Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore Оюунлаг залуус 2019 эмхэтгэл-converted

Оюунлаг залуус 2019 эмхэтгэл-converted

Published by Azjargal Baatar, 2022-01-02 05:46:11

Description: Оюунлаг залуус 2019 эмхэтгэл-converted

Search

Read the Text Version

1 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2019 СУВИЛАХУЙН СУРГУУЛЬ, АШУҮИС Nursing & IPT student’s club, Сувилахуйн сургууль, АШУҮИС

2 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2019 ABSTRACT BOOK ОЮУНЛАГ ЗАЛУУС 2019: ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ЭМХЭТГЭЛ Зохион байгуулагч: “Nursing & IPT student’s club” Эмхэтгэсэн: Б. Азжаргал УЛААНБААТАР ХОТ 2019 он Nursing & IPT student’s club, Сувилахуйн сургууль, АШУҮИС

3 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2019 ГАРЧИГ АМАН ИЛТГЭЛ..............................................................................................................4 ӨСВӨР НАСНЫ ОХИДЫН ҮР XӨНДӨЛТИЙН ТАЛААРХИ МЭДЛЭГИЙГ ҮНЭЛЭХ НЬ ..................................................................................................................................5 МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙН МЭДЛЭГИЙГ ҮНЭЛСЭН НЬ .........................................6 ОХИДЫН БИЕНИЙ ЮМНЫ ҮЕИЙН БАЙДЛЫГ СУДАЛСАН НЬ ...............................7 HOKKAIDO JAPANESE ХЭЛНИЙ СУРГУУЛИЙН JLPT СУРГАЛТАНД ХАМРАГДСАН НЬ.........................................................................................................9 БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ЗАГАСАН ХАЙРСЖИЛТ (ИХТИОЗ) ...............................11 ӨВЧНИЙГ ВИТАМИН Д УУЛГАХ БОЛОН УСАН ВАНН ЭМЧИЛГЭЭГЭЭР СУВИЛАХ НЬ ..............................................................................................................11 БЗДХ-Т ӨВЧНИЙ ТАЛААРХ МЭДЛЭГ,ХАНДЛАГА,ДАДЛЫГ СУДЛАХ НЬ .............13 “ТАСГИЙН СУВИЛАГЧИЙН АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТЫН ҮНЭЛГЭЭГ СУДЛАХ НЬ”................................................................................................................14 АШУҮИС-ИЙН СУВИЛАХУЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУДЫН СУРГАЛТЫН СЭТГЭЛ ХАНАМЖИЙГ СУДЛАХ НЬ..........................................................................16 БАГШ- ОЮУТАН ХООРОНДЫН ХАРИЛЦААНЫ АСУУДАЛД ..................................17 АРХАНГАЙ АЙМАГ ДАХ ТАРВАГАН ТАХЛЫН БАЙГАЛИЙН ГОЛОМТЫН ЭПИЗООТ БА ХҮНИЙ ӨВЧЛӨЛ.................................................................................18 Дүгнэлт..........................................................................................................................................19 БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЭХЧҮҮДИЙН ТӨРӨХ ҮЕИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ20 СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА...........................................................................20 ӨСВӨР НАСНЫ ТАМИРЧДЫН МӨРНИЙ ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ НЬ ДЭЭД МӨЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД НӨЛӨӨЛӨХ НЬ ...................................................21 ХУВЬ ХҮНИЙ МАНЛАЙЛЛЫН ТҮВШИНГ ..................................................................22 ӨӨРИЙН ҮНЭЛГЭЭГЭЭР ТОДОРХОЙЛОХ НЬ........................................................22 АМБУЛАТОРИОР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА ........24 ЭНГИЙН СУУХ ҮЕ БОЛОН SITSMART АШИГЛАН СУУХ ҮЕИЙН ИХ БИЕИЙН ДАЛАЙЦЫГ ХАРЬЦУУЛАН ҮР ДҮНГ СУДЛАХ..........................................................25 НЯРАЙН ХҮЙ ЭДГЭРЭЛТИЙН БАЙДАЛ ...................................................................26 Nursing & IPT student’s club, Сувилахуйн сургууль, АШУҮИС

4 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2019 АМАН ИЛТГЭЛ Nursing & IPT student’s club, Сувилахуйн сургууль, АШУҮИС

5 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2019 ӨСВӨР НАСНЫ ОХИДЫН ҮР XӨНДӨЛТИЙН ТАЛААРХИ МЭДЛЭГИЙГ ҮНЭЛЭХ НЬ Э.Дулмаа1, Ч.Уранбайгал1, Б.Алтанцэцэг1, М.Лосолмаа1, Г.Лхагвасүрэн 1, Б.Оюундархи1, Е.Инкар1 С.Туяа2 1АШУҮИС-ийн СС, Эх Барихуйн 3-2 анги 304 хэсэг 2АШУҮИС-ийн СС, НЭМСТ e-mail: tuyа.s @mnums.edu утас: 96095264 Үндэслэл: Үр хөндөлтийн түвшин өндөр байгаа нь манай орны хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн хурц асуудлын нэг боллоо. Үр хөндөлт нь 1950-иад оноос хүн амын өсөлт, бүтцэд өөрчлөлт гарч 1960 онд хүн амын цэвэр өсөлт 1000 хүн амд 32.7 болж энэ байдал 1980-аад оны сүүл үе хүртэл тогтвортой өндөр байсан, 2000 оны байдлаар 15.5 хүртэл буурсан.1989 оны эцсээр БНМАУ-ын Эрүүлийг хамгаалах хуульд өөрчлөлт оруулан “Эх болох асуудлыг эмэгтэйчүүд өөрсдөө шийдвэрлэнэ” гэснээр үр хөндүүлэх, жирэмслэлтээс хамгаалах эм хэрэгсэл хэрэглэх явдал чөлөөтэй болжээ. 1989 онд үр хөндөлтийг чөлөөтэй болгосны дараах жилүүдэд үр хөндөлтийн тоо эрс өссөн байна. Судалгаанаас үзэхэд 13-20 хүртэлх насны охидын 6.3% нь жирэмслэж байгаагийн 43.3% нь хүсээгүй үедээ жирэмслэж, тэдний 18% нь үр хөндүүлжээ. Ийнхүү хүсээгүй жирэмслэл нь өсвөр насны охидын нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг муу байгааг харуулж байгаа бөгөөд нөхөн үржихүйн талаархи мэдлэгийг дээшлүүлэх асуудал тулгарч буйг илтгэж байна. Судалгааны ажлын зорилго: Өсвөр насны охидын үр хөндөлтийн талаархи мэдлэгийг үнэлж, дүгнэлт хийх Судалгааны ажлын зорилт: Зорилгодоо хүрэхийн тулд дараах зорилтуудыг тавьлаа. - Өсвөр насны хүүхдүүдийн нөхөн үржихүйн мэдлэг боловсролыг үнэлнэ. - ЕБС-ийн хичээлийн Эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрт тусгагдсан агуулгыг судлах Судалгааны арга зүй: Баянгол дүүрэг 9-р хорооны 113-р сургуулийн 11 дүгээр ангийн 16-17 насны 60 охидод үр хөндөлтийн талаар эрүүл мэндийн хичээлээр олж авсан мэдлэгийг асуумжын аргаар үнэлэх судалгаа авсан. Үр дүн: Судалгаанд оролцогсдын эрүүл мэндийн хичээлээр үр хөндөлтийн тухай мэдээлэл авч чаддаг эсэхийг үнэлэхэд 5.88% нь маш сайн, 18.7% нь сайн, 41.17% дунд ,41.17% нь муу үнэлгээтэй гарсан.Охидын үр хөндөлтийн талаархи мэдлэгийг үнэлэхэд 18% нь дунд, 82% нь муу байгааг харуулж байна. Дүгнэлт: Өсвөр насны охид эрүүл мэндийн хичээлээс бэлгийн боловсрол, нөхөн үржихүйн талаар хангалттай мэдээлэл авч чаддаггүй нь өсвөр насны охидын үр хөндөлт нэмэгдэх гол шалтгаан болсоор байна. Түлхүүр үг: эрүүл мэнд, нөхөн үржихүй, үр хөндөлт, охид Nursing & IPT student’s club, Сувилахуйн сургууль, АШУҮИС

6 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2019 МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙН МЭДЛЭГИЙГ ҮНЭЛСЭН НЬ Х.Алтантогос1 Э.Даариймаа1 С.Дэлгэрмаа2, Ж.Мөнхханд2 Сувилахуйн 4-р курс Сувилахуйн сургууль, АШУҮИС Үндэслэл: Анагаах ухааны ёс зүй гэдгийг эмч, эмнэлгийн мэргэжилтний зан үйлийг зохицуулдаг зарчим, дагаж мөрдөх хэм хэмжээ, ёс суртахууны үнэлгээний тогтолцоог судлах ухаан гэж тодорхойлж болох юм. Энэ салбарт хувийн ашиг сонирхлоос илүү үйлчлүүлэгчийн эрх ашиг чухал тавигддаг. Орчин үеийн нийгмийн шаардлагад ирээдүйн боловсон хүчний бодит чадвар нь хүний насан туршдаа олж авч буй мэдлэг, чадвар, амьдрах арга ухаан, соёл, туршлагын нэг дэлгэж ойлгож болох бөгөөд хүн төрөлхтний түүхийн явцад олж авсан мэдлэг, туршлагыг өөриймшүүлснээр хувь хүн болон төлөвших процесс буюу шинэ мэдлэг, мэдээлэл олж авахаас гадна дэлхий нийтийн нийтлэг үнэлэмж, эрх ашгийг олон нийтэд таниулан хэрэгжүүлсэн байдлаар нийгмийн тогтвортой хөгжил нь хэмжигдэнэ. Нийгмийн боловсролд хүрээлэн буй орчинтой харьцах харилцаа, ёс суртахууны болон хууль эрхзүйн хэм хэмжээний ойлголт, нийгэмд хэрэгжиж буй аливаа үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр нь байгаль орчинд хэр ээлтэй байгаагаар үнэлэгддэг байна. Зорилго: Эмнэлгийн мэргэжлээр суралцаж буй оюутны мэргэжлийн ёс зүйн мэдлэгийн түвшинг үнэлэх Судалгааны арга зүй: Судалгааг агшингийн загвараар явуулсан.Ёсзүйн уур амьсгалыг Victor, Cullen (1988) нарын “Ethical Climate Questionnaire-ECQ” асуулгын 16 асуулттай хувилбарыг сонгон ашиглав.Судалгааны мэдээ, мэдээллийг оруулах, шалгах, үр дүнг боловсруулахдаа SPSS-20.0 программ ашиглан нарийвчилсан шинжилгээ хийв. Үр дүн: Судалгаанд нийт 158 оюутан оролцсоноос 95.1% нь эмэгтэй, 4.9% нь эрэгтэй, 56.3% нь 18-20 насны, 44.7% нь 21-25 насныхан байсан. Асуумжийн 5 хэмжигдэхүүнийг авч үзэхэд мэргэжлийн (дундаж = 13.45 ± 3.68), дүрэм журам (дундаж = 13.41 ± 4.01), халамж (дундаж = 12.92 ± 3.95), бие даасан байдал (дундаж = 11.35 ± 3.88), багаж, тоног төхөөрөмж (дундаж = 8.93 ± 2.95) Дүгнэлт: Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, зан суртахууныг анагаах ухаан, ёс зүй, гүн ухаан, сэтгэл судлалын үүднээс судлан, мэргэжлийн онцлог, утга учрыг сургуульд элсэн орсон цагаас нь эхлэн сайтар ойлгуулан, ухамсарлуулах үйл Nursing & IPT student’s club, Сувилахуйн сургууль, АШУҮИС

7 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2019 ажиллагааг хичээлээр болон хичээлээс гадуурх нийгмийн хүрээнд зохион байгуулахад анхаарах нь зүйтэй. Түлхүүр үг: Эмнэлгийн мэргэжилтэн, ёс зүй, үр дүн, ач холбогдол. ОХИДЫН БИЕНИЙ ЮМНЫ ҮЕИЙН БАЙДЛЫГ СУДАЛСАН НЬ А. Алгирмаа1, Б. Намжилмаа1, Б. Азжаргал2 АШУҮИС-СС ЭББ 3-3 Эх барихын тэнхим Үндэслэл: Охидын бэлгийн бойжилт эхэлж буй чухал шинж тэмдгийн нэг нь анхны сарын тэмдэг ирэх явдал бөгөөд анхны биений юм гадаад дотоод олон нөхцөлөөс хамаарч харилцан адилгүй насанд ирдэг.1970 онд Х.Лхагважав /Анагаах ухааны дээд сургуулын эмгэг анатоми шүүх эмнэлгийн тэнхим/ хийсэн судалгаанаас үзэхэд “ Монгол охидын анхны биений юм ирэх дундаж нас 14,25(±1.2) , анхны биений юм ирэх нас сүүлийн 50-иад жил дундажаар 1 нас 7-8 сараар эртэссэн байна. Монгол охидод анхны биений юм Европ ба ЗХУ-ын олонхи үндэстэн , ястны охидоос дунджаар 4 сараас 1 нас 4 сар хүртэл хугацаагаар хожуу ирж байна. Анхны биений юм хотын охидод хөдөөний охидоос эрт ирж байна[1] .” “В. М, Тарновский (1891), Ф, Штрассман (1901), В. М. Смольяни- ков (1935) Н, В. Попов (1948), Н. Ш. Булатова (1952), М. Г. Сердю- ков (1957), Н, М, Данилович (1959), И. И. Богоров (1960), В. С. Со- ловьева (1964) Б. Братонов. К. Кубота (1965), Н. Хэйнц, Г. Ольвер (М.Не1п12, О.ОНухег (1965) зэрэг олон эрдэмтэн, судлаачдаас охидын бэлгийн бойжилтыг олоход нийгэм эдийн засаг, газар нутаг, цаг уурын байдал, хот, хөдөөгийн ялгаа, биеийн ерөнхий өсөлт, хөгжилт, эрүүл мэндийн байдал, яс үндэс, удамшил, орон сууц, хоол хүнс, хүмүүжлийн байдал зэрэг олон нөхцөл нөлөөлдөг гэж үздэг ба мөн дээрх нөхцөлүүдээс гадна нарны илч хангалттай эсэх (Н, Ш. Була» това), амьтны гаралтай уургийн зүйл хэрэглэх (Н. Хэйнц,Г. Ольвьер| зэрэг зүйлүүд ач холбогдолтой тухай дурдсан байдаг [2].” Иймээс хурдацтай хөгжиж буй өнөөгийн нийгэмд үүсч буй хүчин зүйлс нь охидын биений юм ирэх нас ба мөчлөг, үргэлжлэх хугацаа зэрэгт ялгаатай байдал үүсгэж болзошгүй юм. Зорилго: Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн охидын биений юмны тухай харьцуулан судлах Зорилт: 1. Улаанбаатар хот болон орон нутгийн охидын анхны биений юм ирэх хугацаа , биений юмны үргэлжлэх хугацаа , мөчлөг зэргийг харьцуулан судална. 2. Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн охидод анх биений юм ирэхэд илэрсэн сэтгэл зүйн өөрчлөлтийг тодорхойлно. 3. Улаанбаатар хот болон орон нутгийн охидын биений юм ирэхэд нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлно. Арга зүй: Бид судалгаагаа агшингийн судалгааны аргаар 16-21 насны нийт 100 охидоос асуумж авч SPSS-программаар судалгааны үр дүнг боловсруулав. Үр дүн: Бидний судалгаанд Улаанбаатар хотын 50 , хөдөө орон нутгийн 50 , нийт 100 охид хамрагдсан бөгөөд судалгаанд хамрагдсан охидын анхны биений юм ирсэн насыг боловсруулж гаргахад Улаанбаатар хотын охидод анхны биений юм Nursing & IPT student’s club, Сувилахуйн сургууль, АШУҮИС

8 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2019 ирсэн дундаж нас 13,34 байсан бол хөдөө орон нутгийн охидын дундаж нас 14,02 байна. 1970 оны Х.Лхагважав / Анагаах Ухааны дээд сургулийн эмгэг анатоми шүүх эмнэлгийн тэнхим/ “ Монгол охидын анхны сарын тэмдэг ирэх хугацааны тухай” судалгаагаар Улаанбаатар хотын охидод биений юм ирэх дундаж нас 14- 15(±1.0) Өмнөговь аймгийн охидын биений юм ирэх дундаж нас 14,48(±1,4) байжээ. Үүнээс үзэхэд охидын биений юм ирэх хугацаа эртэссэн нь сүүлийн жилүүдэд манай улсын нийгэм эдийн засгийн байдал болон ард түмний аж амьдралын хэв маяг өөрчлөгдөж, хүүхдийн бие бялдарын өсөлт хөгжил сайжирсантай холбоотой юм. Дүгнэлт: 1. Улаанбаатар хотын охидод анхны биений юм ирсэн дундаж нас 13,34 байсан бол хөдөө орон нутгийн охидын дундаж нас 14,02 байна. Анхны биений юм хотын охидод хөдөө орон нутгийн охидоос эрт ирж байна. Охидын биений юмны үргэлжлэх хугацаа 3-5 хоног , мөчлөг 28-30 хоног байна. 2. Судалгааны үр дүнгээс үзэхэд хөдөө орон нутгийн охидод айж сандарсан байдал Улаанбаатар хотын охидоос 6% -иар илүү илэрсэн байна. 3. Улаанбаатар хотын охидод , хөдөө орон нутгийн охидоос биений юм эрт ирэхэд нөлөөлөх хүчин зүйл байгаа эсэхийг судлахад Улаанбаатар хотын охидын 32% нь биеийн өсөлт хөгжил, 16% нь стресс , 4% нь хооллолт, 46% нь нөлөөлөх хүчин зүйл байгаагүй гэж үзсэн байна. Харин орон нутгийн 66% нь ямар нэгэн нөлөөлөх хүчин зүйл байхгүй гэж үзсэн байна. Номзүй: 1. Х. Лхагважав - Монгол охидын анхны сарын тэмдэг ирэх хугацааны тухай / судалгааны өгүүлэл 1970он / 2. “Эрүүл оршихуй-2016” - Эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлүүдиййн эмхэтгэл Улаанбаатар 2016 он Nursing & IPT student’s club, Сувилахуйн сургууль, АШУҮИС

9 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2019 HOKKAIDO JAPANESE ХЭЛНИЙ СУРГУУЛИЙН JLPT СУРГАЛТАНД ХАМРАГДСАН НЬ 1Т. Буянжаргал 2. Д. Алтантуул, АШУҮИС-СС1 , Сувилахуйн бакалавр 2-2 анги АШУҮИС- СС 2 , Насанд хүрэгчдийн тэнхим [email protected] [email protected] Үндэслэл:Дэлхий дахинд нийт хүн амын эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг дээшлүүлж эрүүл саруул, урт удаан бүтээлч амьдрахад туслах болон анагаах ухааны хөгжил дэвшилд сувилагч, эх баригч, эмнэлгийн бусад мэргэжилтнүүдийн оролцоо нэн чухал байдаг. Монгол улсад эрүүл мэндийн салбарт өнөөгийн байдлаар 11934 сувилагч мэргэжилтэн ажиллаж байгаа боловч эмч, сувилагчийн харьцаа улсын хэмжээнд (1:1.2), УБ хотод (1:0.9), хөдөө орон нутагт (1:1.5) байгаа нь сувилагч мэргэжилтэн нэн хэрэгцээтэй болохыг илэрхийлж байна. ДЭМБ-аас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэхэд эмч, сувилагч мэргэжилтний харьцаа (1:4) байхыг тогтоосон байдаг1. АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль нь дэлхийн түвшинд хүрсэн сувилагч мэргэжилтнийг бэлтгэхийн тулд бодлогын хүрээнд суралцаж оюутнуудын хэлний түвшинг сайжруулах зорилгоор зохион байгуулалттай арга хэмжээ авдаг.Hokkaido Japanese хэлний сургууль нь (18) америк, (14) хойд ази, (28) европ, (29) өмнөд азийн орнуудыг хамарсан хэлний түвшний JLPT preparation болон Week in the Standard course +JLPT preparation course хичээлийг явуулдаг сургууль юм. Суралцаж буй оюутнуудын (27) 25-29 насны ихэнх буй (62) эмэгтэйчүүд эзэлж байна2. АШУҮИС- ийн Сувилахуйн сургуулийн Hokkaido Japanese Language School хамтын ажиллагааны гэрээний дагуу тус сургуулийн дэргэдэх япон хэлний сургалтанд 6 сарын хугацаанд суралцаж N5 түвшний болзолыг хангасан3. Судалгааны ажлын зорилго:Япон хэлний N5 түвшний мэдлэгээ дээшлүүлэх Судалгааны ажлын зорилт 1. Япон орны түүх, ёс заншил, соёлын талаар танин мэдэх, сувилахуйн сургуультай танилцах 2. Япон хэлний N5 түвшнээс N4 түвшинд хүрэх Судалгааны материал арга зүй Хүснэгт1. JLPT preparation Mon Tue Wed Thu Fri Sat Sun 9:30- Self-study (You can use the private study room) 12:20 12:30- Lunch 13:20 13:30- Listening Listening Listening Listening Listening Activity Private 14:20 comprehension comprehension comprehension comprehension comprehension or private study /Kanji /Kanji /Kanji /Kanji /Kanji study 14:30- Grammar Grammar Grammar Grammar Grammar 15:20 15:30- Reading Reading Reading Reading Reading 16:20 comprehension comprehension comprehension comprehension comprehension Nursing & IPT student’s club, Сувилахуйн сургууль, АШУҮИС

10 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2019 16:30- Self-study (There will be a lot of homework so please prepare for the next day’s class) 18:20 Судалгааны үр дүн 1. Япон орны түүх, ёс заншил, соёлын талаар мэдсэн сувилахуйн сургуультай танилцсан 2. Япон хэлний N4 түвшинд амжилттай суралцаж ирсэн Дүгнэлт:Япон болон бусад хэлийг суралцаж буй оюутнууд цаг төлөвлөлтийг сайн баримтлаж, сонсох, бичих, ярих дадал чадварыг эзэмшихийн тулд өөрийн Gide Line гарган суралцах хэрэгтэй. Nursing & IPT student’s club, Сувилахуйн сургууль, АШУҮИС

11 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2019 БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ЗАГАСАН ХАЙРСЖИЛТ (ИХТИОЗ) ӨВЧНИЙГ ВИТАМИН Д УУЛГАХ БОЛОН УСАН ВАНН ЭМЧИЛГЭЭГЭЭР СУВИЛАХ НЬ 1Л. Хүсэлхүүхэн 2. Д. Алтантуул, АШУҮИС-СС1 , Сувилахуйн бакалавр 2-2 анги АШУҮИС- СС 2 , Насанд хүрэгчдийн тэнхим [email protected] [email protected] Үндэслэл Удамшлын шалгаант арьсны өвчин ба арьс түүний дайвар эрхтний эвэршил, өнгө ба тэжээлийн өөрчлөлтийн улмаас загасны хайрсыг санагдуулам хайрс арьсан дээр үүсгэдэг өвчнийг ихтиоз гэнэ1 . Уг өвчлөл нь хамгийн элбэг төрсний дараа 2-3 сартайд 80-95%, 2-3 настайд хожуу илэрдэг. Хүүхдийн арьсыг хамгаалах уян хатан чанарыг хадгалдаг, чийгийг барьдаг филагрин уураг гэж байдаг. Энэ өвчний үед Филагрин уургийн нийлэгжилт буурч, арьсны өнгөн хөрсний чийглэгдэх үйл ажиллагааны мөхлөгт давхаргын эвэршилтийн процесс хэт ихэсч арьс хуурайшиж хайрс шиг болдог 2. ДЭМБ- аас гаргасан судалгаагаар манай улсын нийт хүн амын 98% нь витамин Д дутагдалтай гэж үздэг төдийгүй (2012-2015) хооронд 6,897 хүүхэд болон насанд хүрэгчдийг витамин Д- ийн шинжилгээнд хамаруулсанаас (82) 5.642 хүн дутагдалтай, (16) 1.100 хүн хэвийн, (2) 137 хүн илүүдэлтэй байна гэж үзсэн. Үүнээс арьсны өвчлөлтэй 1000 хүүхэд тутмын 65-75% витамин Д- ийн дутагдалд өртөмтгий байна. Эдгээр арьсны өвчлөлд загасан хайрсжилт, атопийн дерматит, экзем, харшил тус тус багтана 3. Судалгааны ажлын зорилго Загасан хайрсжилт өвчнийг витамин Д амаар болон усан ванн сувилгаа хийх Судалгааны ажлын зорилт 1. 5 настай О. эрэгтэй DS:Ихтиоз оноштой үйлчлүүлэгчийг 2018 оны 01 сараас 2019 оны 02 сар хүртэл эрчимт эмчилгээний тунгаар витамин Д уулгах 2. Хэсэг газрын арьсны эмчилгээнд усан ванн сувилгааг хийх Судалгааны ажлын материал арга зүй Анамнез: Үйлчлүүлэгч О. 5 настай, эрэгтэй айлын том хүү. Төрснөөс хойш 2 сартайгаас эхлэн нуруу болон хөлийн шилбэ хэсэг нь сайртсан мэт болдог байсан. Зовиураас: маш их арьс хуурайшина, хагтана, харлаж загасны хайрс шиг болно гэнэ. Шинжилгээнд: Витамин Д <6ng/ml, арьсны ус тосон бүрхүүлийн pH 3.6 байв. Хэсэг газрын үзлэгээр: үйлчлүүлэгчийн нурууны ард, гэдэсний урд 2 хажуу талаар, 2 хөлийн эрээн булчин хэсэгт хүрэн бор өнгийн хайрстай, бохир саарал өнгөтэй байна. Эмчилгээ сувилгааг 2018 оны 1 сараас эхлэн Витамин Д- ийг 5000 IU тунгаар дөрвөн улирал, усан ванн сувилгаанд 7 хоногийн хугацаанд 25 удаагийн давтамжтай 10-30 минут сода, шилмүүсний ханд, хивэг тус бүрийг 100- Nursing & IPT student’s club, Сувилахуйн сургууль, АШУҮИС

12 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2019 150 граммаар ваннтай усанд хийж өдөрт 15-30 минутаар хэвтүүлж арьсыг үрж угаалгүйгээр оруулж байсан. Судалгааны үр дүн 1. Шинжилгээний үзүүлэлтээр витамин Д витамин Д <6 ng/ml нь жилийн хугацаанд витамин Д <20ng/ml болсон. 2. Усан сувилгааг 1,1 жилийн хугацаанд хийхээс өмнө арьсны ус тосон бүрхүүлийн pH 3,6 байсан бол сувилгааны дараа pH 6,7 болж арьс чийгшиж, загасан хайрс нэмэгдээгүй байна. Дүгнэлт: Ихтиозын үед цаашид витамин Д эмчилгээг урьдчилан сэргийлэх тунгаар тогтмол уулгах нь зайлшгүй шаардлагатай юм. Түлхүүр үг: Загасан хайршилт, витамин Д, усан ванн, сувилгаа Nursing & IPT student’s club, Сувилахуйн сургууль, АШУҮИС

13 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2019 БЗДХ-Т ӨВЧНИЙ ТАЛААРХ МЭДЛЭГ,ХАНДЛАГА,ДАДЛЫГ СУДЛАХ НЬ П.Ганзаяа1,М.Ахнур1,Б.Батцэцэг1,Б.Туул2,Я.Оюунбилэг2 1,2АШУҮИС СС e-mail: [email protected] Утас:94393837 Үндэслэл: Орчин үед зэх зээлийн эдийн засгийн харилцаанд шилжилж, хүн ам, нийгмийн бүтэц өөрчлөлтөд орж байгаатай холбоотойгоор хүн амын амьдрал харилцан адилгүй болж, нийгэмд тодорхой эзлэх байр суурьгүй, оршин суугаа хаяггүй, ажилгүй, ядуу хүмүүс олширч байгаагийн хажуугаар орлого ихтэй хүмүүсийн тоо ч өсөж байгаа нь БЗХӨ ихсэхэд нөлөөлж байгааг судлаач эрдэмтэд тэмдэглэж байна1. Зорилго: 25-48 насны хүмүүсийн дундах БЗДХ өвчний талаарх мэдлэг, хандлага, дадлыг судлах. Зорилт: ӨЭМТ-өөр үйлчлүүлж буй 25-48 насны хүмүүсийн дундах БЗДХ өвчний талаарх мэдлэг,хандлага,дадлыг илрүүлэх. Материал арга зүй: Судалгааг БГД,СБД-ийн ӨЭМТ –үүдийг санамсаргүй түүврийн аргаар сонгон авч тус эмнэлгүүдээр өдрийн цагаар үйлчлүүлж буй 120 хүнийг хамруулсан.Судалгааг аналетик судалгааны агшингийн загвараар тоон аргаар хийсэн. Мэдээлэл боловсруулалтыг SPSS 21 программаар боловсруулсан. Үр дүн: Судалгаанд БГД-с эмэгтэй 40, эрэгтэй 26 хүн оролцсон.Гэрлэсэн 67%. Дээд боловсролтой 62%, бүрэн дунд 21% мөн БЗДХ өвчний мэдлэгийг үнэлсэн асуумжинд 24% сайн, 47% дунд, 11% бага зэрэг гэж хариулсан. СБД-с эрэгтэй 24, эмэгтэй 36хүн оролцсон. Дээд боловсролтой 64%, бүрэн дунд 23%, Гэрлэсэн 67% байна. БЗДХ өвчний мэдлэгийг үнэлсэн асуумжинд сайн 25%, дунд 48%, бага зэрэг 10% хариулсан бөгөөд мэдээллийг түлхүү хаанаас авдаг вэ асуултанд сургалтаар 12%, эмчээс 5% үлдсэн хувь нь интернэтээр авдаг байна. Дүгнэлт: Хүмүүсийн 60 хувь нь дээд боловсролтой мэдлэг нь дунд зэрэг байна. 50% нь сургалтаар БЗДХ-ын мэдээллийг авдаг боловч хангалттай сайн мэддэггүй байна.Судалгаанаас үзэхэд БЗДХ-ын сургалт сурталчилгааг мэдлэгт суурилаж явуулах хэрэгтэй гэсэн үр дүнд хүрлээ. Түлхүүр үг: Бэлгийн замын халдварт өвчин Nursing & IPT student’s club, Сувилахуйн сургууль, АШУҮИС

14 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2019 “ТАСГИЙН СУВИЛАГЧИЙН АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТЫН ҮНЭЛГЭЭГ СУДЛАХ НЬ” Б.Мягмарсүрэн¹, О. Отгончимэг¹, Б. Азжаргал² АШУҮИС, СС, эх барихын тэнхим Үндэслэл: Эрүүл мэндийн байгууллага нь бүхэлдээ хүний нөөцийн төлөвлөлт боловсон хүчний бодлого хангалтгүй байгаа нь хэн болгонд тодорхой болжээ. Өнөөгийн нийгэмд эмнэлгийн мэргэжилтэн бүр ажлын байрны тодорхойлолтын хүрээнээс хэтэрсэн ажлын ачаалал ихтэй, илүү цагаар ажиллаж буй нь бодит амьдрал дээр харагдаж байна. Зарим мэргэжилтэн өөрийн мэргэжлийн тодорхойлолтыг мэдэхгүй байгаа нь үүний нэгэн үндэс. Бүхий л нарийн мэргэжлийн үлгэрчилсэн ажлын байрны тодорхойлолтыг гаргасан боловч нөгөө талаас ажлын байрны шинжилгээ буюу тухайн мэргэжлийн ажлын байрны зураглал, ажил үүргийн бодит нөхцлийг судлан шинжлэх, эргэх холбоотой байж, уян хатан байдлаар хянаж, засварлах, тэдэнд мэдүүлэх шаардлагатай байна. Зорилго : Улмаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ажиллагсад нь тухайн ажлын байрны тодорхойлолтын хүрээнд ажлаа хэрхэн эрхлэж буйг, ажил үүргийн тэгш бус хуваарилалт нь шударга бус байдлын үндэс болж, ажиллагсдын мэдлэгийн түвшинг судлах нь судалгааны зорилго болно. Зорилт : 1. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ажиллагсад ажлын байрны тодорхойлолтын хүрээнд хэрхэн ажилладаг эсэх 2. Ажлын байрны нөхцлийн сэтгэл ханамжийн байдал 3. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ажиллагсдын ажлын ачаалал,тэдний мэдлэгийн түвшинг судлах Арга аргачлал : Судалгааны түүвэрт хамрагдсан Нийслэл хотын 7 дүүрэг, 1 аймгаас 8 эмнэлэг, нийт 102 сувилагчаас нэг агшингийн дескритив судалгааны загварыг ашиглав. Судалгааны үр дүн: Бидний хийсэн судалгаанд хамрагсдын ихэнх нь ажлын байрны тодорхойлолтын хүрээнд үүргээ гүйцэтгэдэг. Хүний нөөцийн сургалт, хөгжүүлэлтийн ажилд идэвхитэй хамрагдаж ажилтан өөрийгөө хөгжүүлдэг болох нь тогтоогдсон. Дээрх судалгаатай харьцуулахад манай судалгаа нь мэргэжилтэн бүр ажлынхаа чөлөөгөөр сургалтанд хамрагдаж өөрийгөө хөгжүүлж байгааг гаргаж ирсэн нь давуу тал болсон. С. Нармандах, Д. Баярмаа, Д. Отгонцэцэг, С. Наранчимэг нарын хийсэн“ Эрүүл мэндийн байгууллагын ажлын байрны тодорхойлолт ажлын ачааллын нөлөөлөл” судалгаанд эрүүл мэндийн байгууллагын ажлын байрны шинжилгээ хийгдэхгүй тул үндэслэлгүй олон ажил хийж , ерөнхийлсөн үүрэг даалгаврууд нь хийхгүй ажилгүй, хийсэн бүтээсний тодорхой хэмжүүргүй байсныг судласнаар, ялангуяа ямар ажил үүргийг гүйцэтгэхэд ямар ур чадвар шаардлагатай болохыг төлөвлөн байгууллагын хүний нөөцийн сургалт, хөгжүүлэлтийн ажлын төлөвлөх , ажил үүргийн тодорхойлолтыг хэрэгжүүлж байна. Дүгнэлт: 1. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ажиллагсад ажлын байрны тодорхойлолт нь тохиромжтой . 2. Ажлын байрны нөхцөл хангалтгүй 3. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ажиллагсдын ажлын ачаалал байгууллага бүрд ижилгүй, тэд мэдлэгийн түвшингээ дээшлүүлэх шаардлагатай гэж үзсэн байна. Ном зүй : 1. Г. Ганхуяг, Г. Цолмонтуяа, Н. Цэцгээ нар “Ulaanbaatar the 4th international nursing conference: Evidence based nursing care” 2017он Nursing & IPT student’s club, Сувилахуйн сургууль, АШУҮИС

15 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2019 2. Б. Азжаргал нарын “85th ANNIVERSARY OF NURSINGSCHOOL AND THE 31rd INTERNATIONAL NURSING CONFERENCE” 2014он 3.Б. Азжаргал нарын”Оюунлаг залуус”эрдэм шинжилгээний хурал 2016, 2017он 4. Mongolmed .mn 5. Pubmed.mn Түлхүүр үг: Тасгийн сувилагч, ажлын байрны тодорхойлолт, үнэлгээ Nursing & IPT student’s club, Сувилахуйн сургууль, АШУҮИС

16 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2019 АШУҮИС-ИЙН СУВИЛАХУЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУДЫН СУРГАЛТЫН СЭТГЭЛ ХАНАМЖИЙГ СУДЛАХ НЬ П.Ганзаяа1,М.Ахнур1,Б.Батцэцэг1,Б.Туул2,Ц.Дашдулам3 1,2,3АШУҮИС СС e-mail: [email protected] Үндэслэл: Компани, холбоо, үйлдвэр, сургууль ямар ч газар байсан бүтээгдэхүүн хийдэг, үйлчилгээ үзүүлдэг бол алдаагүй, будлиангүй ажиллаж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг 100 хувь хангаж, хүсэлд нь нийцүүлэх зорилгыг ISO 9001 тавьдаг1. Энэ төрлийн судалгаа манай сургуульд хэрэгцээтэй байгаа үүднээс бид энэхүү судалгааг хийлээ. Зорилго: АШУҮИС СС-ийн Эх барихуйн ангийн 4-р дамжааны оюутнуудын сургалтын сэтгэл ханамжийг судлах Зорилт: АШУҮИС СС-ийн Эх барихуйн ангийн 4-р дамжааны оюутнуудын сургалтын сэтгэл ханамжийн байдалд үнэлгээ өгөх. Материал арга зүй: Судалгааг АШУҮИС СС-ийн Эх барихуйн ангийн 4 р дамжааны 60 оюутнуудыг хамруулсан.Судалгааг аналетик загварын агшингийн тоон аргаар хийсэн. Судалгааг SPSS 21 програмаар боловсруулсан. Үр дүн:Судалгаанд төгсөх дамжааны нийт 60 хүнээс 5% нь эрэгтэй,95% эмэгтэй байна. Мэргэжлийг өөрийн сонирхолоороо 63,3%, 36,7% бусад шалтгаанаар орж ирсэн байна.Оюутнуудын өөрийн сонирхолоор сонгоогүй шалтгааныг орлоготой харьцуулахад (chi2-0.636) дунд хамааралтай байна.Эзэмшиж буй мэргэжилдээ хэр сэтгэл ханамжтай байдаг гэсэн асуултанд 33,3 % сайн,1,7% муу гэж хариулсан байна. Суралцаж буй орчин хэр сэтгэлд нийцэж байна гэсэн асуултанд 51,7% дунд,25,0% нь муу гэж хариулсан.Орчин болон шалтааныг харьцуулахад (chi2- 0.820) маш хүчтэй хамааралтай байлаа. Дүгнэлт: Оюутнуудын дийлэнх хувь нь суралцаж буй мэргэжилдээ сэтгэл ханамжтай боловч сурч буй орчиндоо сэтгэл ханамж муу байна.Цаашдаа суралцах орчиныг сайжруулах хэрэгтэй байна. Түлхүүр үг: Сэтгэл ханамж Nursing & IPT student’s club, Сувилахуйн сургууль, АШУҮИС

17 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2019 БАГШ- ОЮУТАН ХООРОНДЫН ХАРИЛЦААНЫ АСУУДАЛД Б.Эрдэнэчимэг1, Б.Гэрэлцэцэг2, Ж.Мөнхханд3 1,2,3 Сувилахуйн сургууль, АШУҮИС Үндэслэл: Улс оронд бий болсон нийгэм, эдийн засгийн байдал, дэлхийн хөгжлийн глобал шинж чанар, шинжлэх ухаан технологийн хөгжил, энэ бүхэнтэй холбоотой хүний хөгжил, хэрэгцээнд бий болж байгаа шинэ хандлагууд нь эдгээр өөрчлөлт шинэчлэл хийхийг зайлшгүй болгож байгаа юм. Энэхүү хэрэгцээ шаардлагын нэгээхэн хэсэг нь багшийн ёс зүйн хэм хэмжээ бөгөөд тэдгээрийн талаар манай орны эрдэмтэд, судлаач багш нарын санал бодлыг тусгасан хэлэлцүүлэг сүүлийн жилүүдэд нэлээд эрчимтэй явагдаж байна. Иймд багшийн ёс зүйн асуудлын гол тулгуур бол багш-оюутны хоорондын харилцаа хандлага гэж үзэн энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Судалгааны зорилго: АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль болон анагаах ухааны сургуулиудын багш-оюутны харилцаа, багшийн ёс зүйн өнөөгийн байдлыг судалж тодорхойлох. Судалгааны арга: Судалгааг анкетын асуулга болон фокус бүлгийн ярилцлага ашиглан явуулахын зэрэгцээ холбогдох өмнө нь хийгдсэн судалгаа, ном, зохиол, төрөөс баримталж буй бодлогын баримт бичгүүдэд шинжилгээ хийж үзлээ. Судалгааны үр дүн: Багшлах мэргэжлийн ажлыг та хэрхэн үнэлдэг вэ гэсэн асуултад, их хүндэлдэг- 29%, зохих хэмжээнд хүндэлдэг- 54,5%, дунд зэрэг-12%, огт хүндэлж үздэггүй- 4,5% хариулснаас үзвэл багшлах мэргэжлийн ажлыг өндөр түвшинд үнэлдэг нь харагдаж байна. Фокус бүлгийн ярилцлага хийж үзэхэд оюутнууд багш нарыг өөрсдийн бодлоор юманд хандахаас илүүтэйгээр оюутнуудтай санал бодлоо солилцож, хүлээцтэй тайван, өөрийн үзэл бодлыг тулгадаггүй, эелдэг харилцдаг, үлгэр дуурайлал болж, дотно зөвлөгч байж чаддаг байх ёстой гэж үзсэн. Багш нарт өгсөн бусад үнэлгээнүүдээс авч үзвэл, зожиг, зөрүүд, хувиа хичээгч, өөрийгөө хэт үнэлдэг, дарангуйлагч, туйлшрагч, хүнд сурталтай байх- 49,2%, шударга бус, хүнлэг бус, бусдын нөлөөнд ордог- 38%, соёлгүй, бүдүүлэг, ёс суртахуунгүй, хувцаслалт, гадаад төрх, биеэ авч явах байдалд анхаарал тавихгүй байх- 30%, боловсролгүй, туршлагагүй- 26%, хариуцлагагүй, цаг барьдаггүй, залхуу, санаачлагагүй - 14% гэж үнэлсэн байна. Дүгнэлт:Багшийн мэргэжилд зохион байгуулах, манлайлах, хүмүүжүүлэх, дадлагажуулах, чиглүүлэх чадвараас гадна, зөвлөгч, шударга, хүнлэг, энэрэнгүй, ёс суртахуунтай, ялгаваралгүй хариуцлагатай, соёлтой харилцааны чадварыг суулгаж өгөх шаардлагатай байна. Үүнтэй уялдуулан боловсролын системийн шинэчлэлийг багш нарын ёс зүйн асуудлаас эхлэн хөгжүүлэх, багш-оюутан хоорондын харилцааг илүү ойртуулах шаардлагатай байна. Түлхүүр үг: багш, оюутан, харилцаа, багшийн ёс зүй Nursing & IPT student’s club, Сувилахуйн сургууль, АШУҮИС

18 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2019 АРХАНГАЙ АЙМАГ ДАХ ТАРВАГАН ТАХЛЫН БАЙГАЛИЙН ГОЛОМТЫН ЭПИЗООТ БА ХҮНИЙ ӨВЧЛӨЛ Г.Гантөмөр1, Ж.Ариунаа2, А.Гэрэлмаа3, Д.Ганболд4 1АШУҮИС-ийн СС,СБ -3-р курс 2АШУҮИС-ийн ЭЗБАС, Биологийн тэнхим 3АШУҮИС-ийн ЭЗБАС, Химийн тэнхим 4Зоонозын өвчин судлалын үндэсний төв Судалгааны ажлын үндэслэл: Манай орны 5 аймгийн нутаг өндөр идэвхитэй голомттойгоос хамгийн өндөр нь Говь-Алтай (20%/), Баянхонгор (9.1% ), Архангай (3.7%), Завхан (3.2%), Баян Өлгий (1.4%) аймаг гэж үзсэн байна. Иймээс Архангай аймгийн хээрийн шинжилгээний 1967-2016 оны материал, хүний өвчлөлийн байдалд дүн шинжилгээ хийж хоорондын хамаарлыг судлах шаардлагатай байна. Судалгааны ажлын зорилго:Архангай аймгийн тарваган тахлын голомтонд бүртгэгдсэн эпизоот, өсгөвөр илрэлт, хүний өвчлөл тэдгээрийн хоорондын хамаарал, өвчлөлийн эх уурхай, улиралчлалын байдал, агуулагч, дамжуулагчийн зүйлийн бүрдэл, хүний өвчлөлд үнэлэлт дүгнэлт өгөхийг зорилоо. Судалгааны ажлын материал, арга зүй:Тус байгууллагын 1967-2016 оны жилийн эцсийн болон хээрийн шинжилгээний тайлангууд, илрүүлсэн тарваган тахлын өсгөврийн жагсаалт, хүний өвчлөлийн 20 тайлан зэрэг материалуудыг ашиглан статистик дүн шинжилгээ хийв. Судалгааны ажлын үр дүн: Архангай аймгийн тарваган тахлын байгалийн голомтыг судалсан дүн: 1. Өсгөвөр илрэлтийн байдал Аймгийн хэмжээнд нийт 5 сумын нутагт эпизоот явагдсан бөгөөд тарваган тахлын голомтоос илэрсэн өсгөврийн тоо, нарны идэвхижил хоёрын хоорондын хамаарлыг корреляцийн дүн шинжилгээний аргаар бодоход r=0.67 буюу дунд зэргийн эерэг хамааралтай байна. 2. Тарваган тахлын эпизоотын байдал 1970-1990 оны хооронд монгол орны өргөн уудам нутагт мэрэгчийн дунд тарваган тахлын эпизоот эрчимтэй явагдсан гэж үздэг. Мөн энэ хугацаанд ч тус аймгийн нутагт тарваган тахлын эпизоот эрчимтэй явагджээ. 3. Дамжуулагчийн судалгаа Судалгааны явцад тарваган тахлын нян дамжуулагчид болох бүүрэг, хачигны зүйлийн бүрдэл, эпизоотийн холбогдлыг тогтоолоо. Бид шинжилгээгээр 12 зүйлийн мэрэгч, туулай хэлбэртэн олборлон тэдгээрт 9 төрөл,19 зүйл, салбар зүйлийн бүүрэг, 2 зүйл хачиг шимэгчилж байгааг тогтоолоо. Шинжилгээгээр мэрэгчдийн бүүрэгнээс илэрсэн өсгөврийн 43.0% нь Ceratophyllus tesquorum sungaris, 50.0% нь Oropsylla selantiewi зүйлээс илэрчээ. 4.Хүний өвчлөл,өсгөвөр илрэлт Тарваган тахлын хүний өвчлөлд голомтын идэвхжил шууд нөлөөлж, тухайн голомтуудаас халдвар авч 20 хүн тарваган тахал өвчнөөр өвчилсний 75.0% нь шууд хавьтлын замаар, 25.0% нь дам халдварын замаар халдвар авч булчирхайн хэлбэрээр өвчилж 35.0% нь нас баржээ. Нийт өвчлөлийн 3 тохиолдол нь байгалийн голомтоос өсгөвөр илрээгүй зөвхөн хүн өвчилсөн байна. Хүний өвчлөлийн тохиолдлыг тухайн жилийн өсгөвөр илрэлттэй харьцуулж харилцан хамаарлыг гаргахад өндөр хамааралтай байна./R my=0.77 mr=0.4 t >3 Nursing & IPT student’s club, Сувилахуйн сургууль, АШУҮИС

19 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2019 Дүгнэлт 1. Архангай аймгийн голомтонд өндөр хоруу чанар бүхий Үersinia pestis pestis үндсэн салбар зүйлийн нянг үндсэн агуулагч монгол тарвага,,дэд агуулагч урт сүүлт зурам, үндсэн дамжуулагч Ceratophyllus. tesquorum sungaris, Oropsylla.selantiewi зүйлийн бүүрэг гэж тодорхойлж байна. 2. Тарваган тахлын голомтоос илэрсэн өсгөврийн тоо, нарны идэвхижлийн хоорондын хамаарал r=0.67. буюу дунд зэргийн эерэг хамааралтай байна. Харин хүний өвчлөл өсгөвөр илрэлтийн хоорондын хамаарал r=0.77 mry=0.4 t >3 өндөр эерэг хамааралтай байна 3. Тарваган тахлын хүний өвчлөлд голомтын идэвхжил шууд нөлөөлж, тухайн голомтуудаас халдвар авч 20 хүн тарваган тахал өвчнөөр өвчилсний 75.0% нь шууд хавьтлын замаар 25.0% нь дам (бүүрэг). халдварын замаар халвар авч булчирхайн хэлбэрээр өвчилж 35.0% нь нас баржээ. Түлхүүр үг: тарваган тахал, эпизоот, өвчлөл Nursing & IPT student’s club, Сувилахуйн сургууль, АШУҮИС

20 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2019 БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЭХЧҮҮДИЙН ТӨРӨХ ҮЕИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА П.Ганзаяа1, Э.Мөнхтуяа1, У.Нямдаваа1 Т.Ганчимэг2 1,2 АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль 2Япон улсын Цукуба их сургууль e-mail:[email protected] утас:95204081 Үндэслэл: ДЭМБ эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарт ихээхэн анхаарал хандуулж байна.Төрөх үеийн тусламжийн талаарх эхчүүдийн сэтгэл ханамжийн судалгаан тусламж үйлчилгээний чанарыг үнэлэх, түүнийг сайжруулахад чухал ач холбогдолтой. Зорилго: Амгалан амаржих газраар үйлчлүүлсэн эхчүүдийн сэтгэл ханамжийг үнэлэх. Материал арга зүй: Энэхүү нэг агшингийн, асуумж судалгааг БЗД-ийн нийт 28 хорооноос санамсаргүй түүврийн аргаар 9 хороог сонгон тус хороонд оршин суух 2018 оны 1 сараас 4 сарын хооронд төрсөн 365 эхчүүдийг хамруулсан. Судалгааны мэдээлэл боловсруулалтыг SPSS 21 программаар боловсруулсан. Үр дүн: Нийт судалгаанд 365 эх хамрагдснаас 299 81.9% Амгалан амаржих газарт амаржсан байна. Судалгааны асуумж бүрэн хариулсан 265 эхчүүд байсан ба дундаж нас 29.5(±5.7) байв.Эдгээр эхчүүдийн 86.9% төрөх үеийн тусламж үйлчилгээнд сэтгэл ханамжтай гэж хариулсан.Төрөлт явагдсан байдлаар нь авч үзвэл төрөх замаар төрсөн эхчүүдийн 86.6%,Төлөвлөгөөт болон яаралтай кесар хагалгаагаар төрсөн эхчүүдийн 81.2%,86.3% хувь ханамжтай байсан бөгөөд статистик ялгаатай байдал ажиглагдсангүй (p>0.05). Дүгнэлт: Эхчүүдийн 13.1% сэтгэл ханамжгүй байгаа нь цаашид төрөлтийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, нөлөөлж буй хүчин зүйлийг судлах хэрэгтэй байна. Түлхүүр үг: Сэтгэл ханамж, төрөлт, тусламж үйлчилгээ Nursing & IPT student’s club, Сувилахуйн сургууль, АШУҮИС

21 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2019 ӨСВӨР НАСНЫ ТАМИРЧДЫН МӨРНИЙ ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ НЬ ДЭЭД МӨЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД НӨЛӨӨЛӨХ НЬ Б.Мөнхсарнай 1 , Б.Бүтэдмаа1, Б.Мөнхтуяа1, Д.Батлхам² АШУҮИСсувилахуйн сургуулийн оюутан1, АШУҮИС Бие бялдар судлалын тэнхмийн эрхлэгч багш² Үндэслэл:Дэлхийн дахинд спортын төрлүүд хурдацтай хөгжихийн хирээр спортын салбар улам өрсөлдөөнтэй, тамирчдад эдийн засгийн хувьд ашигтай болж үүнтэй уялдаж спортын биеийн хүчний болоод сэтгэлзүйн ачаалал нэмэгдэж, бэлтгэл сургуулалт шаардагдаж, тухайн спортоор хичээллэхэд гарах эрсдэлүүд ихэссэн1. Үүнээс мөрний гэмтэл нь яс булчингийн тогтолцооны эмгэгүүдийн дотроос тархалтаараа гуравдугаарт ( нуруу, хүзүүний эмгэгийн дараа) ордог. Мөрний эмгэгийн улмаас өвдөлт үүсч өдөр тутмын амьдралын олон идэвхит үйл ажиллагааг хязгаарлах шалтгаан болдог. Зорилго:Бидний судалгаа нь өсвөр насны тамирчдын мөрний тогтворгүй байдал нь дээд мөчдийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдгийг илрүүлэх. Арга аргачлал:Судалгааг эмнэлзүйн туршилт судалгааны аргаар явуулсан ба “БиеийнТамирын Дээд ” сургуулийн Сагсан бөмбөг, Волейбол, Жудогоор хичээллэдэг 18-21 насны эрэгтэй 10 эмэгтэй 10 нийт 60 тамирчдаас QUICK-DASH асуумжын аргаар мэдээлэл цуглуулсан ба антропометрийн хэмжилт, мөрний үений далайц, булчингийн хүч,өвөрмөц тестийг ашиглан мөрний үений тогтворгүй байдлыг илрүүлнэ. Үр дүн: Судалгаанд оролцогдын эрэгтэй тамирчдын мөр тэнийлгэх булчингийн хүчний сагс ба жудонгийн статистикийн ач холбогдол*p<0.003 Эрэгтэй тамирчдын мөр холдуулах булчингийн хүчний сагс ба волейболлийн статистикийн ач холбогдол*p<0.001 Эмэгтэй тамирчдын мөр нугалах үений далайцын сагс ба жудогийн статистикийн ач холбогдол*p<0.004 Эмэгтэй тамирчдын мөр нугалах үений далайцын волейболл ба жудогийн статистикийн ач холбогдол*p<0.004 Эмэгтэй тамирчдын мөр тэнийлгэх үений далайцын сагс ба жудогийн статистикийн ач холбогдол*p<0.004 Эмэгтэй тамирчдын мөр тэнийлгэх үений далайцын волейбол ба жудогийн статистикийн ач холбогдол*p<0.004 Эмэгтэй тамирчдын мөр ойртуулах үений далайцын сагс ба жудогийн статистикийн ач холбогдол*p<0.003 Эрэгтэй тамирчдын мөрний дотогш эргүүлэх үений далайцын сагс ба волейболлийн статистикийн ач холбогдол*p<0.003 Эрэгтэй тамирчдын мөрний дотогш эргүүлэх үений далайцын сагс ба жудогийн статистикийн ач холбогдол*p<0.005 Эрэгтэй тамирчдын мөрний өргөний сагс ба жудогийн статистикийн ач холбогдол*p<0.001 Эмэгтэй тамирчдын мөрний өргөний сагс ба волейболлын статистикийн ач холбогдол*p<0.003 байна. Дүгнэлт: Сагсан бөмбөг, Волейбол, Жудогоор хичээллэдэг тамирчдын статистикийн ач холбогдолыг харахад жудогоор хичээллэдэг тамирчдын мөрний үений тогтворгүй байдал нь сагсан бөмбөг, волейболын спортоос илүү тогтворгүй байна. Түлхүүр үг:anterior posterior drawer test,sulgus sign, quicke dash,rom,mmt,антропометр, Nursing & IPT student’s club, Сувилахуйн сургууль, АШУҮИС

22 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2019 ХУВЬ ХҮНИЙ МАНЛАЙЛЛЫН ТҮВШИНГ ӨӨРИЙН ҮНЭЛГЭЭГЭЭР ТОДОРХОЙЛОХ НЬ Х. Алтанцацрал1, А. Ариунзул1, Э. Дашцоо1, Г. Цолмонтуяа2, Ж. Мөнхханд2, Л. Хишигдэлгэр2, Г. Ганхуяг2 1АШУҮИС, Сувилахуйн сургууль, 2АШУҮИС, Сувилахуйн сургууль [email protected], утас: 89389030 Үндэслэл Манлайлал бол багийн зорилтыг тодорхойлох, багийг зорилгоо биелүүлэх арга замыг олох үйл явц бөгөөд манлайлагч нь багийн гишүүдийг зорилгоо биелүүлэхэд түлхэц үзүүлдэг1. Өөрийгөө ойлгох нь ирээдүйд амжилт гаргахад чухал юм2. Мэргэжлийн онцлогоос хамаарч оюутан бүр суралцах хугацаандаа мэдлэг, чадвар, хандлагыг эзэмшсэн байх шаардлагатай бөгөөд үүнээс эмнэлзүйн асуудлыг оновчтой тодорхойлох, нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргах, гардан үйлдэл хийхэд шаардагдах чадвар, эмнэлзүйн харилцааны чадвар, мэргэжлийн ёс зүй, хандлагыг эзэмшсэн байх нь чухал3. Оюутны мэдлэг, чадвар, хандлагад хувь хүний манлайлал нь ихээхэн нөлөөлдөг учир энэхүү судалгааны ажлыг хийх үндэслэл болсон. Зорилго, зорилт Сувилахуйн оюутнуудын хувь хүний манлайллын түвшинг өөрийн үнэлгээгээр тодорхойлохын тулд дараах зорилтуудыг дэвшүүлсэн. Үүнд: 1. Сувилахуйн оюутнуудын хувь хүний манлайллын түвшинг өөрийн үнэлгээний асуумжаар үнэлэх, харьцуулах 2. Сувилахуйн оюутнуудын хувь хүний манлайллын чадваруудыг харьцуулах Судалгааны арга, аргачлал АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн сувилахуйн 342 оюутныг хамруулан тоон судалгааны аргаар хувь хүний манлайллын түвшинг өөрийн үнэлгээгээр тодорхойлох 7 бүлэг 50 асуумж бүхий асуумжийн хуудсыг ашиглаж, судалгааг хийсэн. Судалгааны мэдээллийг нийгмийн судалгааны статистик боловсруулалтын программ болох SPSS (Statistical Package for the Social Sciences) 21, SmartPls3.0-ыг ашиглан боловсруулалт хийж, 0-1 бол муу, 1.1-2 бол дунд, 2.1-3 бол сайн гэсэн үнэлгээгээр үнэлсэн. Судалгааны үр дүн Судалгаанд хамрагдсан нийт 342 оюутны 249 (72.8%) нь бакалаврын, 93 (27.2%) нь дипломын боловсролтой, 332 (95%) нь 24 хүртэлх насны оюутнууд байлаа. Судалгаанд II дамжааны 50(15%) оюутан, III дамжааны 209(61%) оюутан, IY дамжааны 83(24%) оюутан тус тус хамрагдлаа. Судалгаанд хамрагдсан оюутны өөрийн үнэлгээгээр II дамжааны нийт 50 оюутнаас сайн түвшинтэй 50(100%) оюутан, III дамжааны нийт 209 оюутнаас сайн түвшинтэй 204(98%) оюутан, дунд түвшинтэй 5(2%) оюутан, IY дамжааны нийт 83 оюутнаас сайн түвшинтэй 79(95%) оюутан, дунд түвшинтэй 4(5%) оюутан үнэлэгдлээ. Судалгаанд хамрагдсан оюутнуудын хувь хүний манлайллын 7 бүлэг чадваруудын өөрийн үнэлгээний дундажийг тодорхойлоход харилцааны ур чадварын дундаж үзүүлэлт 2.67±0.26, сэтгэн бодож, шийдвэр гаргах ур чадварын дундаж үзүүлэлт 2.51±0.32, бие даах ур чадварын дундаж үзүүлэлт 2.54±0.37, зохион байгуулах чадварын дундаж үзүүлэлт 2.52±0.39, өөрийгөө ойлгох чадварын дундаж үзүүлэлт Nursing & IPT student’s club, Сувилахуйн сургууль, АШУҮИС

23 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2019 2.65±0.32, багаар ажиллах чадварын дундаж үзүүлэлт 2.60±0.36, цагийн хуваарилалт хийх чадварын дундаж үзүүлэлт 2.26±0.29 байна. Хувь хүний манлайллын түвшингийн 7 бүлэг ур чадварын өөрийн үнэлгээний дундаж үзүүлэлт 2.54±0.24 байлаа. Хувь хүний манлайллын түвшинг тодорхойлох 7 бүлэг чадварууд нь хоорондоо хамааралтай байна (p<0.0001). Дүгнэлт: Бидний судалгаанд II-IY дамжааны сувилахуйн оюутнууд хамрагдсан бөгөөд оюутны өөрийн үнэлгээгээр хувь хүний манлайллын түвшин суралцаж буй дамжаа ахих тусам буурсан. Оюутнуудын хувь хүний манлайллын түвшинг өөрийн үнэлгээгээр тодорхойлоход харилцааны ур чадвар, сэтгэн бодож шийдвэр гаргах ур чадвар, бие даах ур чадвар, зохион байгуулах чадвар, өөрийгөө ойлгох чадвар, багаар ажиллах чадвар, цагийн хуваарилалт хийх чадварууд нь хоорондоо хамааралтай (p<0.0001) ба хувь хүний манлайлалд нөлөөлөх магадлалтай байна. Түлхүүр үг: Манлайлал, оюутан, өөрийн үнэлгээ Санал: Оюутны мэдлэг, чадвар, хандлагад хувь хүний манлайлал нь ихээхэн үүрэг гүйцэтгэх учраас цаашид бид хувь хүний манлайллын чадвар бүрийг хэрхэн хөгжүүлэх боломжийг судлах болно. Ашигласан эх сурвалж 1. Alan Kirk . What Is Leadership?. Updated September 26, 2017. https://bizfluent.com/about-4651873-leadership.html 2. https://www.leadershipfoundry.com/personal-leadership-development-plan/ 3. Lai N.M, Sivalingam N, Ramesh J C. Medical student in their final six months of training: process in self-perceived clinical competence, and relationship between experience and confidence in practical skills. Singapore Medical Journal.2017. 4. БНСУ-ын Сам юг эрүүл мэндийн их сургуулийн “Хувь хүний манлайллын түвшинг тодорхойлох” судалгааны асуумж Nursing & IPT student’s club, Сувилахуйн сургууль, АШУҮИС

24 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2019 АМБУЛАТОРИОР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА М.Золцэцэг1, Б.Энхзул1, О.Отгонтунгалаг1, Г.Цэндсүрэн1, Б.Намуунаа1, Э.Мөнхтуяа2, Н.Цэцгээ2 1,2 АШУҮИС, Сувилахуйн сургууль Үндэслэл: Монгол улсын хүн амын тоо болох дундаж наслалт нэмэгдэхийн хэрээр түүнийг дагаад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүртэгчдийн эрэлт дагаад нэмдэнэ. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаар иргэд, үйлчилүүлэгчдийн сэтгэл ханамж нь тухай байгууллгын үйлчилгээнээс гадна, өвчний эдгэрэл онцлогтой уялдан хийсвэр хүчин зүйлс болон чанарын үзүүлэлтийн нөлөө ихтэйгээр бусад салбараас онцлог байдаг. Зорилго. Амбулаторийн тусламж үйлчилгээ авагчдын сэтгэл ханамжийн байдлыг судлах. Материал аргазүй. Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар авсан. Ликертийн бүхий стандарт асуулгыг хэрэглэн судалгаагаа явуулсан. Тусламж үйлчилгээний чанарыг 14 асуулгаар, тусламж үйлчилгээний хүлээгдэл, чирэгдлийг 3 асуулгаар, санхүүгийн байдлыг 3 асуулгаар, эмнэлгийн орчинг 14 асуулгаар, харилцаа хандлагыг 11 асуулгаар авсан. Судалгааны мэдээ материалыг SPSS 20 программыг ашиглан боловсруулсан. Үр дүн. Судалгаанд хамрагдагсдын дундаж нас ±48,8 байна. Үйлчлүүлэгчдийн 37,5% харьяаллын дагуу, 25% доод шатны эмнэлгийн бичгээр, 37,5% тусламж үйлчилгээний чанар сайн учраас үйлчлүүлж байна гэсэн байна. Үйлчлүүлэгчийн дундаж сэтгэл ханамж тусламж үйлчилгээний тэгш байдалд 76,6%, эмчилгээ тусламжийн аюулгүй байдалд 69%, төлбөрт тусламж үйлчилгээнд 52,5%, тусламж үйлчилгээний хүлээгдэл, чирэгдэлд 71,7%, эмнэлгийн орчинд 53,5%, эмч, эмнэлгийн ажилчдын харилцаа хандлагад 65,3% байна. Дүгнэлт. Судалгаанд хамрагдсан үйлчлүүлэгчид эмнэлгийн тусламж, үйлчилгээ, чанар аюулгүй байдал, эмч, эмнэлгийн ажилтнуудын чадварлаг байдал, харилцаа хандлагад (52,5%- 76,6%) сэтгэл ханамжтай байна. Түлхүүр үг. Сэтгэл ханамж, тусламж үйлчилгээ, харилцаа хандлага Nursing & IPT student’s club, Сувилахуйн сургууль, АШУҮИС

25 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2019 ЭНГИЙН СУУХ ҮЕ БОЛОН SITSMART АШИГЛАН СУУХ ҮЕИЙН ИХ БИЕИЙН ДАЛАЙЦЫГ ХАРЬЦУУЛАН ҮР ДҮНГ СУДЛАХ Д.Золжаргал1, М.Эрдэнэтуяа1, А.Отгонжаргал1 ,Т.Алтангэрэл1, Д.Батлхам2 Үндэслэл: Удаан хугацаагааар буруу суух нь бодисын солилцооны эрчимийг бууруулдаг цусны даралт,цусан дахь холестериныг нэмэгдүүлж улмаар зүрх судасны өвчинөөр өвчлөх эрсдэлийг 2 дахин нэмэгдүүлдэг. Булчингийн үйл ажиллагаа зогсонги байснаар улмаар ясыг гэмтээдэг/бөгтгөр болох/¹. Судалгаанаас үзэхэд нурууны өвдөлтийн зардал АНУ-д жилдээ 7-20 тэрбум болж, үүний ихэнх нь архаг нурууны өвдөлттэй холбоотой зардалууд байдаг².Зөв суух нь дээд зэргийн тав тухтай байдалыг хангаж өгдөг ба удаан суухад нуруунд ирэх ачаалалыг багасгаж, ажлын ачааллаа бага ч гэсэн хөнгөвчлөх, ядрахгүй, стрессдэхгүй байх ач тустай иймд дараах судалгааг бид хийж байна. Зорилго: Энгийн суух үе болон Sitsmart ашиглан суух үеийн их биеийн далайцыг бичлэгт гарах үр дүнг тодорхойлох. Арга аргачлал: Сувилахуйн сургуулийн Бие бялдар судлалын танхимын үүдэн эмнэлэгт түшиглэн судалгааг гүйцэтгэсэн. 2019.01.22нд судалгааг явуулж судалгаанд 19-23 насны 10 эрэгтэй оюутныг хамруулсан. Судалгаанд оролцогчдыг 2 өртөө дамжуулан судалгааны хэмжилт явуулсан. Эхний өртөөнд оролцогчдыг PSIS тэмтэрч маркераар тэмдэглэгээ хийж өндрийн хэмжээгээр SENSOR FITTING ORDER байрлуулж EMG DORSAVI наасан. Судалгааны эхэнд оролцогч нараас хувийн мэдээлэлийн тус бүрд нь асуусан. 2 дахь өртөөнд оролцогчдыг 2 янзаар сандал дээр суулган их биеийн далайцыг хэмжсэн. Эхлээд Sitsmart ашиглахгүйгээр сандал дээр өөрийнхөөр нь суулгасан. Дараа нь Sitsmart сандал дээр суулган их биений далайцыг тус бүрд нь тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд оролцогчдын цээжний кифоз статистикийн ач холбогдолтой *p<0.002 Бүсэлхийн нугалах далайц статистикийн ач холбогдолтой *p< 0.001 Аарцагны арагш эргэлтын статистикийн ач холбогдолтой *p<0.001 байна.Дүгнэлт: Энгийн суух үе болон Sitsmart ашиглан суух үеийн их биеийн далайцад гарах үр дүнг тодорхойлоход энгийн суухаас илүү sitsmart ашиглан суух нь нуруунд ирэх ачаалалыг багасгаж, зөв суухад илүү нөлөөлж байна. Түлхүүр үг: SITSMART , SENSOR FITTING ORDER , Nursing & IPT student’s club, Сувилахуйн сургууль, АШУҮИС

26 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2019 НЯРАЙН ХҮЙ ЭДГЭРЭЛТИЙН БАЙДАЛ Г.Намуунцэцэг ЭББ3-1 Т.Эрдэнэтуяа, АШУҮИС, Сувилахуйн Сургуульд; Erdenetuya.T@mnums edu.mn 99010945 Удиртгал:Хүй нь жирэмсний хугацаанд ураг- ихэсийн цусны эргэлтийг хангаж, ургийн хэвийн өсөлт хөгжилт, үйл ажиллагааг дэмжин, эхийг урагтай холбож байдаг түр зуурын чухал эрхтэн юм. Нярай хүүхдийн хүй хамгийн эмзэг бөгөөд зайлшгүй ариун байх ёстой. Орчин үед хүүхдийг төрөнгүйт нь хуванцар хавчаараар хавчин, 24 цагийн дараа уг хавчаарыг авдаг. Үүний дараа тав нь хавдаж хөөсөн байдалтай байх бөгөөд 7-10 хоногийн дараа хатаж унахыг хүй цөглөх гэнэ. Үлдсэн шарх нь 21 хоногийн дотор эдгэрдэг. Хүйн шарх нь халдвар орох гол зам бөгөөд маш цэвэр байлгаж юу ч түрхэхгүй байх гэсэн үндсэн зарчмыг баримтлана. Хэвийн төрөлттэй эх, нярай нь 24-48 цаг болоод эмнэлэгээс гардаг ба эхчүүдийн арчилгаа, сувилгаанаас шалтгаалан хүүхдийн хүй эдгэлтийн байдал янз бүр байдаг, хүйнээс цус, шүүс гарна гэсэн өгүүлэмж цөөнгүй тохиолддог тул энэ талаар судалж үзэхээр шийдсэн юм. Судалгааны зорилго: Нярайн хүй эдгэрэлтийн (цөглөлт) байдал ба эхчүүдийн асаргааны талаар судлах Судалгааны зорилт 1. Хүйн эдгэрэлтийн байдлыг үнэлэх 2. Хүйг арчлах талаар эхчүүдийн мэдлэгийг судлах 3. Эхчүүдийн гар угаалтын байдлыг үнэлэх Судалгааны арга зүй: ЭХЭМҮТ-н нярайн тасагт хэвтэн эмчлүүлсэн 50 нярай хүүхдийг санамсаргүй түүврийн аргаар сонгон авч, карт, өвчний түүхийг ашиглан судалгааг хийж, эхээс асуумжийн аргаар мэдээллийг цуглуулж үр дүнг график, хүснэгтээр харууллаа. Судалгааны үр дүн: Нийт судалгаанд хамрагдсан 50 нярай хүүхдээс 38 нярай буюу 76 % нь хүй цөглөлт 7-10 хоногт эдгэрсэн байна.33 нярай нь буюу 66 % нь хүй нь цэвэр эдгэрсэн.39 төрсөн эх буюу 78 % нь нярайн хүй арчлах талаар мэдлэг сайн байлаа.18 төрсөн эх буюу 36 % нь гар угаах талаар мэдлэгтэй сайн байлаа. Гарыг зөв угаах дадал, хэвшил суугаагээс үүдэн зарим хүүхдийн хүйнээс шүүс гарах, хүйн цөглөлт, эдгэрэлт удаашрах зэргийн шалтгаан болж байна. Дүгнэлт Ихэнх нярайн 76% нь хүй 7-10 хоногт эдгэрсэн ба асаргаа сайн, хүйг эхчүүдэд зөв арчилж чадаж байгааг харуулж байна Эхчүүдийн 78% нь төрөхийн өмнөх сургалтаас мэдээлэл авч, хүйг арчлах талаар мэдлэгтэй болсон байлаа. Эхчүүдийн 36% нь нярайн хүйг цэвэрлэхийн өмнө гараа угаадаг гэсэн ба тогтмол угааж хэвшсэн байна. Ном зүй: • Эрт нярайн нэн шаардлагатай тусламж 2015 он • З. Гэрэлмаа \" Нярай судлал\"УБ 2008 Nursing & IPT student’s club, Сувилахуйн сургууль, АШУҮИС

27 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2019 • ДЭМБ \"Нярайн нэн шаардлагатай тусламж ба хөхөөр хоололт \" I хэсэг УБ 2003 • ДЭМБ \"Нярайн нэн шаардлагатай тусламж ба хөхөөр хоололт \" II хэсэг УБ 2003 Ашиглах вебсайт • www.Google.com / http://www.sukhbaataremg.com/wp- content/uploads/2015/09/2008-02-toot-tushaaliin-havsraltuud.pdf/ • http://www.legalinfo.mn/annex/details/4841?lawid=8647 Nursing & IPT оюутны клуб Холбоо барих утас: 99102855 2021. 12.25 Nursing & IPT student’s club, Сувилахуйн сургууль, АШУҮИС

28 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2019 ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ...................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... NURSING & IPT STUDENT’s CLUB School of Nursing, MNUMS, Bayangol district,6th khoroo, Ard Ayush street. P.O.Box- 1124, Ulaanbaatar 15160-0028, Mongolia. Nursing & IPT student’s club, Сувилахуйн сургууль, АШУҮИС


Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook