Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore ОЮУНЛАГ ЗАЛУУС-2015 эмхэтгэл- abstract book

ОЮУНЛАГ ЗАЛУУС-2015 эмхэтгэл- abstract book

Published by Azjargal Baatar, 2022-01-06 07:39:43

Description: ОЮУНЛАГ ЗАЛУУС-2015 эмхэтгэл- abstract book

Search

Read the Text Version

“ОЮУНЛАГ ЗАЛУУС - 2015” Оюутны эрдэм шинжилгээний хурал Умайн хүзүүний өмөнгийн талаарх сургалтын үр дүнг судалсан нь О.Дэлгэрмаа1, Б.Цэндмаа1, З.Жигдэндэмбээ1, .Болормаа1, Ж.Энхзаяа1, Б.Азжаргал2 Сувилахуй 4-21 , СС-АШУҮИС2 Үндэслэл Монгол улсад 2012оны байдлаар умайн хүзүүний өмөн хорт хавдрын дотор 3 дугаарт, эмэгтэйчүүдийн байрлалын хорт хавдрын 1 дүгээрт орж байна. Умайн хүзүүний өмөн нь хожуу үе шатандаа оношлогдож байгаа бөгөөд өвчлөлийн төвшин нь олон улсын дундажтай харьцуулахад харьцангуй өндөр байна. ХХВ-ийн эсрэг вакцин нь ДЭМБ болон АНУ-ын Хүнс эмийн хяналтын газраас зөвшөөрөгдсөн, ДЭМБ-ын стандартыг хангасан, аюулгүй, үр дүнтэй вакцин юм. Одоогийн байдлаар дэлхийн 119 оронд “Gardasil” вакциныг хэрэглэх зөвшөөрөл олгогдсон бөгөөд нийт 25 улс оронд дархлаажуулалтын үндэсний товлолоор хэрэгжүүлж байна. Анхдагч урьдчилан сэргийлэлт болох Хүний хөхөнцөр вирусийн (ХХВ) эсрэг дархлаажуулалт нь умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга мөн. Зорилго Умайн хүзүүний өмөнгийн талаарх охидын мэдлэгийг сургалтын өмнөх болон дараах байдлын үр дүнгээр тодорхойлох. Зорилт 1. Умайн хүзүүний өмөнгийн талаарх охидын мэдлэгийг сургалтын өмнө болон дараах байдлаар үнэлэх. 2. Судалгааны дүгнэлтээс үндэслэн зөвлөмж гаргах. Арга зүй Энэхүү судалгааг 2015 оны 3 сард АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн I дамжааны нийт 50 оюутанг хамруулж нэг агшны судалгааны аргыг ашиглан сургалт явуулахын өмнөх болон сургалт явуулсны дараах мэдлэгийг харьцуулан үнэлж SPSS 16 программыг ашиглан үр дүнг тоо болон хувиар, персоны x² (P-утга), word, excel программуудыг ашиглан статистик боловсруулт хийсэн. Үр дүн АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн эмэгтэй оюутнуудын УХӨ-ийн талаарх мэдлэгийг үнэлэх судалгаанд 10%36%34% 20% 101 Сувилахуйн клуб, Эх, хүүхдийн сувилахуйн тэнхим, Сувилахуйн сургууль, АШУҮИС

“ОЮУНЛАГ ЗАЛУУС - 2015” Оюутны эрдэм шинжилгээний хурал 60% 54% 46% 50% 50% 42% 40% 30% 20% 8% 10% 0% сургалтын сургалтын дараа өмнө 0-1 2-3 4-5 Зураг1 УХӨ-ийн урьдчилан сэргийлэх талаарх мэдлэгийг оноогоор үнэлсэн байдал Судалгаа авахын өмнө “0-1” мэдлэгтэй 42 хувь, “2-3” мэдлэгтэй 50 хувь, “4-5” мэдлэгтэй 8 хувь оюутан байсан УХӨ-ийн талаарх сургалт явуулсны дараа 2-3 мэдлэгтэй 54 хувь, 4-5 мэдлэгтэй 46% болж өссөн. Хүснэгт.1 ХХВ-ийн вакцины талаарх мэдлэгийн байдал ХХВ-ийн вакцины талаарх мэдлэг Сургалтын өмнө Сургалтын дараа Р утга Тийм (6) 12.0% (44) 88.0.% Үгүй (47) 93.0% (3) 7.0% P<0.001 102 Сувилахуйн клуб, Эх, хүүхдийн сувилахуйн тэнхим, Сувилахуйн сургууль, АШУҮИС

“ОЮУНЛАГ ЗАЛУУС - 2015” Оюутны эрдэм шинжилгээний хурал 80% 68% 72% 70% 60% 18% 50% 10% 40% сургалтын дараа 30% 22% 20% 10% 10% 0% сургалтын өмнө 8-11 11-15 15-18 Зураг4 УХӨ-ийн вакцинд анхлан хамрагдах насны бүлэг Зураг4 дээрээс харахад сургалтын өмнөх судалгаанд “8-11” хариултыг сонгосон 22 хувь, “11-15” хариултыг сонгосон 10 хувь, “15-18” хариултыг сонгосон 68 хувь байсан бол сургалтын дараа “8-11” хариултыг сонгосон 10 хувь, “11-15” хариултыг сонгосон 72 хувь, “15-18” хариултыг сонгосон 18 хувь болсон. ХХВ-ийн вакцин хийлгэх мэдлэг Хүснэгт.2 ХХВ-ийн вакцины хийлгэх мэдлэг Сургалтын өмнө Сургалтын дараа Р утга P<0.086 Тийм (20) 40.0% (47) 94.0.% Үгүй (25) 50.0% (3) 6.0% 80% 74% 70% 64% 16% 60% 10% сургалтын 50% 40% 32% дараа 30% 20% 10% 4% 0% сургалтын өмнө 1 удаагийн тун 2 удаагийн тун 3 удаагийн тун Зураг5 УХӨ-ийн дархлаажуулалтын тунгийн тоо 103 Сувилахуйн клуб, Эх, хүүхдийн сувилахуйн тэнхим, Сувилахуйн сургууль, АШУҮИС

“ОЮУНЛАГ ЗАЛУУС - 2015” Оюутны эрдэм шинжилгээний хурал Сургалтын өмнөх хариултанд “1 удаагийн тун” хариултыг бөглөсөн 64 хувь, “2 удаагийн тун” хариултыг бөглөсөн 32 хувь, “3 удаагийн тун” хариултыг бөглөсөн 4 хувь байсан сургалтын дараа “1 удаагийн тун” хариултыг бөглөсөн 10 хувь, “2 удаагийн тун” хариултыг бөглөсөн 16 хувь, “3 удаагийн тун” хариултыг бөглөсөн 74 хувь болсон. 100% 90% 80% 58%32% 6%4% тийм үгүй 60% магадгүй 40% 10% 20% 0% сургалтын өмнө сургалтын дараа Зураг6 УХӨ-ийн эрсдэлт хүчин зүйлд бэлгийн замбараагүй байдал хамаарах эсэх Зураг6 дээр бэлгийн замбараагүй амьдрал нь УХӨ-ийн үүсэх хүчин зүйл мөн эсэх асуултанд сургалтын өмнө “тийм” гэж дугуйлсан 58 хувь, “үгүй” гэж дугуйлсан 10 хувь, “магадгүй” гэж дугуйлсан 32 хувь байсан сургалтын дараа өмнө “тийм” гэж дугуйлсан 90 хувь, “үгүй” гэж дугуйлсан 6 хувь, “магадгүй” гэж дугуйлсан 4 хувь болж өөрчлөгдсөн. Хэлцэмж БНХАУ-ын уйгар эмэгтэйчүүдийн УХӨ-ийн талаарх мэдлэг 27% байхад манай орны судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн УХӨ-ийн талаарх мэдлэг 8% байсан. Үүнтэй холбогдуулаад бид УХӨ-ийн талаар охидод сургалт явуулахад охидын УХӨ-ийн талаарх мэдлэг 46% болж өссөн иймд сургалт нь үр ашигтай байгаа нь харагдаж байна. Дүгнэлт Умайн хүзүүний өмөнгийн талаарх охидын мэдлэгийг сургалтын өмнө үнэлэхэд 8% байсан бол сургалт явуулж мэдээлэл өгсний дараа 46% болж өссөн нь УХӨ-ийн талаар сургалт зохион байгуулах шаардлагатай байгааг харуулж байна. Зөвлөмж Манай оронд 17-20 насны охидын УХӨ-ийн талаарх мэдлэг дутмаг байгаа нь дээрх судалгаанаас харагдаж байна. Үүнээс үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн 104 Сувилахуйн клуб, Эх, хүүхдийн сувилахуйн тэнхим, Сувилахуйн сургууль, АШУҮИС

“ОЮУНЛАГ ЗАЛУУС - 2015” Оюутны эрдэм шинжилгээний хурал сурагчдад УХӨ-өөс урьдчилан сэргийлэх аргыг таниулан суртчилах мөн эсийн шинжилгээий ач холбогдлыг мэдүүлж, тогтмол үзлэгт хамрагдах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй байна. Ном зүй 1. Pubmed (Knowledge and attitude of Uyghur women in Xinjiang province of China related to the prevention and early detection of cervical cancer.) Эмэгтэйчүүдийн хөхөө өөрөө шалгах сургалтын үр дүн Ш.Буянжаргал1, А.Дайриймаа1, Ч.Дүгэрсүрэн1, С.Нармандах1, Б.Нямхишиг1, Г.Солонго1, Б. Азжаргал2 Сувилахуй 4-21, СС-АШУҮИС2 Үндэслэл: Жил бүр 1 саяас илүү хөхний хорт хавдартай эмэгтэйчүүд оношлогддог ба үүнээс 600 мянга нь үхэлд хүрэх шатандаа оношлогддог. ДЭМБ-с мэдээллэснээр дэлхийд жилдээ 1,2 сая хөхний өмөнгийн өвчлөл оношлогддог байна. Монгол улсад хөхний өмөнгийн өвчлөл нийт хорт хавдраар өвчлөгсөдийн 2,52% үүнээс эмэгтэйчүүдэд тохиолдох хорт хавдар 5,48 хувийг эзлэж байна.эмэгтэйчүүдэд тохиолддог хөхний хорт хавдрын дотор хөхний хавдар нэлээд элбэг ба ээж эмээ эсвэл эгч нь хөхний хорт хавдраар өвчилж байсан эмэгтэйчүүд хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэл өндөртэй Зорилго: Эмэгтэйчүүд хөхөө өөрөө шалгах тухай сургалтын үр дүнг тооцох Зорилт: 1. Эмэгтэйчүүдийн хөхөө өөрөө хэрхэн шалгах талаарх сургалтын өмнөх мэдлэгийг судлах 2. Эмэгтэйчүүдийн хөхөө хэрхэн шалгах талаарх сургалтын дараах мэдлэгийг харьцуулан судлах Судалгааны материал, арга зүй: Энэхүү судалгааг 2015 оны 3 сард АШУҮИС-ын Сувилахуйн сургуулийн оюутны дотуур байрнаас дескрэптив судалгааны аргаар насны ангилал үл харгалзан энгийн санамсаргүй хэлбэрээр 100 эмэгтэйчүүдийг сонгон авч судалгааг таниулсан ёс зүйн зөвшөөрөл авсан үндсэн дээр аналитик судалгааны нэг агшингийн загварыг ашиглан асуумжийн аргаар авсан. Судалгааны асуумж нь 2 хэсгээс бүрдсэн асуултын 5 нь эмэгтэйчүүдийн хувийн мэдээллийг агуулсан 8 асуулт нь хөхөө өөрөө шалгах мэдлэгийн асуулт байсан. Асуумжийн аргийг дүгнэхдээ SPSS 16 програмыг ашиглан ерөнхий дундаж үзүүлэлтийг тоон болон процентээр гаргасан. Судалгааны үр дүн: Энэхүү судалгаанд нийт 100 хүн хамрагдсанаас 17-20 насны эмэгтэйчүүд 40 (40%), 21-25 насны эмэгтэйчүүд 20 (20%), 26-30 насны 25 (25%), >31 насны эмэгтэйчүүд 15 (15%) хамрагдсан байв. 105 Сувилахуйн клуб, Эх, хүүхдийн сувилахуйн тэнхим, Сувилахуйн сургууль, АШУҮИС

“ОЮУНЛАГ ЗАЛУУС - 2015” Оюутны эрдэм шинжилгээний хурал нас 15% 40% 17-20 25% 21-25 26-30 20% >31 Зураг.1 Судалгаанд оролцогчдын насны байдлаар Зургаас харахад 17-20 насныхан зонхилох үзүүлэлт болсон байна. ажил 35% 41% хувиараа ажил эрхэлдэг 24% төрийн албан хаагч оюутан Зураг.2 Судалгаанд оролцогчдыг ажил эрхлэлтийн байдлаар Ажлын хувьд хувиараа ажил эрхэлдэг хүмүүс 41% тай оролцсон. гэр бүл 5%5% 40% гэрлэсэн 50% гэрлээгүй салсан сүй тавьсан Зураг.3 Судалгаанд оролцогчдын гэр бүлийн байдал 106 Сувилахуйн клуб, Эх, хүүхдийн сувилахуйн тэнхим, Сувилахуйн сургууль, АШУҮИС

“ОЮУНЛАГ ЗАЛУУС - 2015” Оюутны эрдэм шинжилгээний хурал Зургаас харахад нийт судалгаанд оролцогчдын 50% нь гэрлээгүй байна. боловсрол 6% 33% бага 1% дунд 18% бүрэн дунд 42% мэргэжлийн ба техникийн дээд Зураг.4 Судалгаанд оролцогчдын боловсролын байдлаар Судалгааны үр дүнгээс харахад дунд боловсролын түвшин 42% тай байгааг харж байна. хөхөө шалгадаг эсэх 0% 51% 49% тийм үгүй Зураг.5 Судалгаанд оролцогчдын хөхөө шалгадаг эсэх Судалгаанд оролцогчдын 49% нь тийм гэж хариулсан байна. Судалгаанд оролцогчдын мэдлэгийг үнэлэх асуумжийг сургалтын өмнө болон сургалтын дараа харьцуулсан үзүүлэлт Хүснэгт.1 Хөхөө өөрөө шалгах зорилгыг тодорхойлсон байдал Зорилго Сургалтын өмнө Сургалтын Р утга дараа Хавдраас урьдчилан сэргийлэх 2 1 Зөв дадлыг өөртөө бий болгох 6 0 Эрcдлээс урьдчилан сэргийлэх 33 0 P<0.001 107 Сувилахуйн клуб, Эх, хүүхдийн сувилахуйн тэнхим, Сувилахуйн сургууль, АШУҮИС

“ОЮУНЛАГ ЗАЛУУС - 2015” Оюутны эрдэм шинжилгээний хурал Эрт илрүүлэг хийх 17 4 бүгд зөв 12 32 1,2,3 зөв 30 63 Хүснэгтээс харахад сургалтын өмнөх мэдлэг нь сургалтын дараах мэдлэгээс эрс ялгаатай гарсан байна. Хүснэгт.2 Хөхөө өөрөө хэзээ шалгадаг байдал Хөхөө хэзээ шалгадаг Р утга Сургалтын өмнө Сургалтын дараа Сарын тэмдэг ирсэний дараа 79 (79%) 93 (93%) P<0.001 Сарын тэмдэг ирэхийн өмнө 21 (21%) 7(7%) Хөхөө өөрөө шалгах хугацааны хувьд хэзээ шалгадаг тухай судлахад сургалтын үр дүнд зөв хариулсан нь 93 (93%) байна. Хүснэгт.3 Хөхөө ажиглах байдал Хөхийг ажиглах тохиолдол Р утга сургалтын өмнө сургалтын дараа Толинд харж зогсож байгаад 55 (55%) 90(90%) P<0.001 Хэвтэж байгаад 17(17%) 7(7%) Суугаа байрлалаар 28(28%) 3(3%) Сургалтын өмнөх болон сургалтын дараах үр дүнг харьцуулахад мэдлэг нь нэмэгдсэн байна. Хүснэгт.4 Хөхөө өөрөө шалгах аргын талаарх мэдлэг Хөхөө шалгах аргын мэдлэг Р утга Сургалтын өмнө Сургалтын дараа Тэмтрэх 83 (83%) 2 (2%) Хөхний толгойг имрэх 6 (6%) 1 (1 %) P<0.001 Харж ажиглах 0 (0%) 95 (95%) 1 ба 3 зөв 11 (11%) 2 (2%) Хөхөө шалгах аргыг судалж үзэхэд дарааллын хувьд мэдлэг сул байгаа нь харагдаж байна. Хүснэгт.5 Хөхөө өөрөө хэрхэн шалгах тухай мэдлэгийн байдал Хөхийг хэрхэн шалгах тухай Р утга P<0.001 Сургалтын өмнө Сургалтын дараа 93 (93%) 2,3-р хурууны өндгөөр 81 (81%) 7 (7%) 1,2,3-р хурууны өндгөөр 10 (10%) 108 Сувилахуйн клуб, Эх, хүүхдийн сувилахуйн тэнхим, Сувилахуйн сургууль, АШУҮИС

“ОЮУНЛАГ ЗАЛУУС - 2015” Оюутны эрдэм шинжилгээний хурал Бүх хурууны өндгөөр 9 (9%) 0(0%) Хөхийг хэрхэн шалгах техникийг судалж үзэхэд сургалтын өмнөх нь 81% нь 2,3-р хурууны өндгөөр тэмтэрнэ гэж хариулсан бол сургалтын дараа энэхүү хувь нь 93% болон өссөн байна. Хүснэгт.6 Хөхний толгойг хэрхэн шалгах тухай мэдлэгийн байдал Хөхний толгойг хэрхэн шалгах мэдлэг Р утга Сургалтын Сургалтын өмнө дараа 2 хөхний толгойг долоовор эрхий хуруугаараа 63 (63%) 91 (91%) ээлжлэн зөөлөн чимхэнэ Бүх хуруугаараа дарж үзнэ 25 (25%) 9 (9%) P<0.001 Харж шалгана 12 (12%) 0 (0%) Хөхний толгойг хэрхэн шалгах тухай асуудлыг үзэхэд мэдлэгийн хувь мөн өссөн нь харагдаж байна. Хүснэгт.7 Хөхөө шалгах явцад эмчид хандах тухай мэдлэгийн байдал Ямар шинж тэмдэг илэрвэл эмчид хандах Сургалтын өмнө Сургалтын дараа P утга Эмзэглэлтэй 73(73%) 1(1%) P<0.001 Арьсны өнгө 5(5%) 1(1%) өөрчлөгдсөн Шүүс гарсан 4(4%) 0(0%) Бүгд зөв 18(18%) 98(98%) Хүснэгтээс харахад эмчид хэзээ хандах шинж тэмдгийн тухайд сургалт хийсний дараа 98 % нь бүгд зөв гэж хариулсан нь сургалтын үр дүн сайн байгааг харуулж байна. Дүгнэлт 1. Эмэгтэйчүүдэд хөхөө өөрөө шалгах талаарх мэдлэгийн өнөөгийн байдал сургалт явуулахын өмнө сул байгаа нь нотлогдож байна. 2. Хөхөө өөрөө шөлгөх аргуудыг зааж сургасны дараа мэдлэгийн түвшин дээшилж байгаа нь сургалтын үр дүнгээс харагдаж байна. Хүүхдийн хүчирхийлэл, түүнийг шийдвэрлэх арга зам 1Ц.Номинцэцэг, 2О.Ганчимэг, 2Б.Гантуяа, 2Ж.Мөнхханд 1 -2СС-АШУҮИС Оршил “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль” 2004 оны 05-р сарын 13-нд батлагдсанаас хойш гэр бүлдээ хүчирхийлэл үйлдвэл хуулийн хариуцлага хүлээлгэн, төр нь хөндлөнгөөс иргэнээ хамгаалдаг болсоор 11 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд тухайн хуулийг бүрэн утгаар нь хүчин төгөлдөр хэрэгжүүлэхийн тулд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн ажилласаар иржээ. Хүний амьд явах, халдашгүй чөлөөтэй байх суурь эрхийг зөрчсөн хүний эрхийн зөрчил, ноцтой гэмт хэрэг болсон гэр бүлийн хүчирхийлэл /жендэрээс үүдэлтэй хүчирхийлэл болон хүүхдийн эсрэг хүчирхийлэл/ нь сүүлийн жилүүдэд улам өсөн цар хүрээгээ тэлж, оновчтой зохицуулалт, шийдлийг шаардсан нийгмийн тулгамдсан асуудлын нэг6 болоод 6 Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв. Судалгааны хураангуй 2008 он. 1-р тал 109 Сувилахуйн клуб, Эх, хүүхдийн сувилахуйн тэнхим, Сувилахуйн сургууль, АШУҮИС

“ОЮУНЛАГ ЗАЛУУС - 2015” Оюутны эрдэм шинжилгээний хурал байна. Мөн гэр бүл дэх хүчирхийлэл нь гэр бүлийн дотоод асуудал хэмээн ойлгодог нийгмийн үзэл хандлага, архидалт, ажилгүйдэл, ядуурал гэх мэт хүчин зүйлсийг хүчирхийллийн шалтгаан болгон далимдуулагчид түгээмэл байна. Өнөөдөр гэр бүлийн хүчирхийлэл нь нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж бидний амьдралын нэгэн хэсэг мэт оршин тогтнолоор байгаа билээ. Энэ ч үүднээс “Гэр бүлийн төлөвшил, хүүхдийн хүчирхийлэл” сэдвийг сонгон авч илтгэлээ бичлээ. Хүн төрөлхтний соёл иргэншлийн эхний үеэс л хүүхэд тухайн эцэг, эхийн хувийн өмчөөр тооцогдож, зарим үед нилээд хэмжээгээр хүүхдэд ширүүн, догшин хандах болжээ. Харин ХХ зууны дунд үеэс олон оронд хүүхэдтэй догшин, ширүүн харьцах нь нийгмийн тулгамдсан асуудал гэж үзэж тусгайлсан хуулийг гаргаж эхэлжээ. Хүүхдэд харгис хандагчид сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй тусмаа өөрийн хүүхдийн амин чухал хэрэгцээг үл хангах байдалд ордог юм. Ихэнх тохиолдолд хүүхдэд муугаар ханддаг ба эсвэл тэднийг огт хайхардаггүй. Эцэг, эхчүүд хэдий чинээ догшин байна төдийчинээ яахаас ч буцахгүй, төөрөгдөлд орж, хүмүүжүүлэх асуудалдаа арчаагүй үхээнц байж аль нэгэн эмгэг өвчлөлд нэрвэгдсэн байдаг. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч нь олон жил тэвчсээр улам даамжруулан салалт, хөдөлмөрийн чадвараа алдах, гэмтэл бэртэл авах, сэтгэл санааны дарамт хямрал нь цаашлаад амиа хорлоход хүргэх, амиа алдах, хүчирхийлэл үйлдэгчийнхээ амийг өрсөн хороох гэх мэт эмэгнэлтэйгээр төгсөх явдал байсаар байгаа нь нэн тулгамдсан асуудал болоод байна. 7 “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль” батлагдан гарснаар хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хөндлөнгөөс оролцох, хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх, хүчирхийлэл үйлдэгчийг засан хүмүүжүүлэх боломжтой болсон. Гэвч дан хуулийн хүрээнд авч үзэх нь учир дутагдалтай юм. Иймд хүүхдийн хүчирхийлэл гарч байгаа шалтгаан, нөхцөл, үр дагавар, таслан зогсоох арга замыг сонгон судалсан юм. Судалгааны ажлын зорилго: Хүүхдийн хүчирхийллийн түвшин хэр хэмжээнд байгааг судлан гаргаж түүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох оновчтой арга замыг тодорхойлох Судалгааны арга зүй: Судалгаанд баримт бичгийн шинжилгээ, ярилцлага, түүхчлэх, харьцуулах зэрэг аргыг ашиглав. Судалгаанд асуумжийн аргаар нийт 100 хүүхдийг хамруулсан. Хүүхдийн хүчирхийлэл, түүнийг шийдвэрлэх арга зам Хүүхдийн эсрэг хүчирхийллийн сэтгэл зүйн хандлага нь өмнө дурьдсанчлан эцгийн эрхт ёс, дэвшилтэт бус соёл, уламжлалаас үүдэлтэй дорд үзэх, сурган хүмүүжүүлэх уламжлалт арга барилтай холбоотой байна. Хүүхдийг алдаа хийснийх нь төлөө зодож, доромжлон гутааж, шийтгэхийг нийгэм дэмждэгээс насанд хүрэгчид хүүхдийн эсрэг хүчирхийллийг уламжлал, хүмүүжлийн арга гэж далдлан зөвтгөж байна. Удаан хугацаагаар үргэлжлэх бие махбодын гэмтэл аваагүй л бол шийтгэлийг байдаг л зүйл гэж үзэх хандлага нийтлэг байна. Гэр бүлийн хүрээнд үйлдэгдсэн гэмт хэргийн хохирогчийн 17% орчим нь 0-17 насны хүүхдүүд байдаг байна. Хүүхдүүдэд нийгмийн зүгээс ирэх дарамт:8 7 ХЭҮТөв Бага хурал, чуулга, уулзалтанд тавигдсан илтгэл, судалгааны эмхэтгэл 2005 он. 261-р тал 8 ХЭҮТөв Бага хурал, чуулга, уулзалтанд тавигдсан илтгэл, судалгааны эмхэтгэл 2005 он. 281-р тал 110 Сувилахуйн клуб, Эх, хүүхдийн сувилахуйн тэнхим, Сувилахуйн сургууль, АШУҮИС

“ОЮУНЛАГ ЗАЛУУС - 2015” Оюутны эрдэм шинжилгээний хурал 30.0% 26.8% 20.0% 10.0% 14.3% 8.9% 1.8%14.3%7.1%10.7% 5.4% 1.8% 7.1% 1.8% 0.0% Хүүхдүүдэд нийгмийн зүгээс ирэх дарамт /График-1/ Уг судалгаанаас үзэхэд хүүхдүүд бие биедээ дарамт үзүүлэх байдал өндөр байгаа нь нөгөө л гэр бүлийн уур амьсгал, хүүхдэд өгч байгаа хүмүүжил, тэдэнд хүчирхийллийн хэлбэрийг түгээмэл ашиглаж байгаа зэрэг орчны нөлөөллийн тусгал, хүүхэд өөрөө хүчирхийлэгч болох гол нөхцлийг бүрдүүлж байна. Гэр бүлийн гишүүдийн буруу үлгэр дуурайлал, тэдэнд хүчирхийллийн хэлбэрийг ашиглах зэрэг нь хүүхдийн гэмт хэрэгт шууд болон дам байдлаар нөлөөлдөг байна. Судалгаанд хамрагдсан 100 хүүхдийн 35% буюу 34 хүүхдийн хүмүүжиж буй орчинд эцэг, эхийн хайр, халамж дутмаг байгаа нь судалгаанаас харагдаж байна. Мөн судалгаанд орсон нийт хүүхдүүд хүмүүжиж байгаа орчныхоо талаар 53,6% нь хэвийн, 20,61% нь онцгой хайр халамжинд байдаг, 6,18% нь гэр бүлийн байнгын хэрүүл, зөрчилтэй, 5,15% нь эцэг, эхийн хараа хяналтаас гадуур, 5,15% нь өөрийнхөө зөнгөөр амьдарч байгаа гэж үзжээ. /Хүснэгт-1/ Гэртээ тайван байж чаддаг уу? гэсэн асуултанд 97 хүүхэд хариулсанбайдал %-иар: Эмэгтэй Чаддаг Хааяа хэцүү Чаддаггүй Эрэгтэй 67,21% 29,5% 3,27% Нийт 58,33% 25% 19,44% 63,91% 27,83% 9,27% Охидын 70,5% нь, хөвгүүдийн 72,3% нь алдаа гаргасныхаа төлөө сэтгэл зүй, бие махбодын халдлагад өртдөг. Энэ нь нийт хүүхдийн 71,1%-ийг эзэлж байна. / График-2/ Уг судалгаанд оролцсон 97 хүүхдээс гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгааэсэх: 26,8% Үгүй 73,2% Тийм Уг асуултад хариулсан хүүхдүүдийн 73,2% нь хүчирхийлэлд өртдөггүй хэмээн хариулсан нь График-2 т хариулсантай харьцуулахад хүүхдүүд өөрсдийнхөө эрхийн зөрчигдөж байгааг мэддэггүй нь харагдаж байна. /Хүснэгт-2/ Судалгаанд хамрагдсан охидын эцэг, эхтэйгээ ойлголцох байдал: Эмэгтэй Чаддаг Заримдаа Чаддаггүй 50,81% 13,11% 39,34% 111 Сувилахуйн клуб, Эх, хүүхдийн сувилахуйн тэнхим, Сувилахуйн сургууль, АШУҮИС

“ОЮУНЛАГ ЗАЛУУС - 2015” Оюутны эрдэм шинжилгээний хурал Эрэгтэй 41,66% 38,88% 19,44% Нийт 47,42% 22,68% 31,95% Нийт хүүхдээс 2 хүүхэд тутмын 1 нь эцэг, эхтэйгээ бүрэн ойлголцож чаддаггүй. Охид нь эх, эцэгтэйгээ ойлголцох байдал нь хөвгүүдээс 20%-иар доогуур байна. /График-3/ охид, хөвгүүд амьдарч буй орчныхоо талаар... Хэвийн 5,15%Онцгой хайр халамжинд 6,18% 20,61% 53,6% Гэр бүл дэх маргааны гол буруутанг 19,58% нь аав, 10,3% нь ээж, 58,76% нь гэр бүлийн бусад гишүүд гэж үзжээ. Мөн гэр бүлийн хүчирхийлэгч хэн бэ гэсэн асуултад харуилснаас үзвэл. Аав 26,8%, ээж 9,27%, ах, эгч 11,34%, эмээ, өвөө 8,24%, хамаатан болон би гэж 45,36% хариулжээ. Сургууль дээрээ судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 61.4% нь аюулгүй байдалд байгаа гэдгээ үргэлж мэдэрдэг байна. /График-4/ Сургууль дээрээ аюулгүй байдалд байгаа гэдгээ мэдэрдэг үү Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 83.4% нь сургууль явахдаа дуртай байдаг аж. /График-5/ Сургуульдаа явах дуртай юу. /Хүснэгт-3/ Хүүхдэд үзүүлж буй сэтгэл зүйн нөлөө 112 Сувилахуйн клуб, Эх, хүүхдийн сувилахуйн тэнхим, Сувилахуйн сургууль, АШУҮИС

“ОЮУНЛАГ ЗАЛУУС - 2015” Оюутны эрдэм шинжилгээний хурал /График-6/ Хүүхдэд үзүүлж буй хүчирхийлэлийн төрөл хувь. 5.70% 23.10% 33.90% 37.30% Бие махбодит учруулж буй хүчирхийлэл Сэтгэл зүйн хүчирхийлэл Анхаарал тавьдаггүй Бэлгийн хүчирхийлэл Дүгнэлт Дээрх судалгааны дүнгээс үзэхэд томчууд бид өөрийн их бага хэмжээгээр хүүхдийн хүчирхийлэл үйлдэж байдаг бөгөөд энэ нь хүүхдийн сэтгэл зүйд хүчтэй нөлөөлж цаашид хүчирхийлэгчийг төрүүлсээр байна. Хүүхдүүдийн 71 орчим хувь нь хүчирхийлэлд өртөж байгаа боловч эсрэгээрээ хүчирхийлэлд өртөөгүй гэж үзэж байгаагаа нь цаашид нас биенд хүрэхээрээ үр хүүхдэдээ адил зан авир гаргах эх үүсвэр болж байна. Усны ундрагыг таглаж орхивол тэр хичнээн том гол байсан нэг л өдөр ширгэж, үгүй болдог. Үүний нэгэн адил бид гэр бүлийн хүчирхийлэл үүсэх эхлэл цэгийг олох нь нэгэнт үйлдэгдсэн хүчирхийллийн үр дагавартай ажиллахаас ирээдүйд гарах өөрчлөлтийнхөө хувьд хол дээр байх болно. \"Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа\". Бид ирээдүйн ээж аав, эхнэр нөхрүүдэд хөрөнгө оруулалт болгон хүүхдүүдэд гэр бүлийн амьдралын үүрэг, хариуцлага, утга учир, эрх хэмжээг тодорхой ойлгуулж, өөрсдөө үлгэр, загвар болон амьдрах хэрэгтэй юм. Өсвөр үеийн гэр бүлийн боловсролыг дээшлүүлэх нь ирээдүйн эрүүл гэр бүлийг бэлтгэх явц юм. Өсвөр үеийнхний гэр бүлийн боловсролыг үндсэнд нь ангилан авч үзвэл: 113 Сувилахуйн клуб, Эх, хүүхдийн сувилахуйн тэнхим, Сувилахуйн сургууль, АШУҮИС

“ОЮУНЛАГ ЗАЛУУС - 2015” Оюутны эрдэм шинжилгээний хурал Гэр бүлийн ёс, Гэрлэлт ба гэр Гэр бүлийн уламжлалт бүлийн үнэт зүйлс, харилцаа болон харилцаа эцэг, эх-хүүхэд үүрэг Гэр бүл эдийн Гэр бүлийн Гэр бүлийн ёс зүйн засгийн ойлголт боловсрол харилцаа, үүсэл Нөхөн үржихүй, Хувь хүний хөгжил Хайр сэтгэл, үерхэл эрүүл ахуйн үндсэн төлөвшил, өөрийн нөхөрлөл ойлголт хүмүүжил Өсвөр үеийнхнийг гэр бүлийн амьдралд бэлтгэхээс гадна, Сайн хань гэж хэн бэ? Сонгохдоо юуг анхаарах ёстой? зэрэгт сургах явдал юм. Гэр бүлийн амьдрал нь ганц хоёр өдөр юм уу, ганц хоёр жилийн хамтрал биш насан туршынх тул сонголтоо сайн хийх нь чухал байдаг. Гэр бүл нь шинээр нэгэн байгууллага байгуулахтай ижил юм. Ирээдүйд хоёрхон хамтрагчтай энэ байгууллагын гишүүдийн тоо нэмэгдэж, үүсгэн зохион байгуулагчдын хоорондын эв нэгдэл, уялдаа холбооноос шалтгаалан үйл ажиллагаагаа эрүүл явуулах болно. Байгууллагынхаа бүтэц, үйл ажиллагаа, цаашдын зорилгоо хамтдаа тодорхойлж, харилцан зөвшилцөж зохион байгуулалт сайн байх нь байгууллагыг цэцэглүүлэн хөгжүүлэх гол хөшүүрэг юм. Уриалга Таны, миний, манай, бидний, чиний, тэрний..... Хүүхэд бүр адилхан. Хүүхэд болгонд хүсэл мөрөөдөл бий. Хүүхэд болгонд сурч боловсрох эрх бий. Хүүхэд бүхэн энэ нийгмийн ирээдүйн эзэд билээ. Эргэн тойрноо анхаарч харж, ЗА гэж хэлж жаахан ч гэсэн үйлдэл хийе гэсэн сэтгэлтэй хүн болгоны хүч, ухаан сэтгэл хэрэгтэй үе билээ. ✓ Хүүхдийн төлөө ЗА гэж хэлцгээе. ✓ Хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхөө больцгооё!! ✓ Хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлье!! Миний судалгааны давуу тал нь хүүхэд гэсэн энэ эх булгийг илүү ойлгохыг эрмэлзэж, хүүхдийн эсрэг байдаг бүх хүчирхийллийг судалгаандаа оруулж өгөхийг хүссэн. Дээрхи уриалгийг олон хүнд хүрээсэй хүүхдийн төлөө хүн бүр өөрийн чадахаасаа чадахгүйгээ хүртэл тэмцэж хийгээсэй гэсэн санааг илэрхийлсэн. Харин сул тал нь судалгаанд хамрагдсан 97 хүүхэд нь төлөөлөл болоход хангалтгүй юм. Өвчтөний аюулгүй байдал, байгууллагын найдвартай байдлыг судалсан нь Б.Гантуяа1, Г.Баярмаа 1 , Х.Айсулу 1, Б.Лхагвасүрэн1, Д.Цэнгэл 2 , Я.Оюунбилэг3 1 АШУҮИС Сувилахуйн сургууль ЭБД III оюутан 2Нийслэлийн “Хүрээ” амаржих газрын эх баригч 3 АШУҮИС Сувилахуйн сургууль багш Судалгааны үндэслэл: Эрүүл мэндийн анхан шатны тусламжийн чанар өвчтөний аюулгүй байдлын талаар 2002 онд ДЭМБ асамблейгаараа авч хэлэлцэн тунхаглал гаргасан. Үүндээ улс орнууд өвчтөний аюулгүй байдалд байнгын анхаарал тавих эмийн зүйл, эмнэлгийн багаж тоног төхөөрөмжид мониторнг хийхийг оруулаад эрүүл мэндийн анхан шатны тусламжийн чанар, өвчтөний аюулгүй байдлыг сайжруулах шинжлэх ухааны үндэстэй тогтолцоог бэхжүүлэх, бий болгохыг уриалсан. “Өвчтөний аюулгүй 114 Сувилахуйн клуб, Эх, хүүхдийн сувилахуйн тэнхим, Сувилахуйн сургууль, АШУҮИС

“ОЮУНЛАГ ЗАЛУУС - 2015” Оюутны эрдэм шинжилгээний хурал байдал” гэдэг нь эрүүл мэндийн тусламж үзүүлэх үед өвчтөнд осол гэмтэл учрах эсвэл хор хөнөөлтэй үйл явдал болохоос урьдчилан сэргийлэх, эсвэл зайлсхийх гэж тодорхойлжээ. Тусламж үйлчилгээний судалгаа, чанарын агентлагийн гаргасан өвчтөний аюулгүй байдлын үзүүлэлтүүд (PSI) хагалгаа, эмчилгээний процедур, төрөлтийн дараа эмнэлэгт гарч болох хүндрэл, эрсдэлт тохиолдлыг тодорхойлоход хэрэглэгддэг байна. Өвчтөний аюулгүй байдал гэдэг нь зөвхөн эмчилгээ оношлогооны алдаанаас сэргийлэх гэсэн үг биш. Үнэн хэрэгтээ өвчтөний аюулгүй байдлын ихэнх асуудлууд оношлогооны буюу мэс заслын алдаанд байдаггүй. Ихэвчлэн өвчтөний аюулгүй байдлын асуудал бол эмийн гаж нөлөө ба шархны халдвартай холбоотой байдаг. Үүнээс гадна эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн харилцаа нь үйлчлүүлэгчдэд үзүүлэх сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж, эмнэлэгт итгэх итгэл, өвчний эдгэрэлт, үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд чухал байр суурь эзэлдэг . Иймээс үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг чанарын өндөр түвшинд хангаж ажиллах нь эх нярайн эрүүл мэндэд таатай нөхцөлийг бүрдүүлж хүндрэл эрсдэлээс сэргийлнэ. Судалгааны зорилго: Амаржих газрын үйл ажиллагаанд үнэлгээ хийж үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг судлах Судалгааны зорилт:  Эмнэлэгийн эмч ажилчдын өдөр тутмын стандарт үйл ажиллагааны явцыг судлах  Үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлын үзүүлэлтэнд үнэлгээ өгөх  Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангахад байгууллагын удирдлага болон үйлчилгээ үзүүлэгчийн оролцоог нэмэгдүүлэхэд санал оруулах Судалгааны арга аргачлал: Нийслэлийн 2-р амаржих газарт үйлчлүүлж буй жирэмсэн төрөх, төрсөн 60 эмэгтэйчүүд судалгаанд оролцсон .  Мэдээлэл цуглуулах арга - Асуумж судалгааны карт - Ярилцлага  Статистик боловсруулалт - Microsoft Ofice 2007-иж бүрдэл - SSPS 16.For Windows Судалгааны үр дүн: 1.Судалгаанд хамрагсдын насны байдлыг авч үзвэл хамгийн залуу болонахимаг эмэгтэйн насны зөрүү нь 24, хамгийн залуу нь 19-тэй, хамгийн ахимаг настай нь 43, дундаж нас нь 28,37 байна 115 Сувилахуйн клуб, Эх, хүүхдийн сувилахуйн тэнхим, Сувилахуйн сургууль, АШУҮИС

“ОЮУНЛАГ ЗАЛУУС - 2015” Оюутны эрдэм шинжилгээний хурал Судалгаанд оролцсон нийт 30 эмэгтэйн 53,3% нь үгүй гэж хариулсан бол тийм гэж 33,3%, мэдэхгүй гэж 13,3% нь тус тус хариулжээ.Үүнээс үзэхэд тус байгууллагын ажилтан ажиллагсадын талаас ихэнх хувь нь эмчлүүлэгчдтэйгээ мэндэлдэггүй байна. Өөрийн алтан цаг заваа зарцуулж үзүүлэхээр ирсэн иргэдэд хүлээгдэл чирэгдэл хэр их үүсгэж байна вэ гэдгийг тусгасан. Судалгаанд оролцогчдын 53.3% нь 30 мин хүлээдэг, 1/3 нь 1 цаг , 1/6 нь хүлээж хүлээж буцсан, 1/3 нь бүр хүлээж хүлээж 2 удаа буцсан тохиолдол гарсан байна. Судалгааны үр дүнд үзлэгийн орыг халдваргүйжүүлэх тал дээр тус эмнэлэг нь дунд зэргийн үнэлгээ авсан байна. Судалгаанд оролцогч 30 хүний 17 нь орыг халдваргүйжүүлдэг гэж хариулсан бол үлдсэн 13 буюу 43,3% нь үгүй гэжээ. Нэг удаагийн зүү тариур хэрэглэдэг эсэх дээр 87% хувь нь сэтгэл ханамжтай гэж хариулсан бол мэдэхгүй гэж 1 үгүй гэж 3 хүн хариулжээ. Тухайн 1 тохиолдол нь анзаараагүй өнгөрсөн байж болох ч үгүй гэсэн 3 хариулт нь бас л эрсдэл байгааг харуулж болох юм. Судалгаанд оролцогсдын 77% нь судас тарилга хийлгэхдээ 1 удаа хатгуулсан гэж хариулжээ. Эндээс харахад тус байгууллагын сувилагч нар тарилга хийх ур чадвар сайтай нь харагдлаа. Эмчилгээний явцад ямар нэг шаналал айдас түгшүүр үүсгэсэн эсэх Cumulati Freque Perce Valid ve ncy nt Percent Percent Vali No 22 73.3 73.3 73.3 d Yes 6 20.0 20.0 93.3 Эмчилгээний явцад айдас түгшүүр dont 2 6.7 6.7 100.0 үүсгэдэг тал дээр судалгаанд know хамрагсдын 73 % нь үгүй гэж Total 30 100.0 100.0 хариулсан нь тухайн эмнэлэгт үйлчлүүлэхэд эмэгтэйчүүдийн хувьд айж түгших зүйл багатайг харуулж байгаа ч энэ нь тухайн эмчилгээ үзлэгт хамрагдаж байгаа хүмүүсийн хувьд өөрийн сэтгэл зүйн байдлаас ихээхэи хамаарна гэж бодож байна. Тус эмнэлгийн эмч ажилчид хийж буй эмчилгээнийхээ талаар эмчлүүлэгчиддээ танилцуулдаг эсэх нь буцаад үйлчлүүлэгчдэд эмчилгээний явцад айдас түгшүүр үүсгэж байна уу гэдгийг харахыг зорилоо. 116 Сувилахуйн клуб, Эх, хүүхдийн сувилахуйн тэнхим, Сувилахуйн сургууль, АШУҮИС

“ОЮУНЛАГ ЗАЛУУС - 2015” Оюутны эрдэм шинжилгээний хурал Chi-Square Tests Value df Asymp. Sig. (2-sided) 3.595a 4 .464 4.424 4 .352 .113 1 .736 30 Тестийн утгыг харахад (Pearson Chi-Square) нь 3.595 a. 8 cells (88.9%) have expected count less than 5. The , ач холбогдлын зэрэг нь 0,05- minimum expected count is .13. с их байгаа нь эмчилгээний талаар тайлбарладаг эсэх нь эмчилгээний явцад айдас түгшүүр үүсгэдэг эсэхэд нөлөөлдөг болохыг харуулж байна. Судалгааны дүгнэлт 1. Судалгааны үр дүнгээс харахад амаржих газрын эмч эмнэлгийн ажилчдын харьцаа хандлагыг хангалтгүй байгаа ба ажилбар хийхдээ дийлэнх / 63.3% / ажилтан үйлдлээ тайлбарладаг боловч эмчилгээний талаар маш бага / 21.6%/ танилцуулдаг судалгаанаас харагдаж байна. 2. Халдвар хамгааллын дэглэмийн талаар авч үзэхэд үйлчилгээ үзүүлэгчийн 45- 50% нь ажилбарын үед бээлий өмсөхгүй , ариун дэлгэш хэрэглэхгүй , бэлэг эрхтнийг халдваргүйжүүлэхгүй байгаа нь үйлчлүүлэгчийн аюулгүй байдал зөрчигдөж байна. 3. Ажилбарын технологийн байдалд дүгнэлт хийхэд эмнэлгийн ажилтны дийлэнх хувь нь /70-78 % / ур чадвар сайтай , үйлчлүүлэгчдэд нэмэлт зовиур шаналгаа, айдас түгшүүр үүсгэдэгүй гэж хариулсан нь сайшаалтай боловч хийж буй эмчилгээ, үйлчилгээний талаар тайлбарладаг эсэх нь эмчилгээний явцад айдас түгшүүр үүсгэдэг эсэхэд нөлөөлдөг болохыг харуулж байна. Санал: Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангахад байгууллагын удирдлага болон үйлчилгээ үзүүлэгчийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд:  Аюулгүй байдлыг сайжруулах баг томилон ажиллуулж, үр дүнг тогтмол үнэлж байх  Өвчтөний аюулгүй байдлыг ажил хүлээлцэх журамд оруулах  Ажилтны гүйцэтгэл, цалин хөлсийг өвчтөний аюулгүй байдал сайжирсан байдалтай уялдуулах санал оруулж байна. Ном зүй: 1. Мянганы сорилын сангийн эрүүл мэндийн төслийн хүрээн дэхь эрүүл мэндийн тусламжийн чанарын сургагч багш бэлтгэх материалаас 2. Врачебная ошибка. Наука и Жизнь №5. 2005. Ст р-100 3. Стандартын хэрэгжилтэнд хийсэн тайлан 2013 http://www.ihi.org/IHI/Topics/PatientSafety/ http://www.ihi.org/IHI/Topics/PatientSafety/SafetyGeneral/Changes/IndividualChanges/D esignate% 20 117 Сувилахуйн клуб, Эх, хүүхдийн сувилахуйн тэнхим, Сувилахуйн сургууль, АШУҮИС

“ОЮУНЛАГ ЗАЛУУС - 2015” Оюутны эрдэм шинжилгээний хурал Англи хэл суралцахад тулгарч буй асуудал шалтгаан Э.Анужин1,Г.Ууганцэцэг1, М.Саранцэцэг2 1СД1-1, 2СС-АШУҮИС Үндэслэл: Өнөөгийн нийгэмд хэлийг судлах нь мэдлэг боловсрол олж авахаас гадна тухайн улсын түүх,ёс заншилтай танилцах том давуу талтай юм. Иймд бидний үеийн оюутан залуус хэл сурах шаардлагатай байгаа нь энэхүү судалгааны гол үндэслэл болсон. Зорилго: Оюутнуудын дунд Англи хэл сурахад тулгарч буй ямар шалтгаан асуудал байгааг судлах. Мөн Англи хэлний түвшин ямар байгаа, хэл сурах хүсэл эрмэлзэл хэр их байгааг судлах зорилготой. Судалгааны хэсгийн үр дүн Энэ судалгаанд Сувилахуйн сургуулийн 70 оюутан, ШУТИС, МҮИС-ийн нийт 60 оюутан тус тус хамрагдсан. -Таны Англи хэлний мэдлэг аль түвшинд байна вэ? гэсэн судалгааны хариултыг график 1-т харуулав. 8% Анхан 29% Дунд Дээд 63% График-1: Таны Англи хэлний мэдлэг аль түвшинд байна вэ? гэсэн судалгааны үр дүн. Энэ асуултанд 30 оюутан Анхан, 64 оюутан Дунд, 8 оюутан Дээд түвшин гэж хариулсан байна. -Танд Англи хэлийг бүрэн судлах хүсэл бий юу? гэсэн судалгааны асуултын хариултыг график 2-т харуулав. 12% Тийм 88% Үгүй График-2: Танд Англи хэлийг бүрэн судлах хүсэл бий юу? гэсэн судалгааны үр дүн. 118 Сувилахуйн клуб, Эх, хүүхдийн сувилахуйн тэнхим, Сувилахуйн сургууль, АШУҮИС

“ОЮУНЛАГ ЗАЛУУС - 2015” Оюутны эрдэм шинжилгээний хурал Энэ асуултанд 115 оюутан Тийм , 15 оюутан Үгүй гэж хариулсан. -Та Англи хэлийг сурснаар бусад хэлийг амархан сурна гэж боддог уу? гэсэн судалгааны асуултын үр дүнг график 3-т харуулав. 33% 42% Тийм Үгүй 25% Магадгүй График-3: Та Англи хэлийг сурснаар бусад хэлийг амархан сурна гэж боддог уу? гэсэн судалгааны үр дүн. Энэ асуултанд 43 оюутан Тийм гэж хариулсан ба Англи хэлийг сурснаар бусад хэлийг сурахад амар байна гэсэн бол 33 оюутан Үгүй гэж хариулсан ба Англи хэл тийм ч чухал биш гэж үзсэн бол 54 оюутан Магадгүй гэсэн хариултыг сонгосон. -Ямар орчин нөхцөлд та Англи хэлийг илүү амархан сурах вэ? гэсэн судалгааны асуултын үр дүнг график 4-т харуулав. Хөгжилтэй орчин 23 нөхцөлд Тухайн улсад 25 Сургалт /ганцаарчилсан 38 вакум/ Орчин /тав тухтай/ 44 График-4: Ямар орчин нөхцөлд та Англи хэлийг илүү амархан сурах вэ? гэсэн судалгааны үр дүн. Энэ асуултанд 44 оюутан Тав тухтай орчин, 38 оюутан Сургалт, 25 оюутан Тухайн улсад, 23 оюутан Хөгжилтэй орчин нөхцөлд гэж хариулсан. Танд Англи хэлийг ямар аргаар заавал илүү үр дүнтэй амархан сурах вэ? гэсэн судалгааны асуултын үр дүнг график 5-т харуулав. 119 Сувилахуйн клуб, Эх, хүүхдийн сувилахуйн тэнхим, Сувилахуйн сургууль, АШУҮИС

“ОЮУНЛАГ ЗАЛУУС - 2015” Оюутны эрдэм шинжилгээний хурал Сонирхолтой аргаар 14 Сонсгол /яриа,дүрэм,цээжлэх/ 45 Гадаад багш 36 Өөрийн хичээл зүтгэл 16 График -5: Танд Англи хэлийг ямар аргаар заавал илүү үр дүнтэй амархан сурах вэ? гэсэн судалгааны үр дүн. Энэ асуултанд 16 оюутан Өөрийн хичээл зүтгэл, 36 оюутан Гадаад багшаар заалгах, 45 оюутан Сонсгол /яриа,дүрэм,цээжлэх/, 14 оюутан Сонирхолтой аргаар гэж хариулсан. -Та Англи хэлээр өөрийгөө бүрэн танилцуулж чадах уу? гэсэн судалгааны асуултын үр дүнг график 6-т харуулав. 6% Маш сайн 24% Дутмаг Чадахгүй 70% График-6: Та Англи хэлээр өөрийгөө бүрэн танилцуулж чадах уу? гэсэн судалгааны үр дүн. Энэ асуултанд 31 оюутан Маш сайн, 91 оюутан Дутмаг, 8 оюутан Чадахгүй гэж хариулсан. -Та Англи хэлний мэдлэг дээшлүүлэх нэмэлт сургалтанд явдаг уу? гэсэн судалгааны асуултын үр дүнг график 7-т харуулав. 120 Сувилахуйн клуб, Эх, хүүхдийн сувилахуйн тэнхим, Сувилахуйн сургууль, АШУҮИС

“ОЮУНЛАГ ЗАЛУУС - 2015” Оюутны эрдэм шинжилгээний хурал 14% Тийм 86% Үгүй График -7: Та Англи хэлний мэдлэг дээшлүүлэх нэмэлт сургалтанд явдаг уу? гэсэн судалгааны үр дүн. Энэ асуултанд 18 оюутан Тийм,112 оюутан Үгүй гэж хариулсан байна. -Хэрвээ та сургалтанд явдаггүй бол танд ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ? гэсэн судалгааны асуултын үр дүнг график 8-т харуулав. 19% 54% Санхүүгийн 27% байдал Өөр хэл сонирхдог Цаг гардаггүй График -8: Хэрвээ та сургалтанд явдаггүй бол танд ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ? гэсэн судалгааны үр дүн. Энэ судалгааны асуултанд 70 оюутан санхүүгийн байдалаас 35 оюутан өөр хэл сонирхдог бол үлсэн 25 оюутан цаг зав хүрэлцээгүй гэж хариулсан. Судалгааны дүгнэлт: - Бид ямар нэгэн ажил хөдөлмөрийг чин сэтгэл хүсэл эрмэлзэлээр хийж байж чанартай үр дүнд хүрдэг. Гэвч бидний явуулсан судалгаанаас үзэхэд нийт 130 оюутан 121 Сувилахуйн клуб, Эх, хүүхдийн сувилахуйн тэнхим, Сувилахуйн сургууль, АШУҮИС

“ОЮУНЛАГ ЗАЛУУС - 2015” Оюутны эрдэм шинжилгээний хурал залуусын маань 86% нь сурах хүсэл эрмэлзлэлтэй боловч санхүүгийн байдлаас болоод 54% суралцах боломжгүй үлдсэн 46% нь цаг зав нь хүрэлцээгүй байдаг гэж хариулсан байна. Дээрхи судалгаанаас хархад англи хэл сурахад өнөөгийн эдийн засгийн хямрал нөлөөлж байна. № Илтгэгчийн Удирдагчийн Илтгэлийн нэр Сургуулийн Харилцах утас, овог, нэр овог, нэр цахим хаяг нэр 1 Англи хэл суралцахад Сувилахуйн Anu1una@yahoo . Э.Анужин М.Саранцэцэг тулгарч буй асуудал сургууль .com 99959850 Г.Ууганцэцэг шалтгаан 95524050 122 Сувилахуйн клуб, Эх, хүүхдийн сувилахуйн тэнхим, Сувилахуйн сургууль, АШУҮИС

“ОЮУНЛАГ ЗАЛУУС - 2015” Оюутны эрдэм шинжилгээний хурал 123 Сувилахуйн клуб, Эх, хүүхдийн сувилахуйн тэнхим, Сувилахуйн сургууль, АШУҮИС


Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook