ЗНӨ-ийн утга, бүтэц, хэрэглээ 11-р ангийн хичээл ОУЦС-ийн МХБУЗ-ын багш Х. Оюунбилэг
Өгүүлбэр гэж юу вэ? Үйл явдлыг тусгаж, утга төгс санаа илтгэх, нарийн бүтэц бүхий харилцааны нэгжийг өгүүлбэр гэнэ. /М.Б/ Өгүүлбэрийг ЭӨ, НӨ гэж ангилна.
НӨ гэж юу вэ? Хоёр ба түүнээс дээш ЭӨ өгүүлбэр зүйн аль нэг холбоогоор холбогдон , нэг аялгад захирагдан , утга, үүргийн хувьд нэгдмэл болсныг НӨ гэнэ. ЭӨ нь нэг санаа, НӨ нь хэд хэдэн санаа илтгэнэ.
НӨ-ийн ангилал Нийлмэл өгүүлбэр ЗНӨ УНӨ ХоНӨ
ЗНӨ гэж юу вэ? Хоёр ба түүнээс дээш ЭӨ-ийн нэг нь нөгөөгөө захирахгүй, тэгш эрхтэй холбогдож, утга, бүтэц, аялгын хувьд нэгдмэл болсныг ЗНӨ гэнэ. Үйл явдлууд бие биеэсээ үл шалтгаалан , нэгэн цагт зэрэг болохыг илтгэсэн бол ЗНӨ болно.
ЗНӨ-ийн онцлог ✓ Зэрэгцэх холбоонд суурилна ✓Өгүүлбэрүүд нь өөр хоорондоо тэгш эрхтэй холбогдох тул байрыг нь солих боломжтой. ✓ Өгүүлбэрүүд нь нэг нь нөгөөгөө захирахгүй ✓Өгүүлбэрийн хэсгүүдийн зааг ялгаа тодорхой, сул холбоонд байдаг тул тус тусдаа ЭӨ болж амархан салдаг.
ЗНӨ-ийн утга ✓Өгүүлбэрүүд нь эсрэг , ойролцоо, зүйлчилсэн утгын харьцаатай байна. ✓Нэг үйлийг нөгөө үйлтэй жишсэн, харьцуулсан , адилтгасан байж болно.
ЗНӨ-ийн холбогдох хэрэглүүр ✓ Үйлийн тийн ялгалын нөхцөлөөр / -ж,-ч - аад , -н,-вч / ✓Зэрэгцүүлэн холбох үгээр / ба, бөгөөд,буюу, хийгээд, агаад, эсвэл, атал, төдийгүй, байтугай, барахгүй, үл барам, боловч / ✓Хэлэх аялга буюу тэг холбоосоор холбогдоно.
ЗНӨ бүтээх арга, хэрэглүүр, утгын тогтолцоо нь: Арга Хэрэглүүр Утга Нөхцөл -ж, -ч, -аад4, -н, -вч • Нэгэн цагт зэрэгцэн болсон. • Үйл явдлын эсрэгцлийг заасан. • Эсрэг утга санааг илтгэсэн ба, бөгөөд, хийгээд, агаад, болон, • салгах утга - зэрэгцэх утга бас, мөн, төдийгүй, болоод, - ахиулах утга Холбох түүнчлэн, эсвэл, нэг бол.... нэг бол, • онцлох утга - эсрэгцэх утга үг үгүй бол...үгүй бол, байтугай, -аас • ялгах утга Хэлэх аялга гадна, -ийн дээр, -ээс өөр, -ын • Тодосгох утга зэрэгцээ, -ын хажуугаар, -ын оронд Тэг холбоосоор • Ойролцоо, эсрэг, төсөөт, зүйлчилсэн зэргэд бүтээнэ. • Төгс өгүүлэхүүнт бие даасан хоёр өгүүлбэрийг холбоно.
ЗНӨ-ийн холбогдох хэрэглүүр •Намрын шөнийн одод гялалзаж, чийглэг сэрүүн агаар нуруу жиндүүлнэ. - Үйлийн тийн ялгалын нөхцөлөөр холбогдсон ЗНӨ
ЗНӨ-ийн холбогдох хэрэглүүр •Хөвчид цас зузаан орсон /A/ боловч яг энүүхэн хавьдаа газар хар /Б/, хагд өвс халиурна /B/. - А, Б өгүүлбэр нь зэрэгцүүлэн холбох үг, Б,В өгүүлбэр нь аялга буюу тэг холбоосоор холбогдсон ЗНӨ
ЗНӨ-ийн холбогдох хэрэглүүр •Хөрөнгө баялгаас цатгалан сэтгэлгээ төрдөг Цатгалан хүнээс ямагт бүдүүлэг авир гардаг - Тэг холбоосоор холбогдсон ЗНӨ
ЗНӨ-ийн үүрэг •Тоочимж эх бүтээнэ. •Найруулгад тэгш хэм буюу зэргэд бүтээнэ.
Ажиллах өгүүлбэрүүд 1. Монгол нутгийн шороо бүгд нь эрдэнэ , ургамал бүгд нь эм юм. 2. Адуу мал тааваараа идшилж, хүн амьтны сэтгэл тэнүүн авай. 3. Ширүүн салхинд модны мөчир гуйвалзах бөгөөд аянгын дуу сүртэй хүржигнэмүй. 4. Адгуусан амьтны мөнхрөл бол үр төл нь, хүний мөнхрөл бол нэр алдар, гавьяа нь мөн. 5. Нуга газрын шүүдэрт ногоо морьдын хөлд шир шир хийж, урдах зам дээрээс шувуу байн байн ниснэ.
• Монгол нутгийн шороо бүгд ньбз эрдэнэ Ø хз , ургамал бүгд нь бз эм юм. хз – хэлэх аялга буюу тэг холбоосоор холбогдсон ЗНӨ Шороо бүгд нь бз эрдэнэ Ø хз - 2бцө Ургамал бүгд нь бз эм юм. хз - 2бцө
Адуу мал үс тааваараа идшилж , хүн амьтны үс сэтгэл тэнүүн авай. хз – үйлийн тийн ялгалын нөхцөлөөр холбогдсон ЗНӨ Адуу мал үс идшилнэ. – 2бцө Сэтгэл тэнүүн авай. хз – 2бцө
Хичээлд идэвхтэй оролцсонд баярлалаа
Search
Read the Text Version
- 1 - 17
Pages: