СЭДЭВ. МОНГОЛЧУУДЫН БАЙГАЛЬ ХАМГААЛАХ УЛАМЖЛАЛ Хичээлийн зорилго: Монголчуудын байгальтай харилцаж ирсэн уламжлалыг судлах, онцлогийг танин мэдэх, сурталчлах Хичээлийн агуулга: - Байгаль хамгаалах уламжлал ба тэнгэр шүтлэг - Газар бэлчээр хамгаалал - Ургамал хамгаалал - Ус хамгаалал Бэлтгэл, даалгавар. Баг бүр дээрх агуулгын дагуу сэдвээ хуваарилж аваад (Сэдвийн хуваарилалтыг багш өгнө) өөрийн сэдвийн хүрээнд Монголчуудын байгальтай харилцаж ирсэн уламжлалт харилцааны онцлогийг судалж мэднэ. Дараа нь байгаль, хүн хоёрын уламжлалт харилцаанаас өнөө үед сэргээн сурталчилж болох ямар санаа байгааг тунгаан бодож олон нийтэд байгальтайгаа зөв зохистой харилцахыг сурталчилсан 5 минутын танилцуулга видео бэлтгэж ирнэ. Хичээл эхлэхээс өмнө google classroom-д байршуулсан байна. Хичээлийн цагт багш, оюутнууд баг тус бүрийн бэлтгэж ирсэн видеог үзэж танилцаад санал зөвлөмж өгнө. Саналын дагуу засаж сайжруулаад олон нийтэд нээлттэй байршуулж линкийг багшид илгээснээр тус даалгаварыг бүрэн хийсэнд тооцож үнэлгээгээ авна. Видео бичлэгт тавигдах шаардлага - Видеог өөрт байгаа гар утас болон бусад төхөөрөмж ашиглан бэлтгэж болно. - Видео нь AVI, mp4 зэрэг түгээмэл форматтай байх. - Видеоны агуулга нь олон нийтэд байгальтай зөв харилцахыг уриалсан байх, уламжлалт харилцааны гол ойлголтыг товч тайлбарласан хэсэгтэй байх.
- Видео нь animation хэлбэртэй байж болно. - Бичлэгийн өнгө аяс гэгээлэг, өөдрөг байх Анхаарах зүйлс - Байгаль хамгаалах уламжлалт харилцааг сайтар ойлгосон байх - Багийн зохион байгуулалт сайтай байх - Агшиж буй Монгол (The shrinking country) (https://www.facebook.com/agshijbuimongol/videos/221650435654143/ ) зэрэг байгаль, бэлчээр хамгаалах аяны танилцуулгуудыг үзэж, санаа авч болно. (линкийг хавсаргав) - Агуулгаа сайн гаргасан, олон нийтэд хүргэх гэж байгаа санаагаа тодорхой илэрхийлсэн байх - Зохистой харьцаа, гоо зүйн шаардлагад нийцсэн байх Унших материал 3. У.Эрдэнэтуяа. Монголчуудын байгаль хамгаалах арга ухаан. УБ., 2014 (багш pdf хэлбэрээр хэсгийн мэйлрүү илгээсэн)
Search
Read the Text Version
- 1 - 2
Pages: