СОЁЛ, УРЛАГИЙН ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦАГЧДАД ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Соёл, урлагийн их сургуулийн оюутнуудын нийгмийн идэвх, оролцоог дээшлүүлэх, тэдний авьяас чадвар, хүсэл сонирхлыг нь урамшуулан дэмжих, хөгжүүлэх зорилгоор сурлага, эрдэм шинжилгээ, урлаг, спортын онцгой амжилт гаргасан, нийгэм олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон шилдэг оюутнуудад нэрэмжит тэтгэлэг олгох үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна. 1.2. Энэхүү журам нь хоёр дахь дээд боловсрол эзэмшихээр суралцаж байгаа, бакалаврын хөтөлбөрт эчнээ, орой хэлбэрээр суралцаж буй суралцагчид, гадаад улсаас СУИС-д суралцаж буй оюутан, түр сургалтанд хамрагдаж буй суралцагчдад хамаарахгүй. Хоёр. Тэтгэлгийн төрөл, шалгаруулах үзүүлэлт 2.1. Тэтгэлэг нь Соёл урлагийн их сургуульд амжилттай суралцаж буй авьяаслаг, шилдэг оюутанд дэмжлэг үзүүлэхэд зориулагдах ба суралцагчийн сургалтын төлбөрийн тодорхой хэсгийг мөнгөн хэлбэрээр (сургалтын төлбөрийн хөнгөлөлт, тодорхой багц цагийн төлбөрөөс чөлөөлөх г.м) санхүүжүүлэхэд буцалтгүй тусламж хэлбэрээр олгогдож болно. 2.2. Суралцагчийг гадаад дотоодын болон хувь хүний нэрэмжит тэтгэлгээр СУИС-д суралцуулах, гадаадын их дээд сургуульд сургууль хоорондын гэрээгээр болон оюутан солилцооны хөтөлбөрт хамруулан суралцуулах, төсөл хөтөлбөрт хамруулах зэрэг нь тэтгэлгийн төрөлд хамаарна. 2.3. Оюутан суралцагчдад олгох тэтгэлэг нь дараах төрлүүдээс бүрдэнэ. Үүнд: 2.3.1. “Захирлын нэрэмжит”-д тэтгэлэг: Бүтцийн сургууль, харьяа сургууль тус бүрээс сурлагын амжилтаараа тэргүүлсэн нэг оюутанд хичээлийн жилд нэг удаа олгоно. Сүүлийн 4 улирлын сурлагын дүнгээр голч оноо хамгийн өндөр “A“ үнэлгээтэй, СУИС-ийн хэмжээнд тэргүүлсэн байна. 2.3.2. “Шилдэг судлаач оюутан”-д олгох тэтгэлэг: СУИС-ийн хэмжээнд эрдэм шинжилгээ, судалгааны ажлаар тэргүүлсэн оюутанд тэтгэлгийг хичээлийн жилд нэг удаа олгох ба тэтгэлэг нь тухайн жилийн Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, шалгаруулна. Эрдэм шинжилгээ, судалгааны ажилд тухайн салбарын болон сургуулийн хэмжээнд амжилттай оролцож шагналт байр эзэлсэн байна. Эрдэм шинжилгээний ажилд дур сонирхолтой, авьяас чадвартай оюутан болохыг мэргэжлийн эрдэмтэд, оюутны хамт олон батлан тодорхойлсон; Эрдэм шинжилгээний илтгэл нь уралдаанд шалгарсан байх (хийсэн бүтээлийн үр дүн нь хэвлэн нийтлэгдсэн буюу үйлдвэрлэл, практикт шилжсэн, оюуны өмчийн гэрчилгээ авсан бол онцгойлон үзэх үндэслэл болно.) Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн судалгааны ажлын төслийн багт бакалавр, магистрын дипломын ажлын хүрээнд судалгаа хийж байгаа суралцагч байна. 2.3.3. “Шилдэг уран бүтээлч оюутан”-д олгох тэтгэлэг: Бүтцийн сургууль тус бүрээс тухайн хичээлийн жилд суралцаж буй мэргэжлээрээ улсын болон олон улсын
уралдаан, тэмцээн, үзэсгэлэн, наадам, фестиваль, олимпиадад амжилттай оролцсон оюутныг шалгаруулж, тэтгэлгийг амжилт гаргасан тухайн улиралд давхцуулахгүйгээр бүтцийн сургуулийн хүсэлт, удирдагч багшийн тодорхойлолтыг үндэслэн олгож болно. /Тэтгэлэгийн шалгуурт Уран бүтээлийн газрын саналыг үндэслэн олгох/ 2.3.4. “Манлайлагч оюутан”-д олгох тэтгэлэг: Сургуулиас зохион байгуулсан олон нийтийн ажил, сайн үйлсийн аян, оюутны мэргэжлийн болон сайн дурын оюутны клубийн үйл ажиллагаанд тогтмол идэвхтэй оролцсон, оюутны санаачлагатай төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн манлайлагч, тэргүүний оюутнуудыг “Оюутны хөгжил төв”, “Оюутны холбоо”, “Клубүүдийн зөвлөл” хамтран хичээлийн жилд нэг удаа сонгон шалгаруулна. /Тэтгэлэгийн шалгуурт Уран бүтээлийн газрын саналыг үндэслэн олгох/ Гурав. Шалгаруулалт 3.1. СУИС-иас олгох тэтгэлгийн нөхцөл, оюутанд тавигдах шаардлага, нэр дэвшүүлэх, шалгаруулах, тэтгэлгийг олгох г.м үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулах ба бусад байгууллага, хувь хүмүүсийн нэрэмжит тэтгэлгийг олгоход тавигдах шаардлага, болзол зэргийг харгалзан оюутан суралцагчийг тэтгэлэгт нэр дэвшүүлэх, улмаар анхан шатны шалгаруулалтыг хийж холбогдох материалыг хүргүүлэх ажлыг “Оюутны хөгжил” төв зохион байгуулна. 3.2. СУИС-ийн Захирлын нэрэмжит “Шилдэг оюутан” тэтгэлэг хүсэгчдийн материалыг 8 дугаар сарын 15-ны дотор, бусад тэтгэлэг хүсэгчдийн материалыг тухайн улиралд “Оюутны хөгжил төв”-д ирүүлнэ. 3.3. “Оюутны хөгжил төв” материалуудыг хянаж үзсэний үндсэн дээр болзол хангасан оюутны материалыг СУИС-ийн захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлнэ. 3.4. Тэтгэлэгт хамрагдах болзол хангаж шалгарсан суралцагчдад “Оюутны хөгжлийн төв” дүнг мэдээлж, мэдээллийг СУИС-ийн цахим хуудсанд байрлуулна. 3.5. СУИС-иас оюутанд олгох тэтгэлгийн батламжийг хичээлийн жилийн нээлтийн ёслолын ажиллагаа, Эрдмийн зөвлөлийн хуралдаан болон бусад арга хэмжээний үеэр гардуулна. 3.6. Ижил төрлийн тэтгэлгийг нэг суралцагчид давхардуулж олгохгүй. Дөрөв. Тэтгэлгийн хэлбэр, хэмжээ 4.1. “Захирлын нэрэмжит”-д олгох тэтгэлэг нь Бүтцийн сургууль бүрээс сурлагаараа тэргүүлсэн зургаан оюутанд олгоно. Тэтгэлгийн хэмжээ 800,0 төгрөг хүртэл олгоно. 4.2. “Шилдэг судлаач оюутан”-д олгох тэтгэлэг нь нэг хичээлийн жилд 6 хүртэл оюутанд олгоно. Тэтгэлгийн хэмжээ 500,0 төгрөг хүртэл олгоно. 4.3. “Шилдэг уран бүтээлч оюутан”-д олгох тэтгэлэг нь Бүтцийн сургууль бүрээс тухайн хичээлийн жилд мэргэжлээрээ олон улсын болон улсын уралдаан, тэмцээн, үзэсгэлэн наадам, фестиваль, олимпиадад амжилттай оролцсон уран бүтээлч оюутанд олгоно. Тэтгэлгийн хэмжээ 500,0 төгрөг хүртэл олгоно.
4.4. “Манлайлагч оюутан”-д олгох тэтгэлэг нь нэг хичээлийн жилд шилдэг санаачлагч, манлайлагч, удирдагч 15 хүртэлх оюутанд олгоно. Тэтгэлгийн хэмжээ 500,0 төгрөг хүртэл олгоно. 4.5. Нэг оюутанд олгох тэтгэлгийн хэмжээг өөрчлөх, шинэчлэх тохиолдолд СУИС- ийн Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж, захирлын тушаалаар баталгаажуулна. 4.6. Тэтгэлгийн мөнгөн дүнгийн хэмжээ, олгох хугацаа, давтамж, тэтгэлэгт хамрагдах хүний тоо зэрэг нь тэтгэлгийн төрлөөс хамаарч харилцан адилгүй байна. Тав. Тэтгэлгийн санхүүжилтийн эх үүсвэр 5.1. Тэтгэлгийн санхүүжилт нь Оюутны үйлчилгээний зардал болох дараах эх үүсвэрүүдээс бүрдэнэ. 5.1.1. СУИС болон Бүтцийн сургуулиудын оюутны үйлчилгээний зардлын төсөв; 5.1.2. Хамтын ажиллагаатай дотоод гадаадын их, дээд сургууль, байгууллагуудын хандив тусламж; 5.1.3. СУИС-ийн төгсөгчдийн хандив; 5.1.4. Захиалгат уран бүтээл, төслөөс олох орлого; 5.1.5. Гадны төслийн санхүүжилт; Зургаа. Бүрдүүлэх материал 6.1. Анкет (Маягт 1) 6.2. Бүтцийн сургуулийн захирлын тодорхойлолт (дэлгэрэнгүй) 6.3. Амжилтыг гэрчлэх баримт (эх хувь) Долоо. Тэтгэлгийг түдгэлзүүлэх, цуцлах 7.1. Оюутан улирлын болон жилийн чөлөө авсан тохиолдолд тэтгэлэг олголтыг түр хугацаагаар түдгэлзүүлэх ба үргэлжлүүлэн суралцах үед тэтгэлгийг олгоно. 7.2. Тэтгэлэгт хамрагдсан боловч захиргааны болон гэмт хэргийн зөрчил гаргасан, тэтгэлэгт хамрагдахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн г.м шалтгаанаар тэтгэлгийг олгох боломжгүй нь тогтоогдсон нөхцөлд тэтгэлэг олголтыг бүрмөсөн цуцална. --ooOoo--
“СУИС-д суралцагчдад тэтгэлэг олгох журам”-ын хавсралт Маягт 1 СУИС-ИЙН ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ НЭР ДЭВШИГЧИЙН АНКЕТ Ургийн овог:_________________________________________________ Эцэг/эхийн нэр:_______________________________________________ Өөрийн нэр:__________________________________________________ Регистрийн дугаар:____________________________________________ Зураг (3*4) Оюутны код:_________________________________________________ Сургууль:______________________________________________________ Хөтөлбөрийн нэр:_______________________________________________ Үнэлгээний голч дүн (сүүлийн 4 улирлын дундаж)___________________ Тэтгэлгийн төрөл:______________________________________________ Сурлага, хөдөлмөр, урлаг спорт, уралдаан тэмцээн, үзэсгэлэн, наадам, фестиваль, олимпиад, эрдэм шинжилгээний хурал, сайн дурын аян зохион байгуулсан, оюутны санаачлагатай клуб ажиллуулсан, төсөл хөтөлбөрт оролцсон байдал (сүүлийн хичээлийн жилд) Өөрийн тохирох хэсгийн доогуур зурна уу. Уралдаан Зэрэглэл, Чансаа Хэзээ Хаана Гаргасан амжилт тэмцээний нэр Өмнө нь тэтгэлэгт хамрагдсан байдал (сүүлийн хичээлийн жилд) Тэтгэлгийн нэр Хэзээ Хаана Тэтгэлгийн хэмжээ Холбоо барих утасны дугаар: 1____________________________________ 2. _____________________________________ И-мэйл хаяг: ____________________________________ Дээрх мэдээллийг үнэн зөв бөглөсөн _________________________________________ () (Гарын үсэг) ___________он __________сар _____________өдөр
Search
Read the Text Version
- 1 - 4
Pages: