30 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2021 Nursing & IPT student’s club, ММХХАН, Сувилахуйн сургууль, АШУҮИС
30 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2021 СУВИЛАХУЙН СУРГУУЛЬ, АШУҮИС ABSTRACT BOOK ОЮУНЛАГ ЗАЛУУС 2021: ОЛОН МЭРГЭЖЛИЙН БАГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЬЕ УРИАН ДОР ЗОХИОГДОЖ БУЙ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ЭМХЭТГЭЛ Зохион байгуулагч: Монголын мэргэжил хоорондын хамтын ажиллагааны нийгэмлэг, “Nursing & IPT student’s club” December, 25 (Sat) meet.google.com/rcf-sdjj-jep Эмхэтгэсэн: Б. Азжаргал УЛААНБААТАР ХОТ 2021 он Nursing & IPT student’s club, ММХХАН, Сувилахуйн сургууль, АШУҮИС
30 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2021 ГАРЧИГ Contents МЭНДЧИЛГЭЭ................................................................................................................4 ОЮУНЛАГ ЗАЛУУС – 2021: “Олон мэргэжлийн багийн хамтын ажиллагааг хөгжүүлье” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурлын хөтөлбөр..........................5 ЗОЧИН ИЛТГЭЛ..............................................................................................................6 STUDY OF ATTITUDES TOWARDS INTERPROFESSIONAL EDUCATION FROM HEALTH PROFESSIONALS............................................................................................6 АМАН ИЛТГЭЛ................................................................................................................8 ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТАН ЗАЛУУСЫН ДУНДАХ КОВИД-19 ХАЛДВАРЫН БАЙДЛЫГ СУДЛАХ НЬ...................................................................................................9 КОВИДЫН ХАЛДВАРЫН ДАРААХ ЗАЛУУ НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЧААЛАЛ ДААХ ЧАДВАР БОЛОН СЭТГЭЛ ЗҮЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ҮНЭЛЭХ НЬ...............11 ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДИЙН СЭТГЭЛ ГУТРАЛЫН БАЙДЛЫГ ҮНЭЛЭХ..................12 АТОПИЙН ДЕРМАТИТЫН ҮЕД ХЭРЭГЛЭХ ЭМИЙН НЭР ТӨРЛИЙН СУДАЛГАА.13 АНГЛИ ХЭЛИЙГ СУРАХАД ГАРЧ БУЙ БЭРХШЭЭЛИЙГ ТОДОРХОЙЛОХ НЬ.......15 Www.Wikipedia.com......................................................................................................16 КОВИД-19 ҮЕД ТӨРСӨН ЭЭЖҮҮДИЙН ТӨРСНИЙ ДАРААХ СЭТГЭЛ ГУТРАЛЫГ СУДЛАХ НЬ...................................................................................................................17 СУВИЛАХУЙН ОЮУТНУУДЫН ВЕБИНАР ДАДЛАГЫН ХИЧЭЭЛИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙГ ҮНЭЛЭХ НЬ...........................................................................................19 ОЮУТАН БАЙХ ХУГАЦААНДАА ХҮҮХЭД ТӨРҮҮЛЭХ НЬ........................................20 СУРАЛЦАХ ҮЙЛ ЯВЦАД ХЭРХЭН НӨЛӨӨЛДГИЙГ СУДЛАХ НЬ............................20 КОВИДЫН ХАЛДВАРЫН ҮЕД ДАЙЧЛАГДАН АЖИЛЛАЖ БУЙ ЭМЧ, СУВИЛАГЧ НАРЫН ДАВАН ТУУЛАХ СЭТГЭЛ ЗҮЙН БАЙДАЛ...................................................22 ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДЭД ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ СУДАЛСАН БАЙДАЛ. 24 Эх сурвалжууд............................................................................................................25 ЖИРЭМСНИЙ ХЯНАЛТЫН ҮЗЛЭГТ ҮЗҮҮЛЭХЭЭР ИРЖ БАЙГАА ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТӨМӨР ФОЛИЙН ХҮЧИЛ ХЭРЭГЛЭХИЙН АЧ ХОЛБОГДЛЫН ТАЛААРХ МЭДЛЭГТ ХИЙСЭН СУДАЛГАА...............................................................27 КОВИД 19 ХАЛДВАР АВСАН ЖИРЭМСЭН ЭХЧҮҮДИЙН СЭТГЭЛ ТҮГШҮҮРИЙН БАЙДЛЫГ ҮНЭЛЭХ НЬ...............................................................................................28 ТӨРСНИЙ ДАРААХ СЭТГЭЛ ГУТРАЛЫГ ҮНЭЛЭХ НЬ.............................................29 Ном зүй:.........................................................................................................................30 “ОЮУНЛАГ ЗАЛУУС - 2022” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ..31 Nursing & IPT student’s club, ММХХАН, Сувилахуйн сургууль, АШУҮИС
30 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2021 МЭНДЧИЛГЭЭ Эрхэм хүндэт хурлын үйл ажиллагаанд оролцогч танд эрүүл мэндийн боловсролын ууган салбарын нэг Сувилахуйн сургуулийн хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье. “Оюунлаг залуус 2021” оюутны эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагаа “Олон мэргэжлийн багийн хамтын ажиллагааг хөгжүүлье” сэдвийн хүрээгээр үндэсний хэмжээнд 2 дахь удаагийн хурлыг хийхийн сацуу нийтдээ 7 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Хуралд АШУҮИС-н Эм зүйн болон Сувилахуйн сургууль, Этүгэн ИС, ОУ- ын Улаанбаатар ИС-н сувилахуйн сургууль зэрэг эмч, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн бэлтгэж буй сургуулиудаас шилдэг илтгэлүүдээрээ оролцож байна. Хурлын зорилго нь оюутны онолоор олж авсан мэдлэгийг баталгаажуулах, эрэл хайгуул хийх, шинэ мэдлэг бүтээхэд чиглүүлэх, багш, оюутны хоорондын харилцаа холбоо, олон мэргэжлийн багаар хамтран ажиллан, бусад мэргэжлийн онцлогийг танин мэдэх, амжилтанд хүрэх арга замыг чиглүүлэх, тодорхойлоход оршиж байна. Энэ удаагийн хурал цахим хэлбэрээр зохион байгуулагдаж орон зайнаас үл хамааран зүг бүрээс олон оролцогч оролцож байгаа нь онцлог байна. Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэн мэндчилье. Гүнээ хүндэтгэсэн: Б. Азжаргал, АШУҮИС, Сувилахуйн сургууль, ММХХАН-н тэргүүн Nursing & IPT student’s club, ММХХАН, Сувилахуйн сургууль, АШУҮИС
30 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2021 Цаг ОЮУНЛАГ ЗАЛУУС – 2021: “Олон Илтгэгч 09.30-10.00 мэргэжлийн багийн хамтын Б. Азжаргал – 10.00-10.10 ММХХАН-н тэргүүн 10.10-10.17 ажиллагааг хөгжүүлье” сэдэвт Б. Азжаргал 10.17-10.24 оюутны эрдэм шинжилгээний Н. Даваадэлгэр 10.24-10.31 Н. Сумъяасүрэн хурлын хөтөлбөр 10.31-10.38 Илтгэлийн сэдэв Б. Уянгаа 10.38-10.45 Бүртгэл М. Заяа 10.45-10.52 Нээлтийн үйл ажиллагаа Т.Уянга Л. Оюун-Эрдэнэ 10.52-10.59 Зочин илтгэл: Хамтран суралцахуйн хэрэгцээ 10.59–11.25 Атопийн дерматитын үед хэрэглэх эмийн нэр О. Болормаа 11.25-11.32 төрлийн судалгаа Б. Эрдэнэсувд 11.32-11.39 Англи хэлийг сурахад гарч буй бэрхшээлийг Ц. Баярчимэг Ц. Чулуунцэцэг 11.39-11.46 тодорхойлох нь 11.46-11.53 Ковид-19 үед төрсөн ээжүүдийн төрсний Б. Алтанзул 11:53-12.00 дараах сэтгэл гутралыг судлах нь Б. Ариунаа 12.00-12.07 Ковидын халдварын дараах залуу насанд Б. Азжаргал - багш 12.07-12.35 хүрэгчдийн ачаалал даах чадвар болон сэтгэл 12.35-12.50 зүйн тогтвортой байдлыг үнэлэх нь Сувилахуйн оюутнуудын вебинар дадлагын хичээлийн сэтгэл ханамжийг үнэлэх нь Өсвөр насны хүүхдийн сэтгэл гутралын байдлыг үнэлэх Асуулт, хариулт Оюутан байх хугацаандаа хүүхэд төрүүлэх нь суралцах үйл явцад хэрхэн нөлөөлдгийг судлах нь Ковидын халдварын үед дайчлагдан ажиллаж буй эмч, сувилагч нарын даван туулах сэтгэл зүйн байдал Өсвөр насны хүүхдүүдэд тулгамдсан асуудлыг судалсан байдал Их дээд сургуулийн оюутан залуусын дундах ковид-19 халдварын байдлыг судлах нь Жирэмсний хяналтын үзлэгт үзүүлэхээр ирж байгаа эмэгтэйчүүдийн төмөр фолийн хүчил хэрэглэхийн ач холбогдлын талаарх мэдлэгт хийсэн судалгаа Ковид 19 халдвар авсан жирэмсэн эхчүүдийн сэтгэл түгшүүрийн байдлыг үнэлэх нь Асуулт хариулт Хаалтын үйл ажиллагаа Nursing & IPT student’s club, ММХХАН, Сувилахуйн сургууль, АШУҮИС
30 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2021 Зохион байгуулагч – Nursing & IPT student’s club,Монголын мэргэжил хоорондын хамтын ажиллагааны нийгэмлэг ЗОЧИН ИЛТГЭЛ STUDY OF ATTITUDES TOWARDS INTERPROFESSIONAL EDUCATION FROM HEALTH PROFESSIONALS Azjargal.B1*,Oyuntsetseg.S2, Sumberzul.N2 1*MNUMS, School of Nursing 2 MNUMS, School of Biomedical MNUMS, Graduate School [email protected] Introduction: Within the theoretical perspective of activity theory, it can be argued that the most troublesome challenges in relation to implementing IPL could be embraced as contradictions that may lead to change. Patients have complex health needs and typically require more than one discipline to address issues regarding their health status (Lumague et al.,2006). The World Health Organization (WHO) recommends that institutions engaged in health professional education and training consider implementing interprofessional education (IPE) in both undergraduate and postgraduate programs (WHO, 2013). The purpose of this study was to investigate the attitudes of health professionals at MNUMS toward IPE. Methods: The survey instrument contained four scales to evaluate faculty attitudes toward IPE and teamwork adapted from the methods of Curran et al (2007) [6]. Each scale asked respondents to rate their attitudes towards statements on a 5-point Likert scale (1=strongly disagree; 2=disagree; 3=neutral; 4=agree; 5=strongly agree). The initial factor extractions were performed by means of principal components analysis. To define the structure clearer, an exploratory factor analysis using varimax rotation was conducted. The level of significance was p<.0001 for all tests. Results: As shown in Table 2, The Kaiser– Meyer-Olkin index was 0.902, indicating sampling adequacy, and the Bartlett Sphericity Chi Square index was 2246.5 (p <0.0001). Cronbach’s alpha of the 14 item was 0.731, revialing a high rate of internal consistency. The modified ATHCTS questionnaire was categorized into the four factors “Quality of care”, “Team efficiency”, “Patient centred care”, “Negative factors”. Key words: Nursing & IPT student’s club, ММХХАН, Сувилахуйн сургууль, АШУҮИС
30 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2021 Interdisciplinary, teamwork, attitude, competence, quality. References 1.Students’ readiness for and perception ofInterprofessional learning: a cross-sectionalstudy. Alruwaili et al. BMC Medical Education (2020) 20:390, https://doi.org/10.1186/s12909-020- 02325-9 2.Attitudes and Readiness of Students ofHealthcare Professions towardsInterprofessional Learning. Maharajan MK, et all.,PLoS ONE 12(1): e0168863. doi:10.1371/journal.pone.0168863 3.Interprofessional collaboration in nursinghomes (interprof): development andpiloting of measures to improveinterprofessional collaboration andcommunication: a qualitative multicentrestudy. Müller et al. BMC Family Practice (2018) 19:14DOI 10.1186/s12875-017- 0678-1 4.Medical students’ readiness and perceptions aboutInterprofessional Education: A cross sectional study. Alzamil H, Meo SA. edical students’ readiness and perceptions about Interprofessional Education: A cross sectional study. Pak J MedSci. 2020;36(4):693-698. Nursing & IPT student’s club, ММХХАН, Сувилахуйн сургууль, АШУҮИС
30 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2021 АМАН ИЛТГЭЛ Nursing & IPT student’s club, ММХХАН, Сувилахуйн сургууль, АШУҮИС
30 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2021 ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТАН ЗАЛУУСЫН ДУНДАХ КОВИД-19 ХАЛДВАРЫН БАЙДЛЫГ СУДЛАХ НЬ Х.Лхагватогтох¹ Ц.Чулуунцэцэг¹, Б. Пагмадулам², Этүгэн Их Сургууль, Анагаах Ухааны Сургууль¹ ² Үндэслэл: Монгол улсад коронавируст халдвар 2020 оны 3 сард бүртгэгдэж 11 сард халдвар дотооддоо тархан 2021 оны 12 сарын 19-ний өдрийн байдлаар 687432 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нийт тохиолдлын 8,1%-ийг 20-24 насныхан эзэлж байна. Зорилго:Улаанбаатар хотын их дээд сургуулийн оюутан залуусын дундах шинэ коронавирус(SARS-CoV-2)-т халдварын байдлыг судлах. Арга аргачлал:Судалгааг нэг агшингийн загвараар гүйцэтгэсэн бөгөөд судалгааны асуумжийг Улаанбаатар хотын их дээд сургуулиудын бакалаврын ангийн 284 оюутнаас санамсаргүй түүврийн аргаар Google form цахим холбоос ашиглан авсан. Үр дүн: Судалгаанд Улаанбаатар хотын 10 их дээд сургуулийн бакалаварын ангийн 284 оюутан хамрагдсан. Үүнээс дамжааны ангилалаар 13.5%(n=38) нь I дамжаа, 15.3%(n=43) нь II дамжаа, 6.5%(n=18) нь III дамжаа, 22.1%(n=63) нь IV дамжаа, 18.1%(n=53) нь V дамжаа, 24.6%(n=69) нь VI дамжааны оюутнууд байна. Судалгаанд хамрагдсан нийт оюутнуудын 39%(n=111) нь гэртээ, 28%(n=80) нь түрээсийн байранд , 24.2%(n=69) нь айлд , 7.4%(n=21) нь оюутны байранд амьдардаг. Вакцинд хамрагдсан байдлыг авч үзвэл 95,8%(n=271) нь вакциндаа хамрагдсан бол 4,3%(n=13) нь тодорхой шалтгааны улмаас хамрагдаагүй байна. Вакцинд хамрагдсан оюутнуудын 59.3%(n=169) нь 3 тун, 37.5%(n=107) нь 2 тун, 2.1%(n=6) нь 1тун вакцин хийлгэсэн бөгөөд I тунд 74.5%(n=202) нь sinopharm, 13.6%(n=37) нь pfizer, 2.9%(n=8) нь sputnik-v, 7.7%(n=21) нь AstraZeneca, 1.1% (n=3) нь бусад төрлийн вакцин хийлгэсэн бол II тунд 76.3%(n=207) нь sinopharm, 14%(n=38) нь Pfizer, 2.2%(n=6) нь sputnik-v, 7.7%(n=21) нь AstraZeneca, 1.1%(n=3) нь бусад төрлийн вакцин; III тунд 2.9%(n=8) нь sinopharm, 54.2%(n=147) нь pfizer, 1.8%(n=5) нь sputnik-v, 2.9%(n=7) нь AstraZeneca хийлгэсэн байна. Судалгаанд хамрагдсан нийт оюутнуудын 50.3%(n=143) нь коронавирусын халдвараар өвчлөөгүй, 49.7%(n=141) нь өвчилсөн байна. Үүний 93%(n=132) нь 1 удаа өвчилсөн бол 7%(n=10) нь 2 удаа өвчилсөн байна. Коронавирусын халдвараар өвчилсөн оюутнуудын 17.2%(n=25) нь эмнэлэгт, 80%(n=116) нь гэрээр эмчлүүлсэн бөгөөд үүний 48.3%(n=69) нь ковидын багц , 33.6%(n=48) нь хувиараа эм тариа авч хэрэглэсэн байна. Коронавирусын халдварын шинж тэмдэг илэрч эхэлснээс хойш 5.8%(n=8) нь 1-3 хоногт, 12.3%(n=17) нь 4-6 хоногт, 57.2%(n=79) Nursing & IPT student’s club, ММХХАН, Сувилахуйн сургууль, АШУҮИС
30 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2021 нь 7 -10 хоногт, 24.6%(n=34) нь 11-ээс дээш хоногт эдгэрсэн байна. Өвчилсөн оюутнуудын 74.6%(n=106)-д эдгэрсэний дараа биед нь ямар нэг өөрчлөлт илэрсэн. Үүнд амархан ядарч сульдах, мартамхай болох, цээжээр өвдөх, байнга толгой өвдөх зэрэг өөрчлөлтүүд давамгайлж байна. Судалгаанд хамрагдсан нийт оюутнуудын 91.4%(n=233) нь архаг хууч өвчингүй бол 8.6%(n=22) нь архаг хууч өвчинтэй байна. КОВИД-19 вирусын халдварын талаарх мэдлэгийг шалгахад коронавируст халдварыг тодорхойлох асуумжинд нийт оюутнуудын 32.2%(n=85), халдвар дамжих замын талаарх асуумжинд 98.9%(n=262), хүндрэлийн талаарх асуумжинд 45.5%(n=122), урьдчилан сэргийлэлтийн талаарх асуумжинд 69.7% (n=191), халдварын гинжин хэлхээний талаарх асуумжинд 27.5%(n=72) тус тус зөв хариулсан байна. Дүгнэлт: Судалгаанд оролцсон нийт оюутан залуусын 95.8% нь вакцинд хамрагдсан бөгөөд 49,7% нь КОВИД-19 вирусын халдвараар өвчилсөн байна. Nursing & IPT student’s club, ММХХАН, Сувилахуйн сургууль, АШУҮИС
30 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2021 КОВИДЫН ХАЛДВАРЫН ДАРААХ ЗАЛУУ НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЧААЛАЛ ДААХ ЧАДВАР БОЛОН СЭТГЭЛ ЗҮЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ҮНЭЛЭХ НЬ М. Заяа1, Э. Номин-Эрдэнэ1, Г. Энхжин1, Б. Эрдэмбаяр1, Д. Батлхам2 2Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн сувилахуйн сургууль Үндэслэл: Коронавируст халдвар (COVID-19) нь SARS-CoV-2 вирусээр үүсгэгдсэн халдварт өвчин юм. Дэлхий дахинд ковидоор өвчилсөн хүний тоо 238 сая, нас баралт 4,5 сая хүн бөгөөд Монгол улсын хувьд ковидоор өвчилсөн хүний тоо 330 мянга, нас баралт 1482 хүн байсан. Ковидын үеийн эмнэлзүйн шинж тэмдгүүдэд халуурах-98.6%, ханиалгах-59.4%, үнэр, амт мэдрэхгүй байх-26.8%, ядрах-69.6%, бие янгинах-36.8%, хамар битүүрэх-10.1%, толгой өвдөх-6.1%, амьсгал давчдах-31.2%, хоолой өвдөх-17.4%, найтаалгах-10.1%, гүйлгэх-10.1%, гар, хөлний хурууны өнгө өөрчлөгдөх-3,6%, хоолны дуршил буурах-39,9% шинж тэмдгээр илэрч 3-9 сар хүртэлх хугацаанд үргэлжилж байна. Хүнд өвдсөн хүмүүст 1 жилээс ч дээш хугацаанд “урт хугацааны шинж тэмдэг” илэрч байна. Коронавирус тусаад эдгэрсний дараа хүмүүс сэтгэл хямралд автаж сэтгэл түгшилт – 35,8%, стресст автах – 28,4%, сэтгэл хямрах – 41,шинж тэмдгүүд илэрдэг. Зорилго:Ковидын халдвар авсан насанд хүрэгчдийн ачаалал даах чадвар болон сэтгэл зүйн тогтвортой байдлыг үнэлэх Арга аргачлал:АШУҮИС-ийн 1-4 курсийн ковидын халдвар аваад эдгэснээс хойш 1-3 сарын хугацаа өнгөрч буй 18-25 насны оюутнуудыг мөн ковидоор өвчлөөгүй 18-25 насны оюутнуудыг хамруулсан. Үүний дараагаар судалгаанд оролцогчдоос амин үзүүлэлтүүд, уушгины амьдралын багтаамж /метрээр/, доод мөчний булчингуудыг гар аргаар үнэлэн харин гидравлик атгах хүчийг динамометрээр хэмжсэн. Зүрх судас болон ачаалал даах чадварыг 6 минутын алхах тестээр үнэлсэн. Оролцогчид биед чөлөөтэй хувцас өмсөх бөгөөд сорил эхлэхээс өмнө тайван байдлаас эхэлсэн. 25м тэгш гадаргуу дээр өөрийн хурдаар 6 минутын турш алхуулсан. Алхаж байх үед зүрхний цохилт ба SpO2 пульсоксиметрээр хянасан. Сорил дууссаны дараа 6 минутын турш алхсан зайг үнэлэн гаргасан. Алхаж байх үед хүчилтөрөгчийн хангамж <88% хүрвэл сорилыг зогсоосон. Эрүүл мэндтэй холбоотой амьдралын чанарыг SF-36 асуумж ашиглан бөглүүлсэн. Google form дээр тухайн асуумжийг бэлдсэн ба оролцогчдын хувийн жи-мейл хаяг руу илгээн бөглүүлсэн. Үр дүн: Kовидын дараах оролцогчид болон ковидоор өвдөөгүй оролцогчидод харьцуулалт хийсэн. 6 минутын алхааны сорилыг хэмжихэд р=0.03 байсан ба 6 минутын алхааны сорил дууссаны дараа Боргийн үнэлгээгээр хэмжихэд хөлөн дээр ирсэн ачаалал р=0.05, SF-36 асуумжны өвдөлтийг үнэлсэн асуулт дээр р=0.02, сэтгэцийн эрүүл мэндийг үнэлсэн асуулт р=0.05 гэсэн статистик үр дүнтэй байсан. Дүгнэлт:Дээрх үр дүнгээс үзэхэд ковидын вирус нь хүний биеийн ачаалал даах чадварыг бууруулдаг. Ковидын дараах урт хугацааны шинж тэмдэг нь биеийн Nursing & IPT student’s club, ММХХАН, Сувилахуйн сургууль, АШУҮИС
30 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2021 өвдсөн хэсэг дээр үргэлжилж байгаа бөгөөд үүнээс үүдээд урт хугацаанд ядарч, өвдсөнөөс болж сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлж байна. Түлхүүр үг: 6MWT, COVID-19, SF-36 Nursing & IPT student’s club, ММХХАН, Сувилахуйн сургууль, АШУҮИС
30 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2021 ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДИЙН СЭТГЭЛ ГУТРАЛЫН БАЙДЛЫГ ҮНЭЛЭХ Лхагважав Оюун-Эрдэнэ1, Э.Содончимэг2, М.Ганцэцэг2, Г.Хулан2, Л.Дондоосүрэн3 1, 2, 3ОУУБИС [email protected] 86058458 [email protected] Үндэслэлэл: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар 9-17 насны хүүхдийн дунд сэтгэл түгших эмгэг 13 хувь, зан үйлийн эмгэг 10.3 хувь, сэтгэл хөдлөлийн эмгэг 6.2 хувьтай гарчээ. Харин манай оронд өсвөр үеийнхний сэтгэл зүйн хэрэгцээг тодорхойлох судалгаагаар тэдний 25.7 хувь нь ганцаардал болон сэтгэл гутралд ордог гэсэн дүн гарсан байна. Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлдөг зүйлс бол гэр бүлийн орчин, гэр бүлийн маргаан, архидалт, салалт, хол тусдаа амьдрах мөн нийгэм болоод бие хүний хүчин зүйлс нөлөөлдөг бөгөөд өсвөр насны хүүхдүүдийн дунд сэтгэл гутралын түвшин улам нэмэгдсээр цаашлаад хүндэрвэл амиа хорлолт болох эрсдэл өндөр байдаг зэрэг нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл гутралыг үнэлэх Зорилт: 1. Өсвөр насны хүүхдүүдийг сэтгэл гутралд оруулж буй хүчин зүйлсийг тодорхойлох 2. Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл гутралыг үнэлэх Материал арга зүй: Уг судалгаанд Улаанбаатар хотын болон орон нутгийн нэг, нэг сургуулийн 13-18 насны сурагчдыг хамруулсан. Өсвөр насны хүүдийн сэтгэл гутралд нөрөөлж буй хүчин зүйлсийг урьдчилан боловсруулсан асуумжаар, сэтгэл гутралын түвшинг Аарон Т.Бэкийн бүтээсэн сэтгэлийн хямралын түвшинг хэмжихэд өргөн хэрэглэгддэг психометрийн тестийн сорил ашигласан. Судалгааг дескриптив загвараар хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Нийт судалгаанд хамрагдсан өсвөр насны сурагчдын сэтгэл гутралд оруулж байгаа нь найз нөхдийн харилцаа болон сургуулийн орчны дарамтанд өртөлт 64% тай байна. Харин сэтгэл гутралын түвшинг үнэлэхэд 24% нь хүнд, 26% нь дунд, 50% нь хөнгөн буюу сэтгэл гутралгүй байна. Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан өсвөр насныхны сэтгэл гутралд оруулж байгаа хүчин зүйлсэд сургуулийн орчны дарамт, найз нөхдийн харилцаа зэрэг байгаа бол 50% нь хөнгөн буюу сэтгэл гутралгүй, 24% нь сэтгэл гутралын хүнд түвшинд байна. Nursing & IPT student’s club, ММХХАН, Сувилахуйн сургууль, АШУҮИС
30 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2021 АТОПИЙН ДЕРМАТИТЫН ҮЕД ХЭРЭГЛЭХ ЭМИЙН НЭР ТӨРЛИЙН СУДАЛГАА Н. Даваадэлгэр1, Т. Зулцэцэг2, Л. Энхболор3 , Д. Байгалмаа4 – 1,2,3,4 Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Эм Зүйн Сургууль Удиртгал: Өвчний эмгэг жам нь харшил эмзэгшлийн огцом ба аажим хэт мэдрэгших урвалаар тайлбарлагдаж буй бүлэг өвчнийг харшлын шалтгаант арьсны өвчин гэнэ. Үүнд: Хавьтал харшлын дерматит, хордлого харшлын дерматит, атопийн дерматит, экзем, чонон хөрвөс зэрэг өвчнүүд багтдаг. Атопийн дерматит нь нярай болон бага насанд эхэлдэг удамших хандлагатай, хэт мэдрэгшлийн урвалаар явагдддаг, арьс хуурайших, улайх, загатнах, шүүдэст тууралт гарах шинжээр илэрдэг архаг, дахилтат явцтай, арьсны үрэвсэлт эмгэг юм. Өвчин бага наснаас эхлэх хандлагатай ч аль ч насанд үүсэж болно. Атопийн дерматиттай хүүхэд өсөж томроход уг эмгэг тэдгээрийн 80%-д нь харшлын ринит буюу гуурсан хоолойн багтраа болж хөгждөг болох нь тогтоогдсон байна. Судалгааны ажлын үндэслэл: Атопийн дерматит өвчний тархалт дэлхийн нийт хүүхдүүдийн 10-20%, насанд хүрэгсдийн 1-3%-д тохиолдоод байна. Хөгжингүй орнуудад сүүлийн 30 жилийн хугацаанд атопийн дерматитийн тархалт 2-3 дахин ихэссэн. Харин манай улсад 2012 онд атопийн дерматитийн 8199 тохиолдол, 2013 онд 10725 тохиолдол, 2014 онд 10774 тохиолдол бүртгэгдсэнээс үзэхэд энэ өвчний тархалт бусад харшлын өвчнүүдийн адил өсөх хандлагатай байгаа нь ажиглагдаж байна. Атопийн дерматиттай хүний арьсанд нэвтэрсэн аллерген нь гол төлөв гистаминаар дамжин нөлөө үзүүлж, тууралтууд үүсэн, хүчтэй загатнаа илэрдэг. Энэ үед арьсыг чийгшүүлэх, хэсэг газрын глюкокортикоидын тосон түрхлэг хэрэглэх, загатнааг дарах эмчилгээ болох гистамины эсрэг эмүүдийг хэрэглэдэг. Иймээс энэхүү өвчний үед хэрэглэх эмийн нэр төрлийг нарийвчлан тогтоох нь ихээхэн ач холбогдолтой юм. Судалгааны ажлын зорилго: Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэлтэй арьсны эмгэгт хэрэглэгддэг эмийн бэлдмэлүүд дотроос атопийн дерматитыг эмчлэхэд хэрэглэгддэг эмийн нэр төрлийг тогтоох нь энэхүү судалгааны ажлын зорилго юм. Судалгааны ажлын зорилт: Эмийн улсын бүртгэлд бүртгэлтэй арьсны эмгэгийн үед хэрэглэх эмийг тогтоох Атопийн дерматитын үед хэрэглэдэг эмийн нэр төрлийн бүтцийг судлах Гистамины эсрэг эмүүдээс атопийн дерматитын эмчилгээнд хэрэглэх эмүүдийг тогтоох Nursing & IPT student’s club, ММХХАН, Сувилахуйн сургууль, АШУҮИС
30 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2021 Судалгааны материал, арга зүй: Монгол улсад бүртгэгдсэн эмийн жагсаалтаас ATC ангилалд тулгуурлан бүтцийн судалгаа хийж гүйцэтгэв. Судалгааны үр дүн: Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн 7356 (Давхардсан тоогоор) эмийн 242 буюу 3,2% -г D ангилалын буюу арьсны эмгэгүүдийн үед хэрэглэх эмүүд эзэлж байгаа бөгөөд үүний 0,2% нь атопийн дерматитын үед хэрэглэх эмүүд байна. Атопийн дерматитын үед хэрэглэх эмүүдийн 93% -г зөөлөн эмийн хэлбэр эзэлж байна. Үүнээс 60% -г тосон түрхэц, 27% -г крем, 7% -г гель, үлдсэн 6% -г шахмал эмийн хэлбэр эзэлж байна. Эм судлалын бүлгээр нь авч үзвэл атопийн дерматитын үед кортикостероид, глюкокортикоид болон антибиотикийн нийлмэл найрлагатай эм, гистамины эсрэг эмүүдийг хэрэглэж байна. D ангилалын атопийн дерматитын үед хэрэглэх эмүүдийн 43% -г глюкокортикоид болон антибиотикийн нийлмэл найрлагатай эмүүд, 28% -г кортикостероидууд, 29% -г бусад эмүүд бүрдүүлж байна. Үйлчлэгч бодист нь дүн шинжилгээ хийвэл хэсэг газрын үрэвслийн эсрэг, судас нарийсгах, харшлын эсрэг үйлдэлтэй глюкокортикостероид болох бетаметазон дийлэнх тосон түрхэцийн найрлаганд орсон байна. Харин атопийн дерматитын үед хэрэглэх R ангилалын гистамины эсрэг эмүүдээс цетиризин 50%- г, лоратадин 27,2% -г, 18,1% -г бусад эмүүд эзэлж байна. Олгох нөхцлийн хувьд атопийн дерматитын үед хэрэглэх D ангилалын эмүүдийн 78,5% нь жортой, 21,5% нь жоргүй, R ангилалын гистамины эсрэг эмүүдийн 72,7% нь жортой, 27,2% нь жоргүй олгохоор байна. Дүгнэлт: Энэхүү судалгааг Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмийн жагсаалтаас ATC ангилалын дагуу D болон R ангилалын атопийн дерматитын үед хэрэглэх эмүүдийг түүврийн аргаар түүвэрлэн авч хийсэн болно. Ингэхдээ D ангилал дотроо атопийн дерматитын үед хэрэглэх эмүүдийн тоог тодорхой гаргаж түүн дээр дүн шинжилгээ хийсэн. Түүнчлэн атопийн дерматит өвчин нь харшлын шалтгаант арьсны эмгэгийн ангилалд багтдаг учраас R ангилалын гистамины эсрэг эмүүдээс энэ өвчний үед хэрэглэж болох эмүүдийн тоог мөн адил гаргасан. Үүний үр дүнд D ангилалаас бетаметазон глюкокортикоид болон антибиотикийн нийлмэл найрлагатай тосон түрхэц хамгийн их буюу 42,8% -г эзэлж байсан бол R ангилалын гистамины эсрэг бэлдмэлээс цетиризин 50% -г эзэлж байсан. Түлхүүр үг: Атопийн дерматит, эмийн нэр төрөл, D ангилал, гистамины эсрэг Ашигласан хэвлэл: 1. Хандсүрэн.Б. “Арьсны өвчин”, УБ, 2010 он, 195-201 х 2. https://moh.gov.mn/uploads/files/ f693d185aba9847f313fce6cdd2d2a8e1e14717f.pdf 3. Vidal.ru Nursing & IPT student’s club, ММХХАН, Сувилахуйн сургууль, АШУҮИС
30 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2021 АНГЛИ ХЭЛИЙГ СУРАХАД ГАРЧ БУЙ БЭРХШЭЭЛИЙГ ТОДОРХОЙЛОХ НЬ Н.Сумъяасүрэн 1 Ч. Оюунаа2 1Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Сувилахуйн сургууль ЭББ 3-1 ангийн оюутан 2Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Сувилахуйн Сургууль, ЕЭТ-ийн Англи хэлний багш Имайл: [email protected] Утас: 85455191 Үндэслэл: Өнөө үед “Англи хэл” нь дэлхийн олон улс оронд, хоёдогч хэл нь болоод байгаа билээ. Хэл хувь хүний хөгжлийн хүчин зүйлсийн нэг болж хэл сурах асуудал чухлаар тавигдаж байна. Гэвч ихэнх хүмүүс үгээ буруу хэлэхээс айн хоорондоо харилцан ярилцахаас эмээсэн хэвээр байна. Үүнээсээ шалтгаалаад өөртөө итгэх итгэл нь буурдаг. Монгол улсын хувьд 2008 оноос ЕБС- н 5-р ангиас эхлэн англи хэлийг албан ёсоор улсын болон хувийн бүх дунд сургуулиудад заахаар шийдвэрлэсэн. Хэдийгээр 12-р ангиа төгсөхдөө хүүхэд бүр хамгийн багаар тооцоход 7 жилийг англи хэл судлаж байгаа боловч бүрэн эзэмшиж хараахан чадаагүй байдаг. Үүний нэг шалтгаан нь зөвхөн сурлагын амжилт, танин мэдэхүй талаас нь судлах хандлага зонхилсоор байгаа бөгөөд сурах хэв шинж, хүний онцлог чанар, мэдрэмж, сэтгэлийн хөдөлгөөн, ёс суртахуун зэрэг олон асуудлуудыг орхиг дуулсантай холбоотой юм.. Хүний хөгжлийн-онол арга зүйн зангилаа асуудлын нэг болсон хувь хүний хөгжлийн онцлог чанарыг судлахад өрнө, дорнын эрдэмтэн судлаачид ихээхэн анхаарал хандуулсаар байна. Эдгээр баялаг уламжлалд тулгуурлан АШУҮИС-н Сувилахуйн Сургуулийн оюутан залуучуудын англи хэл сурах хэв шинжийг судлах нь бидний өмнө тулгарч байгаа нэн чухал асуудлын нэг юм. Зорилго:АШУҮИС Сувилахуйн Сургуулийн оюутнуудын англи хэл сурах хэв шинжийг тодорхойлоход оршино. Зорилт:1. Сувилахуйн Сургуулийн оюутнуудаас санамсаргүй байдлаар түүвэрлэн асуумж авах 2. Сурах хэв шинжийг тодорхойлох оюутнуудаас авсан асуумжаа нэгтгэн дүгнэж дүгнэлт хийх Материал, арга зүй: Судалгааг АШУҮИС Сувилахуйн Сургуулийн 1-4р курсийн оюутнуудыг хамруулсан ба тооцоог Excel программ ашиглаж хийсэн болно. Судалгааны үр дүн: Судалгаанд нийт 87 оюутан оролцсон бөгөөд Сувилахуй- 33.7%, ЭН-31.4%, ДОТ-1.45%, Хөдөлгөөн засалч-1.45%, Хөдөлмөр засалч-1.45%, НАТ-10.5% хамрагдсан байна. Үүнээс үзэхэд 58.3%-д нь англи хэл сурахад үг, дуудлага, авиа зүйг хэлэхэд бэрхшээлтэй байдаг гэсэн бол 42,5% хэл сурах хамтрагчтай болчихвол илүү хурдан амархан сурна гэсэн байна. Мөн 76.7% оролцогчид чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхийн тулд сургуульдаа англи хэлний ярианы клубтэй болж хэлээ сайжруулж мөн хэл сурах хамтрагчтай болмоор байна гэсэн байна. Nursing & IPT student’s club, ММХХАН, Сувилахуйн сургууль, АШУҮИС
30 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2021 Судалгааны дүгнэлт: Бидний өмнө тулгамдаж байгаа гол бэрхшээл бол ярианы хамтрагчтай болох, үгээ зөв дуудах асуудал нь энэхүү судалгаанаас тод харагдаж байна. Аливаа зүйлийг сурахдаа өөрийнхөө хэв шинж, арга барилд тохируулан суралцвал илүү үр дүнтэй байх ба бэрхшээл харьцангуй цөөн тохиолдох юм. Харин илүү урт хугацааны давтамжтай суралцснаар, мөн өөртөө ярих орчин бүрдүүлсэнээр суралцагчийн яриа болон дуудлага сайжирна. Иймээс суралцагчид ярианы клуб, сургалтанд хамрагдаж өөртөө орчин бүрдүүлэх нь чухал байна. Ном зүй: М.Гонгор “Боловсрол Судлал” сэтгүүл УБ 2011 он Www.Wikipedia.com Nursing & IPT student’s club, ММХХАН, Сувилахуйн сургууль, АШУҮИС
30 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2021 КОВИД-19 ҮЕД ТӨРСӨН ЭЭЖҮҮДИЙН ТӨРСНИЙ ДАРААХ СЭТГЭЛ ГУТРАЛЫГ СУДЛАХ НЬ Б. Уянгаа1, Б.Батцэцэг2 Сувилахуйн сургууль ЭББ 3-1 анги, 302-р хэсэг Удирдсан багш: Эх барихуйн тэнхимийн багш АУ Магистр Б. Туул Email хаяг: [email protected] Утас: 88309336 ҮНДЭСЛЭЛ: Өнөөгийн нийгэмд ковид 19 цар тахал нь нэмэгдэснээр төрсөн эмэгтэйчүүдэд онцгой шинэ сорил болж үүнийг даган жирэмсэн үед эхийн төрсний дараах хамгийн том стресс болж байгаа. Нийт 100 хувь гэж үзэхэд 37% нь ковид халдвараас болж байна, төрсний дараах их хэмжээгээр сэтгэл гутралт орж байгаа бол 57% нь төрсний дараах сэтгэл гутралд дунд зэрэг өртөж байна. Ковид-19 цар тахалын төрсний дараах сэтгэл гутрал нь тухайн улс оны хөгжил, дэвшил, мэдлэгээс шалтгаалж байгаа. Төрсний дараах үеийн эмэгтэйчүүдийн дунд Ковид- 19 тахлын үед уртын дагуу дотоод шинж тэмдгүүдийн өөрчлөлтийг судлан ганцаардал болон бусад нөхцөл байдлын эрсдэлт хүчин зүйлүүдийг судална Ковид-19 тахлын үед жирэмсэн ба төрж буй эмэгтэйчүүдэд төрсний дараах сэтгэл гутрал болон гэмтлийн дараах стрессийн шинж тэмдэгийн тархалт, хорио цээрийн арга хэмжээ, эх барихуйн хүчин зүйл, хавсрах хэв маягийг судлах явдал. Төрөхийн өмнөх ба төрсний дараах сэтгэл гутрал нь эх, хүүхдэд сөргөөр нөлөөлдөг эрүүл мэндийн эмгэг бөгөөд эмийн эмчилгээг хэрэглэхээс зайлсхийх, хязгаарлахын тулд аль болох эрт илрүүлэх шаардлагатай байдаг. Эх барих эмэгтэйчүүдийн эмч хүүхэд төлөвлөх эхний мөчөөс эхлэн сэтгэлийн хямралыг энгийн аргаар тогтмол шалгаж байх ёстой бөгөөд шинжилгээний үр дүнг жирэмсний төлөв байдлыг тодорхойлох зорилгоор ашиглах ёстой. Төрсний дараах сэтгэл гутралын эрсдлийг тодорхойлоход тусалж, төрсний дараах амиа хорлох үед эрт сэрэмжлүүлэг болно. Жирэмслэлт ба төрөлтийн эргэн тойронд байгаа стрессийг нэмж хэлэхэд халдварын аюул занал, нийгмээс тусгаарлах бодлого нь жирэмсэн эмэгтэйчүүд болон төрсөн эхчүүдэд сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Жирэмсэн болон төрөх үеийн айдас дээр COVID-19-ийн нөлөөний талаарх уран зохиол хязгаарлагдмал байдаг. COVID-19 тахал дэлхийн хүн амд нөлөөлсөөр байгаа бөгөөд энэ нь жирэмсэн эхчүүд болон дэлхий даяар шинээр төрсөн эхчүүдийн перинаталь тусламж, тусламжийн талаар мэдээлэх туршлагад хэрхэн нөлөөлснийг ойлгох нь чухал учраас энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо ЗОРИЛГО, ЗОРИЛТ: Ковид-19-ын үед төрсөн ээжүүдийн төрсний дараах сэтгэл гутрал, сэтгэлийн хямрал, түгшүүрийн шинж тэмдгүүд нэмэгдэх нь жирэмсний явц, дутуу төрөлт, төрсний дараах сэтгэл гутрал, хүүхдийн зан үйлийн хүндрэлтэй холбоотой учир үүнийг судлах. Nursing & IPT student’s club, ММХХАН, Сувилахуйн сургууль, АШУҮИС
30 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2021 МАТЕРИАЛ АРГА ЗҮЙ: Ковид-19 үед жирэмсэн болон төрсөн ээжүүдээс цахим хэлбэрээр судалгаанд хамруулна. Тоон судалгааны аргыг ашиглан, асуумжын аргаар мэдээллийг цуглуулсан. ҮР ДҮН: Судалгаанд нийт 55 хүн хамрагдсанаас дийлэнх хувийг 16-25 насныхан эзэлсэн бөгөөд нийт оролцогчдыг вакцин хийлгэсэн эсэхийг авч үзвэл 98.2% хамрагдсан 1.8% нь хамраагдаагүй байлаа. Судалгаанд оролцсон хүмүүсийн 47.3% нь вакцины 2-р тунтай байхадаа Ковид-19 өвчилсөн, 42.3% нь Ковид-19 өвчлөөд 6 сар болсон, 96.4% нь Ковид-19 өвчлөх хүмүүсийн тоо нэмэгдэх тусам жирэмсэн үед ба төрсний дараа бие махбодь болон сэтгэл зүйд нөлөөлсөн байна. Сэтгэл санааны цочиролд өртөж сандрах, төрсний дараах сэтгэл гутралд орох, сэтгэлээр унах, түгших, сандрах, вирусыг эргэн тойрныхоо хүнд дамжуулах вий гэхээс санаа зовох зэрэг сэтгэл зүйн болон бие махбодийн өөрчлөлтүүд гарсан. Иймээс цаашид эдгээр хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх шаардлагатайг илтгэж байна. Корона вирусын үед жирэмсэн үед төрсний дараах бие махбодийн талаасаа цахим орчноос зөвлөгөө аван үзүүлэх цагаа хэзээ, хаанаас ч урьдчилан авах боломжтой болж байгаа нь сайн талтай боловч цахим орчин нь сэтгэлзүйн талаас гарч байгаа өөрчлөлтүүдэд тулгуурласан зөвлөгөө, мэдээлэл харьцангүй бага байгаа учраас цаашид судлах шаардлагатай юм. ДҮГНЭЛТ: Судалгаанаас үзэхэдид Ковид-19 цар тахлаар өвчилсөн нь жирэмсэн үед болон төрсний дараах сэтгэл гутралд ороход их хэмжээгээр нөлөөлж, сэтгэл зүйн бэлтгэл, урьдчилан сэргийлэлт зэргийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг нийтээр авч хэрэгжүүлэх шаардлага үүсээд буйг харуулж байна. Энэ хэцүү цаг үед төрсний дараах сэтгэл гутралд илүү өртөж байгаа нь жирэмсэн үед болон төрсний дараах сэтгэл зүйн эмчилгээг сайжруулах хэрэгцээ байгааг илтгэж байна. ТҮЛХҮҮР ҮГС: Ковид-19, Жирэмсэн үед болон төрсний дараах сэтгэл гутрал, сэтгэлзүй, Nursing & IPT student’s club, ММХХАН, Сувилахуйн сургууль, АШУҮИС
30 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2021 СУВИЛАХУЙН ОЮУТНУУДЫН ВЕБИНАР ДАДЛАГЫН ХИЧЭЭЛИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙГ ҮНЭЛЭХ НЬ Төрхүү Уянга1, О.Урансолонго2, Б.Ганцэцэг2, Д.Цэнд2, Л.Дондоосүрэн3 1, 2, 3ОУУБИС [email protected] 88432428 [email protected] Үндэслэл: Дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахлын эсрэг бид урьд өмнө байгаагүй олон хүндрэл бэрхшээлтэй тулгарсан. Цар тахал нь хүний амьдралын бүхий л салбарт, тэр дундаа боловсролын системд \\үүнд анагаахын оюутнууд\\ нийгэм, иргэдэд нөлөөлж байна. Эрүүл мэндийн салбарын хүн хүчийг бэлтгэх сувилахуйн сургуулиуд дараагийн үеийн чанартай, чадамжтай тусламж үйлчилгээ үзүүлэгчдийг хөгжүүлэх хүндхэн сорилтуудыг даван туулж байна. Сувилагчийн ур чадвар нь тэдэнд заасан мэдлэг, ур чадварт суурилдаг . Сувилахуйн сургалт нь сувилахуйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад сувилахуйн тусламж үзүүлэх мэдлэг, ур чадвар, хандлагыг эзэмшүүлэх боломжийг олгодог онолын болон практик сургалтын нэгдэл байдаг. Сувилахуйн боловсролын ихэнх хэсгийг эмнэлзүйн орчинд явуулдаг хэдий ч бид цар тахлын улмаас цахим хэлбэрээр сурсан билээ. энэхүү онцгой нөхцөлд хийгдсэн дадлага хичээлийн талаархи оюутны сэтгэл ханамжийг тодорхойлон гаргаж ирэх зорилготойгоор энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Энэхүү судалгаа нь сувилахуйн оюутнуудын цахим сургалтаар олж авсан дадлага хичээл нь хэр үр дүнтэй, сэтгэл ханамжтай байсныг тодорхойлох зорилготой. Зорилт: 1. Оюутны цахим дадлага хичээлийн талаархи сэтгэл ханамжийг үнэлэх 2. Цахим дадлага хичээлийн агуулгыг үнэлэх 3. Багшийн талаархи сэтгэгдэлийг үнэлэх Материал арга зүй: Уг судалгааг аналитик судалгааны нэг агшингийн загвараар гурван бүлэг бүхий 33 асуумжаар оюутны цахим дадлагын сэтгэл ханамжийг үнэлэх судалгааг хийж гүйцэтгэсэн. Зорилт 1-ийн хүрээнд “Оюутны цахим дадлага хичээлийн талаархи сэтгэл ханамжийг үнэлэх” 5 асуумж. Зорилт 2-ын хүрээнд “Цахим дадлага хичээлийн агуулгыг үнэлэх” 11 асуумж. Зорилт 3-ын хүрээнд “Багшийн талаарх сэтгэгдлийг үнэлэх” 17 асуумж боловсруулав. Үр дүн: Энэхүү судалгааны үр дүнд оюутнуудын цахим дадлагын талаархи сэтгэл ханамж 69% нь маш сайн, 21% сайн, 10% дунд гэсэн байна. Дүгнэлт: Энэхүү судалгаа нь сувилахуйн оюутнуудын цахим сургалтаар олж авсан дадлага хичээл нь хэр үр дүнтэй, сэтгэл ханамжтай байсныг тодорхойлох Nursing & IPT student’s club, ММХХАН, Сувилахуйн сургууль, АШУҮИС
30 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2021 зорилготой байсан бөгөөд судалгааны үр дүнд оюутнуудын цахим дадлагын талаархи сэтгэл ханамж 32% нь маш сайн, 37% сайн , 21% дунд, 7% муу, 3% маш муу хэмээн гарсан бөгөөд covid-19 өвчиний үеийн энэхүү цахим дадлагат оюутнуудын сэтгэл ханамж өндөр байгааг харуулж байна. Энэ нь цахим хичээл хэр үр дүнтэй мөн бидний бодсоноос ч илүү давуу талтай байсныг харуулж байна. Nursing & IPT student’s club, ММХХАН, Сувилахуйн сургууль, АШУҮИС
30 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2021 Nursing & IPT student’s club, ММХХАН, Сувилахуйн сургууль, АШУҮИС
30 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2021 ОЮУТАН БАЙХ ХУГАЦААНДАА ХҮҮХЭД ТӨРҮҮЛЭХ НЬ СУРАЛЦАХ ҮЙЛ ЯВЦАД ХЭРХЭН НӨЛӨӨЛДГИЙГ СУДЛАХ НЬ О.Болормаа1, А.Амаржаргал2, Ц.Анударь3, О.Хулан4 2Олон Улсын Улаанбаатарын Их Сургуулийн Сувилахуйн сургуулийн 3-р дамжааны удирдагч багш 1,3,4Олон Улсын Улаанбаатарын Их Сургуулийн Сувилахуйн сургуулийн 3-р дамжааны оюутнууд [email protected] 86317557 Үндэслэл: Монгол улсын хэмжээнд 2018-2019 оны судалгаагаар анагаах ухааны чиглэлээр 22400 оюутан суралцаж байгаагийн 81,5% нь эмэгтэй 18,5% нь эрэгтэй байна.1 Харин сувилахуйн хөтөлбөрөөр үйл ажиллагаа явуулдаг дээд боловсролын сургалтын байгууллагад 3100-аад оюутан сувилагч мэргэжлээр суралцаж байна.2 Үүнээс ОУУБИС-д 103 оюутан суралцаж байгаагийн 90,3% нь эмэгтэй 9,7% нь эрэгтэй оюутан байна.3 Эдгээр үзүүлэлтээс харахад анагаах ухааны салбарыг эмэгтэйчүүд илүүтэйгээр сонгон суралцаж байна.1 Улаанбаатар хотын хэмжээнд 2020 оны байдлаар 20-24 насны 5746 эмэгтэй амаржсан гэх судалгаа байгаагаас ихэнх хувь нь оюутан залуучууд байгааг харуулж байна4. Оюутан насандаа төрсөн ээжүүдийг дэмжих, зөвлөгөө өгөх, хайхрах, ойлгож туслах байдал болон тэдэнд тулгарч буй асуудлын талаар хийгдсэн судалгаа мэдээлэл дутмаг байдаг. Оюутан ахуй насандаа гэр бүл зохиож, жирэмсэлж, ээж болох асуудал цаг үеэ дагаад олширч байна. Суралцаж байх үед ээж болсон тохиолдолд сургуулиа орхих , төгсөж чадахгүй байх, чөлөө авах, цаашлаад сурах хүсэлгүй болдог. Мөн багш нартай үл ойлголцох , бусдаас хөндийрөх, эрүүл мэнддээ анхаарал хандуулж чадахгүй байх, гэр бүлдээ цаг зав гаргаж чадахгүй байх, хичээлийн хоцрогдолд орох гэх мэт олон асуудалтай тулгардаг. Иймээс энэ асуудлыг судалгаагаар тодорхойлж, цаашид авч болох санаачлага зөвлөмжийг гаргахын тулд энэхүү сэдвийг сонгон авлаа. Зорилго:Оюутан байх хугацаандаа хүүхэд төрүүлэх нь суралцах үйл явцад хэрхэн нөлөөлдгийг судлах Зорилт - Оюутан байх хугацаандаа хүүхэд төрүүлэхэд тулгарч буй бэрхшээлийг тодорхойлох - Оюутан байх хугацаандаа төрсөн ээжүүдэд туслах зөвлөмж боловсруулах Материал арга зүй:Судалгааг тоон судалгааны агшингийн загварыг ашиглан асуумжийн аргаар хийсэн. Хүн ам зүйн 7, бэрхшээл тодорхойлох 11, дэмжлэг туслалцааны талаар 7 асуулттай 3 бүлэг асуумжаар ОУУБИС-ийн Сувилахуйн 1- 4 курсд суралцаж байхдаа хүүхэд төрүүлсэн нийт 24 оюутнаас Google Forms программыг ашиглан авсан. Үр дүнгийн боловсруулалтыг Microsoft Excel 2013, SPSS 21 программыг ашиглан хийсэн. Үр дүн : Судалгаанд хамрагдсан нийт 24 оюутны 41,7% нь 22-25 настай, 83% нь гэрлэсэн эмэгтэйчүүд байна. Хүүхэд төрүүлсэн оюутнуудад тулгарч буй асуудлыг үнэлэхэд 83,3% нь хүүхэд харах хүнгүй , 45,8% санхүүгийн бэрхшээлтэй, 79,2% Nursing & IPT student’s club, ММХХАН, Сувилахуйн сургууль, АШУҮИС
30 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2021 сэтгэл санаа тогтворгүйжсэн гэж хариулсан. Мөн эдгээр бэрхшээлүүд нь оюутнуудын 75%-ийх нь сурлаганд нөлөөлсөн ба үүнээс 66,7% сурлага нь муудсан, 54% хичээлээ хийх сонирхолгүй болсон гэж хариулжээ. Нийт судалгаанд хамрагдсан оюутнуудын 70,8% нь сургууль болон багш нараас дэмжлэг авахыг , 75% сургуулийн удирдлага болон багш нар сургалтын зарчим шаардлагыг уян хатан тавьдаг байхыг, 70,8% хичээл нөхөх боломж олгох, 75% бие даалт болон тайланг цахимаар хамгаалахыг хүсдэг гэсэн үр дүн гарсан байна. Дүгнэлт:Оюутан байх хугацаандаа хүүхэд төрүүлэх нь сурлага муудахад нөлөөлж, хичээл хийх сонирхолгүй болж улмаар сэтгэл зүйн дарамт, гэр бүлийн асуудалд өртөж байна. 1. Оюутан байх хугацаандаа төрсөн ээжүүдэд сургууль болон багш нараас дэмжлэг өгөх, сургалтын зарчим шаардлагыг уян хатан тавих саналыг сургалтын алба, багш, оюутны албанд санал хүргүүлж хамтран ажиллан олон оюутны суралцах хүсэлд эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна. Ном зүй 1 https://1212.mn/BookLibraryDownload.ashx?url=Bolovsrol_amjiltiin_tulhuur.pdf 2 https://1212.mn/BookLibraryDownload.ashx? url=Bolovsrol_amjiltiin_tulhuur.pdf&ln=Mn 3 ОУУБИС-ийн суралцаж буй оюутнуудын статистикийн мэдээлэл 4 http://hdc.gov.mn/file-category/13/ 5 “Сувилахуйн нэгэн зуун 1921-2021” Д.Солонго 6 “Багш нарын эрдэм шинжилгээний хурал-2020” илтгэлиийн хураангуй, М.Туул, Ю.Туул 7 “INC-2018” International Nursing Conference, Д.Нямсүрэн Монголын Сувилагчдын Нийгэмлэгийн тэргүүн Nursing & IPT student’s club, ММХХАН, Сувилахуйн сургууль, АШУҮИС
30 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2021 КОВИДЫН ХАЛДВАРЫН ҮЕД ДАЙЧЛАГДАН АЖИЛЛАЖ БУЙ ЭМЧ, СУВИЛАГЧ НАРЫН ДАВАН ТУУЛАХ СЭТГЭЛ ЗҮЙН БАЙДАЛ Б.Эрдэнэсувд1 , Сувилахуйн сургууль ЭББ 3-1 301 хэсэг Удирдсан багш: Б.Туул Сувилахуйн сургууль эх барихуйн тэнхим И-Майл хаяг: [email protected] Утас: 99922994 Үндэслэл: Ковид-19 халдвар нь 2019 оны 12-р сард БНХАУ -ын Хубэй мужийн Ухань хотод тодорхойгүй шалтгаантай уушгины хатгалгаа өвчнөөс үүдэлтэй халдвар гарч дэлхий даяар хурдан тархсан. Үүний дараа Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) энэхүү өвчнийг цар тахал хэмээн 2020 оны 2-р сарын 11-нд зарлав. Монгол улсад анхны тохиолдол 2020 оны 3-р сарын 12-нд бүртгэгдэж одоогийн байдлаар 686500 хүн халдвар авсан байна. Өвчилсөн хүмүүсийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж буй нь эрүүл мэндийн салбарын ажилтнуудад тулгамдсан асуудал болоод байна. Тиймээс ковидын халдварын үеийг даван туулах сэтгэл зүйн байдлыг удирдах, хяналтыг сайжруулах чухал ач холбогдолтой юм. Ялангуяа энэ цар тахлын үеийн сэтгэл гутралыг эрт илрүүлэх, сэтгэцийн эрүүл мэндэд гарсан өөрчлөлтийг нарийн тооцож үнэлэх нь чухал байгаа билээ. Зорилго, зорилт: Ковид-19 цар тахлын үед дайчлагдан ажиллаж буй эмч, сувилагч нарын даван туулах сэтгэл зүйн байдлыг судлах. Материал арга зүй: Судалгааг Улаанбаатар хотын улаан бүс болон ажиллаж буй эрүүл мэндийн нэгдэл (ЭМН)-үүдийг түшиглэн явуулав. Ковидын халдварын үед дайчлагдан ажиллаж буй 130 эмч, сувилагчийг сонгон цахим хэлбэрээр явуулсан болно. Үр дүн: Судалгаанд нийт 130 хүн хамрагдсанаас дийлэнх нь буюу 45,5% (n=45) 20-25 насныхан эзэлсэн бөгөөд нийт оролцогчдыг 50,7% (n=50) сувилагч, 49,3% (n=49) эмч нар байлаа. Судалгаанд оролцсон хүмүүсийн 67,9% (n=68) нь ажлаас халшрах сэтгэл зүйн болон биемахбодийн өөрчлөлтүүд гарсан. Хувь хүний эрүүл мэндийн болон хамгаалах хувцас хэрэглэл, орчин нөхцлийн дутагдал зэрэг нь судалгаанд хамрагдагсдын 32,4% (n=32)-д илэрч байгаа нь цаашид эдгээр хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх шаардлагатайг илтгэж байна. Дүгнэлт: Судалгаанаас үзэхэд Ковид-19 цар тахлын үед дайчлагдан ажиллаж буй эмч, сувилагч нарын даван туулах сэтгэл зүйн байдал нь биемахбодын хувьд сэтгэл зүйч уур бухимдал стресс үүсгэн ажлын үр бүтээлийн хувьд буурч ажлаас халшрах хам шинж өндөртэй байна. Түлхүүр үгс: Ковид-19, даван туулах чадвар, сэтгэл зүй, ажлаас халшрах хам шинж Ном зүй: 1. World Health Organization (WHO) Mental Health and Psychosocial Considerations during the COVID-19 Outbreak. 17-4-2020 2. Burnout and Resilience among Frontline Nurses during COVID-19 Pandemic: A Cross-sectional Study in the Emergency Department of a Tertiary Care Center, North Nursing & IPT student’s club, ММХХАН, Сувилахуйн сургууль, АШУҮИС
30 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2021 India Indian J Crit Care Med. 2020 Nov; 24(11): 1081–1088. doi: 10.5005/jp-journals- 10071-23667 3. Guo Y-F, Luo Y, Lam L, Cross W, Plummer V, Zhang J. Burnout and its association with resilience in nurses: a cross-sectional study. Wiley J Clin Nurs. 2018;27(1-2):441– 449. doi: 10.1111/jocn.13952. DOI: 4. Rushton CH, Batcheller J, Schroeder K, Donohue P. Burnout and resilience among nurses practicing in high-intensity settings. Am J Crit Care. 2015;24(5):412–420. doi: 10.4037/ajcc2015291. D Nursing & IPT student’s club, ММХХАН, Сувилахуйн сургууль, АШУҮИС
30 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2021 ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДЭД ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ СУДАЛСАН БАЙДАЛ Ц. Баярчимэг1, Б. Бундхорол1, М.Долгоржав2 Ж. Сэргэлэнцэцэг3 1,2,3Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Сувилахуйн Сургууль [email protected] Утас: 80372808 Түлхүүр үг: Өсвөр үеийн сэтгэл зүй, өсвөр насны тулгамдсан асуудал. Үндэслэл:НҮБ-ын Хүүхдийн Сан нь хүүхдийн эрхийг хангах, хамгаалах үйлсэд тэргүүлэгч байгууллага бөгөөд дэлхийн 190 оронд хийсэн судалгаан дундаас Монголын хүүхдүүдэд тулгарч буй нэн тэргүүний таван асуудлыг тодорхойлсон байна. Үүнд: Боловсролын салбар дахь цахим орчны ялгаатай байдал, цахим орчин дахь хүүхэд хамгаалал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн асуудал, уур амьсгалын өөрчлөлт хүүхдэд үзүүлэх сөрөг нөлөө, хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд орж байна. Нийгэмд эдгээр асуудлыг ихээхэн хөндөж, тодорхой ажлуудыг хийж байгаа боловч төдийлөн үр дүнд хүрэхгүй байна. Монгол Улсад өсвөр насныхны амиа хорлолтын түвшин Зүүн Ази, Номхон далайн бүсийн дундаж түвшнээс тав дахин их байна. 10-14 насны өсвөр насныхны амиа хорлолт 2003 онд энэ насныхны нас баралтын шалтгааны 3.3 хувь болж байсан бол 2019 онд 11.4 хувь болж эрс өсжээ. 2018 онд өсвөр насны хүүхдүүдийн 30.5 хувь нь сэтгэл хөдлөл, зан үйлийн тулгамдсан асуудалтай байсан бол, 9 хувь нь сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгтэй байжээ. Хүүхэд, гэр бүлийн өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангахуйц өсвөр насныханд ээлтэй, чанартай сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Мөн сургуулийн орчинд өсвөр үеийнхний нийгэм сэтгэлзүйн чадварыг нь хөгжүүлэхэд чиглэсэн сургалт, хичээлээс гадуурх үйл ажиллагааг дэмжин өсвөр насны хүүхдүүдийг эрсдэлийг даван туулах, сэтгэл зүйгээ эрүүл байлгах чадвартай болгох нь нэн чухал байна. Иймд бид өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлзүйн асуудлыг даван туулахад туслах шаардлагатай байна. Зорилго:Өсвөр насны хүүхдүүдэд тохиолдож буй сэтгэл зүйн асуудалд шийдэлийг олоход нь туслах. Зорилт:Өсвөр насны хүүхдүүдэд тохиолдож буй сэтгэл зүйн асуудлыг олох. Судалгааны материал арга зүй:Улаанбаатар хотын Ирээдүйрээдүй цогцолбор сургуулийн ахлах ангийн 360 сурагчдаас 35 сурагчийг оролцуулав. Судалгааг 2021 оны 11 сарын 10- 20 хооронд Google forms ашиглан хийж гүйцэтгэв. Үр дүн:Судалгаанд хамрагдсан 35 сурагч 15 (42%) эрэгтэй, 20 (58%) нь эмэгтэй байв. Судалгаанд 17-19 насны сурагчид хамрагдсан. Тэдний 78% нь гэр бүлдээ хамгийн хайртай, 57% ойр дотны хүмүүстэйгээ хааяа л ярилцаж чаддаг, 78% найз нөхөд нь илүү их ойлгодог, хичээл дээрээ төвлөрөх чадвар нь 42%, төвлөрч чадахгүй байгаа шалтгаан нойр дутуу 52%. Нийгэмд хандаж тэд эерэг байх, хэдэн цагаар түгжирэхэд үнэхээр их ядрах, аав ээж нь хүүхэддээ цаг гаргах, шударга байх, өсвөр үеийнхнийгээ ойлгохыг хүсэж байна. Nursing & IPT student’s club, ММХХАН, Сувилахуйн сургууль, АШУҮИС
30 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2021 Дүгнэлт:Өсвөр насныханд хамгийн хайртай хүмүүс нь гэр бүл байдаг. Гэвч тэд гэр бүлийнхэнтэйгээ дотно ярилцаж чаддаггүй, найз нөхөдтэйгээ илүү их ярилцдаг, тэднээс хамгийн их зөвлөгөө авдаг байна. Эх сурвалжууд 1. https://www.unicef.org/mongolia/mn/commitment-address-top-five- challenges-children-are-facing-mongolia 2. http://www.tusgal.mn 2. Өсвөр насныхны сэтгэл санааг дэмжих зургаан арга: http://www.tusgal.mn 3. АШУҮИС-ийн багш, СЭМҮТ-ийн эмч, АУ-ны докторант Р.Энхтүвшинтэй \"Амиа егүүтгэл\" -ийн талаар хийсэн ярилцлага: http://www.tusgal.mn Nursing & IPT student’s club, ММХХАН, Сувилахуйн сургууль, АШУҮИС
30 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2021 ЖИРЭМСНИЙ ХЯНАЛТЫН ҮЗЛЭГТ ҮЗҮҮЛЭХЭЭР ИРЖ БАЙГАА ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТӨМӨР ФОЛИЙН ХҮЧИЛ ХЭРЭГЛЭХИЙН АЧ ХОЛБОГДЛЫН ТАЛААРХ МЭДЛЭГТ ХИЙСЭН СУДАЛГАА Б.Алтанзул1, П.Алсзаяа2, Амраа2, Алтанцацрал2, Б.Азжаргал3 1ЭБЭЭ,СЗЭ-н ахлах сувилагч ,ЭХЭМҮТ 2Гранд-Мед эмнэлэг 2Улаанбаатар сувилал 2СХД өрхийн эрүүл мэндийн төв 3СС,АШУҮИС, УБ Email: [email protected] 89688990 Үндэслэл:Төмөр фолийн хүчил нь жирэмсэн эмэгтэйд чухал хэрэгцээт бичил элемэнт юм. Төмөр нь эд эсэд хүчилтөрөгчийг зөөвөрлөж төмөр дутагдлын цус багадалтаас сэргийлнэ.Фолийн хүчил нь ургийн эрт үеийн ноцтой гажигаас сэргийлэхэд нэн шаардлагатай.хэрэв жирэмсэн эмэгтэй фолийн хүчлийн дутагдалтай бол ургийн мэдрэлийн системийн гажиг тухайлбал нугасны ивэрхий үүсэх магадлал өндөр байдаг. Арга зүй. Асуумж судалгааны загвараар ЭХЭМҮТ болон Гранд-мед,СХД-н өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж буй жирэмсэн эмэгтэйчүүдийг хамруулж судалгааны боловсруулалтыг SPSS-20 хийж үр дүнг тодорхойлов. Үр дүн Насны байдлаар авч үзвэл 18-30 насны жирэмсэн 66%, жирэмслэлтийн байдлаар авч үзвэл анхны болон 2 дахь жирэмслэлт 75%, жирэмслэлт хоорондийн зай 3-4 жил үндсэн захиргааны хувьд орон нутгийн харьяалалтай 64%, боловсролын хувьд бакалавр 64% байлаа.. Дүгнэлт: Жирэмсэн үеийн төмөр фолийн хүчлийн талаарх сургалт хийж сургалтын дараах мэдлэгийг сургалтын өмнөх мэдлэгтэй харьцуулан дүгнэв. Жирэмсэн үед төмөр эхийн цус багадалтаас сэргийлдэг гэдгийг сургалтын өмнө 46% мэддэг байсан бол сургалтын дараа 100% болж 54%-р өссөн. Төмөр фолийн хүчлийг өглөө эрт өлөн үедээ шүдэндээ хүргэхгүйгээр залгиж ууна гэдгийг сургалтын өмнө 44% мэддэг байсан бол сургалтын дараа 100% болж өссөн байна. Түлхүүр үгс: Төмрийн бэлдмэл, мэдлэг, хандлага Nursing & IPT student’s club, ММХХАН, Сувилахуйн сургууль, АШУҮИС
30 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2021 КОВИД 19 ХАЛДВАР АВСАН ЖИРЭМСЭН ЭХЧҮҮДИЙН СЭТГЭЛ ТҮГШҮҮРИЙН БАЙДЛЫГ ҮНЭЛЭХ НЬ Н.Ариунаа1 , Д.Анхцэцэг2 Б. Азжаргал3 Грандмед эмнэлэг1 УБ хот ХУДЭМТ2 УБ хот 3СС,АШУҮИС, УБ 1И-майл: [email protected] 91210111 Үндэслэл : Жирэмсэн үеийн сэтгэлийн түгшүүр , сэтгэлзүйн хямрал нь жирэмсэн хүмүүсийн 10-25%-д илэрдэг. Сэтгэл хямрал айдсын түгшүүрийн шинж тэмдгүүд нэмэгдэх нь дутуу төрөлт,төрсний дараах сэтгэл гутрал гэх мэт зүйлийн хүндрэл эрсдлийг нэмэгдүүлдэг.Ковид19 өвчний үед жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд сэтгэл түгшилийн шинж тэмдэг өндөр байна. Арга зүй: Судалгааг асуумжийн аргаар сэтгэцийн стрессээс үүссэн сэтгэл түгшилтийн хэмжээг тодорхойлох мөн сэтгэл түгшүүрийн төрөлхийн байдлыг илэрхийлэхэд зориулагдсан Cпилбергер-Ханины тестийг ашиглан google form-аар “ковид туссан жирэмсэн ээжүүдийн групп”ын эмэгтэйчүүдийн дунд тодорхойлов. Үр дүн:Судалгаанд оролцогсдын ерөнхий байдлыг авч үзэхэд 20-25 насны 36%,4- 10 недельтэй 44%,1-2 удаагийн жирэмслэлт 40%,хэвийн жирэмслэлт 92%,ковидын халдвар авсан сар 8-10 сард ихэвчлэн байна.Судалгаанд хамрагдсан жирэмсэн эмэгтэйчүүдийн сэтгэцийн стрэссээс үүссэн сэтгэл түгшил бага 24% , сэтгэл түгшил дунд 68%, түгшил өндөр 8% байсан.Харин сэтгэлийн түгшүүрийн төрөлхийн байдал нь 72% сэтгэл түгшүүр бага , 24% сэтгэл түгшүүр дунд зэрэг , 4% сэтгэл түгшүүр өндөр байсан. Дүгнэлт: Ковид 19 халдвар авсан жирэмсэн эхчүүдийн сэтгэл түгшүүрийн байдал нь сэтгэцийн стрэссээс үүссэн сэтгэл түгшил дунд , сэтгэл түгшүүрийн төрөлхийн байдал бага байгаа нь зонхилж байна. Түлхүүр үг:сэтгэл түгшүүр, сэтгэл түгшил Nursing & IPT student’s club, ММХХАН, Сувилахуйн сургууль, АШУҮИС
30 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2021 ТӨРСНИЙ ДАРААХ СЭТГЭЛ ГУТРАЛЫГ ҮНЭЛЭХ НЬ Н. Сумъяасүрэн1 Г. Энхтуул1 Л. Энхтуяа1 Сувилахуйн сургууль ЭББ 3-1-р анги Удирдсан багш Б. Туул АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль E-mail- [email protected] Утас: 85455191 Үндэслэл: Төрсний дараах сэтгэл гутралын тархалт 10-15% хооронд хэлбэлздэг бөгөөд сэтгэл гутралын шинж тэмдгүүдийн илрүүлэлтийн түвшин Африк, Америк эмэгтэйчүүдэд 35% байдаг. Төрөхийн өмнөх сэтгэл гутралын тархалт ядуу, хот суурин газрын эмэгтэйчүүдийн дунд 26% байдаг. Перинаталь том сэтгэлийн хямралыг оношлоход тулгарч буй бэрхшээлийг танин мэдэхүйн болон сэтгэл хөдлөлийн шинж тэмдгүүд үйл ажиллагааны алдагдлыг үнэлэх замаар шийдвэрлэх боломжтой1. Төрсний дараах сэтгэл гутрал (PPD) нь жирэмслэлтийн үед эсвэл хүүхэд төрснөөс хойш 6 долоо хоногийн дотор шинж тэмдэг илэрдэг. Бага, дунд орлоготой орнуудын жирэмсэн эмэгтэйчүүдийн 16 хувь, төрсний дараах эмэгтэйчүүдийн 20 хувь нь сэтгэлийн хямралд ордог бөгөөд энэ нь өдөр тутмын үйл ажиллагаа, нийгмийн харилцаа, хүүхдийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг болохыг тогтоожээ2. ТДСГ нь сэтгэл санааны хямрал энэ үед төрсөн эхчүүд айдас төөрөгдөл чимээгүй байдалд ордог бөгөөд эрсдэлтэй эмэгтэйчүүдийг эрт илрүүлж эмчлүүлэхийн тулд эрсдэлт хүчин зүйл сэтгэл гутралийн шинж тэмдгийг илрүүлэх шаардлагатай3. Төрсний дараах сэтгэл гутрал нь анхан төрөгч эмэгтэйчүүдийн 10-20%, давтан төрөгч эмэгтэйчүүдийн 25%-д тохиолддог4. Зорилго: Төрсний дараах сэтгэл гутралыг илрүүлэхэд оршино. Зорилт: 1. Төрснөөс хойш 0-12 сар болж байгаа ээжүүдээс төрсний дараах сэтгэл гутралыг үнэлэх асуумж авах. 2. Асуумжаа нэгтгэн дүгнэлт хийх. Материал арга зүй: Судалгааг проспектив аргаар төрснөөс хойш 0-12 сар болж байгаа эхчүүдийг хамруулсан ба тооцоог Excel программ ашиглаж хийсэн болно. Судалгааны үр дүн: Судалгаанд хамрагдсан эхчүүдийн дундаж наслалт нь 24, хамгийн бага нас нь 20, хамгийн их нас нь 37 байна. Боловсролын байдлаар нь 74% нь дээд боловсролтой, 24% нь дунд боловсролтой, 2% нь бага боловсролтой байна. Төрөлтийн байдлаар нь анхан төрөгч 49% , давтан төрөгч 51% эзэлж байна. Төрсний дараах сэтгэл зүйн өөрчлөлт 75.5% илэрсэн, 24.5%- д нь илрээгүй . Сэтгэлзүйн өөрчлөлтийн илрэлээр 24% нь ямар ч шалтгаангүйгээр уурлаж бухимддаг, 28% нь ганцаардах мэдрэмж төрдөг, 20% нь ямар ч шалтгаангүйгээр уйлмаар санагддаг, 16% нь өөрийгөө буруутгаж дорд үзэх мэдрэмж төрдөг, 12% нь айдас мэдэрдэг. Сэтгэл зүйн өөрчлөлтөө Nursing & IPT student’s club, ММХХАН, Сувилахуйн сургууль, АШУҮИС
30 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2021 хэрхэн даван туулдагийг авч үзэхэд гэр бүл ойр дотны хүмүүстэйгээ ярилцдаг 46.9% , заримдаа ярилцдаг 51%, огт ярилцдаггүй 2% байна . Эмнэлгийн мэргэжилтэн болон сэтгэл зүйчээс зөвлөгөө авдаг нь 22%, зөвлөгөө авдаггүй 78% байна. Судалгааны дүгнэлт: Бидний судалгаанд хамрагдсан эхчүүдийн 75.5% -д төрсний дараа сэтгэл зүйн өөрчлөлт илэрсэн. Сэтгэл зүйн тулгамдсан асуудал илэрсэн үед гэр бүл ойр дотны хүмүүсээс зөвлөгөө авдаг 46.9% , эмнэлгийн мэргэжилтэн болон сэтгэл зүйчээс зөвлөгөө авдаг 22% байна Ном зүй: 1. Moses-Kolko EL, Roth EK. Antepartum and postpartum depression: healthy mom, healthy baby. J Am Med Womens Assoc (1972). 2004 Summer;59(3):181-91. PMID: 15354371. 2. Trop J, Gendenjamts B, Bat-Erdene U, Doripurev D, Ganbold S, Bayalag M, Withers M. Postpartum depression in Mongolia: A qualitative exploration of health care providers' perspectives. Midwifery. 2018 Oct;65:18-25. doi: 10.1016/j.midw.2018.06.020. Epub 2018 Jun 23. PMID: 30029083. 3. Payne JL, Maguire J. Pathophysiological mechanisms implicated in postpartum depression. Front Neuroendocrinol. 2019 Jan;52:165-180. doi: 10.1016/j.yfrne.2018.12.001. Epub 2018 Dec 12. PMID: 30552910; PMCID: PMC6370514. 4. Falana SD, Carrington JM. Postpartum Depression: Are You Listening? Nurs Clin North Am. 2019 Dec;54(4):561-567. doi: 10.1016/j.cnur.2019.07.006. Epub 2019 Oct 10. PMID: 31703781./ Nursing & IPT student’s club, ММХХАН, Сувилахуйн сургууль, АШУҮИС
30 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2021 “ОЮУНЛАГ ЗАЛУУС - 2022” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ Аливаа улс орны боловсролын үйлчилгээний үр дүнг эрдэм судлалын үйл ажиллагааг эрчимтэй өрнүүлснээр оюутан нэг бүрийн мэдлэг, чадвар, ханлагын бүтээлчээр хөгжүүлэн онол болон практикийн үйл ажиллагааг уялдуулан мэргэжлийн чадамжийг баталгаажуулж байдаг. Зорилго: Эрүүл мэндийн чиглэлээр оюутанд тулгамдаж буй асуудал түүнийг шийдвэрлэх арга замын талаар хийгдэж буй эрдэм шинжилгээ, судалгааны ажил, бүтээл, шинэ санаа, арга зүйг нийтэд таниулан түгээх, хамтын ажиллагааг дэмжихэд оршино. Зохион байгуулагч: - Сувилахуйн сургуулийн эх барихын тэнхмийн дэргэдэх Nursing & IPT клуб - Монголын мэргэжил хоорондын хамтын ажииллагааны нийгэмлэг Хамрах хүрээ, ангилал: Их, дээд сургуульд суралцаж буй бүх анагаахын болон бусад мэргэжлийн бүх дамжааны оюутнууд оролцоно. Хэзээ: 2022 оны 10 сарын 3-ний өдөр Хаана: Цахим хэлбэрээр зохион байгуулагдана. /Хурлын өдөр цахим хуралд оролцох интернет холбоосыг и-мэйл хаягаар илгээнэ./ Илтгэлийн шалгуур үзүүлэлт: 1-р шат: 1. Шинжлэх ухаанч байдал 2. Судалгааны бүтээлч санаа, шинэлэг тал 3. Судалгааны ач холбогдол 4. Хураангуй бэлтгэсэн байдал 2-р шат: - Үндсэн үзүүлэлт (тус бүр - 10) 1. Шинжлэх ухаанч байдал 2. Шинэлэг тал 3. Ач холбогдол - Нэмэлт үзүүлэлт (тус бүр - 5) 4. Илтгэх чадвар 5. Үзүүлбэр бэлтгэсэн байдал 6. Цаг барилт 7. Асуултанд хариулсан байдал - Нийлбэр оноо тэнцсэн тохиолдолд үндсэн үзүүлэлтийг баримтлана. Тавигдах шаардлага Илтгэлийн хураангуйд тавигдах шаардлага: 1. Илтгэлийн хураангуйг А4 цаасны 3 нүүрнээс хэтрүүлэлгүй, ARIAL 12 фонтоор: - Үндэслэл - Зорилго - Материал, арга зүй, - Үр дүн, Nursing & IPT student’s club, ММХХАН, Сувилахуйн сургууль, АШУҮИС
30 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2021 - Дүгнэлт гэсэн хэсгүүдийг багтаан Windows Word-2010 буюу түүнээс өмнөх программ ашиглан Монгол хэл дээр бэлтгэнэ. Хураангуй нь бүх талаас 2 см зайтай байна; 2. Хураангуйн гарчиг нь Sentence, үсгийн хэмжээ 12, Bold хэлбэрээр бичнэ. 3. Гарчигийн дор судлаачдын нэрс, харъяа байгууллагын нэрсийг үсгийн хэмжээ 9, Italic хэлбэрээр бичнэ; 4. Судлаачдын нэрсийн төгсгөлд харъяа байгууллагыг тодорхойлох зүүлт бичнэ. 5. Харъяа байгууллагын нэрийг бүтэн нэрээр, Italic фонтоор зүүлтний дараалалын дагуу, нэр бүрийг шинэ мөрнөөс бичнэ 6. Илтгэгчийн e-mail хаягийг холбогдох утасны дугаарын хамт бичнэ; 7. Хураангуйн үндсэн тесктийг ARIAL фонтоор, үсгийн хэмжээ 12, Regular, мөр хоорондын зай single, 2 талаасаа тэнцүүлсэн буюу justified загвараар бичнэ; 8. Илтгэлийн хураангуйд хүснэгт, график, зураг оруулахгүй болохыг анхаарна уу! 9. Үгийн тоо заагаагүй ба үндсэн бүтцийн хүрээнд ирүүлэхийг анхаарна уу? Бусад шаардлага: 1. 2-р шатанд шалгарсан илтгэлүүдийн илтгэх хугацаа 7 мин. Илтгэлийг 2022 оны 9-р сарын 10 ны дотор [email protected] хаягаар илгээнэ үү? . Монголын мэргэжил хоорондын хамтын ажиллагааны нийгэмлэг Nursing & IPT оюутны клуб Холбоо барих утас: 99102855 2021. 12.25 Nursing & IPT student’s club, ММХХАН, Сувилахуйн сургууль, АШУҮИС
30 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2021 ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ...................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... Nursing & IPT student’s club, ММХХАН, Сувилахуйн сургууль, АШУҮИС
30 ОЮУНЛАГ ЗАЛУУС 2021 ....................................................................................................................................................... ....................................................................................................................................................... NURSING & IPT STUDENT’s CLUB MONGOLIAN ASSOCIATION OF INTERPROFESSIONAL EDUCATION AND COLLABORATION School of Nursing, MNUMS, Bayangol district,6th khoroo, Ard Ayush street. P.O.Box- 1124, Ulaanbaatar 15160-0028, Mongolia. Nursing & IPT student’s club, ММХХАН, Сувилахуйн сургууль, АШУҮИС
Search
Read the Text Version
- 1 - 36
Pages: