Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore Оюунлаг залуус - 2018 эмхэтгэлийн ном 2018

Оюунлаг залуус - 2018 эмхэтгэлийн ном 2018

Published by Azjargal Baatar, 2022-01-01 14:35:30

Description: Оюунлаг залуус - 2018 эмхэтгэлийн ном 2018

Search

Read the Text Version

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2018 “ОЮУНЛАГ ЗАЛУУС 2018” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ЭМХЭТГЭЛ ХЯНАН ТОХИОЛДУУЛСАН: Б. АЗЖАРГАЛ ЭМХЭТГЭСЭН: Б. АЗЖАРГАЛ СУВИЛАХУЙН КЛУБ, СУВИЛАХУЙН СУРГУУЛЬ, АШУҮИС УЛААНБААТАР ХОТ 2018 ОН. 2|СУВИЛАХУЙН КЛУБ, СУВИЛАХУЙН СУРГУУЛЬ, АШУҮИС. 2018 ОН

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2018 ГАРЧИГ № АГУУЛГА Хуудасны дугаар 1 Өмнөх үг 5 2 Оюутны эрдэм шинжилгээний хурлын хөтөлбөр 6-8 5 СЭДЭВ БОЛОН СУДЛААЧДЫН НЭРС Аман илтгэл Илүүдэл жинтэй болон хэвийн жинтэй хүний ачаалал даах 1 чадварыг судлах Б.Ахбота¹, Т.Оюунбилэг¹, Д.Батлхам², 10 АШУҮИС-СС¹,² Төрсөн болон төрөөгүй эмэгтэйчүүдийн аарцагны ёроолы 2 н буюу тэнцвэрийг харьцуулан судлах 10 Б.Бямбасүрэн1 Ц. Болормаа1, Д.Батлхам2 Ашиуүс, сс 18-22 насны залуучуудын мөрний тэгш бус байдлаас үүссэн төрх байдлыг үнэлэх нь 3 Э.Булганаа¹, Э.Ганцэцэг¹, Б.Мөнхзаяа¹, А.Лхагва-Очир¹, 11 Б.Шатарцэцэг¹, Б.Тэлмэн¹, Х.Энхчимэг² ¹сувилахуйн сургуулийн хз 3 дамжаа, ²ббст багш Жирэмсэн үеийн тусламж үйлчилгээний сэтгэл ханамж 11-12 12-13 Б. Хулан, Д.Номин-Эрдэнэ, Ц.Дашдулам, Б.Туул 13-14 4 Ашуүис-ын сувилахуйн сургуулийн оюутанууд, Ашуүис-ын био-анагаах сургуулийн физиологийн тэнхимийн багш Ашуүис-ын сувилахуйн сургуулийн эх барихын тэнхимийн багш 95-р цэцэрлэгийн бага бүлгийн хүүхдүүдийн эрүүл мэнд, дадал хэвшилийн талаар эцэг эхийн мэдлэгийг үнэлэх нь 5 А. Бүлдирген1,ч. Ундрах - эрдэнэ1, у. Нямдаваа2 1сувилахуйн сургуулийн сб4-2 ангийн оюутан, 2ашуүис радиологийн тэнхимийн багш Оюутны суралцах хугацааны сэтгэл ханамжийн судалгаа 6 О.Эльвира П.Одонжил Сувилахуйн Сургуулийн Сд3-1 Оюутан, Нэмс Тэнхимийн Ахлах Багш Стресс болон эрүүл мэнддээ хандах байдлыг таргалалтын зэрэгтэй нь харьцуулан судалсан дүнгээс Б.Бадамханд1, Л.Уранчимэг1, Л.Эрдэнэтуяа2, 14-15 Б.Урангоо2, С.Булганчимэг3, 15-16 7 Б.Цэрэннадмид4, Б.Одмаа4, Б.Чойням5 1-Ашуүис-Сс, Эбб-205,206 2-Ашуүис-Сс, От-301 3-Ашуүис-Сс, Бие Бялдар Судлалын Тэнхим 4-Ашуүис-Бас, Анатомийн Тэнхим 5-Ашуүис-Бас, Физиологийн Тэнхим Жирэмсэн үеийн цус багадалтанд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйл 8 Б.Хонгорзул1, А.Уянга1, О.Одгэрэл1,П.Ган-Уяа1, Ц.Мөнхзаяа1,О.Мөнхжаргал1,Х.Цэцэгсүрэн2 1сувилахуйн Сургууль, Эбб-401, 2ашуүис-Ийн Сувилахуйн Сургууль Эх Барихын Тэнхим, 3|СУВИЛАХУЙН КЛУБ, СУВИЛАХУЙН СУРГУУЛЬ, АШУҮИС. 2018 ОН

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2018 E-Mail: [email protected] 16-17 20 Телевизүүдийн долоон хоногийн хөтөлбөрт дүн 20 21 9 шинжилгээ хийсэн дүнгээс 21-22 П.Пүрэвсүрэн1, Г. Оргилбаяр2, У.Нямдаваа3 22 1ашуүис Сс Эбб 305, 2ашуүис Сс Ббст, 3 Ашуүис Аус Рт 22-23 Ханын илтгэл 23 Гуяны арын булчингийн чангарал нь алхаанд нөлөөлөх нь 1 Э.Баасанхүү1 Н.Гомбодорж1 Х.Ариунаа2 Д.Батлхам2 23-24 24-25 Шагайн гэмтэлтэй болон гэмтэлгүй волейболлын тамирчдын 25-26 2 үсрээд буух үеийн кинематик ялгаа Д.Ариунзул1 , Б.Дашням1 , Х.Энхгэрэл1, Д.Батлхам2 , Ашуүис- Сс1,2 Хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдалд хийсэн судалгаа Г.Бэрцэцэг1, H.Золзаяа1, Д. Цэдэвсүрэн1, 3 Б.Энхтүвшин1, Н.Цэрэннадмид1 Э. Мөнгөнтуул2, Я. Энхжаргал2 1ашуүис-Сс Сб 3-1 Ангийн Оюутан 2ашуүис- Нэмс Adolescent health and training needs O.Sarangua1 E.Urangoo1 B. Tuul 2, 4 L.Khishigdelger2 1mnums, School Of Nursing, Ebb 2-2 2mnums. School Of Nursing Dmc E-Mail: [email protected] Тамхи татах нь ачаалал даах чадвар болон төрх байдалд нөлөөлөх нь 5 Б.Дуламбат1, Э.Сарнайцэцэг1, Д.Батлхлам2 , Ашуүис сс1.2 Хэвийн хөл, варус хэлбэрийн хөлтэй эмэгтэй оюутнуудын 4 толгойт булчингийн тэсвэрийг тодорхойлж харьцуулах нь 6 Х.Аюуш1, Б.Бүтэдмаа1, Б.Боргил1, Д.Золжаргал1, А.Нямсүрэн1, Т.Цэцэгмаа1,Х.Энхчимэг2 1сс-ийн хөдөлгөөн засал 3-1, 2сс-ийн ббст Хэвийн хөл, варус хэлбэрийн хөлтэй эмэгтэй оюутнуудын 4 толгойт булчингийн тэсвэрийг тодорхойлж харьцуулах нь 7 Х.Аюуш1, Б.Бүтэдмаа1, Б.Боргил1, Д.Золжаргал1, А.Нямсүрэн1, Т.Цэцэгмаа1,Х.Энхчимэг2 1сс-ийн хөдөлгөөн засал 3-1, 2сс-ийн ббст Бага ангийн сурагчдын харааны чадал ба нүдний эрүүл 8 мэндийн мэдлэгийг харьцуулан судалсан нь Д.Нарантуяа Б.Хашчулуун Ц.Дашдулам Сувилахуйн сургуулийн оюутан , БЗД-н 97 сургуулийн багш, АШУҮИС-ын Био-Анагаах сургуулийн Физиологийн тэнхимийн багш Оюутнуудын дунд трапез булчингийн дээд салааны 9 чангаралын тархалтыг судлах нь Б. Бадамжин1, б. Мөнхтэмүүлэн1, х. Энхчимэг2 1ашуүис, сс-ийн р4, 2сс-ийн ббст Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн жирэмслэлтээс 10 хамгаалах аргуудын мэдлэг болон хэрэглээг судалсан нь 4|СУВИЛАХУЙН КЛУБ, СУВИЛАХУЙН СУРГУУЛЬ, АШУҮИС. 2018 ОН

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2018 Ашуүис-Н Сувилахуйн Сургууль Л.Ариунжаргал1, Б.Отгонтөгс1, Ж.Сунхар1, Д.Золбоо1, Э.Сүлдмаа1 ,М.Сүглэгмаа1 Х.Цэцэгсүрэн2 Сувилгааны үйл ажиллагаа практикт 11 Б.Орхон1, Б.Азжаргал1 27 АШУҮИС-Сувилахуйн сургууль СБ4-5 1 28 29-32 АШУҮИС, СС, ЭБТ-ийн багш1 Таны мэдлэгийн санд Эмийн аюулгүй байдлын болон эмийг хэрэглэх 10 зөвийн 1 дүрмийн шалгуур үзүүлэлт Азжаргал: Б1 1 Сувилахуйн сургууль, АШУҮИС [email protected] 5|СУВИЛАХУЙН КЛУБ, СУВИЛАХУЙН СУРГУУЛЬ, АШУҮИС. 2018 ОН

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2018 ӨМНӨХ ҮГ АШУҮИС-н Сувилахуйн сургуулийн оюутнуудад зориулсан энэхүү эмхэтгэл болон гарын авлага нь судалгааны арга зүйг сайжруулж, шинэ мэдлэг бүтээх мэдлэг, чадварыг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Судалгаа шинжилгээ, сургалт явуулж буй сургалтын байгууллага болон тэнхмүүд, оюутан залуус, эрдэмтэн судлаачид, тэдний хамтын ажиллагаа, идэвхи сонирхлыг дэмжих үүднээс “ОЮУНЛАГ ЗАЛУУС” оюутны эрдэм шинжилгээний хурлыг уламжлал болгон явуулж байна. Сувилагч, эх баригч, хөдөлгөөн засалч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн техникчийн ангид суралцаж буй оюутнууд нь Сувилахуйн клубээс уламжлан зохион байгуулдаг энэхүү эрдэм шинжилгээний хуралд өөрийн идэвхи санаачилгаар, сайн дурын үндсэн дээр хамрагдаж, өөрийн мэдлэгийг баталгаажуулан, судлаачийн ёс зүй болон арга зүйд суралцсанаар төгсөн гарч эмнэлгийн мэргэжилтэн болоход энэхүү ур чадварыг эзэмшсэнээр тодорхой нэгэн чадамжийг эзэмшиж байгаагаараа ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. Олон эрдэмтэн багш нарын удирдлаган дор судалгааг хийн мэдлэг бүтээн, өөрийн бүтээлийг олны хүртээл болгосноороо хойч дүү үедээ нэгэн туршлага үлдээж, тодорхой нэгэн мэдлэгийн санг бүтээлцэж байгаа оюутнууд маань оюунлаг, хүнлэг сэхээтэн болж төлөвшиж байгаа нь жил ирэх тусам багш бидний нүдэн дээр харагдаж байгаа нь сэтгэл ханамжийн нэгэн том үзүүлэлт болж байна. Дээрх мэргэжлийн чиглэлээр суралцдаг оюутан залуус болон судалгаа шинжилгээ хийж буй эрдэмтэн судлаачдын хүртээл болгох үүднээс эмхэтгэлийг гаргалаа. Энэхүү эмхэтгэл нь багш болон оюутны эрдмийн ажилд тодорхой хувь нэмэр болох аваас хурлын ач холбогдол тэр буй за. ЭРДЭМ НОМЫН МӨР ҮРГЭЛЖ ЦАГААН БАЙЖ ТА БҮХНИЙГ ТЭТГЭХ БОЛТУГАЙ! СУВИЛАХУЙН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ Н.НАРАНБААТАР СУВИЛАХУЙН КЛУБЫН ХАМТ ОЛОН. 6|СУВИЛАХУЙН КЛУБ, СУВИЛАХУЙН СУРГУУЛЬ, АШУҮИС. 2018 ОН

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2018 ХЭЗЭЭ: 2018 оны 3 сарын 30 – ны 14.00, ХААНА: Эрдмийн өргөө 216 Баасан гаригт ХӨТӨЛБӨР ЦАГ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА 14.00 Хурлын үйл ажиллагааг нээж СС-н захирал, АУ-ны доктор Н. Наранбаатар 14.05 үг хэлнэ 14.10 Танилцуулга Зочин багшийн илтгэл: СШУ-ны магистр Б. Азжаргал 14.20 ИЛТГЭЛҮҮДИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 14.26 Аман илтгэл 14.32 Илүүдэл жинтэй болон хэвийн жинтэй хүний ачаалал даах чадварыг судлах Б.Ахбота¹, Т.Оюунбилэг¹, Д.Батлхам², АШУҮИС-СС¹,² Төрсөн болон төрөөгүй эмэгтэйчүүдийн аарцагны ёроолын буюу тэнц вэрийг харьцуулан судлах Б.Бямбасүрэн1 Ц. Болормаа1, Д.Батлхам2 Ашиуүс, сс 18-22 насны залуучуудын мөрний тэгш бус байдлаас үүссэн төрх байдлыг үнэлэх нь Э.Булганаа¹, Э.Ганцэцэг¹, Б.Мөнхзаяа¹, А.Лхагва-Очир¹, Б.Шатарцэцэг¹, Б.Тэлмэн¹, Х.Энхчимэг² ¹сувилахуйн сургуулийн хз 3 дамжаа, ²ббст багш 14.40 Асуулт хариулт (14.32-14.40) 14.46 Жирэмсэн үеийн тусламж үйлчилгээний сэтгэл ханамж Б. Хулан, Д.Номин-Эрдэнэ, Ц.Дашдулам, Б.Туул Ашуүис-ын сувилахуйн сургуулийн оюутанууд, Ашуүис-ын био-анагаах сургуулийн физиологийн тэнхимийн багш Ашуүис-ын сувилахуйн сургуулийн эх барихын тэнхимийн багш 95-р цэцэрлэгийн бага бүлгийн хүүхдүүдийн эрүүл мэнд, дадал хэвшилийн талаар эцэг эхийн мэдлэгийг үнэлэх нь А. Бүлдирген1,ч. Ундрах - эрдэнэ1, у. Нямдаваа2 1сувилахуйн сургуулийн сб4-2 ангийн оюутан, 2ашуүис радиологийн тэнхимийн багш Оюутны суралцах хугацааны сэтгэл ханамжийн судалгаа 14.52 О.Эльвира П.Одонжил 14.48 Сувилахуйн Сургуулийн Сд3-1 Оюутан, Нэмс Тэнхимийн Ахлах Багш Асуулт хариулт (14.52-15.00) Стресс болон эрүүл мэнддээ хандах байдлыг таргалалтын зэрэгтэй нь харьцуулан судалсан дүнгээс 7|СУВИЛАХУЙН КЛУБ, СУВИЛАХУЙН СУРГУУЛЬ, АШУҮИС. 2018 ОН

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2018 Б.Бадамханд1, Л.Уранчимэг1, Л.Эрдэнэтуяа2, Б.Урангоо2, С.Булганчимэг3, Б.Цэрэннадмид4, Б.Одмаа4, Б.Чойням5 1-Ашуүис-Сс, Эбб-205,206 2-Ашуүис-Сс, От-301 3-Ашуүис-Сс, Бие Бялдар Судлалын Тэнхим 4-Ашуүис-Бас, Анатомийн Тэнхим 5-Ашуүис-Бас, Физиологийн Тэнхим 15.04 Жирэмсэн үеийн цус багадалтанд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйл 15.10 15.12 Б.Хонгорзул1, А.Уянга1, О.Одгэрэл1,П.Ган-Уяа1, Ц.Мөнхзаяа1,О.Мөнхжаргал1,Х.Цэцэгсүрэн2 1сувилахуйн Сургууль, Эбб-401, 2ашуүис-Ийн Сувилахуйн Сургууль Эх Барихын Тэнхим, E-Mail: [email protected] Телевизүүдийн долоон хоногийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийсэн дүнгээс П.Пүрэвсүрэн1, Г. Оргилбаяр2, У.Нямдаваа3 1ашуүис Сс Эбб 305, 2ашуүис Сс Ббст, 3 Ашуүис Аус Рт Ханын илтгэл хэлэлцүүлэх (15.10 – 15.30) Гуяны арын булчингийн чангарал нь алхаанд нөлөөлөх нь Э.Баасанхүү1 Н.Гомбодорж1 Х.Ариунаа2 Д.Батлхам2 15.14 Шагайн гэмтэлтэй болон гэмтэлгүй волейболлын тамирчдын үсрээд буух 15.16 үеийн кинематик ялгаа 15.18 15.20 Д.Ариунзул1 , Б.Дашням1 , Х.Энхгэрэл1, Д.Батлхам2 , Ашуүис- Сс1,2 Хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдалд хийсэн судалгаа Г.Бэрцэцэг1, H.Золзаяа1, Д. Цэдэвсүрэн1, Б.Энхтүвшин1, Н.Цэрэннадмид1 Э. Мөнгөнтуул2, Я. Энхжаргал2 1ашуүис-Сс Сб 3-1 Ангийн Оюутан 2ашуүис- Нэмс Adolescent health and training needs O.Sarangua1 E.Urangoo1 B. Tuul 2, L.Khishigdelger2 1mnums, School Of Nursing, Ebb 2-2 2mnums. School Of Nursing Dmc E-Mail: [email protected] Тамхи татах нь ачаалал даах чадвар болон төрх байдалд нөлөөлөх нь Б.Дуламбат1, Э.Сарнайцэцэг1, Д.Батлхлам2 , Ашуүис сс1.2 15.22 Хэвийн хөл, варус хэлбэрийн хөлтэй эмэгтэй оюутнуудын 4 толгойт 15.24 15.26 булчингийн тэсвэрийг тодорхойлж харьцуулах нь Х.Аюуш1, Б.Бүтэдмаа1, Б.Боргил1, Д.Золжаргал1, А.Нямсүрэн1, Т.Цэцэгмаа1,Х.Энхчимэг2 1сс-ийн хөдөлгөөн засал 3-1, 2сс-ийн ббст Хэвийн хөл, варус хэлбэрийн хөлтэй эмэгтэй оюутнуудын 4 толгойт булчингийн тэсвэрийг тодорхойлж харьцуулах нь Х.Аюуш1, Б.Бүтэдмаа1, Б.Боргил1, Д.Золжаргал1, А.Нямсүрэн1, Т.Цэцэгмаа1,Х.Энхчимэг2 1сс-ийн хөдөлгөөн засал 3-1, 2сс-ийн ббст Оюутнуудын дунд трапез булчингийн дээд салааны чангаралын тархалтыг судлах нь Б. Бадамжин1, б. Мөнхтэмүүлэн1, х. Энхчимэг2 1ашуүис, сс-ийн р4, 2сс-ийн ббст 8|СУВИЛАХУЙН КЛУБ, СУВИЛАХУЙН СУРГУУЛЬ, АШУҮИС. 2018 ОН

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2018 15.28 Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн жирэмслэлтээс хамгаалах аргуудын мэдлэг болон хэрэглээг судалсан нь Ашуүис-Н Сувилахуйн Сургууль Л.Ариунжаргал1, Б.Отгонтөгс1, Ж.Сунхар1, Д.Золбоо1, Э.Сүлдмаа1 ,М.Сүглэгмаа1 Х.Цэцэгсүрэн2 15.30 Сувилгааны үйл ажиллагаа практикт Б.Орхон1, Б.Азжаргал1 АШУҮИС-Сувилахуйн сургууль СБ4-5 1 АШУҮИС, СС, ЭБТ-ийн багш1 Хаалтын үйл ажиллагаа, шагнал гардуулах ёслол (15.30 – 15.50) 9|СУВИЛАХУЙН КЛУБ, СУВИЛАХУЙН СУРГУУЛЬ, АШУҮИС. 2018 ОН

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2018 Аман илтгэл 10 | С У В И Л А Х У Й Н К Л У Б , С У В И Л А Х У Й Н С У Р Г У У Л Ь , А Ш У Ү И С . 2 0 1 8 О Н

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2018 ИЛҮҮДЭЛ ЖИНТЭЙ БОЛОН ХЭВИЙН ЖИНТЭЙ ХҮНИЙ АЧААЛАЛ ДААХ ЧАДВАРЫГ СУДЛАХ Б.Ахбота¹, Т.Оюунбилэг¹, Д.Батлхам², АШУҮИС-СС¹,² Үндэслэл: Таргалалт нь амьдралын хэв маягт эмгэг болон ялангуяа зүрх судас, амьсгалын замын өвчиний гол шалтгаан болдог. Илүүдэл жин болон таргалалтын эхний үе шат нь зүрх судас, амьсгалын үр ашгийг аажмаар багасгах, өвчлөл үүсгэдэг. Биеийн хөдөлгөөний идэвхи нь бага байх нь насанд хүрэгчид болон хүүхэд аль алинд нь эрүүл мэндийг муудгахаас гадна гиперхолестеролеми, цусны даралт ихсэх, бодисын солилцооны эмгэг, 2-р хэлбэрийн чихрийн шижин, зүрх судасны өвчин үүсгэнэ. Судалгааны зорилго: Илүүдэл жинтэй болон хэвийн жинтэй эмэгтэй хүмүүсийг ангилан ачаалал даах чадварыг харьцуулан судлах. Судалгааны арга аргачлал: Судалгааг 2017.01.10-2018.03.21 хүртэлх хугацаанд Таргалалтын II-III зэрэгтэй 10 хүн, хэвийн жинтэй 10 хүнийг сонгон авч судалгаанд оролцогчдийн амин үзүүлэлт, хүчилтөрөгчийн хангамж, БЖИ тодорхойлж 6 минутын алхааны сорилоор ачаалал даах чадварыг үнэлсэн. Үр дүн: Судалгаанд оролцогчдын илүүдэл ба хэвийн жинтэй хүмүүсийн 6 минутын сорилын өмнө пульсын статистикийн ач холбогдол буюу *р<0.021 байна. Сорилын дараах пульсын статистикийн ач холбогдол буюу *р<0.011 байна. Илүүдэл ба хэвийн жинтэй хүмүүсийн сорилын туулсан замын статистикийн ач холбогдол буюу *р<0.002 байна. Сорилын явцын ачаалал даах чадварын үнэлгээний статистикийн ач холбогдол буюу *р<0.0001 байна. Дүгнэлт: Илүүдэл жинтэй хүний ачаалал даах чадварыг хэвийн жинтэй хүмүүстэй харьцуулан судалхад илүүдэл жин нь ачаалал даах чадварт нөлөөлж байна. Түлхүүр үг: Илүүдэл жин, ачаалал даах чадвар, пульс, 6 минутын сорил, туулсан зам ТӨРСӨН БОЛОН ТӨРӨӨГҮЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ААРЦАГНЫ ЁРООЛЫН БУЮУ ТЭНЦВЭРИЙГ ХАРЬЦУУЛАН СУДЛАХ Б.Бямбасүрэн1 Ц. Болормаа1, Д.Батлхам2 АШИУҮС, СС Үндэслэл: Эмэгтэйчүүдийн жирэмслэлтээс ихэвчлэн булчин сулрал үүсдэг ба төрө лт хүндрэлтэй явагдах нь үтрээний булчинг маш ихээр сулруулж байдаг. Аарцагны булчин сулардаг үндсэн 4 шалтгаан байна. Бага аарцагны булчин сулрахаар эмэгт эй хүнд: Шээс задгайрах, ойр ойрхон шээс хүрэх,шээсээ барьж чадахгүй байх, хани ах, найтаах, инээх, үсрэх зэрэгт шээс дусагнах шинж тэмдэг илэрдэг. Аарцагны ёро олын булчингийн хүч суларснаар тэнцвэр алдагдалтай байна гэж таамаг дэвшүүлж байна.Зорилго: Хэвлийн булчингийн тэсвэр, нурууны булчингийн тэсвэр тэнцвэрт нөлөөхийг судлах.Судалгааны арга аргачлал: АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн төр сөн болон төрөөгүй 16эмэгтэй дунд хэвлийн булчин болон нурууны доод хэсгийн булчинги йн тэсвэр шалгасан. Мөн functional reach аргаар тэнцвэрийг шалгасан.Үр дүн: Судалгаанд оролцогчдын хэвлийн булчингийн тэсвэр статистикийн ач холбогдолтой буюу p<0.02 байн а.Тэнцвэртэй харьцуулахад p< 0,00, нурууны булчингийн тэсвэр p<0,09 буюу статистик ач холбогдолтой байна.Дүгнэлт: Төрсний дараа хэвлийн булчингийн тэсвэр,нурууны булчинг ийн тэсвэрийн хүч сул байна. Түлхүүр үг: Аарцагны ёроолын булчин, тэсвэр, тэнцвэр 11 | С У В И Л А Х У Й Н К Л У Б , С У В И Л А Х У Й Н С У Р Г У У Л Ь , А Ш У Ү И С . 2 0 1 8 О Н

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2018 18-22 НАСНЫ ЗАЛУУЧУУДЫН МӨРНИЙ ТЭГШ БУС БАЙДЛААС ҮҮССЭН ТӨРХ БАЙДЛЫГ ҮНЭЛЭХ НЬ Э.Булганаа¹, Э.Ганцэцэг¹, Б.Мөнхзаяа¹, А.Лхагва-Очир¹, Б.Шатарцэцэг¹, Б.Тэлмэн¹, Х.Энхчимэг² ¹Сувилахуйн сургуулийн ХЗ 3 дамжаа, ²ББСТ багш Үндэслэл: Сүүлийн үеийн залуус олон төрлийн цүнхийг өдөр тутамдаа хэрэглэж байна. Нийтлэг хэрэглэж буй цүхийн хувьд 1 мөртэй цүнхний хэрэглээ эмэгтэйчүүдийн дунд их байдаг ч эрэгчэйчүүд мөн сүүлийн жилүүдэд ихээр хэрэглэх болсон нь өмнө хийгдсэн судалгаануудаас ажиглагдлаа.1 1 мөртэй цүнх хэрэглэснээр нурууны өвдөлт, муруйлт зэрэг үүсэхээс гадна эмгэг төрх байдлыг үүсгэдэг.2 Ялангуяа цүнхийг үүрч байгаа мөр дээр маш их ачаалал ирдэг ба энэ нь мөрний тэгш бус хэмийг үүсгэж байна. Дан 1 мөртэй цүнхнээс гадна зөөврийн ачаа хүнд зүйлсийг нэг мөр дээр удаан хугацаагаар өргөж явах, утсаар ярихдаа нэг мөрөндөө хавчиж ярих зэрэг шалтгаанууд тус тус нөлөөлж байна.3 Үүнээс шалтгаалж 1 мөртэй цүнх үүрч буй залуусыг тодорхойлж энэ нь төрх байдалд хэрхэн нөлөөлж буйг судлах. Зорилго: Энэхүү судалгаанд оролцогчдын мөрний тэгш бус байдлаас үүссэн төрх байдлыг тодорхойлох зорилгоор цаашид нийт залуучуудын эмгэг төрх байдлыг засахад чиглэнэ. Арга аргачлал: Судалгааг 2018 оны 3 сарын 2-9ний хооронд АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийг түшиглэн явуулсан. Судалгаанд 18 эмэгтэй, 4 эрэгтэй нийт 22 оюутныг хамруулсан. Судалгаанд оролцогчдын цүнхний мэдээлэл, нийт мөр дээр авдаг ачааллыг тодорхойлох хаалттай асуумжийн хэлбэр, мөрний булчингийн хүч (MMT), мөрний үений далайц (ROM) үнэлж төрх байдлыг харж ажиглах аргаар нүүрний болон хажуугийн хавтгайгаас, Posture zone application ашиглан гаргасан. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 50% нь нэг мөртэй цүнх, 40.9% нь хоёр мөртэй цүнх, 9.09% нь гар цүнх хэрэглэж байсан. 40.9% нь 1-2жил, 13.6% нь 3-5жил, 9% нь 5-с дээш жил хэрэглэж байсан. 31.8% нь зүүн мөрөндөө, 27.7% нь баруун мөрөндөө үүрдэг, 50% нь 1-2 кг жинтэй ачаа, 22.7% нь 3-с дээш кг жинтэй ачаа үүрдэг. 50% нь трапезын дээд салааны ММТ 4, 63.6% нь зүүн мөрний rhomboid ММТ 4, 59.9% нь баруун мөрний Latissimus dorsi ММТ 4, зүүн мөрний нугалах 175-180º 37%-ийг, 155-165º нь 27%, зүүн мөрний тэнийлгэх 30-45º нь 54.5%, 15-25º нь 22.7%-ийг, зүүн мөрний холдуулах 145-160º нь 36.3%, 170-180º нь 40.9%-ийг, 160-170º нь 22.7%-ийг, 59% нь нүүрний хавтгайгаас зүүн мөр унжсан, 18.1% нүүрний хавтгайгаас баруун тийш унжсан, 31.8% нь аарцаг урагш шилжсэн, 4.5% нь аарцаг хойш шилжсэн байна. Дүгнэлт: Нэг мөрний цүнх үүрдэг хүсүүсийн булчингийн хүч буурсан, үений далайц тодорхой хязгаарлагдаж төрх байдлын үнэлгээгээр мөрний тэгш хэм алдагдалтай гарсан. Иймд оролцогчдод цүнхний зөв хэрэглээний талаар зөвлөмж өгч, булчингийн хүчний дасгал болон хүзүүний булчингийн сунгалтыг хослуулан хийх нь төрх байдлыг засах боломжтой юм. Түлхүүр үг: мөрний тэгш хэм, төрх байдал, 1 мөртэй цүнхний нөлөө ЖИРЭМСЭН ҮЕИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СЭТГЭЛ ХАНАМЖ Б. Хулан, Д.Номин-Эрдэнэ, Ц.Дашдулам, Б.Туул АШУҮИС-ын Сувилахуйн сургуулийн оюутанууд, АШУҮИС-ын Био-Анагаах сургуулийн Физиологийн тэнхимийн багш АШУҮИС-ын Сувилахуйн сургуулийн Эх барихын тэнхимийн багш 12 | С У В И Л А Х У Й Н К Л У Б , С У В И Л А Х У Й Н С У Р Г У У Л Ь , А Ш У Ү И С . 2 0 1 8 О Н

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2018 Үндэслэл: Эмнэлгийн тусламж үйлчилгээ гэдэг нь өвчин эмгэг, бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагааг хэлнэ. Эмнэлгийн тусламж үйлчилгээ нь хуулиар 6 төрөл болгон хуваасан байдаг бөгөөд түүний нэг хэсэг нь эх барихын тусламж үйлчилгээ. Тиймээс “жирэмсэн үеийн тусламж үйлчилгээ талаарх үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, эмч эмнэлгийн мэргэжилтний харилцаа хандлага”-ыг судлан түүнд тулгарч буй асуудлуудыг нээн гаргаж ирэхийг зорьсон. Зорилго: Жирэмсэн үеийн тусламж үйлчилгээнд үзүүлж буй үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг тодорхойлох. Үр дүн: Жирэмсэн үеийн тусламж үйлчилгээг, зургаан үзүүлэлтийг аргачлалын дагуу томъёолон гаргахад ЭХЭМҮТ (74.1%), Өргөө амаржих газар (76.6%) тус тус сэтгэл ханамж дунд байв. Эмч эмнэлгийн мэргэжилтний харилцаа, хандлагад үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж (77.5%) байв. Харин эмнэлэг тус бүрээр нь харуулвал ЭХЭМҮТ (78.0%), Өргөө амаржих газар (76.9%) сэтгэл ханамж байсан. Хэмжигдэхүүн тус бүрээр нь авч үзвэл эмч (84.0%), эх баригчийн харилцаа хандлага (81.6%), эмнэлгийн мэргэжилтны ашиг сонирхол (83.3%) тус тус сэтгэл ханамж сайн байсан. Дүгнэлт: Судалгааг нэгтгэн дүгнэхэд жирэмсэн үеийн тусламж үйлчилгээний сэтгэл ханамж 77%, эмч эмнэлгийн мэргэжилтний харилцаа хандлага 82% байсан. Харин сувилагчийн харилцаа хандлага 61,2%, амаржих газрын амбулаториор үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн байдал мөн адил 75% гэсэн байна. Түлхүүр үг: Жирэмсэн, тусламж үйлчилгээ, сэтгэл ханамж 95-Р ЦЭЦЭРЛЭГИЙН БАГА БҮЛГИЙН ХҮҮХДҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНД, ДАДАЛ ХЭВШИЛИЙН ТАЛААР ЭЦЭГ ЭХИЙН МЭДЛЭГИЙГ ҮНЭЛЭХ НЬ А. Бүлдирген1,Ч. Ундрах - Эрдэнэ1, У. Нямдаваа2 1Сувилахуйн сургуулийн СБ4-2 ангийн оюутан, 2АШУҮИС Радиологийн тэнхимийн багш Үндэслэл: Нялхас болон тав хүртэлх насны хүүхдийн өвчлөлд амьсгалын болон хоол боловсруулах тогтолцооны өвчин тэргүүлэх шалтгаан болж байгаа бөгөөд дийлэнх буюу 56.7 хувийг халдварт бус суулгалт өвчин эзэлж байна1. Иймээс бага насны хүүхдийн эрүүл мэндийн дадал, хэвшил болон хүүхдэд түгээмэл тохиолдох өвчлөлүүдээс урьдчилан сэргийлэх талаар эцэг эхийн мэдлэгийг үнэлэх нь чухал ач холбогдолтой ба энэ талаар хийсэн судалгаа одоогоор хомс тул энэхүү судалгааг хийх болсон.Зорилго: 95-р цэцэрлэгийн бага бүлгийн хүүхдүүдийн эрүүл мэнд, дадал хэвшилийн талаар эцэг эхийн мэдлэгийг үнэлэх Судалгааны арга зүй: Судалгааг 2018оны 03сарын16-ны өдөр БГД–ийн Х хорооны 95-р цэцэрлэгийн бага бүлгийн эцэг эхчүүдээс “Бага насны хүүхдүүдийн хөгжлийн багц шалгуур” стандарт асуулгын хуудас ашиглан асуумжын аргаар авч, нийт 44 эцэг, эх хамрагдав. Боловсруулалт хийхдээ SPSS программыг ашиглав. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын 53,7% ээж, 24,2% аав, 22.0% бусад хүмүүс байсан бол эцгийн дундаж нас 32.97 ±5.48, эхийн дундаж нас 31.57 ±4.88, хүүхдийн дундаж нас 2.63 ±0.49 байв. Нийт хүүхдүүдийн 62,8%эрэгтэй, 37.2% эмэгтэй байв. Эцэг эхчүүдийн 50% нь хүүхдээ өвдөөгүй үед нь эрүүл мэндийн үзлэгт хамруулдаггүй, 42,86% нь хамруулдаг, 7,14% нь мэддэггүй байна. Судалгаанд хамрагдсан нийт хүүхдүүдийн 47,5% нь сүүлийн 1сард ханиад, томуу туссан, 11,40% нь гүйлгэсэн 13 | С У В И Л А Х У Й Н К Л У Б , С У В И Л А Х У Й Н С У Р Г У У Л Ь , А Ш У Ү И С . 2 0 1 8 О Н

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2018 бөгөөд хүүхдээ халуурсан үед нь эцэг эхчүүдийн 57,5% нь эм өгдөг, 27,5% нь эмчид үзүүлдэг мөн хүүхэд гүйлгэсэн үед эцэг эхчүүдийн 48,57% нь эм өгдөг, 31,43% нь эмчид үзүүлдэг, 20,0% нь өөр бусад арга хэмжээнүүд авдаг байна. Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан нийт эцэг эхчүүдийн дийлэнх буюу 50% нь хүүхдээ өвдөөгүй үед нь эрүүл мэндийн үзлэгт хамруулдаггүй, мөн 57,5% нь халуурсан, 48,57% нь гүйлгэсэн үед нь эмчийн заалтгүйгээр эм өгдөг байна. Түлхүүр үг: Эцэг, эх, хүүхэд, эрүүл мэнд, мэдлэг ОЮУТНЫ СУРАЛЦАХ ХУГАЦААНЫ СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА О.Эльвира П.Одонжил Сувилахуйн сургуулийн СД3-1 оюутан, НЭМС тэнхимийн ахлах багш Үндэслэл: АШУҮИС-ийн Сувилахуйн сургуульд суралцагч оюутны сурах идэвхи сонирхол, тэдний сэтгэл ханамжийг тодорхойлох нь судалгааны үндэслэл болно.Зорилго: АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн суралцагчдын сэтгэл ханамжинд үнэлгээ хийх.Судалгааны арга зүй: Асуулга, ажиглалт, харьцуулах аргуудыг хэрэглэсэн. Судалгаанд хамрагдсан суралцагчдын сурах идэвхи сонирхол, сэтгэл ханамжид тулгарч байгаа бэрхшээлийг нэг агшингийн десктриптив судалгааны загвараар хийв. Судалгааг сувилахуйн сургуулийн 3-4 дүгээр дамжааны нийт 135 оюутнаас асуумж судалгаа авсан.Үр дүн: Та сувилагч мэргэжлийг хэрхэн сонгосон вэ? Өөрийн хүсэлтээр 59% байгаа нь сайн талтай. Сувилагч мэргэжлийг эзэмшихэд дараахь хичээлүүдээс аль нь илүү хэрэгцээтэй гэж үзэж байна вэ? гэсэн асуултанд гардан үйлдлийн хичээлүүд 90% хэрэгцээтэй гэж үзссэн байна. Хэрэв сургалтын хөтөлбөр, стандартыг өөрчлөх хэрэгтэй бол хэрхэн яаж өөрчлөх нь зүйтэй вэ? асуултанд зөвхөн агуулгыг өөрчлөх 42% хариулсан нь сургалтын хөтөлбөр стандартыг өөрчлөх хэрэгцээтэй гэж үзсэн байна. Эмнэлгийн дадлага хичээлийг ямар багшаар удирдуулбал үр дүнтэй гэж үзэж байна вэ? Үндсэн мэргэжлийн багш 81% гэж хариулжээ. Та сургуулиа төгсөөд аль шатлалын эмнэлэгт ажиллах сонирхолтой байна вэ? гэсэн асуултанд өрхийн ЭМТ 3%, дүүргийн нэгдсэн эмнэлэгт 19%, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт 78% гэж хариулсан нь шатлал өндөр эмнэлэгт ажиллах сонирхолтой байгааг харуулж байна. Та эмнэлэг сургууль хоёрын ажиллагааны уялдаа холбоог хэрхэн дүгнэж байна вэ? Үйл ажиллагааны уялдан холбоо сайн 19%, дунд 71%, үйл ажиллагааны уялдаа холбоогүй 10% гэж тус тус хариулжээ. Та сургуулиа төгсөөд гарахдаа хир зэрэг мэдлэг, чадвар, хандлагыг эзэмшсэн гэж өөрийгөө дүгнэж байна вэ? гэсэн асуултанд хангалттай 19%, дунд зэрэг 75%, хангалтгүй 7% гэж хариулсан байна. Үүнээс үзэхэд сургалтын чанарыг сайжруулах шаардлагатай байна. Танд суралцаж байх хугацаанд тохиолдож буй ямар бэрхшээл байсан бэ? гэсэн асуултанд эдийн засгийн 21%, багш нарын харилцаа, хандлага хангалтгүй 23%, сурах бичиг, гарын авлага хүрэлцээгүй 38%, бүгд 19% гэж тус тус хариулжээ. Дүгнэлт: Сувилагч мэргэжил нь бусад мэргэжлээс онцлогтой. Сувилагч мэргэжил нь бусдын сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ өөрийн бүхий л зүйлээ зориулдаг буянлаг, энэрэнгүй мэргэжил бөгөөд сувилагч мэргэжлийн үнэ цэнэ маш их гэдгийг 14 | С У В И Л А Х У Й Н К Л У Б , С У В И Л А Х У Й Н С У Р Г У У Л Ь , А Ш У Ү И С . 2 0 1 8 О Н

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2018 шинээр элсэгчид сайн ойлгосон байх шаардлагатай. Гардан хийх ур чадварын хичээлүүдийг түлхүү судлах хэрэгцээтэй гэж судалгаанд оролцогчдын 90% хариулсан нь хичээлийн агуулгын багтаамжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Эмнэлгийн дадлага хичээл нь суралцагчдыг гардан хийх ур чадварт сургах суурь нь болно. Эмнэлгийн дадлага хичээлийг чанартай зохион байгуулж, сургууль, эмнэлгийн үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах шаардлагатай гэж үзсэн.Танд суралцаж байх хугацаанд тохиолдож буй ямар бэрхшээл байсан бэ? гэсэн асуултанд сурах бичиг, гарын авлага хүрэлцээгүй 38% анхаарал татаж байна. Иймээс ном сурах бичиг гарын авлагын хүрэлцээг сайжруулах шаардлагатай гэж үзсэн. Түлхүүр үг: Оюутан, сэтгэл ханамж, идэвхи сонирхол. СТРЕСС БОЛОН ЭРҮҮЛ МЭНДДЭЭ ХАНДАХ БАЙДЛЫГ ТАРГАЛАЛТЫН ЗЭРЭГТЭЙ НЬ ХАРЬЦУУЛАН СУДАЛСАН ДҮНГЭЭС Б.Бадамханд1, Л.Уранчимэг1, Л.Эрдэнэтуяа2, Б.Урангоо2, С.Булганчимэг3, Б.Цэрэннадмид4, Б.Одмаа4, Б.Чойням5 1-АШУҮИС-СС, ЭББ-205,206 2-АШУҮИС-СС, ОТ-301 3-АШУҮИС-СС, Бие бялдар судлалын тэнхим 4-АШУҮИС-БАС, Анатомийн тэнхим 5-АШУҮИС-БАС, Физиологийн тэнхим Үндэслэл: Таргалалт нь дэлхийн хүн амын эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудын нэг болоод байна. Таргалалт нь биеийн жин нэмэгдэхэд хүргэдэг өөхний эдийн хуримтлал юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Лондоны “Империал” дээд сургуультай хамтарсан судалгаагаар 2022 он гэхэд хэт таргалалттай хүүхэд залуусын тоо хэвийн жинтэй болон туранхай хүний тооноос давна гэсэн үр дүн гаржээ. Vidal EJ нарын “Жингийн илүүдэлд стрессийн холбоо хамааралыг судлах нь” сэдэвт бүтээлд жингийн илүүдэл, стрессийн түвшин нь шууд хамааралтай гэж тогтоосон ба гол шалтгаан болох стресс нь таргалалтыг 58% хүртэл нэмэгдүүлдэг хэмээн дүгнэжээ. Иймд жингийн илүүдэл болон стрессийн харилцаа хамаарлыг судлах шаардлагатай байна.Зорилго: Монгол хүний стрессийн түвшинг тодорхойлж, таргалалтын зэрэгтэй харьцуулан судлахад бидний судалгааны ажлын зорилго оршино. Арга зүй: Энэхүү судалгааг Аналитик судалгааны агшингийн загвараар гүйцэтгэсэн ба мэдээлэлийг 2018 оны 01 сарын 10-аас 03 сарын 10- ны хооронд, урьдчилан боловсруулсан стрессийн түвшин болон эрүүл мэндийн хандлагыг тодорхойлсон 2 бүлэг 24 асуулттай сорилыг таргалалттай 240(зэрэг тус бүр 80) хүн, хэвийн жинтэй 80 хүн нийт 320 хүнийг санамсаргүй байдлаар хамруулан судалсан. Асуумжийн ерөнхий хэсэг нь стрессийн түвшин тогтоох мөн эрүүл мэнддээ хэрхэн анхаарал тавьдаг талаарх асуултууд орсон бөгөөд таргалалтын түвшинг биеийн жингийн индексээр тодорхойлон ангилж дүгнэв. Статистик боловсруулалтыг SPSS 20.0 програмаар гүйцэтгэн, итгэх интервалыг 95%-р тооцоолж, дундаж утга, стандарт хазайлт болон корреляцийн коэфцентийг үнэлэв.Үр дүн: Судалгаанд хамрагдсан хэвийн жинтэй хүмүүсийн 15.7%(n=14) нь стрессийн түвшин өндөр, 53.75%(n=43) нь стрессийн түвшин бага гарсан байна. Хүйсээр ялгаж үзэхэд эрэгтэйчүүдийн стрессийн түвшин 11.2%±3.6%- аар илүү(р=0.003) байна. Энэ бүлгийн хүмүүсийн эрүүл мэндийн хандлагыг судлахад статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдаагүй ч эмэгтэйчүүдийн хандлагын түвшин харьцангуй сайн гарсан байна. Таргалалтын 1-р зэрэгтэй хүмүүст 35%(n=28) нь стрессийн түвшин өндөр, 28.75%(n=23) нь стрессийн түвшин бага гарсан байна. Хүйсээр ялгаж үзэхэд статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдаагүй байна. Эдгээр хүмүүсийн эрүүл 15 | С У В И Л А Х У Й Н К Л У Б , С У В И Л А Х У Й Н С У Р Г У У Л Ь , А Ш У Ү И С . 2 0 1 8 О Н

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2018 мэндийн хандлагыг судлахад эмэгтэйчүүд 4.2%±2.8%-аар илүү(р=0.0052) байна Судалгаанд хамрагдсан таргалалтын 2-р зэрэгтэй хүмүүст 43.75%(n=35) нь стрессийн түвшин өндөр, хүйсээр ялгаж үзэхэд эмэгтэйчүүдийн стрессийн түвшин 11.2%±4.6%-аар илүү(р=0.001) байна. 3-р зэргийн таргалалттай хүмүүсийн 45%(n=36) нь стрессийн түвшин өндөр, хүйсээр ялгаж үзэхэд эмэгтэйчүүдийн стрессийн түвшин эрэгтэйчүүдээс 2.2 дахин их(р<0.001) байна. Таргалалтын 2 болон 3-р зэрэгтэй хүмүүсийн эрүүл мэндийн хандлагыг судлахад 6.25%±1.5% нь маш сайн гэсэн үнэлгээ авсан ч, хангалтгүй үнэлгээтэй нь 36.25%±2.25% буюу харьцангуй өндөр тодорхойлогдов. Дүгнэлт: 1. Хэвийн жинтэй хүмүүс стресст өртөж байгаа ч, таргалалтын зэрэг ихсэх тусам стрессийн түвшин нэмэгдэж байна. 2. Таргалалтын зэрэг нь эрүүл мэнддээ зөв хандах байдалтай урвуу хамааралтай байна 3. Зөвхөн таргалалтын 2-р зэрэгтэй эмэгтэйчүүдэд эрүүл мэнддээ хандах байдлын түвшин өссөн үзүүлэлт ажиглагдлаа. Түлхүүр үг: Таргалалт, стресс, эрүүл мэнд, хандлага ЖИРЭМСЭН ҮЕИЙН ЦУС БАГАДАЛТАНД НӨЛӨӨЛЖ БУЙ ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛ Б.Хонгорзул1, А.Уянга1, О.Одгэрэл1,П.Ган-Уяа1, Ц.Мөнхзаяа1,О.Мөнхжаргал1,Х.Цэцэгсүрэн2 1Сувилахуйн сургууль, ЭББ-401, 2АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль Эх Барихын тэнхим, E-mail: [email protected] Утас: 88917169 Үндэслэл:Жирэмсэн эхийн цусан дах гемоглобины хэмжээ 110 г/л түүнээс доош болохыг цус багадалт гэж үзнэ. Дэлхийн хэмжээнд жирэмсэн эмэгтэйчүүдийн 41,8% нь цус багадалтанд өртдөг байна. МУ-д цус багадалттай жирэмсэн эмэгтэйчүүдийн эзлэх хувь улсын дунджаар 3,7%, аймгийн дунджаар 5%- тай байна. Жирэмсэн үеийн цус багадалтанд нас болон төрөлтийн тоо нөлөөлж байна. Хожуу жирэмсэлсэн мөн 2 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүд жирэмсэн үеийн цус багадалтанд өртөх эрсдэлтэй бөгөөд хүндрэл нь дутуу төрөх, төрөлхийн цус багадалттай хүүхэд төрөх, мөн эхийн эндэгдэлд хүргэж болно. Улаанбаатар хотод нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн 2,5% нь цус багадалттай байна. Арга аргачлал: Бид судалгаагаа УБ хотын СБД-н жирэмсний хяналтан дах 45 жирэмсэн эмэгтэйг хамруулан явуулсан. Жирэмсэн эмэгтэйчүүдийн үзлэгийн картнаас шинжилгээний үзүүлэлт гемоглобин, улаан эсийн тоо, жирэмслэлт, төрөлтийн тоог түүвэрлэн эрсдэлт хүчин зүйлийг үнэллээ. Статистик боловсруулалтыг SPSS 16 программаар хийв. Үр дүн: Тус судалгаанд 18-25 насны 22.5%, 26-35 насны 62.2%, 36-40 насны 15.5% жирэмсэн эмэгтэйчүүд хамрагдсан. Боловсролын байдлаар 77.8%-г дээд, 4.4%-г бүрэн дунд 17.8%-г дунд боловсролтой эмэгтэйчүүд эзэлж байна. Нийгмийн байдлаар 100% боломжийн амьдралтай. Судалгаанд хамрагдагсдын 75.6% ердийн, 20% хүнд, 4.4% нь хортой нөхцөлд ажилладаг. Гэрлэлтийн байдал 93.3% гэрлэсэн, 4.4% гэрлээгүй, 2.2% нь хамтран амьдрагчтай. Судалгаанд хамрагдагсдын ам бүлийн байдлаар тодорхойлоход 15.6% 1-2, 68.9% 3-5, 15.6% 6-8 ам бүлтэй байна. Судалгаанд хамрагдагсдын 15.6% 1, 20% 2, 28.9% 3, 13.3% 4, 17.8% 5, 2.2% 6, 2.2% 7 удаа 16 | С У В И Л А Х У Й Н К Л У Б , С У В И Л А Х У Й Н С У Р Г У У Л Ь , А Ш У Ү И С . 2 0 1 8 О Н

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2018 жирэмсэлсэн байна. Төрөлтийн хувьд 28.9% 1, 26.7% 2, 24.4% 3, 15.6% 4, 2.2% 5 удаа төрсөн байна. Дүгнэлт: Судалгаанд хамрагдагсдын ЦЕШ-нээс гемоглобины хэмжээг тодорхойлоход 77.9% 120г/л-с дээш, 20.1% 120г/л-с доош буюу 45 жирэмсэн эмэгтэйгээс 9 эмэгтэйн гемоглобины хэмжээ хэвийнхээс доогуур байна. Судалгаанд хамрагдагсдын ЦЕШ-нээс эритроцитийн хэмжээг тодорхойлоход 77.9% 4г/л-ээс дээш, 22.1% 4г/л-ээс доош буюу 45 жирэмсэн эмэгтэйгээс 9 эмэгтэйн эритроцитийн хэмжээ хэвийнхээс доогуур байна.Жирэмсний хяналтан дах эхчүүдэд үзүүлж буй тусламж үйлчилгээ хангалтгүй байна. Жирэмсэн эхчүүдэд төмрийн бэлдмэлийн ач тус жирэмсэн үеийн цус багадалтын талаар хангалттай зөвлөгөө мэдээлэл өгч, тогтмол сургалт зохион байгуулах шаардлагатай. Түлхүүр үг: эрсдэлт хүчин зүйлс, цус багадалт, жирэмсэн үеийн The risk factors of anemia in pregnancy Khongorzul.B1, Uyanga.A1, Odgerel.O1,Munkhzaya.Ts1,Gan-Uya.P1, Munkhjargal.O1, Tsetsegsuren.Kh2 School of Nursing, Bachelor of Obstetrics-401 MNUMS-Department of Obstetrsics Correspondence: [email protected] Phone: 88917169 Background: When pregnant mothers’ hemoglobin goes under 110g/l in laboratory blood test, it will be anemia in pregnancy. The 41.8% of all pregnant women has anemia around worldwide. As for Mongolia, all pregnant women’s average level of country is the 3.7% whereas average level of towns is the 5% of anemia in pregnancy. Women’s age and number of births are becoming the risk factors to anemia in pregnancy. And also, the risk is higher when woman is pregnant with multiples, has had 2 pregnancies, and is pregnant upper 35s. Complications of anemia in pregnancy are having a baby with anemia, a preterm or low-birth weight baby, or death of mother. The 2.5% of pregnant mothers has anemia in the Ulaanbaatar. Method: In this study, 45 pregnant mothers participated who are under pregnancy control of Sukhbaatar district in UB. We used the hemoglobin level, RBC level, number of pregnancies and births from their pregnancy clinical control cards to define risk factors in anemia. All statistical data processed on the IMB SPSS 16 statistics program. Results: As for age, the 22.5% is 19-25 age, 62.2% is 26-35 age, 15.5% is 36-40 age of all the participants. And by educational level, the 77.8% is academic level, 4.4% is graduated high school and 17.8% is graduated secondary school. Their life quality level is good. The 75.6 of them works in an office, 20% works in hard condition and 4.4% works in very difficult condition. The 93.3% of them is married and 4.4% is not married, 2.2% has a partner. As for number of family members15.6% has 1-2 members, 68.9% has 3-5 members, 15.6% has 6-8 members. As for pregnancy, 15.6% has 1 time, 20% has two, 28.9% has 3, 13.3% has 4 , 17.8% has 5, 2.2% has 6, 2.2% has 7 pregnancies. Conclusion: As for hemoglobin level, 77.9% is upper 120g/l and 22.1% is under 120g/l which means 9 mothers out of 45 has anemia. As for RBC level, 77.9% is upper 4g/l and 22.1% is under 4g/l which means 9 mothers out of 45 has anemia. Therefore, the service for pregnancies is not enough and we should make more advice on the anemia in pregnancy, its risk factors and how to prevent it. Keywords: pregnancy women, anemia, risk factors 17 | С У В И Л А Х У Й Н К Л У Б , С У В И Л А Х У Й Н С У Р Г У У Л Ь , А Ш У Ү И С . 2 0 1 8 О Н

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2018 ТЕЛЕВИЗҮҮДИЙН ДОЛОО ХОНОГИЙН ХӨТӨЛБӨРТ ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙСЭН ДҮНГЭЭС П.Пүрэвсүрэн1, Г. Оргилбаяр2, У.Нямдаваа3 1АШУҮИС СС ЭББ 305, 2АШУҮИС СС ББСТ, 3 АШУҮИС АУС РТ Удиртгал XIX зууны сүүл үед Никола Тесла, Томас Альва Эдисон зэрэг олон эрдэмтэд зохион бүтээгч нар техник технологийн ололт, бүтээн байгуулалтыг хийн XX зуунтай золгосон. Улмаар тэдгээр хүмүүсийн бүтээсэн цахилгаан үүсгүүр, фонограф, харилцуур утас, кинофотограф зэрэг нь одоо үед улам болосронгуй болж байна.Аливаа амьд бодгалууд хоорондоо харилцан дуу авиа, дохио зангаа, үйл хөдлөлөөрөө мэдээ, мэдээлэл дамжуулж өөрийгөө илэрхийлдэг билээ. Эрт, эдүгээ аль ч цагт бие биедээ мэдээлэл дамжуулах олон аргыг ашиглаж байгаа ба одоо цагт зурагт, радио, үүрэн утас, цахим сүлжээг ашиглан амьдрал ахуй, эрүүл мэнд, нийгэм орчны болон олон талт мэдээллийг авч хүн төрөлхтөн өөрсдийн хэрэгцээг хангаж байна. Эдгээр мэдээ мэдээллийн гол эх сурвалжуудын нэг нь телевиз юм. Монголын Maxima Media ХХК-ний хийсэн судалгаагаар 2017 оны байдлаар Улаанбаатар хотод 70 суваг, хөдөө орон нутагт 68 телевиз үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд телевиз үзэгчдийн 35.4% нь монгол сувгуудыг өдөрт дунджаар 2 цаг үздэг.3сая гаруй хүн амтай Монгол улсад 142 телевиз үйл ажилгаа явуулж байгаа нь маш их тоо юм. Нийгэм хөгжихийн хэрээр телевизүүдийн тоо ихсэж хэрэгтэй гэхээсээ илүүтэйгээр нийгэмд чанар, ач холбогдолгүй мэдээ мэдээлэл хүргэж нийгэмд эерэг, сөрөгөөр нөлөөлж байгаа нь сүүлийн үед ажиглагдаж байна. Тийм учраас 2017 онд үзэгчдийн тоогоороо эхний 4-т бичигдсэн телевизүүдийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийн нийгэмд ямар хэлбэрийн мэдээ, мэдээллийг түгээж байгааг судлах хэрэгцээ шаардлага гарч байна. Зорилго Үзэгчидийн тоогоор өндөр рейтингтэй байгаа телевизийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийх Зорилт Долоо хоногийн хөтөлбөрийн агуулгыг судлах, Телевизийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийх. Судалгааны материал арга зүй: Судалгаанд бичиг баримтын, түүврийн арга, ярилцлагын арга ашиглан 2018 оны 3 сарын 12 - 3сарын 18-ны долоо хоногийн Монголын телевизийн хөтөлбөрийг хамруулж SPSS 21 программаар боловсруулалт хийсэн. Судалгааны үр дүн Maxima Media ХХК-ний хийсэн судалгааны дүнгээс 2017 оны байдлаар рейтингээрээ эхний дөрөвт (MNB, EDU, Mongol TV, UBS) жагссан телевизүүдийг сонгон авч 7 хоногийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийсэн. Дүгнэлт 1. Телевизийн нэвтрүүлгийг бэлтгэхэд тусгай редакц, алба хариуцан ажиллах ба 10 төрлийн бүтээл гаргадаг бөгөөд сонгож авсан телевизүүд мэдээ, мэдээний хөтөлбөр, мэдээллийн хөтөлбөр, нийгмийн нэвтрүүлэг хөтөлбөр, хүүхдэд зориулсан хөтөлбөр, зугаа цэнгэлийн нэвтрүүлэг хөтөлбөр, хөгжмийн нэвтрүүлэг хөтөлбөр, боловсрол сургалтын нэвтрүүлэг хөтөлбөр, 18 | С У В И Л А Х У Й Н К Л У Б , С У В И Л А Х У Й Н С У Р Г У У Л Ь , А Ш У Ү И С . 2 0 1 8 О Н

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2018 дэлгэцийн уран сайхны кино, спортын нэвтрүүлэг сурвалжлага гэсэн 9 төрлийн нэвтрүүлгийн хөтөлбөр гардаг байна. 2. Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, UBS, Монгол телевиз, Боловсрол телевиз нь долоо хоногийн хөтөлбөрт хүүхэдэд зориулсан хөтөлбөр, боловсрол сургалт, танин мэдэхүйн хөтөлбөр, хөгжим соёл урлагын нэвтрүүлгийг бага цагаар бэлтгэдэг байна. Түлхүүр үг: Телевизийн хөтөлбөр, үзэгчид, агуулга 19 | С У В И Л А Х У Й Н К Л У Б , С У В И Л А Х У Й Н С У Р Г У У Л Ь , А Ш У Ү И С . 2 0 1 8 О Н

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2018 Ханын илтгэл 20 | С У В И Л А Х У Й Н К Л У Б , С У В И Л А Х У Й Н С У Р Г У У Л Ь , А Ш У Ү И С . 2 0 1 8 О Н

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2018 ГУЯНЫ АРЫН БУЛЧИНГИЙН ЧАНГАРАЛ НЬ АЛХААНД НӨЛӨӨЛӨХ НЬ Э.Баасанхүү1 Н.Гомбодорж1 Х.Ариунаа2 Д.Батлхам2 Үндэслэл: Алхаа гэдэг нь тодорхой хэмнэлээр хөл, гар солибицож хөдөлсөнөөр хүний бие дэлхийн татах хүчний төвөөс урагш шилжиж буй , хөдөлгөөнийг хэлдэг.3 Хөл улаар бүрэн газар тавих үеэс эхлэн түнх тэнийлгэх, өвдөг нугалах үүрэгтэйгээр гуяны арын булчин алхаанд оролцох ба алхааны явцад хөлийн өсгий газарт хүрэх(initial contact) үед аарцаг ясыг хойш татан бүсэлхий нурууны хотойлтын өнцгийг багасгах үүргийг гүйцэтгэдэг.4 Мөн алхааны үед дэлхийн татах хүчний эсрэг биеийг тотвортой байлгахад оролцдог булчин юм. Зорилго: Гуяны арын булчингийн чангарал нь алхаанд нөлөөлөхийг судлах. Судалгааны арга аргачлал: Судалгаанд нийт гуяны арын булчингийн чангаралтай 8 оролцогч, гуяны арын булчингийн чангаралгүй 8 оролцогчийг хамруулсан. Судалгаанд оролцогчидыг алхах үед нь тодорхой ланд маркийн цэгүүдэд маркер байрлуулж өндөр хурдны камераар бичлэг хийсэн. Хийгдсэн бичлэгийн хөдөлгөөний анализ хийх тусгай программ руу оруулж алхах үеийн үений далайцыг хэмжсэн.Үр дүн: Судалгаанд оролцогчдын heel strike шатанд өвдөгний тэнийлгэх далайц статистикийн ач холбогдолтой буюу p<0.0001 байна. food flat шатыг харьцуулахад ээтийлгэх үений далайц *p<0.012 буюу ач холбогдолтой, mid stance шатны үр дүнг харьцуулахад түнх нугалах далайц * p<0.03, өвдөгний тэнийлгэх далайц *p<0.017 буюу тус тус статистик ач холбогдолтой байна. Дүгнэлт: Гуяны арын булчингийн чангарлын үеийн алхааны үе шатууд алдагдсан байна. Түлхүүр үг: Гуяны арын булчин, чангарал, алхаа ШАГАЙН ГЭМТЭЛТЭЙ БОЛОН ГЭМТЭЛГҮЙ ВОЛЕЙБОЛЛЫН ТАМИРЧДЫН ҮСРЭЭД БУУХ ҮЕИЙН КИНЕМАТИК ЯЛГАА Д.Ариунзул1 , Б.Дашням1 , Х.Энхгэрэл1, Д.Батлхам2 , АШУҮИС- СС1,2 Үндэслэл: Шагайн нийт гэмтлийн дотроос шагайн булгарал нь 85 хувийг эзэлдэг. Спортын гэмтлүүдээс 40-45 хувьд тохиолддог. Шагайн булгарал үүсэх үндсэн шалтгаан нь спортын тэмцээн уралдаан болон тэгш бус гадаргууд алхах үед хөлийг газарт буруу тавьснаас шагай булгардаг. Шагайн булгарал нь бүх насныханд тохиолддог. Судалгааны зорилго: Шагайн гэмтэлтэй болон гэмтэлгүй волейболлын тамирчдын үсрээд буух үеийн кинематик ялгааг судлах. Судалгааны арга аргачал: Судалгааг 2017.12.15-2018.03.15 хүртэлх хугацаанд АШУҮИС-СС волейболлын шигшээ тамирчдын гэмтэл авсан 8,гэмтэл аваагүй 8 хүнийг сонгон авч судалгаанд оролцогчдыг эхлэхийн өмнө тодорхой ланд маркийн цэгүүд дээр маркер байрлуулан довтлох үед нь өндөр хурдны камер ашиглан бичлэг хийж гарсан бичлэг дээр siliconcoach ашиглаж өвдөг, шагайн далайцыг хэмжсэн. Үр дүн: Судалгаанд оролцогчдын шагай болон өвдөгний далайцыг харьцуулахад шагай үений далайц ялгаатай буюу далайц * p<0.001 байна. Дүгнэлт: Шагайн гэмтэл авсан тамирчдад үсрээд бух үед кинематикийн ялгаа үүсэж байна. Түлхүүр үг: Шагай гэмтэл, тамирчин, үсрээд буух үе, кинемик 21 | С У В И Л А Х У Й Н К Л У Б , С У В И Л А Х У Й Н С У Р Г У У Л Ь , А Ш У Ү И С . 2 0 1 8 О Н

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2018 ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ХИЙСЭН СУДАЛГАА Г.Бэрцэцэг1, H.Золзаяа1, Д. Цэдэвсүрэн1, Б.Энхтүвшин1, Н.Цэрэннадмид1 Э. Мөнгөнтуул2, Я. Энхжаргал2 1АШУҮИС-СС СБ 3-1 ангийн оюутан 2АШУҮИС- НЭМС Үндэслэл: Тоглох нь хүүхдийн сэтгэн бодох, бие бялдарын, танин мэдэхүй хийгээд нийгмийн хөгжилд зайлшгүй чухал үүрэгтэй боловч хүүхдийн тоглоомын талбайн аюулгүйн үзүүлэлт хангалтгүйгээс гэмтлийн эрсдэлт хүчин зүйл болж байна гэж үзэн бид энэхүү сэдвийг сонгож, судалгааг хийхээр болов. Зорилго: Улаанбаатар хот дахь хүүхдийн бэртэл гэмтэлд нөлөөлж буй тоглоомын талбайн аюулгүй байдлыг үнэлэхэд оршино. Судалгааны арга зүй: Судалгааг 2017 оны 11 сарын 1-10-нд Улаабаатар хотын 6 дүүргийн дунд нэг агшингийн ажиглалт судалгааны загвар тоон аргаар хийж, нийт 72 тоглоомын талбайг хамруулав. Үр дүн: Тоглоомын талбайн аюулгүй байдлыг үнэлэх судалгаанд зургаан дүүргийн байшин 23 (32.9% ), гэр 12 (17.1%), цэцэрлэг 28 (40.0) , сургууль 7 (10.0%), нийт 70 (100,0%) тоглоомын талбайг хамаруулсан. Судалгаанд хамруулсан тоглоомын талбайг харьяаллаар нь авч үзэхэд БГД-ийн байшин 30%, гэр 20%, цэцэрлэг 40%, сургууль 10%, БЗД-ийн байшин 42%, гэр 25%, цэцэрлэг 33%, сургууль 0.0% , ХУД-ийн байшин 58% , гэр 16%, цэцэрлэг 17% , сургууль 8% ,СХД-ийн байшин, гэр 17% , цэцэрлэг 58%, сургууль 0.0% , ЧД-ийн байшин 8% , гэр 25%, цэцэрлэг 50%, сургууль 17%, СБД-ийн байшин 33% , гэр 0.0% , цэцэрлэг 42% , сургууль 25%, тус тус эзэлж байна. Монгол улсын стандарт MNS ISO 8124-т заасны дагуу тоглоомын талбайн элементүүдийг бетон эсвэл асфальт гадаргуу дээр угсарахгүй бөгөөд буталсан үндэсний хэсэг, нарийн элс, хайраг зэрэг нь газрын гадаргуугаас доош хангалттай зузааныг хангасан байх ёстой. Бидний судалгаанаас үзэхэд тоглоомын талбайн гадаргуун 60% нь бетон байна.Стандартаас үзэхэд тоглоомын талбайн өндөр нь газрын гадаргаас дээш хүүхэд авирах болон суух зогсох зориулалттай хөдөлгөөнт тоглоомуудын хэсгүүдийн өндөр 2.5 м байна. Судалгаагаар хүүхдийн гарч болох өндрийн хэмжээ 2.5 м –ээс дээш буюу 86.0%-ийг эзэлж байна. Тоглоом хоорондын бүх зай нь 7.62 см- 22.86 см- ээс бага байх нь талбайг шахах шалтгаан болдог ба 57% хувь нь тоглоом хоорондын зайг хангаж чадахгүй байна. Түлхүүр үг: Хүүхэд, тоглоомын талбай, аюулгүй байдал ADOLESCENT HEALTH AND TRAINING NEEDS O.Sarangua1 E.Urangoo1 B. Tuul 2, L.Khishigdelger2 1MNUMS, School of nursing, EBB 2-2 2MNUMS. School of nursing DMC E-mail: [email protected] Phone number: 88122097 22 | С У В И Л А Х У Й Н К Л У Б , С У В И Л А Х У Й Н С У Р Г У У Л Ь , А Ш У Ү И С . 2 0 1 8 О Н

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2018 Peer-to-peer counseling is a \"Child-centered Education\" activity designed to enable the youth to self-identify and apply their purpose in life and to empower their children with a cognitive and reproductive health. It is important to support and co-operate with communities and schools, education and health organizations in order to make their activities more effective and effective. The occasion of the studyAdolescence is a mature period of social and physical maturity until the age of childhood and up to 28 percent of the Mongolian population is adolescent. This data represents a huge demographic resource for the future of the country and its wealth. The leading cause of adolescent morbidity is 23.58, respiratory diseases 22.85, diseases of the genitourinary and skin diseases 18.07, diseases of the digestive system 15.68 and respiratory system diseases 4,17%. it occupies. And this resource-producing resource has been in a repercussion crisis and a big risk. For example, as of 2015, births under the age of 20 range 5,5% and abortion 5.1% on average. Therefore, it is important for the youth to be able to self- identify and apply the purpose of life to their ability to deal with reproductive health and pressing issues wisely and seriously. To do this, the Peer Support Consultant or \"Child-centered Education\" is intended to provide youth with the knowledge and skills. It is important to support and co-operate with communities and schools, education and health organizations in order to make their activities more effective and effective. Those who play a key role in this activity are coordinators of \"Peer coordinator\". Key words: Adolescent, peer counseling ТАМХИ ТАТАХ НЬ АЧААЛАЛ ДААХ ЧАДВАР БОЛОН ТӨРХ БАЙДАЛД НӨЛӨӨЛӨХ НЬ Б.Дуламбат1, Э.Сарнайцэцэг1, Д.Батлхлам2 , АШУҮИС СС1.2 Үндэслэл: Уушгины архаг бөглөрөлт өвчин (УАБӨ) нь дэлхийн хүн амын өвчлөл, нас баралтын гол шалтгааны нэг болж, нас баралтын шалтгааны дөрөвдүгээрт орж байна. ДЭМБ-ын 1990 оны мэдээгээр хөгжиж буй орнуудын хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгааны 12 дугаарт УАБӨ орж байна. 2020 он гэхэд 5 дугаарт орох магадлалтай байна. Үүний гол эрсдэлт хүчин зүйл нь хорт зуршил буюу тамхи татах явдал юм. Тамхи уушгины зөөлөн эдийг гэмтээснээр уушгины зөөлөн эд хатуурч, амьсгалах тоолонд гэмтээдэг бөгөөд уушгины хамгаалах эдийг гэмтээснээр тамхины утаан дахь цочроогч бодисууд уушгинд нэвчин орох боломжийг бүрдүүлдэг. Энэ нь амьсгалын замыг боогдуулж амьсгал давчдах өвчнийг үүсгэдэг. Зорилго: Тамхи татах нь ачаалал даах чадвар болон төрх байдалд хэрхэн нөлөөлдгийг судлах. Судалгааны арга, аргачлал Тамхи татдаг 8, эрүүл 8 оролцогчийг хамруулж ачаалал даах чадварийг 6 минутын алхааны сорилоор, мөн антропометрийн хэмжилт төрх байдлын үнэлгээг хийсэн. Үр дүн: Судалгаанд оролцогчидын товч мэдээлэл *p<0.05 статистик ач холбогдол бүхий, цээжний тойргийг харьцуулсан үзүүлэлт *p<0.05 буюу ялгаатай, ачаалал даах чадварын 6 минутын үр дүнг харьцуулахад *p<0.05 буюу статистик ач холбогдолтой, төрх байдал (цээжний кипоз)-ийн өнцгийг харьцуулахад *p<0.004 буюу статистик ач холбогдолтой байна. Дүгнэлт: тамхи татах нь ачаалал даах чадварт болон төрх байдалд сөргөөр нөлөөлж байна. Түлхүүр үг: уушгины архаг бөглөрөлт өвчин, тамхи, ачаалал даах чадвар ХЭВИЙН ХӨЛ, ВАРУС ХЭЛБЭРИЙН ХӨЛТЭЙ ЭМЭГТЭЙ ОЮУТНУУДЫН 4 ТОЛГОЙТ БУЛЧИНГИЙН ТЭСВЭРИЙГ ТОДОРХОЙЛЖ ХАРЬЦУУЛАХ НЬ Х.Аюуш1, Б.Бүтэдмаа1, Б.Боргил1, Д.Золжаргал1, 23 | С У В И Л А Х У Й Н К Л У Б , С У В И Л А Х У Й Н С У Р Г У У Л Ь , А Ш У Ү И С . 2 0 1 8 О Н

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2018 А.Нямсүрэн1, Т.Цэцэгмаа1,Х.Энхчимэг2 1СС-ийн Хөдөлгөөн засал 3-1, 2СС-ийн ББСТ Үндэслэл:Өвдөгний үений эмгэг нь ихэнх тохиолдолд үений бүтцийг гэмтээж мөчний чигийг алдагдуулдаг. Өвдөгний үеэр шилбэ нь гадагшаа өнцөг үүсэхийг Valgus (Х хэлбэр),дотогшоо өнцөг үүсгэхийг Varus (О хэлбэрийн хөл) гэнэ. Энэ нь ихэвчлэн бага болон өсвөр насны хүүхдүүдэд элбэг тохиолддог.¹ Энэ үед өвдөгний гадна болон дотор талд нь Q өнцөг үүсдэг. Уг өнцөг нь дөрвөн толгойт булчингийн агшилтын гадагш татагдах чиглэлийн дагуу тодорхойлогддог. Varus хэлбэр эмэгтэй эрэгтэйд ижил орчим байдаг бол valgus хэлбэр эмэгтэйд илүү олон байна.2 4 толгойт булчингийн тэсвэр varus хэлбэрийн хөлтэй хүмүүст илүү бага гэж таамаглалаа. Зорилго: Хэвийн хэлбэртэй болон varus хэлбэрийн хөлтэй хүмүүсийн гуяны урд хэсгийн 4 толгойт булчингийн тэсвэрийг тодорхойлж харьцуулах. Арга аргачлал: Судалгаанд нийт 20-21 насны 14 эмэгтэй оюутан оролцсон. Хөлний хэлбэрийг гониометр ашиглан Q өнцгийг хэмжиж тодорхойлсон. Тэсвэрийг хагас суугаа байдалд нэг хөлийг өвдөгний үеэр тэнийлгэн, нөгөө хөлийг өвдөгний үеэр 45º нугалуулж, гарыг цээжний урд зөрүүлэн нэг хөл дээр тэнцвэрийг авах ба баруун зүүн талд ээлжилж хийлгэнэ. Үр дүн:Судалгаанд оролсон хэвийн хөлтэй оюутнуудын Q өнцөг нь дунджаар 13.4 байсан. Varus хэлбэрийн хөлтэй оюутнуудын Q өнцөг нь дунджаар 8.8 байсан. Баруун зүүн хөлний доминант нь 4:3 харьцаатай ба 57.1% нь баруун хөл, 42.8% нь зүүн хөлний тэнцвэр сайн байсан. Баруун зүүн хөлний доминант нь 6:1 буюу 85.7%-ийг баруун хөл, 14.3% нь зүүн хөлөндөө тэнцвэрээ удаан барьж байсан. Хэвийн хөлтэй оюутнуудын 4 толгойт булчингийн тэсвэр. Баруун хөл дээрээ дунджаар 35.8 сек, зүүн хөл дээрээ 33 секундын хугацаанд тус тус гүйцэтгэсэн. Дүгнэлт:Судалгаанд хамрагдсан оюутнуудын 50% нь О хэлбэрийн хөлтэй байсан.Энэ нь удамшлын, гэмтлийн, завилж суух зэрэг шалтгаанаас үүссэн байж болзошгүй энэ чиглэлээр хийгдсэн гадаадын судалгааны үр дүнтэй адил үр дүн гарсан байна. Хэвийн хөлтэй оюутнуудын 4 толгойт булчингийн тэсвэр дунджаар 35.8%, О хэлбэрийн хөлтэй оюутнуудын тэсвэр 22.3% байсан нь О хэлбэрийн хөлтэй оюутнуудын 4 толгойт булчин харьцангуй тэсвэр муу байна. О хэлбэрийн хөлний хувьд цаашид нас нэмэх тусам өвдөг дээр ирж буй ачааллийн жигд бус хувиарлалтаас үүдэн өвдөгний үений эмгэгээр өвдөх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Иймд цаашид илүү олон хүмүүсийг хамруулж урьдчилан сэргийлэх дасгал хөдөлгөөнийг зөвлөх шаардлагатай байна. Түлхүүр үг: Варус хэлбэрийн хөл,4толгойт булчингийн тэсвэр,single leg squad Ном зүй: 1. А.Эрдэнэбилэг, О.Батсүх, Л.Наранбат , П.Эрдэнэсан ”Гэмтэл согог судлал ” 2015 он хуудас 130-137 2. Сэргээн засах анагаах ухааны сэтгүүл, 2016, №2, хуудас 15-20 БАГА АНГИЙН СУРАГЧДЫН ХАРААНЫ ЧАДАЛ БА НҮДНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЛЭГИЙГ ХАРЬЦУУЛАН СУДАЛСАН НЬ Д.Нарантуяа Б.Хашчулуун Ц.Дашдулам Сувилахуйн сургуулийн оюутан , БЗД-н 97 сургуулийн багш, АШУҮИС-ын Био-Анагаах сургуулийн Физиологийн тэнхимийн багш 24 | С У В И Л А Х У Й Н К Л У Б , С У В И Л А Х У Й Н С У Р Г У У Л Ь , А Ш У Ү И С . 2 0 1 8 О Н

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2018 ҮНДЭСЛЭЛ: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор дэлхий дээр 285 сая хүн харааны бэрхшээлтэй байгаагаас 40 орчим сая иргэн сохор, 245 сая иргэн хараа сулралтай байна. Сохролын 80% нь зайлсхийж болох буюу урьдчилан сэргийлж, эмчлэгдэх боломжтой . 2014 онд Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар 15-20 хувь нь хараа муу сохорлын тархалт 1000 хүүхэд тутамд 0.9% 100 мянган хүүхэд тутамд 5-6 болрын эмгэгтэй байна. Иймд бага ангийн сурагчдын харааны чадал болон харааны тухай эрүүл мэндийн боловсролыг үнэлэх шаардлагатай юм. Зорилго: ЕБС-ийн бага ангийн сурагчдын харааны чадлын үзүүлэлт, сурагчдын хараагаа хамгаалах талаарх мэдлэг, амьдрах орчин, дадалтай харьцуулан судлах. Үр дүн: Боловсруулалтын үр дүнгээс харахад эрэгтэй сурагчийн харааны чадал (0.1766), эмэгтэй сурагчдын харааны чадал (0.2229) байгаа нь эрэгтэй сурагчдын хувьд харааны чадал илүү болохыг харуулж байна. Амьдралын орчин нөхцөлтэй сурагчдын харааны чадлыг харьцуулж үзвэл гэрийн хороололд амьдардаг хүүхдүүдийн харааны чадал (0.2261) орон сууцанд амьдардаг хүүхдийн харааны чадал (0.1829) байгаа нь орон сууцны хүүхдүүдийн харааны чадал мэдэгдэхуйц илүү байна. Нүдний дасгал мэддэг сурагчдын харааны чадал (0.2045) мэддэггүй гэж хариулсан сурагчдийн харааны чадалтай (0.1873) харьцуулахад сул байна. Мөн амьдрах орчиндоо өдрийн гэрэл ашигладаг гэж хариулсан сурагчдын харааны чадал (0.1693) гэрлийн чийдэн ашигладаг гэж хариулсан сурагчдын харааны чадалтай (0.2172) харьцуулахад илүү байна. ДҮГНЭЛТ: Судалгаанд хамрагдсан нийт сурагчдын 53,4% нь 0.9 буюу түүнээс доош хараатай байна. Амьдралын орчин, чанар болон хүйсийн байдлаас шалтгаалсан харааны чадлын өөрчлөлт сурагчдад байна. Хичээлийн ачааллаас шалтгаалан судалгаанд хамрагдсан нийт сурагчдын 59% д нь нүд зовиурлах (аргах, бүрсийх) шинж илэрдэг.Сурагчдын харааны чадал сул байгаа нь тэдний сонирхол, хөгжлийн хэрэгцээнд өөрчлөлт гарах, тухайлбал дэлгэцээс хамааралтай байдал, түүнээс үүсэх сэтгэлзүйн эмгэг, зан төлөвийн өөрчлөлт, сурлагын ахицад нөлөөлөх эрсдэлтэй байна. Түлхүүр үг: Сурагч, хараа, эрүүл мэндийн мэдлэг. ОЮУТНУУДЫН ДУНД ТРАПЕЗ БУЛЧИНГИЙН ДЭЭД САЛААНЫ ЧАНГАРАЛЫН ТАРХАЛТЫГ СУДЛАХ НЬ Б. Бадамжин1, Б. Мөнхтэмүүлэн1, Х. Энхчимэг2 1АШУҮИС, СС-ийн Р4, 2СС-ийн ББСТ Үндэслэл: Мэдээлэл, технологи хурдацтай хөгжиж буй өнөөгийн нийгэмд компьютер нь байнгын хэрэглээ болоод байна1. Компьютер ашиглахтай холбоотой эрүүл мэндийн асуудлууд нь “компьютертай холбоотой өвчин” буюу “Visual Display Terminal” (VDT) гэж нэрлэдэг. VDT хам шинж нь монитор, гар, хулгана зэрэг компьютерийн захын төхөөрөмжүүдийг удаан хугацаанд ашиглагсаар илэрдэг эмгэг шинж тэмдэгүүд юм2. VDT хам шинжид хүзүү, мөрний булчин, бүсэлхий ба аарцаг, нүдний ядаргаа, цочрол, сэтгэл зүйн шинж тэмдгүүд булчингийн өвдөлт багтана. Иймд комьпютерийн хэрэглээ өдрөөс 25 | С У В И Л А Х У Й Н К Л У Б , С У В И Л А Х У Й Н С У Р Г У У Л Ь , А Ш У Ү И С . 2 0 1 8 О Н

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2018 өдөрт нэмэгдэж байгаатай холбоотойгоор их сургуульд суралцаж буй оюутнуудын комьпютерийн хэрэглээ мөн адил нэмэгдэж байна3. Энэ төрлийн судалгааг их сургуулиудын оюутанууд тэр дундаа АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн оюутнууд дунд явуулахаар зорив. Зорилго: АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн оюутнууд дунд трапиз булчингийн дээд салааны чангаралын тархалтыг тодорхойлох. Арга аргачлал: АШУҮИС- ийн сувилахуйн сургуулийн 50-н оюутныг оролцуулсан. Судалгаанд оролцогчдоос таниулсан зөвшөөрлийн хуудас ашиглан трапец булчингийн дээд салааний өвдөлтийг асуумжийн аргаар тодорхойлж нийт оролцогчдийг трапец булчингийн өвдөлтгүй, хаяа өвддөг, байнга өвдөлттэй гэх 3 бүлэг болгосон. Бүлэг тус бүрт оролцогчидийн trigger point дээр дарж VAS буюу өвдөлтийн үнэлгээний аргаар тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд оролцогчдын трапезийн дээд салааны тархалтыг судлахад өвдөлтгүй нь p<0.06 статистик ач холбогдолгүй, хааяа өвддөг нь p<0.002, байнга өвддөг нь p<0.03 статистик ач холбогдолтой байна. Дүгнэлт: Судалгаанд оролцогчдын 7 хүүхэд өвдөлтгүй, 32 хүүхэд хааяа өвддөг, 11 хүүхэд байнга өвддөг гэсэн үр дүн гарсан байна. Энэ нь компютерийн ихэрэглээ их байгааг харуулж байгаа бөгөөд өвдөлттэй байна гэдэг нь ажлын, суралцах үр дүнг бууруулахад нөлөөлж байна. Иймд трапец булчингийн дээд салааний чагарлыг суллах дасгал хөдөлгөөн зааж өгөх нь дараа дараагийн хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд тустай. Түлхүүр үг: Трапез булчингийн дээд салаа, VAS, VDT НӨХӨН ҮРЖИХҮЙН НАСНЫ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЖИРЭМСЛЭЛТЭЭС ХАМГААЛАХ АРГУУДЫН МЭДЛЭГ БОЛОН ХЭРЭГЛЭЭГ СУДАЛСАН НЬ АШУҮИС-н Сувилахуйн сургууль Л.Ариунжаргал1, Б.Отгонтөгс1, Ж.Сунхар1, Д.Золбоо1, Э.Сүлдмаа1 ,М.Сүглэгмаа1 Х.Цэцэгсүрэн2 Үндэслэл: ДЭМБ-ын тодорхойлсноор 15-49 насыг нөхөн үржихүйн нас гэнэ.Жирэмслэлтээс хамгаалах арга бол хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх хамгийн оновчтой шийдэл юм.1Зорилго: Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгслийн мэдлэгийн түвшин болон хэрэглээг тодорхойлоход чиглэгдлээ.Зорилт: Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгслийн мэдлэг болон хэрэглээг судлах.Судалгааны арга аргачлал: Судалгааг Жирэмсэн эхчүүдийн цахим групп болох фейсбүүк хаягт тулгуурлан нийт 49 эмэгтэйчүүдээс авна.Судалгаанд оролцогчидодсудалгааны зорилго, зорилтыг танилцуулж, зөвшөөрөл авч, зөвшөөрсөн тохиолдолд судалгаанд хамруулна. Судалгаанаас гарсан үр дүнгийн статистик боловсруулалтыг SPSS ....... программаар хийж гүйцэтгэнэ.Үр дүн: Судалгаанд оролцогчидын 16.7% нь 15-20, 64.6% нь 21-30, 14.6% нь 31-40, 16,7% нь 14-49 насныхан ба 79.6% нь дээд, 10.2% нь дунд, 10.2% нь тусгай дунд боловсролтой байна. 49% нь гэрлэсэн, 24.5% нь гэрлээгүй, 24.5% нь хамтран амьдрагчтай, 2% нь салсан үзүүлэлттэй. 83.7% нь жирэмслэлтээс хамгаалах аргуудын талаар мэдлэгтэй, 16.3% нь мэдлэггүй байв. Жирэмслэлтээс хамгаалах арга хэрэглэдэг 36,2%, 31,9% нь хэрэглэдэггүй, 31,9% нь хэрэглэсэн байсан. Жирэмслэлтээс 38,8% нь бэлгэвч, 28,6% нь хуанли, 16,3% нь дааврын хавсарсан эм, 12,2% нь ерөндөг 4,1% нь суулгацаар хамгаалдаг. Жирэмслэлтээс хамгаалах аргуудын талаар 36,7% нь цахим ертөнцөөс, 26,5% нь эрүүл мэндийн ажилтанаас, 26 | С У В И Л А Х У Й Н К Л У Б , С У В И Л А Х У Й Н С У Р Г У У Л Ь , А Ш У Ү И С . 2 0 1 8 О Н

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2018 20,4% нь найз нөхөдөөс, 10,2% нь огт авдаггүй, 6,2% нь гэр бүлээсээ мэдээлэл авдаг. 69,4% нь бүх аргуудын талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй, 14,3% нь бэлгэвч хуанли, 12,2% нь зөвхөн дааврын хавсарсан эм, 72 цагийн эмийн талаар, 4,1% нь суулгац ерөндөг тарианы аргуудын талаар мэдлэгтэй байв. ЖХА-ыг сонгохдоо 56,3% нь эрүүл мэндийн ажилтанаас зөвлөгөө авна, 29,2% нь цахим ертөнцөөс, 14,6% нь ойр дотны хүмүүсийнхээ хэрэглэдэг аргыг шууд хэрэглэдэг. Жирэмслэлтээс хамгаалах аргыг хэрэглэснээр 93,6% нь хүсээгүй жирэмслэлтээс, 4,3% нь хавдар, 2,1% нь амьсгалын замын өвчнөөс хамгаалж чаддаг гэж үздэг. 65,2% нь ЖХАХ-ийг баталгаатай, 32,6% нь эргэлзээтэй, 2,2% нь хамгаалдаггүй гэж боддог. Судалгаанд хамтардагчидийн 93.9% нь ЖХХ-ээ эмнэлэг болон эмийн сангаас, 6.1% нь дэлгүүр болон түцнээс авдаг гэсэн байна. 57.1% нь бэлгэвч, 18.4% нь хуанли, 12.2% нь ерөндөг, 8.2% нь дааврын хавсарсан бэлдмэл, 4.1% нь суулгацыг хамгийн найдвартай бөгөөд хор нөлөөгүй жирэмслэлтээс хамгаалах арга гэж үзэв. Урт хугацаагаар жирэмслэлтээс хамгаалах гэж байгаа хүмүүсийн 36.7% нь ерөндөг, 26.5% нь суулгац, 14.3% нь бэлгэвч, 8.2% нь тариа, 6.1% нь хуанли, 4.1% нь мэс заслын арга, 4.1% нь дааврын хавсарсан эмийг чухал гэж үзэж байна. Судалгаанд хамрагдагчидын 71.4% нь зөвхөн эмэгтэй хүн хамгаалах ёсгүй, 18.4% нь мэдэхгүй буюу мэдээлэлгүй, 10.2% нь зөвхөн эмэгтэйчүүд хамгаалах ёстой гэж үзэж байна. Түлхүүр үг:Нөхөн үржихүйн нас,Жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгсэл. Key word: Reproduction age, To prevent pregnancy. СУВИЛГААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА ПРАКТИКТ Б.Орхон1, Б.Азжаргал1 АШУҮИС-Сувилахуйн сургууль СБ4-5 1 , АШУҮИС, СС, ЭБТ-ийн багш1 Үндэслэл: Олон улсын сувилахуйн тусламж үйлчилгээний сүүлийн үеийн чиг хандлага нь үйлчлүүлэгчдэд ээлтэй, нотолгоонд суурилсан, сувилахуйн тусламж, үйлчилгээг нийгмийн бүх гишүүдэд (эрүүл болон эмгэгийн үед) үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг тасралтгүй хангаж, нийгэмд үйлчлэх замаар хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэж байна. Сувилгааны үйл ажиллагааны таван шатлалыг практикт хэрэглэснээр “ Сувилахуйн тусламжийг зөв оновчтой үзүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аж төрөхөд нь туслах, өвчин үүсгэх нөхцөл, эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх, эмнэлэг болон гэрийн нөхцөлд асаргаа сувилгаа хийх тодорхой дэс дараалалтай, хоорондоо уялдаа холбоо бүхий тасралтгүй үргэлжлэх үйл ажиллагаанд суралцаж, ажлыг эмх цэгцтэй, нотолгоотой явуулж чаддаг болно. Судалгааны зорилго: Сувилагчийн сувилгааны үйл ажиллагаагаар ажиллаж буй өнөөгийн байдлыг судалж , сувилагчийн үүрэгт ажилд санал зөвлөмж боловсруулахад оршино. Судалгааны арга зүй: Судалгааг нэг агшингийн судалгааны загвараар баримт бичиг ашигласан . Судалгаанд нийт 24 сувилагч хамруулсан бөгөөд Хануул дүүргийн эрүүл мэндийн төвийн 12 сувиалгч, Чингэлтэй 27 | С У В И Л А Х У Й Н К Л У Б , С У В И Л А Х У Й Н С У Р Г У У Л Ь , А Ш У Ү И С . 2 0 1 8 О Н

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2018 дүүргийн эрүүл мэндийн төвийн 12 сувилагчийг тус тус хамруулсан. Үр дүн: Сувилгааны үйл ажиллагааны 1-р шат буюу үйлчлүүлэгчдийг Гордоны хэв шинжээр үнэлэх үнэлгээг 21.5% үнэлдэг, үлдсэн 78.5% нь үнэлдэггүй байна. 2-р шатлал буюу онош тавих нь 91.6% онош тавьдаг бол 8.5% нь тавьдаггүй байна. 3- р шатлал буюу төлөвлөгөөг бичихдээ 33.3% буюу хэрэгжүүлэлтийн төлөвлөгөө бичдэг бөгөөд 66.6% буюу ажиглалтын төлөвлөгөө, эрүүл мэндийн боловсрол олгох төлөвлөгөө огт бичдэггүй байна. 4-р шатлал буюу хэрэгжүүлэлт нь 91.6% хэрэгжүүлдэг бөгөөд 8.4% нь хэрэгжүүлдэггүй байна. 5-р шатлал буюу дүгнэлтийн 0% дүгнэж бичдэггүй бөгөөд эргэж хяналт тавьдаггүй байна. Дүгнэлт: Сувилагчдын сувилгааны үйл ажиллагаагаар ажиллаж буй байдал 41.6% байна. Цаашдаа сувилгааны үйл ажиллагаар үйлчлүүлэгчийг үнэлэхдээ ЭМС-н 450 тоот тушаалд Гордоны 11 хэв шинжийг оруулж үйлчлүүлэгчийг үнэлэх нь үйлчлүүлэгчийг бүрэн үнэлж , үйлчлүүлэгчдэд төгс сувилгааны үйл ажиллагаа үзүүлж чадна. Түлхүүр үг: Гордоны үнэлгээ, онош, төлөвлөгөө, хэрэгжүүлэлт, дүгнэлт 28 | С У В И Л А Х У Й Н К Л У Б , С У В И Л А Х У Й Н С У Р Г У У Л Ь , А Ш У Ү И С . 2 0 1 8 О Н

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2018 ТАНЫ МЭДЛЭГИЙН САНД 29 | С У В И Л А Х У Й Н К Л У Б , С У В И Л А Х У Й Н С У Р Г У У Л Ь , А Ш У Ү И С . 2 0 1 8 О Н

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2018 Олон эмийг хэрэглэх үеийн аюулгүй байдлыг хангах 10 дүрэм Б. Азжаргал1 АШУҮИС, СС1 (Сувилагчийн өөрийгөө үнэлэх хуудас) Эмийг хэрэглэхийн өмнө ямар нэгэн алдаанаас сэргийлж “Саад болохгүй байна уу?” гэсэн тэмдэглэгээг тавьж бэлдэх нь чухал. № 10 зөв Анхаарах зүйл Тийм Үгүй Эмийг хэрэглэхийн өмнөх аюулгүй байдлыг шалгах 1  Урд нь энэ эмийг хэрэглэж байсан уу? Зөв үйлчлүүлэгч  Бугуйвч дээрх нэр тохирч байна уу?  Бугуйвч дээрх нэр арилсан эсэх? Бэлтгэх үеийн аюулгүй байдлыг шалгах 2  Эмчлүүлэгч эмийг яагаад хэрэглэж байгааг Зөв эм мэдэж байгаа юу?  Эмийг хаанаас авахыг мэдэж байгаа юу?  Бүх эмүүд нэг дор ба эмийн нэр арилаагүй байна уу?  Эмийн жор бичигдсэн үү?  Адил нэртэй эм байна уу? 3  Дахин 1 сувилагч шалгах шаардлагатай юу? Зөв тун  Жорд бичсэн эмийн тунтай тохирч байна 4 уу? Зөв цаг  Бусад мэргэжилтэн эмийн тунг тооцоолох шаардлага байна уу?  Эмчилгээний хоорондын зай хангалттай байна уу?  Хэтэрхий урт эсвэл хэтэрхий богино байгаа юм биш биз? 5 Зөв зам  Эмийг хэрэглэхэд тохиромжтой талбай мөн үү? Эмийг хэрэглэх үеийн аюулгүй байдлыг хангах 6  Эмнэл зүйн дүгнэлт хийж, эмийг татгалзах Зөв татгалзал уу? (үйлчлүүлэгч,  Үндэслэлийг бусдад мэдээлж, сувилагч) тайлбарласан уу?  Эмчлүүлэгч татгалзвал ямар арга хэмжээ 30 | С У В И Л А Х У Й Н К Л У Б , С У В И Л А Х У Й Н С У Р Г У У Л Ь , А Ш У Ү И С . 2 0 1 8 О Н

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2018 7 Зөв мэдлэг авах талаар мэдэж байна уу?  Эмчилгээнд бэрхшээл учирвал шийдвэрлэх арга хэмжээ авч чадах уу? (Залгиж чадахгүй, эмийн талаар төөрөгдлийг тайлбарлах гм)  Эмийг хэрэглэхийн өмнө шалгах шаардлагатай байдаг талаар мэддэг үү?  Журамд заасны дагуу эмийг бэлтгэх талаар мэддэг үү?  Эмчлүүлэгчид тохирсон эмийг сонгох талаар мэддэг үү?  Эмийн талаарх фармокинетик- ямар замаар хэрэглэвэл хэдэн минутын дараа үйлчилгээ эхлэх, фармодинамик – тун хадгалагдах хувь, үйлдэл, гаж нөлөө, харилцан үйлчлэл, гарах эерэг үр дүн, болзошгүйхоруу чанар, хордлогын болон үхлийн тунгийн талаар мэдэж буй эсэх  Тухайн эмийн талаарх холбогдох хуулийн мэдлэг байна уу? 8  Энэ эмийн жор нь эмчлүүлэгчийн нөхцөл байдалд тохирсон зөв бичигдсэн байна уу? Зөв асуултууд (бэрхшээлүүд)  Эмийн жорыг журмын дагуу 2 мол утгагүй зөв бичсэн байна уу?  Эмийг бичсэн байдал нь уншиж чадахаар бичигдсэн үү?  Бусад мэргэжилтэн шаардлагатай юу тайлж унших болон хэрэглэхийн өмнө шалгахад?  Эмийг ашиглахад материал бэлэн үү? (Эмийн жор болон бусад мэдээлэл) Хэрэглэсний дараах аюулгүй байдлыг хангах 9  Эмчлүүлэгч эмийн талаар мэдэж байна уу? Зөв зөвлөгөө  Танд эмийн талаарх дэлгэрэнгүй 10 мэдээллийг тайлбарлах боломж байгаа юу? Зөв үр дүн  Та эмийг хэрэглээд гарах үр дүнг мэддэг үү?  Харшлын урвал, хариу урвал, гаж нөлөөг ажиглах, шалгах талаар болон илэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар мэддэг үү?  Өвчний түүхэнд хэзээ, хэрхэн бүртгэх талаар болон баримтад тэмдэглэх журамд 31 | С У В И Л А Х У Й Н К Л У Б , С У В И Л А Х У Й Н С У Р Г У У Л Ь , А Ш У Ү И С . 2 0 1 8 О Н

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2018 ямар нэгэн өөрчлөлт гарсан талаар мэддэг үү? Nurse Prescribing2015Vol13No8 Эмийг хэрэглэх үеийн 10 дүрэм № 10 зөв Анхаарах зүйл Тийм Үгүй Эмийг хэрэглэхийн өмнө Нэр болон төрсөн өдрийг асуух 1 Зөв үйлчлүүлэгч Нэр болон төрсөн өдрийг тулгах Эмийн харшлыг асуух Эмийн харшлыг түүхээс нь шалгах Бэлтгэх үед Эмийн нэрийг сонгох үед шалгах 2 Зөв эм Эмийн нэрийг бэлтгэх үед шалгах Эмийн нэрийг эмчлүүлэгчид өгөхийн өмнө шалгах 3 Эмийн концентрацийг 3 удаа шалгах Зөв тун Эмийн тунг 3 удаа шалгах Давхар 3 удаа шалгах – Партнер сувилагч 4 Эм өгөх өдөр мөн эсэх Эм өгөх цаг мөн эсэх Зөв цаг Эмийн сүүлийн тунг өгсөн цагийг асуух Эмийг заасан хугацаанаас 30 минутын дотор хэрэглэсэн эсэх 5 Хэрэглэхийн өмнө талбайг сонгох Зөв зам Зөв үйлчлүүлэгч, зөв эм, зөв тун, зөв талбайг 2 удаа шалгах Эмийг хэрэглэх үед 6 Эмийн харшилтай эсэхийг асуух Зөв зөвлөгөө Эмийн талаар бүрэн тайлбарлах Эмийн үр дүнгийн талаар тайлбарлах Эмийн гаж нөлөөг тайлбарлах 7 Зөв татгалзал Татгалзсанаар гарах үр дагаврыг тайлбарлах 32 | С У В И Л А Х У Й Н К Л У Б , С У В И Л А Х У Й Н С У Р Г У У Л Ь , А Ш У Ү И С . 2 0 1 8 О Н

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2018 Татгалзсанаар гарах үр дагаврыг ойлгосон эсэхийг шалгах Татгалзсан тухай бичиж тэмдэглэн, эмчид мэдээлсэн эсэх Татгалзлын тухай тэмдэглэлийг ойлгож буй талаар үйлчлүүлэгчээс шалгах Сорил тавьж найдвартай, аюулгүй байдлыг үнэлсэн эсэх 8 Зөв үнэлгээ Аюултай гэж үзвэл эмчид мэдээлж, бичиж тэмдэглэсэн эсэх Эмийг хэрэглээгүйн шалтгааныг нарийн бичиж тэмдэглэсэн эсэх Хэрэглэсний дараах үед Эмийн гаж нөлөөг үнэлсэн эсэх Эмийн үр дүнг үнэлсэн эсэх 9 Зөв дүгнэлт Эмийг хэрэглэхийн өмнөх биеийн байдлыг хэрэглэсний дараах биеийн байдалтай харьцуулсан эсэх Хариу урвалын талаар бичиж тэмдэглэсэн эсэх Зөв эм, зөв тун, зөв зам, зөв хугацааг бичиж 10 Зөв бичиж тэмдэглэсэн эсэх тэмдэглэх Гарын үсэг зурсан эсэх Давхар шалгасан сувилагч гарын үсэг зурсан эсэх ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: СУВИЛАХУЙН КЛУБ 33 | С У В И Л А Х У Й Н К Л У Б , С У В И Л А Х У Й Н С У Р Г У У Л Ь , А Ш У Ү И С . 2 0 1 8 О Н


Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook