Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore Бүлэг 1 Өртөг, өртгийн хэрэглээний хандлага, Өртгийн ангилал

Бүлэг 1 Өртөг, өртгийн хэрэглээний хандлага, Өртгийн ангилал

Published by Ulzima D, 2021-01-29 19:00:39

Description: Бүлэг 1 Өртөг, өртгийн хэрэглээний хандлага, Өртгийн ангилал

Search

Read the Text Version

Бүлэг 1 Өртөг, өртгийн хэрэглээний хандлага Бүлэг 1 Өртөг, өртгийн хэрэглээний хандлага 1

Бүлэг 1 Өртөг, өртгийн хэрэглээний хандлага Нэг. Тест Тест 1.1 Өртгийн обьект нь: a) Өртгийг хуримтлуулж буй тодорхой бүтээгдэхүүн б) Өртгийг хуримтлуулж буй тодорхой үйлчилгээ в) Өртөг хуримтлуулж буй цех, тасаг г) Дээрх бүгд д) a болон б хариулт зөв Тест 1.2 Дараахаас аль нь өртгийн суурь буюу өртөг чиглүүлэгч болж чадах вэ? a) Тооцооны хуудасны тоо б) Үйлдэлүүдийн тоо в) Зарцуулгын тоо г) Дээрх бүгд д) a ба в хариулт зөв Тест 1.3 Зардлыг үйл ажиллагааны түвшингийн өөрчлөлттэй хамааралтайгаар ....... ангилна. a) Борлуулалтын зардал ба удирдлагын зардал б) Хувьсах, тогтмол, холимог в) Үйлдвэрлэлийн өртөг ба үйл ажиллагааны зардал г) Шууд ба шууд бус зардал. 2

Бүлэг 1 Өртөг, өртгийн хэрэглээний хандлага Тест 1.4 Дараах зардалуудаас /өртөг / аль нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өртөгт орохгүй вэ? a) Шууд материал б) Борлуулалтын зардал в) Шууд хөдөлмөр г) Тогтмол ҮНЗ Тест 1.5 Үйл ажиллагааны зардалд аль нь хамаарахгүй вэ? a) Бэлэн бүтээгдэхүүний агуулахын түрээсийн зардал б) Түүхий эд материалын агуулахын түрээсийн зардал в) Борлуулалтын ажилтаны цалингийн зардал г) Удирдлагын албаны хангамжийн зардал Тест 1.6 Хэвлэлийн үйлдвэрийн компаний хэвлэлд ашиглаж байгаа цаасны зардал нь ..................... a) Шууд бус материалын зардал б) Шууд материалын зардал в) Удирдлагын зардал г) Борлуулалтын зардал Тест 1.7 Тоног төхөөрөмжийн элэгдлийг үйл ажиллагааны аргаар элэгдүүлж байгаа тохиолдол .................. зардалд хамаарна. a) Хувьсах б) Тогтмол в) Холимог 3

Бүлэг 1 Өртөг, өртгийн хэрэглээний хандлага г) Аль нь ч биш Тест 1.8 Хувилбар хоорондын өөрчлөгдөж байгаа зардлыг ........................... гэнэ. a) Өнгөрсөн /sunk/ зардал б) Ялгаварт зардал в) Алдагдсан боломжийн зардал г) Стандарт зардал Тест 1.9 Нэгж бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний төсөвт зардлыг ..................... гэнэ. a) Хянагдах зардал б) Ялгаварт зардал в) Үл хянагдах зардал г) Стандарт зардал Тест 1.10 Холимог өртөгт дараахаас аль хамаарах вэ? a) Тогтмол ба хувьсах өртөг б) Тогтмол зардлын олон төрлүүд в) Хувьсах зардлын олон төрлүүд г) Аль нь биш Тест 1.11 Дараах мэдэгдэлүүдээс аль нь худал бэ? a) Өртгийн менежмент нь байгууллагыг төлөвлөлт, зохион байгуулалт, хяналт, шийдвэр гаргалтанд шаардлагатай дотоод мэдээллээр хангах зорилготой. 4

Бүлэг 1 Өртөг, өртгийн хэрэглээний хандлага б) Үйл ажиллагааны түвшиний өөрчлөлтөөс хамаарч нэгжийн хувьд тогтмол, нийт дүнгээрээ өөрчлөгдөж байдаг зардлыг хувьсах зардал гэнэ. в) Шууд хөдөлмөр, шууд материал нь үйлдвэрлэлийн үндсэн өртөг юм. г) Үйл ажиллагааны түвшиний өөрчлөлтөөс хамаарч нэгжийн хувьд хувьсах, нийт дүнгээрээ тогтмол байдаг зардлыг хувьсах зардал гэнэ. Тест 1.12 Дараах мэдэгдэлүүдээс аль нь худал вэ? a) Борлуулалтын зардал нь хувьсах болон тогмол шинж чанартай байж болох бөгөөд энэ нь үйл ажиллагааны бус зардал юм. б) Нэгж бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өртөгт шууд материал, шууд хөдөлмөр, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал хамаарна. в) Удирдлагын зардал нь үйл ажиллагааны зардал бөгөөд ихэвчлэн тогтмол шинж чанартай байна. г) Шууд хөдөлмөр, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын нийлбэр нь хувиргалтын өртөг юм. Хоёр. Дасгал Дасгал 1.1 Триана компани компъютерийн олон төрлийн эд анги үйлдвэрлэн борлуулдаг. Компани жижиг дунд үйлдвэрлэлийн ангилалд багтдаг бөгөөд өөрийн бүтээгдэхүүнийг бусад гэрээт дэлгүүрээр борлуулдаг. Компанийн өртгийн талаарх мэдээлэл доор өгөгдсөн. Дараах өртгүүдийг 5

Бүлэг 1 Өртөг, өртгийн хэрэглээний хандлага шууд материал, шууд хөдөлмөр, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал, борлуулалтын ба удирдлагын зардалд ангил. 1. Зар сурталчилгааны сонинд компаний талаар зар сурталчилгаа байршуулсан. 2. Үйлдвэрийн үндсэн ажилчны цалингийн зардал. 3. Борлуулагч дэлгүүрүүдэд борлуулалтын шимтгэл төлсөн. 4. Компаний нягтлан бодогчийн цалин 5. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн элэгдлийн зардал 6. Үйлдвэрийн цахилгааны зардал 7. Компаний агуулах, оффиссын түрээсийн зардал 8. Компъютерийн хатуу диск үйлдвэрлэхэд хэрэглэгддэх түүхий эд материалын өртөг Дасгал 1.2 Дараах үйлдвэрлэлийн компаний өртөг, зардлын мэдээллийг үйлдвэрлэлийн (бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн) ба үйлдвэрлэлийн бус (үйл ажиллагааны) гэсэн ангилалаар ангил. 1. Борлуулалтын албаны машины элэгдлийн зардал 2. Үйлдвэрлэлд хэрэглэсэн тоног төхөөрөмжийн түрээсийн зардал 3. Бэлэн бүтээгдэхүүний агуулахын няравын цалин 4. Үйлдвэрийн хянагчийн цалин 5. Хүний нөөцийн ажилтаны хоол, унаа, хангамжийн зардал. 6. Үйлдвэрлэлийн мастерийн цалин 7. Үйлдвэрлэлийн цехийн уур, ус дулааны зардал 8. Компаний хэмжээнд гарч буй харуул хамгаалалтын зардал 9. Захиралын томилолтын зардал 10. Үйлдвэрийн туслах ажилтаны байгууллагаас төлж буй НДШ-ийн зардал 6

Бүлэг 1 Өртөг, өртгийн хэрэглээний хандлага 11. Өртгийг нь шууд тооцох боломжтой түүхий эд материалын зардал 12. Борлуулалтын албаны машины элэгдлийн зардал Дасгал 1.3 ОБТ компаний Болор эмнэлэг нь ор хоног буюу хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөн тус бүрийн өртгийг тус бүрт нь тооцохыг хичээдэг. Энэ эмнэлэг нь ерөнхий эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, мэс ажилбар, эрхтэн шилжүүлэх гэх мэт үндсэн үйлчилгээ, үндсэн бус үйлчилгээ үзүүлдэг эмнэлэгийн байгууллага юм. Хийх зүйл: 1. Дараах зардлыг өвчтөн тус бүрээр шууд болон шууд бус зардалд ангилж тохирох ангилалд х тэмдэглэгээ хийнэ үү. 2. Дараах зардлыг эмнэлэгийн хувьд тогтмол болон хувьсах зардалд ангилж тохирох ангилалд х тэмдэглэгээ хийнэ үү. Зардлууд: Шууд Шууд бус Тогтмол Хувьсах Өвчтөний хоолны зардал Сувилагчдын цалин Эмнэлэгийн машины засвар үйлчилгээ Харуул хамгаалалт 7

Бүлэг 1 Өртөг, өртгийн хэрэглээний хандлага Дасгал 1.4 Дараах компаниудад гарсан өртөг зардлын талаарх мэдээллийг нэгж бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний хувьд хувьсах болон тогтмол өртгөөр нь доорх хүснэгтэнд /Х/ тэмдэглэгээ хийн ангил. № Өртөг, зардлын төрлүүд Өртгийн шинж чанар Хувьсах Тогтмол 1. Нью-Йорк хотод хийсэн рок хамтлагийн концертын зар сурталчилгааны зардал 2. Орон нутаг дах чиний үл хөдлөх хөрөнгийн татвар 3. Сонгдо эмнэлгийн рентген лабораторид ашиглагддаг рентген хальс 4. Хүүхдийн паркд байдаг галзуу хулганыг ажиллуулах цахилгааны зардал 5. MCS компанийн үл хөдлөх хөрөнгийн даатгалын зардал 6. Дотоодын кино театрын үл хөдлөх хөрөнгийн татвар 7. Лининг брэндийн гүйлтийн пүүзийг хийхэд ашигласан нийлэг материалын зардал 8. БСБ компанийн электрон барааны агуулахаас жижиглэнгийн дэлгүүрүүд рүү тээвэрлэсэн зардал 8

Бүлэг 1 Өртөг, өртгийн хэрэглээний хандлага Дасгал 1.5 Болор эмнэлэг нь мэс засал болон амбулторын өвчтөнүүдэд түргэн тусламжийн бүрэн үйлчилгээ үзүүлдэг томоохон нэгдсэн эмнэлэг юм. Дараах өртөг, зардлуудыг доорх хүснэгтэнд /х/ тэмдэглэгээ хийн шууд болон шууд бус өртгийн шинж чанараар нь ангил. Өртөг, зардлын төрлүүд Өртгийн обьект Шууд Шууд бус Жишээ нь: Өвчтөнүүдэд Тодорхой өвчтөн х зориулсан захиалгын хоолны үйлчилгээ 1. Нярайн сувилагч нарын Нярайн тасаг цалин Тодорхой өвчтөн 2. Жороор олгох эм 3. Эмнэлэгийн халаалт Нярайн тасаг 4. Нярай тасгийн их эмчийн Нярайн тасаг цалин Тодорхой нярай 5. Нярай тасгийн их эмчийн өвчтөн цалин Тодорхой өвчтөн 6. Гадны гүйцэтгэгчийн Тодорхой тасаг лабораторын шинжилгээ Нярайн тасаг 7. Гадны гүйцэтгэгчийн лабораторын шинжилгээ 8. Эмнэлэгийн цахилааны зардал 9

Бүлэг 1 Өртөг, өртгийн хэрэглээний хандлага Дасгал 1.6 Дараах мэдээллийг ашиглан хувьсах ба тогтмол, борлуулалтын ба удирдлагын эсвэл бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өртөг гэсэн ангилалт хийнэ үү. Байгууллагуудад түгээмэл гардаг өртөг, зардлын талаарх мэдээлэл доор өгөгдөв. 1. Түргэн хоолны газарын хачиртай талхны “талх” 2. Шүдний эмнэлгийн зар сурталчилгааны зардал 3. Үйлдвэрээс үйлчлүүлэгчид рүү тээвэрлэсэн бүтээгдэхүүний тээврийн зардал 4. Принтерийн үйлдвэрлэлд хяналт тавьдаг хянагчийн цалин 5. Британника нэвтэрхий толийн борлуулагчид төлсөн шимтгэл 6. Хэвлэлийн компанийн цаасны зардал 7. Их сургуулийн багш нарын сургалтанд ашиглагддаг шохойны зардал 8. Талх чихэр компанийн талханы орцонд орох гурилны өртөг Зардал тус бүрийг үйлдвэрлэсэн /ашигласан/ болон борлуулсан тооноос нь хамааруулан хувьсах болон тогтмол шинж чанараар нь ангилна уу. Мөн зардал тус бүрийг нь удирдлагын зардал болон борлуулалтын зардал эсвэл бүтээгдэхүүний зардалд ангилан Х тэмдэглэгээгээр тэмдэглэ. № Өртөг, зардлын Өртгийн шинж Борлуулалт, Бүтээгдэхүү төрлүүд чанар удирдлагын үйлдвэрлэлийн Хувьсах Тогтмол зардал 10

Бүлэг 1 Өртөг, өртгийн хэрэглээний хандлага Дасгал 1.7 Цэн компани нэг төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулдаг. Нэгж бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өртөг нь 4,000 төгрөг. Нэгж бүтээгдэхүүний шууд хөдөлмөрийн өртөг нь шууд материалын өртгийн 1/4 –тэй тэнцүү. Хувиргалтын өртөг нь 1,500 төрөг. Нэгж бүтээгдэхүүний шууд бус зардал буюу үйлдвэрлэлийн нэмэгдэл өртгийг тооц. Дасгал 1.8 Анун компани тавилга үйлдвэрлэн борлуулдаг. Үйлдвэрлэлийн 2 цех, удирдлага ба борлуулалтын албатай ба бүгд 1 барилгад байдаг. Компанийн доор өгөгдсөн зарим өртөг, зардлыг Х тэмдэглэгээ хийн ангилна уу. Үйл № Өртөг, зардлын Өртгийн шинж чанараас ажиллагаантай Үйлдвэрлэл төрлүүд хамааран уялдуулан ийн /Борлуулалт ба /ШМ+ШХ+ Удирдлагын ҮНЗ/ Хувьсах Тогтмол Холи - мог 1 Цехийн мастерийн цалин 2 Тавилга хийхэд зарцуулсан модны өртөг 3 Уур, ус дулааны зардал 4 Нягтлан бодогчийн цалин 11

Бүлэг 1 Өртөг, өртгийн хэрэглээний хандлага 5 Үйлдвэрлэлийн хөрөнгийн элэгдлийн зардал /ШША/ 6 Зар сурталчилгааны зардал 7 Бүтээгдэхүүн хүргэлтийн зардал 8 Удирдлагын томилолтын зардал Дасгал 1.9 Маргад компанид 2017 оны 06 дугаар сард удирдлагын албатай холбоотойгоор 300,000 төгрөгийн зардал, борлуулалттай холбоотойгоор 112,000 төгрөгийн зардал гарсан. Үйлдвэрлэлийн өртөгт 1,200,000 төгрөгийн материал, хөдөлмөр, нэмэгдэл зардал гарсан байна. Компанид гарсан үйл ажиллагааны зардал нь шууд материал, шууд хөдөлмөрийн өртөгүүдийн нийлбэрээс 2.5 дахин бага байсан бол үйлдвэрлэлийн нэмэгдэл өртгийг тооц. Дасгал 1.10 Тариат компани 20ХХ оны 4 дүгээр сард 27,000 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулахад дараах нэгжийн зардлууд гарна гэж төсөвлөсөн байна. Шууд материал 200 төгрөг Хувьсах борлуулалтын зардал 50 төгрөг 12

Бүлэг 1 Өртөг, өртгийн хэрэглээний хандлага Шууд хөдөлмөр 180 төгрөг Тогтмол борлуулалтын зардал 40 төгрөг Хувьсах ҮНЗ 110 төгрөг Тогтмол удирдлагын зардал 100 төгрөг Тогтмол ҮНЗ 80 төгрөг 4 дүгээр сард гүйцэтгэлээр 25,000 нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн. Хийх зүйл: 1. Гүйцэтгэлээрх нэгжийн үндсэн өртгийг тооц. 2. Гүйцэтгэлээрх нэгжийн хувиргалтын өртгийг тооц. 3. Гүйцэтгэлээрх нийт үйлдвэрлэлийн өртгийг тооц. 4. Гүйцэтгэлээрх нийт үйл ажиллагааны зардлыг тооц. 5. Гүйцэтгэлээрх үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нийт өртөг болон төсөвлөсөн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нийт өртгийг тооцож зөрүү хэлбэлзэлийг нь тайлбарлана уу. Гурав. Бодлого Бодлого 1.1 Макс моторс компани нь мотоцикл үйлдвэрлэдэг. 4 дүгээр сард тус компани 8,000 ширхэг аккумулятор тус бүрийг нь 10 доллароор худалдан авсан. 4 дүгээр сарын 1-нд үлдэгдэл байгаагүй бөгөөд сарын туршид агуулахаас 7,600 ширхэг аккумулятор үйлдвэрлэлд тавьж олгосон. Тэдгээрээс 100 аккумуляторыг компанийн явуулын борлуулагчдын мотоциклд тавьсан. Үлдсэн 7,500 ширхэг аккумуляторыг компанийн үйлдвэрлэж байгаа мотоциклд суурилуулсан. 4 дүгээр сард үйлдвэрлэгдсэн нийт мотоциклуудаас 90% нь үйлдвэрлэлийн процессоос бэлэн болж бэлэн бүтээгдэхүүнд шилжсэн. Үйлдвэрлэгдэж дуусаад бэлэн болсон мотоциклуудаас 30% нь 4 дүгээр сарын 30-ны зарагдаагүй байсан. 13

Бүлэг 1 Өртөг, өртгийн хэрэглээний хандлага Хийх зүйл: 1. 4 дүгээр сарын 30-нд эдгээр данснуудад аккумуляторуудын өртөг хэрхэн тусгагдах вэ? a. Түүхий эд материал b. Дуусаагүй үйлдвэрлэл c. Бэлэн бүтээгдэхүүн d. Борлуулсан бүтээгдэхүүний өртөг e. Борлуулах зардал 2. Дээрх данснууд 4 сарын 30-нд баланст эсвэл орлогын тайлангийн алинд нь тусгагдахын тодорхойлно уу. Бодлого 1.2 Үйлдвэрлэл, худалдааны Оч компаний 7 дугаар сарын үйл ажиллагаатай холбоотой дараах өртөг, зардлууд гарсан. Үүнд: Удирдлагын үйл ажиллагаатай холбоотойгоор 2,000,000 төгрөгийн зардал, борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой 800,000 төгрөгийн зардал мөн нийт үйлдвэрлэлтэй холбоотой 8,437,000 төгрөгийн өртөг гарсан байна. Компанийн нийт үйл ажиллагааны зардал нь үйлдвэрлэлийн үндсэн өртгийн нийлбэрээс 2 дахин бага байсан бол үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг тооц. Бодлого 1.3 Мандал компани 2016 оны 8 дугаар сард 30,000 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэн боруулахад дараах өртөг, зардлууд гарна хэмээн төсөвлөсөн. Шууд материал 450 төгрөг Шууд хөдөлмөр 370 төгрөг Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал /хувьсах/ 170 төгрөг 14

Бүлэг 1 Өртөг, өртгийн хэрэглээний хандлага Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал /тогтмол/ 110 төгрөг 9 дүгээр сард 28,000 нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн. Хийх зүйл: 1. 9 дүгээр сарын нэгжийн үндсэн өртгийг тооц. 2. 9 дүгээр сарын нэгжийн хувиргалтын өртгийг тооц. 3. 9 дүгээр сарын нэгжийн хувьсах үйлдвэрлэлийн өртгийг тооц. 4. 9 дүгээр сарын нийт үйлдвэрлэлийн өртгийг тооц. Бодлого 1.4 Мандал компани 2016 оны 7 дугаар сард 30,000 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэн боруулахад дараах өртөг, зардлууд гарна хэмээн төсөвлөсөн. Шууд материал 450 төгрөг Шууд хөдөлмөр 370 төгрөг Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал /хувьсах/ 170 төгрөг Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал /тогтмол/ 110 төгрөг Компанийн 7 дугаар сард борлуулалтын хувьсах зардал нь нэгжид 60 төгрөг, борлуулалтын тогтмол зардал 1,140,000 төгрөг, удирдлагын тогтмол зардал 1,600,000 төгрөгийн гарсан байсан. Уг зардлыг дараа сард ижил байна гэж төсөвлөсөн. 8 дугаар сард 28,000 нэгжийг үйлдвэрлэсэнээс 24,000 нэгжийг борлуулсан. Хийх зүйл: 1. 8 дугаар сарын борлуулалтын хувьсах зардлыг тооц. 2. 8 дугаар сарын нийт борлуулалтын зардлыг тооц. 3. 8 дугаар сарын нийт үйл ажиллагааны зардлыг тооц. 4. Баланс болон, орлогын тайланд тусгагдах дүнгүүдийг тооцож тайлбарлана уу. 15

Бүлэг 1 Өртөг, өртгийн хэрэглээний хандлага Бодлого 1.5 Анар компани 20ХХ оны 4 дүгээр сард 26,800 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулахад дараах нэгжийн зардлууд гарна гэж төсөвлөсөн байна. Шууд материал 480 төгрөг Хувьсах борлуулалтын зардал 90 төгрөг Шууд хөдөлмөр 360 төгрөг Тогтмол борлуулалтын зардал 80 төгрөг Хувьсах ҮНЗ 180 төгрөг Тогтмол удирдлагын зардал 250 төгрөг Тогтмол ҮНЗ 120 төгрөг 4 дүгээр сард гүйцэтгэлээр 24,000 нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэн, үүнээс 18,500 нэгжийг нь борлуулсан. Хийх зүйл: 6. Төсөвлөсөн нэгжийн үндсэн өртгийг тооц. 7. Төсөвлөсөн нэгжийн хувиргалтын өртгийг тооц. 8. Төсөвлөсөн нэгжийн хувьсах үйлдвэрлэлийн өртгийг тооц. 9. 4 дүгээр сарын нийт үйлдвэрлэлийн өртгийг тооц. 10. 4 дүгээр сарын нийт борлуулалтын зардлыг тооц. 11. 4 дүгээр сарын нийт үйл ажиллагааны зардлыг тооц. Бодлого 1.6 Бүргэд компани 20ХХ оны 4 дүгээр сард 30,000 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулахад дараах нэгжийн зардлууд гарна гэж төсөвлөсөн байна. Шууд материал 530 төгрөг Хувьсах борлуулалтын зардал 110 төгрөг Шууд хөдөлмөр 395 төгрөг Тогтмол борлуулалтын зардал 90 төгрөг Хувьсах ҮНЗ 210 төгрөг Тогтмол удирдлагын зардал 270 төгрөг 16

Бүлэг 1 Өртөг, өртгийн хэрэглээний хандлага Тогтмол ҮНЗ 130 төгрөг 4 дүгээр сард гүйцэтгэлээр 30,100 нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэн, үүнээс 20,500 нэгжийг нь борлуулсан. Хийх зүйл: 1. 4 дүгээр сарын нэгж бүтээгдэхүүний өртгийг тооц. 2. Нэгж бүтээгдэхүүнийг 1,500 төгрөгөөр борлуулдаг гэж үзээд нийт ашгийг тооц. 3. 4 дүгээр сарын орлогын тайланг бэлтгэ. Бодлого 1.7 Өлзий компани ирэх онд 269,600 нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулахад дараах нэгжийн зардлууд гарна гэж төсөвлөсөн байна. Компани бараа материалын өртөг тооцох эхэлж авсанаа эхэлж зарлагдах аргыг ашигладаг. Шууд материал 165 төгрөг Шууд хөдөлмөр 175 төгрөг Хувьсах ҮНЗ 125 төгрөг Хувьсах борлуулалтын зардал 65 төгрөг Тогтмол ҮНЗ 85 төгрөг Тогтмол борлуулалтын зардал 75 төгрөг Тогтмол удирдлагын зардал 115 төгрөг Компани I улиралд 68,000 нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 65,700 нэгжийг нь борлуулсан. Хийх зүйл: 1. Төсөвлөсөн нэгжийн үйлдвэрлэлийн өртгийг тооц. 17

Бүлэг 1 Өртөг, өртгийн хэрэглээний хандлага 2. Төсөвлөсөн нэгжийн үйлдвэрлэлийн бус буюу үйл ажиллагааны зардлыг тооц. 3. Төсөвлөсөн нэгжийн нийт хувьсах зардлыг тооц. 4. 1 улирлын нийт үйлдвэрлэлийн өртөг болон нэгжийн өртгийг тооц. 5. 1 улирлын нийт нийт үйл ажиллагааны зардлыг тооц. Бодлого 1.8 Дээрх Өлзий компанийн мэдээллийг ашиглан дараах зүйлсийг хийнэ үү. 1. 1 дүгээр улиралд компани нэгж бүтээгдэхүүнийг хэдэн төгрөгөөр борлуулбал, хэдэн төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж байж ашиг ч үгүй алдагдал ч үгүй байх боломжтой вэ? (нэгжийн өртгийг 5 орноор тооц.) 2. 2 дугаар улиралд компани 63,655 нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бол нэгж бүтээгдэхүүний өртөг өөрчлөгдөх үү? Тооцоололыг хийж тайлбар дүгнэлт хийнэ үү. 3. 2 дугаар улиралд 63,655 нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэн 60,000 нэгжийг нэгжийг нь 850 төгрөгөөр борлуулсан бол цэвэр ашгийг тодорхойлж орлогын тайлан бэлтгэнэ үү. Бодлого 1.9 Далай компанийн өртөг зардал, борлуулалтын талаарх мэдээлэл өгөгдөв. № Үзүүлэлт Дүн 1 Бэлэн бүтээгдэхүүний эхний үлдэгдэл $20,000 2 Бэлэн бүтээгдэхүүний эцсийн үлдэгдэл $40,000 3 Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал $27,000 18

Бүлэг 1 Өртөг, өртгийн хэрэглээний хандлага $110,000 $12,500 4 Удирдлагын зардал $9,000 5 ТЭМ-ийн худалдан авалт $6,000 6 ТЭМ-ийн эхний үлдэгдэл $70,000 7 ТЭМ-ийн эцсийн үлдэгдэл $17,000 8 Шууд хөдөлмөр $30,000 9 Дуусаагүй үйлдвэрлэлийн эхний үлдэгдэл $500,000 10 Дуусаагүй үйлдвэрлэлийн эцсийн үлдэгдэл $80,000 11 Борлуулалтын орлого 12 Борлуулалтын зардал Хийх зүйл: 1. Зарцуулсан материалын өртгийг тооц. 2. Тайлант хугацаанд гарсан нийт үйлдвэрлэлийн өртөгт хамаарах зардал, өртгийг ангил. 3. Нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөг хэдэн төгрөг байх боломжтой вэ? 4. Хэдэн төгрөгний бүтээгдэхүүн зарсан бэ? 5. Тайлант хугацааны ашигтай эсвэл алдагдал ажилласан эсэхийг тодорхойлно уу. Бодлого 1.10 Далай компанийн өртөг зардал, борлуулалтын талаарх мэдээлэл өгөгдөв. № Үзүүлэлт Дүн 1 ТЭМ-ийн худалдан авалт $156,500 19

Бүлэг 1 Өртөг, өртгийн хэрэглээний хандлага 2 ТЭМ-ийн эхний үлдэгдэл $100,000 3 ТЭМ-ийн эцсийн үлдэгдэл $70,000 4 Дуусаагүй үйлдвэрлэлийн эхний үлдэгдэл $27,000 5 Дуусаагүй үйлдвэрлэлийн эцсийн үлдэгдэл $35,000 6 Шууд хөдөлмөр $160,000 7 Шууд бус материал $23,000 8 Шууд бус хөдөлмөр $40,000 9 Бэлэн бүтээгдэхүүний эхний үлдэгдэл $67,000 10 Бэлэн бүтээгдэхүүний эцсийн үлдэгдэл $80,000 11 Үйлдвэрлэлийн даатгалын зардал $45,000 12 Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн элэгдэл $20,000 13 Үйлдвэрлэлийн хангамжийн зардал $13,500 14 Борлуулалтын орлого $970,000 15 Удирдлагын албаны цалингийн зардал $145,000 16 Зар сурталчилгааны зардал $10,000 17 Борлуулалтын албаны цалингийн зардал $70,000 18 Удирдлагын албаны хангамжийн зардал $15,000 19 Боруулалтын албаны бусад зардал $30,800 20 Удирдлагын томилолтын зардал $90,000 1,000 ширхэг Тайлант хугацаанд үйлдвэрлэж дууссан нэгж 20

Бүлэг 1 Өртөг, өртгийн хэрэглээний хандлага Хийх зүйл: 1. Тайлант хугацаанд гарсан нийт үйлдвэрлэлийн өртөгт хамаарах зардал, өртгийг ангил. 1. Нэгж бүтээгдэхүүний өртгийг тооц. 2. Нийт үйл ажиллагааны зардлыг тооц. 3. Дээрх үзүүлэлтүүлийг ямар санхүүгийн тайланд тусгагдах талаар ярилан, тайлбарлан бичнэ үү. 21


Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook