Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore Аюулгүй амьдрах ухаанд суралцах 3d

Аюулгүй амьдрах ухаанд суралцах 3d

Published by tsetsegmaa.d, 2020-02-04 04:32:25

Description: Аюулгүй амьдрах ухаанд суралцах 3d ном

Search

Read the Text Version

Цэцэрлэгийн дунд бүлэгт зориулсан аюулгүй амьдрах ухааны сэдвүүд 3 нас Люксембургийн Засгийн газар АЮУЛГҮЙ АМЬДРАХ УХААНЫ ҮНДЭС -l Улаанбаатар хот 1 2016 он Аюулгүй амьдрах ухаанд суралцах үндэс -1

Цэцэрлэгийн дунд бүлэгт зориулсан аюулгүй амьдрах ухааны сэдвүүд 3 нас О.Үржин, П.Цэдэв, Р.Гоцбаяр “АЮУЛГҮЙ АМЬДРАХ УХААНД СУРАЛЦАХ ҮНДЭС–l” (Сургуулийн өмнөх насны хүүхдэд зориулав.) Цэцэрлэгийн дунд бүлэг Анхны хэвлэл Улаанбаатар хот 2 2016 он Аюулгүй амьдрах ухаанд суралцах үндэс -1

Цэцэрлэгийн дунд бүлэгт зориулсан аюулгүй амьдрах ухааны сэдвүүд 3 нас DDC “Аюулгүй амьдрах ухааны үндэс –l”: (Сургуулийн өмнөх насны хүүхдэд зориулав.) Цэцэрлэгийн дунд бүлэг (ШУ-ны доктор, профессор О.Үржин, доктор (Ph.D), профессор П.Цэдэв, доктор (Ph.D) Р.Гоцбаяр нарын., Ред. Академич Н.Бэгз. - УБ., 2015.- 23 х) Сургуулийн өмнөх насны цэцэрлэгийн дунд бүлгийн хүүхдэд “Аюулгүй амьдрах ухааны үндэс –l” номыг багш, эцэг, эхийн тусламжтайгаар судлуулах зорилгоор бичиж, Онцгой байдлын ерөнхий газар, Монгол Улс дахь НҮБХХ, Люксембургийн Засгийн газрын санхүүжилт бүхий ”Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах менежмент зохицуулалтын чадавхийг сайжруулах нь” 01/301 төслөөс хэвлүүлэв. Номонд илэрхийлсэн байр суурь, үзэл бодол нь гагцхүү зохиогчдын хувийн бодол бөгөөд Нэгдсэн Үндэсний Байгууллагын нарийн бичгийн дарга нарын газар, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр болон гишүүн орнуудын албан ёсны байр суурь биш болно. Сурах бичгийн талаар аливаа санал хүсэлтээ [email protected], [email protected] гэсэн хаягуудаар ирүүлнэ үү. Хэвлэлийн эх бэлтгэсэн: 3 Хэвлэлийн зураг, дизайныг: Цаасны хэмжээ: Хэвлэсэн тоо: Хэвлэлийн ХХК-д эхийг бэлтгэж хэвлэв ISBN Аюулгүй амьдрах ухаанд суралцах үндэс -1

Цэцэрлэгийн дунд бүлэгт зориулсан аюулгүй амьдрах ухааны сэдвүүд 3 нас АГУУЛГА Өмнөх үг ...................................................................................................... 3 Нэгдүгээр сэдэв. Гал-аюултай болох нь.......................................................4 Хоёрдугаар сэдэв. Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл буюу ахуйн осол..........13 Гуравдугаар сэдэв. Аюул осол (гарц)...................................................... 15 Гал түймрээс дүүгээ аварсан охины тухай .............. ...................................19 Ашигласан ном, гарын авлага .....................................................................20 Аюулгүй амьдрах ухаанд суралцах үндэс -1 4

Цэцэрлэгийн дунд бүлэгт зориулсан аюулгүй амьдрах ухааны сэдвүүд 3 нас ӨМНӨХ ҮГ Эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгчид ээ! Хүний оюун ухаан 0-6 настайдаа хурдан хөгжих бөгөөд ямар хүн болж төлөвших үндэс суурь бүрэлдэн бий болдог гэсэн судалгаа байдаг. Монгол ардын зүйр үгт “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэдэг сургаал ч бий. Энэ ямар хүн болох вэ? гэдгийг багаас нь шинждэг ёсон бий билээ. Насны багад сурсан зүйл хэзээ ч мартагддаггүй гэдэг. Хүүхдийг ертөнцийн хамгийн сайн сайхантай зүйрлэж хэлбэл, амьд байгалийн дэлбээгээ нээж буй алаг цэцэгс, мандаж буй нар, ирээдүйн бүтээн байгуулагч мөн билээ. Хүн болж төрсөн ганцхан насандаа айх аюулгүй, энх тунх аж төрж амьдрах шиг сайхан зүйл үгүй билээ. Тийм байхын тулд аюулгүй амьдрах ухааны үндсийг судалж мэдэх, түүнд суралцах ёстой. Бид цэцэрлэгийн насны хүүхдүүдэд “Аюулгүй амьдрах ухаанд суралцах үндэс” гэсэн номыг цуврал байдлаар бэлтгэн хүргэж байна. Цэцэрлэгийн дунд бүлэгт зориулсан “Аюулгүй амьдрах ухаанд суралцах үндэс-l” номыг хүүхдүүд зөвхөн багш, аав, ээж, ах, эгч нарынхаа тусламжтайгаар илүү сайн судлах болно. Энэхүү ном нь дараах гурван сэдвүүдийн хүрээнд мэдлэг, хандлагыг хүүхдүүдэд эзэмшүүлэх болно.Үүнд: - Гал аюултай болох нь; - Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл буюу ахуйн осол; - Аюул осол (гарц); - Гал түймрээс дүүгээ аварсан охины тухай гэсэн сэдвүүд болно. Энэхүү ном НҮБХХ/ Люксембургийн Засгийн газрын санхүүжилт бүхий ”Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах менежмент зохицуулалтын чадавхийг сайжруулах нь” төслийн шугамаар үндэсний зөвлөх багийн шинэчлэн боловсруулсан “Гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтын хөтөлбөр”-ийн дагуу бичигдсэн болно. Ном нь сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд аюулгүй амьдрах арга ухаанд суралцах анхны бүтээл тул цаашид сайжруулах талаар үнэтэй санал зөвлөмжөө [email protected] гэсэн хаягаар ирүүлбэл ихээхэн баярлах болно. Аюулгүй амьдрах ухаанд суралцах үндэс -1 Зохиогчид 5

Цэцэрлэгийн дунд бүлэгт зориулсан аюулгүй амьдрах ухааны сэдвүүд 3 нас Нэгдүгээр сэдэв.Гал-аюултайболох нь Монгол ардын оньсого: Хөлгүй мөртлөө явдаг Хоолойгүй мөртлөө залгидаг (Түймэр) Монгол ардын хэлц үг: Галаар наадвал Гараа түлнэ. ЧАДВАР Гал юунаас болж гардгийг бусдадаа хэлэх Гал түймрийн аюул ЧИ ӨӨРИЙН БОЛОН БУСДЫН АМЬ НАС, ЭД ХӨРӨНГИЙГ ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС ХАМГААЛАХ АНХАН ШАТНЫ МЭДЛЭГТЭЙ БОЛНО. Энэ зургийг хараад төрсөн сэтгэгдлээ багш, аав, ээж, ах, эгч, нөхөдтэйгөө ярилцаарай. Гал түймэр хамгийн аюултай гамшиг юм. 6 Амьд гарах боломж бараг байхгүй Аюулгүй амьдрах ухаанд суралцах үндэс -1

Цэцэрлэгийн дунд бүлэгт зориулсан аюулгүй амьдрах ухааны сэдвүүд 3 нас ГАЛ ТҮЙМЭР ЮУНААС БОЛЖ ГАРДАГ ВЭ? Чүдэнз, асаагууртай хайхрамжгүй харьцсанаас... Туулай! ЧИ чүдэнзээр тоглож болохгүй шүү ... Цахилгаан болон хийн зуухтай болгоомжгүй харьцсанаас ... Чоно оо! ЧИ болгоомжгүй бас хэнэггүй шүү... 7 Аюулгүй амьдрах ухаанд суралцах үндэс -1

Цэцэрлэгийн дунд бүлэгт зориулсан аюулгүй амьдрах ухааны сэдвүүд 3 нас Өнгөөр нь ялгаж будаарай. Туулай, гал, чүдэнзний хайрцгийн өнгийг олж будаарай ! ЧИ ямар өнгийн будаг сонгох вэ? Чоно, галын өнгийг зургаас харж будаарай! Чи ямар өнгийн будаг сонгох вэ? Багш нь чамд хэрхэн будахыг зааж өгөх болно. Аюулгүй амьдрах ухаанд суралцах үндэс -1 8

Цэцэрлэгийн дунд бүлэгт зориулсан аюулгүй амьдрах ухааны сэдвүүд 3 нас ГАЛ ТҮЙМЭР ЮУНААС БОЛЖ ГАРДАГ ВЭ? Цахилгаан индүүг залгаж хаяснаас .... Бамбарууш аа! Чи унтаж болохгүй шүү ... Ёслолын буудлагын галаас болгоомжилж бай гэж сануулахаа мартваа ... Сохорномин хүртэл ёслолын буудлагын галыг олж харсан байна шүү! Аюулгүй амьдрах ухаанд суралцах үндэс -1 9

Цэцэрлэгийн дунд бүлэгт зориулсан аюулгүй амьдрах ухааны сэдвүүд 3 нас Чүдэнз, лааны гал хажуу тийшээ буюу доошоо харж унах нь амь нас, эд хөрөнгө шатаж түймэр болох хамгийн аюултай !!! Ийм галыг гуталтай хөлөөрөө гишгэ !!! Лааг тусгай суурьт байрлуулаагүй тавьсан нь ширээний бүтээлгэ, ширээг шатаажээ. Унтраахыг аль болох оролдож хичээ !!! Чадахгүй бол хурдан холдож хүмүүст мэдэгдэж тусламж хүс !!! Аюулгүй амьдрах ухаанд суралцах үндэс -1 10

Цэцэрлэгийн дунд бүлэгт зориулсан аюулгүй амьдрах ухааны сэдвүүд 3 нас Гуталтай хөлөөрөө хурдан Гутлын хажуугаар гарч байна. гишгэж унтраана. Галыг бүрэн унтраана. БОЛГООМЖГҮЙ БАЙДЛААС ҮҮССЭН ГАЛ ТҮЙМРИЙН ХОР УРШГААР ТАНАЙ ОРОН, ГЭР, ЭД ХӨРӨНГӨ ШАТАХ АЮУЛТАЙ ШҮҮ! Аюулгүй амьдрах ухаанд суралцах үндэс -1 11

Цэцэрлэгийн дунд бүлэгт зориулсан аюулгүй амьдрах ухааны сэдвүүд 3 нас Гэрийн зуухны яндангаас оч үсэрч түймэр гарах аюултайг чи мэдэх үү? Унтраагаагүй орхисон Зуухны ам задгай орхисноос тамхины ишнээс гал түймэр үүснэ. гал түймэр үүсэх аюултай шүү. Жаал аа! Унтаж болохгүй шүү!!! Аюулгүй амьдрах ухаанд суралцах үндэс -1 12

Цэцэрлэгийн дунд бүлэгт зориулсан аюулгүй амьдрах ухааны сэдвүүд 3 нас Гал гарах эх үүсврүүд нэрлэнэ үү? Гал гарах эх үүсврүүд Тийм Үгүй Чүдэнзний гал Тамхины ишнээс Ил задгай шатаж буй хог Асаагуураас Аргалын цогноос Үнс, нурмаас Чүдэнзний ил гал гаргахыг хориглоно гэсэн тэмдэг. Ийм тэмдэг тавигдсан газарт ил гал гаргаж болохгүй шүү. Дараах зургуудыг сайн ажиглаж ярилцаарай! ЧИ: Чүдэнз, асаагуураар тоглох, тамхи татах нь аюултай гэдгийг найздаа зөвлөж байгаарай! Бимэднэ, би чадна  Би асаалттай лаа, чүдэнз, гал түлж байгаа зуухнаас хол байж чадна.  Би болгоомжгүй байдлаас асаалттай лаа, чүдэнз унаж гал гарч эхэлсэн үед гуталтай хөлөөрөө гишгэж унтрааж чадна.  Гал түймэр гарвал хүмүүст хэлж тусламж гуйж чадна.  Цахилгааны залгуурын үүр, ил шалбархай утсанд хүрэх нь амь насанд минь аюултайг мэднэ. Аюулгүй амьдрах ухаанд суралцах үндэс -1 13

Цэцэрлэгийн дунд бүлэгт зориулсан аюулгүй амьдрах ухааны сэдвүүд 3 нас Хоёрдугаар сэдэв. Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл буюу ахуйн осол ЧАДВАР Гал гаргадаг цахилгаан хэрэгслүүдийг дурдах Хүүхдүүд ээ! Чүдэнзээр битгий тогло! Гал хамгийн аюултай гэдгийг анхаарна уу! Цахилгаан зуухыг ажлуулахгүй хол Цахилгаан индүүг асаалттай хараа байх нь зүйтэй. хяналтгүй орхиж болохгүй. Шинэ жилийн гацуур модны Оч цацрагч галаар тоглох нь өөрт цахилгаан чимэглэл аюултайг болон бусдад аюултай шүү. анхаарна уу. Аюулгүй амьдрах ухаанд суралцах үндэс -1 14

Цэцэрлэгийн дунд бүлэгт зориулсан аюулгүй амьдрах ухааны сэдвүүд 3 нас Хүүхдүүд ээ! Чүдэнзээр тоглох аюултайг анхаарна уу. . Ил задгай зуухны гал, халуун пийшингээс хол байгаарай! Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл буюу ахуйн осол юунаас гардаг вэ? Гал гарах эх үүсвэрүүдийг нэрлэнэ үү Гал гарах уу Цахилгаан зуухнаас Тийм Үгүй Залгаатай орхисон индүүнээс Шинэ жилийн модны цахилгаан чимэглэлээс Оч цацрагч галаар болгоомжгүй тоглосноос Ил задгай гал түлсэн зуухны галнаас Аюулгүй амьдрах ухаанд суралцах үндэс -1 15

Цэцэрлэгийн дунд бүлэгт зориулсан аюулгүй амьдрах ухааны сэдвүүд 3 нас Би мэднэ, би чадна  Би цахилгаан хэрэгслээр оролдохгүй, бас тоглохгүй байж чадна.  Би асаалттай лаа, чүдэнз, гал түлж байгаа зуухнаас хол байж чадна.  Халуун пийшин, зууханд ойр байх нь түлэгдэх аюултайг мэднэ.  Гал түймэр гарвал хүмүүст хэлж тусламж гуйж чадна. Гуравдугаар сэдэв. Аюул ослын гарц ЧАДВАР - Гарцын тэмдэг тэмдэглэгээг ялгах, аюулгүй газар орны байрллыг мэдэх; - “Түргэн тусламж”, “Галын машин зэрэг тусгай зориулалтын машиныг зурган дээрээс ялгах. Цэцэрлэг, сургууль, албан газрын дотор талын ханан дээр сум заасан чиглэлд гүйж байгаа хүний дүрс нь осолтой нөхцөл байдал тохиолдсон үед гаргах чиглэлийг заасан тэмдэглэгээ болно. Гал түймэр, осол болсон тохиолдолд тэвдэж сандарлгүйгээр аль болох хурдан хугацаанд цэцэрлэг, гэр, албан газарт байгаа хүмүүс гадагш гарахыг хичээ. Аюулгүй амьдрах ухаанд суралцах үндэс -1 16

Цэцэрлэгийн дунд бүлэгт зориулсан аюулгүй амьдрах ухааны сэдвүүд 3 нас Ханан дээр байрлуулсан гүйж Ханан дээр байрлуулсан сум яваа гэрлэн дүрстэй хүний зураг заасан чиглэлд гүйж яваа хүний гарах чиглэлийг заана. дүрс нь аврах гарц хүрэх чиглэлийг заана. Ханан дээр байрлуулсан сум заасан Ханан дээр байрлуулсан чиглэлд гүйж яваа хүний дүрс нь хэсэг хүний зураг цугларах шатаар дээшээ, доошоо уруудаж газрын байрлалыг заана. аврах гарц хүрэх чиглэлийг заана. Орохыг Ослын үед хориглоно. нэвтрэх гарц Дээрх зурагт нь байгаа хүний дүрсүүдийг тайлбарлаж хэлнэ үү? Аюулгүй амьдрах ухаанд суралцах үндэс -1 17

Цэцэрлэгийн дунд бүлэгт зориулсан аюулгүй амьдрах ухааны сэдвүүд 3 нас Гал гарсан үед гарах хаалга  Эхний улаан хүрээтэй зурагт байгаа хүний дүрс нь аль зүгт явахаа мэдэхээ байж, хаашаа ч хамаагүй гүйж байгаа хүний дүрс болно. Ингэж болохгүй гарах хаалга та мэдэж байх ёстой.  Ногоон хүрээтэй зураг дотор гүйж яваа хүний дүрс нь зөв чигт гүйж яваа байдал мөн. Та аврагдах боломжтой.  Улаан хүрээтэй хүний дүрс нь осол гарах үед аль хаалгаар гарахаа мэдэж байгаа хүний дүрс бөгөөд гал түймэр гарах үед амь насаа хамгаалж чадна. Хоёр хажуу тал, урд, хойт талдаа тууш ногоон зураас дээр нэмэх тэмдэгтэй, дээрээ ногоон, цагаан дуут дохиотой, цагаан буюу саарал өнгийн машин нь түргэн тусламжийн машин байна. Түргэн тусламжийн дуудлага 103 Хоёр хажуу талдаа, тууш цагаан өнгийн зураастай, урд, хойт талдаа босоо цагаан зураастай, цэнхэр, цагаан дуут дохиотой, бүхэлдээ улаан өнгийн машин нь галын машин байна. Галын дуудлага 101 Аюулгүй амьдрах ухаанд суралцах үндэс -1 18

Цэцэрлэгийн дунд бүлэгт зориулсан аюулгүй амьдрах ухааны сэдвүүд 3 нас Би мэднэ, Би чадна, туслана. Галын дуудлага 101 Түргэн тусламж 103  Би зурагт радио, цахилгаан хэрэгслээр наадах, оролдох бас тоглох нь аюултайг мэднэ.  Би лаа, чүдэнз, асаагуураар тоглох аюултайг мэднэ.  Гал түлж байгаа зуухнаас хол байж чадна.  Халуун савтай цай, ус татаж унагаах нь өөрөө түлэгдэх аюултайг мэднэ.  Гал түймэр гарвал хүмүүст хэлж тусламж гуйж чадна. Чи эдгээр хориглосон бүх зүйлээр битгий наадаж, оролдоорой. Чиний амь насанд аюултай гэдгийг байнга санаж байгаарай. Харин тоглоомон машин, нохой, бамбарууш чинь гоёо шүү. Аюулгүй амьдрах ухаанд суралцах үндэс -1 19

Цэцэрлэгийн дунд бүлэгт зориулсан аюулгүй амьдрах ухааны сэдвүүд 3 нас ГАЛ ТҮЙМРЭЭС ДҮҮГЭЭ АВАРСАН ОХИНЫ ТУХАЙ Гурван нас хүрээгүй охин шатаж байгаа гэрээс дүүгээ аварч гарсан тухай 2010 оны 3 дугаар сард хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдэж, ам дамжин яригдаж байсан билээ. Энэ охин хэн бэ? Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн малчин Буянбатын охин Саранчимэг 2010 оны 3 дугаар сард хоёр нас найман сартай байхдаа нэг ой хүрээгүй дүүгээ шатаж байгаа гэрээсээ татан гаргаж гавьяатай үйлс бүтээсэн байдаг. Тэрээр нэг өдөр аав, ээж нь түүнийг дүүтэй нь хамт гэртээ үлдээгээд малдаа явахдаа хоёр хүүхдээ гэрээсээ гарч болохгүй, телевизээ үзээд зугаатай байж байгаарай гэж хэлээд орхиж явсан байна. Гэтэл тэднийг малдаа яваад ирэхэд гэр нь шатчихсан байсан байна. Харин хоёр бяцхан хүүхэд нь гэрээс 40 гаруй метрийн зайтай байдаг малын саравчны нөмөрт даарчихсан сууж байжээ. Б.Саранчимэг охин шатаж байгаа гэрээс дүүгээ чирж гаргаад нөмөр бараадуулан суулгаж, өөрийнхөө өмсөж байсан цамцаа тайлж дүүдээ нөмрүүлчихээд ээж аавыгаа хүлээж байжээ. Хэлд ороогүй, хөлд орж дөнгөж л гүйж яваа жаахан охин дүрэлзсэн их гал дундаас зөн билгээрээ дүүгээ хайрлах, аврах ухаан төрж, аварч чадсан нь үнэхээр гайхалтай агуу үйлс. Ийм нялх хүүхдээс яаж тийм ухаан гарсныг сонссон хүн бүр гайхан биширч байлаа. Хөлд орж гүйж ядаж яваа энэ бяцхан охины хийсэн үйлдэл хэний ч санаанд багтамгүй гайхалтай үйл явдал юм. Баатарлаг үйлс бүтээсэн бяцхан охиноор бахархаж, түүнд баярлахгүй байхын аргагүй гэж хэвлэл мэдээллээр бичиж байсан билээ. ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ИРЭЭДҮЙН АВРАГЧ Ч БАЙХ ЮМ БИЛ ҮҮ ... САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ. Аюулгүй амьдрах ухаанд суралцах үндэс -1 20

Цэцэрлэгийн дунд бүлэгт зориулсан аюулгүй амьдрах ухааны сэдвүүд 3 нас АШИГЛАСАН НОМ, ГАРЫН АВЛАГА 1. “Сургуулийн өмнөх боловсролын тухай” Монгол Улсын хууль., (2008).УБ 2. Сургуулийн өмнөх боловсролын агуулгын стандарт., (2006). УБ 3. “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр” 4. Суурь боловсрол, сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг үндэсний түвшинд хэрэгжүүлэх тухай, БСШУ-ны сайдын 2015.7.10-ны өдрийн 03 дугаар албан даалгавар 5. Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 74 дүгээр тогтоолын 1-p хавсралт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм 6. Үржин.О нар., (2011). “Аюулгүй амьдрах ухааны үндэс -1”. УБ 7. Байгалмаа.П., (2011) Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье. УБ 8. Шинэбаяр.Ж, Үүрийнтуяа.О, Нэмэхжаргал.Л нар., (2014).Сургуулийн өмнөх боловсролын бэлтгэл бүлгийн сургалтын хөтөлбөр.УБ 9. Нарантуяа.Ж эмхэтгэсэн., (2013). Хүүхэд нэг бүрийн төлөө!. УБ 10. Эрдэнэчимэг.Э., (2012). Цаг гаргаж хүүхдээ хөгжүүлье.УБ 11. Орч., Цэцэнбилэг.У, Золзаяа.Н нар., (2010). 4 настай хүүхдийн баруун тархийг хөгжүүлье. УБ 12. Бага насны хүүхдэд зориулсан“Бяцхан цох” сэтгүүл 13. “Зугаатай дасгал 1”, Болор судар хэвлэлийн газар, 14. Оюун.Т, Мөнхзул.И., (2011). Хүн орчин 1 анги. багшийн зөвлөмж. УБ 15. НҮБХХ., (2010). Гамшгаас өөрийгөө хамгаалах арга хэмжээний зааварчилгаа. УБ 16. Баярмаа.Г нар., (2014). Хүн ба орчин 1. УБ Аюулгүй амьдрах ухаанд суралцах үндэс -1 21


Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook