ШИНЭ НАЛАЙХ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛ 2021 он 1
1.1. “ШИНЭ НАЛАЙХ” ХОРООЛОЛ ТӨСӨЛ Шинэ Налайх хороолол нь УБ хотоос 30 км-т байрлах 12 блок нийт 720 айлын бүрэн ашиглалтанд орсон давхартаа нийт 4 айлтай 34,69 болон 37,28 м.кв 2 өрөө байр мөн 48,36 м.кв 3 өрөө гэсэн сонголтуудтай. Байр хоорондийн зай 40м бөгөөд байр хооронд сүүдэрлэхгүй айл бүр нар үздэгээрээ онцлог, байршлын хувьд утаа тогтох боломжгүй цэвэр агаарт байрлах төсөл юм. Төслийн хувьд үнэ боломжийн, ашиггүй талбайгүй, дэд бүтэц бүрэн шийдэгдсэн. Хороолол дотроо дэлгүүр, эмийн сан, хувийн цэцэрлэг, 500 метр газар улсын дунд сургуултай айл бүрт зогсоол хүрэлцээтэй. Мөн ногоон байгууламж, хөл бөмбөгийн стандарт хангасан талбайтай, хүүхдийн тоглоомын талбай бүрэн шийдэж өгсөн. 3
>> ТОВЧ ТАНИЛЦУУЛГА 1.2. ТӨСЛИЙН МЭДЭЭЛЭЛ /ШИНЭ НАЛАЙХ-2/ “Тэлмэн Констракшн” ХХК нь Нийслэлийн түгжрэлийг саармагжуулах, дагуул хотын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах зорилгоор “Шинэ Налайх-2” орон сууцтай худалдааны төвийн төслийг эхлүүлсэн бөгөөд төслийн гүйцэтгэл 60 гаруй хувьтай болоод байна. Налайх дүүрэгт 1900-д оны эхээр чулуун нүүрс олборлож эхэлсэнээр сууршил бий болсон, 1922 онд олборлолт хийж байсан жижиг уурхайнуудыг улсын мэдэлд шилжүүлжснээр Монгол улсад уурхайн салбар хөгжиж эхэлсэн бөгөөд тэр цаг үеээс өнөөг хүртэл газар зүйн маш ашигтай байршилд, Нийслэлийг зорих болон зүүн, зүүн өмнөд аймгуудруу зорчих авто замын огтлолцох цэгт байршиж байгаагаараа давуу талтай билээ. Энэхүү “Шинэ Налайх-2” төсөл нь нийт 4 блокоос бүрдэх бөгөөд Налайх дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт Улаанбаатар-Чойр, Улаанбаатар- Налайх чиглэлийн замын уулзварт орших 2,4 га газарт төслийг төлөвлөсөн ба компаний зүгээс барилга байгууламж барих, дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор нийт “ШИНЭ НАЛАЙХ-2” төсөлд 6.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн болно. Уг төслийн хүрээнд нийт 14,408 м.кв талбай бүхий, эрүүл ахуйн болон бусад стандарт шаардлагад бүрэн нийцсэн орчин үеийн шийдэл бүхий барилгын материалын бөөний худалдаа, ложистикийн цогцолборийг бүтээн байгуулна. Энэхүү “Шинэ Налайх-2” төсөл нь 5100 м.кв талбай бүхий агуулах, 4052 м.кв талбай бүхий хүнд даацын авто машины ачих буулгах хэсэг, 500 гаруй авто машины зогсоол болон эко орчныг дэмжих ногоон байгууламжуудаас бүрдэх юм. 4
Мөн энэ төсөл хэрэгжсэнээр 3000 гаруй ажлын байр шинээр бий болох бөгөөд Нийслэлийн дагуул хотуудыг хөгжүүлэх бодлого, Нийслэлийн төвлөрлийг сааруулах бодлого зэрэгт өөрийн тодорхой хувь нэмрээ оруулах юм. Хятад улсаас Улаанбаатар хотод тээвэрлэгдэж ирж байгаа нийт бараа материалын тодорхой хувийн энд буулгаж жижиглэн тээвэрлэлт хийх мөн бөөний худалдаа эрхлэх бүрэн боломжтойгоос гадна махны бөөний худалдаа эрхлэхэд нэн тохиромжтой байршилтай. Ерөнхий харагдах байдал 5
>> ТОВЧ ТАНИЛЦУУЛГА 1.3. ТЕХНИК-ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД № НЭР ХЭМЖЭЭ ЗОРИУЛАЛТ Орон сууц 10192 м.кв 34,69 м.кв /2 өрөө/ орон сууц 1 /нийт 4 блок 34,69 м.кв /2 өрөө/ орон сууц 37,28 м.кв /2 өрөө/ орон сууц 4 давхар/ 48,36 м.кв /3 өрөө/ орон сууц Ачааг авто өргүүрээр шилжүүлэн Чингэлэг болон 17000 м.кв ачих; 2 бараа хүлээн авах Автомашинаас талбайд буулгах; Агуулахаас автомашинд ачих; ил талбай Талбайгаас машинд ачих; 3 Агуулах бөөний төв / 3х7 м нийт 240ш Ачаа, барааг хадгалах; Бараа худалдаалах; хүйтэн/ агуулах 5100 м.кв Худалдааны төв 2 давхар Хүнс, бараа материал, барилгын /нэгдсэн төвийн худалдааний төв 4 дэд бүтцийн нийт 11.860 м.кв материалын жижиглэн болон шугам сүлжээнд талбай холбогдсон/ бөөний худалдаа; Бүх төрлийн үйлчилгээ; 5 Худалдааны төвийн 576 м.кв 3 давхар Нийт 60 гаруй авто машины зогсоол удирдлагийн оффис бие даасан обьект Дулаан зогсоол /2 авто зогсоол/ Ерөнхий план зураг 6
1.4. ОФФИСЫН БАРИЛГА Нийт 3 давхар 576 м.кв талбай бүхий бие даасан барилгатай гаднаа 60 гаруй ил зогсоол, 2 машины дулаан зогсоолтой. Энэхүү барилгын худалдааны төвийн удирдлагын төв болгож ашиглах бүрэн боломжтой бөгөөд өөрийн эзэмшлийн 3600 гаруй м.кв газартай. 7
>> ТОВЧ ТАНИЛЦУУЛГА 1.5. НЭГ БОЛОН ХОЁР ДАВХАРУУДЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ “Шинэ Налайх” худалдаа үйлчилгээний төвийн давхарын зохион байгуулалтыг бусад худалдаа үйлчилгээний төвүүдийг судалсаны үндсэн дээр ангилсан бөгөөд аль болох худалдан авагчдийг уйдаахгүй олон цагыг өнгөрөөх боломжийг бүрдүүлэх тал дээр илүү анхаарсан болно. А блок 1F 1-р давхар нь хүний хөл хөдөлгөөн тасардаггүй байдгаараа онцлог бөгөөд энэ давхарт хүнс мөн ресторан махны бөөний төв байршуулна 2F Бэлэн хувцасны тасаг болон гэр ахуйн тасгууд байршина. Б блок 1F Барилгын материал 2F Барилгын материал Давхаруудыг олон павилион байршуулахаар зохион байгуулсан. Тухайлбал, 2 давхарт дунджаар 15 мкв талбайтай нийт 83 павилион орохуулахаар төлөвлөсөн. 8
9
>> ТОВЧ ТАНИЛЦУУЛГА 1.6. 3, 4, 5, 6 ДАВХАРУУДЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ “Шинэ Налайх-2” үйлчилгээтэй орон сууцны давхарын зохион байгуулалтыг тухайн байршлийг судалсаны үндсэн дээр залуу гэр бүл болон настай иргэдэд илүү тохиромжтой үнэ хямд ашиггүй зай талбай гаргахгүй тал дээр анхаарч байгуулагдсан байгаа. 34,69 м.кв давхартаа 2 байхаар төлөвлөсөн 37,28 м.кв 2 өрөө байр 1, 48,36 м.кв 3 өрөө 1 байр байхаар төлөвлөсөн. 10
11
>> ТОВЧ ТАНИЛЦУУЛГА 12
13
>> ТОВЧ ТАНИЛЦУУЛГА 2. ТӨСЛИЙН ДАВУУ ТАЛ Байршил: Шинэ Налайх олон улсын худалдааны төв нь Налайх дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт Улаанбаатар-Чойр, Улаанбаатар- Налайх чиглэлийн замын уулзварт баригдаж байна. Хэрэгцээ шаардлага: Сүүлийн жилүүдэд нийгэмд эерэг өөрчлөлтүүд ихээр гарч байгаа бөгөөд үүнийг дагаад хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага өдрөөс өдөрт өөрчлөгдсөөр байна. Өнөөдрөөс даруй 5 жилийн өмнө ихэнх хүмүүс худалдаа наймаа эрхлэхийн тулд Нарантуул худалдааны төвийг зорьдог байсан бол өнөөдөр задгай талбайд худалдаа наймаа эрхлэгчдээс татгалзаж өөрт ойр түгжрэлгүй байрлалыг зорьж байна. Иймд олон улсын чанарын шаардлага хангасан худалдааны төвүүдийн хэрэгцээ ихсээд байна. Цаашилбал Улаанбаатар хотын түгжрэлд эерэгээр нөлөөлнө. Автозогсоол: Улаанбаатар хотын хэмжээнд тулгамдаад байгаа асуудлуудын эхний байранд автозогсоолын хэрэгцээ зайлшгүй байдаг энэ утгаараа худалдааны төвийн гэлтгүй бүх барилга байгууламжуудын хувьд энэ нь шийдэхэд бэрх байдаг. “Шинэ Налайх-2” үйлчилгээтэй орон сууцны хувьд зогсоол хүрэлцээтэй бөгөөд том оврийн ачааны тэрэг хүлээн авах боломжтойгоороо давуу талтай. Цогц шийдэл: “Шинэ Налайх-2” үйлчилгээтэй орон сууц нь ойр орчмын худалдааны төвүүдийн ололттой, алдаа дутагдалтай талуудыг сайтар судалж өөрийн худалдааны төвийг илүү үнэ цэнэтэй болгох арга хэмжээг авч ажиллах бөгөөд, тухайлбал, хэрэглэгчид болон наймаа эрхлэгчдэд тулгамдсан асуудал болсон агааржуулалт, дотоод зохион байгуулалтыг оновчтой болгох зэрэг асуудалд хамгийн оновчтой шийдлийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Эдгээр нь өртөг зардлыг нэмэгдүүлж байгаа боловч хэрэглэгчдийн ая тухтай үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлж, цаашид байнга гарах ашиглалт үйлчилгээний зардлыг бууруулах давуу талуудыг олгож байгаагаараа онцлог юм. Нэгдсэн менежмэнт: Өөрсдөө менежментээ хариуцсанаар нэгтсэн бодлого хэрэгжүүлж “Шинэ Налайх-2” үйлчилгээтэй орон сууцны төслийн үнэ цэнийг алдагдуулалгүй өдрөөс өдөрт нэмэгдүүлэх бүрэн боломжтой юм. 14
2.1. БАРИЛГЫН ЯВЦ Барилгын явц 60%-тай байгаа бөгөөд дотор засал, хана хуваалт, дотоод цахилгаан холболт, гадна фасад зэрэг ажлууд хийгдэх үлдээд байна. Одоогийн харагдах байдал 15
>> ТОВЧ ТАНИЛЦУУЛГА 2.2. ДЭД БҮТЭЦ Нийслэлийн “Туул 21” коллекторт Налайхын төв шугамаар холбогдсон. 3,2 км ариутгах татуургын шугам 16
2.2.1. 1.3 КМ ГАДНА ДУЛААН, ЦЭВЭР УСНЫ ШУГАМ Нийслэлийн “Туул 21” коллекторт Налайхын төв шугамаар холбогдсон. 2.2.2. УС ДУЛААН ДАМЖУУЛАХ ТӨВ 4,2 мвт хэрэгцээний халуун ус халаах дулаан солилцуур, 2,9 мвт халаалтын дулаан солилцуур, 55кВ халаалтын насос, 22кВ-ын 2 ширхэг хэрэгцээний халуун усны халаалтын насос, 7,5 кВ-ын 2 ширхэг хүйтэн усны насос, 1 тонны даралт барих систем бүхий 1, 2-р хэлхээгээр халаалтын ф219 хос шугам, цэвэр усны ф150 шугамын угсралт 100% гүйцэтгэлтэй. 2018 оны 9 сард Налайхын Дулааны станц ТӨХК-д хүлээлгэн өгсөн. 17
>> ТОВЧ ТАНИЛЦУУЛГА 18
2.2.3. 10кВ 7,2 КМ ӨНДӨР ХҮЧДЛИЙН ШУГАМ, ХҮЧДЭЛ ХУВААРИЛАХ БАЙГУУЛАМЖ - 2 ШИРХЭГ Налайхын 110КБ дэд станцаас Шинэ Налайх хороололруу 6000 айлыг эрчим хүчээр хангах хүчин чадалтай 10,000 В-ын хос шугам татаж, шинээр 800 кВА-ын 2 дэд станц бүтээн байгуулсан. 19
>> ТОВЧ ТАНИЛЦУУЛГА ЦДАШ 3,7км, КШ 3,5 км хүчдэлийн шугам, 10кВ-ын нөөц тэжээлийн шугам - 2ширхэг 20
21
>> ТОВЧ ТАНИЛЦУУЛГА 2.2.4. ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ 22
>> ТОВЧ ТАНИЛЦУУЛГА “ТЭЛМЭН ГРУПП” ХХК Баян Зүрх дүүрэг, 14-р хороо, Намьяанжугийн гудамж, 51А Улаанбаатар хот, Монгол улс 24
Search
Read the Text Version
- 1 - 24
Pages: