Д/д Амин үзүүлэлт УНТЭ ХӨСҮТ ЧЭМН БХХСАХНЭ 1 Өглөө t0С 25 100.0 2 Орой t0С 25 100.0 25 100.0 25 100.0 25 100.0 3 Амьсгал R 0 4 Судасны цохилт P 5 20.0 25 100.0 25 100.0 25 100.0 5 Цусны даралт 22 88.0 6 6*25 125 77 61.6 000 7 Үнэлгээ С 8 32.0 0 4 16.0 25 100.0 0 10 40.0 83 66.4 50.0 40.0 64.0 51.2 СDD 30 25 20 Халуун 15 Даралт 10 Судас 5 0 ХӨСҮТ ЧЭМН БХХСАХНЭ УНТЭ Судалгаанаас үзэхэд амин үзүүлэлтийн үзэж тэмдэглэл хийх нь 2 эмнэлгийн тасагт С үнэлгээ, 2 эмнэлгийн тасагт D үнэлгээ гарсан нь практикт сувилагчдын амин үзүүлэлтийг эмчлүүлэгч бүр дээр тогтмол үзэх явдал хангалтгүй байгааг илэрхийлж байна. Ялангуяа амьсгал, судасны цохилт, цусны даралтыг маягт дээр тэмдэглэх явдал аль ч эмнэлэгт дээр учир дутагдалтай байна. 3. Амин үзүүлэлтийг үзэж, тэмдэглэхэд хэрэглэгдэх зүйлийн хангалтыг үнэлэх Д/д Асуумж Хариулт УНТЭ ХӨСҮТ ЧЭМН БХХСАХНЭ А Сувилагчийн дугаар 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Чагнуур, даралтын Тийм 1 111 1 - - - 1 - - 1 аппаратт бий эсэх Үгүй 0 00 0 0 0 Тийм 1 1 Халууны шилний Үгүй 11 111 1 - - - 1 2 хүрэлцээ Тийм 00 0 - 1 - 1 11 - - 1 1 1 1 51
3 Амин үзүүлэлт Үгүй 0 00 0 тэмдэглэх 3 өнгийн харандаатай эсэх Тийм 1 1 1 1 1 1 1 1 1 1 1 1 Секундтэй энгэрийн Үгүй Тийм - - - - - - - - - - - - 4 цаг байдаг уу? Үгүй 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 2 3 Хэрэглэгдэх зүйлийг Оноо 3 3 4 4 3 3 2 2 2 4 5 тань байгууллага, тасгаас хангадаг эсэх 6 Үнэлгээ 5 4 3 2 1 сувилагч 2 сувилагч 1 3 сувилагч 0 УНТЭ ХӨСҮТ ЧЭМН БХХСАХНЭ Асуумж судалгаанд хамрагдсан сувилагчдын хариулсан байдлаас харахад дөрвөн оноо авсан 3, гурван оноо авсан 5, хоёр оноо авсан 4 байгаагаас харахад хангалттай гэж 3, хангалттгүй гэж 9 хариулсан байна. Шаардлагатай хэрэглэх зүйлээ өөрсдөө авч хэрэглэдэг гэж 100% хариулсан байна. Тав. Хэлцэмж Судалгааны үр дүнгээс харахад ЭМС-ын тушаал практикт төдийлэн хугацаандаа хэрэгжүүлэх талаар санаачилга дутмаг байна. Сувилагчийн өдөр дутмын ажлын гүйцэтгэлийн салшгүй хэсэг болох амин үзүүлэлтийн тэмдэглэлт хангалтгүй байгаа нь эмчлүүлэгч бүрт сувилахуйн тусламж үйлчилгээний хүртээмж дутмаг байх магадлалтай. Одоогоор амин үзүүлэлтийг үзэж тэмдэглэсэн байдлаар судлагдсан судалгаа хангалтгүй байгаа нь цаашид үргэлжүүлэн гүнзгийрүүлж судлах зүй ёсны шаардлага байна. Зургаа. Дүгнэлт 1. Эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах хуудасыг хөтлөж буй байдлыг судлахад ЭМС- ын 450 тоот тушаалын хэрэгжилт хангалтгүй, мөрдөж эхлээгүй байна. Сувилагчдын тэмдэглэлт хийсэн 34 тоот тушаалын СТ1АБ/хавсралтын нэгдсэн тэмдэглэлтээс 52
харахад паспортын хэсэг, гарын үсэг, хоол, биеийн жинг тэмдэглэх хангалттай, амин үзүүлэлт, цаг хугацааны тэмдэглэлт төдийлөн шаардлага хангахгүй байна. 2. Судалгаанаас үзэхэд амин үзүүлэлтийн үзэж тэмдэглэл хийх нь 2 эмнэлгийн тасагт С үнэлгээ, 2 эмнэлгийн тасагт D үнэлгээ гарсан нь практикт сувилагчдын амин үзүүлэлтийг эмчлүүлэгч бүр дээр тогтмол үзэх явдал төдийлэн хангалттай бус байгааг илэрхийлж байна. Ялангуяа амьсгал, судасны цохилт, цусны даралтыг маягт дээр тэмдэглэх явдал аль ч эмнэлэгт дээр учир дутагдалтай байна. 3. Асуумж судалгаанд хамрагдсан сувилагчдын хариулсан байдлаас харахад дөрвөн оноо авсан 3, гурван оноо авсан 5, хоёр оноо авсан 4 байгаагаас харахад хангалттай гэж 3, хангалттгүй гэж 9 хариулсан байна. Шаардлагатай хэрэглэх зүйлээ өөрсдөө авч хэрэглэдэг гэж 100% хариулсан байна. Түлхүүр үг: Судас, амьсгал, халуун, цусны ларалт, амин үзүүлэлт Долоо.Ном зүй 1. С.Наранчимэг “Сувилгааны үйл ажиллагаа” 2010 он УБ 2. ЭМС-ын 34 тоот тушаал 2010 он УБ 3. Зонхилон тохиодох өвчний оношлогоо эмчилгээний стандарт 2011 он УБ 4. В.Даваахүү,О.Сарантуяа ““Сувилахуйд суралцагсдад” 2012 он УБ 5. ЭМС-ын 450 тоот тушаал 2013 он УБ 6. Д.Дашдаваа “Сувилахуйн онолын үндэс” 2014 он УБ НЭГ БОЛОН ХОЁР ҮҮРГЭВЧТЭЙ ЦҮНХ ҮҮРЭХ ҮЕД ОЮУТНУУДЫН БИЕИЙН БАЙРЛАЛД ЯЛГААТАЙ НӨЛӨӨЛӨХ НЬ Б.Чанцалмаа1 , Т.Мөнхзаяа1, Ц.Цолмонбаяр1, Б.Нямдүүрэн1,Д.Батлхам2 1ЭМШУИС-СС РТ-4 2ЭМШУИС-СС, Бие бялдар судлалын тэнхим Үндэслэл Нэг үүргэвчтэй цүнх үүрэх нь хоёр үүргэвчтэй цүнхнээс илүү буруу байрлал үүсэхэд нөлөөлдөг[2] бөгөөд цүнхний жин ихсэх тусам биед буруу байрлал нь нэмэгддэж, тэнцвэр буурдаг байна[1]. Харин хоёр үүргэвчтэй цүнх үүрэх нь 2 мөрөнд жигд ачаалал өгдөг учраас нэг үүргэвчтэй цүнхтэй харьцуулахад биеийн буруу байрлал үүсэх болон цүнх үүрсэнээс болж үүсэх ядралт илүү бага байдаг[2]. Иймд эдгээр төрлийн цүнхийг үүрэхэд биеийн буруу байрлал хэрхэн үүсэх нь бидний судалгааны үндэслэл болсон юм. Зорилго Нэг болон хоёр үүргэвчтэй цүнх үүрэх үеийн биеийн байрлалын өөрчлөлтийг судлах. Зорилт 1. Нэг үүргэвчтэй цүнх үүрсэн байх үед биеийн байрлалыг үнэлж энгийн үеийн байрлалтай харьцуулах. 2. Хоёр үүргэвчтэй цүнх үүрсэн байх үеийн биеийн байрлалыг үнэлж энгийн үеийн байрлалтай харьцуулах. Арга аргачлал Бид судалгаандаа18-26 насны, 40-76 кг жинтэй, эмэгтэй 11 оюутныг хамруулсан.Судалгаанд оролцогчдийн биеийн анатомын цэгүүд дээр тэмдэг нааж, 53
цүнхгүйгээр, биеийн жингийн 5% болон 10%-тай тэнцэх жинтэй нэг болон хоёр үүргэвчтэй цүнхийг үүрүүлэн нүүрний болон хажуугий хавтгайгаас зургыг авсан. Хэмжилт Нүүрний хавтгайгаас[4] Хажуугийн хавтгайгаас[3] Эвэр хошуу сэртэнгийн урд гадаргуу, ASIS буюу, аарцагны урд дээд төвгөр. Чихний омог, эвэр хошуу сэртэнгийн гадна хэсэг , аарцагны нурууны дунд хэсэг, дунд чөмөгний том төвгөр. Зураг 1 \\толгой, их биеийн байрлалыг Зураг 2 \\мөр болон таазны байрлалыг хэмжихэд холбосон цэгүүд \\ хэмжихэд холбосон цэгүүд. Цүнхний байрлал: - 2 үүргэвчтэй цүнхний ёроолын хэсгийг L5-ийн түвшинд байрлуулж, 1 үүргэвчтэй цүнхний ёроолын хэсгийг аарцаг ясны харалдаа хэсэгт байрлуулсан. - Тэмдэгүүдийг байрлуулж, цүнх үүрүүлсний дараа хажуугийн хавтгайгаас зураг авсан\\цүнхийг үүрээд зогссоноос 3секундийн дараа\\. Зогсох байрлал: - судалгаанд оролцогчыг биеэ барихгүйгээр өөрт эвтэйхэн байрлалд зогсохыг зөвлөсөн Үр дүн Хүснэгт 1 \\ хоёр үүргэвчтэй цүнх үүрэх үеийн биеийн байрлалын өөрчлөлтийн үр дүн\\ 54
5% ачаа 10% ачаа Мөр Хойш шилжсэн \\p=0,013\\ Урагш шилжсэн \\p=0,021\\ Аарцаг Урагш шилжсэн \\p=0,007\\ Толгой Их бие Хүснэгт 2 \\нэг үүргэвчтэй цүнх үүрэх үеийн биеийн байрлалын өөрчлөлтийн үр дүн\\ 5% ачаа 10% ачаа Мөр Мөр өргөгдсөн \\p= 0,001\\ Мөр өргөгдсөн \\p= 0,001\\ Аарцаг Толгой Хойш шилжсэн \\p=0,006\\ Их бие Урагш шилжсэн \\p=0,040\\ Урагш шилжсэн \\p=0,006\\ Дүгнэлт 1. 5 болон 10 хувийн ачаатай нэг үүргэвчтэй цүнх үүрэх үеийн биеийн байрлалыг энгийн үеийнхтэй харьцуулахад мөр, их бие мөн толгой төрх байдал өөрчлөлттэй байсан. 2. 5 болон 10 хувийн ачаатай хоёр үүргэвчтэй цүнх үүрэх үед их бие, толгойн төрх байдалд өөрчлөлттэй байсан. Хэлцэмж Энэхүү судалгаа нь нэг болон хоёр үүргэвчтэй цүнхийг үүрсэн байх үеийн биеийн байрлалыг нүүрний болон хажуугийн хавтгайгаас мөр, тааз, толгой, их биеийн байрлалыг үнэлж, энгийн үеийн байрлалтай харьцуулсан бөгөөд байрлалын өөрчлөлт нь толгой, мөр, их биенд илэрсэн. Нэг үүргэвчтэй цүнх үүрэх үед нэг мөрөн дээр хэт их ачаалал ирснээр хүндийн төвийг тэнцвэртэй байлгахын тулд их биеэр эсрэг талруу хазайн, ачаалал авсан талын мөр дээш өргөгддөх шалтаан болдог бөгөөд[8], мөрийг өргөх үүрэгтэй булчингийн ачаалалыг нэмэгдүүлж булчин чангарах шалтгаан болдог[9]. Түүнчлэн Ийм байрлалд удаан хугацаанд явснаас болж их биеийг нэг талруу хазайлгах үүрэгтэй булчин чангарч, энэ нь нуруу нугаламын байрлалд нөлөөлж нурууны муруйлт үүсэх шалтгаан болдог байна [10]. Харин хоёр үүргэвчтэй цүнх үүрэх үед мөр болон нуруунд ачаалал ирж, биеийн тэнцвэрийг хойш алдахгүй, тогтвортой байлгахын тулд их биеийг урагш шилжүүлэх шалтгаан болдог байна[1]. Судлагааны үр дүнг гадаадын зарим нэг судлаачдын судалгаатай харьцуулахад үр дүнтэй нь нийцэж байна.[2,8].Үүнд: Rice-судалгаанд хоёр үүргэвчтэйцүнх үүрсэн байх үеийн биеийн байрлалд мөрөнд ямар нэг өөрчлөлтгүй байсан. харинPascoe-ийн судалгаанд нэг үүргэвчтэй цүнх үүрсэн байх үед, үүрсэн талын мөр өргөгдөж, хоёр үүргэвчтэй цүнх үүрэх үед их бие урагш шилжсэн байна. Түүнчлэн нэг болон хоёр үүргэвчтэй цүнхийг удаан хугацаагаар буруу байрлалд үүрсэнээс болж нуруу болон мөрний өвдөлт гэх мэт өвчний эрсдэлт хүчин зүйл болж байна[ 5,6,7 ] Энэхүү судалгааны үр дүнгээс харахад нэг мөртэй цүнх үүрэх үеийн биеийн байрлалыг, хоёр мөртэй цүнхнийхтэй харьцуулахад нэг мөртэй цүнхийг үүрэх үед үүсэх буруу байрлал нь илүү их бөгөөд өөрчлөлт нь толгой, мөр, их биенд илэрч байна. Түлхүүр үг: байрлалын өөрчлөлт, цүнх үүрэх, нурууны муруйлт, эмэгтэй оюутнууд. Ном зүй 1. Avantika Rai, Shalini Agarwal, Sarita Bhari (2013)“Postural effect of back packs on school children: its consequences on their body posture”. 55
2. Rice, Valerie, Carita, Devilbiss, and ConneMaria Bazley. “An educational exercise on backpacks for school children.” International Applied Human Factors and Ergonomics Conference 3. Karen Grimmer, BrentonDansie, Steve Milanese, UbonPirunsan andPatricia Trott(2002) “Adolescent standing postural response to backpack loads: arandomised controlled experimental study” 4. ViaCarlo Crivelli 20, 20122 Milan, Italy and 2Don Carlo Gnocchi Foundation, ONLUS, Care& Research Institute, Via Capecelatro 66, 20100 Milan, Italy “Postural effects of symmetrical and asymmetrical loads on thespines ofschool children” ЭЛЭГНИЙ АНХДАГЧ ӨМӨНГИЙН ХОЖУУ ҮЕД БАЙГАА ХҮМҮҮСИЙН ЭЛЭГНИЙ БИОХИМИЙН ЗАРИМ ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙГ СУДАЛСАН ДҮН М.Пүрэвжаргал1,Ж.Оюунгэрэл1, Х.Мөнхтуяа2 П.Нарангэрэл 3 П.Чулуунхүү4 1ЭМШУИС-ийн Сувилахуйн сургууль Лаб-3 2Хавдар Судлалын Үндэсний Төвийн лаборатори 3ЭМШУИС-ийн Сувилахуйн сургууль 4 Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Лаборатори Түлхүүр үг: Элэгний анхдагч өмөн ,биохимийн үзүүлэлтүүд Судалгааны ажлын үндэслэл: Элэгний анхдагч өмөн (ЭАӨ) гэдэг нь элэгний эсээс гаралтай хорт хавдар юм. Элэгний өмөн нь дэлхийд хамгийн элбэг тохиолддог хорт хавдарын нэг юм. Өнөөдрийн байдлаар дэлхийд бүх хорт хавдарын дотор элэгний хорт хавдар 5-р байранд орж жил бүр 1 сая хүмүүс шинээр өвчилж байна. Манай улсын хорт хавдарын голлох 5 өвчний эхний байранд элэгний хорт хавдар байнга байж эрүүл мэнд, төр засгийн байгууллагын онцгой анхаарлыг татсаар байна. Манай оронд 2003 онд хорт хавдараар өвчлөгсдийн 100.000 хүн ам тутамд оношлогдох тоогоороо элэгний хорт хавдар 51.5% байсан бол, 2009 онд 58.1% болтлоо өсжээ. Цус, цусан бүтээгдэхүүнээр дамжин халдварладаг элэгний вирусүүдээр (B,C,D ,E бусад) үүсгэгдсэн элэгний архаг үрэвсэл, элэгний хатуурал зэрэг өндөр эрсдэлтэй бүлгийн хүн амыг скринингд хамруулахыг зөвлөж байна. Иймд ЭАӨ-тэй хүмүүсийн элэгний биохимийн зарим үзүүлэлтүүдийг тодорхойлох шаардлагатай байна. Судалгааны ажлын зорилго: Элэгний анхдагч өмөнгийн хожуу үед байгаа хүмүүсийн элэгний биохимийн зарим үзүүлэлтүүдийн нас, хүйсийн хамаарлыг тогтоох Судалгааны ажлын зорилт: 1.Элэгний анхдагч өмөнтэй хүмүүсийн ALT, АСТ,TBIL, ALB-ны дундаж түвшинг тодорхойлох 2. Элэгний анхдагч өмөнтэй хүмүүсийн ALT, АСТ,TBIL, ALB-ны хүйсний хамаарлыг тодорхойлох 3. Элэгний анхдагч өмөнтэй хүмүүсийн ALT, АСТ-н түвшинг насны бүлгүүдээр харьцуулах Судалгааны ажлын хэрэглэгдэхүүн арга зүй: Бид судалгаагаа ХСҮТ-ийн лабораторийн материаллаг бааз дээр түшиглэн хийж гүйцэтгэсэн. Судалгаанд ЭАӨ -тэй гэж оношлогдсон AFP хэмжээ 10000 –аас дээш тодорхойлогдсон 55-82 насны нийт 30 хүнийг сонгон авч дескрептив судалгаа хийсэн ба шинжилгээний үзүүлэлтүүдийг Герман улсын Integra-400 биохимийн бүрэн автомат анализатораар стандарт үйл ажиллагааны зааврын дагуу тодорхойлсон. Шинжилгээний дүнд гарсан тоон үзүүлэлтийг spss-17 программыг ашиглан боловсруулсан. Судалгааны ажлын үр дүн: Хүснэгт 1 56
Элэгний биохимийн зарим үзүүлэлтүүдийн дундажийг хүйсээр харьцуулан судалсан дүн Хүйс N M M δ CI95% Эр 12 36.17 1.64 5.69 30.48-41.86 ALB Эм 18 38.18 0.91 3.86 34.30-42.02 Нийт 30 37.37 2.34 4.69 32.68-42.06 ALT Эр 12 84.59 15.71 54.42 30.17- Эм 18 61.08 11.61 49.28 139.01 Нийт 30 70.48 25.9 51.81 11.8-110.36 18.67- 122.29 AST Эр 12 124.64 17.58 60.91 24.98- Эм 18 99.66 13.24 56.18 185.55 Нийт 30 109.65 29.2 58.41 43.48- 155.84 51.24- 168.06 TP Эр 12 78.64 7.56 7.56 71.08-86.20 Эм 18 76.79 6.72 6.72 70.07-83.51 Нийт 30 77.53 3.5 7.0 70.53-84.53 TBIL Эр 12 24.45 14.78 14.78 9.67-39.23 Эм 18 19.15 14.46 14.46 4.69-33.61 Нийт 30 21.27 7.29 14.58 6.69-35.85 Хүснэгт-1-ээс харахад АLB- дундаж хэмжээ 37.37 г/л байна. Хүйсийн хувьд эрэгтэйчүүдэд 36,17г/л, эмэгтэйчүүдэд 38.18 г/л (p=0.303). ALT-гийн идэвхийн түвшин 70.48 нэгж/л байна. Эрэгтэйчүүдэд 84.59 нэгж/л, эмэгтэйчүүдэд 61.08 нэгж/л (Р=0.242). AST-гийн идэвхийн түвшин 109.65 нэгж/л байна. Эрэгтэйчүүдэд 124.64 нэгж/л, эмэгтэйчүүдэд 99.66 нэгж/л (Р=0.269). TP- дундаж хэмжээ 77.53 г/л байна. эрэгтэйчүүдэд 78.64г/л, эмэгтэйчүүдэд 76.79 г/л (p=0.5). TBIL- дундаж хэмжээ 21.27мкмоль/л байна. эрэгтэйчүүдэд 24.45мкмоль/л, эмэгтэйчүүдэд 19.15 мкмоль/л (p=0.34). 140 эр 120 эм 100 нийт 80 60 40 20 0 ALB ALT AST TP TBIL Зураг1 Элэгний биохимийн зарим үзүүлэлтүүдийн дундаж, хүйсээр Зураг 1 - ээс харахад ALB, , TP,TBIL-ны хэмжээ хүйснээс хамааралгүй болох нь харагдаж байна. (p>0.05). ALT, AST-ийн дундаж түвшин эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдээс тоон утгаараа их байгаа боловч статистикийн үнэн магадлал бүхий ялгаа ажиглагдсангүй (p>0.05). Хүснэгт 2 Элэгний биохимийн зарим үзүүлэлтүүдийг насны бүлгээр харьцуулан судалсан дүн Нас N M m δ CI95% 57
60- аас доош 22 37.38 1.06 4.97 32.41-42.35 Альбумин 60-аас дээш 8 37.33 1.45 4.10 41.43-33.23 60- аас доош 22 79.70 12.22 57.33 22.4-137.0 ALT 60-аас дээш 8 45.13 5.68 16.09 29.04-61.22 60- аас доош 22 120.44 13.61 63.87 56.57-184.31 AST 60-аас дээш 8 79.99 8.11 22.94 57.05-102.93 TP 60- аас доош 22 78.05 1.51 7.12 70.93-85.05 60-аас дээш 8 76.10 2.43 6.89 69.21-82.99 TBIL 60- аас доош 22 21.68 3.57 16.76 4.92-38.44 60-аас дээш 8 20.15 2.09 5.92 14.23-26.07 Хүснэгт-2 насны ялгаатай байгааг авч үзэхэд 60-аас доош насанд ALB 37.38г/л, 60-аас дээш насанд 37.33 г/л (p=0.39). ALT-гийн идэвхийн түвшин 60-аас доош насанд 79.7нэгж/л, 60-аас дээш насанд 45.13нэгж/л (Р=0.035). AST-гийн идэвхийн түвшин 60-аас доош насанд 120.44 нэгж/л, 60-аас дээш насанд 79.99 нэгж/л (Р=0.035). TP- дундаж хэмжээ 60-аас доош насанд 78.05г/л, 60-аас дээш насанд 76.1 г/л (p=0.39). TBIL- дундаж хэмжээ 60-аас доош насанд 21.68мкмоль/л, 60-аас дээш насанд 20.15 мкмоль/ (p=0.39). 150 100 нас>60 50 нас>60 0 ALB ALT AST TP TBIL Зураг 2 Элэгний биохимийн зарим үзүүлэлтүүдийг насны бүлгээр Зураг 2 ALB, TP,TBIL-ны хэмжээ наснаас хамааралгүй болох нь харагдаж байна (p>0.05). ALT-ийн дундаж түвшин 60-аас доош насанд 79.7нэгж/л, 60-аас дээш насанд 45.13нэгж/л байгаа нь статистик үнэн магадлал бүхий ялгаатай байна. (Р=0.035). AST-гийн идэвхийн түвшин 60-аас доош насанд 120.44 нэгж/л, 60-аас дээш насанд 79.99 нэгж/л байгаа нь статистик үнэн магадлал бүхий ялгаатай байна (Р=0.012). Хүснэгт 3 ЭАӨ-тэй хүмүүсийн Элэгний биохимийн зарим үзүүлэлтүүдийг хэвийн хэмжээтэй харьцуулсан нь ALB ALT AST TP TBIL heviin 35-52 0-41 0-40 66-87 0-17 ЭАӨ 37.37 70.48 109.65 77.53 21.17 Хүснэгт 3 –аас харахад ЭАӨ-тэй хүмүүсийн ALT, АСТ,- TBIL –нь хэвийн үзүүлэлтүүдтэй харьцуулахад ихэссэн, ALB-ны хэмжээ буурсан байна. AST-ийн түвшинг ALT-ийн түвшинтэй харьцуулахад ихэссэн байна (p<0.05 ). Судалгааны ажлын дүгнэлт: 1. ЭАӨ-тэй хүмүүсийн ALT, АСТ,- TBIL –нь ихэссэн, ALB-ны хэмжээ буурсан байна. AST-гийн түвшинг ALT-гийн түвшинтэй харьцуулахад ихэссэн байна (p<0.05 ). 2. ЭАӨ-тэй хүмүүсийн ALB, ALT, АСТ, TP, TBIL-үзүүлэлтүүд хүйснээс хамааралгүй байна (p>0.05). 3. ЭАӨ-тэй хүмүүсийн ALT, АСТ 60-аас дээш насанд 60-аас доош насныхантай харьцуулахад статистик үнэн магадлал бүхий буурсан байна. (Р=0.035) 58
Ном зүй: 1. Cin Gastroenterol Hepatol. 2006; 4:252-261. Ichard K. Sterling, Marc G. Ghany, T. Everson, B. Seeff “Clinical Utilities of AFP-L3% 2. Determination in Early Recognition, Diagnosis and Prognosis of HepatocellularCarcinoma 3. (HCC) in patients with chronic Hepatitis C” (1-5) 12/01/2004 4. World Health Organisation (2009) Cancer, http://www.who.int/cancer/en/, date accessed 21 April 2009. 5.Доржготов.Б \\\"Монгол Улс дахь хорт хавдрын тархалтын онцлог, түүнд нелөөлөх хүчин зүйлсүүд\\\" Улаанбаатар-1995, х. 56-76 БӨМБӨЛӨГ ҮЛЭЭХ ДАСГАЛ УУШИГНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД НӨЛӨӨЛӨХ НЬ Б.Сумьяа1 , Б.Мөнхсайхан1 , Ц.Батцэцэг1, Т.Мягмарханд1 , Б.Мөнх-Эрдэнэ 2 Д.Батлхам2 1ЭМШУИС-Сувилахуйн сургууль РТ-4 курс 2ЭМШУИС-Сувилахуйн сургууль Бие бялдар судлалын тэнхим Үндэслэл : Монгол улсад өнөөгийн байдлаар тамхины хор хөнөөлийн талаарх хүн амын хандлага нь: “15-24 насны хүүхэд залуучуудын 76 хувь нь их, бага ямар ч хэмжээгээр тамхи татах, 11 хувь нь өдөр бүр татвал тамхи хор хөнөөлтэй гэжээ. [1] Харин “Гэрт нь хэн нэгэн тамхи татах нь саад болдог эсэх талаар, 15-24 насны хүүхэд залуучуудын 43 хувь нь би үүнийг зөвшөөрдөггүй, 42 хувь нь надад саадтай ч зөвшөөрдөг гэж хариулжээ. “[2] Тамхины хор хөнөөлөөс болж Уушигны архаг бөглөрөлт \\УАБӨ\\ болон Гуурсан хоолойн багтраа өвчин \\ГХАБӨ\\ үүсэх үндсэн нь болдог. УАБӨ нь нас баралтын шалтгаанаараа 4-рт бичигдэж байгаа. ДЭМБ- аас сүүлийн мэдээгээр дэлхий дээр УАБӨ-өөр 210 сая хүн өвчилж, жилд дунджаар 3 сая хүн нас барж жил бүрийн 30-45 хүнд тохиолдлын 5-7 нь шинээр илэрч, өвчлөлт нас баралт байнга өсөх хандлагатай байгаагаа 2020 онд энэ өвчин нь 2 дахин нэмэгдэх 2030 онд нас баралтын шалтгаанаар 3-р байр эзэлнэ гэсэн тооцоог гаргасан. Амьсгалын замаар өвчилсөн хүмүүст ихэнх тохиолдолд амьсгал авах болон гаргахад хэцүү байдаг. Ялангуяа амьсгал гаргахад оролцдог булчингуудын хүч буурч амсьгал гаргах бэрхшээлтэй болдог.[3] Иймээс эрүүл хүн бөмбөлөг үлээхэд биемахбод болон уушигны үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөхийг судлахад оршино. Судалгааны зорилго Бөмбөлөг үлээх дасгал нь уушигны үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөхийг судлах. Судалгааны зорилт 1. Бөмбөлөг үлээлгэж амьсгал гаргалтын нэг секунд дэхь хүчлэн гаргах амьсгалын эзэлхүүнийг судлах. 2. Бөмбөлөг үлээлгэж цээжний тэлэлт болон цусан дахь хүчилтөрөгчийг судлах. Судалгааны арга зүй Судалгаандаа нийт 17-21 насны эмэгтэй, дунджаар 164,05 см өндөр, 55,7 кг жинтэй амьсгалын замын өвчингүй, тамхи огт хэрэглэдэггүй эрүүл 20 оюутанг оролцуулсан . Хэмжилтийг 2 үе шаттайгаар хийсэн. Үүнд: Хэмжилт 1 1. Сорилт эхлэхийн өмнө пульсоксиметрээр тайван үеийн захын судасны хүчилтөрөгчийн хэмжээ болон пульсийг хэмжсэн. 2. Туузан метрээр амьсгал авах болон гаргах үеийн цээжний тойргийн хөдөлгөөнийг хэмжсэн. 3. Амьсгалын 1 секунд дахь хүчлэн гаргалтыг пикфлоуметрээр хэмжилтийг 3 удаа үлээлгэсний дүнд дундажийг тооцож авсан. 59
Хэмжилт 2 Анх хийгдсэн хэмжилтүүдийг бөмбөлөг үлээлгэх дасгал хийлгэсний дараа дахин хэмжилт хийсэн. Статистик боловсруулалтыг SPSS 17.0 прагроммыг ашиглан боловсруулалт хийсэн. Статистикийн таамаглал шалгах t тестийг ашигласан болно. P<0.05 статистик ач холбогдолтой гэж үзсэн. Үр дүн Хүснэгт 1. Бөмбөлөг үлээх дасгал хийсний дараах гарсан үд дүн Үзүүлэлтүүд Өмнө Дараа p -утга Амьсгал гарах үеийн 79.8±6.2 85.2±10.1 0.028 цээжний тэлэлт Амьсгал авах үеийн 77.5±5.4 79.1±6.3 0.169 цээжний тэлэлт SpO2 96.2±3.7 93.0±6.6 0.004 FEV1 318.8±96.0 363.4±96.9 0.0001 Хэлцэмж Амьсгалын замын өвчин үүсгэж,уушигны үйл ажиллагааг муутгахад нөлөөлөх гол хүчин зүйл нь тамхи, агаарын бохирдлоос шалтгаалдаг. Иймээс бөмбөлөг үлээлгэх дасгал хийлгэснээр амьсгалын эрхтэн тогтолцоонд хэрхэн ач холбогдолтой болохыг судалсан. Уг судалгаандаа бид эрүүл оюутнуудад бөмбөлөг үлээлгэх дасгал хийлгэснээр статистик үзүүлэлтэнд амьсгал гаралт р=0.028, цусан дахь хүчилтөрөгч p=0.004, FEV1 p<0.0001 үр дүнтэй гарсан. Амьсгал гаргах үед өрцний булчин, хавирганы дотор булчин сулардаг бол хэвлийгээр амьсгал гаргах үед rectus abdominal, transeverse abdominal булчин хүчтэй агшдаг.[1] Бөмбөлөг үлээснээр уушиг болон бие махбодид артерийн цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ, амьсгал гаралтын 1секунд дахь хүчлэн гаргах амьсгалын эзэлхүүн ихэссэн үр дүн гарсан. Хүн дээд зэргээр амьсгал авч дээд зэргээр гаргахыг УАБ гэнэ[2]. Бөмбөлөг үлээлгэхэд амьсгал гаргахад оролцдог булчингуудын уян хатан чанар сайжирч, уушигны тэлэлт болон цээжний эзэлхүүн ихсэж амьсгал гаргалтийг дэмждэг[2].Ийм учраас 1секунд дахь хүчлэн гаргах амьсгалын эзэлхүүн ихэссэн юм. Харин бид уг судалгаандаа бөмбөлөг үлээлгэж уушигны амьдарлын багтаамж, цусан дахь хүчилтөрөгч болон цээжний хөдөлгөөнийг судалсан. Бусад судалгаанаас ялгагдах онцлог нь амьсгалын замын өвчингүй, тамхи татдаггүй эрүүл эрэгтэй, эмэгтэй оюутнуудыг хамруулсан болно. Мөн ямарч дасгал хийлгээгүй зөвхөн бөмбөлөг үлээлгэх дасгалыг хийсэн. Дүгнэлт Бидний судалгааны үр дүнд 1 секунд дахь хүчлэн гаргах амьсгалын эзэлхүүн, захын цудасны хэмжээ ихсэж байна. Иймээс бөмбөлөг үлээх дасгал нь уушигны үйл ажиллагаа болон клиникт амьсгалын гаралтай өвчнүүдийн үед амьсгал гаргалтыг дэмжих зорилгоор бөмбөлөг үлээлгэх дасгал хийх нь ач холбогдолтой болохыг бидний судалгааны үр дүн харуулж байна. Түлхүүр үг Бөмбөлөг үлээх дасгал, уушигны үйл ажиллагаа 60
Ном зүй 1. Халдварт бус өвчин, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлсийн талаарх хүн амын мэдлэг, хандлага“ судалгааны тайлан, 2011, МСС-ын Эрүүл мэндийн төсөл,НЭМХ 2. Халдварт бус өвчин, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлсийн талаарх хүн амын мэдлэг, хандлага“ судалгааны тайлан, 2011, МСС-ын Эрүүл мэндийн төсөл,НЭМХ 3. Kyndall L. Boyle PT, PhD, OCS, PRC1 Josh Olinick DPT, MS2 Cynthia Lewis PT, PhD3. THE VALUE OF BLOWING UP A BALLOON 4. Jin-seop Kim, PT, PhD1), Yeon-seop Lee, PT, PhD2).Effects of a Balloon-Blowing Exercise on Lung Function of Young Adult Smokers 5. Sakshi1, Multani2, N.K. Comparison of Breathing Exercises and Aerobic Exercise in Asthmatic Children . 6. Education for Health.Spirometry for Practice. (2005) ЖИМС, НОГООНЫ ХАЛЬСНААС АХУЙН ХЭРЭГЛЭЭНИЙ УУСМАЛ ГАРГАН АВАХ Э.Анарчимэг1 Л. Энхтуул 1 Б.Байгалмаа2 Сарантуяа2 1 Cувилахуйн сургууль Лаб.техникчийн 3-р курс 2 Cувилахуйн сургууль Лабораторийн тэнхэм Нэг: Үндэслэл Шинжлэх ухаан технологи хөгжиж буй өнөө үед дэлхий нийтийн чиг хандлага байгалийн гаралтай амьтан, ургамал, микроорганизмаас ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэхийг чухалчилж байна. Тайландын эрдэмтэн доктор Rosukon 30 жилийн турш жимс, хүнсний ногооны хаягдлаас ахуйн хэрэглээний бэлдмэл гаргаж авсан бөгөөд одоо үед Азийн орнуудаар ашиглагдаж байна. Жимс ногооны хаягдлыг боловсруулан уусмал гарган авч ахуйн хэрэглээний зориулалттай ариутгалын бодис, биологийн бордоо, бохир усыг цэвэршүүлэх, гэр ахуйн хаягдлыг багасгах,цөлжилтийг бууруулах зэрэг ач холбогдолтой бөгөөд хямд төсөр өртөг багатай тул энэхүү судалгааны ажил нь шинэлэг, шинжлэх ухааны үндэслэлтэй урд нь Монголд хийгдэж байгаагүй юм. Хоёр: Зорилго Эх орны нөхцөлд хүнс ногоо, жимс жимсгэний хаягдлыг ашиглан ахуйн хэрэглээний бэлдмэл гаргаж авах Гурав: Зорилт 3.1 Судалгааны ажлын хүрээнд бэлдмэлийн физик шинж чанарыг тодорхойлох. 3.2 Судалгааны ажлын хүрээнд бэлдмэлийн микробиологи шинж чанарыг тодорхойлох. 3.3 Судалгааны ажлын хүрээнд бэлдмэлийн хими шинж чанарыг тодорхойлох. Дөрөв: Судалгааны арга зүй 4.1 Судалгааны хүрээ Сувилахуйн сургуулийн Сургалт Судалгааны төвийн лабораторит 2013 оны 11сарын 21-ээс эхлэн хийгдэж буй судалгааны ажил. 4.2 Ахуйн хэрэглээний бэлдмэл гарган авах Жимс, ногооны хаягдалаа бор сахар болон 10 л усанд хийж 3 сарын дараа бэлдмэл бэлэн болно. 4.3 Судалгааны ажлын хүрээнд бэлдмэлийн физик шинж чанарыг тодорхойлох. 4.3.1 Бэлдмэлийн РН-г тодорхойлохын тулд РН-н индикатор цаас ашигласан, температурыг термометрээр хэмжсэн. Өнгө, үнэр, микроорганизмын харагдах байдлыг тодорхойлсон. 61
4.4 Судалгааны ажлын хүрээнд бэлдмэлийн микробиологи шинж чанарыг тодорхойлох. 4.4.1 Шар буурцагны казентай орчинд ургасан микроорганизмыг Гольджийн аргаар тарьж 24 цаг өсгөвөрлөсөн,ургасан өсгөвөрөөс наалдац бэлтгэн граммын аргаар будаж харсан. Ургасан микроорганизмыг ямар омог болохыг VITEKII аппаратыг ашиглан тодорхойлсон. Бэлдмэлийн бактерын эсрэг чанарыг тодорхойлохдоо уусмалыг 100%, 80%, 60%, 40%, 20%, 10% болгон шингэлсэн. Шингэлсэн уусмалд ариун диск хийж 24 цаг шингээсэн. S.Aureus, E.Coli K.Pneumonia S. Pneumonia-г өсгөвөрлөж тус бүрээс нь бактерын булеон бэлдэж Mueller Hinton Agar-т тарьж дискийг тавьсан. 24 цагийн дараа үр дүнг тодорхойлно. Тав: Судалгааны үр дүн 5.1 Бэлдмэлийн физик шинжилгээний үр дүн Судалгааны ажлын эхний өдрийн физик шинж нь ногооных өнгө бор, үнэр эхүүн, рН=4, температур 22.4, микроорганизм илрээгүй. Жимсний өнгө бор,рН=6, үнэр эхүүн, темпратур 22.4, Микроорганизм илрээгүй. Төмсний өнгө бор,рН=4, үнэр эхүүн, темпратур 22.4, микроорганизм илрээгүй. (Хүснэгт 1) Судалгааны ажлын 3 сарын дараах физик шинж нь ногооных өнгө шар , үнэр исгэлүүн, рН=3, температур 22.4, микроорганизм илэрсэн(+++),ялгарч байгаа хий СО2. Жимсний өнгө шар, рН=2, үнэр исгэлүүн, темпратур 22.4, Микроорганизм илэрсэн(++),ялгарч байгаа хий СО2. Төмсний өнгө шар, рН=3, үнэр эхүүн, температур 22.4, микроорганизм илэрсэн(+++)ялгарч байгаа хий СО2. (Хүснэгт2) Хүснэгт 1. Судалгааны ажлын эхний өдрийн физик шинжилгээний үр дүн Yзүүлэлтүүд Ногоо жимс төмс Өнгө Бор Бор Бор Үнэр Эхүүн Эхүүн Эхүүн рН 4 6 4 Температур 22.4 22.4 22.4 Микроорганизм - - - Хүснэгт 2. Судалгааны ажлын 3 сарын дараах физик шинжилгээний үр дүн Yзүүлэлтүү Ногоо жимс төмс д Өнгө Шар Шар Шар Үнэр Исгэлүүн Исгэлүүн Исгэлүүн рН 3 2 3 22.4 22.4 22.4 Температур ++ +++ ++ + Микроорган CO2 CO2 изм CO2 Ялгарч байгаа хий 5.2 Микробиологи шинжилгээний үр дүн 62
Шар буурцагны казентай орчинд ургасан микроорганизмыг Гольджийн аргаар тарьж 24 цаг өсгөвөрлөсөн. (Зураг1) Ургасан өсгөвөрөөс наалдац бэлтгэн граммын аргаар будаж харсан.(Зураг2) Ургасан микроорганизмыг ямар омог болохыг VITEKII аппаратыг ашиглан Candida Krusei болохыг тодорхойлсон. (Зураг 3) Бэлдмэлийн бактерын эсрэг чанарыг тодорхойлоход уусмалын 80%, 60%, 40%, 20%, 10%- д тодорхой үр дүн өгөөгүй. 100%-д 2мм-н аруйн хүрээ үүссэн. (Зураг 4) Зураг 1 Зураг 2 Зураг 3 Зураг 4 5.3 Судалгааны ажил дуусаагүй тул цаашид хүлээгдэж буй үр дүн биохимийн шинжилгээ, ахуйн хэрэглээний туршилт юм. Зургаа: Хэлцэмж Судалгааны ажлын үр дүнд уусмалын физик микробиологийн шинж чанарыг тодорхойлсон. Энэхүү судалгааны ажилын талаар олон судалгааны өгүүлэл хэвлэгдээгүй ба маргаантай асуудлыг дагуулсаар байна. Долоо: Дүгнэлт 7.1 Судалгааны ажлын дараах физик шинжилгээгээр исэлдэх процессын үр дүнд өнгө шар , үнэр исгэлүүн, рН=2-3, температур 22.4, микроорганизм илэрсэн(+++),СО2. ялгарч байгааг баталлаа. 7.2 Судалгааны ажлын микробиологи шинжилгээгээр ургасан микроорганизмыг шоколадны үйлдвэрт хэрэглэдэг Candida Krusei болохыг тодорхойлж баталлаа. 63
Найм: Ном зүй Товч утга Үндэслэл: Манай оронд одоогийн байдлаар энэ төрлийн судалгаа хийгдэж байгаагүй бөгөөд байгалийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж түүнийгээ хэрэглэхийг эрмэлзэх болсон. Тайландын эрдэмтэн доктор Rosukon жимс, хүнсний ногооны хаягдлаас ахуйн хэрэглээний бэлдмэл гаргаж авсан бөгөөд Азийн орнуудаар ашиглагдаж байна. Жимс ногооны хальсанд агуулагдах шим тэжээлийн бодисыг ашиглаж исэлдүүлэн, гаргаж авсан уусмалыг гэр ахуйн нөхцөлд цэвэрлэгээний зорилгоор, газар тариаланд биологийн бордоо болгон хэрэглэх зорилтыг тавилаа. Үр дүн: Судалгаанд жимс, ногоо,төмсний хаягдал ашиглан ахуйн хэрэглээний уусмал гарган авсан. Гаргаж авсан уумалдаа физик, хими, микробиологи шинжийг нь судалсан. Физик шинж чанарын рН хүчиллэг, микроорганизм их хэмжээний ургалттай, Микробиологи шинжилгээгээр микроорганизм Candida Krusei болох нь батлагдав. Дүгнэлт: Судалгааны ажлын дараах физик шинжилгээгээр исэлдэх процессын үр дүнд өнгө шар , үнэр исгэлүүн, рН=2-3, температур 22.4, микроорганизм илэрсэн(+++),СО2. ялгарч байгааг баталлаа. Судалгааны ажлын микробиологи шинжилгээгээр ургасан микроорганизмыг шоколадны үйлдвэрт хэрэглэдэг Candida Krusei болохыг тодорхойлж баталлаа. Америк болон британи англи хэлний үйл үгийн ялгаатай талууд М.Мөнгөнцэцэг1, Б.Дуламсүрэн2, Г.Энхболор2 ЭМШУИС, Сувилахуйн Сургууль, Нүүр амны техникчийн-101 оюутан1 ЭМШУИС, Сувилахуйн Сургууль, Гадаад Хэлний Тэнхимийн багш2 Нэг.Үндэслэл Англи хэл нь дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын харилцааны хэл юм. Англи хэл нь Нэгдсэн Вант Улс, Ирланд, АНУ, Австрали, Шинэ Зеланд, Канад, Карибын орнуудын албан ёсны хэл болдог. Энэ хэлээр дэлхий дээр 500 сая хүн төрөлх хэлний хувиар мөн тооны хүн хоёрдогч хэлний хувиар ярьж байна. Мөн англи хэл нь НҮБ-ийн албан ёсны хэлүүдийн нэг. Хойд Америкийг Британи колончилж байх үеэс АНУ болон Канадад англи хэл тархсан байна. АНУ-ын эдийн засаг болон соёлын нөлөө ихэсч, дэлхийн хоёрдугаар дайны дараагаас дэлхийн тавцанд их гүрний байр суурьтай болсон үеэс англи хэл дэлхий дээрхи хамгийн түгээмэл хэл болжээ. Гэхдээ нөгөө талаас, англи хэл дотроо янз бүрийн бүлгүүд үүсч, өөр өөрийн онцлогийг агуулсан шинэ хэл бий болсоор байна. Эдний дотор америк хувилбарын англи хэл илүү ноёрхож байгаа бөгөөд америк англи хэлний хэл зүйгээс үйл үгийг сонгон судалгааны ажлын үндэслэлээ болгов. Хоёр. Зорилго: Британи болон Америк англи хэлний үйл үгийн хэрэглээний онцлог, ялгаатай талуудыг олж илрүүлэхэд оршино. Гурав. Зорилт: • Сэдвийн хүрээний дагуу материалуудыг олж анализ хийх. 64
• Америк англи хэлний түүхэн хөгжлийг судлах. • Британи болон Америк англи хэлний үйл үгийн ялгаатай болон онцлог талуудыг судлах Дөрөв. Судалгааны арга зүй: Мэдээлэл цуглуулах, цуглуулсан мэдээлэлдээ анализ хийх аргыг ашиглав. Тав. Хэлцэмж: Судалгаагаар Америк англи хэл, Британи англи хэлний ялгаатай талуудыг зөвхөн үйл үгийн талаас нь авч үзсэн нь дутагдалтай байна. Цаашид энэхүү ялгаа нь англи хэл анхлан суралцагсдад ямар хүндрэл болон давуу талтай байгааг судлах нь зүйтэй гэж бодож байна. Зургаа. Үр дүн: 19-р зуунд Америк улс нь дэлхийн тэргүүлэгч өндөр хөгжилтэй улс орнуудын эхний 3-т орсоноор АНУ-ийн хөдөө аж ахуй, зам тээвэр, газар тариалан хөгжихийн хирээр АНУ руу цувах цагаачдын тоо ихсэж энэ нь шинээр бүрэлдэн тогтож буй улсын хэлний соёлд тусгалаа олж шинэ нэр томъёонууд гарч ирсэн. 20-р зууны эхэнд АНУ-ийн эдийн засаг хөгжиж, шинэ техник технологийн хөгжлийн эрин үе эхэлсэн. Энэ л үеэс Америк маягийн англи хэл хурдацтай хөгжиж эхэлжээ . Британи болон Америк англи хэлний үйл үгийн хэл зүйн дүрмийн ялгаа эрс гарч эхэлсэн. Америкчууд бүх зүйлийг хялбарчлах хандлага нь англи хэлний хэлзүйн дүрэм дээр ч тусгалаа олсон байдаг. Энэ нь Британи англи хэл Америк англи хэлнүүдийн хоорондын гол ялгаа юм. Судалгааны ажилдаа жишээ болгон үйл үгнүүдийн ялгааг авч үзэв Америк англи хэл Британи англи хэлний хооронд үйл үгийн цагууд дээр тодорхой ялгаа харагддаг. Ярианы хэлэнд Америк хүн Perfect цагуудыг хэрэглэхээс татгалздаг тиймээс Present Perfect ийн оронд Past Simple цагийг илүүтэйгээр хэрэглэдэг. I´ve lost the keys.(British English) - I lost the keys. (American English) Have you seen my new dress?( British English) - Did you see my new dress? (American English) Хэдийгээр Америк англи хэлний дүрмийн дагуу Perfect цагийг хэрэглэх шаардлагатай байсан ч Past цагийг жирийн үзэгдэл мэт хэрэглэдэг. Already, just, yet гэх мэт цаг заасан үгийг Британи англи хэлэнд Perfect цаг дээр хэрэглэдэг бол. Америк англи хэлэнд Perfect, Past аль алиныг нь хэрэглэж болдог She´s just arrived home. (British English) - She just arrived home. (American English) 65
I´ve already eaten. (British English) - I already ate. (American English) Have you already found the keys?( British English) - Did you already find the keys? (American English) Туслах үйл үг shall (shan´t)-ийн оронд Америк англи хэлэнд will (won’t)-ийг ашигладаг. I shall do. (British English) - I will do. (American English) Жирийн ирээдүй цагийн be going to хэлбэрийг британи англи хэлнээсээ илүү америк англи хэлэнд хэрэглэдэг. I shall visit a doctor. (British English) - I´m going to visit a doctor. (American English) Америк англи хэлэнд ямар нэг зүйл байгаа гэдгийг илэрхийлэхэд to have –ийг хэрэглэдэг бол Британи англи хэлэнд to have got ийг хэрэглэдэг. How many brothers have you got?( British English) - How many brothers do you have? (American English) You haven´t (got) much room here. (British English) - You don´t have much room here. (American English) Америк англи хэлэнд баймж үйл үг have to нь must үйл үгийн ярианы хэлбэр нь болдог. Британи англи хэлнээс must баймж үйл үг нь аажмаар хэрэглээнээс гарч байна. Must you do that? (British English) - Do you have to do that? (American English) Британи англи хэлний олон тооны дүрмийн бус үйл үгнүүд Америк англи хэлэнд дүрмийн болж хувирсан. He spoilt his dog. (British English) - He spoiled his dog. (American English) The fire burnt away for two days. (British English) - The fire burned away for two days. (American English) Ярилцагч өөрийнхөө хийх дуртай зүйлээ мөн дадал зуршлаа илэрхийлэхдээ Британи англи хэлэнд үйлт нэрийг хэрэглэдэг бол Америк англи хэлэнд үйл үгийн эс тухайлах хэлбэрийг ашигладаг I like climbing mountains. (British English) 66
- I like to climb mountains. (American English) Холбох үйл үг to be Америк англи хэлэнд биеийн төлөөний ганц тоон дээр are болж хувирдаг. Aren´t I lucky to have you around? Зургаа. Дүгнэлт: Онолын ажил болон бие даан цуглуулсан материалуудын жишээн дээр үндэслэн Америк англи хэлний үйл үгийн хэрэглээний онцлогуудыг судлан тэдгээрийг Британи англи хэлтэй зэрэгцүүлэн судлаж гол ялгаануудыг авч үзсэн болно. Судалгаанаас Америк англи хэлний үйл үгийн хэрэглээний дүрэм британи англи хэлнээс илүү хялбарчлагдсан байна. Америк англи хэлийг ярианы хэлэнд түлхүү хэрэглэж бичгийн хэлэнд британи англи хэлийг ашигласаар байна. Түлхүүр үг: Америк англи хэл, Британи англи хэл, үйл үг, хэл зүй. Долоо. Ном зүй: 1. Kerry Maxwell and Lindsay Canfield. Differences in American and British English grammar - http://www.onestopenglish.com/ 2. Manjusha Nambiar. American and British English: Differences in Grammar - http://ezinearticles.coGrammar 3. http://en.wikipedia.org/wiki/English_language 4. “English Grammar In Use” Raymond Murphy Сувиллын газар дадлага хийсэн оюутнуудын мэдлэг, ур чадварын талаар судалсан судалгааны дүнгээс Ө.Хонгорзул¹ Ц.Цэцэнсанаа¹ Н.Оргилбаяр² С.Дэлгэрмаа³ Сувилахуйн сургууль Сувилахуйн зүйч 3-5¹ Бие бялдар судлалын тэнхимийн багш² Эмнэлзүйн тэнхимийн багш³ Үндэслэл Монгол улсын стандартчлал, хэмжил зүйн үндэсний зөвлөлөөс гаргасан сувилалын MNS 5232:2013 стандартад Сэргээн заслын мэргэжлийн их эмч 1 (40 ор тутамд), Уламжлалтын эмч 1 (40 ор тутамд), Арга зүйч, сувилагч 1 (100 ор тутамд), Уламжлалт сувилагч 1, Сэргээн засахын сувилагч 1 (сэргээн засах эмчилгээний нэр төрлөөс хамаарна) (50 ор тутамд), Хөдөлгөөн засалч 1 (сувиллын үйл ажиллагааны чиглэлээр 40 оронд) байхаар тусгагдсан байна. Рашаан сувилалын ихэнх нь улирлын чанартай ажилладаг бөгөөд үндсэн ажилтан дутмаг ихэвчлэн гэрээт ажилтнуудыг ажиллуулдаг. Гэрээгээр ажиллаж байгаа хүмүүс нь мэргэжлийн бус ажилчид байдгаас тэдэнд тулгардаг асуудал нь эрүүл мэндийн талаархи мэдлэг бага юм. Иймээс сувилалын газрууд эмч, сувилагч, эрүүл мэндийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудыг гэрээ байгуулан ажиллуулдаг. Сувилаллын газар ажиллаж буй оюутнуудын ур чадвар хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар судлах. Зорилго 67
Эмчилгээний сувилалд оюутнуудыг дадлагажуулан ажиллуулахын ач холбогдлыг судлах Зорилт • Рашаан сувилалын хүний нөөцийг судлах • Оюутнууд хичээлээр олж авсан мэдлэгээ ур чадвар болгон практикт хэрхэн ашиглаж буйг судлах Түлхүүр үг: Рашаан сувилал, оюутан Шинэлэг тал Эрүүл мэндийн чиглэлээр суралцаж байгаа оюутан залуусыг рашаан сувилалд ажилласан талаар анх удаа судалсан нь энэ судалгааны шинэлэг тал болно. Судалгааны арга зүй Бид энэхүү судалгаандаа Хэнтий аймгийн Дадал суманд байрлах “Чингисийн гурван нуур” амралт, рашаан сувилалд 2013 оны 06 сарын 24 өөс – 08 сарын 25-н хүртэлх хугацаанд сувилуулсан 412 үйлчлүүлэгчийг сонгон санамсаргүй түүврийн аргаар судалгаандаа хамрууллаа. 2013 оны 06 сарын 24 өөс – 08 сарын 25-н хүртэл тус сувилалд багшийн удирдлаган дор дадлага хийсэн 5 оюутныг сонгон ярилцлагын аргыг хэрэглэсэн. Судалгааны үр дүн Тус амралт, рашаан сувиллын газар нь нийт 45 ажилчидтай, үүний 6 буюу нийт ажилчдын 13,3% ийг сувиллын ажилчид эзэлдэг. Үүнээс мэргэжлийн ажилтан нь 16,6%, бусад 83,4% нь эрүүл мэндийн чиглэлээр мэргэжил эзэмшиж байгаа оюутнууд ажилладаг. Хүснэгт 1 “Чингисийн гурван нуур” сувиллын сувилуулагчдын тоо Сүүлийн 3 жилийн сувилагчдын тооны харьцуулалт 984 865 795 2011 2012 2013 68
2011-2013 оны сувиллуулагчдын сувилалд хамрагдсан байдал Дээрх хүснэгтээс харахад Чингисийн гурван нуур” сувилалын сувилуулагчдын тоо 2011 онд 795 хүн, 2012 онд 865 хүн, 2013 онд 984 хүн сувилуулсан. Тус сувилалд ирэгсэдийн тоо жил бүр өсөн нэмэгдэж байна. 2011оноос 2012 оны хооронд 11,9%-аар, 2012-2013 онд 13,7%-иар тус тус сувилуулагч нэмэгдсэн байна. Хүснэгт 2 Эмчилгээнд хамрагдсан байдал 1000 Бариа засал 900 Шавар эмчилгээ 800 Усан эмчилгээ 700 Физик эмчилгээ 600 Агаар эмчилгээ 500 Биеийн тамир эмчилгээ 400 300 200 100 0 2011 он 2012 он 2013 он 2011-2013 оны сувиллуулагчдын эмчилгээнд хамрагдсан байдал 2011 онд тус рашаан сувилалд 795 хүн амарч сувилуулсан. Үүнээс: Бариа засал эмчилгээнд 776 хүн, шавар эмчилгээнд 784 хүн, усан эмчилгээнд 784 хүн, цахилгаан эмчилгээнд 781 хүн, агаар эмчилгээнд 795 хүн, биеийн тамир эмчилгээнд 795 хүн хамрагдсан. 2012 онд тус рашаан сувилалд 865 хүн амарч сувилуулсан. Үүнээс: Бариа засал эмчилгээнд 846 хүн, шавар эмчилгээнд 835 хүн, усан эмчилгээнд 835 хүн, цахилгаан эмчилгээнд 846 хүн, агаар эмчилгээнд 865 хүн, биеийн тамир эмчилгээнд 865 хүн хамрагдсан. 2013 онд тус рашаан сувилалд 984 хүн амарч сувилуулсан. Үүнээс: Бариа засал эмчилгээнд 918 хүн, шавар эмчилгээнд 945 хүн, усан эмчилгээнд 967 хүн, цахилгаан эмчилгээнд 918 хүн, агаар эмчилгээнд 984 хүн, биеийн тамир эмчилгээнд 984 хүн тус тус хамрагдсан байна.. Нийт 5 оюутан тус сувиллын газар ажилласан. Тус оюутнуудаас авсан судалгаагаар: 1. Та урьд нь сувиллын талаар ойлголттой байсан уу? Нийт оюутнуудын 40% нь сувиллын талаар анхан шатны мэдлэгтэй байсан. Үлдсэн 60% сувиллын талаар ойлголтгүй байсан. 2. Сувилалд ямар эмчилгээ хийгддэг талаар мэдлэгтэй байсан уу? Нийт оюутнуудын 40% нь сувиллын талаар анхан шатны мэдлэгтэй байсан. Үлдсэн 60% сувиллын талаар ойлголтгүй байсан. 69
3. Өмнө нь бие даан нөхөн сэргээх эмчилгээ хийж байсан уу? Эмнэлгийн дадлагаар сувилагчийн удирдлаган дор хийж байсан. Бие даан нөхөн сэргээх эмчилгээ хийж байгаагүй. Нийт оюутны 40% нь уламжлалтын талаар суралцдаг, үлдсэн 60% нь сувилахуйн чиглэлээр суралцдаг. 4. Урьд нь эмнэлэгт дадлага хийж байснаас багшийн удирдлаган дор урт хугацаагаар бие даан эмчилгээ хийхэд танд ямар өөрчлөлт гарч байна вэ? Оюутнуудын бие даах чадвар сайжирч, нөхөн сэргээх эмчилгээний талаархи мэдлэг нэмэгдэн мэдлэгээ практикт хөврүүлэх чадвар нь сайжрах давуу талыг олгож өгсөн. 5. Урьд нь нөхөн сэргээх болон уламжлалт эмчилгээний талаар мэдээлэлтэй байсан уу? Нийт оюутнуудын 40% нь сувиллын талаар анхан шатны мэдээлэлтэй байсан. Хүснэгт 3 Сувиллын талаарх оюутны мэдлэг 120 100 60 100 80 Сувилалын талаар анхан шатны мэдлэг 60 60 Сувилалын талаар 60 ойлголтгүй 40 20 0 0 12345 Оюутнуудаас авсан асуумжийн мэдлэгийн хүрээ Дээрх хүснэгтээс харахад нийт оюутнуудын 40% нь сувиллын талаар анхан шатны мэдлэгтэй байсан. Үлдсэн 60% сувилалын талаар ойлголтгүй байсан. Нийт оюутнуудын 40% нь сувиллын талаар анхан шатны мэдлэгтэй байсан. Үлдсэн 60% сувилалын талаар ойлголтгүй байсан. Дүгнэлт 70
1. Монгол улсын стандартчлал хэмжил зүйн үндэсний төвөөс гаргасан сувиллын стандараттай харьцуулахад тус сувиллын хүний нөөц, мэргэжлийн боловсон хүчин дутмаг байна. 2. Урт хугацааны дадлагыг багшийн удирдлаган дор хийхэд сургалтаар олж авсан онолын мэдлэгийг чадварт хувирган, мэдлэг, ур чадвар, хандлага нэмэгдэж байна. Зөвлөмж Жил бүр оюутнууд зуны амралтаараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд анагаахын чиглэлээр суралцдаг зарим оюутнууд мэргэжлийн дагуу багшийг дагалдан ажилладаг байна. Мэргэжлийн дагуу дадлагажин ажилласанаар тухайн оюутны мэдлэг, ур чадвар дээшлэх, мөн харилцаа хандлага илүү сайжирсан. Ном зүй 1. Н.Оргилбаяр Сувилахуйн сэргээн засах эмчилгээ 2014 он 2. Н.Мөнхцэцэг Физик эмчилгээ 2012 он 3. Н.Оюунцэцэг Физик эмчилгээ 2011 он 4. Ц.Батноров Физик эмчилгээ 2012 он 5. Д.Цагаанхүү Физик эмчилгээ 2007 он 6. www.google.com 7. www.mongolmed.mn 8. www.moh.mn ТҮНХ ӨВДӨГНИЙ НУГАЛАГЧ /HAMSTRING, ILIOPSOAS/ БУЛЧИНГ СУНГАСНААР ГҮЙЛТИЙН ХУРДАД НӨЛӨӨЛӨХ Г.Ганцэцэг 1 Г.Гантуяа1 Г.Дэлгэрнасан1 Э.Энхтуяа1 Д. Батлхам2 Б.Мөнх-Эрдэнэ2, ЭМШУИС-Сувилахуйн сургууль РТ-4 курс судлаач1 2ЭМШУИС- СС, Бие бялдар засалын тэнхим Үндэслэл Өнөөгий нийгэмд спорт тэр дундаа гүйлтийн спортоор хичээллэгчидийн тоо ихсэж эрчимтэй хөгжсөөр байна. Бие халаалт болон сунгалт дутуу хийснээр нугалагч булчингийн уян хатан байдал бага мөн ядралт их байна[1]. Хэрвээ гүйхийн өмнө Hamstring булчинд сунгалт хийснээр хөдөлгөөн хийх үед уян хатан чанар сайжирна [2]. Спортын тамирчдад үений болон булчингийн гэмтэл их тохиолддог бөгөөд тэдгээрээс гүйх үед түнх, өвдөгний нугалагч булчингууд зонхилон оролцдог бөгөөд тэдгээр булчингийн сунгалт гүйлтэнд хэрхэн нөлөөлдөгийг судлахад оршино. Зорилго Hamstring, Iliopsoas булчинг сунгаснаар биед гарах өөрчлөлт болон ач холбогдолыг судлах. 1 Зорилт 1. Ойрын зайд гүйх үед нугалагч булчинг сунгах нь хурдад хэрхэн нөлөөлөхийг тогтоох. 2. Hamstring,iliopsoas булчинг сунгаснаар гүйлтийн хурдад аль сунгалт нь илүү нөлөөлөхийг судлах. Арга аргачлал 71
Манай судалгаанд нийт 12 хүнийг хамруулан судлана. 20-23 настай, эмэгтэй10, эрэгтэй 2 хүн байна. Оролцогчдыг судалгаанд оролцохын өмнө судалгааны талаар тайлбарлан тусгай таниулсан зөвшөөрлийн хуудсыг бөглүүлэн судалгаанд оролцуулав. Судалгаандаа оролцож байгаа хүмүүст тавигдах шалгуур нь зүрх судас, амьсгалын эрхтэн тогтолцоо хэвийн, үе мөчний үйл ажиллагаа хэвийн өөрчлөлтгүй байх. Гүйх үед голлон оролцдог булчингуудаас хоёр булчинг сонгон авч сунгалт хийнэ. Судалгаанд оролцох хүмүүсийг бэлдэхдээ: Бие барисан хувцасгүй , хөдөлгөөн хийх үед чөлөөтэй байхаар бэлтгэлийн хувцас, шорт, подволк, пүүзтэй байна. Судалгаанд оролцогчийг гүйлгэхийн өмнө пульсыг тоолно. Бие халаалт хийлгэсний дараагаар 50 метр зайд дээд хурдаар гүйлгэж хугацаа, пульсыг хэмжинэ. 10 минут амраан пульсыг тоолно. Hamstring-ийг сунган дахин 50 метр зайд гүйлгэн хугацаа пульсыг хэмжинэ. Дараагийн өдөр адил зайд адил дараалалтайгаар гуйлгэн iliopsoas-ыг сунгалн дахин 50 метр зайд гүйлгэн хэмжилтийг хийнэ. Дасгалыг хийхдээ идэвхитэй идэвхигүйгээр хийлгэх ба нэг булчинд 3 төрлөөр сунгалт хийнэ. 1. iliopsoas – ийн сунгалт : оролцогчийг доош харуулж хэвтүүлэн бүсэлхий хэсгийг нэг гараар бэхлэн нөгөө гараар нэг хөлийг дээш өргөн end feel хүртэл 20 секунд барина. 4 удаагийн давтамжтай хийнэ. 2. Хажуу тийш харуулан хэвтүүлж нэг хөлийг өвдөгнөөс бэхлэн түнхний үеэр тэнийлгэн 20 секунд барина 4удаагийн давтамжтай хийнэ. 3.Нэг хөл дээр зогсон нөгөө хөлийн өвдгөөр нугалан гараар бариж бэхлэн 20 секунд барина. 4 удаагийн давтамжтай хийнэ. 4. Hamstring-ийн сунгалт: Суугаа байдлаас өлмийг ээтийлгэн өвдгөөр тэнийлгэнэ 20 секунд барина. 4 удаагийн давтамжтай хийнэ. 5.Орон дээрээ хөлөө жийж суугаад бөхийн эсрэг талын хөлөнд хүрэн 20 секунд барина. 4 удаагийн давтамжтай хийнэ. 6.Оролцогчийг дээш харуулж хэвтүүлэн өвдөгөөр нугалахгүйгээр түнхээр нугалан end feel хүртэл 20 секунд барина. 4 удаагийн давтамжтай хийнэ. Үр дүн Түнх болон өвдөгний нугалагч булчинд сунгалт хийсэний дараах хугацааны максимум хэмжээ нь Hamstring булчинд (P=0.005), Iliopsoas булчинд (P=0.020), байна. Сунгалттай гүйх нь халаалттай гүйхээс илүү үр дүнтэй байна. Өмнөх :Халаалттай Дараах:Сунгалттай Үр дүн гүйсэн дундаж хурд гүйсэн дундаж хурд Hamstring 11,6±1.3 10,7±1.055 (P=0,005) Iliopsoas 12,4±0.934 11,6±1.120 (P=0,020) 72
12.5 12 11.5 Өмнөх :Халаалттай гүйсэн дундаж хурд 11 Дараах:Сунгалттай гүйсэн дундаж хурд 10.5 10 9.5 hamstring iliopsoas Хэлцэмж Спортын тамирчдад өвдөг, шагайн үений гэмтэл, булчингийн булгарал, гэмтэл их тохиолддог бөгөөд тэдгээрээс гүйлтийн тамирчдад Hamstring булчингийн гэмтэл зонхилдог. Халаалттай гүйх үед булчингийн агших болон сулрах механизм бага явагдсанаар далайц бага байж ядралт ихсэж хугацаа их зарцуулдаг2. Алхахад түнхний тэнийлгэх, нугалах далайц их, гүйх үед тэнийлгэх нугалах далайц бага байна1. Алхах үед өвдөгний нугалах далайц бага оролцдог бол гүйх үед өвдөгний нуглах далайц ихсдэг1. Иимээс Hamstring булчинг сунгаж өгөх нь үр дүнтэй гэдэг нь батлагдаж байна. Булчингийн гэмтэл, урагдал, булгаралаас урдьчилан сэргийлэхийн тулд бие халаалтыг тогтмол хийх шаардлагатай бөгөөд энэ нь булчин уян хатан байдалыг нэмэгдүүлдэг. Иймээс сунгалттай гүйх нь булчинг уртасгаж, булчингийн агших механизм сайжирч, далайц нэмэгдэн, ядралт багасаж, алхааны шат уртсаж хугацаа бага зарцуулагдана. Энэхүү судалгааны үр дүнгээс үзэхэд сунгалт хийснээр хугацаа багасаж хурд ихэссэн. Дүгнэлт Үр дүнгээс үзэхэд Iliopsoas болон Hamstring булчингууд нь хурдыг ихэсгэж, хугацааг багасан. Hamstring булчингийн сунгалт гүйх үед илүү үр дүнг үзүүлж байна. Ном зүй 1.Acute Lower Extremity Running Kinematics After a Hamstring Stretch Autumn L. Davis Hammonds, MS, ATC,* Kevin G. Laudner, PhD, ATC,† Steve McCaw, PhD,† and Todd A. McLoda, PhD, ATC†Author information Copyright and License information 2.By: Teddy W. Worrell, EdD, PT, ATC* and David H. Perrin, PhD, ATC† Worrell, T.W., & Perrin, D.H. (1992). Hamstring muscle injury: the role of strength, flexibility, warm-up, and fatigue. Journal of Orthopaedic and Sports Physical Therapy 3.Differences in muscle function during walking and running at the same speed Kotaro Sasaki, Richard R. Neptune Department of Mechanical Engineering, University of Texas at Austin, Austin, TX 78712, USA Accepted 15 June 2005 4. Electromyographic Analysis of Hip and Knee Musculature During William H. Montgomery III, Marilyn Pink and Jacquelin Perry Am J Sports Med 1994 22: 272 5. Гүйлтийн зам болон газар дээр алхах үеийн алхааны кинематикийн ялгаа Д.Батлхам1, Б.Мөнх-Эрдэнэ2, Г.Туул1 1Улсын клиникийн төв эмнэлэг, Нөхөн сэргээхийн тасаг, 2ЭМШУИС, Эрүүл мэндийн технологийн сургууль, Хөдөлгөөн заслын тэнхим 73
Багш мэргэжлийн ёс зүй, нийгмийн шаардлага ба өнөөгийн байдал С. Очгэрэл1, А. Ачиймаа1, Д. Амгалан1 Сувилахуйн сургууль1 Өнөө үед дээд боловсрол эзэмшсэн залуу мэргэжилтэн аливаа ажил мэргэжлийн шаардлагыг хэр зэрэг хангаж байна гэдэг нь гол зүйл бөгөөд, харин төгсөгчдийн ихэнх нь ажилгүй байна гэдэг нь тухайн хувь хүнээс шалтгаалах асуудал гэдгийг л нэг талаас харуулж байдаг боловч боловсролын системийн сургалтын чанартай эргээд ихээхэн холбоотой нь мэдээж. Эндээс урган яагаад гадаадын сургуульд сурсан мэргэжилтэн илүү өндрөөр үнэлэгдээд байна гэсэн асуулт яахын аргагүй урган гарж ирж байна. Иймд одоо манай оронд тохирсон боловсролын шинэ системийг гадны өндөр хөгжилтэй орныхтой харьцуулан судалж зоригтой шуурхай нэвтрүүлэх шаардлага тулгараад байна. Тийм ч учираас Монгол Улсын Засгийн газраас Мэдлэг боловсролтой Монгол хүн, Монголын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө, Мянганы хөгжлийн зорилтод Боловсролын хөгжлийн бодлого зэрэг төсөл хөтөлбөрүүдээр дамжуулан иргэний боловсролыг нэмэгдүүлэх, боловсролын салбарыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж байна. Миний хувьд боловсролын салбарын шинэчлэлийг Багшийн ёс зүй болон оюутан хоорондын харилцаанаас эхлүүлэх нь зүйтэй гэж үзэн өөрийн энэхүү судалгааг хийлээ. Судалгааны хамрах хүрээ: Багш мэргэжлийн ёс зүй, нийгмийн шаардлага ба өнөөгийн байдлыг судлахын тулд ЭМШУИС-ийн Сувилахуйн сургууль болон хувийн анагаах ухааны сургуулиудын оюутнууд хамрагдлаа. Судалгааны арга: Судалгааг анкетын асуулга болон фокус бүлгийн ярилцлага ашиглан явуулахын зэрэгцээ холбогдох ном, зохиол, төрөөс баримталж буй бодлогын баримт бичгүүдэд шинжилгээ хийж үзлээ. Судалгааны зорилго: ЭМШУИС-ийн Сувилахуйн сургууль болон хувийн анагаах ухааны сургуулиудын багш мэргэжлийн ёс зүй, нийгмийн шаардлага ба өнөөгийн байдлыг судалж, цаашид анхаарч хэрэгжүүлэх асуудлыг тодорхойлоход оршино. Судалгааны зорилт: • Багш мэргэжлийн ёс зүйн ойлголтыг судлах • Боловсролын • Багшийн ёс зүйн асуудлыг сайжруулахад тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх боломжийг тодорхойлох 74
Багш мэргэжлийн өнөөгийн байдал ба нийгмийн шаардлага Ёс зүй хэмээх ойлголт нь эртний Грекийн “Ethos” үгнээс гаралтай бөгөөд хамтран амьдрах орон байр, оршин амьдрах орон байр гэсэн утгыг илэрхийлж байжээ. Хожим нь энэ ойлголт нь хүмүүсийн амьдралын ямар нэг үзэгдэл, ёс заншил, зан төлөв, зан араншин, сэтгэлгээний хэв маяг гэх мэт шинэ утга агуулгаар баяжиж тэдгээрийн дотоод мөн чанарыг илэрхийлэх болсон./1/ Сэтгэл судлаач И.И.Чернокозов багшийн ёс зүйн асуудлыг дорвитой судалж, дараах хэм хэмжээнээс бүрддэг гэж үзжээ./2/ • Хүүхдийг хүндлэн, хүндэтгэх шаардлага хоёрыг хослуулсан. • Хүүхдийг зөв хайрлах, анхаарал тавих • Хүүхдийнхээ дотоод ертөнц, биеэ авч явах байдлыг үргэлж судалж байх • Хүүхдийн боломж, үзэл бодол, авьяас билэгт үргэлж анхаарч өөдрөг хандах • Биеэ эзэмдэж, тэвчээртэй байх, хүүхдийн алдаа дутагдалд тэвчээртэй байж, засаж залруулж байх • Хэзээ ч хүүхдийг доромжилж гомдоож болохгүй. • Хүүхдэд элэгсэг найрсаг хандах • Үнэнч шударга зарчимч байх • Ямагт хүүхдэд зөв үлгэр дууриалал үзүүлэх, биеэ зөв авч явах гэсэн байдаг. Багш хүн бол шавь нартаа дагаж дууриаж явах эрхэмлэл нь байдаг. Хэрэв хүнтэй холбоогүй мэргэжлийн хүмүүсийн хийсэн сайн, муу аль ч зүйл тэр хүнийхээ амьдралын хүрээнд байдаг бол багшийн хийсэн сайн, муу алхам бүхэн олон шавь нарынх нь хүртээл болдог учраас багшийн ёс зүй, багшийн үүргийн ухамсар, нийгмийн өмнө хүлээх хариуцлага нэн өндөр байх ёстой. Мэргэжлийн ёс зүй нь/3/: • Мэргэжлийн үүрэг (Шинжлэх ухааны мэдлэгийг дэлгэрүүлээд зогсохгүй шавь нартаа ёс суртахууны ухамсар төлөвшүүлнэ) • Мэргэжлийн нэр төр, үнэ цэнэ (Ёс суртахууны өндөр түвшинг барьж явахад нь хүмүүст тусалдаг) • Мэргэжлийн шударга ёс, нинжин сэтгэл (Тухайн мэргэжилтнийг аливаад бодитой хандаж, дээр доороос ирэх хөндлөнгийн шахалт, янз бүрийн гэмт бүлэглэлийн нөлөөнд автахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ) зэрэг үндсэн ойлголт ухагдахуунтай байна. Харин мэргэжлийн ёс суртахууны үндсэн чиглэл: • Хүнийг хайрлах үзэл, эх орон, улс үндэс, ард түмнээ гэх чин сэтгэлтэй байх • Хүнд шууд чиглэсэн үйл ажиллагаа эрхэм дээд үзэл санаагаар жигүүрлэсэн байхыг заадаг байна. Манай улс дэлхийн олон улсын хөгжлийн хандлагад нийцүүлэн боловсролын салбартаа тогтолцооны түвшинд дорвитой шинэчлэл хийж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Улс оронд бий болсон нийгэм, эдийн засгийн байдал, дэлхийн хөгжлийн глобаль шинж чанар, шинжлэх ухаан технологийн хөгжил, энэ бүхэнтэй холбоотой хүний хөгжил, хэрэгцээнд 75
бий болж байгаа шинэ хандлагууд нь эдгээр өөрчлөлт шинэчлэл хийхийг зайлшгүй болгож байгаа юм. Энэхүү хэрэгцээ шаардлагын нэгээхэн хэсгийг багш мэргэжлийн ёс зүйтэй холбон судалваас тодорхой дүгнэлт хийж болохоор байгаа юм. Багшийн ёс зүйн өнөөгийн байдлыг үнэлэх үүднээс ЭМШУИС-ийн Сувилахуйн сургууль болон анагаах ухааны хувийн сургуулиудын оюутнуудаас судалгаа авч үр дүнгээ нэгтгэлээ. Багшийн ёс зүйн хэм хэмжээний талаар манай орны эрдэмтэд, судлаач багш нарын санал бодлыг тусгасан хэлэлцүүлэг сүүлийн жилүүдэд нэлээд эрчимтэй явагдаж байгаа энэ үед багш нарын харилцаа хандлагын гол тулгуур болсон ёс зүйн асуудлыг тодорхой шатанд авч үзэх, судалж үнэлэх зайлшгүй шаардлага гарч байна. Иймд багш-суралцагсдын хооронд харилцааны доголдол яагаад гарч байгаа, энэ нь суралцагсдын сурлага хүмүүжил, идэвхид нь хэрхэн нөлөөлөх, цаашид үүнийг засах ямар боломж байгаа эсэхийг өөрийн хэмжээнд судлахыг оролдлоо. Багшлах мэргэжлийн ажлыг та хэрхэн үнэлдэг вэ гэсэн асуултад, их хүндэлдэг-29%, зохих хэмжээнд хүндэлдэг-54,5%, дунд зэрэг-12%, огт хүндэлж үздэггүй-4,5% хариулснаас үзвэл багшлах мэргэжлийн ажлыг өндөр түвшинд үнэлдэг нь харагдаж байна. Үнэхээр ч манай ард түмэн эрт дээр үеэс багшийг эрхэмлэн дээдэлж “Ном дор мөргөмүй, Багш дор мөргөмүй, Суварга дор мөргөмүй” хэмээдэг байсан билээ. Багш хүнийг ямар байгаасай гэж хүсдэг вэ гэсэн асуултад, найз нөхөд шиг-68,5%, эцэг эх шиг-2%, албан ёсны харилцаатай- 0%, дотно туслагч-29,5% гэж хариулснаас үзвэл суралцагчид маань багш нарыгаа өөрсдийн найз нөхөд шиг байхыг илүүд үздэг байна. Хүснэгт 2.1. Багш, суралцагсдын харилцах харилцаа ба суралцагсдын сурлага хүмүүжилд харилцааны нөлөөлөх нөлөөлөл Багш, суралцагчийн Үзүүлэлт Багш суралцагчийн харилцах Үзүүлэлт харилцах харилцаа харилцаа сурлага, хүмүүжилд нөлөөлөх нөлөөлөл Сайн 72% Маш их 10% Дунд 21% Дунд зэрэг 20,5% зэрэг Тааруу 7% Нөлөөлөхгүй 69,5% Зураг 2.2. Багштай харилцахад хүндрэл гарч байгаа эсэх 76
80.00% 75.00% 70.00% 60.00% 65.00% 50.00% 40.00% 25.00% 18.00% 30.00% 10.00% 7.00% 20.00% 10.00% 0.00% Их гардаг Зохих хэмжээнд гардаг Гардаггүй Үр дүн:Оюутнуудаас авсан судалгааны үр дүнгээс харвал багш, суралцагчийн харилцаанд төдийлөн хүндрэл гардаггүй нь аль аль сургууль дээр өндөр хувьтай гарсан байна.Хэдийгээр багшийн мэргэжил маш их шахалт,дарамт,ачаалал дунд явагддаг ч мэргэжилдээ эзэн байсан,ёс суртахууны чадамжтай багшийн нийгмийн үнэлэмж өндөр байдаг.Багшийн ёс зүй гэдэг нь нэг үгээр илэрхийлбэл асар өндөр “үүрэг хариуцлага” байж болох юм.Нандин сайхан албаа нэр төртэй үүрэхэд гагцхүү багш та нарын идэвх чармайлт,хүсэл тэмүүлэл,ёс зүй чухал юм. Зураг 2.3. Багш нарын ёс зүйн эерэг ба сөрөг тал 47.00% 50.00% 42.00% 40.00% 30.00% 33.00% 25.00% 24.00% 20.00% 20.00% 10.00% 0.00% Бусдыг үл сонсдог,ялгавартай ханддаг шударга бус Бусдыг сонсдог,шударга Үнэн зөв дүгнэдэг,хахуул авдаггүй Дээрхээс харвал суралцагч, эцэг эхчүүдийн дийлэнх нь багш нарыг бусдыг сонсдог, шударга, үнэн зөв дүгнэдэг гэж үнэлсэн байна. Фокус бүлгийн ярилцлага хийж үзэхэд 77
суралцагчид багш нарыг өөрсдийн бодлоор юманд хандахаас илүүтэйгээр суралцагчидтай дийлэнх хувь нь санал бодлоо солилцож, хүлээцтэй тайван өөрийн үзэл бодлыг тулгадаггүй эелдэг харилцдаг. Мөн багш нар суралцагчидадаа үлгэр дуурайлал болж, дотно зөвлөгч байж чаддаг гэж үзсэн гэвч үүний эсрэг багагүй хувь нь багш нарын ёс зүйн талаарх асуудалд доголдолтой байна гэж үсэн. Хэлцэмж: Өнөөгийн нийгэмд багш, боловсролын салбарын ажилтнуудын ёс зүйн хэм хэмжээний талаарх асуудал их яригдах болж, тэдний нэг хоёрынх нь гаргасан ёс зүйн хэм хэмжээний зөрчлийн улмаас нийгэмд тэр аяараа багш нар байнга алдаа гаргадаг мэтээр ойлгож нийгмийн сэтгэл зүйд хүндээр тусаж байна. Багш, удирдах ажилтны ёс зүйн асуудлын судлагдсан байдал болон үүнтэй холбоотой бичиг баримт ховор байдаг нь ажиглагдсан бөгөөд ёс зүйтэй сайн багштай байх ажлыг багш бэлтгэх сургуулиас эхлэх хэрэгтэй бөгөөд тухайн сургуулиудын сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулж, сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх зүй хичээлээр дадлага хийлгэн туршлагажуулах нь энэхүү нийгмийн шаардлагын хүрээнд хэрэгжүүлэх ажлуудын нэгээхэн хэсэг нь юм. ДҮГНЭЛТ Судалгааны баримтад дүн шинжилгээ хийсний үндсэн дээр багш мэргэжлийн ёс зүйн асуудалд дараах дүгнэлтийг хийж байна. Судалгааны ажлын үр дүнгээс харвал багш мэргэжлийн ёс зүйн асуудал, суралцагч багшийн харилцаа дийлэнх хувь нь доголдолгүй ч багшийн ёс зүй хэм хэмжээ харьцангуй доголдолтой байгаа нь мөн харагдаж байна. Ийм учраас багш мэргэжлийн үнэт зүйлсийн нэг болсон мэргэжлийн хэм хэмжээ, ёс зүйн талаарх мэдлэгийг илүү нэмэгдүүлснээр багш нар болон боловсролын салбарын ажилтнууд ажилдаа сэтгэл хангалуун байх явдлыг нэмэгдүүлж, тэдний нэр хүндийг дээшлүүлэх, өөрийгөө хүндэтгэх үзлийг нэмэгдүүлэх, нийгэм дэх мэргэжлийн нэр хүндийг өргөхөд нэмэр тус болох нь гарцаагүй. Судалгааны ажлын үр дүнд үндэслэн өөрийн саналыг дараах байдлаар томьёолж байна. Бүх түвшний боловсролын агуулгыг үндэсний ухамсар, мэдрэмж, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх, өөрийн соёлыг дээдлэхийн хамт бусдын соёлд хүндэтгэлтэй хандах, оюун ухааныг эрхэмлэх, бүтээлчээр сэтгэх чадвар, мэдлэг, хүмүүжил олгоход чиглүүлж, суралцагчдын сонгох боломжийг өргөжүүлэх; Багш, удирдах ажилтан бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх тогтолцоог шинэчлэн сайжруулж, тэдний цагийн хөлс нэмэгдүүлэх, нийгмийн хангамжийг сайжруулах; Боловсролын системийн шинэчилэлийг багш нарын ёс зүйн асуудлаас эхлэн хөгжүүлэх, багш сурагч хоорондын харилцааг илүү ойртуулах шаардлагатай байна.Өнө удаан жил хуралдан бий болсон багш хүн удирдагч хүн бусдаас илүү байдаг гэсэн үзлээс салж оюутан суралцагсадтайгаа хамтдаа суралцан судалгаа шинжилгээ хийж дэвшин хөгжих боломжийг хууль зүйн, сургуулийн дотоод журмын хүрээнд хангаж өгөх зэрэг саналыг гаргаж байна. НОМ ЗҮЙ 12. Мянганы хөгжлийн зорилт 13. Мэдлэг боловсролтой Монгол хүн, Засгийн газрын мөрийн хөтөлбөр 14. Монголын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө 78
15. Гонгор М., Багшийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг сайжруулах боломж. “Боловсрол судлал” сэтгүүл, УБ., 2011, №01 16. Олон Улсын Боловсролын Байгууллагаас гаргасан багшийн ёс зүйн тунхаглал. “Боловсрол судлал” сэтгүүл, УБ., 2005 17. Тунгалаг Д., Ёс зүй. УБ., 2002 18. Тунгалаг Д., Мэргэжлийн ба хэрэглээний ёс зүй. УБ., 2012 19. http://www.medeelel.mn 20. http://www.google.mn 21. http://www.mecs.gov.mn 22. http://www.ehow.com Түлхүүр үг: багш,ёс зүй, харилцаа,хэрхэн шийдвэрлэх 79
Search