Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore Бага_Монгол_хэл_зөвлөмж

Бага_Монгол_хэл_зөвлөмж

Published by a.solongo1105, 2022-04-20 09:16:50

Description: Бага_Монгол_хэл_зөвлөмж

Search

Read the Text Version

СУРЛАГЫН ХОЦРОГДЛЫГ НӨХӨХ, АРИЛГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ Судлагдахуун: Монгол хэл /Бага боловсрол/ Нэг. Зөвлөмжийн танилцуулга 1.1. Хэрэгцээ, үндэслэл /оношлох үнэлгээний үр дүн, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах..../ 2019-2020, 2020- 2021 оны хичээлийн жилүүдийн ихэнх хугацаанд хичээл сургалтын ажлыг цахим болон теле хэлбэрт шилжүүлж, танхимын хичээлийг удаан хугацаагаар завсарлуулсан нь сурагчдад суралцахуйн бэрхшээлийг үүсгэсэн билээ. Иймд зайн сургалтын үед суралцахуйд бий болсон бэрхшээлийг тодорхойлох, анги болон судлагдахуун тус бүрээр агуулгын хоцрогдлыг оношлон богино хугацаанд зөв менежмент, арга зүйгээр гэтлэн давах бодитой шаардлагад үндэслэн оношлох үнэлгээний судалгааг БҮТ-өөс 2021 оны 9-р сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгуулсан. ● Бага боловсролын монгол хэлний хичээлээр 2-5 дугаар ангийн сурагчдаас түүврийн аргаар улсын хэмжээнд нийт сурагчдын 10 хувь буюу 28078 суралцагчийг хамруулсан байна. Монгол хэлний шалгалтын оношлох үнэлгээний даалгавар нь “унших” чадварыг шалгах анги бүрийн суралцахуйн зорилтод түшиглэн боловсруулсан, даалгавраас бүрдсэн байна. 2 ба 3-р ангийн сурагчдаас бичиг үсэгт тайлагдсан байдлыг илрүүлэхдээ хөтөч багш чиглүүлэн авсан байна. Монгол хэлний хичээлийн даалгавар нь эхэд суурилсан “уншиж ойлгох” чадвар шалгасан 2 хувилбар 5 болон 8 даалгавраас бүрдэх бөгөөд тодорхой суралцахуйн зорилтуудын хүрээнд сурагчдын чадварыг илрүүлэхээр төлөвлөсөн агуулгын хүрээнд боловсруулагдсан байна. Үүнийг доорх хүснэгтээр задлан үзүүлье. анги агуулга суралцахуйн хугацаа даалгаврын тоо гүйцэтгэлийн зорилт хувь 2 унших 0.2а.б.в.г.д, нэг сурагч 5-аас мин-аас 8 /хувилбартай/ 70.2% 1.1а.б доошгүй 3 унших 2.1а.б нэг сурагч 5-аас мин-аас 8 /хувилбартай/ 75.1% доошгүй 4 унших 3.1б.в.з.и 40 мин 5 /хувилбартай/ 23.2% 5 унших 4.1а.в.г.д.к 40 мин 8 /хувилбартай/ 40.9% ● Уншиж ойлгох чадвар бол бүх хичээлийн суурь, хүүхэд хөгжиж урагшлах гол түлхүүр болдог. Уншсаны үр дүн нь ярих, бичих, дүрд тоглох чадвараар илэрнэ л гэсэн үг юм. Оношлох үнэлгээний шалгалтын явцад ярих, дүрд тоглох чадварыг илрүүлэх боломж нөхцөл бага тул гол төлөв бичих чадвараар даалгаврыг гүйцэтгүүлдэг. Унших чадвар нь 1 гэсэн кодтой суралцахуйн зорилт байвал сурагчид аль ч төрлийн эхийг бичихийн тулд тухайн төрлийн эхийг уншиж байна гэж ойлгож болох юм. ● Агуулгын гүйцэтгэлээс харахад 4-р ангийн сурагчид хамгийн сул гүйцэтгэлтэй, анги бүрийн даалгавруудаас 2 анги “1.1б Сурах бичгийн эх, зурагт эх, богино хэмжээтэй хялбар эхийг унших-38%”, 3 анги “2.1б Шүлэг, өгүүлэг, үлгэр, зүйр цэцэн үг, хэл зүшгрүүлэх үг зэрэг унших-52%, 4 анги “3.1в Үлгэр, өгүүллэг дэх учир шалтгааныг

тайлбарлах-20.1”, \"3.1и Уншсан үлгэр, өгүүллэгийн гол хэсгийн үйл явдлыг хэрхэн өрнөхийг таамаглах-17.7”, 5 анги \"4.1г Шүлэг дэх хоёр зүйлийн ижил төстэй шинжийг харьцуулан адилтган дүрсэлснийг тайлбарлах-17.4%”, \"4.1д Эхэд ашигласан баримт ба өгүүлэгчийн үзэл бодлыг илэрхийлсэн хэсгийг ялгах\" 25.6% агуулгын хүрээнд боловсруулагдсан даалгаврууд доогуур гүйцэтгэлтэй байна. ● Сургалтын хөтөлбөрийн үнэлгээний зорилтын хүрээнд зохиогдсон даалгавруудын гүйцэтгэлийн үр дүнг дараах хүснэгтээр харууллаа. Сургалтын хөтөлбөрийн үнэлгээний зорилтоор харьцуулсан шинжилгээг 4-р ангиас авсан шалгалтын жишээн дээр танилцуулбал: № Үнэлгээний зорилт Даалгаврын Улсын УБ хот Орон нутаг тоо дундаж 1 Мэдлэг ойлголт 4 24.8 30.0 22.4 2 Чадвар 2 28.0 32.4 26.0 3 Хэрглээ 4 18.9 22.9 17.0 Үр дүнгээс харахад хэрэглээний даалгаврын үр дүн нийслэл, орон нутагт адил сул гарсан байна. • Монгол хэлний хичээлийн сонгох хэлбэрийн даалгаврын хувилбар тус бүрийн хүнд, хөнгөний зэргийг дараах хүснэгтээр нэгтгэн харуулбал: № Хүндрэлийн зэргийн түвшин Даалгаврын тоо Эзлэх хувь 1 80<=Хэт хөнгөн 0 0 2 60<=Хөнгөн<80 0 0 3 40<=Дундаж<60 1 10 4 20<=Хүнд 6 60 5 Хэт хүнд<20 3 30 Үр дүнгээс харахад хүнд болоод хэт хүнд даалгаврын тоо их байгаа нь даалгавар хоорондын тохирцын хувьд “хүнд” гэж үзэж болохоор байна. • Монгол хэлний хичээлийн сонгох хэлбэрийн даалгаврын хувилбар тус бүрийн хүнд, хөнгөний зэргийг дараах хүснэгтээр дэлгэрэнгүй харуулбал: № Агуулга Дэд А ХУВИЛБАР В ХУВИЛБАР агуулга Гүйцэтгэлийн Тайлбар Гүйцэтгэлийн Тайлбар 1 Унших Эх дундаж дундаж 2 Унших Эх Хүнд Хэт хүнд 3 Унших Эх 21.1 17.3 4 Унших Эх 5 Унших Эх 31.1 Хүнд 44.3 Дундаж 30.1 Хүнд 24.8 Хүнд 22.2 Хүнд 19.0 Хэт хүнд 20.2 Хүнд 14.1 Хэт хүнд • Монгол хэлний хичээлийн сурлагын амжилтад ямар хүчин зүйл нөлөөлж буйг судлах зорилгоор оношлох үнэлгээнд хамрагдсан 4 дүгээр ангийн 4589 суралцагчдаас авсан сонгох даалгаврын хүнд, хэт хүнд даавгавар их байгаа гэж харагдаж байгаа ч өмнөх 2 жилийн хугацаанд энэ үеийн сурагчдын унших чадвар, уншаад ойлгосноо илэрхийлэх чадвар хоцрогдолд орсон гэж үзэж болохоор байна.

• Монгол хэлний хичээлийн хөтөлбөрийг нэгжлэхдээ агуулгын залгамж холбоонд тулгуурлан унших, бичих, сонсох, ярих чадварын залгамж холбоогоор нь нэгж болгосон. Цаашид багш нарт хөтөлбөрийн хэрэгжилтэд нь дэмжлэг болох үүднээс агуулгын залгамж холбоо, арга зүй, оношлох даалгавар, даалгаврын блюпринт, өөрийн үнэлгээ, рубрик, үнэлгээний зорилт, шалгуур, гүйцэтгэлийн түвшинг зэргийг хэрхэн нэгж хичээлийн төлөвлөлтөдөө тусгахыг зөвлөж байна. 1.2. Зөвлөмжийн зориулалт Хоёр. Нэгж хичээлийн жишиг төлөвлөлт, арга зүйн санаа 2.1. 4 дүгээр ангийн монгол хэл хичээлийн “Учир шалтгааныг олж тайлбарлах аргад суралцъя” нэгж хичээлийн төлөвлөлт Нэгж хичээлийн зорилго: Баатрын үйл хөдлөлөөр учир шалтгааныг олж тайлбарлан, бусдын яриаг хүлээцтэй сонсож, хэлц үгийг утгаар нь зөв хэрэглэн, эх өгүүлбэр зохиохдоо хэрэглэж сурна. ● Агуулгын залгамж холбоо: 4-р ангийн сурагчдаас өмнөх ангийн агуулгаар боловсруулсан даалгавраар оношлох үнэлгээний шалгалтыг авсан. Тиймээс 3.1в суралцахуйн зорилтын хүрээнд өмнөх ангиудад судалсан агуулга, өнөөдөр, дараагийн ангид ямар агуулгыг эзэмшсэн байх үүднээс агуулгын залгамж холбоонд сонголоо. 1.1.в. Уншсан 2.1.в. Уншсан 3.1в. Уншсан 4.1в. Уншсан эх, 5.1.г. Уншсан эхийн үйл явдлыг үлгэр, өгүүллэг үлгэр, өгүүллэгийн эхийн эхлэл, гол, асуултын дагуу үлгэр, өгүүллэгийн дэх баатрын үйл бүтцийн төгсгөл тоочих (эхлээд? хөдлөлийн учир хэсгүүдийн учир хэсгүүдийн утгын дараа нь, эцэст үйл явдлыг шалтгааныг шалтгааныг холбоо хамаарлыг нь?) тайлбарлах тайлбарлах тайлбарлах дарааллын дагуу тоочих ● Цаг төлөвлөлт: 14 цаг Цаг Суралцахуйн үйл ажиллагаа Сэдэв 2 Уншсан эхийн үйл явдлыг асуултын дагуу тоочих, дарааллын дагуу тоочих, үйл хөдлөлийн учир Баатрын үйл хөдлөлөөр шалтгааныг тайлбарлаж сурна. учир шалтгааныг олж уншицгаая. 3 . Эхийн үйл явдлыг бүтцийн дагуу бичиж сурна. Үйл хөдлөл ба шалтгааныг зөв найруулах бичих 3 Уншихдаа үйл явдлыг дэс дарааллыг тоочин, Учир шалтгааныг баатрын үйл хөдлөлөөр хөөн тодруулж, бусдын өмнө тайлбарлан ярилцъя. өөртөө итгэлтэй ярина. Хэлц үгийг хэрэглэн 2 Өгүүлбэр зохиохдоо хэлц үгийг утгаар нь зөв өгүүлбэр зохиоё. хэрэглэн бичнэ. Хэлц үгийг хэрэглэн эх зохиоё. 3 Эх зохиохдоо хэлц үгийг утгаар нь зөв хэрэглэн бичнэ.

Өөрийгөө үнэлье. 1 Энэхүү нэгж хичээлээр эзэмшсэн мэдлэг, чадвар, хандлагыг илрүүлэх үнэлгээний даалгавар ● Арга зүй, хэрэглэгдэхүүн: Оролцооны арга зүйд суралцана. Хосоор унших, марафон бичлэг, веннийн диаграмм, оюуны зураглал хийх, тайлбартай дасгалын арга зэрэг идэвхтэй сургалтын аргуудыг хэрэглэнэ. Тайлбарлана гэдэг нь зохиолоос жишээ татаж ярихыг хэлэх үйл ажиллагаа бүхий чадвар юм. Өмнөх ангиудад багш сэргээн санах асуултыг хэрэглэн, тоочин хэлэх чадварыг хөгжүүлэхийг голлож байсан бол 3 дугаар ангид сэргээн санах асуултын зэрэгцээ учир шалтгааны асуултаар уншсан зүйлийнх нь учрыг ухааруулж, 4 дүгээр ангид эхийн бүтцийн хэсгүүдийн учир шалтгааныг тайлбарлан уншаад ойлгосноо илэрхийлэх чадварыг хөгжүүлнэ. Унших чадварын агуулгын залгамж холбооны гүнзгийрэл • Багш хичээлийг удирдах явцдаа сурагчид учир шалтгааны асуултыг ойлгон тайлбарлах, учир шалтгааныг асууж байгааг ойлгож түүнд тохирсон хариулт өгөх цаашид мөн учир шалтгааны асуулт тавих чадвар нь хэр ахиж хөгжиж байгаад ажиглалт үнэлгээ хийж, дэмжлэг шаардлагатай сурагчдад туслах арга зүй хэрэгтэй. Бусдын ярьсныг хүндэтгэн сонсож, харилцаж байгаа байдал, ярьснаас нь лавшруулж, тодруулан асуух замаар идэвхтэй сонсох чадвараа хөгжүүлж байгаа байдал, бусдын хэлснийг өөрийн саналтай харьцуулж байгаа байдал зэргийг ажиглан үнэлгээ хийх хэрэгтэй. Энэ нь унших чадварыг ярих, сонсох чадварыг хослуулан сургах арга зүй бөгөөд тухайн хичээлийн явцын үнэлгээ болох юм. Жишээ нь: “Энэ баатар юунаас болж? яагаад? ямар учраас? ийм үйлдэл хийсэн бэ?, Та нар яагаад ингэж хэлж байна вэ? Зохиолоос жишээ татаж тайлбар хийнэ үү.” гэх мэт асуултаар чиглүүлэх • Хэрэглэгдэхүүнийг тухайн ээлжит хичээл бүрт тохируулан хэрэглэнэ. Эхийг сонсгохдоо багш өөрөө унших, аudio болон video бичлэгээр, зочин багш, зочин сурагчийг урих, түвшин бүрт тохирох асуулт даалгавар, ажлын хуудас, өөрийгөө сорих, үнэлэх рубрик, зурагт хуудас, хэлц үгийн толь хөтлөх зэргээр ээлжит хичээл бүрт тохируулан бэлтгэх нь чухал. (даалгавар нь түвшинчилсэн, алхам алхмаар буюу энгийнээс хүнд уруу чиглэсэн, сурагчийн суралцах үйлийг хөтөлсөн, системтэй байх) ● Үнэлгээний төлөвлөлт: Тайлбарлах чадварыг үнэлэхдээ зохиолоос жишээ татаж байна уу гэдгийг голлоно. Энэхүү суралцахуйн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд дараах 3 үйл ажиллагаанд илүү анхаараарай гэж суралцахуйн удирдамжид зөвлөснийг баримтлаарай. 1. Үлгэр, өгүүллэгийн бүтэц буюу эхлэл, гол, төгсгөл хэсгийг ялгах 2. Эхийн бүтцийг ялгуулж, ойлгосныг яриулсны дараа учир шалтгааны холбоо хамаарлыг олуулах

3. Баатруудын үйл хөдлөлийн холбоо хамаарлыг тогтоолгох, яриулахдаа оюуны зураглалын аргаар ярилцвал сайн. Цаашид хичээлийн бүрийн эхэнд өмнөх ангийн агуулгын бататгалыг хийхдээ суралцагчдын мэдлэг, чадварын ялгаатай байдлыг харгалзан дээрх санааг бүтээлчээр хэрэгжүүлэх боломжтой. Блюпринт гэдэг нь үнэлгээ хийх нарийвчилсан төлөвлөгөө бөгөөд тест, даалгаврын оноо болон хэлбэрээс үл хамааран тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой. Сургалтын хөтөлбөрийн үнэлгээний зорилтоос унших, бичих, ярих сонсох чадварыг хэрхэн эзэмшсэнийг илрүүлэх шалгуурыг харуулбал: Үнэлгээний зорилт, шалгуур Суралцахуйн зорилт Б. Мэдлэгээ хэрэглэх чадвар А. Мэдлэг, ойлголт В. Хандлага “Учир шалтгааныг олж тайлбарлах аргад 4.1в. Уншсан эх, үлгэр, суралцъя” өгүүллэгийн бүтцийн хэсгүүдийн учир шалтгааныг тайлбарлах Б1. Төрөл бүрийн эхийг уншиж, агуулгыг 4.2в. ж, ч, ш-ийн дараа “и” А1. Уншсан зохиолын ойлгосон эсэх бичдэгийн учрыг мэдэх, зөв бичих хүрээнд хэлц үгийн Б.7.8.9 Хэлц үгийг В3. Харилцахдаа утгыг мэдэж байгаа хэрэглэн өшүлбэр, эх шинэ санаа нэмж, зохиохдоо найруулгын идэвхтэй байж, 4.3а. Сэдвийн хүрээнд яриагаа А2. ж, ч, ш-ийн дараа болон дүрмийн алдаагүй бусдыг хүндэтгэн “и” бичдэгийн учрыг бичих анхааралтай төлөвлөж, бэлтгэн, сонсох цэгцтэй мэдэх ойлгомжтой, илэрхийлэн ярих А2. Холбох үгсийг 4.4а. Харин, ийм учраас, ялгах цаашилбал, үүнээс гадна, яагаад гэвэл, үүнээс болж, ба, бөгөөд зэрэг холбох үгсийг хэрэглэн, өгүүлбэр, эх зохиох Үнэлэх арга хэрэгсэл Сонгох болон богино Асуулт даалгавар Өөрийг үнэлэх хариулттай даалгавар рубрик Хичээл, сургалтын үр дүнг үнэлэх шалгуурт: 4.1. IV АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛИЙН СУРАЛЦАХУЙН ҮР ДҮН Сурагч нь “зөв, хурдан, ойлгож” унших, уран унших, уншсанаа тайлбарлах, ялгах, харьцуулах, унших явцдаа төсөөлөх, таамаглах, санаа бодлоо тусган зохион найруулах, зөв бичгийн дүрмийг баримтлан бичих, эх хэлээрээ зөв, цэгцтэй, өөртөө итгэлтэй ярих, санал бодлоо солилцон хэлэлцэх чадвар эзэмшиж, хэл соёлоо хүндэтгэдэг иргэн төлөвшинө. Хоцрогдолтой байгаа сурагчдын хувьд өмнөх ангид эзэмшсэн байх суралцахуйн үр дүн, гүйцэтгэлийн түвшинг зөвхөн 4.1в суралцахуйн зорилтын хүрээнд харуулбал:

Үнэлгээний 1.2.1.1. Сонсож 1.2.5.5. Уншаад 2.2.1.1. Уншсанаа 3.2.1.1. 4.2.1.1. Уншсанаа нэгж ойлгох, уран ойлгох Уншсанаа ойлгох ойлгосноо харуулах унших ойлгох Суралцахуй 0.1а, б 1.3а, б 1.1а, б, в, г, д, е .2.1б, в, г, д, 3.1б, в, г, д, е 4.1а, б, в, г, д, е, ж н зорилт Сурагч бусдын яриа, Сурагч хялбар Сурагч эхийн Сурагч эхийн Сурагч эхийн Суралцахуйн үр дүн асуулт, заавар, үлгэр, эхийн утгыг утгыг ойлгож, зөв утгыг ойлгож, утгыг ойлгож, зөв өгүүллэг зэргийг ойлгож хурдан уншаад, зөв хурдан хурдан уншаад, сонсож ойлгосноо уншихдаа уншсан зүйлээ уншаад, уншсан зүйлээ харуулж чаддаг тоочих, төсөөлөх тоочиж, уншсан зүйлээ тоочиж, болно. замаар эхийн тайлбарлаж тоочиж, тайлбарлаж, агуулгыг чаддаг болно. тайлбарлаж, ялгаж, харьцуулж ерөнхийд нь ялгаж чаддаг чаддаг болно. ойлгож чаддаг болно. болно. Үлгэр, өгүүллэг Сурагч хялбар Эхийн агуулгыг Уншсан эхийн Уншсан эхийн гол, уншиж ойлгосны төгсгөл зэргийг анхааралтай эхийн утгыг үндсэн дээр үйл баатрын үйл хэсгүүдийн үйл явдлыг явдал юунаас сонсож, утгыг ойлгож дарааллын дагуу хөдлөлийн учир шалтгаалж тоочиж чаддаг. өрнөснийг ойлгосноо зургийн уншихдаа шалтгаан, оновчтой жишээ татан баатрын зан тайлбарладаг. Үр дүнгийн шалгуур дагуу үйл явдлыг тоочих, төсөөлөх чанарыг эхээс тоочиж ярьдаг. замаар эхийн оновчтой жишээ агуулгыг татан ерөнхийд нь тайлбарладаг. Хэрэглээний эх ойлгож чаддаг уншиж агуулгыг болно. ойлгохдоо эхлэл, гол, төгсгөл хэсгийг зөв зааглан ямар үг хэрэглэн бичсэнийг оновчтой тайлбарладаг. Нэгж хичээлийн оношлох, явцын, үр дүнгийн үнэлгээний даалгавар боловсруулахдаа тухайн суралцахуйн зорилт бүрийн үнэлгээний зорилго, зорилт, нэгж, үр дүн, шалгуур бүрийг нарийн судлаарай. (төрөл бүрийн даалгавар, ажлын хуудас, рубрик, блюпринт зохиоход ашиглах) 2.2. Ээлжит хичээлийн арга зүйн санаа Сэдэв: Зараа эхийг сонсож ойлгоё. Судлах цаг: 40 мин Зорилго: Эхийг сонсож ойлгон, учир шалтгааныг тодруулна. Зорилт: ✓ Баатрын үйл хөдлөлөөр учир шалтгааныг олж сурах ✓ Үгийн утгыг мэдэх Үйл ажиллагаа-1: Сургалтын арга, аргачлал: Хэрэглэгдэхүүн: ✓ Дөхүүлэх асуултаар ✓ Зараа эх ✓ Тайлбарлан таниулах ✓ Блумын түвшний асуулт ✓ Марафон бичлэг ✓ Үгийн тайлбар ✓ Цогцолбор бүрийг илэрхийлэх бүдүүвч Сурагч: Багш: ✓ Анхааралтай сонсоорой. ✓ “Зараа” эхийг багш өөрөө уншиж ✓ Төсөөлөн бодоорой. өгнө.

Тайлбарлах үг Миний Толь бичгийн ✓ Эхэд гарч байгаа хүнд үгийг хэлүүлнэ. таамаглал тайлбар ✓ Үгийн таамагласныг хосоор шөргөн бөөдий хэлэлцүүлнэ. улаан түйрэн ✓ Толь бичиг ашиглуулна. уухичин шөргөн Үр дүн1: Төсөөлөн бодсоноо илэрхийлнэ. Үгийн утгыг мэднэ. Үйл ажиллагаа-2: Сургалтын арга, аргачлал: Хэрэглэгдэхүүн: ✓ Дөхүүлэх асуултаар ✓ Блумын түвшний асуулт ✓ Тайлбарлан таниулах ✓ Үйл хөдлөлийг тоочих бүдүүвч ✓ Марафон бичлэг Сурагч: Зургийн үйл явдлыг тоочоорой. Багш: зураг 1 Сэгсгэр шарын үйл хөдлөл Шалтгаан зураг 2 Асуултаар дөхүүлэн зураг 3 Багш сурагчийн сурагчийн хэлснийг зураг 4 тоочин хэлснийг тэмдэглэнэ. тэмдэглэнэ. Үр дүн2: Үйл явдлыг дэс дарааллаар тоочин, баатрын үйл хөдлөлийг хөөж тодруулан, шалтгааныг олно. Үйл ажиллагаа-3: Сургалтын арга, аргачлал: Хэрэглэгдэхүүн: ✓ Дөхүүлэх асуултаар ✓ Блумын түвшний асуулт ✓ Оюуны зураглал арга ✓ Цогцолбор бүрийг илэрхийлэх бүдүүвч Сурагч: Асуултаар ярилцъя. Багш: Дараа нь Төгсгөлд нь • Аав ээжийн захиас юу байв? Эхлээд • Дүүгээ харах юухан байхав гэж бодсон учир юу вэ? • Нүдэнд будгийн өнгө алаглавч, чихэнд хонхон дуу уяатай гэсэн өгүүлбэр хэний тухай өгүүлж байна вэ? Үр дүн3: Асуултын дагуу эхээс хариултыг олно. Цогцолборын бүтцийн дагуу үйл явдлыг тайлбарлана. Дүгнэлт: Цогцолборын бүтцийг ялган, үйл явдлыг ойлгосныг илрүүлнэ. Гэрийн даалгавар буюу бие даан хийх ажил: ✓ “Зараа” эхийн уншиж, ойлгосноо ажлын хуудсын даалгавар ажиллан өөрийгөө үнэлээрэй. ✓ Эхийн үйл явдлыг илрүүлэх 1 асуулт бичих 2.3. Нэгж хичээлийн үнэлгээ /явцын үнэлгээ, блюпринт/рубрик, жишиг даалгавар/ Хулгана ном хоёр

Гэрийн хаяагаар орж ирсэн хулгана шууд л орны хөндийд навсайж хэвтсэн хүрэн цүнх рүү шургачихлаа. Цүнхэн дотор тас харанхуй. Тэнд багц ном дотроос өөр юу ч байсангүй. (1) Хулгана номын булангаас өм татан хазтал ном учиргүй чанга ёолон, чи яасан өрөвдөх сэтгэлгүй амьтан бэ? Өдөржин харанхуй саванд хэвтэж, нэг уйдах, чамд зулгаалгаж бас нэг өвдөх мөн хэцүү еэ. Үгүй ер нь харж хандах эзэнгүй чамайг хазаж хэмлэхэд яадаг юм гээд хулгана дахин ухахийвэл ном хатуу хавтсаа гэнэт дэлгэж, хамар дундуур нь буулгаад авчээ. Чадал ихтэй ном байх нь ээ. За яах вэ? Ноохойлох цаас мундсан биш гээд хулгана гарахыг завдтал ном араас нь дуудаж, -За за битгий гомд л доо. Одоо хоёулаа эвлэрье. Харин чи миний эзнийг эрдэм номоо өөд нь татдаг болгоход туслаач гэв. Ийнхүү ном хулгана хоёр танилцан, сайн нөхөд болж, салан сурагч Онхооныг гайгүй сайн хашраахаар тохиролцжээ. (2) Амралтын өдөр гялс өнгөрч, хийчээлийн шинэ долоо хоног эхэллээ. Хонх жингэнэн дуугарч, багш орж ирэв. Онхоон дэвтрээ авахаар гараа шургуултал нэг жижигхэн юм хөдлөх шиг болов. Цочсондоо ухасхийн босвол цүнхнээс нь хулгана гараад зугтах нь тэр. (3) Анги дүүрэн шуугиан дэгдэж, зарим охид ширээн дээр гарч чарлаж, хөвгүүд хулганы араас хөөх гэтэл багш байсан тул яаж ч чадсангүй дэмий л суудлаасаа “тэр байна, тэр байна” гэж хашхиралдана. Үйл явдал хоромхон зуур болж, ашгүй ангиас эсэн мэнд гарч амжлаа. Онхоон ичсэндээ чих нь хүртэл улайжээ. Үүнээс хойш тэр цүнхтэй номоо хаа хамаагүй хаяхаа байсан гэдэг шүү. (4) Зөв хурдан уншсанаа үнэлэх үнэлэх: Зохиолын үгийн тоо Минутад уншсан Мэдлэгийг үнэлэх даалгавар: үгийн тоо 1. Хаяа гэсэн үгийн утгыг зөв тайлбарласныг сонгоорой. А. гэрийн хаалганы хажуу Б. Гэрийн хойдох хэсгийн ёроол тал В. Гэрийн хана туурганы ёроол тал Г. Гэрийн баганы дунд хэсэг 2. Хүрэн цүнх хэний цүнх вэ? А. Эзэн нь тодорхойгүй Б. Сургуулийн сурагч В. Онхоон гэдэг сурагчийн Г. Ойдов гэдэг сурагчийн 3. Яагаад ном нь “Чи миний эзнийг эрдэм номоо өөд нь татдаг болгоход” туслаач гэсэн бэ? А. Эзэн нь хичээлээ хийдэггүй болохоор Б. Эзэн нь номоо уншдаггүй болохоор В. Эзэн нь цүнхээ угааж цэвэрлэдэггүй болохоор Г. Эзэн нь цүнхээ хаа хамаагүй хаядаг болохоор 4. “учиргүй” гэдэг үгийг учаргүй гэж бичдэггүй вэ? А. Үгийн дунд богино “и” авиа бичдэг.

Б. “учиргүй” гэдэг үгийн үндсийг “учир” гэдэг учраас В. Үгийн дунд “ж,ч,ш-ийн дараа богино эгшиг бичихээр бол зөвхөн “и” бичдэг. Г. Үгийн дунд “ж,ч,ш-ийн дараа “и” бичдэг. Унших даалгаврыг үнэлэх даалгавар: 5. Зургийн үйл явдлыг ажиглаад, дугаарлаарай. Цогцолбор 1 Цогцолбор 2 Цогцолбор 3 Цогцолбор 5 6. Сурагч Онхоон юунаас болж ичсэн бэ? Түүний шийдлийг хэр зөв гэж бодож байна вэ? ............................................................................................................................................ ........................................................................................................................................... 7. Өгүүлэгийн эхлэл, гол, төгсгөл хэсэгт хэдэн цогцолбор байгааг ажиглаарай. Цогцолбор бүрийн утгыг товч бичээрэй. 1 дүгээр цогцолборт өгүүлсэн утга ..................................................................... 2 дугаар цогцолборт өгүүлсэн утга ..................................................................... 3 дугаар цогцолборт өгүүлсэн утга ..................................................................... 4 дүгээр цогцолборт өгүүлсэн утга ..................................................................... 8. Энэ 4 цогцолбороос алинд нь гол санаа илэрсэн бэ? .................................................................................................................................................. ............................................................................................................................................................ Бичих даалгаврыг үнэлэх даалгавар: 9. Дэвтэр ном, цүнхээ Онхоон шиг хамаагүй шидчихдэг, хичээл хийдэггүй сурагчийн тухай 3 цогцолборт багтаан богино өгүүллэг зохионо уу. Дараах хэлц үгээс сонгон хэрэглээрэй. -буруу ишлсэн сүх шиг -тогоо нэрэх -толгойгоо ганзагалах Сонсох ярих чадварыг үнэлэхдээ: Багш ажиглалтын аргаар үнэлнэ. 1. Бусдын өмнө цэгцтэй ярих 2. Хэлэлцах чадвар 3. Бусдын санаа бодлыг дүгнэх, шинэ санаа нэмэх Гурав. Багшид өгөх зөвлөмж Монгол хэл хичээлээр сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөхөд агуулгын залгамж холбоонд үндэслэн өмнөх ангид эзэшсэн байх агуулгыг суралцагч хэрхэн эзэмшсэнийг заавал оношилно. Оношилгооны үр дүнгээс сурагч бүрийн даалгаврын гүйцэтгэлээр анализ

гарган төлөвлөлтөө өөрчилж болно. Заах аргын нэгдлийн багш нар хамтран оношилгооны үр дүнгээ хэлэлцэн “Учир шалтгааныг олж тайлбарлах аргад суралцъя” нэгж хичээлийн төлөвлөлтөд өөрчлөлт оруулах саналаа хэлэлцээрэй. Хөтөлбөрт бага ангийн сурагчдын эзэмших агуулгыг суралцахуйн зорилтоор нарийвчлан томьёолсон. Суралцахуйн зорилтын үнэлгээний зорилтоор үр дүн, шалгуурыг хөтөлбөр, удирдамж, зөвлөмж, гарын авлагаа дахин нягтлан судалж хэрэгжүүлээрэй. Ээлжит хичээлийн бүрийн сурагчийн хийх үйл ажиллагаа бүрийн үр дүнг тодорхойлон төлөвлөх нь тухайн дасгал даалгавар нь тохирсон эсэх нь тодорхой болдог. Тиймээс үйл ажиллагаа бүрийн үр дүнг тодорхойлон бичих нь уншихын, сонсох ярихын, бичихийн чадварыг эзэмшиж байгаа, мэдлэг ойлголтоо хэрэглээ болгож, өөртөө итгэлтэй, бусдыг хүндэтгэн идэвхтэй суралцаж байгааг илрүүлнэ. Сурагч төвтэй бүтээлч оролцоог дэмжсэн асуудал шийдвэрлэх сургалтын арга зүй, агуулгыг интеграцчилах арга зүй, төсөлд суурилсан сургалтын арга зүй, даалгаварт суурилсан сургалтын арга зүй, тонгоруу сургалтын арга зүй, ялгаатай суралцахуйг дэмжих арга зүй зэрэг идэвхитэй сургалтын аргуудыг бүтээлчээр ашиглааарай. Даалгаврын сангийн төрөл нь сурагчийн түвшинг ахиулахаар боловсруулагдсан байна. Мөн өмнөх ангийн ажлын хуудсыг ашиглан сурагчдад өөртөө итгэлтэй, сонирхолтой, хүсэл тэмүүлэлтэй суралцахад дэмжлэг болох тул та бүхэн хичээлдээ тохируулан сонгон авч бие даан гүйцэтгүүлээрэй. Багш нар өөрсдөө боловсруулах даалгаврын төрлийн санаа авч болох юм. 1.1.в. Уншсан эхийн 2.1.в. Уншсан үлгэр, 3.1в. Уншсан 4.1в. Уншсан эх, үйл явдлыг өгүүллэгийн үйл үлгэр, өгүүллэгийн асуултын дагуу явдлыг дарааллын үлгэр, өгүүллэг дэх бүтцийн хэсгүүдийн тоочих (эхлээд? дагуу тоочих учир шалтгааныг дараа нь, эцэст нь?) баатрын үйл тайлбарлах хөдлөлийн учир шалтгааныг тайлбарлах 1.1.в. 2.1.в. 3.1.в. 4.1.в.

Нөөц хэрэглэгдэхүүн ашиглах жагсаалт, холбоос ● https://ebook.eec.mn/books/200/ ● https://medlee.mn/ -Теле хичээл - 4-р ангийн монгол хэл 52 хичээл - интерактив хичээл - сурах бичиг - ээлжит хичээлийн цахим контент боловсруулах судлагдахууны жилийн төлөвлөлт, зөвлөмж • https://lavai.msue.edu.mn/ppapers/24-LAV-006.pdf • https://www.mnb.mn/i/109206 -Үлгэрийн цаг Зөвлөмж боловсруулсан: Боловсролын ерөнхий газрын, мэргэжилтэн Ц.Баясгалан


Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook