Ч.Лхамсүрэн. . “Намар” шүлэг Навчит модны шуугисан чимээ Нарийн хурын шаагисан авиа Царцаа дэвхрэгийн цар цар дуу Цагийн хувирлыг бидэнд зарлана Хар улаан товчтой жимээр Хад аньс мойл жимсэнд Найгасан өтгөн өвөс ногоонд Намрын сайхан амт шингээстэй
“Өвөө эмээдээ золгоорой” Өвлийн улирлын анхны өдөр Өөдлөх хаврын анхны өдөр Өлзий дэмбэлтэй шинийн нэгний өглөө Өвөө эмээдээ айлчлан золгоорой доо Та сайн байна уу? гээд Тохойг нь түшин золгоорой Тавтай сайхан шинэлэв үү? гээд Духан дээрээ үнсүүлээрэй Өглөөний нар шиг мандаж яваарай Өдрийн цэцэг шиг дэлгэрч яв даа Өдрөөс өдөрт сайн хүн боно гээд Өвөө эмээ тань чамайг ерөөнө.
Б.Улаанхүү “ЭЭЖ МИНЬ ТА БУРХАНААС Ч ИЛҮҮ ” Элсэн говийн ширхэг тоогоор Ээждээ би дэндүү хайртай Эвэлсэн сүүг нь залгилсан болохоор Ээж минь та бурханаас ч илүү Халуун хэвлийд чинь амилсан юм чинь Хайрлахгүй байхын аргаггүй юм Хайрын бүүвээгээр өсгөсөн болохоор Хаанаас ч байсан ээждээл очино Өдий том болчихоод байхад Өхөөрдөж ирээд л үнсдэг юм Өөрийн эрхгүй сэтгэл нялхарч Өвөр дээр нь эрхэлмээр болох юм Миний ээжийг асуух юм бол Монголын нэгэн малчин эмэгтэй Машин хөлөглөж өсөөгүй ч гэсэн Морин дээр өссөн монгол бүсгүй
“Алим” Алиманд дуртай арслан Аймаар сүртэй арслан Архирч над уруу дайрлаа Ахиж над уруу дайрлаа Айж би зугтсангүй Аав ээжээ дуудсангүй Ангайсан том аманд нь Арван алим чихчихлээ Алимны сайхан амтанд Арслан аргагүй номхорлоо.
Д.Санжжав “Мэдэж авлаа” Цагаан сарын шинийн нэгний өглөө Цайгаа чанаж гоёлоо өмсөөд Тооноор нар тусах үед Томчууд хүүхдүүд өвөөгийнд цуглаад Гэр дүүрэн хүмүүс хоорондоо Гар зөрүүлэн бүгдээрээ золгов Ажаад байсан чинь аав ээжтэй золгосонгүй Ах бэргэн эгчтэй золгосонгүй Авгай нөхөр хоёр хоорондоо золгодоггүй Ардын ёс байдгийг мэдэж авлаа Айл гэр болж тоглохдоо Алимаатай би золгохгүй дээ.
Д.Маам “ Хавар” Хундан хонь минь хавар төллөдөг Хув зусаг минь хавар ишиглэлдэг Хүрэн үнээ минь хавар тугалладаг Хүрэгч гүү минь хавар унагалдаг Хайртай ингэ минь хавар ботголдог Хамаг идээ хавар дэлгэрдэг Усны шувуу хавар ирдэг Ургамлын түрүү хавар ургадаг Хавар хавар ханагархан хавар Хайрлаж ханашгүй тэнүүхэн хавар Хаа заримдаа шуурдаггүй бол Халуун зунаар сольшгүй хавар
С. Маршак “Гэрлэн дохио” Гурван өнгийн гэрэл Гэрлэн дохионд бий Гайхалтай түүний хэлий г Жолооч бүхэн мэднэ Улаан өнгийн гэрэл Урагшилж болохгүйг сануулна Алтан шаргал гэрэл Анхааралтай байхыг өгүүлнэ Ялдам ногоон гэрэл Явж болохыг хэлнэ
“Миний дээл шүлэг” Ээжийн оёсон шинэхэн дээл Эвсээрхэн хөнгөхөн хөөрхөн дээл Тоног эмжээр нь зохиосон дээл Товч шилбэ нь тохирсон дээл Тоос шороон дээр хөрвөөмгүй дээл Тос өөхөнд бол шүргэмгүй дээл Хийсэн эд нь хиргүй байг Хийлгэсэн эзэн нь хийморлог яваг гэж Ачит ээжийн минь ерөөсөн дээл Айлын эгчийн мялаасан дээл
“Лууван” Хашаан дотроо лууван тарьлаа Хархан шороогоор сайн дарлаа Усалж арчилж тордлоо Улаахан лууван ургалаа ургалаа. Ургаж гүйцсэн луувангаа Урамтай би хураалаа Сагсаар дүүрэн луувангаа Сайн найзууддаа өгнө дөө
Р. Ядмаа “Солонго” Намираа борооны дараа Нар таатай ээлээ Өнгөрсөн борооны наагуур Өнгийн солного татлаа Тэр солонгыг барих гэж Тэнхээгээрээ би хурдлав Цагираг солонго харин Цаашаа зугтан одов Байгалийн сайхан солонгыг Барьж бололхгүйг мэдэв.
Ж.Дашдондог “Би” Би хоёр нүдтэй Хараа сайтай хоёр нүдтэй Тэртээх барааг айлын өвөөд Тэрхэн дор нь ялгаад хэлнэ Тэвнийг эмээд зүүг эгчид Түргэн дор нь сүвлээд өгнө. Энэ хэний нүд вэ? Хэний ч гэж дээ миний л нүд дээ
Т.Уранчимэг “Ачит шүд дахиад олдохгүй” Чихэр ,шоколад,ундаа Амтлаг сайхан гэлээ ч Чиний эрүүл шүдийг Чийрэг болоход туслахгүй Ээж аавын өгсөн Эрүүл цагаан шүдийг Энэрэлт томчуудын адилаар Эхнээс нь сайн арчилъя Амтат чихэр ахиад олдоно Ачит шүд ахиад олдохгүй.
А. Барто “ Өсөж байна би” Өдөр цагаар өсөж байна би Өөрөө мэдэхгүй ч өсөж байна би Өсөж байна би Сургуульд явахдаа ч өсөж байна Шилэн цонхоор ширтэж байхдаа ч Өсөж байна би Шинэ кино үзэж суухдаа ч Өсөж байна би Харанхуйд ч гэрэлтэйд ч алинд ч Адилхан өсөж байна би Сав суулга угааж байхдаа ч Сайхан ном уншиж суухдаа ч Өсөж байна би
Шүлэг Эмхэтгэсэн О.Төгсжаргал
А.Барто “Эрвээхий эгчийн төрсөн өдөр” Эрвээхий эгчийн төрсөн өдөр Эмгэн хумс айлчлан ирэв Чин сэтгэлийн баяр хүргэж Цэцгэн хээтэй дээл бэлэглэв Эхээс заяасан эрээн дээлээ Эрвээхий ер нь сольдоггүй болохоор Найзынхаа энэ нандин бэлгийг Насан туршдаа хадгалхаас яах вэ?
“Луу унасан Лувсан” Лувсан найз маань хөдөө очоод Луу унаж үзсэн гэнэ Үнэмшихэд хэцүү ийм яриа Үеийн бидний гайхлыг түрүүлэв Ангидаа ирэхэд нь Лувсанг шалсаар Аймшигт лууны тухай яриулав Лувсангийн өвөө хүрэн атаа Луу гэж нэрлэсэн байжээ Манхант говийн тэмээн лууг Манай Лувсан унасан юмсанжээ.
“Хяруу” Үйрмэг шил шиг гялгар Үрдэс од шиг сэвсгэр Үрэл мөнгөн ширхэгтэй Үүрийн цагаан хяруу Өрх дээвэрт буужээ Өвс дэрсэнд цайжээ Хяруутай жихүүн өглөө Хярын нөмрөөр сүлжиж Хярс үнэгний мөрөөр Хадны бичиг шиг тодорчээ Сул борог хамсаар Судаг уруудан холдсон Суран чөдөртэй зээрдийн Сургийг мөр нь заалаа Үзэх нүдэнд илхэн Өмнөх мөрийг уншихад Үүрийн хяруу туслав
Search
Read the Text Version
- 1 - 17
Pages: