Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore 7-Физик

7-Физик

Published by tumursonom, 2023-04-17 14:22:47

Description: 7-Физик

Search

Read the Text Version

I ХЭСЭГ БИЕИЙН ЕРӨНХИЙ ШИНЖ ЧАНАР Биеийн уртыг хэмжих Хоѐр цэгийн хоорондох зайг урт гэдэг. Уртыг мм, дм, см, м, км гэх мэт нэгжүүдээр илэрхийлдэг. Уртыг L үсгээр тэмдэглэнэ. Олон улсын нэгжийн системд уртын үндсэн нэгж метр. Уртыг хэмжигч багажууд бүтэц, зохион байгуулалт, нарийвчлалаараа олон янз байдаг. Хэмжилтийн үр дүнг аравны нарийвчлалтай авна.Утасны диаметр, цаасны зузаан зэрэг маш нимгэн зүйлийг хэмжихдээ штангенциркуль хэмээх багажийг ашигладаг. Энэ нь хэмжилтийн нарийвчлалыг ихэсгэхийн тулд ердийн хуваарьтай шугаман дээр нэмэлт шугам хэрэглэсэн нарийвчлал сайтай багаж юм. Нэгж Тэмдэглэгээ Метрээр 1 километр км 1000 1 метр м 1 1 дециметр дм 0.1 1 сантиметр см 0.01 1 миллиметр мм 0.001 1 микрометр мкм 0.000001 1 нанометр нм 0.000000001 Массыг хэмжих Биеийн хэр зэрэг хүнд, хөнгөн байгааг масс гэдэг хэмжигдэхүүнээр илэрхийлдэг. Массыг мг, г, кг, т гэх мэт нэгжээр илэрхийлдэг. Олон улсын нэгжийн системд массын үндсэн нэгжээр кг-ийг авдаг. Массыг хэмждэг үндсэн багаж бол жинлүүр. Жинлүүрүүд бүтэц, зохион байгуулалт, ажиллах зарчим, зориулалтаараа олон янз байдаг. Жишээ нь пүршин жинлүүр, дэнс, хөшүүргэн жинлүүр, электрон жинлүүр. Нэгж Товч бичиглэл Килограммаар Тонн тн 1000 Килограмм кг 1 Грамм г 0.001 Миллиграмм мг 0.000001 Хугацааг хэмжих Үзэгдэл, үйл явдал хэр зэрэг удаан үргэлжилж байгааг хугацаа гэдэг физик хэмжигдэхүүн илэрхийлдэг. Хугацааг ихэнхдээ t үсгээр тэмдэглэдэг. Хугацааг их бага 1

хэмжээнээс нь хамааруулаад секунд, минут, цаг, жил гэх мэт нэгжээр илэрхийлдэг. Хугацааг нарийвчлал сайтай хэмждэг багаж нь секундомер. Нэг бүтэн савлах хугацааг үе гэнэ. Эзлэхүүнийг хэмжих Биеийн хэр зэрэг их эсвэл бага овор хэмжээтэй байгааг эзлэхүүн гэдэг хэмжигдэхүүнээр илэрхийлдэг. Зөв хэлбэртэй биеийн эзлэхүүнийг олохдоо талуудын уртуудыг үржүүлж олдог бөгөөд метр куб (м3) эсвэл см куб (см3)гэдэг нэгжээр илэрхийлдэг. Харин зөв биш хэлбэртэй биеийн эзлэхүүнийг тооцоолохдоо хуваарьтай шил сав (мензурк) ашигладаг. Шингэний эзлэхүүийг хэмжихдээ метр куб , см куб нэгжээс гадна литр нэгжийг хэрэглэдэг. 1м3 1000000см3 мензурк 1м3 1000дм3 1см3 1мл 1дм3 1л 1 мл 1см3 Нягтыг хэмжих Ижил хэмжээтэй биеүдийн илүү хүнд жинтэй нь нягт ихтэй байдаг. Өөрөөр хэлбэл нэгж эзлэхүүнд хэр их масс байгааг шинжлэх ухаанд нягт гэсэн хэмжигдэхүүнээр илэрхийлдэг байна . Нягтыг математик аргаар тооцоолж олдог бөгөөд түүний хэмжээг тооцоолохдоо массыг эзлэхүүнд хувааж олно. Нэгж нь 1гр\\см3,1кг\\м3 Материал Нягт, кг/м3 Мөс 920 Үйс 250 Мод 650 Ган 7900 Хөнгөнцагаан 2700 Зэс 8940 Хартугалга 11350 Алт 19320 Хуванцар 920 Шил 1200 Хөөсөнцөр 15 2

Хүчийг хэмжих Нэг бие нөгөө биедээ хэр зэрэг их үйлчлэл үзүүлж байгааг хүч илэрхийлнэ. Хүчийг F үсгээр тэмдэглэнэ. Хүчний нэгж Ньютон (1Н). 100гр шоколад ойролцоогоор 1Н жинтэй. 1мН=103Н 6.5кН=6500Н 1МН=105H 8МН=8000000Н Хүчийг хэмждэг багажийг динамометр гэнэ. Динамометрийг ихэвчлэн пүршээр хийдэг. ЦАХИЛГААН 1. Хөнгөн зүйлийг өөртөө татах чадвартай биеийг цахилгаанжсан бие гэнэ. 2. Хоѐр биеийг хооронд нь үрэхэд хоѐулаа цахилгаанжиж харилцан эсрэг цэнэгтэй болдог. Жишээ нь хувыг цэмбээр үрэхэд цэмбэнээс хувд цэнэг/электрон/ шилжиж хув сөрөг, цэмбэ эерэг цэнэгээр цэнэглэгддэг. Ингэж нэг бие электрон алдаж эерэг цэнэгээр, нөгөө нь электроноор баяжиж сөрөг цэнэгээр цэнэглэгддэг. 3. Ийнхүү байгальд эерэг ба сөрөг хоѐр цэнэг байдаг 4. Ижил цэнэгүүд түлхэлцэж, ижил цэнэгүүд таталцдаг. 5. Бие цахилгаанжсан эсэхийг электроскоп гэдэг багажаар мэддэг. 6. Эерэг, сөрөг цэнэгийг салгаж болдог. СОРОНЗОН 1. Төмөр, никель, кобальт зэргийг өөртөө татдаг биеийг соронз гэнэ. Байгальд соронзон биеүд байна. Зарим төмрийн хүдрүүд жижиг төмөр биетүүд тухайлбал төмрийн үртэс, хадаас зэргийг өөртөө татдаг. Удаан хугацаагаар соронзон шинжээ хадгалдаг биеийг тогтмол соронзон гэнэ. Дэлхий бол соронзон юм. 2. Төмөр, ган зэрэг биеүд соронзонгийн ойролцоо байхдаа соронзон шинжтэй болдог. 3. Илэх болон цахилгааны аргаар биеийг соронзтой болгож болдог. 4. Соронзтой биеийг алхаар цохих, халаах зэргээр соронзонг арилгаж болдог. 5. Соронз нь хойд (N), өмнөд (S) гэсэн хоѐр туйлтай байдаг. Соронзон шинж хамгийн их илрэх хэсгийг соронзон туйл гэнэ. 6. Соронзны ижил туйлууд түлхэлцдэг. Эсрэг туйлууд таталцдаг. 7. Соронзонгийн туйлуудыг салгаж болдоггүй. ГЭРЭЛ 1. Өөрөөсөө гэрэл гаргадаг биеийг гэрэл үүсгэгч гэх ба хэмжээ нь жижиг байвал цэгэн гэрэл үүсгэгч гэнэ. Байгалийн ба зохиомол гэрэл үүсгэгч гэж байна. 3

2. Гэрэл шулуунаар тархана. Түүнийг гэрлийн цацрагаар дүрсэлнэ. Гэрлийн тарах чигийг цацраг заана. Гэрэл тарах чигийг заах чиглэлтэй шулууныг цацраг гэнэ. Гэрэл өөр өөр орчинд өөр өөр хурдтай тархана. Гэрлийн цацраг нь дэлгэмэл, паралель, хумигдмал гэсэн хэлбэртэй байна. Гэрлийн багц цацрагийн захын цацрагууд нь бие биенээсээ салж холдсон бол дэлгэмэл цацраг гэнэ. Гэрлийн багц цацраг хоорондоо параллель бол параллель цацраг гэнэ. Гэрлийн багц цацраг бие биерүүгээ ойртож нэг цэгт огтлолцсон бол хумигдмал цацраг гэнэ. 3. Тунгалаг биш бие дээр гэрэл тусахад ард нь сүүдэр үүснэ. Сүүдэр бол гэрэл шулуун тарахын баталгаа юм. Хагас ба бүтэн сүүдэр гэж байна. Хоѐр гэрэл үүсгэгчийн үүсгэх сүүдрүүд давхцсан хэсэгт бүтэн сүүдэр үүснэ. Харин давхцаагүй хэсэгт хагас сүүдэр үүснэ. 4. Гэрлийн цацраг хоѐр өөр орчны зааг дээрээс чиглэлээ өөрчлөн буцаж тархахыг гэрэл ойх гэнэ. Гэрэл тусч байгаа гадаргуу барзгар бол гэрэл сарнин ойно. Гадаргуу тэгш бол гэрэл толин ойно. Өөрөөр хэлбэл ойсон цацрагууд параллель байна. Гэрлийн ойлтын ачаар бид юмыг хардаг. 5. Гэрэл бие дээр тусч ойхоос гадна бас түүнд хэсэг нь шингэдэг. 6. Гэрлийн ойлтыг ашиглан хавтгай, гүдгэр, хүнхэр толиудыг хийдэг. Хүнхэр толь нь гэрлийн параллель туссан цацрагуудыг ойлгохдоо нэг цэгт цуглуулдаг. Тэр цэгийг толины фокус гэнэ. Хүнхэр толинд дүрс томорно. Гүдгэр толин дээр туссан параллель цацрагууд тал тал тийшээ ойно. Гүдгэр толинд юмны дүрс жижигрэнэ. Хавтгай толинд дүрс биеийн хэмжээтэй тэнцүү байна. 7. Хоѐр орчны зааг дээр туссан гэрэл чиглэлээ өөрчлөн хоѐр дахь орчин руу нэвтрэхийг гэрэл хугарах гэнэ. Зэрэглээ үүсэхийг гэрлийн хугарлаар тайлбарлана. 8. Гэрлийн хугарлыг ашиглан линз хийдэг. Гэрлийн багц цацрагийг хумих буюу дэлгэх зорилгоор ашигладаг хоѐр бөмбөлөг гадаргатай тунгалаг биетийг линз гэнэ. Цуглуулагч ба сарниулагч линз гэж байна. Линзийг фотоаппарат, телескоп зэрэг багажуудад ашигладаг. Нүд болон нүдний шил линз юм. 9. Шилэн призм дээр гэрэл тусаад нэвтрэн гарахдаа өнгөөрөө ялгаран задарна. Үүнийг гэрлийн дисперс гэнэ. Солонгын долоон өнгийг дисперсээр тайлбарлана. Өнгө бол гэрлийн үзэгдэл. Тунгалаг биш биеийн өнгө ойсон гэрлийн өнгөөр тодорхойлогдоно. Цагаан өнгө бол бүх гэрлийн хольц юм. 10. Үндсэн өнгүүдийг хольж шинэ өнгө үүсгэнэ. Ижил өнгүүдийг адил хэмжээгээр холиход цагаан өнгө үүснэ. Хэвлэлд хөх, ягаан, шар, хар өнгийг үндсэн өнгө гэдэг. Улаан, ногоон, хөх өнгийн гэрэл нь үндсэн өнгө юм. Гэрлийн өнгө давтамжаар тодорхойлогдоно. 11. Гэрэл орон зайд тодорхой хурдтай тарна. 12. Орчин бүрд гэрлийн хурд өөр өөр байна. 13. Гэрэл агаарт 300000 км/с хурдтай тарна. 14. Туссан цацраг, ойсон цацраг тусгалын цэгт босгосон нормаль нэг хавтгай дээр оршино. Ойлтын өнцөг нь тусгалын өнцөгтэй тэнцүү байна. ДУУ АВИА Дуу гаргаж буй бие хэлбэлзэж байдаг. Өөрөөр хэлбэл хэлбэлзэгч бие дуу авиа үүсгэдэг учраас дуу үүсгэгч гэнэ. Хүний хоолой 85-1100Гц давтамжтай дуу үүсгэнэ. Дуу хатуу, шингэн, хийд өөр өөр хурдтай тардаг. Дуу эдгээр орчинд тархахыг дууны долгион 4

гэнэ. Дууны хэлбэлзэл орчинд тархахыг дууны долгион гэнэ. Дуу вакуум орчинд тархахгүй. Учир нь агааргүй хоосон орчинд хэлбэлзэх бөөм байхгүй. Биеийн уян хатан чанар их байх тусам дуу амархан тарна. Агаарт дууны хурд 331м/с байдаг. Дуу тал бүр тийш тархана. Дуу үүсгэгчээс холдох тусам дуу сулардаг. Өөрөөр хэлбэл энергээ орчинд алддаг. Сарнисан дуу авиаг цуглуулж болдог. Дуу замд тааралдсан биеэс ойдог. Түүний нэг жишээ нь цуурай юм. Хатуу ба гөлгөр гадаргуу дууг сайн ойлгодог.Дуу орчинд шингэдэг. Зөөлөн эсвэл нүхтэй гадаргуу дууг сайн шингээдэг. Дуу саадыг тойрон гардаг. Дууны хэлбэлзлийг хүлээн авдаг, илрүүлдэг биеийг физикт дуу хүлээн авагч гэнэ. Хүн тодорхой давтамжтай (20-20000 Гц) дууг хүлээн авч сонсдог. Хүн дуу хүлээн авахын зэрэгцээ дуу үүсгэгч юм. Хүнд сонсогддоггүй дуу авиаг хэт авиа гэнэ. Сарьсан багваахай хэт авиаг үүсгэдэг. Хэт авиа нь шулуун замаар тархана. Хэт авиаг эмнэлэгт ашигладаг бөгөөд биеийн дотор эрхтэнг оношилдог. Жишээлбэл эхийн хэвлийд байгаа ургийн хөгжлийг хянадаг. Мөн далайн гүнийг хэмжих, багаж материал цэвэрлэх, зарим материалыг өрөмдөх зэрэгт хэрэглэдэг. Давтамж ихтэй бол өндөр дуу, давтамж багатай бол нам дуу гэнэ. Бие тэнцвэрийн байраа давтан хөдлөхийг хэлбэлзэл гэнэ. Хэлбэлзэх хөдөлгөөнийг дараах физик хэмжигдэхүүнүүд тодорхойлно.  Хэлбэлзэгч бие тэнцвэрийн байрнаасаа хамгийн их хазайж холдох зайг хэлбэлзлийн далайц буюу амплитуд гэнэ. А үсгээр тэмдэглэнэ. Нэгж нь метр.  Бие нэг бүтэн хэлбэлзэл хийх хугацааг үе гэнэ. Үеийг Т үсгээр тэмдэглэнэ. Нэгж нь секунд  Хэрэв хэлбэлзэгч бие нь t хугацаанд n удаа хэлбэлзсэн бол хэлбэлзлийн үе: байна. T-хэлбэлзлийн үе t-хугацаа n-хэлбэлзлийн тоо  Биеийн нэг секундэд хийх хэлбэлзлийн тоог давтамж гэнэ. Давтамжийг ν үсгээр тэмдэглэн Герцээр хэмждэг. Нэг секундэд нэг хэлбэлзэл хийвэл 1Гц гэнэ.  Дууны бүдүүн нарийн нь амплитудаар тодорхойлогдоно. Дууны хүчийг децибел (дб) гэдэг нэгжээр хэмждэг. Жишээ нь: шивнээ 20дб, яриа 50дб-120дб. Нарийн дуу гэдэг нь чанга дуу, бүдүүн дуу гэдэг нь сул дуу юм. Давтамж ихсэх тусам яриа улам нарийн болно. Дууг бүрдүүлж байгаа хэлбэлзлүүдийн давтамжаар дууны өнгө тодорхойлогдоно.  Дууны хурд -долгионы урт ν-давтамж. Дууны хурд орчны температураас хамаарна.  Авиаг хөгжмийн, шуугиан, цохих авиа гэж ангилна. Хөгжмийн авианд хүн ба зарим амьтны хоолойноос гарах авиа, камертон, хонх янз бүрийн хөгжмийн авиа багтана. Гантөмөрийг чулуутай газар чирэх, галт тэрэг, автомашин, тосгүй тэрэгний хяхтнах чимээ, модны навчис салхинд шаржигнах чимээ мэтийг шуугианд багтаана. Шуугиан бол авиануудын нийлбэр юм. 5

II ХЭСЭГ ДАСГАЛ Уртыг хэмжих Монголчууд уртын хэмжүүрийг дараах аргуудаар хэмждэг байжээ. Монголчууд уртыг хэмжихдээ хүний бие, гар хөлийн хэмжээг ашиглах, малын биеийн хэмжээтэй дүйлгэх, хүн, малын тодорхой хугацаанд явах замтай харьцуулах, өдөр тутмын амьдралд хэрэглэдэг эд зүйлтэй жиших үндсэн аргыг хэрэглэж байжээ. Монгол хүний биеийн дундаж өндрийг 165-170 см буюу 168 см гэж үзэж, гар, хөлийн уртаар хэмжих нэгжийг тогтоожээ. Үүнээс дурьдвал: Тугалын бэлчээр /500 м–1 км орчим/ Бүтэн өдрийн газар /90 – 100 км/ Хонины бэлчээр /1 – 2,5 км/ Хоногийн газар /120 – 130 км/ Аргамжааны газар /20 – 50 м/ Зуур хоногт газар /210 – 220 км/ Адууны бэлчээр /4-10 км/ Алхам /1 м/ Хагас өдрийн газар /40 – 45 км/ Тохой /40 см/ 6

Мухар тохой /33 см/ Үзүүр төө Сөөм/18 см/ Дэлэм /1 м/ Мухар сөөм /12-15 см/ Алд/1,5см/ Хуруу /2 см/ Төө/20см/ Барим буюу алга дарам /10 см/ Мухар төө/19 см/ Ямх /3,5см/ Даалгавар 1 Уртын нэгжүүдийн хооронд шилжүүлэг хийнэ үү 3.5 м= .....м 4800 м= .....км 25 дм= .....м 50 дм= .....см 170 мм= .....см Даалгавар 2 Өөрийнхөө гарын нэг тоо ямар хэмжээтэй байгааг хэмжээрэй. Хэмжилтийн үр дүнгээ хүснэгтээр харуулаарай. Хэмжилтийн тоо Урт, см 1 2 3 Дундаж утга Даалгавар 3 Дараах зүйлсийг гараараа болон шугамаар хэмжээд хэр зэрэг зөрүүтэй хэмжилтүүд болж байгааг олж тогтооно уу? № Хэмжих зүйл Хэмжилт 7

Гараар Шугамаар Хэмжилтийн баримжаалах хэмжих зөрүү 1 Ширээний урт 2 Ширээний өргөн 3 Дэвтрийн урт МАССЫГ ХЭМЖИХ ХҮНДИЙН МОНГОЛ ХЭМЖҮҮР Монголчууд дэнс, тавган жин, морин жин ашиглаж хүндийг хэмждэг байв. Хүндийг хэмжих нэгжийг килограммтай харьцуулбал: Жин = 596,816 г Лан = 37,301 г Цэн = 3,7301 г хэмжээтэй тус тус тэнцэнэ. Дасгал 1. Зөв холбоорой. 1 Хэмжигдэхүүн А Жинлүүр 2 Нэгж Вм 3 Багаж С кг 2. 10 кг, 0.09 кг, 0.09 т хэдэн грамм вэ? 3. 1600 мг хэдэн кг вэ? 4. 7800 кг/м3-ийг гр/см3-ээр илэрхийл 5. 7000 кг/м3, 2700 кг/м3-ийг гр/см3-ээр илэрхийл ХУГАЦАА Хугацааны нэгжүүд 1 жаран=60 жил 1 жил=365 хоног 1 сар=30 хоног 1 хоног=24 цаг 8

1 цаг=60 мин 1 мин=60 сек Дасгал 1. 1 жил= ? хоног 1 жил= ? сек 1 жил=? мин 2. 28ц18мин=? сек 5мин 12сек=? сек 2цаг 5.3сек=? сек 3. 140 сек=.....мин...сек 3530сек=..... цаг..... мин 5800сек=......ц....мин ...сек Дараах үзэгдлүүдийн эхэлсэн ба дууссан агшин, үргэлжилсэн хугацааг олно уу? 4. Сурагч 10ц 5мин-д гэрээсээ гараад 25мин яваад сургуульдаа хүрэв. .................................................................................................................................. 5. Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа 1981 оны 3 сарын 22-30нд “Союз-39” хөлгөөр сансарт нисэв. .................................................................................................................................. 6. Цаг хугацаа, ханын цаг, 11 цаг, Гривничийн цаг гэсэн хэллэгт орсон цаг гэсэн үгний утгыг тайлбарла. .................................................................................................................................. .................................................................................................................................. ЦАХИЛГААН Даалгавар 1. Байгаль дээр хоѐр цэнэг байдаг. Тэд яаж харилцан үйлчлэлцдэг вэ? .................................................................................................................................. 2. Бие цахилгаанжина гэж юу вэ? .................................................................................................................................. 3. Хамгийн бага сөрөг цэнэгтэй биеийг юу гэх вэ? Цэнэгийн хэмжээ нь ямар вэ? .................................................................................................................................. 4. Үл хөдлөх цэнэгийн эргэн тойронд ямар орон байх вэ? Энэ орныг яаж мэдэх вэ? .................................................................................................................................. 9

5. Муурын үсийг сөргөн илэх, угаасан хуурай үсийг самнахад шаржигнаад харанхуйд оч гялс хийнэ. Ямар учраас ингэж байна вэ? .................................................................................................................................. 6. Аянга ниргэлтийн үед эерэгээр цэнэглэгдсэн үүлний доорх газрын хөрс ямар цэнэгтэй байж таарах вэ? .................................................................................................................................. 7. Хув савааг арьсаар үрэхэд цахилгаанжих үзэгдэл ажиглагдана. Энэ үед саваа ямар цэнэгтэй, арьс ямар цэнэгтэй болох вэ? .................................................................................................................................. 8. Цахилгаан цэнэгийн ямар чанарыг ашиглан электроскоп зохиосон бэ? .................................................................................................................................. 9. Электроскоп гэж юу вэ? .................................................................................................................................. 10. Газар доороос цооног өрөмдөж хүчит нефтийн ордыг малтан гаргахад гэнэт галын аюул гарч болзошгүй байдаг. Яагаад? Цаг уур ямар байх үед нефтийн дөлний аюул их байх вэ? .................................................................................................................................. 11. Үрэлтээр цахилгаанжуулах процесст цахилгаан цэнэгтэй ямар нэгэн биеийн масс өөрчлөгдөх үү? .................................................................................................................................. 12. Синтетик материалаар хийсэн хувцсыг тайлахад оч гялс хийдэг. Үүнийг юугаар тайлбарлах вэ? a) Үрэлтээр b) Халалтаар c) Цахилгаанжилтаар 13. Сөрөг цэнэгтэй хуванцар шарик биеийн доор дүүжлэгдэн тогтов. Хэрэв ............ бол боломжтой. a) Бие сөрөг цэнэгтэй c) Бие соронзжсон b) Бие эерэг цэнэгтэй d) Ийм байж болохгүй 14. Эерэг цэнэгтэй биеийн цэнэгийн тэмдгийн тодорхойлох аргыг хэлнэ үү 10

a) Эерэг цэнэгтэй c) Сөрөг цэнэгтэй b) Соронжсон d) Цэнэггүй металл 15. Сөрөг цэнэгтэй шарик биеийн дээр зүүгдэн тогтов. Бие нь ....... бол энэ боломжтой. a) Хойд туйлаараа дээшээ харсан соронз b) Өмнөд туйлаараа дээшээ харсан соронз c) Сөрөг цэнэгтэй d) Эерэг цэнэгтэй СОРОНЗ https://www.youtube.com/watch?v=rLAtLA2ONzI 1. Яг адилхан хоѐр шулуун соронзны эсрэг туйлуудад тус бүр нэг нэг хадаас татагдан тогтжээ. Хоѐр соронзонг хооронд нь нийлүүлэхэд хадааснууд унажээ. Яагаад вэ? .................................................................................................................................. 2. Соронзны өмнөд туйлд хоѐр зүү татагджээ. Зүүний нөгөө үзүүрүүд хоорондоо түлхэлцдэгийн учрыг тайлбарла. .................................................................................................................................. 3. Шил лонхны ѐроолд ган хадаас унажээ. Лонхыг хөмрөлгүй, түүн дотор ямар нэг шингэн зүйл оруулалгүйгээр хадаасыг яаж гарган авч болох вэ? .................................................................................................................................. 4. Соронзон зүүг үйсэн бөглөөнд хатгаж усан дээр тавихад хөвнө. Энэ хөвүүрт соронзонгүй төмөр ойртуулж усны гадарга дээр шилжүүлж болох уу? .................................................................................................................................. 5. Дэлхийн хойд, өмнөд туйлууд хаана байдаг вэ? (Сурах бичиг ашиглаарай) .................................................................................................................................. .................................................................................................................................. 6. Дэлхийн соронзон оронд юу нөлөөлдөг вэ? 11

.................................................................................................................................. 7. Тогтмол соронзонгийн шинжийг хэлнэ үү? .................................................................................................................................. 8. Соронзон орныг юу үүсгэх вэ? Соронзон орныг яаж олох вэ? .................................................................................................................................. .................................................................................................................................. 9. Ороомгийн яг тушаа дээр нь динамометрт дүүжилсэн төмөр саваа байрлуулжээ. Түлхүүр залгахад ороомгоор гүйдэл гүйнэ. Энэ үед динамометрийн заалт: a) Ороомог дэлхийн нөлөөг багасгах тул заалт багасна. b) Төмөр савааны масс тогтмол тул заалт өөрчлөгдөхгүй. c) Саваанд үйлчлэх хүндийн хүч ихсэх тул заалт ихэснэ. d) Ороомог нь соронз болохгүй тул савааг татаж заалт ихсэнэ. e) Ороомог дээр саваа хэлбэлзэх тул заалт байнга үелэн өөрчлөгдөнө. 10. Зөв хариуг сонгоорой. Цахилгаан хөдөлгүүр ажиллаж байхад энергийн ямар хувирлууд болох вэ? a) Кинетик энерги цахилгаан соронзон энергид хувирна. b) Цахилгаан соронзон энерги химийн энергид хувирна. c) Потенциал энерги цахилгаан соронзон энергид хувирна. d) Цахилгаан соронзон энерги кинетик энергид хувирна. e) Цахилгаан соронзон энерги потенциал энергид хувирна. 11. Луужингийн бүтэц ямар вэ? Зүг чиг олоход луужинг яаж ашигладаг вэ? Хуудас цаасан дээр луужингийн зүүний дагуу шулуун татна уу? Энэ шулууныг юу гэж нэрлэдэг вэ? Дэлхийн газар зүйн ямар туйл руу соронзон зүүний хойд туйл чиглэх вэ? .................................................................................................................................. .................................................................................................................................. 12. Ган соронзонг алхаар цохивол соронзон чанар нь алдагддагын учир юу вэ? .................................................................................................................................. 12

.................................................................................................................................. 13. Төмрийн хүдэр байгаа газрыг эхлээд тэр нутгийн дээгүүр ниссэн нисэгчид их төлөв илрүүлдэг. Үүнийг нисэгчид ямар шинжээр мэддэг вэ? .................................................................................................................................. .................................................................................................................................. 14. Шалны завсраар унасан ган зүүг соронзон ба сахлын хутга ашиглан яаж гаргаж авах вэ? .................................................................................................................................. .................................................................................................................................. 15. Соронзонтой ган саваа, соронзонгүй төмөр саваа хоѐр гадна талаасаа ав адилхан байжээ. Аль нь соронзонтойг мэдэх хамгийн хялбархан ямар арга байна вэ? .................................................................................................................................. .................................................................................................................................. ГЭРЭЛ 1. Нар дэлхий хоѐрын хоорондын зай 1.5•108 км. Энэ зайг гэрэл ямар хугацаанд туулах вэ? .................................................................................................................................. .................................................................................................................................. .................................................................................................................................. 2. Борооны дараа солонго татдагийг гэрлийн ямар үзэгдлээр тайлбарлаж болох вэ? .................................................................................................................................. 3. Автобусны жолоочид толь ямар хэрэгтэй вэ? .................................................................................................................................. .................................................................................................................................. 4. Үүл түүний сүүдэр хоѐрын аль нь том вэ? .................................................................................................................................. 5. Цастай хүйтэн өвөл цагаан адуу мал түрүүлж үхдэг. Яагаад? 13

.................................................................................................................................. .................................................................................................................................. 6. Нарнаас дэлхийд гэрэл ямар хугацаанд хүрч ирэх вэ? Нар дэлхий хоѐрын хоорондын зай 150000000 км. .................................................................................................................................. .................................................................................................................................. .................................................................................................................................. 7. Дэлхий сар хоѐрын хоорондын зайг гэрэл 1.28 сек-д туулсан бол тэр хоѐрын хоорондох зай хичнээн км вэ? .................................................................................................................................. .................................................................................................................................. .................................................................................................................................. 8. Сар яагаад хиртдэг вэ? .................................................................................................................................. 9. Нар яагаад хиртдэг вэ? .................................................................................................................................. 10. Дэлхийн гадаргуугаас 810 км өндөрт яваа дэлхийн хиймэл дагуулаас ойсон нарны гэрэл ямар хугацаанд дэлхийд ирэх вэ? .................................................................................................................................. .................................................................................................................................. .................................................................................................................................. 11. Самбар дээр бичсэн юм гялайгаад зарим хүүхдэд харагддаггүйн учрыг тайлбарла. .................................................................................................................................. .................................................................................................................................. 12. Автомашины чийдэнд хүнхэр толь хэрэглэдгийн учрыг тайлбарла. .................................................................................................................................. 14

.................................................................................................................................. 13. Лаа асах, гар чийдэн асахад энергийн ямар хувирал болох вэ? .................................................................................................................................. .................................................................................................................................. 14. Од яагаад өдөр харагддаггүй вэ? .................................................................................................................................. .................................................................................................................................. 15. Ногоон шилэн саванд улаан будаг байв. Ямар харагдах вэ? .................................................................................................................................. ДУУ АВИА http://econtent.edu.mn/videoEBS/7rangi/fizik/64 https://econtent.edu.mn/videoEBS/7rangi/fizik/264 https://econtent.edu.mn/videoEBS/7rangi/fizik/718 Жишээ бодлого Ойд төөрсөн хүн хашгирснаас хойш 3с-ийн дараа цуурай нь түүнд сонсогдсон бол авиаг ойлгосон саад түүнээс хичнээн хэмжээний зайд байсан бэ? Авиа ямар хэмжээний зайд явах вэ? Авианы хурд 340м/с Саад хүртлэх зайг S гэе. Авиа саад хүртэл S зайд яваад саадаасаа буцаад ойж S зай явна. Ийнхүү нийт зай 2S болно. ʊ-340м/с 2S=ʊ•t=340м/с•3с=1020 м t-3с 2S=1020м S-? S=510м 1. Шумуул жингэнэж, зөгий дүнгэнэдэгийн учир юу вэ? .................................................................................................................................. .................................................................................................................................. 2. Талд яагаад цуурай байдаггүй вэ? .................................................................................................................................. 15

3. Ойд төөрсөн хүн хашгирснаас хойш 3с-ийн дараа цуурай нь түүнд сонсогдсон бол авиаг ойлгосон саад түүнээс хичнээн хэмжээний зайд байсан бэ? /Авианы хурд 340м/с/ .................................................................................................................................. .................................................................................................................................. .................................................................................................................................. 4. Дүүжингийн хэлбэлзлийн давтамж 2Гц, 16Гц,28Гц бол хэлбэлзлийн үе нь хичнээн бэ? .................................................................................................................................. .................................................................................................................................. .................................................................................................................................. 5. 5 секундэд 20 удаа хэлбэлзэл хийдэг дүүжингийн давтамжийг ол. .................................................................................................................................. .................................................................................................................................. .................................................................................................................................. 6. Нарийн ба бүдүүн хоолойгоор дуулагчдын алиных нь хоолойн дууны хөвч секундэд олон удаа чичрэн хэлбэлзэх вэ? .................................................................................................................................. 7. Агаарт дуу 3320м зайд хичнээн секундын дараа сонсогдох вэ? .................................................................................................................................. .................................................................................................................................. 8. Иргэний агаарын тээврийн тийрэлтэт нисэх онгоцууд 2500км/ц хүртэл хурдтай ниснэ. Ийм хурд нь дуунаас хурданд орох уу? .................................................................................................................................. .................................................................................................................................. 9. Уншлагын танхимд хивс дэвсдэгийн учир юу вэ? .................................................................................................................................. 16

10. Цахилгаан дрель хоосон ажиллаж байна эсвэл юм нүхэлж байна уу гэдгийг чихээрээ яаж мэдэх вэ? .................................................................................................................................. .................................................................................................................................. 11. Дуу ойлгогч хүртэл 70м бол хичнээн хугацааны дараа цуурай сонсогдох вэ? Дууны хурд 340м/с .................................................................................................................................. .................................................................................................................................. .................................................................................................................................. 12. Задгай агаарт хөгжмийн дуу, хүний яриа зэрэг нь байшин дотрохоос сул сонсогддогийн учир юу вэ? .................................................................................................................................. .................................................................................................................................. 13. Дуу бидэнд сонсогдохоо болиход түүний энерги хаачсан бэ? .................................................................................................................................. .................................................................................................................................. 14. Хоѐр чулууг агаар ба усанд хавир. Дуу нь ижил байх уу? Тайлбарла .................................................................................................................................. .................................................................................................................................. 15. Шил дууг агаараас муу шингээдэг атал цонхны салхивч нээлттэй үед гудамжны шуугиан яагаад илүү чанга сонсогддог вэ? .................................................................................................................................. .................................................................................................................................. 16. Давтамж нь өгөгдсөнөөр хэлбэлзлийн үеийг ол Давтамж Үе 1 20Гц a 0.02с 2 50Гц b 0.002с 3 100Гц c 0.05с 17

17. Үе нь өгөгдсөнөөр давтамжийг нь ол Давтамж a 0.2Гц Үе b 0.02Гц 1 0.1с c 10Гц 2 5с 3 50с 18. Дуу яагаад сонсогдохгүй болдог вэ? .................................................................................................................................. .................................................................................................................................. 19. Хэрэв шилэн дээгүүр нойтон хуруугаар хөдөлгөвөл дуу гардаг. Яагаад вэ? .................................................................................................................................. .................................................................................................................................. 20. Ихэнх шавьжнууд нисэх үедээ дуу гаргадгийн учир юу вэ? .................................................................................................................................. 18

III ХЭСЭГ ДАСГАЛ, ДААЛГАВАР 1. 1кг төмөр ба 1 кг өвсний аль нь овор ихтэй харагдах вэ? a) Төмөр b) Өвс c) Ижил 2. 0.005м3 сүү хэдэн литртэй тэнцэх вэ? a) 0.005л b) 5л c) 50л d) 0.5л 3. 1л-ийн саванд дүүрэн хийсэн ус, сүүни аль нь их масстай вэ? a) Ус b) Сүү c) Адилхан 4. Зурагт шагайны эзлэхүүнийг хэмжсэн байдлыг дүрсэлжээ. Шагайны эзлэхүүнийг ол. a) 50.2см3 b) 56.4см3 c) 6.2см3 d) 106.6см3 5. 40см урт, 20см өргөн, 35см өндөртэй саванд дүүртэл нь ус хийв. a. Усны эзлэхүүнийг ол. b. Эзэлхүүний нэгжийг м3 –ээр илэрхийл. c. Усны нягт 1000кг/м3 бол массыг ол. 6. Соронзонд татагддаггүй биеүдийг нэрлэ. a) Ган c) Төмөр b) Хуванцар d) Аль нь ч биш 7. Цэгийн оронд тохирох үгийг нөхөж бич. Соронзны эсрэг туйлууд ....... харилцан үйлчилнэ. a) Таталцана c) Таталцана, түлхэлцэнэ b) Түлхэлцэнэ d) Аль нь ч биш 8. Аль тохиолдолд цахилгаан соронзны хүч их байх вэ? 1 b. 2 2 A. 1 c. адилхан 19

9. Цахилгаан соронзонгоор илүү олон хавчаар татуулахын тулд дараах зүйлүүдээс алийг нь сонгох нь зөв бэ? a) Зайн тоог нэмэх c) Зүрхэвч нэмэх b) Ороодсын тоог хасах d) Хэлхээг удаан залгах 1. a ба b 2. b ба d 3. a ба c 4. c ба b 10. Цахилгаан соронзонг юу юунд хэрэглэж байна вэ? a) . .................... b) ……………… c) ……………… 11. Дараах орчинд алинд нь дуу тархах вэ? a) Зөвхөн хатуу c) Зөвхөн хий b) Зөвхөн шингэн d) Хатуу, шингэн, хий 12. Зөв харгалзуул. 1 Дуу гэрэл шиг А Дууг цуглуулах 2 Чихний суваг Б Ойдог 3 Чихний дэлбэн В Өнгөөр нь ялгах 4 Дун Г Дууг чихний бусад хэсэгт дамжуулах a. 1б 2г 3а 4 в b . 1в 2г 3а 4 б c . 1а 2г 3б 4 в d . 1б 2а 3г 4 в 13. Дууны өнгийг тодорхойлдог хэмжигдэхүүнийг сонго. a) Үе b) Давтамж c) Далайц 14. Бие 4 секундэд 100 удаа хэлбэлзсэн бол үүссэн дуу сонсогдох уу? a) 25 сонсогдоно c) 400 сонсогдоно b) 25 сонсогдохгүй d) 400 сонсогдохгүй 15. Ээж зурагтныхаа дууг багасга гэж хэлэв. Ямар хэмжигдэхүүнийг өөрчлөх вэ? a) Далайц b) Давтамж c) Үе 16. Хамгийн урт шөнө, богино өдөр хэзээ болдог вэ? a) 6 сарын 22 c) 12 сарын 22 b) 9 сарын 22 d) 3 сарын 22 17. Сар дэлхийг тойрох хугацаанд үндэслэсэн цаг хугацааны тооллыг ....... гэнэ. a) Аргын тоолол b) Билгийн тоолол c) Зөв хариулт алга 20

18. Зөв харгалзуул Битүүн сар А Шинийн 15 Тал сар Б Шинийн 2 1 Тэргэл сар В Шинийн 8,22 2 Хавирган сар г Шинийн 30 3 4 А. 1б 2г 3а 4 в b . 1г 2в 3а 4 б c . 1а 2г 3б 4 в d . 1б 2а 3г 4 в 19. Одот тэнгэрийн зургийн төвд ямар одыг байрлуулан оддын байрлалыг харуулдаг вэ? a) Алтангадас b) Үүрийнцолмон c) Хүн таван од 20. Сар хиртэх үзэгдлийн хувьд доорх хэллэгүүдээс зөвийг нь сонгоно уу. 1) Сар үүлний цаагуур орсноос сар хиртэнэ 2) Нар, дэлхий, сар гурав нэг шулуун дээр оршино 3) Нар ба дэлхийн хооронд сар байрлах үед сар хиртэнэ 4) Сар дэлхийн сүүдэрт орох үед сар хиртэнэ а. Зөвхөн 2 b. зөвхөн 4 с. Зөвхөн 1 ба 3 d. зөвхөн 2 ба 4 ДАСГАЛ 2 1. Доорх нэгжүүдээс аль нь уртыг хэмжих нэгж вэ? a) 1 литр c) 1 метр b) 1 секунд d) 1 килограмм 2. Бодисын нягтыг тодорхойлохын тулд ........хэрэгтэй. a) Түүний массыг эзлэхүүнд хуваах b) Эзлэхүүнийг массад хуваах c) Массыг эзлэхүүнээр үржүүлэх 3. Дараах хэмжилтийг уншаарай. a) 2.5 см c) 0.26 см b) 0.24 см d) 1.1 см 4. Сургууль 4 давхар ба 1 давхарын шалнаас тааз хүрэх өндөр 2,5м, сургуулийн нийт өндөр 13м бол давхар хоорондох зузааныг ол. А. 1м D. 0,75 м B. 1,5 м C. 0,5м Эзлэхүүн нягт 5. 2 м урттай 4 м өндөртэй, 1 м өргөнтэй тэгш өнцөг шилэн саванд хэдэн литр ус багтах вэ? 21

А. 2 С. 2000 В. 8 D. 8000 Цахилгаан соронзон 6. Шулуун соронзон орчим металл үртэс цацаж соронзон орны хэлбэрийг харуулахад ямар металл тохиромжтой вэ? А. Хөнгөнцагаан С. Зэс В. Гууль D. Төмөр 7. Төмрийн 2 жижиг хэсгийг соронзонд таталцуулжээ . Төмрийн хэсгүүдийн туйлуудын чиглэл ямар байх вэ? 8. Шулуун соронзон орчимд 6 жижиг луужин байрлуулав. Аль зурагт цэг бүр дээрх луужингийн чигийг зөв дүрсэлсэн бэ? Луужингийн сум нь хойд туйлыг заана. Аль тохиолдолд цахилгаан соронзны хүч их байх вэ? 9. Дуу ямар орчинд тархдаг вэ? Дууны шинж чанар A.Зөвхөн шингэнд B. Зөвхөн хийд C. Хий, шингэн, хатуу биед D. Зөвхөн хатуу биед 10. Зөв харгалзуулна уу. 1 Үе А Дуу үүсгэгч бие тайван байдлаас гарч нааш 2 Давтамж цааш чичирч хөдлөх В 1 бүтэн хэлбэлзэхэд зарцуулах хугацаа 3 Хэлбэлзэх С 1 секундэд хэлбэлзэх тоо хөдөлгөөн 11. Давстай усанд дуу тархах хурд 1550 м/с байдаг. Далайн ѐроол руу илгээсэн дууг 18с дараа хүлээн авсан бол бол далайн гүнийг ол. ................................................................................................................................................ ................................................................................................................................................ 12. Хүний чихэнд үл сонсогдох дууны давтамж аль вэ? A.50 гц C. 5000 гц B. 500 гц D. 50000 гц 13. 5 секундэд 20 удаа хэлбэлзэл хийдэг дүүжингийн давтамжийг ол. A. 0.4гц C. C. 100 гц B. B. 4 гц D. D. 10 гц 22

15. Хүүхдүүд утсан хөгжмөөр тус бүр 120 гц, 210 гц, 1200 гц, 2100 гц, 15000 гц давтамжтай ая ая тогложээ. Аяыг нарийн дуугаралтаас хамгийн бүдүүн дуугаралт хүртэл дараалуул. 1. 15000 гц, 2100 гц, 1200 гц, 210 гц, 120 гц 2. 120 гц, 210 гц, 1200 гц, 2100 гц, 15000 гц 3. 120 гц, 1200 гц, 210 гц, 2100 гц, 15000 гц Одон орон 1. Нарыг тойрч буй дэлхийг зурагт үзүүлэв.Дэлхийн эргэлт a ба в-ийн аль нь вэ? А.а В.в 2. Сарны харагдах хэлбэр зурагт үзүүлсэн 4 байрлалын аль нь вэ? А.1 С. 3 В.2 D.4 2. 3. 4. 5. 6. 7. 8. 3. 4. 5. 3. Зурагт нарыг тойрч буй дэлхийг харуулав. Дэлхий мөн эргэлтийн тэнхлэгээ тойрон эргэдэг. Зургийг ажиглаад дараах асуултанд хариул.3 сарын 22 буюу өдөр шөнө тэнцэх үед харгалзах байр аль нь вэ? А.А В.В С. С D. D 4. Зурагт нарны гэрэл тусаж буй дэлхийг хойд туйлын эгц дээрээс харсаныг зураглав.N үсэг хойд туйлыг илэрхийлнэ.А,В,С,D нь дэлхийн өөр өөр газарт байгаа ажиглагчдыг илэрхийлж байгаа бол дараах асуултанд хариул. Нар чанх өмнө зүгт байгаа газар аль вэ? 23

Шөнө дунд болж байгаа газар ал нь вэ? Нар мандаж байгаа газар аль нь вэ? 5. Нар хэдийд хамгийн өндөрт хөөрдөг вэ? С. 12сар А.6 сар D.9 сар В.7 сар ДАСГАЛ 3 1.Олон улсын нэгжийн системд хугацааны үндсэн нэгжээр аль нэгжийг авдаг вэ? а. цаг б. секунд в. минут г. Хоног 2.Соронзны цаасыг нэвтрэх чадвар юунаас хамаарах вэ? а. Юунаас ч хамаарахгүй б.Цаасны зузаанаас в. Цаасны материалаас г. Цаасны талбайгаас 3.Цахилгаан соронзоогоор илүү олон хавчаар татуулахын тулд алийг сонгох вэ ? а. Зайны тоо нэмэх б. Зайны хүчин чадал багасгах в. Ороодсын тоог хасах г. Хэлхээг удаан залгах 4.Дуу.................................................................үүснэ. a) тайван байдлаас c) хөгжим байхад b) хэлбэлзлээс d) аяндаа өөрөө 5.Дууны далайцыг илэрхийлэх тоог сонгоно уу ? а.1 б. 2 в. 3 г. 4 6.Нар сар дэлхий гэсэн байрлалтай үед......................ажиглагдах боломжтой. a) Нар c) Битүүн b) Сар d) Тэргэл сар 7.Зөв харгалзуулана уу. 24

1 Зуны туйл А 3 сарын 21 2 Намрын тэнцэл Б 12 сарын 22 3 Өвлийн туйл В 6 сарын 22 4 Хаврын тэнцэл Г 9 сарын 23 8.Сурагч нарыг ажиглахдаа 5 агшин зарцуулав.Хэдэн секунд болсон бэ ? a) 5с b) 0.3с c) 3с d) 0.5с 9.Зурагт 2 соронзны үйчлэл харуулсан бол 3 дугаар дахь соронзны туйл олно уу. а. S б. N в. N ба S г. Ижил цэнэгтэй 10. Аль тохиолдолд цахилгаан соронзны хүч их байх вэ ? Тайлбарлана уу. 11. Дуу ямар орчинд тархдаг вэ? в.Зөвхөн шингэнд а. Зөвхөн хийд г. Хий,шингэн, хатуу биед б. Зөвхөн хатуу биед 12. Хүснэгтийг бөглөнө үү. Илэрхийлэгдэх физик хэмжигдэхүүн Дуу Өндөр нам Чанга сул 25

13.Одны орд гэж юуг хэлэх вэ? Жишээ гаргана уу. ....................................................................................................................................................... 14.Хэдэн цагийн үед нар хамгийн их өндөртөө хүрсэн байх вэ ? ....................................................................................................................................................... 15. Бид төмрийн нягтыг ⁄ гэдгийг мэднэ. Тэгвэл үүнийг өөрөөр яаж бичиж болох вэ? а. ⁄ в. ⁄ б. ⁄ г. ⁄ 16. Сурагч шагайны массыг электрон жинлүүрээр олон дахин хэмжээд ( )г гэж дүгнэнэ.Тэгвэл шагайны масс хамгийн багадаа ямар байх вэ? а. 62.3 г в. 60.2 г б. 64.4 г г. 63.3 г 17.Онгоцны хөдөлгүүр 2 секундэд 500 удаа эргэдэг бол онгоцны хөдөлгүүрийн дуу ямар давтамжтай вэ? а.250 Гц б. 500 Гц в.1000 Гц г. 1\\500 Гц 18.Сар бүтэн тэргэл болсны дараа харагдах хэлбэр багасаж ихэснэ.Үүнийг ................. гэнэ. а. Сар хиртэлт б. Сар хомстох в.Тэргэл сар г.Битүүн 26

ДАСГАЛ 4 1. Массын нэгж нь аль нь вэ? А. ⁄ B. м3 C. кг D. Аль нь ч биш 2. Соронзтой холбоотой өгүүлбэрүүдээс БУРУУГ нь сонгоорой a) Соронз бүр хоѐр туйлтай байх ба туйлуудыг салгаж болдог b) Соронз бүр хоѐр туйлтай байх ба туйлуудыг салгаж болдоггүй c) Соронзоны ижил туйлууд түлхэлцэж, эсрэг туйлууд таталцдаг 3. Ороодсын тоог нэмэгдүүлэхэд түүгээр гүйх гүйдлийн хүч хэрхэн өөрчлөгдөх вэ? a) Ихсэнэ. c) Багасана b) Өөрчлөгдөхүй d) Мэдэхгүй 4. Дараах орчнуудын алинд нь дуу хамгийн сайн тархах вэ? a) хий c) хатуу b) шингэн d) хоосон 5. Хүний чихэнд ҮЛ СОНСОГДОХ дууны давтамж нь __________ a) 50 Гц c) 5000 Гц b) 500 Гц d) 50000Гц 6. Дэлхий нарыг тойрч эргэхдээ аль чигт эргэдэг вэ? a) Тэнхлэгээ тойрч эргэх чиглэлийн дагуу b) Тэнхлэгээ тойрч эргэх чиглэлийн эсрэг c) Тодорохой хэлэх боломжгүй 7. Шар замын одны ордууд гэж ямар одны ордуудыг нэрлэдэг вэ? a) Нарны эргэн тойронд байдаг одны ордууд b) Дэлхий нартай нэг шугаманд давхцан харагдах одны ордууд c) Бидэнд харагддаг бүх одны ордууд 8. 1цагт хэдэн секунд байх вэ? a) 60с d) Аль нь ч биш b) 360с c) 3600с 27

9. Хоѐр төмөр саваа соронзонд татагдсан байна. Төмөр саваанууд ямар туйлтай болох вэ? 10. Соронзны туйлууд яаж харилцан үйлчлэлцэх вэ? a) A ба B тохиолдолд таталцана. C тохиолдолд түлхэлцэнэ. b) A ба B тохиолдолд түлхэлцэнэ . C тохиолдолд таталцана. . c) B ба C тохиолдолд түлхэлцэнэ. A тохиолдолд таталцана. d) A ба C тохиолдолд таталцана . B тохиолдолд түлхэлцэнэ. 1. Зөв харгалзуул. 1 ................ .............дууг үүсгэдэг. А Ойдог 2 Сарнисан дууг ................ болно. В Хэлбэлзэл 3 Дуу гэрэл шиг ............................ С Цуглуулж a) 1a 2b 3c c) 1b 2c 3a b) 1c 2a 3b d) 1c 2a 3b 12. Дараах хоѐр баганыг зөв харгалзуулна уу? А Далайц 1 Дууны чанга сулыг ...................... B Давтамж 2 Дууны өндөр намыг .................... C Хэлбэлзэл 3 Дууны чичирхийлэлийг .............. a) 1b 2a 3c b) 1a 2b 3c c) 1c 2a3b d) 1b 2c3a 13. Аль тохиолдолд сар хиртэх вэ? a) Нар,сар, дэлхий c) Сар, дэлхий, нар b) Нар, дэлхий, сар 28

14. Зөв харгалзуулна уу? A Шинийн 15 1 Битүүн сар B Шинийн 2 2 Тал сар C Шинийн 8,22 3 Тэргэл сар D Шинийн 30 4 Хавирган сар A. 1a 2c 3a 4b B. 1b 2a 3c 4d C. 1c 2d 3b 4a 15. Дараах нягтуудын аль нь тэнцүү вэ? A. 2,7 г/см3 = 0,027 кг/м3 C. 2,7 г/см3 = 27 кг/м3 B. 2,7 г/см3 = 2700 кг/м D. 2,7 г/см3 = 5,4 кг/ 16. 160 кг масстай бензин багтаасан торх ямар эзлэхүүнтэй байх вэ? Бензины нягт нь ⁄. А. 0.4 B. 0.7 C. 0.2 D. 0.02 17. 650 Гц давтамжтай хэлбэлзэж байгаа хөгжмийн утас 0.2с-д хэдэн удаа хэлбэлзэх вэ? A. 250 B. 150 C. 100 D. 130 18. Нэг жилийн туршид тэнгэрийн мандлаар нарны явах цагирган замыг ................гэнэ. А. Тэнгэрийн хаяа C. Тэнгэрийн мандал B. Шар зам D. Цагаан зам 29

IV ХЭСЭГ СОРИЛ 1 1.Доорх нэгжүүдээс аль нь уртыг хэмжих нэгж вэ? А. 1 секунд B. 1 метр C. 1 килограмм D. 1 литр 2. Штангенциркулээр биеийн уртыг хэмжив. Зурагт үндсэн шугам сантиметрээр илэрхийлэгдсэн. Нониусын заалтыг ашиглан биеийн уртын хэмжээг зөв тодорхойлсон нь аль нь вэ? А. 22.6 мм B. 34 мм C. 20.6 мм D. 227 мм 3. 1лан =37,3г байдаг бол 186.5 г мөнгө хэдэн лан болох вэ? А. 2 лан B. 3 лан C. 4 лан D. 5 лан 4. Саванд буй шингэн тосны масс савныхаа хэлбэрээс хамаарах уу? А. Хамаарна B. Хамаарахгүй C. Савны ханын зузаанаас хамаарна D. Савны ѐроолын зузаанаас хамаарна 5. Доорх хүснэгтэнд биеийн массыг 5 удаа хэмжсэн үр дүнг өгчээ.Хэмжилтийн дундаж утгыг олно уу. Хэмжилтийн дугаар 1 2 345 Хэмжилтийн утга [кг] 6.43 6.49 6.50 6.49 6.49 А. 6.49кг B. 6.00кг C. 6.48кг D. 6.45кг 6. 25 см урттай металл утсаар нэг цагираг хийж болно. Нийт 12 цагираг хийж болох утсаар ямар талтай нэг квадрат хийж болох вэ? А. 750 мм B. 75 мм C. 300 мм D. 150 мм 7. Намрын спартакиадын гүйлтийн 100 м зайд Бат 15 с гүйсэн. Харин Дорж 60 м зайд 9 с гүйсэн бол хэн нь хурдан гүйсэн бэ? А. Бат B. Дорж C. Адилхан D. Тооцох боломжгүй 8. Илүүц үгийг олно уу. А. Микрометр В. Электрон жинлүүр С. Штангенциркуль D. Хулдаасан метр 30

9. Штангенциркулын үндсэн хуваарийн үнэ 1 мм ба нониусын шугамын тоо 20 бол энэ багажийн хуваарийн үнийг олно уу. Хуваарийн үнэ: . . . . . . . . . . . . . . . . . . . . . 10. Манай сургуулийн 7-р ангийн сурагчид Лхагва гарагт 9 цагийн хичээлтэй байдаг. Өөрөөр хэлбэл 8 цаг 30 минутад хичээл эхлээд 15 цаг 55 минутад тардаг. Энэ хооронд энгийн завсарлага 5 минут, гимнастиктай завсарлага 10 минут, их завсарлага 45 минут үргэлжилдэг гэвэл: а. Нийт хичээл ба завсарлага нийлээд . . . . . . . . . минут б. Нийт завсарлагатай байх хугацаа . . . . . . . . секунд 31

СОРИЛ 2 1.Доорх нэгжүүдээс аль нь массыг хэмжих нэгж вэ? А. 1 секунд B. 1 метр C. 1 килограмм D. 1 литр 2. Штангенциркулээр биеийн уртыг хэмжив. Зурагт үндсэн шугам сантиметрээр илэрхийлэгдсэн. Нониусын заалтыг ашиглан биеийн уртын хэмжээг зөв тодорхойлсон нь аль нь вэ? А. 12.6 мм B. 24 мм C. 10.6 мм D. 127 мм 3. 1лан =37,3г байдаг бол 149,2 г мөнгө хэдэн лан болох вэ? А. 2 лан B. 3 лан C. 4 лан D. 5 лан 4. Саванд буй усны масс савныхаа хэлбэрээс хамаарах уу? А. Хамаарна B. Хамаарахгүй C. Савны ханын зузаанаас хамаарна D. Савны ѐроолын зузаанаас хамаарна 5. Доорх хүснэгтэнд биеийн массыг 5 удаа хэмжсэн үр дүнг өгчээ.Хэмжилтийн дундаж утгыг олно уу. Хэмжилтийн дугаар 1 2 345 Хэмжилтийн утга [кг] 5.43 5.49 5.50 5.49 5.49 А. 5.49кг B. 5.00кг C. 5.48кг D. 5.45кг 6. 20 см урттай металл утсаар нэг цагираг хийж болно. Нийт 15 цагираг хийж болох утсаар ямар талтай нэг квадрат хийж болох вэ? А. 750 мм B. 75 мм C. 300 мм D. 150 мм 7. Намрын спартакиадын гүйлтийн 100 м зайд Дорж 15 с гүйсэн. Харин Бат 60 м зайд 9 с гүйсэн бол хэн нь хурдан гүйсэн бэ? А. Бат B. Дорж C. Адилхан D. Тооцох боломжгүй 8. Илүүц үгийг олно уу. А. Штангенциркуль В. Дэнс С. Шугам D. Хулдаасан метр 9. Штангенциркулын үндсэн хуваарийн үнэ 1 мм ба нонисын шугамын тоо 40 бол энэ багажийн хуваарийн үнийг олно уу. 32

Хуваарийн үнэ: . . . . . . . . . . . . . . . . . . . . . 10. Манай сургуулийн 7-р ангийн сурагчид Лхагва гарагт 9 цагийн хичээлтэй байдаг. Өөрөөр хэлбэл 8 цаг 30 минутад хичээл эхлээд 15 цаг 55 минутад тардаг. Энэ хооронд энгийн завсарлага 5 минут, гимнастиктай завсарлага 10 минут, их завсарлага 45 минут үргэлжилдэг гэвэл: а. Нийт хичээлтэй байх хугацаа . . . . . . . . . минут б. Нийт завсарлагатай байх хугацаа . . . . . . . . секунд ОЛИМПИАДНЫ БОДЛОГО 1. Тийрэлтэт нисэх онгоц 1440км/ц хурдтай ниснэ. Хэрэв агаарт дуу тарах хурд 330м/сек бол эдгээр хурдны аль нь их вэ? Нисэх онгоц 5 минутын турш туулах замыг ол. 2. Хөшүүргийн богино мөр 2м түүнд 30кг масстай ачааг зүүжээ. Хөшүүргийн нөгөө мөрөнд 100Н хүчээр үйлчилж ачааг өргөсөн бол урт мөрийн хэмжээг ол. g=10Н/кг 3. Үхэрчин хүү үхрээ хотлуулж явахдаа аргал цуглуулж, галаа түлж, цай хоолоо хийж идээд амарчээ. Энд ямар физик үзэгдлүүд явагдаж байна вэ? 4. Та хэдэн размерийн гутал өмсдөг вэ? Та ямар жинтэй вэ? Өөрийнхөө шаланд учруулах даралтыг ойролцоогоор бодож олно уу? 5. Хүндийг өргөгч 210кг масстай ачааг 1.8м өндөрт 0.6секундэд өргөж гаргав. Хүндийн өргөгчийн чадлыг тодорхойл 33


Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook