Дээрх мэдээлэлтэй уншиж танилцаад үнэлгээний даалгаварын дагуу (тийм/ үгүй ) № Асуулт Тийм / Үгүй 1. Тухайн химийн бодисыг үйлдвэрлэх арга, технологид түүхий эдийн үнэ, хүртээмжтэй байдал нөлөөлдөг 2 Дагалдах урвал явагддаг бол тухайн бодисыг үйлдвэрлэх боломжгүй болно. 3 Урвалын гарц, атом экономи хоёр нь ижил ойлголт юм. 4 Темпратур, даралт нь химийн урвалыг термодинамикийн болон кинетикийн хувид хянахад хэрэглэдэг. 1. Ногоон химийн зарчим, тогтвортой хөгжлийн зарчим нь ижил үзжл санаа юм. Гэсэн тодорхойлолттой санал нийлэх үү? Яагаад? 2. Химийн урвалын тэгшитгэлийг үндэслэн урвалын гарц болон атом экономийг тооцоолох боломжтой. Гэсэн тодорхойлолтод санал нийлэх үү? Яагаад? 5.2. ЗЭС ҮЙЛДВЭРЛЭЛ Зэс үйлдвэрлэлийн ач холбогдлыг тодорхойлох, хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийг тайлбарлах Зэс үйлдвэрлэлийн үндсэн үе шатыг нэрлэх, бүтээгдэхүүний найрлагыг тодорхойлох Зэс үйлдвэрлэх явцад ажилчдын эрүүл мэндийг хамгаалах талаар хэрэгжүүлэлж болох арга хэмжээг таамаглах, түүнийг батлах Зэс түүний хэрэглээ. Зэсийг Cu гэж тэмдэглэгддэг, атомын дугаар нь 29, нэгэн төрлийн химийн элемент юм. Хүмүүс зэсийг 10,000 жилийн өмнөөс хэрэглэж эхэлсэн байна. Чили, АНУ зэрэг орнууд ихээхэн хэмжээний зэсийн нөөцтэй бөгөөд ихэвчлэн ил уурхайгаас олборлож байна. Металлурги өнгөт хөнгөн Байгальд цэврээрээ болон бусад ашигт (өнгөт металл) малтмалтай хамт оршдог Зэсийн нягт 8,96 г/см3 (Ti, Al, Mg ягаавтар туяатай алтлаг шар өнгөтэй, хайлах хар газрын температур 1084,62 оС, сунамгай, зуурамтгай шүлтийн металл, хугарсан хэсгээрээ ягаан өнгөтэй, металл) нимгэн хальсыг нь гэрэлтүүлж харвал хөх ногоон өнгө ажиглагдана. Зэс дээр суурилан хүнд (Cu, Pb, Ni, Zn, Sn) (төмөр, ховор маш олон тооны хайлшуудыг /Zn, Sn, Al, Be, Ni, түүний халш) (Au, Ag, Pt) Mn, Ag, Au/ бий болгохоос гадна зарим тохиолдолд P, S, O зэрэг металл биш элементүүдийг гаргаж авдаг байна. Энд гууль, хүрэл, монет зэргийг дурдаж болно. Зэсийн хэлбэр дүрсийг амархан өөрчилж, цутгаж, нимгэн хавтан болгож элдэх, мөн нарийн утас болгох боломжтой. Зэс 51
харьцангуй идэвх багатай металл, агаарт болон хүчилтөрөгчийн орчинд исэлддэггүй, харин галоген, хүхэр, селентэй урвалд хангалттай хялбархан ордог. Гэтэл устөрөгч, нүүрстөрөгч, азоттой өндөр температурт ч урвалд ордоггүй. Исэлдүүлэх шинж чанартай хүчлүүд зэсэд бас үйлчилдэггүй. Зэсийг гэр ахуй, үйлдвэрлэлд өргөнөөр хэрэглэдэг, ялангуяа шинэ технологид ихээр ашиглаж байна. Түүний цахилгаан дамжуулах өндөр чадвар /цахилгаан дамжуулах чадвар нь мөнгөний дараа орох ба хөнгөн цагаанаас 1,7 дахин, төмрөөс 6 дахин сайн байдаг/ уян зөөлөн байдал, зэвэрдэггүй шинж чанарын улмаас түүгээр цахилгааны болон харилцаа холбооны төрөл бүрийн утас, аппарат хэрэгсэл хийдэг бөгөөд тэдгээрийг хэрэглэдэггүй машин техник, цахилгаан багаж хэрэгсэл байдаггүй гэж хэлж болно. Түүнээс гадна зэс электрон палатны бүх дамжуулах хэсэгт нь хэрэглэгддэг тул орчин үеийн гол хэрэглээ болох компьютер хэрэгслүүд, гар утас, бүх машин төхөөрөмжийн компьютер удирдлагад хэрэглэж байна. Зэсийн дулаан сайн дамжуулдаг чанар нь түүгээр халаалтын болон хөргөлтийн төрөл бүрийн төхөөрөмжийн шингэн, хий дамжуулах хоолойг хийхэд тохиромжтой байдаг. Зэс маш сайн бордооны түүхий эд тул газар тариаланд өргөн хэрэглэнэ. Зэс нян устгах шинж чанартай. Энэ чанараар нь түүнийг эрт дээр үеэс ахуйн сав суулгад хэрэглэж байснаас гадна орчин үед эмнэлгийн төмөр эдлэлийн оронд хэрэглэх болсон. Эмнэлгийн хаалганы бариулыг зэсээр хийснээр түүний зэс гадаргууг бохирдуулсан нянгийн 90%-ийг 1 цагийн дотор устгаж байгааг эрдэмтэд судалсан байна. Зэсийн хэрэглээний зарим жишээг дурдвал: БОИНГ онгоцонд дунджаар 4тн зэс хэрэглэдэг ба Америкийн Эрх чөлөөний хөшөөнд 81 тн зэс орсон байдаг. Энэ дэлхий дээрх зэсийн нөөц өөрөө хязгаарлагдмал, ургаж үржихгүй байтал шинжлэх ухаан техник, технологи хөгжих хирээр зэсийн хэрэглээ өдөр ирэх тусам нэмэгдэж, нөөц нь багассаар байгаа тул зэсийн үнэ цаашид өсөх магадлал өндөртэй. Зэсийг гаргаж авах ерөнхий технологи. Зэсийг полиметаллургийн буюу гидрометаллургийн аргаар үйлдвэрлэдэг. Зэс үйлдвэрлэх пирометаллургийн арга: Энэ нь зэсийг хүдрээс хайлуулан гаргаж авах арга юм. Үүний тулд эхлээд ядуу агуулгатай хүдрийг баяжуулан 10-35%-ын зэс агуулсан баяжмал гаргаж авна. Зэсийн хүдрийн баяжуулалтанд флотацын-хөвүүлэн баяжуулах аргыг хамгийн өргөн хэрэглэдэг. Манай зэсийн баяжмалын үйлдвэрүүд энэ ажлыг гүйцэтгэдэг. Зэсийн агуулга өндөртэй баяжмалыг урьдчилан шатаалт хийлгүйгээр шууд хайлуулан түүхий штейн гарган авдаг. Зэсийн хүдрийн шатаалтын явцад ялгаран гарч буй хүхрийн ангидридыг шингээн авч хүхрийн хүчил үйлдвэрлэдэг байна Хайлуулалтын явцад зуухны шалан дээр хайлмал штейн болох CuS ба FeS-ээс тогтсон хайлш үүсэх ба энэ хайлшны 20-60% нь Cu, 10-60% нь Fe, 20-25% нь S –ээс бүрдэнэ. Хайлмал байдалтай (Тхайлах = 950-1050 0С) штейн нь цааш хар зэс гарган авах үйл ажиллагаанд шилжинэ. Монгол улсын зэсийн нөөц, хэрэглээ Монгол Улс зэсийн баялаг нөөцтэй. “Эрдэнэт” үйлдвэрийг 35 жилийн өмнөөс ашиглаж эхэлсэн бөгөөд цэвэр зэсийн 7.5 сая тонн нөөцтэй байсан. Энэ хугацаанд гурав гаруй сая тонныг ашиглаад, өнөөдрийн байдлаар дөрөв гаруй сая тонны нөөцтэй гэж үнэлэгддэг. 2014 оны байдлаар хүдэр боловсруулсан хэмжээ нь 26,1 сая тоннд хүрч 52
86,55%-ийн зэсийн металл авалтаар 23%-ийн зэсийн агуулгатай 516,8 мянган тонн зэсийн баяжмал, 40,7%-ийн молибденийн металл авалтаар 49,3% молибдены агуулгатай 4054 тонн молибдений баяжмал тус тус үйлдвэрлэсэн болно Монгол улс 2014 онд зэсийн баяжмалын экспортоор Чили, Перу улсын дараа ороод байна. 2014 онд БНХАУ нийт 11,8 сая тонн зэсийн баяжмал импортлож 2,95 сая тонн буюу 25%-ийг Чили улсаас, 2,02 сая тонн буюу 17%-ийг Перу улсаас, 1,4 сая тонн буюу 11,4%-ийг Монгол Улсаас тус тус худалдан авсан байна. Эрдэнэтийн зэсийн баяжмалын экспорт Монгол улсын зэсийн баяжмалын нийт экспортын 42,3%-ийг бүрдүүлж байна. Мөн Оюутолгойн ордын нөөцийг манай улсын Эрдэс баялгийн зөвлөлөөр 31 сая тонн зэс байгаа гэж баталсан. Үүнээс гадна Цагаан суврагад нэг сая гаруй тонн зэс байгаа. Ингээд 27% 7% 6% 5% 5% 5% 4% Бусад Чили Перу АНУ Хятад Индонез Австрали ОХУ үзэхээр Монгол Улс нийт 36 сая тонн зэсийн батлагдсан нөөцтэй гэх үзүүлэлт харагдаж байна. Энэ нь хувийн жингээрээ дэлхийн батлагдсан нөөцийн бараг арав орчим хувь нь болж байна. Тиймээс Монгол Улс зэсийн салбарт өрсөлдөх чадвартай, олборлолт үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломж өндөр байна гэсэн үг. Оюутолгой эхний ээлжинд цэвэр зэсийн баяжмалаар одоогийн Эрдэнэт үйлдвэртэй тэнцэхүйц хүчин чадалтай ажиллана. Яваандаа гурав дахин илүү хүчин чадалтай ажиллах боломжтой. Сульфидын болон сульфидын бус зэсийн аүдрээс зэс үйлдвэрлэх үе шаттай танилцаад дараах асуултад хариулна уу? 1. Үе шат тус бүрийг нэрлэнэ үү ? 2. Үе шат тус бүрт баримтлавал зоихих аюулгүй ажиллагааг бичнэ үү? 3. Явагдах үндсэн химийн урвалыг бичиж тэнцүүлнэ үү. 4. Үе шат тус бүр дэх химийн урвал явагдах нөхцөл, урвалаар үүсч буй бүтээгдэхүүн бодисын найрлагыг харьцуулж, аль нь илүү нэоггон технологийн зарчимд тохирох тухай өөрийн тайлбарыг бичнэ үү? 5. Яагаад зэсийн сульфидын хүдрээс зэс үйлдвэрлэхэд хөвүүлэн баяжуулах арга, хайлуулахын аргыг түгээмэл ашиглаж байна вэ? 6. Яагаад хайлуулах аргаар зэс үйлдвэрлэх нь хүлэмжийн хийн хэмжээг ихэсгэхэд нөлөөлж, хүчлийн бороо үүсгэх эрсдэлтэй вэ? 7. Яагаад зэсийн сульфидын бус хүдрийг боловсруулж зэс үйлдвэрлэхэд гидрометаллургийн арга (зэсийн хүдрийг уусган баяжуулж, үүссэн уусмалыг электролизд оруулах)-ыг дэлхийн хэмжээнд өргөн ашиглаж байна вэ? 8. Яагаад био уусгалтын процесс нь зэсийн хүдэр баяжуулалтын бусад аргаас илүү ногоон технологи болж чадах вэ? 5.3 АММИАКИЙН ҮЙЛДВЭР Аммиакийн синтезийн урвалын тэнцвэрийг шилжүүлэх, бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэх арга замыг тайлбарлах Аммиакийн үйлдвэрлэлийн үе шат, тэдгээрт харгалзах химийн урвал, урвал явагдах нөхцөл зэрэг үйлдвэрлэлийн технологийн үндсийг тодорхойлох, тайлбарлах 53
Аммиакийн үйлдвэрлэлийн хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг тодорхойлох, түүнээс сжргийлэх арга замыг тодохойлох Аммиак Аммиак NH3 - өнгөгүй, амьсгал боогдуулам хурц үнэртэй хий. Агаарын даралтанд - 33,19°C-д буцалдаг, -77,75°C-д хатуурдаг. Аммиак болон агаарын холимог нь тодорхой нөхцөлд тэсрэх боломжтой. Усанд сайн уусдаг. 20°C-д нэг эзлэхүүн усанд ойролцоогоор 700 дахин их аммиак уусдаг. Ийм уусмлыг усан аммиак гэж нэрлэнэ. Ердийн температурт аммиак нь тогтвортой, 1200°C-с дээш температурт задарч, устөрөгч ба азотыг үүсгэдэг. Катализаторын орчинд аммиакийн задрал 300°C-с эхэлдэг. Аммиак нь урвалын идэвхтэй, хүчилтэй урвалд орж давс, нүүрсхүчлийн давхар исэлтэй урвалд орж шүвтэр зэргийг үүсгэдэг бол цагаан алтан болон бусад зарим нэг катализаторын орчинд азотын ислийг үүсгэн исэлддэг. хуванцар Аммиакийн физик шинж чанар полимер Өнгөгүй, хурц үнэртэй, усанд маш сайн уусдаг, -77.70c –т хайлж, -33.350c –т 10% тэсрэх бодис буцалдаг, ердийн нөхцөлд хийн төлөвт оршдог, агаараас 2 дахин хөнгөн хий. 5б%усад 5% бордоо Азотын хүчил гаргахад, бордооны 80% үйлдвэрт, Хөргөх төхөөрөмжинд ,Хуванцарын үйлдвэрт, аммиакийн хэрэглээ Тэсрэх бодисын үйлдвэрт, Ариутгалд өргөн хэрэглэдэг Түүхий эд • Азот - N2 (агаараас гарган авдаг) • Устөрөгч - H2 (байгалийн хий, кокс, усны электролизоор гарган авдаг) Мэдэхэд илүүдэхгүй Хөргөгч агент (refrigarent-хладагент) гэдэг нь хөлдөөгч төхөөрмж дэх эзлэхүүн тэлэх болон буцлах процессийн үед хөргөж байгаа зүйлээс дулааныг шингээж аваад дараа нь шахагдан конденсацийн (усанд болон агаарт) дүнд хөргөх орчинд дамжуулдаг ажлын бодис юм. Аммиак, фреон, нүүрсустөрөгчдийг хөргөгч агент болгон ашигладаг. 54
Аммиакийн синтезийн схем 1. Аммиакийн үйлдвэрлэлийн энергийн зарцуулалтыг харуулсан диаграммыг аммиакийн синтез, синтезийн хий үйлдвэрлэх технологитой холбон тайлбарлана уу? 2. Байгаль дээр ыайдаг хэд хэдэн бактери ердийн даралт, темпратурт агаарын азотыг аммиакийн хэлбэрт шилжүүлдэг. Үүнд чухал үүрэг гүйцэтгэдэг нитрогеназа энзим нь төмөр, молибден, хүхэр (Fe/ Mo/S)-ийн кластер бүтэжтжй байдгийг илрүүлж улмаар каталитик шинж чанартай зохиомол кластер гаргаж авчээ. Гитрогеназа энзимээр агаарын азотоос аммиак гарган технологийн асуудлыг шийдчихвэл бид ногоон химийн ямар ямар зарчмуудыг хангасан нэн шинэ технологи бий болох вэ? 5.4. АЗОТЫН ҮЙЛДВЭР Химийн бордоог найрлагаас нь хамааруулан ангилах, бордооны ургамлын өсөлтөд үзүүлэх нөлөөллөөг тайлбарлах, бордоог зүй зохистой хэрэглэх талаар мэдээлэл цуглуулах, боловсруулах бусдад тайлбарлах Азотын хүчлийн үйлдвэрлэлийн үе шат, тэдгээрт харгалзах химийн урвал, урвал явагдах нөхцөл зэрэг үйлдвэрлэлийн технологийг үндсийг тодорхойлох, тайлбарлах Азотын бордоо Бордоо нь ургамлын ургалтыг нэмэгдүүлдэг. Энэ нь хоёр замаар явагддаг. Нэгд, бордоо нь ургамалд тэжээлийн үүрэг гүйцэтгэдэг. Хоёрт, зарим бордоо нь хөрсний ус барих чадвар ба агааржилтыг сайжруулах замаар хөрсний идэвхийг нэмэгдүүлдэг. Энэ өгүүллэгээр бордооны үндсэн үүрэг болох тэжээлийн талаас нь авч үзсэн болно. Бордоо нь янз бүрийн харьцаатай ашигладдаг: гурван үндсэн макротэжээл: Азот (N): навчны ургалт; Фосфор (P): үндэс, цэцэг, үр жимсний хөгжил; 55
Кали (K): бат бөх иш, ургамал дахь усны тээвэрлэлт, цэцэглэлт ба жимслэлтийг дэмжих; гурван хоёрдогч: макротэжээл: кальци (Ca), магни (Mg), хүхэр (S); Азот (N) Атомын шинж чанар Атомын дугаар Атом масс 7 Оронт торны бүтэц Гексагональ Өнгө 14.0067 г/моль Электрон байгуулалт Өнгөгүй (Сингони) Бүрхүүлдэх 1s2 2s2 2p3 электроны тоо Исэлдэлтийн зэрэг ±3, 5, 4, 2 2, 5 Ионжих энерги 1402.3 кЖ/моль (эхний электроноор) Атомын радиус 65 пм Ковалентийн радиус 75 пм микротэжээлүүд: зэс (Cu), төмөр (Fe), манган (Mn), молибден (Mo), цайр (Zn), бор (B), ба зарим тохиолдолд цахиур (Si), кобальт (Co), ванади (V). Үүн дээр ховор эрдэс катализаторууд нэмэгдэнэ. Азотын шинж чанар: Байгаль дахь азотын эргэлтийн нэг чухал хэсэг нь газар Байгал дахь азотын эргэлт тариалангийн ургамлаар дамжин агаарын азот хөрсөнд шинлжих шилжилт байдаг. Дэлхийн хүн амын тоо өссөнөөс хүнсний хэрэгцээ эрс нэмэгдэж, энэ хэрэгцээг хангахын тулд газар тариалангийн хэмжээ нэмэгдэж, тэр хэрээр хөрсний үржил шимийг ургамал ургах хэмжээнд бүрдүүлэхийн тулд янз бүрийн бордоо, тэр дундаа макро тэжээллиэг бордоо болох азотын бордоог ихээр хэрэглэх болсон. Энэ газар тариалангийн ургамлаар дамжин агаарын азот хөрсөнд шилжих шилжилтийг сүүлийн 100 жилийн дотор 7,9 дахин нэмэгдүүлсэн байна. Азотын бордоо нь гүний ус хүртэл хөрсөнд нэвчих чадвартай хоруу чанар өндөр бодис учраас хөрсний гадаргын, гүний усыг бохирдуулж, бордоо их хэргэлэсэн газрын урсгал усан дахь азотын азотын нэгдлийн агуулга ногоон замнийн үхүүлэх хэмжээнд хүртэл ихэссэн байна. 56
Түүхий эд нь Аммиак - NH3 Мэдэхэд илүүдэхгүй Үйлдвэрийн үндсэн процесс Улаан лоолийн талбайн хийх бордооны I шат: Аммиакийг исэлдүүлэх хэмжээ 4NH3 + 5O2 → 4NO + 6H2O II шат: Азотын моноксидыг исэлдүүлэх арга 2NO + O2→ 2NO2 III шат: Азотын диоксидыг усанд уусган азотын хүчлийг гаргах 3NO2 + 2H2O → 2HNO3 + NO 4NO + 2H O + O → 4HNO Хэрэглээ: Бордоо үйлдвэрлэхэд ашигладаг. Азотын хүчлийн үйлдвэрлэлийн хор аюул: Үйлдвэрлэлийн үе шатуудад үүссэн завсрын бүтээгдэхүүн азотын диоксид ба бусад оксидын хаягдал нь агаар дахь усны ууртай урвалд орж хүчлийн бороо үүсгэдэг. 1. Ургамалд азот хэрэгтэй юу? Яагаад? 2. Ургамал хөрснөөс азотыг ямар нэглийн хэлбэрээр шимэн авдаг вэ? 3. Ургамал, жимс, жимсгэнэ азотоор дутагдахад үүсэх сөрөг үр дагавар юу вэ? 4. Үр тарианы ургамал, төмс хүнсний ногооны талбайг азотын бордоогоор бордоход зөвлөмж, стандартыг мөрдөх нь ямар ач холбогдолтой вэ? 5.5. ХУВАНЦАР ҮЙЛДВЭРЛЭЛ Полимер материалыг бүтэц, шинж чанараар нь ангилах Хуванцар гаргах түүхий эдийн нэг болох акрилонитрилийг гарган аргын урвалын тэгшитгэлийг бичиж, тайлбарлах Хуванцарын хэрэглээг түүний шинж чанартай холбон тайлбарлах, жишээ гаргах Хуванцар материалыг аюулгүй, зөв хэрэглэх Полимерын ангилал Полимер нь (поли - олон , мер - хэсэг гэсэн грек үг) гэдэг нь бага молекулт нэглдлүүд буюу мономерүүдийн нэгдэл юм. Полимер нэгдэлд бага молекулт нэгдлийн адил тодорхой хайлах, царцах температур байдаггүй. Өөрөөр хэлбэл, полимерийг хатуу төлвөөс шууд хайлмалд шилждэггүй. Полимер ширхэгт хуванцар резин термопластик термосет 57
Хуванцар. Хуванцарын тэмдэглэгээ Полимер материалын өвөрмөц шинж чанар нь ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээний олон салбарт ашигтайгаар ашиглагдаж байна. Хэдий өнөөдөр полимер материалыг бүх зүйлд ашиглаж байгаа хэдий ч хэрэглэх журмыг сахихгүйгээс үйдэн хүний биед сөрөг нөлөө учруулдаг. Тухайлбал зарим полимер фенол формальдегид зэрэг хорт бодис агуулдагтай холбоотой / эдгээр нь хүний мэдрэлийн системд муугаар нөлөөлдөг/. Тиймээс тэдний нэг Феноспластыг хүнсний сав суулга хийхэд ашиглаж болохгүй. Этилений нүүрстөрөгчийг гарган авах. Темперамтур ба даралтыг нэмэгдүүлэх замаар халааж зөөлрүүүлэн шахах, хэвлэх аргаар янз бүрийн хэлбэр дүрсэнд оруулж болдог нийлэг том молекулт нэгдлийн үүсгэх хатуу материалыг хуванцар гэнэ. Хуванцарт том молекул т нэгдэл агуулагдахаас гадна дүүргэгч, зөөлрүүлэгч будагч, холбогч зэрэг үүрэг бүхий бодисууд агуулагдана. Хуванцарыг халаахад гарах өөрчлөлтөөр нь 2 ангилна. 1. Халааж зөөлрүүлээд хэвэнд цутгаж хөргөхөд хатуурдаг полимерийг термопаластик (халаахад зөөлөрдөг урвал) хувунцар гэнэ. 2. Хуванцарыг халаахад молекулууд нь өөр хоорондоо урвалд орж орон зайн өвөрмөц бүтэцтэй болдог ба дахин халаахад зөөлөрдөггүй полимерийг термореактив (халаахад зөөлөрдөггүй) хуванцар гэнэ. Полиэтилэн нь цагаан өнгөтэй, уснаас хөнгөн, бат бөх чанартай, цахилгаан ба дулаан дамжуулдаггүй бодис юм. Шатаахад өнгийн дөл үүсгэдэг, ердийн нөхцөлд хүчил, шүлт, бромын ус болон калийн перманганатын аль нь ч полигэтиленд нөлөөлдөггүй. Цахилгаан дамжуулдаггүй, тусгаарлах шинж чанарыг нь үндэслэн цахилгаан тусгаардагч, кабелийн гаднах бүрээс хийдэг. Пролипропилен Энэ нь полиэтиленийг бодвол илүү өндөр температурт хайлдаг, бат бөх шинж чанартай. Мөн олон дахин нугалагдах, үрэлт тэсвэрлэх чадвар сайн учир түүгээр татлага, шүүгч материал зэргийг хийхэд нэн тохиромжтой байдаг. Полистирил Полистирол нь шугаман бүтэцтэй, зарим органик уусгагчид уусдаг ба түүний уусталыг хуванцар материал наахад цавуу болгон хэрэглэдэг. Халаахад зөөлөрдөг термопластик шинжтэй. Азотын хүчлээс бусад хүчил, шүлт, исэлдүүлэгчийн нөлөөллийг сайн тэсвэрлэдэг. Полистиролыг халаахад хялбархан задарч стирол үүсгэдэг. Ийнхүү полимер задарч мономер үүсгэхийг деполимержих урвал гэнэ. 58
1. Гэртээ хэрэглэдэг хуванцар сав цуглуулан анализ хийж дүгнэлт гаргана уу. А. Хичнээн төрлийн хуванцар сав ашигладаг байна вэ? Б. Хуванцарын кодыг нь тэмдэглэж аюултай, аюулгүйгээр нь ялгана уу. В. Халааж болохгүй хуванцарыг халааж хэрэглэдэг эсэхээ нягталж үзнэ үү? Г. Хэрэглэж буй хуванцаруудын аль нь байгальд хамгийн удаан задардаг вэ? Д. Хуванцар савны хэрэглээний талаар мэдээлэл боловсруулж танилцуулна уу? 2. Хөлдүү махыг гэсгээх гэж ыогино долгионы зууханд халаах нь аюултай юу? Яагаад? 3. Хөдөө аялалаар явахдаа усаа хэрхэн авч явдаг вэ? Эрсдэлээс хамгаалж чадаж байна уу? 5.6. РЕЗИН, МЯНДАСНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ Байгалийн ба синтезийн резины ялгааг тайлбарлах Синтезийн резин гарган авах урвалыг схемээр илэрхийлж тайлбарлах Нэхмэлийн ширхэгтийн ангиллыг найрлагаас нь эслэгийн шинж чанарыг бүтэц байгууллаас нь ургуулан тайлбарлах Резин буюу уян полимер. Бага молекулт нэгдэлүүд өөр хоорондоо маш олон дахин холбогдож үүсэх нэгдлийг өндөр молекулт нэгдэл гэнэ. Өндөр молекулт нэгдэл нв 500-с дээш молекул масстай байна. Өндөр молекулт нэгдлийг гарал үүслээр нь байгалийн синтекийн гэж ангилна. Байгалийн өндөр молекулт нэгдэл цардуул, уураг, эслэг байгалийн каучик харин синтезийг өндөр молекулт нэгдэл хуванцар, байгалийн каучук, мяндас зэрэг багтана. Орчин үед төрөл бүрийн сав суулга, хувцас хунар, бичгийн хэрэгсэл,гар утас, компьютер зэрэг өргөн хэрэглээний бараанаас эхлээд автомашин, нисэх онгоц, аж үйлдвэрийн бүхий л тоног төхөөрөмжийн эд өнгийг хүртэл хуванцар материалаар хийж байна. Хуванцар материалын өргөн хэрэглээ нь түүний өвөрмөц, гайхамшигт шинж чанартай холбоотой юм. Полимер материалуудын онцгой шинж чанар нь ахуйн болон үйлдвэрлэл, үйляилгээний олон салбар дах тэдгээрийн хэрэглэх улам бүр өсөж нэмэгдүүлж шинжлэх ухаан, техник технологи, нийгмийн хөгжилд чухал үүрэгтэй болгосоор байна. Тухайлбал: үйлдвэр, техник технологийн хөгжлийн шаардлагаар бат бөх, өнгө үзэмжтэй, чанар сайтай гэх мэт захиалгат шинж чанар бүхий материалыг болгох бодит хэрэгцээ байнга өсөж нэмэгдсээр байна. Синтезийн өндөр молекулт нэгдэл нь байгалийн өндөр молекулт нэгдэлтэй төстэй болохын зэрэгцээ олон давуу шинж чанартай. Физик шинж чанар · Молекул масс ихтэй · Хийн төлөвт оршдоггүй · Хайлах буцлах температур нь тогтмол биш 59
· Усанд норохгүй, чийг даана. · Цахилгаан дулаан дамжуулахгүй Хими шинж чанар · Химийн урвал нь эзэлхүүн багатай ба эцсээ хүртэл явагдахгүй · Химийн бодисын нөлөөлөл, тухайлбал, хүчил шүлтэд тэсвэртэй. · Температурын нөлөөгөөр задрана. Механик · бат бөх · хэлбэр дүрсээ өөрчлөнө. Хүн төрөлхтөн өнөөдөр 50мянга гаруй өндөр молекулт нэгдэл хэрэглэж байна. Химийн аргаар бүтээсэн резин, нейлон, копрон, хуванцар материалын хэрэглээтэй танилъя: Резин: Резинийг автомашин ба нисэх онгоцны дугуй, төрөл бүрийн гуурс, хоолой, холбогч, эд анги, хавтан, цахилгаан дамжуулагчийн тусгаарлагч ба бүрхүүл, усны гутал, хувцас, спортын бараа зэргийг үйлдвэрлэхэд өргөн ашиглана. Нейлон: Өндөр молекулт нэгдлийн хаягдал шатаах үед хортой хий ялгардаг нь агаарын бохирдолыг нэмэгдүүлэх 2 шалтгаан болдог. Нефть, нүүрс, байгалийн хий нь нэг л удаа хэрэглэгдээд дуусдаг бол металл, хуванцар зэргээр хийсэн зүйлийг дахин боловсруулан олон удаа хэрэглэх боломж байгаа нт өндөр молекулт нэгдэлийн хаягдлыг багасгах нэг арга зам юм. Мэдэхэд илүүдэхгүй Бидний өдөр тутмын амьдрал дахь резин эдлэлийн хэрэглээ ихэсч байна. Гэвч ихэнх хүмүүс резин болон каучук материал нь ялгаатай гэж ойлгодог. Тухайлбал каучук нь цайвар шаргал өнгөтэй, бат бөх, хаирн резин нь ихэвчлэн хар өнгөтэй, каучукийг бодвол эдэлгээ багатай гэж ойлгодог. Үнэндээ эдгээр материал нь нэг л органик полимер бөгөөд хэрэглээнд ийнхүү олон янзаар нэрлэдэг. Резины тухай шинжлэх ухааны эх хэл дээрх мэдээлэлд каучук гэсэн ойлголтыг түлхүү хэрэглэж ирсэн түүхтэй бөгөөд одоо ч энэ уламжлал хадгалагдсаар байна. МЯНДАС. ЭСЛЭГ 1884 онд Францийн химич Шардонне модноос хэлбэржүүлж болох, рейон гэж нэрлэдэг, цувимал мяндас гаргаж торго шиг болгож нэхсэн. o Тэр үеэс хойш химичид хөвөн маалингын материалыг орлох төрөл бүрийн утаслаг полимер буюу ширхэгтийг нэхмэлийн салбарт гаргаж авсан. Мяндасны үүсэл Гаргаж авсан нэхмэлийн ширхэгтийг Байгалийн, Зохиомол гэж 2 хуваана: 1. Байгалийн түүхий эдээс авч угаах цэвэрлэх зэргээр зөвхөн физик үйлчлэлээр боловсруулж гаргадаг буюу маалингын олс, хүр эрвээхий, аалзны торго, малын үс ноос гэх мэт. Мөн 60
байгалийн ширхэгтийг дотор нь: Байгалийн ширхэгт Ургамлын буюу эслэгийн Амьтны буюу уургийн Эрдэсийнимийн боловсруулалт хийн гаргаж авсан бүтээгдэхүүнийг зохиомол гэнэ. Нэхмэлийн ширхэгт Байгалийн Зохиомол эрдсийн Амьтны Ургамлын байгалийн Синтезийн (органик биш) (Уургийн) (эслэгийн) полимерийг полимерийн боловсруулсан ширхэгт ширхэгт Нэхмэлийн ширхэгтийн ангилал Эслэгийн мяндас үйлдвэрлэл Вискозын мяндас. Хатуу эслэг (модлог)-ийг хэрхэн торго шиг зөөлөн материал болгож байна вэ? Гэдэг нь үнэхээр сонирхолтой. Эслэгийн гидроксиль бүлгийн химийн шинж чанарт тулгуурлан эслэгээс вискозын мяндас гаргадаг. 1. Мерсержүүлэх: эслэгийг 45-60 оС-т, натрийн гидроксидын 18-20%-ийн уусмалаар, 1-2 цагийн туршид үйлчлэхэд гидроксиль бүлгийн устөрөгч нь натрийн ионоор халагдаж молекулдаа O-Na холбоо бүхий алколголят эслэг үүсгэнэ. Энэ нь спиртийн химийн шинжийн нэг болох гидроксил бүлгийн устөрөгч металлын ионоор халагдах урвал юм. Дараа нь халуун хүйтэн усаар илүүдэл шүлтийг зайлуулна. Мерсержүүлэхэд мөн литийн болон калийн гидроксид зэрэг идэмхий бодисыг хэрэглэж болно. 1844 онд Английн химич Ж.Мерсер энэ аргыг нээсэн тул түүний нэрээр нэрлэжээ. 2. Нунтаглах. Мерсержүүлсэн эслэг буюу алкоголят эслэгийг ахлээд хатааж, дараа нь бутлуурт нунтаглана. Алкоглят эслэгийн гадаргууг ихэсгэснээр дараагийн урвалын идэвхийг нэмэгдүүлнэ. 3. Ксантогенжүүлэх. XIX зууны эхэн үед Английн химичид ксантогенжүүлэх аргыг боловсруулжээ. Алкоголят эслэгийг жижиглэн хүхэрт нүүрстөрөгч (CS2)-өөр үйлчилж, эслэгийн ксантогенат (нүүрсний хүчлийн натрийн давсны нийлмэл эфир, дитиокарбонат) гарган авна. Энэ процессыг битүү холигч дотор явуулах бөгөөд уусмалаас вискозын мяндас үүсэх чухал үе шат юм. 61
4. Уусгах: жслжгийн ксантогенатыг сул шүлтэд уусгаж зунгааралдсан, өтгөн уусмөл гаргана. Химийн боловсруулалтын эцсийн шат болох энэхүү өтгөн уусмалаас үүдэж вискозын мяндас гэж нэрлэсэн. 5. Зүгшрүүлэх. Өтгөн уусмалыг тусгай шахуурга бүхий шүүлтүүрээр дамжуулан сулруулсан хүхрийн хүчлийн уусмал дундуур жигд шахаж вискозын мяндас үйлдвэрлэнэ. Энэ үед ксантогенат задарч эслэгийн мяндас буюу ширхэгт ялгарна. 6. Хэлбэржүүлэх, хадгалах. Мяндасны макромолекулыг зүгшрүүлэх зорилгоор түүнийг ялимгүй сунган дамарт ороож хадгална. VI БҮЛЭГ. ХИМИЙН БОДИСЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ 6.1. Хүнсний найрлага дахь химийн бодис Өдөр тутмын өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний найрлагыг мэдэх, түүнд агуулагдах шимт бодисын хэрэгцээг тайлбарлах Хүнсний бүтээгдэхүүний тэжээллэг, илчлэг чанарыг тодорхойлдог химийн болисыг нэрлэх, ялгарах илчлэгийн хэмжээг тооцоолох, тэжээллэг ба илчлэг шинжийг тайлбарлах Хүнсний бүтээгдэхүүний хүний эрүүл мэндэд үзүүлэх эерэг, сөрөг нөлөөг тайлбарлах Хүнсний найрлагыг бүрдүүлэгч нэгдлийг агуулагдах хэмжээгээр нь (ус, уураг, нүүрсус, өөх тос) болон микро бүрэлдэхүүн (аминдэм, эрдэс бодис) гэж ангилдаг. Эдгээрээс уураг, нүүрсус болон өөх тос шууд шингэдэггүй бөгөөд ходоод, гэдсэнд энзимийн нөлөөгөөр заавал гидролизд орж жижиг молекулт нэгдэлд хувиран цааш организмын гаардлагатай ад, эрхтэнд хүргэддэг байна. Хүнсний хими Хүнсний найрлагыг бүрдүүлэгч нэгдлийг агуулагдах хэмжээгээр нь макро бүрэлдэхүүн (ус, уураг, нүүрсус, өөх тос) болон микро бүрэлдэхүүн (амин дэм, эрдэс бодис) гэж ангилдаг. Эдгээрээс уураг нүүрсус болон өөх тос шууд шингэдэггүй бөгөөд ходоод гэдсэнд энзимийн нөлөөгөөр заавал гидролизд орж жижиг молекулт нэгдэлд хувиран цааш организмын шаардлагатай эд эрхтэнд хүргэгддэг байна. Организм дахь хоол-хүнсний хувирал Хүнсний механик задрал аманд шүдний тусламжтайгаар хийгдэх бөгөөд шүлсэнд цардуулыг задалж глюкозд хувиргадаг амилаза өөх тосыг глицерин тосны хүчил болгон задалдаг липаза энзим агуулагддаг тул гидролиз амнаас эхэлдэг байна. Хоол хүнс хүний биед 24 цагийн дотор боловсордгийн минут хүрэхгүй хугацааг аманд 1-2 цагийг ходоодонд 7-8 цаг нарийн гэдсэнд 12-14 цаг бүдүүн гэсэнд тус тус байдаг. Уураг ходоодны хүчлийн (давсны хүчил) орчинд ходоод болон нойр булчирхайн протеаза (уураг задалдаг энзимүүд, Жишээлбэл пепсин) энзимийн тусламжтайгаар ходоодонд задарч эхлэх ба цааш нарийн гэдсэнд пептидаза (пептид задалдаг) энзимээр амин хүчил болотлоо задарч гэдэсний ханаар нэвтэрч цусаар зөөгдөн элгэнд очно. Нуклейн хүчил ходоод нарийн гэдсэнд нуклеаза энзимээр нуклеотид болтлоо задраад цааш рибонуклейза деоксирибонуклейза энзимүүдээр нуклеозид (азотлог суурь болон рибоз) пурин 62
пиримидиний суурь рибоз фосфат болтлоо задарч гэдэсний ханаар шимэгдэн цусаар дамжин элгэнд хүргэгдэнэ. Хүнсний аюулгүй байдал Амт оруулах зорилгоор: Боловсруулсан хүнс нь үйлдвэрлэлийн явцад өөрийн амтаа алддаг бөгөөд үүнийг нөхөхийн тулд хиймэл амт оруулагч ашигладаг. Эсвэл найрлаганд нь огт ороогүй зүйлийн амтыг ч хиймлээр оруулж өгдөг. Өнгө зүсийг нь сайжруулах зорилгоор: Хүнсийг боловсруулах явцад өнгө нь өөрчлөгдөж эсвэл бүр алдагддаг бөгөөд үүнийг засахын тулд өнгө оруулагч хэрэглэдэг. Ихэнх хүнсний бүтээгдэхүүн боловсруулалтанд орсны дараа өнгө муутай, бүүдгэр байдаг. (болсон мах ч гэсэн саарал өнгөтэй болдог шүү дээ) Гэтэл дэлгүүрээс авдаг хүнсний хэд нь натурал өнгөөрөө байдаг. Хүнсний хадгалах хугацааг уртасгах, хатах, исэлдэх зэргээс хамгаалах зорилгоор: Хамгийн бага зардлаар хүнсний жин болон хэмжээг ихэсгэхийн тулд ус их хэмжээгээр хольдог. Ус их хийснээр хүнс муудах болох исэлдэх риск нь нэмэгдэнэ. Иймд хадгалах бодис буюу консервантууд мөн л их хэмжээгээр нэмж хийдэг байна. Аюултай E1108, E123, E127, E129, E150, E151, E173-175, E210, E212, E16-219, E227, E228, E235, E242, E339-341, E400-403, E450-452, E521- 523 Хавдар үүсгэгч E131, E42, E239 Амин дэм задлагч B12 E220 Ходоод гэдэсний замын хямрал E221-226 Арьсны үйл ажиллагааг алдагдуулах үйлчилгээтэй E230, E231, E233 Тууралт үүсгэх E311, E312 Их хэмжээний холестирин агуулсан E320, E321 Хоол шингэлт алдагдуулах E338, E340, E341, E407, E450, E466 1. Элсэн чихрийг чихрийн манжингаас гарган авдаг багаад яихрийн манэингийн массын 20% нь сахароз агуулдаг. 1 тонн элсэн чихрийг хичнээн хэмжээний сахарозоор орлуулж болохыг тооцоолно уу. Мөн хичнээн тонн чихрийн манжин тариалах шаардлагагүй болох вэ? 63
2. Мах өндөг сүү, талх, чихэр, байцаа зэрэг хүнс тус бүрийг хөргөгч, хөлдөөгч, тасалгааны алинд нь хадгалаж болохыг тайлбарлана уу? 3. Хөгцөрсөн хүнс физик, хими бологийн аль өөрчлөлтөд орсон байна вэ? Яагаад ингэж үзсэн бэ? 4. Хөгцтэй ааруул идэх нь хүний биед ямар нөлөөтэй вэ? 6.2. АХУЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ХИМИЙН БОДИС Өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг ахуйн хэрэглээний химийн бодис, бүтээгдэхүүний шинж чанарыг химийн мэдлэгээ ашиглан тодорхойлох тайлбарлах Бүтээгдэхүүний шошгоос тэдгээрийн найрлага, зохиулалт, хэрэглэх хугацаа, аргыг мэдэх Бүтээгдэхүүнийг шинж чанар, зориулалтад үндэслэн сонгох, зохистой хэрэглэх, бусдад зөвлөгөө өгөх Ахуй амьдралд тарал бүрийн химийн бодис, бүтээгдэхүүн хэрэглэгддэг. Тухайлбал: аяга таваг угаагч бодис, саван вок, будаг шунх, гутал хувцасны материал, бордоо, цагаан цуу гэх мэт олон бодис, бүтээгдэхүүн бидний амьдралыг тохь тухтай болгоход яухал үүрэг гүйцэтгэдэг байна. Гадаргуугын идэвхит бодис ГИБ ба Цэвэрлэгээний процесс Цэвэрлэгээний бүтээгдэхүүний үндсэн найрлагыг гадаргуугийн идэвхт бодис бүрдүүлдэг Молекул нь усанд уусдаг туйлт бүлэг, усанд уусдаггүй туйлт бүлэг агуулдаг учир хоёрдмол шинж чанартай байдаг.(дифиль) Эдргээр бодис, бүтээгдэхүүн нь Бидний амьдралыг тохь тухтай болгоход чухал үүрэг гүйцэтгэж байдаг байна. Тэгвэл тэдгээрийг шинжлэх ухааны үндэстэй зөв сонгон, зөв харьцаж, өөрийн болон бусдын эрүүл мэндэд, байгаль орчинд хөнөөлгүй ЭЗ ийн хэмнэлттэй хэрэглэх мэдлэг чадвар хэрэг болдог Ахуй амьдралд төрөл бүрийн хиймийн бодис, бүтээгдэхүүн хэрэглэдэг Тухайлбал аяга таваг угаагч, саван вок, будаг шунх, гутал хувцасны материал, бордоо, цагаан цуу гэх мэт олон бодис ГИБ-ын молекул нь дифиль шинжээсээ хамаарч 2 үндсэн шинж чанарыг үзүүлдэг Адсорбцлогдох Өөрөө устгагдах Молекулын энэхүү шинж нь цэвэрлэгээний үед бидэнд цэвэрлэж буй матэриалын гадаргууд суусан хир толбо арилах буюу угаагдах, цэвэрлэж буй матэриал гүцэд норох, эмульс үүсэх, хөөс үүсэх зэрэг үзэгдлээр илэрдэг ГИБ-ыг усан уусмалын шинжээс нь хамааруулан Электролит биш ГИБ 64
Электролит (ионы биш) Анион идэвхт ГИБ Цэвэрлэгээний бодисын зохистой хэрэглээ Тостой аяга таваг угаах, толботой хувцас угаах гээд элдэв нян бактерийг ор мөргүй арилгахад та зөвхөн өөрт таалагдсан угаалгын нунтаг, цайруулагч, ариутгагч гээд элдэв төрлийн химийн бодисыг өдөр тутмын амьдралдаа хэрэглэж заншсан. Тэгвэл дээрхи бодисууд нь олон гаж нөлөө ихтэй химийн бодис агуулсан байдаг тул хүний биед хор хүргэж байгаа гэдгээ хүмүүс мэддэггүй байна. Тухайлбал эдгээр бодисууд нь астма үүсгэх, нүд, хамар, арьсны салст бүрхэвчийг цочроох, харшил үүсгэдэг. Жишээ нь өдөр болгон хлортой усаар цэвэрлэгээ хийх нь арьс ба үсний байдалд таагүй нөлөө үзүүлдэг. Фосфат, фосфонатууд нь ус зөөллөгч хэлбэрээр дийлэнх угаалгын нунтагт агуулагддаг бөгөөд арьсанд харшил өгөх эрсдэл их өндөр. яга таваг угаагчид ашиглагддаг гадарга идэвхтэй бодисууд нь арилалгүйгээр сав суулгаар дамжин хүний биед ордог. Халуун усаар арван удаа булхан зайлсан ч ийм бодис нь арилалгүй үлдээд хүний биед нэвтрэн харшил, элдэв өвний аюул үүсгэдэг. Нитробензол нь шахмал шал буюу манайхны ярьж заншсанаар паркет ба мебель эд өнгөлөгчдөд ашиглагддаг бөгөөд багтраа үүсгэх, бөөлжүүлэх нөлөө үзүүлнэ. Формальдегид нь хадгалагдах хугацааг уртасгагч бөгөөд хорт хавдар үүсгэгч бодис юм. Фенол ба крезолууд нь нянгийн эсрэг бодис бөгөөд маш идэмхий, агуулга нь өндөр бол гүйлгүүлэх, толгой эргэх, элэг ба бөөрний үйл ажиллагааг доголдуулах зэрэг сөрөг нөлөөтэй. Цэвэрлэгээний бүтээгдэхүүний найрлагыг харьцуулан судалж, зориулалтыг тодорхойлох А. Манай улсад өргөн хэрэглэгддэг цэвэрлэгээний бүтээгдэхүүнийг зориулалтаар нь ангилж, шошгыг унгин найрлаганд орсон бодисуудыг бичнэ үү? Б. Тухайн зориулалтын цэвэрлэгээний бүтээгдэхүүн бүрээс нэг бүтээгдэхүүн нэмж сонгон, шошго дээрээс нь найрлагыг олж тэмдэглэнэ үү? В. Зориулалтаас хамааран цэвэрлэгээний бүтээгдэхүүний найрлага ямар онцлог ялгаатай байгааг илрүүлж, галтгааныг тайлбарлана уу? 6.3. БУДАГЧ БОДИС Будгийн бодис түүний ангилал, хэрэглээний талаар ойлгох Түгээмэл хэрэглэгддэг бодигч бодисуудыг нэрлэх, найрлага, төрлийг тодорхойлох Будагч бодисыг зүй зохистой хэрэглэх, хордлого, харшлаас сжргийлэх талаар мэдээлэл цуглуулах хэлэлцэх 65
Цаас, арьс шир, ноос ноолуур, бөс даавуун бүтээгдэхүүн, үслэг материал, үс, эс, гоо сайхны бүтээгдэхүүн, өнгөлгөөний материал, хуванцар зэрэг материалыг өнгө оруулахад хэрэглэдэг өнгөт органик болон органик биш нэгдлийг будгийн бодис гэдэг. Будгийн бодисоос гадна бүрхүүл үүсгэгч, дүүргэгч, уусгагч болон бусад нэмэлтүүд агуулсан материалыг будаг гэдэг. Байгалийн түүхий эдээр эрдэс будаг бэлтгэх, түүнийг хэрэглэх аргыг Монголын ард түмэн эрт дээр үеэс эзэмшин, ахуй амьдралдаа хэрэглэж байсан баримт ч хүртэл байдаг. Будгийн бодисыг гарал үүслээр нь байгалийн ба синтезийн будагч бодис, уусах чанараар нь будагч бодис, пигмент, химийн бүтцээр нь азо, карбониль, нитро будагч бодис гэх мэт, хэрэглээгээр нь хүчлийн, суурийн, шууд, хүхрийн будагч бодис гэх зэргээр олон янз ангилдаг байна. ер нь аливаа зүйл өнгөтэй байдаг нь тодорМхоэйдэдхоэлдгиилоүнүыдэухргтүтйай Хүнсний бүтээгдэхүүн, гэрлийг цацаргах юмуу шингээх чадвартай байна гэсэн Мүга.ш их чихэр идэх эсвэл өнгөт амтлаг жүүс Будгийн бодис нь: хичнээн их уусан ч гэсэн шээс яагаад 1. 400-700нм долгионы урттай үзэгдэх гэрлийг өнгөтэй болдоггүй вэ? Будагч бодисын шингээдэг; зарим нь хоол боловсруулах явцад 2. нэг буюу хэд хэдэн хромофор бүлэг агуулсан; оролцохгүй хэвээр үлдэх боловч ихэнх нь 3. Ээлжилсэн хоёрчийн холбоо бүхий холбогдсон метаболизмын процесст оролцож, өнгөгүй бүтэцтэй; жижиг молекул үүсгэн задардаг. Хэдийгээр 4. Резонансын нөлөө үзүүлдэг учраас өнгөтэй будагч бодис нь хүний биед хоргүй ч байдаг. Энэ дөрвөн шинжийн аль нэг алдагдсан метаболизмын процессоор үүссэн бодис нь тохиолдолд тухайн өнгөө үзүүлэхгүй болгодог. хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг байна. Молекулын гэрлийн шингээлт өгдөг хэсгийг хромофор гэх ба бензолын цагираг зэрэг ханаагүй бүлгүүд ордог. Синтезийн будагч бодис Усанд будаг, субстратын гадаргуутай харилцан үйлчилдэг өнгөт нэгдлийг будагч бодис гэнэ. Ихэнх будагч бодис нь карбоксиль, сульфо, амин, гидроксиль бүлэг агуулсан байдаг. Эдгээр функциональ бүлэг нь өнгө үзүүлхэд хувь нэмрээ оруулахгүй боловч будагч бодисын уусах чанарт нөлөөлдөг байна. Синтезээр гарган авдаг будагч бодисын дийлэнхийг азобудагч эзлэх бөгөөд фениламин болон түүнтэй төсөөтэй химийн нэгдэлд суурилан диазо хослох урвалаар гарган авдаг. Будгийн бодис болох пигмент нь усанд уусдаггүй, гэрэл шингээлтийн дүнд ойсон болон нэвтэрсэн гэрлийн өнгийг өөрчилдөг материал юм. Металлын оксид, гидроксид, хромат гэх мэт органик биш, азо нэгдэл болх органик пигментүүд түгээмэл байдаг бөгөөд хэвлэх төхөөрөмжийн хор, будаг, хуванцарын үйлдвэр, бөс даавуу дээр зураг хэвлэхэд өргөнөөр хэрэглэдэг. Будагч бодис Будгийн бодисыг бид байгалийн ба синтезийн будагч бодис гэж хоёр ангилсан. Цааш 66
дэлгэрүүлэн үзье Байгалийн ба синтезийн будагч бодиснууд Байгалийн будгийн бодис Хүний биед үзүүлэх нөлөө Будгийн бодисыг үс, гоо сайхны бүтээгдэхүүн гэх мэтийн янз бүрийн өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор хэрэглэдэг. Эдгээрээс хоол хүнсний зориулалттай будагч бодис нь хүний эрүүл мэндэд шууд нөлөө үзүүлдэг. Жишээ нь үйлдвэрлэгчид маханд улаан өнгө нэмж хиамыг улаан өнгөтэй болгодог. Хүний нүдийг татахуйц өнгө үзэмжтэй ч гэсэн эрүүл мэндэд гаж нөлөө бага үзүйлэхүйц байх ёстой. Гэхдээ зарим будагч бодис тухайлбал, цитрус улаан 2, улаан 3(Е127), улаан 40(Е129) гэх мэтийн түгээмэл хэрэглэгддэг синтезийн хүнсний будагч бодис боловч хавдар үүсгэгч, эсвэл хавдар үүсгэгч бодисоор бохирдсон байж болохыг тогтоосон байна. Өдөр тутам хэрэглэгддэг хүнсний бүтээгдэхүүний шошгоос будагч бодис агуулж байгаа эсэхийг тогтоон, интернет эх сурвалж хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөний талаар мэдээлэл цуглуулан, E100 – E199 кодтой хүнсний будагч бодисоос аюултай, хэрэглэхийг хориглосон, хүний эрүүл мэндэд гаж нөлөөлтэй будагч бодисыг тогтооно уу. Ямар шалтгаанаар эдгээр бодисыг хэрэглэхийг хориглосон байдаг вэ? 67
Нэр томьёоны тайлбар Альдегид : Карбониль бүлэг чөлөөт валентаараа нүүрсустөрөгчийн язгуур ба устөрөгчийн атомтай хобогдсон нэгдэл Амин : Аммиакийн найрлага дахь нэг буюу хэд хэдэн устөрөгчийн атомууд нүүрсустөрөгчийн радикалаар халагдахад үүссэн органик нэгдэл Аминдэм : Хүний бие махбодод бага хэмжээтэй агуулагдаж чухал үүргийг гүйцэтгэдэг биологийн идэвхт бодис Амин хүчил : Амин (-������������2)ба карбоксил бүлэг (-COOH) агуулсан органик нэгдэл Аромат нэгдэл: Ароматик холбоо агуулсан органик нэгдэл Аромат холбоо: Аромат нэгдлийн молекул дахь үл байршсан п холбоо Байгуулалтын томьёо: Молекул дахь атомуудын хоороондоо холбогдсон эрэмбэ дэс дарааллыг илэрхийлсэн томьёо Байгуулалтын хураангуй томьёо: Бодисын байгуулалтын томьёог хураангуйлан илэрхийлсэн томьёо Бензиний хий : Ердийн нөхцөлд шингэн төлөвт оршдог пентан ,гексан зэрэг хЯлбархан дэггддэг шинггэнүүдийн холимог бүхий нефтийн дагаллдах хий Бүтцийн нэгж : Том молекулт нэгдэлд олон дахин давтагдан орсон бүлэг атом Галогенжих урвал : Бодис галогентай харилцан үйлчлэлцэж галогент уламжлал үүсгэх урвал Газолийн фракц(бензин) ������5������12 − ������11������24 найрлагатай нүүрсустөрөгчийн холитог бүхий (40-200с температурт буцалдаг)нефтийн нэрлэгийн бүтээгдэхүүн Гидрогенжих урвал: Бодис устөрөгчтэй нэгдэх урвал Гомолитик тасрал :Ковалент холбоогоор холбогдсон атомууд дундын хос электроноос тус тус нэг электрон авч химинй холбоо тасрах тасрал Гомолог эгнээ : Найрлага байгуулалтаараа төстэй нэг буюу түүнээс дээш тооны (-(−С������2- (метилены бүлэг )гэсэн бүлэг атомаар ялгаатай органик нэгдлүүд Гетеролитик тасрал: Туйлт ковалент холбоо бүхий нэгдэлд химийн холбоо тасрах үед цахилгаан сөрөг чанар ихтэй атом электроны дундын хосыг нэгдүүлэх замаар химийн холбоо тасрах тасрал Дахин бүлэглэх урвал : Нэг бодисын молекул болон хувирах урвал Денатурат : Техник эмнэлгийн зориулалтай будгийн бодис уусгасан спирт Дипептид: Хоёр амин хүчлийн харилцан үйлчлэлийн дүнд үүсэх пептид холбоо бүхий нэгдэл 68
Дизелийн түлш: ������13������28 − ������19������36 найрлагтай нүүрсустөрөгчийн холимог бүхий (200- 350C-ийн температурт буцалдаг )нефтийн нэрлэгийн бүтэгдэхүүн Дулааны крекинг: Өндөр темпаратур(470-550С)-ын үйлчлэлээр олон нүүрстөрөгчийн атомтай нүүрсустөрөгчийн молекул кадарч цөөн нүүрстөрөгчийн атом бүхий нэгдэл үүсгэх процесс Изомер : Элементийн найрлагаараа ижил молекул дах атомуудын нэгдсэн эрэмбэ дэс дарааллаараа ялгаатай нэгдлүүд Изомержих урвал : Молекулын байгуулалт өөрчлөгдөн явагдах урвал Ионы механизмаар явагдах урвал : Анион ба катионы үйлчлэлээр явагдах урвал Ионы холбоо : Эсрэг цэнэгтэй ионуудын харилцан таталцын хүчээр үүсэх химийн холбоо Карбон хүчил : Нүүрсустөрөгчийн якгуур ба карбоксил бүлгээс тогтсон органик нэгдэл Карбоанион : Сөрөг цэнэгээр цэнэглэгдсэн нүүрстөрөгчийн атом агуулсан ион Карбокатион : Эерэг цэнэгээр цэнэглэгдсэн нүүрстөрөгчийн атом агуулсан атом агуулсан ион Каталитик крекинг : Катализаторын оролцоотойгоор явагдах крекинг ������12������26 − ������178������38 найрлагтай нүүрсустөрөгчийн холимог бүхий (180-300С)ийн температурт буцалдаг нефтийн нэрлэгийн бүтээгдэхүүн Кетон : Карбониль бүлэг нь чөлөөт валентаараа хоёр язгууртай холбогдсон нэгдэл Кокс : Коксжуулалтын дүнд үүсэх хатуу үлдэгдэл бөгөөд энэ нь практикийн хувьд цэвэр нүүрстөрөгч Коксжуулах процесс : Чулуун нүүрсийг 1000С орчим температурт агааргүй орчинд улайсгаж боловсруулах процесс Коксын хий : Коксжуулах процессоор үүсэх найрлагандаа устөрөгч метан угаарын хий нүүрсхүчлийн хий аммиак азот болон бусад хий агуулсан холимог Крекинг : Олон тооны нүүрстөрөгчийн атом бүхий нэгдлүүдийн дулааны задралаар молекулдаа цөөн тооны нүүрстөрөгчийн атом бүхий нүүрсустөрөгчид үүсэх процесс Кучеровын урвал : Ацетилений гидратацийн урвал Лигроины кракц ������8������18 − ������17������30 найрлагтай нүүрсустөрөгчийн холимог бүхий 150-250 ийн темпратурт буцалдаг нефтийн нэрлэгийн бүтээгдэхүүн Мазут: 18-аас 50 нүүрстөрөгчийн атом агуулсан нефтийн нэрлэгийн үлдэгдэл болох нүүрсустөрөгчийн холимог Марковниковын дүрэм : Тэгш биш хэмт бүтэцтэй ханаагүй нэгдэлд галогент устөрөгч нэгдэхээ түүний устөрөгч нь аль их гидрогенжсэн галоген нь баага гидрогенжсэн нүүрстөрөгчтэй нэгдэх тухай дүрэм 69
Мета уламжлал : Бензолын цагираг дахь хажуугийн хоёр язгуур атом бүлэг атом нь нэг нүүрстөрөгчийн атом алгасан байрласан аромат уламжлал Молекулын томьёо: Бодисын молекулын химийн найрлага атомын тоог чанарын ба тооны найрлагыг илэрхийлсэн томьёо Мономер : Полимержих урвалд орж том молекулт нэгдэл үүсгэдэг бага молекулт нэгдэл Мөнгөн толины урвал : Альдегид исэлдэж хүчил үүсгэн мөнгө дангаараа ялгарч толь үүсгэх урвал Нийлмэл эфир : Карбон хүчлийн карбоксилийн бүлгийн устөрөгчийн атом спиртын якгуураар халаглахад үүссэх нэгдэл Нүүрстөрөгчийн атомын өдөөгдсөн төлөв: Нүүрстөрөгчийн атомын гадаад давхрааны хосолсон хоёр s-электроны нэг нь р-орбитальд шилжих гуравдах р- электроны сул байрыг эзлэхэд үүсэх нүүрстөрөгчийн атомын өдөөгдсөн төлөв Нуклеофиль урвалж: Сөрөг цэнэгтэй ион анион ба электроны чөлөөт хос бүхий бодисууд Нуклеофиль урвал : Нуклеофиль урвалж оролцож явагдах урвал Нүүрс-ус : Альдегид буюу кетоны бүлэг агуулсан олон атомт спирт Нэгдэх урвал : Хоёр буюу түүнээс дээш тооны бодисууд үйлчлэлцэж нэг бодис үүсэх урвал Олон атомт спирт : Молекулдаа нүүрсустөрөгчийн язгуур хоёр ба түүнээс дээш тооны гидроксил бүлэг агуулсан органик нэгдэл Органик хими : Химийн шинжлэх ухааны нэг салбар бөгөөд нүүрстөрөгчийн үүсгэсэн нэгдлийн органик нэгдлийн найрлага бүтэц байгуулалт шинж чанар хувирал хэрэглээг судалдаг ухаан Орон зайн изомер : Атом ба бүлэг атомын орон зайд орших байрлал өөрчлөгдөх замаар үүсэх изомер Орто уламжлал : Бензолын цагираг дахь хажуугийн хоёр язгуур атом бүлэг аттом нь зэргэлдээ нүүрстөрөгчийн атом дээр орших аромат уламжлал Пара уламжлал : Бензолын цагираг дахь хажуугийн хоёр язгуур атом бүлэг атом нь хоёр нүүрстөрөгчийн аттом алгасан байрласан аромат уламжлал Пептидийн холбоо : Пептид дэх амин хүчлүүдийн үлдэгдлийг холбосон -СО-NH- холбоо Пи холбоо : Сигма холбоо үүсэх хавтгайд перпендикуляр байрласан хоёрдогч холбоо Пиролиз : Өндөр 650-750 температурт явагдах крекингийн процесс Полимержилтийн зэрэг : Том молекулт нэгдэл дэх бүтцийн нэгжийн тоо 70
Саванжих урвал : Өөх тосны шүлтийн гидролизоор дээд карбон хүчлийн давс буюу саван үүсэх урвал Сигма холбоо : Холбогдож байгаа атомуудын цөмийг дайруулан татсан шулууны дагуу орших ковалент холбоо Термопластик хуванцар : Халааж зөлрүүн хэвэнд цутгаж хөргөхөд хатуурдаг том молекул нэгдэл Терморейктив хуванцар : Халаахад молекулууд нь өөр хоорондоо урвалд орж орон зайн өвөрмөц бүтэцтэй болдог ба дахин халаахад зөөлөрдөггүй том молекулт нэгдэл Том молекулт нэгдэл буюу полимер : Молекул масс ихтэй байгалийн ба нийлэг нэгдэл Транс изомер: Хоёр язгуур нь хоёрлосон холбоо орших хавтгайн хоёр лосон холбоо орших хавтгайн хоёр талд орших изомер Туйлгүй ковалентийн холбоо Цахилгаан сөрөг чанараараа ижил элементийн атомуудын хооронд электроны дундын хос үүсгэх замаар үүсч байгаа химийн холбоо Туйлт ковалентийн холбоо Цахилгаан сөрөг чанараараа харьцангуй бага ялгаатай элемэнтүүдийн атомуудын хооронд Ашигласан номын жагсаалт 1. Адъяа Д. “ Химийн нэвтэрхий толь” УБ, 2006 2. Адъяа Д. нар “химийн бодлого, дасгалын хураамж” УБ, 1990 3. Жамбал Д. нар “Органик хими” 10-р анги сурах бичиг 4. Нэргүй Н. нар “Хими – III” 10-р анги сурах бичиг 5. Сумъяа Ц. нар “Хмим-11” сурах бичиг УБ, 2009 6. Нямгэрэл Ч. нар “Хими-V” сурах бичиг УБ, 2014 7. Оюунцэцэг Н. нар “Хими – III” сурах бичиг УБ 2012 8. Оюунцэцэг Н. нар “Хими-V” багшийн ном УБ 2014 71
72
Search