Аймаг байгуулагдсаны 90 жилийн ой угтан зохион байгуулагдаж байгаа сарын аяны дүгнэлт хичээлийн жишиг хөтөлбөрийг, хичээл заахдаа сонгон ашиглах нэмэлт материалуудын хамт анги тус бүрээр сурагчдын нас сэтгэхүйн онцлогт нийцүүлэн боловсруулж эмхэтгэл болгон хэвлүүллээ. Та бүхэн жишиг хөтөлбөрөөс санаа авч нэмэлт материалуудаас ашиглан өөрийн арга зүй, ангийн сурагчдын онцлогт тохирсон хөтөлбөр боловсруулан хичээлээ заах боломжтой. 6 ДУГААР АНГИЙН ЖИШИГ ХӨТӨЛБӨР ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН СЭДЭВ: Өвөрхангай аймгийн түүхэн товчоон ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА : 40 минут ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО: Аймаг анх байгуулагдсан цагаас эхлэн өнөө үе хүртэл түүхэн замналыг танин мэдэх, түүхээрээ бахархах, хайрлан хамгаалах хандлага бий болгох. ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛТ: - Өвөрхангай аймаг анх байгуулагдсан түүхийг судлаж мэдэх - Өвөрхангай аймгийн түүхэн замналтай танилцах - Төрөлх аймгийнхаа түүхээр бахархах ХЭРЭГЦЭЭГ ХАРГАЛЗАХ Нийгмийн хэрэгцээ Хувь хүний хэрэгцээ Даяаршин буй өнөө үед оршин Төрөлх аймгийнхаа түүхэн замналыг мэдэж суугаа орон нутгийнхаа түүхийг судласнаар эх оронч үндэсний үзэлтэй, орон танин мэдэх нь цаг үеийн нутгийн түүхээрээ бахархадаг, зөв хандлага бүхий зайлшгүй шаардлага болж байна. иргэн болон төлөвшинө. ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ЕРӨНХИЙ АРГА ЗҮЙ: Түүхэн баримтанд тулгуурлан шинжлэн судлах арга барилаар мэдлэг бүтээх, харилцан ярилцах, эрэл хайгуул хийх. ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН: Өвөрхангай аймгийн түүхэн ном зохиол, баримтат зураг, түүхэн баримтат кино, цахим орчны мэдээлэл, ажлын хуудас, нэмэлт мэдээллийн хуудас ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨЛТ : ШСАБ БАГШИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА СУРАГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА Асуудлыг Өвөрхангай аймгийн түүхэн зураг Өвөрхангай аймгийн түүхэн зураг олж харах сэдэлжүүлэх болон баримтат кино үзүүлэх. болон баримтат киног Таамаглах “Найман нуурын уянга” баримтат анхааралтай үзэх асуултанд хариулах үе кино шат Төрөлх аймаг орон нутгаа хэр сайн Сурагчид өөрсдийн таамаглалаа дэвшүүлж ярилцах мэдэх вэ? Асуулт асууж ярилцах Өвөрхангай гэж нэрнээс өөр нэртэй байсан уу? Албан ёсоор хэдэн онд байгуулагдсан? Хэдэн сумтай вэ?....... гэх мэт Эх Багуудад аймаг байгуулагдсантай Баг тус бүр өөрт оногдсон нэмэлт сурвалжийг холбоотой нэмэлт эх сурвалжуудыг эх сурвалжтай танилцан ойлгож өгч уншиж танилцах даалгавар өгнө. даалгавар гүйцэтгэнэ. унших,
нэмэлт эх Өвөрхангай аймгийн сумдын 1-р баг Манжийн үеийн Сайн ноён сурвалжийг хан аймаг эрж хайх байгуулагдсан түүх, нэмэлт 2-р баг Богд хаант Монгол улсын Сайн ноён хан аймаг мэдээллийг багууд сонгон авч 3-р баг Үндэсний ардчилсан хувьсгалын үеийн Сайн ноён хан танилцах, байгуулагдсан дараалал, аймаг 4-р баг Цэцэрлэг Мандал уулын онцлогийг гаргах даалгавар өгнө. аймаг 5-р баг Өвөрхангай аймаг Эх Түүхэн газрын зургийг харьцуулж Багууд өөрийн сонгогдсон эх сурвалжийг ялгааг олох даалгавар өгөх сурвалжыг бусад багийн эх ангилах, Ялгаатай байгаа учир шалтгааныг сурвалжтай харьцуулан даалгавар харьцуулах, нэмэлт мэдээллээс олох даалгавар гүйцэтгэх эх сурвалж өгөх бичсэн шалтгааныг тодорхойлох Эх Багууд өөрсдийн хийж гүйцэтгэсэн ажлыг ангийн сурагчдад танилцуулах сурвалжийг нэгтгэн дүгнэх танилцуулах Гэрийн Өвөрхангай аймгийн сумдын мэдээллийг уншин бяцхан ном хийж ирэх даалгавар Хэрэглэгдэхүүн: Өвөрхангай аймгийн түүхэн товчоон Сайн ноён хан аймаг (1725-1911) Халхын сайн ноён хан аймаг 1725 онд байгуулагджээ. 1725 оны байдлаар Халхын Сайн ноён хан аймгийн нутаг умар зүг Чулуут голоос өмнө зүг Цэцэрлэг гол, дорно зүг Бор бургас, Олон нуураас өмнө зүг Халзан согоот, Хөл саяын даваа хүрч байв. 1761 онд Өөлдийн хоёр хошууг Сайн ноён аймагт шилжүүлэн захируулж энэ үеэр аймгийн нутгийн хилийг умраас өмнө зүг Говь Гурван сайхан уул хүртэл, дорноос өрнө зүг Сэгс цагаан богд хүртэл өргөтгөж, анх байсан 19 засаг хошууг 24 болгосон ажээ. Сайн ноёны аймгийн чуулганыг манжийн эзэн хааны зарлигаар 1728 онд бий болгожээ.
БОГД ХААНТ МОНГОЛ УЛСЫН САЙН НОЁН ХАНЫ АЙМАГ (1911-1921) Халхын Сайн ноёны аймаг нь Богд хаант Монгол улсын Сайн ноён хан аймаг болон өөрчлөгдөж Сайн ноён хан Намнансүрэн, Богд хаант Монгол улсын ерөнхий сайдаар томилогдож, Далай Чойнхор ван Цэрэнсодном Дотоод яамны дэд сайдаар томилогдов. Богд хаант Монгол улын Сайн ноён хан аймаг нь нутаг дэвсгэр, хүн ам, хошуу шавийн тоо, хөрөнгө малын хэмжээгээр улсад дээгүүр байр эзэлдэг томоохон аймгийн нэг байв.1918 оны байдлаар Сайн ноён хан аймаг 30619 өрхтэй,133748 хүн амтай байлаа. Засаг захиргааны үндсэн нэгжүүд нь засаг хошуу 22, шавь 8, хязгаар газар 1 гэсэн 31 нэгэн нэгжээр бүрдэж байжээ. ҮНДЭСНИЙ АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН ҮЕИЙН САЙН НОЁН ХАН АЙМАГ (1921-1923) Орон нутгийн захиргааг шинээр байгуулсан нь Ардын засгийн газар 1922 онд Сайн ноён ханы аймагт хошууны засаг даргыг бий болгон ноёдын эрх хэмжээг хязгаарлах, аймгийн чуулган жасааг нутгийн төвд шилжүүлж суурьшуулах ажлыг эхний ээлжинд хийлгэв. ЦЭЦЭРЛЭГ МАНДАЛ УУЛЫН АЙМАГ (1923-1931) Ардын хувьсгал ялсны дараа 1923 онд аймаг, хошууны нэрсийг уул, усны нэрээр солиход тус аймгийг Цэцэрлэг Мандал уулын аймаг гэж нэрлэжээ. 1923-1924 онд хийсэн засаг захиргааны шинэ
хуваариар Цэцэрлэг мандал аймаг нь 10 гэр 3610, баг 722, сум 250, хошуу 26-тайгаар байгуулагдсан байна. ӨВӨРХАНГАЙ АЙМАГ (1931-1990) Өвөрхангай аймаг нь БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолоор 31 сумтай анх байгуулагдсан. Аймгийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээ 63.5 мянган км.кв, хойноос урагшаа 385 км, зүүнээс баруун хил хүртэл 310 км, улсын нийслэл Улаанбаатар хотоос 430 км зайд оршдог. Өвөрхангай аймаг нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд 19 сум, 107 багтай, 32.1 мянган өрх, 110.5 мянган хүн амтай, аймгийн төв Арвайхээр хотод 8.3 мянган өрх, 28.7 мянган хүн оршин суудаг. 1. Арвайхээр Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошуу, хожмын Цэцэрлэг мандал аймгийн Арвайхээрийн хошууг 1707 онд сайн ноён Жамбын 2 дугаар хүү Цэрэндашид Сайн ноёны хошуунаас хошуу таслан өгч байгуулжээ. 1726-1727 оны үед Ганданпунцоглин хийд анх удаа Дэлгэрэхийн эхэнд модон дуган барьж, суурьшсанаар Арвайхээр хотын үүсэл тавигдсан гэж үздэг. 1957 онд Дэлгэрэх сумын 1 дүгээр багийг өөрчлөн 6 хоринтой хороо захиргааг, БНМАУ-ын АИХурлын Тэргүүлэгчдийн 1963 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 196 дугаар зарлигаар Арвайхээр хороог *Хот*, Монгол Улсын Их Хурлын 1994 оны 05 дугаар сарын 6-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Өвөрхангай аймгийн төвд Арвайхээр сум байгуулж, төв нь Арвайхээр хот байхаар тус тус шийдвэрлэжээ. 2. Бат-өлзий
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Сайн ноён хан аймгийн Сайн ноёны хошуу, одоогийн Цэцэрлэг мандалхан аймгийн Хан хөгшин уулын хошуу. 3. Баруунбаянулаан Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Сайн ноён хан аймгийн Сайн ноёны хошуу 4. Баян-Өндөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Далай гүний хошуу. 5. Баянгол Өвөрхангай аймгийн Баянгол сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошуу юм. 6. Богд Өвөрхангай аймгийн Богд сум нь 1924 онд байгуулагдсан. Хуучнаар Сайн ноён хан аймгийн Ханхөгшин хошуу юм. 7. Бүрд Бүрд сум нь хуучнаар Түшээт хан аймгийн Далай гүний хошуу.1931 онд Архангай аймгийн Бүрд сум нэртэйгээр байгуулагдсан. 1942 онд Баянхонгор аймаг шинээр байгуулагдахад Өвөрхангай, Архангай, Төв аймгийн зарим сумдыг шилжүүлэхэд Өвөрхангай аймагт шилжүүлсэн. 8. Гучин ус Өвөрхангай аймгийн Гучин-ус сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Сайн ноён хан аймгийн Эрдэнэ-Үйзэн вангийн хошуу юм. 9. Ёсөнзүйл Есөнзүйл хэмээсэн нь Өндөр гэгээний мэндэлсэн газарт есөн зүйлийн цэцэг ургасан байдагтай холбон нэрлэсэн ажээ. Есөнзүйл сум нь 1932 онд Илдэнбэйлийн хошуунаас тасарч Зүйл сум нэртэйгээр үүссэн түүхтэй. 10. Зүүнбаян-Улаан Зүүнбаян-Улаан сум нь 1931 онд байгуулагдсан. Хуучнаар Түшээт хан аймгийн Ахай бээсийн хошуунд Үйзэн вангийн хошуунаас Мөнх булаг, Шадав булаг гэдэг 2 жижиг сумыг нэгтгэн байгуулсан. 11. Нарийн тээл Нарийнтээл сум нь 1931 онд байгуулагдсан, хуучнаар Сайн ноён хан аймгийн Хан хөгшний хошуу. 12. Өлзийт Өвөрхангай аймгийн Өлзийт сум нь 1931 онд байгуулагдсан. Хуучнаар Сайн ноён хан аймгийн Илдэн бэйлийн хошуу. 13. Сант Өвөрхангай аймгийн Сант сум нь 1931 онд байгуулагдсан, хуучнаар Сайн ноён хан аймгийн Илдэн бэйлийн хошуу. 14. Тарагт Өвөрхангай аймгийн Тарагт сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошуу. 15. Төгрөг Өвөрхангай аймгийн Төгрөг сум нь 1924 онд “Сайн төгрөг” гэдэг газар байгуулагдсан бөгөөд 1939 оны намар “Сайн төгрөг”-өөс нүүж Хоолт гэдэг газар төвлөрөн суурьшсан. Хуучнаар Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошуу. 16. Уянга Уянга сум нь 1931 онд байгуулагдсан, хуучнаар Сайн ноён хан аймгийн Ханхөгшиний хошуу. Тус сум нь сарлагаараа улсад тэргүүлдэг сарлагийн сүү тос болон Уянга хийцийн гэрийн эрээн модоороо улсдаа алдартай юм.Онгийн голын хөвөөнд оршино.
17. Хайрхандулаан Хайрхандулаан сум нь1931 онд байгуулагдсан. Хуучнаар Сайн ноён хан аймгийн Сайн ноён ханы хошуу юм. 18. Хархорин Түүх соёлын өлгий болсон нутагт БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1956 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 197 дугаар тогтоолоор Хархорин сум байгуулагдсан. Хархорин сум нь 2012 онд “Улсын тэргүүний сум”-аар шалгарч, ажил үйлс, хөдөлмөр бүтээлээрээ аймагтаа манлайлсаар байгаа юм. Түүнчлэн УИХ-ын 2003 оны 01 дүгээр тогтоолоор Хархорин сумыг Хангайн бүсийн тулгуур төв болгон шийдвэрлэжээ 19. Хужирт Хужирт сум нь Илдэн бэйлийн хошууны хэсэг Автайсайн хааны хүү Бахарай баатар түүний хөвгүүн Цогт хун тайжийн ач Сутай Илдэнгийн албат байжээ. 1725 онд Түшээт хан аймгаас 19 хошуу таслан Сайн ноён хан аймгийг байгуулахад Илдэн бэйлийн хошуу нь Сайн ноён аймгийн харъяанд орж Хужирт Аг сум үүссэн түүхтэй. 1931 онд Халуун-Ус сум нэртэйгээр Архангай аймгийн харьяанд байгуулагдан, 1934 оны 5-р сард Өвөрхангай аймагт шилжсэн 7 ДУГААР АНГИЙН ЖИШИГ ХӨТӨЛБӨР ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН СЭДЭВ : Өвөрхангай аймгийн засаг захиргааны зохион байгуулалт, бэлгэ тэмдэгтэй танилцах ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА : 40 минут ХИЧЭЭЛ ХООРОНДЫН ХОЛБОО: газарзүй,түүх, нийгмийн ухааны хичээл НЭР ТОМЬЁО БА ҮГ ХЭЛЛЭГ : Засаг захиргааны нэгжийн зохион байгуулалт, аймгийн бэлгэ тэмдэг, сүлд дуу, ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО : Өвөрхангай аймгийн засаг захиргааны зохион байгуулалт, удирдлагыг судлан амьдарч буй орчноо илүү их танин мэдэх , хөгжүүлэх хандлагатай болох ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛТ : - Өвөрхангай аймгийн бэлгэ тэмдэг, засаг захиргааны зохион байгуулалт, удирдлагатай танилцах - Өвөрхангай аймгийн засаг захиргааны нэгж, зохион байгуулалтыг судлах - Сурагчдаар Өвөрхангай аймгийн засаг захиргааны зохион байгуулалт, түүний удирдлагаар оюуны зураглал хийлгэх ХЭРЭГЦЭЭГ ХАРГАЛЗАХ Хувь хүний хэрэгцээ Нийгмийн хэрэгцээ Тухайн цаг үеийн орон нутгийн Өөрийн төрөлх нутаг, оршин амьдарч байгаа орон нөхцөл байдал, нийгмийн чиг нутгийнхаа засаг засаг захиргааны нэгж, түүний хандлагыг судлах удирдлага зохион байгуулалтыг танин мэдэх ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ЕРӨНХИЙ АГУУЛГА: Мэдлэг Чадвар Хэрэглээ
Аймгийн сүлд дуу Аймгийн сүлд дуугаа дуулж сурах Амьдарч буй орчныхоо Аймгийн сүлд, туг Аймгийн сүлд, тугны бэлгэдлийн утга талаар дэлгэрэнгүй Өвөрхангай аймгийн учрыг тайлбарлах мэдээлэл авах засаг захиргааны Засаг захиргааны зохион Шинэ мэдээллээ бусдад зохион байгуулалт байгуулалтыг бүдүүвчээр тайлбарлах түгээн дэлгэрүүлэх Орон нутгийн Оюуны зураглал хийх Аймгийн бэлгэ тэмдгийг удирдлагууд дээдлэх ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ЕРӨНХИЙ АРГА ЗҮЙ Харилцан ярилцах, практик асуудал дэвшүүлэн, нотлох,тайлбарлан үзүүлэх, аргуудыг хэрэглэх ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН АРГА ЗҮЙН ТӨЛӨВЛӨЛТ: ШСАБ Төлөвлөлт Асуулт, асуудал, Өвөрхангай аймгийн сүлд дууг сонсгож, дуулж сэдэлжүүлэх таамаглал дэвшүүлэх асуултуудыг асуух, ярилцах Мэдээлэл цуглуулах, Шинэ агуулгыг судлан оюуны зураглал хийх дарааллыг гаргах шинжлэх Оюуны зураглал хийхэд бэлтгэх Хэлэлцэх Судласан мэдээлэлдээ тулгуурлан дэвшүүлсэн асуултдаа хариулах Дүгнэх, үнэлэх Өөрсдийн хийсэн бүтээлээ бусдадаа таниулах сурталчлах бусдад шинэ мэдээлэл түгээх ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН: Аймгийн сүлд дууны бичлэг, сүлд, тугны зураг, нэмэлт мэдээллийн хуудас ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨЛТ : ШСАБ СУРГАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА СУРАГЧИЙН ГҮЙЦЭТГЭЛ Сурагчид дууг сонсоод АУЗ Д.Пүрэвдоржийн үг, АЖ багшийн асуултад хариулах Н.Жанцанноровын ая “Өвөрхангай нутаг” дууг сонсож, дуулж, дууны Үгийг АУЗ Д.Пүрэвдорж талаар асуух Шүлгийг хэн зохиосон бэ зохиосон. Аяыг хэн зохиосон бэ Дууны сонсоод төрсөн сэтгэгдлээ Аяыг АЖ Н.Жанцанноров хуваалцана уу гэх мэт асуулт асуух АСУУЛТ,АСУУДАЛ Аймгийн сүлд, тугны зургийг зохиосон. ТААМАГЛАЛ үзүүлж бэлгэдлийг ярилцах ДЭВШҮҮЛЭХ Дууг сонсоод өөрт төрсөн сэтгэгдлээ хуваалцах /бахархах, баярлах, хүндлэх, хайрлах/ Аймгийн сүлд, тугны зургийг үзэж бэлгэдлийн утгыг ярилцах
Ээлжит хичээлийн агуулгыг судлан өөрсдийн оюуны Ээлжит хичээлийн нэмэлт зураглал хийх мэдээлэл дээр МЭДЭЭЛЭЛ мэдээллийг ашиглан сурагчдад ажиллах ЦУГЛУУЛАХ, ШИНЖЛЭХ шинэ мэдлэг олгох Өвөрхангай аймгийн засаг ХЭЛЭЛЦЭХ Сурагчдад оюуны зураглал хийх захиргааны бүтэц, зохион ДҮГНЭХ, ҮНЭЛЭХ материалуудыг тараан өгөх байгуулалтын /1931-1934 он, 1992 оноос өнөөг хүртэлх/ өөрчлөлтийг судлах, бичиж тэмдэглэх Оюуны зураглалд ажиллах дараалал : Шинэ хичээлийн агуулгын дагуу Өвөрхангай аймгийн сумдыг оюуны зураглал хийлгэх Шинэ хичээлийг ерөнхий агуулгыг нэрлэж, тэмдэглэх судлахдаа сурагчидтай харилцан ярилцах замаар өгөх Сум тус бүрийн багийн тоог тэмдэглэх Аймаг, сумын удирдлагыг / Засаг дарга, ИТХ-ын тэргүүлэгчид/ нэрлэх, тэмдэгдэглэх Суралцагчид өөрийн амьдарч Өөрийн аймгийн хөгжил байгаа аймгийн засаг захиргааны бүтэц, зохион байгуулалтын хэтийн төлөвийг судлан өөрчлөлт хөгжлийг судлан мэдэж өөрийн хийсэн оюуны зураглалаа амьдарч буй орчноо хайрлах , ангийн найз нөхдөдөө таниулан мэдүүлэх даалгаврыг сурагчдад хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй өгөх болно. Өөрсдийн хийсэн оюуны зураглалаа ангийн найз нөхдөдөө таниулан мэдлэгийг нэмэгдүүлэх ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН СҮЛД ДУУ Уудам цэнхэр говийн хангай Унаган нутаг минь Өвөрхангай Дууны нэр: Өвөрхангай нутаг Намрын хүйтэн уулан дунд Үг: Д.Пүрэвдорж Найман нуур уйдах цагаар Ая: Н.Жанцанноров Наран хайлах хонгор говийн Сайхан хун жигүүр амраан Нарийн таана хэнзлэн байдаг Сангийн далай чуулах үеэр Хөвч ногоон уулын хангай Тэнгис талын сүрэг бэлчин Хөшиг номин талын хангай Тэнгэрийн заадас шиг тоосрон байдаг Уудам цэнхэр говийн хангай Хөвч ногоон уулын хангай Унаган нутаг минь Өвөрхангай Хөшиг номин талын хангай
Орхон голын униарт хөндийд Уулсын толгой цасанд царцан Одод огших хаврын үүрээр Улаан цутгалан татах цагаар Алтан түрүү хөрсөө түлхэн Арвай хээрийн шинэ иргэн Алсын од шиг түгсэн байдаг. Адуучны өргөөнд мэндэлж байдаг Хөвч ногоон уулын хангай Хөвч ногоон уулын хангай Хөшиг номин талын хангай Хөшиг номин талын хангай Уудам цэнхэр говийн хангай Уудам цэнхэр говийн хангай Унаган нутаг минь Өвөрхангай Унаган нутаг минь Өвөрхангай ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ТУГ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН СҮЛД ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ЗАХИРГААНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ Өвөрхангай аймгийг БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 2-р сарын 7-ны өдрийн 05 дугаар тогтоолоор тухайн үеийн цэцэрлэг мандал уулын аймгийн гол хошуудаас одоогийн Өвөрхангай, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан 31 сумтай Түйн голын Цагаан эрэгт төвлөрүүлж нэг том аймаг болон анх байгуулагдсан түүхтэй. Тус аймаг одоогийн Өвөрхангай. Баянхонгор хоёр аймгийн дэвсгэр нутагт сум 31. баг 913. өрх 19468, хүн ам 76914. бүх мал 2.3 саятай маш том аймаг болон байгуулагдаж, хуучин Ламын гэгээний хүрээний дэргэд Баянзүрхэд төвлөрөв ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН СУМДЫН ӨӨРЧЛӨЛТ 1. Цахирын олон худаг-Гүн нарийн -одоогийн Хайрхандулаан сумын баг 2. Гучин-Ус –Гучин-Ус 3. Нарийнтээл- Нарийн тээл 4. Сант 5. Ховд-одоогийн Богд сум 6. Холбоо цагаан- Баруунбаян-Улаан 7. Есөнзүйл-Зүйл-Есөнзүйл 8. Өлзийт-Зүүн-Өлзийт –Өлзийт 9. Дэлгэрбулаг-Дэлгэрэх-Одоогийн Арвайхээр сум
10. Уянга-Уянга 11. Баян-Улаан-Зүүнбаян-Улаан 12. Хөөвөр-Өндөр-Өнц-Одоогийн Баянгол 13. Дулаанхайрхан-Хайрхандулаан 14. Баян-Уул 15. Төгрөгнуур- Төгрөг 16. Тарагт 17. Баян-Өндөр 18. Заг гол-Заг- Байдраг Одоогийн Баянхонгор аймгийн Заг сум 19. Баянзүрх-Одоогийн Баянхонгор аймгийн Баянзүрх сум 20. Хүрээ марал- Одоогийн Баянхонгор аймгийн Гурванбулаг 21. Нарийнхар-Одоогийн Баянхонгор аймгийн Жинст сум 22. Бөмбөгөр- Одоогийн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум 23. Буянт цагаан гол- Одоогийн Баянхонгор аймгийн Бууцагаан сум 24. Мандал- Одоогийн Баянхонгор аймгийн Гурванбулаг сум 25. Баянхонгор- Одоогийн Баянхонгор аймгийн Баянхонгор, Галуут сумд 26. Цагаан гол- Одоогийн Баянхонгор аймгийн Баацагаан сум 27. Эрдэнэцогт- Одоогийн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сум 28. Гурванбулаг- Одоогийн Баянхонгор аймгийн Гурванбулаг сум 29. Баянбулаг- Одоогийн Баянхонгор аймгийн Баянбулаг сум 30. Дулаан-Уул Одоогийн Баянхонгор аймгийн 31. Холбоолж- Одоогийн Баянхонгор аймгийн Богд сум 1933 оны хавар хуралдсан улсын XVIII бага хурлаар Өвөрхангай аймгийн төвийг Түйн Цагаан эргээс Арвайхээрийн талд шилжүүлж суурьшуулахаар шийдвэрлэж, 1934 оны V сард засаг захиргааны харьяалалд зарим өөрчлөлт оруулж Баянхонгор, Мандал. Бөмбөгөр, Бууцагаан, Цагаан гол, Загийн гол, Баруун Гурванбулаг, Хүрээмарал, Баянбулаг, Буянтцагаан гол зэрэг 9 сумыг Архангай аймагг харъяалуулж, ...нэг багийг 30-100 өрхөөр зохион байгуулав. 1931 онд байгуулагдсан Өвөрхангай аймгийн бүрэлдэхүүнд байсан 9 сумыг Архангай аймагт буцаан шилжүүлж, Архангайгаас 2 (Бат-Өлзий. Хужирт), Төв аймгаас 1 (Дэлгэрхаан) сумыг шилжүүлэн авч бүтцийн томоохон өөрчлөлт хийснээр Өвөрхангай аймаг нийт 24 сумтайгаар шинэчлэн зохион байгуулжээ «Өвөрхангай аймаг нь сум 24. баг 173, өрх 16154, хүн ам 64588 болж цомхотгогджээ»60 1958 онд байсаи 49 нэгдлииг 25 болгож нэгдлийг цомтгон томруулсантай холбогдуулж сум бүрийг нэг нэгдэлтэй болгож 1957 онд татан буугдсан. Тарагт, Зүүнбаян-Улаан, Батхаан, Жаргалант, Зүйл, Богд сумдыг ганцхан жилийн дараа дахин байгуулж. Баянгол сумыг шинээр байгуулсны хамт хөдөлмөрчдийг чирэгдэлгүй болгож, захиргаа аж ахуйн зардлыг багасгах зорилгоор багуудыг татан буулгаж сум, нэгдлийн удирдлагыг нэг удирдлагад төвлөрүүлэв. Өвөрхангай аймаг 25 сум нэгдэл. 2 МААМС. нэт САА-таи болжээ 'Монгол Улсын Засаг захиргаа. нутаг дэвсгэрийн нэгж. түүний удирдлагын тухай' хуулийн дагуу 19 суманд 112 багийг аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдийн 1992 оны IX сарын 3-ны өдрийн 14 дүгээр тоггоолоор байгуулж, тэдгээрийн байршил, нэр, дугаар, багийн төвийг тогтоон баталсан байна 2020 ОНД СОНГОГДСОН ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН СУМДЫН ЗАСАГ ДАРГА
НАРЫН НЭРС Нэрс Д/д Сумын нэр 1 Арвайхээр Б.Ганбат 2 Баруунбаян-Улаа Д.Баатарчулуун н 3 Бат-Өлзий С.Амгалан 4 Баянгол Д.Бямбатогтох 5 Баян-Өндөр С.Чулууншагай Богд Ж.Гүнгээбуу 7 Бүрд 8 Гучин-Ус Х.Энхтайван 9 Есөнзүйл Т.Бат-Өлзий 10 Зүүнбаян-Улаан Б.Баасан 11 Нарийнтээл Б.Сугар 12 Өлзийт Ж.Пүрэвсүрэн 13 Сант Б.Адъяатогтох 14 Тарагт Т.Нямдаваа 15 Төгрөг Х.Лхагва 16 Уянга Б.Бямбадорж 17 Хайрхандулаан Ч.Ганхуяг 18 Хархорин Ч.Алтанбагана 19 Хужирт Т.Баярмөнх
8 ДУГААР АНГИЙН ЖИШИГ ХӨТӨЛБӨР Хичээлийн сэдэв: Өвөрхангай аймгийн физик газарзүй Зорилго: Өвөрхангай аймгийн физик газарзүйн талаар ерөнхий ойлголттой болж, төрөлх нутгаараа бахархах үзэлтэй болох Зорилт: ● Аймгийхаа газрын гадарга, уур амьсгал, усзүй, хөрс, ургамалжилт, амьтны аймгийн талаар мэдэж авах ● Орон нутгаа сурталчлах ерөнхий ойлголттой болох Нэр томьёо Газрын гадарга, уур амьсгал, усзүй, хөрс, ургамалжилт, амьтны аймаг ба үг хэллэг Үйл ажиллагаа ШУАБ Сургах үйл ажиллагаа Сурагчийн гүйцэтгэл Хэрэглэгдэхүүн -Өвөрхангай аймгийн -Сурагчид нутгийн аль -өөрсдийн газрын гадаргын талаар хэсгээр Хангайн нурууны ерөнхий Асуудал, өөрсдийн салбар, аль хэсгээр Алтайн мэдлэг, таамаглал тодорхойлолтоо тоймлон нурууны салбар, аль хэсгээр Өвөрхангай дэвшүүлэх бичээрэй. нь талархаг гадаргатайг аймгийн газрын өөрсдийн амьдралын зураг туршлага, мэдлэг зэргийг ашиглан бичих -Сурагчид тэмдэглэл хөтлөн -Үнэмлэхүй байрлал багштай харилцан ярилцах бүхий слайдыг харуулан дэлгэрүүлж мэдээлэл өгнө. Ажиглалт Алхам-2. Өвөрхангай Алхам-2 . Өвөрхангай аймаг Монгол орны туршилт, аймаг Монгол орны аль Монгол орны төв хэсэгт газрын зураг шинжлэн хэсэгт оршдог вэ? үүнийг оршдог. Учир нь Монгол орны бүхий слайд судлах яаж батлах вэ? төв цэг Манай аймагт байдаг ажлыг гэх мэтээр батална. төлөвлөх Монгол орны төв хэсэгт оршдог Өвөрхангай аймагт Алтай, Хангайн нурууны салбар уулс Баримт оршдог. Одоо тус нотолгоо аймгийн бусад физик -Сурагчид орчныхоо Байгалийн гаргах, газарзүйн үзүүлэлтийг байгалийн бүсийг нэрлээд, бүсүүдийг тайлагнах судалъя гээд бусад хээр, говь, ойт хээр гэх мэт харуулсан үзүүлэлт рүү орох. бусад бүсүүд хаагуур оршиж слайд Оршин буй нутгийнхаа байгааг слайдаас харж байгалийн бүсийг тэмдэглэж авах. асуугаад Манай аймагт -Ойт хээрийн бүсийн -Уур амьсгал, өөр ямар ямар Бат-Өлзий, Хужирт, Уянга ургамалжилт, байгалийн бүс байж сумдаар хур тунадас илүү усзүй, хөрс, болохыг асуух. унадаг. Үүнийг дагаар хөрс, амьтны аймаг ургамалжилт, гадаргын ус, бүхий слайдууд амьтны төрөл зүйл олон
-Нутгийн аль хэсгээр хур байж болно гэдгийг тунадас илүү байж болох тайлбарлаад өөрсдийн вэ? үүнийг дагаад ямар нутгийн гол мөрөн, амьтны ямар үзүүлэлтүүд төрөл зүйлийг нэрлэх. өөрчлөгдөж болох талаар ярилцах. -Сурагчидтай харилцан ярилцаж слайдыг үзүүлэн танилцуулах. Хангай нурууны ойт Ойт хээрт гадаргын ус, Баримт хээрийн бүс, Алтайн хөрсний бүтэц сайн учир Мэдээлэл нотолгоо ба бүхий слайд уулархаг нутгаар хөрс, үүнийг дагаад ургамал, үр дүнг нягтлах ургамалжилт амьтны амьтны аймаг илүү байгааг Гэрийн аймаг илүү гэдгийг ховор физик газарзүйн зурагтай даалгавар амьтад бүхий зургийг харьцуулан дүгнэлт гаргах харуулан тайлбар хийх. 1. Миний сайхан нутаг сэдэвт “Эссэ” бичих 2. Аймгийн газар нутагт байдаг улсын болон аймгийн тусгай хамгаалалттай газруудыг тэмдэглэж ирэх
9 ДҮГЭЭР АНГИЙН ЖИШИГ ХӨТӨЛБӨР ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН СЭДЭВ : ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ТОДОРХОЙЛОЛТ ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ЦАГ : 40 МИНУТ ХАМРАХ ХҮРЭЭ : 9-Р АНГИ НЭР ТОМЬЁО БА ҮГ ХЭЛЛЭГ : нийгэм эдийн засгийн байрлал , хүн ам , дэд бүтэц , аж үйлдвэр , ХАА , аялал жуулчлал хөгжил ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО : Өвөрхангай аймгийн нийгэм эдийн засгийн хөгжлийн өнөөгийн болон хэтийн төлөвийг судлан амьдарч буй орчноо илүү их хайрлах , хөгжүүлэх сэтгэл зүйтэй болно. ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛТ : - Өвөрхангай аймгийн нийгэм эдийн засгийн газарзүйн байрлалтай танилцах - Өвөрхангай аймгийн хүн амын тоо өсөлт хэтийн төлөвийг судлах - Өвөрхангай аймгийн ХАА , Аж үйлдвэрийн хөгжлийн өнөө ба хэтийн төлөв , Дэд бүтцийн хөгжлийг судлах - Суралцагчдаар Өвөрхангай аймгийн НЭЗГЗ-н тодорхойлолт бүхий танилцуулах брошюрыг хийлгэх ХЭРЭГЦЭЭГ ХАРГАЛЗАХ Нийгмийн хэрэгцээ Хувь хүний хэрэгцээ НЭЗГ-ын юмс үзэгдлийн тархалт, Тоон мэдээлэл ашиглан нутаг дэвсгэрийн хамаарал ,орон зайн хуваарилалт ялгаатай байдалд анализ , шинжилгээ болон зүй тогтлыг шинжлэн судлах хийх,аливаа зүйлийн өөрчлөлт учир шалтгааныг арга барил эзэмших байгаль нийгмийн харилцан хамааралд үндэслэн тайлбарлах ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ЕРӨНХИЙ АГУУЛГА: Мэдлэг Чадвар Хэрэглээ Өвөрхангайн НЭЗГн Контур зураг дээр тэмдэглэгээ хийх Амьдарч буй орчныхоо байрлал Тоон мэдээллийг ашиглан график талаар дэлгэрэнгүй Хүн ам диаграммд ажиллах байгуулах мэдээлэл авах ХАА Оюуны дүр зураглал хийх
Аж үйлдвэр Бусдад зориулан танин мэдэхүйн Шинэ мэдээллээ бусдад Дэд бүтэц бүтээл брошюрыг хийх түгээн дэлгэрүүлэх Амьдрах болон аялах орон зайгаа сонгох ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ЕРӨНХИЙ АРГА ЗҮЙ: ШУАБ-д тулгуурлан харилцан ярилцах , практик асуудал дэвшүүлэн, туршилт хийх, нотлох,тайлбарлан үзүүлэх, загварчлах аргуудыг хэрэглэх ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН АРГА ЗҮЙН ТӨЛӨВЛӨЛТ: ШУАБ Төлөвлөлт Асуулт асуух , Өвөрхангай аймгийн тухай сэргээн санах сэдэлжүүлэх Таамаглал дэвшүүлэх асуултуудыг асуух, ярилцах Ажиглах ,Турших Шинэ агуулгыг судлан брошюрыг хийх дараалалыг гаргах Оюуны дүр зураглал хийхэд бэлтгэх Баримт нотолгоо гаргах брошюрыг агуулгын дагуу эмх цэгцтэй хийх Оюуны дүр зураглалыг агуулгыг дагуу бусдад ойлгомжтой Үр дүнг тайлагнах байдлаар хийх Өөрсдийн хийсэн бүтээлээ бусдадаа таниулах сурталчлах бусдад шинэ мэдээлэл түгээх ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН: Дэлхийн физик газарзүйн зураг, Өвөрхангай аймгийн контур зураг , дадлага ажлын хуудас , нэмэлт мэдээллийн хуудас ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨЛТ : ШУАБ СУРГАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА СУРАГЧИЙН ГҮЙЦЭТГЭЛ АСУУДАЛ Сэргээн санах асуултыг монгол Сурагчид асуултанд 8-р ангийн ТААМАГЛАЛ орны талаар асуух мэдлэгээ ашиглан хариулах ДЭВШҮҮЛЭХ Монгол орны газар нутгийн хэмжээ Монгол орны газар нутгийн хэд вэ ? хэмжээ 1564116 ам км2 АЖИГЛАЛТ Манай аймгийн газар нутгийн Өвөрхангай аймгийн газар нутаг ТУРШИЛТ хэмжээ хэд вэ ? 62,9 км2 ШИНЖЛЭН Өөрийн сумын газар нутгийн Өөрийн сумын газар нутгийн СУДЛАХ хэмжээ хэд вэ ? гэх мэт асуулт хэмжээг хэлэх Жишээ нь : Богд АЖЛЫГ асуух сумын газар нутаг 1015519 га ТӨЛӨВЛӨХ Өвөрхангай аймгийн газарзүйн талбайтай гэх мэтээр хариулах байрлал , хөгжлийн талаар сурагчдаас асууж , ярилцаж Өвөрхангай аймгийн газар нутаг суралцагчдын орчны ерөнхий хиллэх аймгууд, ХАА болон аж мэдлэгийн хүрээг ажиглан шинээр үйлдвэрийн газруудыг өөрийн өгөх мэдээллийг төлөвлөх орчны ерөнхий мэдээлэл мэдлэгээр хариулах ярилцах Ээлжит хичээлийн Нэмэлт Багшийн заавраар Ээлжит хичээлийн агуулгыг судлан мэдээллийг ашиглан сурагчдад өөрсдийн брошюрын бүтээл дээрээ ажиллах шинэ мэдлэг олгох Өөрийн аймагтай хиллэж байгаа аймгуудыг нэрлэх будах Сурагчдад брошюрыг хийх Газар нутгийн хэмжээнүүдийг бичиж тэмдэглэх материалуудыг тараан өгөх Шинэ хичээлийн агуулгын дагуу ажиллуулах
БАРИМТ Шинэ хичээлийн агуулгын дагуу дэс Шинэ хичээлийн агуулгыг судлан НОТОЛГОО дарааллаар брошюрт тэмдэглэгээг дараагийн даалгаврыг гүйцэтгэх ГАРГАХ хийлгэх Брошюрт ИЛЭРХИЙЛЭХ Шинэ хичээлийг ерөнхий агуулгыг ажиллах дараалал : судлахдаа сурагчидтай харилцан НЭЗГЗ-н байрлалыг тэмдэглэх ярилцах замаар өгөх Хүн амын тоо, өсөлт, төрийн бодлого ХАА-н хөгжил тэргүүлэгч сумдуудыг нэрлэх тэмдэглэх Аж үйлдвэрийн хөгжил аймагтаа тэргүүлэгч үйлдвэрийн газруудыг нэрлэх Дэд бүтцийн хөгжлийг судлан ЕБС, Харилцаа холбоо , Эрүүлийг хамгаалах салбар, зам тээврийн хөгжлийн үйл явц онцлогийг зааврын дагуу тэмдэглэх БАРИМТ Суралцагчид Өөрийн амьдарч Өөрийн аймгийн НЭЗ-ийн хөгжил НОТОЛГОО байгаа аймгийн НЭЗ-ийн хөгжлийн хэтийн төлвийг судлан амьдарч БА ҮР ДҮНГ өнөөгийн болон хэтийн төлөвийг буй орчноо хайрлах , хөгжүүлэх НЯГТЛАХ судлан мэдэж өөрийн гараар хийсэн сэтгэлээ илүү их болгоно ТАЙЛБАРЛАХ танин мэдэхүйн брюшураа гэр Өөрсдийн хийсэн бүтээлээ гэр бүлийн гишүүддээ таниулан бүлийн гишүүддээ үзүүлэн мэдүүлэх даалгаврыг сурагчдад таниулж шинэ шинэ мэдээллийг өгөх өгч орчны мэдлэгийг сайжруулах ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТ
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ГАЗАРЗҮЙН БАЙРЛАЛ Өвөрхангай аймаг нь Монгол улсын төв хэсэгт Эдийн засгийн хангайн бүсэд оршдог. 1931 онд байгуулагдсан. 62 ,9 мянган ам дөрвөлжин нутаг дэвсгэртэй. ЗУ 102 градус 47 минут , ХӨ 46 градус 16 минутын солбицолд оршдог . ДТД 1813 метрт өргөгдсөн, хойноос урагшаа 385 км, зүүнээс баруун хил хүртэл 310 км үргэлжилнэ. Улаанбаатар хотоос 420 км зайтай. Бүрд сумын нутаг ХӨ-46 градус 52 минут , ЗУ 103 градус 50 минут солбицолд орших Өвөр хөшөөтийн Булаг нь Монгол орны төв хүйс цэг юм. Архангай, Булган, Баянхонгор, Төв , Дундговь, Өмнөговь аймгуудтай тус тус хиллэдэг. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд 19 сум, 111 баг, 115.7 мянган хүн амтай . Улаанбаатар – Арвайхээр – Алтай чиглэлийн гол засмал зам дээр оршиж төмөр замд харьцангуй ойрхон оршиж байгаа нь эдийн засгийн газарзүйн байрлалын давуу тал болж байна. ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЙГАЛИЙН НӨХЦӨЛ , НӨӨЦ АЖ АХУЙ Өвөрхангай аймгийн нутгийн хойд хэсэгт Хангай нурууны салбар уулс, өмнө хэсгээр нь Алтайн нурууны салбар уулстай, нутаг дэвсгэр нь хангай, тал хээр, говийн бүсэд хуваагдсан, аймгийн нийт нутгийн 23.0% хангай, 28.2% тал хээр, 48.8% нь говийн бүсэд хамаарагддаг. Тус аймгийн нутагт алтны олон тооны шороон орд, ховор металийн 9, өнгөт болон холимог металийн 4, төмрийн 2, эрдэс будгийн 4, барилгын материалын 12, давсны 1 ордны нөөц байдаг. Уянга сумын Модот мухар, Өлт, Зүүн Баян Улаан сумын Өртөнтийн нарийн жалга, Бат Өлзий сумын Баруун Сөдтийн бүлэг орд, Зүүн Сөдөт, Тарагт сумын Хуурай сайр зэрэг газруудад алтны орд, Хужирт, Зүүн Баян-Улаан, Богд, Өлзийт, Төгрөг, Баруун Баян-Улаан сумын нутагт вольфрам, молибден зэрэг ховор металийн, Сант, Гучин-Ус, Баянгол сумдын нутагт зэсийн, Богд, Төгрөг сумын нутагт төмрийн, Богд, Баруун Баян-Улаан, Уянга, Хар хорин, Тарагт, Есөн зүйл сумдын нутагт гоёл чимэглэлийн чулууны, Богд, Баруун Баян-Улаан суманд хүрэн нүүрсний ордны илрэлүүд тус тус байна. ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХҮН АМ , ХӨДӨЛМӨРИЙН НӨӨЦ Өвөрхангай аймаг нь засаг захиргаа нутаг дэвсгэрийн хувьд 19 сум, 111 баг , 115.7 мянган хүн ам, 33.1 мянган өрхтэй. Нийт хүн амын 31.3 хувийг 15 хүртэлх насны хүүхэд, 64.2 хувийг 15-64 насныхан, 4.5 хувийг 65-аас дээш насныхан эзэлж, 49.8 хувь нь эрэгтэй, 50.2 хувь нь эмэгтэйчүүд байна. Нийт өрхийн 27.9 хувь нь аймгийн төвд, 23.8 хувь нь сумын төвд, 48.3 хувь нь хөдөөд суурьшсан. Хүн амын дундаж нягтшил их улсын хэмжээнд дээгүүрт ордог.Нутгийн хойд хэсгийн томоохон голуудын сав газраар хүн ам ихээхэн шигүү суурьшсан. Ажиллах хүч буюу эдийн засгийн идэвхитэй хүн амын нөөц ихтэй аймагт ордог. Хүн амын олонх нь ХАА-н үйлдвэрлэлийн салбарт ажилладаг. Өвөрхангай аймгийн хэмжээнд 31 ЕБС-ийн 799 бүлэг байдаг бөгөөд 21,566 хүүхэд суралцаж байна. Нийт суралцагчдын 10,374 хүүхэд нь малчдын хүүхэд байна. Аймгийн хэмжээнд жилд дунджаар 4,850 хүүхэд ерөнхий боловсролын сургуулийг төгсдөг. ЕБС-д 1122 багш ажилладаг.СӨБ ын тоо 42 үүнээс 255 бүлэгт 6630 хүүхэд хүмүүжиж байна. ЭЕШ-ын амжилтаар манай аймаг улсдаа тогтмол эхний байруудад шалгардаг. Боловсролын салбарын үйл ажиллагаа нь улсдаа тогтмол манлайлдаг. Аймгийн хэмжээнд бүсийн эмчилгээ, оношилгооны төв 1, хөдөөгийн нэгдсэн эмнэлэг 1, сумын эмнэлэг 16, сум дундын эмнэлэг, их эмчийн салбар 2 тус тус үйл ажиллагаа явуулж байна . Аймгийн нийт өрх 2019 оны Хүн ам, орон сууцны тооллогын үр дүнгээр 33062 болсон байна. Нийт өрхийн 27.9 хувь нь аймгийн төвд, 23.8 хувь нь сумын төвд, 48.3 хувь нь хөдөөд суурьшсан байна. Тус аймгаас Монгол улсын баатар 1 , Хөдөлмөрийн баатар 23 , ардын болон гавьяат цолтон 80 , шинжлэх ухааны доктор 400 гаран төрөн гарчээ.
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖИЛ БАЙРШИЛ : ХАА , Газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл, барилга, барилгын материал, аялал жуулчлалын салбаруудыг хөгжүүлж, орон нутгийн хөгжил дэвшилд хувийн хэвшлийн оролцоо дийлэнх хувийг эзэлж, бүтээн байгуулалт, бизнесийн цар хүрээ өргөжин тэлж байна. Аж үйлдвэрийн салбарын бүтцэд Баянтээгийн нүүрсний уурхайг түшиглэсэн хөнгөн хүнс,мод бэлтгэн боловсруулах үйлдвэр,барилгын материалын зэрэг олон салбар үйлдвэртэй.Ихэнхи үйлдвэрүүд нь үндсэн түүхий эддээ ойр байрласан давуу талтай. Жишээ нь :Уянга, Хужирт, Бат-Өлзий сумдад модон эдлэлийн үйлдвэрлэл, Арвайхээр хотод хөнгөн хүнс, барилгын материал, модон эдлэлийн олон үйлдвэрүүд ажиллаж байна.Хар хоринд дулаан ба усан цахилгаан станцад түшиглэн гурил тэжээлийн, спиртийн үйлдвэр, мод боловсруулах үйлдвэрүүд ажиллаж байна. Баянтээгийн нүүрсний уурхай нь зөвхөн өөрийн аймгийг хангаад зогсохгүй Баянхонгор аймгийн хэрэгцээг хангаж байна. ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙН ОНЦЛОГ : Аймгийн нутаг дэвсгэрийг газрын нэгдмэл сангийн ангиллаар авч үзэхэд 2019 онд нийт нутгийн 90.5 хувийг хөдөө аж ахуйн газар, 5.8 хувийг улсын тусгай хэрэгцээний газар, 2.4 хувийг ойн сан бүхий газар, 0.1 хувийг усан сан бүхий газар, 0.7 хувийг хот тосгон бусад суурин газар, 0.4 хувийг зам шугам сүлжээний газар эзэлж байна. Ойт хээр,хээр,говийн бүсийг хамарсан өргөн уудам нутагтай тус аймгийн эдийн засгийн гол салбар нь ХАА юм. Орхон , Таац ,Онгийн голын сав газраар бэлчээр болон хадлангийн уудам талбайтай.Энэ нь МАА-г түлхүү хөгжүүлэх боломж болж байна. Өвөрхангай аймгийн нийт мал сүргийн тоо 2019 оны байдлаар 5 625 000 үүнээс ямаа 2 344 400 , хонь 2 606 600 , үхэр 292400 , тэмээ адуу 384900 байна. Малын тоо толгойгоор улсдаа 3-р байр эзэлсэн бөгөөд , Богд сум нь 514500 толгой малаар улсад 5-р байр эзэлсэн байна. Тус аймаг нь МАА-н салбарын материаллаг баазыг бэхжүүлж зарим төрлийн малын үүлдэр угсааг сайжруулан шилмэл омгийн ба эрлийз малыг хурдацтай өсгөж байна. Хангай ба хээрийн бүсэд газар тариаланг нилээд эрхлэж байна. Ургацын ихэнх хэсгийг Хар хорины аж ахуй эзэлдэг бөгөөд гурилын үйлдвэр болон тэжээлийн үйлдвэрүүд гэсэн цогц үйлдвэрлэлийг явуулж байна. ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАМ ТЭЭВЭР , ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАР Аймгийн нутаг дэвсгэрийн 4,9% буюу 309,8 мянган га газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Хангайн нурууны Орхон голын сав нутаг, Хүйсийн найман нуур, Батхаан уул, Монголын элс, Зүүн хайрхан уул , Монгол орны төв хүйс цэг Зүүн Баян-Улаан сумын Хүнгүйн мухар, Баруун Баян-Улаан сумын Хүрэн хадны рашаан зэрэг үзэсгэлэнт газрууд байдаг. Мөн эмчилгээний чанартай Хужирт, Хүрэмт, Хятруун, Хүрэн хадны зэрэг халуун хүйтэн рашаан байдаг.Энэ нь дотоодын болон гадаадын Аялал жуулчлал хөгжих боломжуудыг бүрдүүлж байна. Улаанбаатар – Арвайхээр – Алтай чиглэлийн гол засмал зам дээр оршиж төмөр замд харьцангуй ойрхон оршиж байгаа нь эдийн засаг хөгжих давуу тал болж байдаг. 10 ДУГААР АНГИЙН ЖИШИГ ХӨТӨЛБӨР ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН СЭДЭВ : Өвөрхангай аймгийн “Алдартан”-ууд ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА : 40 минут ХАМРАХ ХҮРЭЭ : 10-р анги
ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО: Өвөрхангай аймгаас төрөн гарсан алдартнуудыг танин мэдэх, бахархан дуурайх ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛТ: - Өвөрхангай аймгийн алдартнуудыг танин мэдэх - Алдартнуудын амьдрал үйл ажиллагаатай танилцах - Тэдний үйл хэргээр бахархах, үлгэрлэн дуурайх ХЭРЭГЦЭЭГ ХАРГАЛЗАХ Нийгмийн хэрэгцээ Хувь хүний хэрэгцээ Алдартнуудын үйл ажиллагаа Нутаг орноосоо төрөн гарсан алдартнуудаар нийгмийн хөгжилд үзүүлсэн нөлөөг бахархах, үлгэр дуурайлал авч өөрийгөө тодруулах хөгжүүлэх ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ЕРӨНХИЙ АРГА ЗҮЙ: Түүхэн баримтанд тулгуурлан шинжлэн судлах арга барилаар мэдлэг бүтээх, харилцан ярилцах, практик асуудал дэвшүүлэн, нотлох, тайлбарлан үзүүлэх, аргуудыг хэрэглэх ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН: Өвөрхангай аймгийн Алдартнуудын тухай ном тохимол, түүхэн баримтат кино, цахим орчны мэдээлэл, нэмэлт мэдээллийн хуудас ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨЛТ : ШСАБ БАГШИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА СУРАГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА Асуудлыг Алдартан, Түүхэн зүтгэлтэн хэмээх 2 Сурагчид өөрсдийн бодлоор олж харах ойлголтыг ялгааг нэрлэнэ үү? багшийн асуусан асултад сэдэлжүүлэх Алдартан, Түүхэн зүтгэлтэн хэмээн 2 хариулах ойлголтын ялгааг тайлбарлах Алдартан, Түүхэн зүтгэлтэн Алдартан гэдэг нь: өөрийн ажиллаж хэмээх 2 ойлголтыг тэдний буй салбартаа үйлс бүтээлээрээ гүйцэтгэсэн үүрэг,үйл ажиллагаа шалгарч онцгой амжилт үзүүлэн нутаг ач холбогдлоор нь ялган танин орныхоо нэрийг алдаршуулсан хүнийг мэдэх хэлнэ. Багшийн тайлбарыг сайтар Түүхэн зүтгэлтэн гэдэг нь: Тухай ойлгон тэмдэглэх нийгмийн үйл явцад эргэлт гарахуйц үүрэг гүйцэтгэж улс орны хэмжээнд бахархал болсон хүнийг хэлнэ. Таамаглах Өвөрхангай аймгийн алдартнуудыг Сурагчид өөрсдийн мэддэг асуултанд нэрлүүлэх алдартнуудыг нэрлэх хариулах үе Яагаад алдартан гэж үзэж буй шат Яагаад алдартан гэж үзэж буй шалтгааныг тайлбарлуулах учрыг сурагч өөрийн үгээр тайлбарлан ярих Эх Алдартнуудын тухай сурвалжийг ойлгож Алдартнуудын тухай мэдээллийг мэдээлэлтэй танилцах унших, сурагчдад өгөх нэмэлт эх Алдартнуудын тухай сурагчдын Алдартнуудын тухай сонирхсон сурвалжийг сонирхсон асуултад хариулах /чөлөөт эрж хайх ярилцлага өрнүүлэх/ зүйлээ багшаасаа асууж тодоруулах Эх Мэдээлэлд дүгнэлт хийлгэх Мэдээлэлд дүгнэлт хийх сурвалжийг ангилах, № Алдартан Нийтлэг Ялгаатай № Алдартан Нийтлэг Ялгаа харьцуулах, тал тал тал тал
эх сурвалж 1 Д.Намдаг 1 Д.Намдаг /төрийн /төрийн бичсэн шагналт/ шагналт/ шалтгааныг тодорхойлох 2 Гэндэн 2 Гэндэн /Ардын /Ардын жүжигчин/ жүжигчин/ 3 Долгорсүрэн 3 Долгорсүрэн /Ардын жүжигчин/ /Ардын 4 Д.Пүрэвдорж жүжигчин/ /Ардын уран зохиолч/ 4 Д.Пүрэвдорж 5 Н.Жанцанноров /Ардын уран /Хөгжмийн зохиолч/ зохиолч/ 6 П.Ренчинпэлжээ 5 Н.Жанцанноров /Эдийн засагч/ /Хөгжмийн 7 Маань /Тэмээчин/ зохиолч/ 8 Дуламсүрэн 6 П.Ренчинпэлжээ /Саальчин/ /Эдийн засагч/ 9 Д.Дагвадорж /Сумо бөхийн их 7 Маань аварга/ /Тэмээчин/ 8 Дуламсүрэн /Саальчин/ 9 Д.Дагвадорж /Сумо бөхийн их аварга/ Эх Нэг хүний гүйцэтгэсэн үүрэг ямар их ач Сурагчид өнөөдрийн хичээлээ сурвалжийг нэгтгэн холбогдолтой болохыг ойлгуулах, өөрийн ойлголтоор дүгнэн дүгнэх танилцуулах үнэ цэнийг дүгнэн ярилцах ярина. Гэрийн Өвөрхангай аймгаас төрөн гарсан өөрийн хамгийн сайн мэддэг хичээлээр даалгавар үзснээс өөр нэг “Алдартан”-ны тухай мэдээлэл боловсруулж ирнэ үү? Нацагийн Жанцанноров нь XVII жарны шороон үхэр жилийн хаврын тэргүүн сар буюу 1949 оны 3 сарын 25-нд одоогийн Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутагт Цагаан хөтлийн “Хондлой” гэдэг газар төрсөн. Багшийн сургуулийг \"Дуу хөгжмийн багш\" мэргэжлээр, Киевийн хөгжмийн дээд сургуулийг \"Хөгжмийн зохиолч, хөгжим судлаач\"-ийн мэргэжлээр төгссөн. 1983-1990 онд Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн хорооны дарга, Соёлын яамны орлогч сайд, нэгдүгээр орлогч сайд, 1992 онд УИХ-ын гишүүнээр ажилласан. Симфони, бүжгэн жүжиг, дуулаачийн болон дан хөгжмийн 300 орчим бүтээл туурвиж, киноны 20 гаруй хөгжим, 10 гаруй драмын жүжгийн хөгжим бүтээж, \"Монголын хөгжмийн 12 хөрөг\"/Сонатын аллегро/, \"Хөгжмийн онолын нэр томъёоны тайлбар толь\" хөгжим судлалын ном, уран бүтээлийн 8 CD хэвлүүлсэн. \"Мандухай цэцэн хатан\", \"Мөнх тэнгэрийн хүчин дор\", \"Би чамд хайртай\" киноны хөгжим, \"Талын харгуй\" гэдэг 24 хүүрнэл романч, \"Хүний заяа I, II, III\" концерт, морин хуур, симфони найрал хөгжмийн концерт, ятга, найрал хөгжимтэй концертыг монголд анх удаа тавьж, \"Тогосын цагаа овоо\", \"Аргалд явсан ээж минь\", \"Бурхан бумбын орон\", \"Хүний заяа\" зэрэг 100 гаруй дууны ая зохиожээ. 1989 онд \"Мандухай цэцэн хатан\" киноны хөгжмөөр, 2000 онд Морин хуурт зориулсан шилдэг бүтээлүүдээрээ \"Төрийн шагнал\"-ыг 2 удаа, 2005 онд \"Ардын жүжигчин\" цол мөн 2019 онд Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр тус тус шагнагджээ.
Дэндэвийн Пүрэвдорж 1933 оны 10-р сарын 15-нд Өвөрхангай аймгийн Бүрд суманд төржээ. Тэрбээр бага дунд сургуулиа төгсөөд 1953 оноос Улсын хөгжимт драмын театрт ажиллаж 1957 онд Улаанбаатар хотын намын хорооны дэргэдэх Марксизм-Ленинизмын оройн их сургууль, 1965 онд Москва хотноо М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль тус тус төгссөн. Дунд сургуульд багшилж байв. \"Тоншуул\" сэтгүүлийн газарт ажиллаж байгаад Улсын Төв Театрын утга зохиолын эрхлэгчээр ажиллаж байсан. МЗЭ-ийн хороонд Цог сэтгүүлийн эрхлэгч, яруу найргийн зөвлөлийн эрхлэгч зэрэг ажлуудыг хийж байв \"Монгол Уран Зохиол\" хэвлэлийн газрын захирлаар 1990-1993 хүртэл ажиллаж байв. 1950 оноос эхлэн уран зохиол бичих болжээ. Яруу найргийн олон ном хэвлүүлснээс гадна \"Шивээ Хиагт\", \"Нүцгэн ноён\" зэрэг дуурийн цомнол бичсэн. Түүний бичсэн “Чингис”, “Тусгаар тогтнол”, “Хөх даалимбан тэрлэг”,“Хар цас”, “Сэгс цагаан Богд” зэрэг бүтээлүүд нь уншигчид, ард түмний дунд ихээхэн түгжээ. Уран зохиолын шилдэг бүтээлүүд \"Хар цас\" найраглалаараа 1969 онд МЗЭ-ийн шагнал, \"Хөх даалимбан тэрлэг\" \"Хар цас\" \"Сэгс цагаан богд\" Найраглалаараа 1981 онд Төрийн шагнал, 1996 онд Ардын уран зохиолч, Монголын утга зохиолын хөгжил бэхжилтэд онцгой хувь нэмэр оруулсны учир 2009 онд Хөдөлмөрийн баатар цол хүртсэн байна. Түүний “Хар цас”, “Гэргий”, “Сэгс цагаан Богд”, “Хөх даалимбан тэрлэг” гээд олон найраглал нь монгол найргийн сор бүтээл төдийгүй, найраглалын төрөлд шинэчлэл хийсэн гэж судлаачид үздэг. Их найрагчийн “Алтан шар зам”, “Сайн нөхрийн ерөөл” зэрэг олон дуу нь монгол түмний дунд ардын дуу мэт өргөн тархжээ. Мөн түүний анхлан бичсэн \"Талын туяа\" найраглал монгол уншигчдын дунд зүрх сэтгэлд ихэд хоногшин үлдсэн байна. Д.Пүрэвдорж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон болон бусад ойн медалиар шагнагдсан юм. Чимидийн Долгорсүрэн (1920—2002) — Монголын тайз, дэлгэцийн жүжигчин. Чимидийн Долгорсүрэн нь 1920 онд Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт малчин ард Чимидийн гэрт мэндэлжээ. 1930 онд Улаанбаатар хотод ирж Үлгэр жишээ бага сургуульд орж суралцсан. Тэрбээр 1932 онд бага сургуулиа төгсөж мөн Үлгэр жишээ дунд сургуульд орж суралцсан байна. 1936 онд Театрын жүжгийн ангид дагалдан жүжигчнээр орж ажиллажээ. Түүний жүжигчин болсон анхны алхам «Шөнийн буг», «Хонины булаг» зэрэг жүжгийн нийтийн хэсэгт оролцож үзэгчдийн өмнө гарсанаар эхэлсэн. Ч.Долгорсүрэн «Яг 18» жүжгийн Гаваасүрэн, Д.Намдагийн анхны уран бүтээл болох «Тэмцэл» жүжгийн Хурц, «Сүрэг чоно» жүжгийн Дарьдулам, Киргизийн ардын аман зохиолоос үндэслэн К.Джанторишиевийн бичсэн «Алтан ай хүүхэн» жүжгийн гол дүрээр үзэгч түмнийхээ сэтгэлд мөнхөрсөн билээ. «Тэмцэл» жүжигт Ч.Долгорсүрэн эрэгтэй хүүхэд болж жүжиглэсэн нь хэн ч үзсэн итгэмээр, цогтой сэргэлэн, жавхаалаг дүрийг бүтээжээ. Түүний шилдэг уран бүтээлийн нэг бол Б.Бааст, Ц.Цэдэнжав нарын «Ийм нэгэн хаан байжээ» жүжгийн Бээжийн дүр болно. Тэрбээр Бээжийн дүрийг гаргахдаа түрүүчийн бүтээсэн дүрүүдээсээ дотоод сэтгэлийн баялагийг давуутай нээж, нэгэн хэсэгт хүсэл мөрөөдөлдөө тэмүүлсэн сэтгэл, нөгөө хэсэгт баяр баясгалангийн бадрангуй оргилуун сэтгэл, удаах хэсэгт уйтгар гунигийн эмгэнэлт сэтгэл, дараачийн хэсэгт тэсвэр хатуужлийн сургамжит, ухаалаг байдлыг эрэмбэ дараатайгаар илэрхийлэн гаргасан юм. Ч.Долгорсүрэн зөвхөн драмын жүжигчин төдийгүй кино жүжигчин юм. Тэрбээр «Хил дээр», «Цогт тайж»,
«Алтан өргөө» зэрэг кинонд оролцож, манай кино урлагийн түүхэнд хэд хэдэн сайхан дүрийг бүтээсэн жүжигчин юм. 11 ДҮГЭЭР АНГИЙН ЖИШИГ ХӨТӨЛБӨР ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН СЭДЭВ : ” Өвөрхангай аймгийн түүхэн зүтгэлтнүүдээс суралцах, бахархах” ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА : 40 минут ХАМРАХ ХҮРЭЭ : 11-р анги ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО: Өвөрхангай аймгаас төрөн гарсан түүхэн зүтгэлтнүүдтэй танилцах, түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, амьдрал үйл хэргээс нь суралцах, бахархах. ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛТ: - Өвөрхангай аймгаас төрөн гарсан түүхэн зүтгэлтнүүдийг судлаж мэдэх - Түүхэн зүтгэлтнүүдийн түүхэнд гүйцэтгэсэн үүргийг тодохойлно. - Түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, амьдрал үйл хэргээс нь суралцах, бахархах ХЭРЭГЦЭЭГ ХАРГАЛЗАХ Нийгмийн хэрэгцээ Хувь хүний хэрэгцээ - Өөрийн аймгаас төрөн гарсан түүхэн - Төрөлх аймгийнхаа түүхэн зүтгэлтнүүдийн түүхэнд гүйцэтгэсэн үүргийг зүтгэлтнүүдийн үйл хэргийг танин танин мэдэж, тэдний үйл хэргээс суралцах, мэдэж судласнаар эх оронч үндэсний бахархах, ирээдүй хойчдоо танин мэдүүлэх үзэлтэй, эх түүхээрээ бахархадаг, зөв нь цаг үеийн зайлшгүй шаардлага болж хандлага бүхий иргэн болон байна. төлөвшинө. ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ЕРӨНХИЙ АРГА ЗҮЙ: Түүхэн баримтанд тулгуурлан шинжлэн судлах, эх сурвалжтай ажиллах арга барилаар мэдлэг бүтээх, харилцан ярилцах. ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН: Өвөрхангай аймгийн түүхэн зүтгэлтнүүдийн талаарх түүхэн ном зохиол, баримтат зураг, түүхэн баримтат кино, цахим орчны мэдээлэл, ажлын хуудас, нэмэлт мэдээллийн хуудас ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨЛТ : ШСАБ БАГШИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА СУРАГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА Асуудлыг -Өвөрхангай аймгаас төрөн гарсан олж харах түүхэн зүтгэлтнүүдийн зургийг -Түүхэн зүтгэлтнүүдийг нэрлэх сэдэлжүүлэх /Өндөр гэгээн Занабазар, Ерөнхий сайд Т.Намнансүрэн, Ерөнхий сайд -Түүхийн хичээлээр эзэмшсэн Таамаглах П.Гэндэн, Монгол Улсын баатар асуултанд Л.Аюуш/ үзүүлэх. мэдлэгээ ашиглан түүхэн - Түүхэн зүтгэлтнүүдийг нэрлүүлнэ. -Эдгээр түүхэн хүмүүсийн талаар юу хүмүүсийн талаар өөрийн мэддэг мэддэг талаар ярилцана. зүйлсээр байр сууриа илэрхийлнэ. Түүхэн зүтгэлтнүүдээ хэр сайн мэдэх вэ? Асуулт асууж ярилцах Сурагчид түүхийн хичээлээр эзэмшсэн мэдлэгээ ашиглан
хариулах үе ● Түүхэнд гүйцэтгэсэн үүрэг нь өөрсдийн таамаглалаа шат юу байсан бэ дэвшүүлж ярилцана. Эх ● Тус түүхэн зүтгэлтэн сурвалжийг одоогийн аль сумын хүн бэ ойлгож ?....... гэх мэт унших, нэмэлт эх Баг тус бүр өөрт оногдсон сурвалжийг эрж хайх нэмэлт эх сурвалжтай Эх танилцан даалгавар сурвалжийг ангилах, гүйцэтгэнэ. харьцуулах, эх сурвалж Сурагчдыг 5 багт хуваан Багуудад ⮚ 1-р баг Өндөр гэгээн бичсэн түүхэн зүтгэлтнүүдтэй холбоотой Занабазар шалтгааныг нэмэлт эх сурвалжуудыг өгч уншиж тодорхойлох танилцах даалгавар өгнө. ⮚ 2-р баг Сайн ноён хан Намнансүрэн ⮚ Түүхэн зүтгэлтнүүдийн намтар, ⮚ 3-р баг Ерөнхий сайд П.Гэндэн амьдрал үйл ажиллагааг бусад ⮚ 4-р баг Ц.Гомбосүрэн багууддаа танилцуулах дипломатич ⮚ 5-р баг Бусад түүхэн зүтгэлтэн даалгавар өгөх Багууд өөрийн сонгогдсон эх ⮚ Монголын түүхэнд оруулсан хувь сурвалжыг бусад багийн эх сурвалжтай харьцуулан даалгавар нэмэр, гүйцэтгэсэн үүрэг үйл гүйцэтгэх Монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг хувь нэмрээр нь бахархах хэрэгт нь дүгнэлт хийж бахархах Эх Багууд өөрсдийн хийж гүйцэтгэсэн ажлыг ангийн сурагчдад сурвалжийг танилцуулах нэгтгэн дүгнэх Өвөрхангай аймгаас төрөн гарсан алдартнуудаа дэлгэрүүлж судлах, танилцуулах Өвөрхангай аймаг Арвайхээр хотод эдгээр түүхэн зүтгэлтнүүдтэй холбоотой ямар газар байна түүнийг судлах / Занабазарын нэрэмжит Гэрийн цэцэрлэгт хүрээлэн, Төв талбай дээрх хөшөө гэх мэт../ даалгавар ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ТҮҮХЭН ЗҮТГЭЛТНҮҮД ӨНДӨР ГЭГЭЭН ЗАНАБАЗАР НЬ: Монголын улс төр нийгэм, шашин-соёлын нэрт зүтгэлтэн, монголын шарын шашны анхны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагт юм. Тэрээр 1635 онд Халхын томоохон язгууртан Түшээт хан Гомбодоржийн хоёрдугаар хөвгүүн болж одоогийн Өвөрхангай аймгийн Зүйл сумын нутаг Есөн зүйл гэдэг газар төржээ.1639 Занабазарыг 5 настайд нь анхдугаар Богд Жавзандамба хутагтаар тодруулж Халх Монголын шарын шашны тэргүүнд өргөмжилсөн. 1649 онд Цастын орныг /Төвд/ зорьж бурханы шашны эрдэмд суралцсан.
Нутагтаа ирээд олон сүм хийд байгуулсны нэг нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг Шивээт ууланд байрлах хийд Бүтээлийн хийд буюу “Төвхөн” хийд юм. Өндөр гэгээн Занабазарыг Монголын “Микел Анжело” хэмээн Билгүүн номч Б.Ренчин үнэлсэн байдаг. Тэрээр 1686 онд Соёмбо үсгийг зохиож, “Маань бүтээх арга”, “Жинлавцогзолын тайлбар” хэмээх бүтээлүүдийг зохиохын зэрэгцээ Ногоон дарь эх, Цагаан дахь эх, язгуурын 5 бурхан, зэрэг бурхдыг бүтээсэн нь хүн төрөлхтний урлагийн түүхэнд хосгүй бүтээл болжээ. 1723 онд Бээжингийн шар сүмд жанц халсан. Түүний дурсгалд зориулан байгуулсан “Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музеи” Улаанбаатар хотод байдаг. ХАЛХЫН САЙН НОЁН ХАН ТӨГС-ОЧИРЫН НАМНАНСҮРЭН НЬ: Сайн ноён хан аймгийн Сайн ноёны хошуу одоогийн Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт Халхын сайн ноён хан Төгс-Очирын хүү болон мэндэлсэн. 1896 оноос Сайн ноён ханы хошуу 23 жил захиран суусан. 1911 оны хавар Манжаас тусгаарлах Халхын 4 ханы нэрээр Хаант Орос улсаас тусламж гуйх бичигт гарын үсэг зурсан бөгөөд 1911 оны хувьсгалын удирдагчдын нэг байсан. 1912 оны 7 сард Богд хаант Монгол улсын Засгийн газрын анхны Ерөнхий сайдаар томилогдсон . Тэрээр таалал төгсөх хүртлээ Монгол улсын Ерөнхий сайдаар 7 жил ажилласан. Түүнийг ерөнхий сайдаар ажиллаж байх жилүүдэд Хаант Орос, ДИУ /Хятад/ улсуудын зүгээс монголын тусгаар тогтнолыг устгах бодлогыг тууштай явуулж байсан бөгөөд тэрээр тусгаар монгол улсаа 2 хөрш болон дэлхийн бусад улс орнуудаар хүлээн зөвшөөрүүлэхийг эрмэлзэж байсан. Олон улсын парламентын жишгийг харгалзан эзэн хаанд зөвлөх эрх бүхий Улсын дээд, доод хурлыг 1914 онд санаачлан байгуулсан. Ж.Цэвээнд даалгаж, үндсэн хуулийн төсөл “Улсын эрх” хэмээх зохиолыг боловсруулуулжээ. Сайн ноён Намнансүрэнгийн тэргүүлсэн Засгийн газар Иргэний сургууль байгуулах, Монгол улсын албан түүх бичих, “Шинэ толь”, “Нийслэл хүрээний сонин бичиг” тогтмол хэвлэл гаргах, телефон утас, бага оврын цахилгаан станц байгуулах, төмөр зам тавих зэрэг ажлыг эхлүүлж байжээ. Тэрбээр 1915 оны 9 дүгээр сараас Цэргийн яамны тэргүүн сайдаар хавсран ажилласан. 1919 оны хаврын эхэн сард 41 насандаа учир битүүлгээр нас баржээ. ПЭЛЖИДИЙН ГЭНДЭН: 1895 онд хуучнаар Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошуу буюу одоогийн Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн. Бага залуу насандаа нутагтаа мал маллаж байгаад 1922-1924 он хүртэл нутаг хошуундаа МАН-ын үүрэгт албуудыг хашиж байсан. 1924 оны 11 сард улсын анхдугаар их хуралд оролцож Монгол улсын анхны үндсэн хуулийг батлалцаж улмаар, 1924-1927 он хүртэл БНМАУ-ын Бага хурлын дарга, 1928-1932 он хүртэл МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга, 1932-1936 он хүртэл БНМАУ-ын Ерөнхий сайдаар ажиллажээ. Тэрээр ЗХУ-ын зүгээс Монголд нөлөөгөө тогтоохын тулд Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний онцлогт үл тохирох зарим бодлого үйл ажиллагааг тулгаж байсныг ил болон далдуур эсэргүүцэж байсан учраас 1936 онд бүх албан тушаалаасаа огцоруулж, ЗХУ-д амруулахаар явуулсан. Гэвч 1937 оны 7 сарын 10-д эх орноосоо
урвасан хэмээх хилс хэрэгт ял тулгагдан баривчлагдаж, 1937 оны 11 сарын 26 ны өдөр ЗХУ-д цаазлагджээ. 1962 онд П.Гэндэнгийн нэр төрийг цагаатгасан хэдий 1990 он хүртэл түүний нэрийг хэвлэл мэдээллээр дурдахыг хорьж байсан байна. 1956 онд ЗХУ-ын Дээд шүүх П.Гэндэнг цагаатгасан. 1993 онд түүний охин Цэрэндулам амьдарч байсан байшинд нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейг нээжээ. ЦЭРЭНПИЛИЙН ГОМБОСҮРЭН /Дипломатич/ Хужирт суманд 1943 онд төрсөн. ЗХУ-д хэвлэлийн технологи, улс төрийн чиглэлээр боловсрол эзэмшсэн. Ц.Гомбосүрэн 1975-1984 онд МУ-ын Гадаад Явдлын Яам /ГЯЯ/ -нд хэлтсийн дарга, 1984-1987 онд БНМАУ-аас ЗХУ-д суух ЭСЯ-ны Элчин зөвлөх, 1987-1988 онд МАХН-ын Төв хороны Гадаад харилцааны хэлтсийн орлогч эрхлэгч, 1988-1996 онд БНМАУ-ын ГЯЯ-ны сайдаар ажилласан бөгөөд дөрвөн Засгийн газарт ГЯЯ-ны сайдаар ажилласан төрийн зүтгэлтэн юм. 1990 онд МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүн,1992-1996 онд УИХ-ын гишүүн зэрэг албан үүрэг гүйцэтгэж байв. Тэрээр сайд болсныхоо дараахан Зөвлөлтийн цэргийг Монголоос гаргах асуудлыг хөндөн тавьж ингэснээрээ Монгол-Хятадын харилцааг хэвийн болгох тохиролцоонд хүрсэн. Түүнийг сайдаар ажиллаж байх үед Монгол улс “Гадаад бодлогын үзэл баримтлал” хэмээх баримт бичгийг боловсруулан УИХ-аар батлуулснаар Монгол улсын гадаад бодлого үзэл суртлаас ангижирч энх тайванч, олон тулгууртай, нээлттэй, нэгдмэл гадаад бодлого явуулах үндэс бүрдсэн бөгөөд энэ он жилүүдэд Монгол улс 31 улстай дипломат харилцаа тогтоосон. Мөн Ц.Гомбосүрэн манай нэрт орчуулагчдын нэг бөгөөд өдгөө гадаадын олон сонгодог уран зохиолуудыг орчуулж, уншигч олондоо хүргэж байгаа. БУСАД ТҮҮХЭН ЗҮТГЭЛТНҮҮД: ЖАМБЫН ЛХҮМБЭ/1902-1934/ Сайн ноён хан аймгийн Сайн ноёны хошуу одоогийн Өвөрхангай Хайрхандулаан сумын нутагт төрсөн. Намын VIII /1930/ их хурлаас намын Төв Хорооны гишүүнээр сонгогдон 1930 оны 4 сараас МҮЭ-ийн төв Зөвлөлийг толгойлж байсан. 1932 онд баруун аймгуудад гарсан зэвсэгт бослогыг дарах ажиллагаанд оролцсон. 1934 оны 6-р сард буудан хороосон. 1962 оны 2-р сард цагаатгасан. САНЖИЙН ДОВЧИН /1894-1941/ Эдийн засагч, улстөр, төрийн зүтгэлтэн. Сайн ноён хан аймгийн Илдэн вангийн хошуу одоогийн Өвөрхангай аймгийн Өлзтийт сумын нутагт төрсөн. Олноо өргөгдсөн Монгол улсын Цэргийн яаманд түшмэл, Гадаад яамны түшмэл,Зүүн өмнөд хязгаарыг сэргийлэх цэргийн сайд, 1923 оноос ГЯ-ны эрхэлсэн түшмэлээр ажиллажээ.1926 оноос Ардын Сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч, Сангийн яамны сайдаар томилогдсон. 1941 онд буудан алах ял оноосон. 1965 онд БНМАУ-ын Дээд Шүүхээс С.Довчингийн нэр төрийг цагаатгажээ. ЧОЙЖООГИЙН ЧОЙДОГСҮРЭН /1902-1937/ Төрийн зүтгэлтэн. Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошуу одоогийн Өвөрхангай аймгийн нутагт төржээ. 1931 оноос Улаанбаатар хотын шүүхийн дарга, 1933 онд Өвөрхангай аймгийн прокурор, 1934 оноос Шүүх Яамны дэд сайд бөгөөд БНМАУ-ын Прокурор болжээ. 1937 оны 8-р сард буудан хороосон.1962 оны 2 сард АИХ-ын Тэргүүлэгчдийн газрын дэргэдэх Цагаатгах ажил эрхэлсэн комиссоос түүний нэр төрийг цагаатгасан байна. САНДАГИЙН СОСОРБАРАМ /1919/ Улс төр, төр нийгмийн зүтгэлтэн. Сайн ноён хан аймгийн Илдэн бэйлийн хошуу одоогийн Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутагт төржээ. Мал тариалангийн яаманд сайдын орчуулагч. 1956 онд Урлагын хэрэг эрхлэх хороог Соёлын яам болгон зохион байгуулахад тус яамны сайдаар томилсон. 1956-1959, 1966-1971, 1976-1979 онуудад гурван удаа томилогдон ажилласан. 1960-1963 онд Гадаад явдлын яамны орлогч сайдын албыг хашиж байсан.
гэх мэт олон төр, нийгмийн зүтгэлтнүүдийг дурдаж болно. 12 ДУГААР АНГИЙН ЖИШИГ ХӨТӨЛБӨР ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН СЭДЭВ: Соёлын өв ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА: 80 минут ХАМРАХ ХҮРЭЭ: 12-р анги ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО: Аймгийнхаа соёл, өв уламжлалаа танин мэдэж хүндэтгэх, өв соёлоороо бахархах, сурталчлах үзэл хандлагыг нэмэгдүүлэх ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛТ: - Өвөрхангай аймгийнхаа соёлын өвүүдийг судлаж мэдэх - Өвөрхангай аймгийн соёлын өвийн бүтээлүүдтэй танилцах - Аймгийнхаа соёлын өвөөр бахархах ХЭРЭГЦЭЭГ ХАРГАЛЗАХ Нийгмийн хэрэгцээ Хувь хүний хэрэгцээ Монголчууд бид түүх соёлын үнэт өв Өдөр тутмын амьдралаас сурч мэдсэн зүйлээ бусадттай хуваалцах , түгээх, уламжлалтай ард түмэн билээ.Тиймээс бид амьдралын зөв дадал хэвшилтэй болох өсөж төрсөн нутгийнхаа өв соёл , түүх соёлтой танилцаж мэдэх зайлшгүй шаардлагатай байна. ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ЕРӨНХИЙ АРГА ЗҮЙ: Мэдээлэл, дасгал даалгаварт тулгуурлан шинжлэн судлах арга барилаар мэдлэг бүтээх,харилцан ярилцах, эрэл хайгуул хийх, илтгэх, тайлбарлах ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН: Өвөрхангай аймгийн соёлын өвийн тухай ном зохиол, баримтатзураг, түүхэн баримтат нэвтрүүлэг, цахим орчны мэдээлэл, дасгал даалгавар, өөрийгөө сорих асуулт ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨЛТ : ШСАБ БАГШИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА СУРАГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА Асуудлыг Өвөрхангай аймгийн Уянга сумын гэр Монголын үндэсний телевизийн олж харах эрээлэх, аравдах дэмбээдэх, уртын “Өв-Соёл” нэвтрүүлгийн хэсгээс сэдэлжүүлэх дуу зэргийг харуулсан бичлэг үзнэ Өвөрхангай аймгийн соёлын өвийн онцлогийг анхааралтай үзэх Таамаглах Өвөрхангай аймгийнхаа бусад Сурагчид өөрсдийн таамаглалаа асуултанд аймгуудаас ялгагдах соёлын дэвшүүлж ярилцах хариулах үе онцлогийг хэр сайн мэдэх вэ? Асуулт шат асууж ярилцах -Дээрх асуудлын дагуу чиний Түүхийн дурсгалуудаас нэрлэнэ үү? хамгийн сайн мэддэг соёлын өв аль Биет болон биет бус өвүүдийг мэдэх нь вэ үү? Жишээ гаргаж бусадтайгаа санаа бодлоо хуваалцана уу
Бидний эргэн тойронд байгаа жишээнүүдийг ярилцана Эх Багуудад соёлын өвтэй холбоотой Баг тус бүр өөрт оногдсон ерөнхий сурвалжийг ерөнхий мэдээллүүдийг өгч уншиж мэдээлэлтэй танилцан даалгавар ойлгож танилцах даалгавар өгнө. гүйцэтгэнэ. унших, Бусад багуудад тайлбарлаж өгнө. нэмэлт эх Өвөрхангай аймгийн соёлын өвд 1-р баг Түүхэн дурсгал сурвалжийг холбогдох мэдээллийг уншин мөн эрж хайх өөрсдийн мэдлэг дээрээ тулгуурлан 2-р баг Монгол гэр, гэр эрээлэх дасгал даалгаврыг гүйцэтгэнэ Эх 3-р баг Занабазарын бүтээл сурвалжийг Өөрсдийн авсан мэдээлэлдээ ангилах, тулгуурлан бүтээлч даалгавар 4-р баг Төв халхын уртын дуу харьцуулах, гүйцэтгэнэ эх сурвалж Багууд дасгал, даалгавраа сольж 5-р баг Аравдах, дэмбээдэх бичсэн ажиллана шалтгааныг 6-р баг Соёлын биет бус өв тодорхойлох Багууд өөрийн сонгогдсон эх сурвалж, мэдээллийг бусад багийн эх сурвалжтай харьцуулан даалгавар гүйцэтгэх, бүтээл хийх - Соёлын зарим өвийн талаар багаараа болон ганцаараа бусдадаа биеээр хийж үзүүлж нутаг нутгийн онцлог ялгаатай байдлыг таниулах Эх Багууд өөрсдийн хийж гүйцэтгэсэн ажлыг самбарт байрлуулан ангийн сурвалжийг сурагчдад танилцуулах, эсвэл жүжигчилсэн байдлаар танилцуулж болно нэгтгэн дүгнэх Өвөрхангай аймгийн соёлын өвийг хайрлан хамгаалах, уламжлан авч танилцуулах үлдэхэд миний оролцоо сэдвээр хэлэлцүүлэгт бэлдэх Гэрийн даалгавар I БҮЛЭГ ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ: Хүн төрөлхтөн үүсэн би болсон цагаасаа эхлэн мандал буурлын олон үе нугачааг туулж ирэхдээ өөрсдийн түүх соёлын хосгүй дурсгалуудыг бүтээсээр ирсэн юм. Монгол нутагт эртний хүн оршиж байсны ул мөр болсон чулуун ба хүрэл зэвсгийн үеийн түүхийн дурсгалууд, булш, бунхан хадны сүг зураг, хад чулууны бичээс хөшөө гэх мэт Их монгол улсын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын туурь, Монголын бурхан шашны ууган хийд Эрдэнэ зуу зэрэг түүх соёлын хосгүй дурсгалт зүйлсийг судлах , тэдгээрийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах асуудал чухлаар тавигдах болсон . Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт эртний эд өлгийн зүйлс, эртний хүний оромж, эвдэрхий хот балгасны туурь, хэрэм бэхлэлт, дарханы газар, үхэгсдийн оршуулсантай холбоотой дурсгал, хад цохионд дүрсэлсэн зураг, гэрэлт хөшөө, сүм нэлээд байдаг.
Түүхийг бүтээж буй түүхэн цаг хугацаа, газар , нутаг, зүтгэлтэн, түүх соёлын дурсгалыг үлдээж тэр нь ирээдүй хойч үед өнгөрсөн үеийн түүхийг судлах гол хэрэглэгдэхүүн болж байдаг. ⮚ Буга согоотын хадны сүг зураг:Аймгийн төвийн зүүн уулыг Буга согоот гэдэг. Энэ ууланд эртний амьтадын сүг зураг байдаг. 1-р зураг: хадны баруун хэсэгт дээшээ эгц босоо олон салаа эвэртэй бугын араас нум сумаар харваж буй хүнийг дүрсэлжээ. Бугын урд хүн болон том жижиг хоёр янгир доод талд нь жижиг янгир руу дайрч буй чоно, тэдний өмнө урт сүүлтэй морь сийлжээ. 2-р зураг: Янгир, чоно, адуу, зэрэг арваад амьтны дунд зайдан морь унасан хүн дүрсэлжээ. 3-р зураг: Дөрвөн хөлөө сунгаж, хар хурдаараа давхиж яваа урт сүүлтэй богино эвэртэй өвөрмөц амьтаныг дүрсэлсэн байна. 4-р зураг: Том толгойтой , намхан биетэй , адууны урд нэг хүнийг дүрсэлжээ. 5-р зураг:Соотон чихтэй нарийхан хөлтэй , бүдүүн сүүлтэй чоныг яламгүй эвхэрсэн байдалтайгаар дүрсэлжээ. 6-р зураг: 10 гаруй амьтныг дүрсэлэний дотортом жижиг янгирын дүрс сайн танигдана. Эдгээр зурагт хадны баруун захад урт хошуутай, унжсан сүүлтэй, бөмбөгөр зузаан биетэй, заан шиг урт хошуутай хоёр амьтныг дүрсэлжээ. Үүнээс үзэхэд монгол нутагт заан амьдарч байсан гэх таамаглал байна. - Эдгээрийг хүрэл зэвсгийн үеийн дурсгалд хамарна гэж судлаачид үздэг Өвөрхангайн Түрэг бичээс: Аймгийн орон судлах музейд хадаглагдаж буй бөгөөд анх түүнийг тус музейн эрхлэгч асан Намхайдорж Мааньтын Бүрд хэмээх газраас олж музейд байрлуулжээ. Монгол Зөвлөвтийн түүх соёлын хамтарсан эртний бичиг судлаачид 1978 онд очиж үзэхдээ гэрэл зураг авч хэмжилт хийсэн бөгөөд 1979 онд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн шинжилгээний ангийнхан дахин нягтлан судалжээ. Бичээсийн өргөн нь 38 см,үсэг зурлагын өндөр нь дунджаар 6.5см нийт есөн зурлага,хоёр тамгаас бүрдэнэ. Уг бичээсийн нэг онцлог нь эртний түрэг бичээсийн баруунаас зүүн тийш бичиж уншдаг горимоос өөр тухайлбал зүүн гар талаас баруун гар тийш нь бичсэн явдал юм. Гурав дахь үсэг нь нэлээд гэмтсэн бусад нь тодорхой харагдана. Л.Болд: “бекибе битидим” гэж галиглаад “бекдээ зориулж бичлээ би” хэмээн монголчилжээ. Бичээст гарч байгаа “бек” нь түрэг хэлний дундын үг бөгөөд ноён захирагч,удирдагч гэсэн утгатай үг юм. - Аймгийн музейн хүн чулууд:Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын музейн үзмэр болон фондод тус аймгийн нутгаас авчирч тавьсан хэсэг хүн чулуу бий. Эдгээрийн дунд хаанаас авчирсан нь үл мэдэгдэх хөшөө ч бий. Энд нийтдээ толгойтой,толгойгүй зургаан хүн чулууны бие мөн таван толгой хадгалагдаж буй. Үүнд 1926онд П.К.Козлав Хайрхандулаан сумын “Эх модны ам”хэмээх газарт үзэж тэмдэглэсэн хоёр төвөөс урагш Ноён тал хэмээх газарт байсан хоёр хүн чулуу, Сант сумын Өгзөг хэмээх газарт байсан нэг хүн чулууны толгой зэрэг дурсгалууд анхны байршил нь тодорхой мэдэгдэж байна. Жишээ нь саарал өнгийн боржингоор нарийн сайн урлаж хийсэн завилан сууж байгаа хүний дүрст хөшөө энд бий. Баруун гартаа жижиг ваар барьж зүүн гартаа хэвлийн дээгүүр хөндлөн тавьсан байдалтай, доор нь тусгай суурьт суулгах углуурга гаргаж зассанаараа нэлээд онцлог юм. Буруу энгэртэй эргэдэг өргөн захтай дээл өмсөж дөрвөлжин ялтсан чимэгтэй бүс бүсэлсэн ба бүснээс олон тооны эд хэрэглэлийн зүйлс унжуулжээ. Үүнд чанх өмнөө жишүү бариултай чинжаал хутга, баруун ташаанд дүгрэг хавтага болон шулуун ба махир хэлбэртэй хоёр зүйлийг дугуйрсан урт оосроор зүүсэн агаад зүүн ташаандаа урт, богино хос хутгийг мөн ижил урт оосроор унжуулжээ. Энэ хөшөөний хийц загвар болон дүрсэлж гаргасан эд юмс ,хувцасны хэлбэр дүрс нь Түрэгийн үеийн хүн чулууны дурсгалын хамгийн нийтлэг онцгой хэлбэрийг бүрэн хадгалжээ. Энэ хүн чулуу өөрийн хийц загвар хэмжээ чулууны төрөл ялгаа зэргээрээ мөн энд хадгалагдаж
байгаа, Ноён тал хэмээх газраас авчирсан нэг хүн чулуутай адил байгаа нь эдгээрийг нэгэн цаг үед нэг л хүн бүтээсэн дурсгал гэж үзмээр байна. Уг хөшөөний нийт өндөр нь 123см , мөрний өргөн 55см , зузаан нь 27-34см юм. II хэсэг - ДАСГАЛ, ДААЛГАВАР 1. Хүүхдүүд та бүхний бодлоор түүх соёлын дурсгал гэж юу болох талаар ярилцаарай 2. Арвайхээр суманд байдаг та нарын мэдэх өөр ямар ямар дурсгал байгаа талаар ярилцаж жагсаалтыггаргаарай. 3.Өвөрхангай аймгийн хэмжээнд байдаг түүх соёлын дурсгалын хадгалалт хамгаалалт ямар байгаа талаар багаараа ярилцаж холбогдох байгууллагад хандаж хүсэлт гаргана уу 4.Мэдээлэлтэй танилцаж, зургийг ажиглан тайлбарлана уу
ӨӨРИЙГӨӨ СОРИОРОЙ ХҮҮХДҮҮДЭЭ ДАРААХ ДУРСГАЛУУДЫГ ТОХИРОХ ЗУРАГТАЙ НЬ ХОЛБООРОЙ 1. Хубилай хааны сүрийн бадруулагч цайз /Өв: Хайрхандулаан сум/ 2. Алтан ургийн өлгийн Шанхийн хийд /Өв : Хархорин сум/ 3. Гүмбийн дэнжийн буган чулуун хөшөө/Өв : Хархорин сум / 4. Мэлхий чулуу //Өв : Хархорин сум // 5. Тэмээн чулууны буган хөшөө/Өв Бат Өлзий сум/ 6. Шунхлай уулын дөрвөлжин булш /Өв: Хужирт сум/
II БҮЛЭГ ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ : Монголын архитектурын хөгжилд монголчуудын үндэсний гэр асар их үүрэг гүйцэтгэжээ. Энэ нь монгол гэр өөрийн нөлөөг Монголын архитектурт аль хэр тусгагдсанаар хэмжигдэнэ. Монголын нутаг дэвсгэрт нутаглаж байсан эртний овог, аймгуудын орон сууц болох эсгий гэрийн түүх бол манай он тооллоос 500 жилийн тэртээ үес буюу эсгий хийж гэрээ бүрдэг болсон цагаас эхлэх юм. Иймд монгол гэрийн хөгжил нь 2500-3000 жилийн түүхтэй. XIII зууны монгол гэр, орчин үеийн монгол гэртэй нэлээн төстэй байсан байна. Феодалын нийгмийн үед ноёдууд ард олныг захирах, эрх мэдлээ бататгах үзэл санааг илэрхийлэхийн тулд гэрийн гадаад байдлыг хүртэл энгийн ардынхаас өөр болгож, улаанаар халзлаад Өргөө гэж нэрлэх болжээ Монгол гэр нь хийсэн материал, гоёл чимэглэл зарим хийц хэсгийн хувьд харилцан адилгүй байснаас “Монголын нууц товчоо” ба бусад ном зохиолд янз бүрийн нэрээр нэрлэгдэн иржээ. Жишээ нь, харцын гэр, чорхон, тэрэм, соёд гэр гэх мэт. Гэрийг тархалтын байдлаар нь үзвэл ар, өвөр монгол, буриад, халимагууд, алтайчууд, хасагууд, киргизүүд, хакасчуудын дунд дэлгэрчээ. Гэрийн хоймроор хээ угалз бүхий ширмэл ширдэг, эсгий дэвсгэр, хивс дэвсэнэ. Бас хүндэт зочинд олбог дэвсдэг заншилтай байжээ. Буддын шашин дэлгэрснээс хойш гэрийн хойморт өрхийн тэргүүлэгч суудаг газарт гүнгэрваатай бурхан ба тахилын хэрэглэл тавих болжээ. Гэр бүлийн хүмүүс нь гэрийн зүүн талаар сууцгааж, баруун талд нь зочид суудаг ба хамгийн хүндтэй зочин нь баруун хойт талд бурхны ойролцоо суудаг болжээ. Эртний Монголын заншлаар ямар нэгэн хүн урилгагүйгээр хойморт суухыг эелдэг бус зан гэж үздэг байна. Монгол гэр дугуй хэлбэртэй байдаг нь сууцны талбайг бүрэн эзэмшихэд ашигтай, намхан байдаг нь салхинд тогтвортой, эсгийгээр бүрдэг нь дулаан, тоононы нүх нь салхи оруулах, гэрэлтүүлэх талтай. Монголд жилийн 300 орчим өдөр нь нартай байдгаас намар, өвөл, хаврын хүйтэн улиралд тооноор орж байгаа нарны илч нь гэрийг дулаацуулах ач холбогдолтой. Монголчууд эрт үеэс тооноор туссан нарны байдлаар өдрийн цагийг тодорхойлдог байжээ. Жишээ нь, өглөөний нар хананы толгойд тусах тул үдээс өмнө цаг мөчийг хананы толгойгоор тоолж гаргадаг бөгөөд үдээс хойш гэрийн зүүн хоймор дэвссэн ширмэл ширдгэн дээр туссан байрлалаар үдэш хүртэлх цагийг баримжаагаар гаргадаг. Мөн үүнтэй холбогдуулан дурдахад сайн ноён хан аймгийн Далай чойнхор вангийн зарим урчууд хоймрын тал дугуй ширмэл ширдгийг нарны цагийн хуваариар ширж байсан гэдэг. Монголд гэрийн багтаамжийг ханын тоогоор тогтоодог. Дээр үед гэрийн ханыг сондгой тоогоор тогтоодог байсан бол сүүлийн үед тэгш тоотой хийдэг болжээ. Жишээ нь, одоогийн монгол гэрийн багтаамж нь 4, 6, 8, 10, 12 ханатай байдаг. Хамгийн том гэрт хана тутам нэг хүн ор хогшилтойгоо багтдаг гэж үздэг бөгөөд үүгээр бодоход хамгийн том гэрт 12 хүн ор дэвсгэр, эд хогшилтойгоо багтах юм.
Монгол гэр нь өөрийн хөгжлийн эцэст голлох хийц хэсгүүдээр амархан нийлж салгах боломжтой бөгөөд зөөх, барих, буулгахад хамгийн хялбар болжээ. Жилийн дөрвөн улиралд бороо, цас, хүчтэй салхи шуурганаас хамгаалах, гэрийн гэрэлтүүлгийг тохируулах зорилгоор тооныг бүтээх өрхтэй болгожээ. Дээр үеийн зарим монголчууд өөрийн гэрийн эсгий бүрээсийг хээ угалзаар чимэглэдэг байсан бол эдүгээ гэрийг голдуу цагаан даавуугаар бүрж, мөн хээ угалзаар зээглэдэг болжээ. Монгол гэрийг барих, буулгах нь нарийн дэс дараалалтай байдаг. Иймд гэрийг барих ба буулгах дэс дарааллыг дурдвал: 1.Шал тавих 2.Хаалга босгох 3.Хана дугуйлах 10.Дээвэр тавих 4.Бүслүүр татах 11.Гадуур бүрээс нөмөргөх 5.Тооно ба багана босгох 12.Өрх тавих 6.Унь хатгах 13.Хаяавч татах 7.Дотуур бүрээс тавих 14.Оосруудаар бэхлэх зэрэг дараалалта 8.Туурга нөмөргөх байдаг байна. 9.Цаваг тавих - Дасгал даалгавар 1.Аймаг бүр өөрсдийн гэсэн брэнд бүтээгдэхүүнтэй байдаг. Өвөрхангай аймгийн хувьд үндэснийхээ угалз, сийлбэр, эрээлж цоохорлосон Уянгын гэрээр алдартай. Харин энэхүү том уламжлалыг өдийг хүртэл хадгалж, гэрийн үйлдвэрлэл эрхэлж буй хүмүүс чиний ойр орчинд байдаг уу. Байдаг бол өөрсдийн сэтгэгдэлээ бичнэ үү 2.Танай орон нутаг Уянга хийцийн гэрийн үйлдвэрлэл хир хөгжиж байгаа вэ . Үүнийг хөгжүүлэх орон нутаг түвшинд ямар ажил төлөвлөн ажиллаж болох талаар ярилцана уу 3. Гэр эрээлэх , сийлбэрлэх өвлөн уламжлах арга туршлага түгээж байгаа иргэдийг та нар мэдэх үү 4. Уянгын гэрийн урлал гайхамшигтай гэгддэг ч одоо хийж буй хүмүүс нь эртний урчуудынхаа урыг авч үлдэж чадсан болов уу 5. Зургийг ажиглаад харилцан ярилцаарай
6. Бие дааж хийгээрэй Хүүхдүүд та бүхэн Монгол гэрийн хийц түүний хөгжил , өв уламжлал сэдэвт Эссэ бичээрэй /үгийн тоо 350/ 7. Доор зургийн ялгаатай байдлыг ажиглаж дүгнэлт бичээрэй 8. Уянга гэр хийцийн онцлог шинжийг хадгалсан ямар ямар гэрүүд байна вэ
БҮЛЭГ ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ Аравдах ёс Өөр хошуу нутагт тэр бүр байдаггүй нэгэн сонирхолтой талцан наадах тэмцээн нь \"Аравдах\" бөгөөд айргийн сөн тойрон суусан хүмүүс хоёр талцан тал бүрээс нэг, нэг хүн арван хуруугаа дэлгэн хорийн дотор тоог хурдан хэлж таалцах бөгөөд, хоёр талын давсан хүмүүс хоорондоо хуруудсаар хожигдсон талыг айргаар баалж шахна. Үүнийгээ \"Дуутуй хуруу\" гэж түүхэнд тэмдэглэн үлдээжээ. Энэ нь түргэн сэтгэн бодох, хурдан хэллэгт дадлагажуулж, авхаалж самбаа сорьж, айраг уух чадавхыг ахиулдаг гэлцдэг. Дуутай хуруу нь зөвхөн Сайнноён хан аймгийн дайчин вангийн хошуу, одоогийн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сум, түүнээс засаг захиргааны шинэ хуваариар тасарсан хил залгаа орших Баян-Овоо сум, Өвөрхангай аймгийн сумдууд /Өлзийт сум, Есөнзүйл сум/ нааддаг онцлогтой. Өнөө цагт энэ наадгайг түгээн дэлгэрүүлэх нийгмийн болоод соёлын шаардлага байх үндэслэл өндөр юм. Цээжээр хорийн тоон дотор нэмж, хасах, түргэн бодох, оновчтой шийдвэр гаргах гээд хүний сэтгэхүйг өндөр хэмжээнд хөгжүүлдэг нь амьдрал дээр нотлогджээ. Нарийвчилбал дуутай хуруу нь гүйлгээ ухааныг сайжруулах, сонсох мэдэрхүй хөгжүүлэх, хэл яриа уран тод, хэллэг түргэн болгох, хурц ухаан овсгоо сүйхээнд сургадаг. Дуутай хуруугаар наадахдаа нүдний хараа хорин хуруунаас гарч буй тоог хараад, маш түргэн хугацаанд тогтоох ёстой байдаг. Хоёр тал гаргасан хуруугаа хараад бодоод суух биш маш шуурхай сэтгэн харилцан таалцдагаараа дайчин чанарын мэтгэлцээний тоглоом юм. Дуутай хуруу маш сайн гаргадаг настнууд ой тогтоолт сайн, өндөр настай ч ухаан санаа саруул хэвээр байна. Нөгөө талаар архидалтын эсрэг маш сайн арга хэрэгсэл болох боломж гэж ойлгож болно. Айраг ууснаар хүн зуны цагт биеэ цэвэршүүлэхийн зэрэгцээ архи уух сонирхол буурч, хүнд махан хоолноос татгалзахад хүрдэг байна. Хуруу гаргахаар цугларсан хүмүүс хоёр тал болон хуваагдан хоёр талын ахлагч буюу \"Ловонгоо\" томилно. Том ваар саванд хийсэн айргаа сөн гэж нэрлэн хүндэтгэж, сөнтэй айргаа дундаа тавиад хоёр тал наадмынхаа дүрмийг харилцан ярьж тохиролцож батална. Дүрэм энгийн бөгөөд товчхон дэг журамтай, булхайгүй наадах, монгол ёс заншлаа хадгалахыг эрмэлзэнэ.Үүнд: Унасан тал буюу хуруу гаргаад хожигдсон тал хэдэн хул айраг уух, хавтгай буюу бүх хүн хожигдвол айргаа хоёр дахин нэмэх.Хуруу гаргаж байх үед хоорондоо ярих хэл яриа шуугиан булхай гаргахгүй байх, гадагшаа гарах, орж ирэн суудалдаа суухдаа /морь харах/ зөвшөөрлийг өөрийн талын ловонгоор дамжуулан нөгөө талын ловонгоосоо заавал зөвшөөөрөл авах, аваагүй тохиолдолд нэг хул айргаар торгох. Хожсон талын ловон хожигдсон талынхаа ловонд унааны айргийг тохиролцсон тоогоор нь хийн өгч мөн ловонгоор нь дамжуулан айрагныхаа хулыг шалган хүлээн авна.
Унасан тал айргаа хэндээ өгөх нь хамаагүй талдаа шингээнэ. Айрагны сөнд хоёр ловонгоос өөр хэнч хүрэх эрхгүй, хүрвэл торгуультай. Бүх торгууль ярилцан тохиролцсон дүрмээрээ явагдана Дуутай хуруу гаргаж байх үед хар цагааныг холихгүй байх бичигдээгүй хатуу журамтай. Энэ нь айргийг архитай хольж ууж болохгүй гэсэн журам юм. Бас нөгөө нэг хатуу шаардлага нь харуусаж, цагаан улааныг холилдуулахгүй байх. Энэ нь айраг цагаагаа ууж байхдаа хараалын үг хэлэхгүй гэсэн үг. Хэрвээ хараал хэлбэл, тэр оролцогч тохиролцсон ёсоор торгуулийн айргаа ууна. Айраг нилээд уугаад ойр ойрхон морь харах, хултай айргаа уугаад сэжигтэй морь харахаар гарвал эсрэг талын ловон өөрийн талын хүнийг томилон хяналт тавиулахаар хамт гаргана. Уусан айргаа шингээж чадалгүй цагаалсан бол тухайн талыг “цагаан азарга булгиуллаа” хэмээн хожигдсонд тооцон айргийн сөнд сөгдүүлэн \"айраг гэж далай юм, миний ходоод өчүүхэн юм\" гэж хэлэн хуруунд муу, айрганд тааруугаа хүлээн зөвшөөрч тамхиа өгөн өндөрлөнө гэх мэтчилэн айргийн сөнг тойрсон дүрэм журмаа харилцан тохиролцож, хатуу баримталдаг ёстой. Хожсон талынхан өөр хоорондоо хуруу гарган ялсны баяраа тэмдэглэн талын наадам хийнэ. Монголчууд айраг цагаа ууж, найрлаж цэнгэхдээ хүртэл ёс журам, зан заншилыг хойч үедээ өвлүүлэн зөв хүмүүжил олоход нь эерэг нөлөөлөл үзүүлдэг түүхэн уламжлалтай байжээ. Дэмбээдэх ёс Дэмбээ нь монголчуудын дунд их дэлгэрсэн наадмын нэг төрөл юм. Дэмбээг зун цагт цэгээ дэлгэрсэн үед малчин ардууд хонь малаа хотлуулсны дараа нааддаг. Дэмбээ нь богино аялгуутай шүлгийн хувьд тоглогчоос эхлээд нэг мөр аялгуулан шууд зохиомжлон хэлдэг. Монголоор зогсохгүй дүрэм нь өөр ч гэсэн Хятад улсад хүртэл үүнтэй ижил аялгуулан дуулдаг тоглоом байдаг ажээ. Монгол дэмбээд, хожигдсон өрсөлдөгч нь тодорхой хэмжээний айргийг уудаг. Дэмбээ манан хө гэж эхэлдэг. Хэрхэн тоглох вэ? Хоёр хүн хоорондоо талцан: \"Дэмбээ мэдэх үү, чи?\" гэж аялгуулан эхлээд Ганган ганцаа Хоёрын хоёроо Гунан гурваа Дөгөөтэй дөрвөө Талын таваа Зуравсын Зургаа Долоотой домбоо Найзын наймаа Есийн дэгээ Арвын хангай гэж хоёр гарынхаа арван хурууг дэмбээний аялгуугаар ээлжлэн гаргаж наадна.
Хоёр хүний гаргасан нийт хуруунуудын тоотой аль нэгийх нь хэлсэн тоо таарвал нэг оноо авна. Оноо авах бүртээ нэг гарын нэг хуруугаа даран хумина. Ийм маягаар оноо авсаар эхэлж 4 оноо авсан нь \"Цацлаа\" гэж мэдэгдээд хумьсан байсан хуруунуудаа дэлгэнэ. 5 дахь оноог эхэлж авсан нь хождог. Хоёр тал оноо авснаа нөгөө гарынхаа хурууг даран тооцдог байна. Хэрвээ аль нэг нь онож таавал, “дэмбээ мөндөө” буруу таавал ”дэмбээдээ бишээ хө” гэж толгой сэгсрэн дэмбээддэг.Бас тоо гаргахдаа заавал эрхий хуруугаа гаргах ёстой. Гаргахгүй бол бууж өглөө гэсэн үг.Мөн дэмбээг тоглоход маш олон уран арга мэх, заль бий. Жишээ нь: Гарын дээшээ харуулсан, доошоо харуулсан нь хүртэл хурууны тоонд нөлөөлдөг учир гараа маш хурдтай эргүүлснээр, өрсөлдөгчийхөө толгойг эргүүлдэг, \"цацах\"-даа гараа хаа нэг тийш сунгадаг тул үүнийг өрсөлдөгчөө сандран мэгдүүлэхэд ашиглах, хуруу гаргаж байхдаа нүүр рүү нь гараа сунган анхаарлыг нь сарниулах гэх мэт өчнөөн олон аргууд байдаг ажээ. Аялгууны хувьд нутаг нутгаасаа хамааран, яльгүй өөр байх боломжтой бөгөөд, дээр дурдсанаас арай өөрөөр тоонуудаа шүлэглэх боломж нээлттэй.Тоглохдоо тоо таана, тоогоо шүлэглэн хэлнэ, шүлгээ аялгуулан айлдана, мөнхүү дундуур нь элдвийн заль ашиглана гээд маш олон чадвар зэрэг шаарддаг. Дэмбээг ихэвчлэн Өвөрхангай, Архангай, Дундговь аймаг зэрэг газрууд наадан тоглодог. Мөн дэмдээ нь хурдан буюу шогшоо, удаан буюу энгийн гэж байдаг. Үүнээс үзэхэд, дэмбээг тогловол хэл яриа, авхаалж самбаа үлэмж сайжрах нь яриангүй. Жишиг даалгавар 1. Аравдах гэдгийг өөрөөр юу гэж нэрлэдэг вэ? 2. Аравдах ёс нь аль аль нутгийн хүмүүсийн найр, наадамдаа хэрэглэж ирсэн бэ? 3. Айргийн сөн тойрон суусан хүмүүс хоёр талцан тал бүрээс нэг, нэг хүн гарган хуруугаа дэлгэн хорийн дотор тоог хурдан хэлж таалцах бөгөөд, хоёр талын давсан хүмүүс хоорондоо хуруудсаар хожигдсон талыг айргаар баалж шахах ёсыг юу гэж нэрлэдэг вэ? 4. Аравдах ёс нь ямар ач холбогдолтой вэ? /4-5 өгүүлбэрт багтаан тайлбарлана уу/ 5. Хуруу гаргахаар цугларсан хүмүүс хоёр тал болон хуваагдан хоёр талын ахлагчийг юу гэж нэрлэдэг вэ? 6. Том ваар саванд хийсэн айргаа ............. гэж нэрлэн хүндэтгэдэг. 7. Айраг цагаагаа ууж байхдаа хараалын үг хэлвэл ямар арга хэмжээ авдаг вэ? 8. Уусан айргаа шингээж чадалгүй цагаалсан бол тухайн талыг “.............................” хэмээн хожигдсонд тооцно. 9. ............................. нь богино аялгуутай шүлгийн хувьд тоглогчоос эхлээд нэг мөр аялгуулан шууд зохиомжлон хэлдэг. 10. Дөрвөн оноо авсан нь \"..................\" гэж мэдэгдээд хумьсан байсан хуруунуудаа дэлгэнэ. 11. Дэмбээ нь дотороо ямар төрөлтэй вэ? 12. Дэмбээг аль аль нутаг газрын хүмүүсийн наадан тоглодог вэ? 13. Дэмбээг тоглох нь ямар ач тустай вэ? ӨӨРИЙГӨӨ СОРИОРОЙ 1. Аравдах, дэмбээдэх ёсны дүрмийн ялгааг ялган гаргаж ирж тайлбарлана уу.
2. Аравдах, дэмбээдэх ёсны тоглох арга барилын тухай ялган тайлбарлана уу. 3. Аравдах, дэмбээдэх ёсны ач холбогдлын тухай ялган тайлбарлана уу. IV БҮЛЭГ ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ Соёлын биет бус өв
“Соёлын биет бус өв” гэдэг нь тухайн ард түмэн, үндэстний оюун санаагаар бүтэж, уламжлагдан ирсэн түүхэн тодорхой орон зайг төлөөлж чадах эх хэл, ардын мэдлэг, амьдрах арга ухаан, байгаль ертөнцийн тухай мэдлэг, хөдөлмөрийн зан үйл, наадам наргиа, ёс заншил, дуу хөгжим, уламжлалт гар урлал, түүний ур хийц, технологи зэрэг соёлын орон зайг хэлнэ. Монгол улс соёлын биет бус өвийг анхлан утга соёлын өв, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийг өвлөн тээгч хэмээн нэрлэж байсан ба 2010 онд Монгол улсын Төрийн хэлний зөвлөлөөс Соёлын биет бус өв, Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч гэж нэрлэх нь зүйтэй гэсэн чиглэлийн дагуу одоогийн нэршилийг хэрэглэж байна. “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч” гэж тухайн өвийг мэдлэг ухаан, ур чадвар, арга барилын хувьд язгуур шинж чанараар нь маш сайн, өндөр түвшинд өвлөн уламжилж, эзэмшсэн, мэдлэг бүхий хувь хүн, ах дүү, төрөл садан бүхий ард иргэдийг хэлнэ. Монгол улс нь Нэгдсэн Үндэстний Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага болох ЮНЕСКО-гийн 2003 онд баталсан “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенц”-ийн соёлын биет бус өвийг олон улсын хэмжээнд хамгаалах зарчмын дагуу хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн бүртгэл, яаралтай хамгаалалтад авах шаардлагатай соёлын биет бус өвийн бүртгэл гэсэн 2 төрлийн бүртгэлийг хийж байна. 2013 оны байдлаар Монгол улсын биет бус соёлын өвийн төлөөллийн Үндэсний бүртгэлд 77 өв, Монгол улсын Яаралтай хамгаалах шаарлагатай биет бус өвийн үндэсний бүртгэлд 16 өвийг тус тус бүргэж, жагсаалтанд оруулжээ. Жишиг даалгавар 1. Соёлын биет болон биет бус өв гэж юу вэ? 2. Өвөрхангай аймгийн соёлын бие өвийг нэрлэнэ үү? 3. Өвөрхангай аймгийн соёлын биет бус өвийг нэрлэнэ үү? 4. Монгол улс соёлын биет бус өвийг анхлан юу гэж нэрлэж байсан бэ? 5. Монгол улс 2010 оноос хойш соёлын биет бус өвийг юу гэж нэрлэх болсон бэ? 6. Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч гэж хэн бэ? 7. Соёлын биет бус өвийг хамгаалах конвенц хэдэн онд батлагдсан бэ? 8. 2013 оны байдлаар монгол улс улсынхаа хэмжээнд хэдэн биет бус өв бүртгэж авсан бэ? 9. Яаралтай хамгаалах шаардлагатай бие бус өвийг бүртгэлд хэдэн өв бүртгэсэн бэ? 10. ЮНЕСКО-д хэдэн соёлын өв бүртгэлтэй байдаг вэ? Сорил 1. Биет болон биет бус өвийг ялгааг жишээнд тулгуурлан тодорхойлж бичнэ үү.
2. Өвөрхангай аймгийн соёлын биет болон биет бусын өвүүдээс бичнэ үү. V БҮЛЭГ НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ XVII зууны Монголын бурхны шашин, урлаг, соёлын нэрт зүтгэлтэн Занабазар Халхын Түшээт хаан Гомбодоржийн удаах хөвгүүн болон 1635 оны “Идэр” хэмээх хөхөгчин модон гахай жилийн намрын адаг сарын 25-нд одоогийн Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутаг Мандай толгой буюу Тахилга хэмээх нэртэй газарт мэндэлжээ. Өндөр гэгээн Занабазарыг Монголын “Микел анжело” хэмээн Билгүүн номч Б.Ринчен үнэлсэн байдаг. Тэрээр 1686 онд Соёмбо үсгийг зохиож, “Маань бүтээх арга”, “Жинлавцогзолын тайлбар” хэмээх бүтээлүүдийг зохиохын зэрэгцээ Ногоон дарь эх, Цагаан дахь эх, язгуурын 5 бурхан, Долоон нандин, Ноёны шүтээний манал, Аюуш зэрэг бурхадыг бүтээсэн нь хүн төрөлхтөний урлагын түүхэнд хосгүй бүтээл болжээ. Монгол уран барималын цутгамалын аргыг үндэслэсэн бөгөөд ямар ч залгаасгүй цутгаж хийдэг энэ арга нь одоо ч хүртэл урлаг судлаачдын анхаарлыг татсаар байна. Тэрээр Очирдарь, Майдар, Цагаан дарь эх, Язгуурын таван бурхан, Бодь суварга, Жанрайсаг бурхан гээд олон бурхдын баримлыг бүтээсэн бөгөөд Монголын бурхан бүтээх аргыг үндэслэжээ. Түүний бүтээлүүд бол дэлхийн бүтээл хэмээн тооцогддог. Бурхдууд баруун гарынхаа алгыг дээш харуулан өвдөг дээрээ тавиад нөгөөг нь унжуулсан байдаг бөгөөд энэ нь солгой гар доор, баруун гар дээр нь байх арга билэг хоёрын нэгдэл юм. Өндөр гэгээний уран бүтээлийн өвөрмөц онцлог талууд гэвэл бурхныг хүн болгон дүрсэлсэн юм. Баримлыг цутгахдаа бүтнээр нь ямар ч залгаасгүйгээр ихэвчлэн зэсээр цутгаж, алтаар бүрж амилуулдаг нь түүний бүтээлүүд хосгүй үнэт болохыг илэрхийлдэг. Мөн хүмүүний биеийн болон сэтгэлийн гоо сайхныг харуулсан баримлууд нь амьд сэрүүн мэт дүрслэгдсэн байдаг нь гайхалтай. Цутгасан бурхны нүд, нүүр царайны хэмжээ харьцаа, хуруу нь хүртэл бага насны хүүхдийнх шиг булбарай, эвдрээгүй үегүй мэт байдаг. Өндөр гэгээн Занабазарын бүтээл хэд хэдэн таних тэмдэгтэй байх бөгөөд нэгд цулаар цутгадаг,
хоёрт эргэн тойрон бадаар чимэглэдэг, гуравт ригнаан нь бүтэн байдаг. Гандан хийдэд Өндөр гэгээний “долоон нандин” гэх өөрийн мутраар урласан шүтээнүүд бий. Соёмбо үсгийг зохиосон нь Өндөр гэгээн Төвхөнд сууж байхдаа хүний оюун ухааны сод сор , монгол хүний оройн дээд шүтээн тусгаар тогтнолын билэгдэл болсон мөнхийн бүтээл монгол улсын хожмын төрийн сүлд соёмбо тэмдэг, соёмбо үсэг хэмээх шинэ бичгийг 1686 онд зохион бүтээснийг түүхэнд тэмдэглэжээ. Энэтхэгийн бичиг үсэг \"Ланча\" дээр үндэслэн, Төвдийн Пагва ламын \"Дөрвөлжин үсэг\" дээр тулгуурласан. Шинэ үсэг нь 3 хэлний авиа зүйн ялгааг бүрэн харуулж чадсан- санскрит, төвд ба монгол. Энэ нь одоо хүртэл гоёл чимэглэлийн зорилгоор Монголын буддистууд ашиглаж байна. Энэ бэлэгдэл XVII зууны Монгол улсын бэлгэ тэмдэг болж, одоо үед Монголын далбаан дээр байрлаж байна. Уран баримал Занабазар буддын, бодисва, буддын зүтгэлтнүүдын шавар барималуудаараа алдартай. Тэр уран барималтай анх 1650 онд Лхасд очихдоо танилцжээ. Непалын уран барималчид Поталын ордон барихыг ажиглажээ. Занабазарын уран бүтээл Непалыхтай адил, харин төвдийнхтэй адилгүйг ажиглаж байв. Нилээд алдартай бүтээл нь Цагаан Дарь эх, Ногоон Дарь эх, Баджара Будда. Эмэгтэйлэг, мэдрэмжтэй дүрслэл Ногоон Дарь эхэд харагдана, түүний хамгийн сайн бүтээлийг Европын сэргэн мандалтын уран барималтай адилтгадаг. Өндөр гэгээний урлагийн бүтээл 2 ч удаа устгагдах аюулд өртөж, зарим нь гэмтсэн. Анхны удаа Зүүнгарын XVII зууны төгсгөлд Халх руу халдахад, 2-рх нь XX зууны 30-аад оны Чойбалсангийн шашны эсрэг хэлмэгдүүлэлтийн үед. Занабазарын тусгай хэв маяг нь \"Занабазарын сургууль\" хэмээн нэрлэгджээ. ЗАНАБАЗАРЫН УРЛАЛ
1. Соёмбо үсэг 2. Ногоон дарь эх 3. Цагаан дарь эх 4. Очирдарь 5. Майдар 6. Жанрайсаг 7. Язгуурын таван бурхан Дасгал, даалгавар 1. Өндөр гэгээн Занабазарын бүтээлээс нэрлэнэ үү? 2. Занабазарын бүтээлүүдийн онцлог шинж нь юу вэ? 3. Түүний бүтээлийн бусдаас ялгагдах онцлог? 4. Соёмбо үсгийн утга учрыг тайлбарлана уу? 5. Занабазарын бүтээлүүд хойч үедээ бүрэн хадгалагдан ирж чадсан болов уу? Өөрийгөө сориорой 1. Доорх бүтээлүүдээс Өндөр гэгээн Занабазарын бүтээлийг олж тайлбарлана уу? 2. Язгуурын таван бурхны мэдээллийг эрэл хайгуул хийн дэлгэрүүлж ангийхандаа 5-7 минутын мэдээлэл бэлтгэж ирнэ үү? ......................................................................................................................................................... 3. Занабазарын бүтээлүүд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хүн төрөлхтний сод бүтээл болсныг баримттайгаар тайлбарлаж батална уу?
......................................................................................................................................................... VI БҮЛЭГ ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ Төв халхын уртын дууны сайхан нь шуранхайдаа оршдог гэх нь бий. “Хангайн уртын дуу говийнхоос өөр. Хангайн хүн өндөр газар гарч байж уудам орон зайг эзэгнэдэг. Яг тэрэнтэйгээ адилхан хамгийн өндөр аялгуут хэсэг нь дууныхаа эхэнд таарна. Харин говийн уртын дуу бол намуухан явна. Говийн уудам тал дээр байгаа жижигхэн манхан, уул толгод шиг ерөнхийдөө өндөр хадаахгүй гэсэн үг... Уртын дуу бол газар зүйн байршилтай маш их холбоотой” гэж нэгэн судлаач онцолсон байдаг. Төв халхын уртын дууны нутаг нь Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган аймаг гэдэг. Төв халхын уртын дуу дуулахдаа аялгууг нь ихэвчлэн морин хуураар тоглох бөгөөд зарим тохолдолд лимбэтэй хоршдог. Төв Халхын уртын дууны дэг сургуулийг биежүүлэн хадгалж, түгээн дэлгэрүүлэгч түмэн олноо Дөмөн Дулмаа гэж алдаршсан Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уртын дууч бол Д.Дулам юм. Түүнийг соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан хэмээн 2019 онд өвлөн уламжлагчаар тодруулжээ. Уг ёслолын үеэр тэрээр сэтгэгдлээ илэрхийлэхдээ: \"Их баярлаж байна, ийм сайхан үйл явдал болдог юм аа, бас. Уртын дуугаа үр хүүхэд, хойч үедээ чадлынхаа хэрээр сургаж өвлүүлнэ гэж бодож байна. Хүүхдүүд уртын дуунд жаахан сонирхол муутай байдаг юм. Төр өв соёлоо ингэж дээдэлж, хүндэтгэж байгааг хараад одоо сонирхолтой болох байх аа. Миний хүүхдүүд төрийн албаа нэр төртэй хашиж, зуу насалж зургаадай таяг тулаарай\" гэж Монголын үндэсний соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагч Доржийн Дулам хэллээ. Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөн эзэмшсэн өвлөн уламжлагч ажээ. Дасгал, даалгавар 1. Төв халхын уртын дууны онцлог юу вэ? ......................................................................................................................................................... .............................................................................................................................................. 2. Чиний ойр дотны гэр бүл хамаатан саданд уртын дуу дуулдаг хүн байдаг уу? Сонсоод чамд ямар санагддаг вэ? ................................................................................................................................................... ......
3. Дөмөн Дулмаа хэмээн алдаршсан Д.Дулмаа гуайн намтрыг олж судлаарай. 4. Д.Дулмаа гуайн хэлсэн үгэнд чи ямар дүгнэлт хийж байна вэ? \\Яагаад гэдгээ тайлбарлаарай\\ ................................................................................................................................................... ...... 5. Төв халхын уртын дуугаа өвлөн авч явахад бид хэрхэн хувь нэмрээ оруулж чадах вэ? сэдвээр хэлэлцүүлэг хийгээрэй. .........................................................................................................................................................
Search
Read the Text Version
- 1 - 49
Pages: