Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore миний-Өвөрхангай-бага-анги-хөтөлбөр-эцэс

миний-Өвөрхангай-бага-анги-хөтөлбөр-эцэс

Published by l.gantulgabsug, 2022-02-08 10:29:38

Description: миний-Өвөрхангай-бага-анги-хөтөлбөр-эцэс

Search

Read the Text Version

дэвсгийн онцгой тогтцыг таалж, улмаар 1651 онд Төвөдөөс эргэн ирээд уг газарт бясалгалын дуган бариулжээ. Түүнийгээ \"Дубхан\" буюу бүтээх байр хэмээн нэрлэсэн нь сунжирсаар \"Төвхөн\" гэгдэх болсон түүхтэй. Занабазар Төвхөн хийдэд сууж байхдаа Соёмбо үсгийг зохиосон. Хийд Халх-Ойрадын самуунд өртөж, 1688 онд сүйтгэгдсэн бөгөөд 1773 оноос хурал номын ажлыг нь сэргээж тогтмолжуулаад байсан нь 1939 онд Их хэлмэгдүүлэлтийн үеэр тасалджээ. Төвхөн хийд нь хурлын дуган, Очирдарь, Гомбогүр бурхдын сүм, Бүтээлийн сүм, Мөнх зулын сүм, хоёр суварга, хүрдний саравч бүхий 14 сүм дугантай байв. Тус хийд нь байгалийн өвөрмөц тогтоц бүхий хадан ууланд оршдог. Хийдийн арын 20-иод метр өндөр эгц хадны дээд талд “Эхийн хэвлий” нэртэй гулсаж ороод эргэж буцаж гардаг жижиг агуй бий. Энэ агуйд нэг удаа мөлхөж ороод дотор нь эрэгтэй хүн бол баруун тийш эмэгтэй хүн бол зүүн тийш эргэн буцаад толгойгоороо мөлхөн гарахад тэр хүн ариусан сая эхээс төрсөн мэт болдог гэнэ. Түүний баруун гар талд “Өлгий” хэмээх босоо хүн зогсоогоороо таардаг ухмал хад бий. Дээш авиран гарахад нэг овоо байх бөгөөд эрэгтэй хүн тэр овоог эргэнэ. Эмэгтэй хүн зүүн талын овоог нь эргэн тойрдог ёстой ажээ. Түүнээс гадна хийдийн эргэн тойронд Өндөр гэгээний амарч суудаг байсан суудал, морины нь уяа гэгдэх холбоо хоёр мод, нүдний рашаан зэрэг дурсгалууд байдаг. 1967 онд хийдийн барилгад судалгаа, хэмжилт, зураглал хийж, өмнө талын нурсан чулууг засаж цэгцлэн явган хүн явах хуучин гарцыг сэргээжээ. Энэ хийдийн барилгыг Монгол мужааны аргаар углуургадан оньсны олон төрлийг ашиглан хийсэн угсармал барилгууд гэдгээрээ онцлог юм. Төвхөн хийдийг 1992 оноос улсын хамгаалалтанд авч, хурал номын ажлыг нь сэргээсэн бөгөөд 1997 онд сэргээн засварлалтын ажил өндөрлөсөн. 2001 онд улсын төсвөөс хөрөнгө гарган хийдийн 4 сүм, 2 суварга, асарт хаалгыг нь анхны байсан төрх байдлаар нь сэргээн босгосон юм. Ажлын хуудас №2 Хичээлийн сэдэв: Түүх соёлын дурсгалт газрууд \\ Төвхөн хийд \\ № Нөхөх даалгавар Өвөрхангай, ...................................аймгуудын заагт, Хужирт сумын төвөөс баруун 1 хойш................ зайд Орхоны хөндийд оршино. Хийдийн арын 20-иод метр өндөр эгц хадны дээд талд ................................... нэртэй гулсаж 2 ороод эргэж буцаж гардаг жижиг агуй бий. Хийдийн эргэн тойронд ............................ ний амарч суудаг байсан суудал, морины нь уяа 3 гэгдэх холбоо хоёр мод, ................... рашаан зэрэг дурсгалууд байдаг. 4 Төвхөн хийдийг ............... оноос улсын хамгаалалтад авч, хурал номын ажлыг нь сэргээсэн.

5 Занабазар Төвхөн хийдэд сууж байхдаа ......................... үсгийг зохиосон. Өвөрхангай, Архангай аймгуудын заагт, Хужирт 1648 онд анхдугаар Жавзандамба хутагт, өндөр сумын төвөөс баруун хойш 40 км зайд Орхоны гэгээн Занабазар 14 настайдаа далайн түвшнээс хөндийд орших, Монголын Буддын шашны хамгийн дээш 2,600 метр өргөгдсөн Ширээт Улаан уулын эртний хийдүүдийн нэг юм. оройд, ой модоор хүрээлэгдсэн аглаг ойн байц таалж, улмаар 1651 онд Төвөдөөс эргэн ирээд уг газарт бясалгалын дуган бариулжээ. Түүнийгээ \"Дубхан\" буюу бүтээх байр хэмээн Энэ хийдийн барилгыг Монгол мужааны аргаар нэрлэсэн нь сунжирсаар \"Төвхөн\" гэгдэх болсон углуургадан оньсны олон төрлийг ашиглан хийсэн түүхтэй. угсармал барилгууд гэдгээрээ онцлог юм. Занабазар Төвхөн хийдэд сууж байхдаа Соёмбо Төвхөн хийд нь хурлын дуган, Очирдарь, Гомбогүр үсгийг зохиосон. бурхадын сүм, Бүтээлийн сүм, Мөнх зулын сүм, хоёр суварга, хүрдний саравч бүхий 14 сүм дугантай байв. ХАХтбаииужлцчйлдаэдыэжи“лнЭйигхнхайиурнайудрднсаыаэгхсднэжэв№2ивл0:жи1-Тйииү”гоүндахэгумрсйтоеэётбйрлиыгйөун.нлдсдаөужррсэогграцлохтоадгдаэнзррыгуэудждээ\\дТөвхөТанвөчхви,хөйхундрх\\аилйндоимйыг 1н9а9ж2лоынгоноьссуэлрсгыээнсэхнам. гаалалтанд № Асуулт Тийм Үгүй 1ХийдийнТөэврхгөэн хтиойрдонньдӨӨвнөдрөхранггэагйээанйимйгаимйнарБчат-ӨлзийДсэуэмшынавниуртангтгоаршахдаодг.нэг овоо байх бөгөөд эрэгтэй суудаг байсан суудал, морины нь уяа гэгдэх холбоо хүн тэр овоог эргэнэ. Эмэгтэй хүн зүүн талын овоог 2хоёр моТдө,внхүөдннхииййрданшьа1ан4 зсэүрмэгдудгуарнстгаайлубуадйбв.айдаг. нь эргэн тойрдог ёстой ажээ 3 1997 онд Төвхөн хийдийг улсын хамгаалалтад авсан. Энэ хийдийн барилгыг Монгол мужааны аргаар углуургадан оньсны 4 олон төрлийг ашиглан хийсэн угсармал барилгууд гэдгээрээ онцлог юм. \"Дубхан\" буюу бүтээх байр хэмээн нэрлэсэн нь сунжирсаар \"Төвхөн\" 5 гэгдэх болсон түүхтэй. Дараах мэдээллийг ашиглан брошюр хийгээрэй хүүхдүүд ээ. /багш нэмэлт зургуудыг өгч болно/ Есөнзүйл сумын түүх соёлын дурсгалт газрууд 1. Бугат дэлний хадны сүг зураг: Сумын төвөөс зүүн урагш 36км т оршдог баруунаас зүүн тийш байрлалтай 4км сунаж тогтсон дэлийг Бугат дэл гэнэ. Энд 300 гаруй буга, адуу, үхэр дүрсэлсэн сүг зураг буй. Одоогоор эрдэм шинжилгээ судалгааны ажил хийгдээгүй. 2. Бумбатын буган хөшөө : Сумын төвөөс урагш 69км хуучин төв замын урд Бумбат гэдэг газар уг дурсгал хадгалагдаж 1-р хөшөөний өндөр нь 311см, өргөн нь 69см, зузаан нь 15 см, 2-р хөшөөний өндөр 102см , өргөн нь 17см, зузаан нь 17см мөн хоёр унамал чулуун хөшөө хамт байдаг. Одоогоор эрдэм шинжилгээний эргэлтэд ороогүй. 3. Далай гүний хүрээний туурь: Сумын төвөөс зүүн хойш 3км газарт Түшээт хан аймгийн далай гүний хүрээ 1806 онд байгуулагдсан. 14 дацан, 17 жас, 501 ламтай байжээ. 1940-өөд онд сүйтгэгдсэн.

4. Есөнзүйлийн суварга: Сумын төвөөс баруун урагш 60км орчим газарт Өндөргэгээн Занабазар (1635- 1723)-ын мэлмий нээсэн гэгддэг Есөнзүйл хэмээх газарт ийнхүү дурсгал оршдог. 1640 оны үед байгуулсан эл суваргыг бурхны шашны хүндтэй их хүнд зориулан босгодог дэг жаягаар барьж бүтээсэн ч цагийн уртад элгэдэн өдгөө овгор туурь болон үлджээ. Есөнзүйлийн суваргыг нутгийнхан Өвгөн суварга гэж нэрлэдэг. XVII зууны 2-р хагаст Өндөр гэгээний Өвгөн суваргын дэргэд мөргөлийн жижиг сүм байгуулж буян мөргөлийн ном, хурал ном хурж байжээ. 5. Тарвагатайн амны Хүннү булш: Есөнзүйл, Өлзийт 2 сумын залгаа нутаг Есөнзүйл сумын төвөөс баруун тийш 20км орчим зайд Зэгстэйн голын зүүн салаан амыг Тарвагатайн ам гэнэ. Энэ амны адгаас дээш нарийн жалганы хойд дэнжийг дагаад баруун, зүүн тийш цуварсан 67 Хүннүгийн булштай. 6. Жонон вангийн хэрэм: Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутаг тахилганы 1-р багт сумын төвөөс 35км зайд Хэрэмний үүд хэмээх газарт Жонон вангийн чулуун дугираг хэрэм бий. Тус хэрэмний чанх урд талд үүд гаргасан ба Хэрэмийг чулуу давхарлан өрж хийсэн байна. 17-18-р зууны үед амьдарч байсан Халхын Жонон ван Дэмчиг угшилт хурдан хүлгийг гал шараас авчирч Манжийн ноёрхлын үеийн эрийн гурван наадмын хурдан морины түрүүг авахаар морио нууж уях гэж энэ хэрмийг бариулсан домогтой ажээ. Тус хэрэм нь одоо түүх соёлын үл хөдлөх дурсгалд хамаарагдан орон нутгийн хамгаалалтанд авч, Соёлын өвийн тухай хуулиар хамгаалагдаж байна.

Хүрээ хийд түмэн олонд тулгарсан эсрэг хохирол, зовлон, элдэв хэцүү үйлийг эвсүүлж, түвшин амгаланд тус хүргэх дом бэлэгдэлээр Өндөр Гэгээн өөрийн дээл, номын хувцасны энгэрийг буруу харуулж өмсдөг байсан тухай судар номонд тэмдэглэгдэн үлджээ. Өндөр Гэгээн өөрийгөө эсхүл шавь нар нь амьд ахуйд нь бүтээсэн байх магадлалтай энэхүү ховор нандин бүтээл нь ур хийц, будаг материал, утга бэлэгдлээрээ дотоод гадаадын судлаачдын анхаарлыг хэдийн татаж, судлагдаад эхэлжээ. Өлзийт сумын түүх соёлын дурсгалт газрууд: 1. Бээлийн хүрээний туурь : Сумын төвөөс баруун хойд зүгт 48км - ийн зайд Хороон уулын өвөрт оршино. 2. Илдэн бэйлийн хүрээ буюу Өлзийтийн хүрээ : Сайн ноён хан аймгийн Илдэн вангийн хошуунд 1808 онд лам Балжир анх байгуулсан 13 дуган, 12 жастай 1010 ламтай байжээ. Бэйлийн хүрээний туурин дээр сэргээгдсэн хийд, мөн хийдээс эртний хийцтэй бурхад олдсон. “Өврийн хангайн сумдын шинэ түүхийн товчоо” номоос түүвэрлэв. 3. Уньтын сүг зураг : Сумын төвөөс баруун урд зүгт 17км зайд Уньтын хаданд цохиж бүтээсэн зураг. Энэхүү хадны сүг зураг нь МЭӨ 11-1 зуун буюу хүрэл зэвсгийн үед хамрагдана. 4. Яргайтын сүм: Тус сумын нутагт Дунд яргайт хэмээх уулын өвөрт оршино. БАЯН-ӨНДӨР СУМЫН ТҮҮХ СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗРУУД 1. Буурлын хөшөө: Сумын төвөөс урагш 10 гаруй км зайтай Зүйлийн хөндийн зүүн хойд үзүүрт буурлын хөшөө гэгдэх энэ дурсгал оршино. Хөшөөг цайвар өнгийн боржингоор хийсэн бөгөөд баруун гараараа урдаа нэгэн сав барьж зүүн гараа бүсэн дээрээ тавьсан эр хүний дүрстэй. “ Монгол нутаг дахь түүх соёлын дурсгал” номоос түүвэрлэв 2. Харзтай буган чулуу: Сумын төвөөс баруун зүгт 10км-т орших 141см урт, 9см өргөнтэй, 21см зузаантай улаан боржин чулуун буган хөшөө бүхий дөрвөлжин булш бий гэж түүхэнд тэмдэглэжээ. САНТ СУМЫН ТҮҮХ СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗРУУД 1. Зээргэний хийд: тус хийд нь Сайн ноён хан аймгийн Илдэн бэйлийн хошуу одоогийн Өвархангай аймгийн Сант сумын нутагт Домбон зээрэн хэмээх газарт 1980 онд байгуулагджээ. Хийд нь чулуу болон тоосгоор барьсан таван байшинтай байжээ. Монгол нутаг дахь түүх соёлын дурсгал номоос түүвэрлэв. БҮРД СУМЫН ТҮҮХ СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗРУУД 1. Ар булгийн хөшөө: Сумын төвөөс зүүн хойшоо 30гаруй км зайд Түрэгийн үеийн хүн чулуу увшхай байдаг. Энэ нь суугаа байрлалтай 2 гараа элгэндээ зөрүүлж баруун гартаа бөмбөлөг хэлбэртэй зүйл барьсан толгойгүй хөшөө юм. 2.Ар хөшөөтийн хөшөө: Сумын төвөөс 8км орчимд Ар хөшөөтийн булгийн зүүн дэнж дээр хүрэл зэвсгийн үед хамрагдах босоо байрлалтай буган чулуун хөшөө бий. 3.Жаргалант толгойн цэцэгт чулуу: Сумын төвөөс 28 км-т орших Ар жаргалантын багийн төвд 1х9м орчим хэмжээтэй дээр нь цэцэг сийлсэн хэвтээ байрлалтай хавтгай чулуу байдаг. 4.Өвөр хөшөөтийн хөшөө: Сумын төвөөс 20км-т Сант уулын өвөр бэлд хүй нэгдлийн үеийн дурсгалд хамаарагдах босоо байрлалтай чулуун хөшөө байдаг. 5.Хөндлөнгийн хүн хөшөө: Сумын төвөөс зүүн урагш 25км зайд 1-р багийн нутагт Бүрхээстийн Хөндлөн гэдэг газар зүүн тйиш харсан хэвтээ байрлалтай нүүр нь эмэгтэй хүний шинжтэй чулуун увшхай бий. 6.Хөндлөнгий увшхай: Сумын төвөөс 22км орчимд Их хөндлөн хэмээх газар орших хэвтээ байрлалтай чулуун увшхай бий.

7.Цагаан чулуутын хөшөө: Сумын төвөөс зүүн хойшоо 15км орчимд 3-р багийн нутагт Нарийн голын баруун талд баруун хойшоо харсан байрлалтай толгойгүй баруун гараа цээжин дээрээ, зүүн гараа аюулхай орчимдоо тавьсан хэвтээ байрлалтай увшхай. Энэ увшхайн баруун талд жижигхэн толгой байх бөгөөд түүний чулуулаг нь дан цагаан шаргал өнгөтэй учир энэ хөшөөг уг толгойн нэрээр Цагаан чулуутын хөшөө гэж нэрлэжээ. Мөн Шар бүсийн хотын туурь бий гэж түүхэнд тэмдэглэгдсэн байна. Монгол нутаг дахь түүх соёлын дурсгал номоос түүвэрлэв БОГД СУМЫН ТҮҮХ СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗРУУД 1.Тэвш уулын хадны сүг зураг: Богд сумын дэргэд зүүн хойд зүгт салбарлан тогтсон Тэвш хэмээх хар уул бий. Энэ уулын эргэн тойрон эртний олон зуун сүг зурагтайн дотор элдэв ан амьтан, анчин, гөрөөчин, мал аж ахуй, хүмүүсийн ахуй амьдралыг тусгасан зураг голлодог. Буга, янгир, адуу, тэмээ, нохой гэх мэтийн олон адгуусан амьтан хонхойлон цохиж дүрсэлснээс хээлтэй янгирыг, гэдэс томтой бугыг илийтэй нь дүрсэлж, үхэр адууны эр хүйсийг онцлон дүрсэлжээ. Тэвш уулын хаднаа хонхойлон цохисон нэн мэт олон сэдэвт зургууд дотроос эртний тэрэг, тэрэгтний зураг судлаачдын сонирхлыг илүү их татдаг. Дөрвөн дугуйтай ганц гуятай тэргэнд 4 морь хөллөсөн юмуу хигээсгүй 2 дугуйтай, тэгш өнцөгт дөрвөлжин маягийн суудалтай, ганц аралтай дөрвөн морь хөллөх зориулалт бүхий тэрэг зэрэг хэд хэдэн янзын тэрэгний зураг бий. “Монгол нутаг дахь түүх соёлын дурсгал” номоос түүвэрлэв 2.Тэвш уулын хүннү булш: Богд сумын төвийн зүүн хойд талаар орших хар хүрэн өнгийн хүрмэн чулуут уулыг Тэвш уул хэмээн нэрлэнэ. Уулын зүүн урд тал буюу Богд сумын төвөөс Ховд бригадын төв хүртэлх хавтгайдуу оройтой салбарыг бага Тэвш гэнэ. Бага Тэвш уулын эргэн тойрон олон үеийн булш хиригсүүр, хадны сүг зураг нэн элбэг бөгөөд 1920-иод оноос хойш гадаад дотоодын археологич эрдэмтэд хэд хэдэн удаа очиж хайгуул малтлага хийж олон тооны хадны сүг зураг, хүрэл төмөр зэвсгийн үеийн булш, руни бичиг, Хүннү, Түрэг, Монгол гүрний үеийн булшнууд илрүүлэн олж цөөн хэдийг нь малтан шинжилжээ. Тэвш уул нь дөрвөлжин тавцантай уул бий. “Монгол нутаг дахь түүх соёлын дурсгал” номоос түүвэрлэв 3.Тэвшийн түрэг бичээс: Энэ нь Өвөрхангай аймгийн Богд сумын төвөөс зүүн тийш 20 орчим км-ийн зайтай орших Тэвш уулын өвөрт бор хүрэн өнгийн чулуунд бичсэн Түрэг бичгийн дурсгал юм. Ийнхүү бичээс чулууны хэмжээ 50х47см болхидуу зурсан хүний дүрсийн доогуур нэг мөрийг “Н” үсгийн хэлбэртэй тамганы хамт доод талаар нь нөгөө мөрийг бичжээ. Үсэг зурлагын нийт урт нь 1-р мөрийнх нь 31см, 2-р мөрийн урт 20см урт, үсгийн өндөр нь 2,5аас 3см. Хүний дүрс нь гараа алдалсан байдлаар өндрөөрөө 11см нэг гарын үзүүрээс нөгөө гарын үзүүр хүртэл мөн 11см, тамганы өндөр 16см, өргөн нь мөн 16см. “ Монгол нутаг дахь түүх соёлын дурсгал” номоос түүвэрлэв. УЯНГА СУМЫН ТҮҮХ СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗРУУД 1. Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг Онгийн голын савын Мааньтын Бүрд хэмээх газраас олдсон Түрэг бичээс бүхий томоохон нэнэ гэрэлт хөшөө дурсгалыг анх 1891 онд Н.М.Ядринцев олж дараа нь нэрт Түрэгч В.В. Радлов хөшөөний бичээсийг нарийвчлан судалж хэвлэн нийтэлсэн. Энэхүү хөшөөний дээд нүүрэн талд эртний Түрэгийн овгийн гол тотем болох янгирын тамгыг сийлж, түрэг бичээсийг дөрвөн талд нь мөр мөрөөр дээрээс доош чиглэлээр сийлжээ. 2. Онгийн голын дурсгал : Уянга сумын нутаг, сумын төвөөс урагш 17км зайтай Мааньт хэмээх жижиг гол, Онгийн голын цутгал Таримал голд нийлдэг. Баруун биед орших Мааньт уулын өвөр хормойд эртний Түрэгийн нэгэн томоохон цогцолбор дурсгал байдаг. Уг дурсгал нь уртаараа 68м, өргөн нь 48м хэмжээтэй гонзгой дөрвөлжин шороон хэрэмтэй. Зүүн талын ханандаа 3м өргөн үүдтэй. Тойрон хүрээлсэн шуудууны оромтой бөгөөд

үүнээс зүүн зүгт 980м зайд 166 зэл чулуу сувруулан зоожээ. Төв хэсэгт тахилын сүм байсны суурин дээрээс тоосго болон барилгын дээврийн ваарны хэлтэрхий олдох ба урьдчилж бага сага малтаж үзэхэд бичээст хөшөөний орой хөшөө байрлуулж байсан яст мэлхийн дүрст суурийн хэсгүүд олдсон байна. 3. Оньтольтын хүннү булш : Сумын төвөөс 7км зайд зүүн хойш хадсан нарийвтар хоолойг Оньтольт гэнэ. Оньтольтын хоолой эхэндээ 2 хэсэг, хойд талынх нь Ихэр судаг, урд талынх нь Шарга морьт хэмээн нэрлэдэг. Ихэр судаг нэг доор 17 дугуй далант Хүннү булш бий. Хамгийн том нь 13м, жижиг нь 3м голдожтой далангийнхаа голд хонхорхой. 4. Хадан хошууны хүн чулуу буюу “Цагаан уушхай” Сумын төвөөс 2км зайд Хадан хошуу хэмээх толгойн өвөрт байдаг хүн чулууг нутгийнхан Цагаан уушхай, Номхон цагаан уушхай хэмээн нэрлэдэг. “ Монгол нутаг дахь түүх соёлын дурсгал “ номоос 5. Хэцүүгийн амны Агуйн ширээгийн том агуй орчмын хадны сүг зураг: Хэцүүгийн амны Агуйн ширээгийн том агуй орчмын хадны сүг зураг нь буган хөшөө зэрэг нь тэр л үеийн дурсгал билээ. Тус сумын нутагт манай тоолын өмнө Монгол нутаг дээр оршин тогтнож байсан Түрэг, Уйгар, Кэргиз аймгуудын түүхийн ул мөр болсон дөрвөлжин болон дугуй хиргисүүр, чулуун хөшөө зэрэг дурсгалууд нилээд бий билээ. 6. Олон сүмийн хийд: Сайн ноён хан аймгийн Сайн ноёны хошуу одоогийн Өвөрхангай аймгийн Уянга сумын төвөөс 25км-т Чандмань хайрхан уулын өвөрт Зүүн-Улаан гэдэг газар Олон сүмийн хийдийн туурь оршино. Энэ хийдийг Түмэнхэн Сайн ноёны хүү Данзан лам үүсгэн байгуулсан гэх үндэс бий. Энэ хийдийн ойролцоо Өлзийт модны Цагаан хошуу хэмээх газар ламын гэгээ Лувсанданзанжанцан мэндэлжээ. Түүний эцгийн засаж байсан Лояагийн богч гэдэг цавчин даваа бий. “Өврийн хангайн хүрээ хийдийн хураангуй” номоос 7. Сайн ноёны хүрээ: 1666 онд хошуу захирагч засаг ноён Шамба ламын гэгээний анхны хувилгаан Лувсанданзанжанцан нар эвлэж хамтран Сайн ноёны хүрээ байгуулсан түүхтэй. Хүрээний дагуул хүрээ 1681 онд Баруун, Зүүн хүрээ эрээтэд 1662 онд Бөөрөлжүүтэд Ламын Гэгээний хүрээ байгуулагдсан байна. “Өврийн хангайн хүрээ хийдийн хураангуй” номоос 8. Уушхайн хийд: Сайн ноён хан аймгийн Сайн ноёны хошуу, одоогийн Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт 1655 онд Данзан ламын үед Уушхайн хийд нь байгуулагджээ. “Өврийн хангайн хүрээ хийдийн хураангуй” номоос ХАЙРХАНДУЛААН СУМЫН ТҮҮХ СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗРУУД 1. Хөгшин тээлийн хөшөөний бичээс Хөгшин тээлийн хөшөө нь 91см өндөр, 62см өргөн 18,5 см зузаан бөгөөд 20 мөр бүхий бичээс, 306 хятад үсэгтэй ажгуу. Уг хөшөөг Хөгшин тээлийн эртний нэгэн хотын туурийн дэргэдээс Оросын эрдэмтэн П.К. Козловын удирдсан экспедиц 1926 онд хятад бичээс бүхий хөшөө олсон бөгөөд судлаачид тэр хотыг Хубилай хааны цэргийн хот байсныг тогтоож уг бичигт хөшөө нь хотыг хэрхэн байгуулсныг тэмдэглэсэн байна.

Хөгшин тээлийн хөшөөний бичээс 2. Хөгшин тээлийн балгас Эртний хотын туурь юм. Цэргийн энэ хот нь Хан хөгшин уулын зүүн суга, Их модны ам, бага модны амы гурван хэсэг газар барьсан том хэрэм юм. Уг хот цайзын үлдэгдлийг шинжиж үзэхэд олон жилээр байнга хүн оршиж байсны шинжгүй, түр зуур аян дайны зориулалтаар бэхлэн барьсан шинжтэй байдаг байна. Хубилай цэргийн хотын гурван хэрмийгөндөрлөг хэц, алсын хараат газар олон давхар хэрэмтэйгээр барьсныг харахад аргагүй л цэргийн сэргийлэн хориглох бодлогод нийцүүлэн үйлдсэн нь илэрхий байна. 3. Хайрхандулаан сумын увшхай. Увшхай Сайн ноён хан аймгийн Сайн ноёны хошуу, одоогийн Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутагт эл хурал оршиж байжээ. ТӨГРӨГ СУМЫН ТҮҮХ СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗРУУД 1. ДАР-ЭХИЙН ЖАС: Уушгийн рашаан дахь Дар-Эхийн жас нь сумын төвөөс баруун урагш 71км зайтай газарт оршино.

2. ДЭМЧИГИЙН СҮМ Уг сүмийн туурь нь Төгрөг сумын төвөөс 79км зайтай Хайрхан задгай гэдэг нурууны өвөрт байдаг. Тэнд лам хуваргууд нямба хийж байсан гэж ярилцдаг орц, гарц бүхий хэд хэдэн агуйг багтаасан сүмийн туурь юм. 3. ЖИГМЭРИЙН ХӨШӨӨ Энэ хөшөө нь сумын төвөөс баруун хойш 21км зайд орших Мазарын Цохион худаг гэдэг газар байдаг. 4. НОМТЫН БУУЦНЫ ЗУРАГ Номтын бууцны зураг нь Төгрөг сумын төвөөс баруун зүгт 12км зайтай газарт байдаг. Номтын бууцны дэрэгдэх цохионуудад бурхны болон төрөл бүрийн зураг, номын үсгүүд зурсан байдаг. Энд 1м орчим өндөр хэмжээтэй бурхан багшийн дүрийг сийлжээ. 5. ХИРГИСҮҮР Сумын төвөөс баруун хойш 28км зайтай газарт Өвөр хашаатын энгэрт орших цохионуудын захад оршино. 6. ЭМЭЭЛИЙН ХӨШӨӨ Энэ хөшөө нь Төгрөг сумын төвөөс баруун тийш 10км зайд оршдог. 7. ЭРДЭНИЙН ДЭВСЭГ Сумын төвөөс урагш 74км зайд Эрдэнийн дэвсгийн зүүн урд дор архелогийн ховор дурсгал болох эртний амьтдын чулуужсан яс мод оршдог газар юм. 8. ЭРТНИЙ МАЗАР ХОТЫН ТУУРЬ Төгрөг сумын төвөөс хойш 24км зайтай одоогийн Мазар багийн төвөөс зүүн тийш голын зүүн талд хааш хаашаа 250*250 метрийн талбайд уг туурь оршино хэмээн түүхэнд тэмдэглэжээ. НАРИЙНТЭЭЛ СУМЫН ТҮҮХ СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗРУУД Тэмээн чулуун зуслан, Тахидаг овоо, Ямаан ус, Өшгөгийн нуруу, Ноён хатан зохио, Шаргын тасархай, Таацын халуун ус, Цахир, Балин цохио зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд олонтой билээ. Мөн Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн суварга, номч мэргэн Цэвэлваанчигдоржийн суварга, Мандухай цэцэн хатны харуулын шивээ, Тахийн зурагт хөшөө, Цагдуултын хөшөө, Буган хөшөө, Тамагт хөшөө, Шивээтийн шивээ, Сондуултын дөрвөлжин булшнууд, Латааны суварга, Өнгөт харын дөрвөлжин булшнууд, зэрэг түүхийн дурсгалт газрууд байдаг. ГУЧИН-УС СУМЫН ТҮҮХ СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗРУУД Гучин-Ус Их Дөрвөлж, Паалуугийн хадны зураг, Гучингийн нуруунд орших үлэг гүрвэлийн чулуужсан яс, Шөргөөдөг хад зэрэг түүхийн дурсгалт газрууд бий. 1. БУЛШ ХИРГИСҮҮР Сумын төвөөс баруун хойш 23км-т Паалуугаас урагш 1км-т жижиг толгой дунд 13 метрийн диаметртэй битүү чулуун хүрээтэй дөрвөн талаасаа орцтой томоохон хиргисүүрүүд орших бөгөөд үүнийг Хүннүгийн үед хамаарах булш гэж үздэг. 2. ИХ ДӨРӨЛЖ Сүг зураг бүхий хадтай 1км орчим үргэлжилсэн цувраа толгод. Их дөрөлжийн уудам талд хиргисүүрүүд олон бий. 3. ПААЛУУГИЙН ДУРСГАЛ

Хадны сүг зураг нь гэр бүлийн дотоод харилцаа, хүн ба амьтны харьцааг харуулсан хүүхэдтэйгээ хөтлөлцөн алхаж буй эрэгтэй эмэгтэй хүмүүс, мөн ан амьтны дүрс зургууд олон байдаг. 4. УУШГИЙН ХӨШӨӨ Сумын төвөөс зүүн хойш 27км зайд ХӨШӨӨН ХОНД гэдэг газар оршдог. 5. ХАДНЫ СҮГ ЗУРАГ Цонжийн овоо: Сумын төвөөс баруун тийш 30 гаруй километрт оршдог хэмээн түүхэнд тэмдэглэжээ. БАЯНГОЛ СУМЫН ТҮҮХ СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗРУУД 1. ДӨРВӨЛЖИН ГАЗАР Сумын төвөөс хойш 20 км орчим “Баруун цагаан булан” хэмээх газар оршино. Хүннүгийн байгууламжийн туурь гэж таамагладаг. 100*95м талбайтай. 2. ОНГИЙН СҮМИЙН ТУУРЬ Сумын төвөөс хойш 24км, Онгийн голын зүүн захаас 2 км зайд оршдог туурь, 175*135м талбай эзэлсэн 7 барилга байгууламжийн суурьтай хэмээн түүхийн ном бичигт тэмдэглэсэн байдаг. ХАРХОРИН СУМ Хархорум хотын туурь Хархорум хот шавар хэрэм, дөрвөн хаалгатай, зүүн хаалган дээр шар будаа болон бусад үр тариа, баруун хаалган дээр хонь ямаа, өмнөд хаалган дээр үхэр тэрэг, умард хаалган дээр морь унаа худалддаг байсан тухай түүхэн сурвалжид тэмдэглэгдэн үлджээ. 2. Эрдэнэзуу хийд Монгол улс дахь хамгийн эртний Буддын шашны хийд юм. Хархорин хотын туурин дээр үлдсэн чулуун ханыг зөөж авчраад одоогийн Эрдэнэзуу хийдийг босгосон түүхтэй. 1580 онд Автай сайн хаан, дүү Түмэнхэн ноёнтой хамт III Далай ламтай уулзаж, түүний зөвлөсөн дагуу Хархорум хотын нэгэн хуучин сүм болох Тахай балгасан дахь сүмийг сэргээснээр суурь нь тавигджээ. 1796 онд Эрдэнэзуу хийд анх удаа их засварт орсон байна. 3. Мойлтын амны хуучин чулуун завсгийн үеийн бууц Дээд палеолитын үеийн энэ бууц Хархорин сумын нутаг Орхон голын хойд эрэгт, тунгалаг хүйтэн рашаант Мойлтын амнаа буюу эртний Монгол гүрний нийслэл, Хархорум хотын туурийн ойролцоо Хархорин сумын төвийн баруун хойно оршдог. 4. Орхон 7 палеолитын буудал дархны газар Монголын төдийгүй нийт Төв Азийн палеолитын мустьегийн үеэс дээд палеолитын үеийг хүргэл түүхийн олон арван мянган жилийг хамарсан дурсгал бол Хархорин сумын нутаг дахь Орхон-7 палеолитын буудал дархны газар юм. 5. Бага арцатын амны булш

Сумын товоос хойш 2.5 км зайд Орхон голын хойд дэнжид Бага Арцатын аманд эртний олон тооны булш байдаг. 6. Бага эрээний хүн чулуу Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг сумын төвөөс зүүн урагш 30 км зайтай Бага Эрээн уулын зүүн урд үзүүрт, Сарын голын баруун биед энэ дурсгал оршино. Үүнийг Бага Эрээний дурсгал гэж эрдэм шинжилгээний ном зохиолд тэмдэглэж иржээ. Толгой нь хойд зүгт харсан байрлалтай унамал хүн чулуу. Гонзгой хэлбэрийн хуудаслаг, зөөлөвтөр хар занар чулуун дээр нүд хамар, хацар, эрүү, сахлыг товойлгон нэлээд тодорхой гаргасан боловч гар болон биеийн бусад эрхтэнг гаргаагүй ажээ. Уг хөшөө чулууг босгож тавибал бороо цас орж, тэнгэр муухайрдаг гэсэн домгийг нутгийнхан ярьдаг. Дурсгалыг бүтээхэд шингээсэн оюун санаа түүнд хадгалагдах эзотери нь дахин давтагдашгүй бөгөөд тухайн газар нутаглаж байгалийн үр өгөөжийг нь хүртэж буй ард түмэнд л хамааралтай үзэгдэл юм. 1989 онд доктор Д. Баяраар ахлуулсан хээрийн шинжилгээний анги анх уг хүн чулууг судлан шинжилж хийц загварыг нь үндэслэн Түрэгийн үед холбогдуусан байна. www.google.com 7. Жаргалантын хиргисүүр Хархорин сумын нутаг, Эрдэнэзуу хийдээс урагш 18 км зайд оршдог. 8. Маамуу толгойн булш Эртний хэрэмт барилгын үлдэгдэл бүхий Мэлхийт толгойн орчим оршдог. 9. Хоёр суварга Хархорин сумын Эрдэнэ толгойн дэргэд хоёр жижиг суварга бий. Тэр нь Эрдэнэзуу хийдийн их цорж лам номч мэргэн Лувсандагвадаржаа ламын шарил, нөгөө нь түүний багш Дархан цоржийн шарил гэж нутгийн хүмүүс нэрлэжээ. 10. Алтан суварга Энэ суварга Бодь суварганы төрөлд багтах бөгөөд суваргаар хүрээлүүлсэн дөрвөлжин тавцанд байрладаг. 11. Автай сайн хааны суварга Онохуй Үйзэнгийн ахмад хөвгүүн Автай сайн хааны суваргыг 1588 онд суварга 7 метр орчим өндөр суурь нь 5 м бөгөөд Гурван зуугийн хэрмийн дотор байрладаг. 12. Түшээт хан Гомбодоржийн суварга Автай сайн хааны 2-р хөвүүн эрхийн мэргэн \\ 1578 – 1610 \\ ны ахмад хөвүүн Гомбодорж \\ 1594 – 1655 \\ ханд зориулж Эрдэнэ зуугийн III ширээт лам Лувсан-Осорын үед 7 м өндөртэй 5 м орчим өргөнтэй суварга бүтээжээ. 13. Баруун суварга Эрдэнэ зуугийн VII ширээт лам Лунсандагвадаржаад зориулан бүтээсэн суварга. Эрдэнэ зуу хийдийн баруун хойд талд Эрдэнэ тив толгойн өвөрт байдаг. 14. Ханджамц хатны суварга

Эрдэнэ зуу хийдээс зүүн хойш 500 метрийн зайд байрладаг. Уг бунхант суварга Эрдэнэ зуу хийдийн соёмбот суварган хэрмийн гадна хойд талд байх бөгөөд 1673-1674 оны үед Өндөр богд, Түшээт хан Чахундорж, бэйл Сэдшир нар Ханджамц хатны хойтын буянд зориулан бүтээсэн бунхант суварга бодитой шарилыг бунханд байрлуулсан ба суваргын ишинд нь дарь эх залсан байсан гэх домогтой. Эрдэнэ Зуу хийд жил бүр эл суваргыг тахиж, хурал хурдаг уламжлалтай байжээ. Уг суварга нь Хархорум хотын туурин дээр орших ба хоёр үетэй оройдоо ганжиртай, дөрвөлжин хэлбэртэй 4 м гаруй өндөртэй, 3 м гаруй суурь бүхий суварга болно. Өндөр гэгээн Занабазар, Түшээт хан Чухундорж,бэйл Сэдшир нарын эх Ханджамц Өөлдийн Далай тайшийн охин билээ. Эрдэнэ Зуу ба Өндөр гэгээний намтар хэмээх бичмэл сударт Занабазарын эхийн тухай нэгэн сонирхолтой мэдээ байдаг. Автай сайн хан айлтгасан нь: Миний дөрвөн үед хэрэглэх цагт хойд этгээдийн харь буруу хошуунаас хатагтай охиныг авч хамтатгаваас шашныг дэлгэрүүлэх, амьтныг жаргуулах сайн хөвүүн магад ирнэ хэмээсэн лүндэнг улируулан захисныг дагаж 3-р үед ач хүү Гомбодорж хойд этгээдээс Өөлдийн тайшийн авхай Ханджамцыг авч өргөөлснөөс гайхамшгийн олон шинж төгөлдөр сайн хүү гарсан нь Өндөр гэгээн болой гэжээ. Ханджамц хатныг гоо үзэсгэлэнт, сайхан авирт хатдын удам төгөлдөр Ханджамц хэмээгч болой хэмээн сурвалж бичигт дурджээ. Ханджамц хатан хэдэн онд мэндэлсэн нь тодорхойгүй ямартаа ч 60 эргэм насалсан бололтой. 15. Монголын баруун хүрээ хийд Анхдугаар богд Жавзандамба өндөр гэгээн Занабазар халх нутагт хэд хэдэн хүрээ хийд байгуулсны дотор хамгийн ууган нь энэхүү Баруун хүрээ учир “Өндөр Богдын Өвгөн хүрээ” хэмээн алдаршсан гэж түүхэнд тэмдэглэжээ. Анх 1654 онд Номын их хүрээ Орхон голын хөндийгөөс Хэнтий уулын өвөр тийш нүүхэд өндөр гэгээн Занабазар төрсөн дүү сайван Билбидоржид Номын Их Хүрээний үндсэн хэсэг, түүхийн олон үнэт дурсгал, сурвалжийг үлдээн нүүсэн гэдэг. Баруун талд үлдэж хоцорсон хийд ард түмний дунд “Баруун хүрээ” гэж нэрлэгдсээр иржээ. Мөн Шанх уулын өвөр талд суурьших болсноос “Шанхын хүрээ” гэж нэрлэдэг. Баруун хүрээ нь нийт 11 дацан дугантай байсан. Бидэнд мэдэгдэж байгаагаар анх 1773 онд буюу Тэнгэрийн тэтгэсний 38 он усан могой жил Даржаалин аймаг, Шадублин аймаг, 1833 онд Дашчойнхорлин мамбадацан сүм, 1808 онд Жүд дацангийн сүм, 1825 онд Цанидын дацангийн сүмийн барилгуудыг тус тус босгожээ. Мөн 1886онд Майдар бурхнысүмийг “Дэчинлхүндублин”, 1842 онд дацангийн сүмийг Диваажин нэртэйгээр, 1885 онд Дүйнхор бурхны сүмийг тус тус барьж байгуулжээ. “Дашчойнхорлин” хэмээх мамба дацанг V богд Жибзундамба хутагт, зурхайн дацанг 1856 онд гал барс жил VII богд Жибзундамба хутагт, Төр Гэрэлтийн арван наймдугаар /1838/ онд шороон нохой жил баруун хүрээний дэд лам Жамъян, цорж Лувсанпунцаг, Түшээт хан Цэрэндорж нар хамтран Майдар бурхан бүтээлгэж тухайн хурлын дуган бариулж жас санг үүсгэжээ. Тус хүрээний тухай нэгэн архивын албан бичигт “...Очирбат Түшээт ханы хошууны нутаг Шанх уулын өвөрт Жибзундамба хутагтын харьяат хүрээ нэг. Үүний хэмжээ урагш хойш гурван зуун алд, баруун, зүүн тийш гурван зуун далан таван алд. Үүнд нэг мянга илүү лам нар сууж хурал сургууль үйлдэж өдөр бүр дээдийн түмэн өлзий бататгах хийгээд нийт амьтны тусын тулд ном уншиж буй” хэмээжээ. Тус сумын нутагт Бага Эрээний Цагаан нуур, Бумбатын цагаан нуур Хонхорын нуур, Шар Бүрдийн нуурууд, Шармангийн шанд зэрэг нуур тойром бий. Өврийн Хангайн сумдын шинэ түүхийн товчоон

349 хуудас 2018 он Н.Даваадаш ХУЖИРТ СУМЫН ТҮҮХ СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗРУУД 1. Хүүшийн хөтлийн Хүннү булш Хужирт сумын төвөөс зүүн хойш 20 км зайд Хүүшийн хөтөлд оршино. 2. Шунхлайн хиргисүүр Сумын төвөөс 5 км зайд оршдог. 3. Шунхлай уулын булш Сумын төвөөс зүүн хойш 1 км орчим зайд орших хадтай уулыг Шунхлай гэнэ. Эл уулын баруун талаар хүрэл зэвсгийн үеийн зуу орчим дөрвөлжин булш, хиргисүүр бий гэж түүхэн тэмдэглэгджээ. Өврийн Хангайн сумдын шинэ түүхийн товчоон 365 хуудас 2018 он Н.Даваадаш ТАРАГТ СУМЫН ТҮҮХ СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗРУУД 1. Ганданшадавлин хийд: 1764 онд Ганданшадавлин дацанг Цагаан хилэн Хайрханы өвөрт байгуулжээ. Гурван догшин сахиустай, гурван баялаг жастай, нутгийнхны дунд Баруун хийд хэмээн нэрлэгдэж байсан. Одоо туурь нь байдаг. 2. Хилэнгийн хадтын хөшөөн чулуу Арвайхээрийн төвөөс баруун урагш 33 км зайд, Хилэнгийн хадаг хэмээх газрын баруун далан дээр Улаан лам нэртэй голын урд дэнж дээр орших 2 м орчим өндөр. 60- 70 см орчим өргөнтэй бичээсгүй хөшөө. 3. Арвайхээр морины баримал Алдарт хурдан арвай хээр морины Даншигт түрүүлсэн газрыг Арвай хээрийн тал гэж нэрлэх болжээ. Арвайхээр морины хөшөө Арвайхээр хотын төвд байдгаас гадна 1960-аад онд сумын төвд бүтээж, сүүлд Баянтолгой дээрх Монголын морины их шүтээн цогцолборт оруулжээ. 4. Хунтын гармын хүн чулуу: Арвайхээр хотоос зүүн хойш 25 км орчим голын баруун дэнж дээр Хунтын гарамны ойролцоо орших Хүн чулуу нь 2 хавтгай босоогоор нь зоосон чулуу юм. Нэг чулууны хэсгээрээ 30 см орчим хөндлөн хугарсан, нөгөө чулуу нь газраас дээш 80 см орчим хавтгай, зоолттой, өргөн нь 40 см боржин. Дээрх 2 чулууг тойрсон 15 м орчим хавтгай чулуунууд байдаг гэж түүхэнд тэмдэглэгджээ. Өврийн Хангайн сумдын шинэ түүхийн товчоон 263 хуудас 2018 он Н.Даваадаш БАРУУН БАЯН- УЛААН СУМЫН ТҮҮХ СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗРУУД 1. Дэмчигбурамын хүн чулуу

Өвөрхангай аймгийн Баруун-Баянулаан сумын нугаг Хутаг уулын зүүнтэй Зосын Сайр хэмээх газарт / сумын төвөөс баруун хойш гучаад км/ нэгэн хүн чулуу байдгииг нутгийнхан Дэмчигбурамын хөшөө гэдэг. Уг хүн чулууг дөрвөн хавтант хашлагын төв дунд нүүрээр нь баруун хойш хандуулан зоосон үүнийг анхны байраас жимийсэн уруул гаргасан байна. Их биед нь тун будэг хоер гарын дүрс болон дээлийн зах гэмээр зураасууд бий. Ар болон хажуу талыг огт засч янзалсангүй. Газраас цухуйх өндөр нь 120 см, мөрний өрөн 58 м, зузаан нь 32 см. Хийц дүрслэлийн онцлогоороо энэ дурсгал Түрэгийн үед холбогдоно. Монгол нутаг дахь түүх соёлын дурсгал 1999 он Л.Дашням 103 хуудас 2. Шаазан толгойн туурь Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын нутаг Хүн хэрээ голын хойд талд орших Шаазан толгойн өвөрт энэ дурсгал бий. Энд тусдаа жижиг хэрэм бүхий барилгаар бүрдсэн олон хот байсан бөгөөд өдгөө ихэнх хэрэм, барилгын туурь нь мэдэгдэхгүй болж хулширчээ. Тэдгээрийг анх 1957 онд археологич Х.Пэрлээ хайгуул судалгааны ажлынхаа явцад үзэж, дэвсгэр зургийг нь үйлджээ. Эндээс шаазан сав суулганы хагархай маш их хэмжээгээр олддог тул нутгийнхан “Шаазан толгой” хэмээн нэрлэсэн ажгуу. 1960-аад онд хийсэн хайгуул шинжилгээний явцад “Шаазан толгой”-гоос хэд хэдэн том чулуун уур, нүдүүр, 3-4 ширхэг гар тээрмийн чулуу зэрэг олдвор олдсон байна. Мөн эндэх шаазангийн хагархай дотор “Юань улсын шаазан” хэмээн нэрлэгддэг хөх, ягаан өнгийн паалантай аяганы үлдэгдэл нэлээд хувийг эзэлдэг тул судлаачид ХШ-Х1\\/ зууны үеийн /Юань гүрний үеийн/ гар урчуудын хотхон байсан хэмээн үздэг байна. “Юань улсын шаазан” нь Хархорум болон Юань улсын үеийн олон хот суурины үлдэгдэл, тууриас элбэг олддог, онцлог, содон төрх бүхий олдвор юм. ЗҮҮН БАЯН-УЛААН СУМЫН ТҮҮХ СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗРУУД 1. Ар цохиотын хадны зураг Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын төвөөс баруун урагш 10-аад км-т, нэгэн урт хөндийн дунд орших дов толгодыг Ар Цохиот гэдэг. Энэ толгодын орчим эртний булш хиргисүүр нэлээд бий. Мөн Амьтант хэмээх бага шиг уулын энгэрийн хаданд олон төрлийн ан амьтныг хонхойлон сийлж дүрсэлсэн нь он жилийн урсгалд ихэд элэгдэж бүдгэрчээ. Энд нийтдээ 65 хэсэг хаданд 235 дүрс бүртгэгдсэн бөгөөд зургийн ихэнх хувийг аргаль, янгир эзэлдэг. Түүнчлэн хандгай, буга, чоно, адуу, шилүүс, гахай, нохой, үхэр, ирвэс, тэмээ, хүний дүрс болон тамга тэмдгийн зүйл, тодорхой бус дүрсүүд үлдсэн хувийг эзэлнэ. Биеийн ерөнхий дүрсийг хөвөөлөн гаргаж их биеийн хэсгийг хадны өнгөөр нь үлдээж сийлсэн цаа буга гэмээр дүрс ч байна. Буга хандгайг бодит дүрслэлд ойрдуу гол төлөв хажуу тийш харуулан зуржээ. Зургуудыг урлахдаа хадыг хонхойлгон сийлэх арга хэрэглэснээс гадна дүрслэх гурван ч янзын арга барил хэрэглэсэн нь харагддаг. Тухайлбал зургийг нэлэнхүйд нь хонхойлгон цохих, биеийн ерөнхий

тэг шугамыг хөвөөлөн гаргаад эх биеийн хэсгийг хадны өнгөөр үлдээх, тийнхүү үлдээсэн хэсэг дээрээ уг амьтны яс, дотоод эрхтнийг олон зураасаар эрээлэн хээлж харуулахыг хичээсэн нь ажиглагддаг. Монгол нутаг дахь түүх соёлын дурсгал 1999 он Л.Дашням 2. Бичигт хад Сумын төвөөс 21 км зайтай Бичигтийн голын хажууд байрладаг өнчин хад юм. Өндөр нь 200 м орчим. Ард шинэс ургасан, уйгуржин бичиг, сүг зурагтай. 3. Булш хиргисүүр Хүрэл зэвсгийн үеийн өндөр ханатай дөрвөлжин булш. Дугуй далай бүхий булшнууд сумын төвийн зүүн хөндийгөөр хэсэг, хэсгээр байрласан байдаг. Ойролцоогоор 150 гаруй дурсгал бий. 4. Ганданшадивлин мөргөлийн өргөө Цээ гүний хүрээний туурин дээр баигуулагдсан, 500-600 орчим лам хуврагатай мөргөлийн хийд байв. Ламын Гэгээний шавиас тасарч Ганданшадивлин хийдийг байгуулж байжээ. 5. Лаврин бандид хийдийн туурь Өлийн давааны өвөрт орших жижгэвгэр хийдийн туурь. 1900 онд байгуулагдсан. 6. Хуйтангийн хийд Тэмээчин булаг дахь Дашсамадлин дацан буюу Хуйтангийн хийд 1800-аад оны үед анх байгуулагдсан. 200 орчим лам хуврагатай байжээ. Хуйтангийн хийд 1938 онд устаж үгүй болсон, туурь нь бий. Өврийн Хангайн сумдын шинэ түүхийн товчоон 215 хуудас 2018 он Н.Даваадаш БАТ-ӨЛЗИЙ СУМЫН ТҮҮХ СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗРУУД 1. Орхоны дээд биений хадны зураг Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумын нутаг Орхоны бага хүрхрээний хажуухантай ан амьтны дүрст зурагтай хүрмэн чулуун хад бий. Орхоны дээд биений хадны зураг гэж нэрлэгддэг хонхойлон цохиж сийлсэн эл хадны зурнийг 1971 онд анх археологич Н. Сэр-Оджав нээн олж судлан эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулжээ. Эхний бүлэг зурагт дөрвөн чоно, нэг зээрийг хөөж явааг дүрсэлсний гурван чонын биеийн ерөнхий тигийг хөвөөлөн цохиж, үлдсэн зургийн нь бүх биеийг хонхойлон цохиж сийлжээ. Зээрийг толгойгоо оргөн, байдгаараа хурдалж яваагаар дүрсэлжээ. Энд мөн нэгийнх нь зөвхөн толгой хүзүүг дүрсэлсэн хоёр бугын зураг бий. Дээд талын бүтэн дүрслэгдсэн бугын хөлийн хооронд хөлөө нугалан хэвтэж буй нэгэн адуу зуржээ. Зарим судлаачид уг адууг босоо чихтэй дүрсэлснийг үндэслэн хулан мөн гэж үзсэн нь бий. Бугыг буган чулуун хөшөөн дээрхи байдалтай урт бие, хүзүү, шувуун хошуу, нуруутаа дагаж тахирласан эвэртэйгээр урлажээ. Хоёр дахь бүлэг зурагт урт сүүлтэй, хойш ялимгүй тахийсан урт эвэртэй янгир, шувууг санаг - дуулам загалмайтай төстэй тэмдэг, бодит байдлаас гаж дүрслэгдсэн янгир зэргийн дүрсүүд бий. Мөн энд Орхоны эрэг дээрх дөрвөлжин булшны булангийн нэгэн чулуунд морь болон замыг дүрсэлсэн зураг бийг дашрамд тэмдэглэө. Үүнээс гадна эндээс холгүй Тэмээн чулууны аманд дөрвөлжин булш малтах явцад булшны нэг ханыг нэг нь гараа дээш өргөж нөгөө нь хажуу тийш алдлан цуварч эогссон хоёр хүний дүрс бүхий хавтгай чулуу гарчээ. Энэ бүхнээс үзэхэд эндхийн хадны зургууд нь дөрвөлжин булшны он цагтай нэгэн үед буюу өөрөөр хэлбэл хүрэл зэвсгийн үед холбогдох нь тодорхой байна.

5 ДУГААР АНГИЙН ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ЖИШИГ ХӨТӨЛБӨР СЭДЭВ: ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ТҮҮХИЙН ДУРСГАЛТ БОЛОН БАЙГАЛИЙН ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРУУД ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ЕРӨНХИЙ АГУУЛГА: ЗОРИЛГО: Өөрийн төрсөн нутгийнхаа түүх соёл, онцлогийг танин мэдэж, түүгээр бахархах үзэл хандлагыг батжуулах Мэдлэг Чадвар Хэрэглээ - Амьдарч буй орчныхоо талаар дэлгэрэнгүй - Өвөрхангай аймгийн - Төрж өссөн газар мэдээлэл авах түүхийн дурсгалт газар шороо, уул усаа шүтэн - Шинэ мэдээллээ бусдад түгээн дэлгэрүүлэх - Амьдрах болон аялах орон зайгаа сонгох болон байгалийн дээдлэх, ёс - Бусад хичээлүүдтэй холбон интеграцчилан үзэсгэлэнт газруудын уламжлалын тухай заахад ашиглана. тухай мэдэх уншиж судлана. Ээлжит хичээлийн сэдэв Агуулга Арга зүй • Төвхөн хийд Уг хичээлийг заахдаа • Улаан цутгалан эх түүхийн энгийн • Хүйсийн найман нуур ойлголтуудыг өгөхийн • Арц богд уул зэрэгцээ “эх оронч” • Монгол түмний морины их шүтээн хүмүүжил төлөвшил • Домогт бөх Борхой Бүргэд “монгол хүн байхын • Арвайхээрийн тал утга учир нь эх нутаг • Могойтын рашаан байгалийн өвөрмөц • Дөлгөөн хайрхан Өвөрхангай тогтоц хүн байгалийн уялдаа зэрэг нь • Тэвш уул аймгийн салшгүй холбоотойг • Ширээт цагаан нуур үзэсгэлэнт ойлгуулахад • Найман нуур байгалийг чиглэгдэнэ. • Шурангын улаан цохио танин -Мэдээлэл цуглуулах • Гучин-Ус сумын үүссэн домог мэдэх, -Бусдад танилцуулах • Монголын хоолой судлах -Харьцуулан дүгнэх • Гурван хатан -Зураг, эсээ • Өвөрхангай аймгийн Уянга сумын Жаргалант багийн Таацын голын -Зохиомж зохион түүх бичиг • Эртний сөнөсөн галт уул Ноён хайрхан түүний оройгоос тасарсан Баримт эх сурвалж Хүйс толгойн домог цуглуулах, • Сангийн далай • Талим үсэг гэх мэт нутгийн байгалийн болон түүхийн дурсгалт газруудтай танилцах ДОМОГТ БӨХ БОРХОЙ БҮРГЭД Эрт урьд цагт энэ Арвайхээрийн талын сав нутагт Борхой Бүргэд хэмээх хосгүй их бяр тэнхээтэй бөх байсан тухай домог, түүнтэй холбоотой газар нутаг одоогийн Тарагт, Зүүнбаян-Улаан, Баянгол, Төгрөг сумдаар элбэг байх бөгөөд түүний тухай сонсоогүй хүн бараг үгүй ажээ. Борхой Бүргэдийн түүхтэй холбогдох эх нутагт нь үлдсэн дурсгал бол түүний хэдэн ямаандаа шидсэн хэмээдэг хааш хаашаагаа 3-4 метрийн хэмжээтэй хадан цохио юм. Түүнийг нутгийнхан “Борхойгийн чулуу” хэмээдэг. Тэр чулуу Тарагт сумын төвөөс урагш 6 километрийн орчимд Өвөр-Шандны ам гэдэг газар байдаг. Домогт бөх Борхой Бүргэдийн дурсгалтай энэ чулууг Арвайхээрийн хошууны бөхчүүд хүндлэн дээдэлсээр эдүгээ уламжилжээ.

АРВАЙ ХЭЭРИЙН ТАЛ 19 зууны сүүлч 20-р зууны эхэн үеэр арван баядын хошууны борлууд овгийн Сумьяагийн Арвай гэдэг алдарт шилийн сайн эр байжээ. Нэг намар Сайн ноён хан аймгийн нутагт явж байгаад Агь үйзэн вангийн хошууны өргөн уудам талд халхын даншиг наадам болж байсныг сонирхохоор очиж гэнэ. Даншиг наадам дээр уулзсан халхын сайн эрсийн нэг нь Арвайг наадам тарахаас өмнө мордож явахыг зөвлөсөн байна. Арвай ч хурдан хээр мориндоо мордон ташуураа далай тойрон хүрээлэгчдийг сэт дайрч, мөрдөн хөөгчдөд баригдалгүй хол тасран одсон байна. Үүнээс хойш наадам хийж байсан тэр талыг шилийн сайн эр АРВАЙ хийгээд түүний хурдан хээрийн нэрээр Арвайхээрийн тал буюу Арвайн тал гэж нэрлэсээр иржээ. Могойтын рашаан Орхоны хөндийн байгалийн цогцолборт газар болох Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Могойтын аманд Могойтын халуун рашаан бий. Могойтын халуун рашаан нь Хангайн нурууны дорнод хэсэг болох Булганы хүрэн чулуу, Зэсэн улаан зэрэг ойн бүснээс дээш 3000-2200 метрт өргөгдсөн тагийн өвсөөр хучигдсан, хушин ой бүхий нүцгэн хад, маш бэрх өндөр хөвөөгийн араас салаалан урссан 2 горхины дундаас ундран гардаг. Могойтын халуун рашаан Бат-Өлзий сумаас баруун урагш 18км, Хужирт сумаас 70км, Арвайхээр хотоос 100км, Улаанбаатараас баруун тийш 450км зайд оршино. Өндөр гэгээн Занабазар Жавзандамба хутагт энэ рашааныг нээж өөрийн тааллаар шүншиглэн аравнайлж адисласан рашаан юм. Тус рашаан үе мөчний архаг өвчин, эмэгтэйчүүдийн өвчин, арьсны зарим өвчин, мэдрэлийн өвчин, бүх төрлийн харшил болон хүний 16 эрхтэний өвчнүүдэд ууж хэрэглэдэг байсан тухай ахмад буурлууд хуучлан ярьдаг. Зон олон өвчин эмгэгээ илааршуулахад хэрэглэж байснаас гадна уурын утлага, халуун чулууны жин, рашааны замаг, шавар зэргийг зүй зохистой ашиглаж ирсэн байна. Оросын эрдэмтэд 1944 онд тус рашааны химийн найрлагыг тогтоож 16 ундаргатай 33-72 градусын халуун цацрагтай чанар нь 1.45 имонь байв гэж тодорхойлжээ. Чулуун дээр тодорсон могойнууд, яст мэлхий, байгалийн суварга, Цагаан хайрхан зэрэг түүхийн явцад хадгалагдан үлдсэн үнэт зүйлс энд бий. Дөлгөөн хайрхан Дөлгөөн хайрхан нь Өвөрхангай аймгийн Зүүн баян-Улаан сумын Дэвшил багийн нутагт оршдог бөгөөд хангай, хээр, говийн уулзварт хамгаас өндөрлөг ноёлог хоёр оргил бүхий сүрлэг, алсын бараа харагдахуйц онцлог тогтоцтой уул юм. Хаанаас ч тэмээн жингийн алхац хурцадаар 1-3 өдрийн газраас бараа нь харагдаж, сүсэглэх нутгийнхныхаа харааг алсалж, сэтгэлийг гийгүүлдэг гэж ярьдаг. Дөлгөөн хайрхантай холбогдолтой хавь орчиндоо уялдаатай нэгэн домог байдаг. Домогт өгүүлэх нь: Энэхүү дэлхий ертөнцийн дөрвөн хүчитний нэгэн хангарьд шувуу элин халин ниссээр нэгэн уулын оройд буун түр амс хийх гэтэл тэр уул нь хагарч бутарсан нь Баян-Улаан хайрхан байж. Арга буюу нисэн газардаад Орхон голын уснаас ундаалах болжээ. Энэ зуур Орхон голын зүг хүзүүг сунахад тээглэн хотойлгон мөрөө үлдээсэн уул нь Дөлгөөн хайрхан аж. Ингэж хоёр оргил үүсжээ. Орхон голоос ундаалж ханаад аманд үлдсэн хэсэгхэн усаа хүзүүг нар зөв эргүүлсхийн асгасан нь Сангийн далай болон тогтжээ. Харин бууж газардсан газраа хоёр сарвууд нь наалдан очсон чулуу нь үлдэн хоцорчээ. Энэ нь Зүүн, Баруун хэрээгийн хад юм гэнэ лээ. Ийнхүү Баян-Улаан, Дөлгөөн хайрхан, Зүүн, Баруун хэрээ хад, Орхон гол, Сангийн далайн үүсэл тогтоцтой холбогдсон нэгэн домгийг товч өгүүлэхэд ийн ажээ. Дөлгөөн хайрхан түүний дагуул хайрхад болох Төгс, Ханги, Жаргалант, Дулаан, Хараат, Гүндсамба, Лаанс, Цагаан овоо зэрэг уулсыг энэ нутгийнхан “Хайрхан” гэж хэн ч хаа ч нэрлэсээр иржээ. Дөлгөөн хайрхны тахилгын наадмыг хайрхны ар, өвөрт хийж байсан байна. Ард хийдэг газрыг Наадамын булаг гэж нэрлэсэн бол өвөрт хийдэг газар нь Морьт хүрэнгийн зэрэгцээ Хүрэн залаа хоёрын дунд эх булгийн баруунаа нэгэн дэнж хүрэн чулуугаар босгосон наадмын овоо одоо ч байдаг байна. Ширээт цагаан нуур Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт сумын төвөөс хойш 27 километрт Их Монгол уулын зүүн урд хормойд орших гурван жижиг нуурын нэг. Ширээт цагаан нуур нь элсээр хүрээлэгдэн байх бөгөөд энд гүрвэл гүйлдэж байх нь говийн шинжийг агуулдаг. Мөн ойр орчинд нь шинэс, бургас, хус, хайлаасны төгөл ургаж, хөхөө донгодох нь хангай газрыг төрхийг илтгэдэг. Энэ бага нутагт говь хээр, ой тайга, уулын таг бүс гээд Монголын байгалийн үндсэн бүх төрхийг агуулсан байдаг нь нэн сонирхолтой юм. Ширээт цагаан нуур

гэдэг энэ нуурын эрэг дээр 1639 онд Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг 5 настай байхад нь Гэгээн цол өргөмжилж анхдугаар Богд гэж алдаршуулан түүнд Шар бүст өргөө барьж өгснөөр өнөөгийн Улаанбаатарын суурь тавигджээ. Их Монгол ууланд өндөр уулын арц ургадаг бөгөөд энэхүү арцыг Өндөр гэгээн Занабазар өөрөө аравнайлжээ. Найман нуур Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт орших Хангай нурууны баруун урд хэсэгт, далайн түвшнээс дээш 2700-3165м өргөгдсөн уулсын дунд галт уулын дэлбэрэлт, суултын дүнд үүссэн цар хэлбэрийн хүнхэр газарт орших нуурууд бий. Үүнд : Ширээт нуур Халиут нуур Бугат нуур Хаяа нуур Хүйс нуур Онон нуур Дөрөө нуур Баян-уулын нуур зэрэг хоорондоо газрын гүний судлаар холбогдсон цэнгэг усны их нөөц бүхий байгалийн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газар юм. Энд мөн урт жалгын тогоо, довын тогоо, Ар битүүтийн тогоо, Ногоон нуурын тогоо, нэртэй сөнөсөн галт уулын тогоонууд байдаг байна. Эргэн тойрон их, бага тайга бүхий уулстай бөгөөд Хүйсийн найман нуур орчмын 3% буюу 7491.3 мянган га талбайг хуш, шинэс, шилмүүст ой, эзэлдэг мөн нөөц нь эрс хомсдсон олон зүйлийн эмийн ургамал ургадгаас гадна 18 зүйлийн хөхтөн 39 зүйлийн шувуу байнга болон нүүдлийн хэлбэрээр амьдардаг. Байгалийн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт энэхүү нутаг нь байгалийн үнэт дурсгал юм. Энэ бүсэд саарал чоно, халиу буга, зэрлэг гахай, таравга, хэрэм, жирх, чандага, огдой, зэрэг амьтад болон 50 орчим зүйлийн шувууд байдаг байна. Шурангын улаан цохио Сумын төвөөс баруун хойш 25км зайд үзэсгэлэнт Найман нуур хүрэх замд Шурангын голын эрэг дээр байдаг 28м өндөр хос Тайхар цохио юм. Нутгийн хүмүүсийн болон цохио харахаар очсон хүмүүсийн дунд өвдөглөж суугаад чулуу давуулсан хүн олон малтай болдог гэсэн домог яриа байдаг байна. Цохионы урд талд эртний бичээс байдаг юм. Монгол түмний морины их шүтээн Монгол түмний морины их шүтээн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас 15 километр газарт буюу алдарт арвайн талд байрладаг. Энэхүү цогцолборыг 2007 оны наймдугаар сард олны хүртээл болгосон байдаг. Шүтээнийг босгосон газрын нэр нь Баянтолгой бөгөөд эрт дээр үеэс хурдан морь уядаг хүмүүс тахиж шүтэж ирсэн төдийгүй алдарт Аравгар хээр хэмээх хурдан хүлгийн төрж өссөн газар ажээ. Их шүтээний төв хэсгийн талбайн диаметр нь 10 метр, хүндэтгэлийн 2 багана нь 5 метр өндөртэй бөгөөд түүн дээр их шүтээнийг босгоход хувь нэмэр, хандив туслалцаа өргөсөн байгууллага хүмүүсийн нэрсийг мөнхжүүлэн бичжээ. Хагас тойрогт хэсэг 1 багана босгож, хойморт нь гурван метр өндөр Дамдинянсан буюу хурдан морины сахиус бурхан Хаянхярвааг бүтээж шилэн гуунд байрлуулжээ. Төв дунд нь газар газрын хурдан морины төлөөлөл болгон алдарт Аравгар хээрийн хөшөөг босгож, хүрд ба сангийн бойпор байрлуулсан аж.

МОНГОЛЫН ХООЛОЙ Гучин –Ус сумаас баруун урагш 30 километр яваад Гучингийн нуруун дээр гарахад тал бүрээрээ уул нурууд хүрээлсэн битүү заг, бударганатай жинхэнэ говь гэж ийм газрыг хэлдэг байх гэмээр урт хөндий хоолой үргэлжилдэг. Энэ хоолойн эхэнд элс, бут, загтай, их, бага хоёр жижиг уулыг Их, Бага Монгол хайрхан буюу Монголын хоолой гэдэг . Тэдний ачаа хөсөгний агт, тэмээнүүдийг малладаг ах дүү хоёр их бага Монгол толгой болж гээсэн эрдэнэ нь “Эрдэнэ толгой” болсноос Эрдэнэ толгой, Монголын хоолойд тэмээ олон байх түүхтэй. ГУРВАН ХАТАН Энэхүү домог нь: Говь нутгийн гурван баян айлын хөвгүүд хангай нутгаас авгай авахаар явж тус тусдаа авгай болох хүнээ олж нутаг буцах болоход хадмууд нь говь нутагт ус ховор гэж хүүхнүүддээ: “Очсон газраа асгаад булаг устай болоорой” гэж нэг нэг сав булаг усны дээж өгчээ. Буцах замдаа үдэлж, амарч байсан газраа нөгөө хүүхнүүд нь усаа асгачихсан нь “Гурван хатан “ болсон гэдэг.

Цааш яваад Аргуйн гол дээр ирээд “Одоо ус байхгүй учир бид гурав эндээс явахгүй гээд “ “Гурван бургас” болсон гэдэг. Ингээд гурван хар хүү ачаа хөсөгтэйгөө цааш явж байхдаа буух газраа шодож мэргэлдэг эрдэнээ унагаачхаад түүнийгээ ололгүй “Гурван Эрээлжүүт” болж тогтсон ажээ. Гурван хархүүгийн ар гэр гурван баяных Өмнөговь аймгийн нутагт “Гурван сайхан” уул болж, гурван хүүхний ар гэр нь Зүүнбаян-Улаан сумын нутаг гурван баян “Баян зүрх” , “Баян –Улаан”, “Баян борх”, болж тогтсон гэдэг. ШӨРГӨӨДӨГ ХАД Шөргөөдөг хад нь бүх эрхтний хэлбэртэй чулуулаг байдаг. хүний биеийн хуян, шар усыг тарааж сайн энерги авдаг, биеийн ядаргаа, бүх төрлийн өвчин эмгэгийг эмчилдэг увдистай. Өвөрхангай аймгийн Уянга сумын Жаргалант багийн Таацын голын түүх Эрт дээр үед далан булаг нийлж таацын гол үүссэн домогтой. Дээр үед шинжээч шинжээд 70-н төрлийн рашаан нийлдэг эмчилгээний тэр тусмаа адуунд ээлтэй адууны эмчилгээний ус байна гэж оношилж байсан гэдэг. Мөн дээхэн үедээ Таацын гол их догшин барагтаа л бол үер болоход хүн мал живж үхдэг гол байсан учир лам нар лус савдгийг нь аргадаад гэлэн Таац гэдэг нэртэй болсон хэлмэгдүүлэлтийн үед лам нар ихээр хороосноос болж Таацын голын лус савдаг ахиад дошгирсон гэдэг. Тэгээд одоо жил бүр үер болж хүн мал үхэж үрэгдэх нь бага ч үерт нэрвэгддэг болсон. Уг гол нь (УЯНГА, НАРИЙНТЭЭЛ, БАРУУНБАЯН-УЛААН) гурван сумын нутаг дамнасан гол юм. Мөн 70 төрлийн рашаан нийлж урсдаг 70-н эргүүлэгтэй олон жижиг гол горхи, халуун ус нийлдэг. 33 нугалаа нь Нарийнтээлийн халуун усны дэргэд байдаг. Монгол улсдаа урсгал нь хүчтэйд тооцогддог мөн цэнгэг устай гол ба Баруунбаян- Улаан суманд Таацын цагаан нуур гэдэг нуур болж төгсдөг. Сангийн далай Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутагт орших Сангийн далай нуур нь Улаанбаатар хотоос 370 км , аймгийн төв Арвайхээр хотоос 65 км зайд орших ба Монгол орны төвийн хэсгээр нүүдэллэх нүүдлийн шувуудын цугладаг томоохон давст нуур юм. Сангийн далай нуурын өргөн нь 1.5км, урт нь 2.2 км эргийн шугамын урт 6.2 км гадагш урсгалтай, Зэгстэйн гол урсаж Сарын голтой нийлээд Орхон голд цутгадаг. Сангийн далай нууранд усны шувууд олноор цуглах бөгөөд намар хун шувуу чуулах нь үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг. Тус нуурын хунгийн чуулганыг үзэх гэж гадна, дотны олон жуулчид ирдэг ажээ. 9.ТАЛИМ ҮСЭГ

Илдэн бээлийн хүрээний туурьний дэргэдэх Сүмбэр уулан дахь талим хэмээх үсэг. “ТАЛИМ” хэмээх үсэг нь Өндөр гэгээний Соёмбо үсгээр бичигдсэн 160 гаруй жилийн өмнө Сүмбэр уулын ар дээр чулуугаар өрж бүтээсэн тарний үсэг юм. Өндөр нь 42 метр, нэг үсэгний өргөн нь 28 метр байрлалтай хийгдсэн. ИЛЖГЭН ЧИХТ ХААНЫ ХЭРЭМ Өөш шахлаг, Илжгэн чихт хааны хэрэм Өвөрхангай аймгийн Богд сумын 4-р багийн нутагт оршдог. Энэ нутагт эрт цагт онцгой том чихтэй нэгэн хаан байсан бөгөөд чихнээсээ ичиж ихэд нууцалдаг байсан гэнэ, чихийг нь үзсэн хүн гайхаж шоолдог байсан тул хаан чихнээсээ дээш гарах өндөр чулуун хэрэм бариулах зарлиг буулгаснаар уг хэрэм бий болсон гэх ба хаан хэрэм дотроосоо гадагш гардаггүй чихээ нууцалж явдаг болсон домгийг нутгийнхан ярьдаг. Энэ хэрэм нь Өөш Шахлага хайрханаас урагш 10км орчим явж хөтөл дээгүүр даван Авдрант уулын дээгүүр давж, цааш нь Хятадын хил хүртэл үргэлжилдэг гэж нутгийнхан ярьцгаадаг. Хэрэмний өргөн зарим газраа 2 метр хүрдэг. Илжгэн чихт хааны домог түүхээс: Илжгэн чихт хаан гэж алдаршсан Манжийн нэгэн амбан их говийн дундуур гарсан өргөн замаар ирж очдог байж гэнэ. Харгис хэрцгий тэр амбаныг харсан хүн бүхний инээд хүрмээр сарьсан багваахайн далавч шиг салбайсан урт хоёр дэлдэн чихтэй юм байжээ. Дээрэлхүү тэр амбан дэвэн дэлхийн амьтнаас дэлдэн чихээ нуух гэж алсын аянд гарахдаа ч тэр албат зарц нараа замын хоёр талаар зэрэгцүүлэн жагсааж зээтүү хүрзээр шороо чулуу цацуулан зэгсэн нууцгай морилдог байсан гэнэ. Ард түмний зүрхийг шархлуулсан айхтар нэг алба бол үсийг нь авч өгсөн хүнийг, амьтан хүнд дэлдэн чихний тухай тараачихаас болгоомжилж амийг нь хорлодог байжээ. Ийм учир амбаны зорчдог замын ойр орчмоор айл амьтан нутаглахаа болиод амбан аргаа өөрчлөн айлын ганц хүүгээр үсээ авахуулж байхаар болж гэнэ. Нэгэн удаагийн үс авах ээлж ядуу эмгэний ганц хүүд ноогдоход эмгэнэлтэй энэ албанд тохоогдсон эргэж ирдэггүй болохоор уйтгар гунигт автсан ч эрх биш нэгэн арга сүвэгчлэх хэрэгтэй болжээ. Угаас ядуу зүдүү амьдралд талхигдсан эмгэний ухаанд нэгэн уран арга төрж атга чимх арвайн гурил айл амьтнаас цуглуулж арав таван ямааныхаа сүүгээр амт оруулан хэдэн бөөрөнхий үрэл болгож хатааж гэнэ. За миний хүү эр хүнд арван гурван мэх гэж байдаг гэдэг юм шүү Ээж нь ч бас нэг арга нэмье! Амбаны үсийг авч байхдаа энэ үрлийг амандаа хааяа нэгийг хийж, гараасаа алдсан болж ганц хоёрыг амбаны өвөр рүү өнхөрүүлээд байгаарай. Амбан чамаас юү гэгчийг идэж, ямар юмаа өвөр рүү өнхөрүүлэв гэж асуух байх тэгэхэд нь миний хүү ингэж хариу өгөөрэй. \"Энэ амттаныг эрдэнийн үрэл гэдэг юм, амссан хүний арван цагаан буян дэлгэрдэг юм гэж хэлээрэй. Амбан амсаж үзээд юугаар яаж хийсэн ямар сайхан амттай юм бэ гэх байх, тэгэхээр нь ээжий минь сүүгээр зуурч хийсэн энэ үрлийг та бид хоёр идчихлээ шүү дээ гэнэ шүү. Эх хүнээс төрсөн амьтан юм бол эрх биш нэгийг бодох биз\" гэж захиад хүүгээ амбан руу явуулжээ. Илжгэн чихт ийн үсийг авч байхдаа ядуу хүү ирэх аюулыг мэдэж байсан ч гэсэн инээд нь хүрээд болохгүй болохоор ээжийнхээ өгсөн үрлээс авч идээд, амбаны өвөр дээр хааяа нэгийг унагачихаад үсийг нь авч байтал хайрт ээжийнх нь урьдчилан хэлсэн ёсоор амбан асуусныг хүү хариулж байжээ. Амбан ноён хэсэг дуугүй сууж байснаа \"Аргатай хүү юм даа чи амийг чинь нэг удаа өршөөе. Нээрээ л эхийн сүүгээр хийсэн чинь үнэн юм бол нэг эхийн хүүхдээс ялгаагүй юм боллоо. Харин чи миний чихний тухай хавь ойрын хэнд ч хэлж болохгүй, элдвийн юм ярьсан байвал энэ муу хар толгой чинь өнхөрнө шүү\" гэж хэлээд явуулжээ. Хааны үсийг авахаар явсан хүү эргээд ирснийг хавь ойрынхон нь сонсоод амьд ирсэн шалтгааныг асууж шалгаагаад байхаар нь амбан ноён илжиг шиг чихтэй юм билээ гэж арай ам алдсангүй, ачит буурал ээжийнхээ арга ухааныг ч тоосонгүй аргалаад

өнгөрөөжээ. Тэглээ ч хааны дэлдэн чихийг хүн амьтанд хэлмээр санагдаад тун болохгүй болохоор нь тэссэнгүй ээжээсээ асуухад \"Хэл амаа татаж сур, хэрцгий амбаны хэлсэн үгийг санаж яв. Хэрвээ хүү минь тэсвэр алдвал хэрэг буруудна шүү! Осол аюул багатайгаар нь оготоны нүхэнд шивнээд бай\" гэж гэнэ. Үүнээс хойш ядуу хүү үлий л дайралдвал \"Илжгэн чихт хаан ирж явна шүү\" гээд хэлээд явдаг болж гэнэ. Удсан ч үгүй амбан хаан Утай гүмбэнгээ зорин явж байгаад уудам их эзгүй говьд үлдэхээр бууцгаажээ. Амбан ноён амьтан хүнгүй энэ газар алжаасан биеэ амраахаар гадаалж явтал оготны дов болгон дээр олон оготоно цухалзан \"Илжгэн чихт хаан ирж явна. Илжгэн чихт хаан ирж явна\" гээд хашгиралдаж байгааг хаан сонсоод \"Оготно хүртэл миний чихийг мэддэг байна шүү! Одоо энэ замаар дахиад явж болохгүй боллоо\" гэж шийджээ. Тэр цагаас хойш Хэрмэн замаар Илжгэн чихт хаан ирж очихоо больсон юм гэнэ билээ. Муу үг модон улаатай гэдэг энэ байжээ. МӨНХ ХАРЗТАЙ. Энэхүү үзэсгэлэнт газар нь Богд сумын нутагт байдаг.Мөнхийн харз хэмээх баянбүрд нь говь нутагт жилийн 4 улирал мөнхийн ногооноороо байдаг бөгөөд идэр есийн хүйтэнд ч нов ногооноороо цэцэглэн байдаг гайхалтай байгалийн бүтээл билээ. /Энэ зургийг өвөл 1 сарын эхээр өөрийн биеэр очиж авсан болно/ Хайрхандулаан сум Гарьдын гол, Гарьдын бүрд, Гарьдын хад: Жигүүртний хаан-Хангарьд шувуу тус нутагт нутагладаг байжээ. Ижил сүрэг нь нисэн холдоход хөгширсөн гарьд шувуу биеэ дааж нисэж чадалгүй үлдээд удалгүй үхсэн байна. Газар шургачин унахад гарьдын толгой дэрлэж байснаар нь Өндөр толгой, хавирга нь хүрсэн газрыг Ханан гэх зэргээр Гэрсэн, Бөөр нуур, Хавчуу, Сүүл толгой, Баруун, Зүүн шийр нэртэй газрууд бий болжээ. Элгээрээ дарж унаж, голыг нь норгож байсан голыг Гарьдын гол гэх болж. Хэд хэдэн голоор тэжээгдэж Гарьдын голын эхэн түрүү нь болж байсан үзэсгэлэнт бүрдийг Гарьдын бүрд гэдэг. Гарьдын хад гэдэг нэр төв замаар зорчдог жолооч нар голын нь нэрээр нэрлэснээс үүсчээ. Гарьдын хад нь өрсөн мэт чулуунууд байдаг бөгөөд ар хэсэгт нь Шаам нэртэй уул байдаг. Тус ууланд рашаан байдаг. Шаам гэж нэрлэдэг бут модны шинжлэх ухааны нэр нь боролзгоно. Шаам уулын орчин тойронд ургадаг.Энэ бут модны ишийг тогоо угаах угаалтуур болгож, цэцгийг бөөрний өвчин анагаах, шээс хөөх үрэвсэл намдаах эм болгож хандажлж хэрэглэдэг. Ариутгах, эрүүлжүүлэх үйлдэлтэй Шаам модны нэрээр Шаам уулыг нэрлэсэн бол уг уул хүний биед шаам мод шиг эерэг нөлөө үзүүлдэг.


Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook