Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore Зөвлөмж_Бага_боловсрол_монгол_хэл.8dd7362a0c361f5cb350

Зөвлөмж_Бага_боловсрол_монгол_хэл.8dd7362a0c361f5cb350

Published by gtumur95, 2023-04-18 06:17:03

Description: Зөвлөмж_Бага_боловсрол_монгол_хэл.8dd7362a0c361f5cb350

Search

Read the Text Version

БАГА БОЛОВСРОЛЫН МОНГОЛ ХЭЛ СУДЛАГДАХУУНЫ ЭХЦК БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨМЖ Ээлжит хичээлийн цахим контент нь суралцагч цаг хугацаа, орон зайнаас үл хамааран бие даан суралцах онцлогтой тул агуулгыг задалж, суралцах үйл ажиллагааг ээлжит хичээлээр алхамчилж боловсруулсан. Контентоо хэрхэн сонирхолтой, өгөөжтэй, теле болон танхимын хичээлийн арга зүйгээс ялгарах шинэлэг хэлбэрээр бэлдэж хүргэх вэ гэдэгт санаа өгөх үүднээс энэхүү зөвлөмжийг боловсрууллаа. ЭХЦК нь суралцагч сонирхолтой, бүтээлч даалгавраар дамжуулан гол агуулгаа судлах, суралцахуйн зорилтыг хангаж сургалтын үр дүндээ хүрэх, сурах урам, хүсэл зоригийг өдөөх, бие даан гүйцэтгэхэд тулгарах бэрхшээл саадыг даван туулах арга замд хөтөлсөн байх зэргээр өвөрмөц ялгааг харуулах юм. КОНТЕНТОО ХЭРХЭН БОЛОВСРУУЛАХ ВЭ? Ээлжит хичээлийн цахим контент боловсруулахдаа дараах (Зураг-1) алхмыг баримталж болох юм. 4-р алхмын турших үйл ажиллагаанд бэлтгэж байгаа контентоо тухайн ангид сурдаг сурагчаар бие даан хийлгэж үзээд, ойлгомжгүй байгаа зүйлийг илрүүлэн засварлаж болох юм. Зураг 1.

ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА ТӨЛӨВЛӨХӨД ЮУГ АНХААРАХ ВЭ? Агуулгын залгамж холбоо Агуулгын хувьд анги хоорондын залгамж холбоо, сэдэв хоорондын залгамж холбоог алдагдуулахгүйгээр хичээлээ төлөвлөнө. Тухайн суралцахуйн зорилт ангиас анги ахих тутам хэрхэн өргөсөж, гүнзгийрч, нөхцөл шалгуур нь өөрчлөгдөж байгаа босоо залгамж холбоог дараах байдлаар харж болно. Жишээ нь: Хүснэгт 1. Бүтээлчээр унших таамаглах чадварын залгамж холбоо (гүйцэтгэлийг доогуур зураас, шалгуурыг bold болгон тэмдэглэв ) 1-р анги 2-р анги 3-р анги 4-р анги 1.1е. Зохиолын 2.1з. Өгсөн зургаас 3.1и. Уншсан үлгэр, 4.1к. Эхийн үйл баатруудын гадаад үндэслэн үйл өгүүллэгийн гол хэсгийн явдлын төгсгөлийг байдлыг төсөөлж явдлыг таамаглах үйл явдлыг хэрхэн үндэслэлтэйгээр ярих (Яам, 2019) өрнөхийг таамаглах таамаглах Төсөөлөл (Visualizin) гэдэг бол уншигчдын оюун санаанд буусан дүр зураг юм. Сайн төсөөлж байгаа сурагчийг сайн ургуулан бодож байгаагаар үнэлнэ. Таамаглах (Predicting) гэдэг бол зохиолд гарсан зүйл, болсон явдалд тулгуурлан юу тохиолдохыг урьдчилан хэлэх, үндэслэлтэй таамаглахыг хэлнэ. Сайн таамаглаж байгаа сурагчийг үнэлэхдээ таамаглалаа үндэслэлтэй хэлж байна уу гэдгээр үнэлнэ. Төсөөлөх, таамаглах гэсэн хоёр чадвар эхийг уншиж ойлгох бүтээлч чадвар (Одсүрэн, Бага ангийн багш нарт, 2020). Тиймээс “өөрийнхөөрөө ургуулан бодох” “үндэслэлтэй ургуулан бодох” гэсэн залгамж холбоог харгалзан багш асуулт, даалгавраа төлөвлөх юм. Хичээлийн зорилго, зорилтыг томьёолох ЭХЦК-ын жилийн төлөвлөлтийн дагуу зорилго байна. Зорилт нь зорилгодоо хүрэх үйл ажиллагааны алхмууд. Суралцахуйн удирдамж, бусад зөвлөмжөө сайтар уншиж, тухайн суралцахуйн зорилтын мөн чанарыг ойлгохгүйгээр алхамчилсан үйл ажиллагаа төлөвлөх боломжгүйг багш нар сайн ойлгох хэрэгтэй. Хичээлийн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд хэд хэдэн үйл болгосноор сурагчид бие даан дасгал, даалгаврыг гүйцэтгэж мэдлэг, чадвар эзэмших юм. Жишээ нь: 5-р ангид “Шүлгийг уран уншъя” нэгж хичээлийн “Дөрвөн цаг” сэдэвт ээлжит хичээлийн зорилго, зорилтыг дараах байдлаар томьёолжээ. Зорилго: “Дөрвөн цаг” шүлгийг уншиж ойлгох, танил бус, өвөрмөц, содон үг хэллэгийг сонгож тэмдэглэх (5.1а. Эхэд ашигласан зарим үг, хэллэгийг сонгож, эхэд хэрэглэсэн учрыг тайлбарлан дүгнэх (Яам, 2019)) Хүснэгт 2. “Дөрвөн цаг” ээлжит хичээлийн зорилт, зорилтыг хэрэгжүүлэх үйл Зорилт Зорилтыг хэрэгжүүлэх үйл 1. Шүлгийг уншиж агуулгыг ойлгох o Үгийн утгыг таамаглах o Толь бичгээс үгийн утгыг олж тайлах o Шүлгийг бүтнээр нь уншиж, агуулгыг мөр мөрөөр, бадаг бадгаар нь ойлгох 2. Танил бус өвөрмөц, содон үг, хэллэгийг o Шүлгийг давтан унших сонгож тэмдэглэх o Өвөрмөц, содон үг, хэллэгийг сонгож, бичиж тэмдэглэх .

Хичээлийн хүрэх үр дүнг томьёолох Тухайн суралцахуйн зорилтын хүрэх үр дүнг юу мэддэг, юу чаддаг, ямар хандлага төлөвших, юунд хэрэглэж чаддаг болох талаас томьёолно. Нэг мэдлэг, чадвар эзэмшүүлэхийг зорьсон 1-3 ээлжит хичээл ч байж болно. Ямар хандлага төлөвших, тухайн мэдлэг чадварыг юунд хэрэглэж болохыг нэгж хичээлээр томьёолох хичээл ч байна. Хэрхэн томьёолж болохыг жишээлэн харуулъя. Хүснэгт 3. 5-р ангийн № 64, 65 дугаар ээлжит хичээлийн хүрэх үр дүн Ээлжит хичээл №64 Ээлжит хичээл №65 Сэдэв: “Дөрвөн цаг” Сэдэв: Яагаад ийм үг, хэллэг хэрэглэсэн бэ? Зорилго: “Дөрвөн цаг” шүлгийг уншиж Зорилго: “Дөрвөн цаг” шүлгээс сонгосон үг ойлгох, танил бус, өвөрмөц, содон үг хэллэгийг эхэд хэрэглэсэн учрыг таамаглан хэллэгийг сонгож тэмдэглэх тайлбарлах, дүгнэх Мэднэ: Шүлэгт орсон танил биш, содон сонин үг хэллэгийн утгыг мэддэг болно. Чадна: Чадна: 1. “Дөрвөн цаг” шүлгийн утгыг мөр мөрөөр 1. Зохиолч ямар учраас энэ үгийг сонгож нь, бадаг бадгаар нь тайлбарлаж чаддаг хэрэглэснийг ойр орчмын үг өгүүлбэрийн утгаас болно. таамаглан тайлбарлаж чаддаг болно. 2. Зохиолч ямар утга санааг илэрхийлэх гэж энэ үгийг сонгосон болохыг дүгнэн хэлж чаддаг болно. Хэрэглэнэ: Уншсан эхээс шаардлагатай үгийн утгыг таних аргаа хэрэглэдэг болно. Багш нарын түгээмэл гаргадаг алдаа нь мэдлэг, чадварыг хольж томьёолдог. Мэдлэгийн томьёололд үг, өгүүлбэр, эхийн утга, бүтэц, үгийн сан, хэлний хэрэглээ, зөв бичих дүрэм бүхий агуулга байна. Дээрх хичээлд үгийн утгын мэдлэгтэй болох үр дүн томьёолжээ. Ээлжит хичээлийн сэдэв ЭХЦК-ийн жилийн төлөвлөлтөд ээлжит хичээлийн сэдвийг унших зохиолын нэр, хичээлийн агуулга эсвэл унших, бичих, ярих, сонсох арга барилын үе шат алхамтай уялдуулж өгсөн болно. Жишээлбэл: “Бичих санаагаа олъё “ “Найруулгын засвар хийе” гэх мэт хичээл нь бичих арга барил эзэмших үе шат алхмаар, “Цогцолбор бүрийн утгыг тодруулъя” гэсэн нь унших арга барилын үе шат алхмаар нэрлэжээ. Багш та тухайн хичээлд хэрэглэсэн эх, агуулга, арга зүйн шийдэлдээ тохируулан, утга санааг алдагдуулахгүйгээр, хүүхдийн сонирхол татахуйц байхаар өөрчилж болно. Жишээ нь: “Дөрвөн цаг” ээлжит хичээлийн нэрийг “Содон сонин үг хэллэгийг ялгая” Юу сайхан бэ? “ Шүлгийн утгыг ойлгоё” гэх мэт. Эх сонгох “ЭХЦК-ын жилийн төлөвлөлт”-д нэг нэгжийн хүрээнд сурах бичигт байгаа 1-2 эхийг сонгож мэдлэг, чадвар эзэмшихээр төлөвлөсөн. “Нэмэлт” хэсэгт бие дааж нэмж судлах дасгал даалгаврыг сурах бичигт байгаа бусад эх дээр ажиллаж, сурах бичгийг бүрэн дүүрэн судлахад дэмжлэг үзүүлнэ. Жишээ нь: 4-р ангийн “Сэтгэгдэл мэдрэмжээ илэрхийлье” нэгж хичээлд дараах зохиолуудыг уншиж судлахаар сонгож болох юм. Хүснэгт 4. Унших эх зохиол ЭХЦК-ын ээлжит хичээлийн төлөвлөлт Бие даан судлах \"Хулгана ном хоёр\" эхийг уншаад төрсөн Монгол хэл IV 2020 сурах бичгийн 134 дүгээр сэтгэгдлээ илэрхийлэх хуудас, З.Түмэнжаргал \"Голын жараахай\" эхийг сонсоод сэтгэгдлээ илэрхийлэх С.Надмид “Мэдэмхий борын үлгэр” уншаад Ж.Саруулбуян “Хөвийн булгийн хөх тогоруу” эхийг мэдрэмжээ илэрхийлэх сонсоод мэдрэмжээ илэрхийлэх Үүний зэрэгцээ хүүхдийг ном унших сонирхолтой болгох, нэгж хичээлийн төгсгөлд оношилгоо хийх, жилийн эцэст мэдлэг чадвараа бататгах зорилготой контент боловсруулахдаа:

А. Сурах бичгээс сонгож болно. Б. Сурах бичигт байхгүй эх сонгож болно. Хэрэв сурах бичигт байхгүй эхийг сонгоход хүрвэл дараах шаардлагыг хангасан эсэхийг анхаарна уу. Үүнд: o Тухайн сэдэвтэй ямар нэгэн байдлаар холбоотой байх o Сурагчдын нас сэтгэхүйн онцлог, ялангуяа орчин цагийн хүүхдийн сэтгэхүйд тохирсон, сонирхолтой үйл явдалтай, эхлэл, гол, төгсгөл хэсгийн зааг тодорхой, ямар нэг асуудал хөндсөн, асуудлаа шийдвэрлэсэн, уран сэтгэмжийг хөгжүүлэхүйц найруулгын шаардлага хангасан эх сонгох o Тогтвортой хөгжлийн боловсролын агуулгатай, уламжлал, ёс заншил, ахуйг тусгасан, монгол үгийн сантай эх байх o 1-р ангид 30-40 үгтэй эх, нэг өгүүлбэрт 4-6 үг байх, 2-р ангид 50-60 үгтэй эх, өгүүлбэр дэх үгийн тоо 2-8 үг, 1-2 дугаар ангийн эхэд дараалсан 3 гийгүүлэгчтэй үг ороогүй, цөөн тооны дүртэй байх. 3-р ангид дээд тал нь 120 үгтэй, 4-5 дугаар ангид дээд тал нь 250 үгтэй, хэт урт биш өгүүлбэрүүдтэй байх (П.Одсүрэн, Бага ангийн багш нарт, 2020) гэх зэргээр олон талаас тунгааж эхээ сурагчдын онцлогт нийцүүлэн оновчтой сонгоорой. Жишээ 1. 3-р ангид дараах эхийг сонгож болно. Хэрэм туулай хоёр Нэгэн дэлгэр сайхан зун хэрэм, туулай хоёр найзалжээ. Өвөл болж, эргэн тойрон нүд гялбам цагаан цасаар хучигдав. Хэрэм өндөр модны хонгилд үүрээ засжээ. Туулай модны нөмөрт хэвтшээ малтжээ. Хэрэм нэг өглөө үүрнээсээ гарлаа. Гэтэл бор саарал зүстэй байдаг найз нь цас шиг цагаан болчихсон байж гэнэ. Хэрэм «энэ миний найз туулай биш байна» гэж боджээ. Туулай ч найз хэрмээ хараад хараад таньсангүй. Тэр бас «Хэрэм найз минь хүрэн бор зүстэй юм сан. Яагаад хөх саарал болчихдог билээ. Энэ лав өөр л хэрэм байх» гэж боджээ. Тэгтэл дахин зун болов. Амьтдын үс нь гуужин унав. Туулай, хэрэм хоёр бие биеэ сая л таньж хөгжилдөн золгож гэнэ ээ.(Үгийн тоо 105) Газар газрын үлгэр, 1973, (Якут ардын үлгэр) 3-р ангийн сурагчийн унших эхэд тавигдах шаардлагыг хангаж байгаа байдлыг үнэлье. Эхэд тавигдах шалгуур Хүснэгт 5. “Хэрэм туулай хоёр” эхийг үнэлсэн байдал Үгийн тоо дээд тал нь 120 хүртэл Хэт урт биш өгүүлбэрүүдтэй байх Шалгуурыг хангаж байгаа байдал Сурагчдын нас сэтгэхүйн онцлог, ялангуяа орчин цагийн хүүхдийн Үгийн тоо 105 сэтгэхүйд тохирсон, тогтвортой хөгжлийн агуулгатай байх Өгүүлбэр доторх үгийн тоо 3-11 байна. Сонирхолтой үйл явдалтай, ямар нэг 2, 3-р ангийн сурагч хүн ба орчин хичээлээр амьтдын асуудал дэвшүүлсэн, түүнийгээ амьдрах орчны талаар ерөнхий ойлголттой болдог тул шийдвэрлэсэн байх хэрэм, туулай хоёрын амьдралын орчны тухай ойлголттой гэж үзлээ. Сурагчдын нас сэтгэхүйн онцлог, ялангуяа орчин цагийн хүүхдийн Өвөл болж амьтад үүрээ заслаа. Цааш юу болох бол? сэтгэхүйд тохирсон, тогтвортой Амьтдын зүс яагаад өөрчлөгдөв? Тэд яагаад бие биенээ хөгжлийн агуулгатай байх танив? гэх мэт асуултаар хөтлөн сонирхон унших Монгол үгийн сантай байх боломжтой. Уламжлалт ёс заншил, ахуйг тусгасан Дэвшүүлсэн асуудлын хувьд: Хэдийгээр амьтдын гадаад төрх улирал цаг агаарын байдлыг дагаж өөрчлөгдөж байгаа ч тэдний дотоод сэтгэл өөрлөгдөх болов ууү гэсэн асуудлыг дэвшүүлж болохоор байна. 2, 3-р ангийн сурагч хүн ба орчин хичээлээр амьтдын амьдрах орчны талаар ерөнхий ойлголттой болдог тул хэрэм, туулай хоёрын амьдралын орчны тухай ойлголттой гэж үзлээ. “нүд гялбам” гэдэг үг нь монгол үгийн сангийн үг байна. Туулай, хэрэм хоёрын найз нөхдийн дотно харилцаагаар дамжуулж, удаан хугацаанд уулзаагүй

бол баяр хөөртэй золгон уулздаг гэсэн санааг илэрхийлсэн. “Нүд гялбам, хэвтэш, цас шиг цагаан, зүс, гуужих” гэх мэт үгийн утгыг тайлж, ойлгож уншиж ойлгосноор хүүхдийн үгийн нөөцийг нэмэгдүүлэхүйц байна. Жишээ 2. 4-5 дугаар ангийн контентод дараах эхийг сонгож болох юм. Балга ус Аавынхаа үгнээс Түдэв хүү зөрж үзээгүй ажээ. Нэгэн удаа хатуухан зэмлэл хүртэх ийм явдал болжээ. Хэдэн өдөр зогсолтгүй бороо орж хойд Ширэгийн гол эргээсээ хальжээ. Лодонгийн хотоос холуур даялан өнгөрдөг тохойн ус бүр наашлан түрээд хаяа хатавч шүргэх дөхөв. Буурь сэлгэхээс биш .... гэж аав нь Түдэвт хэлснээр хөгшин хөвөөгүй хөдөлж тэр дороо гэр бараагаа өөр газар зөөж байлаа. Түдэвийн хоёр дүү хурганы хашааны цаана бие биеэ усаар шүршин ишиг шиг эрхлэн тоглож харагдав. Энэ бүхнийг харсан айлын эмээ: -Усыг битгий үр ашиггүй гарздаад бай гэж зандрах нь дуулдана. Гэрийн бүслүүр татан явсан Түдэв: - За хаа сайгүй хар ус байхад юу нь ч илүү үгтэй юм гэж дүү нараа өмөөрөн хэлэхийг ойролцоо явсан аав нь сонсож орхижээ. - Чи юу гэнээ дахиад наад үгээ хэлээд орхи гэж Лодон гуай эвхсэн сур гартаа барьсаар ирэхэд нь Түдэвийн ухаан зайлах шахан “Зөөлөн л ороолгоосой билээ” гэсэн бодол гялсхийн орж иржээ. Аавыгаа ийм чинээ уурлах юм гэж Түдэв зүүдлээ ч үгүй байв. - Чамайг чинь эрдэм номын зах зухаас сурч яваа, овоо доо гэж бодсон минь талаар болох нь байна. Яаж амнаас чинь ийм үг унана вэ? Хойд Ширэгийн гол энүүхэн хэсэгтээ л урсдаг юм. Усгүй улс орон зүдэрч явдгийг эртээр чи өөрөө надад уншиж өгөх чинь билээ. Элбэг байхад нь аливаа юмыг хямгадахгүй юм бол эцэстээ гар хоосон хоцорно шүү! гэж аав нь хэлээд цааш эргэн алхав. Тэнгэрийн дуу ингэж тэртээ холуур өнгөрсөн боловч тэр нэгэн удаагийн хатуу зэмлэлийг хэзээ ч мартахгүй гэж Түдэв өөртөө андгайлжээ. Л.Түдэв /Үгийн тоо 232/ 4-5-р ангийн сурагчийн унших эхэд тавигдах шаардлагыг хангаж байгаа үнэлье Эхэд тавигдах шалгуур Хүснэгт 6. “Балга ус” эхийг үнэлсэн байдал Үгийн тоо дээд тал нь 120 хүртэл Шалгуурыг хангаж байгаа байдал Монголчуудын ахуй амьдралыг Үгийн тоо 232 харуулсан байх “Аавынхаа үгнээс Түдэв хүү зөрж үзээгүй ажээ. Нэгэн удаа хатуухан зэмлэл хүртэх ийм явдал болжээ. Хэдэн өдөр зогсолтгүй бороо орж хойд Ширэгийн гол эргээсээ хальжээ. Лодонгийн хотоос холуур даялан өнгөрдөг тохойн ус бүр наашлан түрээд хаяа хатавч шүргэх дөхөв. “ гэсэн хэсэгт нүүдэлч монголчуудын ахуйг дүрсэлжээ. Монгол үгийн сантай байх “хатуухан зэмлэл хүртэж, холуур даялан өнгөрдөг, хаяа хатавч, буурь сэлгэх, хөгшин хөвөөгүй, ухаан зайлах, тэнгэрийн дуу ингэж тэртээ холуур өнгөрсөн” гэх мэт монгол үгийн сангаас хэрэглэсэн үг хэллэгтэй байна. Л.Түдэв “Балга ус” эх нь усыг хэмнэх талаар тогтвортой хөгжлийн агуулгыг хөндөж, ахмад хүнийг хүндэлж, үг сургаалийг нь дагахыг сургамжилсан байна.

Хичээлийн арга зүйг боловсруулахад юу анхаарах вэ? 1. УНШИХ АРГА БАРИЛ ЭЗЭМШҮҮЛЭХ Унших үйл нь бичгийн хэл эзэмших тогтолцооны нэг хэсэг төдийгүй өөрөө бас тогтолцоот шинжтэй. Унших үйлийг тогтолцоонд нь иж бүрэн хэрэгжүүлэхгүй бол эрэмбэ алдагдаж, эсвэл аль нэг хэсгийг хэт товойлгон авч үзсэнээс гажуудал үүсдэг. Унших үйл ажиллагаа нь унших, ойлгох гэсэн хоёр үйлээс бүтнэ. Зөв, хурдан унших нь ойлгож уншихын суурь. Зураг 2. Унших үйлийн тогтолцоо Унших Унших Ойлгох Зөв унших Хурдан Эхийн Эхийн агуулгыг унших агуулгыг бүтээлчээр ойлгох ойлгох Тоочих Төсөөлөх Тайлбарлах Таамаглах Ялгах Харьцуулах Дүгнэх Зөв унших Богино, урт, хос эгшиг болон, гийгүүлэгч авианы дуудлагыг зөв дуудан, тэдгээрийн нийц болох үе, үгийг зөв хэлж, сольж гээлгүй, амьсгал зөв тохируулан уншихыг зөв унших гэнэ (Одсүрэн, Бага ангийн багш нарт, 2020). Зөв уншсанаар унших хурд аажимдаа ахина. Зөв унших нь авиа зөв дуудахаас эхлэх тул цагаан толгой заах үеэс o Авианы ижил төстэй шинжийг харьцуулан ялгаж зөв дуудах o Сонсоод дагаж дуудах o Үгийг сонсож авиаг ялгах o Үе, үгийг уншихдаа авиаг зөв дуудах гэх мэт дасгал даалгаврыг боловсруулж явцын үнэлгээ хийх байдлаар төлөвлөх нь үр дүнтэй. Зөв уншлага нь голдуу бусдад уншихаар илэрхийлэгддэг тул гэр бүлийн гишүүдийг хүүхэдтэйгээ хамтарч ажиллан хүүхдийнхээ зөв уншилтыг хянах, туслах, дэмжих чиглүүлэг өгөөрэй. Мөн Бямбацэрэн багшийн авианы зөв дуудлага, заах арга зүйн тайлбартай хичээл https://www.youtube.com/watch?v=6Tbe_7ynjB4 үзэж судалсны дараа цагаан толгойн хичээлийн контентоо боловсруулахыг зөвлөж байна. Хурдан унших Хүүхдийг бичиг үсэгт тайлагдаж уншиж сурах үеэс эхлэн хурдан уншуулж сургахад анхаарах хэрэгтэй. Бүтэн үгээр уншихыг хурдан унших гэнэ. (Одсүрэн, Бага ангийн багш нарт, 2020). Хүүхдийн хурдан унших техникийг зөв эзэмшүүлэхийн тулд харааны шилжилт, харах талбар, харааны ойг хөгжүүлэх зорилготойгоор янз бүрийн дасгалыг хийлгэх бөгөөд ингэснээр унших хурд 1.5-2 дахин нэмэгддэг байна. Унших хурдаа 2 дахин нэмэгдүүлэхэд мэдээллийг хүлээн авах чадвар мөн 2 дахин нэмэгддэг (Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, 2018, хууд. 52). Цахим контентын 1-2 дугаар ангийн хичээлд энэ төрлийн дасгал даалгавар

оруулах нь унших хурд нэмэгдүүлэхээс гадна унших үйлд сонирхон оролцуулах сэдэлжүүлэлт болох юм. Жишээ 1. Зорилго: Нүдний идэвхтэй харах талбарыг ихэсгэх, багцлан уншиж сургах Нүдээ маш хурдан хөдөлгөж, зогсолт бүрдээ бүлэглэсэн үгийг харж чадах явдал юм (Хатанбаатар, 2009). (Зураг 1-5) Дасгал: Өнгөөр тэмдэглэсэн үсэг, тэмдэглэсэн цэгт төвлөрч маш хурдан уншина. Зураг 3. Зураг 4. Зураг 5. Жишээ 2. (зураг 6) Зорилго: Нүдний хөдөлгөөн сайжруулах дасгал Зураг 7. Дасгал: Мөрийн эхэн ба төгсгөлийн үгийг уншихдаа дугуй дүрсийг дарааллын дагуу харна. Ийм зорилготой дасгалыг (зураг 5) нэгээс дээш сар нэг ч өдөр алгасалгүй өдөрт гурван удаа хийж байсан нэгэн сургуулийн сурагчдын унших хурд минутад 240-250 болсон судалгаа байдаг (Хатанбаатар, 2009). Мөн янз бүрийн интерактив программ дээр үсэг, үе, үг, холбоо үг, өгүүлбэр унших дасгал даалгавар бэлтгэн оруулж хүүхдийн унших сонирхлыг төрүүлж, унших үйлд оролцуулаарай. I,II ангийн сурагчдад унших нь хэцүү биш, сонирхолтой үйл гэсэн зөв хандлага, өөртөө итгэх итгэл үнэмшил төрүүлэхүйц байх нь чухал. Жишээ 3. 1-р ангийн “н” авиа үсэг бүхий үг нүдлэн тогтоож унших дасгалыг Wordwаll интерактив программын rendom wheel, rondom cards, open the box, wordsearch, anagram загварууд дээр боловсруулж 4 янзаар нүдлэх, хэрхэн нүдэлснээ бичих байдлаар тоглуулсан бичлэг оруулж болох юм. Зураг 8. Rendom wheel загвар дээр хийсэн. Хүрдний эргүүлэгт гарч ирсэн зургийг ажиглан холбоо үгийг нүдлэн тогтоож уншина. Зураг 9. Rondom cards загвар дээр хийсэн. Хөзрийн нүүрэн дээрх зургийг ажиглан холбоо үгийг нүдлэн тогтоож уншина. Зураг 10. Open the box загвар дээр хийсэн. Карт эргэж гарч ирсэн холбоо үгийг шууд уншина. Зураг 11. Wordsearch загвар дээр хийсэн. Хүснэгтээс нүдлэн тогтоосон үгээ олж уншина. Зураг 12. Anagram загвар дээр хийсэн. Анаграмм тайлж нүдлэн тогтоосон үгээ бичнэ.

Зураг 8. Зураг 9. Зураг 10. Зураг 11. Зураг 12. Жишээ 4. Зорилго: Үг таних. (Зураг 6) Бүтэн үгээр уншиж сургах аргыг голлож, үг нүдлэн тогтоож уншсаны дараа хийлгэж болох өөр нэгэн үг таних дасгалын хувилбарыг харуулъя. Зураг 13.Үг таних дасгал Ойлгож унших Унших явцдаа утгыг бүрэн ойлгож авахыг ойлгож унших буюу ухамсартай унших гэдэг. Үүний тулд зөвхөн үгсийн утгыг төдийгүй, өгүүлбэр, цогцолборуудын санааг саадгүй ойлгож байвал зохионо. Өгүүлбэр, цогцолборуудын гол санааг ялгаж салгаж, тэдгээрийн хоорондын учир шалтгааныг тогтоож чадаж байна гэдэг нь эхийн утга санааг ойлгож байна гэсэн үг (Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, 2018). Иймээс ЭХЦК-ын төлөвлөлтөд тухайн эхийг уншиж агуулгыг ойлгох хичээлийг 1 цагаар төлөвлөсөн. 1-р ангид унших техникийг эзэмшихээс гадна ойлгож унших арга барилд сурахын эхлэл тавина. Энэ насны хүүхдийн бодит сэтгэхүй давамгай хөгжсөн байдгийг харгалзан, уншаад зургийг тохирох үгтэй холбох, сонгох, зурагт тохирох өгүүлбэр олох, сонгох, хэрчмэл үсгүүдээр үг бүтээх, цэгийн оронд тохирох үг сонгож өгүүлбэр бүтээх гэх мэт бүтээлч үйлийн даалгавруудыг тоглоомын арга зүйд суурилан интерактив хэлбэрээр боловсруулж, контентын бүтэц шаардлагад нийцүүлээрэй. Сурагчдын ялгаатай байдлаас шалтгаалж эхийг дор хаяж 2-3 удаа давтан уншуулж эхийн агуулгыг ойлгоно. Гэвч 1-2 дугаар ангийн сурагчдын анхаарал төвлөрлийн хугацаа, анхаарлын багтаамж бага тул уншсан зүйлээ дахин давтан унших сонирхолгүй байдаг. Яаж, ямар хэлбэр, арга зүйгээр хүүхдийг давтан унших үйлд хөтлөх вэ? Унших хүсэл, сонирхлыг хэрхэн өдөөх вэ? гэсэн асуултыг контент боловсруулагч өөртөө тавьж арга зүйгээ оновчтой сонгоно. Унших үйлд хүртэхүйн олон эрхтэнг оролцуулах даалгавар боловсруулж чадвал сайн. Давтан уншлагын зарим нэг аргуудаас цахим контентод хэрхэн хэрэглэж болохыг санал болгоё.

Давтан уншлага Хүснэгт 6. Цахим контентоор давтан уншлага хийлгэх зарим санаа Цахимд сурач буй хүүхдээр хэрхэн хийлгэж болох вэ? /Зарим санаа/ хийх аргууд Сурагч эхийг уншихаас өмнө багш эсвэл маш сайн уншдаг үе тэнгийн Үлгэр жишээ хүүхдийн үлгэр жишээ уншсан бичлэгийг сонсгож болно. Ингэснээр зөв унших, уншсанаа ойлгох, дууны өнгө, өргөлт, зогсолтыг мэдрэхэд дэмжлэг уншлага үзүүлэхээс гадна уншиж үзэх хүслийг төрүүлж анхаарлыг төвлөрүүлнэ. Эхийг өгүүлбэр өгүүлбэрээр багшийг дуурайж унших байдлаар аудио, эсвэл Багшийг дуурайж бичлэг бэлтгэж болно. Энэ нь зөв, хурдан унших, ойлгох чадварыг зэрэг унших хөгжүүлэх, өгүүлбэр бүрийн утгыг тайлбарлан ярихад дэмжлэг үзүүлнэ. Багш, сурагч хоёр өгүүлбэр өгүүлбэрээр ээлжлэн унших зорилготой аудио, Ээлжлэн унших эсвэл бичлэг хийж болно. Баатруудын дуу, дүрс, хөдөлгөөн бүхий бичлэг сонсох явцдаа аль нэг Төлөөлөн унших баатрын дүрд тоглон, төлөөлөн унших үйлийг хийлгэж болно. Эхийг зургаар Зохиолын баатрууд, үйл явдлыг харуулсан зургийг хөдөлгөөнт зураг унших хэлбэрээр харуулж баатрын хэлсэн үг, хийсэн үйлдлийг давтан уншуулж болно. Энэ арга нь эхийг ойлгоогүй сурагчдад дэмжлэг үзүүлэх зорилготой. Voice Recorder Хүүхэд гар утасны Voice Recorder аплекешн ажиллуулан эхийг чанга ашиглан унших дуугаар дуудан уншина. Дараа нь өөрийн уншилтыг сонсохдоо эхээ дагуулан хараагаар унших явцдаа өөрийн зөв уншилтыг хянахын зэрэгцээ давтан уншиж агуулгыг ойлгох юм. Энэхүү аргыг контентоороо зааварчлан чиглүүлж болох юм. Энэ мэт давтан уншлагын олон арга зүйг бүтээж контентын бүтцэд тохируулан боловсруулахдаа дуу, дүрс, өнгө, эффектийн сонирхолтой, оновчтой зохицлыг насны онцлогт нь тохируулан сонгож найруулбал хүүхдийн сонирхлыг татна. Эхийн агуулгыг ойлгох хичээлд үйл явдлыг дараалуулан сэргээн санах, учрыг тунгаан бодох, агуулгыг үнэлэх зорилготой олон төрөл хэлбэрийн үйлийг хүүхдийн нас, сонирхол хэрэгцээнд тохируулж, оновчтой байдлаар боловсруулах нь чухал. Жишээлбэл: o Ойлгосноо ярих o Асуултаар ярих, асуулт зохиох o Үйлийг түүж бичих o Ойлгосноо загвар, зургаар илэрхийлэх, түүнийгээ тайлбарлаж бичих o Ойлгосноо бичгээр илэрхийлэх /жагсаан бичих, зөвхөн үйлийг дараалуулан ялгаж бичих, үйл явдлын орон, цагийг бичих гэх мэт янз бүр/ o Агуулыг хурааж ярих, бичих o Үйл явдлын дарааллыг байрлуулах, дугаарлах o Учир шалтгаан, үр дагаврыг холбох o Үйл явдлыг харуулсан бичлэгийг харж агуулгыг ярих o Дүрийн үг хэллэг, яриаг утгын өнгө аясад нийцүүлэн илэрхийлэх / дүрд тоглох/ o Комик ном, подкаст бүтээх гэх мэт. Уншиж ойлгох зорилготой хичээлд хэрэв асуултаар хөтөлж ойлгох арга зүйг сонгосон бол тухайн ангийн унших чадварын агуулгын залгамж холбооны гүнзгийрэл, чадварын ахицыг Блүмм таксономийн түвшинтэй уялдуулан (Одсүрэн, Бага ангийн багш нарт, 2020, хууд. 14) үйл ажиллагааг оновчтой сонгох нь чухал. Хүснэгт 7. Унших чадварын ахиц I ангиас II Анги ангийн эхний II ангийн III-IV III анги IV анги IV анги улирал улирал дуустал Унших Ойлгох Ойлгох Ойлгох Ойлгох Ойлгох чадвар тоочих Тоочих Тайлбарлах Тайлбарлах Тайлбарлах Тайлбарлах Ялгах Ялгах Ялгах Харьцуулах Харьцуулах Дүгнэх

Хүснэгт 8. Блүмм таксономийн түвшин, түүнд тохирох үйл үгс Оюуны үйлийн Харгалзах үйл үг түвшин зурах, нүдлэх, ялгааг олох, тодорхойлох, байрлуулах, сонгох, бичих, Сэргээн санах жагсаах, нэрлэх, давтах, төлөвлөх, зураглах, тоочих, цээжээр хэлэх, томьёолох, бүртгэх Ойлгох тайлбарлах, дүрслэх, өөрчилж бичих, батлах нотлох, холбоо хамаарлыг тогтоох, хувиргах, хэлэлцэх, илтгэх, тооцоолох, зөвших, таамаглах Хэрэглэх хэрэглэх, байгуулах, бүтэцчилэх, шийдэх, илтгэх, бүтээх, зураглах, тодорхойлох Задлан шинжлэх задлан шинжлэх, эрэмбэлэн дугаарлах, ангилах, судлах, турших, харьцуулах, жишээ гаргах, шүүмжлэх, ялгааг олох Үнэлэх Шийдвэрлэх, шүүн дүгнэх, чанарын үнэлгээ өгөх, үнэлж дүгнэх, дүгнэж шийдвэр гаргах, зөвтгөх, холбоог олох, найруулах, зохиомжлох, загварчлах, төлөвлөх, Бүтээх боловсруулах, зохион бүтээх, томьёолох, сэдэвлэх, бодож гаргах, шалгах, таамаглал дэвшүүлэх Нэг, хоёрдугаар ангид ойлгох чадварыг хөгжүүлэх даалгаврыг боловсруулахдаа хүүхдэд их зүйл уншиж залхаахгүй байхад анхаарч, аль болох хүүхдийн хүртэхүйн олон эрхтэнг оролцуулсан, бүтээлч үйлд хөтөлсөн тавилтай байхад анхаараарай. 1-2 дугаар ангид нээлттэй ба хаалттай асуулт тавих, нээлттэй асуулт ч гэлээ сонголттой хариултууд өгч сурагчдаар өөрсдийн сонгосон хариултыг тайлбарлуулж, үзэл бодлоо хамгаалах, нотлох чадварт бага багаар сургахад дэмжлэг үзүүлэх нь зохистой (Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, 2018). Асуултаа боловсруулахдаа “Бага ангийн сурагчдын унших чадварыг хөгжүүлэх, үнэлэх зарим арга хэрэгсэл” 2018 номд зөвлөснөөр танин мэдэхүйн сэргээн санах түвшний юу?, хэн?, хэзээ?, хаана? гэх мэт төлөөний үгийн асуултаар эхлэх, цааш ойлгох түвшний хэрхэн?, яаж?, яагаад? гэх мэт асуултаар үргэлжлүүлэн хэрэглэх, задлан шинжлэх, дараа нь “Түүний хийсэн үйлдэл зөв үү? Хэрэв чи байсан бол ямар шийдвэр гаргах вэ? гэх мэт үнэлэх, бүтээх түвшний асуулт тавина. Багш нар ойлгох, хэрэглэх түвшний даалгаврыг хооронд нь хольж солих нь түгээмэл байдаг. Мэдээллийг суралцагч өөртөө тодорхой утгатай, бүтэцтэй болгон бүтээхийг “ойлгох” гэнэ. Суралцагчид өөрийн өмнөх мэдлэг, одоо ирж байгаа “шинэ” мэдлэгийг хооронд нь холбож чадвал сая ойлголоо гэж үзнэ. Дасгал гүйцэтгэх, асуудал шийдвэрлэхэд тодорхой аргачлалыг хэрэглэхийг “хэрэглэх” гэж ойлгоно. Иймээс хэрэглэх бол үйлийн мэдлэгтэй маш нарийн холбоотой. Дасгал гэдэг бол суралцагч гүйцэтгэсэн байхын тулд хэрэглэвэл зохих үйлдлүүдээ сайн мэдэж байгаа, суралцагчид нэлээд танил болсон даалгавар юм. Харин асуудал гэдэг нь суралцагч гүйцэтгэхийн тулд хийвэл зохих үйлдлээ анхнаасаа сайн мэдэхгүй бөгөөд түүнийг шийдвэрлэхийн тулд ямар үйлдэл гүйцэтгэхээ эрж хайх шаардлагатай даалгавар юм. Жишээлбэл 3-р ангид “Хэрэм туулай хоёр” эхийн агуулгыг ойлгохын тулд дараах асуулт, даалгаврууд байж болно. Хүснэгт 8. “Хэрэм туулай хоёр” эх дээр зохиосон асуулт даалгаврын жишээ № Асуулт, даалгаврын жишээ Танин мэдэхүйн түвшин 1 Хоёр найзын нэр хэн бэ? Сэргээн санах 2 Тэд бие биенээ хэзээ таниагүй, хэзээ таньсан бэ? Сэргээн санах Амьтад хавар ямар зүстэй байсан бэ? Өвөл ямар зүстэй болсон бэ? Бичээрэй. 3 Туулай Хэрэм Ойлгох Зун Өвөл .......... 4  Зун болохоор амьтдын үс нь яадаг вэ? Ойлгох  Хүмүүс үүнтэй адил ямар үйл хийдэг вэ? 5 А. Өвөл, зуны улирлын ялгааг бичээрэй. А. Задлан шинжлэх Өвөл Зун

Хүйтэн ....................... (Хүүхдүүд улирлын ялгааг ....................... Бороотой бичихдээ эсрэгцүүлэх үйлийг хийж бичнэ. Өвөл хүйтэн, зун нь ...................... ......................... халуун, зун бороотой, өвөл Амьтдын өнгө зүс, улирлын байдлыг харьцуулаарай. цастай гэх мэт. Дараа нь харьцуулах үйл хийж, дараагийн даалгавар учир шалтгааныг олж байна. ) 6 Зун бор саарал зүстэй байсан туулай өвөл цас шиг Ойлгох цагаан зүстэй болсон учрыг тайлбарлаарай. 7 Чи хэрэмний оронд байсан бол өвөл нь найзыгаа ямар Хэрэглэх ямар шинжээр нь таних байсан бэ?  Хэрэм, туулай хоёр зунаас өмнө бие биенээ таньсан бол өвлийг яаж өнгөрөөх бол?  “Нэгэн дэлгэр сайхан зун хэрэм, туулай хоёр найзалжээ” гэсэн өгүүлбэрийг дараах байдлаар Бүтээх 8 өөрчлөн бичвэл өвөл, хаврын улиралд дүрүүдийн хооронд ямар үйл явдал өрнөх бол? “Нэгэн дэлгэр сайхан зун гавар, бамбарууш хоёр найзалжээ.” гэх мэт. Энэхүү хоёр даалгаврыг аль нэгийг хийлгэж болно. 3-р ангиас эхийг уншиж ойлгох, ялгах, тайлбарлах, төсөөлөх, таамаглах, 4-р ангид харьцуулах, 5-р ангид дүгнэх чадвар нэмэгдэж унших чадварыг хөгжүүлэн эхэд задлал хийх зорилготой. Эдгээр унших арга барилд сургах үйл ажиллагааг төлөвлөхдөө сургалтын хөтөлбөр, суралцахуйн удирдамжийг уншиж судлаарай. 2. СОНСОХ, ЯРИХ АРГА БАРИЛ ЭЗЭМШИХ Сонсох, ярих чадвар анги ахих бүрд гүнзгийрч байгааг тооцоолж, ээлжит хичээлээр эзэмших чадвар, хүрэх үр дүнг томьёолно. Харин үнэлэхдээ БҮТ-өөс гаргаж байгаа үнэлгээний шалгуурыг баримтлаарай. Хүснэгт 9. Ярих, сонсох чадварын ахиц Чадвар I анги II анги III анги IV анги V анги Сонсох Анхааралтай Анхааралтай Идэвхтэй Хүлээцтэй Зөв сонссон чадвар сонсох гэдгээ сонсох сонсох сонсох илэрхийлэх Ярих чадвар Тод, чанга, Тод, чанга, Бусдын өмнө Бусдын өмнө Товч, ойлгомжтой ойлгомжтой тодорхой, цэгцтэй ярих тодорхой, ярих ярих чөлөөтэй оновчтой ярих ярих Уншаад ойлгосноо ярих, эсвэл зохион найруулж бичихийн тулд өөрийн санаагаа төлөвлөж ярих, эхийн гол санааг хэлэлцэх, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх гэх мэт ярих зүйлээ гэр бүлийнхэндээ, багшдаа, найз нөхдөдөө ярьж өгөх, тэднээс асуулт асуух, асуултын хариултыг тэмдэглэх, зөвлөгөө авах гэх мэт үйлээр дамжуулан “сонсох-ярих” чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ, харилцах чадварыг дэмжин хөгжүүлэхийг зөвлөж байна. 3. БИЧИХ АРГА БАРИЛ ЭЗЭМШИХ Бичих чадвар гэдэг нь дуурайн бичих, найруулан бичих, цээжээр зохион бичих үйлийг хэлнэ. Эдгээр үйлийг алдаагүй, зөв, хичээнгүй бичих нь чухал бөгөөд үүнийг бичих техник чадвар гэнэ. Бичих техник чадвар Бичих техник чадвар буюу бичихэд тавигдах шаардлагын ахицыг ангиар харуулъя. Хүснэгт 10. Бичих техник чадварт тавигдах шаардлага I анги II – III анги IV- V анги Үсгийг зурлагын Үг холбон, өгүүлбэрийг том үсгээр Үг холбон, өгүүлбэрийг том үсгээр дагуу зөв бичих, хэлэн бичих, үгийг мөр шилжүүлэн, хэлэн бичих, өгүүлбэр, эхийг догол үг холбон өгүүлбэр эхийг бүтцийн дагуу, мөрөөр зааглан, дэгийн дагуу,

өгүүлбэрийг том хичээнгүй, алдаагүй, зөв бичих, цэг хичээнгүй, алдаагүй, зөв бичих, цэг үсгээр бичих, цэг таслалыг зөв хэрэглэх таслалыг зөв хэрэглэх таслалын зөв хэрэглэх Дээрх шалгуурыг бичих үйл ажиллагаа бүрд шалгуур болгон танилцуулах, өөрийн үнэлгээний шалгуурт оруулах зэргээр тогтмол үйл ажиллагаа болговол хүүхдийн бичих техник чадварыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна. Зөв бичих ЭХЦК-ын жилийн төлөвлөлтөд зөв бичих дүрмийг хэрэглэх суралцахуйн зорилтыг тусад нь нэгж хичээл болгон төлөвлөж зөв бичих дүрмийн мэдлэг олгохыг зорьсон. Дүрмийн мэдлэгийг хэрэглэх чадварыг эзэмшүүлэхдээ бичих зорилготой нэгж хичээл бүрийн зохиож, найруулж бичсэн болон уншиж ойлгосноо бичиж илэрхийлсэн бүтээлд зөв бичих дүрмийн засвар хийлгэнэ. Ингэхдээ зөв бичих дүрмийн алдааг эцэг эх асран хамгаалагч, найз, багш гэх мэт хэн нэгэнтэй хамтарч хянаж илрүүлэх, ямар дүрмийг зөрчсөн болохыг оношлох, дүрмийг тайлбарлах, өгүүлбэр зохион бичиж тухайн үгийг нүдлэх, бичсэн зүйлээ дэгийн дагуу, хичээнгүй, алдаагүй бичих гэх мэт дарааллаар хүүхэд өөрийн бичсэн бүтээлээ засан сайжруулах чадварт сургах, бичих техникийг эзэмшүүлэх оновчтой, сонирхолтой, бүтээлч арга зүйг эрэлхийлж, хэрэгжүүлээрэй. Цахим контентыг сурагч бие даан судлах тул нэр томьёоны товчлол, тулгуур дохио зэрэг нь хичээл, анги бүрд ижил хэлбэр загвартай байвал хүүхэд хоёрдмол санаагүйгээр ойлгох, тогтооход хялбар байх юм. Иймээс зөв бичих дүрмийн дараах тулгуур дохиог хэрэглэхийг санал болгож байна. Хүснэгт 11. Суралцахуйн зорилт,түүнд харгалзах тулгуур дохио Суралцахуйн зорилт Дүрмийн агуулгыг харуулсан тулгуур дохио 2.2а. |н,г| үсгээр утга ялгаж үгсийг зөв унших, нүдлэх, зөв бичих 2.2б. Эр, эм үгэнд “ы, ий” залгаврыг зөв залган бичих 3.2б. Балархай эгшгийн эгшигжүүлэх үүргийг мэдэх, бичихдээ хэрэглэх 3.2а. Утга ялгасан үгийг /н,г,х/ зөв дуудах, нүдлэх, өгүүлбэрт утга ялган зөв хэрэглэх 3.2в. Дараалсан гурван гийгүүлэгчийн дүрмээр зөв бичих

4.2б. Балархай эгшгийн зөөлрүүлэх үүргийг мэдэх, зөв бичих 4.2в. ж, ч, ш-ийн дараа “и” бичдэгийн учрыг мэдэх, зөв бичих 4.2г. Хатуу, зөөлний тэмдгийн тусгаарлах үүргийг мэдэх, зөв бичих 5.2б. Үйл үг бүтээх “-л” дагаврын дүрмийг мэдэж, зөв бичих Хүүхэд өөрийн зохион найруулж бичсэн эхийн зөв бичих дүрмийн алдааг илрүүлээд, ямар дүрмийн алдаа гаргаснаа оношлох үйл ажиллагааг хүүхэд бие даан гүйцэтгэх үед эдгээр тулгуур дохионуудыг санал болгон дэмжлэг үзүүлж болох юм. Ингэснээр хүүхэд зөв бичих дүрмийн мэдлэгээ сэргээн санах, ямар алдаа болохыг оношлох, дүрмийн зүй тогтлыг тайлбарлах үйлийг хийхэд дэмжлэг болох сайн талтай. Дуурайн бичих Сургалтын хөтөлбөрт бичих чадварын агуулгын бүрэлдэхүүн хэсэгт анги бүрд зохиож бичих эхийн төрлийг заасан байдаг. Хүснэгт 12. Зохион бичих эх 1-р анги 2-р анги 3-р анги 4-р анги 5-р анги Талархсан Бахархсан Дэмжсэн захидал утгатай захидал эсэргүүцсэн утгатай захидал Мэндчилгээ Төлөвлөгөө Урилга Өдрийн тэмдэглэл Өөрийн Гэр бүлийн Номын тэмдэглэл Номын Ятгаж бичих танилцуулга танилцуулга танилцуулга 3-4 өгүүлбэр Болсон явдал Үлгэр Үлгэр Үлгэр бүхий эх зохиох Талархал Жор Уриалга Оньсого Ертөнцийн гурав Шүлэг, Шүлэг Жүжигт харилцан ертөнцийн гурав яриа нэмэх Өгүүллэг Өгүүллэг Үйл явдлын Мэдээ мэдээ Эдгээр эхүүдийг бичүүлж сургахын тулд найруулан бичих, дуурайн бичих, хураан бичих, дэлгэрүүлэн бичих гэхчлэн хөтөлбөрт байгаа аргуудыг хэрэглэх юм. Дуурайн бичихдээ бүтцийг дуурайж болно, агуулгыг дуурайж болно. Бага ангийн сурагчид эх зохион бичих арга барил эзэмшүүлэхийн тулд дагуулан хийх, өмнө уншсан эх дээр суурилан дуурайн бичих, асуултаар хөтлөх зэргээр бүтцийг дуурайн

бичих дадалд сургана. Жишээлбэл 2-р ангид “зааврын дагуу гэр бүлийн танилцуулга, бүтцийн дагуу мэндчилгээ бичих” гэх мэт зорилготой хичээлд бүтцийг дуурайн дагуулан бичих арга зүйг, 3-5 дугаар ангид захидал, мэндчилгээ, талархал, урилга уриалга зэрэг хэрэглээний эх уншиж агуулга, зорилго бүтцийг тайлбарлах зорилготой унших үйл ажиллагааг бичих үйлтэй холбон, уншсан эх дээр суурилан бүтцийг дуурайж бичүүлэх арга зүйг хэрэгжүүлэх. Үйл явдлыг өрнүүлэн бүтцийн дагуу зохиож бичих, шүлэг ертөнцийн гурвыг дуурайн зохиож бичүүлэхэд асуултаар хөтлөх арга зүйг хэрэглэж болох юм. Шүлэг, аман зохиолыг дуурайн зохиож бичихийн өмнө хэлбэрийг (бүтцийг) дуурайсан, утгыг (агуулгыг ) дуурайн бичсэн загвар жишээг ажиглуулж, ярилцвал үр дүнтэй. Үүний дараа дуурайн бичих шүлэг, зохиолоо уншиж агуулгыг ойлгоно (Бага боловсролын монгол хэлний суралцахуйн удирдамж, 2019). Хүүхэд хэлбэрийг дуурайх уу, утгыг дуурайх уу гэдгээ сонгоно. Энэ нь дуурайн бичих аргаа сонгож байгаа хэрэг. Зарим туршлагатай багш нар шүлэг, аман зохиол, богино үлгэрийг дуурайн бичүүлэхдээ нэг мөрийг алгасаж, өөр өнгийн балаар хоосон орхисон мөрөнд дээрх мөрний үг бүрийн доор харгалзах байдлаар бичүүлсэн сайн туршлага байдаг. Шүлэг ертөнцийн гурвыг дуурайн зохиож бичүүлэхдээ мөр бүрийн үг бүрд асуулт тавин, хүүхдээр дуурайлгах үйл хийлгэж болно. Жишээлбэл 2-р ангид ертөнцийн гурвыг дуурайн зохиож бичих зорилготой контентыг дараах байдлаар төлөвлөн зохиож болох юм. Хүснэгт 13. Контент төлөвлөлтийн жишээ 1-р алхам 2-р алхам 3-р алхам Ертөнцийн гурвын утгыг ойлгож Ертөнцийн гурвын үг бүрд Асуултын дагуу ертөнцийн унших тохирох асуулт бичих гурвын агуулгыг дуурайн зохиох Арга зүйн санаа: Үйл ажиллагаа: Арга зүй: Асуулгатай уншлага Ертөнцийн гурвын мөр Ертөнцөд байдаг улаан өнгөтэй Зорилго: Давтан уншиж мөрөөр нүдлэн бичихдээ мөр зүйл юу вэ? Тоочин бичих агуулгыг ойлгох, үг бүрийн алгасаж бичнэ. Алгассан асуултыг мэдэх мөрөнд харгалзах үгийн асуултыг бичнэ. Үйл ажиллагаа: Эхний мөрийг хүүхэд уншсаны дараа багш үг бүрээр асуулт тавьж давтан уншуулна. Жишээ нь: Жавартай тэнгэрийн хаяа нэг улаан гэж уншсаны дараа Багш: -Ямар тэнгэрийн хаяа нэг Асуултад тохирох үг олж улаан бэ? ертөнцийн гурвын агуулгыг Сурагч: -Жавартай тэнгэрийн дуурайн зохион бичих хаяа нэг улаан Багш: -Жавартай юуны хаяа нэг улаан бэ? Сурагч: -Жавартай тэнгэрийн хаяа нэг улаан гэх мэт Найруулан бичих Найруулан бичих гэдэг нь уншиж, сонссон зүйлийнхээ тухай буюу хэн нэгний бичсэн бэлэн эхийн гол агуулга санааг алдуулалгүй өөрийн үг хэлээр тухайн эхийг товчлон буюу дэлгэрүүлэн бичихийг хэлнэ (Д.Баттогтох, 2016). 5-р ангид энэхүү чадварыг 5.2г (Зохиолын санааг нэгтгэн дүгнэн, товчилж бичих) суралцахуйн зорилтоор олгоно. Энэхүү суралцахуйн зорилт нь 6 дугаар ангид үзэх агуулгын суурь чадвар болох юм. Дунд ангийн багш нар 5 дугаар анги төгссөн хүүхдээс энэ чадварыг эзэмшсэн эсэхийг шалгаж, гарааны үнэлгээ авах учиртай. Зохиолын гол санааны тухай цөөн өгүүлбэрээр хураангуйлан бичихийг нэгтгэн дүгнэх \\Summarizing\\ гэнэ (хүрээлэн, 2019).

Зохиолын гол санааг нэгтгэн дүгнэж хураангуйлан найруулж бичих арга зүйг суралцахуйн удирдамжаасаа уншиж судлаарай. Зохион бичих Эх зохион бичих нь өгсөн сэдэв /гарчиг/-т тохируулан өөрийн санаанаас ургуулан бичих өөрөөр хэлбэл юу бодож сэтгэснээ үг хэлээр ойлгомжтой, товч тодорхой илэрхийлнэ гэсэн үг (Д.Баттогтох, 2016). Зохион бичихдээ 3-р ангид үлгэр зохион бичих, 4-5 дугаар ангид өгүүллэг зохион бичих үйл ажиллагааг асуултаар хэрхэн чиглүүлж, дэмжиж болохыг харуулъя. Бичих үйл явцыг олон улсын аргачлалаар боловсруулсан А.Н.Д аргыг хэрэглэхийг судлаачид санал болгосон байдаг. Хүснэгт 14. Үлгэр, өгүүллэг зохион бичих төлөвлөлтийн санаа (Одсүрэн, Бага ангийн багш нарт, 2020, хууд. 84) Бичих арга барил 3-р ангийн сурагчдад ямар 4,5-р ангийн сурагчдад ямар асуулт хөгжүүлэх алхам асуулт тавих вэ? Яаж чиглүүлэх тавих вэ? вэ? “А” алхам Зурагт юу юу байна вэ? Зураг Юу юуны тухай бичмээр байна вэ? юуг илэрхийлж байна вэ? сайн эргэцүүлээрэй. Бичих санаа Зургийг хараад юуны тухай Ямар асуудлыг дэвшүүлмээр байна бичмээр байна вэ? вэ? Уншигчдад юу хэлэхийг хүсэж 1 сэдвээ эргэцүүлэх, байна вэ? Сайн тунгаан бодоорой. Тэд юу ярилцсан бол? Ямар үйл бодох, бусадтай хэлэлцэх явдал болох бол? Эхлээд юу болов? Баатруудын Эхлэл хэсэгт ямар дүрийг, ямар орчныг танилцуулж бичих вэ? Гол гадаад төрх, шинж байдал, хэсэгт баатруудад юу тохиолдов. Тэдэнд ямар бэрхшээл учирсан амьдардаг газрыг байж болох вэ? Баатруудад ямар нэгэн боломж гарсан болов уу? Гол танилцуулаарай. хэсгээ хэдэн цогцолбороор гаргаж бичих вэ? Цогцолбор бүрд ямар утга Эхийн бүтцийн Дараа нь үйл явдал яаж өрнөв? гаргах вэ? дагуу бичих үйлээ Төгсгөл хэсэгт юуны тухай, хэрхэн төлөвлөх, Тэдэнд ямар бэрхшээл гарсан дүгнэх вэ? дараалуулан Ямар холбох үгийг, хэзээ хэрэглэх 2 байрлуулах бол? Тэд хүний төлөө юу хийсэн вэ? бол? Баатруудын хоорондох яриа, тохиолдох бэрхшээлийг өрнүүлж бичээрэй. Төгсгөлд үйл явдал яаж төгсөв? Баатар ямар сайн үйл хийж үлгэр дуусахыг бичээрэй. Бичихдээ ашиглах Уншигчдад хэлэх гэсэн санаагаа 3 баримт мэдээллээ ямар хэлц үг, эсвэл зүйр үгээр олж төлөвлөх илэрхийлэх вэ? “Н” алхам 4 Төлөвлөсний Асуулт болон бүтцийн дагуу Төлөвлөсний дагуу ноороглож дагуу ноороглон ноороглож бичээрэй. бичээрэй. бичих (1-р бүтээл) Нооргоосоо хэн нэгний тусламжтайгаар зөв бичих дүрмийн алдаатай үгийг олох, ямар дүрмийн алдаа болохыг оношлох, дүрмийг Бичсэнээ нягталж, тайлбарлах, зөв болгож бичих 5 утгын болон зөв Найруулгын засварыг дараах асуултын дагуу илрүүлэх бичих дүрмийн -Уншихад ойлгомжтой байна уу? засвар хийх -Ямар нэг үг нэммээр байна уу ? Ямар үг нэмэх вэ? -Ямар нэг үг хасмаар байна уу? Ямар үг хасах вэ? -Ямар нэгэн үг солимоор байна уу? Ямар үгээр сольж болох вэ? 6 “Д” алхам Зөв бичих дүрмийн болон найруулгын алдаагаа засаад бичсэн нооргоо Дахин сайжруулж дахин сийрүүлж бичээрэй. хичээнгүй бичих 7 Бусдад уншиж Хэн нэгэнд уншиж өгч, зөвлөгөө Хэн нэгэнд уншиж өгөөрэй. өгөх, зөвлөгөө аваарай. авах

Хэнд уншиж өгсөн бэ? Юу гэж Эцсийн хувилбараа хэнд уншиж зөвлөсөн бэ? өгөв? Чамд юу гэж зөвлөв? Юуг засъя гэж бодож байна вэ? 4. СОНИРХОЛТОЙ БАЙХ, БИЕ ДААН СУРАЛЦАХАД ХӨТЛӨХ Ямар хэлбэрээр зохиомжилбол тухайн насны хүүхдэд илүү сонирхолтой, ойлгомжтой, бүтээлч, хэрэгцээтэй байх вэ? гэдэг дээр төвлөрч, контентоо зохиомжлон найруулна. Бүтээлч, сонирхолтой арга хэрэглэн хичээлээ боловсруулах нь хүүхэд бие даан сурахад илүү ойлгомжтой байх болно Жишээ 1. Танилцуулга бичихдээ: А. Чиний бичсэн танилцуулгыг хэн унших вэ? Бодоорой. Хэрэв гэр бүлийнхэн чинь унших бол маш сонирхолтой байж л тэд чамайг сайшаана шүү дээ. Б. Тэгвэл танилцуулга эхлэхдээ юуг нь бичвэл сонирхолтой байх бол? Бодоорой. Дараах хоёр жишээг харахад аль нь сонирхолтой эхлэлтэй байна вэ? Манай ам бүл 5. Би Намайг амжилттай сайн аав, ээж, дүү нарын сурахад тусалж дэмждэг хамт амьдардаг. хүмүүстэй би хамт амьдардаг. Тэд бол ... Ингэж даалгавар өгвөл бие даан сурч байгаа хүүхдэд маш тодорхой бас сонирхолтой байх юм. Жишээ 2. 5-р ангийн “Дөрвөн цаг” сэдэвт ээлжит хичээл дээр дараах даалгавар боловсруулж болно. Даалгавар: Зохиолч дөрвөн улирлын байгалийн байдлыг дүрслэхдээ шүлэгт юу гэж бичсэн бол? Цэгийн оронд байж болох үгийг таамаглан, нөхөж бичээрэй. Зураг 14. Юу? ногоорох нь сайхан Юу? тоортоглох сайхан ............... гандах нь сайхан ............... хаялах сайхан ............... татах нь сайхан орох сайхан ............. нисэх нь сайхан ............. хаялах сайхан ............. ганганах нь сайхан ............. ирэх сайхан .............. суух нь сайхан .............. суух нь сайхан ............... ............... .......... Хүүхэд “ ургамал гандах, цэцэг ногоо гандах, мод гандах ...” гэх мэт бичсэн чинь шүлэгт “утасны мод гандах” гэж бичсэн, “солонго татах” гэж таамагласан чинь шүлэгт “униар татах” гэх мэтээр харьцуулах нь хүүхдэд сонирхолтой байхын дээр бүтээлч үйлд хөтөлж агуулгыг ойлгож байна. Контент дахь “нэмэлт” хэсэгт ээлжит хичээлээр уншсан эх, түүн дээр ажиллах дасгал даалгавар хийлгэхээс зайлсхийж, ижил төстэй, илүү сонирхолтой эх уншиж, дасгал даалгавар гүйцэтгэх, тэрхүү дасгал даалгаврыг яаж хийх заавар, алхмууд тодорхой ойлгомжтой байхад анхаарч, алхам тутамдаа сурагчдын бие даан сонирхон эх зохиол унших боломжуудыг дурдаж, хаанаас яаж уншихыг чиглүүлж байх нь зүйтэй юм. Жишээ нь: “Дөрвөн цаг” сэдэвт ээлжит хичээлийн даалгавар “Зохиолч Д.Нямсүрэн “Дөрвөн цаг” шүлгийн хэсгээс уншиж судаллаа. Тэр өөр юу юуг сайхан гэж бичсэн бол? Таамаглан бичээд (зураг 3), шүлгийн хэсгээс үргэлжлүүлэн уншиж утгыг (зураг 4) ойлгож уншаарай. Хэрэв утга мэдэхгүй хүнд, танил биш үг байвал гэрт байгаа

үгийн утгын тайлбар толь бичиг, эсвэл https://mongoltoli.mn/ сайт руу орж утгыг харж болно. Таамаглан бичсэнээ шүлэг болгон дуурайн зохиож ч болно шүү” гэх мэт даалгаврыг контентын хэлбэр, бүтцэд тохируулан өнгө, эффект, дизайныг хүүхдийн сонирхол татахуйц, ойлгомжтой байдлаар танилцуулна. Энэ нь шинээр хийж сурсан, чаддаг болсон зүйлээ хүүхэд өөр зүйлд дахин давтан хийхдээ өөртөө итгэлтэй байдгийг харгалзан ээлжит хичээлээр олж авсан мэдлэг чадвараа ижил нөхцөлд давтан бататгах, ном унших үйлд чиглүүлж байна. Зураг 15. Нэмэл хэсэгт өгөх даалгавар Цахим контентын “үндсэн хэсэг”- т хүүхдийг бие даан гүйцэтгэх үйл ажиллагааг хийлгэх хугацааг тооцохдоо сонгох хэлбэрийн шалгалтын даалгаврын гүйцэтгэх хугацаа 1-1,5 минутад хариулахуйц, задгай хэлбэрийн даалгавар нь 3-5 минутад багтааж бичихээр хугацааг тооцохыг зөвлөмжилсөн байдгийг (Бага ангийн багш нарт, 2020, УБ Одсүрэн, П) харгалзан үзээрэй. Үнэлгээний хэсэгт юу анхаарах вэ? Хүүхэд өөрийгөө үнэлэх дүгнэлт хийх буюу өөрийн удирдлагатай суралцахуйг дэмжсэн байдлаар контентоо боловсруулна. Явцын үнэлгээг ээлжит хичээл бүхэнд, эцсийн үнэлгээг нэгж цахим контентын төгсгөлд хийнэ. Явцын үнэлгээг мэдлэг бүтээх, чадвар эзэмших процессыг зөв удирдаж чиглүүлэхийн тулд, эцсийн үнэлгээг эзэмшсэн мэдлэг, чадварыг шалгаж түвшинг тогтооход чиглүүлнэ. Явцын үнэлгээ Суралцагчийн өөрийн удирдлагыг дэмжих, амжилттай сургахад туслах чухал үүрэгтэй. Хичээлийн явцад юуг, яаж хийснээ шалгуурын дагуу хянаж, өөрийгөө үнэлэх боломжтой байх оновчтой арга, хэлбэрийг сонгохдоо дараах зүйлийг анхаарна уу. Үүнд: o Өөрийн үнэлгээний шалгуур боловсруулахдаа БҮТ-өөс гаргасан бага боловсролын “Монгол хэлний хичээлийн сургалтын үр дүнг үнэлэх шалгуур”-т үндэслэх o Хичээлийн хүрэх үр дүнг амжилтын шалгуур болгох боломжтой. (Жишээ 1) o Амжилтын шалгуураа нэгж, ээлжит хичээлийн эхэнд танилцуулснаар суралцагч тодорхой зорилготой болж, хэрхэн суралцахаа тооцоолон биеэ дайчлах сайн талтай. o Сурагч өөрийн хийсэн даалгаврыг тэр даруй шалгаж, зөв хийсэн бол урамшуулах, (Жишээ 1) буруу бол яагаад буруу болох тухай алдааны мэдээллийг оруулж, буруу ойлголтыг засаж залруулах боломжтой байх (Жишээ 2) Жишээ 1.

Бичих үйл ажиллагаа бүрд хичээнгүй бичих шаардлага тавигдах бөгөөд дараах рубрикийг бичих үйл ажиллагааны эхэнд, эсвэл хичээлийн зорилготой хамт танилцуулснаар хүүхэд зорилготой болох, хичээнгүй бичих чадвараа үнэлэх, алдаагаа олох, засах боломжтой. Хүснэгт 15. Хичээнгүй бичих чадварын өөрийн үнэлгээ хийх рубрикийн жишээ № Шалгуур Маш сайхан Жаахан хичээгээрэй. Хичээнгүй бичих бичиж байна. зорилго тавиарай. 1 Үсгийн өндрийг Үсгийн өндрийг Үсгийн өндөр жигд бичихийг Үсгийн өндөр янз бүр, жигд бичих жигд бичсэн хичээсэн ч заримдаа өндөр жигд биш нам болсон. Үг хоорондын зай ижил 2 Үг хоорондын Үг хооронд зайг бичихийг хичээсэн ч зарим Үг хоорондын зай зай ижил жигд авсан, энэ үед хэмжээ алдагдсан. жигд биш, эсвэл хэт хэмжээтэй байх нь хэвшсэн Эсвэл хэмжээ жигд байх хол, зарим үг боловч мөрийн төгсгөлд зай хоорондоо нийлсэн. үлдээсэн. 3 Үсэг хоорондын Үсэг хоорондын Үсэг хоорондын зай жигд Зарим үсгийн бөөр зай ижил зай жигд. бичихийг хичээсэн ч хэмжээ нийлсэн, эсвэл үсгийг хэмжээтэй байх алдагдсан. холбох зураас гаргаагүй. Цэг, тэмдгийг Цэг, тэмдгийг Зарим цэг тэмдгийг шугаман Цэг тэмдгийг хэт том, 4 дэгийн дагуу дэгийн дагуу, дээр бичээгүй. эсвэл жижиг бичих, шугаманд, тодруулж давхарлаж бичих жигд цэвэр бичсэн. бичих Жишээ 2. Зохиож болон найруулж бичсэн бүтээлийнхээ найруулгын алдааг өөртөө тавих асуултын аргаар илрүүлэхэд дэмжлэг үзүүлж өөрийн үнэлгээний дараах хуудсыг хэрэглэж болно. Хүснэгт 16. Найруулгын засвар хийх ажлын хуудасны жишээ Өөртөө тавих асуулт Тийм Үгүй Хэрэв “тийм” бол дараах зөвлөмжийн дагуу ажиллаарай. Нэг үгийг давтаж Давтаж бичсэн үгтэй ойролцоо утгатай үгсийг жагсаан бичсэн үү? бичээрэй. Аль үг хамгийн тохиромжтой байна вэ? Ямар нэг үг нэммээр Хэрэв тийм бол ямар үг нэмэх вэ? байна уу? Үг нэмээд, дахин уншиж, утгыг нягтлаарай. Ямар нэг үг хасмаар Ямар үг хасмаар байна вэ? Үгийг хасаад, дахин уншиж байна уу? утгыг нягтлаарай. Ямар нэг үгийн, Хэрэв тийм бол байрыг сольж бичээрэй. Үйл явдлын өгүүлбэрийн байрыг дараалал зөв байна уу? Шалгаарай. солимоор байна уу? Нэгж хичээлийн үнэлгээ Нэгж хичээлийн төгсгөлд унших, сонсох-ярих зорилготой хичээлээр хүүхэд юуг хийж чаддаг болсноо харуулан даалгавар гүйцэтгэж өөрийгөө үнэлэх, бичих зорилготой хичээлд хүүхэд өөрийн зохион найруулж бичсэн 2-р бүтээлээ шалгуурын дагуу үнэлэх ноорогтойгоо (1-р бүтээл) харьцуулан, юуг мэддэг, юуг хийж чаддаг болсноо дүгнэснээр өөрт гарч байгаа ахиц амжилтаа мэдэрч, цаашид ямар мэдлэг чадвараа илүү сайжруулах тооцоолж, сурах зорилго болгох юм. Жишээлбэл 4-р ангийн сурагч үлгэр зохион бичсэн ноорог (зураг 1), дахин сийрүүлж бичсэн бүтээлийг (зураг 2) харьцуулснаар үг орхисон, үг давтсан, догол мөр гаргаагүй зэрэг алдаагаа засаж бичиж чаддаг болсноо дүгнэж, өөрийн бүтээлд гарсан ахиц амжилтаараа бахархах юм.

Зураг 17 Ноорог Зураг 18. Эцсийн бүтээл Энэхүү сурагчийн бүтээлээс ноороглон бичихдээ нэг мөр алгасаж бичсэн, түүнийг хэрхэн ашигласан, найруулгын алдаагаа хэрхэн тэмдэглэсэн, алдаа болон нэмж оруулах үг, санаагаа хэрхэн тэмдэглэсэн, дахин сийрүүлж бичихдээ “Хичээнгүй бичье” гэдэг зорилготой бичсэн зэрэг санааг олж хараарай. Цахим контент бүрд өөрийгөө удирдах үйлийн орчныг бүрдүүлсэн, оновчтой олон сайхан арга зүйн шийдлүүдийг эрэлхийлж хичээлээ төлөвлөж, контентоо боловсруулна гэдэгт илтгэлтэй байна. Контент боловсруулахад юу анхаарах вэ? Хичээлийн танилцуулга хэсэг “Эхлэл” хэсгийн 1-р цонхонд “хичээлийн танилцуулга” “агуулгын залгамж холбоо” гэсэн хоёр гарчиг бий. “Хичээлийн танилцуулга” хэсэгт тухайн хичээлийн агуулгыг товч танилцуулах, “Агуулгын залгамж холбоо” хэсэгт сурагч өмнө нь ямар мэдлэг чадвартай байсан, энэ хичээлээр ямар мэдлэг, чадвартай болох, цаашид юу судлах талаар сурагчдад ойлгомжтой байдлаар танилцуулна. Жишээ нь: 5-р ангийн “Оньсого” нэгж хичээлийн 1-р хичээл болох “Ойн эмч” ээлжит хичээлийн агуулгыг хүүхдэд дараах байдлаар танилцуулж болох юм. Хичээлийн танилцуулга: Энэ хичээлээр тоншуулыг яагаад “Ойн эмч” хэмээн нэрлэсэн, бусад шувуунаас юугаараа онцлог болохыг уншиж судална. Агуулгын залгамж холбоо: “Ойн эмч” эхийг уншаад тоншуулын онцлог шинжийг тоочиж чаддаг болно. Тоочин ярих, бичих чадварыг чи 1, 2-р ангиасаа эзэмшсэн тул энэ хичээл чамд амархан байх болно. Дараагийн хичээлээр тоншуулын онцлог шинжийг оньсогод хэрхэн далдлан дүрсэлснийг тайлбарлаж, агуулгыг харьцуулах юм. Хэрэглэгдэхүүн хэсэг Энэ хэсэгт тухайн хичээлд хэрэглэх ном, сурах бичиг, дэвтэр, хэрэглэгдэхүүн, ажлын хуудас зэргийг хүүхэд хичээл эхлэхээс өмнө бэлдсэн байх зорилготой. Тухайн хэрэглэгдэхүүний зургийг хамт оруулж болно. Жишээ нь: 1. Сурах бичиг, Монгол хэл V, 2020, УБ. Хуудас 56-57 https://medle.mn/textbook/255?type=html 2. Ташуу шугамтай, 12 хуудастай дэвтэр (зураг оруулж болно) 3. 0.5-1.5 m iso хэмжээтэй, цэнхэр, эсвэл хөх өнгийн үзгэн бал (зураг оруулж болно) 4. 20 см урттай хуванцар, эсвэл модон шугам (зураг оруулж болно)

5. Тухайн хичээлд хэрэглэх эх, ажлын хуудас, хэрэглэх зураг гэх мэт хэрэглэгдэхүүний зураг Хэрэв тухайн хичээлд үгийн утгын толь бичиг ашиглах бол хүүхдэд байж болох толь бичгийн танилцуулга мэдээллийг зургийн хамт оруулж болно. Жишээ нь: Монгол Улсын Мон судар, Монгол Ерөнхийлөгчийн хэлний сурагчийн Тамгын Газар, Монгол тайлбар хэлний их тайлбар толь,2009, УБ толь,2016, УБ https://mongoltoli.m n/ Цэвэл. Я, Монгол хэлний товч тайлбар толь, 1964, УБ Ном зүй Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, Б. ч. (2018). Бага ангийн сурагчдын унших чадварыг хөгжүүлэх, үнэлэх зарим арга, хэрэгсэл. Улаанбаатар: 52. Д.Баттогтох. (2016). Эх зохиох эрдэмд суралцъя. Улаанбаатар: https://nairuulga.mn/content/42. Одсүрэн, П. (2020). Бага ангийн багш нарт. Улаанбаатар: 16. Одсүрэн, П. (2020). Бага ангийн багш нарт. Улаанбаатар: 19. Хатанбаатар, Х. (2009). Уншихуйн гайхамшиг. Улаанбаатар: 51. хүрээлэн, Б. (2019). Бага боловсролын монгол хэлний суралцахуйн удирдамж. УБ: 152. Яам, Б. С. (2019). Бага боловсролын сургалтын хөтөлбөр. Улаанбаатар: 22.


Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook