Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore №2 Логарифм сургуулийн цахим сэтгүүл

№2 Логарифм сургуулийн цахим сэтгүүл

Published by Badmaa Enkhbaatar, 2022-01-29 07:21:41

Description: №2 Логарифм сургуулийн цахим сэтгүүл

Search

Read the Text Version

Энэ дугаарт: Эхлэл Бидний бахархал, амжилт Мэдээ, мэдээлэл Сонин содон мэдээ Сурагчийн булан Багшийн булан Төгсөгчдөөр сонин юутай?

Мөрөөдөл, тэсвэр тэвчээр, бусдын төлөөх сэтгэл амжилт дагуулдаг СУРГУУЛИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ, СБД-ИЙН ХҮНДЭТ ИРГЭН Д. Тосмаа Логарифм сургуулийн хүүхдүүд улс орныхоо хөгжлийн түүчээ болно гэдэгт итгэдэг “ Амьдарч буй нийгэмдээ хийж бүтээсэн зүйлтэй байх сайхан...

БИДНИЙ БАХАРХАЛ АМЖИЛТ

Олон Улсын SOF NSO, IMO олимпиадын медалиуд алс холын Энэтхэг улсаас ирж эзэд нь хүлээн авлаа • • • • • • • • • • • • • • • • •

• • • •

БАГА, СУУРЬ БОЛОВСРОЛЫН БАТЛАМЖ ГАРДУУЛАХ ЁСЛОЛООС... Өнгөрөгч намрын нэгэн сайхан 6Б ангийн сурагч М. Эрдэм 70% үйл явдал бол 2020 -2021 оны 6А ангийн сурагч А. Элбэг 50% хичээлийн жилд 5 болон 9 дүээр 6Б ангийн сурагч Б. Сэцэнбилэг ангиа амжилттай төгсөж, Бага, 30% Суурь боловсрол эзэмшсэн сурагчид 6А ангийн сурагч А. Нэгүүн 30% маань батламжаа гардан авч тус тус тэтгэлэгтэйгээр дунд эрдмийн баяраа тэмдэглэсэн явдал ангидаа суралцах эрхээр байлаа. шагнагдсан юм. Түүнчлэн “Боломж дандаа чиний гарт...” тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан тэргүүний сурагчид маань тэтгэлгийн урилгаа гардан авсан юм.

Харин дунд ангийн хувьд Түүнчлэн спортоор тууштай 10а ангийн сурагч Б. Чингүн 70% хичээллэж, дүүрэг, нийслэл, улс, олон 10а ангийн сурагч Э. Хангай 50% улс, тив дэлхийн хэмжээнд амжилт 10а ангийн сурагч Ш. Баянжаргал 30% үзүүлж буй сурагчдадаа Логарифм 10б ангийн сурагч Б. Намуун 30% спорт клубын нэрэмжит спортын Тэтгэлэгтэйгээр ахлах ангидаа тэтгэлгийг олгосон юм. суралцах эрхээр шагнагдсан юм. Спортын тэтгэлгийн эзнээр сургуулийн сагсан бөмбөгийн шигшээ, Бага болон дунд ангидаа сурлага Логарифм тайтанс клубын тамирчид хөдөлмөр, зан чанар, оролцоо, болох манлайллаараа сургууль, хамт олноо 10А ангийн сурагч Б. Чингүн, Б. Даян, үлгэрлэн амжилттай суралцаж, 10Б ангийн сурагч Г. Тодбилигт нар тууштай хөдөлмөрлөж буй шилдэг шалгарч ахлах ангидаа 30% сурагчид маань уг тэтгэлэгт тэтгэлэгтэй суралцахаар болжээ. хамрагдаад байна.





Логарифм сургууль хамтын ажиллагаа бүхий ОУ-ын Ногоон Ази ТББ-тай хамтран жил бүр уламжлал болон зохион байгуулдаг ажлуудын нэг бол “Баян намар” жимстэй аялал билээ. Энэ жилийн хувьд 6-8 дугаар ангийн сурагчид маань тус аялалд хамрагдсан юм.

Хүүхдүүд анги хамт олноороо нэгэн өдрийг хөгжилтэй хөдөлмөрлөж өнгөрөөхийн зэрэгцээ байгаль орчноо хайрлан хамгаалахад суралцдаг ач холбогдолтой сургуулийн дурсамжит өдрүүдийн нэг... Энэ өдрийг хүүхдүүд өөрсдөө “Витаминтай өдөр” өдөр гэж нэрлэсэн. “С витаминаар баялаг гэж байнга яригддаг чацаргана жимсийг түүнгээ дөнгөж ургасан бутнаас нь цоо шинээр идэхээр арааны шүлс асгараад л ёстой гоё. Түүгээд, идээд, түүгээд идээд, бас найзуудтайгаа хөгжилдөөд гоё өдөр өнгөрч байна” хэмээн ярьж байлаа. Багадаа дуулдаг байсан “...Идсээр байгаад Жигмэдийн гэдэс нь дүүрээд иржээ Түүсээр байгаад Тогмидын сав нь дүүрээд иржээ” гэдэг дууны үг ийм учиртай байжээ гээд инээлдэх нь хөөрхөн... Аягахан шүүс болох жимсийг түүхэд л ямар их хүч хөдөлмөр ордгийг, цэвэрхэн сайхан түүхийн тулд гараа өргөсөнд хэчнээн их хатгуулдыг ойлгосон гэх хүүхдүүд ч байлаа. Бүгдээрээ хамтдаа түүсэн жимсээ сургууль дээрээ өвөлжин ууж дархлаа, витаминаа болгоно гэхээр сайхан даа...

“ХӨДӨЛМӨРЧ МОНГОЛ ХҮҮХЭД” ЗУСЛАН ХӨТӨЛБӨР 2021-2022

ХӨДӨЛМӨР ЗУСЛАН – БИДНИЙ ДУРСАМЖ Бидний Амьдрах ухааны хөтөлбөрийнхөө хүрээнд зохион байгуулдаг нэгэн чухал үйл ажиллагаа бол “Хөдөлмөрч Монгол хүүхэд” зуслан хөтөлбөр юм. Жил бүр зохион байгуулагддаг тус үйл ажиллагаа хүүхдүүдийн минь хүсэн хүлээдэг хамгийн сайхан дурсамжит үйл явдлуудын нэг хэдийн болжээ. Ангиараа, найзуудтайгаа ажил хөдөлмөр, Монгол ахуйд суралцангаа дурсамж бүтээдэг нь хамгийн сайхан. Сүүлийн жилүүдэд тус хөтөлбөрийг Ногоон Ази ОУ-ын сүлжээ ТББ – ын ойжуулалтын талбайд түшиглэн зохион байгуулж буй нь сурагчдад Монгол ахуйд суралцахын зэрэгцээ цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах, сайн дурын ажил хийх зэрэг боломжийг олгож Буй юм. ГЭРЭЛ ЗУРАГТ: 12а ангийн сурагч Г. Тодсэцэн 2018 он

ЗУСЛАНГИЙН НЭГ ӨДӨР Манай хүүхдүүд ажлаас хойш суудаггүй... Өглөө эртлэн босоод уулруу гүйнэ, өглөөний дасгалаа хийснээр зуслангийн нэг өдөр эхэлдэг. Өглөөний цайгаа өөрсдөө бэлтгэж уугаад өдрийн ажил эхэлнэ дээ. Ойжуулалтын талбайдаа гарч Хүнсний модоо усална. Удахгүй энд цөл газар ногоогоо арчилж биш өтгөн модод сүндэрлэж, жимс тордох ажил бас жимсгэнэ ургасан сайхан тал болно бий. “Өөрсдөө гэсэн итгэл зорилгоор тэд ажилладаг. арчилсан ногоо идэхэд үнэхээр амттай шүү” гэж тэд үргэлж ярьцгаана. Хоолоо хийхдээ галаа түлэх, Бас намрын сэрүүн орсон өдрүүдэд дулаан хоноход хөвгүүд маань өөрсдөө л түлээгээ хагалж бэлдэцгээнэ. Харин охид гэрийн хөшгөө татаж, оёж хатгана. Жимсээ түүцгээж, зэрлэгээ зулгааж, орчноо цэвэрлэх гээд л тэд ажилч шоргоолж шиг л завгүй өдрийг өнгөрүүлдэг ч аз жаргалтай хөгжилтэй байдаг даа. . Хуушуур, бууз, банш, шарсан тахиа, нийслэл салат, өөрсдөө зуурч элдэж бэлдсэн гурилтай цуйван гээд л бүхий л хоолоо хамтдаа хийж идэцгээнэ

ХӨГЖИЛТЭЙ СОНИРХОЛТОЙ ХӨДӨЛМӨРЧ ӨДРҮҮД... Бүгд саалиндаа гарч ямаа, үнээ сааж саасан сүүгээ хөөрүүлж, өглөө цайгаа сүлнэ. Өрөм загсаах, хусам авах гээд л үгсийн сан, ахуйн ойлголт ч нэмэгддэг. Монгол ахуйд суралцаж, байгаль дэлхийдээ хувь нэмрээ оруулж буй хөдөлмөрч өдрүүдэд нь хөгжилдөж, тоглож өнгөрүүлэх чөлөөт цаг ч бий. Түүнчлэн хувь хүний хөгжил, сэтгэл зүйн цаг ч бий. Энэ цаг хугацаандаа хүүхдүүд сургуулийнхаа сэтгэл зүйчтэй сэтгэгдэл мэдрэмжээ хуваалцдаг. “Ажил хийсний дараа хоол мөн ч их амттай байдаг шүү.” гэж тэд маань дандаа ярина. Зуслангийн өдрүүд дуусахад зуслангаасаа явмааргүй, дахиад ганхан хоночихмоор санагддаг гэцгээнэ. Энэ жил төгсөх 12 дугаар ангийнхан маань “Дараа жил ирэхдээ...” гэснээ “Өө! Энэ жил чинь хөдөлмөр зуслангийн сүүлийн жил юм байна шүү дээ” гээд нулимс дуслуулж байлаа. ХӨГЖИЛТЭЙ, СОНИРХОЛТОЙ, ХӨДӨЛМӨРЧ өдрүүд минь сайхан даа...

СУРАГЧИЙН БУЛАН Сургуулийн сагсан бөмбөгийн БИ 2016 ОНООС САГСАН БӨМБӨГӨӨР шигшээ, Логарифм Тайтанс багийн гишүүн ХИЧЭЭЛЛЭЖ ЭХЭЛСЭН. НЭГ ОРОЙ 10а ангийн сурагч ЗУРАГТААР NBA-ГИЙН ТОГЛОЛТ ҮЗЭЭД “БИ Б.Чингүн Ч ГЭСЭН ЧАДНА” ГЭСЭН БОДОЛ ТӨРӨӨД Л ХИЧЭЭЛЛЭХЭЭР ШИЙДСЭН. ААВ ЭЭЖ ХОЁР МИНЬ НАМАЙГ ДЭМЖИЖ ДУГУЙЛАНД ЯВУУЛСНААР БИ ИХ УРАМ АВСАН. БАС МАНАЙ СУРГУУЛЬ ИХ ГОЁ СПОРТ ЗААЛ БАРЬЖ ӨГЧ, САЙН ДАСГАЛЖУУЛАГЧТАЙ БОЛГОЖ, ТЭМЦЭЭН УРАЛДААНД ОРОХОД ХУВЦАС, ХУРААМЖААС ЭХЛЭЭД Л ЮУНД Ч САНАА ЗОВООХГҮЙГЭЭР ИХ ДЭМЖДЭГ НЬ БИДНИЙ АМЖИЛТАД ИХ НӨЛӨӨЛЖ БАЙГАА ГЭЖ БОДДОГ. БИ ИРЭЭДҮЙД NBA-ИЙН ТАМИРЧИН БОЛНО ГЭСЭН ЗОРИЛГО ТАВЬСАН. ҮҮНДЭЭ ХҮРЭХЭД МИНЬ МИНИЙ ХҮЧ ХӨДӨЛМӨР Л ТУСАЛНА ГЭЖ БОДОЖ БАЙНА. ЗОРИЛГО, ХҮСЭЛДЭЭ ХҮРЭХИЙН ТУЛД БИ ХИЧЭЭНЭ ЭЭ... “ ГАНЦХАН СЕКУНДЫН ХУГАЦАА Ч ЯМАР ЧУХАЛ БОЛОХЫГ ДЭЛХИЙН АВАРГЫН АЛТАН МЕДАЛИАС ГАНЦХАН СЕКУНДЭЭР ХОЦРОХДОО ОЙЛГОСОН...

СУРАГЧИЙН БУЛАН Сургуулийн сагсан бөмбөгийн БИ 5 ДУГААР АНГИАСАА ЭХЛЭН САГСАН шигшээ, Логарифм Тайтанс багийн гишүүн БӨМБӨГӨӨР ХИЧЭЭЛЛЭЖ БАЙГАА. 10б ангийн сурагч ЭРҮҮЛ ЧИЙРЭГ ГОЁ БИЕ БЯЛДАРТАЙ Г. ТОДБИЛИГТ БОЛОХООС ЭХЛЭЭД БАС БАГААР АЖИЛЛАХ ЧАДВАР САЙЖИРЧ, ЯЛЖ ЯЛАГДАЖ СУРАДАГ НЬ ХАМГИЙН САЙХАН. НАМАЙГ БАЙНГА ДЭМЖДЭГ, ТУСАЛДАГ ГЭР БҮЛ, БҮХНИЙГ МАШ САЙН ЗААДАГ МУНДАГ БАГШ, МАШ САЙН ДЭМЖДЭГ СУРГУУЛЬ МААНЬ МИНИЙ ЭНЭ СПОРТООР ТУУШТАЙ ХИЧЭЭЛЛЭХ ШАЛТГААН, ДАВУУ ТАЛ. МИНИЙ ОЙРЫН ЗОРИЛГО БОЛ ЛОГАРИФМ ТАЙТАНС БАГААРАА АНГИЛЛЫНХАА АВАРГА БОЛОХ. ХАРИН МЭДЭЭЖ МУНДАГ ТАМИРЧИН БОЛОХ ХОЛЫН ЗОРИЛГОТОЙ. ЗОРИЛГОДОО ХҮРЭХИЙН ТУЛД МИНИЙ ӨӨРИЙН ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ, ТУУШТАЙ, ШАНТРАШГҮЙ, ТЭВЧЭЭРТЭЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ БОДДОГ. “ ГЭР БҮЛ, ЭЭЖ ААВ, БАГШ, СУРГУУЛЬ МИНЬ НАМАЙГ ДЭМЖДЭГ БОЛОХООР ОДОО БИ ӨӨРӨӨ ХИЧЭЭХ Л ҮЛДСЭН...

ТАНИЛЦАЖ АМЖСАН УУ? ЛОГАРИФМ СУРГУУЛИЙН АМЬД ХӨГЖМИЙН ХАМТЛАГ...

ДУУЧИН, РИТМ ГИТАРЧИН Сошиал од Буд маань амьд хөгжмийн хамтлагийнхаа дуучнаар зүй ёсоор сонгогджээ. Дуулж, бүжиглэж, хөгжим тоглоно гээд авьяас нь дэндчихсэн бяцхан Будын сошиалдаа оруулсан ганц бичлэг л хэдхэн минутын дотор мянга мянган хандалт авдаг гэнэ... СОЛ ГИТАРЧИН Хөл бөмбөг тоглох сонирхолтой Энхнасан цар тахлын хөл хорионы үеийг ашиглан өөрийгөө хөгжүүлж гитар тоглож сурсан ажээ. Хүн хүсвэл, хичээвэл чадахгүй зүйл үгүй гэдэг энэ биз ээ... БАСС ГИТАРЧИН Ангийн онц сурлагатан Майдар өөрийгөө хөгжим тоглоно гэж санаа ч үгүй явсан гэнэ. Азтай тохиолоор түүнд боломж гарч нуугдмал авьяас бас сонирхлоо нээсэн гэнэ шүү... ДУУЧИН Хүчтэй хоолойтой дуучин охин маань дуулахын зэрэгцээ бас загвар зохиож, өөрийн зохиосон загвараа өмсөж Диамонд загварын шоунд оролцохыг бодоход бас л чамгүй авьяас мэдрэмжтэй байх нь... БӨМБӨРЧИН Хамтлагийн бөмбөрчин Анар гайхалтай төгөлдөр хуурч. Хүслийн жигүүр урлагийн наадмын үеэр тэрхүү гайхалтай тоглолтоороо үзэгч, шүүгчдийг алмайруулаад амжсан шүү. ДАРАЛТАТ ХӨГЖИМЧИН Сургуулийн Майкл Жексон нэрээрээ алдартай бүжигчин Соёмбо бас нэгэн авьяасаа илрүүлэн тус хамтлагийн даралтат хөгжимчнөөр тэнцжээ. Богинохон хугацаанд нэгдэж чадсан сонирхолтой бүрэлдэхүүнт хамтлагтаа уран бүтээлийн амжилт олз омог хүсье.

БАГШИЙН БУЛАН Миний хувьд ахлах ангиа төгсөөд Монголдоо МУИС-ийн “ Математикийн багшийн ангид суралцаж эхэлсэн. Уйгагүй МУИС-д суралцаж байх хугацаанд ОХУ-ын Улан- хичээсний Үд болон Красноярск хотруу Олон улсын оюутнуудын эцэст гарах эрдэм шинжилгээний хуралд удаа дараа оролцож байр эзэлж байв. үр дүн хэчнээн Энэ хугацаанд ОХУ-д сурах хүсэл эргэмзлэл минь амттай улам нэмэгдсэн тул 3-р курсээсээ ОХУ-ын тэтгэлэгт бэлдэж, нэлээн хэдэн шалгуурыг давсны эцэст гэж “тэнцсэн” гэдэг хариуг авсан даа. санана... Тэр үед аттестат дээрх бүх дүн 90%-аас дээш буюу A байх ёстой байсан бол одоо бүрэн дунд боловсролын гэрчилгээнд гол бус хичээлд хоёроос дээшгүй «С» буюу «дунд» үнэлгээтэй байж болдог болсон байна лээ. Тэтгэлэг судалж буй хүүхдүүддээ хэлэхэд Дан ганц дүн бус нийгмийн сайн сайхны төлөө хийсэн бүтээсэн зүйл, өөрийгөө хөгжүүлсэн байдлыг мөн мөн маш их ач холбогдол өгч хардаг гэдгийг анхаарууштай.

Мөн сэтгэл санаагаа бэлдэх хэрэгтэй. Анзаараад байхад олон улсын тэтгэлэг хөөцөлдөж байгаа хүүхдүүд “тэнцээгүй” гэдэг хариу авахаараа нэлээн шантардаг, замаасаа ухардаг. Энэ тэтгэлэгт тэнцээгүй байлаа гээд чи хангалтгүй байна гэсэн үг биш. Тиймээс нэг удаа “тэнцээгүй” гэсэн хариу авсан ч шантрахгүйгээр дахин оролдоод үзээрэй гэж хэлмээр байна. Бас хүүхдүүдийгээ маш сониуч, судлаач, туршигч байгаасай гэж боддог юм. жишээ нь багш нь гэрийн аж ахуйдаа 30-аад тахиа, 6 нугас, 2 цацагт хяруул, 20 бөднө шувуутай. Манай гэр бүлийнхэн амьтанд их хайртай. Тиймдээ ч тахиа шувуунаас гадна нохойтой мөн яст мэлхийтэй. Тахианы өндгийг инкубаторт 21 хоног байлгахад хөөрхөн дэгдээхэй болдог. Дэгдээхэй байхаас нь өөрсдийн гараар өсгөж торниулаад том болохыг нь харах сайхан шүү. Шувуу бол өөрөө үзэсгэлэнтэй амьтан. Сайн ажиглаж харвал өд болгон нь өөр өөр өнгөтэй... Сонирхолтой, бас амьтан хайрлаж тэжээх нь бусдын сайн сайхны төлөөх бас нэгэн үйл юм шүү дээ. Хөдөлмөр бүхэн үнэ цэнтэй, үр дүнгээ өгдөг гэдгийг л үүгээрээ хэлэх гэсэн юм.

Х. БАЯРЦОГТ ...Өнөөдөр хэн бүхэн л “Старт ап” эхлүүлэх талаар боддог болсон. Гэхдээ “Стартап” болгон мэдээллийн технологид суурилсан байх шаардлагагүй. Эхлэхийн тулд өндөр зардалтай байх шаардлагагүй гэдгийг хэлэх хэрэгтэй байх.

Миний хувьд “Старт ап” 800 онооны хувьд хэн ч гэхээсээ илүүтэй нэмэлт авах боломжтой гэдгийг орлоготой байх хэрэгтэй гэж юун түрүүнд уншигч дүү үзэж. Багаасаа ноцолдож өссөн нартаа хэлэх нь зөв байх. компьютер, принтер зэргээр Учир нь Элсэлтийн Ерөнхий “Яаж орлого олж болох вэ?” гэж Шалгалт бол Ерөнхий удаан хугацаанд бодож явсан. Боловсролын сургуульд Ингээд Энэ хичээлийн жил суралцаж буй сурагчдын эхлэхэд хувьд 12 жилийн турш Их Эрдмийн өргөөнөөс юу гэж өөртөө нэг сурсан түүнийг л шалгах үр хэлээд л “Bayraa’s print” хувцас дүн шалгасан шалгалт. хэвлэлийн газраа нээж үйл ажиллагаагаа эхлэсэн дээ. Анх заалгасан А үсэг, 1+1=2 гэсэн анхны Санхүүгийн тооцоо, бодлогоноос л шалгалт эрсдэлээ тооцолгүй эхлэсэн эхлэж байгаа юм. Би болохоор эхэндээ асуудал хичээлээсээ хоцорчихсон одоо нэлээдгүй гарч байсан ч зүтгэж нэгэнт өнгөрсөн гэх байгаа хүнд найз нөхөд, ах зүйлгүйгээр хичээж бэлдэх дүүс, хамаатан садан, тэр ёстой шүү. байтугай танихгүй хүн ч дэмнэж тусладаг юм байна лээ. Одоогоор хэвлэл маань хэдий их биш ч тодорхой хэмжээний дагагчтай, цөөн хэдэн нэр хүнд бүхий байгууллагуудаас захиалга авч гүйцэтгээд алдаа онооноосоо суралцаад бяцхан бизнесээ хичээлийнхээ хажуугаар амжуулахыг хичээж байна.

ЭЕШ өгөхөөр бэлдэж байгаа дүү нартаа хэлэх үг бол өдөр шөнөгүй бэлдэх гэхээс илүү хариуцлага, , хичээл зүтгэл үр дүн авчирна шүү. Үр дүнг чухалчилж ахицаа тэмдэглэн, системтэйгээр бэлдэж, мэдэхгүй зүйлсээ үргэлж багшаасаа асууж эргэлзээгээ гаргах нь чухал Одоо бодоход тэр санагдсан. үед тийм цаг дээр тийм Бусадтай өрсөлдөх гэхээс хичээл үзээд сууж байсан илүү өөртэйгөө өрсөлдөөсэй л гэхээс илүү ангиараа тийм гэж хүсэх байна даа. юм хийж байсан даа гээд Маргааш биелэх мөрөөдлийн хичээлээс гадуур ажлууд, төлөө өнөөдөр бага зэрэг ангийнхантайгаа ядарч болно гэдэг үг бас хөгжилтэй өнгөрүүлсэн байдаг шүү дээ... дурсамж, сурагчийн форм, ангийн найзууд л хамгийн Гэхдээ миний хувьд бол түрүүнд сэтгэлд бууж 12 жилийн сургуулийн ихэнх байна. цаг хугацаагаа хичээл номд их Тиймдээ ч манай зарцуулсан юм шиг санагддаг. төгсөгч найзууд нэг Хэдий хичээл ном чухал ч нэгэндээ их тустай гэсэн ангийн хүүхдүүдтэйгээ дэмтэй явдаг. Тэдэндээ инээлдэн суух мөчүүдийг баярлаж талархдаг шүү. өөртөө гаргаж, бүх зүйлсийн тунг нь тааруулаасай гэж хэлмээр байна.

LOGARITH ALUMNI #LOGARITHM PROUD OF YOU 2021 – 2022 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ГАДААДЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦАХ УРИЛГА АВСАН ШИЛДЭГ ТӨГСӨГЧИД


Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook