1. Дэлхий дотор юу байгаа бол? Манай гаргийн хүмүүс дэлхийн бөмбөрцгөө олон талаас нь судалсаар иржээ. Дэлхий дотор юу байгаа нь сонин. Эрдэмтэд судлаачид ч манай гаргийн дотоод бүтэц, өөрчлөлт сэлтийг сонирхож судалсаар байна. Түүнийг сайн судалж мэдээд авбал байгалийн олон сонин нууц тайлагдаж болох юм. Хэрэв томоос том өрмөөр дэлхийг нэвт цоолж, хонгил гаргаад дотуур нь явж үзвэл хамаг юм нь сайхан дурайж харагдана байх даа. Маш олон хүүхэд ингэж боддог юм. /52/ 2. Алхан хээ Алхан хээг Монголчууд чимэглэх зүйлсийнхээ зах хөвөөгөөр эмжээр, хажаас болгон хэрэглэдэг. Алхан хээг анх нэгэн адуучин эр унаганы зэлний чагтны газарт туссан сүүдрээс санаа авч бүтээсэн түүхтэй. Алхан хээ цааш хөгжсөөр маш олон төрөл болсон байна. Дан, давхар, дагнаастай, хажаастай, хос, хастай, жишүү, мушгиа, цулгай, цуулбартай өнцөглөсөн гэх мэт дүрсийн тогтоцоор нь тодотгон нэрлэдэг. 3. Зэс Бидний сайн мэдэх Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр бол зэс олборлодог томоохон уурхай. Алтыг эс тооцвол, хүмүүс зэсийг бусад металлуудаас түрүүлж хэрэглэсэн. Чулуун зэвсгийн үед ч гэсэн түүнийг хэрэглэж байв. Зэсийг эртнээс хэрэглэж ирсэн шалтгаан бол зэс нь байгаль дээрээс цэврээрээ олддог металл юм. Зэс гоёмсог аятайхан харагддаг учраас хүмүүс эртнээс цуглуулж ирсэн. Сүүлдээ хүмүүс зэсийг хайлуулж, аяга, сав, суулга зэрэг дуртай хэлбэртээ оруулж болохыг мэдсэн байна. \\66үг\\ 4. Хүүхдийн дуу Хүн төрөлхтнийг хүүхэд насны ирээдүйд хүргэж өгдөг цог жавхлан бол дуу юм. Дуу зориулалтаараа утга санаагаараа, онцлог шинжээрээ бүгд өөр өөр байдаг. Олон жилийн урсгалд дуу улам боловсронгуй болсоор “Хүүхдийн дуу” гэсэн онцгой нэгэн төрөл бий болжээ. Хүүхдүүд хүсэл мөрөөдөл, бодол санаа, хөнгөн уйтгар, баяр баясгалан, баярт агшин бүхнээ дуугаар илэрхийлдэг. Үүний учир хөгжмийн зохиолч, яруу найрагчид хүүхдийн дууг урлан бүтээсээр байна. 5. Соёл иргэншил хэдийд үүссэн бэ? Хүн төрөлхтний хөгжлийн хоёр дахь шат болох бүдүүлэг ёсны үед хүмүүс үр тариа эрхэлдэг, мал тэжээдэг болжээ. Бас зэс төмөр зэрэг металлыг хайлуулж сурснаар улам боловсронгуй багаж хийж, амьдрах сууц барьж сурчээ. Хадны сүг зураг үүссэн үеийн бүдүүлэг үеийн төгсгөл, соёлжилтын эхлэл гэж хэлж болно. Бичиг үсэг үүссэнээрээ соёл иргэншлийн үе эхэлжээ. 6. Торго хөвөн хоёр 1
Торгомсог хувцас хөвөн хувцаснаас дулаан байдаг гэвэл чи үнэмших үү? Хөвөнгийн завсрын агаар, хий нь гаднаас хүйтнийг биед нэвтрүүлдэггүй. Мөн биеийн халууныг гадагш алдуулдаггүй. Ийм ч болохоор хөвөн хувцас өмсөхөд дулаан юм шиг байдаг. Гэвч үнэндээ хөвөнтэй хувцас хүний биед дулаан өгдөггүй, зөвхөн тусгаарлах л үүрэгтэй. Яг адил хэмжээний торгон зүйл, хөвөн эдлэл хоёрыг харьцуулахад торгоны, агаар тусгаарлах л үүрэгтэй. Яг адил хэмжээний торгон зүйл, хөвөн эдлэл хоёрыг харьцуулахад торгоны, агаар тусгаарлах, агаар хадгалах багтаамж илүү. Иймээс торгон хувцас хөвөн хувцаснаасаа илүү дулаан байдаг. 7. Гурван эрдэм Хүн болж төрнө гэдэг юутай сайхан аз завшаан билээ. Хүн болж төрснийх заавал эрдэм сурах хэрэгтэй. Эрдэм гэдэг их далайгаар аялахдаа гурван гол тулгуурыг эрхэмлэн сурвал зохино. Хүн төрөлхтний эрдмийн гурван үндэс гэж юу вэ? Үсэг, тоо, нот. Үсэг сурснаар үг бичиж, уншина. Тоо сурснаар бодож сэтгэнэ. Харин нот сурснаар дуулж хөгжимдөнө. Хүүхэд бүхэн гайхамшигт энэ гурван эрдмийг сурвал оюун ухаан, авьяас билэг нь дэлгэрдэг. 8. Музей Хүн төрөлхтний түүх, урлаг соёлын өв санг хадгалан олон түмэнд сурталчилж байдаг газрыг музей гэдэг. Музей нь байгалиас олдсон буюу хүмүүсийн гараар бүтсэн эд зүйлс, урлагийн бүтээлүүдийг цуглуулж дэлгэн тавьдаг. Музейд байгаа тэдгээр зүйлсийг үзмэр гэдэг. Улс оронд шинжлэх ухаан, соёл урлаг, түүх, аж үйлдвэр, техник технологийн нэх мэт олон төрлийн музей байдаг. Анхны музейд одон орон судлалын хэрэгслүүд, мэс заслын багажнууд, зааны соёо, ховор амьтдын арьс зэрэг хачин жигтэй зйүлс тавигддаг. 9. Зун болдоггүй газар Манай дэлхийн гол тэнхлэг алтан гадас од руу чиглэсэн байдаг. Дэлхийн хоёр туйл дээр нарны гэрэл үргэлж ташуу тусдаг. Ийм учраас тэнд зун болдоггүй үргэлж хүйтэн байдаг. Зарим хүмүүс мөсөн орон гэж нэрлэдэг. Мөсөн орон гэж нэрлэсний учир бол жилийн турш мөсөн уул хөвж явдаг гэнэ. Мөсөн оронд өвөл удаан үргэлжлэх бөгөөд цас мөсөөр үргэлж бүрхмэл байдаг. 10. Уул яаж үүсэв? Зарим газар өргөн уудам тал цэлийн, зарим газар сүрлэг өндөр уулс сүндэрлэж байдаг. Энэ нь хөрсний хөдөлгөөнтэй холбоотой. Дэлхийн хөрс зарим газар түлхэгдэн тэгширч, зарим газраа түрэгдэн овоорч заримдаа доошоо сууж, эсвэл дээшээ өргөгдөх гэх мэтчилэн хөдөлгөөнд оршиж иржээ. Ийм учраас тал хөндий, уул нуруу үүссэн байна. Галт уулын 2
дэлбэрэлтээс ч уул үүсэж болно. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт байдаг “Уран тогоо” уул үүний нэг жишээ юм. 11. Анхны хүмүүс Бидний соёлжсон гэж нэрлэж буй энэ нийгэмд хүн амьдарсаар тун уджээ. Анх хүн овогтон нь араатны адил догшин авиртай, зэрлэг байдалд амьдарч байжээ. Тэр үед хоорондоо хэлээрээ ойлголцож чаддаггүй дохиогоороо л харилцдаг байжээ. Хожим хөдөлмөрийн багаж хийж, улмаар хоол хүсний зориулалтаар шавар сав хийдэг болсон байна. Энэ үеэс овгоороо нийлэн нутгаас нутагт нүүдэллэн явах болжээ. 12. Шүд Биеийн хамгийн чухал эрхтнийг нэрлэ гэвэл шүд гэж хэлэх хүн бараг байхгүй. Гэтэл шүд хамгийн их үүрэг гүйцэтгэдэг эрхтэн ажээ. Амьтад зөвхөн шүдний тусламжтайгаар олзоо олж, барьж тогтоон дараа нь хүнсээ жижиглэдэг. Хүний шүд амьдралынх нь туршид ганц удаа солигддог. Сүүн шүд унахад оронд нь шинэ шүд ургадаг байна. Хүн шүдээ зөв арчилж хамгаалахгүй бол хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд муугаар нөлөөлнө. 13. Цаг агаарыг шинжих ёс Манай малчид цаг агаарын байдлыг ажиглан мэддэг эртний уламжлалтай. Байгаль цаг уур, амьтан, ургамлын зохицлыг олон жилээр ажиглаж хийсэн дүгнэлт нь оновчтой байдаг юм. Ятуу олширвол зудархаг, ховордвол өнтэй болдгийг шинж гэнэ. Өвлийн цагт тэнгэрийн хаяа улайн нар битүү хүрээлбэл хүйтэрнэ. Морь хамраа дахин дахин татаж, тургивал зун цагт бороо, өвөлд цас их ордог. 14. Зөгий Зөгий үржүүлдэг аж ахуй манай улсад олон бий. Хэрэв урт насалж, биеэ залуужуулъя гэвэл зөгийн балыг идэж байх хэрэгтэй гэж олонтаа бичсэн байдаг. Зөгийн балны найрлаганд нүүрс ус, эрдэс бодис, олон тооны амин дэм, уураг зэрэг зуу гаруй төрлийн бодис агуулагддаг. Зөгий нэг удаагийн нислэгээр гучаас гучин таван миллиграмм амтат шүүс авч ирдэг. Зөгийн бал хүний бодисын солилцоог идэвхжүүлэх, нянг устгах ариутгах үйлчлэлтэй юм. 15. Ноос Зөөлөн ноосон эдлэл нь хувцасны хамгийн тохиромжтой төрөл бөгөөд дэлхийн даяар түүнийг өргөн дэлгэр хэрэглэдэг. Ноос дулааныг хадгалдаг, эдэлгээ сайтай, хүний биед чийг нэвтрүүлдэггүй зэрэг тустай юм. Энэ гайхамшигтай барааны эх булаг нь хонины ноос юм. Монголчууд хонины ноосон утаснаас гадна ямааны ноолуур, тэмээний ноос зэрэг малынхаа үс ноосоор хувцас хунар хийж өмссөөр ирсэн уламжлалтай. 16. Шоргоолж 3
Дэлхийд хамгийн ажилсаг амьтан бол шоргоолж гэж зүй ёсоор нэрлэдэг. Шоргоолж тун сонин үүр засдаг. Шоргоолжны зарим нь унасан модон дотор дамнуурга гүүр барьдаг байхад зарим нь овоохой босгодог ажээ. Гэвч нүхэн дотор амьдардаг шоргоолж ч бас байна. Тэд холимог тэжээлтэн амьтан юм. Эрдэмтэд шоргоолж хэдий хэмжээний ачаа зөөдгийг туршиж үзжээ. Гэтэл үдээс өмнөх хугацаанд үүрийнхээ ойролцоох модноос арван мянган ширх, хоёр мянган эрвээхэйн авгалдай зөөж орхисон. 17. Гүрвэл Гүрвэл, матар, яст мэлхий, могойн нэгэн адил мөлхөгчдийн ангид багтдаг. Дэлхийд гурван мянга орчим зүйлийн гүрвэл бий. Гүрвэлийн хайрслаг арьс жилд хэд хэдэн удаа гууждаг. Гүрвэл дэлхийн өнцөг булан бүрт туйлын бүсээс бусад газар оршдог. Тэдэнд хамгийн тохиромжтой нь халуун газар боловч сэрүүн газар ч амьдрах чадвартай. Тэд өвөл иччихдэг. Ихэнх гүрвэл шавьжийг нисэж явахад нь урт хэлээрээ барьж иддэг. Хоолоо голдуу бүхлээр нь залгидаг гэнэ. 18. Зөвлөмж Та нар цэнхэр дэлгэцийн өмнө нэг цагаас илүү сууж болохгүй шүү. Харанхуйд бол бүр ч муу. Өрөөний гэрэл дэлгэцийн гэрэлтэй тэнцэж таарахуйц хэмжээнд байх ёстой. Зурагтыг гурван метрын зайнаас эгц харж үзэх учиртай. Нэвтрүүлгээ үзэж дуусаад эсвэл компьютертэй ажилласны дараа нүдний дасгал хийж байх нь чухал. Хязгаар хярхаггүй өргөн тал, цэнхэр тэнгэрийг ямагт ширтэн харж байхаас илүү сайн дасгал нүдний хараанд үгүй. 19. Морин спорт Манай ард түмэн хэзээнээс нааш адууг спортын чиглэлээр өргөн ашиглаж ирсэн. Монголчуудын эрийн гурван наадмын нэг нь хурдан морины уралдаан юм. Эрт дээр үеэс сайн морь, хурдан хүлгийн шинжийг мэдэх, морь уяж сойх арга мэдлэгийг бүрдүүлэн морь уралдуулах наадмын ёсыг буй болгожээ. Морин спортын бас нэг төрөл нь эмнэг сургалт юм. Эмнэг сургах нь эрзориг , авхаалж самбаа, хүч чадлын сорилт болдог. 20. “Найрамдал” төв Эх орон нийслэл Улаанбаатар хотоос гуч гаруй километр зайтай орших Баянгол хэмээх байгалийн үзэсгэлэнт газар байдаг. Тэнд олон улсын хүүхдийн “Найрамдал” соёл, амралтын төв оршино. “Найрамдал” төвд дэлхийн өнцөг булан бүрээс олон үндэстний хүүхдүүд ирж амарцгаадаг. Жил бүр “Найрамдал” төв дээр англи, япон, герман, франц зэрэг хэл сурах ээлжийг зохион байгуулж байна. 21. Өнгө Аливаа өнгө хүний сэтгэл санаанд хэрхэн нөлөөлдгийг хүүхдүүд та нар мэдэх үү? Цэнхэр өнгө тайвшруулах бөгөөд уйтгар төрүүлдэг байна. Бор өнгө сэтгэл тайвшруулж зөөлөн дулаан санагдана. Энэ өнгийг Монголчууд 4
таашаадаг түгээмэл өнгөний нэг. Хөх өнгө хүний нүдэнд дулаахан харагдана. Аажуу тайван байдал, эцэг өвгөдийн түүхийн улбаа, үл хуучрах үнэт зүйлсийн илэрхийлэл болдог өнгө. 22. Тооны бэлгэдэл Монголчууд тооны бэлгэдлийг эртнээс эрхэмлэдэг байжээ. Тэгш сондгой тооны нарийн ойлголттой байсан бөгөөд гурав, тав, найм, есийн тоог их бэлгэшээдэг. Тоотой холбоотой бэлгэдэл монголчуудын ахуй амьдрал зан заншилд түүхийн урт хугацааны турш ихээхэн хуримтлагджээ. Таван хошуу, таван хошуут зүйлийг өлзий бэлгэ дэмбэрэлтэй гэдэг. Мөн найман тахил гэж бий. Наашлахын найм ч гэдэг. Есөн цагааны бэлгэдэл, есөн эрдэнэ, өвлийн улирлын есөн ес гэх мэт есийн тооны бэлгэдэл их бий. 23. Сүрчиг Эрт үеэс хүмүүс сайхан үнэртэй элдэв цэцэг, ургамлын зүйлийг хэрэглэж ирсэн түүхтэй. Анх Энэтхэг, Хятад мэтийн улсууд шашин болон баяр наадам, оршуулгын үед наадам, оршуулгын үед төрөл бүрийн үнэрт бодис хэрэглэж хүж, арц уугиулдаг байв. Европод хатаасан анхилуун үнэртэй цэцэг хэрэглэж байжээ. Он жил улиран өнгөрсөөр хүмүүс ус буюу сүрчиг гарган авчээ. Дэлхийд хамгийн сайн чанарын сүрчгийг Франц улсад үйлдвэрлэдэг. 24. Талх Талхны үнэ цэнийг сайн мэддэг арвич, хямгач хүүхэд та нарт бяцхан зөвлөмж өгье. Талх илүүдэж хатах явдал гардаг. Тэгвэл түүнийг хаяхын оронд зууш хийчихвэл танай гэрийнхэн амтархан идэх болно. Хатсан талхыг хэсэглээд сүүнд дэвтээнэ. Дэвтсэн талхаа чанасан лууван, аарц, өндөгтэй хольж элсэн чихрээр амтална. Дараа нь шарах тавганд хийж, тос түрхээд бага зэрэг шарна. Зууш бэлэн боллоо. 25. Ардын зан заншлаас Монгол түмэн эрт үеэс нүүдэлчний амьдралаар олон зуун жилийг туулахдаа арвин баялаг зан заншлын өвийг үлдээжээ. Өвөг дээдсийнхээ ариун ёс заншлыг хойч үеийнхэн бид алдалгүй дагах учиртай. Сүүн дээр ус хийдэггүй , усан дээр сүү хийж болдог. Монгол хүн өдөр ч, шөнө ч бүх юмаа тавих газартай байдаг. Гутлыг ямагт орны хөлд, малгайг ямагт орны толгойд тавьдаг. Шувууны өндгөн дээр сүүдрээ тусгахад эх нь голж өндгөө хаядаг гээд шувууны өндөгнөөс холуур явдаг. 26. Мөөг Мөөг түүнэ гэдэг тун сонирхолтой ажил билээ. Аяллын болон амралтын үеэр хийж болдог хамгийн ашигтай, сонирхолтой ажил юм шүү. Гэхдээ тун анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Зарим идэж болдоггүй хортой мөөг, хүнсний мөөгтэй адил байх тохиолдол байдаг. Хортой, хоргүй мөөгийг ялгаж таньдаггүйгээс, зарим үед мөөгөөр хоол буруу хийснээс 5
болоод мөөгөнд хордох тал бий. Та нар мөөгийг сайн ялгаж таньдаг болцгоогоорой. 27. Маргааш ямар өдөр болох вэ? Үдэш оройдоо ч, шөнөдөө ч шүүдэр унасангүй. Үүрийн туяа жигтэйхэн улаан ягаан байв. Хурмаст тэнгэрт бөөн бөөн, бас сэмжин үүл хуралдан цугларч, өдөржин үймэрч хямарч байснаа орой тийшээ өтгөрөн доошилж эхлэв. Хараацай газраар шүргэх нь холгүй умбаж шумбана. Зууц цэцэг цагаан цагаан тэргүүнээ байдгаар нь унжуулжээ. Хүүхдүүд ээ! Маргааш ямар өдөр болохыг шинжиж ярилцаарай. 28. Араатны хаан Ямар ангийн сүүлний үзүүрт хумс байдаг вэ? Тэр бол арслан, Арслан бол Энэтхэгийн хамгийн ховор дархан цаазтай амьтдын нэг юм. Зэрлэг амьтдын дотроос хамгийн сүр жавхлантай нь арслан юм. Тэгээд ч түүнийг ширэнгийн хаан гэнэ. Харин бидний амтархан уншдаг үлгэрт бол араатны хаан юм. Арслан өдрийг ихэвчлэн үүрэндээ зүүрмэглэн хэвтэж өнгөрөөдөг. Харин шөнө ангуучилдаг. Монголчууд арслангийн сүр хүчийг бэлгэдэн бөх хүнд “Арслан” цол олгодог эртний уламжлалтай билээ. 29. Цуглуулга “хобби” Хүн өөрийн сонирхсон зүйлээ эрж хайж цуглуулдаг. Ингэж цуглуулах сонирхол бүр хүүхэд байх үеэс буй болдог. Дэлхийд элдэв зүйл цуглуулдаг олон мянган хүмүүс байдаг. Зарим нь марк, ил захидал, мөнгөн тэмдэгт, энгэрийн тэмдэг, шүдэнзний хайрцаг, дурсгалын медаль, альбом, амьтан, хуучин машин, бүр саван ч цуглуулдаг гэнэ. Польшийн нэгэн иргэн “Цагаан толгой”-н ном цуглуулдаг ажээ. Цуглуулга хийх нь соёлт хүн төрөлхтний чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх эрхэм чанар юм. 30. Амьтдын сониноос Бид ан амьтдын тухай хачин сониныг хэвлэл, мэдээллээс олонтаа уншиж сонсдог. Харин одоо тахиа яагаад шил шаазан иддэгийн учрыг сонирхуулъя. Тахиа хооллохынхоо өмнө заавал чулуу тоншиж, шил шаазан түүж иддэг. Ингэж хоол тэжээлээ жижиглэх буюу үйрүүлж бутлах тээрмээ бэлтгэдэг гэнэ. Тахиа шүдгүй учир хоол тэжээлээ ийнхүү шил шаазан хуримтлагдсан чулуун тээрэмтэй булчинлаг ходоодондоо боловсруулдаг. 31. Ардын дуу Монгол ардын дуу бол аман зохиолын өнө эртний уламжлалтай хэлбэр юм. Манай ард түмэн дээр үеэс эхлэн зовж зүдрэх, баярлан бахдах, эрхэм сайхныг хүсэн мөрөөдөх сэтгэлээ дуугаар илэрхийлж гаргадаг заншилтай байжээ. Өвөг дээдсийн маань сайн санаа, саруул ухаанаар зохиогдож олон үеийн турш дуулагдсаар бидэнд уламжлагдан ирсэн урт, богино бэсрэг аятай яруу сайхан дуунууд ардын урлагийн санд арвин бий. 32. Морин хуур 6
Морин хуур нэн эртний чавхдаст хөгжим билээ. Монгол айл өрх бүр гэртээ морин хууртай байхыг эрхэмлэдэг. Айл бүр хуураа хадгаар гоёод гал голомт руугаа харуулан өлгөдөг байв. Морин хууртай айлд орсон эр хүн хэн боловч хуур татаж чадах, чадахгүй ялгаагүй тэр айлын хууранд хүрч дуугаргадаг заншилтай. Энэ нь гийчний ажил үйлс бүтэмжтэй байхын бэлгэдэл болдог. Бидний өвөг дээдэс морин хуурыг амгалан тайван жаргал цэнгэлийн бэлгэдэл гэж үздэг байжээ. 33. Идээ ундааны ёсноос Монгол хүн цай ундааг аягалахдаа аяган дотроо нар зөв эргэж байхаар бодож аягалдаг. Цайгаа аяганд нь их дүүргэхгүй, их дундуургүй хийвэл сайн. Аягалж байгаа аяга руугаа амьсгалаа эгц хандуулах, юм ярьж шүлсээ үсэргэхийг цээрлэн болгоомжилдог. Аягатай цай идээгээ зөв гараараа буюу хоёр гардан зочиндоо барина. Цайны аяга, айрагны аягыг долоодоггүй. Харин хоолны аяга, тарагны аягыг долоодог. 34. Цаг агаарыг урьдчилан мэдэх аргаас Нар улаан туяатай шингэвэл дулаан, нар улайж гарвал шуурдаг од анивалзах нь ихэсвэл шөнөдөө хүйтэрнэ. Од мичид хоорондоо ойртсон мэт харагдвал тэнгэр муухайрдаг. Ногтруу шувуу нутаг тэлж намаржих нь өвөл өнтэй болохын шинж. Болжмор сүргээрээ бөөгнөрөн дахин дахин нисэж буух, биеэ ойр ойрхон сэгсэрвэл хүйтрэхийн шинж гэнэ. \\Үг 52\\ 35. Мод шүтэх ёс Монголчууд хус модоор багана, уурга тэргүүтэн хийхийг чухалчилдаг нь бат бэх чанарыг бодолцсоны зэрэгцээ бэлгэшээх ёстой ч бас холбоотой. Арцыг ариун мод хэмээн үндсээр нь айраг, сүү хутгах халбага, цацлыг мод, морины хусуур хийдэг. Мөн арцны урыг төл малд ээлтэй гэж хананд дүүжилдэг. Монголчуудын дунд янз бүрийн мод ургамлыг далдын ид шидтэйд тооцож, саад тотгорыг зайлуулах, өвчин эмгэгээс хамгаалах онго хэлбэрээр зүүж хэрэглэх ёс байв. /үг 68/ 36. Түүвэр өгүүлбэрүүд Алтайн сонгины хальс улаан бор өнгөтэй. Далайн ус их шорвог давстай тул хүн уудаггүй. Аварга том модыг хүртэл үерийн их ус булга татан унагадаг. Халуун орны нэгэн зүйл модыг зандан гэнэ. Хүний ухамсартай бүтээлч үйлийг хөдөлмөр гэнэ. Хүүхдүүд та нар өөрийн авьяас чадвараа хөгжүүлэх хэрэгтэй. Ойд ойртоход алсаас анхилуун үнэр ханхална. /51/ 37. Түүвэр өгүүлбэрүүд Нүдээ эрүүл байлгахыг хүсвэл харааг хамгаалах аргуудыг сайтар мэдэх хэрэгтэй. Ой модоо хайрлан хамгаалж суръя. Гараа тогтмол угааж хэвшихгүй бол бохирдох нь амархан байдаг. Бүжгийн дугуйлангийн сурагчид бүжиглэх дуртай.Хурын ус газраар урсахдаа хөрсний эрдсийн 7
шимийг уусгаж аваад ургамлын үндсийг чийглэнэ. Байцай хүний эрүүл мэндэд ашигтай. Хавар эрт яргуй идсэн ямаа хурдан таргалдаг. 38. Түүвэр өгүүлбэрүүд Гар хөрөөгөөр түлээгээ хөрөөдөж түлье. Ялгуун саарал морь уяан дээрээ тогтож ядан зогсоно. Эрдэм номонд шамдан суралцах нь сурагч хүний эрхэм үүрэг мөн. Ямаа бол таван хошуу малын нэг. Таримал цэцгийн анхилам сайхан үнэр ханхална. Тагтаа шувуу бол энх тайвны бэлгэ тэмдэг. Бат-Очир найзынхаа төрсөн өдрөөр найман шарга морины зураг бэлэг дурсгал болгон өгчээ. 39. Түүвэр өгүүлбэрүүд Ном зохиол бол оюун билиг ухааныг хөгжүүлэх ба хүн бүхний амьдралд өдөр тутмын хэрэгцээт зүйл болжээ. Өглөө эрт бэлчээрт гарсан тэмээн сүрэг ерхөг, хялгана, хөмөл, таана ихтэй говьд тархан идээшилдэг. Намрын хонгор салхи намс намс үлээнэ. Бат-Очир гэрийн хаяаг сайн маная гэв. Монгол оронд төрөл бүрийн жимс жимсгэнэ ургадаг. 40. Түүвэр өгүүлбэрүүд Үдийн халуун нар төөнөж хоньд бөөгнөн хоржээ. Мужаан Дондог чанар сайтай модоор бандан ширээ үйлдвэрлэж байна. Гандангийн лам нарт гавж гэдэг цол хэргэм олгодог. Ажил хөдөлмөртөө амжилт гаргасан хүнд гавьяа шагнал олгодог.Шоргоолж жижиг боловч өөрөөсөө хүнд ачааг даадаг. Даваа гараг бол Доржийн сүлд гараг юм. Энэ хавар эрт урь унаж хэдхэн хоногийн дотор уул, тал, хөндийн цас цоохортов. Батын ах төмөр модоор завь хийжээ. Монгол оронд Хорго гэдэг үзэсгэлэнтэй сайхан газар байдаг. 41. Түүвэр өгүүлбэрүүд Буузыг амт оруулахад сонгино, гоньд хэрэглэдэг. Архангай аймгийн нутгаар Тамирын гол тахиралдан урсана. Төл малд хурга, ишиг, тугал, ботго, унага орно. Хүрэн морины хавирга нь хэрзийж тарга хүч нь ихэд барагджээ. Ус бол байгалийн баялаг мөн. Төмөр хаалганы хяхтнах чимээ үе үе сонстоно. 42. Түүвэр өгүүлбэрүүд Хараацай шувууны үүрийг хайрлан хамгаалъя.Туулайн бөжин лууван идэх дуртай. Бага балчир наснаасаа эхлэн өөрөө өөрийгөө барьж, захирч шаардлага тавьж сурахгүй бол чамайг хүмүүжүүлж сургах гэж зуун багш оролдоод ч нэмэргүй. Намар орой гарсан хургыг хөрөв хурга гэнэ. Голын ус давалгаалах нь үнэхээр сонин. Эрдэм мэдлэгийг ямар ч бэрхшээлгүй хялбархан сурдаг арга дэлхий дахинаа байхгүй. Хулгана, 8
зурам, оготно мэрэгч амьтан. Охин дүүдээ зөөлөн ноосоор оймс нэхэж төрсөн өдрөөр нь бэлэг дурсгал болгон өгье. Хүүхэд бүр сайн суралцаж өөрийн сонирхсон мэргэжил, ажлаа сонгох хэрэгтэй. 43. Түүвэр өгүүлбэрүүд Хээр тал нутагт мэрэгч амьтад болох хулгана, зурам, тарвага, оготно амьдардаг. Уралдаан тэмцээнд тогтмол оролцон амжилт үзүүлье. Гэрийн даалгавраа тогтмол хийж сурвал амжилттай сурахын эх үндэс болдог. Саримс, зөгийн балыг хоол тэжээлд хэрэглэж зарим өвчнийг анагаахад ашиглаж байна. Дэвтрийн хавтсыг уралгүй гамтай эдэлье. Хоёр дахь өдрийн хичээлийн хуваарь гарсан. Хун шувуу, цэн тогоруу цэнгэг устай нуурын чимэг болсон үзэсгэлэнтэй сайхан шувуу юм. Малчин Бат-Энх өвлийн хүйтнийг адуу манаж өнгөрүүлнэ. Манай орны ихэнх амьтад ховордож байгаа тул агнахыг хориглож дархан цаазтай болгожээ. 44. Түүвэр өгүүлбэрүүд Газрын гадарга , өндрийн байрлалаар нь нууруудыг уулархаг нутгийн, говь талын гэж ангилдаг. Өчигдрийн орсон үерийн их ус ургаа модыг хүртэл булга татжээ. Бороо их орсноос мал даарч хамар нь шуухитнах чимээ гарна. Мана бол үнэт эрдэнийн чулуу мөн. Орхон голын баруун талд танан цагаан хонин сүрэг нарийн өвстэй цэл ногоон дэнжийг нөмрөн идээшилж байна. Сайн эмийг эмчийн заавраар уухад гашуун боловч өвчинд тустай. Овьёос бол малын тэжээлийн ургамал юм. Гарыг зөв угаах талаар сургуулийн эмч Мөнхсайхан зөвлөгөө өглөө. 45. Түүвэр өгүүлбэрүүд Зургийн хичээлд гуаш хэрэглэдэг. Шударга үг чихэнд хатуу боловч амьдралд тус хүргэнэ. Хөвчийн өндөр сарьдгууд цэнхэр тэнгэрийг баганадан дүнхийнэ. Оёдлын үйлдвэрийн ажилчдын дунд цомхотгол хийх явдал үргэлжилсээр байна. Намар болж монголын өргөн талд шар өнгийн өвс халиуран ганхана. Айраг нь хүний биеийн тэнхээ тамир, хүч чадлыг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг байна. Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт орших Гурван Тэсийн давст нуур оршдог. Намрын ургац хураалтын үед оюутан сурагчид борви бохисхийлгүй ажиллаж байна. Луувангийн шүүс уух нь хүний эрүүл мэндэд чухал нөлөө үзүүлнэ. 46. Түүвэр өгүүлбэрүүд Хүчтэй салхи шуурганд нүдний шилгүй явснаар нүднээс нулимс гоождог. Таван хошуу малын тэжээл нь өвс юм. Монголын өргөн талд шар өнгийн өвс халиуран ганхана. Энэ жил цас их орсон боловч салхинд хийссээр өвс далд орсонгүй.Чүдэнз зурвал аюултай. Малчин ардын танан цагаан гэрүүд ярайна. Өвс идэж цатгалан байгаа малууд эргэн тойрон налайна. 9
Зөөлөн ноосоор дүүдээ оймс нэхье. Маргааш өмсөх цамцаа индүүдье. Эмчийн заалтаар өвчтөн хүн оношилгоо хийлгэдэг. Ноён хүмүүс отго жинстэй малгай өмсдөг. Бат-Эрдэнийн хүрзний иш хугарсан байна. Гандан хийдийн лам нар маани мэгзэм уншдаг. 10
Search
Read the Text Version
- 1 - 10
Pages: