Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore Биологийн ном

Биологийн ном

Published by Gereltogtokh Batbayar, 2021-12-21 06:34:55

Description: biology book

Search

Read the Text Version

Бататгах дасгал, даалгавар 3. Фотосинтезын үр дүнд ялгарах хийг илрүүлэхээр сурагч усны ургамал ашиглажээ. а. Фотосинтезын процесст гэрлийн ач холбогдлыг тодорхойлно уу. ................................................................................................................................... ................................................................................................................................... в. Туршилтын үр дүнд ялгарч буй Х хийг нэрлэнэ үү ................................................................................................................................... 4. Туршилтын явцыг өргөжүүлж, фотосинтезын хурдад гэрлийн эрчим хэрхэн нөлөөлөхийг үргэлжлүүлэн судалжээ. а. Ургамлаас гэрэл хүртэлх зай фотосинтезын хурдад хэрхэн нөлөөлж буй үр дүнг хүснэгтээр үзүүлжээ. Хүснэгтийн үр дүнгээр график байгуулна уу. Ургамлаас гэрэл 5 минутын хугацаанд ургамлаас хүртэлх зай / см ялгарсан хийн бөмбөлгийн тоо 5 74 10 75 20 35 30 15 40 5 50 1 60 0

b. Фотосинтезын хурдад гэрэл хэрхэн нөлөөлдөг талаар дүгнэлт бичнэ үү. ................................................................................................................................... ................................................................................................................................... c. Фотосинтезын хурдад нөлөөлдөг гэрлээс өөр хоёр хүчин зүйлийг нэрлэнэ үү. ................................................................................................................................... ................................................................................................................................... d. Фотосинтезэд хамгийн тохиромжтой зайг олно уу. ................................................................................................................................... .................................................................................................................................... Туршилт 5. Анги: VIII Ургамлын ишийн бүтцийг судлах Суралцахуйн зорилт: Б8.2л. Ишний бүтэц, үүргийг ялган таньж флоэм, ксилемээр бодис дамждаг болохыг туршилтаар илрүүлэх Зорилго: Ургамлын усны зөөвөрлөлтөд оролцдог ксилемийн хоолойн байрлалыг илрүүлэх, усны зөөвөрлөлтөд ксилемийн хоолойн үүргийг туршилтын үр дүнд тулгуурлан үнэлэх Эзэмшүүлэх чадвар: Туршилтын ажил төлөвлөх, гүйцэтгэх, тэмдэглэх, дүгнэх, үнэлэх Туршилтын хэрэглэгдэхүүн: цоо байцааны навч, шилэн стакан, хүнсний будагч бодис, нэрмэл ус, цагийн шил, залуур зүү, хэмжээст цилиндр, шилэн савх, томруулагч шил, зүсэгч хутга, цагаан тавцан Аюулгүй ажиллагаа: • Хурц иртэй зүйлтэй болгоомжтой ажиллах Туршилтын ажлын дараалал: Туршилт 1. Ургамлын ишийн ус дамжуулах бүтцийг илрүүлэх 6. Хоёр шилэн аяганд ойролцоогоор 150 мл ус хийж дээрээс будагч бодисоо нэмнэ. Аяга тус бүрд хийх будагч бодисын хэмжээ ижил (хүнсний будаг авсан бол ойролцоогоор 5мл) байна. 7. Будагч бодисоо шилэн савхаар хутгаж, сайтар уусгана. 8. Цоо байцааны навчийг салган доод хэсгийг цаасны хутгаар тайрч, уусмал тус бүрт цоо байцаа 1ш-ийг босоо хэлбэрээр хийж, 24 цагийн турш байлгана. 9. 24 цагийн дараа хоёр шилэн аяганд хийсэн байцааг гарган авна. 10. Будагдсан ишийг хөндлөн ба тууш зүсэлт хийж ксилемийг ажиглаж, зурна. Туршилт 2. Цэцгийн ус дамжуулах бүтцийг судлах 5. Шилэн аяганд ойролцоогоор 200 мл ус хийж дээрээс будагч бодисоо нэмнэ. 6. Будагч бодисоо шилэн савхаар хутгаж, сайтар уусгана. 7. Цагаан сарнайн хэд хэдэн навч бүхий ишийг цаасны хутгаар ташуу тайрч, уусмалд хийж, 24 цагийн турш байлгана. 8. 24 цагийн дараа цэцгийн дэлбэнээс будагч бодисын толбыг ажиглана Туршилт 3. Навчаар ус ууршдаг болохыг илрүүлэх 6. Ижил зүйлийн тасалгааны ургамлаас хоёрыг сонгон, сайтар усална.

7. Нэг ургамлыг савтай нь хамт, бүхэлд нь гялгар хүүдийгээр битүүлж амсрыг сайтар уяна. 8. Нөгөө ургамлын зөвхөн савтай хөрс бүхий хэсгийг гялгар хүүдийнд хийж, ишний доод хэсэгтэй хамт уяна. 9. Туршилтыг эхлэхийн өмнө ургамал тус бүрийг жигнэж, жинг тэмдэглэнэ. 10. 7 хоногийн туршийн өдөр бүр тодорхой цагт ургамал тус бүрийг жигнэж, жинг тэмдэглэнэ. Ажлын хуудас 9. Ургамлын ишийн ус дамжуулах бүтцийг илрүүлэхэд хүнсний будагч бодисын үүргийг таамаглана уу. ................................................................................................................................... ...................................................................................................................................... 10. Цоо байцааны ксилемийн хоолойг ялган харахад томруулагч шил яагаад хэрэглэдэг вэ? ................................................................................................................................... ...................................................................................................................................... 11. Цагаан сарнайн дэлбэнд будагч бодисын өнгө илэрсэн шалтгааныг тайлбарлана уу. ................................................................................................................................... ...................................................................................................................................... 12. Цагаан сарнайн дэлбэ хүртэл хүнсний будагч бодис хэрхэн зөөвөрлөгдөн хүрэхийг бүдүүвчээр дүрслэн зураарай. 13. Навчаар ус ууршдаг болохыг илрүүлэх туршилтад авсан хоёр ургамлын алиных нь жин 7 хоногийн дараа багассан байхыг таамаглана уу. 14. Энэ туршилтын явцад ургамлын жингийн өөрчлөлтийг тэмдэглэх хүснэгт зохионо уу.

15. Туршилтын дүнг графикаар илэрхийлээрэй. 16. Туршилтын үр дүнгээс дүгнэлт гаргаж, тайлбарлаарай. ................................................................................................................................... ...................................................................................................................................... ................................................................................................................................... ...................................................................................................................................... Бататгах дасгал, даалгавар 11. Хос талт ургамлын нэг эрхтний микроскопоор харсан зургийг үзүүлжээ.

a. Ургамлын ямар эрхтний зураг вэ? ....................................................................................................................................... b. Зураг дээр флоэм болон ксилемийг зааж тэмдэглэнэ үү. c. Ксилемийн үүргийг тайлбарлан бичнэ үү. ................................................................................................................................... ................................................................................................................................... ................................................................................................................................... 12. Ургамлын бүтцийн хэсгүүдээр ус ямар дарааллаар дамжих вэ? А. Үндсэн эд - үндэсний үсэнцэр - ксилем B. Үндсэн эд - ксилем - үндэсний үсэнцэр C. Үндэсний үсэнцэр - үндсэн эд - ксилем D. Үндэсний үсэнцэр - ксилем - үндсэн эд 13. Ургамлын мөчрийг тайран улаан будагтай усанд байлгажээ. 3 цагийн дараа ишийг хөндлөн зүсч үзэхэд аль хэсэг нь улаан өнгөөр будагдсан байх вэ? 14. Флоэмоор зөөвөрлөгддөг 2 бодисыг олно уу. А. Амин хүчил ба уураг B. Амин хүчил ба сахароз C. Уураг ба цардуул D. Цардуул ба сахароз 15. Ургамлын ишний ксилем хүртэл нь хуулж авсан зургийг үзүүлэв. Энэ нь ургамлын зөөвөрлөлтөнд хэрхэн нөлөөлөх вэ? A. Амин хүчил болон сахароз үндэс рүү зөөвөрлөгдөхгүй B. Усанд ууссан эрдэс давс навч руу зөөвөрлөгдөхгүй C. Ус навч руу зөөвөрлөгдөхгүй

D. Ус үндэс рүү зөөвөрлөгдөхгүй 16. Ургамлын навч бүхий мөчрийг будагч бодистой усанд байрлуулжээ. Будагч бодис ишээр дээш зөөгдсөн. Аль нөхцөлд ургамлын будагч бодисийг шингээх хурд удаан байх вэ? Чийглэг Температур А Их Их В Их Бага С Бага Их 17. Ксилемд D Бага Бага тохирох тайлбарыг сонгоно уу. А. Шингээлт хийдэг эс B. Тулгуурын үүрэгтэй эд C. Дамжуулалт явуулдаг эрхтний тогтолцоо D. Зөөвөрлөлт явуулдаг эрхтэн 18. Ургамлаар ус дамжих үе шатыг бүдүүвчээр үзүүлэв. Усны хөдөлгөөний чиглэлийг заах сумны эхлэх цэгийг дугуйгаар тэмдэглэжээ. Аль дугуйн сум зөвхөн гадагш чиглэсэн байх вэ? 19. Цоохор майлз ургамлын ишийг цэнхэр будагтай уусмалд хийж тавив. Будагч бодис навчинд хүрч навчны өнгө өөрчлөгдсний дараа ишийг хөндлөн огтлож харжээ. Аль диаграмм нь ишний хөндлөн огтлолыг зөв заасан байна вэ? 20. Зурагт нэгэн ургамлыг болон түүний 24 цагийн дараах өөрчлөлтийг үзүүлжээ. Ургамлын харагдах байдлын өөрчлөлтөд юу нөлөөлсөн бэ?

А. Хөрснөөс соруулсан уснаасаа илүү их хэмжээтэй ус ууршуулсан В. Ус навчнаас иш рүү шилжсэн С. Хөрснөөс соруулсан болон ууршуулсан усны хэмжээ тэнцүү D. Ууршуулсан уснаас илүү их хэмжээтэй ус хөрснөөс соруулсан Туршилт 6. Анги: IX Энзимийн үйл ажиллагааг илрүүлэх Суралцахуйн зорилт: Б9.2д. Хоол боловсруулахад энзим биохурдасгуурын үүрэгтэй оролцдог болохыг шүлсний амилазагийн цардуул задлах туршилтаар жишээлэн тайлбарлах Зорилго: Эзэмшүүлэх чадвар: Туршилтын хэрэглэгдэхүүн: Төмс, элэг, жимсний шүүс, шар буурцаг, устөрөгчийн хэт исэл, секундомер, хуруу шил, уур нухуур, тариур, дусаагуур, шилэн савх, фильтрийн цаас

Туршилт 7. Анги: IX Энзимийн үйл ажиллагааг илрүүлэх Суралцахуйн зорилт: Б9.2с. Ургамлаас ус уурших болон ус дутагдах үзэгдлийн шалтгааныг харьцуулан тайлбарлаж, ууршилтын эрчимд чийг, температур, гэрлийн эрчим нөлөөлөхийг туршилтаар илрүүлэх Зорилго: Эзэмшүүлэх чадвар: Туршилтын хэрэглэгдэхүүн: Тасалгааны ургамал, том сав, холбогч хоолой, нарийн шилэн гуурс, өнгөт уусмал, вазелин, штатив, ширээний чийдэн Туршилт 8 Анги: X Осмос, диффузийн үзэгдлийг илрүүлэх Суралцахуйн зорилт: 10.2д.* Осмос, диффузын хялбар туршилтыг гүйцэтгэж, үр дүнд үндэслэн осмос диффузын ялгааг тодорхойлох Зорилго: Осмос болон диффузын үзэгдлийг туршилтаар илрүүлж, осмос, диффузын үзэгдлийн шалтгааныг тайлбарлах, тэдгээрийн ялгааг мэдэх Эзэмшүүлэх чадвар: Туршилтын ажил төлөвлөх, гүйцэтгэх, тэмдэглэх, дүгнэх, үнэлэх Туршилтын хэрэглэгдэхүүн: шилэн стакан, ус, сахароз, цардуул, төмс, үзэм, багваахай цэцэг, цаасны хутга, шугам, хавтгай шил, жин, иодын уусмал, диализийн мембран, шилэн савх, бөглөө цоологч Аюулгүй ажиллагаа: • Хамгаалалтын нүдний шил зүүх • Хурц иртэй зүйлтэй болгоомжтой ажиллах Туршилтын ажлын дараалал: Туршилт 1. Осмосын үзэгдлийг илрүүлэх 7. 2 ширхэг шилэн стакан авна. 8. Нэгдүгээр стаканд 100 мл цэвэр ус хийнэ 9. Хоёрдугаар стаканд 100 мл усанд 30гр сахар хийж, уусгана. 10. Бөглөө цоологч ашиглан ижил хэмжээ, урттай төмсний зүсмэг 4 ширхгийг бэлтгэнэ. 11. Стакантай уусмал тус бүрт төмсний зүсмэгээс 2 ширхгийг хийж тавина. 12. 30 минутын дараа төмсний зүсмэгээ уусмалаас гарган хэмжиж эхний хэмжээтэй харьцуулан дүгнэлт хийнэ. Туршилт 2. Осмосын үзэгдлийг илрүүлэх 8. 2 ширхэг шилэн стакан авна. 9. Нэгдүгээр стаканд 100 мл цэвэр ус хийнэ 10. Хоёрдугаар стаканд 100 мл цэвэр усанд 10гр сахар хийж, уусгана. 11. 6 ширхэг хатаасан үзэм сонгон, 3, 3-аар нь жигнэж, жинг тэмдэглэнэ. 12. Стакантай уусмал тус бүрт 3 үзэм хийж 30 минут байлгана. 13. Үзмийг уусмалаас гаргаж, цаасан сальфеткаар гаднах усыг шингээж авна. 14. Стакан тус бүрээс гаргасан үзмийн жинг тэмдэглэж, өмнөх жинтэй харьцуулан дүгнэнэ.

Туршилт 3. Осмосын үзэгдлийг илрүүлэх 9. 2 - 3 ширхэг багваахай цэцэг цуглуулна. 10. 0,3М – 0,7М хүртэлх 5 өөр концентрацитай сахарозын уусмал бэлдэнэ. 11. Багваахай цэцгийн ишийг 5мм зузаантай хөндлөн зүснэ. 12. Хөндлөн зүссэн багваахайн ишийг нэг зүсэж, 2 үзүүртэй болгоно. 13. 5 хуруу шилэнд бэлдсэн сахарозын уусмалаас хийж, концентрацийг тэмдэглэнэ. 14. Уусмал тус бүрт 3-5 ширхэг ишийн зүсмэгээс хийж 20 минут тавина. 15. 20 минутын дараа багваахайн ишийг уусмалаас гарган, ишийн хэлбэрүүдийг харьцуулан тус бүрийг зурж тэмдэглэнэ. 16. Ишийн хэлбэрт гарсан өөрчлөлтийг осмосын үзэгдэлтэй холбон тайлбарлана. Туршилт 4. Диффузын үзэгдлийг илрүүлэх 6. Диализийн мембранд 1%-ийн цардуулын уусмал хийж амсрыг сайтар бэхэлнэ. 7. Стаканд 1%-ийн иодын уусмал хийнэ. 8. Диализийн мембранд бэлдсэн цардуулын уусмалаа иодын уусмалтай стаканд хийж 30 минут тавина. 9. Диализийн мембрантай уусмалыг гаргана. 10. Диализийн мембраны амсрыг задлан, доторх уусмалыг хуруу шилэнд хийн өнгөний өөрчлөлтийг ажиглана. Ажлын хуудас 5. Осмос, диффузийн үзэгдлийн ялгааг хүснэгтээр илэрхийлнэ үү. Шинж чанар Осмос Диффуз Шилжих бодис Шилжилтийн чиглэл 6. Ургамал хөрснөөс үндсээрээ ус сорох үзэгдлээр жишээлэн осмосын үзэгдлийг тайлбарлана уу. .................................................................................................................................... .................................................................................................................................... .................................................................................................................................... .................................................................................................................................... 7. Осмосын үзэгдлийг судлахаар сурагч дараах туршилтыг явуулжээ. a. Диализын мембран дахь цардуулын уусмал өнгөний өөрчлөлтийг таамаглана уу. b. Иодын уусмалын шилжилтийн чиглэлийг тодорхойлно уу. c. Өгүүлбэрийг гүйцээн бичиж туршилтын дүгнэлт гаргана уу. “Туршилт эхлэхэд ................. уусмалтай диализийн мембран уутыг иодын уусмалд хийсэн. ............... молекул том хэмжээтэй учир диализийн мембранаар нэвтэрч

........................ . Харин .......................... молекул ................ учир диализийн мембранаар ................... замаар нэвтэрсэн. Иодын молекул концентрацийн зөрүүний .......................... шилжсэн. Цардуул ................уусмалтай харилцан үйлчилснээр диализийн мембрантай уусмалын өнгө.................................. болж өөрчлөгдсөн.” 8. Төмсний зүсмэгийн уртад гарсан өөрчлөлт болон хатаасан үзмийн хэмжээний үр дүнгээр график байгуулан дүгнэлт хийнэ үү. Бататгах дасгал, даалгавар 18. Осмос явагдахад зайлшгүй шаардлагатай эсийн эрхтэнцрүүдийг олно уу. E. Вакоуль болон эсийн хана F. Эсийн хана болон эсийн мембран G. Хлоропласт болон цитоплазм H. Цитоплазм болон эсийн мембран 19. Усны диффузийг осмос гэж тодорхойлдог. Осмосын дэлгэрэнгүй тодорхойлолтыг бичихэд тохирох хувилбарыг сонгоно уу. E. Хагас нэвтрүүлэгч мембранаар концентрацийн градиентийн дагуу F. Бүрэн нэвтрүүлэгч мембранаар концентрацийн градиентийн дагуу G. Хагас нэвтрүүлэгч мембранаар концентрацийн градиентийн эсрэг H. Бүрэн нэвтрүүлэгч мембранаар концентрацийн градиентийн эсрэг 20. Хагас нэвтрүүлэгч мембранаар тусгаарлагдсан хоёр шингэнийг зурагт үзүүлжээ. Молекулын шилжилт аль зүгт явагдах вэ? E. Ууссан бодисын молекул зүүнээс баруун тийш шилжинэ. F. Ууссан бодисын молекул баруунаас зүүн тийш шилжинэ. G. Усны молекулууд баруунаас зүүн тийш шилжинэ. H. Усны молекулууд зүүнээс баруун тийш шилжинэ. 21. Эсийн бүдүүвчийг үзүүлжээ. Ямар орчинд байгаа, юуны эс вэ? E. Концентрацитай давсны уусмалд байгаа амьтны эс F. Цэвэр усанд байгаа амьтны эс G. Концентрацитай давсны уусмалд байгаа ургамлын эс H. Цэвэр усанд байгаа ургамлын эс 22. Төмснөөс 40 см-ийн урттай нарийн хэрчим зүсэж авав. 2 хэрчмийг Х, У гэж тэмдэглээд Х хэрчмийг усанд, У хэрчмийг концентрацитай давсны уусмалд хийжээ. Хоёр цагийн дараа хэрчмүүдийн урт хэрхэн өөрчлөгдөх вэ?

Хэрчмийн урт \\ мм ХУ А 38 40 В 38 42 С 40 42 D 42 38 E. Амин хүчил болон энгийн сахар F. Уураг болон амин хүчил G. Уураг болон энгийн сахар H. Цардуул болон энгийн сахар 23. Ургамлын эсийг цэвэр усанд хэсэг хугацаанд байлгав. Эсэд гарах өөрчлөлтийг зөв илэрхийлсэн зургийг сонгоно уу. 24. Осмос, диффузийн аль алиных нь хувьд шаардлагатай шинжийг сонго. Хагас Концентрацийн Энерги нэвтрүүлэгч градиент шаардлагатай мембран шаардлагатай шаардлагатай А√ √Х В√ Х√ СХ √Х DХ Х√

Туршилт 9 Анги: X Хөрөнгө мөөгийн анаэроб амьсгалаар нүүрс хүчлийн хий ялгардаг болохыг тогтоох Суралцахуйн зорилт: 10.4.1в. Эсийн анаэроб амьсгалыг ялган тодорхойлж, үгэн болон химийн тэгшитгэлээр илэрхийлэх Зорилго: Эсийн амьсгалын нэг төрөл болох анаэроб амьсгалыг хөрөнгө мөөгийн анаэроб амьсгалаар илрүүлэн, энэ амьсгалын үед нүүрс хүчлийн хий ялгардаг болохыг туршилтаар батлах Эзэмшүүлэх чадвар: Туршилтын ажил төлөвлөх, гүйцэтгэх, тэмдэглэх, дүгнэх, үнэлэх Туршилтын хэрэглэгдэхүүн: 4 ширхэг хуруу шил, хий дамжуулах хоолой бүхий хуруу шилний бөглөө, буцалгаж хөргөсөн ус, сахароз эсвэл глюкоз, шинэхэн, хатаасан хөрөнгө мөөг, буцалгасан хөрөнгө мөөгний дээж, шилэн савх, дусаагуур, шохойн ус, хоёр шилэн стакан, ургамлын тос, вазелин, арилдаггүй маркер Аюулгүй ажиллагаа: • Шилэн хоолойн бүх төгсгөл бөөрөнхий, гөлгөр байх ёстой. • Буцалсан устай болгоомжтой ажиллах Туршилтын ажлын дараалал: Энэ туршилтад түргэн исгэгч хөрөнгө мөөгийг ашиглах нь илүү тохиромжтой. Учир нь зарим төрлийн хөрөнгө мөөгүүд туршилтын үед идэвхжихгүй удсанаар туршилтын үр дүнд нөлөөлөх магадлалтай. 8. Усыг буцалгаж, бага зэрэг сахароз эсвэл глюкоз (10% орчим) хийж хутгаад, хөргөнө. 9. Бэлтгэсэн сахарын уусмалд бага зэрэг хөрөнгө мөөг нэмж, хутгана. 10. Хоёр хуруу шилийг дугаарлан, хөрөнгө мөөгийн уусмалаас тэнцүү хэмжээгээр хийнэ. 11. Эхний хуруу шилтэй хөрөнгө мөөгийн уусмалыг буцалгана. 12. Хоёр дахь хуруу шилний ханыг дагуулан дусаагуураар тосыг болгоомжтой хийж, уусмалын дээгүүр тосон давхарга үүсгэнэ. 13. Хоёр хуруу шилтэй уусмалыг бүлээн устай саванд (37°-40°С) сойж, 30 минутын дараа гарах өөрчлөлтийг ажиглана. 14. Хоёр дахь хуруу шилийг зурагт үзүүлсэн ёсоор хий дамжуулах хоолойтой бөглөөгөөр холбон таглана. Хий дамжуулах хоолойн нэг үзүүрийг шохойн усанд дүрж, гарах өөрчлөлтийг ажиглан, тэмдэглэл хөтөлнө. Ажлын хуудас: 5. А. Хөрөнгө мөөгийн анаэроб амьсгалаар нүүрс хүчлийн хий ялгардаг болохыг илрүүлэх туршилтын үед сахарын уусмал бэлттэх усыг яагаад урьдчилан буцалгасан бэ? Тайлбарлана уу. ........................................................................................................................................... ........................................................................................................................................... ...........................................................................................................................................

Б. Хэрвээ хөрөнгө мөөгийг буцалсан халуун усанд хийвэл туршилтын үр дүнд нөлөөлөх үү? Учрыг тайлбарлана уу. ........................................................................................................................................... ........................................................................................................................................... .......................................................................................................................................... В. Хөрөнгө мөөгийн эхний дээжийг яагаад буцалгасан бэ? Туршилтын үр дүнд дээжийг буцалгасан нь хэрхэн нөлөөлсөн бэ? ........................................................................................................................................... ........................................................................................................................................... ........................................................................................................................................... 6. Сүүлийн дээжинд дээгүүр тосон давхарга үүсгэсний учрыг тодорхойлно уу. ........................................................................................................................................... ........................................................................................................................................... ........................................................................................................................................... 7. Хөрөнгө мөөгийн анаэроб амьсгалаар нүүрс хүчлийн хий ялгардаг болохыг илрүүлэхэд шохойн уснаас өөр ямар урвалжийг хэрэглэж болох вэ? Санал болгож, өөрчлөлтийг тодорхойлно уу. ........................................................................................................................................... ........................................................................................................................................... ........................................................................................................................................... 8. А. Хөрөнгийн мөөгийн үүсгэх нүүрсхүчлийн хийн хэмжээг өөрчлөх туршилтыг янз бүрийн хэмжээтэй сахар ашиглан турших туршилтын дараалал боловсруулаарай. ........................................................................................................................................... ........................................................................................................................................... ........................................................................................................................................... ........................................................................................................................................... ........................................................................................................................................... Б. Шинээр төлөвлөсөн туршилтын үр дүн эхний туршилтын үр дүнгээс ямар ялгаатай байхыг таамаглана уу. ........................................................................................................................................... ........................................................................................................................................... ........................................................................................................................................... В. Шинээр төлөвлөсөн туршилтын үед тогтмол байлгах хэмжигдэхүүнийг тоочно уу. ........................................................................................................................................... ........................................................................................................................................... ...........................................................................................................................................

Г. Шинээр төлөвлөсөн туршилтын үед өөрчлөх хэмжигдэхүүнийг тоочно уу. ........................................................................................................................................... ........................................................................................................................................... ........................................................................................................................................... Бататгах дасгал, даалгавар 25. Амьд биед шаардлагатай энерги үүсгэдэг процессыг сонгоно уу. А. Хоол боловсрох Б. Ялгаруулах В. Митоз хуваагдал Г. Эсийн амьсгал 26. Яагаад талх барихад хөрөнгө мөөг хэрэглэдэг вэ? А. Аэроб амьсгалаар спирт үүсгэхийн тулд Б. Аэроб амьсгалаар нүүрсхүчлийн хий үүсгэхийн тулд В. Анаэроб амьсгалаар спирт үүсгэхийн тулд Г. Анаэроб амьсгалаар нүүрсхүчлийн хий үүсгэхийн тулд 27. Булчинд анаэроб амьсгалаар юу үүсдэг вэ? Сүүний хүчил Нүүрсхүчлийн хий Түлхүүр: А√ √ √ - үүсгэнэ х - үүсгэхгүй Б√ х Вх √ Гх х 28. Ургамал болон амьтны амьсгал хэзээ явагддаг вэ? Ургамал Амьтан А Байнга Байнга Б Байнга Зөвхөн шөнө В Зөвхөн өдөр Зөвхөн өдөр Г Зөвхөн өдөр Зөвхөн шөнө 29. Хөрөнгө мөөгийн анаэроб амьсгалыг илрүүлэх туршилтыг зургаар илэрхийлэв. Хуруу шилэнд ямар хий ялгарч байна вэ? A. азот B. нүүрсхүчлийн хий C. устөрөгч D. хүчилтөрөгч 30. Хөрөнгө мөөгийн анаэроб амьсгалыг илрүүлэх туршилтыг зургаар илэрхийлэв. Хөрөнгө мөөгтэй хуруу шилэнд ялгарч үлдсэн бодис юу вэ? A. глицерол B. сүүний хүчил C. хүчилтөрөгч D. этилийн спирт 31. Дөрвөн ширхэг үгэн тэгшитгэл өгөгджээ.

P. нүүрсхүчлийн хий + ус глюкоз + хүчилтөрөгч Q. глюкоз + хүчилтөрөгч нүүрсхүчлийн хий + ус R. глюкоз сүүний хүчил S. глюкоз спирт + нүүрсхүчлийн хий Хүн ба хөрөнгө мөөгийн анаэроб амьсгалын үгэн тэгшитгэлийг зөв илэрхийлсэн мөрийг сонгоно уу. Хүний анаэроб Хөрөнгө мөөгийн амьсгал анаэроб амьсгал АQ P БQ S ВR P ГR S 32. Ямар процессын үед хүчилтөрөгч хаягдал бодис болон ялгардаг вэ? А. Идэвхитэй зөөвөрлөлт Б. Аэроб амьсгал В. Анаэроб амьсгал Г. Фотосинтез 33. Хөрөнгө мөөгний анаэроб амьсгалыг илэрхийлсэн тэгшитгэлийг сонго. А. Глюкоз + хүчилтөрөгч -------- нүүрсхүчлийн хий + ус Б. Глюкоз -------------- спирт + нүүрсхүчлийн хий В. Глюкоз --------------- спирт + ус Г. Глюкоз --------------- сүүний хүчил + ус 34. Их хэмжээний сүүний хүчил агуулсан зүйл аль нь вэ? А. Нэг лааз пиво Б. Шинэхэн жигнэсэн талхны зах В. Эрчимтэй дасгал хийж байх үеийн булчин Г. 70 градуст, 30 минут хадгалсан глюкоз, хөрөнгө мөөгийн холимог Туршилт 11 Анги: XI Ангижирсан бус сахар илрүүлэх Суралцахуйн зорилт: 11. 1л*. Ангижруулагч ба ангижруулагч бус сахарыг Бенедиктийн урвалж болон иодын уусмалаар илрүүлэх Зорилго: Бенедиктийн урвалжийг ашиглан ангижирсан бус сахарыг тодорхойлох Эзэмшүүлэх чадвар: : Туршилтын ажил төлөвлөх, гүйцэтгэх, тэмдэглэх, дүгнэх, үнэлэх Туршилтын хэрэглэгдэхүүн: хуруу шил, хуруу шилний тавиур, усан банн эсвэл ус буцалгагч, дусаагуур, 1% сахарозын уусмал 5 cm3, Бенедект урвалж, 1% глюкозын уусмал 5 см3, 0,1% давсны хүчил, 0.1 % натрийн гидроксидын уусмал Аюулгүй ажиллагаа: • Нүдний хамгаалалтын шил зүүх • Халуун зүйлтэй болгоомжтой харьцах • Хүчлийн уусмал цочроогч бодис тул болгоомжтой ажиллах • Сахарозыг ил галаас хол байлгах • Буцалсан уснаас болгоомжлох Туршилтын ажлын дараалал: 11. Хуруу шил тус бүрт 2см3 глюкоз, 2см3 сахарозын уусмал хийнэ. 12. Бенедиктийн уусмалаас ижил хэмжээтэй нэмж хийнэ. 13. Усан баннд 80-100 0С-т хэсэг хугацаанд байлгана. 14. Өнгөний өөрчлөлтийг ажиглана.

15. Хэрвээ ангижирсан сахар байвал Бенедиктийн цэнхэр өнгө ногоон, шар, улбар шар, улаан гэх мэтээр өнгө өөрчлөгдөнө. Өнгө өөрчлөгдөөгүй дээжийг сонгон туршилтыг цааш үргэлжүүлнэ. 16. Хуруу шилэнд 2 см3 сахарозын уусмал хийж, дээрээс нь давсны хүчлийн уусмалаас 3 дуслыг нэмнэ. 17. Болгоомжтой холиод усан баннд 5 минут тавина. 18. Хуруу шилээс усан баннаас гаргаж хөргөнө. 19. 3 дусал натрийн гидроксид нэмнэ. 20. Ангижирсан сахарын тестийн 1-4 алхмыг давтан хийнэ. Ажлын хуудас: 6. Туршилтын 1-4 алхмыг хийсний дараа сахароз болон глюкозын уусмал бүхий хуруу шилнүүдийн алинд нь өнгөний өөрчлөлт илрэхийг таамаглана уу. ................................................................................................................................... ...................................................................................................................................... 7. Өнгөний өөрчлөлтийг хүснэгтэд тэмдэглэнэ үү Хуруу шил Хуруу шилэн дэх Туршилтын дараах уусмалын анхны өнгө өнгөний өөрчлөлт Глюкозын уусмалтай хуруу шил Сахарозын уусмалтай хуруу шил 8. Туршилтын 6-р алхамд хуруу шилтэй сахарозын уусмал руу яагаад давсны хүчил нэмсэн бэ? .................................................................................................................................... .................................................................................................................................... 9. Туршилтын 9-р алхамд яагаад натрийн бикарбонат нэмсэн бэ? .......................................................................................................................................... .................................................................................................................................... 10. Дараах өгүүлбэрийг нөхөж бичиж, туршилтын талаарх дүгнэлтийг гүйцээнэ үү. “................................ агуулсан хуруу шилтэй уусмалын өнгө Бенедиктийн урвалжаар үйлчилсний дараа ..................................-ээс ................... болж өөрчлөгдсөн учир энэ уусмал ........................................сахар агуулсан байна. ........................ агуулсан хуруу шилтэй уусмалын өнгө өөрчлөгдөөгүй учир ................................... сахар агуулсан байна. Энэ хуруу шилтэй уусмалыг давсны хүчлээр үйлчилж ......................... сахар болгож задалсны дараа Бенедиктийн урвалжаар үйлчлэхэд урвал явагдаж өнгө .................................. –ээс ........................... болж өөрчлөгдсөн. Давсны хүчил ................. сахар дахь химийн холбоог ..................... ангижирсан сахар болгосон” Бататгах дасгал, даалгавар 8. Бенедиктийн урвалж ашиглан сүүний дээжид сахар илрүүлэх туршилт явуулахад өнгө нь шар болж өөрчлөгджээ. Зөв дүгнэлтийг сонгоно уу. А. ангижирсан бус сахар сүүнд байгаагүй. B. ангижирсан сахар сүүнд байгаагүй. C. сүүнд их концентрацитай глюкоз агуулагдана D. сүүнд их концентрацитай сахароз агуулагдана

9. Сахароз үүсгэх моносахарын хослолыг сонгоно уу. 10. Бенедиктийн урвалжаар ангижирсан сахар илрүүлэх үед уусмалын өнгө өөрчлөгдөх дарааллыг сонгоно уу. A. цэнхэр → хүрэн → улаан → ногоон → шар B. цэнхэр → ногоон → шар → бор → улаан C. цэнхэр → улаан → ногоон → шар → бор D. цэнхэр → шар → бор → улаан → ногоон 11. Дараах нүүрс усны төрлүүдээс аль нь ангижирсан бус сахар болохыг тодорхойлно уу. А. Цардуул В. Глюкоз С. Сахароз D. Фруктоз 12. Ангижирсан бус сахарыг илрүүлэх бодис урвалжийг сонгоно уу А. Биурет В. Бенедикт С. Бенедект, давсны хүчил D. Этанол, иодын уусмал 13. Аль уусмал нь уураг, энгийн сахар болон цардуулыг таньж илрүүлэхэд хэрэглэгддэг вэ? Энгийн сахар таних Цардуул таних Уураг таних А Бенедиктийн урвалж Иодын уусмал Биуретийн урвалж В Биуретийн урвалж Бенедиктийн урвалж Иодын уусмал С Биуретийн урвалж Иодын уусмал Бенедиктийн урвалж D Иодын уусмал Биуретийн урвалж Бенедиктийн урвалж

14. Нэгэн хүнсний дээжид агуулагдах шим бодисуудыг илрүүлэхээр Бенедиктийн урвалж, биуретийн урвалж, этанолын уусмалаар үйлчлэв. Бенедиктийн урвалжаар үйлчлэхэд цэнхэр, биуретийн урвалжаар үйлчлэхэд хөх ягаан, этанолоор үйлчлэхэд сүүн цагаан өнгө үзүүлсэн бол уг хүнсний дээжид ямар, ямар шим бодисууд агуулагдаж байна вэ? A. W, X ба Z B. W, Y ба Z C. W, X ба Y D. X, Y ба Z Туршилт 10 Анги: XI Эсийн хэмжээг окулярын болон объективын хэмжээст хуваарь ашиглан тодорхойлох Суралцахуйн зорилт: 11. 3г*. Микроскопын окуляр ба объективын хэмжээст хуваарийг ашиглан эсийг хэмжих, эс судлалд ашигладаг нэгжүүдийг хэрэглэх Зорилго: Окулярын хэмжээст хуваарийг объективын хэмжээст хуваарь ашиглан хөрвүүлэх аргыг судалснаар эсийн бодит хэмжээг тодорхойлох чадвар эзэмших Эзэмшүүлэх чадвар: Туршилтын ажил төлөвлөх, гүйцэтгэх, тэмдэглэх, дүгнэх, үнэлэх Туршилтын хэрэглэгдэхүүн: Микроскоп, окулярын хэмжээст хуваарь бүхий микроскоп, объективын хэмжээст хуваарь слайд, ургамал амьтны эс бүхий бэлэн бэлдмэлүүд Аюулгүй ажиллагаа: Микроскоптой болгоомжтой ажиллах Туршилтын ажлын дараалал: 7. Микроскопын тавиур дээр объективын хэмжээст хуваарь (stage micrometer) –ийг байрлуулна. 8. Окулярын хэмжээст хуваарь (eyepiece graticule ) –ийн нэг хэмжээсийг объективын хэмжээст хуваарь (stage micrometer) –ийн аль нэг хэмжээстэй яг тохируулна. (давхцуулна) 9. Окулярын хэмжээст хуваарь (eyepiece graticule ) –ийн объективын хэмжээст хуваарь (stage micrometer) –тай давхцсан хэсгийн хэмжээсийг тоолно. 10. Окулярын хэмжээст хуваарь (eyepiece graticule ) –ийн нэг хэмжээсийг (алхам) объективын хэмжээст хуваариар хөрвүүлэн, микрометрээр тооцоолж олно. 11. Судлах дээжийг микроскопоор харж, түүний хэмжээг окулярын хэмжээст хуваариар тооцоолон эсийн бодит хэмжээг тодорхойлно.

12. Микроскопын объективын өсгөлт тус бүр дээр дээрх алхмуудын дагуу хөрвүүлэлт хийж, эсийн хэмжээг тодорхойлно. Ажлын хуудас 3. Нэгэн микроскопын окулярын хэмжээст хуваарийн объективын хэмжээст хуваарьтай хэрхэн давхцаж байгааг дараах зурагт үзүүлжээ. А. Окулярын хэмжээст хуваарийн нэг хэмжээсийн (алхам ) хэмжээг объективын хэмжээст хуваарийг ашиглан тооцоолж олно уу. ...................................................................................................................................................... ...................................................................................................................................................... ...................................................................................................................................................... Б. Тухайн окулярын хэмжээст хуваариар хүний жавжны эсийг харжээ. Энэ эсийн бодит хэмжээг тооцоолж олно уу В. Хэрвээ микроскопын ижил өсгөлтөөр, тухайн окулярын хэмжээст хуваариар ургамлын эсийг судлахад түүний урт 35 окулярын хэмжээст хуваарьтай тэнцүү байсан бол ургамлын эсийн хэмжээг тодорхойлно уу. 4. Нэгэн окулярын хэмжээст хуваарийн обективын хэмжээст хуваарьтай хэрхэн тохирч байгааг зурагт үзүүлжээ.

А. Объективын хэмжээст хуваарийн нэг хэмжээс нь 0,01мм бол тухайн өсгөлт дэх окулярын нэг хэмжээст хуваарийн хэмжээг тооцож олно уу. Б. Уг өсгөлтөөр харсан эсийн фотомикрографын зургийг үзүүлэв. Зурагт X, Y, Z үсгээр тэмдэглэсэн эсүүдийн хэмжээг тооцоолно уу. Бататгах дасгал, даалгавар 9. Сурагч гэрлийн микроскопоор харсан эсээ зуржээ. Зургийг 600 дахин өсгөж зурсан бөгөөд зургийн урт 6мм байв. Энэ эсийн бодит хэмжээг олно уу. B. 1x10-1 мкм В. 1x10-0 мкм С. 1x101 мкм D. 1x102 мкм 10. Улаан болон цагаан эсийн диаметрийг хамгийн тохиромжтой хэлбэрээр илэрхийлсэн нэгжийг олно уу. Цагаан эс Улаан эс А мм мм В мм мкм С мкм мм D мкм мкм

11. Сурагч эсийн митохондрийн зураг ашиглан түүний бодит хэмжээг олохоор шийджээ. Зургийн өсгөлтийн хэмжээг мэдэж байгаа бөгөөд митохондрийн бодит хэмжээг олж, мкм-ээр илэрхийлэхэд туслах зөв сонголтыг олно уу. E. см-ээр илэрхийлэгдсэн митохондрийн бодит хэмжээг 100-д хувааж, өсгөлтөөр хэмжинэ. F. мм-ээр илэрхийлэгдсэн митохондрийн бодит хэмжээг 100-д хувааж, өсгөлтөөр хэмжинэ G. см-ээр илэрхийлэгдсэн зурагны хэмжээг 1000-аар үржиж, өсгөлтөд хуваана. H. мм-ээр илэрхийлэгдсэн зурагны хэмжээг 1000-аар үржиж, өсгөлтөд хуваана 12. Микроскопын объективын хэмжээст хуваарийг (stage micrometer) ашиглан окулярын (eyepiece graticule) хэмжээст хуваарь руу хөрвүүлэг хийдэг. Яагаад окулярын хэмжээст хуваарь руу хөрвүүлэг хийдэг шалтгааныг тайлбарлана уу. E. окулярын хэмжээст хуваарийг хэмжилт хийхэд ашигладаг. F. окулярын хэмжээст хуваарийг объектив линзний өсгөлтийг олоход ашигладаг. G. окулярын хэмжээст хуваарийг дээжийн өсгөлтийг тооцоход ашигладаг. H. окулярын хэмжээст хуваарийг харьцуулалт хийхэд ашигладаг. 13. Нанометрээр илэрхийлэхэд хамгийн тохиромжтой хэмжээтэй эсийн эрхтэнцрийг олно уу. А. эсийн мембран В. хлоропласт С. митохондри D. бөөмхөн 14. Цусны хялгасан судасны хөндлөн огтлолын зургийг ашиглан зургийн бодит хэмжээг олно уу. Энэ зургийн өсгөлт нь 100 бөгөөд зургийн хэмжээ нь 7мм. А. 70мкм В. 70мм С. 700мкм D. 700нм 15. Зурагнаас эсийн эрхтэнцэрийн бодит хэмжээг олдог томьёог сонгоно уу E. Зургийн хэмжээг өсгөлтөд хуваана. F. Зургийн хэмжээг өсгөлтөөр үржүүлнэ. G. Зургийн хэмжээг тодруулах чадвараар үржүүлнэ. H. Өсгөлтийг зургийн хэмжээнд хуваана. 16. Эукариот эсийн диаметрийг хамгийн ойролцоо утгаар илэрхийлсэн D. 1.0 нм хэмжигдэхүүнийг сонгоно уу. А. 1.0 мкм В. 100 мкм С. 1000 мкм

6-р анги Суралцахуйн зорилт: Гэрэл Ф6.3в. Агаар шил ба агаар усны заагт гэрлийн тархах чиглэл өөрчлөгдөхийг туршилтаар жишээлэн тайлбарлах Усанд асаж буй лаа Юу хэрэгтэй вэ? Хэрхэн хийх вэ? - Лаа 2 ш ͳ Нэг лаагаа шилэн саванд байрлуулна. - Шил сав - Шил савтай ус ʹ Нөгөө лаагаа асааж, хар цаасан - Хавтгай шил хаалтын дотор байрлуулна. - Хар цаас ͵ Хоёр лааны голд хавтгай шилэнд суурь хийж хана Юу болох бол? болгон байрлуулна. Лаа усан Асаж байгаа лааны шилэн хананд ойсон дүрс шил дотор асаж Ͷ саванд байгаа асаагаагүй лаатай давхцаж байхаар байх болно. байрлуулна. Ийм байж болно гэж үү. ͷ Лаатай шил саванд усыг ханыг нь дагуулан хийнэ. Багшид өгөх зөвлөмж: Чиглүүлэх асуулт: Усан дотор лааг асааж болох уу. Гэрлийн цацраг шилний гадаргуу дээр тусаж ойх, нэвтэрнэ. Хугарсан харандаа Юу хэрэгтэй вэ? Хэрхэн хийх вэ? - Паралель шил ялтас ͳ Гэрэл үүсгэгчээс гарсан гэрлийн цацрагийн замд - Хагас дугуй шил ялтас паралель шилэн ялтсаа байрлуулан нэвтэрэн - Лазер - Өнцөг хэмжигч гарсан цацрагийн замыг ажиглана. Юу болох бол? Хагас дугуй ялтсын тэгш гадаргуу дээр ʹ гэрлийн цацраг тусгаж, хугарсан Гэрэл шил рүү тусвал гэрлийн цацрагийн замыг тэмдэглэнэ. тарах чиглэл өөрчлөгдөнө. ͵ Хугарсан цацрагийн замыг дайруулан дугуй талаас гэрлийн цацрагыг тусгана. Багшид өгөх зөвлөмж: - 1-р алхамыг хийсний дараа чиглэлээ өөрчилж байгаа цацрагийг хугарсан цацраг гэж нэрлэнэ. - Туршилтын явцад гэрлийн цацрагийг шил дээр эгц тусгавал чиглэлээ өөрчлөхгүй байгааг ажиглуулна. - Гм

6-р анги Суралцахуйн зорилт: Гэрэл Ф6.3г. Цагаан гэрэл олон өнгийн гэрлийн нийлбэр болохыг призм юмуу дифракцын тор ашиглан задалж үзүүлэх Юу хэрэгтэй вэ? Гэрэл задрах - Гэрэл үүсгэгч Хэрхэн хийх вэ? - Шилэн призм - Линз ͳ Шилэн призм дээр нарны - Цагаан дэлгэц гэрэл тусгаад ажиглана. Юу болох бол? ʹ Гэрлийн цацраг тусгаж дисперсийг ажиглана. Шилэн призм дээр туссан цацраг өнгөөр задарч байна. ͵ Өнгөөр задарсан гэрлийн цацрагийг линз эсвэл шилэн призм ашиглан буцаан Үүнийг гэрлийн дисперс гэж нийлүүлж ажиглана. нэрлэдэг. Багшид өгөх зөвлөмж: Чиглүүлэх асуулт: Усан дотор лааг асааж болох уу. Гэрлийн цацраг шилний гадаргуу дээр тусаж ойх, нэвтэрнэ. Өнгө холих Юу хэрэгтэй вэ? Хэрхэн хийх вэ? - Улаан, хөх, ногоон ͳ Улаан, хөх, ногоон үндсэн гурван өнгийн гэрлийг өнгийн гэрлийн үүсгүүр нэг цэгт давхцуулан ажиглуулна. - Цагаан дэлгэц - Тунгалаг биш биет ʹ Гурван үүсгүүрээс гарч буй гэрлийн замд биетийг - Харанхуйлсан орчин байруулж үүссэн сүүдрийн өнгийг ажиглуулна. Юу болох бол? ͵ Өнгүүдийн хоёр хоёроор нь тусгаж үүссэн сүүдрийг 1-р алхамын үр дүнтэй харьцуулна. Өнгөтэй сүүдэр байна гэж үү. Туссан гэрлийн өнгөөс өөр шар, цэнхэр, ягаан сүүдэр үүсч байна. Багшид өгөх зөвлөмж: - гм

Физик-8 Гүйдлийн хүчийг хэмжих Суралцахуйн зорилт: Энгийн цуваа, зэрэгцээ хэлхээ угсрах, амперметрээр гүйдлийн хүчийг хэмжих, гүйдлийн хуваарилалтыг тайлбарлах Туршилтын хэрэглэгдэхүүн: Үйл ажиллагаа: холбох утас, батарей, унтраалга Чийдэн асаахад юу хэрэгтэй вэ? Нэрлэсэн элементүүдээ Чийдэн яагаад ассан бэ?. ашиглаад чийдэн асаая. Цахилгаан хэлхээ битүү учраас ассан. Цахилгаан хэлхээг дэвтэртээ Гүйдэл гүйсэн учраас ассан. дүрслэн зураарай. Хэлхээг хялбар аргаар зурахын тулд Хэлхээгээр гүйж байгаа тусгай тэмдэгтээр тэмдэглэнэ. гүйдэл хэмжээтэй юу? Гэсэн асуултаар цааш хөтөлж хэмжиж үзье, үүний тулд багаж ашиглах хэрэгтэй гэсэн санаад хүргэнэ. Туршилт 1: Цахилгаан гүйдэл Хэлхээгээр гүйдэл гүйхдээ хэрэглэгчээр дайрч өнгөрөхдөө хорогдож багасах уу? хэрэглэгчээр дайрч Хорогдож багассан эсэхийг илрүүлэхийн тулд амперметрээ хэлхээнд хэрхэн холбох талаар өнгөрөхдөө хорогдож сурагчидтай хэлэлцэнэ. багасахгүй хэрэглэгчийн хоёр талд тогтмол байна. Хэрэглэгчийн тоог нэмэхэд цахилгаан гүйдэл хэрэглэгчээр дайрч өнгөрөхдөө хорогдох болов уу? Гэсэн асуултаар цааш хөтөлнө. Мөн 2 хэрэглэгчийн хэлхээнд хэдэн янзаар холбож болох талаар сурагчдаар зураг зуруулна. Боломжит холболтын санааг авч цуваа болон зэрэгцээ холбогдсон тохиолдолд цахилгаан гүйдлийн хэмжээ ямар байх талаар туршилтыг гүйцэтгэнэ. Туршилт 2: Цуваа холбосон үед хэлхээний бүх хэсэгт гүйдлийн хүч ижил байна. Туршилт 3:

Багажийн тухай Дижитал Багажийн хэмжих хязгаар болон хуваарийн үнийг мультметр эхлээд харах хэрэгтэй. Аналог амперметр Хэлхээний гүйдлийн хүч багажийн хэмжих хязгаараас хэтрээгүй байх ёстой. Аналог амперметр, мультиметр дээр хэрхэн хэмжилт хийх, хэлхээнд хэрхэн холбох талаар сурагчидтай ярилцана. Багажийн хуваарийн үнийг хэмжих хязгаарыг нийт зураасны тоонд хувааж олно. Багшийн санамж Хичээлээ төлөвлөхдөө суралцахуйн удирдамж дахь тухайн суралцахуйн зорилтод харгалзах шинжлэх ухаанч арга барилыг анхаарах хэрэгтэй. Энд Ф8.3б. Шинжлэн судалж болох бодит асуудлыг дэвшүүлэх, хэмжилт ажиглалт хийх, таамаглалдаа тайлбар хийх, тайлбарлах зэрэг чадваруудыг туршилтын үед явцын үнэлгээгээр үнэлэх Эхлээд багш үзүүлэх туршилт хийж, юу болсон талаар хэлэлцэж, цааш судлах асуудлыг тодруулахад сурагчдад дэмжлэг үзүүлнэ. Сурагчдын бие даан гүйцэтгэх туршилтын өмнө аль хэмжигдэхүүнийг өөрчлөх, аль хэмжигдэхүүнийг тогтмол байлгах талаар сурагчидтай хэлэлцэнэ. Ажлын хуудас Санамж: Амперметрийг хэлхээнд цуваа холбоно. Чийдэнг тохирсон хүчдэлд залгана уу?. Туршилт 1: Багууд ,дэд багуудад хуваагдан туршилтыг гүйцэтгэнэ. Өгөгдсөн схемийн дагуу хэлхээг угсарч, гүйдлийн хүчийг хэмжинэ үү. Туршилтын үр дүнгээ хүснэгтэд тэмдэглэнэ үү. Туршилтаас гарсан дүгнэлт № Амперметрийн Гүйдэлийн байрлал хэмжээ, А 1. 1-р байрлал 2. 2-р байрлал Туршилт 2: Багууд ,дэд багуудад хуваагдан туршилтыг гүйцэтгэнэ. Өгөгдсөн схемийн дагуу хэлхээг угсарч, гүйдлийн хүчийг хэмжинэ үү. № Амперметрийн Гүйдлийн Туршилтаас гарсан дүгнэлт байрлал хэмжээ, А 1 1-р байрлал 2 2-р байрлал 3 3-р байрлал


Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook