САНАЛ Та сурах бичгийн зохиогчийн эхийн талаар дараах асуултад бодитой, бүрэн хариулж бидний ажилд дэмжлэг болно уу. Таны ирүүлсэн санал сурах бичгийн эхийг сайжруулахад чухал ач холбогдолтой байх болно. Нэг. Ерөнхий мэдээлэл: Овог, нэр Сургууль Мэргэжил Ажилласан жил Мэргэжлийн зэрэг Хүйс Сурах бичгийн нэр: Анги: Хоёр. Агуулга: Д/д Шалгуур Сэдвийн Тийм Үгүй Сайжруулах санал, зөвлөмж нэр 1 Сэдэв бүрд сургалтын цөм хөтөлбөрийн агуулгыг бүрэн тусгасан эсэх Бичвэр болон бичвэр бус мэдээлэл 2 (бүдүүвч, зураг г.м) нь сэдвийн агуулгатай уялдсан эсэх Сэдэв бүрийн агуулга нь өмнөх ангийн 3 агуулгатай залгамж холбоо, логик дэс дараалалтай эсэх 4 Гурав. Арга зүй, даалгавар: Д/д Шалгуур Сэдэв, Сайжруулах санал, зөвлөмж даалгаврын Тийм Үгүй дугаар 1 Бүлэг, сэдвийг судлах зааварчилгаа нь ойлгомжтой эсэх 2 Дасгал, даалгавар нь агуулгатай нийцэж буй эсэх Ойлгомжгүй, хариу гарахгүй 3 даалгавар, тохиолдол, дадлага ажил, сорил буй эсэх 4 Өөрийгөө үнэлэх үнэлгээний даалгаврыг тусгасан эсэх 5 Дөрөв. Хэл найруулга, зураг дизайн: Д/д Шалгуур Сэдэв, Сайжруулах санал, зөвлөмж даалгаврын дугаар 1 Найруулгатай холбоотой 2 Зөв бичгийн дүрэмтэй холбоотой 3 Мэргэжлийн үг, хэллэгтэй холбоотой 4 Амжилт хүсье.
1 Өөрийгөө болон бусдыг танилцуулах Анх уулзсан хүнд өөрийгөө танилцуулж байсан тохиолдол байвал танилцуулж ярилцана уу? Шинэ багш, найз нартаа өөрийгөө яаж хөгжилтэй, сэтгэлд үлдэх, сайхан харилцаа мэдрүүлэхээр танилцуулж болох вэ? Танилцуулан ярих гэдэг нь сонсож байгаа хүндээ ямар нэгэн зүйлийн талаар чин сэтгэлээсээ тодорхой мэдээлэл өгөхийг хэлнэ. Энэ үед ярьж байгаа хүн, сонсож байгаа хүн хоёрын хооронд сайхан харилцаа бий болдог. 1. Бусдын танилцуулгатай танилцъя. 1. Бусад хүүхдүүдийн танилцуулгыг уншиж агуулгатай танилцаарай. Инээд муут /Нэг эрэгтэй хүүхэд инээмсэглэсээр босож ирээд өөрийгөө танилцуулав/ Сайн байцгаана уу? Намайг Амарбаясгалан гэдэг. Миний нэрийг нагац өвөө маань өгсөн юм л даа. Өвөө тайлбарлахдаа амар амгалан, тайван сайхан байгаасай гэж Амар, баяр баясгалантай байж бусдад инээд хөөр бэлэглэж дандаа баясаж яваг гэж Баясгалан гэдэг үгийг сонгосон гэнэ лээ. Тийм болохоор би дандаа бусдын сэтгэлийг сэргээх сайхан үг хэлж инээмсэглэж явдаг. / дахин инээв/ Зарим хүн намайг “Инээд муут” гэж дууддаг. “Инээд муут” гэхээр хэр баргийн юманд инээдэггүй хүн гэж зарим нь ойлгож магадгүй. Үнэндээ амархан зүйлд инээдэг, инээмсэглэж явдаг хүнийг хэлдэг юм байна. Би энэ нэрдээ дуртай. Яагаад гэвэл өнөөдрийн энэ бухимдалтай үед би ч гэсэн бухимдал нэмэхгүй баяр баясгалантай байхыг хүсдэг. Миний сонирхол хөгжим сонсох. Сэтгэлээр унасан үед хөгжилтэй дуу сонсвол сэтгэл сэргэдэг. Чимээгүй бодолд дарагдахыг хүсэх үедээ намуухан ая сонсдог. Ямар вэ ? Дажгүй биш гэж үү? /дахин инээв/ Би бас дуулах дуртай. Найз нар маань намайг сайхан дуулдаг гэдэг. Миний дуулахыг сонсоод сэтгэл нь сэргэдэг гэсэн. Би сайн найз нартай болмоор байна. Бас баяр баясгалантай байхыг хүсэж байна. Хэрэв миний тусламж хэрэгтэй болбол хэзээ ч хамаагүй хэлээрэй. Нэг багт орж ингэж уулзах болсондоо баяртай байна. 1
Би шувуу сонирхдог Сайн байна уу? Намайг Баттөр гэдэг. Бүх хүн их сайн ярьж байна. Харин би олон хүний өмнө ярих гэхээр сандардаг. Алдаа гаргавал намайг уучлаарай. Би амьтанд дуртай. Би хоёр хөх цөцгий шувуу ажигладаг. Энэ зураг нь байна. Хөөрхөн байгаа биз. Хоёр шувууны бие биеэ дуудаж байгаа уянгалаг дуунд нь би их дуртай. Амралтын өдөр Туул голын шугуйд очиж хоёр шувуугаа байнга ажигладаг. Тэр хоёрын бие биетэйгээ эвсэг, хүндэтгэлтэй харилцаа нь надад сайхан санагддаг. Би шувуунд дуртай учраас шувууны тухай олон ном цуглуулж уншсан. Бас “Хүрээлэн” амьд ертөнцийн цуврал нэвтрүүлэг, байгалийн тухай кино үздэг. Цаашдаа байгаль судлахтай холбоотой мэргэжил сонгоно гэж бодож байгаа. Би спорт, тоглоомд дуртай. Та нартай адил нуугдаж тоглох бүр ч их дуртай. Бас гар бөмбөг, хөл бөмбөгт ч дуртай. Цаашдаа өдрийн хоолны цаг, биеийн тамирын цагийг хөгжилтэй өнгөрүүлцгээе. Уулзсандаа баяртай байна. Цаашдаа сайхан найзууд болцгооё. Сонсогчийн асуулттай танилцъя. 2. Амарбаясгалан, Баттөр хоёрын танилцуулгыг сонсоод найзуудын асуусан асуултыг уншаарай. Сонсогч: Амарбаясгалангаас асууя. - Чи танилцуулга бэлтгэхдээ юунд анхаарлаа хандуулсан бэ? - Би өөрийгөө аль болох сонирхолтой байдлаар танилцуулахыг бодсон. - Чи өөрийгөө ахмад хүмүүст яг ингэж танилцуулах уу? - Энэ удаа өөрийгөө аль болох сонирхолтой байдлаар бэлдсэн. Харин ахмад хүмүүст арай даруухнаар хандах байх аа. Сонсогч: Баттөрөөс асуулт асууя. - Чи олон хүний өмнө гарахаараа яагаад сандардаг вэ? - Харин тийм ээ. Олон нүд зэрэг хараад байхаар сандраад байдаг. Уг нь би сандрахгүй байхын тулд дасгал хийсэн л дээ. - Чиний яриаг бүх хүн сайн сонссон гэж бодож байна уу? - Намайг ярьж байхад хүүхдүүд чимээгүй байсан болохоор сайн сонссон гэж бодож байна. 3. Дээрх асуултаас санаа аваад асуух асуултаа бэлтгээд асуугаарай. 2. Бусдын танилцуулгыг задлан тайлбарлая. 1. Хоёр сурагчийн танилцуулга хэд хэдэн догол мөрөөс бүтсэн байна вэ? 2. Догол мөр бүрийн санааг тодорхойлоод яагаад үүнийг тайлбарлах болсон шалтгааныг ярилцаарай. 2
Сэдэв: Инээд муут Догол Догол мөрийн санаа юу вэ? Үүнийг танилцуулсан шалтгаан нь юу бэ? мөр ............................................ 1-р Өөрийнхөө нэрийн утга учрыг Бусдын сонирхлыг татахын тулд мөр танилцуулсан. ............................................ 2-р .................................................... мөр 3-р Өөрийнхөө хүслийг илэрхийлсэн. мөр Сэдэв: Би шувуунд дуртай Догол Догол мөрийн санаа юу вэ? Үүнийг танилцуулсан шалтгаан нь юу бэ? мөр Бусдын анхаарлыг татах гэж 1-р ................................................ Сонирхсон зүйлээ гүнзгийрүүлэн судлах хэрэгтэй гэдгийг мэдүүлэх гэж мөр Бусадтай сайхан харилцаатай байх гэж 2-р Хөх цөцгий шувуунд дуртайгаа мөр танилцуулсан. 3-р ........................................................ мөр 3. Өөрийнхөө ямар онцлогийг, ямар шалтгааны улмаас танилцуулах вэ? гэдгийг бодоод сэтгэгдлээ бичээрэй. 4. Дээрх хоёр танилцуулгыг харьцуулан тулгуур бичиглэлийг тайлбарлан ярилцана уу? амар+баясгалан баяр Амарбаясгалан нэр Инээд муут баясгалантай хөгжим сонсох нэг баг сайхан дуулдаг бусдад туслах Баттөр дууртай амьтан хоёр хөх цөцгий спортод дуртай “Хүрээлэн” нэвтрүүлэг байгаль судлаач сайн найзууд 5. Амарбаясгалан, Баттөр хоёрын танилцуулгын адил ба ялгаатай талыг тайлбарлан ярилцаарай. 6. Цэгийн оронд тохирох үгийг нөхөөрэй. Амарбаясгалан ............... хөгжим, дуу Ялгаатай тал Баттөр шувуу сонирхдог ............ Адил тал /шувууны зураг үзүүлсэн/ Амарбаясгалан нэг баг ....................... Баттөр сайхан найзууд .......................... 3
3. Сэтгэлд үлдэхээр танилцуулах арга 1. Сонсож байгаа хүнд өөрийгөө илүү сайн ойлгуулах, сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд сонирхолтой болгох аргууд байдаг. Дараах хүснэгтийг ажиглаад ярих сэдвээ сонгон бэлтгээрэй. Нэртэй холбоотой Төрсөн үеийн яриа Амьдардаг газар яриа Зан араншин Ярих сэдэв Ирээдүйн хүсэл Дуртай зүйл Багшдаа хэлмээр Хамгийн хайрладаг эд байгаа үг зүйл Сэтгэлд үлдэхээр танилцуулга хийх арга Өөрийгөө танилцуулж ярихдаа сонсогчийн сонирхол татах, санаа авах, амархан мартагдахааргүй байхаар илэрхийлээрэй. 1. Өөрийнхөө онцлогийг нэртэйгээ холбож болно. 2. Өөрийгөө ямар нэгэн амьтан, эд зүйлтэй зүйрлэж болно. 3. Өөрт холбоотой сонирхолтой зүйл ярьж болно. 4. Ярихдаа цагаа сайн тооцоолох хэрэгтэй. Хэтэрхий удаан, эсвэл хэтэрхий хурдан ярих хэрэггүй. 2. Ярих зүйлээ төлөвлөх нь хамгийн чухал. Төлөвлөгөөний дагуу танилцуулгаа бичээрэй. а. Найз нартаа өөрийнхөө тухай хамгийн түрүүнд мэдүүлэхийг хүсэж байгаа сэдвийг сонгох б. Эхэнд нь юу ярихаа төлөвлөх в. Дунд хэсэгт нь юу ярихаа төлөвлөх г. Төгсгөлд нь юу ярихаа төлөвлөх д. Сэтгэлийн хөдөлгөөнөө яаж ирлэрхийлэхээ шийдэх 3. Өөрийгөө танилцуулахад бэлтгэж байгаа болохоор хамгийн сайн гэж үздэг зүйлүүдээ бодож бэлтгээрэй. Юу ашиглаж болох Авьяасаа харуулж Биеэ яаж бэлтгэх вэ? вэ? болно. Олон хүүхдийн өмнө гарах тул Дуртай ном, фото зураг Дуу дуулах, бүжиг бүжиглэх, биеэ авч явах, ..... зэрэг өөрийн жүжиг шог гараа, дууны өнгөө засах .... онцлогийг харуулсан шүлэг унших зүйл 4. Өөрийгөө танилцуулах төлөвлөгөөг дараах хүснэгтийн дагуу бичээрэй. 4
Догол мөр бүрийн ауулга юу вэ? Үүнийг яагаад таниулах болсон бэ? Танилцуулгын нэр ........................................... Эхний догол мөрийн санаа ................................................ Дараагийн догол мөрийн санаа ................................................. Сүүлчийн догол мөрийн санаа ............................................... 5. Өөрийгөө танилцуулах дасгал хийгээрэй. Толинд харж байгаад чанга дуугаар танилцуулан яртж дасгал хийхийг зөвлөж байна. Ийнхүү дасгал хийхдээ дараах зүйлийг анхаарна уу. Дууны өнгө аясыг тохируулах Яриа хэт хурдан биш, нийт сурагчдад ойлгогдохоор хурдтай ярих Сандарч тэвдэхгүйгээр ярих зүйлээ бэлтгэх Оногдсон хугацаанд багтааж ярих 6. Өөрийнхөө хийсэн танилцуулагад үнэлгээ өгцгөөе. Хэсэг Хэрхэн үнэлэх вэ ? Үнэлгээ Ярианы Өөрийнхөө онцлогийг гаргасан агуулга Найз нарынхаа сонирхлыг татсан Илэрхийлж Дууны өнгө тохирсон, тод зөв ярьсан байгаа байдал Найз нарынхаа сэтгэлийг хөдөлгөх арга хэрэглэсэн Байр байдал Зөв байр байдалтай байж, хүүхэд нэг бүр рүү харж ярьсан. Найз нарын Яриа сонирхолтой, сурагчид хөгжилтэй хүлээн авсан, хариу үйлдэл дотно харилцаж байсан 7. Дараах нэрийн хуудсаас санаа авч өөрийнхөө онцлогийг харуулсан нэрийн хуудас хийцгээе. Инээд үгүй өдөр дэмий өнгөрөөсөн өдөр болно Инээд муут Амарбаясгалан “Гэрэлт-Ирээдүй” дунд сургууль 9211-9211 6б анги и- хаяг: amaraa@**mail.net 5
4. Бусдыг танилцуулж бичье. Өөрийгөө танилцуулж, бусад сурагчид өөсрдийгөө танилцуулахыг сонслоо. Одоо танилцуулж бичье. Хүн, юм, үзэгдлийг танилцуулж бичихэд үг, өгүүлбэрийг зөв сонгох нь чухал. Сайн танилцуулга нь: Сонирхолтой байна. Баталгаа нотолгоотой байна. Чин сэтгэл шингэсэн байна. Өгүүлбэрүүд нь хоорондоо утга зүйн холбоотой байна. 1. Наран бол Баттөрийн найз. Түүний найзыгаа танилцуулж бичсэнийг уншицгаая. Шувуунд дуртай миний найз Баттөр бол миний бага сургуулийн найз. Найз маань та нарт өөрийгөө танилцуулсан. Гэхдээ би түүнийг илүү сайн мэддэг гэж боддог. Ийм учраас “гайхалтай” найзыгаа танилцуулъя. Миний найз Баттөр бол туранхай, бор хүү. Гаднаасаа их энгийн, үг дуу цөөнтэй харагддаг боловч сэтгэл татам сайхан чанартай. Баттөр өөрийгөө амьтанд дуртай, тэр дундаа шувуунд дуртай гэж танилцуулсан. Шувуунд яагаад дуртай болсныг нь асуухад аавтайгаа хамт амралтын өдөр салхинд гарч, Туул голын хөвөөгөөр хөлөө эцэж цуцтал явдаг гэсэн. Аав нь “Хөл хөдлөхгүйгээр тархи оюун сэтгэдэг гэж үү” гэж хэлдэг гэсэн. Тэгж явж байхдаа нэг удаа хотод төдийлөн харагддаггүй хоёр хөх цөцгий харсан гэнэ. Найз маань “Туул голын шугуйд миний танил хоёр хөх цөцгий бий. Эрэгчин нь нарийн шингэн, тэгэхдээ уяхан дуутай. Дууг нь юутай ч зүйрлэшгүй. Энэ эв найртай хоёр шувууг би ихэд сонирхож, ажигладаг. Өнгөц харахад шувуу бүхэн адил амьдралтай мэт санагдавч амьдралын баяр гуниг, зүрх сэтгэлийнх нь дуу ижилгүй. Би том болоод байгаль судлаач, тэгэхдээ шувуу судлаач л болно. Шувууг зүгээр л харах биш жинхэнэ амьдралыг нь судалж шувууны тухай толь бичигт бичихсэн гэж боддог. Хичээлгүй үедээ жаахан ч гэсэн зав гарвал Туулын шугуйд очно. Тэнд танил шувуудаас гадна үүр, хярс, үнэг, тарвагны нүх бий гэж ярьдаг. Шувуунд дуртай Баттөр маань шувууны тухай ном их уншдаг. Хамгийн сүүлд “Утсан дээрх шувуу” гэдэг ном уншиж байгаа. Энэ номыг зохиогч Оросын зохиолч Василий Песков уран шувуу үүрээ хэрхэн барихыг ажиглан Дон мөрний хөвөөнд нэг сар ажиглаж суусан гэдэг. Шувуу судлаач хүмүүсийн түүхийг судалж үзэхэд биологийн мэргэжил эзэмших нь байтугай олигтой ч сургууль төгсөөгүй лам Альфред Брем алдартай шувуу судлаач болсон байдаг. Василий Песков шиг тийм боломж надад олдохгүй ч гэсэн Альфред Брем шиг өөрийнхөө боломжоор байгаль дунд явж тэмүүлэх болно. Тийм учраас би хоёр хөх цөцгийтэй таарах бүрдээ удаан ажигладаг.” гэж ярьдаг юм. 6
Та нар миний ярианаас Баттөрийг илүү сайн мэдэж, түүнтэй илүү сайн найз болохыг хүсэх байх аа. Мэдээж, би түүний хамгийн сайн найз нь байхыг хүсдэг. Цаашдаа ч Баттөртэй олон жил сайн найзууд байна гэдэгт итгэдэг. Баттөр өө, хоёулаа илүү дотно сайн найзууд болъё. 1. Өмнө нь Баттөр өөрийгөө танилцуулж ярихыг сонссон бол энэ удаа найз нь түүнийг танилцуулж бичсэнийг уншлаа. Цэгийн оронд үг нөхөөрэй. Эхийн хэсэг Юуны тухай өгүүлсэн бэ? Эхлэл хэсэг Бага сургуулийн найз Гол хэсэг ......................................... Баттөрийн олон онцлог: Төгсгөл хэсэг Шувуунд дуртай болсон .................................. Шувуу судлаач болох .......................................... Хүсэл мөрөөдлийг гол болгосон байна. Төгсгөлийн хэсэгт Наран өөрийнхөө юу хүсэж байгааг илэрхийлсэн байна. 2. Нарангийн бичсэн танилцуулгад асуулт зохиож ярилцъя. a) Эхлэл хэсэг ямар санагдаж байна вэ? Хэрвээ чи байсан бол яаж эхэлмээр байна вэ? b) Гол хэсэгтээ Баттөрийн дуртай сонирхолтой зүйлийг оруулжээ. Энэ хэсгийн юуг нь хамгийн чухал гэж бодож байна вэ? c) Танилцуулгыг арай өөрөөр төгсгөж болох байсан уу? .... гэх зэргээр нэг нэг асуулт зохион ярилцаарай. 3. Танилцуулан ярих төлөвлөгөө зохиохдоо: Хэний тухай, юуны тухай танилцуулахаа бодоорой. Танилцуулах найз, юмын талаар сайн судлаарай. 4. Танилцуулга хийх төлөвлөгөө гаргахдаа дараах бүтцийг ажиглаарай. Наран юу бичсэнийг жишээ болгоорой. Сэдэв: “Гол хэсэгт юу юу оруулах вэ? ” Баттөрийн энгийн, ................................ Зорилго: “Би энэ танилцуулгыг бичсэнээр юу хийж сурах вэ?” Өөрөөсөө бусад хүн, ямар нэг юм, үзэгдлийг танилцуулан бичиж сурна. Уншигч “Энэ танилцуулгыг хэнд зориулах вэ?” Ангийхнаа найз нарт 5. Бат бичиж, бэлтгэж ирсэн танилцуулгаа хэрхэн ярихыг сонсоцгооё. 6. Бусад сурагчид, Батын танилцуулан ярьж байгааг үнэлэх хуудаст тэмдэглэл хийнэ. 7
Хэсэг Юуг үнэлэх вэ? Үнэлгээ Танилцуулгын онцлогийг бүрэн гаргасан. Агуулга Агуулга нь сонсогчийн сонирхлыг сайн татаж байсан. Дууны өнгө нь тохирсон, тод зөв ярьсан. Илэрхийлж Сонсогчийн сэтгэлийг хөдөлгөх арга хэрэглэсэн. байгаа байдал Зөв байр байдалтай байж, хүүхэд нэг бүр лүү харж ярьсан. Гадаад дүр төрх Яриаг хөгжилтэйгээр хүлээн авч, дотно харилцаж байсан. Найз нарын хариу үйлдэл Алаг шаазгай арган дээр суучхаад жир жир Бат ярихдаа энэ хоёр зургийг ашиглан ярив. Би Ж. Мягмарсүрэн зохиолчийн “Хулангаа зуусан унага” номыг уншлаа. Олон амьтны тухай бичсэн байдаг. Үүнээс би шаазгайн тухай бичсэнийг нь та нарт танилцуулах гэсэн юм. Зохиолч шаазгайг тал талаас нь судалжээ гэж би бодсон. Алаг шаазгай бол байгалийн зарлан тунхаглагч гэнэ. Юу болох гэж байгаа болон юу болж байгааг тэр хамгийн түрүүнд мэднэ. Маш мэдрэмтгий. Мэдрээд зогсохгүй түүнийгээ олон түмэнд шагшран зарладаг. Шүдэнзтэй хайрцаг сэгсэрч байгаа юм шиг шагшрах дуу нь нарийн ажиглавал олон янз байдаг. Баярт мэдээ, түгшүүрт мэдээ, ердийн амар амгаланг зарладаг гэнэ. 8
Шаазгай шагшраад эхэлмэгц “Хүүеэ, цаана чинь юу болоод байна. Гараач. Шаазгай шагшраад уналаа” гэж авгай нар сандарч эхэлдэг. Шаазгай худлаа хэлээгүй байдаг. Их нүүдэл юмуу, аянчин жинчин ирж байхыг нисэж явахдаа харсан шаазгай хэл дуулгах гэж шон дээр нь яаран бууж шагширдаг байна. Зарим хүн шаазгайг худалч гэдэг ч худлаа хэлэх санаа түүнд байхгүй. Харин хүмүүс л өөрсдөө буруу ойлгож андуурах талтай гэнэ. Манай шаазгайтай ах дүү гэмээр адилхан зантай шувуу Африк тивд байдаг байна. Нэр нь “балын зарч” шувуу. Тэр зөгийн бал олчхоод тосгон руу нисэж очин чанга дуугаар хашхиран жиргэж, далавчаа дэвж, цовхчин сүйд болдог аж. Хүмүүс араас нь очиж зөгийн балыг авдаг. Тэгэхдээ түүнд бал агуулж байсан сархигнагийг салгаж өгдөг гэнэ. Зарим хүн хуншгүй загнаж шувуунд хувийг нь үлдээдгүй аж. Тэгвэл бяцхан шувуу их гомдоно. Харин манай шаазгай цайлган. Түүний хэлсэнийг тоож байна уу, үл тоож байна уу гэдгийг анзааралгүй үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол шагшран шагширсаар л байдаг гэж бичжээ. Би шаазгайн тухай уншаад түүнийг хайж, амьдаар нь үзсэн. Мөн шаазгайн тухай өөр зүйл уншиж, энэ олон зургийг цуглуулж тайлбар бичсэн байгаа. Та нар надаас шаазгайн тухай асуувал би мэдэж байгаагаа дуртай хариулах болно. Маш анхааралтай сонссонд баярлалаа. 7. Батын танилцуулгын бүтцийг задлан бичээд, тайлбарлаарай. Эхийн хэсэг Юуны тухай өгүүлсэн бэ? Эхлэл хэсэг Гол хэсэгт юуны ....................................... тухай ......................................... ярьсан бэ? Алаг шаазгайн олон онцлог: Төгсгөл хэсэг .................................. .................................. ................................... .......................................... ........................................ танилцуулж байна. ............................................ 8. Зохиолч Ж. Мягмарсүрэнгийн бичсэн өгүүллэгийг Бат бидэнд танилцуулан ярихад зарим өгүүлбэрт ямар өөрчлөлт орж байгааг ажиглан, ялгааг тайлбарлаарай. Зохиолч: Алаг шаазгай бол байгалийн зарлан тунхаглагч юм. Бат: Алаг шаазгай бол байгалийн зарлан тунхаглагч гэнэ. 9. Бусдын бичсэн зүйлийг, бусад хүмүүст танилцуулан ярихад зарим өгүүлбэрийн төгсгөлийг яаж өөрчилж бичихийг дүгнэн ярьцгаая. 9
ХЭЛ ЗҮЙ Монгол хэлний үгсийн аймаг Жинхэнэ нэр Үйл үг Орон цагийн нэр Тэмдэг нэр Төлөөний үг Монгол хэлний Тооны нэр үгсийн 8 аймаг Чимэх үг Холбох үг Жинхэнэ нэрийн утга бүтэц 1. Жинхэнэ нэрийг таньж, ялгая а.“Цэцэрлэгч өвгөн” эхийг уншаад, хэн юу гэсэн асуултад хариулагдах үгсэд асуулт тавиарай. б. Асуулт тавьсан үгсээ хүн заасан, юм заасан, үзэгдэл заасан гэж ангилаарай. в.Ангилсан үгсээ ажиглаад жинхэнэ нэрийн тухай ойлголтоо бататган тайлбарлаарай. Цэцэрлэгч өвгөн Хэн? Хэнийг? Юуны? Юунд? Цэцэрлэгч өвгөн хүүхдүүдээ цэцэрлэгийн ажилд сургахсан гэж хүсдэг байжээ. Нас өндөр болж, хүүхдүүдээ дуудан ирүүлж: - За, хүүхдүүд минь. Намайг өнгөрөхөөр та нар усан үзмийн цэцэрлэгт нуусан юмыг олж аваарай! гэж захижээ. “Цэцэрлэг дотор эрдэнэ бий” байх гэж хүүхдүүд нь бодоод эцгээ нас барсны дараа цэцэрлэгийн бүх газрыг онгичин ухжээ. Усан үзмийн газрыг хичнээн дахин ухавч эрдэнэ олсонгүй. Харин усан үзэм тарьсан газрын хөрсийг сайн сэндийлж ухсаны ачаар жимс учиргүй их ургаж тэд баян чинээлэг, элбэг хангалуун амьдрах болжээ. /Лев. Толстой/ a) Дараах тулгуур бичиглэлийг ашиглаад жинхэнэ нэрийн талаар найз нартаа тайлбарлан яриарай. ХҮН /аав, ээж, Дорж, эмч/ Жинхэнэ нэр ЮМ / унага, ус, завь, од / зааж, ХЭН? ЮУ? ҮЗЭГДЭЛ / шуурга, аянга, бороо/ 10
2. Жинхэнэ нэрийн утгыг мэдье 1. Хэн, юу гэсэн асуултаар жинхэнэ нэрийг таньж, хоёр ангилан бичээрэй. Бид 5-р анги төгсөхдөө монгол хэлний хичээлээр Т. Очирхүүгийн “Хүмүүс ээ! Надад урам хайрла” шүлэг, Н.Н.Носовын “Өргөст хэмх” өгүүллэгийг уншиж судалсан. Үлгэрээс Цуутын цагаагч гүү, Цолмон цоохор унаганы тухай уншиж, илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийж мэдээ мэдээлэл цуглуулж их зүйлийг сурсан. Ерийн нэр: Ямар нэг юмыг Оноосон нэр: Ямар нэг юмыг оноож ерөнхийлэн нэрлэсэн жинхэнэ нэр нэрлэсэн жинхэнэ нэр анги... Т. Очирхүү –хүнд оноож өгсөн ..... 2. Дараах тулгуур бичиглэлийг уншаад жинхэнэ нэр ямар утга заадаг талаар найздаа ярьж тайлбарлаарай. Ерийн нэр Жинхэнэ нэрийн утга Оноосон нэр Нэг төрлийн олон юмыг Нэг төрлийн олон юмаас зөвхөн ерөнхийд нь нэрлэнэ. ганцааранд нь тусгаарлан өгсөн нэр. Жишээ нь: ширээ, эмч, адуу, Жишээ нь: Дорж, Наран, Алтай, Хойлог ишиг, 3. Өөрийгөө товчхон танилцуулахдаа оноосон нэрийг зөв бичих дүрмийг ярилцаарай. 1. Овог нэр ...................................................... 2. Төрсөн газар ............................................... /хот, аймаг, дүүрэг, сумын нэр / 3. Оршин суугаа хаяг ....................................... хот, аймаг, дүүрэг, сумын нэр / 4. Сурдаг байгаа сургууль ............................................ 5. Сүүлд уншсан номын нэр .......................................................................... 6. Сонирхолтой киноны нэр ............................................................ 4. Дараах үгсийг утгаар нь зүйлчлэн ангилаарай. Батхуягийн Тэмүүжин, Хойлог, Буйр нуур, Монгол улс, Чингэлтэй дүүрэг, Өдрийн сонин, Тунгалаг Тамир, Цагаан толгой, Нүүдэл гоймон, Сонгинохайрхан дүүрэг, Атар талх, Нийгмийн даатгалын хэлтэс, Сурагчийн мэдээ, МУИС, Автрали тив, Говь-Алтай, Дархан хот, Хятад улс, Банхар, Хүдэр, Сахалт, Ягаан Гажид, Нийгмийн хонгор, Бух Гомбо, Оросын Холбооны Улс, Мэдээ. мн, Дөлгөөн, Тайхар чулуу.... 1) Хүний овог нэр, хоч ......................................... 2) Адгуусан амьтанд оноож өгсөн нэрс ....................... 3) Уул, ус, газар орон, хот суурин, аймаг, сум, гудамж талбайн нэрс .... 11
4) Улс орон, тивийн нэрс ......................... 5) Албан байгууллагын нэрс .................................. 6) Бүтээгдэхүүний нэр ................................ 7) Сонин, сэтгүүл, вейб сайтын нэрс .............................................. 8) Ном зохиолын нэрс ............................................ Оноосон нэрийг зөв бичих дүрэм Оноосон нэрийг өгүүлбэрийн хаана орсноос үл хамааран ямагт том үсгээр эхэлж бичнэ. Жишээ нь: Би Архангай аймгийн Хашаат сумд амьдардаг. Манай нутагт Өгий нуур оршдог. 5. Дараах эхээс ерийн нэр, оноосон нэрийг ялган тайлбарлаарай. Тэвчээр Эргэлийн зооны араар нутагладаг тэмээчин Чимэддоржийнд зуны халуун өдөр очиж билээ. Дээрээс нар цонож, доороос элс жигнэж, сүүдэр хүртэл улайдчихаад байхад Чимэддорж л ганцаараа тэмээ ноосолж зогсов. Үлгэрлэвэл: 1. тэвчээр- юу гэсэн асуултад хариулагдах, ерийн нэр 2. Эргэлийн зоо ......... 3. Жинхэнэ нэрийн бүтэцтэй танилцъя. 1) Монгол хэлний үг бүтэх арга Жинхэнэ нэр үг дагаврын аргаар бүтэх Монгол хэлний бүх үгсийг үүсмэл, үүсмэл биш гэж хоёр хуваадаг. Жишээ нь: нар, яв, мал, хүн, хөх, өндөр гэвэл үүсмэл биш. мал+чин- малчин , сур+гч- сурагч гэж шинэ үг үүсэж байна. 1. Дагаврын аргаар үг бүтэх: барь -- “яа-” гэсэн асуултад хариулагдах үйл үгэнд –лга гэсэн дагавар залгахад “юу” гэсэн асуултад хариулаглах жинхэнэ нэр, барилга гэдэг хүний хийж бүтээсэн юмны нэр үүсчээ. барилга -- юмны нэр заасан үгэнд –чин гэсэн дагавар залгахад “хэн” гэсэн асуултад хариулагдах, барилгачин гэдэг барилга барьдаг хүнийг нэрлэсэн утгатай үг бүтэж байна. Шинэ үг дагаврын аргаар бүтэхэд яаж зөв бичих вэ? барь+лга -- зөөлөрсөн эгшигт гийгүүлэгч “рь”-ийн дараа ардаа эгшиггүй –лга дагавар залгахад “ь” нь “и” болно. барилга+чин - эгшгээр төгссөн үгэнд гийгүүлэгчээр эхэлсэн дагаврыг шууд залган бичнэ. 12
2. Дараах тулгуур бичиглэлийг уншаад жишээ олж найзуудадаа тайлбарлан яриарай. Жинхэнэ нэрийн бүтэц Үүсмэл бус Жн: Үүсмэл Жн: Дагаврын аргаар ус+чин= усчин жинхэнэ нэр ус сур+лага = сурлага үүссэн. ширээ тань+л=танил хаяа+вч= хаяавч өвс цэцэг 3. Дараах өгүүлбэрээс үүсмэл биш үг, дагаврын аргаар бүтсэн үгсийг олж задлан тайлбарлаарай. Бид хадан дээрх бичээс, эртний бичвэр, соронзон бичлэг зэргийг сонирхлоо. 4. Жинхэнэ нэрийн тоо 1. Дараах үгсийг харьцуулан уншаад хоёр дахь хэсгийн үгсийг бүтцээр нь задалж бичээрэй. морь, бөх, далай, тэмээ, гэр, морьд, бөхчүүд, далайнууд, монгол тэмээнүүд, гэр, монголчууд 2. Хоёр хэсгийн ялгааг тайлбарлан ярина уу? 3. Дараах үгсийг олон тооны утгатай болгон хувиргаарай. малчин, дэвтэр, гол, хөрөө, эмч, үнэг, ишиг, уул, унага, үр, ятуу, жишээ, жигүүртэн, багш, гөрөөс, нагац, авга, жолооч Жинхэнэ нэрд –чууд, -чүүд, нар, -ууд, -үүд, -д, -с залгаврыг залгаж олныг заасан утга илрүүлнэ. 4. Дараах жинхэнэ нэр үгэнд тохирох олон тооны залгаврыг залгаж зөв бичих дүрмийг тайлбарлан бичээрэй. Жишээ нь: салбар+ууд-салбарууд “салбар” гэдэг гийгүүлэгчээр төгссөн жинхэнэ нэрд олон тооны “-ууд” эгшгээр эхэлсэн залгаврыг шууд бичнэ. А. Эмэгтэй, эрэгтэй, дуучин, ширээ, нөхөр, нохой, тогооч, Хөвсгөл, 5. Дараах өгүүлбэрийн цэгийн оронд олон тооны залгавар залгаж зөв бичээрэй. 13
Хөдөө орон нутагт ажиллахаар залуу..., эмч...., ажилчин..., багш..., зохиолч..., саналаа өгөв. Энэ бүлгийн хүрээнд сурснаа эргэн давтъя. 1. “Минж бодож сэтгэдэг байж магадгүй” эхийг уншаад дараах даалгаврыг гүйцэтгээрэй. Минж бодож сэтгэдэг байж магадгүй Булган гол өнөө жил ус багатай байгаа аж. Яагаад гэвэл Алтайн цаадах говьд байнга нүүрлэдэг их ган гачиг нөлөөлж эхэлсэн нь мэдээж. Энэ голд цөөхөн тооны минж бий. Булган голын минж овоохойгоо улиас бургас модоор барина. Яндангийн чинээ модыг тас мэрж унагана. Шүд нь хурц, унагасан модоо зөөхийн тулд суваг татна. Газраар чирж байснаас усаар хөвүүлэх нь хамаагүй амар. Моддыг зөрүүлэн босгож мөчрөөр сүлжин бэхэлж хаяаг нь шавардаж битүүлдэг байна. Морины хусуур хэлбэрийн хайрсан сүүл нь нийвий болдог аж. Овоохой босгож буй нь энэ. Овоохойнуудтай тохой байнга устай байх ёстой. Тийм байлгахын тулд далан барина. Ажилсаг, ухаалаг, цэвэрч, нямбай энэ амьтад эрэг дээр нь амьдрагч зарим хүнээс илүү байх шиг санагддаг сан. Малчид түлээ бэлтгэнэ гэж байхгүй. Тэгсэн атлаа минжний унагачихсан модноос хулгайлна. Тэгэхэд минж шөнө нь нөгөө модныхоо араас заавал ирдэг. Тэр, нохой шуугиулж ганц модыг шөнөжингөө гол руу чирдэг. Гол дээр шугуй шуугьж байхад иймхэн юмны төлөө үхэхээ мэдэхгүй зүтгэнэ гээч. Иймхэн ч юу байх вэ дээ. Хөлс хөдөлмөр нь шингэсэн эд шүү дээ. Булган голын хөндий гантай байна. Минжний овоолсон, босгосон нь ч бага л харагдана. Гэхдээ тэд нэгийг бодож байгаа биз. Минжийг сэтгэдэг байж магадгүй гэж эрдэмтэд горьддог. Яагаад гэвэл минжнээс тэнэг хүн олон байдаг учир ингэж бодоход хүргэсэн. Ж. Мягмарсүрэн a) Булган гол ус багатай байдгийн учир юу вэ? б) Нийвий гэдэг үгийн утга аль нь вэ? а. Тулгуур б. Шавар түрхдэг багаж в. Боодол г. Морины хөлсний хусуур в) Тохой гэдэг үгийн утгыг бичнэ үү? г) Гол дээр шугуй шуугьж байхад минж яагаад иймхэн юмны төлөө үхэхээ мэдэхгүй зүтгэнэ вэ? д) Минж яагаад зарим хүнээс илүү санагдах болсон бэ? е) “Минж сэтгэдэг байж магадгүй” гэсэн санааг баримтаар нотолно уу? ё) “Минж сэтгэдэг байж магадгүй” эх нь минжийг танилцуулсан эх мөн үү? Батлан тайлбарлаж бичээрэй. 14
и) “Минж сэтгэдэг байж магадгүй” эхийг ангийн найз нартаа танилцуулан бичээрэй. Эхийн хэсэг Юуны тухай өгүүлэх бэ? Эхлэл хэсэг ....................................... Гол хэсэгт юуны тухай ......................................... өгүүлсэн бэ? Минжний онцлог: Төгсгөл хэсэг .................................. .................................. танилцуулж байна. ............................................ Зохиолчийн бичсэн өгүүлбэрийг яаж өөрчлөн уншигчдад хүргэх вэ? Сонсогчдын сэтгэлийг яаж хөдөлгөх вэ? Ойлгомжтой болгохын тулд юу ашиглах вэ? 2. “Минж бодож сэтгэдэг байж магадгүй” эхийн эхний өгүүлбэрээс жинхэнэ нэрийг түүж бичээд, оноосон нэрийг ялган бичнэ үү. 3. Дараах үгсээс үүсмэл ба үүсмэл бус жинхэнэ нэрийг ялгаж бичээрэй. минж, яндан, мөчир, хусуур,овоохой, түлээ, хөдөлмөр, малчин 4. Дараах ангилалд тохирох жинхэнэ нэр арав арвыг олж бичээрэй. а. Ургамлыг нэрлэсэн жинхэнэ нэр б. Амьтныг нэрлэсэн жинхэнэ нэр в. Эд хогшлыг нэрлэсэн жинхэнэ нэр г. Уул усыг нэрлэсэн жинхэнэ нэр д. Хүнийг нэрлэсэн жинхэнэ нэр 5. Д. Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийн цэгийн оронд тохирох олон залгаврыг нөхөж бичээд зөв бичих дүрмийг тайлбарлана уу? Хэнтий, Хангай, Саяаны өндөр сайхан нуруу.... Хойд зүгийн чимэг болсон ой хөвч уул..... Мэнэн, Шарга, Номины өргөн их говь.... Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далай..... Хэрлэн, Онон, Туулын тунгалаг ариун мөрөн ..... Хотол олны эм болсон горхи булаг рашаан .... Хүн малын ундаа болсон тойром бүрд ус ... 6. Өгсөн үгсийг бүтцээр задалж зөв бичих дүрмийг тайлбарлаад ижил жишээ олж бичээрэй. 15
замчин, ачаа, манаач, түлээ, мэдээ, ажилчин, зохиолч, шаардлага, унаа 16
Search
Read the Text Version
- 1 - 17
Pages: