Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore Цахим ном

Цахим ном

Published by d delgermaaa, 2022-11-16 07:38:29

Description: Цахим ном

Search

Read the Text Version

ӨГҮҮЛБЭРТЭЙ БОДЛОГО БОДОХ АРГА ЗҮЙ 1

Хураангуй Бодлого бол сурагчдын оюун ухааныг хөгжүүлэх, мэдлэгээ бататгах, хэрэглэх шинэ мэдлэг олж авах, асуудалд олон талаас нь нягт нямбай хандах боломж олгодог сургалтын чухал хэсэг юм. Бодлого нь математик сургалтыг амьдралтай холбох гүүр болж өгдөг. Сурагчид бодлого бодох явцдаа амьдралд хэрэгцээтэй практик чадвар дадал эзэмшинэ. Бодлогын агуулга нь тухайн үзэж буй сэдэвтэй уялдсан байхаас гадна танин мэдэхүйн агуулгатай бусад хичээлтэй нягт холбоотой байх шаардлагатай. 2

Монгол Улсын Боловсролын Их Сургууль Багший Сургууль ӨГҮҮЛБЭРТЭЙ БОДЛОГО БОДОХ АРГА ЗҮЙ / Бага боловсролын багш мэргэжилээр суралцагч их дээд сургуулийн оюутнуудад зориулав. / Улаанбаатар хот 2022он 3

Хэвлэлийн эх бэлтгэсэн: Д. Дэлгэрмаа Цаасны хэмжээ: А5 Хэвлэлийн тоо: Хуудасны тоо: 16 4

АГУУЛГА 1. Товч танилцуулга .............................................6 2. Удиртгал.............................................................7 3. Онол ...................................................................8 4. Өгүүлбэртэй бодлого, түүний бүтэц................9 5. Өгүүлбэртэй бодлогын ангилал......................13 6. Өгүүлбэртэй бодлого бодох ерөнхий арга....................................................................14 7. Бага сургуулийн математик сургалтад өгүүлбэртэй бодлогын гүйцэтгэх үүрэг..................................................................15 8. Ном зүй .............................................................16 5

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА Гарын авлагад оруулсан сэдвүүдийн хураангуй агуулга: ➢ Өгүүлбэртэй бодлого, түүний бүтэц, ангилал; ➢ Бодлого бодох ерөнхий аргын шинж чанарууд; ➢ Бодлогын тавилууд; ➢ Бага сургуулийн математик сургалтад өгүүлбэртэй бодлогын гүйцэтгэх үүрэг; Бага сургуулийн математикийн сургалтанд өгүүлбэртэй бодлогын үүрэг салшгүй холбоотой өөрөөр хэлбэл хүүхэд ойлгож, дүрслэж, сэтгэн бодох, ярих, бүтээх гэх мэт бүх чадварт зэрэг сургах агуулга учир бага боловсролын багш нар үүнд ач холбогдол өгч ажиллах шаардлагатай. Тиймээс оюутан та бүхэнд энэхүү гарын авлагыг хүргэж байна. 6

УДИРТГАЛ Энэхүү гарын авлага дахь агуулгыг судалснаар 1-5 ангийн сурагчдыг өгүүлбэртэй бодлого бодоход суралцахыг дэмжих арга зүйд суралцаж математикийн өгүүлбэртэй бодлого, түүний бүтэц, ангилал , гүйцэтгэх үүргийг мэдэж, бодох ерөнхий арга барилыг эзэмшинэ. Математикийн өгүүлбэртэй бодлогын бодолтыг унших нь дээд эрэмбийн сэтгэн бодох чадвар шаардсан нарийн түвэгтэй үйл юм. Бодолт дунд бодлогын өгүүлбэрт байхгүй тоо гарч ирэх бүр бэрхшээл тулгарч түүний учир шалтгааныг ухаж ойлгох чадвар хамгийн чухал. Бодолтыг уншаад ойлгохыг дэмжсэн тусгай үйл ажиллагааг зохион байгуулах нь үр дүнтэй бөгөөд ингэснээр өгүүлбэртэй бодлого бодох аргад суралцахад хувь нэмэр оруулж байна. Бүх шатны сургуулийн математикийн хичээл дээр бодолтыг сургалтын хэрэглэгдэхүүн болгон түүн дээр ажиллах даалгавар хийлгэснээр уншиж ойлгох чадварт эергээр нөлөөлөх боломжтой. 7

Онол. Уншсанаа ойлгох чадвар нь суралцах арга барилын суурь юм. Өгүүлбэртэй бодлого нь амьдралын өдөр тутмын асуудал энгийн хэлээр бичигдсэн байдаг бөгөөд түүнийг уншиж, задлан шинжилгээ хийж, учир шалтгаан, холбоо хамаарлыг нь ашиглан математикаар шийддэг учраас уншигчаас энгийн асуудлыг математик хэл рүү хөрвүүлэх чадвар, математик чадвар, уншсанаа тунгаах, учрыг ойлгох, мөн чанарыг ухаарахыг шаарддаг. Математикийн бичвэрийг унших нь нягт нямбай үйл ажиллагаа шаардсан, олон тэмдэгт тайлдаг, өдөр тутмын хэл ба тэмдэгтэн хэл дээр дүрслэгддэг, тусгай зарчмаар, нарийсгасан арга замаар илэрхийлэгддэг. (Fang.Z & Schleppegrell.M.J, 2010). Мөн математикийг бичвэрийг уншихад 3 үндсэн үйл хийгддэг. Үүнд: таних, тайлах буюу холбох, учир шалтгааныг тайлбарлах буюу эргэцүүлэх (KaiLin Yang & Jian-Lin Li, 2016). Жорж Пойягийн бодлого бодох 4 алхамт ерөнхий аргад бодлогыг уншиж ойлгох, бодсон уншиж шалгах нь тусдаа алхам болсон байдаг (Пойя, 1968). Өөрөө өөрийгөө хянан зохицуулж хичээлээ давтаж буй суралцагч нь сурах бичгээс уншиж математик мэдлэгээ нэмэгдүүлдэг гэж үздэг. (Berger, 2019). 8

Өгүүлбэртэй бодлого, түүний бүтэц: ➢ Өгүүлбэртэй бодлого нь үзэгдэл юмсын нөхцөл, тэдгээрийн чанарын болон тоон шинжүүдийн хамаарлын өгөгдөл, асуултаас бүрдсэн өгүүлбэрүүд бөгөөд түүнийг бодох гэдэг нь уул асуултад тохирох хариу эрэх үйл ажиллагаа юм. АНУ-ын Унгар гаралтай эрдэмтэн ЖОРЖ ПОЙА. “Бодлого хэрхэн бодох вэ?” Өгүүлбэртэй бодлого бодох дөрвөн алхамт үйл явц A. Бодлогыг ойлгох, зураглал схем хийх B. Төлөвлөгөө стратеги боловсруулах C. Төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх D. Эргэж харах 9

Л.М.ФРИДМАН. “ Бодлого бодох үйл явцыг Үйлдвэрлэлтэй зүйрлэвэл” Л.Н.СКАТКИН “Бага ангид математик заах арга зүй” 1. Багшийн заавраар практик үйл хийнэ. (Тухайлбал 3 харандаанаас 1-г авах) 2. “Бодлого” гэдэг үгтэй танилцуулж, тодорхой бодлогуудтай танилцуулна. 3. Багштай хамтран бодлогын элементүүдийг ялгана. a) Тоон өгөгдөл, мэдэгдэж байгаа зүйл b) Бодлогын асуулт, мэдэх хэрэгтэй зүйл 4. Ямар үйлдэл гүйцэтгэх вэ? Бодлого бодно. 5. Бодлогын хариу олох 10

➢ Өгүүлбэртэй бодлогын нэг гол онцлог нь бодлогын нөхцөл, олох зүйлийг бичгийн хэл дээр өгүүлбэр хэлбэрээр бичсэн байдаг. Жишээлбэл, \"Цагт 50 км явдаг ачааны машины 6 цагт туулсан замыг 5 цагт туулдаг автобусны хурдыг ол.\" гэдэг нь өгүүлбэртэй бодлого юм. Өгүүлбэртэй бодлого нь нөхцөл шаардлага гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ. Бүдүүвч 1. Өгүүлбэртэй бодлогын бүтэц. Дээрх бодлогын нөхцөл хэсэг нь автобус цагт 50км туулдаг ачааны машины 6 цагт туулсан замыг 5 цагт туулдаг, шаардлага нь автобусны хурдыг ол гэсэн хэсгүүд болох юм. 11

Өгүүлбэртэй бодлого нь өдөр тутмын амьдарлаас урган гарч, түүнийг бодох шийдэх, олсон хариуг нь амьдрал ахуйд ашиглах хэрэгцээг дагуулж байдаг. Бүдүүвч 2. Бодлого ба бодит амьдарлын асуудлын холбоо. Ахуй амьдарын Математик загвар асуудал Ахуй амьдарлын Математик шийдэл шийдэл Логикийн үүднээс авч үзвэл өгүүлбэртэй бодлогыг хэллэг ба хэллэгжих хэлбэрийн нийлтэл систем гэж ойлгож болно. Түүний нөхцөл нь хэллэг ба хэллэгжих хэлбэр байх ба шардлага нь бодлогын асуулт байна. Өгүүлбэртэй бодлогыг хэллэгийн загвар буюу олох зүйл ба хэллэгүүдийн харилцан хамаарлын системд дэлгэрүүлэх чадвар чухал юм. 12

Өгүүлбэртнй бодлогын ангилал. Судлаачид математикийн өгүүлбэртэй бодлогыг өөр өөрийн өнцгөөс маш олон янзаар ангилсан байдаг. Тэдгээрийг ерөнхийлөн харуулбал: Хүснэгт 1. Бүтцээр нь ➢ Энгийн ➢ Нийлмэл Тавилаар нь ➢ Бүрэн тодорхойлогдсон (хаалттай) ➢ Бүрэн биш тодорхойлогдсон (нээлттэй) Агуулгаар нь ➢ Хэсгийн ➢ Хөдөлгөөний ➢ Ажлын ➢ Худалдаа наймааны Процентийн ➢ Хольц хайлш, ➢ Уусмалын ➢ Геометрийн ➢ Логик ➢ ..... Аргаар нь ➢ Хавтангаар загварчлах ➢ Зөрөөгөөр тооцоолох ➢ Хоёр ялгаврын аргаар бодогдох ➢ Тогтолцооны аргаар бодогдох ➢ Төгсгөлөөс нь тооцоолох 13

Өгүүлбэртэй бодлого бодох ерөнхий арга. Матемакийн өгүүлбэртэй бодлого бодох нь үйл ажиллагаанд задлан шинжилгээ хийсний үндсэн дээр бага боловсролын суралцагчдын түвшинд өгүүлбэртэй бодлого бодох үйл нь дараах таван алхмаар явагддаг. Үүнд: Бүдүүвч 3. Эдгээр алхмууд нт өгүүлбэртэй бодлого бодох үйл явцад зайлшгүй биелэх шаардлагтай. Бага сургуулийн математик сургалтад өгүүлбэртэй бодлогын гүйцэтгэх үүрэг. Бүдүүвч 4. 14

ДҮГНЭЛТ. Боловсролын шинэчлэл,сургуулийн хөгжлийн чухал хүчин зүйл нь багш юм. Хэдийгээр сургалт нь суралцах, сургах хоёр талын үйл ажиллагаа боловч сурах үйл ажиллагаанд суралцагчдыг татан оролцуулж тэднийг идэвхжүүлэх, сургалтыг үр дүнтэй явуулах нь багшийн мэдлэг боловсрол, заах арга,ур чадвараас ихээхэн шалтгаалдагийг бид бүхэн мэдэх билээ. Багш өөрөө хөгжүүлэх сургалтын арга зүйн онолын өндөр мэдлэгтэй байх хэрэгтэй. Хөгжүүлэх сургалтын арга зүйн тухай онолын хувьд сэтгэл судлал,сурган хүмүүжүүлэх ухаан,залуур зүйн ухаануудын уулзвар дээр хэрэгжих нарийн нийлмэл үйл явц юм. Багш бүр өөрийн сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаандаа шүүмжлэлтэй, бүтээлчээр хандан үнэлгээ дүгнэлт өгч тулгамдаж буй тодорхой асуудлыг сонгон нарийвчлан судалж түүний үр дүн, баримт нотолгоо болон өөрийн туршлагад тулгуурлан судалгааны ажлын аргазүйд суралцах, түүний үндсэн дээр өөрийн практик үйл ажиллагаагаа тасралтгүй хөгжүүлэхэд “Бага ангийн хүүхдэд өгүүлбэртэй бодлогыг бодуулж сургах” арга чухал үүрэг гүйцэтгэдэг байна. 15

Ном зүй. 1. Амартүвшин.Д., Магсар.Р., Хадбаатар.Б., Өгүүлбэртэй бодлого бодох арга зүй., 2022., УБ 2. Цэвэлмаа.Ш., Матетатик энгийн бодлого бодох, ёургалтын арга., 1996., УБ 3. Ц.Нямжав “Арифмитикийн өгүүлбэртэй бодлого бодох аргууд” УБ., 2002 он 4. Б.Балдулмаа “Бага сургуулийн математик боловсролын стандартыг хэрэгжүүлэх зөвлөмж” УБ., 2000 он 16

2022 он 17


Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook