Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore дотоод-журам-2022-2023-он (1)

дотоод-журам-2022-2023-он (1)

Published by gtumur95, 2023-04-19 05:10:56

Description: дотоод-журам-2022-2023-он (1)

Search

Read the Text Version

Нийслэлийн ЕБ-ын42 дугаар сургуулийн дүрмийг хэрэгжүүлэх дотоод журам Ерөнхий үндэслэл  Боловсролын хууль, хөдөлмөрийн хууль, ЕБ-ын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрэм, сургуулийн дүрмийг удирдамж болгон, багш ,ажилтан, ажилчид, суралцагчид, эцэг эх, асран хамгаалагчдын харилцааг зохицуулах эрх зүйн акт болно.  Энэхүү журмыг оролцогч талууд тэгш эрхтэй дагаж мөрдөнө.  Сурган хүмүүжүүлэх зөвлөлийн хурлаар хэлэлцэн сургуулийн захирал баталжуулснаар хүчин төгөлдөр хэрэгжинэ.  Журмыг 2022 оны 9 дүгээр сарын 30 2023 оны 9 дүгээр сарын 30- ний хооронд мөрдөнө.

Нэг: Сургуулийн үйл ажиллагааны зохион байгуулалт 1.1 1-12 дугаар ангийн 64 бүлэгт 2600 суралцагч 2 ээлжээр хичээллэнэ. СХД-ийн 2-р хорооны 1-63, 35-р хорооны 64-71 гудамж, 1-р хорооны 1-45, 51, 34-р хорооны 52-56 гудамжууд,20 хорооны нутаг дэвсгэр суурьшилтай иргэдийн хүүхдийг хамран суралцуулна. 1.2 Сургалт хүмүүжлийн ажлын нэг өдрийн үйл ажиллагаа 8.00-18.50 цагт үргэлжилнэ. 1.3 Сургуулийн захиргаанаас гаргасан үйл ажиллагааны цагийн хуваарь, хичээлээс гадуурх ажлын график, дотоод журам, бусад бичиг баримтыг багш ажилчид, эцэг эх, асран хамгаалагчид, суралцагчид дагаж мөрдөнө. 1.4 Хичээлийн жил дөрвөн улиралтай, үр дүнгийн үнэлгээг хагас жил /I улирлын төгсгөл/ хичээлийн жилийн эцэс /IY улирлын төгсгөлд/-д хийнэ,IY улирлын эцэст хийсэн үнэлгээ /хувь/жилийн эцсийн дүн байна. III-XII ангийн жилийн эцсийн дүн болон анги дэвших, улсын шалгалтын дүнг ангийн журнал сурагчийн хувийн хэрэг болон цахимд журмын дагуу бичиж , байршуулж баталгаажуулна./А/425/ 1.5 Хичээл сургалтын үргэлжлэх хугацаа:  I-II анги 35 минут  III-YIII анги 40 минут  IX-XII анги 80 минут байна.

Үр дүнгийн үнэлгээ-ҮНЭЛГЭЭНИЙ ТҮВШИН Түвшин Үнэлгээ, Үнэлгээний түвшний шалгуур хувиар  Шинжлэх ухааны юмс үзэгдэл, нэр томьёо, ухагдахуун, хууль зарчим, зүй тогтлыг бүрэн ойлгож, VIII 90-100 шинжлэх ухааны үг хэллэг ашиглан аливаа асуудлыг тайлбарлах, тодорхойлох, үнэлэлт дүгнэлт өгөх, санал гаргах түвшинд эзэмшсэн VII 80-89  Эзэмшсэн мэдлэг ойлголтоо асуудал шийдвэрлэх, мэдээлэл боловсруулах ямар ч нөхцөлд хэрэглэдэг  Таамаглал /асуудал, асуулт/ дэвшүүлэн шинжлэн судлах үйлээ төлөвлөдөг  Асуудал шийдвэрлэх, мэдээлэлг боловсруулах оновчтой аргыг сонгон хэрэглэдэг  Асуудал, мэдээлэлд дүн шинжилгээ хийж, эргэцүүлэн бодож дүгнэлт гаргадаг, түүнийгээ шинжлэх ухааны үүднээс оновчтой илэрхийлдэг  Шинжлэх ухааны юмс үзэгдэл, нэр томьёо, ухагдахуун, зарчим, хууль, зүй тогтол, хоорондын хамаарлыг ойлгож эзэмшсэн  Эзэмшсэн мэдлэг ойлголтоо танил бус нарийн төвөгтэй нөхцөлд хэрэглэдэг  Таамаглал /асуудал, асуулт/ дэвшүүлэн шинжлэн судлах үйлээ төлөвлөдөг  Асуудал шийдвэрлэх, мэдээлэл боловсруулах оновчтой аргыг сонгодог  Асуудал, мэдээлэлд дүн шинжилгээ хийж, эргэцүүлэн бодож дүгнэлт гаргадаг, түүнийгээ оновчтой илэрхийлдэг  Шинжлэх ухааны юмс үзэгдэл, нэр томьёо, ухагдахуун, зарчим, хууль зүй тогтлыг ойлгосон  Эзэмшсэн мэдлэг ойлголтоо танил нарийн төвөгтэй нөхцөлд хэрэглэдэг VI 70-79  Таамаглал /асуудал, асуулт/ дэвшүүлж, шинжлэн судлах үйлийг зааврын дагуу төлөвлөдөг  Асуудлыг шийдвэрлэх, мэдээллийг боловсруулах тохирох аргыг сонгон хэрэглэдэг  Асуудал, мэдээлэлд дүн шинжилгээ хийж, эргэцүүлэн бодож дүгнэлт гаргадаг  Шинжлэх ухааны нэр томьёо, ухагдахуун, зарчим, хуулийг ойлгосон  Эзэмшсэн мэдлэг ойлголтоо шинэ нөхцөлд зааврын дагуу хэрэглэдэг V 60-69  Таамаглал /асуудал, асуулт/ дэвшүүлж, шинжлэн судлах, төлөвлөхөд оролцдог  Асуудал шийдвэрлэх, мэдээлэлг боловсруулах тохирох аргыг сонгодог.  Асуудал, мэдээллийг эргэцүүлэн бодож, гол санааг илэрхийлдэг

2.7.3. Үр дүнгийн үнэлгээ-ҮНЭЛГЭЭНИЙ ТҮВШИН Түвшин Үнэлгээ, Үнэлгээний түвшний шалгуур хувиар  Шинжлэх ухааны нэр томьёо, ухагдахуун, зарчмыг бүрэн ойлгосон.  Эзэмшсэн мэдлэг ойлголтоо танил нөхцөлд хэрэглэдэг IV 50-59  Асуулт асуух, асуудал таамаглал дэвшүүлж, шинжлэн судлах үйлд оролцдог.  Асуудал шийдвэрлэх, мэдээлэл боловсруулах аргыг сонгон хэрэглэхийг хичээдэг.  Асуудал, мэдээллийг эргэцүүлэн бодож, санал бодлоо энгийн байдлаар илэрхийлдэг  Шинжлэх ухааны юмс үзэгдэл, нэр томьёо, ухагдахуун, хууль зарчим, зүй тогтлыг бүрэн ойлгож, шинжлэх ухааны үг хэллэг ашиглан аливаа асуудлыг тайлбарлах, тодорхойлох, үнэлэлт дүгнэлт өгөх, санал гаргах түвшинд эзэмшсэн  Эзэмшсэн мэдлэг ойлголтоо асуудал шийдвэрлэх, мэдээлэл боловсруулах ямар ч нөхцөлд III 40-49 хэрэглэдэг  Таамаглал /асуудал, асуулт/ дэвшүүлэн шинжлэн судлах үйлээ төлөвлөдөг  Асуудал шийдвэрлэх, мэдээлэлг боловсруулах оновчтой аргыг сонгон хэрэглэдэг  Асуудал, мэдээлэлд дүн шинжилгээ хийж, эргэцүүлэн бодож дүгнэлт гаргадаг, түүнийгээ шинжлэх ухааны үүднээс оновчтой илэрхийлдэг  Шинжлэх ухааны юмс үзэгдэл, нэр томьёо, ухагдахуун, зарчим, хууль, зүй тогтол, хоорондын хамаарлыг ойлгож эзэмшсэн  Эзэмшсэн мэдлэг ойлголтоо танил бус нарийн төвөгтэй нөхцөлд хэрэглэдэг II 30-39  Таамаглал /асуудал, асуулт/ дэвшүүлэн шинжлэн судлах үйлээ төлөвлөдөг  Асуудал шийдвэрлэх, мэдээлэл боловсруулах оновчтой аргыг сонгодог  Асуудал, мэдээлэлд дүн шинжилгээ хийж, эргэцүүлэн бодож дүгнэлт гаргадаг, түүнийгээ оновчтой илэрхийлдэг  Шинжлэх ухааны юмс үзэгдэл, нэр томьёо, ухагдахуун, зарчим, хууль зүй тогтлыг ойлгосон  Эзэмшсэн мэдлэг ойлголтоо танил нарийн төвөгтэй нөхцөлд хэрэглэдэг I 0-29  Таамаглал /асуудал, асуулт/ дэвшүүлж, шинжлэн судлах үйлийг зааврын дагуу төлөвлөдөг  Асуудлыг шийдвэрлэх, мэдээллийг боловсруулах тохирох аргыг сонгон хэрэглэдэг  Асуудал, мэдээлэлд дүн шинжилгээ хийж, эргэцүүлэн бодож дүгнэлт гаргадаг

Анги дэвших Анги Ш/ Шалгалтын агуулга шалгалт тоо III III, IY, IV 1 Нэгдмэл агуулга /III ангийн хөтөлбөрийн агуулгаар/ VI - VIII, X, XI анги VI 2 • Сургууль сонгох 1 хичээл Зохион байгуулагч: VII • Нэгдмэл агуулга /шалгалттай хичээлээс бусад/ • ЕБС, БСУГ VIII • Монгол хэл, бичиг, уран зохиол /нэгдмэл агуулга/ 2 • Математик Зорилго: • Сургууль сонгох 1 хичээл Анги дэвших шалгалт нь • Монгол хэл, бичиг, уран зохиол /нэгдмэл агуулга/ суралцагчийн 3• Математик мэдлэг, чадвар эзэмшилтийн • Сургууль сонгох 1 хичээл /шалгалтгүй хичээлээс/ түвшинг хичээлийн жилийн эцэст • Монгол хэл, бичиг, уран зохиол /нэгдмэл агуулга/ 3• Математик тогтоох • Суралцагч сонгох 1 хичээл /шалгалтгүй хичээлээс/ • Монгол хэл, бичиг, уран зохиол /нэгдмэл агуулга/ X 3 • Математик • Суралцагч сонгох 1 хичээл /хими, биологи, физик, газарзүй, нийгмийн ухаан, түүх, англи хэл, орос хэл хичээлээс/ • Монгол хэл, бичиг, уран зохиол /нэгдмэл агуулга/ • Математик XI 3 • Сонгох хичээл /хими, биологи, физик, газарзүй, нийгэм судлал, түүх, англи хэл, орос хэл хичээлээс/

Анги Тоо Шалгалтын агуулга Улсын шалгалт 1. Монгол хэл V, IX, XII анги V 3 2. Математик Зохион байгуулах: 3. Хүн ба байгаль • ЕБС • БҮТ, БСУГ, БХ 1. Монгол хэл, бичиг, уран зохиол /нэгдмэл Зорилго: агуулга/ Бага, суурь, бүрэн дунд боловсролын 2. Математик сургалтын 3. Сонгох шалгалт: /суралцагч аль нэгийг хөтөлбөрийн хэрэгжилт, сурлагын IX 4 сонгоно./ амжилтад • Байгалийн ухааны нэгдмэл агуулга хөндлөнгийн үнэлгээ, • Нийгмийн ухаан, түүх /нэгдмэл агуулга/ хяналт-шинжилгээ хийх 4. Гадаадхэл /англи хэл, орос хэл-аль нэгийг суралцагч сонгоно/ 1. Монголхэл, бичиг, уран зохиол /нэгдмэл агуулга/ 2. Математик XII 4 3. Сонгох шалгалт /хими, биологи, физик, газарзүй, нийгмийн ухаан, түүх аль нэгийг сонгоно/ 1. Гадаад хэл /англи, орос хэл-аль нэгийг суралцагч сонгоно/

Зургаа. Суралцагчдын дагаж мөрдөх журам 6.1 Бүх суралцагч дүрэмт хувцастай байна. 6.2 Суралцагчид хичээл эхлэхээс 15 минутын өмнө ирсэн байна. 6.3 “Хамтран суралцъя” уриаг эрхэмлэн суралцана. 6.4 Багш, ажилчид, ахмад хүмүүс, найз нөхөд бусад хүмүүстэй зөв харьцаж хүндэтгэл үзүүлэх, мэндлэх хүндлэх ёсыг хэвшүүлнэ. 6.5.Хичээл таслах хожимдохыг хориглоно.Нэг өдрийн чөлөөг анги удирдсан багшаас, 3 хүртэлх өдрийн чөлөөг сургалтын менежерээс 4-ээс өдрийн чөлөөг захирлаас бичгээр хүсэлтээ гарган авна. 6.6 Гуравласан гэрээнд тусгагдсан үүргээ биелүүлэх.

6.7 Хичээлийн бэлтгэлийг бүрэн хангаж бусдад саад бэрхшээл учруулахгүй суралцана 6.8 Анги сургуулийнхаа эд хогшил, цэцэг навч зэрэгтээ зөв харьцаж хамгаална. Суралцагчдын эвдэж хэмхэлсэн эд зүйлийг эцэг эх, асран хамгаалагч нь хохиролгүй болгоно. 6.9. Сурах бичгийг гамтай хэрэглэнэ. 6.10.Бүдүүлэг үг хараал хэлэх, хуурах, худал хэлэхийг цээрлэнэ. 6.11 Монгол улсын БСШУС-ын сайдын А/43 тушаалын хэрэгжилтийг ханган ЕБС-ийн суралцагч хичээллэх цагаар гар утас хэрэглэхгүй 6.12 Суралцагчдын хичээл дээр буюу завсарлагаанаар биеэ зөв, боловсон авч явах үүрэгтэй. 6.13. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 276-Р тогтоолыг хэрэгжүүлэн сургуулийн орчинд хичээл, сургалтын үеэр сурагч, хүүхдүүдэд ухаалаг гар утас, түүнтэй адилтгах төхөөрөмж ашиглахыг хориглоно. 6.14. Эрсдэлтэй үед Улсын онцгой байдал болон холбогдох яамны шийдвэр дагаж, гаргасан дэглэмийг баримталж ажиллах 6.15 Суралцагчид нь үс засалтаа сурагч засалтаар засуулах. 6.16 Суралцагчид нь сургуулийн орчинд нүүр болон хумсаа будахгүй, ээмэг зүүхгүй/эрэгтэй/ байх журмыг баримтлах.

Долоо: Эцэг эхийн дагаж мөрдөх журам 7.1 Эцэг эхийн уралдаан тэмцээн, сургалт, өдөрлөгт оролцож сургууль, багш нартай хамтарч ажиллана. 7.2 Сургалт явагдаж байгаа үед багштай уулзах, утсаар ярих, саад учруулахыг хориглоно. 7.3 Хүүхдээ хичээл таслуулах, хожимдуулах, хүүхдийн дэргэд багштай маргах, худал ярих зэрэг зохисгүй байдлыг тэвчинэ. Хичээл эхлэх, дуусахад хүлээлгийн танхимд хүүхдээ хүлээнэ. Хурал, сургалт болон зохион байгуулалттай арга хэмжээнээс бусад тохиолдолд сургууль багш, ажилчдын ажилд хүндрэл учруулахгүй, сургууль дотор сэлгүүцэхгүй, хүлээлгийн танхимаар үйлчлүүлнэ. 7.4. Замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг ханган 6- 10 настай суралцагчийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх.

7.5. 6-10 насны суралцагчийг хичээлд ирэхэд багшид хүлээлгэн өгөх ба тарахад эцэг эх хүлээж авах./гараас гарт/ 7.6. Сургууль-эцэг эх-суралцагчийн гурвалсан гэрээний хэрэгжилтийг хангах 7.7. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 177 тогтоолын хэрэгжилтийг ханган хуваарийн дагуу сургуулийн орчинд хэв журам зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сургуулийн орчин эргүүлээр ажиллах. 7.8 Цахим гадуурхлаас урьдчилан сэргийлэн facebook хаяг нээлгэхгүй байх ,байгаа бол хяналт тавих 7.9 Гэрээт цэвэрлэгчийн ажлын хөлсийг өгөх \\бага ангид хамааралтай/.

7.10 School police эргүүл эцэг эхчүүд заавал хийх. 7.11 Бага ангийн сурагчдын цүнхэнд цацруулагчтай уут хийх, дунд ангийн сурагчдын цүнхэнд тусгай цацруулагч нааж өгөх /НБГ-ын 02/1476-чиглэл хүргүүлэх/ 7.12 Бага ангийн сурагчдын цүнхэнд эцэг эх асран хамгаалагч болон АУБ-ийн гар утасны дугаар бүхий зүүлт / нэр хаяггүй/ хийж өгөх /НБГ-ын 02/1476-чиглэл хүргүүлэх/ 7.13 Гэр бүлийн орчинд 21:00 цагаас хойш ухаалаг утас, интернет хэрэглүүлэхгүй байх. /НБГ-ын 02/1476-чиглэл хүргүүлэх/ 7.14. Эрсдэлтэй үед Улсын онцгой комисс болон холбогдох яамны гаргасан шийдвэрийг даган ажиллана. 7.15. Дан цахимаар хичээллэж буй суралцагчид танхим болон цахим хослуулан суралцаж буй суралцагчтай адилаар стандартын хэрэгжилтийг ханган суралцана. 7.16 Хүүхдийнхээ үс засалтыг сурагч засалтаар засуулах 7.17 Суралцагч нь сургуулийн орчинд нүүр болон хумсаа будахгүй, ээмэг зүүхгүй/эрэгтэй/ байх журмыг баримтлах

НЕБ-ын42 дугаар сургуулийн дүрэм Нэг: Нийтлэг үндэслэл 1.1 Энэхүү дүрэм нь сургуулийн үйл ажиллагаа зохион байгуулах эрхийн акт бөгөөд сургуулийн захирлаас багш, ажилчин, ажилтан, албан хаагчтай хөдөлмөрийн харьцаа тогтоох, цуцлах, хөдөлмөрийн зохион байгуулалт, ажлын цаг ашиглалт, сургалт хүмүүжлийн ажлын чанарыг дээшлүүлэх, хөдөлмөрийн сахилгыг дээшлүүлэх замаар сургуулийн үндсэн ажлыг бүрэн биелүүлэхэд суралцагчид, эцэг эх, асран хамгаалагчид харилцагч байгууллага хүмүүсийн хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино. 1.2 Дүрмийг багш, ажилтан, ажилчид, суралцагчид, эцэг эх, асран хамгаалагчид, харилцагч байгууллагууд чанд сахин мөрдөнө. 1.3 Дүрмийн биелэлтэнд сургуулийн зөвлөл, сургуулийн захиргаа хяналт тавина.

Хоёр: Сургуулийн бүтэц зохион байгуулалт 2.1 42-р сургууль нь төрийн өмчийн байгууллага ба боловсролын ажил үйлчилгээ эрхэлсэн хуулийн этгээд мөн 2.2 42-р сургууль нь СХД-ийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлана 2.3 Тус сургууль нь СХД-ийн 1-р хорооны 1-45, 51, 34-р хорооны 52-56 гудамж, 2-р хорооны орбитын 1-63-р гудамж, 35-р хорооны 64-71-р гудамж, 20-р хороонд оршин суух иргэдийн хүүхдэд төрийн үйлчилгээ үзүүлэн, тэгш хамран сургана. 2.4 Сургууль нь улсын бүртгэлтэй, ерөнхий боловсрол эзэмшүүлэх сургалт хүмүүжлийн байгууллага бөгөөд тамга, тэмдэг, албан бичгийн хэвэлмэл хуудастай байна. 2.5 Сургуулийн хэмжээнд ЗАН,секц, багш суралцагчдын авъяас чадварыг хөгжүүлэх клубуудыг зохион байгуулж ажиллуулна.

4.2 Хүүхэд хамгаалал  Суралцагчийн төлөвшил, хүмүүжлийн талаар гарч буй эерэг, сөрөг өөрчлөлт, ололт амжилтыг мэдээллэх, тэдний мэдлэг чадвар дадлыг үнэлэх, авьяас чадварыг нээн илрүүлэх хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах, хамтран ажиллах  Суралцагчийн эрүүл мэнд, хэрэгцээ сонирхол, авьяас чадвар чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн олон талт ажлыг зохион байгуулахад эцэг эх асран хамгаалагч нартай хамтран ажиллах, дэмжлэг туслалцаа авах  6-10 хүртэлх насны хүүхдийг эцэг эх, асран хамгаалагч нарт хүлээлгэн өгөх “Гараас гарт” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэвтэр нээж тэмдэглэл хөтлөн мөрдөхөд хяналт тавих, заавар зөвлөгөө өгөх  НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 сарын 16-ны өдрийн 177 дугаар тогтоолоор батлагдсан “School police”-ийн үйл ажиллагааг тогтмол ажиллуулах, хяналт тавих

Найм: Хяналт, үнэлгээ Суралцагчдын чанар, үр дүнд дараах хяналт, үнэлгээ хийнэ. 9.1 Суралцагчдын мэдлэг, чадвар, төлөвшлийг хагас жил тутамд 9.2 Хөндлөнгийн хяналт үнэлгээг жилд 2-оос доошгүй удаа 9.3 Бүлэг сэдвийн хяналт, үнэлгээ/графикаар/ 9.4 Бага, дунд, ахлах ангийн хамтын ажиллагаа, харилцан хяналт үнэлгээг жилд 2-оос доошгүй удаа

Арав: Хүлээх хариуцлага 11.1 Захиргаа, багш ажилтны хооронд гарсан маргааныг талууд тохиролцон шийдвэрлэх арга хэмжээ авна. Хэрэв тохиролцоонд хүрч шийдвэрлэж чадахгүй бол хөдөлмөрийн маргаан таслах комисс буюу шүүхэд өгч шийдвэрлүүлнэ. 11.2 Боловсролын салбарт үйлчлэх хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд тухайн хууль тогтоомжинд заагдсан хариуцлагыг шударгаар хүлээлгэнэ. 11.3 Сургуулийн дүрэм, дотоод журмыг зөрчсөн тохиолдолд тэдгээрт заагдсан хариуцлагыг хүлээлгэнэ.


Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook