлүүд хэсэг хугацааны дараа зүгшрэн ном сурахад хүндрэлгүй болж ирсэн. Гэцлүүдийн дээлийг өвгөн 16 Даваагийн Насан 15 6 лам Ю.Дорж, малгай орхимжийг нь М.Анжил тэргүүтэй эмэгтэй уран оёдолчидтой хамтран оёж 17 Ачитын Рэнцэнсамбуу 14 6 өгч, бүх гэцлүүдийг жигдхэн лам хувцастай болгоход тусалсан. Хожим 1992 оны бичин жилийн зун 18 Пэрэнлэйн Отгон-Эрдэнэ 13 4 Өмнөговь сумаас Басанжавын Батдоржийг манай хийдэд аав нь авч ирж өгч шавь оруулж, ном 19 Сүрэнжавын Төрбат 13 5 заалгасан юм. 20 Чулууны Нямсүрэн 13 5 • Балдандоржийн 91 21 Рэгдэндагва 22 Сүрэнжавын Буянжаргал 10 2 Дашзэвэгийн 13 5 23 Бямбасүрэн 24 Балжиннямын Дагвасүрэн 13 5 25 Сүхийн Нямжав 91 26 Даваасамбуугийн 14 5 Эрдэнэцог 27 Шархүүгийн Лутсайхан 13 5 1 Ганжуурын Насанжаргал 15 7 2 Мишигийн Пунсанцогвоо 11 3 3 Дашнямын 15 7 Шийрэнсамбуу 17 8 13 3 4 Баатарын Даваахүү 12 3 5 Шоолойн Нямаа 6 Жаргалын Алтангэрэл 10 3 7 Даваасамбуугийн 15 7 Алтангэрэл 11 3 13 5 8 Басангийн Цэенойдов 9 Ганжуурын Цэнд-Аюуш 10 Нолсройн Балжинням

4.4 Анхны хийдтэй болсон тухай Хонин жилийн шинийн 8-наас эхлэх хурлын урьд өдөр УБ хотоос төв хийдийн унзад өвгөн лам Гомбо, холбооны тэргүүн, орчуулагч багш С.Баянцагаан, холбооны бариач Цэдээхүү нар ирснийг, сумын сүсэгтнүүд Улаанбуланд цуглан маш хүндэтгэлтэйгээр хүлээн авч, уулзалт зохион байгуулагдсан. Энэ өдөр Аймгийн захиргааны дарга Цэвээн, Улаангомын сүсэгтний холбооны тэргүүн Бямбадорж нар, Улаангомын хийдийн хамба Даржаа, өвгөн лам Замба нарыг өөрийн машинаараа залан ирэв. Өмнөговь сумаас хамба лам Доржийн Равсал, өвгөн лам Ийеэн Сугарав, Иргэлийн Ривсэл, Бат-Очирын Ийшээн, Наранбулаг сумаас өвгөн лам Гөлөгийн Дэчин, Жоошийн Чойнзон, Хотоны Бадарч, Баглаан Балчиг нар морилон, залран ирсэн. Тухайн шинийн 8-ны хуралд урилгаар ирсэн лам нартай, манай сумын Очирын Жамба, Раашийн Жамцаа, Баянбилигийн Тогтох нар өөрсдийн 40 гаруй гэцэлтэй хурал эхэлж билээ. Энэ хуралд зөвхөн өвгөн 15, бүгд 60 гаруй лам нар лам дээлээ өмсөн орхимжоо тохон сууж, хурлын дуганд маань ПУНЦОГЦОГЧИНЛИН ХИЙД гэдэг нэр хүртээж, тус хийдийн анхны хурал маш сүрлэг эхэлсэн. Өнгөрсөн 70-аад жилд ийм олон ламтай сүрлэг хурал мэдээж үзэгдэж байгаагүй тул, сүсэгтнүүдэд сүр нь нүдэнд тааламжтай, ном нь чихэнд чимэгтэй, сэтгэлд өмөгтэй шашны хурал хүнгэнэн үргэлжиллэлээ. Тус хуралд, Улаангомын уугуул иргэдийг Ёндоны Басан толгойлон ах дүү нартайгаа Цагаан Дарь эхийн бурхныг чамин тансагаар босгуулж, ирж, мөнгөн хандивыг хүн нэг бүрээр бичүүлэн өглөө. Хартолгой сумын уугуул иргэдийг Бандийн Зулзагаа тэргүүлэн сүмийн үүдэнд байрладаг хоёр бодь гөрөөсийг хоролынх нь хамт хийж ирж, дуганы үүдэнд байрлуулав. Хурлын үйл ажиллагаа хоёр өдөр явагдаж сүсэгтнүүдийн хүсэлт өгсөн номнууд ихэнх нь уншигдаж засал хийгдсэн байлаа. Ингэж Увс аймгийн Өлгий сумын “Пунцогцогчинлин хийд” аймагтаа анхдагч үйл ажиллагаа эхэлсэн хурал номын дуган болсон юм аа. Хаврын дунд сарын 8-нд Бөхөн Шарын Луугийн оройг тахилгатай болгож, шүтээн болгон хамгаалах зарлал гаргасныг хөдөлмөрчид, сүсэгтнүүд орон нутгаа хамгаалах онцлогтой энэ үйлсийг дуу нэгтэй дэмжин бэлтгэж, хамжин оролцож, Р.Жамцаа өвгөн бумба байрлуулан, газраа аргадаж овоо босгуулан сүсэгтнүүд олноор тахиж, эндээсээ хаврын дунд сарын 15-нд дахин тахиж, дархлах шийдвэр гаргаснаа ёсоор нь үйлдэн сүсэгтэн олон тахилгад чармайн бэлтгэж ёс төртэйгээр оролцон их ёсны тахилга үйлдэн дархалсан юм. Зуны эхэн сарын 20-нд Гандан хийдийн хамба байсан Хархүүгийн Гаадан гуайг залж авч ирэн, Хар-Ус нуурыг шинээр овоо босгон, шүншиглэн тахиж, сүсэгтнүүд Гаадан хамбадаа өргөнөөр залбирч, нуурандаа сүсэглэн мөргөснөөр, буяны хур буусны зэрэгцээ хурмастын хур хуйлран орж, ган тайлагдаж, зун тайван үргэлжилж, хүмүүсийн сүсгийн үзэл бодол тэгширсэн билээ. Гаадан хамба манай хийдэд 500 төгрөгийн хандив өргөж, том аравнай өргөн даатгал хийж, Шавдангийн ном айлдаж, газрын сан тавьж, лам нарт сургааль айлдан, адис хүртээгээд, гэцлүүд бидэнд цогчин хурлын уншлага уншиж ван өглөө. Энэтхэг, Төвөдөд эрдэм номоороо шалгаран хэлний эрхэт цолыг Монголоос хүртсэн лам Гаадан хамба маань, Хар-Усны баруун хөвөөнд энэ явалтаараа сан тавьж, сайн үйлсийг тэнд хийж байх арвин даатгал оршоосон юм. Мөн зуны эхэн сарын 30-нд, сүсэгтний холбооны тэргүүн С.Баянцагаан гуай шашинтны намын дарга, Баярсүрэнгийн хамтаар ирж, хийдийн хуралд оролцож, цаашдын ажилд зөвлөгөө өгч, сүсэгтнүүд өргөнөөр лам нарт мөргөн, адис хүртсэн. Бид хийд байгуулах үйл ажиллагаа явуулж байгаа боловч, тамга дутуу байсан тул Энх Хөдөлмөр Нэгдлийн дарга Баатарын Цэвээн гуай Увс аймгийн захиргааны болон Цагдаагийн газрын зөвшөөрөл бичиг баримтыг бүрдүүлэн, УБ хот орж, зохих хууль ёсны дагуу Пунцогцогчэнлин хийдийн тамгыг хийлгэж ирснээр, улсад албан ёсны бүртгэлтэй хийд болж, албажсан билээ. Тухайн үед зуны эхэн сарын 30-ны хурлаар, хийдийн тамгыг Жамба өвгөн өөрийн биеэр хүлээн аваад, надад албан ёсоор гардуулах ёслол үйлдсэн болно. Ингэснээр сүсэгтний холбооны үйл ажиллагаа багасаж, Пунцогцогчэнлин хийд бие даан үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой болж байсан юм.

Пунцогцогчэнлин хийд 1990-2021

5. Пунцогцогчэнлин шинэ хийдийг бүтээх болсон тухай 2021 оны 8 сард миний бие хүүгийнхээ хамтаар Өлгий нутагтаа ирж, сумынхаа хийдээр орж, ерөөл, ном уншуулж явахад, хийдийн хамба З.Моломжамц, унзад лам Д.Эрдэнэбилэг, хурлын лам Ө.Банзрагч нар хийдийнхээ үүх түүхийг танилцуулан Өлгий нутгаас гаралтай лам нар шинэ хийд барих тухай 2-3 жил ярилцаж байгаа боловч тодорхой шийдэлд хүрч чадахгүй байгаа тухай анх танилцуулж билээ. Сүсэгтний холбооны Б.Жамбал гуайн бичсэн “Өргөжин дэлгэрэх Өлгий нутаг” номыг ч сайтар уншив. Ингэж л би ахмад үеийнхнийхээ, аав ээжийнхээ оролцон бүтээж явсан хуучин хийдийг сэргээх, үргэлжлүүлэх, бурхны оронд дэвшсэн өөрийн хайрт хань Д.Туяажаргалынхаа, “Өлгий нутагтаа нэг сайхан цэцэрлэгт хүрээлэн байгуулах юм сан” гэж мөрөөдөн ярьдаг байсан зэргийг санан дурсаж, сумандаа шинэ хийд барьж байгуулах ажлын хэсгийг зохион байгуулан удирдах ажлыг өөртөө авсан юм. Эвлэвэл бүтдэг л юм байна. Нэгдвэл бүр ч хүчтэй юм байна гэдгийг бид бүгдээрээ харлаа. Хүн болж төрсөний хувьд, үр хүүхэдтэй болж үр удмаа залгуулах, ном бичиж, түүх үлдээх, байшин барилга барьж бүтээх, мод бут тарьж байгаль дэлхийгээ хайрлах, бусдад туслаж байх гэсэн наад захын буяны ажлыг хийж байх ёстой гэсэн энэ үүргээ л биелүүлцгээж, өргөн олон сайхан дэмжин оролцлоо. Энэ төслийг эхнээс нь дуустал надтай цуг нэг баг болж, манлайлан дэмжиж ажилласан ажлын хэсгийн бүх хүмүүст, тэдгээрийн дотроос Л.Давааням, Х.Тогмид, архитектор Н.Батзориг, Ж.Очирбат, Ө.Банзрагч, З.Моломжамц, Д.Лхагвасүрэн, М.Базарсад, Б.Бямбасамбуу, М.Тэгшжаргал, Д.Мөнхтулга, Б.Бат- Орших, Ц.Дашцовоо, Д.Отгонбаяр, Б.Мягмардаваа нарын олон олон хүмүүст гүн талархаж байна. Надад итгэж, дэмжиж, хандиваа өргөсөн түмэн олонд болон үр хүүхэд, ахан дүүс, найз нөхөд, түншүүд, компанийхаа ажилчдадаа маш их баярлалаа. Би төрсөн нутаг усандаа хүндэтгэл үзүүлэн залбирч, түүх бүтээлцэхэд оролцсондоо туйлын баяртай байна. Сүсэгтний холбоог анх санаачлагч Б.Жамбал гуайн “НУТГАА ДЭЛГЭРҮҮЛБЭЛ УХААНТАЙ, ТЭНХЭЭТЭЙ ХҮҮ, ОХИД ОЛШИРНО” гэсэн сайхан ерөөл биелж бидний дараа дараагийн үеийнхэн улам ухаантай, тэнхээтэй байж нутаг усандаа улам ихийг хийж бүтээн, түүхийг үргэлжлүүлэх болтугай. Төслийн ажлын хэсгийн ахлагч С.Бат-Эрдэнэ

Доржийн Батхүү, Жаргалын Даваажав нар агсаны хань, үр хүүхдүүд, ач зээ нарыг төлөөлөн Гаарамба лам Д.Самбуу нь Ганжуурын 108 боть судрыг Ариун бурхны орон Балба улсад бүтээлгэн Өлгий сумын Пунцогцогчинлин шинэ хийдэд залсан болно. Балдан барайвун Гоман дацангийн Гаарамба Д.Самбуу Дээрхийн гэгээн 14-р Далай багш хайрласан гэлон сахилын нэр нь Самдан чойнжор Даваажав овогтой Самбуу нь 1989онд Увс аймагийн Өлгий суманд 6 хүүхэдтэй айлын 5 дахь хүү болж төрсөн бөгөөд 1997– 2007онд тус сумын 10 жилийг дүүргэсэн. Мөн 2007-2008 онд МБШТ- Гандантэгчэнлин хийдийн Манба дацан болон Дашчойнпэл дацанд суралцаж байгаад 2008– 2022 онд БНЭУ дахь Буддын гүн ухааны Барайвун Гоман дацанд Чойрын таван ботио амжилттай дүүргэж байгаа болно. Энэ хугацаанд зарлигийн ханьцашгүй ачит багш Дээрхийн гэгээнтэн 14 -р Далай багш, Нууц тарни, их дацан Балдан Жүд дацангийн хансүр Жадо ринбүчэ, Барайвун хийдийн ширээт хансүр Лувсан дамба тэргүүтэй 10 гаруй багш дээдсүүдээс дээдийн номын рашааныг гүн бишрэл, их шамдлаар хүртэж ирсэн. Даваажав овогтой Самбуу нь өөрөө суралцахаас гадна давхар лам нарт нэр орчуулга, Төвөд хэл, бичгийн дүрэм зүйн хичээл заадаг. Барайвун Гомон дацанд суралцах хугацаандаа 2013 онд Намдил равжинбааг анги дамбаар ,2018 онд Парчин равжинбааг анги дамбаар, 2020онд Ума равжинбааг анги дамбаар тус тус дүүргэсэн эрдэмт лам хүн юм.

Н.Норов багшийн гэр бүлээс хийдийн оройд залах Ганжир, Хорол, Хос бодь гөрөөснүүдийг бүтээлгэн хандивлаж дээдийн буян үйлдлээ. Шинэ хийдийн оройд гялалзаж буй алтан шаргал өнгөтэй Ганжир, Хорол, Хос бодь гөрөөсийг Өлгий сумын уугуул Нэрэнгийн Норов багш, эхнэр Сосорбарамын Цэцэгмаа үр хүүхдүүд болох Н.Батдэлгэр(хурандаа), Н.Батзориг(архитектор), Н.Батбаяр(бизнесмен), Н.Батбаатар(бизнесмен), Н.Батгалсан(эмч) нарын 5 хүү, тэдгээрийн гэр бүл, ач нарынхаа хамтаар 5,8 сая төгрөгөөр бүтээлгэн өргөж, буяны их үйлсийг бүтээв.

Балдоржийн Мягмардаваа, эхнэр Бат-Эрдэнийн Уянга нар үр хүүхдийн хамт Боржин чулуун хос арслан, Бат-Эрдэнийн Лхагважавхлан, гэр бүлийн хамтаар Боржин чулуун сангийн бойпорыг бүтээлгэн шинэ хийдэд өргөсөн юм.

Төрсөн нутаг усаа хүндэтгэн залбирч явдаг. Манай НЗ нь 2008 онд байгуулагдсан, Өлгий Нутгийн сумынхаа харъяат болон тус суманд ажиллаж амьдарч зөвлөлийн байсан уугуул, суугуул иргэд, тэдний үр хүүхдийг нарийн бичиг эгнээндээ нэгтгэсэн, нийгэмд үйлчилдэг төрийн бус Д.Бямбаахүү байгууллага. 2021 оны байдлаар Эрдэнэт хотод Өлгий сумын уугуул, суугуул 100 орчим иргэд ажиллан амьдарч байна. Нутгийн зөвлөлийн даргаар “Ораметалл” ХХК-ийн ерөнхий захирал С.Бат-Эрдэнэ, дэд даргаар Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Ээлт- Өлгий” ХХК-ийн захирал Л.Давааням, нарийн бичгийн даргаар “Бодь даатгал” компанийн Эрдэнэт салбарын захирал Доржийн Бямбаахүү нар ажиллаж байна. Нутгийн зөвлөлийн тэргүүлэгчээр ахмад настан Даржаагийн Бадам, Дорж дарга, Хорхойн Норонпил, Лхагвагийн Энхбаяр, Нямжавын Бямбацогт, Бадамын Минжинхүү, Аюушийн Амарсанаа нар ажилладаг.. Манай НЗ-ийн үйл ажиллагааны зорилго нь Эрдэнэт хотод оршин сууж байгаа сумынхаа иргэд, тэдний үр хүүхдийн бүртгэл судалгааг гаргах, улмаар тэднийг сум орон нутгаа хөгжүүлэх үйл ажиллагаанд татан оролцуулах, ахмад залуу үеийн холбоог бэхжүүлэх, Өлгий сумынхаа засаг захиргаа, ард иргэдтэй байнгын холбоотой байж, мэдээлэл солилцох, нутгаа хөгжүүлэх, тэнд амьдран сууж байгаа ард иргэдийн амьдрах нөхцлийг сайжруулах, ахуй амьдралыг дээшлүүлэх ажилд сэтгэл санаа, мэргэжил, боловсрол, санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллахад оршдог.Эрдэнэтийн НЗ нь сум орон нутагт тэмдэглэгддэг сумын болон сургууль, албан газруудын түүхт ойн баярууд, хүүхэд залуучуудын болон уячдын уралдаан тэмцээн, амжилт бүтээл гарган сум орон нутгийнхаа нэр алдрыг мандуулж яваа алдартнууд, гавьяатууд, тамирчид, хүүхэд залуучуудыг шагнан урамшуулах, ивээн тэтгэх зэрэг ажлуудыг хийж ирснээрээ бахархадаг.Бид цагаан сараар Эрдэнэт хотод оршин суугаа нутгийн иргэдийн золголт-уулзалтыг жил бүр зохион байгуулж, залуучуудад ахмадаа хүндэтгэн, нутгаа дээдлэх үзэл сэтгэлгээг төлөвшүүлэхэд анхаарч байна. Бид жил бүр зуны зугаалга бэсрэг наадмыг зохион байгуулж нутгаа хөгжүүлэх, орон нутагтаа амьдран суугаа ард иргэдийн амьдрах нөхцлийг сайжруулах, тэнд суралцаж байгаа хүүхдүүдийн сурах боловсроход түлхэц үзүүлэх зорилгоор төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар зөвлөлдөн шинэ гишүүн, залуу үеийнхэнтэйгээ танилцдаг уламжлалтай. Энэ 2022 онд Өлгий суманд маань баригдсан “Пунцогцогчинлин хийдийн цогцолбор” цэцэрлэгт хүрээлэн, сүм хийдийг барьж байгуулах ажлын хэсгийн ахлагчаар манай нутгийн зөвлөлийн дарга С.Бат-Эрдэнэ томилогдон санхүүжилт, ерөнхий зохион байгуулалтыг хариуцан ажилласан бол тус ажлын хэсгийн орлогчоор манай НЗ-ийн дэд дарга Л.Давааням мэдээлэл суртчилгаа болон барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр манлайлан ажиллаж бүтээн байгууллаа. Энэхүү төсөл бүтээн байгуулалтын ажилд манай нутгийн зөвлөлийн гишүүд маш идэвхтэй дэмжин оролцож, Эрдэнэт хотод ажиллаж амьдардаг нийт 45 хувь хүн болон компаниуд хандив өргөсөн юм.

Лхагваагийн Давааням Эрдэнэтийн НЗ-ийн дэд дарга, Пунцогцогчинлин хийдийн төслийн ажлын хэсгийн орлогч, Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Өлгий сумын Уячдын холбооны тэргүүн, Ээлт-Өлгий ХХК-ийн захирал Төслийн ажлын хэсгийн орлогч Л.Давааням нь өөрийн аав ээж, ахан дүүс, гэр бүл, найз нөхөд, худ ургуудийн хамтаар 20,0 орчим сая төгрөгийн хандивыг Пунцогцогчинлин хийдийн төсөлд хандивлан оруулж, бие, хэл, чин сэтгэлээрээ дэмжин, манлайлан ажилласан Өлгий нутгийн шилдэг залуу юм. Түүнчлэн Л.Давааням нь “ӨЛГИЙ СУМ” цахим хуудас ажиллуулан орон нутагтаа амьдран сууж байгаа уугуул иргэд болон Улаанбаатар, Эрдэнэт, Дархан болон бусад аймаг, хотуудад оршин сууж буй нутгийн иргэдийг төрсөн нутагтай нь холбож мэдээллээр хангах, тэднийг нэгтгэж, төрөлх нутгийн хөгжил хөдөлгөөний төлөө элэг сэтгэлтэй болгох, өөр орон нутагт төрсөн хүмүүсийн үр хүүхдүүдэд эцэг, эхийнх нь уугуул нутаг-Өлгий сумыг танилцуулах, тэдэнд нутгаа гэсэн үзэл төлөвшүүлж, хөдөөний малчид, хөдөлмөрчдийн ажил үйлс, амжилт бүтээл, сум орон нутгийн хөгжил, иргэдийн сайн сайхны төлөө оюун санаа, хүч чадал, хөрөнгө мөнгөө зориулж ажилласан хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжин сурталчлах, улс орон, нийслэл, аймгуудад болж байгаа сум орон нутагтай холбоотой үйл явдал, шинэ мэдээ мэдээллийг түгээх зэрэг чухал ач холбогдолтой ажлуудыг хийдэг, нийгмийн идэвх оролцоо өндөртэй хүн. Уг цахим хуудсаар сум орон нутгийн үүсэл, хөгжил, засаг захиргааны болон төр, олон нийтийн байгууллагуудын түүх, үйл ажиллагаа, ард түмний гарвал угсаа, удам, ургийн хэлхээ холбооны холбогдолтой судалгаа, мэдээ, уран бүтээлч, судлаачдын бүтээлүүд, байгаль хамгаалал, цаг агаар, аялж зугаалах газар нутгийн өвөрмөц тогтоцын тухай ч бас сурталчилж танилцуулдаг юм.

Орхон аймаг дахь Өлгий сумын нутгийн зөвлөлийн хандивын уулзалт 2022.05.28

Улаанбаатар хот дахь Өлгий сумын нутгийн зөвлөл Улаанбаатар хот дахь Өлгий сумын нутгийн зөвлөлийн дарга Ц.Дашцовоо

Өлгийчүүддээ ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөж, Дарханы нутгийн зөвлөлөөс мэндчилгээ дэвшүүлж байна. Дархан уул аймаг дахь Өлгий сумын Дарханы НЗ-ийн нарийн бичиг Х.Байгальмаа нутгийн зөвлөлийн дарга Эрдэнэтийн НЗ-ийн нарийн бичиг Д.Бямбаахүү нар Цэвээнжавын Ууганбаяр (ДДЦС-ын санхүү эрхэлсэн орлогч захирал) Дархан уул аймаг дахь Өлгий сумын нутгийн зөвлөлийн хандивын уулзалт 2022.05.20

Улаангом дахь Өлгий сумын НЗ-ийг сумын 40 жилийн ойг тохиолдуулан 1999 онд байгуулж, АИТХ-ын дарга Ёндонгийн Басанг анхны даргар томилон ажиллуулж байжээ. 2011 онд НЗ-ийг өргөтгөн, шинэчлэн зохион байгуулж, Н.Намсрай даргаар нь сонгогдсоноос хойш өнөөг хүртэл ажиллаж байна. НЗ-ийн нарийн бичгийн даргаар Т.Амарзаяа ажилладаг Улаангом дахь Өлгий сумын Н0-ийн дарга Н.Намсрай Улаангомын НЗ-ийн Улаангом дахь Өлгий сумын нутгийн тэргүүлэгчээр Ё.Басан, зөвлөлийн хандивын уулзалт Ц.Лхагваа, Б.Жавзанлхам, 2022.05.29 З.Цэрэнпил, П.Бүрэнжаргал, Төрөлх суманд маань шинэ Пунцогцогчэнлин Х.Лхагвасүрэн, хийд хэмээх буяны цогцолбор баригдаж байгааг Ж.Мөнхцэцэг, Ц.Батчулуун,, маш их талархан дэмжиж, уул ус, лус савдагууд Д.Ганхуяг, Д.Элхбаяр, баясаж, өвс ногоо элбэг, өвчин зовлонгүй С.Нүржин , М.Товхөн, мэндчилгээ дэвшүүлж байна. Д.Баянжаргал нар ажилладаг.

Бодлоо боловсруулж чадсан хүн Холын ухааныг олж нээсэн гэсэн үг Боломж бүхнээ ашиглаж гүйцэлдүүлсэн хүн Бүтээх замд орлоо гэсэн үг. Ч.Дорж Ховд аймаг дахь Өлгий сумын нутгийн зөвлөлийн дарга Ч.Дорж Ховд аймаг дахь Өлгий сумын нутгийн зөвлөлийн уулзалт 2019он

Төгсгөл САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ САЙХАН АМЬДРАЛ ЦЭЦЭГЛЭХ БОЛТУГАЙ ӨГӨӨЖ НИНЖИН СЭТГЭЛЭЭР ҮНЭНЧ АРИУН АМЬДРАЛААР ӨЛГИЙ НУТГИЙН ӨРГӨН ОЛОНД ӨЛЗИЙ ХУТАГ ОРШИХ БОЛТУГАЙ!. Б.ЖАМБАЛ Сэтгүүлийн санаачлагч, зохиогч С.Бат-Эрдэнэ (Техникийн ухааны доктор, Зөвлөх инженер) Редактор Мягмаржавын Авирмэд (Хэл шинжлэлийн ухааны доктор) Зөвлөх Л.Давааням, Х.Тогмид

Шинэ хийдийн дэргэд 3,5м өндөртэй Боржин чулуун Бодь болон Номын хүрдэн суваргуудыг дараах жандагууд бүтээн босгож дээдийн буян үйлдэв. Бодь суварга Бодь суварга 1930-аад оны үед Өвөг аав Овоолойн Улаангомын хүрээнд суух Гэлэн мяндагтай Цэнд, эмэг эх Баянзулын Мөнх Засаг ноёны 9 нарынхаа гэгээн зурхайчийн нэг болох дурсгалд зориулж, хүү авга ахынхаа дэргэд Ц.Цэзнээ, охин шавилан сууж, номын Ц.Хорлоо, гэцэл сахил хүртэж Ц.Лхагвасүрэн нар байсан бидний аав Нянгарын Даржаа нь хань ижил, үр нутаг усандаа нэр хүүхдүүдийн хамтаар хүндтэй, ном эрдэмтэй гэцэл хүн байсан бөгөөд бүтээв. аавынхаа номын сахиусыг хүндэтгэж, үр хүүхдүүд, ач зээ нар нь энэхүү суваргыг бүтээв . Номын хүрдэн суварга Номын хүрдэн Тэнгэрийн оронд суварга дэвшсэн хайртай Яргай овогтой хүмүүсдээ зориулан, Б.Лхамсүрэн, шинэ Пунцогцогчинлин хийдийн цогцолборыг Ж.Жачин, бүтээх үйлсийг бие, хэл, Л.Мэндсайхан нарынхаа гэгээн сэтгэлээрээ дэмжин дурсгалд зориулан оролцож, ивээн тэтгэж, бүтээв. хандив өргөл өргөж, Ум мани бадмэ хум оролцсон өргөн олныг (Үр хүүхдүүд, ахан төлөөлөн Ачит овогт дүүс, ач зээ нараас Сосорбарамын Бат- Эрдэнэ ивээн тэтгэж нь) бүтээв.


Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook