Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore Оюунлаг залуус 2017 эмхэтгэлийн ном

Оюунлаг залуус 2017 эмхэтгэлийн ном

Published by Azjargal Baatar, 2022-01-01 15:23:33

Description: Оюунлаг залуус 2017 эмхэтгэлийн ном

Search

Read the Text Version

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2017 “ОЮУНЛАГ ЗАЛУУС 2017” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ЭМХЭТГЭЛ ХЯНАН ТОХИОЛДУУЛСАН: Б. АЗЖАРГАЛ ЭМХЭТГЭСЭН: Б. АЗЖАРГАЛ Ц. МӨНХХҮСЛЭН Ц. ТАНСАГ-ЭРДЭНЭ А. ЗОЛЖАРГАЛ СУВИЛАХУЙН КЛУБ, СУВИЛАХУЙН СУРГУУЛЬ, АШУҮИС УЛААНБААТАР ХОТ 2017 ОН. 1|СУВИЛАХУЙН КЛУБ, СУВИЛАХУЙН СУРГУУЛЬ, АШУҮИС. 2017 ОН

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2017 ГАРЧИГ № АГУУЛГА Хуудасны дугаар 1 Өмнөх үг 4 2 Сувилахуйн клубын танилцуулга 5 3 Оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж 6 4 Оюутны эрдэм шинжилгээний хурлын хөтөлбөр 7-8 5 СЭДЭВ БОЛОН СУДЛААЧДЫН НЭРС Аман илтгэл Оюутны гадаад дүр төрх, хувцаслалтанд хийсэн судалгаа 10 1 Х. Алпия1, Ш. Бадамсүрэн1, С. Одзаяа1, Ж. Цэвэлмаа1 Д.Солонго2 1Сувилахуйн сургуулийн СБ 3-3 оюутан, 2НХСТ-ийн багш Оюутнуудын сэтгэн бодох шийдвэр гаргах чадварт 2 стресс нөлөөлж буй эсэхийг судалсан нь 10-11 Ц. Золзаяа1, И. Ууганчимэг1, Г. Энхцэцэг1, Э. Итгэлтуяа1, З. Болорцэцэг1, Х. Жанылсын1, С. Хулан1, С. Саран1, Г.Цэцэгмаа1, С. Одончимэг1, PhD. Г. Ганхуяг2 Волейболоор хичээллэдэг болон хичээллэдэггүй залуу 3 хүмүүсийн далны тэгш бус байдлыг харьцуулан судлах нь 11 Т.Пүрэвсүрэн1, Баяржаргал1, Г.Намуун21 АШУҮИС, СС, Хөдөлгөөн заслын 4-р дамжаа 2АШУҮИС, СС, Бие бялдар судлалын тэнхим Залуу насанд хүрэгч эмэгтэйчүүдийн шагайн гадна хашлагын мултрал тэнцвэрт нөлөөлөх нь 12 4 Г.Батхуяг1, Б.Цолмонтуяа1, Д.Батлхам2 1Хөдөлгөөн засалч 4 дамжаа, 2ББСТ-ийн багш/АУ-ны доктарант/ Улаанбаатар хотын iii шатлалын эмнэлгүүдийн сувилагч нарын мэргэжлийн хөгжлийн өнөөгийн байдал 12-13 5 А. Цасчихэр1, Н. Цэцэгмаа1, М. Мөнгөнчимэг1, Л.Сундуй-Янжмаа2АШУҮИС. СС-ийн СД 201-р хэсгийн оюутан1 АШУҮИС.СС. НХСТэнхимийн ахлах багш2 Сувилахуйн сургуулийн оюутнуудын гар угаах байдлын үнэлгээ 6 Х.Алтанцацрал1, О.Дулмаа2 Г.Бэрцэцэг3П.Амаржаргал3,Э.Амаржаргал3,Б.Сосорбарам3 13-14 Д. Нямаа4, Л. Одгэрэл4 АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль-СБ 2-11-3 Суурь сувилахуйн тэнхим, НХС тэнхим 4 ,[email protected] Эх баригч нарын манас таталтын үеийн менежиментийн ур чадварын үнэлгээ 7 Л. Солонгоо1, Д. Мөнххүслэн1 , Ц. Тансагэрдэнэ1,А. Золжаргал1 , Ч. Дорждэрэм1, Б. Азжаргал2 14 АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль! 15-16 АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль, Эх барихын тэнхим2 И-майл: [email protected] Жирэмсний хяналтын талаарх үйлчлүүлэгсдийн сэтгэгдэл 8 Б. Учрал1, Б. Даваасүрэн1, О.Үүрийнтуяа1, Х.Цэцэгсүрэн2 1Эх барихын 4-р курсын оюутан, 2Эх барихын тэнхимийн багш Е пострын илтгэл Сувилахуйн сургуулийн цайны газраар үйлчлүүлж буй 1 оюутнуудынгар угаалтын байдлыг үнэлэх нь 18 18-19 А. Бүлдирген1, Т. Цэндсүрэн1, Д.Солонго2 1Сувилахуйн сургуулийн СБ 3-2 оюутан, 2НХСТ-ийн багш Чихрийн шижин хэвшинж 2-ийн эрсдэл 2 Д.Мөнххүслэн1 , А.Золжаргал! , Ц.Тансагэрдэнэ1, Л.Солонгоо1 , М.Мөнхтунгалаг1,Я.Энхжаргал2 2|СУВИЛАХУЙН КЛУБ, СУВИЛАХУЙН СУРГУУЛЬ, АШУҮИС. 2017 ОН

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2017 1АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль 2АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль, НЭМ-ийн тэнхим И-майл: [email protected] Төрөх насны эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсролын мэдлэг, хандлагыг үнэлэх нь 19-20 3 1Т.Баярсүрэн, 1Г.Ганчимэг, 2Г.Намуун 20 1АШУҮИС, СС, Хөдөлгөөн засалчийн 4-р дамжаа 21 2АШУҮИС, Сувилахуйн сургууль 21-22 Сувилахуйн сургуулийн оюутнуудын биеийн жингийн 22-23 үзүүлэлтийг үнэлсэн дүн 24 25 4 Б.Одончимэг1 Х.Алтантогос1 О.Хишигжаргал1 Г.Дөлгөөн1 Л.Одгэрэл2 26-28 29-31 АШУҮИС-Сувилахуйн Сургууль СБ2-21 АШУҮИС-Сувилахуйн Сургууль Насанд хүрэгчдийн сувилахуйн тэнхим2 И-мэйл:[email protected] Утас: 99722331 Бүсэлхийн тогтвортой байдалд тогтвортой болон 5 тогтворгүй гүүр дасгалын үр нөлөө Я.Гончигдагий1, Т.Сумъяа1,.Батлхам2, Хөдөлгөөн засалч 4-р курс1, ББСТ-ийн багш \\АУ-ны докторант2\\ Трапецийн дээд салааны чангаралтай хүмүүст хөдөлгөөн засал эмчилгээний үр дүнг судлах 6 Ц.Ариунжаргал1, Л.Энхзул1, Д.Батлхам2 , Б.Мөнх- Эрдэнэ2 1АШУҮИС-СС-ийн хөдөлгөөн засалчийн IV дамжааны оюутан 2АШУҮИС-СС ББСТ-ийн багш/АУ-ы докторант/ Жирэмсэн эмэгтэйчүүдийн хооллолт 7 Ц. Булган-эрдэнэ1, С.Цэцэгбадам1, Т.Хулан1, Х.Цэцэгсүрэн2 1Эх барихын 4-р курсын оюутан, 2Эх барихын тэнхимийн багш Таны мэдлэгийн санд Гарыг халдваргүйжүүлэх 3 ЗӨВ – ийн дүрэм 1 Азжаргал: Б1 1 Сувилахуйн сургууль, АШУҮИС [email protected] Эмийг хэрэглэх 10 ЗӨВ – ийн дүрэм 2 Азжаргал: Б1 1 Сувилахуйн сургууль, АШУҮИС [email protected] 3 Клубын үйл ажиллагаанаас - зургаар 3|СУВИЛАХУЙН КЛУБ, СУВИЛАХУЙН СУРГУУЛЬ, АШУҮИС. 2017 ОН

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2017 ӨМНӨХ ҮГ АШУҮИС-н Сувилахуйн сургуулийн оюутнуудад зориулсан энэхүү эмхэтгэл болон гарын авлага нь судалгааны арга зүйг сайжруулж, шинэ мэдлэг бүтээх мэдлэг, чадварыг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Судалгаа шинжилгээ, сургалт явуулж буй сургалтын байгууллага болон тэнхмүүд, оюутан залуус, эрдэмтэн судлаачид, тэдний хамтын ажиллагаа, идэвхи сонирхлыг дэмжих үүднээс “ОЮУНЛАГ ЗАЛУУС” оюутны эрдэм шинжилгээний хурлыг уламжлал болгон явуулж байна. Сувилагч, эх баригч, хөдөлгөөн засалч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн техникчийн ангид суралцаж буй оюутнууд нь Сувилахуйн клубээс уламжлан зохион байгуулдаг энэхүү эрдэм шинжилгээний хуралд өөрийн идэвхи санаачилгаар, сайн дурын үндсэн дээр хамрагдаж, өөрийн мэдлэгийг баталгаажуулан, судлаачийн ёс зүй болон арга зүйд суралцсанаар төгсөн гарч эмнэлгийн мэргэжилтэн болоход энэхүү ур чадварыг эзэмшсэнээр тодорхой нэгэн чадамжийг эзэмшиж байгаагаараа ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. Олон эрдэмтэн багш нарын удирдлаган дор судалгааг хийн мэдлэг бүтээн, өөрийн бүтээлийг олны хүртээл болгосноороо хойч дүү үедээ нэгэн туршлага үлдээж, тодорхой нэгэн мэдлэгийн санг бүтээлцэж байгаа оюутнууд маань оюунлаг, хүнлэг сэхээтэн болж төлөвшиж байгаа нь жил ирэх тусам багш бидний нүдэн дээр харагдаж байгаа нь сэтгэл ханамжийн нэгэн том үзүүлэлт болж байна. Дээрх мэргэжлийн чиглэлээр суралцдаг оюутан залуус болон судалгаа шинжилгээ хийж буй эрдэмтэн судлаачдын хүртээл болгох үүднээс эмхэтгэлийг гаргалаа. Энэхүү эмхэтгэл нь багш болон оюутны эрдмийн ажилд тодорхой хувь нэмэр болох аваас хурлын ач холбогдол тэр буй за. ЭРДЭМ НОМЫН МӨР ҮРГЭЛЖ ЦАГААН БАЙЖ ТА БҮХНИЙГ ТЭТГЭХ БОЛТУГАЙ! СУВИЛАХУЙН КЛУБЫН ХАМТ ОЛОН. 4|СУВИЛАХУЙН КЛУБ, СУВИЛАХУЙН СУРГУУЛЬ, АШУҮИС. 2017 ОН

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2017 СУВИЛАХУЙН КЛУБЫН ТАНИЛЦУУЛГА Манай клуб нь 2013оны 03 сарын 01 нд тухайн үеийн нэршлээр Эрүүл Мэндийн Технологийн Сургуулийн Төрөлжсөн сувилахуйн тэнхэмийн дэргэдэх “СУВИЛАХУЙН КЛУБ ” нэртэйгээр байгуулагдаж одоог хүртэл үйл ажиллагааг амжилттай явуулж байна. Тус клуб нь 2014-2015 оны хичээлийн жилд АШУҮИС-н ШИЛДЭГ КЛУБ – ээр шалгарсан болно. Клубын зорилго: Оюутнуудын харилцааны болон сувилахуйн ур чадварыг хөгжүүлэх, сувилахуйн судлаач болон төлөвших, сайн үйлсийн аяныг зохион байгуулах, сургуулийн дотоод халдвар хамгааллын менежментэд хувь нэмэр оруулах, чөлөөт цагаа зөв боловсон үр ашигтай өнгөрүүлэхэд оршино. Клубын зорилт: ✓ Гишүүдийн дунд сувилахуйн ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах ✓ Тэнхмийн үйл ажиллагаанд туслах, сурталчлан таниулах ✓ Оюутнуудад сувилахуйн ур чадварын талаарх хэрэгцээт мэдээллээр хангах, шинэ санаачлага дэвшүүлэх, дэмжих. ✓ Сайн үйлсийн аяныг зохион байгуулах ✓ Сувилахуйн судалгааг хийх Манай клубын бүрэлдэхүүн : ✓ Удирдагч багш: Б. Азжаргал (СУ- ны Магистр, докторант) ✓ Клубын тэргүүн: Ц. Мөнххүслэн (Сувилахуйн бакалавр 4-2) ✓ Нарийн бичгийн дарга: Ц. Тансаг - Эрдэнэ (Сувилахуйн бакалавр 4-2) Сувилахуйн клуб нь : ✓ Клиник дадлага ✓ Эрдэм шинжилгээ ✓ Олон нийт ✓ Гадаад харилцаа ✓ Санхүү гэсэн дотоод зохион байгуулалттай ажилладаг бөгөөд тус бүрдээ баг хариуцан ажиллаж байна .Манай клуб нь одоогоор 14 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна . 5|СУВИЛАХУЙН КЛУБ, СУВИЛАХУЙН СУРГУУЛЬ, АШУҮИС. 2017 ОН

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2017 “ОЮУНЛАГ ЗАЛУУС - 2017’’ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ Зохион байгуулагч: Сувилахуйн клуб, Сувилахуйн сургууль Хугацаа: 2017.04.26-ны 10.00 цагт Явагдах газар: № 212 Нэг. Зорилго 1.1. Энэхүү эрдэм шинжилгээний бага хурлын зорилго нь анагаахын төрөл бүрийн мэргэжлийн чиглэлээр мэргэжил эзэмшиж байгаа оюутан залуучуудын эрдэм шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, судалгааны үр дүнг үнэлэн урамшуулах болон туршлага солилцох боломж олгоход оршино. Хоёр. Хурлын үндсэн чиглэл, тавигдах шаардлага 2.1. Эрдэм шинжилгээний бага хуралд дараах чиглэлүүдээр илтгэл хэлэлцэнэ. А. Сувилахуй Б. Эх барихуй В. Хөдөлгөөн засалч Г. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн техникч Д. Дүрс оношлогооны техникч Е. Уламжлалт анагаах ухааны бага эмч, сувилагч 2.2. Хуралд оролцох илтгэл нь дараах шаардлагыг хангасан байна. 2.2.1. Аман илтгэл нь: А4 хэмжээтэй цаасан дээр зүүн гар талаас 3.0 см, баруун гар талаас 2.0 см, дээр, доороос 2.0 см-ийн зайтай үсгийн хэмжээ Arial 12, мөр хоорондын зай 1.5, нийт 0,5 нүүр байна. 2.2.2. Ханын илтгэл нь: Microsoft Powerpoint программ дээр А0 буюу 66 mmX 70mm хэмжээтэйгээр нэг нүүрэнд багтаан чанарын өндөр түвшинд бэлдэнэ. 2.2.3. Илтгэл нь дараах бүтэцтэй байна. Хурлын нэр: Сувилахуйн болон эрүүл мэндийн шинжлэх ухааны тусламж үйлчилгээ болон боловсролын асуудлууд Хэвлэлийн материал зөвхөн товч утгаар ирүүлнэ. Үүнд: Товч утга: Үндэслэл,зорилго, арга зүй, үр дүн, дүгнэлт гэсэн бүтэцтэйгээр 200-250 хүртэл үгэнд багтааж бичнэ. Түлхүүр үг: Илтгэлийн гол санааг илэрхийлэхүйц 4-5 үг байна. Аман болон Е хэлбрээр илтгэх илтгэлийг шалгаруулан зааврыг өгнө. Гурав. Бүтээл, илтгэл хүлээн авах журам 4.1. Хуралд оролцох илтгэгчид, удирдагчдын бүтээл, илтгэлийг цахим болон хэвлэмэл хэлбэрээр 2017 оны 04 сарын 05 -ны дотор хүлээн авна. Хугацаа хэтэрсэн илтгэлийг хүлээн авах боломжгүй. Хураамж 15.000 төгрөг 4.2. Ирүүлсэн нийт илтгэлийг хурлын эмхэтгэлд хэвлэж түгээнэ Мэдээллийг зааврын дагуу [email protected] цахим хаягаар ирүүлнэ. Дөрөв. Шалгаруулалт, шагнал урамшуулал. а\\ Тэргүүн байр 1 (нэг) – Өргөмжлөл, үнэ бүхий зүйл б\\ Хоёрдугаар байр 1 (нэг) – Өргөмжлөл, үнэ бүхий зүйл в\\ Гуравдугаар байр 1 (нэг) – Өргөмжлөл, үнэ бүхий зүйл г\\ Е постер 1 (нэг) – Өргөмжлөл, үнэ бүхий зүйл Харилцах хаяг: Б. Азжаргал, 99102855, №214Б тоот өрөө. [email protected] СУВИЛАХУЙН КЛУБ 6|СУВИЛАХУЙН КЛУБ, СУВИЛАХУЙН СУРГУУЛЬ, АШУҮИС. 2017 ОН

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2017 “ОЮУНЛАГ ЗАЛУУС 2017” ХЭЗЭЭ: 2017 оны 4 сарын 26 – ны 10.00, ХААНА: Эрдмийн өргөө 212 Лхагва гаригт ХӨТӨЛБӨР ЦАГ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА 10.00 10.05 Хурлын үйл ажиллагааг нээж СС-н захирал, АУ-ны доктор Н. Наранбаатар 10.10 үг хэлнэ 10.15 Танилцуулга 10.23 10.31 Зочин багшийн илтгэл: СУ-ны доктор В. Даваахүү багш 10.46 ИЛТГЭЛҮҮДИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 10.54 Аман илтгэл 11.02 Оюутны гадаад дүр төрх, хувцаслалтанд хийсэн судалгаа 11.37 Х. Алпия1, Ш. Бадамсүрэн1, С. Одзаяа1, Ж. Цэвэлмаа1 Д.Солонго2 1Сувилахуйн сургуулийн СБ 3-3 оюутан, 2НХСТ-ийн багш Оюутнуудын сэтгэн бодох шийдвэр гаргах чадварт стресс нөлөөлж буй эсэхийг судалсан нь Ц. Золзаяа1, И. Ууганчимэг1, Г. Энхцэцэг1, Э. Итгэлтуяа1, З. Болорцэцэг1, Х. Жанылсын1, С. Хулан1, С. Саран1, Г.Цэцэгмаа1, С. Одончимэг1, PhD. Г. Ганхуяг2 Волейболоор хичээллэдэг болон хичээллэдэггүй залуу хүмүүсийн далны тэгш бус байдлыг харьцуулан судлах нь Т.Пүрэвсүрэн1, Баяржаргал1, Г.Намуун21 АШУҮИС, СС, Хөдөлгөөн заслын 4-р дамжаа 2АШУҮИС, СС, Бие бялдар судлалын тэнхим Асуулт хариулт (10.31-10.46) Залуу насанд хүрэгч эмэгтэйчүүдийн шагайн гадна хашлагын мултрал тэнцвэрт нөлөөлөх нь Г.Батхуяг1, Б.Цолмонтуяа1, Д.Батлхам2 1Хөдөлгөөн засалч 4 дамжаа, 2ББСТ-ийн багш/АУ-ны докторант/ Улаанбаатар хотын iii шатлалын эмнэлгүүдийн сувилагч нарын мэргэжлийн хөгжлийн өнөөгийн байдал А. Цасчихэр1, Н. Цэцэгмаа1,М. Мөнгөнчимэг1, Л.Сундуй-Янжмаа2АШУҮИС. СС-ийн СД 201-р хэсгийн оюутан1 АШУҮИС.СС. НХСТэнхимийн ахлах багш2 Сувилахуйн сургуулийн оюутнуудын гар угаах байдлын үнэлгээ Х.Алтанцацрал1, О.Дулмаа2 Г.Бэрцэцэг3П.Амаржаргал3,Э.Амаржаргал3,Б.Сосорбарам3 Д. Нямаа4, Л. Одгэрэл4 АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль-СБ 2-11-3 Суурь сувилахуйн тэнхим, НХС тэнхим 4 ,[email protected] Асуулт хариулт (11.02-11.17) Цайны завсарлага 20 мин (11.17 – 11.37) Эх баригч нарын манас таталтын үеийн менежиментийн ур чадварын үнэлгээ Л. Солонгоо1, Д. Мөнххүслэн1 , Ц. Тансагэрдэнэ1,А. Золжаргал1 , Ч. Дорждэрэм1, Б. Азжаргал2 АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль! АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль, Эх барихын тэнхим2 И-майл: [email protected] 7|СУВИЛАХУЙН КЛУБ, СУВИЛАХУЙН СУРГУУЛЬ, АШУҮИС. 2017 ОН

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2017 11.45 Жирэмсний хяналтын талаарх үйлчлүүлэгсдийн сэтгэгдэл Б. Учрал1, Б. Даваасүрэн1, О.Үүрийнтуяа1, Х.Цэцэгсүрэн2 1Эх барихын 4-р курсын оюутан, 2Эх барихын тэнхимийн багш Е хэлбрийн илтгэл тус бүрт 3 минут хэлэлцүүлэг хийх (11.45 – 12.06) Сувилахуйн сургуулийн цайны газраар үйлчлүүлж буй 11.48 оюутнуудынгар угаалтын байдлыг үнэлэх нь А. Бүлдирген1, Т. Цэндсүрэн1, Д.Солонго2 1Сувилахуйн сургуулийн СБ 3-2 оюутан, 2НХСТ-ийн багш Чихрийн шижин хэвшинж 2-ийн эрсдэл 11.51 Д.Мөнххүслэн1 , А.Золжаргал! , Ц.Тансагэрдэнэ1, Л.Солонгоо1 , М.Мөнхтунгалаг1,Я.Энхжаргал2 1АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль 2АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль, НЭМ-ийн тэнхим И-майл: [email protected] Төрөх насны эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсролын мэдлэг, 11.54 хандлагыг үнэлэх нь 1Т.Баярсүрэн, 1Г.Ганчимэг, 2Г.Намуун 1АШУҮИС, СС, Хөдөлгөөн засалчийн 4-р дамжаа 2АШУҮИС, Сувилахуйн сургууль Сувилахуйн сургуулийн оюутнуудын биеийн жингийн үзүүлэлтийг үнэлсэн дүн 11.57 Б.Одончимэг1 Х.Алтантогос1 О.Хишигжаргал1 Г.Дөлгөөн1 Л.Одгэрэл2 АШУҮИС-Сувилахуйн Сургууль СБ2-21 АШУҮИС-Сувилахуйн Сургууль Насанд хүрэгчдийн сувилахуйн тэнхим2 И-мэйл:[email protected] Утас: 99722331 Бүсэлхийн тогтвортой байдалд тогтвортой болон тогтворгүй гүүр 12.00 дасгалын үр нөлөө Я.Гончигдагий1, Т.Сумъяа1,.Батлхам2, Хөдөлгөөн засалч 4-р курс1, ББСТ-ийн багш \\АУ-ны докторант2\\ Трапецийн дээд салааны чангаралтай хүмүүст хөдөлгөөн засал 12.03 эмчилгээний үр дүнг судлах Ц.Ариунжаргал1, Л.Энхзул1, Д.Батлхам2 , Б.Мөнх- Эрдэнэ2 1АШУҮИС-СС-ийн хөдөлгөөн засалчийн IV дамжааны оюутан 2АШУҮИС-СС ББСТ-ийн багш/АУ-ы докторант/ 12.06 Жирэмсэн эмэгтэйчүүдийн хооллолт Ц. Булган-эрдэнэ1, С.Цэцэгбадам1, Т.Хулан1, Х.Цэцэгсүрэн2 1Эх барихын 4-р курсын оюутан, 2Эх барихын тэнхимийн багш Хаалтын үйл ажиллагаа, шагнал гардуулах ёслол (12.06 – 12.30) 8|СУВИЛАХУЙН КЛУБ, СУВИЛАХУЙН СУРГУУЛЬ, АШУҮИС. 2017 ОН

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2017 Аман илтгэл 9|СУВИЛАХУЙН КЛУБ, СУВИЛАХУЙН СУРГУУЛЬ, АШУҮИС. 2017 ОН

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2017 ОЮУТНЫ ГАДААД ДҮР ТӨРХ, ХУВЦАСЛАЛТАНД ХИЙСЭН СУДАЛГАА Х. Алпия1, Ш. Бадамсүрэн1, С. Одзаяа1, Ж. Цэвэлмаа1 Д.Солонго2 1Сувилахуйн сургуулийн СБ 3-3 оюутан, 2НХСТ-ийн багш Үндэслэл: АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн оюутнууд гадаад дүр төрх, хувцаслалт нь өнөөгийн шаардлага хангагдахгүй байна гэж үзэн бид энэхүү сэдвийг сонгож, судалгааг хийхээр болов. Зорилго: АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн оюутнуудын гадаад дүр төрх, хувцаслалтанд үнэлгээ хийх Судалгааны арга зүй: Судалгааг 2016 оны 11 сарын 218-28-нд АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн 1 болон 3-р курсын оюутнуудын дунд ажиглалтын аргаар хийж, нийт 50 оюутан хамрагдав. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдаас 48% нь I курс, 52% нь III курсийн оюутан, үүнээс 88% нь сувилахуйн баклавр, 8% нь Эх барихуйн баклавр , 4% нь дүрс оношлогооны оюутнууд байна. Нийт оюутнуудын 20% нь үсээ боогоогүй, 28% нь үсний өнгө тод содон, 34% нь нүүрний тохиромжгүй будалттай, 18% нь чихээ 2- оос илүү цоолсон, 20% нь урт унжлагатай ээмэг байв. Судалгаанд оролцсон оюутны 10% нь биен дээрээ шивээстэй, 66% нь хумсаа ургуулсан, 72% нь энгэрийн тэмдэг зүүгээгүй, 34% нь халад цэвэр бус индүүдлэггүй байв. Оюутнуудын 80% нь үсээ боосон, 28% нь үсний өнгө хэт тод содон, 34% нь нүүрний тод будалттай, 66% нь хумсаа ургуулсан, 9% нь чихээ 2-оос илүү цоолсон, 5% нь ил тод шивээстэй, 17% нь хумсны тод будагтай, 30% нь хуруундаа 2-оос илүү бөгжтэй байлаа. Судалгаанд хамрагдсан нийт оюутнуудын 72% нь энгэрийн тэмдэг зүүгээгүй, 34% нь халад цэвэр цэмцгэр бус индүүдлэггүй, 36% нь халадаа товчлоогүй, 16% нь халадны дотор тод өнгийн хувцас малгайтай цамц өмссөн байна. Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан оюутны гадаад дүр төрх хангалтгүй (66%), дүрмийн дагуу хувцасладаггүй, (72%), энгэрийн тэмдэггүй (72%), биен дээрээ шивээстэй (10%), хумсаа ургуулсан (66%) байна. Түлхүүр үг: Оюутан, гадаад дүр төрх, хувцаслалт ОЮУТНУУДЫН СЭТГЭН БОДОХ ШИЙДВЭР ГАРГАХ ЧАДВАРТ СТРЕСС НӨЛӨӨЛЖ БУЙ ЭСЭХИЙГ СУДАЛСАН НЬ Ц. Золзаяа1, И. Ууганчимэг1, Г. Энхцэцэг1, Э. Итгэлтуяа1, З. Болорцэцэг1, Х. Жанылсын1, С. Хулан1, С. Саран1, Г.Цэцэгмаа1, С. Одончимэг1, PhD. Г. Ганхуяг2 Судалгааны үндэслэл: Сэтгэн бодох шийдвэр гаргах чадвар нь үүссэн асуудлыг шийдвэрлэхэд гол чухал байр эзэлдэг. Бүтээлчээр сэтгэн бодох шийдвэр гаргах гэдэг нь идэвхтэй, чадварлаг, ойлголтыг хэрэглэх, дүн шинжилгээ хийх, нэгтгэх, хариулт олох, хариулт өгөх, дүгнэлтэнд хүрч шийдвэр гаргах мэдээллийг үнэлэх процесс юм. Сэтгэн бодох үйл явц нь уураг тархинд болж буй үйл ажиллагаа зорилготой, хяналттай, ашигтай, тодорхой нэг зүйлийг сайжруулах, шинэ санаа, ямар нэг зүйлийг хийх гэсэн сонирхол дээр үндэслэдэг, хийх гэж буй үйлдлийн учир шалтгаанд тулгуурласан, шийдвэр гаргалт нь баримтад тулгуурласан, ёс зүйг баримталсан, бие даасан байдаг байна. Сэтгэн бодох шийдвэр гаргах чадварын талаар судлаачид сонирхож судлаж байгаа бөгөөд бидний хувьд оюутнуудын сэтгэн бодох шийдвэр гаргах чадвар стресс нөлөөлж буй эсэхийг тодорхойлохоор энэхүү судалгааг хийсэн. Зорилго: Сувилахуйн сургуулийн II дамжааны оюутнуудын сэтгэн 10 | С У В И Л А Х У Й Н К Л У Б , С У В И Л А Х У Й Н С У Р Г У У Л Ь , А Ш У Ү И С . 2 0 1 7 О Н

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2017 бодох шийдвэр гаргах чадварт стресс нөлөөлж буй эсэхийг тодорхойлно. Арга зүй: Судалгааг асуумжийн аргаар Сувилахуйн сургуулийн II дамжааны нийт 129 оюутныг хамруулж, боловсруулалтыг Excel 2013 программаар хийсэн. Үр дүн:Судалгаанд II дамжааны нийт 129 оюутан хамрагдсанаас 4 (3%) эрэгтэй, 125 (97%) эмэгтэй оюутан, насны үзүүлэлтийн хувьд 18 хүртэл настай 9 (7%), 19-22 настай 112 (87%), 23-27 настай 5 (4%), 28-аас дээш настай 3 (2%) тус тус үзүүлэлттэй байна.Сувилахуйн сургуулийн II дамжааны оюутнуудын стрессийн түвшинг тодорхойлоход 26 оноо буюу “та туйлдсан байна” гэсэн үзүүлэлттэй бөгөөд сэтгэн бодох шийдвэр гаргах чадварын түвшингийн хувьд 1,92 буюу “дунд” гэсэн үзүүлэлттэй байна. Дүгнэлт:Оюутнуудын стрессийн түвшин (26) болон сэтгэн бодох шийдвэр гаргах чадварын түвшин (1,92) зэргийг тогтоож, стресс нь сэтгэн бодох шийдвэр гаргах чадварт нөлөөлж байна. Түлхүүр үг: оюутан, чадвар, стресс, нөлөөлөл ВОЛЕЙБОЛООР ХИЧЭЭЛЛЭДЭГ БОЛОН ХИЧЭЭЛЛЭДЭГГҮЙ ЗАЛУУ ХҮМҮҮСИЙН ДАЛНЫ ТЭГШ БУС БАЙДЛЫГ ХАРЬЦУУЛАН СУДЛАХ НЬ Т.Пүрэвсүрэн1, Баяржаргал1, Г.Намуун2 1 АШУҮИС, СС, Хөдөлгөөн заслын 4-р дамжаа 2АШУҮИС, СС, Бие бялдар судлалын тэнхим [Үндэслэл] Мөрний эмгэгийн улмаас өвдөлт үүсч, өдөр тутмын амьдралын идэвхит үйл ажиллагааг хязгаарлах шалтгаан болдог. Үүний улмаас далны тэгш бус байдал нь алдагддаг. Мөрний өвдөлт нь нийт хүн амын 16-26 хувьд тохиолддог. Волейболын тамирчдад далны байрлал чухал ач холбогдолтой. Далны гадна гулгалтын тестээр волейболоор хичээллэдэг, хичээллэдэггүй хүмүүст далны тэгш бус байдал хэрхэн нөлөөлж буйг судлах. [Зорилго] Волейболоор хичээллэдэг, хичээллэдэггүй залуу хүмүүсийн далны динамик хөдөлгөөн болон тэгш бус байдлыг харьцуулан судлах [Оролцогч ба Арга аргачлал] Бид судалгаандаа АШУҮИС, Сувилахуйн сургуулийн 18-25 насны сайн дурын 15 оюутныг хамруулсан. Эдгээрээс 8 оролцогч волейболоор хичээллэдэг, 7 оролцогч волейболоор хичээллэдэггүй эрэгтэй оролцогч байсан. Судалгаанд оролцогчдын далны тэгш бус байдлыг үнэлэхийн тулд туузан метрийг ашиглан хийнэ.Судалгаанд оролцогчдын өвдөлтийн оноог шугаман үнэлгээний арга буюу VAS ашиглан тодорхойлсон. Дараа нь 5 байрлалд зогсож далны хөдөлгөөнийг үнэлүүлнэ. Мөн үений далайцыг хэмжсэн. [Үр дүн] Энэхүү судалгаанд оролцогчидоос далны гадна гулгалтын тест/ LSST / 5-н байрлалд зогсож,далны хөдөлгөөнийг үнэлэх,мөн үений далайцыг хэмжихэд волейболоор хичээллэлдэг хүмүүс уян хатан , байрлал 4 ,баруун /4.4± 1.3/ зүүн /3.6 ±0.7/ , дотогш эргэлт , байрлал 5 баруун /8± 1.8 / зүүн / 8.9 ±2.9/ ялгаатай байсан.Мөрний үений далайц волейболоор хичээллэлдэг хүмүүс мөрний гадагш эргэлт баруун гар /80.6 ±6.3 / , зүүн гар /76.9± 6.1/ буурсан байсан. [Дүгнэлт] Судалгаанд оролцогчдын уян хатан чанар далны тэгш бус байрлалыг тус бүрт харьцуулахад волейболоор хичээллэдэг болон волейболоор хичээллэдэггүй далны гадагш болон дотогш эргэлтийн уян хатан байдал ялгаатай гарсан. Мөрний нугалах болон холдуулах далайц буурсан. 11 | С У В И Л А Х У Й Н К Л У Б , С У В И Л А Х У Й Н С У Р Г У У Л Ь , А Ш У Ү И С . 2 0 1 7 О Н

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2017 [Түлхүүр үг] Далны тэгш бус байдал, мөрний гадагш эргэлт ЗАЛУУ НАСАНД ХҮРЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ШАГАЙН ГАДНА ХАШЛАГЫН МУЛТРАЛ ТЭНЦВЭРТ НӨЛӨӨЛӨХ НЬ Г.Батхуяг1, Б.Цолмонтуяа1, Д.Батлхам2 1Хөдөлгөөн засалч 4 дамжаа, 2ББСТ-ийн багш/АУ-ны доктарант/ Үндэслэл: Судалгаа болон мэдээллээс үзэхэд 10-19 насныханд эрсдэл ихтэй бөгөөд 50% нь спортоос болж гэмтдэг. Мөн 19-25 насны хүмүүсийн дундах шагайн мултралыг харьцуулахад эмэгтэй хүмүүс эрэгтэй хүмүүсийг бодвол эрсдэлтэй байна. Шагайн гадна хашлагын мултралын үед биеийн жингийн илүүдэл, биеийн жинг хөлөн дээр буруу авах, шагай буруу эдгэснээс шалтгаалж алхаанд өөрчлөлт орох, эрүүл хүний шагайн булчингийн хүч сулрах, үений далайц буурах зэрэг нь тэнцвэрт ямар нэгэн хэмжээгээр нөлөөлөж тухайн өвчтөн маань тэнцвэр алдагдалтай байна гэсэн таамаг дэвшүүлж байна. Зорилго: Залуу насанд хүрэгч эмэгтэйчүүдийн шагайн гадна хашлагын мултрал болон шагайн үе холбоосын сулрал, булчингийн хүч, үений далайцын бууралт зэрэг нь тэнцвэрт хэрхэн нөлөөлөж буйг судлах Арга аргачлал: Бид судалгаандаа 17-24 насны 10 шагайн гадна хашлагын мултрал авж байсан оюутныг, 10 шагайн гадна хашлагын мултрал авж байгаагүй оюутныг хамруулна. Үйл явц: Оролцогчдын динамик тэнцвэрийг Star- Excursion Balance Test-н тусламжтайгаар үнэлнэ. Динамик тэнцвэрийг хоёр янзаар үнэлнэ. Шагайн гадна хашлагын мултрал авж байсан оролцогчдыг Star-Excursion Balance Test-ээр үнэлэх Шагайн гадна хашлагын мултрал авж байгаагүй оролцогчдыг Star-Excursion Balance Test-ээр үнэлэх Үр дүн: Шагай мултрал авч байсан болон авч байгаагүй оролцогчдын тэнцвэр, булчингийн хүч болон үений далайц (р<0.05) Дүгнэлт: Энэхүү судалгаанд оролцогчдыг Star Exercursion Balance Test болон үений далайц, булчингийн хүчийг үнэлсэн нь тэнцвэрт хэрхэн нөлөөлж буйг судлахад ач холбогдолтой гарсан. Шагайн мултрал нь маш ихээр тэнцвэрт нөлөөлж буйг нотолсон. Түлхүүр үг: Оюутан, хөдөлгөөн засалч, шагайн гадна хашлага, эмэгтэй оюутан, динамик тэнцвэр, дасгал, булчингийн хүч, үений далайц УЛААНБААТАР ХОТЫН III ШАТЛАЛЫН ЭМНЭЛГҮҮДИЙН СУВИЛАГЧ НАРЫН МЭРГЭЖЛИЙН ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ЗОРИЛГО:Сувилагч мэргэжилтний А. Цасчихэр1, Н. Цэцэгмаа1, М. Мөнгөнчимэг1, Л.Сундуй-Янжмаа2 АШУҮИС. СС-ийн СД 201-р хэсгийн оюутан1 АШУҮИС.СС. НХСТэнхимийн ахлах багш2 мэргэжлийн хөгжлийн түвшинг тодорхойлох.АРГА, АРГАЧЛАЛ:Судалгаанд Улаанбаатар хотын ГССҮТ, АӨСҮТ, ХӨСҮТ, ХСҮТ, СЭМҮТ, УКIIЭ, Интермед, УКНЭмнэлгийн 181 сувилагчийг санамсаргүй түүврийн аргаар сонгон, аналитик судалгааны нэг агшингийн загвараар асуумж авч судалгааг явуулав.Судалгааны үр дүнд SPSS -23 программыг ашиглаж боловсруулалт хийлээ. ҮР ДҮН: Судалгаанд хамрагдсан сувилагчдын боловсролын түвшинг тодорхойлоход магистр сувилагч 6 (3,3%), баклавр сувилагч 150 (82,9 %), 12 | С У В И Л А Х У Й Н К Л У Б , С У В И Л А Х У Й Н С У Р Г У У Л Ь , А Ш У Ү И С . 2 0 1 7 О Н

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2017 дипломын боловсролтой сувилагч 22 (12,2%),туслах сувилагч 3 буюу 1,7%- ийг тус тус эзэлж байна. Мэргэжлээрээ ажиллаж байгаа сувилагч нарын 60 буюу 33% нь ахлах зэрэгтэй,11 буюу 6% нь тэргүүлэх зэрэгтэй байлаа.3-р шатлалын эмнэлэгүүдэд ажиллаж байгаа сувилагч нарын 41,4% нь 20-30 настай , 27,6% нь 30-40 настай, 22% нь 40-50 настай ,8,8% нь 50-аас дээш настай гэсэн үзүүлэлт гарсан байна.Судалгаанд хамрагдсан сувилагч нарын мэргэжлийн хөгжлийн түвшинг Беннерийн ангилалаар тодорхойлоход 37% -ийг шинэ сувилагч ,17,1% -ийг мэргэшигч , 8,3% -ийг мэргэшсэн , 18,2% -ийг чадвартай , 19,3% -ийг нь зөвлөх чадвартай сувилагч тус тус эзэлж байна. ДҮГНЭЛТ: 2016 оны байдлаар 3-р шатлалын эмнэлэгүүдэд ажиллаж байгаа сувилагч нарын 82,9% нь бакалавр зэрэгтэй , 44% нь мэргэжлийн зэрэгтэй сувилагч нар ард иргэдэд сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлж байна. ЭМСЯамны 2014 оны судалгаагаар нийт сувилагч нарын 33,3% нь 40-49 насныхан эзэлж залгамж халаа алдагдах асуудал тулгарч байсан бол 2016 оны байдлаар 3-р шатлалын эмнэлэгүүдэд 41,4%-ийг 20- 30 насны залуу сувилагч нар эзэлж байна.Сувилагч нарын мэргэжлийн хөгжлийн түвшинг Беннерийн ангилалаар тодорхойлоход 3-р шатлалын эмнэлгүүдэд 26,5%- д нь мэргэшсэн чадвартай сувилагч ажиллаж байна. Сувилагч нарын 19,3% -ийг нь зөвлөх чадвартай сувилагч эзэлж байгаа боловч эмнэлэгийн мэргэжилтний зэргийн шалгалтанд орж зөвлөх эрхээ аваагүй байна. Дээрх судалгаанаас үзвэл 45,8%-ийг мэргэшсэн , чадвартай, сувилагч нар эзэлж байгаа нь сувилахуйн тусламж үйлчилгээг ёс зүйтэй, чанартай, аюулгүй, үр дүнтэй үзүүлж байгааг харуулж байна. ТҮЛХҮҮР ҮГ : сувилагч, мэргэжлийн хөгжлийн түвшин , Беннерийн ангилал. СУВИЛАХУЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУДЫН ГАР УГААХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ Х.Алтанцацрал1, О.Дулмаа2 , Г.Бэрцэцэг3, П.Амаржаргал3 ,Э.Амаржаргал3 ,Б.Сосорбарам3 АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль-СБ 2-11-3 [email protected] 976-96034844, 976-80410105 Үндэслэл: Эрүүл мэндийн байгууллагад халдвар дамжуулах хамгийн гол хүчин зүйл бол гар юм. Эмнэлгийн ажилтан бүр гараа зөв угаах мэдлэг, чадвар, хандлагыг эзэмших нь чухал юм. Зорилго: АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн оюутнуудын гар угаалтын байдлыг судлахад оршино. Арга зүй: Судалгааг аналитик аргаар, туршилт судалгааны загвараар хийж гүйцэтгэв. Мэдээ материалыг MNS4621:2008 Эмчилгээ оношлогооны түгээмэл үйлдлийн стандартын гар угаах үйлдлийн дараалалын дагуу үнэлгээний хуудас боловсруулан, Glogerm box аппаратыг ашиглан цуглуулсан. Судалгаанд 120 оюутныг санамсаргүй түүврийн аргаар сонгосон. Мэдээллийн статистик боловсруулалтыг Excel, SPSS 23 программыг ашиглан боловсруулалт хийсэн.Үр дүн: Гар угаах стандартын гүйцэтгэл: Ханцуйг тохой хүртэл шамлах , усныхаа хэмийг тохируулан гарын алга, бугуйг сайтар норгох, савандаж хөөсрүүлэх , хоёр гараа усаа сайтар зайлах даалгавруудыг оюутнууд сайн гүйцэтгэсэн. Гарт байгаа бөгж бугуйвч, цагийг авах, гарын алга, ар, хумс, хуруу, алганы хонхор, бугуйг угаах даалгаваруудыг оюутнууд хангалтгүй гүйцэтгэсэн.Гарыг угаасны дараа хар хайрцагт хийж шалгахад: Судалгаанд хамрагдсан нийт оюутнууд 13 | С У В И Л А Х У Й Н К Л У Б , С У В И Л А Х У Й Н С У Р Г У У Л Ь , А Ш У Ү И С . 2 0 1 7 О Н

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2017 гарын алгыг 43.3%,хумсыг 59.1%, хурууны өндөгийг 95 %, бугуйг 53.3%-ийн гүйцэтгэлтэй угаасан хамгийн цэвэрхэн хуруу нь чигчий хуруу, хамгийн их бохирдолтой эрхий хуруу ба хуруу хоорондын завсарыг дутуу угаасан байсан.Дүгнэлт:Бидний судалснаар оюутнууд 3 даалгаварыг хамгийн багадаа гүйцэтгэсэн бол 7 даалгаварыг 58% нь, 12 даалгаварыг 14%- нь сайн гүйцэтгэж байгаа нь хангалтгүй байна.СС-ийн оюутнуудыг гар угаалтыг дунджаар нь харьцуулахад СБ-7.6 СД-9.25 ,ЭББ-5.5 байгаа ба СД-ийн оюутнууд сайн үзүүлэлттэй байна. Оюутнууд гарын хуруу хумс, бугуйг дутуу орхиж угааж байна. Түлхүүр үг: сувилахуйн сургууль, гар угаах , стандарт , оюутан ЭХ БАРИГЧ НАРЫН МАНАС ТАТАЛТЫН ҮЕИЙН МЕНЕЖИМЕНТИЙН УР ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭ Л. Солонгоо1, Д. Мөнххүслэн1 , Ц. Тансагэрдэнэ1, А. Золжаргал1 , Ч. Дорждэрэм1, Б. Азжаргал2 АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль! АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль, Эх барихын тэнхим2 И-майл: [email protected] Үндэслэл: Манас таталт нь эмнэлгээс шалтгаалах дутуу төрөлтийн голлох шалтгаан болдог. Иймээс эх баригч нарын манас таталтын үеийн менежмент /МТҮМ/-ийн ур чадварыг үнэлж, тулгардаг бэрхшээлийг илрүүлэх нь эхийн эндэгдлийг бууруулах чухал ач холбогдолтой. Зорилго: Эх баригч нарын МТҮМ-ийн ур чадварыг судлах Материал, арга зүй: Судалгааг агшингийн судалгааны загвараар төрөх эмнэлэгт ажилладаг эх баригчийг хамруулан Jhpiego ОУ-ын байгууллагаас 2011 онд боловсруулсан “Эх баригч нарын МТҮМ-ийн ур чадварын асуумж“ – аар мэдлэгийг үнэлж, статистик боловсруулалтыг SPSS 20 программаар хийсэн. Үр дүн: Эх баригчдын 69% нь 20-30 насныхан, 19% нь 40-45 насныхан ба 12% нь 30-40 насны эх баригч нар байв. Оролцогчдын 58% нь бакалавр, 42% нь дипломын боловсролтой боловч эх барихуйн мэргэшлийн түвшинг авч үзвэл магистр зэрэгтэй 4% , ахисан дипломтой /ШБ/ 8%, мэргэшсэн сувилагч 4%, диплом зэрэгтэй эх баригч 84% байв. МТҮМ-ийн мэдлэг авч үзвэл 92% нь мэддэг, 8% нь мэдэхгүй гэсэн бол оролцогчдын 19% МТҮМ-ийн хянах хуудас ашигладаггүй, 81% ашигладаг гэв МТҮМ-ийн мэдлэгийг хаанаас авсан талаар судлахад, удирдамжаас 4%, мэргэжил нэгт нөхдөөсөө 11%, ажил дээрх сургалтаас 27%, эх барихуйн Сувилахуйн сургуулиас 58% нь авсан гэв. МТҮ-ийн яаралтай арга хэмжээг 43%, манас таталтын дараах үнэлгээг 57,7%, манас таталтын дараа авах арга хэмжээг 34,6%, бусад арга хэмжээний талаар 50%-нь зөв хариултыг сонгосон байна. Дүгнэлт: МТҮМ-ийн талаар оролцогчдын 92% мэднэ гэсэн боловч МТҮМ яаралтай арга хэмжээг 43%, манас таталтын дараах үнэлгээг 57,7%, манас таталтын дараа авах арга хэмжээг 34,6%, бусад арга хэмжээг 50%-нь зөв хариулжээ. МТҮМ-ийг яаралтай үед хэрэгжүүлэхэд эх баригч нарт хамтарч тусламж үзүүлэх хүн дутмаг, тоног төхөөрөмж бэлэн бус, дуудлага дуудах хүн цөөн байдаг зэрэг бэрхшээлүүд тулгардаг байна. Түлхүүр үг: Манас таталтын менежмент, эх баригч, ур чадвар 14 | С У В И Л А Х У Й Н К Л У Б , С У В И Л А Х У Й Н С У Р Г У У Л Ь , А Ш У Ү И С . 2 0 1 7 О Н

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2017 ЖИРЭМСНИЙ ХЯНАЛТЫН ТАЛААРХ ҮЙЛЧЛҮҮЛЭГСДИЙН СЭТГЭГДЭЛ Б. Учрал1, Б. Даваасүрэн1, О.Үүрийнтуяа1, Х.Цэцэгсүрэн2 1Эх барихын 4-р курсын оюутан, 2Эх барихын тэнхимийн багш Судалгааны үндэслэл:Жирэмсэн эмэгтэйг жирэмсний хяналтанд хамрагдалтыг сайжруулах болон перинаталь эндэгдлийг бууруулахын тулд жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсний эхний хагаст 1 удаа, 24-26 долоо хоногтойд 2 удаа, 30-40 долоо хоногтойд 5 удаа нийт 8 удаа үзүүлж эмнэлгийн ажилтан жирэмсэн эмэгтэйтэй идэвхтэй холбоо тогтооно (ДЭМБ, 2016). Жирэмсний хэвийн үргэлжлэх хугацаа дунджаар дөчин долоо хоног байдаг бөгөөд хэвийн явцтай жирэмсэн эмэгтэй нийт 6 удаа (12, 20, 28, 32, 36, 38 долоо хоногуудад), өндөр эрсдэлтэй жирэмсэн эмэгтэй 8 удаа (12, 16, 20, 28, 32, 36, 38, 39-40 долоо хоногуудад) үзлэгт хамрагдах шаардлагатай байдаг (Монгол улсын ЭМЯС-ын 338 тоот тушаал). Жирэмсний хяналтанд орсон дундаж голч хугацаа 2009 онд 2.9, 2013 онд 2.1, үүнээс эхний 3 сарын дотор хяналтанд хамрагдсан байдал 2011 онд 85.5%, 2015 онд 84.2%; хяналтанд байхдаа 6 удаа үзүүлсэн хувь 2011 онд 81.7%, 2015 онд 86 болж жирэмсний хяналтын хамрагдалтанд ахиц гарсан хэдий ч анхан шатанд жирэмсний хяналтыг чанартай хийх чадавхи сайн бүрдээгүй хэвээр байна (Нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний 4-р хөтөлбөрийн үнэлгээний тайлан. 2016)Зорилго:Жирэмсний хяналтанд хамрагдаж буй эмэгтэйчүүдийн жирэмсний хяналтын тусламж үйлчилгээний явцад тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлоход оршино. Судалгааны материал арга зүй: Судалгаанд тавьсан зорилтоо хэрэгжүүлэхийн тулд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн жирэмсний хяналтын кабинетээр үйлчлүүлж буй 50 эмэгтэйгээс санамсаргүй түүврийн аргаар сонгон авч 20 асуулт бүхий судалгааны карт боловсруулан асуумжийн аргаар гүйцэтгэлээ. Судалгааны үр дүн:Судалгаанд 18-41 насны жирэмсэн эмэгтэйчүүд хамрагдсан бөгөөд насны хувьд 18-25 насны жирэмсэн эмэгтэйчүүд 42% , 26-35 насны 40%, 36-45 насны эмэгтэйчүүд 18% байлаа. Боловсролын түвшингээр авч үзэхэд нийт оролцогсдын 42% дээд, 18% тусгай дунд, 40% бүрэн дунд боловсролтой байлаа. Судалгаанд хамрагдсан жирэмсний хяналтанд үйлчлүүлэгсдийн 74% жирэмсний 12 долоо хоногоос хойш хяналтанд хамрагдсан, 26% эхний 3 сарын дотор хяналтанд хамрагдсан байгаа бөгөөд (Зураг 1) 50% хяналтанд үзүүлэхээр ирэхдээ нөхөртэйгээ хамт, 28% ганцаараа, 16% найз нөхөдтэйгээ, 3% эцэг эхийн аль нэгэнтэй хамт ирдэг гэж хариулсан байна. Жирэмсний хяналтын тусламж үйлчилгээ авахад танд тулгарч буй ямар саад бэрхшээл байна вэ гэсэн асуултанд 50% үзлэг, оношлогоо шинжилгээний дугаар авахад удаан хүлээдэг, дугаар хүрэлцдэггүй дахин ирэх шаардлагатай болдог; 22% суух сандал хүрэлцдэггүй, 16% орчны агааржилт тааруухан бүгчимддэг, 12% нэлээд хугацагаар хүлээдэг гэсэн бөгөөд 52% эмнэлгийн орчны тав тухтай байдал хангалтгүй, 30% дунд зэрэг, 18% боломжийн гэж дүгнэсэн байна (Зураг 2). Жирэмсний хяналтын явцад эрүүл мэндийн боловсрол олгох сургалтанд 15 | С У В И Л А Х У Й Н К Л У Б , С У В И Л А Х У Й Н С У Р Г У У Л Ь , А Ш У Ү И С . 2 0 1 7 О Н

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2017 хамрагдсан байдлыг судлахад 54% хамрагдаагүй, 46% хамрагдсан бөгөөд сургалтанд хамрагдсан жирэмсэн эмэгтэйчүүдийн 64% сургалтанд хамрагдахдаа нөхөртэйгээ хамт оролцож чаддаггүй; эрүүл мэндийн боловсрол олгох сургалтаар дийлэнх нь жирэмсний хоол тэжээл, фолийн хүчил уух, бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх болон жирэмслэлт, төрөлттэй холбоотой хууль эрх зүйн ойлголтуудын талаарх мэдээлэл авдаг гэжээ. Судалгаанд оролцогсдын 90% эрүүл мэндийн боловсрол олгох сургалтаар жирэмслэлт, төрөлт, төрсний дараах үеийн тухай хангалттай мэдээлэл авч чаддаггүй гэжээ (Зураг 3). Дүгнэлт:Нийслэлийн Баянзүрх эрүүл мэндийн төвийн жирэмсний хяналтаар үзүүлж буй судалгаанд хамрагдсан жирэмсэн эмэгтэйчүүдийн 70% жирэмсний 12 долоо хоногоос хойш хугацаанд үзлэг, оношлогоо шинжилгээнд хамрагдсан байгаа бөгөөд 52% эмнэлгийн орчны тав тухтай байдал хангалтгүй буюу үзлэг, оношлогоо шинжилгээний дугаар авахад удаан хүлээдэг, дугаар хүрэлцдэггүй дахин ирэх шаардлагатай болдог (50%); суух сандал хүрэлцдэггүй (22%), орчны агааржилт тааруухан бүгчимддэг (16%) байна.Судалгаанд оролцогсдын жирэмсний хяналтын явцад эрүүл мэндийн боловсрол олгох сургалтанд хамрагдсан хангалтгүй (54%) байгаа бөгөөд эрүүл мэндийн боловсрол олгох сургалтаар жирэмслэлт, төрөлт, төрсний дараах үеийн тухай хэрэгцээнд нийцсэн хангалттай мэдээлэл авч чаддаггүй (90%) байна. Түлхүүр үг: Жирэмсэн, жирэмсний хяналт, зөвлөгөө 16 | С У В И Л А Х У Й Н К Л У Б , С У В И Л А Х У Й Н С У Р Г У У Л Ь , А Ш У Ү И С . 2 0 1 7 О Н

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2017 Е- постерын илтгэл 17 | С У В И Л А Х У Й Н К Л У Б , С У В И Л А Х У Й Н С У Р Г У У Л Ь , А Ш У Ү И С . 2 0 1 7 О Н

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2017 СУВИЛАХУЙН СУРГУУЛИЙН ЦАЙНЫ ГАЗРААР ҮЙЛЧЛҮҮЛЖ БУЙ ЮУТНУУДЫН ГАР УГААЛТЫН БАЙДЛЫГ ҮНЭЛЭХ НЬ А. Бүлдирген1, Т. Цэндсүрэн1, Д.Солонго2 1Сувилахуйн сургуулийн СБ 3-2 оюутан, 2НХСТ-ийн багш Үндэслэл: Хүний биед өвчин үүсгэж буй нян, бичил биетний 90% орчим нь бохир гараар дамждаг. Сувилахуйн сургуулийн цайны газраар үйлчлүүлж буй оюутнуудын дунд гараа хэрхэн угаадаг байдалд хийсэн судалгаа одоогоор хомс байгаа тул бид энэхүү судалгааг хийхийг зорилоо. Зорилго: АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн цайны газраар үйлчлүүлж буй оюутнуудын гараа хэрхэн угаадаг байдалд үнэлгээ хийх Судалгааны арга зүй: Оюутны гар угаалтын байдлыг судлахдаа дескриптив судалгааны нэг агшингийн загвараар хийв. Судалгааг 2016 оны 11 сард сургуулийн цайны газраар үйлчлүүлсэн сувилахуй, лабораторийн техникч, дүрс оношилгоо, хөдөлгөөн засалч, эх барихуй, нүүр амны техникчийн ангиудын 40 оюутныг хамруулав. Мэдээлэл цуглуулахдаа тоон, чанарын судалгааны аргуудыг хэрэглэв. Асуумжийн аргаар хоол идэхийн өмнө гараа угаадаггүй шалтгааныг тодруулж, ажиглалтаар Glougy box төхөөрөмжийг ашиглан оюутны гарыг шалгав. Боловсруулалт хийхэд Excel программыг ашиглав. Үр дүн: Судалгаанд лабораторийн техникч 5%, дүрс оношилгооны 2.5%, хөдөлгөөн засалч 7.5%, ЭББ 7.5%, СБ 47.5%, СД-ын 15%, нүүр амны техникч 10%, хөдөлмөр засалч 5%-ын хамрагдаж, I курсийн оюутан 17%, II курсийн оюутан 33%, III курсийн оюутан 50% байв. Оюутнуудын 52.5% нь 17-19, 35% нь 20-21, 12.5% нь 22-оос дээш насныхан байв. Нийт оюутнуудын 70% нь хоолоо идэхийн өмнө гараа угаадаггүй, 30% нь угаадаг байна. Яагаад гараа угаадаггүй шалтгааныг судлахад 56% нь крантны хүрэлцээ хангалтгүй, 26% завсарлагааны цаг богино, 37% савангийн хүрэлцээ хангалтгүй, 19% нь цайны газар байдаг крантанд угааж болдог эсэхийг мэддэггүй ба тэдний 40% нь гар ариутгагч санитол хэрэглэдэг байна. Тэдний гарыг “Glougy box” төхөөрөмжөөр шалгахад 7% нь бохирдол бага, 55% нь дунд зэрэг, 38% нь их бохирдолтой байв. Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан оюутнуудын дийлэнх (70%) нь хооллохын өмнө гараа угаадаггүй, “Glougy box” төхөөрөмжөөр шалгахад 55% нь дунд зэрэг, 38% нь их бохирдолтой байна. Түлхүүр үг: Оюутан, гар угаалт, цайны газар ЧИХРИЙН ШИЖИН ХЭВШИНЖ 2-ИЙН ЭРСДЭЛ Д.Мөнххүслэн1 , А.Золжаргал! , Ц.Тансагэрдэнэ1, Л.Солонгоо1 , М.Мөнхтунгалаг1,Я.Энхжаргал2 1АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль 2АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль, НЭМ-ийн тэнхим И-майл: [email protected] Үндэслэл: Чихрийн шижин хэв шинж-2ын өвчлөлийг бууруулахын тулд эрсдлийг үнэлж, эрт илрүүлэх, ЧШХШ-2ын талаарх бүлэг хүмүүсийн мэдлэгийн түвшинг үнэлэх нь зайлшгүй шаардлагатай байна. Зорилго: Чихрийн шижин өвчний талаарх иргэдийн мэдлэгийн түвшинг үнэлж, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтыг тодорхойлох. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Судалгааг аналитек судалгааны нэг агшингийн загвараар СХД-ийн Хархорин худалдааны төвийн ажилчид буюу 30-46 настай хөдөлмөрийн насны иргэдийг санамсаргүй сонгож 18 | С У В И Л А Х У Й Н К Л У Б , С У В И Л А Х У Й Н С У Р Г У У Л Ь , А Ш У Ү И С . 2 0 1 7 О Н

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2017 хамруулсан. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн мэдлэгийн түвшин,эрсдэлт хүчин зүйлсийн тархалтыг тоон аргаар цуглуулсан. ЧШХШ-2ын 11 эрсдэлт хүчин зүйлээр мэдлэгийн түвшинг (үсгэн үнэлгээгээр) үнэлж, эрсдлийг тодорхойлсон.Үр дүн: Судалгаанд нийт 28 хүн хамрагдсанаас 54% эрэгтэй, 46% эмэгтэй байсан. Насны бүлгээр авч үзэхэд 30-35 насных 46%, 36-40 насных 25%, 41-46 насных 50%-г эзэлж байсан.Судалгаанд оролцогчдын ЧШХШ2 өвчний эрсдэлт хүчин зүйл, түүнээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэгийн түвшин хангалтгүй байна.ЧШӨ-ий талаар асуухад 43% нь мэднэ, 57% нь мэдэхгүй гэж хариулсан. Мэдээллийн эх сурвалжийг 4.14%-г найз нөхдөөс, 10.36%-г интернэтээс, 8.29%-г телевизээс, 2.7%-г радиогоос, 4.14%-г өрхийн эмчээс хүлээн авсан. Судалгаандоролцогчдын мэдлэгийг үнэлэхдээ 11 эрсдэлт хүчин зүйлсээс 10-11 эрсдэл мэдвэлA (90-100%), 9 эрсдэл мэдвэлB (81- ээс дээш), 8 эрсдэл мэдвэлC (72-80) гэх мэтээр үсгэн үнэлгээгээр дүгнэсэн. А-10%, В-7%, С-24%, D-21%, F-38% буюу хамгийн их байна. Дүгнэлт: Судалгаанд оролцогчдын ЧШХШ2-т өртөх эрсдэлийн түвшин өндөр байна. Эрсдэлт хүчин зүйлсээс нас, хүйс, удамшил, буруу хооллолт, хөдөлгөөний хомсдол болон тамхи татах, архи согтууруулах ундаа хэрэглэх зэрэг нь ЧШХШ2 үүсэхэд нөлөөлж буй гол хүчин зүйлс болж байна. Түлхүүр үг: Чихрийн шижин хэв шинж 2, Мэдлэг, Эрсдэлт хүчин зүйл ТӨРӨХ НАСНЫ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛЫН МЭДЛЭГ, ХАНДЛАГЫГ ҮНЭЛЭХ НЬ 1Т.Баярсүрэн, 1Г.Ганчимэг, 2Г.Намуун 1АШУҮИС, СС, Хөдөлгөөн засалчийн 4-р дамжаа 2АШУҮИС, Сувилахуйн сургууль [Үндэслэл] Аарцгийн ёроолын булчингийн бүтэц нь маш сайн тодорхойлогдсон. Энэ нь шээс ялгаруулах замын, эмэгтэйчүүдийн хоол боловсруулах замын, уушигны үйл ажиллагааны гэх мэт хэд хэдэн чухал ач холбогдолтой үүрэг гүйцэтгэдэг юм. Бага аарцгийн эрхтний үйл ажиллагааны алдагдал нь шээс задгайрах хэв шинжид хүргэнэ. Аарцгийн ёроолын булчингийн талаарх сургалт маш үр дүнтэй байдаг боловч, аарцгийн булчинг эмчлэх нь дутагдалтай байна. Тиймээс мэдлэгийг сайжруулснаар хувь хүний зан үйлд нөлөөлж, улмаар бага аарцгийн эрхтний талаар сургалт явуулах нь үр дүнтэй байдаг байна. Үүнд үндэслэн бага аарцгийн эрхтний булчингийн үйл ажиллагаа, үүргийн тухай мэдлэгийг судлахыг зорилоо. [Оролцогч ба Арга аргачлал] Бидний судалгаанд 18-25 насны төрөөгүй эмэгтэй оролцогчид оролцсон. Судалгааг асуумжийн арга ашиглан хийсэн.[Үр дүн] Бид судалгаандаа 4 сургуулийн 60 эмэгтэй оюутанг хамруулсан. Судалгаанд оролцогсдын дундаж нас 19,8±1,3 байлаа. Мэдлэгийн хувьд авч үзэхэд эмэгтэйчүүдийн (38.3%), бага аарцгийн ёроолын булчингийн байршил мэдэхгүй, 61.7% аарцгийн ёроолын булчингийн байршлыг мэднэ гэсэн боловч үйл ажиллагаа, үүргийг мэдэхгүй байна. Хандлагын хувьд авч үзэхэд эмэгтэйчүүдийн 31.6% нь аарцгийн ёроолын булчингийн талаар мэдээлэл авч байсан. Судалгаанд оролцогчдын 86.7% нь энэ булчингийн талаарх мэдлэг олгох сургалтанд хамрагдах хүсэлтэй хүмүүс байна. [Дүгнэлт] Төрөх насны эмэгтэйчүүд аарцгийн ёроолын булчингийн талаарх мэдлэг, 19 | С У В И Л А Х У Й Н К Л У Б , С У В И Л А Х У Й Н С У Р Г У У Л Ь , А Ш У Ү И С . 2 0 1 7 О Н

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2017 хандлага дутмаг байгаа нь төрөх насны эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт явуулах шаардлагатай байгааг харуулж байна. [Түлхүүр үг] аарцгийн ёроолын булчин, мэдлэг, хандлага .СУВИЛАХУЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУДЫН БИЕИЙН ЖИНГИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙГ ҮНЭЛСЭН ДҮН Б.Одончимэг1 Х.Алтантогос1 О.Хишигжаргал1 Г.Дөлгөөн1 Л.Одгэрэл2 АШУҮИС-Сувилахуйн Сургууль СБ2-21 АШУҮИС-Сувилахуйн Сургууль Насанд хүрэгчдийн сувилахуйн тэнхим2 И-мэйл:[email protected] Утас: 99722331 Үндэслэл: Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын гаргасан судалгаагаар дэлхийн хэмжээнд 2006 онд 15-аас дээш насны 1,6 тэрбум хүн илүүдэл жинтэй байсан ба судалгаанд үндэслэн 2016 онд илүүдэл жинтэй 2,3 тэрбум хүмүүс бий болно гэсэн прогноз гаргаж байжээ. Монгол улсын хэмжээнд 2010 онд хийсэн үндэсний хэмжээний судалгаагаагаар 15-64 насны хүн амын дунд илүүдэл жин, таргалалт 31,6 хувьтай байсан бол 2015 онд хийгдсэн судалгаагаар 54,4 хувь болтлоо өссөн байна. Биеийн жингийн индекс /БЖИ/-ээр Монголчуудын 39.8% нь илүүдэл жин таргалалттай байна. Эрүүл мэндийн салбарын эмч эмнэлгийн мэргэжилтнүүд, оюутнуудын таргалалтыг биеийн жингийн индексээр тодорхойлон таргалалтанд нөлөөлж буй хүчин зүйлсийг судлах зайлшгүй шаардлагатай тул бид энэхүү судалгааг хийхээр зорьсон. Зорилго: Сувилахуйн сургуулийн нийт оюутнуудын биеийн жингийн үзүүлэлт, таргалалтанд нөлөөлөх хүчин зүйлсийг судлах.Судалгааны арга зүй: Бид судалгаанд хамрагдагсдыг 10 асуумж бүхий асуулгын хуудас, Биеийн жин, өндөр хэмжигчийг ашиглан бодит үзлэг хийж судалгааны үр дүнг SPSS – 17,0 программыг ашиглан боловсруулав.Үр дүн: Судалгаанд хамрагдсан оюутнуудын БЖИ-ийг судлахад (7) 9.4% нь туранхай, (37)49.3.% нь хэвийн, (31)41.3% таргалалтын 1-р зэрэгтэй байна. Таргалалтанд нөлөөлж буй хүчин зүйлсийг судлахад 47.3% нь өдөрт 1-2 удаа хооллодог ба оройн хоолыг 19 цагаас хойш иддэг байна. 62.5% нь мах махан бүтээгдэхүүн ихэвчлэн хэрэглэдэг, 35.3% нь 6-8 цаг хөдөлгөөнгүй суудаг, 11.3% нь 1-2 цаг идэвхтэй хөдөлгөөн хийдэг, нийт оюутнуудын 69.% нь стресст хааяа өртдөг байна. Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан оюутнуудын (31)41.3% таргалалтын 1-р зэрэгтэй, амьдралын хэв маяг болох хөдөлгөөн, хооллолтын зохицуулалттай холбоотой оюутан дийлэнх хувийг эзэлж байна. Мэргэжлийн хувьд биеийн жинг харьцуулахад эмнэлгийн тоног төхөөрөмж, дүрс оношлогоо мэргэжилээр суралцаж буй 1-р дамжааны эрэгтэйчүүд 24.7% нь таргалалтын 1-р зэрэгтэй байна. Оюутнуудын 62.5% нь мах махан бүтээгдэхүүн ихэвчилэн хэрэглэдэг, 35.3% нь 6-8 цаг хөдөлгөөнгүй суудаг, 11.3% нь 1-2 цаг идэвхтэй хөдөлгөөн хийдэг, нийт оюутнуудын 69.% нь стресст хааяа өртдөг нь таргалалтанд өртөх магадлал их байгааг харуулж байна. Түлхүүр үг: Биеийн жин, таргалалт, индекс, үнэлгээ, оюутан 20 | С У В И Л А Х У Й Н К Л У Б , С У В И Л А Х У Й Н С У Р Г У У Л Ь , А Ш У Ү И С . 2 0 1 7 О Н

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2017 БҮСЭЛХИЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛД ТОГТВОРТОЙ БОЛОН ТОГТВОРГҮЙ ГҮҮР ДАСГАЛЫН ҮР НӨЛӨӨ Я.Гончигдагий1, Т.Сумъяа1, Д.Батлхам2, Хөдөлгөөн засалч 4-р курс1, ББСТ-ийн багш \\АУ-ны докторант2\\ [Үндэслэл] Хэвлийн хөндлөн булчин ба мультипидус \\Multifidus\\ булчин нь маш тогтвортой үйл ажиллагаатай ба бусад булчингаас илүүтэй их биеийн тэнцвэрийг зохицуулдаг. Бүсэлхий нурууны тогтвортой байдлын дасгалуудыг тогтвортой байдал болон хэвлийн изометрик агшилтыг сайжруулах ба дэмжихэд ашигладаг. Гүүр \\ bridge \\хэлбэрийн дасгал нь бүсэлхий нурууны тогтвортой байдалд оролцдог булчингуудын үйл ажиллагааг идэвхижүүлдэг ба тогтвортой байдлыг ихэсгэдэг. Хэвлийг шахах\\ Abdominal drawing \\ техник ашиглан гүүр \\ bridge \\хэлбэрийн дасгал хийх нь бүсэлхий нурууны тогтвортой байдалд хэрхэн нөлөөлж буйг судласан.[Оролцогч ба Арга аргачлал] Бидний судалгаанд 18-22 насны 10 эрэгтэй, 10 эмэгтэй оролцогч оролцсон. Судалгаанд оролцогчдыг тогтвортой ба тогтворгүй гүүр дасгалын өмнөх болон дараах үеийн суугаа ба хэвтээ үед biofeedback багажаар нурууны тогтвортой байдлыг үнэлсэн. [Үр дүн] Энэхүү судалгаанд оролцогчдын тогтвортой болон тогтворгүй гүүр дасгалын өмнөх болон дараах үеийн суугаа болон хэвтээ байрлалыг шалгахад хэвтээ үед нурууны тогтвортой байдал нь *p<0.05 ач холбогдолтой гарсан. [Дүгнэлт] Гүүр хэлбэрийн дасгал нь нурууны тогтвортой байдалд нөлөөлдөг ба ялангуяа хэвтээ үеийн нурууны тогтвортой байдлыг илүү сайжруулж байна. [Түлхүүр үг] Гүүр хэлбэрийн дасгал, хэвлийг шахах техник, pressure biofeedback ТРАПЕЦИЙН ДЭЭД САЛААНЫ ЧАНГАРАЛТАЙ ХҮМҮҮСТ ХӨДӨЛГӨӨН ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ СУДЛАХ Ц.Ариунжаргал1, Л.Энхзул1, Д.Батлхам2 , Б.Мөнх- Эрдэнэ2 1АШУҮИС-СС-ийн хөдөлгөөн засалчийн IV дамжааны оюутан 2АШУҮИС-СС ББСТ-ийн багш/АУ-ы докторант/ [Үндэслэл] Ихэнх хүмүүс компьютер дээр ажиллах, хичээлээ хийх зэрэг олон цагаар сууснаар мөр болон хүзүүний өвдөлт нэмэгддэг. Хүзүүний өвдөлтөнд трапецийн дээд салаа булчингийн чангарал нь нөлөөлдөг. Иймд трапецийн дээд салааны чангаралд дасгал эмчилгээ болон тэнс эмчилгээ хэрхэн нөлөөлж буйг судласан. [Арга аргачлал] Дасгал, Тэнс, Дасгал болон тэнс гэсэн 3 бүлэг болгон хүзүүний далайц болон өвдөлтийг үнэлсэн. Дасгалын бүлэгт далайцын дасгал, хүчний дасгал, сунгалтын дасгалыг хийлгэсэн. Тэнсний бүлэгт 4 электродыг 2 талын трапецийн дээд салааны эхлэл болон төгсгөл дээр тавьж хүчдэл нь 2 байхаар 8 мин тавьсан. Дасгал болон тэнсний хосолсон бүлэгт эхлээд тэнсийг тавиад дасгалыг хийлгэсэн. Тэнс болон дасгалын аргачлал нь дээрх аргачлалтай ижилхэн болно.[Үр дүн] Нийт 3 бүлэгт эмчилгээ хийсэн. Дасгалын бүлэгт эмчилгээний өмнөх болон дараах үзүүлэлтүүдийг харьцуулахад p<0.05 буюу статистик ач холбогдолтой, Тэнсний бүлэгт эмчилгээний өмнөх болон дараах үзүүлэлтүүдийг харьцуулахад p<0.05 буюу статистик ач холбогдолтой, Дасгал болон тэнсний бүлэгт эмчилгээний өмнөх болон дараах үзүүлэлтүүдийг харьцуулахад p<0.05 буюу статистик ач 21 | С У В И Л А Х У Й Н К Л У Б , С У В И Л А Х У Й Н С У Р Г У У Л Ь , А Ш У Ү И С . 2 0 1 7 О Н

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2017 холбогдолтой тус тус гарсан. Мөн энэ 3 бүлгийг хооронд нь харьцуулахад дасгал болон тэнс эмчилгээг хослуулан хийх нь p<0,05 буюу статистик ач холбогдолтой байна.[Дүгнэлт] Энэхүү судалгаагаар трапецийн дээд салааны чангаралтай хүмүүст дасгал болон тэнс эмчилгээг хийж харьцуулж үзэхэд хүзүүний далайц сайжирч өвдөлт буурсан нь харагдаж байна. Мөн энэ 2 эмчилгээг хослуулан хийх нь илүү өндөр үр дүнтэй байна. [Түлхүүр үг] булчингийн чангарал, дасгал, тэнс ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХООЛЛОЛТ Ц. Булган-эрдэнэ1, С.Цэцэгбадам1, Т.Хулан1, Х.Цэцэгсүрэн2 1Эх барихын 4-р курсын оюутан, 2Эх барихын тэнхимийн багш Судалгааны үндэслэл:Хоол тэжээлээ зөв тохируулах нь жирэмслэлтийн явц, ураг нярайн өсөлт хөгжилд нөлөөлдөг чухал хүчин зүйл юм. Жирэмсний хугацаанд нүүрс ус агуулсан хоол хүнсийг хэтрүүлэн хэрэглэх нь ургийн жинг хэт их нэмэгдүүлж жирэмсэн үеийн чихрийн шинжингээр өвчлөх, преэклампсигаар хүндрэх, төрөлт удаашрах улмаар төрөлтийн хүндрэлүүд үүсэх, мэс заслаар төрөх давтамжийг нэмэгдүүлдэг байна (Ying H, at al. 2006, Xuayang Chen. 2016, Dodd JM. 2011). Жирэмсний эрт хугацаанд илчлэг багатай болон фолийн хүчлээр дутмаг хүнс хэрэглэснээр ургийн мэдрэлийн гуурсны хөгжил, хүүхдийн тархи сэтгэхүйн хөгжилд сөргөөр нөлөөлдөг байна (Crazel AE. 1992). Зорилго: Жирэмсэн эмэгтэйчүүдийн хооллолтын байдалд үнэлгээ өгөхөд оршино. Судалгааны материал арга зүй: Судалгаанд тавьсан зорилтоо хэрэгжүүлэхийн тулд Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн жирэмсний хяналтын тусламж үйлчилгээнд хамрагдаж буй 19-40 насны нийт 50 жирэмсэн эмэгтэйчүүдээс нэг агшины загвараар таниулсан зөвшөөрлийг авсаны үндсэн дээр асуумжын аргаар гүйцэтгэлээ. Судалгааны үр дүн: Судалгаанд 19-40 насны нийт 50 жирэмсэн эмэгтэйчүүд хамрагдсан бөгөөд өрхийн нийт орлогоор 93.3% амьжиргааны дунд, 6.7% доод түвшинтэй байлаа . Судалгаанд хамрагдсан жирэмсний хяналтанд үйлчлүүлэгсдийн 40% хоол хүнсэндээ хонины мах, 30% үхрийн мах,18% ямааны мах, 10% адууны мах, 2% тэмээний мах голчлон хэрэглэдэг байна (Зураг1). Нийт судалгаанд оролцогсдоос хоол хүнсэндээ ямар хүнсний ногоог хэрэглэж байна вэ гэсэн асуултад төмс (50), лууван (45), байцаа (34), манжинг (30), нэн ялангуяа төмсийг түгээмэл хэрэглэдэг байна. Судалгаанд оролцсон жирэмсэн эхчүүдийн 24% сүү цагаан идээг тогтмол, 76% тогтмол бус хааяа; 66% жимс жимсгэнэ хэрэглэдэг байна. Жирэмсэн үедээ сахар болон нүүрс ус агуулсан ямар бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж байна вэ гэсэн асуултад дийлэнх нь чихэр, школад, сахар, чихэрлэг бүтээгдэхүүн болох жигнэмэг, ундаа зэргийг хэрэглэдэг гэжээ.Судалгаанд оролцсон бүх жирэмсэн эмэгтэйчүүд (100%) жирэмсэнд зориулсан витамин болон бичил бодисын бэлдмэлийг хэрэглэсэн байна. Мөн оролцогчдоос сендвич, пицца, бургер, шарсан тахиа, хиам, гоймон зэрэг түргэн хоол болон лаазалсан хоол хүнс хэрэглэдэг эсэхийг тодруулахад давхардсан тоогоор хиам (43), бэлэн гоймон (33), шарсан тахиа (31), бургер (25) зэргийг заримдаа хэрэглэдэг гэсэн байна. Жирэмсний хяналтын явцад жирэмсэн үеийн хоололтын талаарх зөвлөгөөг өгдөг үү гэсэн асуултад нийт судалгаанд оролцогчдын 64% хоололтын талаар эрүүл мэндийн ажилтан зөвлөгөө өгсөн, 36% зөвлөгөө өгөөгүй гэсэн бөгөөд зөвлөгөөний талаарх 22 | С У В И Л А Х У Й Н К Л У Б , С У В И Л А Х У Й Н С У Р Г У У Л Ь , А Ш У Ү И С . 2 0 1 7 О Н

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2017 сэтгэл ханамжийн байдлыг судлахад 52% бүрэн хангалттай бус буюу дундаж, 36% огт хангалттай бус, 12% хангалттай гэжээ. Дүгнэлт:Нийслэлийн Баянзүрх эрүүл мэндийн төвийн жирэмсний хяналтаар үзүүлж буй судалгаанд хамрагдсан жирэмсэн эмэгтэйчүүдийн 40% хоол хүнсэндээ илчлэг өндөртэй хонины мах, хүнсний ногоонуудыг хэрэглэж байгаа боловч нүүрс усаар баялаг төмсийг өргөн (100%), бичил элемент кальциар баялаг сүү цагаан идээг тогтмол хэрэглэж чадахгүй, сахар агуулсан гурилан бүтээгдэхүүнүүд болон чихэр школад, бэлэн хүнсний бүтээгдэхүүнийг мөн хэрэглэсээр байна. Жирэмсний хяналтын явцад жирэмсэн үеийн хоол тэжээлийн талаар зөвлөгөө өгдөг хэдий ч зөвлөгөө үйлчлүүлэгсдийн хэрэгцээнд бүрэн нийцэхгүй хангалтгүй байна. Түлхүүр үг: Жирэмсэн, хоол тэжээл, хооллолтын зөвлөгөө . 23 | С У В И Л А Х У Й Н К Л У Б , С У В И Л А Х У Й Н С У Р Г У У Л Ь , А Ш У Ү И С . 2 0 1 7 О Н

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2017 ТАНЫ МЭДЛЭГИЙН САНД 24 | С У В И Л А Х У Й Н К Л У Б , С У В И Л А Х У Й Н С У Р Г У У Л Ь , А Ш У Ү И С . 2 0 1 7 О Н

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2017 ГАРЫГ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ 3 ЗӨВ - ИЙН ДҮРЭМ Азжаргал: Б1 1 Сувилахуйн сургууль, АШУҮИС [email protected] . 25 | С У В И Л А Х У Й Н К Л У Б , С У В И Л А Х У Й Н С У Р Г У У Л Ь , А Ш У Ү И С . 2 0 1 7 О Н

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2017 ЭМИЙГ ХЭРЭГЛЭХ 10 ЗӨВ - ИЙН ДҮРЭМ /10R/ Азжаргал: Б1 1 Сувилахуйн сургууль, АШУҮИС [email protected] Зөв эм Зөв Зөв тун дүгнэлт Зөв Зөв үнэлгээ үйлчлүүлэгч Зөв Зөв зам татгалзал Зөв Зөв цаг тэмдэглэгээ Зөв зөвлөгөө Зөв эм Зөв хүнд, зөв эм өгч байгаа эсэхээ 2 дахин нягталж дараах удирдамжийг баримтлана. Үүнд: - Үйлчлүүлэгчдэд эм олгох хуудсанд тэмдэглэсэн эмийг, эмчийн бичсэн эмийн заалттай 2-3 удаа тулгана. - Үйлчлүүлэгчдэд өгөх гэж байгаа эмийн нэр, заавар, үйлчлүүлэгчийн эмийн хуудсан дээр бичигдсэн эмтэй тохирч буйг шалгаж зөв эм өгөх гэж байгаадаа бүрэн итгэлтэй болно. - Зөв эмээ сонгож, яг үйлчлүүлэгчдээ өгөхийн өмнө солигдоогүй болохыг дахин шалгаж үзнэ. Зөв тун хэмжээ Зарим эмийг үйлдвэрлэхдээ граммаар гаргасан байдаг боловч үйлчлүүлэгчдэд милиграммаар юмуу өөр тунгаар өгөхөөр заасан байдаг. Ийм тохиодолд дараах харьцаагаар тооцоолж нэгжийг шилжүүлэн зөв тунгаар 2 дахин нягталж байж өгөх ёстой. Үүнд: 0.001 гр - 1 мг, 0.01 гр – 1 сг, 0.1 гр - 1 дг, 1000 мг (милиграмм)= 1гр (грамм), 1000 г (грамм)=1кг (килограмм), 1000 мл (миллилитр)= 1л (литр) 26 | С У В И Л А Х У Й Н К Л У Б , С У В И Л А Х У Й Н С У Р Г У У Л Ь , А Ш У Ү И С . 2 0 1 7 О Н

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2017 Зөв үйлчлүүлэгч Олон хүмүүс адилхан нэртэй байдаг учир хүнд эм өгөх бүрд эмийг өгөх ёстой хүн маань мөн эсэхийг заавал шалгана. Үүнд: - Тухайн хүний эмчилгээний хуудсыг үйлчлүүлэгчийнхээ нэртэй тулгаж өрөөний дугаар болон бусад өвөрмөц таних тэмдгээр баталгаажуулна. - Үйлчлүүлэгчээс нэрийг нь заавал асууж лавлаж, тулгана. Зөв зам Та зөв үйлчлүүлэгчид зөв эмийг зөв тунгаар зөв замаар өгч байгаа эсэхээ 2 дахин нягтлах хэрэгтэй. Эмийг хоол боловсруулах болон хоол боловсруулахаас бус замаар хэрэглэдэг. - Хоол боловсруулах замаар хэрэглэхдээ амаар уулгах (үрэл, шахмал, капсултай эсвэл шингэн эм), шулуун гэдсээр оруулах (лаа, зарим шингэн эм) зэргээр хэрэглэнэ. - Хоол боловсруулах бус замаар хэрэглэхдээ тарилга хийх, арьс салстаар нэвчүүлэх зэргээр хэрэглэнэ. Зөв цаг Та зөв үйлчлүүлэгчид зөв эмийг зөв тунгаар зөв замаар зөв цагт нь өгч байгаа эсэхээ 2 дахин нягтлах хэрэгтэй. Эм болгон үйлчлэлийн заалтаас шалтгаалан тодорхой цагт өгөх заалттай байдаг. Жишээ нь шээс хөөх эмийг өглөө эрт, инсулиныг хоол идэхийн өмнө, антибиотекуудыг 6, 8, 12 цагийн зайтай, зарим эмийг хоол идсэний дараа 20-30 минут болоод уух гэх мэт. Зөв зөвлөгөө Яагаад энэ эмийг өгч байгаа болон дараагийн эмийг хэсэг хугацаанд хүлээх болон ямар нэгэн гаж нөлөөний талаар сайн тайлбарлаж өгөх нь зүйтэй. Эмийн араас шингэн сайн уух нь хүндрэлээс урьдчилан сэргийлдэг,эмийн үйлчлэлийг сайжруулдаг болох тухай ойлгуулах. Эмийн улмаас айдас бий болсон талаар сайтар сонсож, эмийн тухай мэдээллийг үнэн зөв хүргэх нь чухал. Зөв тэмдэглэгээ - Сувилагч үйлчлүүлэгчдэд эм гардаж уулгасны дараа болон тарьсны дараа эмчилгээний хуудсанд эмийн нэр, тун хэмжээг, хэзээ уух хугацаа, хэрхэн хэрэглэсэн тухай бичиж тэмдэглэнэ. - Тарилга хийсэн тэмдэглэгээний хэсэгт онош тодруулах зорилгоор уусан буюу тарьсан эмийг бас бичиж тэмдэглэнэ. - Онцгой заалттай эмийг тусгайлан бичиж тэмдэглэж, бусад сувилагч нарт анхааруулах хэрэгтэй. - Харин бусад сувилагчийн үйлчлүүлэгчдэд уулгасан эмийг тэмдэглэхгүй. Зөв татгалзал Зарим насанд хүрэгсэд эмчийн бичсэн эмийг уухаас татгалздаг. Тиймээс сувилагч яагаад энэ үйлчлүүлэгчид энэ эмийг хэрэглэж байгаа үндэслэл шалтгааныг өвчний 27 | С У В И Л А Х У Й Н К Л У Б , С У В И Л А Х У Й Н С У Р Г У У Л Ь , А Ш У Ү И С . 2 0 1 7 О Н

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2017 түүхээс нягтлан үзэж, яагаад энэ эмийг захиалганд оруулж, хэрэглэж байгаа тайлбарыг өгөх ба үйлчлүүлэгчийн эм уухаас татгалзсан талаарх мэдээллийг үнэн зөв өгөх нь чухал. Зөв үнэлгээ Зарим эмийг тусгайлан үнэлж, хянаж үзэх хэрэгтэй. Жишээ нь судасны цохилт, цусны даралт, лаборатори шинжилгээний үр дүнг үнэлж үзэх шаардлагатай. Захиалга хийхдээ тодорхой заалтуудыг оруулж болно. Жишээ нь хэрэв судасны цохилт 60-аас цөөн, цусны их даралт 100-аас бага бол эмийг өгөхгүй байх гэх мэт. Зарим үндсэн мэдээллийг ялангуяа амин үзүүлэлтийг үнэлж үзэх хэрэгтэй. Зөв дүгнэлт Хүссэн үр дүнд хүрч чадсан эсэхэд дүгнэлт хийх. Жишээ нь үйлчлүүлэгчид ямар нэгэн гаж нөлөө болон харшил урвал илэрсэн үү гэх мэтээр. Ном зүй. 1. Copyright WWW.NEWHEALTHADVISOR.COM © 2014, All rights Reserved. Last Updated 22 February, 2017. 28 | С У В И Л А Х У Й Н К Л У Б , С У В И Л А Х У Й Н С У Р Г У У Л Ь , А Ш У Ү И С . 2 0 1 7 О Н

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2017 КЛУБЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНААС... 1. Батсүмбэр дэхь АХҮТ-д сайн үйлсийн аяныг зохион байгуулдаг. 2. Талархлын самбар ажиллуулсан. . 3. Жил бүр сувилахуйн ур чадварын тэмцээнүүдийг зохион байгуулсан. 29 | С У В И Л А Х У Й Н К Л У Б , С У В И Л А Х У Й Н С У Р Г У У Л Ь , А Ш У Ү И С . 2 0 1 7 О Н

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2017 4. Ном эмчлэх аян зохион байгуулагдав. 5. Оюутны эрдэм шинжилгээний хурлуудыг зохион байгуулав. 30 | С У В И Л А Х У Й Н К Л У Б , С У В И Л А Х У Й Н С У Р Г У У Л Ь , А Ш У Ү И С . 2 0 1 7 О Н

ОЮУНЛАГ ЗАЛУУС 2017 ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: СУВИЛАХУЙН КЛУБ 31 | С У В И Л А Х У Й Н К Л У Б , С У В И Л А Х У Й Н С У Р Г У У Л Ь , А Ш У Ү И С . 2 0 1 7 О Н


Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook