МОНГОЛ ХЭЛ I ХЭСЭГ I БҮЛЭГ: ГАДААД ДОТООД ШИНЖИЙГ ТООЧИН ДҮРСЭЛЖ ХӨРӨГ БИЧИХ 1.1 Тоочимж эх Юмс үзэгдлийн гадаад, дотоод ба зогсонги байдлыг нэг цагт зэрэгцүүлэн зураглахыг тоочимж гэнэ. Онцлог: Юмс үзэгдлийн гадаад, дотоод тогтвортой шинжийг зэрэгцүүлэн үзүүлдэг. Ямар? ямар? яаж? яаж? гэсэн асуултад хариулагдана. Эхийн гол санаа: Зохиолын төрсөн санааг гол үйл явдлаар дүрсэлж гаргахыг хэлнэ. Тулгуур үг: Тухайн эхэд олон давтагдаж, эхийн гол санааг илэрхийлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа үгийг хэлнэ. 1.2 Гадаад болон дотоод шинжийг тоочин бичих Зохиолч ямар нэгэн бие хүний амьдралд тохиолдсон гоц гойд зүйл, амжилт ололтыг тодруулан гаргахдаа, тэр хүний зан төлөв, төрх байдал, үйл ажиллагаа зэргийг өөрийн ажиглалт, судалгаанд үндэслэн дүрслэн бичсэн нийтлэлийг хөрөг найруулал гэнэ. Гадаад шинж: Тухайн хүний гадаад төрх, нүүр царай, бие галбир, хувцаслалт, алхаа гишгээ гэх мэт бусдаас ялгарах онцлогийг дүрслэн бичнэ. Дотоод шинж: Уг хүний ааш зан, давтагдашгүй чанар, үзэл бодол, яриа хөөрөө зэрэг дотоод ертөнцийг нээн илрүүлж бичнэ. Хөрөг найрууллаа бичихэд голчлон тэмдэг нэр, дүрслэх хэрэглүүр ашиглан гадаад болон дотоод шинжийг тодруулан гаргах явдал юм. Хүн, юмс үзэгдлийн өнгө зүс, шинж чанар, хэмжээ, хэлбэр дүрсийг зааж “ямар” гэсэн асуултад хариулагдах үгийг тэмдэг нэр гэнэ. Жишээ нь: цагаан царай, нуруу тэгш гэх мэт. Тодорхой нөхцөл шаардлагын улмаас өгүүлж хэлэх санааг уран дүрслэлтэй, уянга яруу, содон сонирхолтой, далд нууцлаг болгон илэрхийлэх зорилгоор хэлний нөөц боломжийг бүрэн ашиглахыг хэлний дүрслэн илэрхийлэх арга хэрэглүүр гэнэ. Дүрслэх хэрэглүүрийг дотор нь адилтгал, ёгтлол, зүйрлэл, ихэсгэл, багасгал гэх мэтээр ангилна. Хөрөг найруулалд ихэвчлэн адилтгал, зүйрлэлийг ашиглана. Жишээ нь: навсгар жаахан Манжаа элбэгдсэн дээл, томдсон гуталтайгаа зогсож байх нь модоор зорсон монгол шатрын ноёнорхуу бас ч хэвлүү. 1.3 Бичих төлөвлөгөөгөө гаргаж хөрөг бичих Хэн нэгний тухай бичнэ гэдэг нь зүгээр л тэр хүнийг магтах гэсэн үг биш. Тэр хүнд байгаа сайн сайхан зан ааш, мөн чанар, ажил үйлс, амжилт бүтээл нь уншигч олонд шинэ мэдээлэл, сонин содон санаа болохуйц байдаг гэдгийг бодож тэдгээрийг онцлон бичих юм. 1. Хөрөг бичихийн тулд бэлтгэх төлөвлөх 1
Бичих сэдвээ зөв сонгох (ямар асуудлаар бичихээ бодож байж түүний “эзэн” хүнийг олж бичнэ) Энэ сэдвээр хэнтэй уулзах вэ? (хэний тухай бичих) Хангалттай баримт цуглуулах Тэдний гэр бүл, найз нөхөд, өрсөлдөгчийн хэлсэн үгээс иш татах Тухайн хүнийхээ зан байдал, дотоод ертөнцийг судалж мэдэх Амжилтад хүрэхэд юу нөлөөлсөн, амьдралын зорилго юу гэдгийг мэдэх 2. Тэр хүний тухай дүрслэн бичихийн тулд бичих бүтцээ төлөвлөх Эхлэл Гол Төгсгөл Сонирхолтой эхлэлийг яаж Тэр хүний төрх байдал, зан Өөрийн сэтгэгдэл, гаргах вэ? (асуултаар уу, ааш, сэтгэлийн мөн чанар, тэр сонирхолтой жишээгээр үү, нь түүний амжилт бүтээлтэй мэдрэмжээ оруулж бичих өөрийн эргэцүүллээр үү) холбоотой болох нь гэх мэт. Эхлэлээ юугаар дэмжих вэ? Тэр хүний үзэл бодол, үү (бусдын яриа, жишээ баримт, амжилт бүтээл, түүний тэр хүний бүтээл, амжилтын талаарх бусдын хэлсэн үг, Дүгнэх үү баримтаар уу, бусдын хэлсэн баримт, чухал санаануудаа үгээр үү гэх мэт) найруулж сонин содон үг (Дээрх сонголтоос аль хэллэг, дүрслэл оруулж бичих нэгийг нь сонгох) II БҮЛЭГ: ҮЙЛИЙГ ТООЧИН ДҮРСЭЛЖ АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ БИЧИХ 2.1 Үйлийг тоочин дүрсэлсэн эхийг задлан шинжлэхдээ: Зохиогчийн сонин содон дүрслэл, өвөрмөц үг хэллэгийг олж тайлбарлах Эхийн гол санааг олж тайлбарлах Дуурайх ба дүрслэх үгийн хэрэглээг ажиглах дүгнэх Үйлийг нэгэн цагт зэрэгцүүлэн тоочин дүрслэх Хоёр буюу түүнээс дээш хэд хэдэн үг нийлж, нэг шинэ цогц утга санаа илэрхийлэхийг хэлц үг гэнэ. Монгол хэлний хэлц үгийг өвөрмөц ба хэвшмэл хэлц гэж хоёр ангилдаг. Хэлцийг бүрдүүлж байгаа үг тус бүр гол утгаа алдан нэгдэж, нийлээд нэг утга санаа, ухагдахуун илэрхийлдэг өвөрмөц, тогтвортой нийлэмж үгийг өвөрмөц хэлц гэнэ. Жишээ нь: хөл нь газар хүрэхгүй байх-баярлах, гар татах-харамлах гэх мэт. Өвөрмөц үг хэллэгийн үндсэн шинж: Уран дүрслэлээр бүтнэ. Гол санаа нь бодит хэрэг явдлаас үүдэж, утга шилжсэнээс үүснэ. Илрэх хэлбэр нь товч. Утга санаа нь далд ёгт, өргөн дэлгэр, гүн гүнзгий, сургамжтай байна. 2
Үндэстний ахуй, ёс заншил, соёл сэтгэлгээний онцлогийг тусгасан байна. Сонин содон дүрслэл нь эхийн онцлогийг уншигчдын сэтгэлд буутал илэрхийлэхийн тулд ашигладаг. Юм үзэгдлийг нүдэнд харагдтал дүрслэхэд ононвчтой сонгосон тэмдэг нэр нь уг юмыг илүү өвөрмөц, тодорхой болгодог. Жишээ нь: хүрэн улаан, ухаа саарал гэх мэт. Дуу авиаг илэрхийлэх үгийг дуу дуурайх үг гэнэ. Жишээ нь: тас няс, пад пад Үйл хөдлөлийн шинжийг заасан үгийг дүрс дуурайх үг гэнэ. Жишээ нь: хага, бут, гэдэн годон Дуурайх Авиа дуурайх Хүн амьтны дуу Дүрс дуурайх дуурайх (хүд хүд, жир жир) Юм үзэгдлийн дуу авиа дуурайх (хан ян, тор тор) Хүн амьтны дүрс дуурайх (гэдэс гэдэс, сартага сартага) Юмс үзэгдлийн дүрс дуурайх (хага, хуга, цоо, бут) Дуурайх ба дүрслэх үгийн алийг нь ч давтан хэрэглэхэд: o Өгүүлэгчийн хандлага, үнэлэмжийг илэрхийлэх o Үйлийн байдлыг эрчимжүүлж, тодчилох o Үг болон үеийн хэм хэмжээ, аялгыг тэгшитгэх зэрэг үүрэгтэй. Дуурайх ба дүрслэх үг нь үйлийн дүр байдал, дуу чимээг тоочин дүрслэхэд чухал хэрэглүүр болно. Дараах линкээр орж дүрслэх, дуурайх үгийн найруулгын утга үүргийг тодорхойлох хичээлээ үзээрэй. https://econtent.edu.mn/videoEBS/7rangi/mon/755 2.2 Зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр бүтэх арга: Тоочимж хэв маягаар нэг цаг хугацаанд зэрэгцүүлэн бичихдээ зэрэгцүүлэх холбоо болон зэрэгцсэн нийлмэл өгүүлбэрийг ашиглана. Хоёр ба түүнээс дээш өгүүлбэр нэг нь нөгөөгөө эрхшээн захирахгүйгээр зэрэгцүүлэх холбоогоор холбогдсоныг зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр гэнэ. 3
Зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр нь зэрэгцүүлэн холбох нөхцөл, зэрэгцүүлэн холбох үгс, аялгаас бүтнэ. Хоёр үгийг чөлөөтэй зэрэгцүүлж –н, -ж, -ч, -аад, -ээд, -оод, -өөд, -саар, -сээр, -соор, -сөөр, - вч нөхцөлүүдээр холбоно. Жишээ нь: эр өсөж, эсгий сунана. Хоёр үгийг чөлөөтэй зэрэгцүүлж холбоосоор холбодог. Зэрэгцүүлэн холбох үг: ба, болон, болоод, бөгөөд, буюу, агаад, хийгээд, эсвэл, аль эсвэл, байтугай, тэр ч байтугай, түүгээр зогсохгүй, түүгээр барахгүй, түүнчлэн, харин, бас, төдийгүй, бол, зэрэгцээ, гадна, мөн, бас гэх мэт. Жишээ нь: хөндий байшинд жавар хурсан бөгөөд хүүхдүүд пийшинд гал түлж ядна. Хэлэх аялгаар: Нэрлэхийн тийн ялгал, нэр үндэс хоёр нь тэгш хэлбэрээр илэрдэг. Үүнийг ярианд түр зогсосхийж, бичигт таслал (,)-аар тэмдэглэдэг. Жишээ нь: хэн чамайг ойлгоно, тэр чамайг хүн болгоно. Эхийг тоочих аргаар нэгэн цагт зэрэгцүүлэн бичихдээ өгүүлбэрийн өгүүлэхүүн буюу үйл үгсийг ихэвчлэн ижил нөхцөлөөр төгсгөж бичдэг. Жишээ нь: Бут бурзайж, хуш хуурдан, улиас ухилж, хайлс инээнэ. Хад өнгийж, нарс найган, монос ганхаж, хөхөө донгодно. 2.3 Аян замын тэмдэглэл Аян замд явахад тохиолдсон үйл, хэрэг явдлыг цаг хугацааны дарааллаар үнэн магадтай, үнэлж дүгнэж бичсэн эхийг хэлнэ. Аян замын тэмдэглэлд тавих шаардлага: Гарчигтай байна Аялсан хугацаа, газрын нэр тодорхой байна. Эхлэл, гол, төгсгөл хэсэгтэй байна. Үйл, хэрэг явдлыг тайлбарлан бичнэ. Тохиолдсон бүхнээс хамгийн чухал, сонирхолтой гэж үзсэн зүйлээ сонгон авч бичих хэрэгтэй. Аян замын тэмдэглэлийн ач холбогдол: Уншигчдыг шинэ сонин аян замд хөтөлнө. Уншигчдад аялсан газар орны онцлогийг таниулна Мөн тэмдэглэлээ бичихдээ: эхлэл, гол, төгсгөлтэй байна. Эхлэл хэсэгт: тухайн үйл явдал хэзээ, хаана болж байгаа нь тодорхой байх, бичиж буй зүйлийнхээ талаар хууч яриа, домог зэргээс хэсэглэн бичих. Гол хэсэгт: үнэн бодит мэдээллээр үйл хэрэг явдлыг тайлбарлан бичнэ. Ингэж бичихдээ: Байгалийн сайхан, газар нутгийн өвөрмөц дүр төрхийг тоочин дүрсэлж бичихдээ сонин содон дүрслэл, өвөрмөц үг хэллэг, тэмдэг нэр, дүрслэх дуурайх үгээ сонгож оновчтой хэрэглэнэ. 4
Уулзсан хүмүүсийн төрх байдал, үзэл бодол, ааш занг дүрслэхдээ тэмдэг нэр ашиглан гадаад болон дотоод шинжийг тоочин бичнэ. Тухайн нутаг орны ард түмний амьдрал ахуй, зан заншил, онцлогийг тодруулан бичнэ. Уншигчдын танин мэдэхүйг тэлэх, шинэ сонин мэдээлэл оруулан бичнэ. Төгсгөл хэсэгт: өөрийн үнэлэлт дүгнэлт, санааг бичсэн байх зэрэг болно. Үйл хөдлөлийг нэгэн цагт зэрэгцүүлэн тоочин дүрслэхдээ дүрслэх, дуурайх үгийг ашиглах, зэрэгцүүлэх нөхцөл болон үйлийн төгсгөх нөхцөлийг хэрэглэнэ. Дараах линкээр дэлгэрүүлж үзээрэй. Үйлийг тоочин дүрсэлсэн эхийн бүтцийг задлан шинжлэх https://econtent.edu.mn/videoEBS/7rangi/mon/880 Үйлийг тоочин дүрсэлж бичих https://econtent.edu.mn/videoEBS/7rangi/mon/977 III БҮЛЭГ: ТАНИЛЦУУЛГА, ИЛТГЭХ ХУУДАС БИЧИХ 3.1 Танилцуулга гэж юу вэ? Ямар нэгэн хүн, амьтан, юм үзэгдлийн талаар мэдээлэл өгөхийг танилцуулга гэнэ. Танилцуулах нь сонсож байгаа хүндээ тухайн зүйлийн талаар мэдээлэл өгч байна гэсэн үг. Танилцуулга нь товч, оновчтой, ойлгомжтой, тодорхой байх шаардлагатай бөгөөд уншигч, сонсогчийг танин мэдүүлэх, ятган үнэмшүүлэхэд чиглэсэн байдаг. Өөрийгөө танилцуулахдаа нэгэн хэвийн танилцуулахаас аль болох татгалзан сонирхолтой бусдад шинэ мэдээлэл өгөх зорилгоор танилцуулах. Үүнд: Өөрийн нэрийн утга, хоч нэр, авьяас, сонирхол, зан араншин, энэ жилийн төлөвлөгөө, 5
ирээдүйн хүсэл гэх мэт. Танилцуулга бичихдээ: А) Хэний юуны талаар танилцуулахаа тогтох Оновчтой, сонирхолтой, анхаарал татахаар гарчиг өгөх Эхлэл, гол, төгсгөл хэсэгтээ юуны тухай бичихээ төлөвлөх Б) Бичих зүйлийнхээ ололт, амжилттай, дэвшилттэй, бахархалтай талаас хэд хэдийг бүртгэх Гаргасан төлөвлөгөөний дагуу цуглуулсан хэрэглэгдэхүүнээ нэгтгэн, хэсгүүдийг уялдаатай бичих Өгүүлбэрүүдийг товч тодорхой тоочиж бичих В) Уншигч, сонсогчид шинэ мэдээ, мэдээлэл авахаар байх Уншигч, сонсогчдод бахархан дуурайх сэтгэгдэл төрүүлэх, тэднийг итгүүлэх үнэмшүүлэх арга хэрэглүүр ашиглах Танилцуулгаа үнэлж, сайжруулсны дараа зохих загварт оруулах, хэвлэмэл болгох Танилцуулга бичихдээ тоо баримт ашиглан бичдэг. 3.2 Тооны нэр гэж юу вэ? Хүн, юмс, үзэгдлийн тоо ширхэг, дэс дугаарыг зааж хэд?, хэчнээн?, хэд дахин?, хэддүгээр гэх зэрэг асуултад хариулагдах үгсийг тооны нэр гэнэ. Тооны нэрийг утгаар нь үндсэн (нэг, зуу, мянга), дэс (нэгдүгээр, дэд, гутгаар), хам (гурвуул, гучуул), тойм (арваад, зуу орчим, тавь эргэм), түгээл (арав арваар, нэг нэгээр), дахих (хоёр удаа, тав дахин), бутархай (хоёрны нэг, тавны гурав) гэж ангилдаг. 3.3 Илтгэх хуудас гэж юу вэ? Хүлээсэн үүрэг, ажил хэргийн явц, үр дүнгийн талаарх санал, дүгнэлтээ холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулсан баримт бичгийг илтгэх хуудас гэнэ. Илтгэх хуудас товч тодорхой байдаг. Учир нь илтгэх хуудас нь тодорхой чиглэлд хамаарах ажил үүргийг хэрхэн биелүүлсэн, явц, үр дүн ямар болсон талаар тусгадаг. Илтгэх хуудас бичихдээ: -Байгууллагын нэрийг цаасны дээд голд, товчлохгүйгээр, том үсгээр бичнэ. 6
-Илтгэх хуудас гарчиг буюу тэргүүтэй байна. Тэргүүг баримт бичгийн нэрээс мөр хоорондын зайг 2-оор авч, голлуулан, илтгэлийн үндсэн агуулгыг оновчтой, тодорхой илэрхийлсэн нэг өгүүлбэрт багтаан, эхний үсгийг нь томоор, үеэр таслахгүйгээр бичнэ. Эхлэл хэсэгт: ямар ажлыг, ямар зорилготойгоор, хэдэн хүний бүрэлдэхүүнтэйгээр хэдий хугацаанд гүйцэтгэснийг бичнэ. Гол хэсэгт: хийсэн ажлууд, авч хэрэгжүүлсэн арга хэмжээгээ төрөлжүүлэн ангилж дараалуулан тайлагнаж бичнэ. Төгсгөл хэсэгт: хийсэн ажлынхаа үр дүн, ач холбогдлыг тодорхойлж, үнэлэлт дүгнэлт өгөн, цаашид хэрхэх талаар зөвлөмж саналаа дэвшүүлнэ. Илтгэх хуудас бичих нь тухайн байгууллага, ажлын хэсэг, ажилтан нь хийсэн ажлынхаа тухай товч мэдээллийг нотолгоо баримтаар батлан, уг ажлыг хийх болсон үндэслэл шалтгаанаа оруулан, дүгнэж бичдэг. IV БҮЛЭГ: ТУЛГАМДСАН АСУУДЛААР ХЭЛЭЛЦЭХ Хүмүүс тодорхой маргаантай сэдвээр харилцан ярилцаж, хэлэлцэх хамтын үйл ажиллагааг хэлэлцүүлэг гэнэ. Хэлэлцүүлэг нь олон нийтийн, хувийн шинжтэй байж болно. Хэлэлцүүлэгт оролцогчид тодорхой байгууллагыг төлөөлж, эсвэл зөвхөн хувь хүний үүднээс ч оролцож болно. Хамгийн гол нь тэдний үг хэлэх эрх тэгш байх ёстой. Тиймээс ярианы ээлж дарааллыг зохион байгуулахад анхаарах хэрэгтэй. Албан бус хэлэлцүүлгүүдэд ярианы ээлж дарааллын сонголтыг оролцогчид өөрсдөө хийж, нэг оролцогч ярьж дуусаад завсарлахад дараагийнх нь гэх мэтээр үргэлжилдэг. Хэлэлцүүлэгт оролцоход анхаарах зүйлс: Хэлэлцүүлгийн онцлог: Тодорхой дараалал дэг мөрдөнө. Маргалдах асуудал байна. Саналаа хамгаалахдаа үнэмшилтэй, ёс зүйтэй байж, үнэн зөв баримт ашиглана. Хэлэлцэх явцад эсрэг саналтай байсан ч төгсгөлд нь тодорхой нэг шийдэлд хүрэх ёстой. Хэлэлцүүлэгт оролцогчид: Бусдын яриаг хүлээцтэй, тэвчээртэй сонсоно. Бие биеэ хүндэтгэнэ. Харилцааны соёл, эелдэг байдлыг эрхэмлэнэ. Зөв оновчтой санааг дэмжиж буулт хийнэ. Санал нэгдэж, тодорхой шийд гаргана. Хэлэлцүүлэгт оролцохдоо мэдээлэл, хэрэглэгдэхүүнийг цуглуулах: -Сэдвийн чухлаас хамаарч мэдээлэл хайна. -Санаагаа батлах баримт, судалгаа, баталгаа нотолгоог цуглуулна. -Эсрэг багийн мэдээлэл, баримтын талаар тандалт судалгаа хийнэ. 7
-Гарцаагүй нөлөөлөх хамгийн чухал баримт, нотолгоог ялгаж бүлэглэнэ. Ярианд хэрхэн бэлдэх талаар: o Хэлэлцүүлэгт багийн гишүүн бүр ямар үүрэгтэй оролцохоо тодорхойлох o Гишүүд хариуцсан хэсгээ сайтар бэлдэх o Ярианы эхлэлийг төлөвлөх o Санаа бодлоо хүлээн зөвшөөрүүлэхийн тулд баримт, нотолгоог оновчтой ашиглах o Эсрэг багийн саналыг няцаах бармтыг сайн бэлдсэн байх. V БҮЛЭГ: ХЭЛЗҮЙ 5.1 Үгийн бүтцээр задлах Видео хичээл: Үгзүйн тухай хичээлээ үзээрэй. Утгат хэсгийн задлал гэдэг нь үгэнд хэдэн утга байгааг олох задлал юм. Үүнийг бид – язгуур - дагавар - нөхцөлийн тусламжтайгаар олдог. Өмнөх ангид бид үзэхдээ: Язгуур гэдэг нь: Үгийн цөм утгыг агуулан цааш задрахгүй хамгийн бага нэгжийг хэлнэ. Үгийн язгуур цаашид задрахгүй хэсгийг хэлнэ. Нэр язгуур, үйл язгуур байна. Жишээ нь: барилгачин, малчин, хоньчин гэдэг үгсийн язгуур нь: барь мал хонь болно. Нөхцөл гэдэг нь: Монгол хэлний үгийг холбох хувиргах үүрэгтэй залгавар юм. Жишээ нь: Аавын – аав+ын /хувиргасан/ Багшийг – багш+ийг /хувиргасан/ Аавын морь – “ын” нөхцөлөөр холбосон Багшийг дуудах – “ийг” нөхцөлөөр холбосон Дагавар гэдэг нь: Монгол хэлний үгэнд шинэ утга үүсгэх үүрэгтэй залгавар юм. Жишээ нь: Сурагч – сур+гч Малчин – мал+чин Номло – ном+л Нэрлэ – нэр+л 8
гч – дагавар нь үйлээс нэр үг үүсгэсэн чин – дагавар нь нэрээс жинхэнэ нэр үүсгэсэн л – дагавар нь нэрээс үйл үг үүсгэсэн л – дагавар нь нэрээс үйл үг үүсгэсэн 5.2 Өгүүлбэрийн гишүүн: Видео хичээл: Өгүүлбэрийн гишүүд ба цөм өгүүлбэрийн тухай хичээлээ үзээрэй. Өгүүлэгдэхүүн: үйлийн эзнийг зааж, жинхэнэ нэрээр илэрч нэрлэхийн тийн ялгалаар хэлбэржинэ. Хэн?, юу? Гэсэн асуултад хариулагдана. Жишээ нь: Цэцэгсийн тансаг үнэр хамар цоргино. Өгүүлэхүүн: гол төлөв өгүүлбэрийн эцэст байрлаж, яав?, яаж байна?, яасан? Зэрэг асуултад хариулагдана. Заавал бие болон цагаар төгсгөх нөхцөлөөр хувилна. Жишээ нь: Айлын эгч хүүхдүүдэд чихэр боов түгээж байлаа. Шууд тусагдахуун: тусах үйл үгтэй холбогдож заахын тийн ялгалын ил ба тэг нөхцөлөөр хэлбэржинэ. Зөвхөн хэнийг?, юуг? Гэх асуултад хариулагдана. Жишээ нь: хулан надад хоол хийж, шимийн архи аягалж өгөв. Та энэ номыг уншаарай. 5.3 Өгүүлбэрийн төрөл Цөм өгүүлбэр: Жинхэнэ нэр нь нэрлэх, заахын тийн ялгалаар хэлбэржиж, тусах ба эс тусах үйл үгэнд захирагдаж бүтсэн өгүүлбэрийг хэлнэ. Жишээ нь: Хүүхдүүд бэлгээ солилцов. Хоёр гишүүнт цөм өгүүлбэр: Өгүүлэгдэхүүн, өгүүлэхүүнээс бүтсэн өгүүлбэрийг хоёр гишүүнт цөм өгүүлбэр гэнэ. Жишээ нь: Гол урсав. Гурван гишүүнт цөм өгүүлбэр: Өгүүлэгдэхүүн, шууд тусагдахуун, өгүүлэхүүнээс бүтсэн өгүүлбэрийг хэлнэ. Жишээ нь: Бид урилга хүлээн авлаа. II ХЭСЭГ ДАСГАЛ ДААЛГАВАР Жишээ тайлбар-1 1. Хөрөг найрууллаас тэмдэг нэрийн доогуур зураарай. Нацагдорж минь ийм хүн байлаа. Нөхөр Нацагдоржийг хувьсгалаас өмнө зүс таних төдий явсаар 1921 онд бие тулж танилцсан юм. ...Нөхөр Нацагдорж бие нарийхан, нуруу тэгш шулуухан, царай цагаан, үс хөмсөг хар, цочмог харсан хүнд хялардуу гэмээр ажиглавал тийм биш, нүдний цагаан их, зовхи нимгэн бөгөөд гар хуруу цэвэр, гуалиг царайлаг, залуу байсан юм. Монголд дээл голдуу өмсөх боловч мөн европ хувцас холимог хэрэглэдэг. ... Нацагдорж зан ааш дөлгөөн даруу, 9
үг цөөн, нөхөрсөг, хүнийг хүндэтгэх нь дуурайлтай, ихэрхэг бардам зан огт байхгүй, энгийн ярих буюу хурал дээр үг хэлэхийн өмнө нүдээ дээш харж бодлого тавьж байгаа юм шиг байгаад ярихдаа удаан болгоомжтой, бодлоготой оновчтой цөөхөн үгээр санал шүүмжлэлээ тавих бөгөөд ер илүү сул үг хэлэхгүй. ... 1921 оны ардын хувьсгалын аугаа их ялалтын ач үрээр Нацагдоржтой танилцан хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүнд элсэж мөр зэрэгцэн ажиллаж явснаа санаж ...хойчийн үлдэх залууст үлгэр жишээ болохуйц сайхан зохиолуудыг үлдээж өгсөн үйл хэрэг нь үргэлж дурсагдаж явахыг дуртган үүнийг бичив. (Ө.Чимэд “Нацагдорж ийм хүн байлаа” дуртгалаас) 2. Дээрх эхээс эхлэл, гол, төгсгөл хэсэгт юуны тухай өгүүлсэн байна вэ? Эхлэл хэсэгт: Хэний тухай танилцуулж байгаагаа дурдаж эхэлсэн байна. Гол хэсэгт: Эхэнд танилцуулсан дүрийн гадаад дотоод шинжийг тоочсон байна. Төгсгөл хэсэгт: Дүрийн талаарх бодол санаагаар төгсгөжээ. 3. Гадаад дотоод дүрслэлийг олох Дүрслэл Гадаад шинж Дүрслэл Дотоод шинж Нүүр царай царай цагаан, үс хөмсөг Ааш зан зан ааш дөлгөөн даруу, үг хар, хялардуу гэмээр, цөөн, нөхөрсөг, ихэрхэг нүдний цагаан их, зовхи бардам зан огт байхгүй нимгэн, гар хуруу цэвэр, гуалиг, царайлаг залуу Бие галбир бие нарийхан, нуруу Давтагдашгүй хүнийг хүндэтгэх нь тэгш, шулуухан, чанар дуурайлтай Хувцаслалт дээл голдуу, европ Үзэл бодол хувцас холимог Яриа хөөрөө энгийн ярих, удаан Алхаа гишгээ болгоомжтой, бодлоготой, оновчтой цөөхөн үгээр, ер илүү сул үг хэлэхгүй. Дасгал даалгавар-1 1. Хөрөг найрууллаас тэмдэг нэрийн доогуур зураарай. Би анхны харцаар дурлаж болно гэдэгт итгэдэг ...\"Амьдрал хэмээх жаргал зовлонгоор нэхсэн торон дотор\" бусдын л адил амьдарч яваа ээжийг минь Цэнд-Аюуш гэдэг. Хөндлөнгийн хүний нүдэнд бол 45 орчим насны намхан нуруутай, шар царайтай, нэлээд өтгөндүү шаргал үстэй, тас тас хийсэн чанга яриатай, нүдэнд дулаахан энэ хүн бол миний хувьд нүдээ нээсэн цагаасаа хойш харсан хамгийн 10
хөөрхөн эмэгтэй юм. Бусдын нүдэнд ийм ч миний сэтгэлд үргэлж залуугаараа байдаг ээж минь дув дугуй давхраатай алаг нүднийхээ ойролцоох хэдэн үрчлээг энгэсгээрээ чадан ядан далдалсан нь \" Улаанбаатарын замууд дээр тавигдсан нөхөөс \" шиг ядруухан аргалж байгаа мэт харагдаж байлаа. Бас бор шаргал өнгөөр будсан үснийх нь угаас түрэн ургаж буй буурал үсийг нь одоо л анзаарч байгаа минь энэ. ...Гаднаасаа бол хүүхэд шиг гэнэн, бодлогогүй ч юм шиг үргэлж л инээж явдаг ээжийн минь хэлсэн үг зөвлөсөн зөвлөгөөнүүд надад маш их зүйлсийг ойлгуулдаг. ...Би анхны харцаар дурлаж болно гэдэгт итгэдэг. Учир нь би анх нүдээ нээсэн цагаасаа л ээжийгээ хайрлаж эхэлсэн. (Сэтгүүлч С.Саруулзаяа “Би анхны харцаар дурлаж болно гэдэгт итгэдэг” хөргийн хэсгээс) 2. Дээрх эхээс эхлэл, гол, төгсгөл хэсэгт юуны тухай өгүүлсэн байна вэ? Эхлэл хэсэгт: Гол хэсэгт: Төгсгөл хэсэгт: 3. Дүрийн гадаад дотоод дүрслэлийг бичээрэй. Дүрслэл Дотоод Дүрслэл Гадаад Нүүр царай Ааш зан Бие галбир Давтагдашгүй Хувцаслалт чанар Үзэл бодол Алхаа гишгээ Яриа хөөрөө 4. Дээрх хөрөг найрууллаас санаа авч гэр бүлийн гишүүдийн аль нэгийг сонгон хөрөг найруулал бичээрэй. 11
Дасгал даалгавар-2 Эхийг анхааралтай уншиж ойлгох “Тэмээ” Тэмээ бол уян зөөлөн сэтгэлтэй, усхал бор нүднээсээ уярлын нулимс унагахдаа тун амархан. Манай говьчууд нүүж суусан ч, аян жинд явсан ч ан гөрөө, алсын эрэлд мордсон ч тэмээгээ л унана. Тэмээ биед түшигтэй, өвөлд дулаахан, зунд сэрүүн, алхаа гишгээ нь удаан ч газар хороохдоо сайн, унаарт сурсан тэмээ жонжиж явах зуураа замын хоёр талын өвс ногоог хүзүү сунган шүүрсээр өл хоолоо авчихдаг. Тэмээ гэдэг амьтан эзэндээ их ээлтэй, зогдроо дэвсэж эзнээ ивээдэг гэж манай говьчууд ярьдаг. Үнэхээр ч тэмээн дээрээс унаад бэртэж гэмтэх нь ховор. Тэмээ бас хүнд дасахдаа амархан. Ялангуяа ботгонд нь эрхлүүлж өсгөсөн тэмээ хэдий том ат болсон ч эзнээ ойртоод очиход тонгойж ирээд толгойгоо илүүлэх дуртай. Өвс ногоо, өрөм хурууд юу л өгнө идчихээд бас цааш нь нэхнэ. Тэр ч байтугай гэрийн үүдээр эргэлдээд, заримдаа үүдээр толгойгоо оруулчихаад, уруулаа дорволзуулан идэх юм нэхнэ. Харин толгойгоо тонгойж гарахаа мэдэхгүй, гэдийсэн толгойгоороо гэр нураачих гээд байдаг гэнэн зан бий. (“Тэмээ” эхийн хэсгээс) 1. Үгийн утгыг тайлбарлан бичээрэй. Үгс Үгсийн утгын тайлбар жонжих услах ээлтэй зогдор дорволзуулах 2. Тэмээний гадаад болон дотоод шинжийг дүрслэн бичээрэй. Гадаад шинж: Дотоод шинж: 12
3. “Тэмээ” эхээс санаа авч нохойны гадаад, дотоод шинжийг тоочин бичээрэй. 4. Сурах бичгийн 62 хуудас зураач Н. Орхоны бүтээл “Гүр хаан Жамух” хөрөг зургийг ажиглаад төрх байдлыг тоочин дүрсэлж бичээрэй. Дасгал даалгавар-3 1. Дараах эхийг уншаад тэмдэг нэрийн доогуур зураад сонин содон дүрслэлийг түүн бичээрэй. Чемодантай юм ...Цээмаа хүүхэн зааны ясан савх шиг цагаан гараараа нуурын ус шиг долгиотсон хар гэзгээ илээд, эрвээхэйн далавч шиг эрээн мяндсан алчуураараа янзаган нарийхан хүзүүгээ ороогоод салхинд ганхсан хонгор зул цэцэг шиг гунхалзан сууж байна. Нөгөө хүүхэн Бумаа найз Цээмаагаа харж хааяа инээмсэглэхэд түүний хөөрхөн уруулын цаанаас цав цагаан шүд нь шинэхэн цасан дээр тунгалаг нарны гэрэл туссан юм шиг гялалзана. Эрээн мяраан юм өмссөн ганган Цээмаагийн дэргэд төв энгийн хувцастай цэвэрхэн бор хүүхэн Бумаагийн сууж байгаа нь тогос шувууны дэргэд хээрийн галуу сууж байгаа юм шиг харагдана. (Ц. Дамдинсүрэн “Чемодантай юм” зохиолын хэсгээс) 13
2. Цээмаагийн гадаад шинжийг тоочин бичээрэй. Гадаад шинж: 3. Үгийн утгыг тайлбарлан бичээрэй. Зааны ясан савх Мяндас Гунхалзах 4. Дээрх эхээс санаа аван өөрийн гадаад болон дотоод шинжийг тэмдэг нэр болон сонин содон дүрслэл ашиглан бичээрэй. Жишээ тайлбар-2 Хавар ай Харлаг хоньтын уул хавар болохоор зүүдлэгддэг нь хачин. Хашааны тэрүүхэнд халгайн ганц бут ургадаг нь бодогдоно. Хавар надад ингэж Харлаг хоньтын уул, халгайн ганц бутнаас эхэлж ирнэ. Сургуулийн хүүхдүүд ирэхээр сум дуутай шуутай болоод явчихна. Бүдүүн ногоон машинаас байрынхаа гадаа асгаран буухдаа л шуугиулаад эхэлнэ. Нойрмоглосон дотуур байр сэрнэ. Улаан хацартай хүүхдүүд боов шоовтой уут, хайрцагхантайгаа зөөнө. Тасаг 14
тасагтаа төвхнөөд авна. Ирснийхээ маргаашаас охидууд дээс тоглоно. Байрынхаа наран ээвэрт ингэж тоглоно. Өндөр нам охид дээр дээр үсэрнэ Үсрэхэд нь хөх, ягаан, улаан, шар туузтай үсний нь цэцэглэл өөд уруугаа сугсчигдана. Охидын солонго тэнд бүрэлдэнэ. «Байрын багш ирж явна” гэж нэг нь шивэгнэнэ. Өнөө «солонго» тэр дороо сарничихна. Төдөлгүй дахиад багшийг далдармагц гэрэлтэн хурна Хөвгүүд тэрүүхэнд тойрч зогсоод тэвэг тоглоно. Хөлөө эцмээр өшиглөнө. Өшиглөхөд нь бүгд хамтаар тоолно. Өөр нэгэн нь залгуулаад бас өшиглөнө. Хаврын хөх салхинд хөх тугалган тэвгээр хашааны шороо босгон өдөржин тэд тоглоно. Гутал гэж гурилан шороо. Хувцас гэж бургимаар тоостой. Хөвгүүдийн хавар Чандманьд ийм. ...Сумын хуучин муу мотор тэгсгээд унтарна. Сартай шөнө цочсон хүүхэд тайтгаран унтах нь мэдрэгдээд, сайх эхийн бүүвэй алгуур алгуурхан бүдэгшсээр сая чимээгүйд уусна. (Б.Золбаяр “Хавар ай” эхийн хэсгээс) 1. Эхийн цогцолборууд болон цогцолбор тус бүрт юуны тухай өгүүлж байна вэ? 1р цогцолбор: хавар яаж эхэлдэг тухай 2р цогцолбор: байрны хүүхдүүд, шуугиан, тоглоом эхэлдэг тухай 3р цогцолбор: сартай шөнө, эхийн бүүвэй 2. Эхээс танил бус үгийн утгыг тайлбарлах халгайн ганц бут- иш ба навчиндаа түлэх өвс бүхий өвсөрхөг ургамал-туг бөөм хэсэг төвхнөөд- тохижих, ая тух бий болгох наран ээвэрт-нар илч эгц тусах газар сугсчигдана-дээш өргөж доош хүчтэй дугтрах тугалган тэвэг – саарал өнгөтэй маш хүнд зөөлөн төмөрлөг- өшиглөж наадах тоглоом 3. Эхээс үйл үгийг түүн бичиж төгсгөх нөхцөлийг ялгаарай. Үйл үг- Бодогдоно, ирнэ, явчихна ,эхэлнэ, сэрнэ, ирнэ, бодогдоно, явчихна, зөөнө, авна, тоглоно, үсэрнэ, сугсчигдана, бүрдэнэ, шивэгнэнэ, сарничихна, хурна, өшиглөнө, унтарна, уусна 4. Эхээс дүрслэх ур маягийг олж, тодорхойлоорой. Байрныхаа гадаа асгаран буухдаа- ихэсгэл Нойрмоглосон дотуур байр сэрнэ- амьдчилал Охидын солонго тэнд бүтнэ- адилтгал Солонго тэр доороо сарничихна- адилтгал Гэрэлтэн хурна- адилтгал 15
Хөх салхи- адилтгал Гутал гэж гурилан шороо, хувцас гэж бургимаар тоос- адилтган, ихэсгэсэн Бүүвэйн дуу чимээгүйд уусна- амьгүйчлал Дасгал даалгавар-4 Эхийг ойлгож унших, үгийн утгыг тайлбарлаарай. Туулай Борхон саарал туулай Бөмбөн бөмбөн үсэрч Боролж шугуйн дундуур Дэлдэн дэлдэн дэвхрэхэд Босоо хоёр чих нь Сэртэн сэртэн хайчилж Богино хархан сүүл нь Годос годос хөдөлнө Дээр дээр харайж Хагд өвсний дундуур Халти мөлт үзэгдэхэд Урьхан хөөрхөн хошуу нь Шөмбөс шөмбөс хөдөлж Урсгал номхон нүд нь Бүлтэс бүлтэс анивхийнэ... (Д.Цэвэгмид “Туулай” шүлгийн хэсгээс) Хагд өвс Халти мөлт Боролж 1. Туулайн үйл хөдлөлийг тоочин бичээрэй. 2. Эхээс дүрслэх, дуурайх үгийг түүн бичээрэй. Дүрслэх үгс: 16
Дуурайх үгс: 3. “Туулай” эхийг дуурайн өөрийн дуртай амьтныг сонгон үйл хөдлөлийг тоочсон 8 мөрт зохион бичээрэй. 4. Сурах бичгийн 82 хуудас дасгал 10 өгүүлбэрт тэмдэглэсэн үгсийг ойролцоо утгат үгээр солин найруулаад үг тус бүрээр тайлбарлаарай. Дасгал даалгавар-5 Дараах эхийг уншаад танил бус үгийг түүн тайлбарлан бичээрэй. Аян замын тэмдэглэл Цагийн улирал зуны дундад хүрч, тунгалаг наран өндөрт мандаад, түмэн бодисын хөгжин дэлгэрэхийг баясан толилуулахуйяа байгалийн доторх бодис бүр биелэн цогцолж мод навчлан, цэцэг жигдэрч, уул хөхрөн, тал ногоорч, гол угалзлан, горхи сүлжилдэж, булаг оргилон, нуур мэлтэгнэж, бургас намилзан, бут бурзайж, нарс найган, монос гайхаж, үнэхээр хөгжимгүй атал эгшиглэх адил, хүнгүй атал дуулах мэт өөртөө яруугаар дуурсах бөгөөд ойд нуугдагч хөхөө донгодон, буга урамдаж зүг бүрээс ирсэн зүйл бүрийн шувууд агаарт халин нисэж, нууранд хөвөн умбаж модыг хэсэн мөчрийг дамжин донгодон бүжиглэж наадна. (М. Ядамсүрэн “Аян замын тэмдэглэл”-ийн хэсгээс) 1. Байгалийн сайхныг зураглан бичсэн хэсгийг олж бичээрэй. 2. Үйл хөдлөлийг заасан үйл үгсийг түүн бичээрэй. 17
3. Байгалийн сайхныг бахдан сонин содон үг хэллэг ашиглан “Аян замын тэмдэглэл” бичээрэй. Дасгал даалгавар-6 Пионерийн зуслан Борооны дусал шивэр шивэр ороод Булгийн ус пор пор ундраад Хойд руу хор хор хоржигноод Хос салаа усан мөчир болоод Булт хүүхдүүд год шод гүйлдээд Булчин мах эрчлэн мушгиран чангараад Олон хүүхдүүд ярс ярс жагсаад Улаан бүч эрвэс дэрвэс хийсээд Ийм л сайхан Тийм л соньхон (Ц.Дамдинсүрэн “Пионерийн зуслан” шүлгийн хэсгээс) 1. Дээрх эхээс авиа дуурайх, дүрс дуурайх үгсийг ялган бичээрэй. Авиа дуурайх үг: 18
Дүрс дуурайх үг: 2. Үйл хөдлөлийг заасан үгсийг түүн бичээрэй. III ХЭСЭГ ДАСГАЛ ДААЛГАВАР Дасгал даалгавар-1 Эхийг уншаад дараах даалгаврыг гүйцэтгээрэй. Соотон Дулмаа гөлгөө хайрлан хамгаалах нь хүн хүүхдээ арчлан хамгаалахаас илүү ажээ. ... Тэр гөлөг анхандаа сул биетэй, муухай, ядрангуй байсан боловч аажмаар өнгө зүс орж, тэнхрээд найман сар болсны дараа аврагчийнхаа зогсолтгүй арчлан хамгаалахын ачаар аятайхан хөөрхөн нохой болов. Урт чихтэй, саглагар сүүлтэй, ухаалаг нүдтэй, испани үүлдрийн нохой ажээ. Тэгээд Дулмаад тун их дасаж, түүнээс нэг ч алхам холдохгүй, сүүлээ шарвагнуулан гүйдэг болжээ. Гөлөг нь хүний анхаарал их татдаг учир Дулмаа түүнд Соотон гэдэг нэр өгчээ. Тэр нохойд байшин дахинаараа хайртай болов. Тэр гөлөг их ухаалаг бөгөөд хүн бүхэнд эрхлэх боловч ганцхан эзэндээ илүү хайртай байжээ. Соотон Дулмааг өглөө болгон хормойноос нь татаж сэрээдэг, бас тэрэгний хөгшин морийг жолооноос нь хөтлөн авчирч, Дулмаатай хамт гол руу ихэмсэг байдалтай явж, түүний шүүр хүрзийг манаж, байшинд нь хэнийг эс ойртуулдаггүй ажээ. Соотон шөнө ер унтахгүй боловч өлийгөөд тэнгэрийн од дэмий л харж ян ян хуцдаг муу сайн нохойтой адил хий хоосон хуцдаггүй ажээ. Гадны хүн хашаа хороонд ойртож ирэх буюу эсвэл хаа нэгтээ чимээ анир гарахаас нааш түүний жингэнэсэн дуу сонсогддоггүй билээ. Нэг үгээр хэлэхэд Соотон маш сайн манаач ажээ. Соотойн эзнийхээ байшинд ордоггүй. Дулмааг тийшээ түлээ зөөж оруулахад чихээ сортойлгон ийш тийш харж зогсоно. Ингэсээр жил өнгөрчээ. (“Соотон” эхийн хэсгээс) 1. Дүрийн үйл байдлыг дүрсэлж бичсэн үгсийг ялган бичнэ үү. 2. Дүрийн дотоод шинжийг дүрсэлсэн үг хэллэгийг гүйцээж бичнэ үү. 19
3. Дүрийн гадаад шинжийг дүрсэлсэн үг хэллэгийг олж, үгийн сүлжээг зөв бөглөнө үү. ХӨНДЛӨНГӨӨР: 1. ............................... 2. ............................... 3. ............................... 4. ............................... 5. ............................... БОСООГООР: 1. ............................... 2. ............................... 3. ............................... Дасгал даалгавар-2 Эхийг уншаад дараах даалгаврыг гүйцэтгээрэй. Түрүүлсэн морины цолоос ...Заан дөрвөн соёог яралзуулан Заамал зургаан хүзүүг суналзуулан Төө сайхан чихийг солбилзуулан Төгрөг хар нүдийг тормолзуулан Туулай сайхан зоог хотолзуулан Тураг сайхан биеийг гулзалзуулан Шашир сайхан дэлийг сагсалзуулан Шанам сайхан сүүлийг салбалзуулан.... 1. Танил бус үгсийг түүн бичиж тайлбарлаарай. 2. Эхийн сэдэв гол санааг тодорхойлоорой. 20
3. Дүрслэх ба дуурайх үгсийг түүн бичээрэй. Дүрслэх үг: Дуурайх үг: Дасгал даалгавар-3 1. Дараах үйл явдлуудыг амьдралд тохиолдсон үйл явдалтай холбон дэлгэрүүлж бичээрэй. 3. Зарим газар замын хажуугийн эгц энгэр нурж, бөөн чулуу овооролдсон. 4. Зарим газар үер бууж, замын дундуур сэт цохигдсон. 5. Тойрох, дэнжигнэн тэгнэх, гулсан хий эргэх 6. Автобус жолооч хоёр зовон зүдэж 7. Бид айн бэмбэгнэн 8. Анх харахад цочмоор сүрдмээр 2. Сурах бичгийн 88 хуудас “Бороотой өдрийн таталбар” эхийг уншаад сонин содон дүрслэлийг түүн бичээд тайлбарлаарай. Дасгал даалгавар-4 1. Сурах бичгийн 100 хуудас “Олон улсын наадамд тэргүүлсэн монгол зурагт ном” эхийг уншаад танилцуулгын гол санааг тодорхойлон бичээрэй. 21
Эхлэл хэсэгт юуны тухай өгүүлсэн бэ? Гол хэсэгт юуны тухай өгүүлсэн бэ? Төгсгөл хэсэгт юуны тухай өгүүлсэн бэ? 2. Өөрийгөө “Өсвөр насны сурагчдад зориулсан арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани” удирддаг гэж төсөөлөөд компаниа танилцуулаарай. Дасгал даалгавар-5 “Ухаалаг гар утасны хэрэглээ” сэдвээр хэлэлцүүлэг бичих Сургуулийн орчинд ухаалаг гар утас хэрэглэхийн давуу ба сул талыг бичээрэй. Давуу тал Сул тал 22
Гар утасны талаар мэдээлэл цуглуулаарай. Ухаалаг утас хэрэглэх нь зөв гэж бодож байвал шалтгаанаа тодорхой бичнэ үү. Ухаалаг утас хэрэглэх нь буруу гэж бодож байвал шалтгаанаа тодорхой бичнэ үү. IV ХЭСЭГ СОРИЛ Эхийг уншиж ойлгоод даалгаврыг гүйцэтгэнэ үү. Жирх Гэнэт миний ард өвс шажигнах чимээ гарлаа. Эргээд харвал бяцхан жирх ерхөгний толгой тас татан өмөр өмөр идэж суух аж. Жирх самрын чинээ буурцгийг урд 2 хөлөөрөө хавчаад шар шархийтэл хазалж өмөр өмөр иднэ. Буурцагны цаанаас ам нь үл харагдана. Мөн ч жижигхэн амтай амьтан юм даа. Ийм амьтан энэ их хүж ой тайга бүрхсэн ерхгийг хэчнээн удаан идээд юухан хороох вэ. Би жирхийг үргээхээс болгоомжлон бараг зүрхээ чагнаж суулаа. Хэн ч зүрхэлж цочоомооргүй эгдүүтэй хөөрхөн амьтан бол энэ жирх юм байна. Ийм амгалан амьтантай зүүний сүвэгч үзэгдэх ойрхон ингэж тааралдана гэдэг аз гэж би баярлаж өдөржин энд суусан ч яахав гэж бодов. 23
Жирхийг үгээр зурна гэвэл яг онон дүрслэхэд бэрх юм. Мойл шиг хар мөртлөө оч шиг гялалзсан нүдтэй юм. Нарны туяанд очин хар нүд нь хааяа гялс гялсхийн цавчирна. Буурцаг хавчсан хоѐр хөл нь богинохон мөртлөө овоо бахим, үлгэрлэвээс мариатай хүүхдийн чигчий хуруу гэмээр өхөөрдөм. Зурамных шиг эрээн урт сүүл нь шарласан навч дунд сагсалзана. Хэл мэддэгсэн бол уулын толгойд цасанд дарагдсаныг чи харж байна уу? Хүнсээ базаасан биз гэж түүнээс асуумаар байлаа. Гэвч жирх намайг ганцхан дуугарвал л үргээд талийна байлгүй. Би сүүдрээ ч хөдөлгөхгүйг хичээж мөрөө хавчсан хэвээр суув. Жирх хэдэн буурцаг идээд нааш цааш гүйлээ. Тэгснээ бас нэг идэх юм олоод авлаа. Тэр нь түлээчний орхисон шинэ цавчис. Жирх цавчисны өчүүхэн өөдөс олж зуугаад бас л тар тархийтэл хэмэлж гарав. Энэ үед пад падхийсэн чимээ гарч дэргэдэх хушнаас хэдэн боргоцой жирхний хажууд уналаа. Тэгмэгц жирх час час дуугараад цавчсаа зуусан хэвээрээ боргоцойноос бултах мэт гялалзан дэгдсээр ширэнгэ сүлжин алга болов. Жирхнээс юунд чи ингэж дэмий айв даа. Ажилсгаараа ой даяар цуутай сааралхан хэрэм л чамд боргоцой унагаж өгсөн шүү дээ. (“Жирх” эхийн хэсгээс) Нэгдүгээр хэсэг: Унших 1. Үгсийн утгыг тайлбарлаарай. Үгс Эхийн жишээ баримтаар холбон тайлбарлах Үгсийн утгыг тайлбарлах ерхөг буурцаг цавчис 2. Эхээс сонин содон дүрслэлийн жишээ олж тайлбарлаарай. 3. Эхээс жирхийн гадаад ба дотоод шинжийг тохирохыг хүснэгтэд нөхөж бичээрэй. Дүрслэл Гадаад шинж Дүрслэл Дотоод шинж Нүүр царай ааш зан Бие галбир онцлог чанар 24
Хувцаслалт үзэл бодол Алхаа гишгээ Яриа хөөрөө 4. Эхээс төрсөн мэдрэмж, сэтгэгдлээ илэрхийлэн бичнэ үү. Хоёрдугаар хэсэг: Хэлний зүй 5. Эгшгийг гээж бичсэн үгийн жишээ эхээс хоёрыг олж, зөв бичгийн дүрмийг тайлбарлаарай. 6. Хүснэгтэд тэмдэг нэрийн утгын ангилалд тохирох жишээ тус бүр нэг нэгийг эхээс олж бичээд тайлбарлаарай. № Тэмдэг нэрийн тэмдэг нэрийн жишээ тайлбар утгын ангилал 1 өнгө зүс 2 шинж чанар 3 хэлбэр 4 хэмжээ 7. Эхээс авиа дуурайх ба дүрс дуурайх үгийн жишээ тус бүр нэг нэгийг олж, хүснэгтэд тайлбарлан бичээрэй. Дуурайх авиа дуурайх ба дүрс дуурайх үгийн жишээ тус бүр нэг нэгийг олж үгс бичээрэй Авиа ..................................................................................................................... дуурайх ..................................................................................................................... Дүрс ..................................................................................................................... дуурайх ..................................................................................................................... 25
8. Эхээс зэрэгцсэн нийлмэл өгүүлбэрийн жишээ олж бичээд, холбосон арга хэрэглүүрийг тайлбарлаарай. 9. Эхээс уран дүрслэлийн жишээ нэгийг олж юуг юутай адилтгасныг тайлбарлаарай. Гуравдугаар хэсэг: Эх зохион найруулж бичих Тоочимж эх зохион найруулж бичээрэй. (үгийн тоо – 100) 10. “Жирх” эхэд амьтны гадаад, дотоод шинжийг дүрсэлжээ. Эхийг бичсэн арга хэлбэрийг дуурайн, өөрийнхөө дуртай амьтны тухай тоочимж эх найруулж бичээрэй. Эхлэл хэсэгт - Өөрийнхөө дуртай амьтан, түүний амьдрах орчин зэргийг дүрслэн тоочиж бичнэ. Гол хэсэгт – Сонгосон амьтныхаа өсөж торних тусам ямар их өөрчлөгдөж байсныг бичнэ Төгсгөл хэсэгт – Та нарт ямар шинэ санаа, мэдрэмж, сэтгэгдэл төрж байснаа дүгнэж бичээрэй. 26
УРАН ЗОХИОЛ I ХЭСЭГ I БҮЛЭГ: МОНГОЛ АМАН ЗОХИОЛ 1.1 Магтаал гэж юу вэ? Монголчууд ардын аман зохиолын баялаг өв сантай ард түмэн. Монгол аман зохиолын үндсэн төрөл зүйлийн нэг нь магтаал билээ. Хүн орчин тойрныхоо юмс үзэгдлийг сүслэн дээдэлж, улмаар үгийн уран сайхнаар магтан мялааж шүлэглэсэн аман зохиолын төрөл зүйлийг магтаал гэнэ. Онцлог шинж: Дүрсэлж буй зүйлийнхээ хамгийн гол шинжийг дөвийлгөн магтаж сайшаах тул уран дүрслэлийн ихэсгэлийн аргыг түлхүү ашигладаг, магтаалыг магтан дуудаж аялгуулан дуулж уншдаг онцлогтой. 1.2 Ерөөл гэж юу вэ? Хүний хүсэл мөрөөдөл санасанчлан биелж, ирээдүйд жаргалтай сайхан амьдралыг бэлгэдэн шүлэглэсэн аман зохиолын төрөл зүйлийг хэлнэ. Онцлог шинж: Тодорхой үйл явдалгүй учир ерөөгчийн зөн билиг, бэлгэдэлт сэтгэлгээ, ирээдүйн тухай хүслэнт сэтгэлийг шингээсэн байдаг бөгөөд дүрслэл нь дүрсэлж байгаа зүйлийнхээ тухай урнаар тоочин хэлж түүнийгээ бэлгэ дэмбэрэлт санаагаар баяжуулан тэтгэсэн байдаг. 1.3 Түүхэн домог ба хууч яриа Түүхэн домог хууч яриа нь хүүрнэл зохиол бөгөөд ямагт өнгөрсөн үеийн тухай өгүүлдэг. Өнгөрсөн үе рүү хандсан энэ шинж хамгийн гол онцлог нь юм. Түүхэн домог хууч яриа нь ямар нэгэн түүхэн үнэн, онцлог сонирхолтой үйл явдлын учир шалтгааныг уоан сэтгэмжээр хүүрнэн тайлбарласан байдаг. II БҮЛЭГ: МОНГОЛ ЯРУУ НАЙРАГ 2.1 Сургаалын шүлэг Сургаалын шүлгийн айзам, хэмнэл, холбоцын тухай ойлголт: Нэг мөр шүлэгт орсон үгс хүний өгүүлэх эрхтний зүй тогтолд захирагдаж тодорхой хэмжээгээр жигд үелэн таслагдах үйл хэргийг шүлгийн хэмнэл гэнэ. Харин шүлгийн мөрүүдийн хооронд тодорхой хугацаанд давтагдах эрэмбэлэгдсэн хөдөлгөөн үүсэхийг айзам гэнэ. Айзам хэмнэл нийлж байж шүлгийг яруу сонсголонтой болгодог. Шүлгийн бадаг, мөр хооронд хэмжээ хэмнэл үүсгэх, шүлгийн бүтэц байгуулалтыг эмхлэн журамлах зорилгоор ашигладаг холболтын арга маягуудыг холбоц гэнэ. Монгол шүлэгт ихэвчлэн толгой холбоц тэргүүлэх үүрэгтэй, дунд болоод сүүл холбоц дагалдах шинжтэй байдаг. 2.2 Найраглал 27
Найраглалыг уянгын найраглал, туульсын найраглал, уянга туульсын найраглал гэж гурав ангилдаг. Уянгын найраглал: Гол баатрын юм уу өгүүлэгчийн санаа бодлыг уянгын хэлбэрээр илэрхийлдэг онцлогтой. Туульсын найраглал: Тусгай үйл явдлын өрнөлийн дагуу баатрын хэрэг явдлыг хүүрнэн өгүүлсэн онцлогтой. Уянга туульсын найраглал: Уянга туульсын найраглалын аль алиных нь онцлог шинжийг агуулсан байдаг. III БҮЛЭГ: МОНГОЛЫН УРАН ЗОХИОЛ 3.1 Өгүүллэг Хэмжээний хувьд роман туужаас бага, хүний амьдралын нэгэн содон үйл явдал, учрал, зурвасхан агшныг хурц тод үзүүлдэг туульсын зохиолын нэг зүйл юм. 3.2 Туурь Хэмжээ болон дүрийн хувьд өгүүллэгтэй нэн ойр боловч илэрхийлэн үзүүлэх учир шалтгаанаараа ялгаатай. Өөрөөр хэлбэл ихэнхдээ амаар дамжиж яригдсан ер бишийн үйл явдал, гэнэтийн гайхамшигт сонин, учрал тохиолдлыг үзүүлсэн хураангуй өгүүлэмж, хурц зөрчилтэй туульсын зохиолын нэг юм. Үйл явдлын уялдаа холбоо нь эхийн утгад хэрхэн нөлөөлж байгааг тайлбарлах Үсэг холбож үг бүтээнэ. Үг нийлж өгүүлбэр болно. Өгүүлбэрүүд найрч зохиол бүтнэ. Ийм зүй тогтолтой учир зохиолын бүх үсэг, үг, өгүүлбэрүүд өөрийн гэсэн үүрэгтэй байж, зохиолын утгыг үүсгэнэ. Зохиолын утга санааг таньж мэдэхийн тулд хамгийн энгийнээр зохиолын үйл явдлын өрнөлийг нарийн задлан шинжлэх хэрэгтэй. Зохиолын хэрэг явдал буюу өгүүлэгдэхүүн Зохиолд өгүүлэгдэж буй юмсыг өгүүлэгдэхүүн гэнэ. Өгүүлэгдэхүүн нь эхлэл ба төгсгөл, зангилаа ба тайлал, өрнөл ба туйл гэсэн бүрэлдэхүүнтэй. Өгүүлэгдэхүүн Тодорхойлолт Эхлэл Зохиолын өгүүлэгдэхүүний зөрчил үүсэх суурь дэвсгэр бүхий үйл явдлыг хэлнэ. Зангилаа Өрнөл Зохиолын үйл явдал үргэлжлэх, зөрчил мөргөлдөөн, үүсэх Туйл шалтгааныг хэлнэ. Тайлал Төгсгөл Зохиолын зангилаанаас учир шалтгааныг олохын тулд цааш үргэлжилж байгаа хэсгийг хэлнэ. Зохиолын үйл явдал, зөрчил тэмцэл хурцдаж туйлдаа хүрэхийг хэлнэ. Зохиолын зөрчил тэмцэл туйлдаа хүрч улмаар хэрхэн шийдэгдэж байгааг хэлнэ. Зохиолын төгсгөлд баатруудын хувь заяа ямар болсон, зохиолч өөрөө хэрхэн үзсэн зэргээ илэрхийлснийг хэлнэ. 28
Зохиолын үйл явдлын уялдаа холбоог тайлбарлахдаа зохиолын эхлэл, гол, төгсгөл хэсэгт юу, юуны тухай өгүүлж байна вэ? яагаад? гэдгийг тухайн зохиолоосоо олж тус тусад нь тайлбарлан бичих хэрэгтэй. Зохиолын сэдэв, гол санааг тодорхойлох Сэдэв гэж зохиолчийн зохиолдоо бичихээр олж авсан санаа бодлын цогцолборыг хэлнэ. Бодит ба хийсвэр зүйлээс үүдэн зохиол бичих болсон шалтгааныг төрсөн санаа гэнэ. Гол санаа буюу гол утга нь тухайн зохиолд зохиолчийн зүгээс уншигчдад хандаж хэлье гэж онцлон өгүүлсэн утга санааг хэлдэг. Тиймээс сэдэв гэж гол утга санааны хураангуй, гол утга санаа гэж сэдвийн дэлгэрсэн дүрслэл юм. Зохиолын далд утгыг тайлбарлах Уран зохиолд өнгөн талын энгийн дүрслэлээр дамжуулан ямар нэг утга санааг далдлан өгүүлсэн байдаг. Ил биш далд өгүүлэгдсэн утгыг зохиолын далд утга гэнэ. Уран дүрийн үгийн сан болоод уран дүрслэлийг нарийвчлан шинжлэх Зохиолын үндсэн гол үйлдэл дүр бүтээхэд чиглэгддэг. Дүрийг зохиолч гадна болоод дотор талаас нь тодруулан дүрсэлдэг. Дүрийн гадаад дүрслэлийг уран дүрслэлийн олон аргаар урлаж болдог бол дотоод дүрслэлийг дүрийн өөрийнх нь үг хэл, үйлдлээр урлан гаргадаг. Дүрийг тодорхойлохдоо: Зохиолын баатруудын гадаад шинж, зан байдал, дотоод сэтгэлийн өвөрмөц онцлогийг илэрхийлсэн дүрслэлийг зохиолоос олж үүнээс үндэслэн дараах байдлаар задалж болно. Дүрийн шууд тодорхойлолт буюу дүрслэлээр илэрсэн гадаад тал Дүрийн шууд бус тодорхойлолт буюу зан төрх, хэл яриагаар илэрсэн дотоод тал бодол санаа, үйлдлээр илэрсэн дотоод ертөнцийг хэлнэ. II ХЭСЭГ ДАСГАЛ ДААЛГАВАР Дасгал даалгавар-1 Сурах бичгийн 17 хуудас “Даахины ерөөл”-ийг уншаад доорх асуултад хариулан бичээрэй. 1. Ерөөлийн эхлэл хэсэгт юуны тухай голлон бичсэн байна вэ? 2. Ерөөлийн гол хэсэг эхлэл болоод төгсгөл хэсгээсээ ямар ялгаатай байна вэ? 29
3. Ерөөлийн төгсгөл хэсгийг цаг хугацааны хувьд хэдий үе рүү хандаж бичсэн байна вэ? Дасгал даалгавар-2 Сурах бичгийн 105 хуудас “Алагдай аварга” найраглалыг уншаад доорх асуултанд хариулан бичээрэй. 1. “Алагдай аварга” найраглалын гол баатар гурван ишиг хаагуур нутагладаг ямар малчны сүрэг вэ? 2. Алагдай хэнийг төлөөлж, ямар тэмцээнд орж түрүүлээд аварга гэдэг цолыг хүртсэн бэ? 3. Сүргийн өвгөн сэрх Алагдай аваргад юу гэж сургаж байна вэ? Зохиолоос тэр сургаалын хэсгийг олж сургамж болгон цээжлээрэй. Дасгал даалгавар-3 Г. Мэнд-Ооёо “Нутаг гүйсэн унаганы дууль” сурах бичгийн 62 хуудас уншаад доорх асуултанд хариулан бичээрэй. 1. Дараах үгсийн утгыг тайлбарлан бичээрэй. Ус унхиалах Нууранд тээрэх Хулмайн дайрах Асман үрээ Дааганы мундаа 2. Унаганы ижил сүргээ олоогүй байх үеийн үйлдлийг түүж бичээрэй. 30
3. Зохиолд ямар асуудлыг дэвшүүлж, ямар утга санааг гаргасныг дүгнэж бичээрэй. Дасгал даалгавар-4 Дараах “Дүнжингаравын магтаал”-ыг уншаад уран дүрслэл ашиглан найман мөрт магтаал зохион бичээрэй. Дүнжингаравын магтаал Орой дээрээ овоотой Олон газраас зарлигтай Очирваанийн шүтээнтэй Хангайн Дүнжингаравыгаа Хааны минь Дүнжингарав л гэнэ. Богд Дүнжингаравыгаа Бодитой Дүнжингарав л гэнэ. Хадтай Дүнжингаравыгаа Хааны минь Дүнжингарав л гэнэ Энэ л Дүнжингаравыгаа Эрдэнийн маант Дүнжингаравыгаа л гэнэ. Цал буурал дөрвөн хангай Хатан Туултай магтья Урд талаас нь харах юм бол Уран Манзуширийн хийдтэй Шүр сувдын чимэгтэй Есөн эрдэнийн баялагтай Сүрлэг сайхан хангай даа Баруун талаас нь харах юм бол Бадамлхамын оронтой Бадам давжид хормойтой Баялаг Дүнжингаравыгаа 31
Баатар Дүнжингарав л гэнэ. Хойд талаас нь харах юм бол Хөвчин хангай хүрлийгээд Буга согоо нь зөрөлдөөд Булгийн ус нь мэлтэлзээд Хатан Туул маань цэнхэртэнэ. Зүүхэн талаас нь харах юм бол Зүрхэн улаан цохиотой Зүр гурын гүйдэлтэй Зөндөө сайхан амтай Ам болгон рашаантай Засаг төрдөө болбол даа Зандан ширээ юм даа. Замбуу тив дээ болбол доо Онгон дархан шүтээндээ Мөнх л тэнгэрийн болбол доо Мөнгөн багана юм даа Монгол орны минь болбол доо Уулсын тэргүүн хангай даа Зуны тунгалаг өглөө нь хө Хөхөөн дуу уянгалаад Хөвчийн өндөр модонд нь Жигүүртэн бүрдэн чуулсан Энэ л замбуу тивдээ болбол Үзэсгэлэн чимэг нь юм даа Энх мөнхийн болбол доо Мөнхийн цэнхэр хадаг нь юм Энэ л Дүнжингаравыгаа Эрхт Дүнжингаравыгаа 32
Цал буурал дөрвөн хангайгаа Хатан Туултай нь магтлаа. III ХЭСЭГ ДАСГАЛ ДААЛГАВАР Дасгал даалгавар-1 Сурах бичгийн 78 хуудас “Оюунтүлхүүр” сургаалын яруу найргийг уншаад дараах даалгаврыг гүйцэтгээрэй. 1. “Оюунтүлхүүр” сургаалын яруу найргийн доорх хос мөрийг уншаад “хилэнцэт”, “буянт” гэсэн үгийн утгыг тайлбарлаж бичээрэй. Хилэнцэт үйлд бүү шуна Буянт үйлд бүү саад хий... А. Хилэнцэт Б. Буянт 2. Дээрх шүлэгт ямар утга санаа илэрхийлснийг дүгнэж бичээрэй. 3. Ер хоёр хүн эвтэй болбоос Төмөр хүрээ мэт бэх Хорин хүн эвгүй болбоос Эвдэрхий хүрээ мэт хэврэг Өнөр хүн эвгүй болбоос Өнчин хүний элэг болох Олон хүн эвгүй болбоос Оорцог хүний идэш болох... гэсэн шүлгийг анхааралтай уншаад, гол утга санааг 1-2 өгүүлбэрээр товч бичээрэй. 33
4. Дээрх шүлгийн хамгийн сүүлийн мөрд орсон “оорцог” гэсэн үгийн утгыг толь бичгээс харан тайлбарлан бичээрэй. 5. Өндөр их заяатныг үзэн ядваас Өөрийн амны хишиг зайлах Өнчин хүний жаргалыг хөнөөвөөс Өөрийн хишиг эвдрэх... гэсэн сургаалын яруу найраг дахь энэ дөрвөн мөрт шүлэгт сургаалын ямар утгыг илэрхийлсэн байна вэ? a) Өөрт хор хөнөөлгүй зүйлийг янз бүрээр битгий оролд. b) Өөрт хор хөнөөлтэй зүйлийг цаг ямагт хурдан оролд. c) Ихэс дээдсийн сургаал номлолыг зөв ч буруу ч дага. d) Өнчин ядуугийн үг хэлийг хэзээ ч битгий сонс. 6. “Оюунтүлхүүр” сургаалын яруу найргийн доорх дөрвөн мөр шүлгийн гол санааг аль нь зөв илэрхийлснийг олоорой. Үзтэл үнэнээр явагчдыг Үргэлж өргөж хөгжөөгтүн Үнэхээр гэмт хүнийг гэсгээ Хатан, хөвгүүн, албат нарыг адил сурга... a) Аливаа шударга сайн үйлийг дэмжих ч өөрийн үр хүүхдийн гэм бурууг бүү тоо. b) Аливаа шударга үнэн явдалтанг дэмжиж, буруу муу явдалтанг хэнийг ч болов сурга. c) Аливаа шударга үнэн явдлыг үл тоож, өөрийн үр хүүхэд, ах дүүгийнхээ ажил үйлийг хамгаал. Дасгал даалгавар-2 Сурах бичгийн 27 хуудас “Халхын дөрвөн хан цол авсан түүхэн домог”-ийг уншаад доорх асуултанд хариулан бичээрэй. 1. Зохиолд өгүүлснээр халхын дөрвөн хан Манжийн хааны явуулсан тоглоомон модон моринд ямар үйлдэл үзүүлснийг бичээрэй. Нэр Хийсэн үйлдэл Цэцэн хан Засагт хан Сайн ноён хан Түшээт хан 2. Доорх асуултын зөв хариултыг олоорой. Халхын дөрвөн ханы нэр ямар учиртай нэршил вэ? a. Газар нутгийнх нь онцлогтой холбоотой нэршил 34
b. Байгуулсан гавьяатай нь холбоотой нэршил c. Авсан цол хэргэмтэй нь холбоотой нэршил d. Мал сүргийнх нь бүтэцтэй холбоотой нэршил 3. Манжийн хаан ямар зорилгоор халхын ноёдод эрих, тавих суурьгүй аягатай цай өгч, тоглоомон морь өмнүүр нь давхиулсан бэ? 4. Монгол улсын газрын зургийг харж байгаад халхын дөрвөн аймгийн байрлалыг нөхөж бичээрэй. Цэцэн хан аймаг Монгол орны ..................... хэсэгт оршдог байж. Түшээт хан аймаг Монгол орны .................... болоод .................... хэсэгт оршдог байж. Сайн ноён хан аймаг Монгол орны ........................ болоод ...................... хэсэгт оршдог байж. Засагт хан аймаг Монгол орны ....................... хэсэгт оршдог байж. Дасгал даалгавар-3 Б. Ринчен “Шүхэрч Буниа” сурах бичгийн 41 хуудас өгүүллэгийг уншаад дараах даалгаврыг гүйцэтгээрэй. Дараах үгсийг зохиолд ямар үүрэгтэй ашиглаж, зохиолч юу хэлэхийг зорьсныг тайлбарлан бичээрэй. Нар битүүгээр Хар үүрээр Аалз мэт арваганан Жиг болгох Номын сахилга алдах Зохиолд ашигласан хэлц үгээс хоёроос доошгүйг сонгож ойролцоо эсвэл эсрэг утгатай хэлц нэгийг бичээрэй. 35
Буниагийн шүхрээр нисэж байгаа үеийн хүсэл мөрөөдөл, мэдрэмжийг харьцуулж дүгнээрэй. Эхний өдөр Хоёр дахь Гуравдахь Хамгийн өдөр өдрийн эхний сүүлийн нислэг нислэг Хүсэл мөрөөдөл Мэдрэмж Та нар өөрсдийгөө Эрдэнэзуу хийдэд суудаг лам гэж төсөөлнө үү. Буниаг үхүүлэхгүй байх талаар ятгасан захиаг хийдийн их гэсгүйд бичээрэй. Захиа бичихдээ доорх санамжийг ашиглаарай. Эхлэл хэсэгт: Амар мэндийг эрж, өөрийг нь Монгол орныхоо соёлд чухал хувь нэмэр оруулж байгаа талаар бичих Гол хэсэгт: Хэдийгээр Манжийн эрхшээлд байгаа ч Буниа бас л шинийг санаж сэдсэн тухай, энэ нь хүн төрөлхтний түүхэнд хэрэгтэй байсан талаар бичих Төгсгөл хэсэгт: Хэдийгээр тушаал биелүүлэх шаардлагатай байгаа ч Буниагийн амийг аврахыг ятгасан байдлаар бичих. Золбин халтар нохой үлгэрт гардаг шиг хүний хэлээр яривал юун тухай ярихыг эргэцүүлж бичээрэй. Бичихдээ: -Буниаг нас бараагүй байхад нь аваачиж хаясан тухай -Буниа ухаан орсон учир аврах боломж байсан талаар -Халтар нохой аврахыг хүссэн боловч олигтой тусалж чадаагүйдээ маш их харамсаж байгаа тухай гэх мэт зүйлийг оруулахаар бичээрэй. 36
Дасгал даалгавар-4 НОМЫН ТЭМДЭГЛЭЛ ХЭРХЭН ХӨТЛӨХ ВЭ? Уншсан ном зохиолынхоо талаар төрсөн сэтгэгдэл, үзэл бодлоо илэрхийлэн бичсэнийг номын тэмдэглэл гэдэг. Тэмдэглэл хөтлөх нь уншсанаа тогтоон бататгах, бүрэн эзэмших чухал арга хэрэгсэл, номтой бие даан ажиллах ажиллагааны үндсэн нэг хэсэг болдог. Номын тэмдэглэл нь номыг дахин дахин уншилгүйгээр агуулгыг бүхэлд нь түргэн хугацаанд сэргээн санахад тусална. Номыг уншиж, бодож боловсруулж, ойлгож ухаарсны дараа тэмдэглэл хийнэ. Өөрөөр хэлбэл, тэмдэглэл хийх нь номтой ажиллах үйл ажиллагааны төгсгөлийн шат юм. Номын тэмдэглэл хөтлөх олон арга байдаг. Тэдгээрээс хүснэгтэлсэн байдлаар тэмдэглэснийг жишээ болгон үзүүлье 1 Зохиогч 2 Зохиолын нэр 3 Уншсан он, сар, өдөр 4 Зохиолын дүр 5 Зохиолын товч агуулга 6 Зохиолоос сэтгэлд үлдсэн зүйл 7 Сургамж, авах санаа 8 ... ... ... Ж.К. Роулин “Харри Поттер” номын эхний цувралыг уншаад сонирхолтой хэлбэрээр номын тэмдэглэл хөтлөөрэй. Номын тэмдэглэл хөтлөхдөө тусдаа дэвтэр нээн хөтлөөрэй. 37
IV ХЭСЭГ СОРИЛ 1. Хүүхдийн даахийг үргээх ёс заншлын талаар мэдээлэл цуглуулан, эх зохион бичээрэй. Үгийн тоо 100 2. Д. Нацагдоржийн “Хуучин хүү” зохиолын хэлбэр, бичлэгийн хэв маягийг ашиглан Хуучин хүүгийн өнөөгийн дүр төрх сэдвээр эх зохиож бичээрэй. Бичихдээ: Өнөөгийн нийгмийн талаарх тоочсон дүрслэл Өнөөгийн залуусын нийтлэг дүр төрхийн тоочсон дүрслэл “Хуучин хүү” зохиолын төгсгөл шиг гэгээлэг, өвөрмөц шийдэл 38
3. Д. Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийн хэлбэрийг ашиглан, та өөрийн төрсөн нутгаа магтан шүлэглэнэ үү. Үүний тулд: Та өөрийн төрсөн нутгийнхаа газар усны нэрсийг жагсаан бичээрэй. “Миний нутаг” шүлэгт газар усны нэрийг хэрхэн дараалуулсныг ажигласнаа ашиглаарай. Жишээ нь: мөрөн, горхи, булаг, рашаан гэж хэмжээний хувьд томоос бага руу дараалуулсан байгаа гэх мэт. Газар усныхаа гадаад шинжийг товойлгон магтах. 39
ҮНДЭСНИЙ БИЧИГ I ХЭСЭГ I БҮЛЭГ: УРТ ЭГШГИЙГ ТАНИХ Видео хичээл: Урт эгшгийг хэрхэн таних вэ? Сунгаж удаанаар дуудах эгшгийг урт эгшиг гэнэ. Монгол бичигт урт эгшгийг тэмдэглэх үндсэн дөрвөн зарчим бий. 1. Эгшиг+гийгүүлэгч+эгшиг гэсэн нийлэмжээр бүтнэ. 2. Хоёр гийгүүлэгчийн дундах гийгүүлэгч нь голдуу “г” байдаг боловч өмнөх эгшиг нь “и” байваас “й” гийгүүлэгч, а-э эгшиг байж болно. 3. Нэлээд үгийн урт эгшиг нь үндэсний бичигт нэг дор орсон хоёр эгшигтэй тохирно. 40
4. Олон үгийн урт эгшгийг монгол бичгийн богино эгшиг сунжран хэлэгдсэнээс үүссэн байдаг. II БҮЛЭГ: ХОС ЭГШГИЙГ ТАНИХ Видео хичээл: Хос эгшгийг хэрхэн таних вэ? Үгийн нэг үе бүтээж “й” үсэгтэй хослон орсон эгшгийг хос эгшиг гэнэ. Монгол бичигт хос эгшгийг тэмдэглэдэг дараах зарчим бий. 1. Эгшиг+й+и гэсэн нийлэмжээр үгийн эхэн, дунд тэмдэглэнэ. 2. “Үй” хос эгшгийг үгийн эхэн, дунд бичихдээ нэг шилбийг хасаж бичдэг. 3. Эгшиг+й гэсэн нийлэмжээр үгийн адагт болон ганц үет үгийн хос эгшгийг тэмдэглэдэг. 4. Мөн түүхэн уламжлалаар нь бичиж заншсан цөөн үг бий. 41
5. Монгол хэлний нэгдүгээр үеийн хос эгшгүүд үндэсний бичгийн доорх бүтэцтэй тохирно. III БҮЛЭГ: ХОЛБОХ ЭГШГИЙН ДҮРЭМ 42
IV БҮЛЭГ: НЭРИЙН БА ҮЙЛИЙН НӨХЦӨЛҮҮД 43
V БҮЛЭГ: МОНГОЛ БИЧГИЙГ ХЭРХЭН ГАЛИГЛАХ ВЭ? Орхицоор төгссөн тохиолдолд салгаж галиглана. Монгол бичигт ё үсгийг йо, я үсгийг йа, е үсгийг йэ гэж тэмдэглэдэг. Үеэр тасарсан үгийг дундаа хоосон зайтай бичих хэрэгтэй. Их энхлэг үсгийг “нг” гэж галиглана. II ХЭСЭГ ДАСГАЛ ДААЛГАВАР Дасгал даалгавар-1 1. Дараах үгсийг үндэсний бичиг рүү буулган бичээрэй. 44
2. Эхийг уншаад хичээнгүй сайхан бичээрэй. 3. Эхийн дараах хэсгийг үндэсний бичиг рүү буулган бичээрэй. 45
4. “Эрдэнэтийн овоо” дууг уншаад кирилл рүү хөрвүүлэн бичээрэй. 46
5. Сурах бичгийн 38 хуудас дасгал 15 “Чоныг цээрлэхүй” эхийг галигаас үндэсний бичиг рүү буулган бичээрэй. Дасгал даалгавар-2 1. Эхийг уншаад хичээнгүй сайхан бичээрэй. 47
2. Галигийг үндэсний бичиг рүү буулгаарай. 3. Эхийг уншаад кирилл рүү хөрвүүлэн бичээрэй. 48
4. Сурах бичгийн 43 хуудас дасгал 10 “Богтог малгай” эхийг уншаад хичээнгүйлэн бичээрэй. III ХЭСЭГ ДАСГАЛ ДААЛГАВАР Дасгал даалгавар-1 1. Дараах шүлгийг үндэсний бичиг рүү буулган бичээрэй. Монггул хэлэ Чихин-ү чимэг болугсан айалгуу сайихан монггул хэлэ Чинг зоригту эбүгэд дэгэдүс-үн мини өб йэхэ эрдэни 49
Search