Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore 33 khoriotoi nom - Orch B.Oiuunchimegh

33 khoriotoi nom - Orch B.Oiuunchimegh

Published by Nurmukhan Altindan, 2022-11-19 01:48:52

Description: 33 khoriotoi nom - Orch B.Oiuunchimegh

Search

Read the Text Version

Хориг Салман Рушдигийн 4 дэх роман “Сатаны шүлгүүд” анх 1988 онд хэвлэгдэж байжээ. Хэвлэгдсэн даруйд Их Британид шүүмжлэгчид нааштай хүлээн авч, тус бүтээл оны шилдэг романаар шалгаран Whitbread шагналыг авч байсан. Гэвч лалын шашинтнуудын зүгээс “бурхныг гутаан доромжилсон” хэмээн томоохон асуудлууд дэгдэж эхэлсэн юм. Асуудал газар авч, Энэтхэгт тус номыг импортлохыг хориглосон бол Их Британид шатаасан байна. 1989 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Иран улсын шашны удирдагч Аятолла Рухоллах Хаменеи (Ayatollah Ruhollah Khomeini) Рушди болон түүний номыг орчуулсан эсхүл хэвлэсэн бүх хүнд “фатва” хэмээх ял оноожээ. Өөрөөр хэлбэл Рушдиг хороохыг уриалсан байна. Хэдийгээр Рушдид халдсан хэрэг гараагүй ч, эрс үзэлтнүүд (экстремист) номонд холбогдох хэд хэдэн хүнд халдсан хэрэг гарсан юм. Британий засгийн газраас Рушдиг байнгын цагдаагийн хамгаалалтаар хангаж өгсөн байна. “Сатаны шүлгүүд”-ийг олон оронд хориглож, мөн шатаасан бөгөөд тэдгээр орнуудад Энэтхэг, Иранаас гадна Бангладеш, Египет, Кени, Кувейт, Либерия, Малайз, Папуа Шинэ Гвиней, Пакистан, Сенегал, Сингапур, Шри Ланка, Танзани болон Тайланд улсууд багтаж байна. Рушди үлдсэн амьдралынхаа туршид бие хамгаалагчдаар хамгаалуулахаас аргагүй байдалд орсон юм. Түүний эртний анд Кристофер Хитченс гэрт нь Рушдиг зочлон очсон тухай дурсахдаа “1993 оны Талархлын баярын үеэр түүнийг манайд байх зуур, хэдэн арван зэвсэглэсэн терроризмын эсрэг хүчнийхэн түүнийг хамгаалж байсан. Гэтэл тэдний дунд байгаа хүн нь зүгээр л нэг зохиолч гэдгийг хэнд ч төсөөлөхөд бэрх” гэжээ. “Фатва” зарласны дараах он жилүүд ч тун хүндхэн үеүд байв, нэн ялангуяа “Сатаны шүлгүүд” бүтээлд нэр холбогдсон хэн бүхэнд. 1989 оны 4 дүгээр сард Коллет болон Диллонс номын дэлгүүрүүдийг Рушдигийн зохиолыг хадгалж байсан учир тэсрэх бөмбөг тавьж сүйтгэсэн ажээ. Түүнээс сарын дараа Лондонд Penguinномын дэлгүүр байрладаг Либерти их дэлгүүрт мөн бөмбөг дэлбэрчээ. Нью-Йоркийн салбарт мөн л бөмбөг тавьсан байв. Penguin бол “Сатаны шүлгүүд” романыг хэвлэсэн хэвлэлийн газар юм. Тус номын дэлгүүрийн Ноттингам, Гийлдфорд болон Петрбуруо дахь салбаруудад тэсрэх төхөөрөмжүүд тавьсан байсныг илрүүлжээ. 1991 оны 7 дугаар сарын 12-ны өдөр “Сатаны шүлгүүд”- ийг орчуулсан япон хэлний орчуулагч Хитоши Игарашиг нүүрийг нь хутгаар сийчиж хөнөөсөн байсныг олсон. Итали хэлний орчуулагч Этторе Каприолог 1991 оны 7 дугаар сарын 3-нд Миланд хутгалж, хүнд шархдуулсан байв. 1993 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Норвегид “Сатаны шүлгүүд” романыг хэвлэсэн Уильям Нигаардыг гурван удаа буудан хөнөөхийг завдсан ч азаар амьд үлджээ. 1993 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Туркын Сивас хотод гарсан үймэн самууны үеэр турк хэлний орчуулагч Азиз Несинийг таньсан хүмүүс, түүний буудалласан зочид буудлыг бүслэн хөнөөхийг завдсан ч зугатан гарч чадсан бөгөөд энэхүү аймшигт явдлын үеэр 37 хүн нас барсан ажээ. Номыг худалдан авсан хүмүүст хараахан гэм хор учруулаагүй ажээ. Лалын

шашинтан давамгайлсан улс орнуудаас зөвхөн Турк улсад л тус номыг хориглоогүй ажээ. 1998 онд Ираны засгийн газраас “фатва”-г цуцалсан байна. Гэсэн хэдий ч өнөө цагт “Сатаны шүлгүүд” шиг зохиол хэн бичиж зүрхлэх билээ. Хэрэв хэн нэг зохиолч нь бичлээ ч хэвлэн гаргах газар олдоход бэрх биз ээ.

Номын тухай “Сатаны шүлгүүд” нь “ид шидийн реализм”-ын аргыг ашиглан бичсэн хүүрнэл зохиол. Зохиолын гол дүрүүд бол Рушдигийн бусад зохиолуудын адил Энэтхэгийг орхин Англируу цагаачилсан цагаачид юм. Гибрел Фаришта 40 насныхаа ой тохиохын өмнөхөн амь нас, ажил мэргэжилд нь заналхийлсэн хүнд өвчин тусах хүртлээ Болливудын кино урлагт хамгийн эрэлттэй жүжигчин байжээ. Хэдийгээр түүний бие илааршсан ч тэр ажилдаа орохын өмнө гэнэт Энэтхэгээс ор мөргүй алга болжээ. Гибрелөөрийн хөрш гэрлэсэн бүсгүй Реха Мерханттай янаг амрагийн холбоотой байжээ. Реха түүний алга болохын өмнө сонинд хүргүүлсэн учир битүүлэг хагацлын захидлыг олж уншсаныхаа дараа, байрныхаа дээвэр дээрээс хүүхдүүдийнхээ хамтаар үсэрч хүүхдүүдээ ч, өөрийгөө ч егүүтгэжээ. Жүжигчнийхээ хувьд Гибрел Будда болон Хиндү шашны бурхан Кришна гэх зэрэг бурхны дүрүүдийг гол төлөв бүтээж дадсан байжээ. Магадгүй үүнээс үүдэн тэр хойд дүр, дахин төрөлт зэрэгт итгэдэг болсон байж болох юм. Хоёрдахь гол дүр болох Саладин Чамча багаасаа л эцгээсээ, төрсөн Бомбэй хотоосоо хол Лондон руу нүүхийг мөрөөддөг байжээ. Тэр 13 настайд, далайн эргээр алхаж явахад нь настай эр таарч бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Тэр энэ явдлыг хэнд ч хэлээгүй өнгөрсөн бөгөөд түүнээс хойш нутгаасаа явах хүсэл нь бүр ч нэмэгдсэн байна. Эцэст нь түүнд боломж олдож, аав нь түүүнийг Англид дунд сургуульд сургахаар шийджээ. Саладин 18 хүрээд сургуулиа төгсөн нутагтаа ирсэн ч Энэтхэгийг шүүмжлэх шүүмж нь эцэг эхтэйгээ хагаралдахад хүргэж байв. Англиас ирээд удаагүй байхад нь Энэтхэг, Пакистаны хооронд дайн дэгджээ. Нэгэн шөнө бөмбөгдөлт болоход эх нь нуугдаж амжилгүй амь үрэгдсэн юм. Эхийгээ алдаад жил ч хүрээгүй байхад эцэг нь өөр бүсгүйтэй гэр бүл болжээ. Энэ явдал Саладиныг галзууртал уурлуулсан бөгөөд тэр эцэгтэйгээ бүр мөсөн холбоогоо тасалжээ. Үүний зэрэгцээ Саладин англи бүсгүйтэй гэрлэж, дуу оруулагчаар Англид ажиллах болжээ. Гэвч түүний яс үндэс болон цагаачлалын статусаас болоод ажилд нь асуудлууд гарах болсон байжээ. Зохиолын хоёр баатар Мумбайгаас Лондон орох нисэх онгоцонд суух бөгөөд тэдний хэн нь ч уг нисэх онгоц сүйрэх хувь тавилантайг таамаглаагүй байлаа. Нисэх онгоцонд, Саладин хүүхдээ тэвэрсэн үзэсгэлэнтэй бүсгүйг сэм сэм ажин явж байжээ. Гэтэл гэнэтийн явдал болж, өнөөх үзэсгэлэнтэй бүсгүй, гурван эрийн хамтаар онгоцыг барьцаалав. Бүсгүйн нэрийг Тавен гэх бөгөөд түүний тэвэрч байсан хүүхэд үнэндээ нуун далдалсан тэсрэх бодис байжээ. Тэд Сигхийн үндсэрхэг үзэлтнүүд бөгөөд бүсгүй нөгөө гурван хамтрагчаасаа ч илүү харгис хэрцгий загнаж байв. Тэдний байр байдал шашин, улс төрийн хэт үзлээс илүүтэй алдар нэр, адал явдал хайн алан хядлага үйлдэхээр төлөвлөсөн

гэлтэй. Барьцаалагчид онгоцыг цөлийн баян бүрдэд газардуулжээ. Тэд улс төрийн шаардлага тавихаасаа өмнө хэдэн зорчигчийг суллаж явуулсан байна. Саладиний дэргэд сууж байсан зорчигч чөлөөлөгдсөн учир Гибрел дэргэд нь ирж суух бөгөөд хоёр эр дээр дурдсан өөрсдийн түүхийг ярьцгаадаг. Зорчигчдыг 111 хоног барьцаанд байлгасны эцэст барьцаалагчид Лондон руу нисэхээр болдог. Гэвч нисэх онгоц Английн сувгийн дээр явж байхдаа дэлбэрэх бөгөөд хоёр эр гайхамшгаар амь аврагддаг. Ид шидийн гэмээр зүйл болж Гибрел сахиусан тэнгэр, харин Саладин чөтгөрийн зан чанартай болно. Гибрелийн энэ өөрчлөлт зарим талаар солиорлын шинжтэй байв. Тэр хоёр буцаж хэвийн амьдралдаа орох гэж маш олон саад, адал явдлыг даван туулна. Энэ ном бол үхэл, амьдрал, хайр, зөрчил, колононичлол болон түүний дараах үе, цагаачлал, өөрийгөө үзэн ядах сэтгэл, айдас ... гээд амьдралын бүхий л эрээн барааныг VII зууны Жахилиагаас ХХ зууны Лондоны хооронд шилжих ид шидийн гэмээр үйл явдлыг жинхэнэ бодит үйл явдалтай хослуулсан маш өвөрмөц бүтээл юм. Энэ бол Рушдиг бусад зохиолчдоос ялгаруулах гол онцлог зүйл болж байна.

#30 Tropic of Cancer Мэлхийн зам Зохиолч: Хенри Миллер (Henry Miller) Хэвлэгдсэн он: 1934 Төрөл: Роман Зохиогчийн тухай АНУ-ын зохиолч Хенри Миллэр 1891 оны 12 дугаар сарын 26- ны өдөр төрж, 1980 оны 6 дугаар сарын 7-ны өдөр нас барсан. Тэрээр уран зохиолын тогтсон хэв маягийг эвдэж, дүрүүдэд гүнзгий дүн шинжилгээ хийж, нийгмийн асуудал, философийн ойлголтыг тусгахын зэрэгцээ бэлгийн амьдралыг илэн далангуй өгүүлсэн зохиолоороо алдартай билээ. Түүний хамгийн онцлох бүтээлүүд нь 1934 онд хэвлэгдсэн “Мэлхийн зам” бөгөөд “Хар хавар” (1936), “Матрын зам” (1939) болон Rosy Crucification (1949-1959) хэмээх гурамсан роман юм. Тэрээр дээрх бүтээлүүдийг Нью-Йорк, Парист өнгөрүүлсэн хувийн амьдрал, туршлагадаа тулгуурлан бичжээ. Гэвч түүний бүтээлүүд АНУ-д 1961 он хүртэл хориотой байсан юм. Хенри аялалын тэмдэглэл, уран зохиолын шүүмж туурвихын зэрэгцээ, усан будгаар зураг зурдаг байжээ.

Хориг 1934 онд Францад хэвлэгдсэн даруйд АНУ-ын Гаалийн албанаас тус зохиолыг хилээр нэвтрүүлэхийг хоригложээ. Готтам номын дэлгүүрийн эзэн Францес Стелоф “Мэлхийн зам”- ыг 1930-аад онд Францаас нууцаар оруулж ирэн, дэлгүүртээ худалдаж байсан тул хожим түүний эсрэг зарга үүсгэжээ. 1940 онд Нью-Йорк хотод “Медуза” компани тус бүтээлийг зохиогчийн эрхгүйгээр хэвлүүлсэн хэрэг гарсан юм. Тус хэвлэлтийн арын хуудсанд зохиолыг Мексикт хэвлүүлнэ гэж бичсэн байжээ. Улмаар “Медуза” компаний эзэн Жэкоб Брюселльд гурван жил шоронд хорих ял оноожээ. 1950 онд Америкын иргэний эрх чөлөөний холбооны захирал Эрнест Безиг “Мэлхийн зам”- ыг Миллерийн өөр нэгэн бүтээл “Матрын зам”-ын хамтаар АНУ-д импортлох гэж оролдоод гаальд хураалгажээ. Харин Безиг засгийн газрын эсрэг нэхэмжлэл гаргав. Шүүхээс тус хоёр зохиолыг “зохисгүй” хэмээн үзэв. Тэр давж заалдсан боловч мөн л ижил хариу сонссон байна. 1961 онд “Грөүв Пресс” хэвлэлийн газар “Мэлхийн зам”- ыг хууль ёсоор АНУ-д хэвлэн, борлуулжээ. Гэвч 21 гаруй мужид тэдгээрийг худалдсан номын дэлгүүрийн эсрэг нийт 60 гаруй зарга нэхэмжлэл гаргасан юм. Муж тус бүрд шүүхийн шийдвэр харилцан адилгүй байлаа. 1964 онд АНУ-ын Дээд шүүхээс энэхүү бүтээлийг мөн л “зохисгүй” гэсэн шийдвэр гаргажээ. Тус зохиолыг АНУ-аас гадна бусад оронд ч хориглож байжээ. Канадад 1938-1964 он хүртэл “Мэлхийн зам” “хаалттай” байв. Их Британид зөвхөн хулгайгаар хил нэвтрүүлсэн хувь л худалдаалагдаж байсан ажээ.

Номын тухай АНУ-д 30 жил хориотой байсан Хенри Миллерийн “Мэлхийн зам”-ыг өдгөө ХХ зууны уран зохиолын сод бүтээлийн нэгд тооцдог. Энэхүү зохиол нь удаа дараа шилдэг номын жагсаалтад багтаж байжээ. Үүнд: • 1998 оны 7 дугаар сард Modern Library-ийн ХХ зууны англи хэл дээрх шилдэг 100 романы 50 дугаарт, • 1998 оны 7 дугаар сард Radcliffe Publishing мөн л ХХ зууны англи хэл дээрх шилдэг 100 романы жагсаалт гаргаснаас “Мэлхийн зам” 84 дүгээрт бичигджээ. • 1998 оны 7 дугаар сараас 1998 оны 10 сарын хооронд Mod- ern Library-аас онлайн санал асуулга явуулахад 100 бүтээлээс 68 дүгээрт оржээ. • 1998 оны 11 дүгээр сард хэвлэгдсэн номын санчдын дунд явуулсан судалгаагаар, “Мэлхийн зам” ХХ зууны шилдэг 150 романы 132 дугаарт жагсчээ. • Time сэтгүүлийн 1923 оноос 2005 оны хооронд хэвлэгдсэн англи хэл дээрх шилдэг 100 романд багтсан. • 2006 онд “Үхэхээсээ өмнө унших ёстой 1001 ном”-ын жагсаалтад багтаж байв. • 2009 онд Guardian сэтгүүлээс тодруулсан “Хүн бүрийн унших ёстой 1000 роман”-ы нэг болжээ. • 2011 онд Esquire сэтгүүлэээс гаргасан “Хүн бүрийн заавал унших 75 ном”-ын нэг. Миллер тус бүтээлээ 1930-аас 1934 оны хооронд Парист хэрэн хэсч “нүүдэлчин маягаар” амьдарч байх үедээ бичжээ. Өмнө нь өгүүлсэнчлэн тус зохиолыг хориглосон үндсэн шалтгаан нь сексийн ил тод өгүүлэмж бөгөөд Миллер өөрийн бэлгийн амьдралын нарийн ширийн зүйлсийг огтхон ч нууж хаалгүй өгүүлжээ. Биеэ үнэлэлтийн асуудал зохиолын бас нэг чухал сэдэв. Тэр ямагт нөхдийн хамт гудамжны биеэ үнэлэгчидтэй зугаацах бөгөөд нэгээс нөгөөгийн ор руу шилжин завхайрах энүүхэнд. Миллер сексийн соёл, түүнийг даган бий болсон сүлжээ болон түлхэн оруулагч эдийн засгийн хүчин зүйлсийг тодорхой харуулсан ажээ. Зохиолын төгсгөлд Миллер өнгөрсөн амьдралаа сөхөж, эхнэрийнхээ тухай бодох ажээ.

Уншигчид хүртэл эхнэртэйг нь мартсан байх тэр үед ийн бодож байгаа нь бараг анхны тохиолдол гэхэд болно. Хэн ч өнгөрсөн дурсамж, явдлаас ангид чөлөөтэй байх аргагүйг сануулсан гэлтэй. Миллер хоолноос хоолны хооронд ёстой л урд хормойгоороо хойд хормойгоо нөхөн өдөр хоногийг арай ядан аргацаах бөгөөд ном бол түүний ганц амин зуулга. Ядуурал түүнийг хэн нэгэнтэй хурдан дотносч нөхөрлөхөөс аргагүй байдалд оруулж, яалт ч үгүй нийгмийн дунд орж сайн, муу бүхэнтэй нүүр тулна. “Мөнгө үгүй, хоол үгүй, бас итгэл ч үгүй. Би хамгийн аз жаргалтай амьд салбадай” бол зохиолын алдартай мөрүүдийн нэг. Энэ зохиол гагцхүү бодол, бясалгалын тухай бус бодитоор болж буй зүйлсийн тухай өгүүлсэн нь бас нэг онцлох зүйл юм. Нэг уран бүтээлч биш нилээн хэдэн уран бүтээлчийн дотоод ертөнцийг нээсэн ажээ. Үнэндээ Миллер бусад цагаачидтай найзалж, нөхөрлөдөг байсан аж. Гэхдээ гол төлөв зохиолч, сэтгүүлч, уран барималч, зурагчидтай маш дотно. Тэд түүнд хэзээд гар сунган туслацгаана. Парис дахь орон гэргүй тэнэмэл амьдрал, өлсгөлөн, хоосрол, ганцаардал, сэтгэл гутралд зовж зүдэрч байсан Миллерт эхнэрээсээ салсан нь улам нэрмээс болж байжээ. Хэн ч Парист амьдарч чадна – Би үүнийг биеэрээ мэдэрлээ. Зовлон шаналал байсан ч түүнийг найз нөхөд минь нимгэлж өгсөн юм. Ямар ч хүнд үед, би дүүжилж үхэх замыг сонгоогүй... Парис нэг ёсондоо завхай хүүхэн л гэсэн үг хэмээн бичжээ. Зохиол Хенри найз Борисын хамт Парист хэрхэн аж төрж буй тухай хүүрнэлээр эхэлнэ. Борис хуурсандаа баригдсан хэцүүхэн нэгэн авч, түүнд авууштай чанар байсан нь өгөөмөр зан юм. Миллер хоёр дахь намраа Парист үдэж буй нь энэ ажээ. Толгой хоргодох оромж хайхаас бусад цагт Миллер зохиол бичих эсхүл биеэ үнэлэгчидтэй зугаацахаас өөр зүйл бараг үл хийнэ. Тэр мөнгөгүй хэр нь ингэж зугаацах нь гайхаш төрүүлэхээ. Түүнд унтаж үзээгүй бүсгүй ховор. Гэвч нэр байтугай зүс царайг нь ч санахгүй үлдэх нь олонтаа. Миллерийн цорын ганц хайр минь хэмээн онцлон дүрсэлсэн ганц эмэгтэй бол Мона. Гэвч тэр Танягийн тухайн дурсамж үүнтэй тун адил. Мона анхны эхнэр нь байсан учир зүрх сэтгэлдээ түүнийг гэх бага ч атугай орон зай үлдээсэн нь лавтай. Хенригийн дурсамж цааш биеэ үнэлэгчидтэй хэрхэн загас наадуулсан тухай бодлоор хөврөх ажээ. Найз нөхдийнхөө тухай хөгжилтэй онигоог оруулахаа ч мартсангүй. Тэр зохиол бичээд хэнийх нь ч амьдралд тус нэмэргүй. Гэхдээ л найзууд нь түүнд мөнгө зээлэхээс гар татахгүй нь сайхан. Онигооны завсраар тэр үхэл хагацал, өвчин зовлон, ирээдүйн тухай, мөн Америк орон капиталист “гахайг” тахин шүтэж буй явдал хэрээс хэтэрсэн тухай гүн ухааны гүнзгий утга агуулгатай зүйлсийг ч бичжээ. Жермайн хэмээх бүсгүйг тэр бусад биеэ үнэлэгчдээс онцлон авч үзэх бөгөөд түүнийг үлгэр жишээ бүсгүй гэж үнэлдэг. Хенрид эхнэрийнхээ илгээсэн мөнгийг түүн шиг бүсгүйд

зарцуулахад харамсах зүйлгүй санагдана. Хенрид бичих сэдэв мундахгүй. Найз Карл нь Парисыг зүхэж хараагаагүй үед түүнд нарт хорвоо дээрх бараг бүх л зүйл сайхан санагддаг байж. Хенри үе үе Танягийн гэрээр зочилно. Таня Силвестер нэртэй ааш муутай жүжгийн зохиолч эртэй хамт амьдардаг. Түүнийг ямар чалчаа амьтан болохыг хайр гамгүй шүүмжлэн бичжээ. Хоргодох газаргүй болсон зохиолч маань эцэстээ Сергей хэмээх орос залуугийнд нүүж ирнэ. Сергей Парисын захад шавжны үүр болсон тамтаггүй заваан байранд амьдардаг байв. Англи хэлний хичээл заасны хариуд хэдэн зүсэм талх авч өл залгуулж байлаа. Орны завсар үүрэлсэн бясаа, цагаан хорхой Хенрид хүртэл их санагдах болов. Тэр боломж л гарвал нүүн явахад бэлэн байлаа. Сувдны баян худалдаачин эр түүнийг Нью-Йоркт авчирна. Гэвч тэр маш эзэрхэг, бас зальтай нэгэн байжээ. Хенриг гарын аясаар хөдөлгөх хувийн зараалаа болгож дөнгөнө. Тэр харин үүнийг тэвчиж чадалгүй, орхин явахаар шийджээ. Ингээд даргынхаа найз Кепид ажиллах болов. Кепигийн цорын ганц хүсэл нь биеэ үнэлэгчдийг ашиглан үйлчлүүлэгчид олж авах байжээ. Энэ ажлаа Хенрид даатгав. Алхам тутамд нь тохиолдох асуудалд Хенри огт ажрахгүй. Учир нь тэр зөвхөн өнөөдрөөрөө амьдардаг байлаа. Түүнээс хойш Хенри олон ажил солино. Сонины газарт редактороор орж, энэ ажилдаа ч дуртай байв. Гэвч тэр өөрийгөө даргаасаа илүү ухаантай гэж зарлаад ажлаасаа халагдав. Дараагаар нь хаа нэгтээ дунд сургуульд хүүхдүүдэд хичээл заах ажил олжээ. Хачирхалтай нь энэ ажил түүнд тун хүнд санагдсан тул, өөрийн эрхээр амьдрахаар шийдэн орхин явав. Эцэст нь дасал болсон Паристаа ирэв. Энд илүү амар амгалан санагдав. Өл залгуулахын тулд ээлжит ивээн тэтгэгч олох хэрэгтэй байлаа. Идэж уух, охид бүсгүйчүүдтэй зугаацаж цэнгэх боломжийг зүгээр өнгөрөөх нь ховор болж, зохиол бичихэд цаг гаргах нь багасав...

#31 To Kill a Mockingbird Дууч шувууг намнах нь Зохиолч: Харпер Ли (Harper Lee) Хэвлэгдсэн он: 1960 Төрөл: Роман Зохиогчийн тухай Пулицерийн шагнал хүртсэн “Дууч шувууг намнах нь” романаараа олонд танигдсан зохиолч Нелли Харпер Ли 1926 оны 4 сарын 28-ны өдөр АНУ-ын Алабама мужийн Монроевиль хэмээх жижигхэн тосгонд төржээ. Хүүхэд байхын Ли эршүүд нэгэн байсан ажээ. Түүнийг дөнгөж таван настай байхад буюу 1931 оны 4 сард Алабамагийн Скоттсборо хэмээх нэгэн тосгонд есөн хар арьст залуу хоёр цагаан арьст эмэгтэйг хүчирхийлсэн хэргийн шүүх ажиллагаа болсон юм. Эмнэлгийн шинжилгээгээр тэдгээр эмэгтэйчүүдийг хүчирхийлээгүй гэсэн хариу гарсан ч бүх цагаан арьст тангарагтны шүүгчид яллагдагчдыг буруутай хэмээн үзэж, 12 настай хүүгээс бусад бүх залууст цаазаар авах ял оноожээ. Энэ хэрэг хожим бяцхан Лид гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд зохиолынх нь гол санаа болсон байна. Дашрамд сонирхуулахад “Дууч шувууг намнах нь” роман нь зохиолчийн цорын ганц хэвлүүлсэн бүтээл бөгөөд түүний энэхүү романаараа утга зохиолд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж Ерөнхийлөгчийн нэрэмжит Эрх чөлөөний одонгоор шагнажээ. 1999 онд Library Journal сэтгүүлээс явуулсан санал асуулгаар “Дууч шувууг намнах нь” роман “Зууны шилдэг роман”-д нэр дэвшиж байв. 50 гаруй жилийн өмнө анх хэвлэгдсэн түүний бүтээл одоо хэр нь үнэ цэнээ алдаагүй “шилдэг борлуулалттай” ном хэвээр байгаа бөгөөд дэлхий даяар 30 гаруй сая хувь борлогдсон ажээ.



Хориг Харпер Лид редактор нь түүний ном сайн борлогдохгүй байж магадгүй хэмээн анхааруулж байсан ч, тус ном гарсан даруйдаа дуулиан тарьж, Лиг утга зохиолын хүрээлэлд оруулж өгсөн юм. Хэвлэгдсэнээс нэг жилийн дараа, “Дууч шувууг намнах нь” роман арав орчим хэл рүү орчуулагдсан байлаа. Харин түүнээс хойш 40 гаруй хэлнээ орчуулагдаж, 30 гаруй сая хувь борлогдсон ажээ. Хэдийгээр тус зохиол АНУ-ын дунд сургуулиудад хамгийн ихээр уншигддаг ч, мөн хамгийн их маргаан, хоригийн бай болдог зохиол юм. 1963 онд дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулсан цагаас “Дууч шувууг намнах нь” зохиолыг хориглох тухай маргаан тасраагүй ажээ. 1968 онд АНУ-ын “Үндэсний Боловсролын Нийгэмлэг” тус зохиолыг хувийн байгууллагуудаас хамгийн их гомдол хүлээн авдаг зохиолын хоёрдугаарт бичсэн байжээ. Арьс өнгөөр ялгаварласан үгс, хараал, хүчирхийллийн талаарх бүдүүлэг харилцан яриа зэрэг нь тус бүтээлийг сургуулиуд болон номын санд тохиромжтой эсэхийг хэлэлцэхэд хүргэдэг байна. Америкийн номын сангийн холбооноос тус бүтээлийг бүх цаг үеийн хамгийн “асуудалтай” сонгодог бүтээлийн нэг бөгөөд 2000-2009 оны хооронд хамгийн их хориглох тухай хэлцэгдсэн 100 номын 21 дүгээрт бичигдсэн ажээ. 2011 онд жагсаалтын эхний 10-т бичигдсэн байна. Хамгийн анхны томоохон маргааны нэг нь 1966 онд Виржиниа мужийн Хановерт энэхүү романыг хүчирхийллийг гол утга санаагаа болгосон нь ёс суртахуунгүй хэмээн ширүүн эсэргүүцэж байв. 1977 онд Миннесота мужийн Эдэн Валлид “новш”, “янхан эмэгтэй” гэсэн үгс зохиолд ашиглагдсан шалтгаанаар хориглосон ч, удалгүй цуцалсан ажээ. Энэ мэтчилэн энэхүү сонгодог бүтээлтэй холбоотой “хориглох” тухай асуудал тасардаггүй ажээ.

Номын тухай Зохиолын үйл явдал 1930-аад оны Их хямралын үеэр, Алабамагийн Мэйкомб хэмээх зохиомол “эртний тосгонд” өрнөх ажээ. Зохиолын өгүүлэгч Скаут хэмээн дууддаг бяцхан охин Жэйн Луйс Финч юм. Түүний өвөг эцэг үслэг эдлэлийн худалдаачин Симон Финч шашны хавчлагын улмаас Англиас зугатан, Америкт ирж Алабама голын эрэгт фермийн аж ахуй эрхлэх болсон ажээ. Финчийн эдлэн хэмээгддэг ферм олон жилийн туршид тэдний гэр бүлийн гол амин зуулга болж байв. Фермийн аж ахуйгаас өөр ажил эрхлэх болсон анхны хүн нь Скаутын эцэг Аттикус Финч юм. Тэрээр хөрш зэргэлдээх Мэйкомб тосгонд хуульч болсон бол түүний ах Жак Финч Бостонд анагаахын сургуульд суралцсан байна. Харин эгч Александра Финч нь фермийн аж ахуйгаа эрхлэн үлдсэн ажээ. Скаут ах Жем болон эцэг Аттикусын хамтМэйкомбын төв гудамжинд амьдардаг ажээ. Тэдний тогооч Калпурниа хэмээх хар арьст настай эмэгтэй гэр орныг нь харж, хүүхдүүдийг асардаг байна. Аттикусын эхнэр Скаутыг хоёр настайд нас барсан учир, тэр эхийгээ сайн санадаггүй ажээ. 1933 оны зун Жемийг арав хүрч байхад, харин Скаутыг зургаа настай байхад Чарльз Бэйкэр Харрис гэгч онцгой нэгэн хүү хөрш айлд нь нүүж иржээ. Өөрийгөө Дилл гэж дууддаг тэрээр нагац эгч Рэйчил Хаверворд дээр зуны амралтаа өнгөрүүлэхээр ирсэн нь тэр байлаа. Ер бусын ухаалаг, яриа хүү Финчийн хүүхдүүдтэй дорхноо найзууд болжээ. Тэр гурвын сонирхлыг хөрш Рэдли ихэд татдаг байв. Мэйкомбын томчууд түүний тухай ярихаас цэрвэх бөгөөд Рэдлиг сүүлийн хэдэн жил харсан хүн бараг байхгүй ажээ. Хүүхдүүд түүний дүр төрхийн талаар, яагаад нуугдсан, мөн гэрт нь хэрхэн орох тухай хүртэл төсөөлөн ярьцгаана. Гэтэл Рэдлигийн байшингийн ойролцоох модон дээр тэдэнд хэн нэгэн бэлэг үлдээдэг болжээ. Аттикусыг шүүхээс Маяла Эвелл хэмээх цагаан арьст эмэгтэйг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдсан Том Робинсон гэгч хар арьст залууг өмгөөлүүлэхээр томилжээ. Мэйкомбын иргэд үүнд дургүй байсан ч тэр хэргийг өмгөөлөхөөр авна. Бусад хүүхдүүд Аттикусын энэ үйлдлээс болж Жем, Скаут хоёрыг “нигерт хайртай” хэмээн доог тохуу хийх ажээ. Үүнээс болж Жем аавынхаа нэр төрийн төлөө хүүхдүүдтэй зодоон цохион хийх болов. Шүүх ажиллагаа эхлэхийн өмнөхөн Аттикусын гэрт Дилл нууцаар иржээ. Тэр ээж болон шинэ эцэг нь түүнд анхаарал тавихаа больсон учир гэрээсээ зугатан энэ хүртэл явсан ажээ. Тэр Меридианаас галт тэргэнд суун хотоос 14 милийн зайд байд Мэйкомбын уулзварт буугаад хотруу алхаж ирсэн байжээ. Диллийг ирснээс долоо хоногийн дараа шерифээр ахлуулсан хэсэг залуус Аттикусын гэрт шөнө дөлөөр ирэв. Том Робинсоны шүүх хурал ойртож байгаа тул түүнийг Мэйкомбын шорон руу шилжүүлсэн бөгөөд түүнийг хууль бусаар алах гэсэн оролдлого гарч болзошгүй хэмээн эмээж байгаагаа хэлжээ. Дараагийн шөнө нь Аттикус машинаа асаан тосгон руу хөдөлжээ. Арван цагийн орчимд Жем,

Скаут, Дилл нар гэрээсээ сэмхэн гарч, түүнийг дагав. Тэд алсаас Аттикусыг Мэйкомын шоронгийн үүдэнд сонин уншин сууж байхыг ажиглан харж байлаа. Тэднийг гэр рүүгээ буцахаар шийдээд байтал дөрвөн машин шоронг чиглэн ирж зогслоо. Хэсэг залуус машинаас үсрэн буугаад, Аттикусыг шоронгийн үүднээс холдохыг шаардав. Аттикус татгалзав. Энэ үед Скаут нуугдаж байсан газраасаа гүйн хүрч ирэв. Тэр эдгээр хүмүүсийг урьд шөнө гэрт нь ирсэн хүмүүс биш болохыг ойлгожээ. Жем, Дилл хоёр түүний араас гарч ирлээ. Аттикус тэднийг гэртээ харихыг тушаасан ч тэд явсангүй. Нэг эр түүнийг хүүхдүүдээ явуулахад 15 секунд байна хэмээн анхааруулав. Энэ хооронд, Скаут тэднийг тойруулан хараад ангийнх нь хүүхдийн аав Ноён. Каннингам тэдний дунд байгааг таньжээ. Скаут түүнтэй түүний өмчөө хязгаарлах эрх хязгаарлагдсан хэргийг мөн, хүүгийнх нь тухай ярьж, хүүдээ мэнд дамжуулахыг хүсэв. Бүх эрчүүд Скаутыг алмайран сонсч байлаа. Ноён. Каннингам гэнэт ичиж, явган суугаад Скаутад хүүдээ түүний мэндийг дамжуулна гэлээ. Тэгээд тэр хамт яваа хүмүүсээ явцгаая хэмээгээд тарж одов. Дараа өдөр нь шүүх хурал эхлэв. Хөдөө орон нутгуудаас хүртэл хүмүүс цуварч байлаа. Аттикус тэднийг Том Робинсоны шүүх хуралд оролцуулахыг хүсээгүй учир, Скаут, Жем болон Дилл нар будагтай тагтнаас ажиглахаар болов. Яллагч Ноён.Гилмер Хэк Татегээс мэдүүлэг авав. Тэрээр 11 сарын 21-ний өдөр Боб Эвилл түүнийг гэртээ дуудсан бөгөөд Боб түүнд охин Маяла Эвилл нь хүчиндүүлсэн гэж хэлсэн гэв. Мөн Татег гэрт нь явж очиход, Маяла хөхөрч, зодуулсан байсан бөгөөд тэр түүнд Боб Робинсон түүнийг хүчиндсэн гэж хэлсэн хэмээн мэдүүлэв. Аттикус гэрчээс асуулт асуухад, тэрээр ямар ч эмч дуудаагүй бөгөөд Маялагийн биед үүссэн хөхрөлт түүний нүүрний баруун хэсэгт төвлөрсөн байсан гэв. Тате индрээс босоход, Боб Эвиллийг мэдүүлэг өгүүлэхөөр дуудав. Боб Эвилл хүүхдүүдийнхээ хамт тосгоны хог хаях газрын ард хог хаягдал хөглөрсөн газарт лаазаар өнгөлсөн дээвэртэй жижигхэн оромжинд амьдардаг ажээ. Хэн ч түүнийг хэдэн хүүхэдтэйг яг таг мэдэхгүй гэхэд хилсдэхгүй. Боб тэр орой түлээ бэлтгэсээр гэртээ ирэхэд охиныхоо орилох дууг сонссон бөгөөд байшинд дөхөн ирээд цонхоор Том Робинсоныг охиныг нь хүчирхийлж байхыг харсан гэж мэдүүлэв. Робинсон тэр даруй зугатсан бөгөөд Эвилл охиноо зүгээр байгааг шалгачихаад, шерифийг дуудахаар явсан хэмээв. Аттикус түүнээс яагаад эмч дуудаагүйг асуухад тэр хэтэрхий үнэтэй, тийм шаардлага байгаагүй гэж хариулжээ. Аттикус цааш тангарагтны шүүгчдэд Боб Эвиллийг солгой болохыг хэлээд зөвхөн солгой хүн л охины баруун хацар дээр хөхөртөл цохиж болно гэлээ. Аттикус нэхэмжлэгч Маяла Эвилл болон түүний эцэг Боб нар худал ярьж байгааг илчилсэн хангалттай нотолгоо гаргаж тавьсан байна. Маяла Томыг өөрөө хоргоож, харин эцэг нь тэднийг мэдээд, охиноо зодсон байжээ. Тэд энэ ичгүүргүй явдлыг нуухын тулд Томыг

хүчиндсэн хэмээн худал мэдүүлсэн байв. Томыг гэм буруугүй болох хангалттай нотолгоо гаргасан ч, тангарагтны шүүгчид түүнийг буруутай гэсэн шийдвэр гаргажээ. Ямар ч найдваргүй болсон Том шоронгоос оргох гэж оролдоод буудуулж нас баржээ. Хэдийгээр ялалт байгуулсан ч, Боб Эвиллийн нэр хүнд унасан тул тэр өшөө авахаар шийднэ. Тэр гудамжинд Аттикусын нүүррүү нулимж, шүүгчийн гэрийг сүйтгэн, Том Робинсоны бэлэвсэн эхнэрийг заналхийлжээ. Эцэст нь тэр сургуулийнхаа Халловиний багт наадмаас харьж явсан Жем, Скотт хоёр руу дайрчээ. Энэ үеэр Жемийн гар хугарч гэмтжээ. Мөн Боб Эвилл алагдсан байна. Үймээн самуун дундаас хэн нэгэн хүүхдүүдийг аварч гэрт нь хүргэж ирэв. Скаут тэр нууцлаг хүн нь Рэдли болохыг ойлгожээ. ...Скаут Бүү хоёр тагтны дор суун Аттикус, Хэк Тате хоёрын маргалдахыг сонсч суув. Хэк энэ үхэл осол байсан гэхэд, Жемийг Боб Эвиллийг алсан хэмээн бодсон Аттикус хүүгээ хуулиас хамгаалахыг хүсээгүй тул үгүй хэмээн маргаж байлаа. Хэк түүнд – Эвилл өөрийнхөө хутган дээр унаж үхсэн, Жем түүнийг хөнөөгөөгүй гэв. Хэдийгээр Эвиллийг хутгалсан хүн нь Бүү гэдгийг мэдэж байсан ч Хэк түүнийг илчлэхийг хүсээгүй ажээ.

#32 Ulysses Үлисс Зохиолч: Жеймс Жойс (James Joyce) Хэвлэгдсэн он: 1922 Төрөл: Роман Зохиогчийн тухай ХХ зууны эхэн үеийн модерн авангард чиглэлийн хамгийн нөлөө бүхий зохиолчдын нэг Ирландын зохиолч, яруу найрагч Жеймс Жойс 1882 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Дублин хотод төржээ. Жойс өөрийн “Үлисс” бүтээлээрээ утга зохиолын алдартан болсон бөгөөд Хомерийн Одиссей бүтээлийн үйл явдлаар сэдэвлэсэн энэхүү бүтээлдээ “Ухамсрын урсгал” хэмээх уран зохиолын бичлэгийн хэв маягийг төгс гаргаж иржээ. Түүний бусад томоохон бүтээлүүдэд “Дублинчууд” (Dubliners), “Уран бүтээлчийн залуу цагийн хөрөг” (A portrait of the Artist as a Young Man), “Финнеган эргэн ирсэн нь” (Finnegans Wake) бүтээлүүд багтдаг. Жойс 1941 онд таалал төгсчээ. Хоёр жил тутам 6 дугаар сарын 14-ний өдөр Ирландын Дублин хотноо Жеймс Жойсын утга зохиолд оруулсан хувь нэмрийг үнэлж, дурсгалыг нь хүндэтгэж Bloomsdayбаярыг тэмдэглэн өнгөрүүлдэг ажээ. Дашрамд өгүүлэхэд “Үлисс” романыг орчуулагч О.Чинбаяр монгол хэлнээ орчуулсан.

Хориг Ирландын зохиолч Жеймс Жойс өөрийн сонгодог роман “Үлисс”-ыг 1918-1920 оны хооронд цуврал хэлбэрээр хэвлэн гаргаж байсан бөгөөд 1922 онд нэгтгэн Францад нэг боть болгон хэвлүүлжээ. Бүх цаг үеийн хамгийн шилдэг романы нэгд тооцогддог энэхүү бүтээл мөн хамгийн “асуудалтай”, байнга “хориг”-ийн бай болдог ажээ. АНУ болон Их Британид тус романыг хориглож байсан бөгөөд шалтгаан нь тун энгийн, “садар самуун” утга агуулгатай гэж үзжээ. Зохиолын гол дүр Леопольд Блүм эхнэр Моллитойгоо бэлгийн харьцааны хувьд таардаггүй тухай, мөн 50 орчим хуудсанд Моллигийн бэлгийн дур хүслийг дүрсэлсэн байдаг ажээ. 1920-оод онд “Үлисс”-ыг АНУ (1918), Ирланд (1922), Канад (1922) болон Англи (1923)-д шатааж байсан бөгөөд 1929-1947 онуудад Англид албан ёсоор хориглож байв. 1933 онд АНУ- д хориглосон хоригийг цуцалсан ажээ. Харин Австралид 1929-1937 онуудад хориглож байсан ба хожим хоригийг цуцалж, зөвхөн насанд хүрэгчдэд худалдаалахыг зөвшөөрчээ. 1998 онд, Modern Library-аас “Үлисс”-ыг ХХ зууны англи хэл дээрх шилдэг 100 роман жагсаалтын нэгдүгээрт бичжээ. “Хүмүүсийг хоёр хувааж болно. Нэг хэсэг нь “Үлисс”-ыг уншсан, нөгөө хэсэг нь уншаагүй” гэж хаа нэгтээ сэтгэгдэл уншиж байлаа. Энэ ном бол яах аргагүй уран зохиол сонирхогч хэн бүхний “заавал унших ёстой” номын нэг юм. “Үлисс”-ыг Библийн дараа орох хамгийн их яригдаж, бичигдсэн ном гэдэг.

Номын тухай “Үлисс”-ыг туурвихдаа зохиолч хэсэг тус бүрийг Хомерын “Одиссей” зохиолын зарим дүр болон үйл явдлаас сэдэвлэн нэрлэж, санаа авсан ажээ. Хэдийгээр зохиолын бүх үйл явдал ганцхан өдрийн дотор өрнөх боловч роман бүхэлдээ 783 хуудас юм. “Үлисс” роман 18 хэсгээс бүрдэх бөгөөд бүх үйл явдал Ирландын Дублин хотод, 1904 оны 6 дугаар сарын 16-ны өглөөний 8 цагаас 17-ны шөнийн 3 цаг хүртэл үргэлжилдэг. Зохиолын гурван гол дүр нь дунд сургуулийн багш бөгөөд ирээдүйтэй зохиолч Стефан Дедалус (Энэ дүр бол Жойсын “Уран бүтээлчийн залуу цагийн хөрөг” бүтээлийн гол дүр юм), дунд эргэм насны сурталчилгааны ажилтан Леопольд Блүм, мөн түүний эхнэр Молли Блүм нар ажээ. Стефан Дедалус 1904 оны 6 дугаар сарын 16-ны өглөөг найз Бак Муллиган болон түүний танил Хайнэс нартай өнгөрүүлэв. Стефаныг ажилдаа явах гэхэд Бак түүнийг гэрийнхээ түлхүүрийг орхихыг гуйгаад, 12:30-д пабд уулзахаар тохиров. Гэхдээ Стефан үүнд жаахан дурамжхан байв. Өглөөний 10 цагийн орчим. Стефан Гаррет Дисигийн хөвүүдийн сургуульд багшилдаг бөгөөд энэ үед тэрээр ангидаа түүхийн хичээл зааж байлаа. Хичээлийн дараа цалингаа авахаар Диситэй уулзав. Богино бодолтой, өрөөсгөл хандлагатай Диси түүнд амьдралын тухай олон зүйл сургаж гарчээ. Тэр Стефаныг сонины редакцид редакторласан захидлыг нь хүргэж өгөхийг гуйжээ. Стефан үд хүртэл өөрийн залуу насны тухай, ойлголт төсөөллөө эргэцүүлэн агаарт алхаж цагийг өнгөрөөв. Тэр толгойдоо шүлэг турвин байсан бөгөөд Дисигийн өгсөн захидлын буланд түүнийгээ ноороглон буулгав. Мөн өдрийн өглөөний 8 цаг. Леопольд Блүм өглөөний цайгаа уухаар зэхэж байлаа. Тэр эхнэрээрээ шуудангаа шалгуулаад, орондоо цайгаа уув. Захидлуудын дунд Моллигийн концертын менежер Блэйзэс Бойланаас (Блүм түүнийг Моллигийн нууц амраг гэж сэжиглэдэг ажээ) ирсэн захидал байлаа. Бойлан захидалдаа өдрийн 16 цагийн үед тэднийдирэхээ мэдэгджээ. Блүм шатаар доош буун, охин Миллигээс ирсэн захидлыг олж уншчихаад саравч руу гарлаа. Өглөөний 10 цаг. Блүм шуудан орж хайрын захидлаа олж авав. Тэр Хенри Фловер гэсэн нууц нэр ашигладаг Марта Клифорд хэмээх бүсгүйтэй захидлаар харилцдаг ажээ. Тэр түүний сэтгэл бүлээцүүлэм захидлыг уншсаныхаа дараа сүмээр дайрсан болчихоод эмийн сан орж Моллигийн тосыг захиалав. Тэр Бантом Лионстой очиж уулзвал тэр түүнийг үдээс хойш болох Алтан цомын төлөөх уралдаанд Тровавэй моринд бооцоо тавих гэж байна хэмээн ташаа ойлголт авна. Өглөөний 11 цагийн орчим. Блүм Симон Дедалус (Стефаны эцэг), Мартин Каннингам болон

Жак Пауэр нарын хамд Пэдди Дигнамын оршуулах ёслолд оролцохоор явав. Эрчүүд түүнтэй гадны хүн мэт харьцаж байлаа. Оршуулах ёслол дээр Блүм өөрийн хүү болон эцгийн үхлийн талаар бодож зогсов. Үдийн алдад, Блем“Фриймэн” сонины редакцын байранд дарсны худалдаачин Кэйэстэй зар сурталчилгааны талаар хэлэлцэж байлаа. Эрхлэгч Майлэс Кроуфорд тэргүүтэй хэсэг эр редакцын байранд цуглан, улс төрийн талаар яриа өрнүүлж байв. Блүм сурталчилгааг зөвшөөрүүлснийхээ дараа байрыг орхин явлаа. Энэ хооронд Стефан Дисигийн захидлыг барьсаар тэнд иржээ. Стефан бусад залуусын хамт паб орохоор гарах тэр агшинд Блүм эргэн иржээ. Блүмийн тохиролцсон сурталчилгааг Кроуфорд замаас нь цуцалсан байжээ. 13 цаг. Блүм хуучин найз бүсгүй Жоси Бринтэй уулзаж, төрөх эмнэлэгт ажиллаж байгаа Мина Пюрфойн талаар удтал хөөрөлджээ. Түүнээс салаад Бартоны зоогийн газрын үүдэнд зог тусан хэсэг зогссоноо Дэви Бирний зоогийн газарт хөнгөн үдийн хоол идэхээр шийдэв. Тэндээс гараад Улсын номын сан руу алхаж явах замд Бойланыг музей орохыг харав. 14 цаг. Стефан Улсын номын санд яруу найрагч А.Э болон гурван номын санчид өөрийн “Гамлетын онол” бүтээлээ албан бус байдлаар танилцуулж байв. А.Э Стефаны танилцуулгыг тасалдуулж, гарч явлаа. Бак энэ үед орж ирээд, Хайнэс тэр хоёртой пабд ирж уулзсангүй хэмээн Стефаныг зэмлэж гарав. Бак тэр хоёр гарч яваад Блүмтэй зөрж өнгөрлөө. Блүм Кэйсийн сурталчилгааны хуулбарыг авахаар ирж байсан нь энэ ажээ. 16 цаг. Симон Дедалус, Бен Доллар, Ленехан болон Блэйзэс Бойлан нар Ормонд зочид буудлын бааранд цуглацгаалаа. Бойланы машиныг буудлын гадна байхыг харсан Блүм түүнийг ажиглахаар шийдлээ. Гэвч Бойлан Моллитой уулзахаар товлосон байсан тул удалгүй явжээ. Блүм баргар царайлан Ормонд ресторанд сууж хоцров. Дедалус, Доллард нарын дуулахыг сонсоод уур нь намжиж, бага зэрэг тайвширчээ. Энэ зуур Марта руу хариу захидал бичиж, түүнийгээ шууданд хийхээр гарлаа. 17 цаг. Блүм Дигнамын гэр бүлийн санхүүгийн асуудлаар Мартин Каннингамтай Барни Барни Киернаны пабд уулзахаар товлосон байсан ч тэр хараахан ирээгүй байлаа. Ихэд халамцаж согтсон нэгэн эр Блүмийг жүүд хэмээн гадуурхаж үгээр дайрчээ. Блүм босч эв зүйгээр асуудлыг шийдэх гэсэн боловч эцэстээ тэд маргалдаж, гудманд гар зөрүүлцгээв. Каннингамын тэрэг ирж түүнийг салган авч явлаа. Блүм Хатагтай. Дигнамын гэрээр орсныхоо дараа, нар жаргахын алдад Сэндимаунтын эрэгт амарч байв. Наран шарлагын газар байсан залуухан бүсгүй Герти Мак-Дауэлл Блүм өөрийг нь ажигланхараад байгааг мэджээ. Герти хөлөө улам бүр ил гаргах үед Блүм нууцаар гар хангалга хийв. Гертиг явахад, Блүм дуг хийж амрав. 22 цаг. Блүм Мина Пювфойныг хаан төрөх тасгаар нааш цааш хөлхөв. Эмнэлэгт Стефан оюутан цагийн нөхдийн хамт төрөлтийн талаар чангаар ярилцан, юм ууж суух ажээ. Блүм тэдний ярианд оролцохыг зөвшөөрөх авч Пюрфойныг шатаар дээш өгсч явааг хараад наргиан болгон ярьж байсан зүйлдээ дотроо харамсчээ. Бак ирж, залуус Бюркэгийн паб руу явцгаахаар болов. Хаах цаг дөхөхөд Стефан найз Линчийг хотын эмсийн хүрээлэн байдаг гудамж руу хамт явахыг ятгалаа. Блүм ч тэднийг дагав. Түүнд энэ санал таалагджээ.

Тэд Кохэний эмсийн хүрээлэнд орцгоов. Стефан нилээд согтсон байлаа. Тэр эхийнхээ сүнсийг харж байна гэж дэмийрэх ажээ. Стефан уурандаа гэрлийн шилийг таягаараа чичиж хагалав. Блүм Стефаныг хайн гадагш гарвал, британи цэрэгт цохиулчихаад түүнтэй маргалдан зогсч байлаа. Блүм түүнийг сэргээж, гадаа явуулын мухлагаас кофе авч ууцгаав. Стефаныг гэртээ урив. Шөнө дунд өнгөрч байхад Стефан, Блүм хоёр тэдний гэрт ирцгээлээ. Тэд кокао ууцгаан, өөр өөрсдийн намтар түүхийг хуучилцгааж байлаа. Блүм түүнийг хоноод явахыг санал болгосонд, Стефан эелдгээр татгалзав. Түүнийг гаргаж өгөөд буцаж орохдоо гэрт нь Бойлан ирсэн ул мөр байхыг анзаарчээ. Яагаад ч юм уур нь хүрсэнгүй, тайван байлаа. Унтлагын өрөөндөө орж, Моллид өдрийг хэрхэн өнгөрүүлснээ товч ярьж, түүнд өглөөний цайгаа орондоо уумаар байгаагаа хэлчихээд унтахаар хажуулдав. Блүмийг унтсаны дараа, сэрүүн байсан Молли түүнийг орондоо өглөөний цайгаа уух гэсний учрыг олж ядан гайхаж хэвтэв. Түүний толгойд Гибралтарт өнгөрүүлсэн хүүхэд нас, Бойлантай өдөр хэрхэн загас наадуулсан, дуучны карьер, мөн Стефан Дедалусын тухай бодлууд хөвөрч байлаа. Блүмийн талаарх Моллигийн бодол байнга өөрчлөгдөж, заримдаа таагүй байдаг ч тэр Блүмтэй хамт Хаутад өнгөрүүлсэн гайхалтай өдрөө дурсан эцэстээ таатай дурсамжтай үлдэх ажээ.

#33 Uncle Tom’s cabin Том авгын овоохой Зохиолч: Харриет Бичер-Стоу (Harriet Beecher Stowe) Хэвлэгдсэн он: 1852 Төрөл: Роман Зохиогчийн тухай Зохиолч Харриет Элизабет Бичер 1811 оны 6 дугаар сарын 14-ны өдөр АНУ-ын Коннектикут мужийн Личфийлдэд өнөр өтгөн гэр бүлд төржээ. Тэрээр 20 гаруй ном зохиол туурвиснаас Африк гаралтай америкчуудын амьдралыг тод томруун дүрсэлсэн “Том авгын овоохой” роман түүний хамгийн алдартай бүтээл юм. Жил хүрэхгүй хугацаанд тус роман 300 мянган гаруй хувь борлогджээ. Үүнээс үүдэн Өмнөдөд ширүүн маргаан өрнөжээ. Иргэний дайн эхлээд удаагүй байхад буюу 1862 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Стоу Ерөнхийлөгч Абрахам Линколнтай уулзжээ. Ерөнхийлөгч түүнийг анх хараад “Та, энэ аугаа дайныг эхлүүлсэн номын зохиогч байх нь ээ” хэмээн дуу алдсан гэдэг. Зохиолч 1896 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 85 насандаа таалал төгсчээ.

Хориг 1852 оны 3 дугаар сард хэвлэгдсэн “Том авгын овоохой” роман гарсан эхний долоо хоногтоо 10000 хувь, харин жилийн дотор 300000 хувь борлогдсон бөгөөд түүнээс 5 жилийн дотор 20 хэлнээ орчуулагдсан ажээ. Энэ бол “олон улсын шилдэг борлуулалттай ном” алдрыг хүртсэн Америкын анхны зохиол бөгөөд XIX зуунд борлуулалтаараа Библийн дараа орж байв. Олон нийтээс сайшаал магтаал хүлээхийн хамтаар шүүмжүүд ч ар араасаа гарч байв. АНУ- ын Өмнөд нутгийнхан тус бүтээлийг “огтоос худал”, “гүжирдлэг”, “гэмт хэрэг” гэх мэтээр эсэргүүцэж байсан юм. Түүнчлэн Алабама мужийн Мобайл хотын номын худалдаачныг энэ номыг худалдсаных нь төлөө хотоос хөөжээ. Зохиолчид заналхийлсэн захидлууд олноор ирдэг байжээ. Хамгийн аймшигтай нь нэг хүн түүнд боолын хатсан чих хийсэн илгээмж явуулсан ажээ. “Том авгын овоохой” бүтээлийг боолчлолын ёсыг халах суртал хэмээн Америкын иргэний дайны үеэр Өмнөд мужуудад хориглож байв. Түүнчлэн “шашны сүсэг бишрэлийг алдагдуулсан” гэсэн шалтгаанаар Оросод хориглосон байна.

Номын тухай ХIX зууны дунд үе. Хоёрдугаар сарын жавар тачигнасан өдөр Кентукигийн нэгэн фермд хоёр цагаан арьст эр ажил хэрэг ярилцан буйгаар зохиол эхэлнэ. Байгаа бүхнээ алдах дээрээ тулаад байгаа Артур Шелби мөнгө олохын тулд боолын худалдаачин Халид хэдэн боолоо худалдахаар хэлэлцэж байгаа нь энэ ажээ. Эхнэр, нөхөр Шелби зөөлөн сэтгэлтэй, боолуудтайгаа маш найрсаг, дотно харилцаатай байдаг тул энэ шийдвэр тэдэнд тун хүнд байлаа. Шелби ажилч хичээнгүй, шударга “Том авга”-ыг түүнд худалдахаар санал болгосон байв. Том эхнэр, хүүхдүүдийн хамт тэдний фермд амьдардаг ажээ. Хали ганц боол хангалттай биш учир нэг хүү эсхүл охин боол хамт дагалдуулж өгөхийг шаарджээ. Хэдий тээнэгэлзэн байсан ч тэд Хатагтай Шелбигийн шивэгчин Элизагийн хүү Харриг худалдахаар шийдэцгээжээ. Яг тохиролцоо хийхийн өмнө Шелби энэ асуудлыг эхнэртэйгээ зөвлөлдөх хэрэгтэй гэв. Эрчүүдийг ярилцаж байх үеэр Элиза эзэгтэй дээрээ очиж, ноён Шелби хүүг нь зарахвий гэдэгт санаа нь зовж байгаагаа хэлжээ. Нөхрийнхөө тохиролцоог хараахан мэдээгүй байсан тэрээр Элизад ийм явдал хэзээ ч болохгүй хэмээн ам гарчээ. Үзэсгэлэн төгс Элиза бүсгүй индиан, харын эрлийз Жоржтой гэр бүл болсон ажээ. Тэдний дундаас хоёр хүүхэд төрсөн ч, хоёул эндсэн байв. Иймээс Элиза Харри хүүгээ нүдний цөцгий мэт хайрлаж, харамлах болжээ. Жорж Элизатай уулзахаар ирэхдээ энэ бүх зовлон зүдгүүрийг тэсч байж чадахгүй болсон тул зугатахаар шийдсэн гэдгээ хэлжээ. Элиза түүнийг бурханд итгэ хэмээн ятгасан ч тусыг олсонгүй. Жоржийн эзэн түүнийг өөр бүсгүйтэй гэрлүүлэхээр шийдсэн гэв. Элиза эсэргүүцээд ямар ч нэмэргүй ажээ. Учир нь боолуудад хууль ёсны гэрлэлт гэж байдаггүй ажээ. Жорж явахдаа долоо хоногийн дараа Канад руу явж тэнд очоод Элиза, Харри хоёрыг эрх чөлөөтэй болгохын төлөө ажиллах болно гэдгээ хэлэв. Том авгын овоохойд Хлое нөхөр, хүүхдийнхээ оройн хоолыг бэлтгэж байлаа. Шелбигийн хүү Жорж Томд хэрхэн “Г” үсэг бичихыг зааж байв. Тэд ярилцан, инээлдэж байлаа. Харин энэ хооронд ноён Шелби Том, Харри хоёрыг худалдах гэрээнд гарын үсгээ зурж, Хали түүний зээлийг чөлөөлж байв. Шелби түүнд Томыг өөр хүнд худалдахгүй гэж ам өгснийг нь сануулав. Хали хариуд нь чадах бүхнээ хийхээ итгэлгүйхэн хэлэх ажээ. Тэр орой Шелби хийсэн тохиролцооныхоо талаар эхнэртээ дуулгажээ. Хатагтай Шелби үүнд ихэд цочирдож, нөхрөө боолуудыг худалдахгүй байхыг гуйн, ятгаж байлаа. Тэр Томыг эрх чөлөөтэй болгоно, Элизад хүүг нь түүнээс салгаж авахгүй хэмээн амласан гэдгээ хэлсэн ч нэгэнт хожимдсон байлаа. Нөхөр нь энэ хоёр боолыг зарах эсхүл бүх эд хөрөнгөө зарах хоёрхон сонголт байна гэдгээ учирлав. Шелби эхнэрээсээ уучлалт гуйгаад, хэдийн бүх гэрээнд гарын үсэг зурснаа хэлжээ.

Элиза тэдний ийн ярилцахыг сэм сонсчээ. Хүүг нь зарах гэж байгааг мэдээд, түүнийг дагуулан Том авгын овоохойд очив. Элиза тэдэнд сонссон зүйлээ хэлэхэд Том зугатахгүй үлдэнэ, харин Элизаг заавал явах ёстой гэв. Элиза нөхөр Жоржийн хамт Канадад эрх чөлөөгөө олно гэсэн итгэл өвөрлөн хүүгээ аван зугатав. Хали түүний араас мөшгиж эхлэв. Шелбигийн эдлэнгийн хоёр боол энэ тухай түүнд урьдаас анхааруулсны ачаар Элиза хагас хөлдсөн Охаёо голыг гатлан баригдахаас аврагджээ. Хали Элизаг хүүгийнх нь хамт Кентукид эргүүлэн авчруулахаар Локер нэртэй боолын ангууч хөлслөн авчээ. Энэ үед Элиза, Харри хоёр Кюкэрийн сууринд хүрч, тэнд Жоржтой уулзав. Тэд хамтдаа цааш Канад руу гарахаар зэхэж байлаа. Харин, Том авга гунигтайгаар гэр бүл болон залуу эзэн Жоржоо орхин Халигийн хамтаар боолын зах орохоо явж байлаа. Тэд Мисиссипи гол дээгүүр завиар хөвж явлаа. Завин дээр Том Эва хэмээх сахиусан тэнгэр мэт хөөрхөн бяцхан охинтой танилцаж, найзууд болов. Эва голд унахад, Том аварчээ. Баярлаж талархсан Эвагийн эцэг Клэйр Томыг Халигаас худалдан авав. Ингээд Том тэдний гэр бүлийн хамт Шинэ Орлеан дахь эдлэн рүү нь явлаа. Том тэнд очоод үнэлж баршгүй эрхэм хүн болж, Эва охинтой улам дотно найзлах болсон ажээ. Локер нөхдийн хамт Жорж, Элиза нарыг мөрдсөөр байлаа. Тэднийг барихын даваан дээр Жорж түүнийг буудаж шархдуулав. Энэ дуулианаар бусад боолын ангуучид ухарч буцсан байна. Элиза Жорж болон Кюкэрийн оршин суугчдыг ятгаж, Локерыг ойролцоох сууринд хүргэж эмчлүүлэх хэрэгтэй гэв. Энэ үед Шинэ Орлеанд Клэйр өөрийн үеэл Опелиатай боолчлолын тухай хэлэлцэж байлаа. Опелиа боолчлолын нийгмийг эсэргүүцдэг боловч дотроо харуудыг гадуурхдаг ажээ. Харин Клэйрт харуудын эсрэг дайсагнасан санаа байхгүй ч боолчлолыг халахад түүний хүч хүрэхгүй гэж үздгээс эсэргүүцдэггүй нэгэн юм. Опелиаг гадуурхах үзлээс нь салгахын тулд Клэйр Топси хэмээх хар арьст охиныг худалдан авчээ. Удалгүй Опелиа түүнд хичээл зааж эхэлсэн байна. Том Клэйрийн гэр бүлд ирж амьдраад хоёр жил өнгөрсний дараа, Эва охины бие муудсаар нас баржээ. Түүний энэ цаг бусын үхэл мэддэг хүн бүрт нь гүнзгий нөлөө үзүүлэв. Опелиа боолуудыг хайрлах болж, Топси харин бусад итгэж суржээ. Энэ үед Клэйр Томыг эрх чөлөөтэй болгохоор шийдээд байлаа. Харамсалтай нь энэ шийдвэрээ ажил хэрэг болгохын өмнө Клэйр гудамжны маргааныг зохицуулах гэж байгаад хутгалуулж амиа алджээ. Түүний харгис эхнэр Мари Томыг асар том тариан талбайтай Симон Лигри гэгчид худалджээ. Томыг бусад шинэ боолуудын хамт Лузиана дахь талбайдаа авчрав. Тэдний дотор

Лигригийн секс боол болгохоор худалдан авсан Эммилин багтаж байв. Түүнийг Кэйсигийн оронд авчирсан байлаа. Лигри анхнаасаа л Томд дургүй болжээ. Түүнийг өөр нэг боолыг ташуурд хэмээн тушаахад Том татгалзсан байлаа. Үүний хариуд Том зодуулж, хүндээр гэмтжээ. Лигри түүний бурханд итгэх итгэлийг үгүй хийв. Том Кэйситэй танилцжээ. Кэйсиг охиноос нь салган боол болгосон ажээ. Тэр дахин жирэмсэн болсон авч бас нэг хүүхдийг нь өөрөөс нь салгахыг тэвчиж чадахгүй хэмээгээд хүүхдээ хөнөөсөн байв. Энэ үед Кюкэр суурингийн сайн санаат хүмүүсийн ачаар эдгэрч илааршсан Локер гарч ирнэ. Тэр тус явдлын дараа өөрчлөгдөж өөр хүн болсон байлаа. Харин Жорж, Элиза хоёр хүүгийн хамт Канадад хүрч, эрх чөлөөтэй болсон ажээ. Хүнд хүчир ажил, бусармаг явдлаас Томын итгэл найдвар бараг үгүй болж байлаа. Тэр Кэйсиг зугатахыг ятгасан байна. Кэйси зугатахдаа Эммилинийг хамт авч явжээ. Лигрид тэдний хаашаа зугатсаныг хэлэхээс татгалзсан учир Томыг зодож занчив. Том үхлийн ирмэгт ирээд байв. Жорж Шелби энэ үед Томыг эрх чөлөөтэй болгохоор мөнгө олж ирдэг ч хожимдсон байв. Тэр зөвхөн Томыг зовч тарчлан амь тавихыг л харж амжив. Кэйси, Эммилин хоёр зугатаж явсаар Жорж Харрисийн эгчтэй таарч, түүний хамтаар Канад руу гарчээ. Кэйси хожим Элизаг түүний алдсан охин мөн болохыг таньдаг. Дахин нэгдсэн гэр бүл хамтдаа Франц явж, улмаар Америкын боол асан иргэдийн байгуулсан улс болох Либерид хүрцгээнэ. Жорж Шелби фермдээ эргэн ирээд эцгийгээ нас барсны дараа Томын дурсгалд зориулж бүх боолуудыг чөлөөлжээ. Тэднийг Томын овоохойг харах бүртээ түүнийг дурсан санаж байхыг хүснэ. ИШЛЭЛ - “Алиса гайхамшгийн оронд” бүтээлийг яагаад хориглосон бэ?[http:// wiki.answers.com/Q/Why_was_’Alice’s_Adventures_in_Wonderland’_ banned] Сүүлд 2013 оны 5 сард хандсан. - “Алиса гайхамшгийн оронд” зохиолын хориг [https://sites.google. com/a/maricopa.edu/lewis- carroll-alice-in-wonderland/home/censorship] Сүүлд 2013 оны 5 сард хандсан. - “Амьтны ферм”-ийн бэлгэдэл [http://www.funtrivia.com/en/subtopics/ Animal-Farm- Symbolism-227344.html] - A+E сүлжээ (2013) Аллен Гинзбергийн намтар [http://www.biography. com/people/allen- ginsberg-9311994]

- A+E сүлжээ (2013) Владимир Набоковын намтар [http://www.biogra- phy.com/people/vladimir-nabokov-9419693] - A+E сүлжээ (2013) Вольтерийн намтар [http://www.biography.com/ people/voltaire-9520178] - A+E сүлжээ (2013) Гюстав Флоберын намтар [http://www.biography. com/people/gustave- flaubert-9296739] - A+E сүлжээ (2013) Д.Х.Лоуренсын намтар [http://www.biography.com/ people/dh-lawrence-17175776] - A+E сүлжээ (2013) Дэн Брауны намтар [http://www.biography.com/ people/dan-brown-507279] - A+E сүлжээ (2013) Жоеффрэй Чаусерын намтар [http://www.biogra- phy.com/people/geoffrey-chaucer-9245691?page=1] - A+E сүлжээ (2013) Салман Рушдигийн намтар [http://www.biography. com/people/salman- rushdie-39245] - A+E сүлжээ (2013) Уильям С.Берроузын намтар [http://www.biogra- phy.com/people/william-s-burroughs-9232376] - A+E сүлжээ (2013) Харпер Лигийн намтар [http://www.biography.com/ people/harper-lee-9377021] - A+E сүлжээ (2013) Элис Уокерын намтар [http://www.biography.com/ people/alice-walker-9521939] - BBC (2006) Да Винчийн Код романыг Иранд хоригложээ [http:// news.bbc.co.uk/2/hi/entertainment/5216490.stm] - BBC (2012) Салман Рушди: Энэтхэг улс «Сатаны шүлгүүд»- ийг яаравчлан хориглолоо [http://www.bbc.co.uk/news/world-asia-in- dia-19566894]

- BBC (n.d) 1960: ”Хатагтай Чаттерлейгийн амраг” худалдаанд гарчээ [http://news.bbc.co.uk/onthisday/hi/dates/stories/november/10/ newsid_2965000/2965194.stm] - BookRags (2009) “Хөх тариан талбай дунд”-д хийсэн дүн шинжилгээ [http://www.bookrags.com/notes/citr/] - D.H (2012) Үлисс: Яагаад энэ номыг унших ёстой вэ [http://www. economist.com/blogs/prospero/2012/06/james-joyces-ulysses] - eNotes.com (2013) Элис Уокер [http://www.enotes.com/alice-walker-ref- erence-guide/alice-walker] - FamousAuthors.org (n.d) Ж.Д.Сэлинжер [http://www.famousauthors. org/j-d-salinger] - FamousAuthors.org (n.d) Жовани Боккачо [http://www.famousauthors. org/giovanni-boccaccio] - FamousAuthors.org (n.d) Жозеф Хеллэр [http://www.famousauthors. org/joseph-heller] - favorite-banned-books.com (n.d) Агуу Гэтсби [http://www.favorite- banned-books.com/the-great- gatsby.html] - Fight Hatred (2010) Аннэ Франкын өдрийн тэмдэглэлийг Ливаны дунд сургуулиудад хориглов [http://www.fighthatred.com/recent-events/ academic-hate/439-anne-franks-diary-banned- from-lebanese-school] - Gradesaver (n.d) Жозеф Хеллэр (1923-1999)-ийн намтар [http://www. gradesaver.com/author/joseph-heller/] - Gradesaver (n.d) Салман Рушди (1947-)-ийн намтар [http://www. gradesaver.com/author/salman-rushdie/] - Gradesaver (n.d) Салман Рушдигийн «Сатаны шүлгүүд»-ийн хураангуй, түүнд хийсэн дүн шинжилгээ - Gradesaver (n.d) Харпер Лигийн намтар [http://www.gradesaver.com/ author/harper-lee/] - IMDb.com (2006) Да Винчийн код романы хураангуй, гол утга санаа [http://www.imdb.com/title/tt0382625/plotsummary] - IMDb.com (2013) Ж.Д.Сэлинжерийн намтар [http://www.imdb.com/ name/nm0758409/bio]

- Independence Hall Association (n.d) Томас Пэйн [http://www.ushistory. org/paine/] - Independent.co.uk (n.d) Хориотой: уншсаныхаа төлөө шоронд ч орж болох байсан номнууд [http://www.independent.co.uk/arts-entertain- ment/books/features/banned- books-you-could-have-been-jailed-for-read- ing-1876200.html?action=gallery&ino=9] - Java Films (2008) Нууцлаг түүх: Гулаг олтриг [http://www.javafilms.fr/ spip.php?article44] - Listverse (n.d) 15 хориотой сонгодог зохиол [http://listverse. com/2007/08/13/top-15-banned- literary-classics/] - Madamebovary.com (2003) “Бовари хатагтай”-г тойрсон маргаан [http://www.madamebovary.com/madame_bovary-controversy.htm] - MEW (2001) Боккачийн Декамерон [http://www.ourcivilisation.com/smartboard/shop/smitha/about.htm] - PinkMonkey.com (2007) Ж.Д.Сэлинжерийн «Хөх тариан талбай дунд» романы хураангуй, гол утга санаа [http://www.pinkmonkey.com/ booknotes/monkeynotes/pmCatcher07.asp] - Poemhunter.com (2013) Аристофаны намтар [http://www.poemhunter. com/aristophanes/biography/] - PoetryArchive.com (2004) Д.Х.Лоуренсын бүтээлүүд [http://www.poet- ry-archive.com/l/lawrence_d_h_bibliography.html] - RT суваг (2011) Америкчууд «Гайхалтай шинэ ертөнц»-ийг хориглохыг хүсч байна уу? [http://rt.com/usa/brave-new-world-list/] - Sparknotes (n.d) 1984 [http://www.sparknotes.com/lit/1984/] - Sparknotes (n.d) “Иван Денисовичийн амьдралын нэг өдөр” [http:// www.sparknotes.com/lit/denisovich/context.html] - Sparknotes (n.d) Бяцхан охины өдрийн тэмдэглэл: Зохиолын хураангуй, гол утга санаа [http://www.sparknotes.com/lit/annefrank/sum- mary.html] - Sparknotes (n.d) Кандид: Зохиолын хураангуй, гол утга санаа [http:// www.sparknotes.com/lit/candide/summary.html]

- Sparknotes (n.d) Кантерберийн домгууд: Зохиолын хураангуй, гол утга санаа [http://www.sparknotes.com/lit/canterbury/summary.html] - Sparknotes (n.d) Нил ягаан өнгө: Зохиолын хураангуй, гол утга санаа [http://www.sparknotes.com/lit/purple/summary.html] - Sparknotes (n.d) Хөх тариан талбай дунд: Зохиолын хураангуй, гол утга санаа [http://www.sparknotes.com/lit/catcher/summary.html] - The Guardian (2011) “Гайхалтай шинэ ертөнц” зохиол Америкчуудын хамгийн ихээр хориглохыг хүсдэг 10 номыг тэргүүлж байна [http:// www.guardian.co.uk/books/2011/apr/12/brave-new-world-challenged-books] - TOI (2012) Энэтхэг улс бодитой үндэслэлгүйгээр «Сатаны шүлгүүд»-ийг хориглолоо: Салман Рушди [http://articles.timesofindia. indiatimes.com/2012-09-11/india/33762395_1_salman- rushdie-satanic-vers- es-booker-prize] - Tolerance.org (2005) Галын аюул нүүрлэж буй номнууд [http://www. tolerance.org/magazine/number-27-spring-2005/feature/books-under-fire] - Алекс Хипписли-Кокс (2008) Хориотой ном: Амьтны ферм - Та энэ сонгодог зохиолыг яагаад хориглосон учрыг мэдэх үү? [http://www. prweb.com/releases/BordersBooksUK/BannedBooks/prweb1347534.htm] - Алексей Николский (2010) Солженицыний бэлэвсэн эхнэр «Гулаг олтриг»-ийн хураангуй хувилбарыг хэвлүүлжээ [http://en.rian.ru/rus- sia/20101028/161119907.html] - Аллен Б.Рух (2005) Жеймс Жойсын намтар [http://www.themodern- word.com/joyce/joyce_biography.html] - Америкийн номын сангийн холбоо (2007) Сонгодог зохиолуудыг хориглох шалтгаан [http://www.ala.org/ala/issuesadvocacy/banned/fre- quentlychallenged/challengedclassics/reasonsbanned/index.cfm] - Америкийн номын сангийн холбоо (n.d) Рэдклиф хэвлэлийн газраас хориглосон болон хориглох хүсэлт гаргасан ХХ зууны шилдэг 100 роман [http://www.ala.org/advocacy/banned/frequentlychal- lenged/challengedclassics/reasonsbanned] - Анина Жокенин (2006) Анинагийн Элис Уокерын тухай хуудас [http://www.luminarium.org/contemporary/alicew/] - Аннэ Дэ Курси (2010) Ж.Д.Сэлинжер яагаад амьдралынхаа сүүлийн 60 жилийг өсвөр насны охидруу хайрын захидал бичин, нуугдаж өнгөрүүлсэн бэ? [http://www.dailymail.co.uk/news/article-1246881/ Why-did-J-D-Salinger-spend-60-years-hiding-

shed-writing-love-notes-teen- age-girls.html#ixzz2YdxnLEGE] - Аннэ Франкын тухай сайт [http://www.annefrank.org/en/] - Аннэ Эплбаум (2008) Зохиолчийн үхэл: Александр Солженицыний «Гулаг олтриг» дэлхийг хэрхэн өөрчлөв [http://www.slate.com/articles/ news_and_politics/foreigners/2008/08/death_of_a_writer.html] - Ардис Паблишерс (1991) Намтар: Владимир Набоков [http://www. libraries.psu.edu/nabokov/bio.htm] - Боб Томас (1976) Уолт Дисней: Америк эх. Нью-Йорк: Хайперион Хэвлэл. Хуудас 220-221. - Брайн Ж.Хайэс (2002) Дэн Брауны намтар [http://www.age-of-the- sage.org/da_vinci_code/dan_brown_biography.html] - Брет Ийстон Эллисийн намтар [http://www.illiterarty.com/biogra- phy-bret-easton-ellis] - Бруно Гарсиа (2012.01.13) Хятадын засгийн газраас ярьдаг амьтдын тухай санаа хүн төрөлхтийг доромжилсон гэсэн шалтгаанаар «Алиса гайхамшгийн оронд бүтээлийг Хятадад хоригложээ.[http://www.omg-facts.com/Animals/Alice-In-Wonder- land-Was-Banned-In-China/48127#fiSBE9fSjCFYu1uy.99] Сүүлд 2013 оны 5 сард хандсан. - Википедиа (2013) 1984 [http://en.wikipedia.org/wiki/Nineteen_eighty_ four#Cultural_impact] - Википедиа нэвтэрхий толь (2012) Олдос Хаксли [http://en.wikipedia. org/wiki/Aldous_Huxley] - Википедиа нэвтэрхий толь (2013) Алиса гайхамшгийн оронд [http:// en.wikipedia.org/wiki/Alice%27s_adventures_in_wonderland] - Википедиа нэвтэрхий толь (2013) Аллен Гинзберг [https://en.wikipe- dia.org/wiki/Allen_Ginsberg] - Википедиа нэвтэрхий толь (2013) Амьтны ферм [http://en.wikipedia.

org/wiki/Alice%27s_adventures_in_wonderland] - Википедиа нэвтэрхий толь (2013) Декамероны үлгэрүүдийн хураангуй [http://en.wikipedia.org/wiki/Summary_of_Decameron_tales] - Википедиа нэвтэрхий толь (2013) Дууч шувууг намнах нь [http:// en.wikipedia.org/wiki/To_Kill_a_Mockingbird] - Википедиа нэвтэрхий толь (2013) Уур хилэнгийн үр жимс [http:// en.wikipedia.org/wiki/The_Grapes_of_Wrath] - Википедиа нэвтэрхий толь (2013) Харпер Ли [http://en.wikipedia.org/ wiki/Harper_Lee] - Википедиа нэвтэрхий толь (2013) Хөх тариан талбай дунд [http:// en.wikipedia.org/wiki/The_Catcher_in_the_Rye] - Гролиер Инкорпорэйтэд (1996) Аллен Гинзбергийн товч намтар [http://www.levity.com/corduroy/ginsberg/bio.htm] - Дик Мэйстер (2007) Утга зохиолын эрх чөлөөний төлөөх «Улиан» [http://www.dickmeister.com/id220.html] - Дрексел их сургуулийн цахим номын сан (n.d) Хориотой ном, цөллөгдсөн зохиолчид ба түүдэг гал: Декамерон [http://archives.library. drexel.edu/displays/exhibits/show/banned-books/giovanni-boccaccio] - Дэвид Пирс (1998) Гайхалтай шинэ ертөнц: Диваажин- инженерчлэлийн дэвшлээс хамгаалах үү? [http://www.huxley.net/] - Дэлхийн намтарын нэвтэрхий толь (2004) Олдос Леонард Хаксли [http://www.encyclopedia.com/topic/Aldous_Leonard_Huxley.aspx] - Дэлхийн намтарын нэвтэрхий толь (n.d) Салман Рушди [http://www. notablebiographies.com/Ro-Sc/Rushdie-Salman.html#b] - Европын дээд сургууль (n.d) Гюстав Флоберын намтар [http://www. egs.edu/library/gustave- flaubert/biography/] - Европын дээд сургууль (n.d) Жеймс Жойсын намтар [http://www. egs.edu/library/james- joyce/biography/]

- Европын дээд сургууль (n.d) Олдос Хакслийн намтар [http://www. egs.edu/library/aldous- huxley/biography/] - Жавахарра Сайдулла (2010) Сатаны шүлгүүд: номын шүүмж [http:// bannedbooks-group.blogspot.com/2010/02/satanic-verses-book-review.html] - Жеймс Кампбел (2007) Америкыг аваръя [http://www.guardian.co.uk/ books/2007/jun/02/featuresreviews.guardianreview21] - Жойсын «Үлисс» романы товч агуулга [http://www.facstaff.bucknell. edu/rickard/synopsis.html] - Жон Вортен (2005) Д.Х.Лоуренсын намтар [http://www.dh-lawrence. org/biography.html] - Йалик Инк (n.d) Гюстав Флоберын намтар [http://www.online-litera- ture.com/gustave-flaubert/] - Йалик Инк (n.d) Жеймс Жойсын намтар [http://www.online-literature. com/james_joyce/] - Иллинойсын их сургууль (2012) Номын тухай [http://publish.illinois. edu/undergradlibrary/tag/banned-books/] - Исаак Сани (n.d) “Дууч шувууг намнах нь” зохиолын хэрэг [http:// mcadams.posc.mu.edu/blog/Mockingbird.pdf] - Кавказын төвийн Хяналтын хэлтэс (2012) Орос улс Олдос Хакслигийн сонгодог роман «Гайхалтай шинэ ертөнц» зохиолыг дахин хориглолоо [http://kavkazcenter.com/eng/content/2012/04/23/16143. shtml] - Корнеллийн их сургууль (2009) “Уур хилэнгийн үр жимс” романыг хориглох нь [http://cornellreading.typepad.com/grapes_of_wrath/2009/07/ banning-the-grapes-of-wrath.html] - Корнеллийн их сургууль (n.d) Хориотой номнууд [http://rmc.library. cornell.edu/Paper- exhibit/banned.html] - Кэтигийн блог (2012) Хориотой номын долоо хоног: Д.Х.Лоуренсын «Хатагтай Чаттерлейгийн амраг» [http://wordsforworms.com/2012/10/04/ banned-books-week-lady-chatterlys-lover-by-dh-lawrence/] - Ленигийн сайт (n.d) Алиса гайхамшгийн оронд зохиолын тухай [http://www.alice-in-

wonderland.net/alice1a.html] Сүүлд 2013 оны 5 сард хандсан. - Лийн Нири (2008) “Уур хилэнгийн үр жимс” ба ном шатаах бодлого [http://www.npr.org/templates/story/story.php?storyId=95190615] - Майкл Шумахер (2002) Аллен Гинзбергийн намтар [http://www. allenginsberg.org/index.php? page=bio] - Маршалл их сургуулийн номын сан (n.d) Хориотой номын долоо хоног: Дууч шувууг намнах нь [http://muwww-new.marshall.edu/library/ bannedbooks/books/killmockingbird.asp] - Мэттью Кэйн (2001) Сэдэв [http://homepage.ntlworld.com/matt_kane/ themes.htm] - Наташа Язбек (2009) Аннэ Франкын өдрийн тэмдэглэл Ливаны Хезболлагийн дургүйг хүргэжээ [http://www.google.com/hostednews/afp/ article/ALeqM5itf1-VAct- 8J9HM60sa5sFwpqWBg] - Нобелийн сан (2013) Жон Стейнбекийн намтар [http://www.nobel- prize.org/nobel_prizes/literature/laureates/1962/steinbeck-bio.html] - Ноттингамын номын сан (n.d) Д.Х.Лоуренсын товч намтар [http:// www.nottingham.ac.uk/manuscriptsandspecialcollections/collectionsindepth/ lawrence/biography.aspx] - Орвеллийн хуудас (2013) “Амьтны ферм” зохиолын суурь мэдээлэл [http://www.netcharles.com/orwell/articles/animal-farm-background-info.htm] - Отаго их сургуулийн номын сан, тусгай цуглуулга (2010) Хориотой номнууд [http://www.otago.ac.nz/library/exhibitions/bannedbooks/] - Петр Лиуконен ба Ари Песонен (2008) Вольтер (1694-1778) - Франсуаз-Мари Аруэтийн нууц нэр [http://www.kirjasto.sci.fi/voltaire.htm] - Р. Вольф Балдассарро (2011) Хориглосон номын тухай: Кантерберийн домгууд [http://bannedbooks.world.edu/2011/11/21/banned- books-awareness-canterbury-tales/] - Р.Вольф Балдассарро (2011) Хориглосон номын тухай: «Дууч шувууг намнах нь» [http://bannedbooks.world.edu/2012/07/30/banned- books-awareness-to-kill-a-mockingbird/] - Р.Вольф Балдассарро (2011) Хориглосон номын тухай: «Үлисс»

[http://bannedbooks.world.edu/2012/02/20/banned-books-awareness-ulyss- es/] - Р.Вольф Балдассарро (2011) Хориглосон номын тухай: 1984 [http:// bannedbooks.world.edu/2011/07/17/banned-books-awareness-1984/] - Р.Вольф Балдассарро (2011) Хориглосон номын тухай: Агуу Гэтсби [http://bannedbooks.world.edu/2012/11/25/banned-books-awareness-the- great-gatsby/] - Р.Вольф Балдассарро (2011) Хориглосон номын тухай: Алиса гайхамшгийн оронд [http://bannedbooks.world.edu/2011/08/01/ banned-books-awareness-alice-wonderland/] Сүүлд 2013 оны 5 сард хандсан. - Р.Вольф Балдассарро (2011) Хориглосон номын тухай: Гайхалтай шинэ ертөнц [http://bannedbooks.world.edu/2011/10/17/banned-books- awareness-brave-world/] - Р.Вольф Балдассарро (2011) Хориглосон номын тухай: Ж.Д.Сэлинжерийн «Хөх тариан талбай дунд» [http://world.edu/banned- book-awareness-catcher-rye-jd-salinger/] - Р.Вольф Балдассарро (2011) Хориглосон номын тухай: Элис Уокерын «Нил ягаан өнгө» [http://bannedbooks.world.edu/2011/03/20/ banned-book-awareness-color-purple-alice-walker/] - Роберт Вийвэр (n.d) Орвеллийн бичсэн «Амьтны ферм» зохиолын оршил [http://home.iprimus.com.au/korob/Orwell.html] - Российская Газета (2010) “Гулаг олтриг”-ийн хураангуй хувилбар хэвлэгдлээ [http://www.telegraph.co.uk/sponsored/rbth/culture/8176490/ Abridged-edition-of-Alexander- Solzhenitsyns-The-Gulag-Archipelago-pro- duced.html] - Рэйчл (2010) 1984-Жорж Орвелл [http://and-the-plot-thickens.blogspot. com/2010/10/nineteen- eighty-four-george-orwell_24.html] - Салман Рушди [http://www.nndb.com/people/317/000022251/] - Сатаны шүлгүүд: хураангуй [https://sites.google.com/a/maricopa.edu/ the-satanic-verses/summary] - Стефан Э.Коэн (1974) Гулаг олтриг [http://www.nytimes.com/ books/98/03/01/home/solz-gulag.html] - Стив Розенберг (2012) Солженицыний нэг өдөр: ЗХСБНХУ-ыг цочирдуулсан ном [http://www.bbc.co.uk/news/magazine-20393894]

- Стивен Крайс (2000) Орчин үеийн Европын сэхээтнүүдийн түүх: Томас Пэйн (1737-1809) [http://www.historyguide.org/intellect/paine.html] - Стивен Крайс (2000) Эртний болон дундад зууны Европын түүхийн хичээл: Жовани Боккачо (1313-1375) [http://www.historyguide.org/an- cient/boccaccio.html] - Уитни Илич (n.d) Дэлхийн даяар цензурдэж хориглосон 5 жүжиг ба роман [http://www.csmonitor.com/World/Global-Issues/2012/0404/Cen- sored-5-plays-and-novels-banned-around-the-globe/Lysistrata] - Фидел Фажордо-Акоста (2002) Декамерон [http://fajardo-acosta.com/ worldlit/boccaccio/decameron.htm] - Херомонк Серафим (n.d) “Үнэн алдартны шашинт Америк улс: Гулаг олтриг” шүүмж [http://www.roca.org/OA/21/21h.htm] - Хориотой ном: Да Винчийн код [https://sites.google.com/a/itsco.org/ banned-books/the-da-vinci-code] - Хориотой номын тухай хэлэлцүүлэг/Конни (2009) Жорж Орвеллийн «Амьтны ферм» [http://www.goodreads.com/topic/show/211447-animal- farm-by-george-orwell] - Чикагогийн нийтийн номын сан (n.d) Зохиогчийн тухай: Александр Солженицын [http://www.chipublib.org/eventsprog/programs/oboc/06s_one- day/oboc_06s_bio.php] - Шаразад блог (2009) Хорьсон, цензурдсэн бүтээлүүд: Декамерон [http://dangerouspages.blogspot.com/2009/10/banned-censored-chal- lenged-decameron.html] - Шаразад блог (2009) Хорьсон, цензурдсэн бүтээлүүд: Лолита [http:// dangerouspages.blogspot.com/2009/07/banned-book-lolita.html] - Шелли Баркли (n.d) Номын хорио: Жорж Орвеллийн «1984» [http:// www.crackedspines.com/2012/05/book-banning-nineteen-eighty-four-by. html] - Шмүүп их сургууль (n.d) “Улиан” зохиолын хураангуй [http://www. shmoop.com/howl/summary.html] - Шмүүп их сургууль (n.d) “Үлисс»-ын товч агуулга [http://www. shmoop.com/ulysses- joyce/summary.html] - Шмүүп их сургууль (n.d) Мэри Шеллигийн намтар [http://www. shmoop.com/mary-

shelley/biography.html] - Элис Уокер [http://www.ontalink.com/literature/alicewalker/] - Элисон Флад (2013) Аннэ Франкын өдрийн тэмдэглэл бүтээл АНУ-ын дунд сургуулиудад хориглох «цензур»-ын тулаанд [http://www. guardian.co.uk/books/2013/may/07/anne-frank-diary-us-schools-censorship] - Эм Си Сэтгүүл (2006) “Америк солиотон” зохиолын жинхэнэ ёс суртахуунгүй үг хэллэг: Шүүмжид хийсэн үнэлгээ [http://journal.me- dia-culture.org.au/0610/01-brien.php] - Эндрю Энтони (2009) Хэрхэн ганц ном соёлын дайныг өдөөв [http://www.guardian.co.uk/books/2009/jan/11/salman-rushdie-satanic-vers- es] - Эрик Ломазофф (1996) Ж.Д.Сэлинжерийн «Хөх тариан талбай дунд» зохиолын талаарх магтаал ба шүүмж [http://www.levity.com/cor- duroy/salinger1.htm] - Эстер Ломбарди (n.d) «Алиса гайхамшгийн оронд» зохиолын шүүмж [http://classiclit.about.com/od/alicewonderland/fr/aa_alice.htm] Сүүлд - Эстер Ломбарди (n.d) Хориотой сонгодог зохиолууд [http://classiclit. about.com/od/ladychatterleyslover/tp/aatp-ban.htm] - Нью-Йорк Таймс (1991)Брет Истон Элис “Америксолиотон”-ы талаарх шүүмжлэлд хариу өгөв. [http://www.nytimes.com/1991/03/06/ books/bret-easton-ellis-answers-critics-of-american- psycho.html?pagewant- ed=all&src=pm] ТЭМДЭГЛЭЛ


Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook